30
“Монгол хэл”-ний хичээлээр хүүхэд нэг бүрийн ярих чадварыг хөгжүүлэх ЧД-ийн 39-р сургуулийн багш Х.Золзаяа

Khel Yaria khugjuulekh

  • Upload
    -

  • View
    143

  • Download
    11

Embed Size (px)

Citation preview

Page 1: Khel Yaria khugjuulekh

“Монгол хэл”-ний хичээлээр хүүхэд нэг бүрийн ярих чадварыг хөгжүүлэх

ЧД-ийн 39-р сургуулийн багш Х.Золзаяа

Page 2: Khel Yaria khugjuulekh

Агуулга

Оршил Сэдвийг сонгосон үндэслэлЗорилгоЗорилт

Page 3: Khel Yaria khugjuulekh

Нэгдүгээр бүлэг: Онолын хэсэг

• Хичээл төлөвлөлт• Хүүхдийг яриулж сургах • Хүүхдийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйл

Page 4: Khel Yaria khugjuulekh

Хоёрдугаар бүлэг: Судалгааны хэсэг

• 2.1 ” Монгол хэл”-ны хичээлийн төлөвлөлт, хүүхэд

нэг бүрийг хөгжүүлэх

а/. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй

б/. 5в ангийн суралцагчдын ярих чадварын судалгаа

• 2.2. Практик үйл ажиллагаа

а/. Судалгаа явуулсан үнэлэлт, дүгнэлт

б/. Судалгааны дагуу хийсэн ажлууд

Page 5: Khel Yaria khugjuulekh

Гуравдугаар бүлэг: Дүгнэлт

• 3.1. “Монгол хэлний хичээлийн төлөвлөлт, хүүхэд нэг

бүрийн хөгжил” судалгааны ажлын өөрийн үнэлгээ

дүгнэлт

• Номзүй

Page 6: Khel Yaria khugjuulekh

ОршилСэдвийг сонгосон үндэслэл:

• Монгол улсын засгийн газраас боловсролын салбарт чанарын шинэчлэл явуулах бодлого барьж “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлье” гэсэн ирээдүйдээ чиглэсэн томоохон зорилго тавин ажиллаж байна.

• Энэ нь багш бидний хувьд заах арга барилаа шинэчлэн монголын ирээдүй болсон хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, идэвхтэй амьдрах чадвар бүхий эрүүл хөгжил төлөвшилтэй иргэн бэлтгэхийн тулд бага наснаас нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд анхааран ажиллах чухал шаардлага гарч байгаа төдийгүй хүүхэд бүрийг өөртөө итгэх итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай, сурах арга барилтай, суралцах хүсэл сонирхолтой, зөв дадал хэвшилтэй, хөгжсөн зөв иргэн бий болгоход чиглэгдэж байна.

• Хүүхэд гэдэг нь бие даасан хувь хүн болж байгаагаараа онцлог ялгаатай, хөгжих өвөрмөц зүй тогтолтой, хамгийн цайлган цагаан сэтгэлтэй хиргүй тунгалаг цагаахан цаас юм.

• Хөгжил нь хүүхдийн бие махбодь, сэтгэц, сэтгэл хөдлөл, харилцаа болон бусад зан үйлд гарч буй харьцангуй тогтвортой өөрчлөлтүүд билээ. Иймээс монгол хэлний хичээлээр хүүхэд нэг бүрийг хэрхэн, яаж хөгжүүлэх талаар судалгаа хийсний дүнд энэхүү сэдвийг сонгосон.

Page 7: Khel Yaria khugjuulekh

• Энэхүү судалгааны ажлаар 5-р ангийн “Монгол хэл”-ний хичээлийн хөтөлбөр, нэгж хичээлийн төлөвлөлт, боловсруулах арга зүй болон хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх аргуудыг судаллаа.

• Судалгаанд 5в ангийн 33 суралцагч хамрагдсан. Судалгааны дүгнэлтээс үзэхэд монгол хэлний хичээлийн цагийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх явцдаа 5 минутын чимээгүй уншлага хийх, бие дааж хийж бүтээснийг нь тайлбарлан яриулах, тараах материал, хэрэглэгдэхүүнийг тогтмол ашиглан багаар хамтран ажиллах, ярилцлага, хэлэлцүүлгийг чанартай, үр дүнтэй явуулсны дүнд хүүхэд нэг бүрийн хөгжилд тодорхой ахиц гарч байгаа нь ажиглагдлаа. Энэ нь 1-р улиралд авсан суралцагчдын ярих чадварын гарааны үнэлгээний судалгаа юм. Энэ судалгаанд “Янз бүрийн нөхцөл, байдалд тохируулан ярих чадвар нь 36.3% байсан, 3-р улиралд энэ чадвар \75.7% \-тай болж ахисан байна.

• Үүний үр дүнд аль ч ангид “Монгол хэл”-ний хичээлийн төлөвлөлт, арга зүйг чанартай боловсруулж, хичээлийг үр дүнтэй явуулснаар монгол хэлний хичээлээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд тодорхой ахиц гарах юм байна.

Page 8: Khel Yaria khugjuulekh

Зорилго:

•Монгол хэлний хичээлээр суралцагчдын ярих чадварыг хөгжүүлэхэд суралцагчид бие дааж сурах, ардын аман зохиол \үлгэр, оньсого, ертөнцийн 3, зүйр үг..гэх мэт \-оос дуурайлган зохиох, бичих, чээжлэх, уншиж судлах, тайлбарлан ярих зэрэг чадвар эзэмшүүлэхээс гадна тэдэнд өөрсдөө мэдлэг бүтээх, ярих чадвараа хөгжүүлэх, шинэ зүйлийг хийж бүтээх чадвартай болгоход нь гол зорилго оршино.

Page 9: Khel Yaria khugjuulekh

Зорилт :

• Хичээл төлөвлөлт, ярилцлагын арга, хүүхэд нэг бүрийн хөгжлийн талаар судлах

• ” Монгол хэл”-ний хичээлийн төлөвлөлт, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйг боловсруулах нь

• Судалгааг туршин хэрэгжүүлэх

• Судалгааны үнэлэлт

• Дүгнэлт

Page 10: Khel Yaria khugjuulekh

Онолын хэсэг

1. Хичээл төлөвлөлтОролт буюу аргаХувиргалт буюу билигГаралт буюу үр дүн БататгалҮнэлгээГэрийн даалгавар

Page 11: Khel Yaria khugjuulekh

Оролт -Арга

Сэдэлжүүлэх /мэдрэхүйн / үйлүүдэд тулгуурлан зорилгыг танилцуулж

хичээлээ эхлэх үе

Хичээлээ юунаас эхлэх , энэ үедээ 5 мэдрэхүйн үйлийн алинаар нь сэдэлжүүлэхээ анхаарч, хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглах, асуудлыг аль талаас нь дэвшүүлэн тавих тухайгаа энд бичнэ.

Бүтээлч даалгавар, асуулт: Сэдэлжүүлэх

үйл ажилбарын үед өгч болох хичээлийн зорилгыг тодруулахад чиглэсэн гол, чухал гэсэн даалгавар, асуултыг энд бичнэ.

Хичээлийн зорилго буюу шийдвэрлэх асуудал: Энд

тухайн сэдвийн онолын үндэслэлийг шинжлэх ухаанч түвшинд оновчтой гарган товч бичиж, хичээлийн туршид түүнийгээ асуудлын гол цөм болгон баримтлах ба хүүхэд энэ талаарх мэдлэгээ юугаар нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой эзэмших ёстой чадвар зэргийг эндээс урьдчилан харж хичээлийн бусад алхмуудыг төлөвлөнө.

Хувиргалт -билиг

Оюуны үйл гүйцэтгэх буюу мэдээллийг боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх үе:

Багшийн ажиглалт: Багш

өгсөн даалгаврынхаа гүйцэтгэх байдлыг хүүхэд нэг бүр дээр ажиглахыг эрмэлзэж оюуны үйлийг гүйцэтгэх боломж олгоход чиглэсэн үйл ажиллагааныхаа баримжааг энд төлөвлөн бичнэ.

Суралцагчдын анхаарах зүйлүүд:

Хичээлд оролцох явцад хэрэгцээ гарах бүрт багшийн заавар зөвлөгөөг авч, хамтран ажиллах байдлыг энд дурьдана. Мөн хүүхэд бүр хичээлд оролцох нөхцөлөөр хангах, даалгавар, асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэх боломжийг урьдчилан таамаглан энд бичнэ.

Гаралт –үр дүн

Ойлгож мэдсэнийг шалгах /бие, хэлний үйлийн чөлөөг олгох/ нэгдсэн дүгнэлтэнд хүрэх үе

Багшийн бэлдсэн даалгаврууд: Бататгах, асуудлыг

оновчтой шийдвэрлэсэн эсэхийг тодруулах зорилготой даалгаврыг урьдчилан бэлтгэж энд бичнэ. Мөн даалгаврыг хүүхэд хэрхэн гүйцэтгэх байдлыг үнэлж, зөвлөгөө, санамж, анхааруулга өгөх тухайгаа төлөвлөн бичнэ:

Суралцагчдын дүгнэлт, хариулт: Сурагч бүр өөрийн

шийдвэр хариугаа илтгэх боломжийг хэрхэн хангах талаар болон тэднээс гарч болох дүгнэлтүүдийг урьдчилан таамаглаж энд бичнэ.

Бататгал: Ойлгосныг

шалгах, бататгах даалгаврыг энд бичнэ.

Үнэлгээ: Хичээлийн явцад

болон төгсгөлд ямар мэдлэг чадварыг нь хэрхэн үнэлэхээ энд бичнэ. \амжилтын шалгуур\

Гэрийн даалгавар: Гэрийн

даалгаврын хувилбарыг энд тодорхой бичнэ.

Page 12: Khel Yaria khugjuulekh

Хүүхэд нэг бүрийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйл

Хүүхдийн хөгжилд

нөлөөлөх хүчин зүйл

дотоод гадаад

удамшилХүүхдийн

өөрийн идэвх хүмүүжил

орчин Сургууль,сургалт

Гэр бүл байгаль нийгэм

Page 13: Khel Yaria khugjuulekh

Сургууль, сургалт:

•Хүүхдэд бие хүн болж төлөвшихөд чиглэл зорилготой явагддаг сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг. Хүүхэд бие хүн болж хөгжих процесс нь гэр бүлээс эхлэн цэцэрлэг, сургуулиар үргэлжлэн цаашид нийгмийн бүхий л орчинд тасралтгүй явагдаж байдаг зүй тогтолтой юм.

Page 14: Khel Yaria khugjuulekh

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн ач холбогдол нь:

• Хүүхэд харилцан бие биеэсээ суралцах , бие биедээ туслах, хамтран ажиллах, бие даан сурах аргад барилд суралцдаг төдийгүй суралцагчдын сурах идэвх санаачилга ч эрс нэмэгдэж, бие биеэ хүндэтгэж бусдыгаа сонсож сурдаг төдийгүй хүүхдийн бусадтай харилцах харилцааг сайжруулдаг. Үүнд:

• Өөрийн санаа бодлоо богино хугацаанд чөлөөтэй илэрхийлнэ.

• Бичгээр дамжуулан бусдад өөрийн санаагаа зөв ойлгуулна.• Бичиж боловсруулах чадвар нь дээшилнэ• Сэтгэн бодох чадварт ахиц гарна

Page 15: Khel Yaria khugjuulekh

Өмнөх сургалтын процесс: Мэдлэг, чадвар, төлөвшил Өнөөдөр сургалтын процесс нь: Сурах, бүтээх үйлээр явагдана.

• Сурагч нэг бүрийг хөгжүүлэхэд багш сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан агуулгуудаар дамжуулан хэрэгжүүлэх ба нөгөө талаар хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар хэрэгжүүлж болно. Сурагч бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааг 3 үе шаттай хэрэгжүүлж болох юм гэж үзлээ. Үүнд:

• 1- шат: Сурагч нэг бүрд судалгаа хийх

• 2- шат: Сурагч бүрийн чадварт тохирсон даалгавар боловсруулж гүйцэтгүүлэх

• 3- шат: Гүйцэтгэх явцад ямар үйлдэл хийж чадаж байгаад нь дүгнэлт хийх

• Хичээлийг ямар зорилгоор, юуг ямар аргаар заах, туршилт шинжилгээ хийлгэж үзүүлэх, хүүхдийн сонирхол хэрэгцээ хэрхэн өрнөж байгааг тооцох, сурагчдаас гарч болзошгүй хариу үйлдлийг тооцоолох гэсэн асуудлуудыг уялдуулан авч үзэх хэрэгтэй учраас сургалтанд ямар хэрэглэгдэхүүн хэрэглэх вэ? Яаж хэрэглэх вэ? гэдгийг хооронд нь нягт холбоотойгоор авч үзэх нь зүгээр санагдлаа.

Page 16: Khel Yaria khugjuulekh

Монгол хэлний хичээлээр суралцагчдын ярихчадварыг хөгжүүлэх нь

 • Яриулж сургах: Агуулга

•Өөрийн амьдралын туршлагаар сэдэвжүүлэх• Эхийн талаарх бодол санаанаас ухаарч эргэцүүлэх•Хүсэл мөрөөдөл ба шийдвэрээ хэрэгжүүлэхийг эрмэлзэх

Зорилго•Хүүхэд нэг бүрийг өөрийнх нь тухай эргэцүүлэл, санаа бодолтой болгох.

•Суралцагчдад өөрийн санаа бодлыг илэрхийлэх чадварыг эзэмшүүлэх

Page 17: Khel Yaria khugjuulekh

Зохион байгуулалт, хэлбэр• Шавь төвтэй асуулт, хариулт бүхий ярилцлага, • Хосоороо ярилцах • Багийн ярилцлага зохион байгуулах• Уншсан зүйлээр нь ярилцлага зохиох• Зохиосон зүйл дээр нь ярилцлага хийх• Сэдэвт зураг дээр яриулах • Зургийн үйл явдлын дарааллын дагуу яриулах• Зурагт үзүүлэн дээр яриулах

Яаж үр дүнтэй болгох вэ?• Ойлгомжтой, олон хувилбартайгаар хариулах асуулт тавих • Зөв хариулах боломжит асуултыг бэлтгэх• Урамшуулсан зөвлөгөө өгөх• Хүүхдийг бодол санаагаа хэлэхийг нь хүлээх• Хүүхдийн хариултыг сонсож дэмжих• Асуултыг нээлтэй байлгах

Page 18: Khel Yaria khugjuulekh

Хоёрдугаар бүлэг: Судалгааны хэсэг

Зөв яриххарсан сонссоноо ярих,

илтгэххамтран ажиллах, саналаа солилцох

янз бүрийн нөхцөл байдалд тохируулан ярих

28 25 30 12

Page 19: Khel Yaria khugjuulekh

Холбоо үгийг нь өгүүлбэрт оруулан хэлүүлнэ.

Page 20: Khel Yaria khugjuulekh

  Гарааны үнэлгээ 3-р улиралд

Янз бүрийн нөхцөл байдалд

тохируулан ярих чадвар

Ахиц – 39.4 %

 

36.3%

 

75.7%

Page 21: Khel Yaria khugjuulekh

• 1-р шат : Суралцагч нэг бүрт ярих чадварын судалгаа хийх явц• Хүүхэд бүрийг ажиглаж ярих чадварын судалгаа хийнэ гэдэг бол

сурагч бүр сурч байгаа болон өмнөх ангиудын хичээл тус бүрээр эзэмших ярих чадвар, бие даан мэдлэг бүтээх чадвар ямар түвшинд байгааг илрүүлэх үйл ажиллагаа юм.

• Суралцагчдын ярих чадвар нь эзэмших мэдлэг чадварын чухам юуг мэдэж байна, юуг мэдэхгүй байна гэдгийг үнэн зөв тогтоох явдал юм. Сурагч нэг бүрийг судлах нэгдүгээр шатанд бүлэг сэдвийн ерөнхий агуулгаар ярих чадварын ойлголтуудыг цэгцлэх, хооронд нь харьцуулах, дүгнэлт хийх явдал юм..

• \ Блумын таксаномын түвшинд бичих үйлийг 8-10 даалгавраар өгч гүйцэтгэх хугацааг 80 минутаар тооцоолох боломжтой бол\ сурагч нэг бүрийн ярих чадварын даалгаврыг гүйцэтгэх үед нь тухайн хүүхэд аль чадварыг илүү сайн гүйцэтгэж байгаагаар нь судалж хичээлээ төлөвлөнө.

Page 22: Khel Yaria khugjuulekh

• 2-р шат: Хүүхэд бүрийн ярих чадварт тохирсон даалгавар боловсруулан шинжилнэ.

• Суралцагчийн ярьж чадаагүй асуудлыг сонгон тухайн ангийн суралцагчдад тайлбарлан сэргээн сануулах, бататгах үйл ажиллагаа хамт явагдана.

• Хүүхэд нэг бүрийн ярьж чадаагүй даалгаврыг дахин боловсруулна. Гэхдээ агуулга нь өөрчлөгдөхгүй өмнөх агуулгын хүрээнд даалгавар боловсруулагдана гэдгийг суралцагчдад сануулах нь зүйтэй. Учир нь сурагч өмнөх агуулгатай холбоотой зүйлийг дахин уншиж судалж ярих болно. Өөрөөр хэлбэл суралцагч хоцорсон хичээлээ нөхөж авна гэсэн үг юм.

• 2- р шатны онцлог нь: даалгаварт анализ хийж, сэргээн сануулах, бататгах, даалгаварыг дахин боловсруулах ач холбогдолтой юм.

Page 23: Khel Yaria khugjuulekh

• 3-р шат: Өмнөх даалгавруудын агуулгын хэмжээнд суралцагч ямар даалгаврыг чөлөөтэй ярьж гүйцэтгэсэн, ямар даалгавруудыг нь гүйцэтгэхэд ярих чадвар сул байна гэдэгт дүгнэлт хийж, цаашид ямар даалгавар суралцагчийн өгвөл ярих чадварт ахиц гарах вэ? гэдэгт судалгаа хийнэ.

• Суралцагч агуулгын хэмжээнд өөрийн үгээр чөлөөтэй ярьж, зөв хариултыг олон хувилбартайгаар сонгож ярьж чадаж байгаа бол агуулгын хэмжээнд яриулах даалгаврыг гүнзгийрүүлэн асуулт хариултын хэлбэрээр өгнө.

Page 24: Khel Yaria khugjuulekh

Судалгаа хийхэд анхаарах зүйл• Суралцагчдыг сурах, бүтээх, бие даан суралцуулах сургалтын нэг чухал

аргын нэг нь ярих чадварыг нь хөгжүүлэх явдал юм. Энэ нь суралцагчдын бие даасан идэвхтэй бүтээлч сэтгэхгүйг хөгжүүлж аман ба бичгийн үг ярианы соёлтой болгож төлөвшүүлэх боломж бүрдэхэд дэмжлэг үзүүлэх болно. Хүүхдийг зөвхөн монгол хэлний хичээл дээр яриулж сургана гэдэг нь бас өрөөсгөл ойлголт болох учир бусад хичээлийн үед ч хамтад авч явах хэрэгтэй.

• Хамгийн гол нь багш хүүхдийн ярих чадварт нь тулгуурлан, сонирхлыг судлан, даалгавраа маш оновчтой өгвөл хүүхэд өөрийн чаддаг зүйлдээ урамшин ямарч даалгаврыг гүйцэтгэх хүсэл эрмэлзлэлтэй болж байгаа нь сургалтын явцад ажиглагдлаа. Иймээс багш хамгийн гол нь даалгаврын сонголтонд ихэд анхаарах шаардлагатай байлаа.

• Багш бүлэг, нэгж сэдвийг заахаас өмнө тухайн сэдвээ судалсны дараа суралцагчдын ярих чадвар болон бие даан сурах, бүтээх үйлийг даалгавраар урьдчилан оношилж байх нь хүүхэд нэг бүртэй ажиллах боломжийг бий болгож байлаа.

Page 25: Khel Yaria khugjuulekh

Дээрх судалгааны үр дүнг тулгуурлан багш төлөвлөгөө боловсруулна

• Багшийн зүгээс хүүхэд нэг бүрийн ярих чадвар, бүтээх үйлийг дэмжихэд чиглэсэн төлөвлөгөө боловсруулах нь чухал. Тус төлөвлөгөө нь анги бүлэг, хүүхэд бүрийн онцлогт тохирсон байх шаардлагатай. Төлөвлөгөөнд эцэг эхтэй хамтран аль болох хүүхдийн ярих чадварын ахиц, амжилтын талаар тусгах хэрэгтэй.

• Даалгавар боловсруулахдаа хүүхэд бүрийн ярих чадварт тохирсон даалгаврыг сурагчдын сонирхол, идэвхийг өрнүүлэх, чадах зүйлээс нь эхэлж цаашид хүндрүүлэх журмаар боловсруулан өгсөн даалгаврын үр дүнг тооцож байх хэрэгтэй.

Page 26: Khel Yaria khugjuulekh

Гуравдугаар бүлэг: Дүгнэлт 

• Монгол хэлний хичээлээр сурагчдын ярих чадварыг хөгжүүлэх нь” судалгааны ажлын өөрийн үнэлгээ, дүгнэлт

• “Монгол хэлний хичээлээр сурагчдын ярих чадварыг хөгжүүлэх нь” судалгааны ажлыг хийж гүйцэтгэн дараах дүгнэлтийг гаргаж байна.

• Судалгаанд хамрагдсан суралцагчдын судалгааны үнэлгээнээс үзвэл багшийн заах арга барил, харилцааны ур чадвар, хичээлийг хэрхэн төлөвлөсөн зэргээс ихээхэн шалтгаалдаг болох нь харагдаж байна.

• Энэ судалгаанаас үзвэл монгол хэлний хичээлээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд хүүхдийг асуултаар хөтлөн яриулж сургах нь хамгийн чухал төдийгүй тэдний ярианы түвшинд ахиц гарч байгаа нь хүүхэд хөгжих боломжтой болохыг харуулж байна.

Page 27: Khel Yaria khugjuulekh

• Зарим хүүхэд ярьж чадахгүйдээ биш бүрэг ичимхийдээ болоод өөрөө өөртөө итгэх итгэлгүй байдаг. Тэгвэл өөрийнх нь хамгийн сайн мэддэг зүйлийг дахин дахин яриулж багшийн зүгээс урам өгч дэмжиж байвал хүүхэд урамшин хамт олныхоо дунд нүүр хагарч “Би чадаж байна. Би бусад сайн хүүхдийн адил дүн авч чадлаа” гэж урамшин ярьж сурахыг улам их хичээдэг.

• А. Суралцагч сурч байгаа болон өмнөх ангиудаас эзэмшсэн ярих чадвар ямар түвшинд байгааг илрүүлэх.

• Б. Эхний судалгааны даалгавар нь суралцагчдад амжилттай ярих үйл ажиллагаанд дэмжлэг болохоор хийгдэх

Page 28: Khel Yaria khugjuulekh

Ярих чадварт суралцахын ач холбогдол нь:

• Эх зохион найруулж бичих, ном унших сонирхолтой болох, уншсан зүйлээ товч тэмдэглэх, ярих, бусдад өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, үйл явдалтай сэдэвт зураг унших, зөв бүтэцтэй өгүүлбэрээр ярих, бичих, дэлгэрэнгүй өгүүлбэрээр хариулдаг болсон.

• Математикийн хичээл дээр бодлогын өгөгдлийг ойлгодог болж бодлого бодох чадвар нь ахисан.

• Туршилт судалгааны явцад багш хүүхдэд халуун дотно сэтгэл төрүүлж, тусалж, дэмжиж ажилласны үр дүнд хүүхэд нэг бүрийн хөгжил төлөвшил болон ярих чадварт тодорхой ахиц гарч байгаа нь энэ судалгааны ажлын үр дүн байлаа

Page 29: Khel Yaria khugjuulekh

Цаашид дэвшүүлэх санал:

• Суралцагчдын суралцахуйн далд ертөнцийг танин мэдсэнээр хичээлийн технологи, арга зүйн шинэчлэгдэн өөрчлөгдөж багшийн судалгааны ажлын тасралтгүй үргэлжлэл болох учир хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд тэдний дотоод ертөнцийг нээн судлах нь чухал юм.

• Багш сургалтын өөрийн гэсэн арга барилтай болж , заах арга, ур чадвараа дээшлүүлж байвал боловсролын чанарт ахиц гарч хүүхэд нэг бүр хөгжинө.

Page 30: Khel Yaria khugjuulekh

Анхаарал тавьсанд баярлалаа.