22
Шинэ үг, үг хэллэг заах техник Баянзүрх дүүрэг, 14-р сургууль, Англи хэлний багш П.Энхцэцэг

Angli khel

  • Upload
    -

  • View
    61

  • Download
    11

Embed Size (px)

Citation preview

Page 1: Angli khel

Шинэ үг, үг хэллэг заах техник

  

Баянзүрх дүүрэг, 14-р сургууль, Англи хэлний багш П.Энхцэцэг

Page 2: Angli khel

Хураангуй “Шинэ үг хэллэг заахын нэг гол утга учир бол хэрэгцээт үгийн сан, утгыг ойлгуулах, хэрэглээг зааж мэдүүлэх явдал байдаг. ”Гэвч ганцхан үгийн сангийн хичээл дээр биш ярианы хэл, хэлний зүй гээд бүх л хичээл дээр багш үгийн утгыг нь тайлбарлаж, хэрэглээг нь ойлгуулж байдаг. “Үгийг сонсоод мартана, харвал санана, өгүүлбэр бүтээвэл ойлгоно”.

Page 3: Angli khel
Page 4: Angli khel

Оршил “Аль ч хэлийг сурч байхад маш сайн үгийн баялагтай байх нь ойлгох, харилцахын гол түлхүүр болдог. Үгийн сан бол хэлний хувьд барилгын материалтай адилхан. Хэдий чинээ сайн үгийн сантай байна, хэлийг төдийчинээ сайн эзэмших баялаг материалтай байна гэсэн үг. “Хэлнээс үгийн санг хасвал цаана нь юу ч үлдэхгүй.” Гэхдээ багш бүх үгийг биш хэрэгтэйг сонгож заах л хамгийн чухал. Харин ихэнх хичээл  тухайн номд сонгосон үгийн сангаар хязгаарлагддаг бөгөөд суралцагч ямар үг хэллэг илүү сурахаар сонирхож байгааг судалсны үндсэн дээр нэмэлт үгсийн сан бий болгож зааж болдог.

Page 5: Angli khel

Бүтээлийн үндсэн хэсэг Аливаа мэдээллийг тогтоохын тулд төсөөлөх чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Дотроо ургуулан бодож төсөөлж харж  л чадвал хялбархан тогтоох боломжтой. Учир нь зарим судалгаагаар тухайн хүний хувьд өнөөдрийг хүртэл авсан мэдээллийн 80 орчим хувь харах эрхтэн болох нүдээр авсан мэдээлэл байдаг гэж үздэг. Тэгвэл харсан зүйлээ хүн илүү санах магадлалтай.

Page 6: Angli khel

Англи хэлийг эхлэн үзэж байгаа 5-р ангийн сурагч бүр хичээлийн жилийн 1,2-р улиралд “Mini book” нээдэг. Багш шинэ үг хэллэгийг тарааж өгөх материал, үзүүлэн, бодит зүйлсийг ашиглан зааж тайлбарлана. Тухайн хичээл дээр сэдэвтэйгээ холбоотой богино эх, харилцан яриа сонсгож, уншуулдаг. Сурагчид гэрийн даалгаварт үзсэн шинэ үгтэйгээ холбоотой зургийг “Mini book” дээрээ зурж үзсэн үгээ бататган, зурсан зургаа англиар нэрлэж бичдэг мөн сонсож уншсан эхээ ашиглан шинэ үзсэн үгээрээ өгүүлбэр зохиож бичнэ.

Page 7: Angli khel

Ийм маягаар үг, үг хэллэг, өгүүлбэрийг сонсож, уншиж, бичиж давтдаг. Ингэснээр хүүхэд үг хэллэгийг тогтоож өгүүлбэрт хэрэглэж сурдаг. 3,4-р улиралд үзэж буй хичээлийн шинэ үг, үг хэллэгээ А4-ийн цаасан дээр зурж нэрлэдэг. Үүгээрээ сурагчдыг шугамгүй цаасан дээр үг, өгүүлбэрийг тэгш бичүүлж сургахыг зорьдог. Зарим хичээл дээр цаасан дээр зөвхөн зураг зураад үг бичээд орхидог. Англи хэлний хичээлийн агуулга анги ахих тусам босоо чиглэлээр өргөсдөг.

Page 8: Angli khel

Иймд өмнөх ангид зурж бичсэн зүйл дээрээ нэмээд энгийн өгүүлбэр зохион бичиж байсан бол нийлмэл өгүүлбэр зохиож бичнэ. Хүүхдийн бүтээл дээр болж өгвөл багш алдааг засаж бичихгүй байвал зүгээр. Яагаад гэвэл хийсэн бүтээлийг нь бусад сурагчид, аав, ээж нар нь үздэг. Бүтээлийг дэлгэж тавихаасаа өмнө хүүхдээр өөрөөр нь алдааг засуулбал дараа нь дахиж алдаагаа давтахгүй байхыг хичээдэг.

Page 9: Angli khel

Өнгөрсөн хичээлийн жилд энэ техникийг ашиглан англи хэлний хичээл зааснаар 5-р ангийн сурагчдын унших, бичих, чадвар дээшилсэн. Үүнийг графикаар илэрхийлбэл:

95%-5а

95,8%-5б

93,6%-5в

94% -5г

95%-5д

Уншиж, бичиж чадаж буй сурагчид

5a5b5v5g5d

Page 10: Angli khel

Мөн тоглоомын болон хөгжилтэй аргаар үг хэллэг заахыг хичээдэг. Сурагчдыг багт хуваан бэлэн үсэг өгч үг болон өгүүлбэр бүтээлгэн уралдуулдах. Мөн цагаан толгойн үсэг бүрийг дүрс, эд зүйлс, жимс, ногоо, биеийн эд эрхтэнээр орлуулан заах нь сурагчдад маш сонирхолтой бас хөгжилтэй байдаг.

Page 11: Angli khel

 Ижил төстэй техникүүдҮгийн сангийн жинхэнэ утгыг үзүүлэх

Жинхэнэ утгыг шууд үзүүлж заах арга. Тухайлбал гарын доорх материал ашиглан шууд гартаа барин үзүүлж юм уу гараараа зааж болдог эд зүйлийг ашиглах нь энэ аргын гол утга. Жишээ нь ширээн дээр байгаа үзэг, харандаа, цүнх, ном, толь бичиг ч юм уу гарт байгаа шохой, цаас, ангид байгаа цонх, шал, хана, самбар, ширээ зэргийг  заагаад ойлгуулж болно. Энэ арга нь аливаа хэлийг эхлэн суралцаж байгаа суралцагсдад хэрэглүүштэй хамгийн энгийн бөгөөд амархан арга юм. Үүнд мөн цонхоор хүний нүдэнд ил харагдаж байгаа зүйлүүд ч багтана.

Page 12: Angli khel

Бодит зүйлээр үзүүлэх

Нэр үгийн утга бол угаасаа бодитой байдаг гэж ойлгож байна. Энэ аргыг хэрэглэхийн тулд сургууль дээр авчирч болдог зүйлийг үзүүлэх хэрэгтэй. Тухайлбал төрөл бүрийн жимс, өндөг, талх, шүгэл, цавуу, тоглоом гэх мэт авсаархан авчирахад төвөг багатай зүйлүүд байж болох. Сурагчид бол ийм зүйлд их сонирхолтой бөгөөд ой тойнд нь амархан тогтдог юм. Энэ арга нь хүний сэтгэлгээнээс их хамаарах тул багш яаж ч нэмэн дэлгэрүүлж сэтгэж болох бололцоотой.

Page 13: Angli khel

Зургаар үзүүлэх 

Тэр болгон аваад ирж болдоггүй, бодитоор үзүүлж ч болдоггүй зүйлүүдийг зургаар төлөөлүүлэн үзүүлж болно. Зургыг болж өгвөл өөрөө зурвал сурагчдад илүү сонирхолтой. Хэл заахад багшаас зурах, жүжиглэх, дуулах,  сайхан тод цэвэр ярих, гаргацтай сайхан бичих зэрэг олон авьяас шаарддаг. Энэ аргыг хэрэглэхийн тулд зургаа янз бүрийн сэтгүүлээс хайчлах, цуглуулах зэргээр зургийн сан бүрдүүлж болно. Бүрдүүлэхдээ зүйл зүйлээр нь ангилан бүрдүүлвэл илүү тохиромжтой юм. Харин цаг хугацааны хийсвэр ойлголт зэргийг үзүүлэхдээ ханын цаг, хуанли зэргийг ашиглаж болох юм шүү. Мөн л багшийн уран сэтгэмжээс ихээхэн шалтгаалах арга. 

Page 14: Angli khel

Биеэр үзүүлэх

Тухайлбал а) нүүрний төрөл бүрийн хөдөлгөөн, байдал: баярлах, инээх, халууцах, цангах, даарах, уурлах, ядрах, айх, гэх мэт. б) гарын болон буглагны хөдөлгөөнөөр хурдан, жижиг, бага, ороох, өргөн, өргөх, эргүүлэх гэх мэт үйл үгийн утгыг үзүүлэх. в) үггүй жүжиг болон агшингаар овоолох, идэх, хальтрах, босох, удах, уурлах гэх мэт маш олон үйл үг үзүүлэх боломжтой.

Page 15: Angli khel

Дүгнэлт Үг бүхэн хэлбэртэй. Хэлбэрийг дүрсээр илэрхийлнэ. Дүрс хүний нүдэнд бууна, дүрсээ дуудахаар аялга үүснэ, дуутай болно гэсэн зарчмыг мөрддөг. Миний хувьд бичих, дуудах хоёр нэг дор явах нь ямар ч гадаад хэл сурч буй нөхцөлд ашигтай гэж үздэг. Суралцах чадвар бол аливаа зүйлд бүтээлчээр, бие даан, үр дүнтэй арга барилаар хурдтай суралцах ур чадвар юм. Гадаад хэлийг амжилттай сурах түлхүүр бол байнгын давтлага, дасгал байдаг. Мэдлэг хамгаас чухал байдаг ч англи хэлийг өөрийн болгон эзэмшихэд давтлага зайлшгүй шаардлагатай. 

Page 16: Angli khel

 

Ишлэл татсан ном зохиолын нэр

 Ж.Бат-Ирээдүй: “Гадаад хүнд монгол хэлний үгийн сан, утгын хичээл заах аргын асуудалд”

Page 17: Angli khel

 

Сурагчдын бүтээлээс:

Page 18: Angli khel
Page 19: Angli khel
Page 20: Angli khel
Page 21: Angli khel
Page 22: Angli khel

“Mini book”