3
Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаар тогтоолын хавсралт СОНГОГЧ САНАЛЫН ХУУДСАНД САНАЛАА ТЭМДЭГЛЭХ, САНАЛЫН ХУУДСАА САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ /САНАЛЫН ХАЙРЦАГ/-Д ХИЙХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх, саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцагт/-д хийх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. Хоёр. Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх 2.1. Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгуулж, сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурж баталгаажуулсаны дараа саналын хуудас авна. 2.2. Саналын хуудас авсан сонгогч санал бэлтгэх бүхээгт очиж саналаа нууцаар гаргана. 2.3. Сонгогч санал бэлтгэх бүхээгт байгаа зааврыг болон саналын хуудаст бичсэн зааварчилгааг тус тус уншиж тэдгээрт заасны дагуу саналаа тэмдэглэнэ. 2.4. Сонгогч саналаа тэмдэглэхдээ өөрийн дэмжиж буй нэр дэвшигч, нам эвслийн нэрийн өмнөх дугуйг саналын хуудсанд бичигдсэн зааврын дагуу зориулалтын үзгээр дүүргэж будна. 2.5. Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа сонгогч Та санал өгөхдөө саналын хуудасны 2 хэсэгт тэмдэглэл хийнэ. Үүнд: Иргэн Та Булган, Говь-Алтай, Дорноговь-Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн 1 мандаттай тойргийн сонгогч бол өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн өмнөх дугуйг / / дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ. Нэр дэвшигч Өөрийн сонгохыг хүссэн 1 нам, эвслийн өмнөх дугуйг / / дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ. Нам эвсэл Загвар 1

Togt 68- juram uurchlulttei

Embed Size (px)

Citation preview

Сонгуулийн ерөнхий хорооны

2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн

68 дугаар тогтоолын хавсралт

СОНГОГЧ САНАЛЫН ХУУДСАНД САНАЛАА ТЭМДЭГЛЭХ,

САНАЛЫН ХУУДСАА САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ /САНАЛЫН ХАЙРЦАГ/-Д

ХИЙХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх, саналын хуудсаа санал тоолох

төхөөрөмж /саналын хайрцагт/-д хийх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго

оршино.

Хоёр. Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх

2.1. Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгуулж, сонгогчдын

нэрийн жагсаалтад гарын үсэг зурж баталгаажуулсаны дараа саналын хуудас авна.

2.2. Саналын хуудас авсан сонгогч санал бэлтгэх бүхээгт очиж саналаа нууцаар

гаргана.

2.3. Сонгогч санал бэлтгэх бүхээгт байгаа зааврыг болон саналын хуудаст бичсэн

зааварчилгааг тус тус уншиж тэдгээрт заасны дагуу саналаа тэмдэглэнэ.

2.4. Сонгогч саналаа тэмдэглэхдээ өөрийн дэмжиж буй нэр дэвшигч, нам эвслийн

нэрийн өмнөх дугуйг саналын хуудсанд бичигдсэн зааврын дагуу зориулалтын үзгээр

дүүргэж будна.

2.5. Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа сонгогч Та санал өгөхдөө саналын

хуудасны 2 хэсэгт тэмдэглэл хийнэ.

Үүнд:

Иргэн Та Булган, Говь-Алтай, Дорноговь-Говьсүмбэр,

Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн

1 мандаттай тойргийн сонгогч бол өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн өмнөх дугуйг / /

дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ.

Нэр дэвшигч

Өөрийн сонгохыг хүссэн 1 нам, эвслийн өмнөх дугуйг / / дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ.

Нам эвсэл

Загвар 1

Иргэн Та Архангай, Баян-Өлгий, Баянхонгор,

Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс,

Ховд, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймаг, Хан-Уул, Багануур, Багахангай, Сүхбаатар,

Чингэлтэй, Баянгол дүүргийн 2 мандаттай тойргийн

сонгогч бол өөрийн сонгохыг хүссэн

2 нэр дэвшигчийн өмнөх дугуйг / / дүүргэн будаж / /

саналаа тэмдэглэнэ.

Нэр дэвшигч

Нэр дэвшигч

Өөрийн сонгохыг хүссэн 1 нам, эвслийн өмнөх дугуйг / / дүүргэн будаж / /саналаа тэмдэглэнэ.

Нам эвсэл

Загвар 2

Иргэн Та Баянзүрх-Налайх, Сонгинохайрхан дүүргийн

3 мандаттай тойргийн сонгогч бол өөрийн сонгохыг хүссэн 3 нэр дэвшигчийн өмнөх дугуйг / / тус тус дүүргэн будаж / /саналаа тэмдэглэнэ.

Нэр дэвшигч

Нэр дэвшигч

Нэр дэвшигч

Өөрийн сонгохыг хүссэн аль 1 нам, эвслийн өмнөх дугуйг / / дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ.

Нам эвсэл Загвар 3

Нийслэлд саналаа өгч байгаа сонгогч саналын хуудасны нүүрэн талд УИХ-ын

сонгуульд саналаа өгч тэмдэглэл хийсний дараа саналын хуудасны ар талын хэсэгт нийслэлийн ИТХ-ын сонгуульд санал өгнө. Үүнд:

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийн төлөө

санал өгөх хэсэгт өөрийн сонгохыг хүссэн

1 нэр дэвшигчийн өмнөх дугуйг / / дүүргэн / / будна.

Нам эвслийн төлөө санал өгөх хэсэгт өөрийн

сонгохыг хүссэн аль 1 нам, эвслийн өмнөх дугуйг / /

дүүргэн / / будна.

Загвар 4

2.6. Саналын хуудсанд сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх талаарх зааврыг санал авах

байрны мэдээллийн самбар, санал бэлтгэх бүхээгт заавал байрлуулсан байна.

2.7. Сонгогч саналаа буруу тэмдэглэвэл санал тоолох төхөөрөмж /саналын хайрцагт/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хорооны ажилтанд мэдэгдэн хураалгаж, дахин нэг удаа

саналын хуудас авч болно.

Гурав. Саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж

/саналын хайрцаг/-д хийх

3.1. Сонгогч санал тоолох төхөөрөмжйн дэлгэцэнд “Саналын хуудас уншихад

бэлэн” гэсэн мэдээлэл гарч ирсэний дараа саналын хуудсаа хийнэ.

3.2. Саналын хуудсыг аль ч талаар нь санал тоолох төхөөрөмжид хийж болно.

3.3. Сонгогч санал тоолох төхөөрөмжид саналын хуудсаа хийсний дараа “Саналын

хуудас амжилттай уншигдлаа” гэсэн мэдээлэл гарч ирнэ.

Дөрөв. Сонгогчид хориглох зүйл

4.1 Сонгогчид дараах зүйлийг хориглоно:

4.1.1.энэ журамд зааснаас өөр тэмдэглэл хийх;

4.1.2.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй байж санал өгөх, эсхүл

хуурамч болон өөр хүний бичиг баримт ашиглах, санал өгөх, өгөхийг оролдох, хуурч

мэхлэх;

4.1.3.санал авах байранд гаднаас өөр саналын хуудас авч орох, авч гарах;

4.1.4.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах,

дүрс бичлэг хийх ;

4.1.5.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа бусдад харуулах;

4.1.6.аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байх

амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах;

4.1.7. саналын хуудсаа нугалах, гэмтээх.

/Энэ журамд Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон./

---оОо---