24
МОНГОЛ-АНГЛИ ХЭЛНИЙ ТЭМДЭГ ҮГИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ Д-р Ж.Бат-Ирээдүй МУИС-ийн ШУС-ийн ХУСалбар 2014/03/31

Mongol angli helnii temdeg uge

Embed Size (px)

DESCRIPTION

Монгол англи хэлний тэмдэг үгийг зэрэгцүүлэн үзүүлэв.

Citation preview

МОНГОЛ-АНГЛИ ХЭЛНИЙТЭМДЭГ ҮГИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ

Д-р Ж.Бат-ИрээдүйМУИС-ийн ШУС-ийн ХУСалбар

2014/03/31

Тэмдэг үгийн тухай суурь ойлголт

• Та бүхний мэддэгээр тэмдэг үг гэж юу вэ?• Ямар ямар тэмдэг үг байдаг вэ?• Тэмдэг үгийн онцлог нь юу вэ?• Хэл бүрт тэмдэг үг байдаг уу?• Тэмдэг үг биеэ даасан үгийн аймаг болох

уу?• Тэмдэг үг дайвар үгээс ямар ялгаатай вэ?

What is adjectives?

• Adjectives (adiectum = the added thing) have their Latin origin a much wider meaning than they have today.

• “A type of word whose main function is to modify a noun, expressing a characteristic quality or attribute. Adjectives typically occur within noun phrases, when they are referred to as attribute adjectives (a happy occasion), but they may occur in other parts of sentence, such as after verb (its red), when they are referred to as predicative adjectives. They may also function as the head of an adjective (or adjectival) phrase (very sad).

• In many languages adjectives show contrasts of degree (happier, happiest). D.Crystal

Adjective is…

• A word of a class whose most characteristic role is as the modifier of a noun: e.g. in tall men, tall is an adjective modifying men. Hence typically understood as referring to properties (thus in this case that of being tall) not essential to whatever is denoted (in this case all possible men) by the noun. The Concise Of Dictionary Linguistics, 8 pp.

Үүнээс үзвэл• Дээрх толь бичгүүдийн тодорхойлолтоос үзвэл тэмдэг

үгийн үүрэг, зорилго, утга нь хэл бүхэнд адил бөгөөд нэр үгийг тодотгох гол үүрэгтэй боловч зарим тохиолдолд үүл үгтэй хамт хэрэглэж болдог, зарим тохиолдолд нэр үгийн үүргийг гүйцэтгэдэг нь адил болох нь харагдаж байна. Тийм учраас монгол англи хэлний тэмдэг нэр нь үүргийн хувьд айхтар зөрөөгүй гэж үзэж болно.

• Байдлаас үзэхэд чанар байдлын харьцангуй болон давуу зэргийг илэрхийлэхэд энгийн буюу синтетик, нийлмэл буюу аналитик хэлбэрийг хэрэглэдэг нь нийтлэг байна. Хоёр хэлэнд тэмдэг үг нь тодотгох харьцааг илэрхийлэн бодит нэрийн детерминант болдог.

Тэмдэг нэр, тэмдэг үг, хавсрал нэр?

• “Жинхэнэ нэр, үйл үгийн өмнө үндсээрээ тохиолдож, хүн, амьтан, юм үзэгдлийн шинж чанар, өнгө зүс, төрх байдал, бэлгэ тэмдэг, үйл хөдлөлийн болц байдлыг нэрлэдэг үл хувилах үгсийг тэмдэг нэр гэнэ.” ЦӨ:227

• “Тэмдэг нэр буюу хавсрал нэр нь хүн, юмсын шинжийг тодорхойлох буюу чанарыг илэрхийлдэг биеэ даасан үгсийн аймаг юм.” ЖО:341

Монгол хэлний тэмдэг үгийн онцлог• Тэмдэг үг нь утга зүй, хэл зүйн өвөрмөц онцлогтой бие даасан

үгсийн аймаг билээ.• Бодит нэрийн үүргээр орсон тохиолдолд тийн ялгалаар хувирдаг.• Тэмдэг нэрийн харьцуулсан болон давуу зэрэг нь бүтээвэр болон

туслах үгээр үүсдэг.• “... Өгүүлбэрт ихэвчлэн үндсээрээ нэрийн тодотгол, үйлийн байдал

байц болох боловч сайныг нь, өндрүүдээс нь гэх мэтээр тоо, тийн ялгал, хамаатуулах нөхцлөөр хувилж өөр гишүүн болох боломж бий.

• Тэмдэг үг нь нэр үгийн үүргийн үгээр орох нь хоёр хэлэнд мөн адил юм. Өндөр нь сагс сайн тоглоно, нам нь хөл бөмбөг сайн тоглоно.

• Бүх тэмдэг үг нь жинхэнэ нэртэй үндсээрээ холбогдохоос гадна, зарим нь үйл үгтэй холбогдоно. Сайн сур, хурдан давхи-, удаан бод-, зоригтой бай- гм.

Тэмдэг үгийн шинж

• Тодорхой нэгэн юм үзэгдэлд байгаа шинж чанарыг бусад хүн, юм үзэгдэлд байгаа шинж чанартай харьцуулах илэрхийлэх аргыг харьцуулсан зэрэг гэнэ.

• Монгол хэлэнд харьцуулсан зэргийг задлаг аргаар илэрхийлнэ. Сумнаас хурдан, өднөөс хөнгөн, толь шиг тунгалаг,

• Мэт, нэн, тун, час, тас гэх мэт чимэх үгсийг тэмдэг нэрд захируулан утга эрчимжүүлэх, -дуу, -втар, -рхуу, -нгуй, -нги, -хан, дагаврыг тэмдэг нэрд залган утга бууруулах арга бий. Жнь: хөхдүү, харавтар, нов ногоон, маш сайн гэх мэт.

Тэмдэг үгийн харьцуулсан зэрэг• Ижил, илүү, давуу зэрэг гэж гурав ангилна.• Ямар нэг хүн юм үзэгдэлд байгаа тодорхой нэг шинжийг

нөгөө нэг юм үзэгдэлд байгаа тухайн шинж чанартай харьцуулан адилтгасан ижил төвшинд байгааг ижил зэрэг гэнэ. Сум шиг, чулуу шиг, уул мэт, ус мэт,

• Илүү зэргийг жинхэнэ нэрийг гарах тийн ялгалаар хэлбэржүүлэн үзүүлнэ. Жнь: Сумнаас хурдан, өднөөс хөнгөн, -ийг бодвол гэсэн бүтэц бас бий.

• Давуу зэргийг хамгийн, туйлын, адагийн, хосгүй, ижилгүй, зүйрлэшгүй, эгнэшгүй гэх мэт үгийг тэмдэг нэрд захируулан хам бүтцээр үзүүлнэ. Дэлхийн хамгийн урт мөрөн Амазон.

Эрчимжүүлэх ба бууруулах ёс• Тэмдэг нэрийг эрчимжүүлэх ба бууруулах нь тухайн юманд

хийж байгаа үнэлгээ юм.• Тэмдэг үгийн утгыг эрчимжүүлсэн, ерийн, бууруулсан гэж

гурав ангилна.• Тэмдэг үгийн өмнө маш, нэн, тун, улам, үлэмж гэх мэт чимэх

үг захируулан эрчимжүүлнэ. Мөн гм үг, өнгө хэлбэр дүрс заасан тэмдэг үгийн задгай үед –в гийгүүлэгч нэмж угтуулан холбож эрчимжүүлнэ. Цав цагаан, нов ногоон, хөв хөх.

• Мөн их гэх үгийг их баян, их хол, их ухаантай• -втар, -дуу, -нгуй, -хан, (хар хархан харц, морьхон,

мэлтэлзэнхэн) зэрэг дагавраар утга бууруулна. • Энэ хоёр нэг үгэнд давхарлаж болно. Уртавтардуу,

хүрэвтэрдүү гм.

Characteristics of Mongolian adjectives

• 1. The Mongolian adj. describe colors, qualities, sizes, masses, characteristics, and movements, etc. Улаан, хөх, хатуу, хонхор, хавтгай, хол, нам, цэцэн, хурдан, удаан,

• 2. Mongolian adj. are never declined unless they are used like a noun when the noun is dropped. Note that in the case, the CbP нь marks the omitted noun. Надад ногооныг нь өгчих. Тэр тарган нь хурдан адуу.

• 3. Mongolian adj. can be divided into 2 groups: original: өндөр, ойр, хол, derived: модон, аюултай, хиймэл, халуун,

• 4. Placement of Adj. Attributively and predicatively: Би гоё цамц авлаа, Энэ цамц гоё. (D.Tserenpil:214-216)

Шинж...

• Урд үгээ ихэвчлэн өгөх орших, гарах, үйлдэх тийн ялгалаар захирна. Үйлэнд уран, үгэнд цэцэн, цаснаас цагаан, хөөнөөс хар, усаар баян, сэтгэлээр уян, нойронд сэргэг гм.

• Энэ бол тэмдэг нэрийн үүргээр биш харин жинхэнэ нэрийн үүрэг гүйцэтгэж байгаа, эсвэл үйл үг нь хэмнэгдсэн хэлбэр юм.

• Үйлдэх тийн ялгалаар үйл үгтэй холбогдож байц болох тохиолдолд тэмдэг нэрийн үүргээ алдана. Муугаар бодох, сайнаар ойлгох,

Тэмдэг үг үүсэх нь

• Монгол хэлний тэмдэг үгийг жинхэнэ ба үүсмэл гэж хоёр ангилж болно. Үүсмэл тэмдэг үг нь олонхи байдаг.

• Үүсмэл тэмдэг үг нь нэр болон үйл үг, тооны үгээс тусгай дагаврын тусаар үүсч болохоос гадна, тэмдэг үгээсээ тэмдэг үг үүсэх боломжтой юм. Жнь: тэнгэрлэг, тэнгэртэй, үслэг, хүчирхэг, хурдан, дадамгай, сурамгай, хуумгай, нэвтэрхий, ядуу, ядуулаг, эмэгтэйлэг, зоригтой, зориггүй, удаан,

Бас нэгэн онцлог

• Хэдийгээр тэмдэг үгийг утгаар нь шинж чанар, өнгө зүс, дүр төрх, болц байдал заасан гэх мэтээр ангилж болох боловч энэ нь тэмдэг үгийн хэлзүйн тухайд онц ач холбогдолгүй аж.

• Монгол хэлэнд мал адгуусны өнгө зүс гадаад төрх байдал заасан тэмдэг үг арвин байна. Цавьдар, халиун, зээрд, сартгар, сэртгэр, годгор, гэдгэр, гялгар, толигор, бандагар, даргар, хожгор, тожгор, даргар дэргэр, гэх мэт.

English adjectives• Англи хэлний тэмдэг үг нь хүйс, тоо, тийн ялгалаар

хувилдаггүй. Харин орос, франц зэрэг хэлэнд нэр үгтэйгээ хүйсээр зохицдог.

• Тэмдэг үгийн үүргээр хэрэглэгдэхдээ үг зүйн хувилалд ордоггүй гэсэн үг.

• Харин харьцуулсан зэргээр хувирах боломжтой. Long-longer-longest гэх мэт.

• Тэмдэг үгийг энгийн ба үүсмэл гэж хоёр ангилна. Энгийн нь ямар нэг дагаваргүй дангаар байх тэмдэг үг small, big, short, long, black, blue , үүсмэл нь ямар нэгэн дагавар болон угтварын тусаар хувирсан үг байна. Natural, incorrect, unnatural гэх мэт.

Тэмдэг үг үүсгэдэг гол дагаврууд

• - ful – useful, doubtful,• - less – helpless, useless, • - ous – famous, dangerous, glamorous;• - al – formal, central, political, cultural;• - able/ible: eatable, accessible, comfortable; • - ly – lovely, curly, quietly, wonderfully;• - y – sleepy, funny;• - ial – managerial, industrial, • - ese – Chinese, Japanese,

Тэмдэг үг үүсгэдэг гол угтварууд

• - un – unhappy, unequal, unsafe, unreal;• - in – inactive, incomplete, inanimate;• - micro – microbus, microscopic, microwave• - du/dua – duplex, dual, duologic;• - mini – minimal, minibus, minimus, • - non – noneffective, nonparty,

nongovernment• - self – self-centered, self-acting;

Тэмдэг үгийн онцлог

• Англи хэлний зарим тэмдэг үг хоёр үгээс бүтдэг. Dark-blue, snow-white;

• Англи болон бусад хэлэнд тэмдэг үг өгүүлбэрт голдуу тодотгол гишүүний үүргээр ордог. Монгол хэлэнд харин ихэнхидээ тодотголоос гадна тусагдахуун, өгүүлэгдэхүүн, байц гишүүн болно.

• “Ер нь аль ч хэлэнд тэмдэг үг юм үзэгдлийг чанар байдлаар нь үнэлж дүгнэх логикийн үйлдлийг илэрхийлэх учир энэ утгаараа өгүүлбэрийн логик төвшинг тодорхойлоход гол үүрэгтэй.” Б.Чулуундорж: 21

Degrees of Comparison

• Англи хэлэнд the comparison degree буюу харьцуулсан, the superlative degree буюу давуу зэрэг гэж хоёр янз байна.

• Харин тэмдэг үгийн өөрийнх нь үндсэн хэлбэр нь харьцуулал илэрхийлдэггүй тул the positive degree буюу ерийн зэрэг гэнэ.

• The Tuul is a long river. The Selenge is longer than the Tuul. The Selenge is the longest river in Mongolia.

Нэрийн үүргээр хэрэглэгдэх нь• Англи хэлэнд голдуу онцлог шинж бүхий хүнийг

илэрхийлэхэд тэмдэг үгийг нэрийн үүргээр хэрэглэдэг. There is special school for the blind in our country. Immediate help was rendered to the sick.

• Ийм тохиололд олон тооны дагавар биш тухайлах ялгац буюу the хэрэглэдэг.

• Харин нэг хүнийг заах тохиолдолд man, men, women, woman, person зэрэг үгтэй хэрэглэж болно.

• -ian, -an нөхцөл нь нэр үг болон хувирахдаа ганц болон олон тооны алинд ч байж болно. A mongolian, five Mongolians; a Russian, two Russians,

• Chinese. Swiss гэх мэт –ese. –ss төгсгөлтэй тэмдэг үгэнд онцлогтой. A Chinese – hyatad hu’n, two Chinese – hoyor hyatad, the Chinese – hyataduud;

Тэмдэг үгийн нийтлэг шинж• Тэмдэг үгийн утгыг эрчимжүүлэх болон бууруулах ёс нь

аливаа хэлэнд байх бөгөөд прагматикийн талаас сонирхолтой үзэгдэл билээ.

• Утгыг эрчимжүүлэх нь утгыг хязгаарлах үүргийг давхар гүйцэтгэж байдаг.

• Англи хэлэнд хэд хэдэн тэмдэг үг хэрэглэж байвал байрыг сэлгэж өөрчилж болдог нэг ёс бий.Big black dog – black big dog.

• Тэмдэг үг үйл үгтэй хавсран предикатив шинжийг илэрхийлнэ. Your daughter is pretty. Бат сайн багш.

• Тэмдэг үг нь детерминант болон предикатын үүргээр ороход утгын ялгаа нарийн ялгаа гардаг. My old friend or My friend is old.

• Зарим тохиолдолд субьектийн үүргээр орно.

Тэмдэг үг үгүүлбэрт байрлах нь• Монгол хэлний тэмдэг нэр утга үүргээсээ болоод өгүүлбэрт хаана ч

байрлаж болдог бол англи хэлнийх тодотголын үүрэг гүйцэтгэж байвал нэрийн өмнө, харин бүрэлдмэл үгүүлэхүүний үүрэг гүйцэтгэж байвал холбоос үйл үгийн дараа орно. The pencil is blue.

• Хоёроос дээш нэр үгийг тодотгож байх аваас утгаараа аль ойр үгтэйгээ нийлнэ. It was cold autumn day. He is a clever young man.

• -able, -ible төгсгөлтэй тэмдэг үг нэр үгийн өмнө хойно хаана ч орж болдог. The goods were shipped by the first available steamer/steamer available.

• “Ер нь аль ч хэлэнд тэмдэг нэр юм, үзэгдлийг чанар байдлаар нь үнэлж дүгнэх логик үйлдлийг илэрхийлэх учир энэ утгаараа өгүүлбэрийн логик түвшинг тодорхойлоход гол үүрэгтэй байдаг.” БЧ:21

Адил ба ялгаатай тал

• Аль ч хэлэнд тэмдэг үг заавал байна. Монгол англи хэлний тэмдэг үг зорилгоор адилхан.

• Тэмдэг нэрийн хэлбэр, шинжийн хувьд адилхан.

• Харин угтвар ба дагаврын хувьд ялгаатай.• Тэмдэг үгийн зэрэг хоёуланд нь байна гэхдээ

бүтээвэр болон туслах үгийн тусаар үүснэ.• Монгол-англи хэлний тэмдэг үгийг

зэрэгцүүлэн бүрэн судлаагүй байна.

НОМЗҮЙ• Ц.Өнөрбаян, "Орчин цагийн монгол хэлний үгзүй", Уб., 2004, 227-36 дах

тал.• Д.Гүн-Үйлс, “Англи-Монгол зэрэгцүүлсэн хэлзүй”, Уб., 2007, 46-58 дах тал.• “A University Grammar of English”, Randolph Quirk and Sidney Greenbaum,

Longman, 1973, 114-42 pp.• D.Crystal, 1983, "An Encyclopedic Dictionary of Language and Languages",

Blackwell, 304-309 pp.• D.Tserenpil, "Mongolian Grammar", Jensco, 1999, 212-220 pp.• Б.Чулуундорж, “Монгол хэлийг төрөл бус хэлтэй зэрэгцүүлэн судлахын

оршил”, Уб., 2000, 19-21 дэх тал• П.Бямбасан, “Тэмдэг нэрийн харьцуулсан зэргийн тухай асуудалд”,

“Монгол хэлний онол, бүтцийн асуудалд”, Уб., 2006, 29-37 дах тал.• Ж.Оюунцэцэг, “Англи хэлний зүй”, Уб., 1998, 341-57 дах тал.• Б.Бямбадорж, “Орчин цагийн монгол хэлний хэлбэр судлал”, Уб., 2011,