34
МОНГОЛ АНГЛИ ХЭЛНИЙ ӨГҮҮЛБЭР ЗҮЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ Ж.Бат-Ирээдүй МУИС-ийн ШУС-ийн ХУСалбар 2014.04.07, Даваа гараг

Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Embed Size (px)

DESCRIPTION

Монгол англи хэлний өгүүлбэрийн зүйг зэрэгцүүлэн үзэхэд зориулав.

Citation preview

Page 1: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

МОНГОЛ АНГЛИ ХЭЛНИЙ ӨГҮҮЛБЭР ЗҮЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ

Ж.Бат-ИрээдүйМУИС-ийн ШУС-ийн ХУСалбар

2014.04.07, Даваа гараг

Page 2: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

SENTENCE (S)

• The largest structural unit in terms of which the grammar of a language is organized. It is an independent unit which can be given both a formal and a functional classification (though with varying terminology). Formal classifications recognize such types as declarative, interrogative, imperative and exclamative; functional classifications recognize such types as statement, question, and command. Most analyses recognize a classification into simple vs complex and compound sentence types, in terms of the number and kind of subject-predicate constructions they contain. David Crystal:349

Page 3: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Тодорхойлолт

• “Өгүүлбэрзүй бол хэлзүйн нэг хэсэг бөгөөд юуны өмнө үг холбож өгүүлбэр бүтэхийн ёс, өгүүлбэрийн доторхи үгсийн гишүүдийн харьцаа, өгүүлбэр ба түүний янз бүрийн хэв маягууд, мөн өгүүлбэрийг холбож, нийлмэл өгүүлбэр бүтээх зүй тогтлыг хэлнэ.” ОЦМХ:240

• “Өгүүлбэрзүй бол холбоо үг, өгүүлбэрт үгсийг хэлхэх, холбох дүрсийн тухай, өгүүлбэрзүйн нэгжүүдийн бүтэц, холбоо, харьцаа, байгууллын тухай хэлний салбар шинжлэх ухаан мөн.” СРЯзык:173

• “Өгүүлбэрзүй бол мөн чанартаа өгүүлбэрзүйн төвшин дэх холбох, нийлүүлэхийн тухай шинжлэх ухаан мөн.” БПО:10

Page 4: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Өгүүлбэрзүйн судлах зүйл үндсэн нэгжҮгзүй буюу өгүүлбэрзүйн хэлбэр, бүтцийн бааз

Өгүүлбэрзүй, түүний үндсэн асуудал, нэгжүүд

Холбох ёс, өгүүлбэрзүйн холбоо харьцаа

Хэлбэржсэн үг буюу өгүүлбэрзүйн үг үг + нөхцөл(үг) + (ө)

Холбоо үг буюу нийлэмж үг Хэлбэжсэн үг + үг(Дагуул үг) + (цөм үг)

Энгийн өгүүлбэр Өгүүлэгдэхүүн + өгүүлэхүүн(нэрийн бүлэг) + (үйлийн бүлэг)

Нийлмэл өгүүлбэр Өгүүлбэр + өгүүлбэр(A) (B)

Эх буюу текст Хэдэн өгүүлбэр + хэдэн өгүүлбэр(цогцолбор) + (цогцолбор)

Page 5: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Холбох ёс гэж юу вэ?

• “Холбох ёс гэдэг бол өргөн утгаар нь авч үзвэл холбоо үг, өгүүлбэрийн дотор үг, нөхцөл хоёрыг холбох хэлхэх, гол ба дэд гишүүдийг холбох, энгийн өгүүлбэрийг хоёр бүрэлдүүлбэрийг холбох, улмаар нийлмэл өгүүлбэрийн хэсгүүдийг холбох, эхийн доторх цогцолбор, бага, их мөчлөгүүдийг холбох гм өргөн хүрээтэй асуудал юм.” БПО:21

Page 6: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Холбох харьцааны төлөв

• Монгол хэлний өгүүлбэрийн үгсийн холбооны үндсэн гол шинж нь зарим бүрэлдүүлбэр нь голлон захирч, зарим бүрэлдүүлбэр нь дагалдан захирагдаж, бас зарим нь захирах, захирагдах гэсэн хоёр талын харьцаа хамааралтай байдагт оршино. Өөрөөр хэлбэл үүргийн талаасаа дагуул + цөм, цөм + дагуул, бүтцийн талаасаа захирагдах, захирах + захирагдах, гэсэн тодорхой олонлогтой шаталсан гинжин холбоог үүсгэдэг ажээ. Энэ нь монгол хэлний өгүүлбэрийн доторх үгс нь зөвхөн нэг талын болон хоёр талын харьцаатай гэсэн хоёр үндсэн төлөв байдлаар холбох буюу цөм үгэнд баруун гарын дүрмээр дагуул өгөх байдлаар дэлгэрүүлж хэлхдэг журамтай гэсэн үг юм. БПО:26

Page 7: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Өгүүлбэр гэж юу вэ?

• “Өгүүлбэр бол нэр үйлийн бүрэлдэхүүнээр бүтэж, утга төгссөн санааг илтгэн хэрэглээнд орж, тодорхой байрлалд шүтэж байдаг, харилцах, мэдээлэх үүрэгтэй цуваа бүтэц гэж үзэх нь өгүүлбэрийн хэлэхүйн талын гол шинж болно.”

• Монгол хэлний өгүүлбэрийг хэлэх аялга, өгүүлэх зорилго, үүргээр нь асуух, хүүрнэх, анхааруулах, үгүйсгэх гэх зэргээр ангилдаг нь бас хэлэхүйн төвшиний ангилал юм.” ОЦМХ:267

Page 8: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Зэрэгцүүлэх холбооны хэв шинж

• Зэрэгцүүлж холбох гэдэг нь утга, үүрэг, хэлзүйн хэлбэрээрээ ижил, нэг төрлийн үгсийг нэгийг нөгөөд нь эрхшээн захируулахгүйгээр өөр хооронд нь чөлөөт тэй зэрэгцсэн эгнээ үүсгэн, бие даасан холбоо харьцаанд оруулна гэсэн үг. Улаан, шар, хөх, ягаан цэцэгүүд.

• Монгол хэлэнд эхэнд байрлах, адагт байрлах хоёр янз зэрэгцэл байна. Мөн чөлөөтэй зэрэгцүүлэх, хоршин зэрэгцүүлэх гэж 2 хуваана.

Page 9: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Үгийг аялгаар зэрэгцүүлж холбох:

• Аялга бол хэлэнд маш чухал нөлөөтэй, тийм учраас аялгаар хэлбэр, утга, холбоо, үүрэг, гишүүн, утга ялгаж болно.

• Жнь: Чулуун, хашаа барив. Чулуун хашаа барив.

• Нэрлэх тийн ялгал, харилцан зэрэгцүүлэх холбоо, угсруулах холбоо, тодотгуулагч, тодотгогчийн үүрэг, хэлзүйн хоёр өөр гишүүн гэх мэтийг үүгээр ялгаж чадаж байна.

Page 10: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Чөлөөтэй зэрэгцүүлж холбох

• Өгүүлбэр болон өгүүлбэрийн дотор зэрэгцсэн гишүүдийг холбох, ялгах үүрэг бүхий туслах үгсийг зэрэгцүүлэх холбоос гэнэ.

• Үүнд: ба, (хоёр) cболон, болоод, бөгөөд, буюу, агаад, хийгээд, эсвэл, эсхүл, аль эсвэл, байтугай, тэр ч байтугай, харин, бас, төдийгүй, бол, зэрэгцээ, гадна.

Page 11: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Угсруулан нэрийн холбох нөхцлөөр найруулж холбох

• Нэг үгийг нөгөө үгэнд нь эрхшээн захируулж, хэлзүйн утга илтгэхдээ дагуул нэр үгийг нь нэрийн тийн ялгалын нөхцөлөөр хэлбэржүүлэн, цөм нэр үг буюу үйл үгэнд нь холбохыг үгийг угсруулан нэрийн холбох нөхцөлөөр найруулж холбох гэнэ. Жишээ нь: Сайны жишээ, сонины мэдээ, талаар дүүрэн, сумнаас хурдан, ааваас асуух, уулаар явах, ахтайгаа зөвлөх, чамд өгөх гэх мэт.

Page 12: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Угсруулан холбох үг буюу задлаг хэрэглүүрээр найруулан холбох

• 1. Цагийн харьцааны утга илтгэх: зэрэг, даруй, зуур, бүр, тутам, бүрий, тусам, дараа, хойно, завсар, турш, хамт, эцэст, сацуу, хүртэл, зэрэгцээ, үед, эхлэн, аваад гм

• 2. Орны харьцааны утга илтгэх: дээр, доор, доорх, наана, цаана, урд, хойно, уруу, дунд,

• 3. Нөхцөл шалтгааны утга илтгэх: учир-аас, улам-аас, тул-д, ая-аар, эрхээр, эрхэнд, тул

• 4. жишин харьцуулсан байдлын утга илтгэх: адил, мэт, шиг, ёс-оор, дагуу,

• 5. жишин харьцуулсан тодотгогч тодотгуулагчийн утга: мэт, шиг, тул, төлөө, тухай гм.

• 6. Зорилгын утга: -ын тул, ийн төлөө, • 7. Шууд ба шууд бус обьектын утга: тухай, тал-аар,

Page 13: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Үйлийн холбох нөхцөлөөр найруулж холбох

• Нэг үгийг нөгөө үгэнд эрхшээн захируулж, харьцааны утга илтгэхдээ дагуул үйл үгийг нь тодосгон холбох ба үйлийн нөхцөлдүүлэн холбох нөхцөлөөр хэлбэржүүлэн, цөм нэр үг ба үйл үгэнд нь холбохыг, үйлийн нөхцлөөр найруулж холбох гэнэ.

• Үйл үгийг нэр үгэнд, үйл үгийг үйл үгэнд угсруулан холбох гэж ангилж болно.

Page 14: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Нөхцөлийн жишээ

• Үйл үгийг нэр үгтэй угсруулан цагаар тодотгон холбох: -х, -сан, -даг, - аа, -маар, -хуйц,

• Үйл үгийг үйл үгтэй угсруулан холбох нөхцөл: -саар, -вч, -магц, -тал, -хлаар, -вал, -нгуут, -нгаа, -лгүй, -маажин, -мааж,

• Харин -ж, -аад, нөхцөл нь бай- бол- гэх мэт туслах үйл үг мөн туслах үйл үгийн үүргээр хэрэглэгдэх зарим үйл үгтэй угсран найрч холбогдоно. Гарч өгөх, идэж орхих, хийж болох, явж байх, бариад авах гэх мэт.

Page 15: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Угсруулан хамжуулж холбох нь

• Үгзүй талаасаа харьцаа заах морфем буюу нөхцөл авч чадах үгийн тийм хэсгийг үндэс гэж ойлгож болох бөгөөд нэрийн зүйл нь тэрхүү байгаа үндэс хэлбэрээрээ нөхцөлгүйгээр үгсийн хоородын харьцаанд орж болохыг угсруулан хамжуулж холбох гээд байгаа юм.

• Нэг үгийг нөгөө үгэнд нь угсруулан хамжуулж холбох гэдэг нь холбоо үгийн хоёр бүрэлдүүлэгчийн дагуул үгийг нь хэлзүйн тодорхой тэмдэггүйгээр үндэс хэлбэрээр нь цөм үгэнд нь холбож хэлзүйн харьцааны утга илтгэхийг хэлнэ. Энэ ном, бүх хүмүүс, баялаг туршлага, хөх тэнгэр, бор дэлхий, төмөр хүрз, модон байшин, гурав буудах, гэх мэт.

Page 16: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Угсруулан нэрийн үндсээр хамжуулж холбох

• Нэр үг нөгөө нэрдээ хамжиж холбогдох нь ховор. Төмөр аяга, шавар хэрэм, шаазан аяга, шил аяга, зэс данх, ган хуурай

• Тогтворгүй –н тэй үг хэзээ ч үндсээр тохиолдохгүй. Дүнз байшин, гуулин данх

• Тооны үг хамжина. Хоёр найз, гутгаар дэвтэр, ная гаруй үхэр, тавны нэг, арван найм

• Төлөөний үг хамжина. Заах: ийм, өчнөөн, төчнөөн, өдий төдий, тодорхойгүй: аль ямар хэд, хэчнээн, ялгах: бүгд, бүх, хамаг, зарим

• Тэмдэг нэр үндсээрээ хамжина. Сөөнгө хоолой, товч түүх, доголон нохой,

• Орон цагийн харьцааны нэрс: дээд газар, доогуур харц

Page 17: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Харилцан зэрэгцүүлэх холбоо

• Өгүүлбэрзүйн хэлзүйн хоёр цөм бүрэлдүүлбэр, болсон өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүний хооронд учирзүйн талаас субъект, предикатын харьцаанд хамааралтай байдаг учраас өгүүлбэр бүтээх холбоо ч гэж болно.

• Нэрийн тийн ялгалын хэлбэрүүд нь гол хэрэглүүр болно. Бат өгөх, батын өгөх, батыг өгөх, батыг өгмөгц, батын өгсөн, батын өгүүлсэн гэх мэт.

Page 18: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Холбоо үг түүний бүтэц тогтолцоо

• Хэлний нийлмэл төгс дохио болох өгүүлбэрийг бүрдүүлж байгаа дохио нь холбоо үг болно.

• Бас тодорхой утгатай, тодорхой хэлбэртэй хэл ярианд хэрэглэгдэж байгаа нэг үгийн хэлбэр буюу өгүүлбэрзүйн үг буюу хэлбэржсэн үг ч гэж хэлдэг.

• Хэлбэржсэн үг гэдэг нь үгийн сангийн утгатай хэсэг дээр хэлзүйн харьцааны утгатай хэсэг нийлэн хэлзүйн зүй тогтлоор хувилдаг. Жнь: Ахын морийг барилаа. Малаар баян.

Page 19: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Холбоо үгийн ангилал

• Холбоо үг бол хэлбэржсэн үгийг өгүүлбэртэй холбож байгаа завсрын төвшний нэгж мөн.

• Холбоо үг нь холбох ёс, өгүүлбэрийн гишүүд, энгийн ба нийлмэл өгүүлбэртэй олон сэжмаар нөхцөлдөж ерөнхийдөө өгүүлбэрийн хэсэг болж түүний дотор багтаж байдаг нэрлэх нэгж юм.

• Холбоо үг нь угсруулах ба зэрэгцүүлэх холбоогоор бүтнэ. • Монгол хэлний холбоо үгийг чөлөөт ба чөлөөт бус

холбоо үг, угсарсан бас зэрэгцсэн холбоо үг, нэрийн ба үйлийн холбоо үг, хураангуй ба дэлгэрэнгүй холбоо үг гэх мэтээр ангилж болно.

Page 20: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Тухайлбал:

• Угсруулах холбоонд: цагаан царай, # цагаан алт

• Зэрэгцүүлэх холбоонд: унших, бичих тутам, # бэл хөрөнгө, сан хөмрөг, бичиг цаас

• Харилцан зэрэгцүүлэх холбоонд: нар гарах, хувингийн зэс цухуйх, чөлөөт бус холбоо буюу өгүүлбэрийн загвартай хэлцүүд: нар гарах – баярлах, ганзага нийлэх, зэс нь цухуйх

Page 21: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Type of Sentence communication?

• “A Sentence is a group of words expressing a complete thought.”

• Declarative – Хүүрнэх: а. Affirmative - батлах b. negative sentences – үгүйсгэх.

• Interrogative – асуух: a. special q. - тусгай b. general q. – ерөнхий, c. disjunctive q. – ялгах d. tag q. – ялгах асуулт.

• Imperative – захирах: ихэвчлэн 2-р биед захирна. • Exclamatory – Анхааруулах: сэтгэлийн хөдөлгөөн

илэрхийлнэ. How well he sings! Дуудах өгүүлбэр энд мөн орно.

Page 22: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Structure of Sentence

• 1. One-member sentences – нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр (fire!, sugar?)

• 2. Two-member sentences – хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр: а. Unextended sentences – хураангуй: b. Extended sentences – дэлгэрэнгүй өгүүлбэр (Birds fly. He went. ) Дэлгэрэнгүй өгүүлбэр нь гол ба дэд гишүүдээс бүтнэ. (main parts of sentence: subject, predicate, secondary parts of sentences – object/тусагдахуун – attribute/тодотгол – adverbial modifier/байц)

• 3. Elliptical sentences – бүрэн бус өгүүлбэр – нэг буюу 2 гол гишүүн байхгүй өгүүлбэр.

Page 23: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Энгийн өгүүлбэр буюу the simple sentence

• Энгийн өгүүлбэрийг unextended буюу товч extended буюу дэлгэрэнгүй гэж хоёр хуваана.

• Товч өгүүлбэр нь монгол хэлтэй адил өгүүлэгдэхүүн өгүүлэхүүнээс бүтэх бол (the bus stopped) дэлгэрэнгүй нь тодотгол, тусагдахуун, байц зэрэг туслах гишүүнээс (The red bus stopped at the gate) бүтнэ. Туслах гишүүн нь өгүүлбэрийн үндсэн гишүүнээ тодотгож өгдөг.

• Өгүүлбэр нь өөртөө өгүүлэхүүний ба өгүүлэгдэхүүний бүлэг үүсгэдэг. The red bus, the durector нь өгүүлэгдэхүүний бүлэг, stopped, has received нь өгүүлэхүүний бүлэг болох юм.

• Өгүүлбэрийн туслах гишүүд өөр туслах гишүүдээр давхар тодотгогдож болно. The director has received an important letter. The question was discussed at the meeting of the committee.

Page 24: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Өгүүлбэрийн гишүүд

• Өгүүлэгдэхүүн буюу the subject (S).• Англи хэлний өгүүлэгдэхүүн нэр үг, төлөөний үг,

тодорхойгүй төлөвөөр, үйл үг, тооны үг, нийлэмж үгээр байж болно. The bus has arrived. He works at an university. Someone wants speak to you. To swim is pleasant. Smoking is not allowed here. Four were absent from the lecture.

• Англи монгол хэлний өгүүлэгдэхүүн хэлзүйн шинжээрээ бараг адил.

Page 25: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

It and it is …

• Англи хэлний нэг онцлог бол энэ үг бөгөөд хэлбэр өгүүлэгдэхүүн гэж орчуулжээ. ГҮ:316

• Байгалийн үзэгдлийн тухай: it is cold. It is getting dark. It was warm spring day.

• Үйлдэгдэх хэвд зарим үйл үгийн хамт хэрэглэгдэнэ. It is said … it is believed … it is expected … гэлцдэг, итгэцгээдэг, найдцгаах

• Өгүүлэхүүний дараах тодорхойгүй төлөв, үйл нэр үг, гишүүн өгүүлбэрээр илэрсэн өгүүлэгдэхүүний бүлэгтэй хам хэрэглэгдэнэ. It was difficult to find a good book.

Page 26: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Subject one, they

• Үйлийн эзэн бие тодорхойгүй, ерөнхий байдалтай байхад хүн бүр, хүмүүс, аливаа хүмүүс гэсэн утгаар one гэдэг үгийг хэрэглэнэ. One should be careful when crossing the road. One must always keep one’s word.

• They гэсэн төлөөний үгийг хүмүүс гэсэн утгаар хэрэглэнэ. They say the wheat crop in Mongolia will be fine this year.

Page 27: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Өгүүлэхүүн буюу The predicate

• Үйл хөдлөлийг илэрхийлэхээрээ бүх хэлэнд адилхан. • Өгүүлэхүүнийг энгийн буюу simple predicate, нийлмэл

буюу the compound predicate гэж ялгана. • I learn English. His sister is a teacher. We work at a school.

I am writing. The morning was warm. Her greatest pleasure was travelling гэвэл бүрэлдмэл нэр өгүүлэхүүн. Бүрэлдмэл нэр өгүүлэхүүн бол голдуу өгүүлбэрийн төгсгөлд байна.

• You must go there at once. He may return soon. I have to go there. I am glad to see you. Гэвэл бүрэлдмэл үйл өгүүлэхүүн болно.

Page 28: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

There is/are• Ярилцагч, бичигч уншигчид хараахан мэдэгдээгүй байгаа хүн,

юмыг илэрхийлэхэд буй, байгаа, байна, байдаг, оршдог гэх мэт утга бүхий there is (are) хэллэгийг хэрэглэнэ.

• There нь дангаараа утга илэрхийлдэггүй. Заавал is(are) хамт хэрэглэнэ. There are many students there.

• Өгүүлбэрийн эхэнд орох бөгөөд дараа нь өгүүлэгдэхүүн тэгээд цаг хугацаа, орон зай заах байц гишүүн орно.

• There is a table in the room. There are many apple trees in the garden. There was a meeting at the University yesterday.

• Үйл үгийн маш олон цагаар хэрэглэж болно. There is, there are, there were, there has been, there have been, there had been, there will be, etc.

Page 29: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Өгүүлэгдэхүүн өгүүлэхүүний зохицол

• 1. Тоо биеэр зохицоно. The book is on the table. The books are on the table. He goes there every morning. They go there every morning.

• 2. and холбоостой хоёр өгүүлэгдэхүүн байвал олон тоонд хувирна. The fax and the letter have been sent off. John and Mary were here.

• 3. There is (are) хэллэгийн дараа хоёр эсвэл хэд хэдэн өгүүлэгдэхүүн орох бол өгүүлэхүүн нь эхний өгүүлэгдэхүүнтэйгээ зохицоно. There is a book, an inkpot and some pencils on the table.

Page 30: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Өгүүлбэрийн туслах гишүүд

• Туслах гишүүдийн хувьд хоёр хэл бараг адил тусагдахуун (the object), тодотгол (the attribute) , байц (the adverbial modifier)-ыг багтаана.

• Тусагдахуунаа шууд (the direct object) He received a letter yesterday ба шууд бус (the indirect) I gave the student a book угтвар үгт шууд бус (the prepositional object) we spoke about our work гэж хуваана.

Page 31: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

The attribute and …

• Тэмдэг нэрээр: I received an important letter yesterday.• Үйлт нэрээр: The student speaking to the lecturer is my brother.• Тооны нэрээр: Two thousand tons of sugar were loaded on ship

yesterday.• Төлөөний үгээр: Some magazine are lying on the table.• Тийн ялгалын үгээр: The town library is closed on Sundays.• Хамаатуулах тийн ялгалаар: The teacher corrected the

student’s mistakes.• Угтвар үгт нэрээp: The leg of the table is broken.• Тодорхойгүй төлвөөр: He had a great desire to travel.• Тодотголын байр тогтворгүй нэр үгээ дагаж хөдлөнө.

Page 32: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

The adverbial modifier

• “Үйл үг, тэмдэг нэрд холбогдож, үйлийн шинж чанар, зэрэг хэмжээ, дүр байдал, болох арга, орон байр, цаг хугацаа, зорилго тэргүүтнийг заасан туслах гишүүнийг байц гэнэ.”

• Яаж, хэр зэрэг, хаана, ямар, ямар учраас, юунаа болж, яах гэж, юуны тулд?

• Хамгийн сайн тохирох нь байц гишүүн юм.

Page 33: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Байцын төлөв

• Цаг хугацаа заах: He will come soon.• Байршил заах: I found him in the garden. • Төлөв байдал заах: He spoke slowly.• Шалтгаан заах: I came back because of the rain.• Зорилго заах: I have come to discuss the matter.• Төлөв хэмжээ заах: I quite agree with her.• Дагалдах байц: He sat at the table reading a newspaper.• Дайвар үгээр: The meeting was held yesterday.• үйлт нэрээр: He stood on the deck counting the cases.• Тодорхойгүй төлвөөр: I called on him to discuss the matter.

Page 34: Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel

Bibliography

• Б.Пүрэв-Очир, 2001, “Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй”, Уб., 127-261 дэх тал

• Хамтын, “Орчин цагийн монгол хэл”, МУБИС, 2012, 226-257 дах тал.

• Д.Гүн-Үйлс, 2007, “Монгол-англи зэрэгцүүлсэн хэлзүй”, Уб., 312-59 дэх тал.

• Randolph Quirk, 1973, “A University Grammar of English”, 166-206 pp.