46
ЖИЛ ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС 2010 оны 12 сарын 31-р эцэслэв. 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

AIF 2010 MN

  • Upload
    dotram

  • View
    242

  • Download
    7

Embed Size (px)

Citation preview

Page 1: AIF 2010 MN

ЖИЛ ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС

2010 оны 12 сарын 31-р эцэслэв.

2011 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

Page 2: AIF 2010 MN

Байгаль орчин хамгаалах талаарх шаардлагуудын Үйл ажиллагаа болон санхүүд үзүүлж буй нөлөөлөл

Монгол улс

Компани нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгаль орчны талаарх хууль, журмууд, түүнчлэн, Бороогийн төслийн үйл ажиллагаа, түүний Гацуурт, Улаанбулаг дахь хайгуул, ашиглалт болон хөгжүүлж буй бусад орд, уурхайтай холбогдуулан Монгол улсын эрх бүхий байгууллагуудаас олгосон зөвшөөрлүүдэд тавигдсан нөхцөлүүдийг даган биелүүлж ажиллах үүрэгтэй.

Бороогийн үйл ажиллагааны байгаль орчинд нөлөөлөх байдлыг анхаарах, байгаль орчинтой холбоотой хууль зүйн шаардлагуудыг даган биелүүлэх явдлыг хянах зорилгоор БГК нь Байгаль орчны удирдлагын системийг (“БОУС”) бий болгосон. БГК Бороогийн БОУС-д гадны зөвлөхүүдээр хэд хэдэн удаа аудит хийлгэсэн бөгөөд Компани тэдгээрийн үр дүн болон (зөвлөмж гарсан тохиолдолд) зөвлөмжүүдийг нягтлан үзэж, боломжтойг нь хэрэгжүүлсэн билээ.

БГК нь Монгол улсын эрх бүхий байгууллагаас хэд хэдэн төрлийн зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл авах, олгосон зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн нөхцөлүүдийг даган биелүүлэх шаардлагатай. Нуруулдан уусгах ажиллагааны зөвшөөрлөөс бусад Бороогийн төсөлд шаардлагатай байгаль орчны чиглэлээрх бүх зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг БГК авсан бөгөөд Сентеррагийн ойлгож буйгаар нуруулдан уусгах ажиллагааны зөвшөөрлийн тухайд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвшөөрөл хүлээгдэж байгаа.

Компанийн байгаль орчны чиглэлээр хүлээсэн үүрэг, хариуцлага, Бороогийн төсөлд хамаарах хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Сентеррагийн орд газрууд – Холбогдох ач холбогдол бүхий орд газрууд – Бороогийн төсөл – Байгаль орчны асуудлууд” хэсгүүдээс үзнэ үү.

2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан санхүүгийн жилд Компани нь Бороогийн төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дагуу Монгол улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хамаарах байгаль орчны хөтөлбөрүүдтэй холбогдуулан хийсэн биологийн нөхөн сэргээлт, хяналт шинжилгээ, техникийн судалгаа зэрэг ажилд 1.2 сая орчим ам.доллар зарцуулсан. Уурхайн үйл ажиллагаанд өртсөн 56 га газарт үр суулгах, дахин ургамалжуулах, мод тарих зэрэг биологийн нөхөн сэргээлтийн ажил хийсэн. Түүнчлэн, Бороогийн уурхайн талбайд хэрэгжүүлж буй, ус, хөрс, агаарын чанарт үзүүлж болзошгүй нөлөөг багасгахад чиглэсэн өргөн хүрээтэй дээжлэлтийн хөтөлбөрүүдийг Монгол улсын Засгийн газраас баталдаг байгаль хамгаалалт, хяналт шинжилгээний төлөвлөгөөний дагуу жил бүр гүйцэтгэдэг. Хэрэв Компанийн Монгол улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд удирдлага болгох байгаль орчны тухай хууль тогтоомж, дүрэм журам өөрчлөгдвөл эсхүл тэдгээр хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэхэд бэрхшээл үүсвэл Компани тэдгээрийг даган мөрдөхийн тулд нэмэлт хөрөнгө, үйл ажиллагааны зардал гаргах шаардлагатай болж магадгүй ба энэ нь Компанийн санхүүгийн байдалд бодит сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. “Эрсдэлийн хүчин зүйлс” хэсгийг үзнэ үү.

Page 3: AIF 2010 MN

Монгол Улсын Их Хурал 2009 оны 7 дугаар сард Монгол улс дахь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглож, тэдгээр газрыг хамарсан тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох тухай хуулийг (“Ус, ойн тухай хууль”) баталсан. Уг хуульд “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг” тусгайлан чөлөөлөхөөр заасан тул Бороогийн ордын гол ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд үйлчлэхгүй гэж Компани үзэж байгаа. Гэвч Сентеррагийн Гацууртын тусгай зөвшөөрлүүд, Монгол улс дахь хайгуулын бусад тусгай зөвшөөрөл одоогоор чөлөөлөгдөөгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Улсын Их Хурал өөрийн санаачлагаар эсхүл Монгол улсын Засгийн газраас өргөн мэдүүлснээр ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулж болно. Тийнхүү хамааруулвал Монгол улс тухайн ордын 34 хүртэлх хувийг эзэмшинэ. Бороогийн төсөл, Гацууртын төсөлд Ус, ойн тухай хуулийн үзүүлж болзошгүй нөлөөллийн талаарх “Компанийн бүтэц, түүх – Гурван жилийн түүх”, “Сентеррагийн орд газрууд – Холбогдох ач холбогдол бүхий орд газрууд – Бороогийн төсөл – Хуулийн зохицуулалттай холбоотой асуудлууд, Хууль тогтоомжид өөрчлөлт орох болон бусад асуудал”, “Сентеррагийн орд газрууд – Хөгжүүлж буй орд газрууд – Гацууртын төсөл – Хуулийн зохицуулалттай холбоотой асуудлууд, Хууль тогтоомжид өөрчлөлт орох болон бусад асуудал” хэсгүүдийг үзнэ үү.

Гацууртын ордын техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын хүрээнд суурь судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж (“БОНБҮ”) дүгнэлт, зөвлөмжийн хамт боловсруулсан. Засгийн газар Гацууртын уурхайн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2009 оны 12 дугаар сард баталсан боловч хуулийн зохицуулалт болон зөвшөөрөлтэй холбоотой тодорхой бус байдлыг дурдаж 2010 оны Байгаль орчны хамгаалалт, хяналт шинжилгээний төлөвлөгөөг батлаагүй нь Ус, ойн тухай хуультай холбоотой болов уу.

Сентерра хайгуул, хөгжүүлэлтийн ажиллагаанаасаа үүдэн бий болох эдийн засаг, хөгжлийн үр ашгийн үр дүнд Ус, ойн тухай хууль Монгол улс дахь Компанийн үйл ажиллагаанд нөлөө багатай байна гэдэгт нэлээд итгэлтэй байгаа боловч үүнд баталгаа байхгүй юм. Ус, ойн тухай хууль цуцлагдах эсхүл Гацууртын төсөлд үйлчлэхээргүй байдлаар нэмэлт өөрчлөлт орох эсхүл Гацуурт “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод” хамрагдаж Ус, ойн тухай хуулийн үйлчлэлээс чөлөөлөгдөхөөс бусад тохиолдолд Гацууртын ашигт малтмалын нөөцийг эрдсийн баялгийн ангилалд оруулан өөрчлөх эсхүл бүхэлд нь татгалзахад хүрч мэднэ.

Компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, түүний дотор Гацууртын ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд цуцлагдвал Сентеррагийн цаашдын бэлэн мөнгөний эргэлт, ашиг орлого, үйл ажиллагааны үр дүн болон санхүүгийн нөхцөл байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. “Эрсдэлийн хүчин зүйлс” хэсгийг үзнэ үү.

Компанийн үйл ажиллагааны суурь болох нийгэм, байгаль орчны бодлого

Дээр дурдсанчлан Компани нь үйл ажиллагаагаа явуулж буй тухайн улсын байгаль орчинтой холбоотой бүх хууль тогтоомж, дүрэм журмыг даган мөрдөх явдлыг хангах зорилгоор хэд хэдэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлсний дотор

Page 4: AIF 2010 MN

байгаль орчныг хамгаалах бодлого, хөтөлбөрүүдээс гадна тогтвортой байдал, нийгмийн хариуцлага зэрэг асуудлуудад анхаарал хандуулж, нийгмийн олон төрлийн бодлого хэрэгжүүлсэн.

Бороогийн төсөл

Сентеррагийн дангаар эзэмшдэг охин компани болох ЭйЖиАр Лимитэд (“ЭйЖиАр”) нь Бороогийн төслийн эрхийг эзэмшигч Бороо Гоулд ХХК (“БГК”)-ийг шууд бусаар 100 хувь эзэмшдэг.

Бороогийн алтны ил уурхай Монгол улсад байрладаг. Бороогийн төслийн үйлдвэрлэлийн олборлолт 2004 оны 3 дугаар сарын 1-ний өдөр эхэлсэн бөгөөд 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 1.5 сая орчим унци алт үйлдвэрлэсэн.

Ордын тодорхойлолт, байршил

Бороогийн алтны уурхай Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун хойш 110 орчим километр, ОХУ-тай хиллэх хилийн зурвасаас урагш 230 орчим километр зайд, хойд өргөрөгийн 48°45’, зүүн уртрагийн 106°10’ солбицолд байрладаг.

Page 5: AIF 2010 MN

Бороогийн төсөл, Гацууртын төслийн байршил

Page 6: AIF 2010 MN

Бороогийн төслийн болон түүний эргэн тойронд зэрэгцэн орших 6,354 га газрыг хамарсан ашиглалтын есөн тусгай зөвшөөрлөөр үндсэн ордын ашигт малтмал, шороон ордуудыг ашиглах эрхийг АМГ-аас БГК-д олгосон. Эдгээр тусгай зөвшөөрлийн хугацаа 2025-2036 онд дуусах бөгөөд тусгай зөвшөөрлийн жилийн хураамж нийт 159,000 орчим ам.доллар болж байгаа. Тусгай зөвшөөрлүүд Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдад байрлах ойролцоо хэмжээний талбайг хамардаг.

Бороогийн төсөл нь одоогоор зогссон ил уурхай, идэвхгүй байдалд байгаа нуруулдан уусгах байгууламж, ажиллаж буй баяжуулах үйлдвэр, хаягдал хадгалах байгууламж, хүдрийн болон хаягдал чулуулгийн овоолгууд, түүнчлэн ил уурхайн ашиглалтын ажиллагаанд ашиглагддаг газрын гадарга дээрх бусад дэд бүтцээс бүрддэг. Исэлдсэн хүдрийн нөөц дууссаны улмаас ил уурхайн олборлолтыг 2010 оны 11 дүгээр сард зогсоосон. Баяжуулах үйлдвэр хоёр жилээс доошгүй хугацаагаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж одоо байгаа нөөцлөн овоолсон хүдрийг боловсруулна. Монгол улсын Засгийн газраас үйл ажиллагааны зөвшөөрөл олгох хүртэл Нуруулдан уусгах байгууламжийг арчилгаа, засвар үйлчилгээний горимд байлгаж байгаа.

Их Даширын хөндий дэхь хаягдал хадгалах байгууламж нь баяжуулах үйлдвэртэй таван километр урттай дамжуулах хоолойгоор холбогддог. Хаягдал хадгалах байгууламж нь хуримтлагдсан усыг үйлдвэрт эргүүлэн ашиглах зориулалттай. Засгийн газар 2003 онд энэ байгууламжид зөвшөөрөл олгосон. Хаягдал хадгалах байгууламжийн улыг нягтаршуулсан шавар давхаргаар битүүмжилж бүх далангуудыг өндөр нягтралтай полиэтилен хулдаасаар хучсан. Хаягдал хадгалах байгууламж одоогийн загвараараа 16.9 сая м3 хаягдал хадгалах хүчин чадалтай нь Бороогийн уурхайн ашиглалтын нийт хугацаанд гарах хаягдлын хувьд хангалттай юм. Сентерра 2007 онд анхны хаягдлын далан хаалтад өргөтгөл барьсан. 2008 онд усны менежментийн зориулалтаар хөндлөн шуудуу барьсан. Бороогийн хүдрийг хадгалахад зориулж шуудууны өндрийг хойд талд нь нэмэх замаар 2009 онд хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн. Бороо 2010 онд мөн нэмж өргөтгөх зорилгоор урд, зүүн, баруун ханын өндрийг нэмэгдүүлсэн. Хаягдал хадгалах далан хаалтын ханануудыг 2011 онд Бороогийн одоо байгаа ашигт малтмалын нөөцөд зориулан эцсийн загварт тусгасан үзүүлэлтүүдийг бүрэн хангаж дахин 2.5 метрээр гүйцээж өндөрсгөнө. Гацууртын уурхайн зөвшөөрлийн болон ашиглалтад оруулах бүх шаардлагыг хүлээн авсны дараа хаягдлын даланг үргэлжлүүлэн барих, өргөтгөх ажлыг гүйцэтгэх юм.

Бороогийн төслийн талбайн дэд бүтэц

2011 оны уулын ажлын төлөвлөгөөг АМГ-ын Уул уурхайн хэлтэс, МХЕГ-ын Геологи, уул уурхайн хяналтын газарт танилцуулж батлуулсан. Сентерра жил бүрийн сүүлчийн улиралд дурдсан байгууллагуудад (дараа жилийн уул уурхайн үйл ажиллагааны) уулын ажлын төлөвлөгөөг танилцуулах ёстой. Нуруулдан уусгах ажиллагааны эцсийн зөвшөөрөл аваагүй байгаа, түүнчлэн Монгол улсын хуулийн зохицуулалттай холбоотой зарим асуудлыг эс тооцвол, Бороод уул уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардагдах бүх зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл одоогоор ямар нэгэн асуудалгүй, хүчин төгөлдөр байгаа. Эдгээр зөвшөөрлийн заримыг Монгол улсын төрийн байгууллагуудаас, заримыг нь орон нутгийн эрх бүхий байгууллагуудаас авсан. (“Сентеррагийн орд газрууд –

Page 7: AIF 2010 MN

Холбогдох ач холбогдол бүхий орд газрууд – Бороогийн төсөл – Уул уурхайн үйл ажиллагаа – Нуруулдан уусгалт”, “Сентеррагийн орд газрууд – Холбогдох ач холбогдол бүхий орд газрууд – Бороогийн төсөл – Уул уурхайн үйл ажиллагаа - Хуулийн зохицуулалттай холбоотой асуудлууд, Хууль тогтоомжид өөрчлөлт орох болон бусад асуудал” хэсгүүдийг үзнэ үү).

Талбайд очиход саадгүй байдал, цаг агаар, орон нутгийн эх үүсвэр, дэд

бүтэц, физик-газарзүйн онцлог

Улаанбаатар хотоос хойш Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн хатуу хучилттай замаар 130 орчим километр, дараа нь төв замаас зүүн тийш хучилтгүй сайжруулсан шороон замаар 10 орчим километр яваад хоёр цаг гаруйхан хугацаанд Бороогийн уурхайн талбайд түвэггүй хүрдэг. Баруунхараа төмөр замын өртөө Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн төв зам ба хучилтгүй шороон замын уулзвараас хойш 20 орчим километр зайд байрлана. Улаанбаатар хот дотоодын болон олон улсын чиглэлүүдэд иргэний агаарын тээврийн үйлчилгээтэй.

Бороогийн орчмын нутаг дэвсгэрт хүн ам сийрэг, гол төлөв хөдөө газар, жижиг тосгодод ганц гэрээрээ аж төрөх нүүдлийн малчид амьдардаг. Улаанбаатар хотыг Эрхүү, Бээжин хотуудтай холбодог Транс-Монголын төмөр зам Бороогийн алтны ордоос 20 километр зайд дайрч өнгөрдөг.

Төслийн талбай нь ихэнх хэсэг нь өвсөрхөг газар, багахан хэсэг нь хойд зүг рүү харсан хэвгий газартаа хус, нигүрс мод бүхий тасалдсан ойтой дов толгодорхог газарт байрладаг. Далайн түвшнээс дээш дунджаар 1,200 метрт өргөгдсөн. Бороо гол энэ нутаг дэвсгэрийн усны үндсэн сүлжээ бөгөөд хойд зүгт Сэлэнгэ мөрөнд цутгаж, эцэст нь Сэлэнгэ мөрний ай саваар дамжин Оросын Байгаль нуурт цутгадаг томоохон гол болох Хараа голд цутгадаг. Бороогийн орд орчмын газраас гаралтай бөгөөд алтны шороон ордны эх үүсвэрүүдийн голомт болох Их Даширын хөндий нь гол төлөв хуурай байдаг, Бороо голын баруун салаа юм.

Монгол улсын хойд-төв хэсэг нь эх газрын уур амьсгалтай, хур тунадас багатай. Өвөлдөө агаарын температур Цельсийн хасах 40 хэм хүртэл буурч зундаа Цельсийн нэмэх 40 хэмээс дээшлэх нь бий. Жилийн дундаж температур Цельсийн тэг хэм орчим боловч Бороогийн нутаг дэвсгэр мөнх цэвдэггүй. Монгол улс хойд хэсгээрээ хуурай, эх газрын уур амьсгалтайгаас үүдэн Бороо орчмын бүс нутагт жил бүр нартай өдрийн тоо 300-гаас олон бөгөөд өвөлдөө багахан цасан бүрхүүлтэй байдаг. Энэ нутагт жилдээ 25 орчим сантиметр хур тунадас унадгийн ихэнх нь бороотой улиралд буюу 7, 8 дугаар сард ордог. Бороо жилийн 365 өдөр ажилладаг.

Монголын үндэсний эрчим хүчний шугам сүлжээ 110-киловольтын шугамаар уурхайн талбайг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Сентеррад цахилгаан эрчим хүчээр хангах чадвартай, цахилгаан тасалдсан үед хэрэглэх зориулалттай дизель цахилгаан үүсгүүрүүд бас бий. Бороо голын хөндийд гаргасан гүний таван худгаас цэвэр ус авдаг. Эдгээр худгийн ус уурхайн ажиллагаанд хангалттай хүрэлцээтэй.

Түүх

Page 8: AIF 2010 MN

Бороогийн ордыг 1910 онд илрүүлсэн гэдэг. Үйлдвэрлэлийн олборлолт дараахан нь эхэлсэн боловч 1920-иод онд иргэний дайны үед үйлдвэрүүд устгагдах үед зогсчээ. 1933 онд уг газар орчмоос алт олох боломжийг дахин судалж эхлэх үед олборлолт мөн эхэлжээ. 1942 онд гадаргын орчим дахь кварцын хэд хэдэн тусдаа судлаас олборлосон алтыг баяжуулах зорилгоор алт цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулсан байна. Үүнээс хойшхи хугацааны үйлдвэрлэлийн талаар тэмдэглэсэн мэдээлэл байхгүй. Үүний дараах жилүүдээс 1960-аад оны дунд үе хүртэлх хугацаанд болсон үйл явдлууд баримтжиж үлдээгүй байна.

1965-1969 онд хийсэн эрлийн ажлаар Бороог үйлдвэрлэлийн олборлолт хийх боломжтой орд болохыг нь тогтоож, эцэст нь Зүүн Герман-Монгол улсын хамтарсан Геологийн Экспедиц 1982-1990 онд талбайн нарийвчилсан үнэлгээ, нөөцийн тооцооллын хөтөлбөр хэрэгжүүлжээ (“Хамтарсан экспедиц”). Хоёр Герман нэгдсэний дараа 1991 онд Хамтарсан экспедицийн үйл ажиллагаа дуусгавар болсон байна.

1991-1994 онд Бороогийн ордуудыг хамарсан концесс Монгол улсын Засгийн газрын Уул уурхайн товчооны Монгол Эрдэнэ, Моррисон-Кнудсен Гоулд компанийн салбар Моррисон Кнудсен Эксплорэйшн (“MКЭ”) компаниас бүрдэх Бороо Гоулд Майнинг хамтарсан үйлдвэрийн мэдэлд байв. 1994 онд МКЭ Нуруулдан уусгалт болон Нуруулдан уусгалт/баяжуулалт хосолсон үйлдвэрийн хувилбарыг судлах техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажилд бие даасан зөвлөх авч ажиллуулжээ. Төслийн санхүүжилт хангалтгүй байснаас болж хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааг МКЭ түр зогсоосон байна. Алтай Трэйдинг ХХК-д (“Алтай”) 1996 оны 7 дугаар сард Бороогийн тусгай зөвшөөрлүүдийг олгожээ.

Бороогийн ордыг ашиглах зорилгоор 1997 онд Алтай болон Лондонд байрлах Aзиа Майнинг Инвестмент Корпораци тэнцүү хувьтай хамтарсан компанийн статустайгаар БГК-ийг байгуулжээ. Сентерра 1998-2007 онд дангаар эзэмшдэг ЭйЖиАр Лимитэд (“ЭйЖиАр”) охин компаниараа дамжуулан шууд болон шууд бусаар БГК-ийг 100 хувь эзэмших болсон.

2002 оны 3 дугаар сард, Камеко Гоулд эхний ээлжинд ЭйЖиАр компанийн 52 хувийг эзэмших болсны төлбөр нь Монгол улс дахь Ноёнгийн тусгай зөвшөөрлүүдийн 61 хувийг ЭйЖиАр компанид шууд бусаар шилжүүлсэн зэргээс бүрдсэн бөгөөд уг шилжүүлэгт Гацууртын төсөл орсон байна. Камеко Гоулд эхлээд 1997 оны 8 дугаар сард Гацууртын хэсэг хувийг, дараа нь 2001 оны 10 дугаар сард Ноёнгийн тусгай зөвшөөрлүүдийг Каскадиа ХХК-иас 100 хувь худалдаж авчээ. Камеко Гоулд ЭйЖиАр компанийн тодорхой хувийг эхний ээлжинд эзэмшсэнийхээ дараа эзэмшлээ 100 хувь хүртэл нэмэгдүүлсэн байна.

Бороогийн баяжуулах үйлдвэрийг 2003 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулж, уурхай 2004 оны 3 дугаар сарын 1-ний өдөр үйлдвэрлэлийн олборлолтоо эхэлсэн. Бороогийн төсөл үйлдвэрлэлийн олборлолтын явцдаа 2010 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд 1.5 сая орчим унци алт үйлдвэрлэжээ. Камеко алтны бизнесээ өөрчлөн зохион байгуулах хүрээнд Сентерра Камеко Гоулд компанийн ЭйЖиАр компани дахь хувийг 2004 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр авсан байна.

Page 9: AIF 2010 MN

Геологийн тогтоц

Монгол улсын хойд-төв хэсгийн тогтцод нийт нутаг дэвсгэрийн хэмжээг хамарч зонхилох зүүн хойшоо чиглэсэн хэд хэдэн зөрөлт шилжлийг шинж байдлаар нь тухайн газар нутгийг зааглаж ирмэглэсэн гэж үздэг бөгөөд уг зөрөлт шилжил нь хэдэн арван километрт нийтээрээ зүүн тал руу чиглэсэн шилжилтэй байж болох талтай. Эдгээрийн нэг болох Ерөө голын шилжлийн голомтод Гацууртын орд байрладаг. Харин Бороогийн алтны ордуудын байршлыг орон нутгийнхан “Төв замын шилжил” гэж нэрлэдэг хоёрдогч буюу дагалдах түвшний, баруун хойш сунасан ижил чиглэлтэй тогтцод оршдог гэж тайлбарладаг.

Бороогийн орчмын нутаг дэвсгэр дэхь үндсэн чулуулгийн геологид Хараагийн атираат тунамал чулуулаг болон алевролит буюу зануужин, элсжин, грауваккагаас бүрдэх, нэгэн хэвийн бүтэцтэй флишт тунамал чулуулаг зонхилдог. Бүс нутгийг бүхэлд нь хамарч тархсан эдгээр чулуулгийг Доод Палеозойн үеийнх гэж тайлбарладаг. Бороогийн цогцолборын Доод Палеозойн үеийн интрузив буюу түрмэл чулуулаг тунамал чулуулагт нэвчсэн байдаг. Бороогийн цогцолборыг лейкократ боржин, боржиндиорит төлөөлнө. Түрмэл болон тунамал чулуулгийн хоорондын зааглал маш жигд бус бөгөөд хилийн заагийн бүс дэхь түрмэл чулуулаг тунамал чулуулгийн ором, үлдэцтэй болох нь Бороогийн алтны ордуудын орчимд хийсэн нарийвчлалт өрөмдлөгөөс харагдана. Дээд Палеозойн үеийнх гэмээр тун саявтархан болсон магмын үйл явц боржингийн бүтэцтэй хагарал, ан цав руу нэвчиж диорит бүтэцтэй болгож нарийсган хязгаарлагджээ.

Уурхайн орчим дахь газрын ихэнх нь хэдэн арван метр хүрэх зузаантай, коллюв, химэрлэг түүнчлэн эх усны мужид хуримтлагдсан бага аллювээс бүрдэх хучдасаар бүрхэгдсэн байна. Аллювийн оршдост томоохон алтны шороон орд агуулагдаж байх боломжтой. Түүнчлэн, 3 дугаар ил уурхайгаас гарсан коллювт мөн шороон ордны эх үүсвэр бий. Энэ хавийн газрын 40-60 метр хүртэлх гүн дэхь чулуулагт исэлдэлт нөлөөлсөн. Исэлдэлтийг дагалдан боржин чулуулаг дахь хээрийн жоншны талстууд явширжиж, тэгснээр өөрчлөлтөд өртөөгүй болон маш бага хэмжээгээр өөрчлөгдсөн чулуулгууд, гадаргатай ойролцоо байгаа нь ч гэсэн, анхны бат бэх чанарынхаа ихэнхийг хадгалж үлджээ.

Эрдэсжилт

Бороо дахь их хэмжээгээр олборлох боломжтой алтны эрдэсжилт бараг хавтгай эсхүл баруун тийш бага зэрэг хэвгий, хойш чиглэсэн тохролын хагарал буюу шилжил дотор байдаг.

Бага зэрэг хэвгий гол шилжил нь харилцан адилгүй өөрчлөгдөж эрдэсждэг бөгөөд эдгээр онцлог шинж маш хүчтэй илрэх үед тусдаа оршдосууд бий болдог. Эдгээрийг хойноос урагш 2, 3, 5, 6 дугаар ил уурхай гэж нэрлэсэн. 2, 3, 5 дугаар ил уурхай ашиглагдаж дууссан. 6 дугаар ил уурхайд 2010 онд олборлолт хийсэн. Бороо дахь олборлолтын ажиллагааг 2010 оны 11 дүгээр сард зогсоосон. Бүх орд уртаашаа зүүн хойш сунаж тогтсон байрлалтай, урт нь өргөнөөсөө ойролцоогоор нэг дахин их.

Үндсэн хоёр төрлийн өөрчлөлт, эрдэсжилт ажиглагдсаныг дурдвал:

Page 10: AIF 2010 MN

Бороо дахь алтны эрдэсжилтийн хамгийн их хувийг алт-сульфидын бүс эзэлдэг. Энэ төрөл нь нимгэн, жигд бус судлуудад, түгээмэл бусаар брекчи буюу ирмэгт хөрзөнгийн бүсэд тохиолдох алт-пирит-арсенопирит-цахирт доод үе байдлаар илэрдэг бөгөөд цахирт-серицит-пиритийн өөрчлөлт давамгайлсан бүсэд тархсан байдаг. Энэхүү доод үеийн төрөл нь зарим хэсэг нь анхдагч болон дээрх үеүд нь харагдахуйц байдлаар давхарлан тогтсон байхад зарим хэсэг нь тэрүүхэн хавьдаа мөн цахирт-серицит зонхилсон, тархсан сульфид агуулсан, карбонаттай үеэр бүр мөсөн солигдсон байна.

Алт агуулсан хоёр дахь томоохон фац нь маш том, цагаан цахирт-сульфидын судлууд бөгөөд тэдгээрт агуулагдах алт том ширхэглэгтэй байх нь түгээмэл. Хэмжээний хувьд энэ төрөл нь хоёрдугаар зэргийнх, гэхдээ тонн тутамд хэдэн зуун грам, өөрөөр хэлвэл алтны агуулга нь маш өндөр байх магадлалтай.

Эрдэсжилтийн энэ хоёр төрлийн аль алин дахь сульфидын агууламж харьцангуй бага, ер нь хэдхэн хувь л байдаг. Өрмийн чөмөгт хийсэн геохимийн сорьцын шинжилгээний үр дүнгээс харахад хүнцэл маш их гажилттай (сая тутамд 21,500 хэсэг хүртэл), гэхдээ алттай харьцах эерэг шүтэлцээ нь тонн алт тутамд 2.0 грам хүртэлх хэмжээгээр хязгаарлагддаг. Хүхрийн хувьд ижил зохион байгуулалттай, алтны өндөр агуулгатай орчинд илт бага хэмжээтэй байна. Мөнгөний хэмжээ ерөнхийдөө бага бөгөөд алттай илт шүтэлцээгүй орших ба дээжүүдийн ихэнх нь тонн алт тутамд илэрцийн хязгаар болох 2.0 граммаас бага байна. Цахирт ихтэй судлуудад мөнгөний агуулга арай их байж болно. Зэс багахан хэмжээгээр байх боловч баяжуулах үйлдвэрт ялгаж авч буй алтанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлсэн зүйл харагдаагүй.

Тоймчилсон буюу нүдэн баримжаагаар үзэгдэх байдал, түүнчлэн геохимийн шинж чанарын хувьд маш өөр байгаагаас үүдэн эрдэсжилтийн энэ хоёр төрөлд агуулагдах алтны агуулгын тархац өөр өөр бүтэцтэй байна.

Анхдагч хүдэрт агуулагдах алт боловсруулахад түвэгтэй бүтэцтэй байдаг нь металл авалтыг хязгаарладаг тул исэлдэлтийн зэрэг бол Бороогийн хувьд эдийн засгийн чухал үзүүлэлт мөн. Гурван фацын исэлдэлт явагдсан нь тодорхойлогдсон. Исэлдсэн хүдрийн бүсэд, сульфид бүрэн эсхүл ихэнх нь исэлдсэн байх ба боржин чулуулаг дахь хээрийн жонш зарим хэсэг нь эсхүл бүхэлдээ явширжин хувирчээ. Хагас исэлдсэн хүдрийн бүсэд, хээрийн жонш хэсэгчлэн явширжсан байх ба анхны сульфид нь исэлдсэн мөхлөгийн чөмөг дотор хадгалагдаж үлджээ. Энэ үйл явц нь металл авалт нь бараг дээр нь байх исэлдсэн хүдрийн бүсийнхтэй адил өндөр хэмжээтэй алтыг хангалттай хэмжээгээр чөлөөлсөн байна. Цэвэр бүсүүдэд өрмийн чөмөг эсхүл сульфидын эрдэсжилтийн урвуу үлээлттэй өрөмдлөгийн зоргодост исэлдэлт илт харагдаагүй.

Урьд нь хийсэн хайгуул, өрөмдлөг

2010 оны жилийн эцэст ашигт малтмалын нөөц, эрдсийн баялгийг тооцоолоход хэрэглэсэн өрөмдлөгийн цооногийн тоо нийтдээ алмаазан өрөмдлөгийн цооног 1,447, урвуу үлээлттэй өрөмдлөгийн цооног нийт 126,968 метр талбайг хамарсан. Энэхүү цогц өгөгдөл мэдээлэл нь урвуу үлээлттэй өрөмдлөгийн 990 цооног, алмаазан өрөмдлөгийн 457 цооног буюу урвуу үлээлттэй өрөмдлөгийн цооног 88,374 метр, алмаазан өрөмдлөгийн цооног 41,594 метр талбайг

Page 11: AIF 2010 MN

хамарсан бөгөөд эдгээрээс 82,518 дээж авсан. Эрдсийн баялаг, нөөцийн тооцоололд ашигласан нийт дээжээс 56,014 нь урвуу үлээлттэй өрөмдлөгийн зоргодос, 26,504 нь алмаазан өрмийн чөмөг байв.

Бороо дахь өрөмдлөгийн цооногуудын хоорондын зай ерөнхийдөө 40 метр орчим гэхдээ зарим жижиг газар өрөмдлөгийн цооногууд хоорондоо илүү алслагдсан зайтай. Геологийн ажлыг үргэлжлүүлэхийн тулд нэмж өрөмдөх шаардлагатай болсон хэд хэдэн газарт зарим бэрхшээлтэй хэсэгт нь өрөмдлөгийн цооногуудын хоорондын зай 30 метр болон 20 метр болж ойртсон.

Дээжлэлт, шинжилгээ

Хамтарсан экспедицийн 1982-1988 онд хийсэн өрөмдлөгийн ажлын дээжлэлт, сорьцын шинжилгээний аргуудыг бие даасан зөвлөх фирм 1998 онд шалгаж үнэлгээ өгчээ. Уг шалгалт, үнэлгээнээс үзвэл цооногийн бичиглэл, сорьцын данс бүртгэлийн чанар онцгой сайн, ашигласан дээжлэлтийн тэмдэглэлд литологийн хил хязгаарыг бүртгэн хөтөлж, алдагдсан чөмгүүдийн хамрах хэсгүүдийг тодорхойлсон байсан байна. Өрмийн чөмөгний дээжлэлтийн түүхэн арга, хандлагуудын талаарх энэхүү шалгалт, дүгнэлтэд үндэслэн, өрөмдлөгийн энэ хугацаа нь ашигт малтмалын одоогийн нөөц, эрдсийн баялгийн тооцоололд чухал нөлөөгүй гэдгийг харгалзан үзэж, Бороогийн Техникийн тайланг хариуцсан зохиогч эдгээр арга нь салбарын урьдын болоод одоогийн холбогдох стандартуудыг тусгасан бөгөөд энэхүү өрөмдлөгтэй холбоотойгоор тодорхойлсон илт сөрөг асуудал үүсээгүй байна гэж дүгнэжээ.

Хамтарсан экспедицийн үед, өрмийн чөмөгнөөс эсхүл газрын гүн дэхь нээлхийгээс авсан дээжүүдийг Улаанбаатар хот дахь Төв лабораторид танилцуулжээ. Дээж бүрийг бутлаж, том ширхэгтэйгээр үйрүүлж, хоёр хэсэг хуваагаад эхний хэсгийг нь алтны спектрийн шинжилгээнд өгсөн. Алтны агууламж өндөртэй нь тогтоогдсон дээжүүдийг хувааж үйрүүлсэн дээжийн хоёр дахь хэсгийг ашиглан дахин сорьцлож эцэст нь дөлөн атом шингээлтээр шинжилжээ. Нарийн нягт шалгаж сорьцлох дэглэм тогтоож баримталсны хүрээнд нийт дээжийн 5-10 хувийг бүрдүүлэх 439 давхар дээжийг гадны буюу хуучнаар Зүүн Герман дахь гурван лабораторид системтэйгээр илгээжээ. 1997 онд хэрэгжүүлсэн БГК-ийн нягтлан шалгах хөтөлбөрийн хүрээнд БГК Хамтарсан хайгуулын өрмийн чөмөгнөөс 254 давтан дээж нэмж авч Улаанбаатар хот дахь Аналитик лабораторид шинжлүүлжээ.

Бороо дахь өрөмдлөгийн хөтөлбөрүүдэд хамаарах дөлөн шинжилгээний мэдээллийн санд Хамтарсан экспедицийн өмнө нь гаргасан алмаазан өрөмдлөгийн цооног болон 2004 оноос өмнөх урвуу үлээлттэй өрөмдлөгийн зарим цооногийн сорьцын шинжилгээний үр дүнгийн нарийвчлалд тодорхойгүй зарим зүйл байгаа. Нарийвчлал гэдэгт лаборатори ижил үр дүнг дахин гаргах боломж олгохуйц хэмжээсийг ойлгоно. Бороогийн Техникийн тайланг хариуцсан зохиогч урьдын тайлангуудыг хянаж үзсэн бөгөөд урьдын сорьцын шинжилгээний өгөгдөл мэдээлэл дэхь нарийвчлал дутмаг байдал нь тэдгээр өрөмдлөгийн цооногоор тодорхойлсон зарим газрыг ашигт малтмалын боломжит эх үүсвэрийн ангилалд оруулж өөрчлөх хангалттай үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хамтарсан хайгуулын өрөмдлөгийн цооног нь өрөмдлөгийн цооногийн мэдээллийн сангийн гагцхүү багахан, ач холбогдолгүй хэсгийг эзэлж байгаа бөгөөд түүнд тусгагдсан нөөцийн ихэнх нь өдгөө

Page 12: AIF 2010 MN

олборлогдоод дууссан тул нарийвчлалын тодорхойгүй байдал ихээхэн эргэлзээтэй юм. Бороогийн Техникийн тайланг хариуцсан зохиогчийн үзэж буйгаар Бороогийн сорьцын шинжилгээний мэдээллийн сангийн өмнөх үетэй холбоотой хэсэгт нэг талыг баримталсан буюу буруу болохыг илтгэх зүйл байхгүй, гэхдээ сорьцын шинжилгээний нэг бүрчлэн гаргасан дүнгүүд нь Бороогийн эрдэсжилт дэхь алтны жигд бус хуваарилалт буюу “шижир алтны нөлөө”-ний үр дүнд нарийвчлал нэлээд султай байна.

БГК-ийн зөвлөх 1997 онд БГК-ийн геологийн бичиглэлүүдэд үндэслэн литологийн интервалыг дагаж алмаазан өрөмдлөгийн цооногоос дээж авчээ. Дээжийн дундаж урт нэг метр байсан байна. Өрмийн чөмгийг БГК-ийн хайгуулын кэмпт тээврийн чингэлэг дотор хадгалж цоожилжээ. БГК-ийн алмаазан өрөмдлөгийн есөн цооногоос авсан 661 дээжид Австралийн Таунзвилл дэхь Аналабс лабораторид эцсийн шатанд нь дөлөн атом шингээлтээр аликвот шинжилгээ хийжээ. Тонн алт тутамд дөрвөн грамаас их алттай болох нь сорьцын шинжилгээгээр тодорхойлогдсон бүх дээжид жингийн болон металлын шигшүүрт дөлөн шинжилгээний аргаар давхар сорьцын шинжилгээ дахин хийсэн байна.

1999 онд, урвуу үлээлттэй өрөмдлөгийн цооногуудаас нэг метрийн зайтайгаар, дөрвөн метрийн нийлмэл багцаар зоргодос утгаж авах замаар дээж авчээ. Нэгэн зэрэг хоёр дахь нэг метрээс ховил задлагч ашиглан давтан дээж авсан байна. Дөрвөн метр багцаас “утгаж” авсан сорьцод тонн алт тутамд 0.2 грамаас их алт илэрсэн тохиолдолд л эдгээр давтан дээжийг сорьцын шинжилгээнд өгсөн байна. БГК-ийн алмаазан өрөмдлөгийн 28 цооног, урвуу үлээлттэй өрөмдлөгийн 162 цооногоос авсан дээжүүдийг Австралийн Таунзвилл дэхь Аналабс лабораторид шинжлүүлжээ. Дээж бүрийг дэд дээж болгон хувааж, бутлаж, үйрүүлээд эцсийн шатанд нь дөлөн атом шингээлтээр аликвот шинжилгээ хийжээ. Бороогийн Техникийн тайланг хариуцсан зохиогч, 1999 оны үеийн дээж бэлтгэл, сорьцын шинжилгээний тэмдэглэл тийм ч оновчтой байгаагүй, гэхдээ энэ нь үр дүнд нь гарсан сорьцын шинжилгээний өгөгдөл мэдээлэл баталгаагүй байсан гэсэн үг биш, баталгаатай байдал нь баримтжуулагдаж чадаагүй байна гэсэн үг гэжээ.

Гэсэн хэдий ч, 1999 оны Аналитик лабораториудын гүйцэтгэлийг дэмжих шууд бус нотолгоо бэлээхэн байна. БГК 2001 онд 657 шинэ дээжийг дахин дугаарлаж, Аналабс лабораторид илгээсэн байна. 1999 оны өрөмдлөгийн цооногийн мэдээллийн сангаас авсан дээжүүдэд 2002 онд 436 магадлан шалгах сорьцын шинжилгээг дахин хийжээ. Эцэст нь, Улаанбаатар хот дахь агуулахаас 98 нунтгийг сэргээн авч Аналабс лабораторид дахин сорьцлон шинжлүүлжээ. Бороогийн Техникийн тайланг хариуцсан зохиогчийн үзэж буйгаар, өмнөх үеийн сорьцын шинжилгээний өгөгдөл мэдээллээс илт харагдаж байснаар, Бороогийн сорьцын шинжилгээний өгөгдөл мэдээллийн 1999 онд бүрдүүлсэн хэсэг нь нэг талыг баримталсан буюу буруу байгаагүй, гэвч сорьц бэлтгэлийн талаарх тэмдэглэл болон ялангуяа өндөр агуулгатай дээжүүдэд зориулсан жижиг аликвот хэмжээнүүдээс үүдэн тусдаа сорьцын шинжилгээний үр дүнгүүд нарийвчлал нэлээд султай байна.

Камеко 2002 оны 3 дугаар сард Бороогийн төслийг хариуцаж авсны дараа бичиглэл болон дээжлэлтийн тэмдэглэлүүдийг шинэчлэн сайжруулжээ. Урвуу үлээлттэй өрөмдлөгт зориулан, дээжлэлтийн чанарыг сайжруулахад чиглэсэн

Page 13: AIF 2010 MN

шинэ тэмдэглэл үйлдэх ажиллагаанд уурхайн талбай дээр зоргодосны тэвш дүүргэх, геологийн байнгын хяналт тавих, урьдчилсан хээрийн бичиглэл хийх зэрэг ажиллагаа оржээ. Зоргодосны тэвшнүүдийг Сентерра Гоулд Монголиа ХХК-ийн (“СГМ”) Улаанбаатар хот дахь офис буюу нарийвчилсан бичиглэл хийж байсан газар руу илгээсэн байна. Зүслэгүүдийн геологи болон хувиргалтыг системчлэн бичиглэл хийж дижитал форматаар бүртгэн тэмдэглэжээ.

Эрдэсжсэн эсхүл хувирсан гэж тодорхойлсон интервалуудаас авсан нэг метр дээжүүдийг нь шууд сорьцын шинжилгээнд өгсөн эрдэсжсэн интервалуудыг тусгайлан тодорхойлоход энэ мэдээллийг ашиглажээ. Дээжүүд эрдэсжээгүй нь илт харагдсан тохиолдолд хоёр метрийн багц дээжүүдийг авч сорьцын шинжилгээнд өгсөн байна. Эдгээр дээжүүд алтны жигд бус агуулгатай гэдэг нь тодорхой болсон үед холбогдох нэг метрийн дээжийг мөн сорьцын шинжилгээнд оруулсан байна.

Дээжүүдийг Бороогийн уурхайн талбайгаас Улаанбаатар хот дахь Аналабс лаборатори руу тээвэрлэхэд байгууллагын геологич байлцаж хянасан (тэдгээр лабораторид хүлээн авсан ажилтан дээжүүдийг хүлээж авсан болохоо баталгаажуулсан).

2003-2010 онд урвуу үлээлттэй өрөмдлөгийн цооногуудаас нэг метрийн интервалтайгаар дээж авсан. Урвуу үлээлттэй өрөмдлөгийн зүслэгүүдийг цуглуулж, гурван шаттай дээж хуваагч ашиглан дээжүүдийг хоёр хувааж, хуваасан дээжүүдийг даавуун уутанд хийж, нэгийг нь лабораторийн шинжилгээнд, нөгөөг нь уурхайн талбай дээр дээж хадгалах баталгаатай газар том ширхэгтэй хаягдал байдлаар хадгалжээ. Дараа нь анхдагч дээжийг шигшиж, булхуулаад, геологийн бичиглэл хийхэд зориулан зоргодосны тусгай тэвшинд савлаж багласан. Эрдэсжсэн дээжүүдийг нэг метрийн интервалтайгаар багцалж шинжилгээ хийлгэхээр ачуулж, харин хувиралт эсхүл эрдэсжилтгүй гэж тодорхойлогдсон дээжүүдийг шинжилгээ хийлгэхээр ачуулахын өмнө хоёр метрийн интервалтайгаар багцалсан байна. Зоргодосны тэвшнүүдийг СГМ компанийн Улаанбаатар хот дахь офист агуулахад түгжиж, хаягдал болон нунтгуудыг СГМ компанийн Улаанбаатар хот дахь агуулахад цоожтой агуулах өрөөнд хадгалсан.

2003-2010 онд, эрдэсжсэн хэсэгт нэг метрийн интервалтайгаар, хувираагүй голомтот чулуулагт хоёр метрийн интервалтайгаар алмаазан өрмийн чөмөгнөөс үргэлжлүүлэн дээж авсан. Өрмийн чөмгийг алмаазан хөрөөгөөр таллан хувааж дээж бүрийн талыг нь сорьцын шинжилгээ болон геохимийн шинжилгээнд ашиглаж нөгөө талыг нь уурхайн уурхайн талбай дээр бүртгэл тэмдэглэл хөтлөхөд зориулан хадгалжээ.

2002-2006 онд урвуу үлээлттэй өрөмдлөг болон алмаазан өрөмдлөгөөс авсан бүх дээжийг цуглуулж ЭсЖиЭс Монголиа Лабораторид (“ЭсЖиЭс”) шинжлүүлжээ. 2007 оноос хойш цөөн тооны нэмэлт хайгуулын дээжийг Улаанбаатар хот дахь Актлабс Азиа ХХК-иар шинжлүүлсэн.

ЭсЖиЭс дээжүүдийг дотоод хяналтын дээжийн дугаартайгаар хүлээж аваад лабораторийн мэдээллийн системд оруулжээ. Дээжүүдийг ангилж, хатааж, бутлаад хуваасан байна. Дараа нь дэд дээжүүдийг үйрүүлж, нэг дэд дээжийг

Page 14: AIF 2010 MN

эцсийн шатанд нь дөлөн атом шингээлтийн сорьцын аликвот ашиглаж шинжлээд хоёр дахийг нь архивлан хадгалжээ.

ЭсЖиЭс чанарын баталгаа/чанарын хяналтын үйл явцын бүрдэл хэсэг болгож өөрийн баталгаат стандартууд болон харьцуулалтын хоосон сорьцыг ашиглажээ. Арван дээж тутмаас нэгийг нь чанарын хяналтын зорилгоор нэмэлт сорьцын шинжилгээнд оруулсан байна. Стандарт хэлбийлт анхааруулгын түвшнээс давсан эсхүл үр дүн нь хяналтын түвшнээс хэтэрсэн тохиолдолд сонгосон дээжүүдийг давтан сорьцын шинжилгээнд оруулсан байна.

2004 оны дундуур, чанарын баталгаа/чанарын хяналтын хөтөлбөрийг санаачлан эхлүүлж 2005-2010 онд үргэлжлүүлсэн. Одоо хэрэгжиж буй хөтөлбөрийн хүрээнд лабораторийн гүйцэтгэлийг хянахын тулд баталгаажсан стандартууд, давхар дээжүүд болон загваруудыг аналитикийн системд байнга оруулах ажиллагааг хэрэгжүүлдэг. Чанарын хяналтын үр дүнг байнга хянаж улирал бүр тайлагнадаг байна. Түүнчлэн, жил бүр хэдэн зуун дээжийг өөр лабораторид бас шинжлүүлдэг. Ерөнхийдөө, чанарын баталгаа/чанарын үр дүнгээс харахад Бороогийн төслийн аналитик мэдээллийн сан боломжийн бөгөөд салбарын стандартад нийцэж байгаа.

Өгөгдөл мэдээллийг магадлан шалгах

Нягтлах шалгалтын үеэр 2002 оноос өмнө бүрдүүлсэн эх үүсвэрийн мэдээллийн санг хэд хэдэн удаа шалгаж хүчин төгөлдөр болохыг нь баталгаажуулсан. Урьд нь ухсан зарим цооног, цооног алдагдсан, бичиг хэргийн алдаатай холбоотой цөөн хэдэн асуудал байгааг ашигт малтмалын нөөц, эрдсийн баялгийн одоогийн тооцооллын үр дүнд чухал нөлөөтэй гэж үзэхгүй байгаа. 2002-2010 оны өрөмдлөгийн хөтөлбөрүүдийн үеэр СГМ болон/эсхүл БГК-ийн ажилтан нар мэдээллийн сангийн нарийвчлал, үнэн зөв байдлыг магадлаж шалгахын тулд байнгын шалгалт хийх явцдаа дээжлэлтийн мэдээллийн санд нэмэлт мэдээлэл оруулах ажиллагааг удирдан зохион байгуулсан.

Түүнчлэн, Бороогийн уурхайн талбайд хайгуулын болон үйлдвэрлэлийн өгөгдөл мэдээллийн иж бүрдлүүдийн аль алиныг нь бие даасан тооцоо нийлэлт, уурхайн болон баяжуулалтын үйл ажиллагаа эхэлснээс хойшхи хэдэн жилд олж авсан хайгуулын өрөмдлөгийн үр дүнгүүдийг хооронд нь харьцуулан шалгаж үнэлгээ хийх замаар магадлаж шалгасан. Бороогийн Техникийн тайланг зохиогчдын үзэж буйгаар, Бороогийн төсөл хайгуулын мэдээллийн санг ашиглан боловсруулсан ашигт малтмалын нөөцийн загварт үндэслэн зургаан жилийн турш найдвартай ажилласан нь Бороогийн Техникийн тайланд ашигласан хайгуулын болон үйлдвэрлэлийн аль алины нийт өгөгдөл мэдээлэл баталгаатай болох, түүнчлэн энэхүү хайгуулын цогц өгөгдөл мэдээллээс гаргаж авсан ашигт малтмалын нөөц, эрдсийн баялгийн загварыг найдвартай гэж үзэж болно гэдэгт итгэх итгэл төрүүлж байна.

Бороогийн Ашигт малтмалын нөөц, эрдсийн баялгийн тооцоолол

2005 онд бие даасан зөвлөх Бороогийн блок загварыг хянан шалгаж шинэчилсэн. Энэ загвар алтны үйлдвэрлэлийн тооцоо нийлэлтийн хувьд эерэг дүнтэй үнэлэгдсэн, түүнчлэн уг шинэчлэлтээс хойш Бороогийн уурхайн талбайд

Page 15: AIF 2010 MN

хайгуулын томоохон ажил хийгдээгүйгээс үүдэн 2010 оны жилийн эцсийн ашигт малтмалын нөөц, эрдсийн баялгийн тооцоололд 2005 оны блок загварыг ашигласан. Бороогийн блок загварт уурхайн мөргөцгийн өндөртэй тэнцүү босоо хэмжээстэй 5х5х2.5 метрийн харьцаатай блокуудыг ашигладаг.

Бороогийн эрдсийн баялаг, нөөцийн тооцоолол нь ерөнхийдөө хоорондоо 40 метрийн зайтай, зарим нь илүү ойрхон 30 метр, 20 метрийн зайтай байрласан өрөмдлөгийн цооногууд бүхий ордын тодорхой хэсэгт үндэслэдэг. Сентеррагийн бие даасан зөвлөх баялгийн тооцооллыг боловсруулахдаа, тонн алт тутамд 0.2 ба 0.8 грам алтны агуулгатай байх хүрээллийг хүдрийн байдлыг тодорхойлох анхдагч чиг удирдамж болгож ашигладаг блок загварын аргыг ашигласан. Бороогийн алтны сорьцын агуулгын хязгаарын дээд түвшинг баялгийн өмнөх тооцоололд ашигласантай адил хэмжээгээр авсны дагуу дээд хязгаарыг 3 болон 6 дугаар ил уурхайд тонн алт тутамд 45 грам байхаар тогтоосон. Сорьцуудыг мөргөцгөөс авсан бөгөөд мөргөцгийн өндрийг 2.5 метр бодит олборлолтын хэмжээсээр тогтоосон. Бүс бүр дэхь мөргөцгийн сорьцын агуулгын тасралтгүй байдлын үнэлгээг коррелограм ашиглаж хийсэн. Алтны агуулгыг барографийн дүнг ашиглан ердийн кригингээр блок загварын блокууд руу нэмж оруулахад хязгаар тогтоосон мөргөцгийн сорьцуудыг ашигладаг.

Металл авалтын туршилтын ажлыг 2006-2008 онд хийж дуусгасан. Үүний хүрээнд металл авалтын ажилд зориулан 3 ба 6 дугаар ил уурхайд 20 чөмөгний цооног өрөмдөж, урвуу үлээлттэй өрөмдлөгийн урьд нь байсан зоргодсуудын давтан бичиглэлд үндэслэн эрдэсжилтийн бүсүүд дэх исэлдэлтийн байдлыг дахин тайлбарлах, уусгах боломжтой алтны металл авалтын мэдээллийн санд тэсэлгээний цооногийн дээжүүдийн өгөгдөл мэдээллүүдийг нэгтгэх замаар дээжийн тоог 30,000 болтол нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийсэн.

Исэлдэлтийн байдлын талаарх шинэ тайлбаруудыг хайгуулын өрөмдлөг дээр гүйцээсэн цианидын уусгалтын туршилтын ажлын үр дүнгийн хамт орон зайн хамааралт металл авалтын загвар бүтээхэд ашигласан. Цианидын уусгалтын сорьцуудыг ажиллагаанд хэрэглэсэн мөргөцгийн өндөрт үндэслэн мөргөцгөөс авсан. Металл авалтыг урьд нь тодорхойлсон блокууд руу анхны алт агуулсан загвараар зайны урвуу хамаарлын аргаар нэмж оруулахад эдгээр мөргөцгийн сорьцыг ашигласан. Энэ нь блок тус бүр цианидын уусгалтын явцад суурилсан эцсийн металл авалттай байхад хүргэсэн болно.

Исэлдсэн хүдрийн тээрэм нь нарийн ширхэгтэй нунтагладаг тул бортгонд өнхрүүлэх туршилтын ажлаас цианидын уусгалтын үр дүнгийн технологийн металл авалт 100 орчим хувьтай байдаг. Эдгээр тоо, дүн Бороогийн төслийн баяжуулах үйл ажиллагааны дөрвөн жилийн түүхээр батлагдаж байна. Нуруулдан уусгалтын явцыг исэлдсэн, хагас исэлдсэн болон анхдагч хүдэр тус бүрт нийт цианидын уусгалтын алтны загварын 89%, 73%, 39%-ийн металл авалттай байна гэж таамаглаж байсан. Нуруулдан уусгалтын техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах судалгаанд зориулсан баяжуулалтын туршилт нь эдгээр металл авалтын үндэс суурь юм.

Бороогийн төслийн ашигт малтмалын нөөцийг 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Бороогийн Техникийн тайланд ашигласантай ижлээр уурхайн дизайн, блок загварыг ашиглан шинэчлэн тогтоосон.

Page 16: AIF 2010 MN

Ашигт малтмалын нөөцийн тооцоолол

Дараах хүснэгтэд 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх Бороогийн ашигт малтмалын батлагдсан болон бодитой нөөцийг харуулсан болно:

2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх Бороогийн Ашигт малтмалын нөөц

АНГИЛАЛ Тонн Алтны агуулга Агуулагдах Алт

(мянган) (г/т) (мянган унци)

Овоолго 7,093 0.9 205

Овоолго 4,676 0.7 105

11,769 0.8 310

Байгальд оршин буй 637 3.7 76

Байгальд оршин буй 254 0.8 6

891 2.9 82

12,660 1.0 392

Боломжит нөөц

Ил уурхайн эрдэс баялгийн тооцоолол нь Нуруулдан уусгах болон тээрмээр нунтаглах хүдрийн алтны агуулгын 0.5 г/т гэсэн ерөнхий захын агуулгад суурилсан болно. Уурхайн эцсийн дизайн, захын агуулга эсхүл баялгийн блокийн загвар өөрчлөгдөөгүй тул Бороогийн 2009 оны эцсээс хойшхи тооцооллын эрдсийн баялгийн тооцоололд өөрчлөлт ороогүй болно.

Ашигт малтмалын нөөц бус эрдсийн баялаг нь эдийн засгийн мэдэгдэхүйц үр ашиггүй байдаг. Түүнчлэн, эрдсийн боломжит баялгийн нөөц байгаа эсэх нь мөн эдийн засгийн хувьд үр ашигтайгаар олборлох боломжтой эсэх нь туйлын тодорхойгүй. Иймээс эрдсийн боломжит баялгийн бүх эсхүл аль нэг хэсгийг нөөцийн дээд ангилалд оруулж болно гэж үзэж болохгүй.

Олборлолтын ажиллагаа

Олборлолт

Бороо дахь олборлолтын ажиллагааг 2010 оны 11 дүгээр сарын эцсээр зогсоосон.

Бороогийн ордод уламжлалт ил уурхайн аргаар олборлолт хийж байсан. Олборлолтын түвшин 2008 онд өдөрт 60,000 тонн буюу хамгийн өндөр байсан бол 2009 онд өдөрт 40,000 тонн, 2010 онд өдөрт 35,000 тонн болж буурсан. 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан жилийн хувьд хөрс хуулалт 1.8:1 харьцаатай байсан.

Бороогийн исэлдсэн хүдрийн нөөц дууссан болно.

Гацууртын төслийн ирээдүй хэрхэн шийдэгдэхээс хамааран, Гацууртын талаар сөрөг шийдвэр гарсан тохиолдолд одоогийн байгаа Нүүрсэнд адсорбциор

Page 17: AIF 2010 MN

шингээж авах технологи бүхий байгууламжид эсхүл эерэг шийдвэр гарвал шинээр барих био-исэлдүүлэлтийн байгууламжид үлдсэн сульфидын хүдрийн нөөцийг боловсруулан цаашид ашиглах зорилгоор Бороогийн төслийг дахин идэвхжүүлэх боломжтой. Уурхайн ашиглалтын үлдсэн хугацаанд хөрс хуулалтын коэффициент 7.4:1 байх төлөвтэй байгаа. Уурхай дээр 4 бригад хоногт 12 цагаар 2 ээлжээр 7 хоногоор ээлжилж ажилладаг.

Олборлолтын ажиллагаа нь 2010 онд 3 ба 6 дугаар ил уурхайнуудад идэвхтэй байсан. Таван метр өндөр мөргөцөгт олборлолт явуулж, хэвтээ байрлалтай хүдэр дэхь агуулгын хяналтыг сайжруулахын тулд хагас мөргөцөгт хүдэр олборлосон. Ер нь явц дунд гурав дөрвөн мөргөцөг хөгжүүлэлтийн байдалтай байсан. Тэсэлгээгээр цооног өрөмдөх ажиллагааг хоёр эргэлтэт-цохилтот өрмийн машинаар хэрэгжүүлсэн. Цооног дүүргэлтийн үед, нойтон цооногууд дахь тэсэлгээний ажлын үр дүнг нэмэгдүүлэхийн тулд их хэмжээний тэсэлгээний бодис ачсан тусгай зориулалтын машинууд азотын нитратыг мазут эсвэл эмульстэй хольж нойтон цооног тус бүрийн дотор хийсэн. Хоёр гидравлик экскаватор, 50-тонны зөөврийн ачааны машин арван ширхэг зэрэг уул уурхайн гол тоног төхөөрөмжүүд ажилласан бөгөөд малтаж гаргасан хаягдал чулуулгийг уурхай тус бүрийн яг дэргэд байрлах хаягдлын овоолгод овоолсон. Нэмэлт ачилт, хүдэртэй харьцах, холиход ашиглах урдаа хутгууртай ачигч хоёр, хаягдал овоолго болон мөргөцгийн арчилгаанд зориулсан гинжтэй бульдозер хоёр, дугуйт бульдозер нэг, зам болон мөргөцгийн ул арчилгаанд зориулсан хоёр тэгшлэгч машин буюу грэйдер зэрэг уул уурхайн нэмэлт тоног төхөөрөмжүүдийг ашигласан. Тэсэлгээний цооногийн зүслэгээс дээж авах замаар сорьцын хяналт тавьсан. Тэсэлгээний цооногийн сорьцлолтын өгөгдөл мэдээллийг Улаанбаатар хот дахь лабораториор тодорхойлуулж хүдрийн хяналтын загварт нэмж оруулсан. Хүдэр, овоолго болон хаягдлын өөр өөр ангиллын зааг хязгаарыг тодорхойлох, уурхайн сарын бүтээмжийг тооцоолоход уг загварыг ашигласан. Хүдэр болон хаягдал чулуулгийг зөв тусгаарлах явдлыг хангахын тулд агуулгын хяналтын ажилтан чухал төрлүүдийн хоорондын зааг хязгаарыг хэмжиж, ухах ажиллагааг хянасан. Уусгалтын туршилтад зориулан тэсэлгээний долоон цооногийн хүдрээс энд тэндээс нь дээж авсан.

2010 оны 11 дүгээр сард уурхайн үйл ажиллагааг зогсоож ажиллах хүчнийг цомхотгосны дараа Бороо (урт хугацаат гэрээлэгч, гүйцэтгэгчдээс гадна) нийтдээ 300 орчим ажилтантай болсон.

Хуулийн зохицуулалттай холбоотой асуудлууд, Хууль тогтоомжид өөрчлөлт орох болон бусад асуудал

2009 онд үүссэн хуулийн зохицуулалттай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд БГК, Сентерра компаниуд нь 2010 онд Монгол улсын эрх бүхий байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажилласан. Тухайлбал, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны ажлын хэсгийн (“Улсын Их Хурлын Байнгын хороо”) заавраар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (“МХЕГ”) Бороогийн уурхайн үйл ажиллагаанд өргөн хүрээтэй хяналт шалгалт хийсний дараа АМГ 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сентеррагийн Бороогийн төслийн үйл ажиллагааны гол тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн. МХЕГ тайландаа Бороогийн төсөлд хэд хэдэн зөрчил дутагдал байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Сентерра болон түүний охин компаниуд АМГ, МХЕГ-тай аль алинтай нь хэд хэдэн удаа уулзалт, ярилцлага

Page 18: AIF 2010 MN

хийсний дараа үйл ажиллагааны тусгай зөвшөөрлүүдийг 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дахин сэргээсэн. Тийнхүү сэргээснийг эс харгалзан, уг хяналт шалгалтаас үүдсэн хэд хэдэн асуудлыг Компани Монгол улсын эрх бүхий байгууллагуудтай ярилцсаар байна. 2010 оны 4 дүгээр сард Улсын Их Хурлын Байнгын хороо Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг Бороод хийсэн 2009 оны МХЕГ-ын хийсэн хяналт шалгалтын талаар шийдэгдээгүй байгаа асуудлуудыг 2010 оны 5 дугаар сарын 15-ны дотор шийдвэрлэхийг хүсч тогтоол гаргасан бөгөөд энэхүү заасан хугацаа дууссан. Үүнийг эс харгалзан, хүлээгдэж буй асуудлуудын тухайд бага багаар дэвшилт гарсан бөгөөд 2010 онд тэдгээр асуудлын тоо цөөрсөн байгаа.

2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, Бороогийн төслийн эзэн, Сентеррагийн дангаар эзэмшдэг охин компани болох Бороо Гоулд Компани ХХК (“БГК”) МХЕГ-аас ашигт малтмалын тодорхой нөөц, тэр дотроо Монгол улсын нөөцийн бүртгэлд бүртгэлтэй боловч уул уурхайн үйл ажиллагааны талаарх тэмдэглэл эсхүл тайланг бүртгүүлээгүй эсхүл бүрэн бүртгүүлээгүй Бороогийн төслийн тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд хамрагдсан шороон ордын нөөцийн талаар маш том нэхэмжлэл хүлээж авсан. БГК уг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. БГК, Сентерра нар 2010 оны турш уг нэхэмжлэлийн талаар Монгол улсын эрх бүхий байгууллагуудтай уулзсаар ирсэн. Шороон ордын нөөцийн хөдөлгөөний тайлангийн тухайд ахиц дэвшил гарсан. Энэ асуудал болон хүлээгдэж буй МХЕГ-ын бусад асуудал Компанид эерэгээр шийдэгдэх баталгааг Компани гаргаж чадахгүй ч хэлэлцээрүүдийн үр дүнд Компанид ноцтой нөлөөлөлгүйгээр шийдвэрт хүрч чадна гэдэгт Компани итгэлтэй байна.

Түүнчлэн, МХЕГ-ын хяналт шалгалтаар 2009 онд Бороогийн Нуруулдан уусгалтын байгууламжид алт үйлдвэрлэж, борлуулсан талаар асуудал гаргасан. Нуруулдан уусгалтын байгууламж нь түр зөвшөөрлийн дагуу 2008 оны 6 сараас уг түр зөвшөөрлийн дуусах хугацаа буюу 2009 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаж тухайн хугацаанд Нуруулдан уусгалтын байгууламжид үйлдвэрлэсэн алттай холбогдох бүх төлбөр болон татварыг төлсөн. Нуруулдан уусгалтын үйл ажиллагаа явуулахад шаардагдах бүх зөвшөөрлийг авсан байсан бөгөөд хуулийн зохицуулалттай холбоотой аливаа асуудал үүсэх үндэслэлгүй гэж БГК үзэж байгаа. БГК Бороогийн төсөл дэхь Нуруулдан уусгалтын байгууламжаа дахин ажиллуулах эцсийн зөвшөөрлийг олж авахыг хичээсээр байна.

2009 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр, МХЕГ-аас гаргасан асуудлуудын заримыг дахин сөхөж, тэдгээр асуудлыг захидлын огнооноос хойш 120 өдрийн дотор шийдвэрлэхгүй бол Монгол улсын Засгийн газрын хооронд Бороогийн төслийн талаар 1998 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгуулж, дараа нь нэмэлт өөрчлөлт оруулсан Тогтвортой байдлын гэрээг (“Бороогийн тогтвортой байдлын гэрээ”) дуусгавар болгох тухай дурдсан захидлыг Сентерра Монгол улсын Сангийн сайдаас хүлээж авсан. Уг заасан хугацаа дууссан. Энэ асуудлыг эрх бүхий байгууллагуудтай хэлэлцэх замаар Компанид чухал нөлөөлөлгүйгээр шийдвэрлэнэ гэдэгт Сентерра итгэж байгаа боловч үүнд баталгаа байхгүй юм.

2009 оны 7 дугаар сард Монгол Улсын Их Хурал Монгол улс дахь усны урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглож, тэдгээр газрыг хамарсан тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох тухай заасан хуулийг (“Ус, ойн тухай хууль”) баталсан. Уг хууль тогтоомжид “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг” тусгайлан

Page 19: AIF 2010 MN

чөлөөлөхөөр заасан бөгөөд үүний дагуу Бороогийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд чөлөөлөгдөх юм. Гэвч Сентеррагийн Гацууртын тусгай зөвшөөрлүүд болон Монгол улс дахь хайгуулын бусад тусгай зөвшөөрөл одоогоор чөлөөлөгдөөгүй байна. Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Улсын Их Хурал өөрийн санаачлагаар эсхүл Монгол улсын Засгийн газраас өргөн мэдүүлснээр ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулж болно. Тийнхүү хамааруулвал Монгол улс тухайн ордын 34 хүртэлх хувийг эзэмшинэ. Ус, ойн тухай хуулийн, Гацууртын төсөлд үзүүлж болзошгүй нөлөөллийн талаарх “Сентеррагийн орд газрууд – Холбогдох ач холбогдол бүхий орд газрууд – Гацууртын төсөл – Уул уурхай – Хуулийн зохицуулалттай холбоотой асуудлууд, Хууль тогтоомжид өөрчлөлт орох болон бусад асуудал” хэсгүүдийг үзнэ үү.

2010 оны 11 дүгээр сард Монгол Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ашигт малтмалын төслүүдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн бүтцийг өөрчилсөн. Нэмэлт өөрчлөлт орсон төлбөрийн бүтцийн дагуу төлбөрийн хувь хэмжээ тогтмол байхаа больж тухайн бүтээгдэхүүний америк доллараар илэрхийлэгдэх үнээс хамаарах шатлалтай болсон. Алтны тухайд, унци алтны үнэ 900 ам.доллараас бага байх тохиолдолд нөөц ашигласны 5 хувийн үндсэн төлбөрийг төлнө. Алтны үнэ нэмэгдсэн 100 ам.доллар тутамд нөөц ашигласны төлбөр дээр 1 хувь нэмж төлнө. Үүний дагуу, унци нь 900 ам.доллар байх тохиолдолд нөөц ашигласны төлбөр 6 хувь хүртэл нэмэгдэж, унци алтны үнэ 1,000 ам.доллар хүрэхэд 7 хувь, 1,100 ам.доллар хүрэхэд 8 хувь, 1,200 ам.доллар хүрэхэд 9 хувь болж нэмэгдэнэ. Нөөц ашигласны төлбөрийн хамгийн өндөр хувь нь 10 хувь бөгөөд унци алтны үнэ 1,300 ам.доллар эсхүл түүнээс дээш өсөх үед оногдуулна. Нөөц ашигласны төлбөрийн шатлал Монгол улсад хэрэгжиж буй уул уурхайн бүх төсөлд 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. 2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Байнгын Хороо Монгол улсын Засгийн газарт хандсан тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолоор дурдсан бусад асуудлын зэрэгцээ Засгийн газрыг аль хэдийн тогтвортой байдлын гэрээ ба/эсхүл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд энэхүү нөөц ашигласны шатлалтай төлбөрийн бүтэц үйлчлэх талаар хэлэлцээр хийхийг даалгасан шийдвэр гаргасан. Үүнд Бороогийн Тогтвортой байдлын гэрээний дагуу өдгөө үйл ажиллагаа явуулж буй Компанийн Бороогийн төсөл хамаарна. Компанийн үзэж буйгаар Бороогийн Тогтвортой байдлын гэрээнд бусад зүйлсээс гадна Бороогийн төслийн үйл ажиллагаанд хууль тогтоомж тогтвортой үйлчлэхээр заасан тул ашигт малтмалын нөөц ашиглалтын шатлалт төлбөр Бороогийн төслийн үлдсэн хугацааны үйл ажиллагаанд үйлчлэхгүй. Үүнийг эс харгалзан, Бороод ашигт малтмалын нөөц ашиглалтын шатлалт төлбөрийн талаарх заалт үйлчлэхгүй гэсэн баталгааг Компани гаргах боломжгүй юм. Хэрэв ашигт малтмалын нөөц ашиглалтын шатлалт төлбөр Бороод үйлчлэх болвол энэ нь Сентеррагийн ирээдүйн бэлэн мөнгөний урсгал, ашиг орлого, үйл ажиллагааны үр дүн эсхүл санхүүгийн нөхцөл байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Нөөц ашиглалтын шатлалт төлбөр Бороогийн төслийн үйл ажиллагаанд үйлчлэх эсэхээс үл хамааран энэ нь хөгжүүлэлт хийгдсэний дараа Гацууртын төслөөс үйлдвэрлэх алтны тухайд үйлчилнэ.

Боловсруулалт

Page 20: AIF 2010 MN

Бороогийн баяжуулах үйлдвэр нь идэвхижүүлсэн нүүрсэнд адсорбциор шингээж авах цикл дэхь бутлах, нунтаглах, хүндийн жингээр нь тунгаан ялгах, цианидад уусгах болон алт ялгаж авах гэсэн ажиллагаануудаас бүрдэх стандарт бүтэцтэй. Баяжуулах уйлдвэр нь жилд 1.8 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай боловч бодит байдал дээр жилд 2.1 сая тонн орчим буюу өдөрт 6,840 тонны хүчин чадлаар ажилладаг.

Баяжуулах үйлдвэрийн металл авалт нь тэжээгч хүдрийн материалын агуулга болон эрдэсжилтээс хамаардаг. Исэлдсэн болон хагас исэлдсэн хүдэр багасахын хэрээр металл авалт аажмаар багассан. Сульфидын буюу анхдагч хүдрийг боловсруулахад тээрмийн металл авалт ерөнхийдөө 40-70 хувьтай байсан. Урьд нь металл авалтын ихэнх хэсгийг хүндийн жингээр нь тунгаан ялгах аргаар гаргаж авч байсан бөгөөд Бороогийн ордын үлдсэн хүдрийн хувьд мөн тийм байх ба Гацууртын хүдрийн хувьд мөн тийнхүү үргэлжилнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Хацарт бутлуур нь хүдрийн хэмжээг хасах 20 сантиметр хүртэл 100 хувь бууруулдаг. Буталсан хүдрийг хагас өөрөө нунтаглагч (ХӨН) тээрэм рүү (8.5-метр голчтой) шууд хийх эсхүл том ширхэгтэй хүдрийн түр овоолго руу нийлүүлж дараа нь бутлуурын засвар арчилгааны үед буцааж авдаг. Циклонууд нь хүдрийг хоёр хэсэгт хуваадаг бөгөөд доош урсах циклон нь бөмбөлөгт тээрэмд цохигдох ба хальж урсах буюу юүлэх хоолойтой циклон нь карбонт нунтагийн (“КН”) хэсэгт цохигддог. Доош урсах нийт циклоны нийт 20 орчим хувь нь хүндийн жингийн хэсэгт цохигддог бөгөөд уг хэсэг нь 750 миллиметрийн Нельсоны баяжуулах төхөөрөмж хоёр ширхэг, түүний дараа орох Акашиа реактороос бүрддэг бөгөөд энд хүндийн жингээр тунгаан ялгаж авсан алтыг өндөр хувьтай цианидын уусмалд уусгадаг.

Юүлэх хоолойтой циклоныг уусгалтын хэсэг рүү очихоос нь өмнө өтгөрүүлдэг бөгөөд уусгалтын хэсэг нь хүчилтөрөгч шахаж оруулдаг уусгалтын өмнөх хоёр нөөцлүүр сав, түүний дараа орох нүүрсэнд адсорбциор шингээж авах технологийн зургаан шатлалт нөөцлүүр савнаас бүрддэг. Уусгалтын хэсгийн уусмал дахь алтыг уусгалтын байгууламжийн хэсэг дэх карбон дээр ялгаж авдаг. Гаргаж авсан алтыг карбоноос хуулж аваад электролизийн аргаар уусгаж баяжуулан ялгаж авч, дараа нь хайлуулан, гулдмай үйлдвэрлэдэг. Хүдрийг баяжуулсны дараа хаягдлыг агаар-хүхэр-диоксидын урвалыг ашиглан цианидын түвшинг сая тутамд нэг нэгж хэсэг болгохын тулд хоргүйжүүлдэг. Хүнд металлуудыг төмрийн сульфатаар баяжуулж салгадаг. Хаягдлыг баяжуулах үйлдвэрээс доош налуу таван километрт байрлах байнгын хаягдал хадгалах байгууламж руу хүндийн жингээр нь ялгаж хаядаг.

Гацууртын хүдрийг Бороод баяжуулахаар төлөвлөж буй. “Сентеррагийн орд газрууд – Хөгжүүлж буй орд газрууд – Гацууртын төсөл – Техник-эдийн засгийн үндэслэл” хэсгүүдийг үзнэ үү. Гацууртын боловсруулахад түвэгтэй хүдрийг Бороод баяжуулахад Бороогийн байгууламжийг өөрчлөх, нэмэлт хийх шаардлагатай болно. Боловсруулахад түвэгтэй эдгээр хүдэрт туршилт хийхэд их хатуу болох нь тогтоогдсон тул 75 микроноор 80 хувьтай гаргах нунтаглалтаар хурдтай тэжээлтийн хэмжээ өдөрт 5,100 тонн байхаар төлөвлөж байна. Нунтаглах хэсгийн дараа, сульфидыг ялгаж авах, 14 хувийн сульфид-хүхэр болон анхны цулын 8-10 хувьтай баяжмал гаргаж авахын тулд илүү хатуу, бохирдолттой хэсгээс бүрдэх хөвүүлэн баяжуулах хэсгийг нэмнэ.

Page 21: AIF 2010 MN

Хөвүүлэн баяжуулах хэсэг дараа нь био-исэлдүүлэлтийн хэсэгт очно. Сульфид исэлдэж, зутан саармагжсаны дараа исэлдсэн зутанг цианидад 24 цаг байлгаж уусгахад алт Кемиксийн карбонт камер буюу хорго доторх карбон дээр ялгарч гарсан байна. Зутан цианидын устгалын хэсэг рүү дараа нь хаягдал хадгалах байгууламж руу очно. Нунтаглалтын харилцан адилгүй онцлог шинжүүдээс шалтгаалан тээрэм өөр өөр байж болох ч боловсруулахад түвэгтэй хүдрийг баяжуулах ажиллагаа сульфид-хүхрийн цулаар хязгаарлагдах бол технологийн бүдүүвч зохион байгуулалтын хувьд дизайн болон био-исэлдүүлэлтийн хэсгийн хүчин чадлаас хамааран хязгаарлагдана.

Нуруулдан уусгалт

2008 оны 6 дугаар сард, Сентерра Бороод 26 сая ам.долларын үндсэн хөрөнгө оруулалтаар жилийн гурван сая тонны хүчин чадалтай Нуруулдан уусгалтын байгууламж бүрэн барьж ашиглалтад оруулсан. Уг төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг 2006 оны 9 дүгээр сард бүрэн боловсруулсан байсан.

Нуруулдан уусгалтын төсөл нь Нуруулдан уусгалтын технологи ашиглан ойр орчмын ядуу агуулгатай оршдосыг боловсруулах боломжийг бий болгох замаар стратегийн өсөлтийг хангаж буй юм.

Колорадо мужийн Денвер хотод байрлах ТэтраТэк компани нуруулдан уусгалтын талбайн загварыг гаргаж, Австралийн Брисбений Аусенко компани тоног төхөөрөмж, хангамжийн ажиллагааны загварыг гаргаж, ханган нийлүүлэлтийн туслалцаа үзүүлжээ. Баяжсан уусмалын сангийн доторлогоо болон халилтын онцгой тохиолдлын санг 2007 оны зун хийж дуусгасан. Уусгалтын талбайн нягтшил багатай полиэтилен доторлогоог хоёр үе шатанд хуваасан. Нэгдүгээр үе шатыг 2007 онд хийж дуусгасан бөгөөд талбайн 169,900 ам дөрвөлжин метр хэсгийг доторлож, хоёрдугаар үе шатны 118,000 ам дөрвөлжин метр доторлогоог 2008 онд хийж дуусгасан. Уг төслийг механик болон цахилгааны хувьд 2008 оны 3 дугаар сард хийж дуусгасан боловч 2008 оны 6 дугаар сард урьдчилсан бүх зөвшөөрлийг авсны дараа уусгалтыг хийж эхэлсэн юм.

Нуруулдан уусгалтын ажиллагааг 2008 оны 10 дугаар сар хүртэл түр зөвшөөрлийн дагуу хэрэгжүүлсэн бөгөөд уг зөвшөөрлийг Монгол улсын Засгийн газар зургаан сараар сунгасан. 2009 оны 4 дүгээр сард түр зөвшөөрлийн хугацаа дууссанаар Нуруулдан уусгалтын ажиллагааг зогсоосон. МХЕГ-ын хяналт шалгалтаас үүдэн хаагдсаны дараа 2009 оны 6 дугаар сард үйл ажиллагааг дахин сэргээж, технологийн усны тэнцвэрт байдлыг хадгалахын тулд цианид нэмж хийлгүйгээр уусгалтын суларсан уусмалыг ашиглаж эхэлсэн. Тухайн үед бутлах, бөөгнүүлэх ажиллагааг мөн эхлүүлсэн байсан. Жил тутмын Мэдээллийн энэхүү маягтыг бэлдсэн өдрийн байдлаар Нуруулдан уусгалтын ажиллагаанд байнгын зөвшөөрөл олгоогүй байна. Нуруулдан уусгалтын байгууламж 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш 30,671 унци алт үйлдвэрлэсэн.

Нуруулдан уусгалтын ажиллагаанд байнгын зөвшөөрөл авмагц Нуруулдан уусгалтын ажиллагааг одоо байгаа нуруулдан уусгалтын овоолгыг баяжуулахаас эхэлнэ.

Page 22: AIF 2010 MN

Үйлдвэрлэлийн бүтээмжийн тооцоолол

Бороогийн төсөл болон Гацууртын төслөөс үлдсэн бүх хүдрийг (ашиглалтад орох үед) Бороогийн баяжуулах байгууламжид баяжуулахаар төлөвлөж буй. Боловсруулахад түвэгтэй хүдрийг баяжуулахад зориулан хөвүүлэн баяжуулах, био-исэлдүүлэлтийн хэсгүүдийг ажиллах боломжтой болгохын тулд Бороогийн тээрэмд өөрчлөлт хийхээр мөн төлөвлөсөн байгаа. “Сентеррагийн орд газрууд – Холбогдох ач холбогдол бүхий орд газрууд – Гацууртын төсөл – Олборлолт – Баяжуулалт” хэсгүүдийг үзнэ үү.

Бороогийн уурхайн ашиглалтын үлдсэн хугацаанд алтны үйлдвэрлэлийн бүтээмж:

� дийлэнх хэсэг нь анх Нуруулдан уусгалтад оруулахаар төлөвлөж байсан агуулга багатай хүдэр болох овоолгын исэлдсэн, хагас исэлдсэн хүдрийг баяжуулах;

� Байнгын зөвшөөрөл авбал Нуруулдан уусгалтаар баяжуулах; мөн

� Гацууртын төсөл ашиглалтад орвол био-исэлдүүлэлтийн байгууламжид, Гацуурт ашиглалтад орохгүй бол одоо байгаа идэвхжүүлсэн нүүрсэнд адсорбциор шингээж авах технологийг (CIL) ашиглан боловсруулахад түвэгтэй сульфидын хүдрийн нөөцийг баяжуулах

гэсэн гурван эх үүсвэрээс бүрдэхээр төлөвлөж буй.

Бороогийн төслийн олборлолтын ажиллагааг 2010 оны 11 дүгээр сарын эцэст зогсоосон. Зарим хэсэг нь анх нуруулдан уусгалтад оруулахаар төлөвлөж байсан агуулга багатай хүдэр болох овоолгын хүдрийг баяжуулах ажиллагааг хоёр жилээс доошгүй хугацаанд хийх байдлаар Бороогийн баяжуулах үйлдвэрийн ажиллагаа үргэлжилнэ. Ус, ойн тухай хуулийн тодорхойгүй байдлаас үүдэн Гацууртын төсөлд шаардлагатай зөвшөөрлийг авах, ашиглалтад оруулах явдал хойшилж буйгаас шалтгаалж Компани анх Бороогоос Гацуурт руу шилжүүлэн томилохоор төлөвлөж байсан 250 орчим ажилтныг 2010 оны 12 дугаар сарын 1-ний өдөр орон тооны цомхотголд оруулсан. Хэрэв Гацуурт Монгол улсын эрх бүхий байгууллагуудаас шаардлагатай эрх, зөвшөөрлүүдийг авбал, Гацууртын хүдрийг Бороогийн баяжуулах үйлдвэрт баяжуулахаар төлөвлөж буй. Энэ тохиолдолд Гацууртын боловсруулахад түвэгтэй хүдрийг баяжуулахад зориулан Бороод суурилуулахаар төлөвлөсөн био-исэлдүүлэлтийн байгууламжид баяжуулах боловсруулахад түвэгтэй хүдэрт нэвтрэхийн тулд Бороо дахь олборлолтын ажиллагааг эхлүүлэх юм. Гацууртын боловсруулахад түвэгтэй хүдрийг баяжуулахаар төлөвлөсөн Бороо дахь био-исэлдүүлэлтийн байгууламжид Бороогийн боловсруулахад түвэгтэй хүдрийг баяжуулвал нийт дүнгээрээ хамгийн өндөр металл авалт, алт үйлдвэрлэлийн бүтээмжид хүрэх боломж бүрдэнэ. Хэрэв био-исэлдүүлэлтийн байгууламжийг Бороод барихгүй бол, Бороогийн ордын боловсруулахад түвэгтэй, үлдсэн хүдрийг одоо байгаа баяжуулах үйлдвэрт металл авалт, алт үйлдвэрлэлийн бүтээмж багатайгаар баяжуулахад хүрнэ.

Page 23: AIF 2010 MN

Бороогийн үйлдвэрлэлийн олборлолт эхэлснээс хойш өдгөө зургаан жил өнгөрч байна. Бороо 2011 онд 50,000 орчим унци алт үйлдвэрлэнэ гэж тооцоолж байгаа. Нуруулдан уусгалтын технологи ашиглах болон Гацууртын ордыг ашиглалтад оруулахад зайлшгүй шаардлагатай тусгай зөвшөөрөл авах явдал хойшилж буйгаас шалтгаалан Компанийн Бороогийн төслийн бүтээмжийн багцад 2011 онд Нуруулдан уусгалтын байгууламж, Гацууртаас алтны ямар ч үйлдвэрлэл ороогүй болно.

Бороогийн төсөл тээрэмд шууд хийх тэжээлийн Бороод овоолгоотой үлдсэн хэсгийг 2011 оны 5 дугаар сарын эцэс хүртэл 1.44 г/т орчим дундаж агуулгатайгаар баяжуулахаар төлөвлөж буй. 2011 оны үлдсэн хугацаанд Бороогийн төсөл овоолгын материалыг 0.76-0.81 г/т орчим агуулгатайгаар баяжуулахаар төлөвлөж байгаа. 2011 онд гарах нийт бэлэн мөнгөний зардлыг үйлдвэрлэсэн унци тутамд 865 ам.доллар байхаар төлөвлөсөн. Нуруулдан уусгалтын ажиллагааны эцсийн зөвшөөрлийг авбал сард 4,000 орчим унци алт нэмэгдэнэ. “Урьдчилан төсөөлж буй мэдээлэл”, “Эрсдэлийн хүчин зүйлс” хэсгүүдийг үзнэ үү.

Нөхөн сэргээлтийн санд байршуулдаг хөрөнгө, санхүүжилтийн зардлыг 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш уурхайн ашиглалтын хугацаа дуусах хүртэлх хугацаанд 32.9 сая ам.доллар байхаар тооцоолсон бөгөөд Гацууртын төслийн хүрээнд Бороогийн ордын одоо байгаа хаягдал хадгалах байгууламжийг цаашид өргөжүүлэх тул үүнтэй холбоотой зардлууд уг зардалд ороогүй болно.

“Бороогийн төсөл” гарчигтайгаар болон Жил тутмын мэдээллийн энэхүү маягтын бусад хэсэгт дурдсан бүтээмжийн тооцоолол, Бороо дахь үйлдвэрлэлтэй холбоотой Сентеррагийн төлөвлөгөө, төлөвлөлийн талаарх тодорхой мэдэгдлүүд, түүнчлэн зардлын тооцоолол нь урьдчилан боловсруулсан мэдээлэл бөгөөд дараах үндсэн таамаглалуудад үндэслэсний зэрэгцээ мөн дараах хүчин зүйлсээс хамааран эрс өөр үр дүн гарч болох талтай:

� Бороогийн ордын хүдэр шинж чанарын хувьд төсөөлснөөс илүү боловсруулахад түвэгтэй биш учраас баяжуулах үйлдвэрийн металл авалтад нөлөөлж буй;

� мазут, урвалж болон бусад хэрэглэгдэхүүний үнэ Сентеррагийн тооцоолсны дагуу хэвээр байх;

� Бороогийн төслийн ажиллагааны тусгай зөвшөөрлүүдийг дахин түдгэлзүүлэх явдал тохиолдохгүй байх;

� Монгол улсын төрийн эрх бүхий байгууллагуудаас байгаль орчны холбогдолтой зөвшөөрөл, эрх зэрэг шаардлагатай бүх зөвшөөрөл, эрхийг цаг хугацаа алдалгүй, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний дагуу ажиллахад нийцэхүйц нөхцлөөр авах;

� Иргэний үймээн, байгалийн онцгой үзэгдэл, хөдөлмөрийн маргаан, хууль тогтоомжийн зохицуулалттай холбоотой маргаан эсхүл улс төрийн маргаан, тоног төхөөрөмж эвдрэх, хөгжүүлэлт, үйл ажиллагааны бусад

Page 24: AIF 2010 MN

эрсдэл учрах зэргээр Бороогийн төслийн үйлдвэрлэлийн төлөвлөсөн үйл ажиллагаанд төлөвлөөгүй саатал, тасалдал гарах;

� Шороон ордын нөөц Бороогийн нуруулдан уусгах байгууламжид үйлдвэрлэл явуулах болон бусад зүйлсийн талаар МХЕГ-аас дэвшүүлсэн тодорхой асуудлуудыг хэлэлцэх замаар Сентеррад бодит сөрөг нөлөөлөлгүйгээр шийдвэрлэх;

� Монгол улсын Ус, ойн тухай хууль Гацууртын хөгжүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх.

Одоогийн байдлаар төлөвлөж, төсөөлж буйгаас эрс өөр бодит үр дүнд хүргэх эсхүл уг үйл явдал тохиолдоход хүргэх бусад хүчин зүйлсийн заримыг дурдвал: Зах зээл дэхь алтны үнэ тогтворгүй, хэт мэдрэмтгий байх; Ашигт малтмалын нөөц солигдож өөрчлөгдөх; Үйлдвэрлэл болон хөрөнгөжүүлэлтийн зардал нэмэгдэх; Хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох; Эрхийн доголдол үүсэх; Ашигт малтмалын нөөцийн тооцоолол нарийвчлалгүй буюу тодорхойгүй байх; Цаашид санаачилж хийх хайгуул, хөгжүүлэлтийн ажлын амжилт; Өрсөлдөөн; Үйлдвэр, байгууламжууд дахь үйл ажиллагааны гүйцэтгэл; Хайгуул, хөгжүүлэлтийн ажлын эрсдэл өндөртэй онцлог чанар; Монгол улсын хууль тогтоомж, татвар, хяналт, зохицуулалт, бодлого, улс төр, эдийн засгийн хөгжилд өөрчлөлт гарах; Монгол улсад улс төрийн тогтворгүй байдал, улс төрийн үймээн үүсэх; Хөгжүүлэлт болон ажиллагааны бусад эрсдэл.

Хэрэв бодит үр дүн дээр дурдсан таамаглалуудаас эрс өөр байвал эсхүл “Урьдчилан төлөвлөсөн төлөвлөгөө, төлөвлөл”, “Эрсдэлийн хүчин зүйлс” гарчигтай хэсгүүд, түүнчлэн Жил тутмын мэдээллийн энэхүү маягтын бусад хэсэгт тодорхойлсон эрсдэлийн чухал хүчин зүйлсийн аль нэг нь тохиолдвол Бороогийн үйлдвэрлэлийн бүтээмж, зардлын тооцоолол дээр дурдсан бүтээмжийн тооцоолол, Сентеррагийн Бороо дахь үйлдвэрлэлтэй холбоотой төлөвлөгөө, төлөвлөлөөс эрс өөр байж болзошгүй.

Алтны борлуулалт

Бороогийн төслөөс үйлдвэрлэж буй алтан гулдмайг одоогийн байдлаар Жонсон Мати Лимитэд (“ЖМ”) компанитай байгуулсан гэрээний дагуу экспортлож, цэвэршүүлүүлж байгаа. Уг гэрээний нөхцлүүд нь:

� Алтан гулдмайг Бороогийн төслийн талбай дахь ЖМ-ээс томилсон тээвэрлэгчид хүргүүлэх бөгөөд уг тээвэрлэгч нь тэрхүү мөчөөс эхлэн Канад улсын Онтарио хот дахь ЖМ-ын цэвэршүүлэлтийн үйлдвэрт хүргэх хүртэлх хугацааны аюулгүй байдал болон тээвэрлэлттэй холбоотой эрсдэл, даатгалын хариуцлагыг хүлээнэ. Түүнээс хойшхи эрсдэлийг ЖМ хариуцна.

� ЖМ алтан гулдмайг металлын агуулга, цэвэршилтийн түвшинг заасан хувь хэмжээнд хүртэл цэвэршүүлнэ.

� БГК нь цэвэршүүлсэн алтыг биечлэн хүргүүлэх эсхүл ЖМ-д худалдаж уурхайн уурхайн талбай дахь сорьцлолтод суурилж тооцоолсон үнийн 95 хүртэлх хувийг цэвэршүүлэлтийн үйлдвэрт хүргэснээс хойш ажлын 5

Page 25: AIF 2010 MN

өдрийн дотор хүлээж авах, үлдэгдэл төлбөрийг сорьцлолтын гэрээ байгуулсны дараа авах хувилбарыг сонгож болно.

� Одоогийн байдлаар БГК нь бүх алтан гулдмайгаа ЖМ-д худалдах хувилбарыг сонгож ирсэн. Гэхдээ Монголбанк буюу Монгол улсын төв банк БГК-ийн алтан гулдмайг худалдаж авах хүсэлтээ өнгөрсөн хугацаанд илэрхийлсэн болно.

Татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

БГК, Монгол улсын Засгийн газрын хооронд 1998 онд байгуулж, анх 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Бороогийн Тогтвортой байдлын гэрээнд, илүү тааламжтай хууль батлагдсанаас бусад тохиолдолд уг төслөөс олох БГК-ийн орлогод 1998 онд хүчин төгөлдөр байх Монгол улсын татварын тухай хуулиуд үйлчилнэ гэж заасан бөгөөд илүү тааламжтай хуулиуд үйлчилнэ гэдгийг Сангийн сайд баталгаажуулсан болно. Тухайн үед хүчин төгөлдөр байсан хуулийн дагуу Бороогийн Тогтвортой байдлын гэрээнд, БГК нь үйлдвэрлэлийн олборлолтоо эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд орлогын татвараас чөлөөлөгдөнө гэж заасан бөгөөд түүний дараагийн 3 жилийн хугацаанд 50% хөнгөлөлт эдлэх эрхтэй байсан. БГК-ийн үйлдвэрлэлийн олборлолт 2004 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн билээ.

2006 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Монгол улсын Засгийн газрын хүсэлтээр Сентерра, БГК нар Бороогийн Тогтвортой байдлын гэрээнд тэр дундаа татварын тогтвортой байдлын тухай заалтад нэмэлт өөрчлөлт оруулах талаар Засгийн газартай ярилцсан.

2007 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Сентерра болон Монгол улсын Засгийн газар Бороогийн Тогтвортой байдлын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиролцсон бөгөөд түүний дагуу 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2013 оны 7 дугаар сард Бороогийн Тогтвортой байдлын гэрээ дуусгавар болох хүртэл Бороо 3 тэрбум хүртэлх төгрөгийн татвар ногдох орлогод 10 хувийн татвар төлөх, түүнээс илүү гарсан татвар ногдох орлогод 25 хувийн татвар төлөхөөр болсон. Энэхүү нэмэлт өөрчлөлт орохоос өмнө Компани 2007 оны 3 дугаар 1-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд 20 хувиар, түүний дараа 40 хувиар орлогын татвар төлөх байсан. Үүнээс гадна 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байснаа 5 хувь болж нэмэгдсэн.

Бороогийн Тогтвортой байдлын гэрээ одоогоор зөвхөн Бороогийн төсөлд үйлчилж буй бөгөөд Гацууртын ордод хамааралгүй юм.

Гэнэтийн ашгийн татвар

2006 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Их Хурал унци алтны үнэ 500 ам.доллараас илүү гарсан тохиолдолд алтны борлуулалтад 68 хувийн гэнэтийн ашгийн татвар ноогдуулах тухай хууль баталсан. 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хурал алтны борлуулалтын тухайд уг хязгаарыг унци нь 850 ам.долларын үнэ хүрсэн тохиолдолд хамааруулахаар гэнэтийн

Page 26: AIF 2010 MN

ашгийн татварт өөрчлөлт оруулсан. 2009 оны 8 дугаар сард Монгол улсын Засгийн газар унци нь 850 ам.доллараас илүү гарсан тохиолдолд алтны борлуулалтад ноогдуулах 68 хувийн гэнэтийн ашгийн татварыг цуцалсан нь 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Нэмэгдсэн өртгийн албан татвар

Монгол улсад үйлдвэрлэсэн түүнчлэн Монгол улсад импортолсон бараа үйлчилгээнд 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) ногдуулдаг. Бороогийн Тогтвортой байдлын гэрээнд БГК Монгол улсад импортолсон бараанд 10 хувийн НӨАТ ногдуулахаар заасан. Төлсөн НӨАТ-аа Бороогийн төсөлтэй холбогдуулан төлөх бусад татварт суутгуулахыг Бороогийн Тогтвортой байдлын гэрээгээр БГК-д зөвшөөрсөн. 2009 онд Монгол улсын Сангийн яам, Бороогийн Тогтвортой байдлын гэрээг үл харгалзан НӨАТ-ын илүү төлбөрөө суутгуулахыг БГК-д цаашид зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн болно. Энэ шийдвэрийг Сентерра эсэргүүцсэн бөгөөд тийнхүү эсэргүүцсэний дараа Сентерра НӨАТ-ыг төлвөл зохих бусад татварт суутгаж ирсэн. Хамгийн сүүлд 2011 оны 11 дүгээр сард суутгал хийсэн. Одоогийн байдлаар компани цаашид НӨАТ-ыг тийнхүү суутгуулах боломжгүй болох шалтгаан, үндэслэл байхгүй гэж үзэж байгаа.

Нөөц ашигласны төлбөр

Монгол улсын Ашигт малтмалын тухай хууль, Бороогийн Тогтвортой байдлын гэрээнд алт, мөнгөний нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 5 хувьтай тэнцүү байна гэж заасан. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд зааснаар БГК цаашдаа шороон ордын ашиглалтын үйл ажиллагаанаас алт үйлдвэрлэхэд Монгол улсын Засгийн газарт шороон ордын алт борлуулалтын 5 хувийг төлөх ёстой.

2010 оны 11 дүгээр сард Монгол Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ашигт малтмалын төслүүд төлвөл зохих нөөц ашиглалтын төлбөрийг өөрчилсөн. Энэхүү шинэ хууль Бороод үйлчлэх эсэх талаар Компани маргаж байгаа боловч ашигт малтмалын нөөц ашиглалтын шатлалт төлбөрийг тогтвортой байдлын эсхүл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран уул уурхайн бүх төсөлд оногдуулах талаар Улсын Их Хуралд яригдаж буй. Үүнд Бороогийн төсөл мөн хамаарч байгаа. “Сентеррагийн орд газрууд – Холбогдох ач холбогдол бүхий орд газрууд – Бороогийн төсөл – Уул уурхайн үйл ажиллагаа – Хуулийн зохицуулалттай холбоотой асуудлууд, Хууль тогтоомжид өөрчлөлт орох болон бусад асуудал” хэсгүүдийг үзнэ үү.

Байгаль орчны холбогдолтой асуудлууд

Бороогийн төслийн үйл ажиллагааны байгаль орчинд нөлөөлөх байдалд анхаарал хандуулах, байгаль орчны талаар холбогдох хууль зүйн шаардлагуудыг даган биелүүлэх явдлыг хянах зорилгоор БГК Байгаль орчны удирдлагын систем (“БОУС”) бий болгосон. Уг системд хуваарьт хяналт, инженерийн хяналт, хаягдал хадгалах байгууламж, тээрэм, уурхай, амьд байгаль, хаягдал овоолгын хаягдал болон хаягдлын менежментийн талаар тайлагнах ажиллагаа зэрэг ордог. Байгаль орчинд нөлөөлөх байдлын хяналт

Page 27: AIF 2010 MN

шинжилгээний тусгай хөтөлбөрүүдэд хүчил үүсгэх магадлалыг туршилтаар шалгах, тоосны хяналт, уурхайн талбайд болон талбайн гадна хальж асгарсан тохиолдлыг судалж, тайлагнах, байгаль орчны нөхөн сэргээлт, аюултай материалтай харьцах, уурхайг хааж нөхөн сэргээлт хийх талаарх төлөвлөлт, ундны усыг цэвэршүүлэх системийг хянах, хаягдал ус цэвэршүүлэх болон хаягдал булах ажиллагаа зэрэг ордог. БОУС-д ISO-14001 стандарт, Монгол улсын байгаль орчинтой холбоотой хуулиуд болон үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны асуудлуудыг тодорхойлох, зохион байгуулж шийдвэрлэхэд баримтлах, байгаль орчны аливаа онцлог асуудлын талаарх Канадын Холбооны улс, Саскачеван муж улс, Дэлхийн банкны/ОУСК-ийн стандартуудаас хамгийн шаардлага өндөртэйг нь баримталдаг.

БГК Бороогийн БОУС-д гадны зөвлөхүүдээр хэд хэдэн удаа аудит хийлгэсэн бөгөөд Компани тэдгээрийн үр дүн, (зөвлөмж гарсан тохиолдолд) зөвлөмжүүдийг нягтлан үзэж боломжтойг нь хэрэгжүүлсэн болно. Хамгийн сүүлд хийлгэсэн гадны аудитуудаас дурдвал:

� 2010 оны 8 дугаар сард бие даасан зөвлөхүүд БГК-ийн нөхөн сэргээлт болон хаалтын төлөвлөгөөнд төрийн болон салбарын төрөл бүрийн нийгэмлэг, холбоодоос боловсруулсан удирдамж/шилдэг туршлага/тэмдэглэлүүдэд заасан хэд хэдэн нийтлэг элементүүдийг эсрэгцүүлэн аудит хийсэн.

� 2010 оны 9 дүгээр сард, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) бие даасан зөвлөхөөрөө дамжуулан Бороогийн төслийн ажиллагааны байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдал, нөлөөллийг бууруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, түүнчлэн тэдгээр арга хэмжээ ЕСБХБ-ны холбогдох стандартуудад нийцэж буй эсэх зэргийг хянаж шалгасан. ЕСБХБ энэхүү хяналт шалгалтаа ЕСБХБ-д Зээлийн эрх үүсгэхтэй холбогдуулан хэрэгжүүлсэн юм. “Компанийн бүтэц, түүх – Гурван жилийн түүх – 2010” хэсгүүдийг үзнэ үү.

Нуруулдан уусгах ажиллагааны зөвшөөрлөөс бусад Бороогийн төсөлд шаардлагатай байгаль орчны чиглэлээрх бүх зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг БГК авсан бөгөөд Сентеррагийн ойлгож буйгаар нуруулдан уусгах ажиллагааны зөвшөөрлийн тухайд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвшөөрөл хүлээгдэж байгаа. Бороогийн төслийн эдгээр зөвшөөрлийн зарим нь уурхайн төлөвлөгөөт ашиглалтын хугацааг бүрэн хамарч олгогдсон; зарим нь гурван жилийн хугацаатай; зарим нь жил бүр сунгагддаг. Жил бүр сунгуулдаг зөвшөөрлүүдэд урвалж, химийн бодис импортлох, ашиглах улсын тусгай зөвшөөрлүүд, байгаль орчны хяналт шинжилгээний тайлан, төлөвлөгөө, уурхайн төлөвлөгөө, эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөвлөгөөг батлуулах явдал хамаардаг. Монгол улсын төрийн байгууллагуудаас эхний ээлжинд гурван жилийн хугацаатай олгосон тусгай зөвшөөрлүүд нь өргөлтийн машин механизм, өргүүрийн ажиллагаа болон засвар арчилгаа түүнчлэн тэсэлгээний ажлыг хамардаг. Цианид болон бусад урвалжийг импортлох, тээвэрлэх, хадгалах, ашиглах зөвшөөрлүүдийг жил бүр шалгадаг.

Үйл ажиллагаанд гарсан өөрчлөлтүүдийг тусгах зорилгоор Бороогийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд Байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, байгаль орчныг хамгаалах

Page 28: AIF 2010 MN

төлөвлөгөөг Монгол улсын Засгийн газраас тавьдаг шаардлагын дагуу жил бүр батлуулж ирсэн болно. Урвалж, химийн бодис импортлох, ашиглах тусгай зөвшөөрлүүдийг авсан ба эдгээрт цианид импортлох, тээвэрлэх, ашиглах, уурхайн талбайд хадгалах зөвшөөрлүүд хамаардаг.

Хаалт ба нөхөн сэргээлт

2007 онд Байгаль орчны яам байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд (“БОНБНҮ”) нэмэлт оруулах хүрээнд Уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөгөө баталсан. 2008 онд уурхайн хаалтын нарийвчилсан төлөвлөгөөн (“УХНТ”) дээр ажиллаж эхэлсэн бөгөөд холбогдох төрийн байгууллагад 2009 оны 3 дугаар сард танилцуулсан. Уурхайн хаалтын талаар Монгол улсад хуулийн нарийвчилсан зохицуулалт, удирдамж байхгүй тул Барууны үзэл баримтлал, практиктай төстэй тус УХНТ-нд уурхайн үйл ажиллагааг хаахтай холбоотой олон улсын практикаас иш татсан болно. 2009 онд Байгаль орчны яамны хүсэлтээр төлөвлөгөөг хаалтын БОНБНҮ байдлаар дахин боловсруулсан. 2009 онд БГК хаалтын БОНБНҮ-ний талаар Баянгол, Мандал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авах хүсэлт гаргасан. 2010 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам баримт бичгийн төслийг хянаж үзээд, Сэлэнгэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Уул уурхай, химийн институтээс санал авахыг БГК-д зөвлөсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд дахин танилцуулахын өмнө эдгээр санал зөвлөмжид ирсэн хариултууд болон нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнүүдэд тусгахыг хүссэн өөрчлөлтүүдийг оруулахаар БОНБНҮ-г хянаж байна. БОНБНҮ-ний төслийг 2011 оны эхний улиралд дахин танилцуулах хуваарьтай байгаа.

БГК Мэргэжлийн хяналтын газраас гаргасан уурхайн хаалтын талаарх журам, зохицуулалтын дагуу нөөц нь шавхагдсан уурхайн карьер, нөхөн сэргээлтийн ажил, хяналт болон хаалтын бусад ажилтай холбогдолтой үйл ажиллагаануудын 2011–2018 оны жил тутмын төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар тус газартай ярилцаж эхэлсэн байгаа.

Бороогийн төслийн олборлолтын ажиллагааг 2010 оны 11 дүгээр сарын эцэст зогсоосон билээ. Нөөцлөж овоолсон агуулга багатай хүдрийг баяжуулах ажиллагааг хоёр жилээс доошгүй хугацаанд хийх байдлаар Бороогийн баяжуулах үйлдвэрийн ажиллагаа үргэлжилнэ. Гацууртын ордод Монгол улсын эрх бүхий байгууллагуудаас шаардлагатай эрх, зөвшөөрлүүдийг авна гэж таамаглавал, Гацууртын исэлдсэн болон хагас исэлдсэн хүдрийг Бороогийн баяжуулах үйлдвэрт идэвхжүүлсэн нүүрсэнд адсорбциор шингээн авах аргаар баяжуулахаар төлөвлөж буй. Гацууртын боловсруулахад түвэгтэй хүдрийг дараа нь барих био-исэлдүүлэлтийн байгууламжид боловсруулахаар төлөвлөж буй. Бороогийн уурхайн талбай дахь Бороогийн ордын үлдсэн хүдэр болон Гацууртын хүдрийг баяжуулахтай холбоотойгоор цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны нөлөөнд өртөөгүй газруудыг нөхөн сэргээх ажил ахицтай явагдаж байна. Гацууртын төсөлд эрх, зөвшөөрөл авч чадахгүй бол Бороо дахь ажиллагаа харьцангуй эрт дуусах бөгөөд Бороогийн уурхайн талбайг бүрэн нөхөн сэргээх ажил эхэлнэ.

Бороогийн төслийн хаалт, нөхөн сэргээлтийн зардал 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар, хөнгөлөлт тусгаагүйгээр 18.3 сая ам.доллар байсан. Уурхайн хаалтын зардлын санг үргэлжлүүлэн хуримтлуулж байгаа бөгөөд жил

Page 29: AIF 2010 MN

бүрийн байгаль орчны менежментийн төсвийн нэг хэсгийг хуулийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагад байршуулсан болно. Одоогийн байдлаар 2011 оны нөхөн сэргээлтийн ажиллагаа, холбогдох судалгааг санхүүжүүлэхэд зориулан 2.3 сая ам.доллар байршуулаад байна. Компани жил бүр ирэх жилийн нөхөн сэргээлтийн ажлын төсвийн 50 хувийг Засгийн газрын дансанд байршуулж тухайн жилийн нөхөн сэргээлтийн үүргээ бүрэн гүйцэтгэснээр уг мөнгөн хөрөнгийг эргүүлэн авдаг.

Хайгуулын ажиллагаа

2011 онд хайгуулын хөтөлбөрүүд нь Бороогийн дүүрэг дэхь геологи, геохими, геофизикийн зорилтот цэгүүдийг тодорхойлох, туршилт хийх зорилготойгоор үргэлжилнэ. Үүнээс гадна, 2010 онд тодорхойлсон зорилтот цэгүүдийг үнэлэх зорилгоор Улаанбулагийн ордод нэмэлт өрөмдлөг хийнэ.

Хөгжүүлж буй орд газрууд

Гацууртын төсөл

Сентерра дангаар эзэмшдэг охин компани болох ЭйЖиАр компаниараа дамжуулан Бороогийн төслөөс 35 километр зайд байрлах Гацууртын төслийн ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг 100 хувь эзэмшдэг.

Орд газрын тодорхойлолт, байршил

Гацууртын орд нь Улаанбаатар хотоос хойд зүгт 90 километр зайд, хойд өргөрөгийн 48°30’, зүүн уртрагийн 106°45’ солбицолд, 431А, 372А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд (Гацууртын тусгай зөвшөөрлүүд) хамаарах 2,236 орчим га газарт байрладаг. Ашигт Малтмалын Тухай Хуулийн (2010 онд нэмэлт өөрчлөлт оруулсан) дагуу нэг унци алтны үнээс хамааран 5 хувиас эхэлж, 10 хувь хүртэл өсөх ашигт малтмалын нөөц ашиглалтын шатлалт төлбөрийг Монгол Улсын Засгийн газарт төлөх хариуцлагаас гадна дээрх хоёр тусгай зөвшөөрлийн аль алины Борлуулалтын цэвэр ашгийн 3 хувийн суурь төлбөрийг Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй, бие даасан хязгаарлагдмал хариуцлагатай компани болох Гацуурт ХХК-ийн өмнөөс төлөх хариуцлага хүлээдэг. Нөөц ашиглалтын шатлалт төлбөрийн талаарх “Сентеррагийн орд газрууд – Холбогдох ач холбогдол бүхий орд газрууд – Бороогийн төсөл – Олборлолтын ажиллагаа – Хуулийн зохицуулалттай холбоотой асуудлууд, Хууль тогтоомжид өөрчлөлт орох болон бусад асуудал” хэсгүүдийг үзнэ үү.

Талбайд очиход саадгүй байдал, цаг агаар, орон нутгийн эх үүсвэр, дэд

бүтэц, физик газар зүйн онцлог

Хойд зүгт Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн хатуу хучилттай замаар, дараа нь Бороог чиглэсэн хучилтгүй, сайжруулсан шороон замаар, түүний дараа Бороо Гацуурт хоёрыг холбож шинээр тавьсан замаар явж Гацуурт хүрнэ. Улаанбаатараас Гацуурт хүрэхэд цаг агаар, замын нөхцөлөөс шалтгаалаад 3-4 цаг зарцуулдаг.

Гацуурт орчмын нутаг дэвсгэрт хүн ам сийрэг, гол төлөв жижиг зуслан, хаваржаа, намаржаа, өвөлжөө, тосгодод нүүдэлчин малчид аж төрдөг. 18,000

Page 30: AIF 2010 MN

орчим хүн амтай Зүүнхараа нь Гацууртаас 30 орчим километр зайд байрлах, ойр орчиндоо хамгийн том суурин газар юм. Зүүнхараагийнхан хөнгөн үйлдвэрлэл, аж ахуй эрхэлдэг. Зам тээвэр, төмөр зам болон олон улсын агаарын тээврийн гол төв болсон Улаанбаатар хотоос ажиллах хүч, үйлчилгээ авах боломжтой.

Гацуурт Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн төмөр замын дагуу байрлах Түнхэлийн төмөр замын өртөөнөөс баруун тийш 14 километр зайд оршдог. 35 киловольтийн өндөр хүчдэлийн шугамаар Зүүнхараагийн эрчим хүч түгээх төвөөс Түнхэл рүү, 10 киловольтийн шугамаар Түнхэлээс Гацуурт руу цахилгаан эрчим хүч хангадаг.

Төсөл нь хойд, зүүн энгэртээ хус, нарс, шинэсийн төрлийн мод бүхий сийрэг ойтой эгц цавчим болон дов толгодорхог уултай газарт оршдог. Урд, баруун энгэр нь ерөнхийдөө өвсөөр бүрхэгдсэн байдаг. Далайн түвшнээс дээш дунджаар 1,300 метрийн өндөрлөгт байрлана. Гацууртын голын хөндий энэ нутгийн усан хангамжийн гол эх бөгөөд уг гол нь Сүжигтэй гол руу урсч, хойд зүгт ОХУ руу урсах Хараа голд цутгадаг.

Гацуурт орчмын цаг агаар, хур тунадасны түвшин нь Бороогийн төслийн орд газрын талаар тодорхойлсонтой үндсэндээ ижил.

Түүх

Гацууртын төсөл нь Каскадиа Кемикалс энд Минерал Корпорацийн (хожим нь “Каскадиа Майнинг Инк” нэртэй болсон) (“Каскадиа”) 1996-1997 онд бүтээн байгуулалт хийсэн томоохон эзэмшлийн нэгэн хэсэг юм. 1997-2004 онд Сентерра болон түүний өмнөх эзэмшигч Камеко Гоулд компаниуд охин компаниудаараа дамжуулан энэхүү газар эзэмшлийг шууд бусаар, түүнчлэн Гацууртын Төслийн 100 хувийн өмчлөлийн эрхийг Каскадиагаас шууд шилжүүлэн авчээ.

Геологийн тогтоц

Гацууртын төсөл нь Монгол Улсын хойд-төв хэсэгт Хойд Хэнтийн тектоник бүслүүрт байрладаг. Энэхүү тектоник бүслүүр нь баруун хойд талдаа Баянголын хагарлын системээр, зүүн өмнөд талдаа Ерөө голын хагарлын системээр зааглагддаг. Хойд Хэнтийн бүслүүрт литотектоникийн гурван бүрэлдэхүүн хэсэг зонхилно.

Хамгийн эртний чулуулгууд нь Доод Палеозойн түрмэл иж бүрдлүүд хожим нь нэвчсэн Дээд Кембрийн өмнөх үеэс Доод Палеозойн үеийн флиш зүсэлт юм. Эдгээр чулуулгийн тогтцууд нь орон зайн хувьд Ерөө голын хагарлын системээр хязгаарлагдсан Дунд болон Дээд Девоны эх газрын галт уулын чулуулаг, тунамал чулуулгаар эмх цэгцгүй хучигдсан байдаг. Хамгийн хожуу үеийн чулуулгийн тогтцууд нь Юрий-Цэрдийн болон Гуравдагчийн нүүрс-агуулсан тунамал чулуулгууд юм.

Гацуурт орчмын газрыг хөндлөн хувааж буй бүсчилсэн структурын бүс нь Ерөө голын хагарлын бүсийн элемент болох Сүжигтэйн хагарал юм. Энэ нь суналын дагуу 200 километрээс дээш зайд байрших, зүүн хойшоо чиглэлтэй, өнцөг

Page 31: AIF 2010 MN

өндөртэй хагарлын систем бөгөөд хагарлын системийн дагуу Сүжигтэй болон Ялбагийн үндсэн чулуулгийн алтны агуулга, алтны шороон ордын хэд хэдэн малталт илэрдэг.

Сүжигтэйн хагарал нь Гацууртын нутагт хоорондоо огт адилгүй хоёр төрлийн геологийн тогтцыг тусгаарладаг. Баруун хойд талдаа үндсэн чулуулаг нь Зуунмод Бүрдэлтэй нэгдсэн Пермийн бага гүний цайвар магмын чулуулгаас тогтдог. Харин зүүн өмнөд талдаа Хараагийн формацийн Доод Палеозойн метаморфизмд өртсөн хэмхдэст тунамал чулуулагт Бороогийн Түрмэл Иж бүрдлийн дунд-найрлагатай хэсгүүд нэвчсэн байдаг.

Эрдэсжилт

Гацуурт дахь алтны эрдэсжилт нь Сүжигтэйн хагарал болон зэрэгцээ шахуу орших структурын бүстэй чанх зэрэгцэн оршдог. Хагарал болон эрдэсжсэн бүсүүд нь босоо шахуу бүтэцтэй. Гол бүс нь хагарлын ёроолд (баруун хойд талд нь) галт уулын цайвар магмын чулуулгийн голомтод байхад Төвийн бүс нь гол төлөв түрмэл чулуулаг, арай бага хэмжээгээр метаморфизмд өртсөн тунамал чулуулгийн дагуур ксенолитын голомтод байдаг. Энэ хоёр бүс дан ганц оршдос үүсгэсэн байсан ба Сүжигтэйн хагарлын дагуу эрдэсжилтийн дараах зүүн тал руу чиглэсэн хөдөлгөөнөөр Гол бүс Төвийн бүсээс 750 орчим метрээр шилжих шилжил явагдсан байх магадлалтай.

Төвийн бүсэд, алтны үргэлжилсэн эрдэсжилтийн мөр суналын уртааш 900 метрт, хоёр метрээс эхлээд 70 гаруй метр хүртэл харилцан адилгүй хэвтээ өргөнтэй илэрсэн. Энэ нь агуулга багатай (1 тонн тутамд 1.0 грам гаруйтай алт) өргөн бүрхэвчээс бүрдэх бөгөөд уг бүрхэвч нь зэрэгцээ болоод босоо үргэлжлэл нь уян хатан, агуулга өндөртэй (1 тонн тутамд 3.0 грам гаруйтай алт) мэшил агуулдаг. Алтны эрдэсжилтийн мөрийг хамгийн гүн 360 метрийн өрөмдлөгөөр илрүүлсэн бөгөөд өрөмдлөгийг цааш үргэлжлүүлэх боломжтой.

Төвийн бүсэд, агуулагч чулуулаг нь кварц-серицит-калитай хээрийн жонш-пирит-арсенопиритийн зузаалаг болж харилцан адилгүй хувирдаг.

Алт нь 3 өөр хэв маягийн эрдэсжилтээр ассоциацлагдана:

Эрдэсжилтийн хамгийн чухал хэв маяг болох кварц-серицит нь кварц болон сульфидын судлаар өөрчлөгддөг, цавшилт нь зогссон штокверкийн бүсэд агуулагддаг. Зонхилох сульфид нь ижил хэмжээгээр агуулагдах пирит, зүүрхэг арсенопирит юм. Сульфидын бөөгнөрөл 10 хувь хүрэх ба тунамал чулуулагтай харьцуулахад түрмэл чулуулагт илүү их хэмжээтэй байх хандлагатай байдаг. Алтны агуулга нь агуулагдах сульфидын хэмжээтэй эерэг шүтэлцээтэй боловч эрдэсжилтийн энэ фацид байгалийн байдлаараа байгаа алт мөн ажиглагдаж байсан. Петрографийн судалгаагаар микрон хэмжээтэй алтыг пиритийн мөхлөг доторх салангид хэсэг гэж тодорхойлсон байдаг. Арсенопиритын дотор “торон ирмэгтэй” алт мөн тодорхой хэмжээгээр байгаа гэж таамагладаг.

Серицит нь кварц-серицит төрлийн эрдэсжилтэд их хэмжээгээр байдаг бол өргөн тархсан цахиуржсан бүсэд хомс байдаг. Пирит, арсенопиритээс гадна тетраэдрит, стибнит, сфалерит, шеелит болон галенит тодорхой хэмжээгээр ажиглагдсан. Энэ тогтцод сул алт түгээмэл байдаг ба “хар кварцын бүс” гэж

Page 32: AIF 2010 MN

нэрлэдэг бүсэд тонн тутамд хэдэн зуун грам, өөрөөр хэлбэл алтны агуулга нь маш өндөр түвшинд хүрэх магадлалтай.

Сульфидын уян хатан агууламж болон ховор тохиолдох алт бүхий цагаан кварцийн салангид судлууд нь ерөнхийдөө түрмэл чулуулаг дахь тунамал шигдцэд хязгаарлагддаг.

Хөндийн ёроолд байрладгаас шалтгаалан исэлдсэн хүдрийн бүс нь ихэвчлэн 5-15 метр зузаантай байдаг бөгөөд ихэнх хэсэг нь элэгдэлд орж, дахин хурж, тэгснээр тухайн хөндий дэхь шороон ордыг томсгож байдаг. Хагас исэлдсэн хүдрийн бүс болон анхдагч чулуулгийн хоорондын зааг тогтворгүй байдаг боловч 60-аас доош метрийн гүнд байрладаг ихэнх материал нь анхдагч (сульфидын) бүсэд ордог. Гацууртын Төвийн бүсэд исэлдсэн хүдрийн бүс нь байгаа боловч исэлдэлт нь Гол бүсэд бага хэмжээтэй байна.

Гол бүс нь суналын уртааш 400 метрт бараг тасралтгүй үргэлжлэх алтны эрдэсжилт агуулдаг. Алтны эрдэсжилт нь суналын дагууд хязгаарлагдмал боловч гүн рүүгээ үргэлжилж байх боломжтой. Өөрчлөгдөж, эрдэсжсэн бүс нь Сүжигтэйн хагарал болон уналуудтай босоовтор байдлаар зэрэгцээ орших хандлагатай.

Гол бүсэд алтны эрдэсжилт нь өргөн тархсан бичил брекчижилт, судал болон штокверкээр тодорхойлогдсон, өргөн тархаж, хувирсан галт уулын риолит чулуулгийн голомтод оршдог. Алт нь энд тэндгүй тархсан, нарийн ширхэгтэй пирит, зүүрхэг арсенопирит, цавшлыг дүүргэсэн сульфидын судлуудаар ассоциацлагддаг. Бүдүүн ширхэгтэй, сул алт бүхий хожуу үеийн судлын системүүд Гол бүсэд хомс тохиолдоно. 2001 онд хагас исэлдсэн болон анхдагч материал дээр хийсэн бортгонд өнхрүүлэх цианидын шүлтийн дөрвөн туршилтаар алтны гарц 13-15 хувь байснаас үзвэл алт боловсруулахад түвэгтэй юм.

Урьд нь хийсэн хайгуул, өрөмдлөг

Монгол Улсын Засгийн газраас 1970 онд хэрэгжүүлсэн газрын зурагжуулах хөтөлбөрийн үеэр Гацууртын хөндийн хөрсөн доорх давхаргад анх алт илрүүлсэн. Тухайн үед сонирхож байсан бүтээгдэхүүн нь мөнгөн ус байсан учраас сувгууд, гүехэн цооногуудыг ухаж, дээж аваад үргэлжлүүлэн судлалгүй орхижээ. 1989 онд хос кабельт өрмөөр шороон ордын цооногийг эгнээлэн өрөмдөж дуусах үед, хөндийд алтны агуулга багатай бөөгнөрлүүдийг илрүүлсэн. Гацууртын шороон ордыг 1991 онд уг нутаг дэвсгэрт нарийвчилсан хайгуул хийх үеэр нээжээ. Шороон ордын анхны нөөц баялгийг нэг куб метрт 2.7 миллиграм буюу 2,500 кг алт буй (80,000 унци) гэж тооцоолсон байв.

Хожим нь “Гацуурт ХХК” нэртэй болсон Монголын “Гурван Гол” компанид Гацууртын шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 1995 онд олгожээ. Шороон ордод 1995 оноос 2002 он хүртэл олборлолт явуулснаас сүүлийн жилд хийсэн ажил нь үндсэндээ хаягдал дахин боловсруулалт байв.

1996 онд Каскадиа ХХК нь Монголын хойд хэсэгт орших энэ газрыг хамарсан хайгуулын гурван тусгай зөвшөөрөл авсны дунд Ерөө голын алтны суналын ихээхэн хэсэг болон Гацууртын шороон ордыг хамарсан Хараа голын тусгай

Page 33: AIF 2010 MN

зөвшөөрөл оржээ. 1997 онд Гацууртын шороон ордын үндсэн чулуулгийн ёроолд үзэгдэхүйц алт бүхий кварцын судлууд ажиглагдсан бөгөөд өөрчлөгдсөн боржин чулуу шороон ордын хэмхдэст байсан нь тэмдэглэгдсэн байдаг. Камеко нь 1997 онд Каскадиад анх хувь эзэмшиж 2004 он гэхэд уг төслийг 100 хувь эзэмших болжээ.

1998 онд шороон ордын улны нарийвчилсан зураглал гаргах, хөрснөөс дээж авч хэмжилт хийх ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн. Өмнөд Энгэр, Гол бүсэд алт болон хүнцэл агуулсан хөрсний хүчтэй гажил илэрсэн. Гацууртын нутагт байр зүйн, газрын соронзон үзэгдэл болон цахилгаан туйлшралын (“ЦТ”) судалгаа хийж дуусгасан бөгөөд Өмнөд энгэр, Төвийн бүс болон Гол бүсэд туйлшралын гажил илэрсэн. Төвийн бүс болон Гол бүсэд алмаазан өрөмдлөгийн дөрвөн цооногт ЦТ гажил, үндсэн чулуулгийн зорилтот цэгүүдэд туршилт хийсэн. ЖиTи-06 (GT) дугаар өрөмдлөгийн цооногоос Гол бүсийн нэлэнхүй өргөөш тонн тутамд алтны хэмжээ 1-2 грам гэсэн эерэг үр дүн гарсан бөгөөд түүнийг Гацууртын ордыг нээсэн цооног гэж үздэг.

1999-2002 онд Төвийн бүсэд нийт 9,690 метр талбайг хамарсан газарт алмаазан өрөмдлөгийн 96 цооног, Гол бүсэд нийт 1,174 метр талбайг хамарсан газарт алмаазан өрөмдлөгийн 8 цооног гаргаж дуусчээ. Төвийн бүсийн ордын ихэнх хэсэгт 75-100 метрийн босоо гүнд системтэйгээр туршилтууд хийсэн. Өрөмдлөгийн мэдээллийг бүрдүүлж эрдэс баялгийн тооцооллыг боловсруулжээ. Бүрэн хэрэгжүүлсэн хайгуулын бусад хөтөлбөрт баяжуулалтын судалгааны ажил, байр зүйн хэмжилт, хөрс болон чулуулгийн дээжлэлт, шатлуурт ЦТ-ын судалгаа болон газрын соронзон үзэгдлийн судалгаа зэрэг ажиллагаа орсон. Өрөмдлөгийн дээжүүдэд хийсэн баяжуулалтын урьдчилсан туршилтын ажлаар хоёр бүсийн аль алинд алтны эрдэсжилт боловсруулахад түвэгтэй болохыг тодорхойлжээ.

2003 онд Төвийн бүсэд эрдэсжилт рүү чиглэсэн суналын өргөжилт, яг дэргэд нь буй бусад зорилтот цэгүүдэд туршилт хийх зорилгоор нийт 1,993 метр талбайг хамарсан газарт урвуу үлээлттэй өрөмдлөг болон алмаазан өрөмдлөгийн 15 цооног гаргаж дууссан. Түүнчлэн, гүехэн исэлдсэн эрдэсжилтийн цианидын шүлтийн шинж чанарыг тодорхойлох зорилгоор Гол бүсэд нийт 435 метр талбайг хамарсан газарт урвуу үлээлттэй өрөмдлөгийн гүехэн цооног арвыг ухаж дуусгасан.

2004 онд Төвийн бүсэд хэрэгжүүлсэн хайгуулын хөтөлбөр гол төлөв урьд нь цооног гаргасан газарт нэмэлт цооног гаргах, ордыг системтэйгээр илүү гүн өрөмдөх ажлаас бүрдсэн. Энэхүү зорилтот цэгүүдийг илүү гүнд туршихын тулд Гол бүсэд мөн дөрвөн цооног өрөмдсөн. 17,066 метр талбайг хамарсан газарт нийт 110 өрөмдлөгийн цооног гаргаж дуусчээ.

2005 онд хийсэн хайгуул/ашиглалтын өрөмдлөг нь Төвийн болон Гол бүсийн ордуудыг өргөжүүлэх, эрдсийн баялгийн нөөцийг нь тогтооход чиглэсэн. Төвийн бүсэд дийлэнх нь урьд нь цооног гаргасан газарт нэмж гаргасан 28 цооногийг нийт 4,097 метр талбайг хамарсан газарт өрөмджээ. Харин Гол бүсэд эрдэсжсэн биетийн төв хэсэгт нөөц тодорхойлох цооног маягаар гол төлөв 35, 35 метрийн зайтайгаар нийт 10,254 метр талбайг хамарсан газарт 59 цооног өрөмдсөн. Геологийн шинэ тайлбарууд болон эрдэсжилтийн хүрээллийг Гол болон Төвийн бүсэд аль алинд нь боловсруулсан.

Page 34: AIF 2010 MN

2005 онд Төвийн бүс дэхь чөмөгний цооногууд нийт 2,489 метр талбайг хамарсан газарт 22 цооног буюу геотехникийн цооног, нунтаглалтын судалгааны цооног болон био-исэлдүүлэлтийн бөөний дээжийн цооногоос бүрдсэн. Гол бүсэд нийт 1,034 метр талбайг хамарсан газарт нунтаглалтын туршилтын хэрэгсэл болон геотехникийн зориулалтаар таван цооног гаргасан. Гацууртад хийсэн бусад өрөмдлөгийн хүрээнд ашигт малтмалгүй газрыг тогтоох, хаягдал хадгалах байгууламж болон усны худгийн шинжилгээний зориулалтаар 1,464 метр талбайг хамарсан газарт 19 цооног гаргажээ.

2006 онд чөмгийн цооногийн өрөмдлөгийг Төвийн Бүсийн гадаргуугаас доош 800 хүртэлх метрийн гүн дэх Сүжигтэйн хагарлын бүтцийн үргэлжлэлийг турших зорилгоор гурван цооног, Төвийн бүсэд галт уулсын гүний геофизикийн гажилтыг туршихаар нэг цооног гаргаснаар хязгаарлагдсан.

2007, 2008 онд Гацууртын орд газарт хайгуулын өрөмдлөг хийгдээгүй. 2009 оны 2 дугаар хагаст хайгуулын ажлыг сэргээж 2010 он хүртэл үргэлжлүүлсэн бөгөөд Гацууртын ордын ойр байрших зорилтот цэгүүдийг турших зорилгоор өрөмдлөг хийсэн. (Гацууртад зайлшгүй шаардлагатай эрх, зөвшөөрлүүдийг авах хүртэл уг хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөөгүй боловч) 2011 онд Гацууртын орд газарт зорилтот цэгүүдийг тодорхойлоход болон өрөмдлөгийн хөтөлбөрүүдэд зориулан 1.1 сая ам.доллар төсөвлөж хуваарилсан болно. 2009, 2010 онд хийж дуусгасан өрөмдлөгийн эерэг үр дүнг Гацууртын орд дахь ашигт малтмалын нөөц, эрдэс баялгийн эх үүсвэрийг шинэчлэн тогтооход ашигласан.

Дээжлэлт, шинжилгээ

2001 оноос өмнө эрдэсжсэн бүсүүдэд чөмгийн цооногуудын дагуу хоёроос гурван метрийн интервалтайгаар дээж авсан. 2001 оноос хойш дээжлэлтийн интервалыг чөмөг нь эрдэсжсэн газруудад нэг метр, хувираагүй чулуулагтай газруудад хоёр метр болгож бууруулсан. Бүх хөтөлбөрийн явцад чөмөгний дээжүүдийг алмаазан хөрөөгөөр хувааж нэг хагасыг нь шинжилгээ хийлгэхээр ууталж нөгөө хагасыг нь чөмөгний хайрцагт буцааж хийсэн.

Өрөмдлөгийн хөтөлбөрүүдийн үеэр Каскадиа, Сентерра компаниудын цуглуулсан дээжүүдийн ихэнхид Улаанбаатар хотод ЭсЖиЭс Аналабс (ЭсЖиЭс Монголиа ХХК) (“ЭсЖиЭс”) компанийн байгууламжид шинжилгээ хийсэн. Каскадиагийн өмнөх хөтөлбөрүүдийн явцад хийсэн шинжилгээнд Данн Аналитикалыг ашигласан бөгөөд сүүлийн үеийн хөтөлбөрүүдийн явцад авсан зарим дээжийг Киргизийн Бүгд Найрамдах Улсын Кара Балта хот дахь Алекс Стюарт Эссейерз Монголиа ХХК-ийн байгууламжид шинжилсэн.

Гацууртын ордод Каскадиа болон Сентеррагийн хэрэгжүүлсэн бүх өрөмдлөгийн хөтөлбөрт салбарын стандарт чанарын баталгаа/чанарын хяналтын хөтөлбөрийг ашигласан болно. Баримталсан протоколуудын хүрээнд лавлагаа материалууд, чөмөгний давхар дээжүүд болон харьцуулалтын хоосон сорьцуудыг лабораторид хүргэдэг багц дээжүүдийн хамт тогтсон горимын дагуу танилцуулдаг. Мөн түүвэрлэсэн нунтаг дээжүүдэд өөр бусад лабораториудад тогтсон горимын дагуу хяналтын сорьцын шинжилгээ хийлгэдэг.

Гацууртад 2005 онд хэрэгжүүлсэн өрөмдлөгийн дээжний чанарын баталгаа/чанарын хяналтын хөтөлбөр өргөн хүрээтэй байсан бөгөөд 2,160

Page 35: AIF 2010 MN

сорьцыг хамруулсан юм. Невадагийн Спаркс дахь Американ Эссэй Лабораториз Инк (“AЭЛ”) компани ЭсЖиЭс компанийн шинжилгээний дүнд хяналтын сорьцлолт хийсэн. 421 дээж/сорьцод шалгалт хийж ЭсЖиЭс компанийн сорьцууд дахин гаргах боломжтой, зөв болохыг илтгэсэн. ЭсЖиЭс компанийн гүйцэтгэлийг хянах зорилгоор (426) стандарт болон (89) харьцуулалтын хоосон сорьцыг өрөмдлөгийн дээж рүү тогтмол оруулсан. Илгээсэн дээжний дүнгийн 90-ээс дээш хувь нь зөвшөөрөгдөхүйц байсан ба үлдсэн хувь болох зөвшөөрөгдөх боломжгүй эсвэл эргэлзээтэй дүнгүүд нь ерөнхийдөө дээжүүдэд агуулагдах бүдүүн ширхэгтэй алтны онцлог шинжийг тодотгож өгсөн. Төвийн болон Гол бүсийн өрөмдлөгийн дээжүүдэд дөлөн шигшүүрийн сорьцлолт хийсэн бөгөөд сул алт харилцан адилгүй хэмжээтэй байгааг тогтоосон, гэхдээ нийт алтны агуулгын талаар урьд нь хийсэн тооцоолол анхны 30 грам дөлөн сорьцлолтын үзүүлэлт, үнэлгээтэй нийцэж байв. Ерөнхийдөө чанарын баталгаа/чанарын хяналтын хөтөлбөр нь өрөмдлөгийн сорьцын мэдээллийн санг баталгаажуулсан бөгөөд түүний үр дүнд боловсруулсан эрдсийн нөөцийн загварт үргэлжлүүлэн итгэж болохыг илтгэж байна.

Гацууртын Техникийн тайлантай холбогдуулан чанарын хяналтын хөтөлбөрийн үр дүнг Роскоу Поосл хянан үзээд дээжлэлтийн бэлтгэл ажил, аюулгүй байдал болон шинжилгээний ажиллагаа нь эрдсийн баялаг, ашигт малтмалын нөөцийн тооцоололд хангалттай гэж дүгнэсэн билээ.

Өгөгдөл мэдээллийг магадлан шалгах

2005 оны эцсээр, мөн 2006 онд Сентеррагаас өгсөн Жемком дижитал мэдээллийн санд Роскоу Поосл баталгаажуулалт хийсэн. Дижитал бүртгэл, тэмдэглэлийг мөн 50 орчим сорьцтой харьцуулах замаар сорьцын мэдээллийн санг магадлан шалгасан хоёр удаагийн шалгалтаар аль алинаар нь жижиг алдаанууд тогтоогдсон боловч тэдгээр алдаа нь ноцтой биш байсан. Роскоу Поосл Жемком мэдээллийн санг хүчин төгөлдөр бөгөөд эрдсийн нөөцийн тооцооллын ажилд дэмжлэг үзүүлэхэд хангалттай сайн гэж дүгнэсэн.

2005 онд СГМ шинэ өрөмдлөгийн сорьцын мэдээллийн сангийн 5 хувийг ЭсЖиЭс компаниас хүлээн авсан сорьцын хэвлэмэл тайлантай харьцуулан дахин шалгасан бөгөөд шалгасан цооногуудад алдаа байхгүйг магадлан баталгаажуулсан болно.

Гацууртын ашигт малтмал, эрдсийн баялгийн нөөцийн тооцоолол

Сентерра Төвийн ба Гол Бүсийн аль алиных нь ашигт малтмал, эрдэс баялгийн нөөцийн 2010 оны тооцооллыг боловсруулсан. Эдгээр тооцоололд Төвийн болон Гол Бүсэд аль алинд нь алтны үнэ 1,000 ам.доллар, тонн исэлдүүлэлтийн материал тутам дахь алтны захын агуулга 1.2 грам, тонн хагас исэлдсэн хүдэр тутамд 1.4 грам алт, тонн сульфидын материал тутамд 1.5 грам алт гэсэн үзүүлэлтүүдийг ашигласан.

Төвийн болон Гол бүсийн нөөцийн блокийн загвар

Page 36: AIF 2010 MN

Сентерра 2010 оны 12 дугаар сард Жемком мэдээллийн сан дахь өрөмдлөгийн шинэчлэгдсэн бүх дүнг ашиглан Төвийн болон Гол бүсийн нөөцийн блокийн загварыг шинэчилсэн.

Эрдсийн баялгийн нөөцийн тооцоолол нь суналын дагуу хоорондоо 30-35 метрийн зайтай болон 20-50 метр талбайг хамарсан газарт босоо нэвтэлсэн цэгүүд дэхь цогц цооногт тулгуурласан юм. Өрөмдлөгийн загвар нь 1,050 метрийн өндөрлөгт эсвэл 220 метрийн босоо гүн дэхь эрдэсжилтийг Төвийн Бүсийн 900 метрийн өндөрлөгт эсвэл 320 метрийн хэвтээ гүнд өрөмдсөн ордын зарим хэсэгтэй системтэйгээр тэмдэглэсэн.

Нөөцийн загварыг зохиохдоо тонн тутамд 0.4-1.0 грам алттай 3-Ди (3-D) агуулга бүхий бүрхэвчийг хүдрийн хэлбэрийг тодорхойлох анхдагч удирдамж болгож ашигласан болно. Бүрхэвч тус бүрийн дотор, эрлийн хоёр гарц дахь 2.0 метрээр багцалсан алтны өгөгдлийн ердийн кригингийг ашиглах замаар блокуудыг загвар руу нэгтгэж оруулсан бөгөөд эхний гарц нь эрдэсжилтийн хавтгайд 20-50 метр, хоёр дахь нь 30-100 метр байсан. Блокуудыг мөн исэлдэл-сэргэлтийн тайллын хавтгайгаас хамааран исэлдсэн, хагас исэлдсэн эсвэл сульфидын анхдагч хүдэр гэж ангилж кодлосон.

Хязгаарлах дээд түвшинг сорьцын өгөгдөл мэдээллийг нэгтгэхийн өмнө боловсруулаагүй өгөгдөл мэдээлэлд тулгуурлан гүйцээсэн бөгөөд дээд хязгаараар хамгийн өндөр агуулгатай тонн бүрхэвч тутамд 30 грам алт, доод хязгаараар хамгийн бага агуулгатай тонн бүрхэвч тутамд 20 грам алт байсан. Өндөр агуулгын үнэлгээний хязгаар тогтоосны нөлөөлөл ерөнхийдөө нөөцийн ангилал 10 орчим хувиар буурснаар илэрсэн.

Хэмжээг тоннд хөрвүүлэн илэрхийлэхэд куб метр тутамд бөөний дундаж нягтшил 2.7 тонн байх үзүүлэлтийг ашигласан. Эрлийн эхний эсхүл хоёр дахь гарц руу нэгтгэж оруулсан байдал, түүнчлэн бүс тус бүр дэхь өрөмдлөгийн нягтралын талаарх илүү нарийвчилсан шалгалт, дүгнэлт мөн эрдэсжилтийн ерөнхий үргэлжлэх байдалд үндэслэн эрдэс баялгийн нөөцийг магадлалтай нөөц эсхүл боломжит нөөц гэж ангилсан.

Ашигт малтмалын нөөцийн тооцоолол

Сентерра 2010 онд унци алтны үнэ 1,000 ам.доллар, 1 тонн олборлолт тутамд уулын ажлын дундаж зардал 1.17 ам.доллар, хүдэр зөөвөрлөлт болон сульфидын хүдэрт тонн тутмын баяжуулалтын зардал 24.19 ам.доллар, исэлдсэн болон хагас исэлдсэн материалд баяжуулалтын тонн тутамд 18.89 ам.доллар, сульфид, исэлдсэн болон хагас исэлдсэн материалын баяжуулалтын тонн тутамд зохион байгуулалтын зардал 13.80 ам.доллар гэсэн үзүүлэлтүүдийг ашиглан Төвийн болон Гол бүсийн аль алиных нь нөөцийн блокийн загваруудад Витлийн гүний уурхайн оновчлолын шинэчилсэн шинжилгээг хийсэн. Гүний уурхайн оновчлолд ашигласан металл авалт исэлд 85 хувь, нь хагас исэлдсэн хүдэрт 68-77 хувь, сульфидын хүдэрт 87 хувь байв.

Гүний уурхайн загварыг хамгийн оновчтой бүрхэвчид үндэслэн зохиосон бөгөөд уг загварт зөөвөрлөлтийн татлага зам болон тавцан орсон. 2010 оны жилийн эцсийн ашигт малтмалын нөөцийн талаарх шинэчилсэн мэдээлэлд алтны үнийг 1,000 ам.доллар гэсэн үзүүлэлт ашиглаж тооцоолсныг 2009 оны эцсээр 825

Page 37: AIF 2010 MN

ам.доллар, 2008 оны эцсээр 675 ам.доллар гэж тооцолсонтой харьцуулан тусгажээ. Бороо/Сентеррагийн ажилтан нар энэхүү ажлыг Сентеррагийн Дэлхий даяарх Хайгуул хариуцсан Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Итгэмжлэгдсэн мэргэжлийн геологич Айен Аткинсоны удирдлага дор хийж гүйцэтгэсэн (Айен Аткинсон нь NI 43-101 тоот Үндэсний баримт бичигт тавигдсан шаардлагуудыг хангасан мэргэжилтэн).

2010 оны 12 дугаар сарын 31-ний байдлаарх Гацууртын ашигт малтмалын нөөц (тонноор)

Алтны агуулга Алтны агууламж

(мянган) (г/т) (мянган унци)

16,349 2.8 1,489

Өнөөдрийг хүртэл Гацууртад ашигт малтмалын нөөцийг батлагдсан нөөц гэж ангилах түвшинд олборлолтын үйлдвэрлэл явагдаагүй тул Төвийн болон Гол Бүсийн доторх ашигт малтмалын бүх нөөцийг бодит нөөц гэж ангилж ирсэн.

Монгол Улсын Их Хурал 2009 оны 7 дугаар сард Монгол улс дахь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглож, тэдгээр газрыг хамарсан тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох тухай хуулийг (“Ус, ойн тухай хууль”) баталсан. Уг хуульд “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг” тусгайлан чөлөөлөхөөр заасан. Уг хууль цуцлагдах эсхүл түүнд нэмэлт өөрчлөлт орох, эсхүл Гацуурт “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод” хамрагдаж энэ хуулийн үйлчлэлээс чөлөөлөгдөхгүй бол Гацууртын ашигт малтмалын нөөцийг эрдсийн баялгийн ангилалд оруулан өөрчлөх эсхүл бүхэлд нь татгалзахад хүрч мэднэ. “Сентеррагийн орд газрууд – Холбогдох ач холбогдол бүхий орд газрууд – Бороогийн төсөл – Олборлолтын ажиллагаа – Хуулийн зохицуулалттай холбоотой асуудлууд, Хууль тогтоомжид өөрчлөлт орох болон бусад асуудал” хэсгүүдийг үзнэ үү.

Эрдэс баялгийн нөөцийн тооцоолол

Шинэчлэгдсэн гүний уурхайн загваруудын хязгаарын гадна, дээр тэмдэглэсэн захын агуулгаас давсан агуулга бүхий нөөцийн блокуудыг магадлалтай нөөц эсхүл боломжит нөөц гэж ангилсан.

Доорх хүснэгтээс 2010 оны 12-р сарын 31-ний байдлаарх ашигт малтмалын нөөцөөс гадна эрдэс баялгийн нөөцийг харж болно:

2010 оны 12-р сарын 31-ний байдлаарх Гацууртын Эрдэс баялгийн нөөц (тонноор)

Алтны агуулга Алтны агууламж

(мянган) (г/т) (мянган унци)

5,533 2.4 426

5,926 2.6 491

Page 38: AIF 2010 MN

Металл авалтын туршилтын ажил

Төвийн бүс дэхь хагас исэлдсэн болон анхдагч сульфидын бүсүүдийн эрдэсжилтэд цианиджуулан уусгалтын урьдчилсан туршилт хийхэд алт ялгаралт 19-75 хувьтай байсан нь оршдосын өөр өөр хэсгээс авсан дээжүүдийн цианиджуулалтыг эсэргүүцэх чадвар харилцан адилгүй болохыг илтгэнэ. Туршилтыг үргэлжлүүлэн хийхэд флотац буюу хөвүүлэн баяжуулах нь баяжуулалтын үр дүнтэй арга болох нь тогтоогдсон бөгөөд цианиджуулалтаар ялгараагүй алтны ихэнх хэсэг нь боловсруулахад түвэгтэй шинж чанартай болох нь илэрсэн.

Дараа нь хийсэн туршилтаар, боловсруулахад түвэгтэй материалаас алт ялгаж авахад нарийн ширхэгтэй нунтаглалт, хөвүүлэн баяжуулалтын бүдүүвч болон таталцлын бүдүүвч зэрэг нь ямар нөлөөтэй байгааг шалгасан. Тонн тутамд 60-70 грам буюу алтны харьцангуй өндөр агуулгатай флотац баяжмал гаргаж авч болох бөгөөд сульфидын флотацийн технологийн дараа исэлдүүлэлт болон цианиджуулалтыг хийх нь Төвийн бүс дэхь сульфидын эрдэсжилтэд агуулагдаж буй алтыг суллаж авах зөв арга хувилбар болох нь судалгааны үр дүнгээс харагдсан юм.

2005 онд Төвийн бүсээс олдсон, боловсруулахад түвэгтэй байдал давамгайлсан эрдэсжилтээс алт ялгаж авах оновчтой аргыг тодорхойлох зорилгоор цуврал судалгаа явуулсан. ЭсЭнСи-Лавалин компанийн хийсэн солилцоо судалгаагаар био-исэлдүүлэлт, даралтаар исэлдүүлэлт болон шатаах технологиудыг харьцуулсан. Сентерра био-исэлдүүлэлтийн технологийг сонгож тохирох туршилтын ажилд шаардагдах зохион байгуулалтын арга хэмжээ авсан юм. Гол бүсэд хийсэн хөвүүлэн баяжуулалт болон мөргөцгийн уусгалтын урьдчилсан туршилтаар Төвийн бүсийн металл авалтынхтай ижил үр дүн гарсан болно.

Техник-эдийн засгийн үндэслэл

2005 оны 12 дугаар сард бие даасан зөвлөх нь Төвийн Бүсийн техник-эдийн засгийн үндэслэлийн судалгааг боловсруулахдаа Гацуурт дахь бутлах, нунтаглах, хөвүүлэн баяжуулах болон флотац баяжмалыг исэлдүүлэх байгууламжийн төхөөрөмжүүдийг ашиглах, түүнчлэн исэлдүүлсэн баяжмалууд болон хүндийн жингээр нь ялгаж бэлдсэн баяжмалуудыг Сентеррагийн Бороогийн цианиджуулалт, алт ялгалтын байгууламжид хүргүүлэх ажиллагаа багтсан урьдчилан хувааж баяжуулах технологид суурилсан. Сентерра нь Бороогийн баяжуулалтын өөрчлөгдсөн байгууламжид Гацууртын Төвийн бүсийн боловсруулахад түвэгтэй хүдрийг баяжуулах боломжийг үнэлсэн судалгааг 2005 онд (“Сентеррагийн 2005 оны судалгаа”) хийж гүйцэтгэсэн. Сентерра 2006 оны 4 дүгээр сард техник-эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулснаар Сентеррагийн 2005 оны судалгаагаар тодорхойлсон Төвийн бүсийн ил уурхайгаас гадна Гол бүсэд эдийн засгийн үр ашигтай ил уурхай нэгээр нэмэгдсэн юм. Сентеррагийн 2006 онд шинэчлэн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлд инженерчлэлийн шинэчилсэн загварыг оруулж 72 сая орчим ам.долларын нэмэлт хөрөнгийн зардлыг тусгасан. Бие даасан зөвлөхийн 2006 оны 3 дугаар сарын тайланд дурдсан, ажлын хүрээ, нарийвчлалын төлөвлөсөн түвшин болон арга зүйд үндэслэн үйлдвэр болон дэд бүтцэд 59 сая орчим ам.доллар шаардагдахаар тооцоолжээ. Сентеррагийн тооцоолсноор

Page 39: AIF 2010 MN

өмчлөгчийн зардал болон тоног төхөөрөмжийн зардал 13 сая орчим ам.доллар болохоор байгаа. Сентеррагийн шинэчлэн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлд түүний боловсруулж, Роскоу Постл компани 2006 оны 5 дугаар сард хянаж баталсан ашигт малтмал, эрдсийн баялгийн нөөцийн шинэчилсэн тооцоолол мөн орсон.

Сентерра Гацууртын төсөлд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах талаар Монгол Улсын Засгийн газартай 2009 онд дахин хэлэлцэж эхэлсэн. 2010 оны дөрөвдүгээр сард Компани нь, Гацууртын тусгай зөвшөөрлүүд ашигт малтмал олборлохыг хориглосон газарт (урьдчилсан байдлаар) хамаарч буй тул уг лицензүүдэд Ус, ойн тухай хууль хэрхэн нөлөөлөх талаар тодруулга авмагцаа хөрөнгө оруулалтын гэрээний талаарх хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхлэх тухай дурдсан захидлыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас хүлээж авсан.

Гацууртын төслийн Төвийн болон Гол бүсүүд дэхь исэлдсэн хүдэр олборлолтыг сайжруулах зорилгоор Бороогоос Гацууртын орд хүртэл 55 километр зам барих, түүнчлэн уурхайн талбайн болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын бусад ажилд 20 сая ам.доллар зарцуулах эрхийг Сентерра 2009 оны хоёрдугаар сард олгосон билээ. Зам барилгын ажил 2009 оны тавдугаар сард эхэлж 2010 оны долдугаар сард дууссан (2010 оны 8 дугаар сард эрх бүхий байгууллага ашиглалтад хүлээн авсан). Компани Гацууртын төсөлд зориулан Бороогийн төслийн талбайд баяжуулах үйлдвэр нэмж барихад шаардагдах үндсэн болон нарийвчилсан инженерчлэлийн ажиллагааг гүйцэтгэхийн тулд Торонтогийн СиЭнСи-Лавалин компанитай мөн гэрээ байгуулсан. Тухайлбал, энэ гэрээнд тоног төхөөрөмж худалдан авах, ханган нийлүүлэлтийн гэрээнүүдийн талаар хэлэлцээ хийх, үйлдвэр, байгууламжийг барих ажлын удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэхэд зарцуулах зардлын тооцооллыг шинэчилж оруулсан. Гацууртын төслийн барилгын ажлыг бүрэн гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийн зардлын тооцоо одоогийн байдлаар 108 сая ам.доллар болж байна. 2010 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төслийн санхүүжилтэд 30 сая ам.доллар зарцуулаад байна. Сентеррагийн үзэж буйгаар хуулийн зохицуулалттай холбоотой янз бүрийн асуудлууд шийдэгдэж, Гацууртын төсөл ашиглалтад орсноор исэлдсэн, хагас исэлдсэн хүдрийг олборлож, Бороогийн баяжуулах үйлдвэр рүү зөөвөрлөх ажлыг түргэвчлэх, түүнчлэн био-исэлдүүлэлтийн байгууламжийн нарийвчилсан инженерчлэлийг дахин эхлүүлэх боломжтой болно.

Олборлолт

Сентерра Гацууртын уулын ажлын төлөвлөгөөг ашигт малтмалын нөөцийн загвар, геотехникийн өгөгдөл мэдээлэлд үндэслэн, уг өгөгдөл мэдээллийг ашигт малтмалын нөөцийг олборлох хамгийн оновчтой бөгөөд эдийн засгийн үр ашигтай аргыг тодорхойлж, загварчлан гаргадаг Витл, Жемкомын програмд оруулж ашиглах замаар боловсруулсан.

Төвийн болон Гол бүсийн уулын ажил хоёр өөр үе шатанд явагдана. Эхний шатанд исэлдсэн болон боловсруулахад түвэггүй хагас исэлдсэн хүдрийг олборлож, боловсруулахад түвэгтэй сульфидын хүдрийг бага хэмжээгээр нөөцлөн овоолно. Олборлолтын ажлын ердийн хөтөлбөрийн хүрээнд хаягдал болон хүдрийг тээвэрлэх 15 шоо метрийн утгагч, 90 тоннын даацтай ачааны

Page 40: AIF 2010 MN

машинууд ашиглахаар төлөвлөдөг. Гацуурт (замаар явбал) Бороогоос 55 орчим километр зайтай тул Гацууртын нөөцийн овоолгоос хүдэр ялгаж авч, ялгасан хүдрийг 40 тоннын хүчин чадалтай автозамын зөөврийн ачааны машинуудаар Бороо руу тээвэрлэнэ. Үр ашгийг нэмэгдүүлж, зардлыг боломжит хамгийн бага түвшинд байлгахын тулд зөөвөрлөгч машины хүчин чадлыг нэмэгдүүлэх тохиргоо хийнэ. Исэлдсэн болон боловсруулахад түвэггүй хагас исэлдсэн хүдрийг Бороо руу зөөвөрлөх ажлыг тав орчим жилийн хугацаанд долоо хоногийн долоон өдөр, хоногийн 24 цагийн турш гүйцэлдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд өдөрт 5,100 тонн хүдэр тасалдалгүй баяжуулахад хүрэлцэхүйц хэмжээгээр өдөр тутмын хурд, хэмжээг нэмэгдүүлж ажиллана.

2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дэд бүтцийн барилга байгууламжийн эхний үе шат хэрэгжиж дууссан. Гацуурт, Бороогийн хооронд тавигдах зам барилгын ажил 2010 оны 7 дугаар сард дууссан. Гацууртын уурхайн зөвшөөрөл болон эрхийн шаардлагуудыг хүлээн авах хүртэл эхний шатанд хэрэгжих барилга байгууламжийн цаашдын ажлыг түр зогсоох шийдвэрийг Компани гаргасан.

Олборлолтын хоёрдугаар үе шатанд боловсруулахад түвэгтэй сульфидын хүдрийг ил гаргаж, олборлон, тонн тутамд дунджаар 3.1 грам алтны агуулгатайгаар баяжуулах ажиллагаа явагдана. Олборлолт болон зөөвөрлөлтийн далайц хэмжээ нь өдрийн 5,100 тонн буюу Бороогийн сайжруулан өөрчилсөн баяжуулах үйлдвэрийн өдөр тутмын баяжуулалтын хувь хэмжээнд хүрэхүйц түвшинд байна.

Баяжуулалт

Төслийн зөвшөөрлүүдийг авмагц, Гацууртын исэлдсэн болон боловсруулахад түвэггүй, хагас исэлдсэн хүдрийг Бороогийн Нүүрсэнд адсорбциор шингээж авах технологи бүхий байгууламжид (CIP) баяжуулна. Бороод бага агуулгатай хүдэр үлдвэл нөөцийн овоолгод хэвээр орхиж төслийн ашиглалтын хугацаа дуусах үед баяжуулна эсхүл нуруулдан уусгах байгууламжийн ажиллагааны тусгай зөвшөөрөл авбал нуруулдан уусгалтын талбайд баяжуулалтад зориулан байршуулна. Гацууртын исэлдсэн болон хагас исэлдсэн хүдрийн олборлолт, баяжуулалтын ажиллагаа дуусахаас 18 орчим сарын өмнө Гацууртын боловсруулахад түвэгтэй хүдрийг баяжуулах бэлтгэл ажлын хүрээнд био-исэлдүүлэлтийн үйлдвэр болон холбогдох дэд бүтцийн барилга байгууламжийн ажлыг эхлүүлнэ.

Гацууртын боловсруулахад түвэгтэй хүдрийг Бороод баяжуулахын тулд Бороогийн байгууламжийг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болно. Гацууртын боловсруулахад түвэгтэй хүдэр илүү хатуу тул 75 микроноор 80 хувьтай гаргах нунтаглалтаар хурдтай тэжээлтийн хэмжээ өдөрт 5,100 тонн байна (жилийн 365 хоногт өдөр тутмын дундаж тэжээлтийн хэмжээ 4,800 тонн). Нунтаглах хэсгийн дараа, сульфидыг ялгаж авах, 16.7 хувийн сульфид-хүхэр болон анхны цулын 9 хувьтай баяжмал гаргаж авахын тулд илүү хатуу, бохирдолттой хэсгээс бүрдэх хөвүүлэн баяжуулах хэсгийг нэмнэ. Хөвүүлэн баяжуулах хэсэг дараа нь био-исэлдүүлэлтийн хэсэгт очно. Сульфид исэлдэж, зутан саармагжсаны дараа исэлдсэн зутанг цианидад 24 цаг байлгаж уусгахад алт Кемиксийн карбонт камер буюу хорго доторх карбон дээр ялгарч гарсан

Page 41: AIF 2010 MN

байна. Зутан цианидын устгалын хэсэг рүү дараа нь хаягдал хадгалах байгууламж руу очно.

Туршилтын ажлаар хүндийн жингээр нь ялгах хэсэг дэхь алт авалт, исэлдсэн хүдэр цианид уусгалтад автаж буй байдал болон био-исэлдүүлэлтийн үйл явцын дараах алтны гарцыг тооцож үнэлсэн. Алтны гарц бутлуураар исэлдүүлэн уусгах хэсэгт ерөнхийдөө 87 хувь, хагас исэлдсэн материалд 73 хувь, боловсруулахад түвэгтэй хүдрийг био-исэлдүүлэлтийн технологиор баяжуулахад нийт 87 хувь байхаар төлөвлөсөн. Боловсруулахад түвэгтэй хүдрийг баяжуулж боловсруулах технологид БАЙОКС (BIOX®) (био-исэлдүүлэлтийн хэсэг) хэмээх өмчлөгчийн эрхтэй, патенттай технологийн өмчлөгчийн эрхийн хууль ёсны эзэмшигч Байомин (Biomin) компани туршилт хийж, үр дүнг Сентеррад мэдээлсэн юм.

Гацууртын хүдрийг Бороогийн баяжуулах үйлдвэрт бутлаж, нунтаглана. Бороогийн үйлдвэрийн төлөвлөсөн өргөтгөлийн нэгэн хэсэг болох сульфидын ялгалтын хөвүүлэн баяжуулах үйлдвэрт зутанг баяжуулна. Анхны цулын 9 орчим хувьтай, 16.7 хувийн сульфид-хүхэр баяжмалуудыг гаргаж авах бөгөөд тэдгээрийг био-исэлдүүлэлтийн хэсэгт оруулах юм.

Био-исэлдүүлэлтийн үйлдвэрийн тухайд, инженерчлэл, ханган нийлүүлэлт болон барилгын менежментийн үйлчилгээ үзүүлэх инженерчлэлийн компани хөлсөлсөн боловч, Гацууртын уурхайд зөвшөөрлүүд болон ашиглалтад оруулах шаардлагуудыг авах хүртэл тэдгээр үйлчилгээг түр хойшлуулаад байгаа. Хоёрдугаар шатны үйл ажиллагааны хөрөнгө оруулалт нь Гацууртын уурхайд шаардлагатай зөвшөөрөл, ашиглалтад оруулах эрх хүлээн авахаас хамаарсан нөхцөлтэй байна.

Хуулийн зохицуулалттай холбоотой асуудлууд, Хууль тогтоомжид өөрчлөлт орох болон бусад асуудал

2009 оны 7 дугаар сард Монгол Улсын Их Хурал Монгол улс дахь усны урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглож, тэдгээр газрыг хамарсан тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох тухай заасан хуулийг (“Ус, ойн тухай хууль”) баталсан. Уг хууль тогтоомжид “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг” тусгайлан чөлөөлөхөөр заасан бөгөөд үүний дагуу Бороогийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд чөлөөлөгдөх юм. Гэвч Сентеррагийн Гацууртын тусгай зөвшөөрлүүд болон Компанийн Монгол улс дахь хайгуулын бусад тусгай зөвшөөрөл одоогоор чөлөөлөгдөөгүй байна. Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Улсын Их Хурал өөрийн санаачлагаар эсхүл Монгол улсын Засгийн газраас өргөн мэдүүлснээр ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулж болно. Тийнхүү хамааруулбал Монгол улс тухайн ордын 34 хүртэлх хувийг эзэмших боломжтой.

2010 оны гуравдугаар сард Компани Гацууртын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд зэрэг ашиглалтын болон хайгуулын зарим тусгай зөвшөөрөл Ус, ойн тухай хуулийн дагуу цуцлагдаж болзошгүй талаар мэдэгдсэн захидлыг Ашигт малтмалын газраас хүлээж авсан. Уг захидлаар цуцлагдаж болзошгүй тусгай зөвшөөрөл тус бүртэй холбогдуулан гаргасан зардал болон тухайн тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд хүлээж авна гэж үзэж буй нөхөн

Page 42: AIF 2010 MN

төлбөрийн тооцоог гаргаж өгөхийг хүссэний дагуу Компани Ашигт малтмалын газарт 2010 оны гуравдугаар сард нарийвчилсан тооцоо хүргүүлсэн.

2010 оны дөрөвдүгээр сард Компани нь, Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас (“ЭБЭХЯ”) Гацууртын тусгай зөвшөөрлүүд ашигт малтмал олборлохыг хориглосон газарт урьдчилсан байдлаар хамаарч буй бөгөөд Гацууртын төсөлд Ус, ойн тухай хууль хэрхэн нөлөөлөх талаар нэмэлт тодруулга авмагцаа хөрөнгө оруулалтын гэрээний тухай хэлэлцэх талаар Компанитай цаашид харилцах тухай дурдсан захидал хүлээж авсан.

2010 оны 11 дүгээр сард Монгол улсын Засгийн газар Ус, ойн тухай хуулийн дагуу ашигт малтмалын 1,782 тусгай зөвшөөрлийг, алтны шорооны ордын ашиглалтын 254 тусгай зөвшөөрлөөс эхлэн үе шаттайгаар цуцлах төлөвлөгөөтэй буйгаа зарласан. Цуцлагдаж болзошгүй алтны шорооны ордны ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн жагсаалтад Компанийн дөрвөн тусгай зөвшөөрөл орж байгаа. Эдгээр тусгай зөвшөөрлийн аль нь ч Компанид чухал ач холбогдолтой биш. Ялангуяа Компанийн гол лиценз болох Гацууртын үндсэн ордын ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд цуцлагдах шороон ордын тусгай зөвшөөрлүүдийн жагсаалтад ороогүй. Ус, ойн тухай хуулийн дагуу цуцлагдах дөрвөн тусгай зөвшөөрөлд нөхөн төлбөр авах албан ёсны хүсэлтээ Компани 2010 оны 2 дугаар сард танилцуулсан байгаа.

Монгол улсын Засгийн газар Ус, ойн тухай хуулийн хэрэгжилтийн дараагийн алхам болгож дор дурдсан үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх асуудлыг авч үзэж буй тухайгаа зарласан. Үүнд:

- Хөгжүүлж ашиглавал бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахаас гадна, цуцалвал ихээхэн хэмжээний нөхөн төлбөр шаардах ордуудыг “стратегийн ач холбогдол бүхий” ордод хамааруулах санал боловсруулж өргөн барих;

- Гадаргын ус ашигладаг, алтнаас бусад төрлийн ашигт малтмалын олборлолтын бүх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

-Алтны хайгуулын 460 тусгай зөвшөөрлийг бүгдийг хүчингүй болгож нөхөн төлбөр олгох;

- Алтнаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын 931 тусгай зөвшөөрлийг бүгдийг хүчингүй болгож нөхөн төлбөр олгох;

- Хуулийн үйлчлэлд хамаарах ашиглалтын бусад бүх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож нөхөн төлбөр олгох. Компанийн ашигт малтмалын 55 тусгай зөвшөөрлөөс 36 нь (Гацууртын үндсэн ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд багтсан) үе шаттайгаар цуцлах тухай Засгийн газрын мэдэгдэлд дурдсан 1782 тусгай зөвшөөрлийн жагсаалтад орсон байгаа.

Ойролцоогоор 2012 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Ус, ойн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлнэ гэж Монгол Улсын Засгийн Газар үзэж байгаа гэж Компани ойлгож байна. Эрх бүхий албан тушаалтнуудын хийсэн мэдэгдлээс үзвэл, тусгай зөвшөөрлүүдийг нь хүчингүй болгосны төлөө уул уурхайн компаниудад олгох нөхөн төлбөрийн нийт хэмжээ 4 орчим тэрбум ам.доллар буюу 2009 оны

Page 43: AIF 2010 MN

Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй бараг тэнцэнэ гэж Монгол улсын Засгийн газар тооцоолж байгаа ажээ.

Ус, ойн тухай хуулийг Монголын шороон ордын олборлогчид, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон бусад бүлэглэлүүд эсэргүүцсэн. Түүнчлэн, Компанийн ойлгож буйгаар, Монгол Улсын Их Хурлын зарим гишүүд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн үйл ажиллагаанд үзүүлэх Ус, ойн тухай хуулийн нөлөөллийг бууруулахын тулд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал оруулсан байна.

Компани нь Гацуурт хүртэл зам барих ажилтай холбогдох, түүнчлэн төслийн талбайд газрын гадарга дээр барилга байгууламж барих зөвшөөрлүүдийг авсаар ирсэн боловч Ус, ойн тухай хуулийн хэрэгжилтийн асуудал шийдэгдэх явцад Гацууртын төслийн үйл ажиллагааг эхлүүлж болохгүй хэмээн мэдэгдсэн захидлыг 2010 оны 11 дүгээр сард ЭБЭХЯ-наас хүлээн авсан. Үүний дагуу, Ус, ойн тухай хуулиас хамааран Гацууртад цаашид зөвшөөрөл авах, эрх бүхий байгууллагаас ашиглалтад хүлээн авах явдал хойшлохоор байгаа.

Сентерра хайгуул, хөгжүүлэлтийн ажиллагаанаасаа үүдэн бий болох эдийн засаг, хөгжлийн үр ашгийн үр дүнд Ус, ойн тухай хууль Компанийн, Монгол улс дахь үйл ажиллагаанд нөлөө багатай байна гэдэгт нэлээд итгэлтэй байгаа боловч үүнд баталгаа байхгүй юм. Ус, ойн тухай хууль цуцлагдах эсхүл Гацууртын төсөлд үйлчлэхээргүй байдлаар нэмэлт өөрчлөлт орох эсхүл Гацуурт “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод” хамрагдаж Ус, ойн тухай хуулийн үйлчлэлээс чөлөөлөгдөхөөс бусад тохиолдолд Гацууртын ашигт малтмалын нөөцийг эрдсийн баялгийн ангилалд оруулан өөрчлөх эсхүл бүхэлд нь татгалзахад хүрч мэднэ. Компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, түүний дотор Гацууртын ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд цуцлагдвал Сентеррагийн цаашдын бэлэн мөнгөний эргэлт, ашиг орлого, үйл ажиллагааны үр дүн болон санхүүгийн нөхцөл байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

Гацууртын төсөлд нөлөө үзүүлж болохуйц бусад зохицуулалтын асуудлууд болон хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг дээрх “Сентеррагийн орд газрууд – Холбогдох ач холбогдол бүхий орд газрууд – Бороогийн төсөл – Уул уурхайн үйл ажиллагаа – Хуулийн зохицуулалттай холбоотой асуудлууд, Хууль тогтоомжид өөрчлөлт орох болон бусад асуудал” хэсгүүдэд тодорхойлсон байгаа.

Үйлдвэрлэлийн бүтээмжийн тооцоолол

Гацууртын төслийн байнгын зөвшөөрлүүд олгогдож, эрх бүхий байгууллагаас ашиглалтад хүлээн авсан тохиолдолд, төслийн найман жилийн хугацаанд Бороогийн одоо байгаа болон цаашид өргөтгөх баяжуулалтын байгууламжуудад тонн тутамд 2.8 грам алтны дундаж агуулгатай 16.3 сая орчим тонн хүдрийг жилд 1.75 саяас доошгүй тонны хэмжээтэйгээр баяжуулахаар төлөвлөж буй бөгөөд 1.2 орчим сая унци алт үйлдвэрлэнэ.

Уулын ажлын одоогийн төлөвлөгөөгөөр 5.6 сая орчим тонн исэлдсэн хүдэр баяжуулах бөгөөд Гацууртын төслийн ажиллагааны эхний 3 жилд Бороогийн одоо байгаа байгууламжид хагас исэлдэж өгөршсөн хүдрийг тонн тутамд 2.7

Page 44: AIF 2010 MN

грам алтны дундаж агуулгатайгаар баяжуулна. Энэ хугацаанд био-исэлдүүлэлтийн байгууламж барьж, Гацууртын ил уурхайгаас үлдсэн буюу нийт 10.7 сая орчим тонн хагас исэлдэж царцсан хүдэр болон анхдагч хүдрийг тонн тутамд 2.9 грам алтны дундаж агуулгатайгаар баяжуулахад ашиглана.

Татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

Гацууртын төсөл нь Бороогийн Тогтвортой байдлын Гэрээгээр хамгаалагдаагүй тул Монгол улсын татварын талаарх холбогдох бүх хуулиудад захирагдана. Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар аж ахуйн нэгжийн 3 хүртэлх тэрбум төгрөгийн (ойролцоогоор 2.35 сая доллар) татвар ногдох орлогод 10 хувийн, түүнээс дээш хэмжээтэй татвар ногдох орлогод 25 хувийн татвар ногдуулдаг. Гацууртын төсөл нь мөн Борлуулалтын цэвэр ашгийн 3 хувийг Гацуурт ХХК-д, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт борлуулсан алтны үнийн дүнгийн 5-10 хувийг Монгол улсын Засгийн газарт төлөх шаардлагатай бөгөөд нөөц ашиглалтын төлбөрийн хувийг борлуулсан алтны унци тутмын үнээс хамааран тогтоодог. Бороогийн Тогтвортой байдлын Гэрээ зөвхөн Бороогийн төсөлд хамаарч үйлчлэх тул (Гацууртын төсөлд хамааралгүй) Ус, ойн тухай хуулийн асуудал шийдэгдмэгц Сентерра Гацууртын төслийн хөгжүүлэлт, ашиглалтад үйлчлэх татвар, хууль эрх зүйн дэглэм тогтоож, тогтворжуулах хөрөнгө оруулалтын гэрээний талаар Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэж найдаж буй.

Байгаль орчны холбогдолтой асуудлууд

Гацууртын ордын техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын хүрээнд суурь судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж (“БОНБҮ”) дүгнэлт, зөвлөмжийн хамт боловсруулсан. Гацууртын уурхайн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ 2009 оны 12 дугаар сард батлагдсан боловч Засгийн газар хуулийн зохицуулалт болон зөвшөөрөлтэй холбоотой тодорхой бус байдлыг дурдаж 2010 оны Байгаль орчны хамгаалалт, хяналт шинжилгээний төлөвлөгөөг батлаагүй нь Ус, ойн тухай хуультай холбоотой болов уу.

Газрын доорхи ус, агаар болон цаг уурын өгөгдөл мэдээлэлд зориулан суурь өгөгдөл мэдээлэл цуглуулах ажил эхэлсэн бөгөөд 2011 онд үргэлжилнэ. Гацууртын төслийн байгаль орчны холбогдолтой зөвшөөрлүүд болон тусгай зөвшөөрлүүд авахаар өргөдөл, хүсэлт гаргах ажиллагаа 2010 оны турш үргэлжилсэн. Зөвшөөрлүүдэд үйлдвэрийн цех, шатахуун хадгалах газар, тэсрэх, дэлбэрэх бодисын агуулах, ширүүн борооны усны чиглэлийг өөрчлөх далан, худаг, эрчим хүчний шугам, харилцаа холбооны шугам болон захиргааны байр зэргийг багтаасан Гацууртын уурхайн байгууламжууд хамаарч байгаа. Эдгээр уурхайн байгууламжуудыг барьж, ашиглалтад оруулсан бөгөөд үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон.

Гацуурт хүртэлх замын байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг 2006 онд танилцуулж батлуулсан. Зам барилгын ажил 2009 онд эхэлж 2010 оны 7 дугаар сард дууссан.

Хаалт ба нөхөн сэргээлт

Page 45: AIF 2010 MN

Гацууртын хөндий дэхь шороон ордуудад урьд нь явуулж байсан ажиллагаагаар голын аллюв болон дэнжийг хамарсан нэлээд их газрыг сүйтгэж, хөндийгөөр дамжин урсах урсгал усны чанарт нөлөөлсөн байна. Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшсэнээр Сентерра нь шороон ордын малталт хийсэн газрыг нөхөн сэргээх болон байгаль орчны нөхөн сэргээлт хийх хариуцлагыг хүлээсэн билээ. 2011 онд Засгийн газраас хэрэгжүүлж буй уурхайн хаалтын дүрэм, журам, стандарт боловсруулах үйл ажиллагааны үр дүнгээс хамааран уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөгөөг Гацууртын уурхайн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгах (“БОНБНҮ”) болон/эсхүл төслийн тусдаа төлөвлөгөө байдлаар оруулна.

Шороон ордын олборлолтод өртөж сүйдсэн газрын дийлэнх хэсэг нь ил уурхайн үйл ажиллагааг явуулах магадлалтай талбайтай давхцаж байгаа. Уурхай хаагдахад уг талбайд нөхөн сэргээлт хийх болно. Хөндийн урсгал дагуу доор байрлах шороон ордын уурхайн талбайг нөхөн сэргээх ажлыг урт хугацаат үүрэг хариуцлага гэж үзэх бөгөөд бие даасан гүйцэтгэгчид дахин олборлолт хийхийн зэрэгцээ нөхөн сэргээлт хийхийг зөвшөөрөх замаар шийдвэрлэж болох юм.

Хайгуулын ажиллагаа

Гацууртын хайгуулын зардал 2010 онд 2.1 сая ам.доллар байсан бөгөөд Гацууртын ордын ойролцоо тодорхойлсон зорилтот цэгүүдэд өрөмдлөгийн ажлыг голлон хийсэн. Гацууртын төсөлд шаардлагатай зөвшөөрлүүд болон эрхийг эрх бүхий байгууллагуудаас авбал энэ ажлыг 2011 онд үргэлжлүүлнэ.

Бороогийн ордын чанх дэргэд, мөн Гацууртын дүүрэгт хийсэн хайгуулын ажлаас гадна, 6.2 сая ам.долларын зардал бүхий бүсийн хайгуулын хөтөлбөрүүдийг 2010 онд хэрэгжүүлж дууссан. Монгол улсын зүүн хойд хэсэгт Ерөө голын сав дагуу болон зүүн хэсэгт Сентеррагийн орд газруудыг тодорхойлох, зорилтот цэгүүдэд туршилт хийх зорилгоор энэ ажлыг үргэлжлүүлсэн. Уг ажил нь 2011 онд үргэлжлэн хийгдэнэ.

2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар БГК болон СГМ компанийн эзэмшдэг хайгуулын болон ашиглалтын бүх тусгай зөвшөөрөл 206,261 га газрыг хамарсан 55 тусгай зөвшөөрлөөс бүрдэж байгаа бөгөөд гол төлөв Бороо болон Гацууртын ордуудтай ассоциацлагдсан бүсийн структурт урагш түрэн гарсан суналын дагуу байрладаг.

Page 46: AIF 2010 MN

БГК, СГМ компанийн Ашиглалт болон Бүсийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хамрах талбайнуудын байршил