16
[БҮЛЭГ4 КОМПЬЮТЕРИЙН ПРОГРАМ ХАНГАМЖ] January 25, 2012 БҮЛЭГ4 КОМПЬЮТЕРИЙН ПРОГРАМ ХАНГАМЖ Судлах зүйлс Компьютерийн програм хангамжинд гарч байгаа хэд хэдэн чухал хандлагуудыг тодорхойлох Хэрэглээний ба системийн програм хангамжийн үндсэн төрлүүдийн жишээг гаргах Эцсийн хэрэглэгчийн бүтээмж ба хамтарсан тооцоололд зориулсан хэд хэдэн өргөн дэлгэрсэн програмын багцуудын зорилгыг тайлбарлах Үйлдлийн системийн функцүүдийг тодорхойлох Компьютерийн програмчлалын програм хангамж, хэрэгслүүд, хэлнүүдийн гол хэрэглээнүүдийг тодорхойлох Нээлттэй эх код бүхий програм хангамжтай холбоотой асуудлуудыг тодорхойлох СЭЗДС. МСМТэнхим | Н.Саранчимэг

Chap4 Summary

Embed Size (px)

DESCRIPTION

ISM

Citation preview

Page 1: Chap4 Summary

[ ] January 25, 2012

БҮЛЭГ4 КОМПЬЮТЕРИЙН ПРОГРАМ ХАНГАМЖ

Судлах зүйлс

– Компьютерийн програм хангамжинд гарч байгаа хэд хэдэн чухал хандлагуудыг тодорхойлох

– Хэрэглээний ба системийн програм хангамжийн үндсэн төрлүүдийн жишээг гаргах

– Эцсийн хэрэглэгчийн бүтээмж ба хамтарсан тооцоололд зориулсан хэд хэдэн өргөн дэлгэрсэн

програмын багцуудын зорилгыг тайлбарлах

– Үйлдлийн системийн функцүүдийг тодорхойлох

– Компьютерийн програмчлалын програм хангамж, хэрэгслүүд, хэлнүүдийн гол

хэрэглээнүүдийг тодорхойлох

– Нээлттэй эх код бүхий програм хангамжтай холбоотой асуудлуудыг тодорхойлох

| Н.Саранчимэг

Page 2: Chap4 Summary

[ ] January 25, 2012

1-р хэсэг: Эцсийн хэрэглэгчийн хэрэглээний програм хангамж

Энэхүү бүлгээр ПХ-ийн үндсэн төрлүүдийн талаар ойлголтыг өгөх бөгөөд тэдгээрийн шинж

чанарууд, зорилго болон зарим хэрэглээнүүдийн жишээг танилцуулах болно.

Компьютерийн ПХ-ын төрлүүд

ПХ нь ерөнхийдөө хэрэглэгчийн хэрэглээний төрлөөс хамааралтай байдаг. Та магадгүй энгийн нэг

хэрэглэгч эсвэл хөгжүүлэгч бизнесийн хэрэглэгч ч байж болох бөгөөд энэ олон төрлийн хэрэглээнд

тохирсон өөрийн онцлог болон үйл ажиллагаатай байдаг.

Хэрэглээний програм хангамжуудХэрэглээний програм хангамжууд нь нийтлэг болон тусгай зориулалтын гэсэн 2 төрөлд хуваагддаг.

Нийтлэг зориулалтын програм хангамж нь бидний өдөр тутмын хэрэглээнд байнгын хэрэглэгдэж

байдаг ПХ-ууд юм. Жишээ нь: Үг боловсруулах, тооцоолол хийх, өгөгдлийн сангийн удирдлагын

болон график зурагтай ажиллахад зориулагдсан програмууд нь хувийн, боловсролын, бизнесийн

болон шинжлэх ухааны гэх мэт бүх төрлийн зорилгоор нийтлэг хэрэглэгддэг. Учир нь тэдгээр нь

эцсийн хэрэглэгчдийн бүтээмжийг дээшлүүлдэг бөгөөд нөгөө талаар тэднийг бүтээмжийн багц гэж ч

нэрлэх нь бий. Бусад жишээ бол вэб броузер буюу хөтөч, и-мэйл, бүлгийн програм хангамжууд нь

ажлын баг болон бүлгүүдийн харилцаа хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг.

Тусгай зориулалттай хэрэглээний програм хангамжууд: Бизнесийн хэрэглээний програм хангамжМянга мянган тусгай зориулалтын ПХ-ийн багцууд нь бизнесийн тодорхой хэрэглээг дэмжихийн тулд

бий болсоор байна. Жишээ нь эдгээр ПХ-уудын тусламжтайгаар хэрэглэгчтэй харилцах систем,

| Н.Саранчимэг

Програм хангамж

Хэрэглээний

ПХ

Нийтлэг Зориулалттай

Тусгай зориулалттай

Системийн

ПХ

Системийг удирддаг ПХ

Системийг хөгжүүлдэг ПХ

Зураг 4.1 ПХ-ийн төрлүүд

Page 3: Chap4 Summary

[ ] January 25, 2012

байгууллагын нөөц төлөвлөлтийн систем болон нийлүүлэлтийн гинжин удирдлага шиг и-бизнесийн

стратегийн хэрэглээ бүхий байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах болон реинженеринг буюу

бүтцийн өөрчлөлтүүдийг хийсээр байна. Өөр нэг жишээ бол и-худалдааны вэбэд суурилсан програм

хангамж эсвэл байгууллагын тодорхой нэг алба хэлтэсийн үйл ажиллагаанд зориулагдсан програм

хангамжууд юм. Жишээ нь Хүний нөөцийн систем, Оюутны хичээл сонголтын систем гэх мэт...

Нийтлэг зориулалттай хэрэглээний програм хангамжууд: Програмын иж бүрдэлХамгийн өргөн хэрэглэгддэг бүтээмжийн багц ПХ-ууд нь програмын иж бүрдэл хэлбэртэй байдаг.

Бидний хамгийн өргөн хэрэглэдэг програмын иж бүрдэл бол MS Office юм. Ийм ПХ-ийн давуу тал нь

Тус тусдаа багцуудыг худалдаж авснаас хямд үнэтэй, бүгд нэг ижил хэрэглэгчийн график

интерфейстэй (GUI) өөрөөр хэлбэл харагдах байдлын хувьд төстэй учраас нэгийг нь хэрэглээд

сурчихсан байхад бусдыг нь хэрэглэхэд хялбар, хамтаа сайн ажилладаг бөгөөд нэг нэгэнтэйгээ сайн

зохицдог. Өөрөөр хэлбэл Word дээрээс мэдээллийг бусад програмруу хуулах эсвэл бусдаас нь Word-

руу хуулах гэх мэт боломжтой байдаг. Та бүхэн MS Office-ийн програмуудыг төсөөлөөд үзээрэй.

Сул талуудын хувьд бүх хэрэглэгчид хэрэглээд байдаггүй хэрэгслүүдтэй мөн дискэн дээр маш их зай

эзэлдэг(bloatware). MS

Word-н цэсний хичнээн

хувийг нь хэрэглэдэгээ

бодоод үзээрэй. Мөн С

дискэн дээр байгаа

файлын хэмжээг

хараарай.

Нэгтгэсэн програм хангамжууд нь Хэд хэдэн програмын функцүүдийг нэг багцанд нэгтгэсэн байдаг.

Жишээ нь., Microsoft Works, AppleWork.

Ерөнхийдөө дээрх шийдлийн сул талыг

нөхөх зорилгоор гарч ирсэн гэж хэлэхэд

болно. Давуу тал нь хямд үнээр олон

функцүүдийг авах боломжтой бөгөөд дискэн

дээр илүү бага зай эзлэх, компьютерт дахин

суулгах боломжтой юм. Харин сул тал нь

гүйцэтгэх үүрэг, функцүүд нь хязгаарлагдмал

| Н.Саранчимэг

Зураг 4.2 Нийтлэг хэрэглэгддэг ПХ-ийн багцууд

Зураг 4.3 Microsoft Works

Page 4: Chap4 Summary

[ ] January 25, 2012

Нийтлэг зориулалттай х : эрэглээний програм хангамжууд Бусад - хэрэглээнийПХ ууд

Вэб хөтлөгчүүд буюу броузерүүд - Өнөөдрийн компьютерийн хэрэглэгчдийн хувьд хамгийн чухал

ПХ-ийн бүрэлдэхүүн хэсэг нь вэб хөтлөгчүүд болоод байгаа бөгөөд өмнө нь тодорхой хязгаарлалттай

маш энгийн зүйл байсан бол одоо хамгийн хүчирхэг басхүү олон онцлогийг багтааж чаджээ.Тусгай

гиперхолбоосуудыг ашиглан www-ийн нөөцүүдрүү хандах болон байгууллагын интранет,

экстранетруу хандах боломжийг олгодог програм хангамж юм. Вэб хөтлөгч нь дэлхий дахинд түгэн

байршсан хэрэглэгчдийг холбодог түгээмэл платформ болж байна. Өнөөдөр интернэт хэрэглээ,

нийтийн сүлжээ газар авч хүмүүсийн харилцаа холбоог улам амар, хялбар болсоор байна. Газарзүй,

цаг хугацаанаас хамааралгүйгээр мэдээ мэдээллийг түгээж, өөрөө авч, харилцаа холбоо тогтоож

байгаа нь интернэт тэр дундаа хандах боломжийг олгож буй вэб хөтчийн ач тус гэж хэлж болно.

Одоогоор хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа вэб хөтөчүүд бол Mozilla Firefox, Chrome байгаа бол

түүнээс гадна Internet Explorer, Opera, Safari гэх мэт бусад вэб хөтөчүүд ч байдаг.

E-mail – Өнөөдөр олон олон хүмүүс ажлын өдрөө имэйлээ шалгаж эхлүүлдэг гэдэгт эргэлзэхгүй

байна. Имэйл нь хүмүүсийн ажиллах, харилцах арга замыг өөрчилсөн. Интернет, интранет ба

экстранетаар мессэж ба хавсралт материалуудыг явуулах ба хүлээн авах замаар харилцдаг програм.

Жишээ нь Yahoo, Gmail, Hotmail гэх мэт. Имэйлүүд нь байнгын сүлжээний серверүүдэд хадгалагдаж

байдаг бөгөөд имэйл нь албан ёсны харилцааны хэрэгсэл гэж тооцогддог. Өөрөөр хэлбэл хуулийн

өмнө хүчин төгөлдөр баримт юм. Ихэнх мэйлийн үйлчилгээ нь үнэгүй бөгөөд нэмэлт

үйлчилгээнүүдийг харин тодорхой төлбөртэйгөөр авч болдог. Имэйл нь зөвхөн текстэн мэдээллээс

гадна зураг, дуу, дүрсэн мэдээллийг хавсаргах боломжтой байдаг.

Instant messaging (IM) – Хэрэглээ нь маш хурдацтай тархаж байгаа харилцааны хэрэгсэд бөгөөд

цахим (электрон) мессежийг нэн даруй хүлээн авна.

Weblog or blog - Хөтөлсөн тэмдэглэлийн загвар/шинж чанартай/ хувийн website. Нэг сэдэв эсвэл

хэсэг бүлэг сэдвийн хүрээнд шинэ мэдээллээр шинэчлэгдэж байдаг.

Текст боловсруулах - Бичиг баримтуудыг үүсгэж, засаж, дахин хянаж, хэвлэнэ. Жишээ нь., Microsoft

Word, Lotus WordPro, Corel WordPerfect

Хэвлэлийн эх бэлтгэх - Мэргэжлийн түвшинд хэвлэмэл материалуудыг бэлтгэнэ. Жишээ нь., Adobe

PageMaker, Microsoft Publisher, QuarkXPress

Электрон хүснэгт боловсруулах - Багана ба мөрүүдээс тогтсон ажлын хуудас бөгөөд Ихэвчлэн

хүснэгтэн өгөгдлийг ашиглан диаграм болон графикаар үзүүлэх боломж олгодог. Тодорхой

хэмжээний шинжилгээ хийхэд ч ашиглагдаж болдог. Жишээ нь MS Excel, Lotus 1-2-3

| Н.Саранчимэг

Page 5: Chap4 Summary

[ ] January 25, 2012

Энгийн танилцуулга, графикийн багц – Танилцуулга тайлан бэлтгэж танилцуулахад хамгийн

тохиромжтой програм. Зураг, фото, хөдөлгөөнт эффект болон видео клипүүдийг агуулсан

мультимедиа таницуулгуудыг бэлтгэхийн тулд ашигладаг. Жишээ нь Microsoft PowerPoint, Lotus

Freelance, Corel Presentations

Хувийн мэдээллийн менежер - Эцсийн хэрэглэгчийн бүтээмж ба хамтын ажиллагаанд зориулсан

програм. Үйлчлүүлэгчийн тухай мэдээлэлийг хадгалах, Цагийн хуваарь, уулзалтын тов, ажил

үүргүүдийг удирдахад өргөн ашиглагддаг. Ихэнх програмууд нь Вэб болон и-мэйл тэй ажиллах

боломжтой байдаг. Зарим нь багийн хамтын ажиллагааг дэмжин бусад PIM хэрэглэгчиддтэй мэдээлэл

солилцох боломжтой байдаг. Жишээ нь., Lotus Organizer, Microsoft Outlook. Microsoft Outlook

жишээлбэл өөрийн ашигладаг мэйлүүдийг бүртгэн бүх мэйлүүдээ нэг дор хүлээн авах ажлын

төлөвлөгөөгөө гарган тэднийг тодорхой байдлаар эрэмблэх сэрүүлэг тавих гэх мэтээр ашиглагдаж

болдог.

Бүлгийн ПХ - Бүлгийн томилогдсон ажлууд дээр хамтарч ажиллахад нь ажлын хэсгүүдэд тусалдаг

програм хангамж. И-мэйл, хэлэлцүүлэг, мэдээллийн сангууд, видео хурлын хэрэгслүүдтэй. Жишээ

нь., Lotus Notes, Novell GroupWise, Microsoft Exchange. Windows SharePoint Services ба WebSphere

зэрэг програмууд нь багуудыг website үүсгэн түүнийгээ мэдээлэл солилцох болон бичиг баримтыг

нэгтгэх боломж олгодог.

Хэрэглээний програм түрээслэгчид (Application service providers-ASPs)Хэрэглээний програм хангамж ба компьютерын системийн нөөцүүдийг өмчилж, ажиллуулж, засвар

үйлчилгээ хийдэг компаниуд бөгөөд интернетээр төлбөр төлж хэрэглээний програмуудыг ашиглах

боломж олгож хэрэглэгчид төлснийхөө хэмжээгээр хэрэглэнэ. Бид нарын хэрэглэгж байхаа ихэнх

програмууд тодорхой хугацаатай байдаг бөгөөд бид тэрхүү хугацааг сериал дугааруудын

тусламжтайгаар авдаг. Өөрөөр хэлбэл бид нар програмын лицензийг худалдаж авах замаар хугацааг

сунган ажиллуулдаг гэж хэлж болно. Иймээс бид нар бүгдээрээ түрээслэгчид гэсэн үг.

| Н.Саранчимэг

Зураг 4.4 Microsoft Outlook

Page 6: Chap4 Summary

Хэрэглэгчийн интерфэйсээр

хангах

Нөөцийн удирдлага

Ажил даалгаврын удирдлага

Файлын удирдлага Бусад функцүүд

[ ] January 25, 2012

2-р хэсэг: Системийн програм хангамжууд: Компьютерийн системийн

удирдлага

Системийн ПХ нь компьютерийн системийн мэдээлэл боловсруулах үйл ажиллагааг дэмжиж бас

удирдаж байдаг. Жишээ нь үйлдлийн систем болон сүлжээний удирдлагын програмууд

компьютерийн сүлжээ, техник хангамж, эцсийн хэрэглэгчдийн програм хангамжууд хоорондын гүүр

болж байдаг. Эдгээр ПХ – ууд нь 2 үндсэн бүлэгт

хуваагддаг. Системийг удирддаг ПХ - Техник хангамж,

програм хангамж, сүлжээ, өгөгдлийн нөөцүүдийг

удирддаг програмууд. Жишээ нь Үйлдлийн систем,

сүлжээ удирдах програмууд, өгөгдлийн санг удирдах

системүүд, системийн утилитууд. Системийг

хөгжүүлдэг ПХ - Програмуудыг хөгжүүлэхэд нь

хэрэглэгчдэд тусалдаг програмууд. Жишээ нь Includes

Хэлний орчуулагчид болон засварлагчид, CASE,

програмын хэрэгслүүд.

Системийг удирддаг ПХ: Үйлдлийн системүүд

Ямар ч компьютерийн ажиллагааны хамгийн чухал зүйл бол үйлдлийн систем. Үйлдлийн системгүй

бол таны компьютер асах ч үгүй. Үйлдлийн систем нь програмуудыг нэгтгэсэн систем бөгөөд төв

санах ойн үйл ажиллагааг удирдах, компьютерийн системийн үйл ажиллагаа дотоод нөөцүүдийг

удирдах, програм хангамжуудыг үйлчилгээгээр хангах үүрэгтэй. Үйлдлийн системийн хамгийн гол

зорилго бол хамгийн үр ашигтайгаар ажиллагааг удирдан бүтээмжийг хамгийн их байлгахад оршино.

Мөн боловсруулалтын явцад хүний

оролцоог хамгийн бага хэмжээнд

байлгахад чиглэгдсэн байдаг.

Үйлдлийн систем нь бусад ажил

даалгаврууд эхлэхээс бмнө

ачаалагдсан идвэхижсэн байх ёстой

байдаг. Өөрөөр хэлбэл бусад бүх

програмуудын ажиллах гол суурийг

тавьдаг. Үйлдлийн системийн үндсэн

5 үйл ажиллагаа байдаг.

| Н.Саранчимэг

Зураг 4.5 Компьютерийн бүтцийн шатлал

Зураг 4.6 Үйлдлийн системийн үйл ажиллагааны бүтэц

Page 7: Chap4 Summary

[ ] January 25, 2012

Хэрэглэгчийн интерфэйс нь үйлдлийн системийн нэг хэсэг бөгөөд програмуудыг ачаалах, файлруу

хандах, бусад ажил даалгавруудыг гүйцэтгэх боломжуудыг олгодог. Үндсэн 3 төрлийн хэрэглэгчийн

интерфэйс байдаг. Үүнд 1. Коммандад суурилсан 2. Цэсэнд суурилсан 3.GUI хэрэглэгчийн

интерфэйс буюу сүүлийн үеийн бидний хэрэглэж байгаа төхөөрөмжүүд бүгд ийм төрлийн зураг дүрс

бүхий интерфэйсийг хэрэглэж байна.

Нөөцийн удирдлага - CPU, санах ой, хоёрдогч хадгалах төхөөрөмж, харилцаа холбоо, оруулах/гаргах

дагалдах төхөөрөмжүүд зэрэг компьютерийн системийн техник хангамж ба сүлжээний нөөцүүдийг

удирддаг үйлдлийн системийн нэг хэсэг бөгөөд Виртуаль санах ойгоор бас хангаж байдаг. Виртуаль

санах ой нь багтаамж үндсэн санах ойноос илүү хэмжээтэй байдаг учраас томоохон хэмжээний

програм ажиллуулах болон их хэмжээний өгөгдөл боловсруулах боломжтой байдаг. Жишээ нь

үйлдлийн систем тухайн програм болон өгөгдлүүд хаана хадгалагдахыг мөрдөж байдаг.

| Н.Саранчимэг

Зураг 4.7 Командад суурилсан болон цэсэнд суурилсан интерфэйс

Зураг 4.7.1 GUI-д суурилсан интерфэйс

Page 8: Chap4 Summary

[ ] January 25, 2012

Файлын удирдлага - Өгөгдлийн ба програмын файлуудын байгуулах, тэдгээрийн устгалт, хандалтыг

хянаж, удирддаг үйлдлийн системийн хэсэг юм. Файлын удирдлага нь файлын бодит байрлалыг мөн

мөрдөж хянан зохицуулж байдаг. Тиймээс компьютерийн хоёрдагч хадгалах төхөөрөмж дээр

хадгалагдсан файлын байрлал болон шинж чанарын талаар мэдээллийг шинэчилж байдаг. Жишээ нь

Компьютер дээрээсээ ямар нэг файлыг зөөврийн хэрэгсэл рүү хуулаад Properties доторх мэдээллийг

харьцуулж хараарай.

Ажил даалгаврын удирдлага - Эцсийн хэрэглэгчдийн тооцоолох ажил даалгавруудын гүйцэтгэлийг

удирддаг үйлдлийн системийн хэсэг. Эдгээр нь ажил даалгавар болгонд CPU-н хэсгээс таслан өгөх

бөгөөд бусад даалгавруудыг орлуулахын тулд CPU-н үйл ажиллагааг тасалж байдаг. Олон ажлыг

зэрэг гүйцэтгэх чадвар гэдэг нь хэд хэдэн ажил даалгавруудыг зэрэг гүйцэтгэх боломж олгодог ажил

даалгаврыг удирдах арга юм. CPU-д нэг ажил томилох боловч бүх програмууд нэгэн зэрэг ажиллаж

байгаа юм шиг санагдахаар тийм хурдан ажлуудын хооронд шилжинэ. Мультипрограмчлалын нэг

хэлбэр бөгөөд хэд хэдэн хэрэглэгч цагийг дундаа хуваах (time-sharing) замаар ажил даалгаврыг зэрэг

хийдэг.

Өргөн дэлгэрсэн ү йлдлийн системүүдWindows - GUI, олон ажил даалгавар гүйцэтгэх, сүлжээ удирдах, мультимедиа. Microsoft’-ийн

үйлдлийн систем бөгөөд янз бүрийн хувилбаруудын серверүүдийг удирдана.

Unix - Олон ажил даалгавар гүйцэтгэх, олон хэрэглэгчийн, сүлжээ удирдахад өргөн ашиглагддаг.

Зөөврийн –майнфрэйм, мидрэнж болон PC-ууд дээр ажиллаж чадна.

Linux - Хямдхан, хүчирхэг, маш найдвартай Unix-тай адилхан үйлдлийн систем боловч Нээлттэй

кодтой.

MAC OS X - iMac-д зориулсан Apple-ийн үйлдлийн систем. GUI, олон ажил даалгавар гүйцэтгэх,

мультимедиа.

| Н.Саранчимэг

Зураг 4.8 Linux болон MAC OS X үйлдлийн системийн хэрэглэгчийн интерфэйс

Page 9: Chap4 Summary

[ ] January 25, 2012

Бусад системийнпрограм хангамжУтилитууд - Төрөл бүрийн “аж ахуйн” функцүүдийг гүйцэтгэдэг. Жишээ нь, Norton утилит нь

өгөгдөл нөөцлөх, вирусээс хамгаалах, өгөгдөл шахах г.м-ийг агуулна.

Гүйцэтгэлийг хянах - Компьютерийн системүүдийн үр ашигтай ажиллагааг хадгалж байхын тулд

түүнийг хянаж, тохируулдаг програмууд.

Хамгаалалтыг хянах - Нөөцүүдийг зөвшөөрөлгүй хэрэглэхээс урьдчилан сэргийлэхийн тулд

компьютерийн системүүдийн ашиглалтыг хянаж, удирддаг програмууд. Symantec, McAfee гэх мэт...

Мiddleware. Өөр төрлийн програм хангамжууд хоорондоо холбогдон мэдээлэл солилцох боломж

олгодог ПХ-ийг хэлнэ. Мөн интернэт болон хуучны боловч албан ёсны хэрэглээнд байдаг ПХ-ууд

хоорондын интерфэйс байдлаар ч хэрэглэгддэг.

Програмчлалын хэлнүүдКомпьютерийн ПХ-ийг ойлгохын тулд програмчлалын хэлнүүдийн компьютерийн ПХ-ийн

хөгжүүлэлтэнд гүйцэтгэх үүргийн талаар тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй. “ Програмчлалын хэл

гэдэг нь тооцоолох машин буюу компьютер дээр хийгддэг тооцон бодох үйлдлийг илэрхийлэх чадвар

бүхий, машин уншихад (ойлгох) зориулсан зохиомол хэлийг гэнэ. Програмчлалын хэлийг ашиглан

машины үйлдлийг хийх, алгоритмыг нарийвчлан гаргах, хүний харилцааны нэг хэлбэрийг

тодорхойлох програм зохиож болно. Анхны програмчлалын хэлийг компьютер бий болохоос өмнө

автоматжуулсан нэхмэлийн машин, төгөлдөр хуур тоглуулагч зэрэг төхөөрөмжийг удирдахад

зориулан зохион ашигладаг байжээ. Үүнээс хойш хэдэн мянган өөрийн гэсэн онцлогтой

програмчлалын хэлнүүд компьютерын салбарт зохиогдсон бөгөөд одоо жил бүр нэмж зохиогдсоор л

байна. “ (http://mn.wikipedia.org )

Машины хэл. Програмчлалын хэлний үндэс суурь гэж хэлж болно. Компьютерийн хөгжлийн эхэн

үед програмын бүх зааврууд бинари буюу 0 1-ээс бүрдсэн тоогоор илэрхийлэгддэг байсан. Энэ

төрлийн програмчлал нь маш төвөгтэй бөгөөд маш их ур чадварыг шаарддаг. Програмистууд маш их

хэмжээний дэлгэрэнгүй зааврыг бичих ёстой болдог мөн заавар бүрт тодорхой хадгалалтын

байрлалыг заахыг шаарддаг.

Ассемблэр хэлнүүд. Машины хэлээр бичих ажиллагааг хөнгөвчлөхийн тулд хөгжүүлсэн. Програмыг

машины хэлрүү хөрвүүлэхийн тулд ассемблэрүүдийг ашигладаг. Үйл ажиллагааны код болон

хадгалалтын байрлалыг тусгай тэмдэгтүүдээр төлөөлүүлэн хэрэглэдэг. Эдгээр хэлнүүд нь одоог

хүртэл машин-хандалтат хэлэнд өргөн ашиглагдсаар байна. Ихэнх компьютерийн үйлдвэрлэгчид

машины хэлний зааврын багцуудыг дүрсэлдэг ассемблэр хэлнүүдээр хангадаг. Энэ нь системийн

| Н.Саранчимэг

Page 10: Chap4 Summary

[ ] January 25, 2012

програм хөгжүүлэгчдэд тухайн компьютерийг илүү хяналттай уян хатан байдлаар зохиомжлох таатай

боломжийг бий болгож байдаг.

Өндөр түвшний хэлнүүд. Арифметикийн үйлдлүүд эсвэл богино хэмжээний стэйтмэнтүүдийг

ашигласан заавруудыг /statement ч гэж бас нэрлэнэ/ хэрэглэдэг. Ийм төрлийн хэлнүүд нь

програмчилагдаж байгаа асуудал болон процедурыг илэрхийлэхэд шаардлагатай математикийн

үйлдлүүд эсвэл түлхүүр үгнүүдийг ашигладаг. Эдгээр стэйтмэнтүүдийн синтакс /Үгийн сан, цэг

тэмдэглэл, бичиглэлийн дүрэм/ болон семантик /утга санаа/ нь ямар ч компьютерийн дотоод кодонд

нөлөөлдөггүй. Өөрөөр хэлбэл компьютерийн үндсэн үйл ажиллагаанд ямар нэгэн саад болохгүй гэсэн

үг. BASIC, COBOL, FORTRAN зэрэг өргөн ашиглагддаг програмчлалын хэлнүүд байдаг.

4 дэх үеийн хэлнүүд. Янз бүрийн програмчлалын хэлүүдийг дүрслэх бөгөөд процедур хэлбэртэй

биш яриа хэлбэртэй байдаг. Програмистууд хүсч байгаа үр дүнгээ тодорхойлж, харин компьютер

тухайн үр дүнд хүргэхийн тулд зааварчилгааны дарааллыг тогтоодог. Програмчлах үйл ажиллагааг

илүү хялбарчилж өгсөн. Ашиглагддаг түлхүүр үгнүүд болон зохион байгуулалтын /бичиглэлийн/

хувьд байгалийн хэл, англи хэлтэй маш төстэй.

Үечлэл Програмчлалын хэл Хөгжүүлэлт эхэлсэн үе Жишээ код Нэгдэх Машины хэл 1940-д оны үед 00010101Хоёрдахь Ассемблэр хэл 1950-д оны үед MVC

Гуравдахь Өндөр түвшний хэл 1960-д оны үед READ SALES

ДөрөвдэхQuery болон ӨС-ийн хэлнүүд

1970-д оны үедPRINT EMPLOYEE NUMBER IF GROSS PAY>1000

Дөрөвдэхийн дараах Энгийн ухаалаг хэлнүүд 1980-д оны үедIF gross pay is greaterthan 40, THEN pay theemployee overtime pay

Хүснэгт 4.1 Програмчлалын хэлний хөгжил

Объект хандалтат програмчлал / ОХП /. Хамгийн өргөн хэрэглэгддэг програм хангамжийн

хөгжүүлэлтийн хэл бөгөөд Visual Basic, C++, Жава гэх мэт хэлүүд өргөн тархсан. Дахин

ашиглагдахуйц: обьектуудыг нэгнээс нөгөөд ашиглах боломжтой. “Компьютерийн програм

зохиохдоо өгөгдлийг бүтэцчилэж, методуудын харилцан үйлчлэлийг тодорхойлохдоо ашигладаг.

Объект гэдэг нь тодорхой нөхцлөөр нэгдсэн шинж чанарууд, функцүүдийн нэгдэл юм. Өөрөөр хэлбэл

бодит амьдрал дээрх объектуудыг гэж ойлгож болно. Жишээлбэл таны ширээн дээрх аяга, халаасанд

байгаа түлхүүр, гадаа байгаа байшин зэрэг нь бүгд объект мөн бөгөөд програм зохиогч эдгээрийг тус

бүрд нь компьютер болон өөр нэг програмист ойлгох хэлээр тэмдэглэх зорилгоор энэхүү ОХП гэх

ойлголт бий болсон.” (http://mn.wikipedia.org )

| Н.Саранчимэг

Page 11: Chap4 Summary

[ ] January 25, 2012

Вэб хэлнүүд. HTML /Hypertext Markup Language/ - Урьдчилан тодорхойлсон таг-уудын

тусламжтайгаар вэб хуудсуудыг бүтээж болдог хэл юм. XML - Таг-уудыг өөрөө үүсгэж тодорхойлох

замаар вэб хийж болдог. Java - Энгийн, найдвартай платформ харгалздаггүй обьект хандалтат

програмчлалын хэл юм. Жава дээр хийсэн програм ямар ч компьютер дээр ажилладаг.

Хэлний хөрвүүлэгч програмуудПрограммын хэл дээр бичигдсэн зааврыг машинд уншигдахуйц болгон хөрвүүлэхэд зориулагдсан

төрөл бүрийн програм хангамжууд юм. Assembler буюу Эвлүүлэгч нь ассемблэр хэл дээр бичигдсэн

кодыг машины хэлний зааварлуу хөрвүүлдэг. Харин энэ үед Compiler буюу Хөрвүүлэгч нь Өндөр

түвшний хэлнээс хөрвүүлэлтүүдийг хийж байдаг. Interpreter буюу Гүйцэтгэгч нь нэг төрлийн

хөрвүүлэгч бөгөөд нэг дор програмыг хөрвүүлж ажиллуулах боломжтой. Програмын хэрэгслүүд нь

программ бичиж байх явцад нь алдаануудыг илрүүлж тэднийг засаж залруулахад нь тусалж байдаг.

Жишээ нь: Graphical programming interfaces, Programming editors, Debuggers. CASE хэрэгслүүд гэдэг

нь олон тооны програмын хэрэгслийн нэгдлүүд бөгөөд системийн хөгжүүлэлтийн үйл явцын өөр өөр

үе шатуудад хэрэглэгддэг.

| Н.Саранчимэг