14
ЭЭЛЖИТ XXIII ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ ХОРООДЫН ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ХУВААРЬ Хороо Хуралдах өдөр, цаг Хэлэлцэх асуудал Танилцуулах албан тушаалтан 1. Хууль зүй, төрийн байгуулалтын хороо 1 сарын 27 16.30 цаг Хангарьд ордны 14 давхрын А танхимд -Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратөги төлөвлөгөө батлах тухай Ц.Энхцэнгал /Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч/ 2. Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны хамтарсан хурал 1 сарын 28 15.00 цаг Хангарьд ордны 14 давхрын А танхимд -Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн дэд хөтөлбөр батлах тухай -Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам батлах тухай Н.Гантөмөр /Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч/ С.Очирбат /Нийслэлиин Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтьн асуудал хариуцсан орлогч/ ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram

Embed Size (px)

Citation preview

Page 1: Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram

ЭЭЛЖИТ XXIII ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ ХОРООДЫН ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ХУВААРЬ

№ ХорооХуралдах өдөр,

цаг Хэлэлцэх асуудалТанилцуулах

албан тушаалтан

1. Хууль зүй, төрийн байгуулалтын

хороо

1 сарын 27 16.30 цаг

Хангарьд ордны 14 давхрын А

танхимд

-Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратөги төлөвлөгөө батлах тухай

Ц.Энхцэнгал /Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч/

2. Хот байгуулалт, дэд бүтцийн

хороо,Гэр хорооллын

хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн

хорооны хамтарсан хурал

1 сарын 28 15.00 цаг

Хангарьд ордны 14 давхрын А

танхимд

-Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн дэд хөтөлбөр батлах тухай

-Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам батлах тухай

Н.Гантөмөр /Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч/

С.Очирбат/Нийслэлиин Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтьн асуудал хариуцсан орлогч/

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Page 2: Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram

нийслэлийнР1РГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЬШ

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН тогтоол

Ээлжит XXIII хуралдаан зарлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэг, Нийслэлийн лргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэгийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх зааптыг

ГОГТООХ нь:

И Ш - оны 0 /сарын едөр Дугаар Улаанбаатар.хот

иргэдийн ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХурЛЬ[Н# Тэргүү/ 1ЭГЧДЭЭС

Шийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXIII хуралдааныг 2015 эны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09.00 цагт хуралдуулж, дараахь асуудлыг кэлэлцүүлсүгэй. Үүнд:

!'1'Л*Тазар шйиэчлэн зохиой байГуулах үйл ажиллагааны журам батлахтукай Илтгэгч нь: С.Очирбат /Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө

эруулалтын асуудал хариуцсан орлогч/1.2. Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 ои хүртэл

сөгжүүлэх хөгжлийн дэд хөтөлбөр батлах тухайИлтгэгч нь: Н.Гантөмөр /Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн

асуудал хариуцсан орлогч/1.3. Авлигын эррэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх (л-ратеги

гөлөвлөгөө батлах тухайИлтгэгч нь: Ц.Энхцэнгэл /Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал

<ариуцсан орлогч/

2.Хуралдааны бэлтгэлийг хангаж ажиллахыг Нийслэлийн и Гөлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Б.Энхболд/ |>олгосугай.

ДАРГ/

ргэдиин Д үүрэг

ТГУЛГА

.110100052

Page 3: Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram

1

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА

М О Н Г О Л У Л С Н И Й СЛ ЭЛ И Й 1'к 1 3 АСА Г ДА РГА

1,460 Ул<зан6«ш » Щ Ч и н и т з й дүураг,Их эзэн Чингис хзанф нарамжит галбай 7.

Утас: 32-71-09. (97в-11; 32-43-31.И11 р: /й ш и й 11 а а л Ь а ;. 1! а г. т п

ш . 0|- 1АЦы Лг«

01 Ш

Журмын төсөл өргөн барих тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын

тухай хуулийн 24 ]цүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Нийслэлийн засаг дарга бөгөөд

Улаанбаатар хоть|н захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн

“Амины орон су^тай Улаанбаатар”-ыг бий болгох зорилтын дагуу “Газар

шинэчлэн зохион 1байгуулах үйл ажиллагааны журам"-ын төслийг өргөн барьж

байна.

Бурэн эрхийнхээ дагуу хэлэлцэж уг асуудлыг дэмжин шийдвэрлэж өгнө үү.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГДАРГӨ БӨГӨӨД УЛААНБААТАР | ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

Page 4: Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram

нийслэлийнИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

2015 оны 01 сарын |29 өдөр Дугаар Улаанбаатар хот

“Газөр шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны

журам"-ыг батлах тухай

Монгол улсь|н Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирд]пагын

тухай хуулийн 20 дЦаар зүйлийн 20.1 дэх заалт, Нийслэлийн засаг дарга фгөөд

Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөри|йг тус

тус үндэслэн Нийслр|1ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг хавсра

баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн

дарга бөгөөд Млаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгасугай.

птаар

Засаг

ДАРГА Д.БАТТУЛГА

Page 5: Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram

Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журмын төслийн үзэл баримтлал

Нэг. Журмын төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

Монгол улсын иргэд дотооддоо чөлөөтэй шилжин суурьших эрх нь баталгаажсанаар сүүлийн хорь гаруй жил нийслэл Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас шилжш суурьших иргэдийн тоо нэмэгдэж, гэр хороолол хурдацтай тэлж хөгжсөн бөгөөд дагалдаад сөрөг нөлөө, асуудал бэрхшээлүүд тупгарах болсон. Агаар хөрсний бохирдол, тав тухгүй орчин, нийгмийн дэд бүтцийн хүрэлцээгүй байдал нь УлааИбаатар хотын нийт иргэдийн асуудал болж байна.

Гэр хорррллыг хөгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ бол Газр шинэчлэн зохион байгуулах /цаашид ГШЗБ гэх/ үйл ажиллагаа бөгөөд Монгол улсын хувьд шинэлэг арга хэмжээ юм. Гэр хорооллын иргэдийн оролцротой ГШЗБ үйл ажиллагааг явуулахад дагаж мөрдөх “ГШЗБ үйл ажиллагааны журам”-ын төслийг боловрруулж, НИТХ-д өргөн мэдүүлэхэд дараах хууль эрхзүйн шаардлага тулгарчбайна

Хууль зуйн ундэслэл. шаардлага

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг НИТХ-ын Тэргүүлэгчдээр 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцүүлэн НИТХ-ын 75 тоот тогтоолоор батлуулсан. Тус үзэл баримтлалыг 6 тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Улаанбаатар хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэх стратөгийн зорилтуудын Гуравдугаар тэргүүлэх чиглэлд хүрэх стратегийн зорилтуудын 3.3 дахь хэсэгт “Өсөлтийн менежмент болон ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчинг бүрдүүлэн, хот төлөвлөлт болон хот байгуулалтын менежментийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох”, 3.8 дахь хэсэгт “Дэлхийн хотуудын хот байгуулалтын арга туршлагыг өөрийн орны рнцлогт нийцүүлэн нутагшуулан хот төлөвлөлтийн норм, нормативыг тодотгох, шаардлагатай стандарт, заавар, дүрэм, зөвлөмж бий болгоно” гэж тусгасан байна.

Практик ундэслэл, шаардлага

Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын суурьшил бүхий 27,680 га нутаг дэвсгэрийн 78,8% буюу 21,823 га газрыг гэр хороолол эзэлж байна. Энэ гэр хороололд Ул^йнбаатар хотын нийт хүн амын 68 гаруй хувь буюу 186,000 гаруй өрх амьдарч байна. Манай хотын 1 км2 нутаг дэвсгэрт 2000 онд 162 хүн ноогдож байснаа 2010 ш д 246 болж, 2012 онд 262 хүн болж өссөн байна. Хүн амын хэт нягтаршил нь сөрөг нөлөөг үзүүлж буйг хотын иргэн бүхэн мэдэж байгаа билээ. Эдгээр сөрөг нөлөөллөөс нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудалд бол Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол юм. МУИС-ийн Цөмийн энергийн комиссын 200442007 онд хийсэн агаарын бохирдол, тоосонцорын судалгааны дүнгээс үзэхэд, Улаанбаатар хотын агаарын тоосонцорын 50 орчим хувийг хөрснөөс үүсэУ т°°с шороо, 35 хувийг нүүрсний шаталтаас үүсч байгаа тоос эзэлж байна.

1

Page 6: Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэд хэдэн хувилбараар кэрэгжүүлж байгаа бөгөөд одоо хэрэгжиж буй нэг хувилбар бол “дахин төлөвлөн барилгажуулах” юм. Гэвч зөвхөн дахин төлөвлөн барилгажуулах хэлбэрээр хотын нийт гэр хорооллын иргэдийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй учир газар шинэчлэн зохион байгуулах хэлбэрийг хотын дунд болон захын бүсийн гэр хороололд хэрэгжүүлэх нь илүү зохистой юм.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх чиг хандлага”-ыг боловсруулахад Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг НИТХ-ын Тэргүүлэгчдээр 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцүүлэн НИТХ-ын 75 тоот тогтоолоор батлуулсан. Тус үзэл баримтлалыг 6 тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Улаанбаатар хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг хёрэгжүүлэх стратегийн зорилтуудын Хоёрдугаар тэргүүлэх чиглэлийг “Зохистой газар зохион байгуулалт, дэд бүтэц, орон сууцны нөхцөл бүхий Амьдрахад таатай хот болгон хөгжүүлэх” гэж тодорхойлсон. Уг чиглэлийн зорилтуудад газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар дараах байдлаар тусгасан байна.

Зорилт-2-4 Хотын бүх иргэд аюулгүй, хүрээлэн буй орчинд ээлт^й, нийтийн аж ахуйн үндсэн үйлчилгээтэй, тохилог орон сууцанд амьдрах нөхцлийг бүрдүүлэх

Зорилт-2-5 Монголын нүүдлийн болон суурин соёл иргэншлийн түүх болсон үндэсний орон сууц “Гэр хороолол”-ын бүсийн төлөвлөлтийг тусгайлан авч үзэж “Нийслэл”-ийн хот байгуулалтын шаардлагад нийцүүлэн архитектур, орон зайн өвөрмөц илэрхийлэл болгон хөгжүүлэх

Зорилт-2-6 Гэр хорооллын нөхцлийг сайжруулахад сэргээгдэх эрчим хүч байгаль орчинд ээлтэй технологи ашиглах

Зорилт-3-7 Хэсэгчилсэн болон бие даасан бүтэц бүхий орон сууц барих санал санаачлагыг дэмжих, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх. гэж тусгасан байгаатай уялдуулан гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг явуулахдаа газар өмчлөгч, эзэмшигч иргэдийн оролцоог ханган төслийн хэлбэрээр явуулах нь илүү үр дүнтэй болно гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна.

Улаанбаатар хотын гэр хороолол өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд тэр нь хашаанд амьдарч буй оршин суугч нь тухайн хашааны газрынхаа өмчлөгч, эзэмшигч нь байдаг. Тиймээс манай нөхцөлд иргэд бүлгийн зохион байгуулалтад орж, өөрсдийн өмчлөл, эзэмшлийн газраас хувь нийлүүлэх замаар инженерийн болон нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх талбайг бий болгон амьдрах орчин нөхцлөө сайжруулах хувилбар хамгийн тохиромжтой байна.

ГХОСТ нь ГШЗБ үйл ажиллагааг иргэдийн санал санаачлагыг тусгаж, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх 9 алхамт төсөл байдлаар явуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. 9 алхамг төсөл хэлбэрээр явуулах ГШЗБ үйл ажиллагааны ерөнхий агуулгыг зургаар илэрхийлэв.

Page 7: Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram

ИРГЭН ТАНЫ ОРОЛЦООТОЙ ГАЗАР ШИНЭЧЯЭНЗОХИОН А

' ' I <7 ашам

Твс«1« ЖШурд мчб»г§«к

|]|Ч»9«в* л чл 6амм’;«иимк 1Т‘*§ *«ач«ж Ш%№« »»ш $&т ёвм*#;

” ЛьЛЧТШ! АЖИЛЛЛ’ :■■: Мн.ШЗА, СуртЗАЧвЛг̂Су>г»*, €у?рь еуза«г« *

Тюясосо» хтрхфг<|б8г

УБ&>«ыи ЕТ-гваа у щ у у ш : хшрак щ т таншю. ■

кусз т̂е а*г «улаэн »В« *иг>«м судалгл» <а«и?

!*;«(.• «'л̂ зчлж 39хы$* 1 : бшйщчИАтц хзи.р&Ц** шш>9 ~

»үезлт гзрга#л.

Ингэж ГШЗЕ> үйл ажиллагааг иргэдийн оролцоотойгоөр хийх нь манай өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдалд нэн тохиромжтой болохыг ЖАЙКА, НҮБ ХАБИТАТ зэрэг олон улсын байгуүллагуудаас ч зөвлөмж болгосон.

Гэр хорооллын орон сууцжуулах төсөл нь 2013 оноос эхлэн нийт гэр хорооллын иргэдийн хэдэн хувь нь ямар замаар дахин төлөвлөлтөнд хамрагдах хүсэлтэй байгааг тогтоох зорилгоор судалгаа явуулж, иргэдийн хүсэл+ийг албан ёсоор хүлээн авах ажлыг хийж байна.

2014 эцсийн байдлаар нийт 36,338 хүсэлт хүлээн авсан бөгөөд хүсэлтийн дүнг нэгтгэн анхан шатны судалгаа хийсэн.

Энэхүү судалгааны дүнгээс үзэхэд, иргэдийн дийлэнх хувь нь өөрийн өмчлөл, эзэмшлийн 1[азар дээр амины орон сууц барин, инженерийн шугаманд холбогдох хүсэлтэй байгаа нь харагдаж байна. Тиймээс иргэдийн хүсэлтийг Улаанбаатар хотын төлөвлөлтөд тусган ГШЗБ үйл ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн гэр хорооллын иргэдийн талаас илүү хувийг эзэлдэг бага, дунд орлоготой иргэдийн хувьд амины орон сууц барих, орон сууц худалдан квах, орон сууцны зээлд хамрагдах боломж бага байдаг.

Эдийн засгийн хувьд эерэгээр шийдвэрлэж болох газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны давуу талыг дурдвал:

- Амины орон сууц барих санхүүгийн эх үүсвэр байхгүй, зээл авах болон зээлээ төлөх боломжгүй иргэдэд шууд төлбөргүйгээр, өөрөөр хэлбэл газрынхаа нэг хэсгийг төлбөрийн хэрэгсэл болгон амины орон сууц барих санхүүгийн эх үүсвэрийг шийдэж өгнө.

- Иргэд өерсдийн газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах илүү боломжтой болно.

Тухайн үед шийдэх 13% 4

Хүсэлт гаргасан иргэдийн дахин төлөвлөлтийн хэлбэрийг сонгосон

байдал газрааорон

сууцаар ■ ■»- „ солих

'^ЧЯ&.ГШЫЁШИ$ 'Аь. 28%

Худалдах ба бусад

17%

Инженери йн шугам сулжээнд холбогдох

хувийн сууц барих

42%

3

Page 8: Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram

- Орчин үеийн стандартад нийцсэн эрүүл ахуйн шаардлага хангахуйц орон еууцтай болж, өр зээлтэй үлдэхгүй.

- Улсын трсвийн хөрөнгийг хамгийн бага хэмжээгээр нь зарцуулж, иргэдийн өөрсдийн хүсэл санаачлагын дагуу өөрсдийнх нь хөрөнгөөр шийдэх боломж бүрдэнэ.

- Иргэдий)н өмчлөлийн газрын ашиглалтыг сайжруулснаар тухай оүс нутгийн газрын үнэлгээ нэмэгдэж түүнийг дагаад иргэдийн хувиараа эрхлэх аж ахуй, бизнөсийн орлого нэмэгдэнэ

- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөгжих боломжийг бүрдүүлж өгнө.

Хоёр. Журмын зохицуулах харилцаа, хамрах хүрээ, ерөнхий бүтэц,

- Зохицуулах харилцаа

Энэхүү журмын төслөөр ГШЗБ үйл ажиллагаанд оролцох Иргэн түүнийг төлөөлөх Иргэдийн төлөөллийн байгууллага, Төрийн байгууллаф түүнийг төлөөлөн зохион байгуулах үйл ажиллагааг хариуцан ажиллах ГХОСТ болон бусад холбогдох байГууллагууд мөн хөрөнгө оруулагч хувийн хэвшлийн байгууллагууд хоорондын харилцааг зохицуулсан.

- Үйлчлэх |хурээ

Энэхүү журам нь Монгол Улсын газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулахаас бусад гэр хорооллын нутаг дэвсгэрт үйлчилнэ.

- Бутэц

ГШЗБ үйл ажиллагааны журам нь 6 бүлэг 98 зүйл заалттай.

Гурав. Журмын төсөл нь Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуультайхэрхэн уялдах талаар

ГШЗБ үйЬ ажиллагааны журмын төсөл нь Монгол улсын Үндсэн хууль болон Монгол улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай, Төсвийн тухай хууль зэрэг хууль зэрэг хууль тогтоомжууд тэдгээрийн үзэл баримтлал, агуулга зарчимд нийцэж байгаа болно.

Журмыг УИХ-д хэлэлцүүлэхээр төлөвлөж буй Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль, түүний үзэл баримтлал, агуулга зарчимтай нийцүүлэн боловсруулсан.

4

Page 9: Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram

/төсөл/

ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ

ҮЙЛ АЖИЛЛАГААН1Ы ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Зорилго

1.1.1 Энэ журмын зорилго нь нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчинг бүрдүүлэх.газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах хэлбэрээр хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2 Үйлчлэх хүрээ

1.2.1 Энэ журам нь Монгол Улсын Газрын тухай хууль, Хот байгуулалтын |гухай хууль, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулахаас бусад гэр хорооллын нутаг дэвсгэрт үйлчилнэ.

1.3 Нэртомъёо

1.3.1 “Газар шинэчлэн зохион байгуулах” гэж иргэн өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтцийн газрыг хувь нийлүүлэн гаргаж хөрөнгө оруулах, хөрөнгө босгох нөхцөл бүрдүүлэх үйл ажиллагааг иргэдийн оролцоонд үндэслэн хэрэгжүүлэх төслийг;

1.3.2 “Гэр хороолол” гэж Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийгмийн болон инженерийн дэд бүтцээр бүрэн хангагдаагүй гэр орон сууц бүхий суурьшпыг;

1.3.3 “Иргэний хүсэлт” гэж газар өмчлөгч, эзэмшигчийн газар шинэчлэн зохион байгуулалтанд хамрагдах тухай албан ёсоор ирүүлсэн хүсэлтийг;

1.3.4 “Иргэдийн төлөөллийн байгууллага” гэж газар шинэчлэн зохион байгуулах төслийн бэлтгэл болон төсөл боловсруулах үе шатанд Газар өмчлөгч, эзэмшигч иргэдийн түр зөвлөл хэлбэртэй, төсөл хэрэгжүүлэх болон төгсгөлийн үе шатанд хуулийн этгээдийн аль нэг хэлбэрээр ажиллах төслийн талбар дахь газар өмчлөгч, эзэмшигчийн төлөөллөөс бүрдсэн гишүүддээ үйлчлэх сайн дурын байгууллагыг;

1.3.5 “Газар өмчлөгч, эзэмшигч иргэдийн түр зөвлөл” гэж газар шинэчлэн зохион байгуулах төсөл боловсруулах үйл ажиллагаанд оролцох үүрэг бүхий иргэдийн төлөөллийн байгууллагын нэг хэлбэрийг;

1.3.6 “Хамрах хүрээ” гэж Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон нутаг дэвсгэрийн онцлогт тулгуурлаж тогтоосон төлөвлөлтийн хязгаарыг;

1.3.7 “Төслийн талбар” гэж газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон газрыг;

1.3.8 “Төсөл” гэж газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, түүнийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, төслийн

Page 10: Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram

санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдпөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан бизнөс. төлөвпөгөө бүхий баримт бичги^г)

1.3.9 “Төсөл хэрэгжүүлэгч” гэж төслийг хэрэпкүүлэх иргэдийн төлөөллийн байгууллага, хөрөнгө оруулагч, бусад оролцогч талуудыг;

1.3.10 “Төслийн гэрээ” гэж газар өмчлөгч, хөрөнгө оруулагч болон Нийсл^лийн Засаг даргаас томилогдсон эрх бүхий этгээд харилцан тохиролцож байгуулсан баримт бичгийг;

1.3.11 “Хувь нийлүүлсэн газар” гэж газар шинэчлэн зохион байгуулах төслийн |албар дахь газар өмчлөгчид сайн дурын үндсэн дээр хувь нийлүүлж бий болгосон газрыг;

1.3.12 “Нөөц газар” гэж хувь нийлүүлсэн газраас төслийг санхүүжүүлэх зо худалдан борлуулахаар төлөвлөсөн газрыг;

1.3.13 “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” гэж Хот байгуулалтын тухай хуулий зүйлийн 3.1.12-т заасныг;

1.3.14 “Инженерийн дэд бүтэц” гэж эрчим хүч, цэвэр, бохир ус, болон йам, замын байгууламж, тээвэр, харилцаа холбооны шугам сүлжээ, барилга байгууламжийг;

1.3.15 “Нийгмр^н дэд бүтэц” гэж эрүүл мэнд, боловсрол соёл, худалдаа, ахуйн үйлчилгээний барилга байгууламжийн цогцолборыг;

1.3.16 “Хөрөнгө оруулагч” гэж батлагдсан төслийн бүтэн болон тодорхой хэсгийг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр бүхий хувь хүн болон хуулийн этгээдийг;

ХОЁР. ГАЗАР ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.1 Газар шинэч^эн зохион байгуулах үйл ажиллагаа нь үндсэн дөрвөн үе шаттайгаар хэрэгжинэ.

2.1.1 Төслийн бэлтгэл үе шат

2.1.2 Төсөл боловсруулах үе шат

2.1.3 Төсөл хэрэгжүүлэх үе шат

2.1.4 Төслийн төгсгөлийн үе шат

2.2 Бэлтгэл үе шатанд гэр хорооллын иргэдийг мэдээллээр хангах, төслийн талбар төслийн талбарт нийгэм, эдийн засгийн болон төлөвлөлтийн судалгаа хийх, судал шинжилгээ хийх, иргэдийн бүлэг зохион байгуулагдахад дэмжпэг үзүүлэх;

2.3 Төсөл боловсруулах үе шатанд төслийн талбарын хэсэгчилсэн ерөнхий төл' даалгаврыг баталж, эх загвар зургийг боловсруулах, газар өмчлөгч, эзэмшигчидт төслийн бичиг баримт боловсруулж батлуулах;

2.4 Төсөл хэрэгжүүлэх үе шатанд инженер, геологийн судалгаа хийх, ажлын зураг бс. батлуулах, төсөл хэрэгжүүлэгч талууд гэрээ байгуулах, барилга байгууламжийг газрыг борлуулах;

2.5 Төслийн төгсгөшйн үе шатанд батлагдсан зураг төслийн дагуу баригдсан барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөх, газар болон үл хөдпөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг шинэчлэн бүртгүүлэх, борлуулсан нөөц газрын эрхийг шилжүүлэх, төслийн хэрэгжилтийн тайлангг дүгнэх, гэрээний биелэлтийг дүгнэн төслийн удирдах хороо болон

риулалтаар

н 3 дугаар

ыг тогтоох, гаанд дүн

өвлөгөөний эй хамтран

ловсруулах, барих, нөөц

Page 11: Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram

иргэдийн төлөөллийн байгууллагаар хэлэлцүүлэх, үнэлгээ дүгнэлтийг гаргуулж, төслийг дуусгавар болгох;

2.6 Төсөлд тавигдах шаардлага

2.6.1 Төсөл ррловсруулахад төслийн талбарт хамрагдсан газар өмчлөгч, эзэмшигчдийн 75-аас доошгүй хувийн саналыг авсан байх;

2.6.2 Төслийн хэсэгчилсэн өрөнхий төлөвлөгөөг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөтэй уялдуулах;

2.6.3 Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тухайн төслийн талбар дахь газэр| өмчлөгчид дэмжиж, гарын үсэг зурснаар бүрэн боловсруулж дууссанд тооцох;

2.6.4 Бүрэн боловсруулж дууссан төслийг төслийн удирдах хороонд танипцуулж, батлуулах;

2.7 Төслийн бүрдэл

2.7.1 Төсөл хдрэгжүүлэх талбарын судалгааны тайлан

2.7.2 Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө2.7.3 Газар, үл хөдпөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн

зохион байгуулалт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнг^йн өмчлөгч, эзэмшигчийг түр суурьшуулах асуудпыг бүрэн тусгасан төсөл хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө

2.8

2.7.4 Төслийн санхүужилтын төлөвлөгөө

Газар өмчлөгчид газраар хувь нийлүүлэх2.8.1 Төсөл хэрэгжүүлэх талбарт батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд уялдуулан газраар хувь нийлүүлэх үйл ажиллагааг газар өмчлөгчидтэй хамтран зохион байгуулна;

2.8.2 Газраар хувь нийлүүлэх үйл ажиллагаанд газар өмчлөгчдийн газар өм^лөх эрхийн гэрчилгээнд заасан газрын хэмжээг үндэслэл болгоно;

2.8.3 Газар өмчлөгч өөрийн өмчлөлийн газрын хуулиар зөвшөөрөгдсөн хэтрүүлэн ха|иЬан газрыг хувь нийлүүлэх газарт тооцохгүй ба уг газар эзэмшлийн га|зарт тооцно;

2.8.4 Хувь нийлүүлсэн газрыг нөөц газар, дэд бүтэц, нийтийн эзэмшлийн болон барилга байгууламж барих зориулалтаар ашиглана;

3.1

2.8.5 Хувь н^йлүүлсэн газрыг энэ журмын 2.8.4-д зааснаас өөр зориулалтаар ашиглахыг хориглоно;

2.8.6 Хувь нийлүүлсэн газрын эрхийн шилжилт хөдөлгөөний хоригийг төсөл хэрэгжиж дуусахад цуцалж, шинээр газрын эрхийн харилцаа үүснэ;

ГУРАВ. ИРРГЭН, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО

Иргэдийн төлөөллийн байгууллага

3.1.1 Газар ө^члөгч бүр “Иргэдийн төлөөллийн байгууллага”-ын гишүүн байх ба саналын нэг эрхтэй.

хэмжээнээс нь нийтийн

зам талбай

Page 12: Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram

4.1

3.1.2 Иргэдийн төлөөллийн байгууллага нь төслийн бэлтгэл болон боловсруулах үе шатанд “Иргэдийн түр зөвлөл” хэлбэртэй байх ба төсөл хэрэгжүүлэх болон төгсгөлийн үе шатанд хуулийн этгээдийн хэлбэрээр зохион байгуулагдана.

3.1.3 ИргэдииИ түр зөвлөл нь тухайн төслийн талбар дахь газар өмчлөгчдийн 75-аас доошгүй хувийн бүрэлдэхүүнтэй хурлаар байгуулагдах ба хурлаас үйл ажиллагааны төлөвлөгөө, бүтцийг батална.

3.1.4 Иргэдиин төлөөллийн байгууллага нь төслийн хэрэгжилтэнд иргэдий хангаж ажиллана.

н оролцоог

3.1.5 Иргэдийн) төлөөллийн байгууллага нь төслийн талбар, засаг захирга^ны зохион байгуулалт, тухайн газрын онцлогоос хамааран нэгж бүлгүүдтэй байж болно.

3.1.6 Иргэдийн төлөөллийн байгууллага нь төсөл хэрэгжиж дууссаны дараа талуудтай зөвшилцсөний үндсэн дээр төслийн дараах ашиглалтыг хариуцаж болно.

3.1.7 Төслийн төгсгөлийн үе шатанд иргэдийн төлөөллийн байгууллага Нь төслийн хүрээнд хийсэн ажлын тайланг нийт газар өмчлөгчдийн хурлаар тайлагнана.

ДӨРӨВ. ТӨСЛИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Төслийн удирдах хороо

4.1.1 Иргэдийн төлөөлөгчдийн хурын тэргү/лэгчид гэр хорооллын газарзохион байгуулрх төслийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий төслий хорооны бүрэлдэхүүн, бүтэц, дүрмийг батлана.

Ж 1

4.1.2 Төслийн удирдах хороо нь иргэдийн санаачлагаар боловсруулсг талбарыг бата|лма.

4.1.3 Төслий^ удирдах хороо нь төслийг хэрэгжүүлэх явцад гарах алива шийдвэрлэж, хэлэлцсэн асуудлаараа зөвлөмж, дүгнэлт, тэмдэглэл гар! даалгавар өгнө.

4.1.4 Төслийн удирдах хороо нь төслийн талбарт улс, нийслэлийн төсви оруулалтаар хэрэгжих инженерийн болон нийгмийн дэд бүтэц, инженерийн ба хэмжээ, батла^ хамгаалах, аюулгүй байдал, гамшигаас хамгаалах барилга бай жагсаалтыг гаргах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлнэ.

4.1.5 Төслийн удирдах хороо нь газар шинэчлэн зохион байгуулах үйл а: бэлтгэл үе шат буюу иргэдийг мэдээлэл, сургалт, сурталчилгаагаар хангах, иргэ, зохион байгуул^гдахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын төсөв, баталж, шаардлагатай санхүүжилтыг шийдвэрлүүлнэ.

4.1.6 Төслийн удирдах хороо нь төсөл хэрэгжих нөхцлийг бүрдүүлэх, төсөл хэ үйл ажииллагаанд дэмжлэг үзүүлнэ.

4.1.7 Төслийй удирдах хороо нь ажлын албатай байна. Ажлын албаны ү| хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ гүйцэтгэнэ.

4.2 Нийслэлийн Засаг дарга нь холбогдох мэргэжлийн байгууллага, төслийй иргэдийн төлөөллөөс бүрдсэн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ү ажлын хэсгийп ^айгуулна.

4.3 Төслийн удирдах хорооны ажпын алба

шинэчлэн н удирдах

н төслийн

асуудлыг гаж, үүрэг

йн хөрөнгө лтгэл арга

(ууламжийн

иллагааны дийн бүлэг өлөвлөгөөг

рэгжилтиин

ургийг “Гэр

талбарын үрэг бүхий

Page 13: Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram

4.4

4.6

4.3.1 Ажлый ^лба нь Нийслэлийн Засаг даргыг төлөөлж газар өмчлөгч, хөрө^гө оруулагч нартай төсөл хэрэгжүүлэх гэрээг харилцан тохиролцож байгуулна.

4.3.2 Ажлын алба нь төслийн талбар дахь нийтийн эзэмшлийн газрын төлөвлөлт, зарцуулалтыг хариуцан хэрэгжүүлнэ.

4.3.3 Ажлын ^лба нь төслийн талбарт улс, нийслэлийн төсөв, олон улсын б^йгууллагын зээл тусламжаар хэрэгжих ажлын захиалагч байх ба захиалагчийн хяналтыг х^рэгжүүлнэ.

4.3.4 Ажлын алба нь төслийн хэрэгжилтийг хагас жил тутамд үнэлж төслиин удирдах хороо болон иргэдийн төлөөллийн байгууллагад тайлагнана.

4.3.5 Ажлын алба нь газар өмчлөгч, хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээг Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, төслийн талбар дахь газар өмчлөгчийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг эх х)/виар нь хадгална.

4.3.6 Ажлык| алба нь төслийн талбар тус бүрт хяналт тавих, хэрэгжил[гийг зохион байгуулах үүрэг бүхий төслийн нэгжтэй байж болно.

бэлбү.

зжл

тгэл үө шат лэг зохион өөг жил бүр ыг зохион

4.3.7 Ажлын алба нь газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны буюу иргэдийг мэдээлэл, сургалт, сурталчилгаагаар хангах, иргэдийн байгуулагдахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын төсөв, төлөвлөп боловсруулж, батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх а: байгуулна.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар:

4.4.1 Төслийн хамрах хүрээг тогтоох, төслийн талбарын хил хязгаарыг ажлын албатай зөвшилцөх;

4.4.2 Төслийн талбарт хэсэгчилсэн өрөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн боловсруулан батлах;

4.4.3 Хэсэгчилсэн өрөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт байгууламж бүрт зургийн даалгавар боловсруулах, зураг төсөл батлах;

4.4.4 БарилГа байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах байгуулах;

4.5 Нийслэлийн Өмчийн харилцааны газар:

4.5.1 Төслийн талбар дахь газар өмчлөгч, эзэмшигчдийн мэдээлэл, судал албанд гаргаж өгөх;

4.5.2 Төслийн талбар дахь газар өмчлөгч, эзэмшигчийн бүртгэлийн зөрчлийг арилгуулах арга хэмжээг зохион байгуулах;

4.5.3 Хуулиар хориглоогүй нөхцөлд иргэний газар өмчлөх эрхийг хангах;

4.5.4 Газрын эрх зүйн харилцаанд хяналт тавих, зөрчил арилгах, холбог^ох хуулийн хэрэгжилтийг хангах;

4.5.5 Төслийй талбар дахь хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг төслийн шаардлагад нийцүүлэн зо|<ицуулах;

Нийслэлийн Улсын бүртгэлийн газар:

4.6.1 Тухайн төслийн талбар дахь газар болон үл хөдпөх эд хөрөн^ө өмчлөгч, эзэмшигчийг холбогдох мэдээлэл, судалгаагаар хангах,

даалгаврыг

тавйх, барилга

ажпыг зохион

гааг ажлын

Page 14: Gazar shinechlen zohion bguulah uil ajiilagaanii juram

4.6.2 Оролцогч талуудын гэрээг бүртгэх;

4.7 Захирагчий^ ажлын алба нь инженерийн байгууламжийн зураг төсөл зөвши|лцөх, хяналт тавих;

4.8 Нийслэлийн Авто замын газар нь төслийн талбар дахь авто зам, замын байгууламжийг төлөвлөх ба ажлын зураг төслийг зөвшилцөх, зам барилгын ажилд хяналт тавих;

4.9 Энэ журмаар тусгайлан зааснаас бусад Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага энэ журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;

ТАВ. ХӨРӨНГӨ ОРУУЛАПТ

5.1 Төслийн хөрөнгө оруулалт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ;

- Хөрөнгө ору|улагчийн санхүүжилт

- Хувь нийлүүлсэн газар

- Төрийн өмчийн газар

- Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт

- Олон улсын байгууллагын зээл тусламж

5.2 Хөрөнгө оруулагч нь улс, нийслэл, хувийн хэвшил, төрийн байгууллага, төрийн бус байгууллага зэрэг өмчийн ямар ч хэлбэрийн хуулийн этгээд байж болно.

5.3 Төслийн талбар дахь салбар шугам сүлжээ, хороолол дундах зам талбайгаас бусад инженерийн болон нийгмийн дэд бүтэц, инженерийн бэлтгэл арга хэмжээ, гамшигаас хамгаалах барилга байгууламжийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.

5.4 Төслийн талбар дахь газар өмчлөгч иргэн төслийн шаардлага болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж болно.

5.5 Хөрөнгө оруулагч этгээдийн төсөлд оролцох эрх зүйн хэм хэмжээ болон төслийн хэрэгжилтийн явцад хүлээх үүргийг төсөл хэрэгжүүлэгч талуудын хэлэлцэн тохиролцож байгуулсан гэрээгээр зохицуулна.

5.6 Хөрөнгө оруулагч нь бусад аж ахуйн нэгж байгууллагатай ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулж болно.

ЗУРГАА. БУСАД

6.1 Энэ журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөпчдийн Хурал, түүний чөлөөт цагт Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.

6.2 Нийслэлийн тэр захиргааны байгууллагууд нь төсөл боловсруулах болон хэрзгжүүлэх уе шатанд шаардагдах судалгаа мэдээллээр хангана.

6.3 Энэ журмыг хэрэгжүүлээгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

~ о 0 о ~