27
ХААИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол улсын “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хууль, БСШУ-ны сайдын 2003 оны 158 тоот тушаалыг үндэс болгон ХААИС-д дээд боловсролын диплом, бакалаврын зэрэг олгох сургалтыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална. 1.2. Диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын гол зорилго нь элсэгчдэд боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлэн их сургуулийн мэргэжлийн суурь боловсрол олгож, цаашид бие даан суралцаж ажиллах мэдлэг, чадвар эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино. 1.3. Диплом, бакалаврын сургалтын элсэлтийн асуудлыг “ХААИС-ийн элсэлтийн журам”-аар, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртэй холбогдох асуудлыг “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-аар, оюутны суралцах үйл ажиллагааг “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-аар, төгсөлттэй холбоотой асуудлыг “ХААИС-ийн төгсөлтийн шалгалтын журам”-аар, эчнээ, экстернат хэлбэрийн сургалтыг тусгай журмаар зохицуулна. Хоёр. Журмын нэр, томъёо 2.1. Багц цаг нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны эзэмшсэн мэдлэг чадвар, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тооцох үндсэн хэмжүүр, дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах хэрэгсэл мөн. 2.2. Нэг багц цагийн хэмжээ өдрийн хэлбэрээр суралцаж байгаа дундаж суралцагчийн 7 хоногийн бүтэн ачаалал буюу 40 цагтай тэнцүү байна. 16 долоо хоногтой улирлын нэг 7 хоногт суралцахад зориулах дараах багц цаг бүрийг нэг кредит гэнэ. /Цаашид багц цагийг дүрэм, журам, бусад баримт бичигт КРЕДИТ гэж тусгана/ 2.3. Кредит цагийг бүхэл тоогоор илэрхийлэх бөгөөд 7 хоногт суралцах хөдөлмөрийг тухайн хичээлийн онцлогийг харгалзан дараахь хувилбараас гадна тэнхим өөрөө тогтоож болно. 2.4. Нэг хичээлийн кредит 4-өөс илүүгүй байна. 3 кредит /7 хоногт 9 цаг/ 2 кредит /7 хоногт 6 цаг/ 1 кредит /7 хоногт 3 цаг/ лекц Дад, сем Лаб Бие даалт Лекц Дад, сем лаб Бие даалт лекц Дад, сем лаб Бие даалт 2 2 - 5 2 1 - 3 2 - - 1 2 1 1 5 1 2 - 3 - 2 - 1 2 2 1 4 1 1 1 3 1 1 - 1 1 2 2 4 2 2 - 2 - 4 - 5 2 - 2 2 - - 3 - 3 - 2 - 1 2.5. Дээрх заалтаас гадна сургалт, үйлдвэрлэлийн дадлага, ангийн болон дипломын /төгсөлтийн/ ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах хичээлийн 40 цагийг 1 кредит гэж үзнэ 2.6. Нэг адил индекстэй (нэртэй) хичээлүүд нэг ижил кредиттэй байна. 2.7. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдах аливаа хичээлийг нэг улиралд үзэж дуусгахаар тооцон кредитийг тогтоох ба агуулгын багтаамж ихтэйгээс хэд хэдэн улиралд дамжин үзэх хичээл байвал түүнийг агуулгын залгамж чанар бүхий тусдаа хичээлүүдэд хувааж, тус бүрд нь нэр, индекс, багц цаг онооно. 2.8. Тухайн хичээлийн кредит цаг нь уг хичээлийг судлан эзэмшихэд суралцагчаас зарцуулах нийт хугацаа буюу уг хичээлийн танхимын цаг, суралцагчийн бие дааж ажиллах цаг, зөвлөгөө, ангийн ажил /төсөл/, реферат, график тооцооны ажил гэрийн даалгавар болон суралцагчийн мэдлэг чадварыг үнэлэх явцын үнэлгээнд зарцуулах нийт хугацааг өөртөө багтаана.

Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

  • Upload
    nasaa99

  • View
    1.320

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

ХААИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол улсын “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хууль, БСШУ-ны сайдын

2003 оны 158 тоот тушаалыг үндэс болгон ХААИС-д дээд боловсролын диплом, бакалаврын зэрэг олгох сургалтыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.

1.2. Диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын гол зорилго нь элсэгчдэд боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлэн их сургуулийн мэргэжлийн суурь боловсрол олгож, цаашид бие даан суралцаж ажиллах мэдлэг, чадвар эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

1.3. Диплом, бакалаврын сургалтын элсэлтийн асуудлыг “ХААИС-ийн элсэлтийн журам”-аар, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртэй холбогдох асуудлыг “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-аар, оюутны суралцах үйл ажиллагааг “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-аар, төгсөлттэй холбоотой асуудлыг “ХААИС-ийн төгсөлтийн шалгалтын журам”-аар, эчнээ, экстернат хэлбэрийн сургалтыг тусгай журмаар зохицуулна.

Хоёр. Журмын нэр, томъёо 2.1. Багц цаг нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны эзэмшсэн

мэдлэг чадвар, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тооцох үндсэн хэмжүүр, дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах хэрэгсэл мөн.

2.2. Нэг багц цагийн хэмжээ өдрийн хэлбэрээр суралцаж байгаа дундаж суралцагчийн 7 хоногийн бүтэн ачаалал буюу 40 цагтай тэнцүү байна. 16 долоо хоногтой улирлын нэг 7 хоногт суралцахад зориулах дараах багц цаг бүрийг нэг кредит гэнэ. /Цаашид багц цагийг дүрэм, журам, бусад баримт бичигт КРЕДИТ гэж тусгана/

2.3. Кредит цагийг бүхэл тоогоор илэрхийлэх бөгөөд 7 хоногт суралцах хөдөлмөрийг тухайн хичээлийн онцлогийг харгалзан дараахь хувилбараас гадна тэнхим өөрөө тогтоож болно.

2.4. Нэг хичээлийн кредит 4-өөс илүүгүй байна.

3 кредит /7 хоногт 9 цаг/ 2 кредит /7 хоногт 6 цаг/ 1 кредит /7 хоногт 3 цаг/

лекц Дад, сем Лаб Бие

даалт Лекц Дад, сем лаб Бие

даалт лекц Дад, сем лаб Бие

даалт

2 2 - 5 2 1 - 3 2 - - 1 2 1 1 5 1 2 - 3 - 2 - 1 2 2 1 4 1 1 1 3 1 1 - 1 1 2 2 4 2 2 - 2 - 4 - 5 2 - 2 2 - - 3 - 3 - 2 - 1

2.5. Дээрх заалтаас гадна сургалт, үйлдвэрлэлийн дадлага, ангийн болон дипломын /төгсөлтийн/ ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах хичээлийн 40 цагийг 1 кредит гэж үзнэ

2.6. Нэг адил индекстэй (нэртэй) хичээлүүд нэг ижил кредиттэй байна. 2.7. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдах аливаа хичээлийг нэг улиралд үзэж дуусгахаар тооцон

кредитийг тогтоох ба агуулгын багтаамж ихтэйгээс хэд хэдэн улиралд дамжин үзэх хичээл байвал түүнийг агуулгын залгамж чанар бүхий тусдаа хичээлүүдэд хувааж, тус бүрд нь нэр, индекс, багц цаг онооно.

2.8. Тухайн хичээлийн кредит цаг нь уг хичээлийг судлан эзэмшихэд суралцагчаас зарцуулах нийт хугацаа буюу уг хичээлийн танхимын цаг, суралцагчийн бие дааж ажиллах цаг, зөвлөгөө, ангийн ажил /төсөл/, реферат, график тооцооны ажил гэрийн даалгавар болон суралцагчийн мэдлэг чадварыг үнэлэх явцын үнэлгээнд зарцуулах нийт хугацааг өөртөө багтаана.

Page 2: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

2.9. Оюутны сонгуульт ажил, хичээлээс гадуур зохиогдох соёл, хүмүүжил олон нийтийн ажлын идэвхтэй оролцоог харгалзан ирциийн оноонд урамшуулалт оноог оруулан тооцож болно.

2.10. Улирлын шалгалт, хэд хэдэн хичээлийг хамарсан нэгдсэн шалгалт, түүнчлэн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хуралд оролцох зэрэгт багц цаг оноохгүй.

2.11. Хичээлийн кодчилол: Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийн залгамж холбоо, агуулгын гүнзгийрэлт, сонголтын мэдээллийг харуулах зорилгоор хичээлүүдэд үсэг (тухайн хичээлийн англи нэрийн товчлол) ба тоо (тухайн хичээлийн агуулгын гүнзгийрэлт)-гоор илэрхийлэгдэх индекс оногдуулна.

Гурав. Сургалтын хөтөлбөрийн агуулга

3.1. Дээд боловсролын диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн агуулга нь суралцагчдын сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн тэдэнд хөдөөгийн хөгжил, экологи, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн техник, технологи, нийгэм эдийн засгийн чиглэлээр мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх өөрийгөө хөгжүүлэх арга барил төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

3.2. Диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн чиглэл бүрийн боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

3.3. Боловсролын стандартаар суралцагчдын зайлшгүй эзэмшвэл зохих боловсролын агуулга, түүний үнэлгээ, багш, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлж, баталгаажуулан мөрдөж ажиллана.

3.4. Мэргэжлийн тодорхойлолтоор тухайн мэргэжлээр төгсөгчид тавигдах нийтлэг болон мэргэжлийн онцлог шаардлага, шалгуурыг нарийвчлан тусгаж уг шаардлагыг хангахад сургалтын төлөвлөгөөний агуулгыг чиглүүлэн боловсруулсан байна.

Дөрөв. Сургалтын төлөвлөгөө, явц

4.1. aСургалтын төлөвлөгөө нь сургалтын ерөнхий зохион байгуулалт, агуулгын багтаамж, норматив хугацаа, судлах хичээлийн цэс, хэлбэр, тэдгээрийн багтаамж, дараалал залгамж холбоо, сургалт үйлдвэрлэлийн дадлагын төрөл, хугацааг тусгасан бакалаврын сургалтын үндсэн баримт бичиг мөн.

4.2. Сургалтын төлөвлөгөө нь сургалттай холбоотой дүрэм, журам бусад баримт бичигтэй зөрчилдөхгүй байна.

4.3. Диплом, бакалаврын сургалтын төлөвлөгөөг “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-ын дагуу боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тус сургуулийн ректор батална.

4.4. Өдрийн хэлбэрээр суралцагч оюутан суралцах хугацаандаа улирал тутам дунджаар 18-аас илүүгүй багц цагийн хичээлийг судлахаар сонголт хийнэ. Сургалтын хөтөлбөрийн эрхлэгчийн зөвшөөрөлтөйгөөр нормативаас илүү ачаалалтай байхаар хичээл сонгож болно.

4.5. Сургалтын төлөвлөгөө нь заавал үзэх хичээлээс гадна сонгон судлах хичээлүүдийг багтаасан, оюутан хувийн төлөвлөгөөгөөр зохицуулан суралцаж болохуйц уян хатан байхаар боловсруулагдсан байна.

4.6. Батлагдсан сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийн хоорондох залгамж холбоог харгалзан жил, улирлаар хуваарилсан сургалтын санал болгох төлөвлөгөөг боловсруулж, оюутан суралцагчдад зөвлөн туслах ажлыг сургалтын алба, тэнхим, зөвлөх багш нар зохион байгуулна.

4.7. Хичээлийн жил нь үндсэн 2 улирал (намар, хавар), нэмэлт улирал (өвөл, зуны)-аас бүрдэнэ. Намар, хаврын улиралд оюутан танхмын хичээлд заавал суух ба тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 2 долоо хоног, нэмэлт сургалтын үргэлжлэх хугацаа 2 долоо хоног байна.

4.8. Нэмэлт сургалт өвөл, зуны улирал нь оюутны хүсэлт, захиалгаар сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд зориулагдана.

Тав. Сургалтын агуулга, багтаамж, шаардлага

5.1. Мэргэжлийн диплом олгох сургалтын агуулга нь тухайн мэргэжлийн бакалаврын сургалтын эхний 3 жилийн агуулгатай дүйцэхүйц буюу 90 багц цагаас доошгүй байна. Дараах тохиолдолд оюутанд дээд боловсролын дипломын зэрэг олгоно. Үүнд:

Page 3: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

- Оюутан 90-ээс доошгүй багц цаг цуглуулсан боловч цаашид суралцах шаардлагагүй гэж үзэн оюутан хүсэлт гаргасан

- Судалсан хичээлд F үнэлгээгүй - Сургалтын төлбөрийг бүрэн төлсөн - Оюутан 120-оос доошгүй багц цаг цуглуулсан боловч үнэлгээний голч дүн нь 2.0-д

хүрээгүй тохиолдолд олгоно. 5.2. Бакалаврын зэрэг олгох сургалтын агуулга нь 120 багц цагаас доошгүй байна. Дараах нөхцөл,

болзол хангасан оюутанд дээд боловсролын бакалаврын зэрэгтэй мэргэжлийн диплом олгоно. Үүнд: - Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг судалж нийт 120-оос доошгүй, үүний

дотор заавал судлах хичээлүүдийн бүх багц цагийг болон сонгон суралцах хичээлүүдийн минимум багц цагийг бүрэн цуглуулсан,

- Үнэлгээний голч дүн 2.0 ба түүнээс дээш байх шаардлагыг хангасан байвал зохино. - Судалсан хичээлд F үнэлгээгүй - Сургалтын төлбөрийг бүрэн төлсөн

5.3. Бакалаврын сургалтыг өдөр, орой, эчнээ, зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулж явуулна. 5.4. Диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын агуулгын багтаамж, норматив хугацааг

элсэгчдийн боловсролын төвшин, суралцах хэлбэрээс хамааруулан дараах байдлаар тогтооно. Сургалтын агуулгын багтаамж, хугацаа

Элсэгчийн боловсролын

түвшин

Өдөр Орой Эчнээ Олгох боловсролын

зэрэг Бүрэн дунд жил Бүрэн

дунд жил Бүрэн дунд Жил

Бүрэн дунд 90 3 90 3,5 90 4 Дипломын Бүрэн дунд 90+30 4 120 4,5 120 5 Бакалавр Бүрэн дунд 150* 5 150 5,5 - - Бакалавр

Бүрэн дунд 120+40 5 160 5.5 160 6 давхар

мэргэжлийн бакалавр

Бакалавр /ижил чиглэл/ +40 +1.5 +40 +2 +40 +2.5 Бакалавр

Бакалавр (өөр чиглэл) +60 +2 +60 +2.5 +60 +2.5

давхар мэргэжлийн

бакалавр Тайлбар: * - 5 жилийн сургалттай мал эмнэлгийн хөтөлбөр - Бакалавр / ижил чиглэл/ гэдэгт өмнө нь эзэмшсэн мэргэжлийн индексийн эхний 2 орон

болон бакалаврын зэрэг олгосон чиглэл, нэршил ижил байх тохиолдлыг харгалзан үзнэ. Өмнө эзэмшсэн боловсролын төвшин, суралцагчийн бэлтгэл, авъяас, чадвараас хамаарч дээрх нормативаас бага хугацаанд тухайн шатны боловсролыг эзэмшиж болно.

5.5. Өдрийн хэлбэрээр бакалаврын шатлалд суралцагч оюутан суралцаж буй чиглэлээрээ хоёр дахь нарийн мэргэжлийг давхар эзэмшихийг хүсвэл 40-өөс доошгүй кредит, өөр чиглэлээр бакалаврын зэргийн боловсрол эзэмших бол 60-аас доошгүй кредитийн хичээл нэмж сонгон судлахаар сургалтыг төлөвлөнө.

5.6. Эчнээ хэлбэрээр суралцагч нь бакалаврын зэргийн D дипломтой бол 2,5 жил, бусад суралцагч 4,5 жилийн хөтөлбөрөөр суралцана.

Зургаа. Хичээлийн стандарт хөтөлбөр

6.1. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүр хөтөлбөртэй байх ба түүнд тухайн хичээлийн агуулгын стандарт тодорхойлогдсон байна.

6.2. Хичээлийн стандарт хөтөлбөр нь тухайн хичээлээр суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, цагийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг багтаасан сургалтын үндсэн баримт бичиг мөн.

6.3. Хичээлийн стандарт хөтөлбөрийг “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-ын дагуу боловсруулан батална.

6.4. Багш хичээлийн хөтөлбөрт тодорхойлогдсон агуулгыг оюутанд бүрэн олгох оюутан тэрхүү агуулгыг эзэмших үүрэгтэй.

Page 4: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

Долоо. Оюутны сурах үйл ажиллагаа

7.1. Оюутны суралцсан хугацаанд цуглуулсан багц цагийн тоо хэмжээг үндэслэн дараахь байдлаар ангилан нэрлэж, сургалтын албанаас тэдний суралцах үйл ажиллагаагаа зохистой төлөвлөж зохицуулахад нь зөвлөмж, чиглэл өгч ажиллана.

Кредит Ангилал 0-30 Шинэ оюутан 31-89 Оюутан 90-ээс Төгсөх оюутан

7.2. Бүрэлдэхүүний сургуулийн захирал шинээр элсэгч оюутан болон дээрх ангиллаар “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд (хавсралт I), (хавсралт II)-ийн дагуу тушаал гаргана.

7.3. Оюутны сурах үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулахад зориулсан “Оюутны гарын авлага”-ыг хичээлийн жилийн эхэнд Сургалтын бодлого зохицуулалтын албанаас эрхлэн тэнхим, бүрэлдэхүүний сургууль олгож, WEB-д байрлуулна.

7.4. “Оюутны гарын авлага” мэдээлэлд сургуулийн товч танилцуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн хөтөлбөр, стандарт, бие даан судлах хичээлийн агуулга, ашиглах үндсэн болон нэмэлт сурах бичиг, сургалттай холбогдолтой дүрэм, журмыг тусгасан байна.

7.5. Оюутнууд дараагийн улиралд судлах хичээлийг бүлгээр болон оюутан бүр сонгож, “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд багтааж бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд урьдчилан өгнө.

7.6. Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба эдгээр саналыг “Сургалтын албаны программ”-д бүртгэж дараагийн улирлын хичээлийн хуваарийг нэгтгэн гаргана.

7.7. Оюутан залгамж холбоотой хичээлүүдийн өмнөх холбоотой хичээлд F болон стандарт бус үнэлгээ авсан бол дараах залгамж холбоотой хичээлийг сонгож судлахыг хориглоно.

7.8. Оюутан сонгосон хичээлийн явц болон нийт суралцсан хугацааны дүн, сургалтын төлбөрийн мэдээллийг “Оюутны программ”-аас өөрийн кодоор орж авч болно.

7.9. Сургалтын санал болгох төлөвлөгөөнд тулгуурлан оюутны хэвийн ачаалалтай хичээлүүдийн залгамж холбоог хангах, “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-ыг үндэслэн сонголт хийхэд нь зөвлөх багш зөвлөн тусална.

ХААИС-ИЙН ОЮУТНЫ МЭДЛЭГ,

ЧАДВАРЫГ ДҮГНЭХ ЖУРАМ Нэг. Нийтлэг зарчим

1.1 ХААИС-д суралцаж буй оюутны мэдлэг, чадварыг дүгнэхэд энэхүү журмыг баримтлана. 1.2 Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн мэдлэг,

чадварын төвшинг үнэлж, дүгнэх гол хэлбэр нь явцын үнэлгээ болон улирлын шалгалт (хөндлөнгийн үнэлгээ) байна.

1.3 Улирлын шалгалтыг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-н тогтоосон цаг хугацаанд зохион байгуулна.

1.4 Оюутны мэдлэг, чадварыг үнэлж дүгнэхдээ тэдний бие даан суралцах үйл ажиллагааг хөхүүлэн дэмжин хөгжүүлэх, оюутны сурах, багшийн сургах үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх зарчмыг удирдлага болгоно.

1.5 Оюутны мэдлэг, чадварыг дүгнэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй, бодитой, шударга, ил тод байх зарчмын дагуу зохион байгуулан явуулна.

1.6 Ижил кодтой, ижил кредиттэй хичээлийн шалгалтыг тест, бичгийн хэлбэртэй авах тохиолдолд нэг цагт, нэгэн зэрэг явуулна.

1.7 Ижил мэргэжлээр суралцаж буй өдөр, эчнээ, зайн сургалтын оюутны мэдлэг, чадварыг хичээлийн нэгэн ижил хөтөлбөрийн агуулгаар шалгаж дүгнэнэ.

1.8 “ХААИС-ийн бакалавр оюутны суралцах гэрээ”-ний дагуу төлбөр төлөөгүй оюутныг улирлын шалгалтанд оруулахгүй болно.

1.9 Оюутан тухайн хичээлийн шалгалтыг тогтоосон хугацаанд өгөх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ тухай бүрэлдэхүүний сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгчид

Page 5: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

бичгээр өргөдөл гаргаж, тухайн хичээлийн шалгалт авах улиралд шалгалт өгөх зөвшөөрөл авна.

1.10 Тухайн хичээлийг сонгосон боловч хичээлд суухгүйгээр улирлын шалгалтаа шууд өгч кредитээ тооцуулах хүсэлтэй оюутан улирлын эхний долоо хоногт тухайн хичээлийн кредитийн үнэлгээний 30 хувийн төлбөрийг тушааж, холбогдох сургуулийн сургалтын албанд өргөдөл гарган шалгалт өгнө. Шууд тооцуулах шалгалт нь зөвхөн ерөнхий суурь хичээлд зөвшөөрөгдөнө.

Хоёр. Оюутны үнэлгээний нэгдсэн систем (ОҮНС) 2.1 Сургалтын кредит тогтолцооны зарчимд нийцүүлэн оюутны мэдлэг, чадварыг ОҮНС-ээр

үнэлж дүгнэнэ. 2.2 Оюутны сурлагын амжилтыг тухайн улиралд үзсэн бүх хичээлийн голч дүнгээр дүгнэнэ. 2.3 Оюутны мэдлэг, чадварыг дүгнэхдээ стандарт ба стандарт бус үнэлгээг хэрэглэнэ. Үүнд: А,

В, С, D, F нь стандарт үнэлгээ, CR, NC, E, W, R нь стандарт бус үнэлгээ байна. 2.4 Оюутны мэдлэгийн түвшинг 100 хувийн үнэлгээгээр дүгнэж А, В, С, D, F, CR, NC гэсэн

үсгэн дүнг тавина. Энэ нь оюутны тухайн хичээлийн дүн юм. Оюутны мэдлэг, чадварыг үнэлэхэд дараах лавлах хүснэгтийг хэрэглэнэ.

Оюутны мэдлэгийн түвшинг үнэлэх стандарт үнэлгээ

№ Рейтинг оноо /

хувиар/

Үсгэн үнэлгээ

Үнэлгээ-ний оноо/ чанарын/

Үнэлгээний болзол

1 90-100 А 4.0

Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг оюутан дээд зэрэг бүрэн гүйцэд бүтээлчээр ойлгож, мэдлэг эзэмшсэн, хичээлийн ухагдахуун, ойлголтуудыг чадварлаг ашиглаж чадахыг харуулна.

2 80-89 В 3.0

Сурлагын дундаж төвшнөөс дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон, хичээлтэй холбогдох материалыг ашиглах, даалгавар хийж гүйцэтгэх чадвартай, эзэмшсэн мэдлэгийг үйл ажиллагаандаа хэрэглэх чадвартай болохыг илтгэнэ.

3 70-79 С 2.0

Сурлагын дундаж төвшинг илтгэх дүн. Тухайн хичээлийн хувьд ихэнх хэсгийг хангалттай хэмжээний ойлголт авсан, холбогдох энгийн даалгаврыг хийж гүйцэтгэх чадвартай бөгөөд цаашид энэ салбарын мэдлэгийг гүнзгийрүүлэн судлах бэлтгэлтэй болохыг харуулна.

4 60-69 D 1.0

Сурлагын дундаж төвшинд дөхсөн амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахуунуудыг жигд ойлгоогүй, харьцангуй хялбар бодлогыг бодох чадвартай, ерөнхий мэдлэг, чадвар , дадал дутмаг болохыг илтгэнэ. Тухайн тохиолдолд уг хичээлийн мэдлэгийг гүнзгийрүлэн судлахын тулд нэмэлт даалгавар хийж гүйцэтгэх шаардлагатай.

5 0-59 F 0.0 Мэдлэг, чадвар, дадал хангалтгүйг илтгэх дүн.

Оюутны мэдлэгийн түвшинг үнэлэх стандарт бус үнэлгээ

Оюутны тухайн хичээлээр авч болох тэмдэглэгээ Тухайн улирлын эцэст оюутан бүрээр бодогддог улирлын үнэлгээний голч дүнг тооцож гаргахад дараах тэмдэглэгээнүүд хэрэглэгдэнэ. Үүнд:

U - Оюутан кредит шууд тооцох шалгалт өгөх Е - Улирлын шалгалт өгөөгүй R - Тухайн хичээлд дахин суралцахаар шийдсэн

Page 6: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

W - Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан R, W тэмдэглэгээнд харгалзах үнэлгээний оноо 0.0 байна.

Оюутан нь дээрх тэмдэглэгээтэйгээр шалгагдсан тухайн хичээлийг дахин судалж, “A-F” үнэлгээтэйгээр шалгуулах үүрэгтэй. Оюутан кредит шууд тооцох шалгалт өгөх “U” Uncomplete

• Оюутан тухайн хичээлийн өөрийн мэдлэг, дадлага, чадварыг хангалттай гэж үзвэл кредит шууд тооцох 30 хүртэл онооны шалгалтанд өөрийн хүсэлтээр орж болно.

• Сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд Гадаад хэл, математик, физик, мэдээлэл зүй, биеийн тамир, хими, биологи зэрэг хичээлийн кредит шууд тооцох шалгалтыг өгөх ба Сургалтын бодлого зохицуулалтын албанаас нэгдсэн журмаар зохион байгуулна.

• Кредит шууд тооцох шалгалтад орохдоо оюутнууд тухайн хичээлийн нийт кредитийн үнэлгээний 30 хувиар тооцож сургалтын төлбөрийг төлсөн байна.

• Кредит шууд тооцох шалгалтыг оюутан амжилттай өгсөн тохиолдолд тухайн хичээлийн кредитийг оюутанд шууд олгоно. Хичээлийн үнэлгээний хувьд оюутны шалгалтанд авч болох 30 хүртэлх оноог 3,33 гэсэн оноогоор үржүүлж, уг хичээлийг бүтэн үнэлэх 100 хүртэл оноонд шилжүүлнэ.

• Оюутан нь нэг хичээлийн жилд 3 хүртэлх хичээлээр кредит шууд тооцуулах шалгалт өгөх эрхтэй.

• Оюутан кредит шууд тооцох шалгалтын үр дүнд сэтгэл дундуур байвал тухайн хичээлийг шинээр дахин сонгож судлана.

Оюутан улирлын шалгалт өгөөгүй “E” Exam incomplete by the student • Оюутан ямар нэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас улирлын шалгалтанд ороогүй тохиолдолд

“Е” тэмдэглэгээг тавиулж болно. • Улирлын шалгалт эхлэхээс өмнө оюутан энэ тухай өөрийн сургуулийн сургалтын албанд

заавал бичгээр өргөдөл гаргасан байх ба өргөдөл өгөөгүй тохиолдолд “F” үнэлгээ авсанд тооцно.

• “Е” тэмдэглэгээ авсан хичээлээр оюутан хоёр улирлын дотор багтаж заавал шалгалт өгсөн байна. Энэ тохиолдолд шалгалтын төлбөр төлөгдөхгүй.

• “E” тэмдэглэгээ авсан хичээл Үнэлгээний голч дүнд орж тооцогдохгүй. Оюутан тухайн хичээлийг дахин суралцахаар шийдсэн “R” Repeating a course

• Оюутан тухайн хичээлийг дахин судлах хүсэлт гаргасан тохиолдолд “R” үнэлгээг дүнгийн хуудас, сурлагын дэвтэртээ тавиулж болно.

• Улирлын эхний 4 долоо хоногт багтан бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд “R” үнэлгээ тавиулах хүсэлт гарган өргөдлөө баталгаажуулсан тохиолдолд тухайн хичээлийг төлбөр төлөхгүйгээр дахин сонгож судлах эрхтэй.

• Улирлын эхний 4 долоо хоногоос хойш бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд “R” үнэлгээ тавиулах хүсэлт гарган өргөдлөө баталгаажуулсан тохиолдолд тухайн хичээлийн кредитийн төлбөрийг төлж дахин сонгож судлах боломжтой.

Оюутан хичээлийн явцад тухайн хичээлд суралцахаас татгалзаж хаясан “W” Withdrawal • Оюутан ямар нэгэн шалтгаанаар бүртгүүлсэн хичээлдээ суугаагүй, хөтөлбөрийн шаардлагыг

хангаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй бол багш шууд “W” тэмдэглэгээ тавина. • W үнэлгээ авсан оюутнууд тухайн хичээлийг дахин сонгох бол кредитийн төлбөрийг 100%

төлнө.

Гурав. Явцын үнэлгээ 70% 3.1 Явцын үнэлгээний дүн нь оюутан улирлын турш хичээлийг тасралтгүй, жигд уншиж судлан,

эзэмшсэн мэдлэгээ тухайн хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөөнд тусгасан хэлбэрээр, заасан хугацаанд бодитой үнэлүүлэхэд чиглэгдэнэ.

3.2 Оюутны сурах үйл ажиллагаа нь хичээлийн ерөнхий хуваарь болон бие даалтын хуваарийн дагуу явагдана.

3.3 Хичээлийн агуулгыг бүрэн эзэмшүүлэх үүднээс багш оюутантай тогтмол ажиллан, тэдний суралцах идэвхи, мэрийлтийг дэмжиж, өөрөө өөртөө дүгнэлт хийх боломжийг олгох зорилгоор бичгийн болон ярилцлага, тестийн хэлбэрээр явцыг дүгнэнэ.

Page 7: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

3.4 Тухайн хичээлийн лекц, дадлага, семинар, лабораторийн ажил, бие даалтын сэдэвчилсэн төлөвлөгөөнд оюутнаас тест, бодлого, зураг, тооцоо, дасгал, жишээн дээр суралцах ажлын тайлан, илтгэл, реферат, хяналтын ажил, бие даан судлах даалгаврын хамгаалалт зэрэг явцын шалгалтыг хэзээ, хэдэн удаа авч, ямар аргаар дүгнэх талаар тодорхой тусгасан байна. Энэ талаархи мэдээллийг багш оюутнуудад улирлын эхэнд тайлбарлах ба сэдэвчилсэн төлөвлөгөөг тэнхимийн самбарт байрлуулна.

3.5 Улирлын турш оюутны мэдлэгийг дүгнэх багшийн үнэлгээ нь 70 хувийн оноотой тэнцүү байх бөгөөд 3 үндсэн хэсгээс бүрдэнэ

E70 = А1+А2+А3 (1) E70-явцын үнэлгээний 70 хувийг дараах жишиг байдлаар үнэлж болно.

Хүснэгт 3

Тэмдэг-лэгээ

Бүрдүүлэх хэсэг Үнэлэх хэлбэр Оноо

А1 Хичээлийн

ирц Лекц, дадлага, семинар, бие даалтын хичээлийн ирцээр 10

А2

Онолын мэдлэг,

даалгаварын биелэлт

Тест, хяналтын ажил, сорил, бодлого, зураг, тооцоо, дасгал, реферат, илтгэл тавиулах, лаборатори, дадлагын ажлын хамгаалалт гэх мэт хэлбэрээр 40

А3 Бие даалт Бодлого, жишээн дээр суралцах ажлын тайлан, график тооцооны ажил, орчуулга, реферат ангийн ажил, төсөл гэх мэт хэлбэрээр

20

3.6 Багш зааж буй хичээлийн кредитээс хамааран улирлын явцад оюутан бүрт 1 кредиттэй

хичээлд 3-аас, 2 кредиттэй хичээлд 6-аас, 3 кредиттэй хичээлд 9-өөс, 4 кредиттэй хичээлд 12-оос доошгүй дүн тавьсан байна.

3.7 Багш 3.4, 3.5, 3.6-д заасан үнэлгээний зарчмыг үндэслэн улирлын эхэнд “Багшийн программ”-ын тохируулгыг хийж, улирлын туршид явцын үнэлгээг оруулна.

3.8 Хичээл заасан багш улирлын турш оюутантай хэрхэн ажиллаж, мэдлэгийг яаж үнэлж байгаад тэнхимийн эрхлэгч сард 1 удаа “Багшийн программ” болон “Багшийн ажлын дэвтэр”-т хяналт тавьж ажиллана.

3.9 Улирал бүрийн 8, 16 дахь долоо хоногийн эцэст “Багшийн программ” явцын үнэлгээг тооцсоноор хандах эрх хаагдана.

3.10 Оюутан явцын үнэлгээнийхээ талаарх мэдээллийг “Оюутны программ”-аас улирлын 8-р долоо хоногоос хойш харах боломжтой.

Дөрөв. Улирлын шалгалт (хөндлөнгийн 30%)

4.1. Улирлын шалгалтын зорилго нь: • оюутан хичээлийн стандарт хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмшсэн эсэхийг хөндлөнгөөс

үнэлэх • багш, оюутны явцыг бодитой үнэлсэн эсэхэд хяналт тавих • багшийн сургах, оюутны сурах үйл ажиллагаанд үнэлэлт өгөх • оюутны мэдлэг, чадварыг дүгнэх 100 хувийн үнэлгээг бүрдүүлэх

4.2. Улирлын шалгалтын хуваарийг тухайн сургуулийн сургалтын алба Сургалтын бодлого зохицуулалтын албатай тохиролцон зохицуулж улирлын эхэнд мэдэгдсэн байна.

4.3. Явцын үнэлгээний 70 хувийн дүнгээр 30-аас дээш хувийн үнэлгээ авсан оюутныг хөндлөнгийн үнэлгээний шалгалтанд оруулна.

4.4. Хөндлөнгийн үнэлгээний шалгалтыг тестийн болон аман, бичгийн бүх хэлбэрээр авч болно. 4.5. Хөндлөнгийн шалгалтыг комисс авах ба шалгагч багш, ассистентийг тухайн сургуулийн

хөтөлбөрийн эрхлэгч томилно. 4.6. Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба хөндлөнгийн шалгалтын тестийн иж бүрэн санг

хичээл тус бүрээр бүрдүүлэн нууцлалыг хариуцна. Шалгалтын тестийг мэргэжлийн тэнхмийн эрхлэгч хянаж, сургалтын албаар баталгаажуулсан байна.

Page 8: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

4.7. Шаардлагатай тохиолдолд СБЗА-аас мэргэжлийн болон хичээлийн стандартын хэрэгжилтэнд үнэлгээ өгөх зорилгоор хөндлөнгийн шалгалтыг зохион байгуулан авч болно.

4.8. Хичээлийн хөтөлбөр, агуулгыг шинэчлэн боловсруулах бүрд тестийн санд баяжилт хийж шинэчилсэн тестээр шалгалт авна.

4.9. Тестээр буюу бичгээр авах тохиолдолд шалгалтын хугацаа 1 кредиттэй хичээлд 30 минут, 2 кредиттэй хичээлд 60 минут, 3 кредиттэй хичээлд 90 минут, 4 кредиттэй хичээл 120 минут байна. Шалгалтыг амаар авах тохиолдолд нэг цагт 6 оюутан шалгагдсан байхаар зохион байгуулна.

4.10. Шалгалт авсан комисс шалгалтын дүнг ажлын 2 өдөрт багтаан “Багшийн программ”-д оруулсан байна. “Багшийн программ”-д оруулсан дүнг үндэслэн оюутны тухайн улирлын рейтингийн оноо, цуглуулсан кредит, үнэлгээний голч дүн бодогдоно.

4.11. Профессор багш нар намар, хаврын улиралд заасан хичээл бүрээр бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд хандаж програмаас дүнгийн хуудас гаргуулж баталгаажуулна.

4.12. Зөвлөх багш нар оюутны намар, хаврын улиралд судалсан хичээлийн голч дүнг гаргаж, сурлагын дэвтэрт бичилт хийж баталгаажуулна.

4.13. Оюутнууд намар, хаврын улирлын шалгалтын дүнгээ баталгаажуулан гарын үсэг зурах ба оюутны програм дахь дүнтэй танилцсан гэсэн хэсгийг идэвхижүүлнэ. Баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд дүнг оюутны програмд оруулснаар тооцож, дүнг дахин засварлахгүй болно.

4.14. Намар , хаврын улиралд дүнгээ баталгаажуулсан оюутнууд амарч, нэмэлт сургалтад хамрагдах оюутнуудын эрх нээгдэнэ.

Тав. Үнэлгээний голч дүн 5.1. Оюутны сурлагын чанарыг харуулах гол үзүүлэлт нь үнэлгээний голч дүн (ҮГД) мөн. ҮГД-г

оюутны улирлын болон суралцах хугацааны хөтөлбөрийн агуулга эзэмшилтийн чанарын төвшинг тогтооход ашиглана.

5.2. Улирлын үнэлгээний голч дүн (УҮГД)-г дараах томъёогоор тооцно.

(2) Үүнд:

k1, k2, k3, …, kn – тухайн улиралд үзсэн тухайн хичээлийн кредит; o1, o2, o3, …, on – тухайн улиралд үзсэн тухайн хичээлийн рейтингийн дүнд харгалзах чанарын оноо;

5.3. Мэдээллийн системээс оюутны УҮГД-г улирлын шалгалтын хугацаанд багтаан сурлагын дэвтэрт бичилт хийж, зөвлөх багш, тэнхмийн туслах ажилтан, сургалтын арга зүйч гарын үсэг зурж, сургалтын албаны тамгаар баталгаажуулна.

5.4. Суралцагчдад бакалаврын диплом олгох /2,0-оос дээш/, магистрын сургалтанд хөнгөлөлттэй нөхцлөөр элсэх /3,2-оос дээш/, норматив ачааллаас илүү гаргаж хичээл сонгох /3,5-аас дээш/, онцгойлох диплом өгөх /3,6-аас дээш/, сурлагаар хасах /0,7-оос доош/ зэрэгт харгалзах нөхцөл болгож голч дүнгийн хэмжээнд босго тавина.

Зургаа. Сургалтын системийн үндсэн стандарт 6.1. Оюутан нь улирлын эцэс бүр өөрийн сурлагын амжилтандаа дүн шинжилгээ хийж,

Сургуулийн нэгдсэн стандартад заасан Үнэлгээний голч дүнгийн түвшний шаардлагыг хангаж байгаа эсэхээ хянаж, цаашид суралцах арга барилаа төлөвлөнө.

6.2. Оюутны үзэж судалсан хичээлүүдийн кредит нь 60 кредит хүрсэн боловч Үнэлгээний голч дүн нь 2.0–с доош бол цааш үргэлжлүүлэн хичээл үзэж судлахыг зогсоож, өмнө үзэж судлан хангалтгүй үнэлгээ авсан хичээлүүдийг судлуулна.

6.3. Оюутан F үнэлгээ авсан тохиолдолд тухайн хичээлийн явцын үнэлгээний дүн 45-аас доошгүй байвал дараагийн улирал дахь тухайн хичээлийн шалгалтын хугацаанд зөвхөн нэг удаа шалгалтанд орох эрхтэй.

ХААИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ Нэг. Ерөнхий зүйл

1.1. Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 1997 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 59 тоот тушаалаар баталсан “Дээд боловсролын төгсөлтийн шалгалтын үлгэрчилсэн журам” мөн 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 тоот тушаалаар

n

nn

kkkkokokok

+++++++

...*...**

321

2211УҮГД =

Page 9: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

батлагдсан “Дээд боловсролын диплом олгох журам” болон энэхүү журмыг баримтлан ХААИС-ийн төгсөлтийн шалгалтыг зохион байгуулна.

1.2. Энэ журмаар дипломын болон бакалаврын шатны төгсөгчдөд тавих шаардлага, төгсөлтийн шалгалтын бэлтгэл, комисс, түүний эрх, үүрэг, хариуцлагатай холбогдсон асуудлыг зохицуулна.

Хоёр. Төгсөгчдөд тавигдах шаардлага,

шалгалтын бэлтгэл 2.1. Бакалаврын шатны суралцагч нь “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх

журам”, “ХААИС-ийн бакалаврын сургалтын журам”-ын холбогдох заалтуудыг бүрэн биелүүлж, зохих болзол хангасан тохиолдолд оюутан мэргэжлийн суурь хичээлийн төгсөлтийн шалгалт өгнө.

2.2. Журмын 2.1 дүгээр заалтыг хангасан төгсөлтийн шалгалт өгөх оюутны нэрсийг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд Ректорын тушаалаар баталгаажуулна. Тушаалд нэр ороогүй оюутнаас мэргэжлийн суурь хичээлийн төгсөлтийн шалгалт авахыг хориглоно.

2.3. Бакалаврын зэрэг горилогч нь мэргэжлийн суурь, мэргэшүүлэх чиглэлээр тус бүр нэг төгсөлтийн шалгалт эсвэл мэргэжлийн суурь шалгалт өгч төгсөлтийн ажил бичиж болно.

2.4. Төгсөлтийн шалгалтын бүрэлдэхүүнд оруулах хичээлийн нэрс, агуулгыг мэргэжлийн тэнхим хэлэлцэж, бүрэлдэхүүний сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар баталгаажуулан шалгалт авахаас 2 сарын өмнө оюутанд мэдээлнэ.

2.5. Мэргэжлийн суурь хичээлийн улсын шалгалтыг 4,6 дугаар улирлын эцэст, мэргэшүүлэх хичээлийн төгсөлтийн шалгалтыг 8, 10 дугаар улирлын эцэст тус тус авна.

2.6. Төгсөгч оюутан нь төгсөлтийн ажил бичиж болно. Дараах ерөнхий шаардлага тавигдана. • Сурлагын голч дүн 3.0-оос доошгүй • Судалгаа, шинжилгээний ажилд зохих арга зүй эзэмшиж эрдэм шинжилгээний бага

хуралд илтгэл тавьсан 2.7. Төгсөлтийн ажил бичих сэдвийн жагсаалтыг тэнхим бүр хичээлийн жилийн эхэнд гарган ил

тод байлгаж оюутнуудад сонгох бололцоо олгоно. 2.8. Төгсөлтийн ажил бичиж төгсөх оюутанд тавих шаардлага, нөхцлийг тухайн сургууль өөрийн

онцлогтой нийцүүлэн дээр зааснаас өөрөөр тогтоож болно. 2.9. Оюутны төгсөлтийн ажлын удирдагч багш нь төгсөлтийн ажлыг гүйцэтгэх арга зүй,

төлөвлөгөө боловсруулах, туршилтын болон лабораторийн судалгааны арга барил эзэмшүүлэх, тооцоо болон зураглал үйлдэх, ажлаа цэгцлэн бичихэд туслах үүрэг хүлээнэ.

2.10. Төгсөлтийн ажлын сэдэв, удирдагч, гүйцэтгэгчийг 7,9 дугаар улиралд багтаан бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.

2.11. Оюутны төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалтыг төгсөлтийн шалгалт авахаас 1 сарын өмнө тэнхимд хийлгэж, шаардлага хангаагүй гэж үзвэл мэргэшүүлэх хичээлийн төгсөлтийн шалгалтанд оруулна.

2.12. Мэргэшүүлэх хичээлийн төгсөлтийн шалгалтанд “ХААИС-ийн бакалаврын сургалтын журам”-ын 5.2 дугаар заалтыг бүрэн хангасан төгсөгч оюутан орно.

Гурав. Төгсөлтийн шалгалтын комисс ,

түүний үйл ажиллагаа 3.1. Төгсөлтийн шалгалтын төв ба мэргэжлийн салбар комиссыг сургалтын бодлого

зохицуулалтын алба, бүрэлдэхүүний сургуулиудын саналыг үндэслэн ХААИС-ийн ректорын тушаалаар жил бүрийн 12-р сард томилно.

3.2. Төгсөлтийн шалгалтын салбар комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн даргыг оролцуулаад 11 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байна.

3.3. Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн тэргүүлэх профессор багш нар ба хөндлөнгийн хяналт тавих үүрэгтэй 3 хүртэл эрдэм шинжилгээний болон төрийн захиргааны төв байгууллагын удирдах ажилтан, мэргэжилтэн, эрдэмтэдийг оролцуулсан байна.

3.4. Салбар комиссын гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэй үед төгсөлтийн шалгалт авах, ажил хамгаалуулахыг зөвшөөрнө. Салбар комиссын гишүүдийн ирцийг салбар комиссын нарийн бичгийн дарга ирсэн, явсан цагаар нь бүртгэнэ.

Page 10: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

3.5. Төгсөлтийн шалгалт болон хамгаалалтын үйл ажиллагааг салбар комиссын дарга, түүний эзгүйд орлогч дарга удирдан зохион байгуулна.

3.6. Төгсөлтийн шалгалт, хамгаалалтын явцад комиссын гишүүн бүр хувийн үнэлгээг оюутан бүрээр гаргаж, ерөнхий үнэлгээг комиссын гишүүдийн дүнгийн дунджаар тооцож, дүнг хаалттай хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

3.7. Салбар комиссын нарийн бичгийн дарга шалгалтын байр бэлтгэх, шалгалт авах өдөр, цагийг комиссын гишүүдэд тухай бүр мэдээлж байх, төгсөлттэй холбоотой бүх баримт бичгийг зохих журам, стандартын дагуу нямбай хөтлөн цэгцлэх, шалгалтын нууцлалыг хадгалах үүрэгтэй байх бөгөөд харин шалгуулагч оюутанд үнэлгээ өгөхгүй.

3.8. Салбар комиссын нарийн бичгийн дарга төгсөх оюутны дипломын хавсралтын төслийг 4, 6, 8, 10 дугаар улирлын шалгалт дууссаны дараа “Сургалтын программ”-аас хэвлэн, Сургалтын бодлого зохицуулалтын албанд хянуулж “Төгсөлтийн шалгалтанд орох оюутны нэрсийг батлах тухай” ХААИС-ийн ректорын тушаалаар баталгаажуулна.

3.9. “Төгсөлтийн шалгалтанд орох оюутны нэрсийг батлах тухай” ХААИС-ийн ректорын тушаалыг гаргуулахад дараах бичиг баримтыг бүрдүүлж Сургалтын бодлого зохицуулалтын албанд хянуулна. Үүнд:

• төгсөх оюутнуудын сургуульд элссэн ректорын тушаал • шилжиж ирсэн бол шилжилт хөдөлгөөний тушаал • сурлагын дэвтэр • дүнгийн хавсралт • төгсөлтийн шалгалтанд оруулах тухай бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаал

3.10. Төгсөлтийн шалгалт авах, төгсөлтийн ажил хамгаалах хуваарийг салбар комиссын орлогч дарга боловсруулж, сургуулийн захирал батлана.

3.11. Салбар комиссын нарийн бичгийн дарга салбар комиссын тогтоол, дүнгийн хуудсыг загвар, журмын дагуу хөтөлж, тухай бүр гишүүдийн гарын үсэг зуруулж баталгаажуулна.

3.12. Салбар комиссын тогтоолыг үндэслэн “Төгсөгчдөд боловсролын зэрэг, мэргэжлийн диплом олгох тухай” тушаалын төслийг Сургалтын бодлого зохицуулалтын албаар хянуулан баталгаажуулж Ректорын тушаал гаргуулна. Тушаалын хавсралтанд оюутны овог, нэр, хүйс, регистр, дипломын болон бүртгэлийн дугаарыг тусгасан байна.

3.13. Салбар комиссын нарийн бичгийн дарга шалгалт дууссаны дараа дэлгэрэнгүй болон хураангуйлсан тайлан бичнэ. Дэлгэрэнгүй тайланг архивт, хураангуйлсан тайланг бүрэлдэхүүний сургууль, Сургалтын бодлого зохицуулалтын албанд хүлээлгэн өгнө.

3.14. Төгсөлтийн салбар комиссын архивт хадгалах дэлгэрэнгүй тайланд дараах материалыг бүрдүүлж хавсаргасан байна. Үүнд: - “Салбар комисс томилсон тухай” ректорын тушаал - “Төгсөлтийн шалгалтанд орох оюутны нэрсийг батлах тухай” ректорын тушаал - “Төгсөгчдөд боловсролын зэрэг, мэргэжлийн диплом олгох тухай” ректорын тушаал - Төгсөгч оюутны диплом, хавсралтын хуулбар - Төгсөлтийн шалгалт авсан тухай тогтоол, дүнгийн хуудас - Шалгалттай холбогдон гарсан зарим протокол - Мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг хүлээлгэн өгсөн тухай баримт - Оюутны товч анкет - Тойрох хуудас - Сурлагын дэвтэр - Төгсөлтийн шалгалтын товч тайлан

Дөрөв. Төгсөлтийн шалгалт авах

4.1. Төгсөлтийн шалгалтыг аман, бичгийн хэлбэрээр авч болно. 4.2. Төгсөлтийн шалгалтанд орсон оюутны мэдлэг чадварыг 100 оноогоор үнэлж, А, В, С, D, F

гэсэн үсгэн дүнд шилжүүлэн гаргана. 4.3. Салбар комиссын нарийн бичгийн дарга төгсөлтийн шалгалт /ажил/-ын дүнг нэгдсэн

тогтоолын хуудас болон оюутны сурлагын дэвтэрт үнэн зөв бичиж тэмдэглэнэ. 4.4. Мэргэжлийн суурь хичээлийн улсын шалгалтанд F үнэлгээ авсан болон хүндэтгэн үзэх

шалтгаангүйгээр шалгалтанд ороогүй тохиолдолд анги дэвшүүлэн суралцуулахгүй.

Page 11: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

4.5. Мэргэжлийн суурь хичээлийн шалгалтад F үнэлгээ авсан оюутан дараагийн хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтын хугацаанд, Мэргэшүүлэх төгсөлтийн шалгалтад F үнэлгээ авсан оюутан тухайн шалгалтыг дараагийн төгсөлтийн шалгалтын хугацаанд дахин өгөх эрхтэй.

4.6. Хүндэтгэн үзэх шалтгаанаар төгсөлтийн шалгалтаас хоцорсон оюутан салбар комиссын шийдвэрээр дараагийн хэсэг, бүлэгтэй хамт нөхөн өгч болно.

4.7. Төгсөлтийн шалгалтанд орох эрх авсан оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтаа өгч чадахгүйд хүрвэл энэ тухай комисст өргөдөл гаргана. Уг өргөдлийг комисс хэлэлцэж шийдвэр гаргах бөгөөд энэ талаар протокол үйлдэж тайланд хавсаргана. Тэр үеийн комиссын шийдвэрийг үндэслэн дараа жилийн шалгалтанд оруулна. Энэ эрх гурван жилийн хугацаанд хүчинтэй байна.

4.8. Төгсөлтийн ажилд өгөх үнэлгээ нь удирдагч багшийн болон комиссын үнэлгээнээс тогтоно. Төгсөлтийн ажилд өгөх үнэлгээний дээд оноо нь тэнхим, удирдагч багшийнх 30, комиссынх 70 хувь байна. Комиссын зүгээс төгсөлтийн ажлын онол, арга зүйн төвшинг 20, практик ач холбогдолыг 20, бичилт, илтгэх ур чадварыг 20, асуулт, хариултын байдлыг 10 хүртэл оноогоор тус тус дүгнэж, тухайн ажилд өгөх үнэлгээний нийт дүнг гаргана.

Тав. Төгсөлтийн баримт бичиг захиалах, олгох

5.1. Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба тухайн жилд төгсөх оюутны дипломын захиалгыг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд Сургалтын бодлого зохицуулалтын албанд өгнө.

5.2. Сургалтын хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангаж, төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутанд төгсөлтийн шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн мэргэжил, боловсролын зэрэг хүртээж, түүнийг гэрчлэх диплом, энгэрийн тэмдгийг ректорын тушаалаар олгоно.

5.3. Диплом нь Монгол улсын БСШУЯ-наас өгсөн дугаар, ХААИС-ийн бүртгэлийн дугаартай байх ба ХААИС-ийн удирдах зөвлөлийн дарга, ХААИС-ийн ректор, төгсөлтийн шалгалтын төв комиссын дарга, бүрэлдэхүүний сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажсан байна.

5.4. Батлагдсан мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний хичээлийн дарааллыг баримтлан дипломын хавсралтыг монгол хэл, уйгаржин монгол бичиг, англи хэлээр хэвлэнэ. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй хичээлийг дипломын хавсралтанд оруулахгүй.

5.5. Дипломын хавсралтанд оюутны овог, нэр, регистр, мэргэжлийн нэр, индекс, олгож буй боловсролын зэрэг, суралцах хугацаанд судалсан хичээлүүдийн нэр, кредит, сурлагын рейтинг, голч дүнг тусгасан байх бөгөөд ХААИС-ийн ректор, бүрэлдэхүүний сургуулийн захирал, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, нарын гарын үсэг, сургуулийн тэмдгээр баталгаажсан байна.

5.6. “Төгсөгчдөд боловсролын зэрэг, мэргэжлийн диплом олгох тухай” Ректорын тушаалыг танилцуулж, диплом, энгэрийн тэмдэг гардуулах ажлыг бүрэлдэхүүний сургуулийн захирал удирдан зохион байгуулна.

Зургаа. Хариуцлага

6.1. Төгсөлтийн шалгалтын дүнтэй холбоотой гомдлыг дүнг танилцуулсны дараа 30 минутын дотор төгсөлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн дарга хүлээн авч комисст танилцуулна.

6.2. Төгсөлтийн шалгалтын дүнтэй холбоотой эцсийн шийдвэрийг төгсөлтийн шалгалтын салбар комисс бүрэн бүрэлдэхүүнээр гаргах ба салбар комиссын гишүүд төгсөлтийн шалгалтын тогтоолд гарын үсэг зурснаар дүн хүчин төгөлдөр болно.

6.3. Төгсөгчдийн диплом, хавсралтанд оюутны овог, нэр, регистр, мэргэжлийн нэр, индекс, төгсөлтийн ажлын сэдэв, төгсөлтийн шалгалтын нэр болон хичээлийн дүнг буруу бичсэн салбар комиссын нарийн бичгийн дарга диплом, хавсралтын үнэт цаасны үнийг төлөх буюу төгсөлтийн шалгалтын төв комисст албан ёсны залруулга хийнэ.

6.4. Төгсөлтийн шалгалтын тайланг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй Салбар комиссын нарийн бичгийн даргад “ХААИС-ийн дотоод журам”-ын дагуу хариуцлага тооцно.

Page 12: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

Энэхүү журмыг мөрдөж ажиллаагүй салбар комиссын даргад холбогдох хууль, дүрэм, журмын дагуу хариуцлага тооцно.

ЗАЙН СУРГАЛТЫН ЖУРАМ НЭГ. НИЙТЛЭГ VНДЭСЛЭЛ

“ХААН КАМПУС” хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүд болох “Нээлттэй их сургууль-Дээд

боловсролын экспорт”, “Олон улсын стандарт – ХААИС-д” “Зайн сургалт” дэд хөтөлбөрийг үндэслэн зайн сургалт явуулахад энэхvv журмыг баримтална. ХОЁР. ЭЛСЭЛТ 2.1 Сургалтын бодлого зохицуулалтын албанаас бакалавр, магистрын зайн сургалтад оюутан

элсvvлэх мэргэжлийн чиглэл, элсүүлэх оюутны хяналтын тоог тогтооно. 2.2 Зайн сургалтанд элсэн суралцахаар хvсэлт гаргагчийг энэ сургалтад хамрагдахад тавигдах

техникийн шаардлагыг (утас, интернет, шуудан гэх мэт) бvрэн хангасан тохиолдолд бvртгэнэ. 2.3 Элссэн оюутныг тухайн мэргэжлийн тэнхимийн удирдлага, багш, холбогдох дүрэм журам,

заавар болон бусад ерөнхий мэдээллээр бvрэн хангана. 2.4 Элсэлтийн шаардлага ханган шинээр элсэн орсон оюутныг бүртгэж, сургалтанд ашиглах Веб

хуудас болон бусад сургалтын бааз руу нэвтрэх хэрэглэгчийн эрх олгоно.

ГУРАВ. СУРГАЛТ ЯВУУЛАХ 3.1 Сургалтын үйл ажиллагааг Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан “Зайн сургалтын

нэгдсэн хуанли”, Сургалтын ажлын графикийн дагуу зохион байгуулж явуулна. 3.2 Зайн хэлбэрийн сургалт нь видео сургалт, онлайн сургалт, видео хэлэлцvvлэг гэх мэт

хэлбэрvvдээр явагдана. 3.3 Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албадууд тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд

тусгагдсан хичээл бvрээр оюутны бие даан ба танхимд заавал суралцах хугацаа, сорил, улирлын шалгалтын талаар нэмэлт мэдээлэл өгч сургалтыг зохион байгуулж явуулна.

3.4 Сургалтад оролцох мэргэжлийн тэнхим тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бvрээр зайн сургалтын vед шаардагдах материалыг (ном, сурах бичиг, CD, гарын авлага, Веб хуудас, хэрэглээний програм хангамж, аудио видео бичлэг гэх мэт) бэлэн болгосон байхаас гадна, е-хичээлийг “Электрон хичээлийг vнэлэх, хvлээн авах комисс”- оор хэлэлцvvлж, сургалт явуулах эрх авсан байна.

ДӨРӨВ. ОЮУТНЫ МЭДЛЭГИЙГ VНЭЛЭХ, ДVГНЭХ 4.1 Зайн сургалтаар суралцаж буй оюутны мэдлэгийг нэг улиралд 3-аас доошгүй удаа сорилоор

шалгах ба улирлын эцэст хичээл бүрээр улирлын шалгалт авна. 4.2 Оюутны мэдлэгийг vнэлэх vнэлгээний оноо (100 оноо) нь 60:40 (сорилууд : улирлын

шалгалт) гэсэн харьцаатай байна. 4.3 Сорил нь оюутан бие даан гvйцэтгэх болоод асуудал шийдвэрлэх тvвшинд өгөгдсөн ажил,

даалгаврууд, иж бvрэн тестийн гэх мэт хэлбэртэй байх ба гvйцэтгэн илгээх, хvлээлгэн өгөх хугацааг багшийн зvгээс хичээлийн стандартаар дамжуулан хатуу тогтоож өгнө.

4.4 Оюутан нь “Сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд, бvрэлдэхvvн сургуулийн Сургалтын алба болон тухайн хичээлийг харъяалан зааж буй мэргэжлийн тэнхим дээр заавал өөрийн биеэр хvрэлцэн ирж, улирлын шалгалтад хуваарийн дагуу орно.

ТАВ. БУСАД ЗVЙЛ 5.1 Зайн сургалтын мэргэжлийн анги, хичээл заах багш нарын нэрсийг Сургалт эрхэлсэн

проректор хянаж, Ректорын тушаалаар баталгаажуулах ба сургалтын ажлын явц, гvйцэтгэлд бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба, магистр, доктор, мэргэшлийн зэргийн сургуулийн сургалтын алба хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллана.

Зайн сургалтын төлбөрийн хэмжээ, нэг кредитийн vнэлгээг хичээлийн жил бvр тооцоолж, ХААИС-ийн Удирдах зөвлөлөөр батлуулна.

ХААИС-ийн ректорын

2006 оны 163 тоот тушаалын 2 дугаар хавсралт

Page 13: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. ХААИС-ийн бакалаврын шатлалын оюутны эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, санхүүжүүлэх, шилдэг бүтээл, илтгэл шалгаруулах, урамшуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд энэхүү журмыг баримтална.

1.2. Бакалаврын оюутны суралцах хугацаандаа тодорхой салбарын чиглэлээр сорилт, туршилт, судалгааны ажил гүйцэтгэх, аргазүй эзэмших, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололт, шинэ мэдээллийг амьдрал, практикт өргөн хэрэглэх дадал олгох, мэрэгжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд уг журмын зорилго оршино.

Хоёр. Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлыг зохион

байгуулах төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт

2.1Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, зохицуулалтыг тэнхим, бүрэлдэхүүний сургууль, харьяа хүрээлэнгүүдээр дамжуулан гүйцэтгэнэ.

2.1 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлыг шинжлэх ухаан технологийн төсөл, сэдэв, мэргэжлийн тэнхим, хүрээлэнгүүдийн лаборатори, сургалт, туршилтын нэгж зэргийг түшиглэн гүйцэтгэхээр төлөвлөж ажиллана.

2.2 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдагч багш нар болон төслийн удирдагч, мэргэжлийн тэнхим, хүрээлэнгүүдийн лаборатори, сургалт туршилтын нэгжийн эрхлэгч, дарга нар биечлэн удирдаж, зохицуулалт хийнэ.

2.3 Бүрэлдэхүүний сургуулийн хэмжээнд гүйцэтгэх бакалавр оюутны эрдэм шинжилгээний ажлын сэдвийг мэргэжлийн тэнхим бүрээр жил бүрийн 10 сарын эхний хагаст багтаан гаргаж оюутнаар сонголт хийлгэнэ. Оюутны сонгосон сэдвээр судалгаа явуулах арга зүйг тухайн салбарын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэдийн төлөөлөл оролцсон тэнхимийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж батална.

2.4 Бакалавр оюутны эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн бүртгэл, хяналт, зохицуулалтыг бүрэлдэхүүний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нар хариуцан ажиллана.

2.5 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлыг дараах хэлбэрээр зохион байгуулж болно. Үүнд: a) Сургууль, хүрээлэнгээс гүйцэтгэж байгаа шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь

судалгааны ажил, гэрээт ажилд оролцох, б) Зохион бүтээх, технологи боловсруулах эрдэм шинжилгээний дугуйланд

тусгай батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээллэх,

в) Мэргэжлийн тэнхим, салбараас баталсан арга зүйн дагуу лабораторийн болон хээрийн туршилт гүйцэтгэх,

г) Судалгааны ажлын үр дүнгээр ХААИС, бусад мэргэжлийн болон олон нийтийн байгууллагаас зарласан эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлэх,

д) Төгсөлтийн ажлын хүрээнд туршилт, судалгааны ажил гүйцэтгэж хамгаалах,

е) Мэргэжлийн тэнхим, нэгжээс баталсан тусгай сэдвээр шинжлэх ухааны мэдээлэл хайх, цуглуулах, боловсруулах, дүгнэлт хийх зэргээр гүйцэтгэх ажил орно.

2.6 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг бүрэлдэхүүний болон их сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, зохих шийдвэр гаргаж ажиллана.

Page 14: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

Гурав. Бакалаврын оюутны эрдэмшинжилгээний ажлыг дүгнэх, шалгаруулах

3.1 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэл шалгаруулах ажлыг жил бүр эрдэм шинжилгээний бага хурлын хэлбэрээр 3 үе шаттай зохион байгуулна.

3.2 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний анхан шатны бага хурлыг мэргэжлийн тэнхмүүд дээр явагдах бөгөөд сургууль, хүрээлэнгүүд мэргэжлийн чиглэл бүрээр жил бүрийн 3 сарын сүүлийн хагаст багтаан 2 дахь шатны бага хурлыг зохион байгуулж, шалгарсан 2 илтгэлийг Их сургуулийн хэмжээний төгсгөлийн шатны шалгаруулалтын нэгдсэн комисст ирүүлэх ба эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдааныг жил бүрийн 4 сарын эхний хагаст зохион байгуулна.

3.3 Нэгдсэн комиссын бүрэлдэхүүнд Шинжлэх ухааны зөвлөл, гадаад хамтын ажиллагааны алба, сургалтын бодлого зохицуулалтын алба, бүрэлдэхүүний сургууль, харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөллийг оролцуулна.

3.4 Илтгэлийг шалгаруулахдаа дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ. Үүнд: а) Сэдвийн ач холбогдол,

б) Туршилт, судалгааны арга зүйэ зэмшсэн байдал,

в) Тухайн салбарын онолын болон практикийн мэдлэг,

г) Судалгааны ажилд орчин үеийн программ хэрэгсэл ашигласан байдал.

г) Илтгэх ур чадвар зэрэг орно.

3.1.Их сургуулийн хэмжээний бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан илтгэлээс шилдэг 3 илтгэлийг шалгаруулж 1, 2, 3-р байр эзлүүлж дараах байдлаар урамшуулна.

1-р байр, нэг–өргөмжлөл, 200 000 (хоёр зуун мянгантөгрөг) төгрөг,

2-р байр, нэг–өргөмжлөл, 160 000 (нэг зуун жаран мянган төгрөг) төгрөг,

3-р байр, хоёр - өргөмжлөл, 100 000 (нэг зуун мянган төгрөг) төгрөгөөр

тус тус шагнаж урамшуулна.

3.2.ХААИС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн бага хуралд шалгарч оролцсон оюутныг гадаад, дотоодын төрөл бүрийн тэтгэлэгт хамруулахад бүрэлдэхүүний болон их сургуулийн зүгээс нэн тэргүүн ээлжинд тодорхойлж дэмжлэг үзүүлнэ.

Дөрөв. Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлын санхүүжилт

4.1Бүрэлдэхүүний сургуулийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлын санхүүжилтэнд зориулж тухайн сургуулийн оюутны жилийн нийт сургалтын төлбөрийн 0,02 хүртэл хувийг ХААИС-ийн санхүүгийн жилийн төсөвт тусгаж зарцуулна.

4.2 Бүрэлдэхүүний сургууль, салбар хүрээлэнгийн тухайн жилд бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ болон дараа жилийн зардлын төсвийг эрдэмтэн нарийн бичгийн дарга нар гаргаж захиралуудаар баталгаажуулан Шинжлэх ухааны зөвлөлд жил бүрийн 6 сарын 10-ний дотор ирүүлнэ.

4.3 Батлагдсан арга зүйн дагуу гүйцэтгэх оюутны эрдэм шинжилгээний ажлыг явуулахад шаардагдах материал, эм урвалж авах, багаж, тоног төхөөрөмж түрээслэх зэрэгт 4.1-д заасан санхүүжилтийн эх үүсвэрийг зарцуулах ба 2.1-2.5-д заасны дагуу зохицуулагдана.

НЭМЭЛТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ Нэг .Нийтлэг үндэслэл

Page 15: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

1.1. Оюутан хангалтгүй дүнтэй хичээлээр дүнгээ ахиулахаар тухайн хичээлийг сонгон судлах хүсэлт гаргасан үед энэхүү журмыг баримтлан зохицуулна.

Хоёр. Нэмэлт сургалт зохион байгуулах тухай

2.1. ХААИС-ийн Сургалтын нэгдсэн хуанлийн 15, 31 дүгээр долоо хоногт “Хичээл сонголт 1”-ийг хийхийн хамт оюутан нь нэмэлт сургалтаар ямар хичээлийг сонгон дахин судлах хүсэлтэй байгаагаа бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд хичээл сонголтын хуудсаар дамжуулан хүргэнэ.

2.2. ХААИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын албанаас нэмэлт сургалтад хамрагдахаар хүсэлт гаргасан оюутны хичээл сонголтыг үндэслэн, тухайн сургалтыг зохион байгуулах бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албаны саналыг харгалзан, нэмэлт сургалтын хичээлийн хуваарийг гаргана.

2.3. Нэмэлт сургалтыг хичээлийн жил бүрийн өвөл болон зуны амралтаар Сургалтын бодлого зохицуулалтын алба бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албадуудтай хамтран зохион байгуулна.

2.4. Нэмэлт сургалтад хамрагдах оюутны тушаалыг бүрэлдэхүүний сургуулийн захирал гаргаж, Сургалтын бодлого зохицуулалтын албанд хүргүүлнэ.

2.5. Тухайн нэмэлт сургалтаар сонгон судлах хичээлийн нийт кредит нь 6-аас ихгүй байна. Гурав. Нэмэлт сургалтын оюутны мэдлэгийг үнэлэх

3.1. Нэмэлт сургалтад хамрагдсан оюутнуудын тухайн хичээлээр олж авсан мэдлэгийн түвшинг

ХААИС-ийн оюутны мэдлэг чадварыг дүгнэх журмын дагуу дүгнэнэ. 3.2. Нэмэлт сургалтын шалгалтыг Сургалтын бодлого зохицуулалтын албанаас зохион байгуулна.

Шалгалтын комисс тухайн хичээлийн харъяаллын дагуу шалгалтын хуудсыг бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд хүргүүлнэ.

Дөрөв. Нэмэлт сургалтын төлбөр

4.1. Нэмэлт сургалтын нэг кредитийн үнэлгээг дараах байдлаар тооцно.

• F болон стандарт бус үнэлгээтэй хичээлийн кредитийн үнэлгээг тухайн мэргэжлийн ангийн, тухайн хичээлийн нийт кредитийн үнэлгээний 100%-иар тооцно.

• B,C,D үнэлгээтэй хичээлийн кредитийн үнэлгээг тухайн мэргэжлийн ангийн тухайн хичээлийн нийт кредитийн 70%-иар тооцно.

4.2. Нэмэлт сургалтаар сонгон судлаж буй кредитийн төлбөрийг бүрэлдэхүүний сургуулийн дэд дансанд төвлөрүүлнэ.

4.3. Нэмэлт сургалтанд хичээл заасан багшийн ажлын хөлсийг бодит цагаар бодож олгох бөгөөд цагийн хөлсийг бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаар тухай бүр шийдвэрлэнэ.

Нэмэлт сургалтыг зохион байгуулахад оролцож буй комисс, Сургалтын хөтөлбөрийн эрхлэгчийн цалинг хөдөлмөрийн хуулийн дагуу бодож олгоно.

ОЮУТНЫ ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. ХААИС-ийн оюутанд чөлөө олгох, гадаад, дотоодын их, дээд сургуулиудаас оюутан шилжин

ирж суралцах, мөн ХААИС-ийн бүрэлдэхүүн сургууль хооронд шилжүүлэн суралцах, ХААИС-ийн оюутныг сургуулиас чөлөөлөх зэрэг үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. Оюутанд чөлөө олгох

2.1. Оюутан нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авч болно. 2.2. Оюутанд 1-3 хоногийн чөлөөг тэнхмийн эрхлэгч, 3-5 хоногийн чөлөөг сургалтын хөтөлбөрийн

эрхлэгч, 2 долоо хоног хүртэлх чөлөөг бүрэлдэхүүний сургуулийн захирал олгоно. 2.3. Цагийн чөлөөг тухайн хичээл зааж буй багш олгоно.

Page 16: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

2.4. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оюутан цаашид үргэжлүүлэн суралцах боломжгүй болсон тохиолдолд нэг хичээлийн жилийн хугацаатай чөлөө авч болно. Энэ тохиолдолд бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд бичгээр өргөдөл гаргана.

2.5. Оюутны өргөдлийг үндэслэн бүрэлдэхүүний сургуулийн захирал тушаал гаргаж баталгаажуулна.

2.6. Өргөдлийн дагуу бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба тухайн оюутны нийт цуглуулсан кредит, үнэлгээний голч дүн, тухайн улирлын хичээл сонголтын нийт кредитийг тус тус баталгаажуулан гаргаж өгнө.

2.7. Жилийн чөлөөтэй оюутан чөлөөтэй байх хугацаандаа өмнөх F үнэлгээтэй болон хангалтгүй үнэлгээтэй хичээл дахин сонгож судлах эрхтэй.

2.8. Жилийн чөлөө авсан оюутны төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, үндэсний тэтгэлгийг түр хугацаагаар зогсоож, холбогдох материалыг төрийн санд хүргүүлнэ.

2.9. Хүндэтгэн үзэх шалтгаангүй, албан ёсны чөлөө аваагүйгээр 30 хоногоос дээш хугацаагаар хичээлд суугаагүй оюутанд сургалтын албанаас жилийн чөлөө олгоно.

2.10. Оюутан суралцах хугацааны турш нийт 3 хүртэл жилийн чөлөө авч болно. Гэхдээ оюутан нь хоёр чөлөөний хооронд намар, хаврын бүтэн 2 улиралд хэвийн ачаалалтайгаар суралцсан байх шаардлагатай.

2.11. Жилийн чөлөөнөөс ирж байгаа оюутан нь улирлын эхэнд сургалтын нэгдсэн хуанлийн "Хичээл сонголт 2" явагдаж дуусахаас өмнө бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд хандаж, тухайн улиралд суралцах хичээлүүдээ сонгоно. Оюутны чөлөөнөөс ирж, үргэлжлүүлэн суралцаж байгаа тухай захирлын тушаал улирлын эхний 7 хоногт багтаж гарсан байна.

2.12. Бүрэлдэхүүний сургуулийн захирал сар бүрийн эхний 5 хоногт багтаан оюутанд чөлөө олгох тухай тушаал гарган, мэдээг санхүүгийн албанд хүргүүлнэ.

Гурав. Оюутны шилжилт хөдөлгөөн

3.1. ХААИС-д шилжин суралцах оюутан 3.1.1. Гадаад болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудаас ХААИС-д шилжин

ирж суралцах хүсэлтэй оюутнууд бүрэлдэхүүний сургуулийн захиралд хандаж өргөдөл гаргана.

3.1.2. Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч материалтай танилцаж захирлын цохолтыг үндэслэн доорх шаардлага хангасан оюутныг шилжүүлэн суралцуулна. Үүнд:

• Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл тохирч байх. • Дүйцүүлсэн нийт кредитийн зөрүү 12 кредитээс ихгүй тохиолдолд тухайн ангид нь

шилжүүлэн суралцуулж болно. • Дүйцүүлсэн нийт кредитийн зөрүү 12 кредитээс их тохиолдолд тохирсон ангид нь

шилжүүлэн суралцуулж болно. • Төгсөх ангид оюутан шилжүүлэн суралцуулахыг хориглоно. • ЭЗБС, БУС-ийн математик программ хангамж, ХАА-н мэдээллийн систем,ИС-ийн

ангиуд, АБС-ийн газрын чиглэлийн ангиудад зөвхөн математикаар суурилсан мэргэжлийн ангиас оюутан шилжүүлэн суралцуулж болно.

• Магадлан итгэмжлэгдээгүй их дээд сургуулиас ХААИС-д оюутан шилжүүлэн суралцуулахгүй.

• Анх элсэн орсон мэргэжлээр нэг улирал буюу түүнээс дээш хугацаагаар тасралтгүй суралцсан байх

• Суралцсан хугацааны нийт хуримтлуулсан үнэлгээний голч дүн нь 2.5-оос доошгүй байх

3.1.3. Оюутны хүсэлт гаргасан хугацаа сургалтын нэгдсэн хуанлийн "Хичээл сонголт 2" явагдаж өнгөрснөөс хойш, мөн түүнчлэн шилжин суралцахаар хүсэлт гаргасан мэргэжлийн анги дүүргэлт бүрдсэн тохиолдолд оюутан шилжүүлэн суралцуулахыг хориглоно.

3.1.4. Шаардлага хангасан шилжин ирэх хүсэлтэй оюутан дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: • Шилжин суралцах оюутны хувийн өргөдөл • Иргэний үнэмлэхийн батлагаажуулсан хуулбар • Суралцаж байсан сургуульд анх элсүүлсэн захирлын тушаал

Page 17: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

• Ерөнхий шалгалтын батламж • Суралцах эрхийн /томилолт/ баталгаажуулсан хуулбар • Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт • Өмнө нь суралцаж байсан сургуулиас шилжүүлэн суралцахыг зөвшөөрсөн захирлын албан

бичиг, тодорхойлолт • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг зэрэг баримт бичгийг бүрдүүлж

өргөдлийн хамт холбогдох бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд ирүүлнэ. 3.1.5. Бүрэлдэхүүний сургуулийн захирал хичээлийн улирлын эхний 7 хоногт багтаан шилжилт,

хөдөлгөөний тушаал гаргаж СБЗА-нд хүргүүлнэ. 3.1.6. Бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн эрхлэгч шилжин суралцах зөвшөөрөл олгогдсон

оюутны дүнгийн жагсаалтыг мэргэжлийн ангийн сургалтын төлөвлөгөөтэй өмнө сургуульд үзэж судалсан хичээлүүдээс агуулгын хувьд дүйцүүлэн тооцож, зөрүү кредитийн төлбөр төлүүлж "Бакалаврын сургалтын гэрээ" байгуулна.

3.1.7. "Бакалаврын сургалтын гэрээ" байгуулсан оюутныг бүртгэж, оюутны код олгоно. 3.1.8. Оюутан нь тухайн улиралд суралцах хичээлээ сонгох ба сургалтын төлбөрөө төлсний дараа

бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанаас оюутны карт олгосноор сургалтын үйл явцад оролцох эрхтэй болно.

3.1.9. Шилжилт хөдөлгөөний төлбөр тооцоо нь ХААИС-ийн санхүүгийн журмаар зохицуулагдана.

3.2. ХААИС-аас оюутан шилжүүлэх

3.2.1. Оюутан өөрийн хүсэлтээр ХААИС-аас шилжин суралцах тухай бүрэлдэхүүний сургуулийн захиралд хандаж өргөдөл гаргана.

3.2.2. Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч материалтай танилцаж захирлын цохолтыг үндэслэн оюутныг шилжүүлнэ.

3.2.3. ХААИС-аас шилжих оюутан нь тойрох хуудас бөглүүлж төлбөр тооцоогоо бүрэн дуусгасан байна.

3.2.4. Оюутныг шилжүүлэхтэй холбоотой төлбөр тооцоо нь ХААИС-ийн санхүүгийн журмаар зохицуулагдана.

3.2.5. Бүрэлдэхүүний сургуулийн захирал сар бүрийн эхний 5 хоногт багтаан оюутныг шилжүүлэх тухай тушаал гарган, мэдээг санхүүгийн албанд хүргүүлнэ.

Дөрөв. Оюутныг сургуулиас чөлөөлөх

4.1. Сургуулийн захиргаанаас дараах тохиолдолд оюутантай байгуулсан "Сургалтын гэрээ"-г цуцалж, сургуулиас чөлөөлнө. Үүнд:

4.1.1 ХААИС-ийн оюутны ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн 4.1.2 Бакалаврын сургалтын гэрээ зөрчсөн 4.1.3 ХААИС-ийн хичээлийн болон оюутны байр, орчин тойронд архи, согтууруулах ундаа

хэрэглэсэн 4.1.4 Мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан, худалдаалах, дамжуулахад оролцсон 4.1.5 ХААИС-ийн дүрэм, дотоод журмыг зөрчиж гэмт хэрэг, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан

нь нотлогдсон 4.1.6 Захирлын тушаалд заасан хугацаанд чөлөөнөөс ирж, үргэлжлүүлэн суралцаагүй 4.1.7 Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод ял эдлэхээр заагдсан 4.1.8 Оюутан өөрөө сургуулиас гарахыг хүссэн 4.1.9 Оюутны суралцсан хугацааны үнэлгээний голч дүн 0,7-оос бага, эсвэл анхааруулах

хуудсыг 3 удаа давтан авсан 4.2. Бүрэлдэхүүний сургуулийн захирал сар бүрийн эхний 5 хоногт багтаан оюутныг сургуулиас

чөлөөлөх тухай тушаал гарган, мэдээг санхүүгийн албанд хүргүүлнэ.

Тав. Бусад

5.1. Оюутны шилжилт хөдөлгөөний мэдээг бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба сар бүрийн эхний 5 хоногт багтаан гаргаж, СБЗА болон Санхүүгийн албанд хүргүүлнэ.

Page 18: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

Оюутны шилжилт хөдөлгөөний тайлан

Оюутны тоо Мэргэжлий

н . .

. са

рын

05

-ны

бай

длаа

р Нэмэгдсэн Хасагдсан

. . .

сары

н

…-н

ы б

айдл

аар

анги

курс

Бүгд

Жил

ийн

чө

лөөн

өөс

Шил

жин

ир

сэн

Бүгд

жил

ийн

чөлө

ө а

всан

ж

илий

н чө

лөө

олг

осон

өөри

йн

хүсэ

лтээ

о

сурл

агаа

р

хүмү

үжлэ

эр

1 2 3 4

Мэдээ гаргасан: Сургалтын арга зүйч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Мэдээг хянасан: Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч . . . . . . . . . .

Дүйцүүлэн тооцох хуудас

Овог . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . нэр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Шилжсэн сургуулийн нэр . . . . . . . . . . . . Шилжих сургуулийн нэр

. . . . . . . . . . . . .

Мэргэжлийн анги . . . . . . . . . . . .

Мэргэжлийн анги . . . . . . . . . . . . .

Курс . . . . . . . . . . . . Курс . . . . . . . . . . . . .

…. оны . . . сарын . . . . өдөр

Page 19: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

№ Тухайн ангийн судласан хичээл Дүйцүүлсэн хичээл Зөрүү кредит Код Нэр Кредит Нэр Кредит

Боловсролын суурь Боловсролын суурь 1 2 3 4 5 Мэргэжлийн суурь

Мэргэжлийн суурь

1 2 3 4 5 Мэргэшүүлэх хичээл

Мэргэшүүлэх хичээл

1 2 3 4 5 Нийт дүн

Нийт дүн

Дүнг дүйцүүлсэн: Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч . . . . . . . . . . . . . . . .

ХААИС-ИЙН ЭЧНЭЭ СУРГАЛТЫН ЖУРАМ

Энэхүү журмын зорилго нь “ХААИС-ийн бакалаврын сургалтын журам”, “ХААИС-ийн төгсөлтийн шалгалтын журам”, “ХААИС-ийн оюутны мэдлэг чадварыг дүгнэх журам”-ыг мөрдлөг болгохоос гадна эчнээ сургалттай холбоотой нэмэлт харилцааг зохицуулахад оршино.

Нэг. Элсэлт 1.1. Эчнээ сургалтын хэлбэрээр суралцах оюутны хяналтын тоог Сургалтын бодлого

зохицуулалтын албанаас тогтоох бөгөөд хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ. 1.2. Эчнээ сургалтыг танхимын ба зайн сургалтын хэлбэрээр явуулна. 1.3. Танхимын сургалтаар суралцагч нь орой болон Баасан, Бямба гарагийн сургалтын аль

хэлбэрээр суралцахаа өөрөө тогтооно. 1.4. Зайн сургалтын хэлбэрээр суралцах мэргэжлийн чиглэл, оюутны тоог Сургалтын бодлого

зохицуулалтын албанаас тогтооно. Сургалт “Зайн сургалтын журам-”аар зохицуулагдана. 1.5. Эчнээ ангид элсэн суралцахыг хүсэгчдийг жил бүрийн 9-р сарын II-III долоо хоногт бүртгэж,

болзол хангасан элсэгчдийг элсүүлнэ. 1.6 Бүрэлдэхүүний сургууль хяналтын тоонд багтаан элсэн суралцах болзол хангасан оюутанд

эрхийн бичиг олгоно.

1.7 Эчнээ хэлбэрээр суралцагч нь бакалаврын зэргийн D дипломтой бол 2,5 жил, бусад суралцагч 4,5 жилийн хөтөлбөрөөр суралцана.

1.8 Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, “Бакалавр оюутны сургалтын гэрээ” байгуулах эрхийн бичиг авсан хүмүүсийг сургалтын арга зүйч бүртгэж, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч гэрээ байгуулан оюутанд оюутны код, сурлагын дэвтэр олгоно.

1.9 Эчнээ хэлбэрээр суралцах оюутныг элсүүлсэн тухай бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаал гаргаж, Сургалтын бодлого зохицуулалтын албанд хүргүүлнэ.

Page 20: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

1.10 Сургалтын бодлого зохицуулалтын албанаас шинээр элсэгчдийн материалд мониторинг хийсний дараа Ректорын тушаалаар тухайн оюутныг баталгаажуулан тушаал гаргана.

1.11 “Бакалавр оюутны сургалтын гэрээ” байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийг гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж эрхийн бичгийг хүчингүй болсонд тооцно.

Хоёр. Сургалт 2.1. Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба элсэгчдийг сургуулийн дотоод дүрэм, журам,

сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарьтай танилцуулах ба тэдэнд туслах зөвлөх багшийг бүрэлдэхүүний сургуулийн захирал томилон ажиллуулна.

2.2. Бүрэлдэхүүний сургуулиуд эчнээ сургалтыг зохион байгуулах нэгдсэн хуанли гаргаж жил бүрийн эчнээ сургалтын үйл ажиллагааг тус хуанлийн дагуу цикл болон бусад хэлбэрээр зохион байгуулна.

2.3 Эчнээ хэлбэрээр суралцагчдын нэг удаагийн цугларалтад танхимд хичээллэх хугацаа нь 8 долоо хоногоос багагүй байна. Суралцаж буй оюутан нь 4,5 жилийн ангид 5-аас доошгүй, 2.5 жилийн ангид 4-өөс доошгүй, 1,5 жилийн ангид 2-оос доошгүй удаа тус тус цуглана.

2.4 Нэг улиралд 30-аас доошгүй кредит цагийн хичээл судлах ба нэг кредтийн үнэлгээ, сургалтын төлбөр өдрийн хэлбэрээр суралцагсдын төлбөртэй адил байна.

2.5 Эчнээгээр суралцагчдын судлах хичээлийн нийт багц цаг (кредит) нь дараах хүснэгтэд зааснаас доошгүй байх ба сургалтын хугацаанаас хамааран ялгаатай байна . Үүнд:

Сургалтын

хугацаа

Багц цаг (кредит) Боловсролын

суурь Мэргэжлийн

суурь Мэргэ- шүүлэх Нийт

4.5 жил 30 40 30 120 2.5 жил 30 30 60 1,5 жил 10 30 40

2.6 Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, эчнээ даалгавар болон улирлын шалгалтын тооцоогүй

оюутнууд үйлдвэрлэлийн дадлага хийнэ. 2.7 Үйлдвэрлэлийн дадлагын тайлан хамгаалаагүй оюутныг анги дэвшүүлэн суралцуулахгүй. 2.8 Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, эчнээ даалгавар, өмнөх

улирлын шалгалтуудыг амжилттай өгсөн оюутан анги дэвшиж суралцана. 2.9 Эчнээ даалгаврыг хугацаандаа ирүүлээгүй, бие даах ажлын тооцоог бүрэн хийгээгүй оюутанг

улирлын шалгалтад оруулалгүй захирлын шийдвэрээр жилийн чөлөө олгоно. 2.10 Сургалтын төлбөрийн болон шалгалтын өргүй оюутнуудыг анги дэвшүүлэн суралцуулна. 2.11 Хичээлийн кредитийг шууд тооцуулж анги дэвшсэн, жилийн чөлөөнөөс эргэж ирсэн,

магадлан итгэмжлэгдсэн өөр их, дээд сургууль, өдрийн ангиас шилжиж орсон, сургалтын төлөвлөгөөний өөрчлөлт зэргээс шалтгаалан хичээлийн зөрүү гарсан нөхцөлд нэг улиралд 3 хүртэл хичээлийг багшийн удирдлага дор бие даан судалж болно. Үүний тулд хичээлийн жилийн эхэнд бие даан судлах хичээлүүдийг бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албатай тохиролцож, кредитийн төлбөрийг урьдчилан 100 хувь төлсөн байна.

2.12 Эчнээ оюутны мэдлэгийг үнэлэх, дахин ба нөхөн шалгалт өгөх, төгсөлтийн шалгалт, ажил хамгаалах, багшийн цагийн гүйцэтгэлийг тооцох зэрэгт ХААИС-д мөрдөж буй нийтлэг журмыг баримтлана.

Оюутан шилжин суралцах, жилийн чөлөө авах, сургуулиас чөлөөлөх болон бусад оюутантай холбоотой харилцааг ХААИС-ийн хэмжээнд мөрдөж буй холбогдох дүрэм журмын хүрээнд шийдвэрлэнэ.

ШИЛДЭГ ОЮУТАН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. ХААИС-д суралцаж буй оюутны сурах идэвхи чармайлт, сурлагын чанарыг дээшлүүлэхэд

энэхүү журмын зорилго оршино.

Page 21: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

1.2. ХААИС-ийн дүрэм, дотоод журмыг чандлан биелүүлсэн, нийгмийн идэвхи санаачлагатай, сурлагын өндөр амжилт гаргасан, тэргүүний манлайлагч бүтээлч оюутныг сонгон шалгаруулна.

Хоёр. ХААИС-ийн Ректорын нэрэмжит батламж

2.1. Сургалтын нэгдсэн хуанлийн улирал бүрийн эхний долоо хоногт өмнөх улиралд сурлагын

өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутны нэрийг "Ректорын нэрэмжит батламж"-д бичиж, нийтэд мэдээлнэ.

2.2. "Ректорын нэрэмжит батламж"-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд: • Сургуулийн дүрэм, дотоод журам зөрчөөгүй • Бакалаврын сургалтын гэрээг зөрчөөгүй • Нэг семестрт цуглуусан кредитийн тоо 15-аас дээш • Улирлын үнэлгээний голч дүн 3.6 ба түүнээс дээш байна.

2.3. "Ректорын нэрэмжит батламж"-ийг ХААИС-ийн ректорын тушаалаар улирал бүр олгоно. 2.4. "Ректорын нэрэмжит батламж"-ийг 3 улирал дараалан авсан тохиолдолд нь тухайн

жилийн сургалтын төлбөрийг 20 хувиар хөнгөлнө. /хавсралт№1/

Гурав. Ректорын нэрэмжит тэтгэлэг

3.1. Сургалтын нэгдсэн хуанлийн эцэст сурлага, спорт, урлаг, хөдөлмөрийн өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутанд "ХААИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг" олгож, нийтэд сурталчилна.

3.2. "Ректорын нэрэмжит тэтгэлэг"-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд: • Дараалан 4 ба түүнээс дээш улиралд 3.6-аас дээш голчтой суралцсан • Бакалаврын сургалтын гэрээг зөрчөөгүй • Их дээд сургуулиудын болон олон улсын Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд

оролцож байр эзэлсэн • ХААН КАМПУС хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн биеэр санаачлагатай оролцсон • Урлаг, спортын чиглэлээр олон улс, улсын хэмжээнд онцгойлох амжилт гаргасан

3.3. "Ректорын нэрэмжит тэтгэлэг"-ийг жилд нэг удаа бүрэлдэхүүний сургуулиудаас ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн 4 хүртэлх оюутанд олгоно.

3.4. "Ректорын нэрэмжит тэтгэлэг"-ийг батламж, энгэрийн тэмдэг, цом дагалдана. /хавсралт№2/

3.5. “Ректорын нэрэмжит тэтгэлэг” нь тухайн оюутны сургалтын төлбөрийн 50%-тай тэнцүү байна.

3.6. “Ректорын нэрэмжит тэтгэлэг” –ийг хичээлийн жилийн эхэнд гардуулна.

Дөрөв. ХААИС-ийн шилдэг оюутан

4.1. Сурлагын тогтвортой амжилт гарган суралцаж байгаа болон олон улс, улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд гаргамгай амжилт гаргасан оюутнуудыг тухайн бүрэлдэхүүний сургууль шилдэг оюутанд өргөмжлөнө.

4.2. Бүрэлдэхүүний сургуулийн шилдэг оюутныг хичээлийн жил бүр бүрэлдэхүүний сургуулиудаас ирүүлсэн тодорхойлтыг үндэслэн шалгаруулна.

4.3. Шилдэг оюутнуудыг бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд хэвийн ачаалалтайгаар тасралтгүй өндөр амжилт гарган суралцсан улирлын тоо, үнэлгээний голч дүн зэргээс хамааруулан жагсаана.

4.4. Шилдэг оюутанд гэрчилгээ, тууз, энгэрийн тэмдэг олгоно. /хавсралт №3/ 4.5. Шилдэг оюутнууд нь дараах давуу эрхийг эдлэх болно.

Үүнд: • магистрантурт, докторантурт хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэх • гадаадын их дээд сургуульд элсэн суралцахад тэргүүн ээлжинд тодорхойлуулах • төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах

Page 22: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

• хэлний болон тусгай мэргэжлийн сургалтад хамрагдах • бүрэлдэхүүний сургуульд багшлах, харъяа эрдэм шинжилгээний байгууллагуудад

эрдэм шинжилгээний ажил хийх 4.6. Шилдэг оюутныг оны эцэст шалгаруулж, шагнаж урамшуулна.

Ректорын нэрэмжит батламж

№ . . . ……………… оны хичээлийн жилийн …… улиралд ………. үнэлгээний голч дүнтэй суралцаж, сурлагын өндөр амжилт гаргасан ……………………………… ангийн оюутан …………………………… овогтой ……………………………. Танд талархал илэрхийлж Ректорын нэрэмжит хуудас олгов. Гурав ба түүнээс дээш удаа Ректорын нэрэмжит хуудас авбал таныг “Шилдэг оюутан”-аар өргөмжлөх ба Та сургалтын төлбөрийн 20 хувиар хөнгөлүүлэх эрхтэй болно.

Захирал: ……………………………. Олгосон: …….. оны ……. сарын …….. өдөр

Анхааруулах хуудас № . . .

………………………….. оны хичээлийн жилд ……………………………. Хичээлд сул үнэлгээ авч, суралцах үүргээ хангалтгүй биелүүлсэн …………………………………… ангийн оюутан ……………………………овогтой…………………………….Таныг анхааруулах хуудсаар сануулж байна. Та дахин…удаа сул дүн авбал сургуулиас хасагдах болно.

ХААИС-Д ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1 Энэхүү журмыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг мөрдлөг болгон боловсруулав.

1.2 ХААИС-д оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэ журмаар зохицуулна.

1.3 Элсэлтийн ажлыг ХААИС-ийн элсэлтийн төв комисс удирдан зохион байгуулна. 1.4 ХААИС нь хөдөөгийн хөгжлийн шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийн тулгуур төвийн

хувьд хөдөө орон нутгаас оюутан түлхүү элсүүлэх бодлогыг баримтална. 1.5 Төрийн захиргааны байгууллагын захиалга, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, сургуулийн

материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргийг харгалзан БСШУЯ-наас батласан элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

1.6 Энэхүү журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт мэдээллийг www.msua.edu.mn, www.elselt.msua.edu.mn портал сайтаас авч болно.

1.7 Элсэлтийг ХААИС-ийн элсэлтийн үйл ажиллагааны дэгийн дагуу элсэлтийн комисс зохион байгуулна.

Хоёр. Оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл

2.1. ХААИС нь 2011-2012 оны хичээлийн жилд БСШУЯ-аас зөвшөөрөгдсөн мэргэжлийн чиглэлүүдээр оюутан элсүүлнэ.

2.2. Элсэгч нь тухайн мэргэжлийн чиглэлд харгалзах ерөнхий шалгалтын аль нэгийг өгсөн байна. 2.3. Эдийн засаг, бизнесийн сургуульд элсэгч нь “Бизнесийн удирдлага- эдийн засаг” чиглэлээр

элсэн орох ба эхний 4 улиралд ангигүй системээр суралцсаны дараа сурлагын амжилтаараа өөрийн хүссэн мэргэжлийг сонгон тухайн мэргэжлээрээ үргэлжлүүлэн 4 улирал суралцан төгсөнө.

2.4. Олон улсын хамтарсан хөтөлбөрүүдэд суралцах элсэгч нь элсэлтийн журамд заасны дагуу өөрийн сонирхсон мэргэжлийн ангид суралцахын зэрэгцээ Гадаад хэлний төвөөс зохион байгуулах гадаад хэлний нэмэлт сургалтад хамрагдана.

Page 23: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

2.5. Гадаад хэлний нэмэлт сургалтад хамрагдсан оюутан зохих болзлыг хангасан тохиолдолд хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургуульд хос хөтөлбөрөөр элсэн суралцах боломжтой.

2.6. Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын дипломыг үндэслэн “ХААИС-ийн бакалаврын сургалтын журам”-ын дагуу элсүүлнэ. Энэ тохиолдолд зарим тодорхой мэргэжлүүдээр сургуулийн зүгээс дээд боловсролтой иргэн элсүүлэх тоонд хязгаарлалт тавьж болно.

2.7. ХААИС-д ландшафтны архитектур мэргэжлээр элсэхийг хүсэгчид ерөнхий шалгалтаас гадна хар зургийн ур чадварын шалгалт өгөх ба шалгалтыг Улаанбаатар хотод ХААИС-ийн элсэлтийн комисс, хөдөө орон нутагт МИДСК-аас тухайн орон нутагт томилогдсон элсэлтийн комисс зарласан хугацаанд зохион байгуулна.

ХААИС-д оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл

№ Мэргэжлийн нэр

Ерөнхий шалгалт Босго оноо

Хамтарсан олон улсын хөтөлбөрүүд Хичээл 1 Хичээл

2

Нэг. Мал эмнэлэг, биотехнологийн сургууль

1

Мал

эмн

элэг

Малын их эмч

Математик Хими 450

• ОХУ-ын Москвагийн Скрябины нэрэмжит мал эмнэлэг биотехнологийн академи • ОХУ-ын Эрхүүгийн Хөдөө аж ахуйн Академи • ОХУ-ын Новосибирскийн Хөдөө аж ахуйн их сургууль • ОХУ-ын Буриадын Хөдөө аж ахуйн академи • Өвөрмонголын Хөдөө аж ахуйн их сургууль

2 Мал эмнэлгийн эм зүй

3 Жижиг амьтны эмч

4 Мал эмнэлгийн магадлан шинжээч

Хоёр. Биологийн нөөцийн менежментийн сургууль

5 Таваар судлал

Математик Хими 450

• БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургууль • Канад улсын Саскатчеваны их сургууль • ОХУ-ын Новосибирскийн Хөдөө аж ахуйн их сургууль

6 Биотехнологи

7 Агнуурын биологи

8 Мах, сүүний үйлдвэрлэлийн технологи

9 Зооинженер технологи

Page 24: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

10 Бэлчээрийн менежмент • ОХУ-ын Эрхүүгийн Хөдөө аж ахуйн академи • Өвөрмонголын Хөдөө аж ахуйн их сургууль

11 Үйлдвэрлэлийн менежмент (МАА)

Математик Хими

500

12 Хөдөө аж ахуйн бараа түүхий эдийн технологи

450

Гурав. Инженерийн сургууль

13 Хөдөө аж ахуйн машин механизмын ашиглалт

Математик

Физик

500

• БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургууль • ОХУ-ын Эрхүүгийн Хөдөө аж ахуйн академи • ОХУ-ын Новосибирскийн Хөдөө аж ахуйн их сургууль • Өвөрмонголын Хөдөө аж ахуйн их сургууль

14 Металл судлал, технологи

15 Гидромеханик инженер

16 Цахилгаан хангамж

17 Инженер механик

18 Инженер багш

19 Үйлдвэрлэлийн үндэсний технологи

Дөрөв. Агробиологийн сургууль

20 Агрономи

Математик Хими

450

• Канад улсын Саскатчеваны их сургууль • БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургууль • ОХУ-ын Эрхүүгийн хөдөө аж ахуйн академи • ОХУ-ын Новосибирскийн хөдөө аж ахуйн их сургууль • Өвөрмонголын хөдөө аж ахуйн их сургууль

21 Жимс, ногооны аж ахуйн агрономи

22 Усалгаатай газар тариалангийн агрономи

23 Селекци, үрийн аж ахуйн агрономи

24 Хөрс судлал, агрохими

25 Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ

26 Газар зохион байгуулалт

Математик 550 27 Газрын үнэлгээ

28 Газрын кадастр, зураглал

29 Ойн аж ахуйн инженер

Математик

Хими 450

30 Агроменежер Хими

31 Ландшафтын архитектур Хар 450

Page 25: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

зураг

32 Ногоон байгууламжийн агрономи

Математик Хими 450

Тав. Эдийн засаг, бизнесийн сургууль

33

Бизн

есий

н уд

ирдл

ага,

Эди

йн за

саг

Эдийн засаг, математик загварчлал

Математик 650

• БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургууль • Канадын Саскатчеваны их сургууль • Өвөрмонголын хөдөө аж ахуйн их сургууль • ОХУ-ын Эрхүүгийн хөдөө аж ахуйн академи • ОХУ-ын Новосибирскийн хөдөө аж ахуйн их сургууль

34 Нягтлан бодох бүртгэл

35 Бизнесийн менежмент

36 Маркетингийн менежмент

37 Эдийн засаг, статистик

38 Бизнесийн эдийн засаг

Зургаа. Байгалийн ухааны сургууль

39 Байгалийн аялал жуулчлал Математик

Гадаад хэл

/англи, орос хэл гэх мэт/

500

• ОХУ-ын Новосибирскийн Хөдөө аж ахуйн их сургууль • ОХУ-ын Эрхүүгийн хөдөө аж ахуйн академи • Канад улсын Саскатчеваны их сургууль • БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургууль • Өвөрмонголын хөдөө аж ахуйн их сургууль • ОХУ-ы Томскийн багшийн их сургууль

40 ХАА-н бүтээгдэхүүний хими технологи

Математик Хими 450

41 Ургамлын нөөц, био үйлдвэрлэл

42 Математик, програм хангамж

Математик 600 43 Мэдээллийн систем ( ХАА-н )

Долоо. Экологи, технологийн хөгжлийн сургууль

44 Экологи, байгаль хамгаалал

Математик Хими 500

• ОХУ-ын Новосибирскийн Хөдөө аж ахуйн их сургууль • ОХУ-ын Эрхүүгийн хөдөө аж ахуйн академи • Канад улсын

45 Байгаль хамгаалал, хяналт үнэлгээ

46 ХАА-н бүтээгдэхүүний чанар, хяналт үнэлгээ

47 Мал аж ахуйгаар мэргэшсэн 450

Page 26: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

фермерийн аж ахуй Саскатчеваны их сургууль • ОХУ-ын Эрхүүгийн хөдөө аж ахуйн академи • Өвөрмонголын хөдөө аж ахуйн их сургууль

48 Газар тариалангаар мэргэшсэн фермерийн аж ахуй

49 Загас үржүүлэг, технологи

50 Байгаль орчны нөхөн сэргээлт

Жич: Дээрх мэргэжлүүдээр элсэгчид нь харгалзах олон улсын хамтарсан хөтөлбөрт хамрагдаж болно.

Гурав. Элсэхийг хүсэгчдийг бүртгэх

3.1. Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод 2012 оны 07-р сарын 02-ны өдрөөс 07дугаар сарын 08-ны өдрийг дуустал явуулна. Бүртгэл www.elselt.msua.edu.mn –хаягаар болон ХААИС-ийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана.

3.2. Хөдөө орон нутагт элсэлтийн бүртгэлийг МИДСК-аас томилогдсон салбар комисс зохион байгуулна.

3.3. Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд: • ХААИС-д элсэхийг хүсэгчдийн бүртгэлийн хуудас • Батламж карт • Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом • Суралцагчийн хувийн хэрэг • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар • 3*4 хэмжээтэй зураг - 2 хувь /2012 оны/ • Журмын 4.1-4.5 дахь заалтуудад хамаарах болзлыг хангасан бол зохих баримт бичгийг

баталгаажуулсан хуулбар • Бүртгэлийн хураамж 5000 төгрөг, нэг хураамжаар бүх бүлгүүдэд бүртгүүлэх боломжтой.

Дөрөв. ХААИС-д хөнгөлттэй нөхцөлөөр элсэх

4.1. Олон улс, улсын албан ёсны олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарагсдыг олимпиадад оролцсон чиглэлийн дагуу шууд элсүүлэн суралцуулна.

4.2. ХААИС-ийн дэргэдэх лицей, гүнзгийрүүлсэн сургалттай ангиудаас сурлагын дүнгийн жагсаалтаар эхний 15 байранд шалгарсан, ерөнхий шалгалтын оноо 600-аас дээш оноо авсан сурагчид өөрийн хүссэн мэргэжлийн ангид элсэх боломжтой.

4.3. Урлаг спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарагсдыг ерөнхий шалгалтын чиглэл, босго оноог харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.

4.4. Хөдөө орон нутагт дахь салбарын мэргэжилтний хангамж, шаардлагыг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан элсүүлж болно. Үүнийг орон нутгийн засаг, захиргааны тодорхойлолт, дэмжлэгийг үндэслэн хамтран зохион байгуулна.

4.5. ХАА-н салбарын үе дамжсан мэргэжил, арга ухааныг өвлүүлэх үүднээс иргэдийн хүсэлтээр тэдний залгамжлагчийг элсүүлэн суралцуулж болно. Элсэхийг хүсэгчид харъяа газрын Засаг даргын тамгын газрын албан тодорхойлолт болон энэхүү журмын 3.3 дах заалтад заасан баримт бичгийг бүрдүүлж элсэлтийн төв комисст ирүүлнэ.

4.6. Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэгчдийн хяналтын тоог тусад нь мэргэжил зааж гаргана.

Тав. Эчнээ ангийн элсэлт

Page 27: Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

5.1. Эчнээ ангид элсэхийг хүсэгчид бакалаврын зэргийн D дипломтой бол 2,5 жил, бусад суралцагч 4,5 жилийн хөтөлбөрөөр суралцах ба дараах мэргэжлүүдээр элсэн суралцаж болно. Үүнд: • Таваар судлал • Үйлдвэрлэлийн менежмент (мал аж ахуй) • Зоо-инженер технологи • ХАА-н машин механизмын ашиглалт • Инженер механик • Агрономи • Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ • Газар зохион байгуулалт • Бизнесийн менежмент • Нягтлан бодох бүртгэл • Маркетинг менежмент • Байгалийн аялал жуулчлал

Зургаа. Элсэгчдийг бүртгэх

6.1 Шинээр элсэгчид “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд буюу 08-р сарын 25-30-ны хооронд бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд бүртгүүлнэ.

6.2 Шинээр элсэгчид дараах материалуудыг бүрдүүлэн томилогдсон зөвлөх багшид бүртгүүлнэ. Үүнд: • Батламж карт • Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом • Суралцагчийн хувийн хэрэг • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар • 3*4 хэмжээтэй зураг - 6 хувь, файлын хамт • Журмын 4.1-4.5 дахь заалтуудад хамаарах болзлыг хангасан бол зохих баримт бичгийг

баталгаажуулсан хуулбар • Төрийн сангийн зээл тусламжид хамрагдах бол баталгаажуулсан холбогдох материалууд

6.3 Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй оюутныг сургууль орхисонд тооцон бүртгэлээс хасна. 6.4 Ерөнхий шалгалтын болон боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ерөнхий

шалгалтын босго онооны шаардлага хангаагүй оюутныг бүртгэлээс хасна. Хариуцлагыг элсэгч хувь хүн өөрөө хүлээнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар холбогдон авна уу.

Хаяг: Улаанбаатар хот, Зайсан - 17023

Факс: 976-11-341770, 976-11-341153

E-mail: [email protected]

Web: http://www.msua.edu.mn

Утас: 341592, 341630