26
МОНГОЛ-АНГЛИ ХОЛБООС ҮГИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ Prof. Dr. J.Bat-Ireedui National University of Mongolia 2014/03/24

Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Embed Size (px)

DESCRIPTION

Mongol angli helnii holboos uge-iig haritsuulan uzuulev

Citation preview

Page 1: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

МОНГОЛ-АНГЛИ ХОЛБООС ҮГИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ

Prof. Dr. J.Bat-IreeduiNational University of Mongolia

2014/03/24

Page 2: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Зорилго ба бүтэц

• Монгол хэлний холбоос үг, түүний утга болон хэлбэрийн онцлог

• Англи хэлний холбоос үг түүний утга ба хэлбэрийн онцлог

• Монгол хэлний холбоос үгийг судалсан судалгааны байдал

• Монгол-Англи хэлний холбоос үгийн адил ба ялгаатай тал.

Page 3: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

What is conjunction?

• Conjunction: A type of word whose chief function is to connect words or other constructions. Conjunctions are traditionally classified into coordinating conjunctions (the main items being and, or, and but) and subordinating conjunctions (because, although, when). Certain adverbs also have a primarily connective function (eg however, moreover), and these are sometimes called conjunctive adverbs or conjunts.

Page 4: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Судалсан байдал

• Т.А.Бертагаев• А.Лувсандэндэв• Б.Х.Тодаева• Д.Отгонсүрэн• Ц.Өнөрбаян• Б.Пүрэв-Очир• Данаа• Ваанчиг

Page 5: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Монголч эрдэмтэд ...

• “Өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүд болон ЭНӨ , салангид өгүүлбэрүүд болон өгүүлбэрийн гишүүдийг холбох, үүрэгтэй ба, бөгөөд, буюу, харин өөрөөр хэлбэл ... гэх мэт үгсийг холбох үгс гэнэ." ЦӨБ:317

• "Өгүүлбэрийн гишүүд болон өгүүлбэрүүдийг хооронд нь холбон ялгах үүрэг бүхий туслах чанарын үгсийг холбоос үгс гэдэг." ГҮ:304

• "Холбоос үг нь юмс, үзэгдлийн хоорондын холбоог илэрхийлдэг үгсийн аймаг юм." ЖО:457

Page 6: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Эрдэмтэдийн тодорхойлолт

• “Өгүүлбэр болон өгүүлбэрийн дотор зэрэгцсэн гишүүдийг холбох, ялгах үүрэг бүхий туслах үгсийг зэрэгцүүлэх холбоос гэнэ.” ОЦМХ:1960:110

• “Залгамал бүтэцтэй монгол хэлний өгүүлбэрзүйн төвшинд хэлний нэгжүүдийн бүрдэл хэсгийг нөхцөлөөр буюу нийлэг хэрэглүүрээр холбох зүй тогтол давамгай хөгжсөн төлөв байдал ажиглагддаг.” БПО:34

Page 7: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Тодорхойлолт

• Монгол хэлний холбох үгс бол өвөрмөц хийсвэр утга заадаг, холбоо үг, өгүүлбэр, эхийн хэсгийг янз бүрийн байдлаар холбох үүрэгтэй задлаг хэрэглүүр бөгөөд монгол хэлний хөгжлийн явцад зарим туслах ба дутмаг үйл үг, гол төлөв заах төлөөний үг, тооны нэр, зарим дагавар үгс нь зэрэгцүүлэх ба захируулах холбоосын үүргийг гүйцэтгэх болжээ.” БПО:35

Page 8: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Холбох үг нь

• ... бүлэглэх, зэрэгцүүлэх, нэгтгэн ерөнхийлөх, эсрэгцүүлэх, болзон нөхцөлдүүлэх, онцлон чухалчлах, ахиулах, лавшруулах, үг өгүүлбэрийн утгыг эргүүлэх, дугаарлах, салгах, болзох, сонгох, сонгон тодруулах гэх мэт нэлээд хэдэн хийсвэр утгыг зааж, яригч, бичигчийн бодот байдалд харьцах харьцаа, хэлж бичиж байгаа хэсгүүдийн авцалдааг нарийн болгох, сэтгэлдийн хөдөлгөөний өнгө-аясыг илэрхийлэх зэрэг найруулга, мэдэгдлийн чухал үүрэгтэй юм.” БПО:35

Page 9: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Монгол хэлний зэрэгцүүлэх холбоос үг

• Ба – тоочих, тодорхойлох, салгах утга илэрхийлнэ. Чоно ба хурга.

• Хоёр – тодотгогч, тодотгуулагчийн харьцаа үзүүлнэ. Аав ээж хоёр, Алтай хангай хоёр

• Эсвэл – хоёр хэллэгийн аль нэгийг болзон сонгох утга заана. Эсвэл чи яв, эс бол би явъя.

• Буюу – хоёр талын элемент нь ижил утга, хэлбэр, чанартай байх мэдээлэл агуулна.

• Байтугай, тэр ч байтугай - ахиулах, лавшруулах, онцлон чухалчлах утга санааг илрүүлнэ. БПО

Page 10: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Зэрэгцүүлэх бусад холбоос

• Фердинанд Дэ Соссюр-ын“Хэлэнд адилтгаж үзэх, ялгаж үзэх хоёроос өөр юу ч байхгүй” гэж хэлснийг хэлний төрлийн ба төрлийн бус нэгж элементүүдийн хоорондын эсрэгцлийн тухай чухал сургаал гэж үздэг.

• Харин – утгын эсрэгцэл, эргэлтийн байдлыг үзүүлдэг. “Хорт могойн хэл хооронд минь хутгаж, хов жив оруулбал холдож салалгүй, харин хоёр нүүрээр учирч хор хөнөөлийг тасалж байя.” МНТ

Page 11: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Бөгөөд, болоод, агаад, хийгээд, болон

• Үүнийг хоёр эгнээтэй зэрэгцсэн битүү холбоонд зэрэгцсэн үгсийг, зэрэгцсэн гишүүдийг зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг холбон улмаар салгах, тусгаарлах, тоочин тодорхойлох, хоёр юм үзэгдлийг тухайлах, зэрэгцүүлэн тавих утга заадаг.

• Утга үүргээрээ адил учир эдгээрийг солин найруулж болно.

Page 12: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Ц.Өнөрбаяны холбоосууд:

• Ба, буюу, бөгөөд, болон, боловч, болоод, болбол, бол, гэтэл, гэвч, гэлээ ч, гэсэн, тэгтэл, тэгэвч, тэглээ ч гэсэн, тэгэхлээр, тэгээд, тэрчлэн, тиймээс, тийм учраас, тиймийн тул, мөн түүнчлэн, түүгээр ч барахгүй, барахгүй, байтугай, төдийгүй, үл барам, иймээс, иймийн тул, ийм учраас, ингэхлээр, ингээд, түүнчлэн, үүнчлэн, харин, хэрэв, атал, агаад, авч, өөрөөр хэлбэл, мөн бас, цаашилбал, наашилбал, нэг бол, эсвэл, хийгээд

Page 13: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

МХ-ний холбоос үгийг ангилах нь

• Дээрх холбоос үгийг бүтцээр нь энгийн ба нийлмэл гэж хоёр ангилна.

• ЭХҮ нь түүхийн үүднээс нэг язгуур бүтээвэр оролцож бүтсэн байна. Жишээ нь: ба, буюу, бөгөөд, агаад, атал, харин, гэтэл, цаашилбал, хийгээд, боловч, болон гэх мэт.

• НХҮ нь түүхэн үүднээс хоёр ба түүнээс дээш язгуур бүтээвэр оролцож бүтсэн байна. Жнь: Иймийн тул, ийм учраас, тиймийн тул, нэг бол, аль эсвэл, өөрөөр хэлбэл, гм.

Page 14: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Зэрэгцүүлэх холбоосыг ангилах нь

• Зэрэгцүүлэх холбоосыг хэрэглээгээр нь дан ба давхар гэж ангилж болно: Тухайлбал, ба, бөгөөд, буюу, атал, агаад, харин, хийгээд гэх мэт үгс нь өгүүлбэр ба гишүүдийг холбохдоо дангаараа орж болдог.

• Гэтэл зарим холбоос бол тухайн нэг өгүүлбэрт орохдоо өөр нэг холбох үгийг чирж заавал хамт ордог бөгөөд үүнийг давхар холбоос гээд байгаа юм. ЖН: “Дагдангийн хуримд нэг бол чи яв, эсвэл би явъя.”

Page 15: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Зэрэгцүүлэн холбоосын үүрэг

• Өгүүлбэрийн доторх нэг төрлийн зэрэгцсэн гишүүдийг холбох үгсийг гишүүдийг холбох үг гэнэ.

• ЭНӨ болон утгын холбоотой салангид өгүүлбэр, цогцолборыг холбох гэтэл, гэвч, гэлээ ч гэсэн, тэгвэл, тэгтэл, өөрөөр хэлбэл, нэг бол, ... гэх мэтийг өгүүлбэрийг холбох үг гэнэ.”

Page 16: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Зэрэгцүүлэн холбох үгийн утга

• Хоёр гишүүн ба хоёр өгүүлбэрийн утгыг энгийн ижилшүүлэх: ба, бөгөөд, болон, өөрөөр хэлбэл, агаад, хийгээд гм.

• Эсрэгцүүлэх: боловч, гэтэл, тэгтэл, гэвч, тэглээ ч гэсэн, харин, атал, авч, нэг бол, эсвэл

• Тайлбарлах: иймээс, ийм учраас, тиймээс, тийм учраас, хэрэв, тиймийн тулд

• Онцлох: мөн, бас, төдийгүй, байтугай, үл барам, барахгүй,

Page 17: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Захируулан холбох үгс

• Нэрийн тийн ялгал, үйлийн холбох нөхцлийн үл тохиолдох байранд үг, өгүүлбэрийг холбох үүрэг гүйцэтгэдэг туслах үгийг захируулан холбох үгс гэнэ. Үүнийг дагавар үг хэмээн хэлж бичиж иржээ.

• Нэр болон үйл үгийн дараа орж тухайн үгээ дараагийн үгтэй холбох харьцаа заадаг тул төлөө, тухай, талаар, тугтам, учир, улмаас, шиг, мэт, чинээ, орчим, гаруй, ялдамд, ташрамд, гм үгсийг хэлнэ.

Page 18: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Захируулан холбох үгийг ангилах нь

• Зорилго шалтгаан заах: тулд, төлөө, учир, улмаас,

• Тухайлж мэдээлэх: тухай, талаар, • Тоо хэмжээ заах: орчим, гаруй, шахам, удаа,

дахин, хавьцаа, эргэм, бүр, тутам,• Жишиж адилтгах: шиг, мэт, адил, чинээ,• Орон заах: хүртэл, тушаа, дагуу• Цаг хугацаа заах: турш, сацуу, зэрэгцээ,

ялдамд, далимд, завшаанд, хэрд гм

Page 19: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Гишүүнийг захируулан холбох

• ЗХҮ-ийн ихэнхи нь гишүүд ба угсарсан нийлмэл өгүүлбэрийг холбох хоёрдмол үүрэгтэй. Гэвч нэг хэсэг нь ихэвчлэн гишүүдийг, нэг хэсэг нь угсар нийлмэл өгүүлбэр холбох үүрэгтэй.

• Өгүүлбэрийн нэг гишүүнийг нөгөө гишүүнд захируулан холбох үүрэгтэй орчим, гаруй, шахам, дахин, удаа, хавьцаа, эргэм, шиг, мэт, адил, чинээ, тушаа, турш, бүр, тухай, талаар, хүртэл гм үгс.

Page 20: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Өгүүлбэрийг захируулан холбох нь

• УНӨ-ийгн гишүүн өгүүлбэрийг гол өгүүлбэрт нь захируулан холбох үндсэн үүрэгтэй тулд, төлөө, учир, учраас, улмаас, дагуу, сацуу, зэрэгцээ, ялдамд, далимд, хэрд зэрэг үгсийг ӨЗХолбох үгс гэнэ.

• “Донров холын муу санаа өвөрлөж явсан тул түүний хэлснийг их л эмзэглэн хүлээж авав.”

Page 21: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Англи хэлний зэрэгцүүлэх холбоос үг

• and• as well as – The company directors and managers as well as

the public officials will participate in this seminar.• both ... аnd - аль аль нь • not only ... but also – аад зогсохгүй. • and • But• either ... or – Either John or his friends have locked the door. • Neither … nor - (neg) Neither my brother nor I am married.

Page 22: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Англи хэлний захируулах холбоос үг

• That - гэж, • If - • Whether – эсэх, үгүй бол• After – аас хойш• As – тул, учир, үед, • While – үед• As – шиг, • Because - учраас• Since -

• For – тул, учир• If - хэрэв• On condition (that) –

хэрэв ... -сан тохиолдолд• Provided (that) -• Providing (that) -• Supposing -• Unless -• Before – аас өмнө

Page 23: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Үргэлжлэл

• However – гэвч• Whatever – юу ч• In order that – ийн

тулд• As if – сан мэт• Than – ийг бодвол• Unless – ... Гүй бол• Whichever – ямар ч

• as though – шиг, мэт• Because – учир нь,

яагаад гэвэл• Considering that -

сан учраас• For the reason –• The more … the more

- тусам

Page 24: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

Conjunctive words – холбох үгс

• What -• Which – • Where –• Who – I know who lives in this house. I can’t remember

when I phoned him. (conjunctive words) The man who lives in this house works in a bank. (conjunction)

• When –• Why –• Whose –• How -

Page 25: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

ДҮГНЭЛТ

• Монгол-англи хэл хоёулаа холбоос үгтэй.• Хоёр хэлний холбоос үгийн бүтцийн хувьд

ялгаатай боловч үүрэг бараг адилхан юм.• Хоёр хэлний холбоос үгийн ихэнхийг

дүйлгэн үзэж болно.

Page 26: Mongol angli helnii holboos uge 2014 03 24

НОМЗҮЙ

• "Орчин цагийн монгол хэлний үгзүй", Ц.Өнөрбаян, Уб., 2004, 317-26 х.

• "Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй", Б.Пүрэв-Очир, Уб., 2001, 33-62 дах тал.

• "An Encyclopedic Dictionary of Language and Languages", D.Crystal, Blackwell, 1983, pp.79304-309 pp.

• "Mongolian Grammar", D.Tserenpil, Jensco, 1999