23
Д.БАТБОЛД: ДААЛГАВРААР СУРАЛЦАГЧДЫН ОРОЛЦООГ ХАНГАЖ, СУРАЛЦАХ ҮЙЛИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ 2016 он II сар №02 Ирэх жилээс хүүхдүүд өөрийнхөө хувь заяаг сонгодог болно Хичээлийн судалгааны илтгэл бичих зөвлөмж Багш хүн судлаач байх ёстой БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ Ундааны хүчиллэг шинжийг бууруулж болох уу? Байгалийн ухааны туршилт хийх аргазүйд суралцсан тэмдэглэлээс

Bagshiin hugjil №2

  • Upload
    -

  • View
    59.827

  • Download
    29

Embed Size (px)

Citation preview

Page 1: Bagshiin hugjil №2

Утас: 7014 0069 Вэб: www.itpd.mn

Д.БАТБОЛД:

ДААЛГАВРААР СУРАЛЦАГЧДЫН ОРОЛЦООГ ХАНГАЖ, СУРАЛЦАХ ҮЙЛИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ

2016 он II сар №02

Ирэх жилээс хүүхдүүд өөрийнхөө хувь заяаг

сонгодог болно

Хичээлийн судалгааны илтгэл бичих зөвлөмж

Багш хүн судлаач байх ёстой

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

Ундааны хүчиллэг шинжийг бууруулж болох уу?

Байгалийн ухааны туршилт хийх аргазүйд суралцсан

тэмдэглэлээс

Page 2: Bagshiin hugjil №2

Боловсрол, хөгжлийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулан, Монгол орны өнцөг булан бүрт суугаа багш та бүхэнтэйгээ “Багшийн хөгжил” сэтгүүлийн шинэ оны, шинэ дугаартайгаа уулзаж буйдаа бид баяртай байна.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь хуучин оны ажлаа дүгнэж, шинэ оны зорилго, төлөвлөгөөгөө дэвшүүлэн боловсролын хөгжил, шинэчлэлд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Бид 2012-2016 онд мэргэжил дээшлүүлэх үндсэн, төрөлжсөн, захиалгат болон бусад сургалтууддаа давхардсан тоогоор нийт 92 мянга 259 багш, ажилтныг хамруулжээ.

Үүний зэрэгцээ багшаар ажиллах болон багшлах эрх олгох, сунгах, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох, оны тэргүүний багш шалгаруулах, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, төрөлжсөн сургалтын хөтөлбөрт эрх олгох, сайн хичээлийн сан бүрдүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөгөөн зохион байгуулах, судалгаа, шинжилгээ хийх, ном гарын авлага, зөвлөмж боловсруулах зэрэг ажлуудыг зохион байгуулж, гадаад дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцаа холбоогоо өргөжүүлэн хөгжүүлж байна. Энэ бүх ажлын эцсийн огтолцол, зогсоол нь БАГШ та юм. Таны хөгжил, дэвшил, өөрчлөлтөөс Монголын боловсрол, ирээдүй, хөгжил хамаарах билээ.

Бид энэ удаагийн дугаартаа багш таны захиалгаар онол арга зүйн сэдвүүдийг түлхүү хөндөж, зөвлөмж, хичээл, нийтлэлүүдийг орууллаа. Мөн зөвлөх зэрэгтэй багш Д.Батболд, тэргүүний багш Ц.Чимэдрэгзэн нарыг онцоллоо. Энэ онд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан дугаар бүртээ институтийн түүхтэй холбоотой мэдээ мэдээлэл, ярилцлага нийтлэлийг цувралаар хүргэхээр бэлдлээ.

Та бүхэн “Авьяас” хөтөлбөрийн ачаар төрөн гарсан “Авьяаслаг монголчууд” шоуны ялагч МУ-ын гавьяат багш Х.Жамьянхорол, тэмээн дээрх номын сангаараа Монголдоо төдийгүй дэлхийд нэрд гарсан хүүхдийн зохиолч Ж.Дашдондог нарын ярилцлагыг уншиж оюуны алжаалаа тайлаарай.

Аймаг, нийслэлийн Боловсрол соёлын газар, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш нар өөрсдийн арга зүй, сайн хичээл, туршлагаа түгээн дэлгэрүүлэх, хуваалцахыг хүсвэл [email protected] хаягаар холбогдоно уу.

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Ерөнхий зөвлөх:Гочоо СҮГЛЭГМАА

Редакцийн зөвлөл:Энхжаргал БАТЧИМЭГ Цагаанбаатар НАРАНТУЯА Санжид АМАРСАЙХАН Бямбаа ЦАСАНЧИМЭГ Нэргүй БУЛГАНТАМИР Чагцал ЖАРГАЛ Ичинхорлоо БАТХҮҮ

ХӨТӨЧ

260 ЖИЛС.Батхуяг: Институт тухайн цаг үедээ үүргээ сайн гүйцэтгэж байсан

5ЗӨВЛӨМЖХичээлийн судалгааны илтгэл бичих зөвлөмж

9БАГШИД ТУСАЛЪЯУндааны хүчиллэг шинжийг бууруулж болох уу?

20ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШЦ.Чимэдрэгзэн: Багш хүн судлаач байх ёстой

16ЗӨВЛӨХ БАГШД.Батболд: Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй

24ДУГААРЫН ЗОЧИНС.Жамьянхорол: Хүүхдийн ямар чадвартайг нь мэдэж, тэдэнд урам өгч ажиллах нь багш бидний үүрэг

38АЯНЫ БОГЦБайгалийн ухааны туршилт хийх аргазүйд суралцсан тэмдэглэлээс

34ЯРИЛЦЛАГАЖ.Дашдондог: Хүүхдийн ухааныг СӨБ болон бага ангийн багш нар төрүүлдэг

31СУРВАЛЖЛАГАБагануур дүүргийн 132,138-р цэцэрлэгүүд 5000 багшид туршлага арга зүйгээ танилцуулжээ

17АРГАЗҮЙЧИД БИЧИЖ БАЙНАЧ.Жаргал: Бариулгүй хаалга буюу Боловсролд тэгш хамруулах

Page 3: Bagshiin hugjil №2

3

-Таны ажиллаж байсан тэр үеийг дурсвал? Институт маань ямар бүтэц бүрэлдэхүүнтэй, ямар зорилготой үйл ажиллагаа явуулдаг байсан бэ?

Би 1983-1991 Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Одоогийнхоор бол сургалт хариуцсан орлогч захирал юм уу даа. Бүтэц зохион байгуулалтын хувьд голлох хичээлүүдийн кабинетуудтэй, одоогийнхоор бол тэнхим. Захиргаа, нарийн бичгийн даргатай. Их том номын сантай байсан.

Одоо энэ МУБИС-ын Ё байр чинь манай БМДИ-ийн хүрээлэнгийн байр байсан юм. 1984 онд анх яамнаас зураг төсвийг нь гарган шаваа тавьж, тухайн үед институтийг удирдаж байсан Шагдар багш маань энэ барилгыг бариулахад хүч зүтгэл гаргасан даа. Манай монгол цэргийн ангийнхан барьж, 1986 онд ашиглалтад оруулсан.

1991 оноос хойш манай институт бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Сургалтын агуулга, арга зүйн институт, Боловсролын хөгжлийн сургууль нэртэйгээр МУБИС-ын харьяанд Б.Жадамбын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулсан. Дараагаар нь 2002 онд Боловсролын хүрээлэнгийн харьяанд ирсэн.

Манай институт хоёр гол ажил хийдэг байсан. Нэг нь мэргэжил дээшлүүлэх төвлөрсөн сургалт. Тэр үед мэргэжил дээшлүүлэх ажлыг хэд хэдэн шаттайгаар хэрэгжүүлдэг байсан. Хамгийн нэгдүгээрт сургууль дээрээ багш хөгжих ёстой. Дараа нь орон нутагт багшийг хөгжүүлэх үйл ажиллагаа хийгдэх ёстой. Тэгээд төвлөрсөн үйл ажиллагаа гэсэн гурван шаттайгаар мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг тогтолцоо болгож явуулсан. Төвлөрсөн үйл ажиллагааг манай институт хариуцдаг. Хоёрдахь нь судалгааны ажил. Энэ ажлын хүрээнд сурган хүмүүжүүлэх төв уншлага явуулдаг, бүтээлч багш нарыг шалгаруулдаг, тэргүүн туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх ажил голлон хийж байсан. Дээр нь орон нутагт туслах ажил хийдэг байсан. Жилд хоёр аймаг, нэг дүүрэг юм уу, нийслэл хотод зөвлөн туслах ажил хийнэ. Сургууль дээр очиж багш нарт ямар чиглэлээр туслах вэ?, ямар хүндрэл байна?, ямар сонин сэтгүүл уншиж байна гээд л. Тэргүүн туршлагыг илрүүлж олох, туршлага гаргахад нь зөвлөн туслах үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгж зөвлөж тусласныхаа үндсэн дээр үзэсгэлэн гаргадаг, дараагаар нь сурган хүмүүжүүлэх уншлага явуулна. Энэ нь хөдөө орон нутгийн багш нар маань шинэ санаа олж авах гол индэр болж байсан.

Сурган хүмүүжүүлэх төв уншлагыг жилд нэг удаа, ихэвчлэн намрын улиралд өргөн хүрээнд зохион байгуулдаг байсан. Аймгууд сурган хүмүүжүүлэх уншлагаа хавар зохион байгуулж, шалгарсан илтгэлээ БМДИ-д ирүүлдэг байсан. Эрдэм шинжилгээний хурал маягийн. Энэ үйл ажиллагаанаас гадна хүрээлэнтэй хамтраад сурах бичиг, гарын авлага боловсруулдаг байсан.

Багш нарт зориулсан арга зүйн захидал, зөвлөмжүүдийг гаргадаг 1980-аад оны дунд үед ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр агуулга нэлээд шинэчлэгдсэн. Шинэчлэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмжийг хичээл бүрээр жил болгон хэвлэж байсан. Багш нар таван жил тутам институт дээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагддаг тогтолцоотой, сургалтад хамрагдсан багш нар шинэ санаа олж явна, мөн өөрсдөө хүссэн сэдвээрээ нэмэлт лекц авдаг байсан. Сургалтуудад жилд хоёр сая орчим төгрөг зардаг /тухайн үед төгрөгийн ханш өндөр байсан/, жилд 700-800 хүн сургалтад ирдэг байлаа. Таван жил ажиллаад, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан багш нарт цалингийн нэмэгдэл олгогддог байсан.

-Тухайн үед хамтран ажиллаж байсан хүмүүсийнхээ талаар дурсамж сөхвөл?

Манай институтийн ректор Ш.Шагдар гэдэг хүн ажилладаг байсан. Одоо нас өндөр сайхан буурай бий. Ш.Шагдар, С.Батхуяг гэдэг хоёр хүн 1983 оны 10 сард томилогдоод, 1991 оны 4 сард халагдсан. Шагдар багш маань тэр үед 50-аад насны, би 37 орчим настай байсан юм уу даа. Хоёр өөр үеийн төлөөлөл болсон хүмүүс ажиллаж байлаа. Шагдар багшийн үеийн олон сайхан арга зүйч байсан. Монгол хэлний Ц.Өлзийхутаг, хөдөлмөрийн Л.Мижиддорж, багын уншихын Я.Гончиг, удирдах ажилтны Г.Дэмбэрэл гээд манай ахмадууд байна. Бид чинь институтдээ хүн авахдаа сургуулийн амьдрал мэддэг, сургуульд ажиллаж байсан, хөдөө орон нутагт ажиллаж байсан хүмүүсийг авдаг байсан. Жишээ нь, Архангайд ажиллаж байсан Ложоо, Германд сургууль төгссөн Р.Дашзэвэг гэж хүмүүс байна. Тэр үед бид арга зүйчдэд ажилдаа шинжлэх ухаанч хандахыг их шаарддаг байсан.

Их зүйл уншихыг, багш нарт ийм байх ёстой гэхээсээ илүү яагаад вэ гэдгийг нь хэлж өгч байхыг шаарддаг байсан. Ер нь сэтгэл судлалын үндэстэйгээр сурган гэдгийг чинь явуулахгүй юм бол зүгээр л алгоритм зааж байгаа юм шиг явуулж болохгүй гэдгийг заадаг байсан даа. Тэр үед мэдээлэл авах зүйл нь бага байсан. “Сурган

БАГШ

ИЙ

Н М

ЭРГЭ

ЖИ

Л Д

ЭЭШ

ЛҮҮ

ЛЭХ

ИН

СТИ

ТУТ

2

60 Ж

ИЛ

ИНСТИТУТ ТУХАЙН ЦАГ ҮЕДЭЭ ҮҮРГЭЭ САЙН ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН

Монгол улсад орчин цагийн боловсрол үүсэж бий болсон цаг үеэс багшийн мэргэжил дээшлүүлэх ажил тулгамдсан асуудал болсоор иржээ. Тухайлбал, 1922 онд багшийг албан ёсоор бэлтгэж эхэлсэн бол 1925 онд Ардыг Гэгээрүүлэх Яамны дэргэд байгуулсан заах арга зүйн товчоог 1933 онд эрдэм шинжилгээ, заах арга зүйн зөвлөл болгон өргөтгөсөн байдаг. 1943 онд МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаас гаргасан “Багш нарын мэргэжпийг дээшлүүлэх тухай” тогтоолын дагуу Ардыг Гэгээрүүлэх Яам бага сургууль төгсөлгүй богино хугацааны курсээр бэлтгэгдсэн багш нарыг тусгай хөтөлбөрөөр сургаж, 2-3 жилд багтаан долоон жилийн боловсрол эзэмшүүлэн төгсгөжээ.

Багш нарын улс төр, үзэл суртал, сурган хүмүүжүүлэх ухаан, заах арга зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сургууль, багш нарын тэргүүн туршлагыг судлан нэвтрүүлэх асуудал тулгамдаж байсныг харгалзан 1956 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс гаргасан 10 дугаар тогтоолыг үндэслэн Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдаж, мөн оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн үйл ажиллагаагаа эхэлжээ.

Анхны захирал нь Ц.Төртогтох, хичээлийн эрхлэгч нь Б.Алтангэрэл нар байв.

Үргэлжлэл бий...

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил буюу 2016 онд тохиож байна. Үе

үеийн багш нарын мэргэжлийг дээшлүүлж, шинэ мэдээ мэдээлэл, бодлогоор хангаж, онол арга зүйн мэдлэг мэдээлэл түгээж ирсэн энэхүү байгууллагад ажиллаж байсан ахмадуудаа бид сэтгүүлийнхээ дугааруудад урьж ярилцаж байх болно. Энэ удаагийн дугаарт ахмад багш, МУБИС-ын Боловсрол судлалын сургуулийн, Боловсролын судалгаа арга зүйн тэнхимийн зөвлөх профессор, Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор, профессор С.Батхуягийг урилаа. Тэрбээр 1983-1991 онд БМДИ-ийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байжээ.

Багш өөрөө өөрийнхөө ажлын арга барилыг сайжруулах замаар багш ч, боловсрол ч хөгжих ёстой гэсэн санааг бидний үед ярьж байсан

МУБИС-ын Боловсрол судлалын сургуулийн,

Боловсролын судалгаа арга зүйн тэнхимийн зөвлөх профессор, Боловсрол

судлалын шинжлэх ухааны доктор, профессор

С.Батхуяг

Page 4: Bagshiin hugjil №2

5БАГШИД ТУСАЛЪЯ

ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААНЫ ИЛТГЭЛ БИЧИХ ЗӨВЛӨМЖ

Монгол улсад багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх, багш ажлын байрандаа мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ) болон Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг (МХСН) хамтран жил бүр үндэсний хэмжээний бага хурлыг зохион байгуулж ирсэн. 2015 оны 12 дугаар сард III дахь удаагаа зохион байгуулсан “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” сэдэвт бага хуралд хэлэлцүүлэхээр 177 илтгэл ирснээс хичээлийн судалгааны мэргэжлийн багийн гишүүн, эксперт, зөвлөх, БМДИ-ийн арга зүйчид уншиж, 45 илгэлийг сонгон хуралд тус хуралд хэлэлцүүллээ. Энэ жилийн илтгэл судалгааны ажилд хичээлийн судалгааны аргыг ашиглан тодорхой чадвар төлөвшүүлэх нэгж хичээлийн дидактик шийдэл, тодорхой сэдвийн арга зүйн шийдлийг боловсруулж туршсан үр дүнг тусгасан нь онцлог байлаа.

Шинэ зууны боловсролд конструктивизмийн онолд суурилсан суралцагч төвтэй сургалтын стратеги голлож байгаагийн адил судалгаанд багш нарын үйл ажиллагаанд суурилсан цогц судалгааны арга голлон хэрэглэгдэх боллоо. Ийм аргын нэг чиглэл нь загвар (шийдэл гэх нь бий)-т суурилсан судалгаа (Design Based Research) юм. Энэ нь боловсролын практик байдлыг сайжруулах зорилготой хийгддэг ба уян хатан, судлаачид ба багш нарын хамтын ажиллагаанд суурилж, яг бодит байдал дээр судалгаа явуулаад, боловсролын салбарт бий болж байгаа бодит үр дүнг тусгадаг, тоон ба чанарын судалгааны аргуудыг хослуулж, яг тухайн нөхцөл байдалд тохирсон зарчим, онол арга зүйг бий болгодог онцлогтой судалгааны арга юм. Загварт суурилсан судалгааны аргын жишээ нь хичээлийн судалгааны арга зүй, үйлийн болон кейс судалгааны арга юм. Асуудлыг шийдвэрлэхийн тулд судалгаа хийдэг. Судалгааны үр дүнд асуудал шийдвэрлэх арга бий болж тухайн асуудал шийдвэрлэгддэг.

Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэхээр ирүүлж байгаа илтгэл жилээс жилд нэмэгдэж байгаа нь, мөн эдгээр илтгэлүүд нь хичээлийн судалгааг туршиж хэрэгжүүлсэн үр дүнгээ танилцуулж байгаа нь сайшаалтай ч тэдгээрийн чанарыг сайжруулах шаардлагатай гэж үзлээ. Дараагийн бага хурлыг 2016 оны 10 дугаар сард зохион байгуулах бөгөөд тус бага хуралд ирүүлэх илтгэлийн чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

Илтгэлүүдээс харахад дараах бүлэг алдаа дутагдал нийтлэг гарч байна. Үүнд:

НЭГ. СУДАЛГААТАЙ ХОЛБООТОЙ НИЙТЛЭГ АЛДАА:

• Зарим илтгэлийн сэдэв нуршуу, ойлгомжгүй• Судалгааны асуудлыг олж харах, тогтоох,

томъёолсон нь учир дутагдалтай

• Судалгаад ашигласан арга цөөхөн, асуулгын арга зонхилсон

• Судалгааны үр дүнд боловсруулалт хийгээгүй, баталж нотолсон баримт, тооцоо дутмаг

• Судалгааны үр дүнг хүүхдэд гарсан өөрчлөлтөөр биш зөвхөн багшийн амжилтаар дүгнэсэн (Оны тэргүүний багш болсон г.м)

• Хамтын хичээл гэдгийг дидактикийн, хөтөлбөрийн талаас бодолцохгүй хэт хавтгайруулсан, суралцахуйн үндсэн зорилтоос хазайсан

• Дүгнэлт нь баримт нотолгоонд үндэслээгүй, сэтгэгдлийн шинжтэй, өөрийн болон бусдын гаргасан санаа аль нь болох нь тодорхойгүй, бүх ажил дууссан, ямар ч бэрхшээл, сул тал байхгүй, шууд үр дүнд хүрсэн мэтээр тайлагнасан

• Судалгаанд шинжлэх ухаанчээр хандаагүй (Сэдэвтэй холбоотой ухагдахуун, ойлголт, мэдлэгийг шинжлэх ухааны үндэстэй ойлгоогүй.)

ХОЁР. ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААТАЙ ХОЛБООТОЙ НИЙТЛЭГ АЛДАА ДУТАГДАЛ:

• Хичээлийн судалгааны үе шатыг “үзүүлэх” хичээлийн үе шаттай эндүүрсэн

• Хичээлийн судалгааны бэлтгэл судалгааг Кёзай кенкю гэж эндүүрсэн

• Хичээлийн судалгааны илтгэл, судалгааны илтгэл хоёрыг эндүүрсэн

• Хичээлийн судалгаа хийсэн үндэслэл, дэвшүүлсэн асуудлыг оновчтой тодорхойлоогүй

• Хичээлийн судалгаагаар бүтээж буй болгосон шинэлэг зүйл нь тодорхой бус

• Дүгнэлт нь судалгааны үр дүнд үндэслээгүй, зорилготой уялдахгүй байх гэх мэт.

Дээр дурдсан алдаа дутагдлыг засахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах зөвлөгөөг өгч байна. Үүнд:

НЭГ. СУДАЛГААТАЙ ХОЛБООТОЙ ЗӨВЛӨМЖ:

1. Судалгаа хийсэн үндэслэл, дэвшүүлсэн асуудлыг оновчтой тодорхойлох: Аливаа шинжлэх ухаан нь судалж буй объектынхоо мөн чанар, зүй тогтлыг нээж илрүүлэхэд чиглэгдсэн тодорхой зорилготой байдаг. Багшлахуйд тулгарсан асуудал, бэрхшээл нь судалгаа хийх үндсэн шалтгаан юм. Асуудлаа зөв тодорхойлбол судалгааны ажлын үр дүн эерэг гарна. Асуудал болгон судлагддаг зүйл биш.

2. Сэдэвтэй холбоотой асуудалд шинжлэх ухаанчээр хандах: Тухайлбал, хичээлийн судалгаа, бэлтгэл судалгаа, судалгаат хичээл, хичээл, сайн хичээл гэсэн ойлголт, ухагдахууны талаар зөв, нэгдсэн ойлголттой байх, судалгаа болон илтгэлд хэрэглэгдэж буй нэр томьёо бүрийг сайтар ухаарч ойлгох, өөртөө тайлбар хийх шаардлагатай.

3. Судалгааны аргыг хослуулан хэрэглэх:

БАГШ

ИЙ

Н М

ЭРГЭ

ЖИ

Л Д

ЭЭШ

ЛҮҮ

ЛЭХ

ИН

СТИ

ТУТ

4

60 Ж

ИЛ

хүмүүжүүлэх” сэтгүүлээ бол уншина. Өнөөдөр мэдээллийн түм буман суваг байна. Гэтэл унших нь тэр үеэс бага болчихсон. Унших зүйл нь олон болохоор төөрчихөж байгаа юм, оновчтой хэвлэх бодлого бас дутагдаж байна. Интернэт гэж хүний анхаарлыг сарниулдаг юм байна. Интернэттэй ажиллаж яг хэрэгтэй мэдээллээ олж авч чадахгүй байна. Мэдээллийн их далай дотор яаж мэдээллээ олж авах вэ гэдгийг хүртэл заах хэрэгтэй байгаа юм.

Бид 1986 оноос эхлэн хуучнаар ЗХУ-ын новатор багш нарын туршлагыг их ярьж бичдэг болсон. “Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл дээр тэдний судалгааны бүх тайлан 1986, 1987 онд бүх дугаарт нь хэвлэгдсэн. Тэр новатор багш нарын яриад байсан санаа бол өнөөдрийн бидний яриад байгаа сурагч төвтэй сургалт, албадлагагүй сургалтын тухай байсан.

-Тухайн үед боловсролын чиг хандлага баримжаа ямар байсан юм бол? Тэр дундаа багш нарын хөгжлийн тал дээр ямар бодлого барьж байсан бэ?

-Бид, багшийг ажлын байран дээрээ өөрийн мэдлэгээ дээшлүүлж, одоогийн хэлээр бол хөгжиж байх ёстой гэж үздэг байсан. Манай институтийн сургалт их үнэ цэнтэй, багш нар ирээд их зүйл сонсдог байсан. Гэхдээ 1987 оноос бид энэ сургалтдаа нэлээн өөрчлөлт хийхийг зорьж эхэлсэн. Тухайлбал, багш нар мэргэжил дээшлүүлэх сургалтын дараа тусгай даалгавар авч яваад дараагийн таван жилд мэргэжил дээшлүүлэхээр ирэхдээ түүнийгээ хэрхэн хэрэгжүүлсэн, эндээс сурсан зүйлээ хичээлдээ туршаад ямар санаа авав, юу хийв гэдгээ тайлагнадаг хэлбэр рүү шилжүүлэх ажил эхэлсэн. Харамсалтай 1987 оноос эхэлсэн энэ ажлын үр дүнг үзэж чадалгүй 1991 онд институт маань татан буугдсан даа.

-Наяад оны багш, одооны багш хоёр хэр ялгаатай вэ?

-Ялгаатай. Наяад онд бол багш заах ёстой, заасныг нь хүүхэд сурах ёстой гэсэн ойлголт нэвт байсан. Өнөөдөр бол шавь төвтэй сургалт орж ирсэн байна. Гэхдээ манайхан үүнийг шавь өөрөө л оролдож байж сурна, багш бол зүглүүлэгч, зөвхөн зөвлөх гэдэг утгаар хялбарчлаад ойлгочихсон. Хоёрдугаарт багш гэж хэн байх ёстой вэ гэдэг нийгмийн хүлээлт өөр болчихсон. Дээр үед бол хичээлээ сайн заадаг багш сайн багш байсан. Гэтэл өнөөдөр мэдлэг бүтээгддэг юм, дамжигддаггүй юм гэж ярьж байгаа хэрнээ өөрөө мэдлэгээ дамжуулдаг хуучин аргаа хэрэглээд байгаа явдал ажиглагдаж байна. Онол нь өөрчлөгдөж байгаа хэрнээ арга нь хоцрогдоод. Шинэ зөв зүйлээ нэгдүгээрт дутуу ойлгоод, хоёрдугаарт хэрэглэж байгаа арга нь хуучраад шинэ зүйлтэйгээ зөрчилдөөд байна уу даа гэж би хардаг.

Одооны боловсролыг наяад оныхтой харьцуулах юм биш. Одоо бол сургууль, багш нар өөрөө хөтөлбөрөө хүртэл боловсруулдаг болоод байна шүү дээ.

-Та Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд байгуулагдахаас нь эхлээд татан буугдах хүртэл бараг 10 гаран жил ажиллаж байсан хүний хувьд улс орны хэмжээнд Багш нарын мэргэжлийг дээшлүүлэх институт байснаар ямар ач холбогдолтой, байхгүй болсноор боловсролын системд ямар өөрчлөлт гарсан гэж харж байсан вэ?

-Институт бол багш нартаа их хэрэгтэй газар байсан гэж багш нар ярьдаг юм. Нээрээ ч багш нарын хөгжил, өсөлт дэвшлийг хариуцсан үүрэгтэй газар байх нь гарцаагүй. Бид тухайн цаг үедээ үүргээ сайн гүйцэтгэж байна л гэж боддог байсан. Гэхдээ одоо өнөөдрийн үүднээс эргээд харахад бидний ажлын арга барил, хандлага бол нэг их оновчтой байгаагүй юм байна гэж би хувьдаа үздэг. Гэхдээ л багш нар хандах газартай байсан нь чухал. Энэ хойд барилгыг (одоогийн МУБИС-ийн Ё байр) бариулахдаа хүртэл манай Шагдар багш “Багш нар ирээд яамаар түрүүлж орохгүй манай институтээр орно” гэж хэлж шаваа тавьж байсан юм. Энэ барилгаа сайхан болгож, багш нар орж гарч байдаг ийм газартай болно л гэж ирээдүйгээ харж байсан. Одоо 50 хүрч байгаа тэрнээс дээш насны багш нар бүгд л манай институтээр орж гарч байсан даа. Институтийг татан буулгаснаар мэргэжил дээшлүүлэх ажил маань өөр удирдлага, өөр субъектийн ажил болсон. Яахав багш бэлтгэдэг сургууль, төгсөгчдөө мэргэжлийг нь дээшлүүлдэг субъект болсон нь нэг их буруу ч юм биш. Харин ямар үзэл бодлын үүднээс ямар хандлагатайгаар хийв гэдэг нь л гол чухал. Багшдаа тусалъя гэвэл институт байх нь амьдралд ойр шүү дээ. Зөвлөн тусладаг ажлаа сайн хийдэг байх хэрэгтэй. Хаана, хэн юу хийж байгаа вэ гэдгийг мэддэг, туршлагыг нь түгээн дэлгэрүүлдэг институт байх нь чухал.

-Таныг ажиллаж байх үед институт маань хэвлэмэл материал хэр их гаргадаг байсан бэ?

-Сэтгүүл гаргадаггүй байсан. Гарын авлага зөвлөмж бол гаргана. Аймгууд руу хэвлээд аймгийн сургалт арга зүйн кабинетууд руу явуулна. Жилд дор хаяж 4-5 ном нарын авлага эрхлэн гаргадаг байсан. Арга зүйн захидлууд гэж гаргадаг байлаа.

Институт тухайн үед том номын сантай байсан гэж хэлж болно шүү. Саяхан болтол тэр номын сан байж байгаад Багшийн дээдийн номын сантай нийллээ л дээ. Жишээлбэл, би гэхэд л “Сурган хүмүүжүүлэх” сэтгүүлийн 1962 оноос хойших бүх дугаарыг институтийнхээ номын санд хандивласан.

Одоогийн боловсролын шинэчлэлийг хараад би нэг зүйл хэлмээр санагддаг юм. Багш нар маань их удаан шинэчлэгдэж байна. Зарим нь хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа мөн чанарыг ч ойлгоогүй явна. Жишээлбэл, өөрийн ажлын үнэлгээ гэдгийг багш нар их буруу ойлгодог. Өөртөө дүн тавих юм шиг, аттестат, шалгалт, магадлан энэ тэрт орохдоо өөрийгөө хэт өндөр үнэлдэг. Мониторингийн асуудал байна. Бас л өөрийн үнэлгээтэй холбоотой асуудал. Багш нарт маань хэлний бэрхшээл ч их үүсэж байна. Гадны материалуудыг яг мэргэжлийн боловсрол судлалын хүмүүс нь орчуулж хүргэж байх хэрэгтэй байна. Энэ бүхний мөн чанарыг ойлгоход институт хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байх ёстой. Институтийн ажилтнууд хэр зэрэг мэдлэгтэй, ямар түвшинд сэтгэж хийж гүйцэтгэж байна вэ гэдгээс их зүйл хамаарна. Шинжлэх ухаанч чанараа алдаж болохгүй. Прагматик болж байгаа нь энэ гээд практик ярьж болохгүй.

Багш нарын сэтгэлгээ, хандлага хуучнаасаа салж чадахгүй байна. Энэ бол боловсролын тогтолцооныхонд тэр чигээрээ хамаатай асуудал. Багш бэлтгэж байгаа сургууль ч үүн дээр анхаарах ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Page 5: Bagshiin hugjil №2

7БАГШИД ТУСАЛЪЯ

хичээлийн бэлтгэл судалгааг хийж, кёзайг мэдлэг бүтээх үйлтэй холбож, олон талаас нь ажиглаж судална. Хичээлийн хэлэлцүүлгээр кёзайг мэдлэг бүтээх үйлтэй холбож хэлэлцэнэ. Кёзай нь таны судалж илрүүлсэн, бусдад түгээхийг хүсэж байгаа шинэ зүйл юм. Хувь багшийн хичээлд хэрэглэсэн сэдэл, заах аргазүй, үнэлгээний арга тухайн багш, сургууль, ангид илүү тохирсон явцуу “локаль” хандлагатай учир түгээх боломжоор хомс байдаг. Кёзай илүү далд, илүү гүн гүнзгий утгатай, өнгөц харагдахгүй, шууд дуурайхад илүү хэцүү байдаг. Гэхдээ түүний мөн чанарыг олж илрүүлж сурвал, эзэмшвэл хөгжлийн жинхэнэ түлхүүр, туршлага болно.

3. Хичээлийн судалгаа хийсэн үндэслэл, дэвшүүлсэн асуудлыг оновчтой тодорхойлох: Хичээлийн судалгаа хийх үндэслэлийг сурагчдаа судалсан оношлогоо, үр дүнд тулгуурлан тодорхойлох шаардлагатай байдаг. Хуралд ирсэн илтгэлээс нэг илтгэлийг үндэслэлээ тодорхойлсон байдлаар жишээ болгон авья. Энэхүү илтгэлд үндэслэлээ “Хүүхдийн хөгжил төлөвшилд гарч буй өөрчлөлтийг судалж, үр дүнг баталгаажуулах зэрэг шаардлагууд тулгарч байна” хэмээн тодорхойлсон нь судалгааны зорилготой уялдаагүй, бодлогын баримт бичгээс шууд хуулсан, хэт ерөнхий болжээ. Харин үүнийг “Манай сургуулийн сурагчдын хувьд сорил туршилтын төлөвлөгөө боловсруулах чадвар нь сул (сурагчдаа судалсан үр дүн, оношилгоонд үндэслэх) байгаа тул байгалийн ухааны хичээлээр шинжлэх ухаанч арга барилыг

сурагчдад төлөвшүүлэхийг зорьж байна.” гэж тодорхойлж болно.

4. Хичээлийн судалгааны үр дүнд бий болсон шинэлэг зүйл: Хичээлийн судалгаагаар хүрч буй үр дүн, бусдад хүргэх давуу тал, туршлагыг ялгахгүй байдал ажиглагдаж байна. Жишээ нь: Талхны үйлдвэрт амт, чанартай талх үйлдвэрлэх аргыг судалж, сайн чанарын талх хийлээ гэж үзвэл бүтээгдэхүүн амт чанартай талх болно. Талхны найрлага, орц, арга технологийг өөрчилснөөр ийнхүү амт чанартай талхтай үйлдвэрлэж чаджээ. Үүнийг хичээлийн судалгаатай адилтган үзвэл сайн хичээл заах арга (амт чанартай талхыг хийдэг арга) нь бусдад түгээх туршлага болно. Энэ шинэ аргын санаа нь хичээлийн судалгааны кёзай, амт чанартай талх хийхийн тулд дахин дахин талхны орц найрлага, хийх процессыг өөрчлөн судалж байгаа нь хичээлийн судалгаа буюу судалгааны арга юм. Байгалийн ухааны салбар хуралдаанд хэлэлцүүлсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын багш Ц.Баасансүрэн, Б.Анхмаа нарын “Гурвалжны тэнцэтгэл биш” сэдэвт судалгаат хичээлийн арга зүйг хэлэлцүүлсэн, хүрсэн үр дүн ба кёзайг оновчтой тодорхойлсон илтгэлийн нэг байлаа. Энэ илтгэлийгн дээрх жишээтэй харьцуулж тайлбарлая. Илтгэлээр, сурагчдад харилцан адилгүй урт бүхий хэрчмүүдийг өгч, гурвалжин үүсэх ба үүсэхгүй нөхцлийг харьцуулж, математик хэлээр илэрхийлж мэдлэг бүтээж буй судалгаат хичээлийн арга зүйн туршлагыг танилцуулсан.

5. Хичээлийн судалгааны илтгэл: Хичээлийн судалгааны илтгэл нь хичээлийн судалгааны үе шатыг хэрхэн явуулсан, бэлтгэсэн кёзай, гарсан үр дүнг судалгааны илтгэлийн шалгуурт нийцүүлэн боловсруулахыг хэлнэ. Зарим тохиолдолд тухайн хичээлийн тайлан, хичээлийн шинэ хөтөлбөрийн талаар багш нар ямар санаа бодолтой байгааг санал асуулгын аргаар судалсан илтгэлийг хичээлийн судалгааны илтгэл гэж андуурч байна.

6. Дүгнэлтийг судалгааны үр дүнд үндэслэх, зорилготой уялдуулах:

Сурагчдын график байгуулах, түүнийг тайлбарлах, дүгнэлт гаргах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн судалгааны ажлын дүгнэлт болон сайжруулах саналыг та бүхэнд танилцуулж байна. Уншиж, судлаад дараа дараагийн судалгааны ажилдаа бүтээлчээр ашиглахыг хүсье.

Талхны хувьд Судалгааны ажлын хувьд

КёзайТалх хийх шинэ аргын санаа

Гурвалжин үүсэх, үүсэхгүй нөхцлийг харуулахуйц хэрэглэгдэхүүний санаа

Хичээлийн судалгаагаар хүрсэн үр дүн, бүтээсэн зүйл

Амт чанартай талхГурвалжин үүсэх, үүсэхгүй нөхцлийг харуулахуйц хэрэглэгдэхүүн

Бусдад хүргэх туршлагаАмт чанартай талх хийх арга

Хэрэглэгдэхүүнийг амилуулан ашиглах арга/Боловсруулсан хэрэглэгдэхүүн, арга зүйн шийдэл, ажлын хуудас зэрэг/

Дээрх жишээлж буй судалгааны ажлын бичвэр, танилцуулгыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгийн itpd.mn, mals.mn вэб сайтаас харна уу.

БАГШ

ИЙ

Н М

ЭРГЭ

ЖИ

Л Д

ЭЭШ

ЛҮҮ

ЛЭХ

ИН

СТИ

ТУТ

60 Ж

ИЛ

6 БАГШИД ТУСАЛЪЯ

“Кёзай” -г судалж, онцлог зүйл, шинэлэг талаа тодруулна. Судлах зүйлээ бэлтгэнэ. Судалгааны 90% эзэлнэ. Мэргэжлийн туслалцаа хэрэгтэй

Кёзай ашигласан хичээл явагдана. “Кёзай” –г мэдлэг бүтээх үйлтэй холбож олон талаас нь ажиглана, судална.

Кёзайг сайжруулна.

Кёзайг мэдлэг бүтээх үйлтэй холбож хэлэлцэнэ.

Оролт Явц Гаралт

Хичээлийн явц(ажиглалт)

Кёзай – таны судалж илрүүлсэн, бусдад түгээхийг хүсэж байгаа шинэ зүйл

Бэлтгэл үе(бэлтгэл судалгаа) Хичээлийн хэлэлцүүлэх

Судалгаа хийхдээ тоон ба чанарын судалгааны аргыг хослуулан хийхийн зэрэгцээ орчин үеийн тодорхой, шинэлэг аргуудаас хэрэглэх шаардлагатай. Арга бүр харьцангуй биеэ даасан байхын зэрэгцээ бие биеэ үгүйсгэдэггүй, харин нөхцөлдүүлж, нөхөн гүйцээнэ. Судалгааны арга нь ямар тохиолдолд, ямар нөхцөлд, ямар хэлбэрээр яаж хэрэглэснээрээ ялгагддаг.

4. Судалгааны үр дүнд боловсруулалт хийх: Судалгааны үр дүнг тооцоход баримт нотолгоо хомс байвал дүгнэлт нь үндэслэл муутай болно. Иймд сургалтын үйл явцад ажиглалт хийж, түүнийхээ учир шалтгааны холбоог туршиж судалдаг. Судалгааны үр дүн шалгагдан батлагдсан байх ёстой. Гарааны төлөв байдлын судалгаа ба эцсийн өөрчлөлтийг илрүүлэх шалгуурыг тодорхойлж, тэдгээрийн харьцуулалтаас хүүхдийн хөгжил, өөрчлөлтийн талаар баримт гаргах боломжтой.

5. Судалгаагаа илтгэл болгон хэлбэршүүлэх: Илтгэлийн бүтэц, бичвэр, танилцуулгыг шаардлагын хийнэ. Эшлэл зүүлт хийдэг тогтсон хэд хэдэн стандарт байдаг. Түгээмэл хэрэглэдэг “APA Style”-ийн стандартыг ttp://flash1r.apa.org/apastyle/basics/data/resources/ sample-references2.pdf болон http://www.apastyle.org/learn/index.aspx хаягаас үзэж болно.

ХОЁР. ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААТАЙ ХОЛБООТОЙ ЗӨВЛӨМЖ

Хичээлийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ, түүнийг хэрхэн илрүүлэх вэ гэдэг асуултад хичээлийн судалгаа хариулт өгдөг. Судалгаанаас үзэхэд, дидактик алхмуудаа сайтар төлөвлөсөн, сурагчдын идэвх оролцоо сайн, чадвар төлөвшүүлэхэд чиглэсэн хичээл илүү үр өгөөжтэй болох нь харагддаг. Сургалтын эцсийн үр дүн багш нэг бүрийн нэгэн зорилготой хамтын үйл ажиллагаанаас хамаардаг. Хичээлийн судалгаа гэдэг нь багш нарын багшлах ур чадвар, арга зүйгээ системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн багийн хамтын үйл ажиллагаа юм.

1. Хичээлийн судалгааны үе шат: Өнгөц харахад “үзүүлэх” хичээл, судалгаат хичээл хоёр адилхан гурван үе шаттай явагддаг. Гэвч зарчмын ялгаатай. Үзүүлэх хичээл нь тухайн багшийн арга зүйг харуулахад чиглэдэг бол хичээлийн судалгаа илүү урт хугацаанд судалгаанд суурилсан, арга зүйгээ хамтаар сайжруулахад чиглэдгээрээ онцлогтой. Товчоор хэлбэл зорилго, ажиглах зүйл, хэлэлцүүлэг хийх, үр дүнг боловсруулах аргаараа ялгагддаг. Хичээлийн судалгааны хэлэлцүүлгээр шийдэх гэж буй асуудалд (хичээлийн судалгаагаар судлах зүйл)- д төвлөрч ярилцана. Өөрөөр хэлбэл хичээлийн судалгаа нь тодорхой асуудалд төвлөрч, түүнийгээ төлөвлөөд, хичээл дээр хэрэгжүүлж, олон талаас нь ажиглаж, хэлэлцэх замаар шийдвэрлэх арга замыг тодорхойлдог.

2. Хичээлийн судалгааны бэлтгэл судалгааг Кёзай кенкю гэж эндүүрэх : Кёзай кенкю гэдэг зөвхөн бэлтгэл хэсэгт явагддаг зүйл биш юм. Хичээл гэдэг бол оролт, явц, гаралт гэсэн динамик процесс бөгөөд үүнийг хичээлийн судалгааны алхамтай уялдуулан авч үзье. Хичээлийн бэлтгэл судалгаа хийхээс өмнө “Кёзай” -г судалж, онцлог зүйл, шинэлэг талаа тодруулна. Кёзай гэдэг нь хичээлийн судалгаагаар судлахыг хичээж буй зүйл буюу шинэ санаа, хэрэглэгдэхүүн, дидактик алхам, арга юм. Хэрвээ тодорхой сэдвийн ээлжит хичээлийн арга зүйн шийдлийг хийх гэж байгаа бол хичээлийн гол санаа буюу тухайн хичээлийг амилуулж байгаа амин сүнс нь кёзай болно. Кёзай гэдэг нь түүний санааг олж, түүнийгээ хичээлийн өмнө бэлтгээд, түүнийг хичээл дээр туршиж ажиглаад, дараа нь хамтаар хэлэлцэж дахин дахин сайжруулж “чулуу” болгож буй үнэт зүйл юм. Иймд хичээлийн судалгааны хурлын илтгэлийн гол цөм нь кёзай байж чадвал илтгэл илүү өгөөжтэй болно.

Кёзайг амилуулахын тулд хичээлийн мэдлэг бүтээх алхам, түүнтэй уялдаа холбоо бүхий арга зүйг төлөвлөх, хэрэглэгдэхүүн боловсруулах зэрэг

Page 6: Bagshiin hugjil №2

9САЙН ХИЧЭЭЛ

Хүснэгт 1. Хичээлийн мэдлэг бүтээх алхам ба хүрэх үр дүн

Хичээлийн мэдлэг бүтээх алхам, асуулт

Хүрэх үр дүн

Эрэл хайлтын асуулт дэвшүүлэх: Ундаа яагаад шүдийг цоолсон бэ?

Өмнөх хичээлээр хүчиллэг, суурьлаг шинжийг үзсэн. Ийм учраас Кока кола ундаа уусны дараа шүд цоорч буй бичлэг үзүүлж, өмнөх мэдлэг, ойлголтод нь үндэслэн шалтгааныг нь тайлбарлуулна. Сурагчдад химийн бодис болох газ ихтэй, чихэр ихтэй учраас шүдэнд наалдаж, хүчиллэг шинжтэй гэсэн хариултуудыг түгээмэл өгдөг. Хичээлийн төгсгөлд сурагчид кока кола ундаан дотор хүчиллэг шинжийг үүсгэдэг химийн бодис агуулагддаг учраас шүдийг цоолдог болохыг өөрсдөө олж нээнэ.

Таамаглал дэвшүүлэх: Ундааны хүчиллэг шинжийг бууруулах ямар боломж байна вэ?

Ундаа хүчиллэг шинжийг бууруулах боломжийг /хүчиллэг+хүчиллэг, хүчиллэг+ суурьлаг, хүчиллэг+саармаг гэсэн 3 хувилбар гарна./ өмнөх мэдлэг ойлголтод үндэслэн таамаглана. Сурагчдын гаргаж буй бүх хувилбараар туршилтыг хийнэ. Дараах чиглүүлэх асуултыг асууж, өмнөх мэдлэгтэй нь холбож болно. Хэрвээ хүчиллэг шинж чанартай лимон жимсийг колан дээр нэмэхэд яах болоо?Эсвэл сода нэмбэл юу болох вэ? Та нар юу гэж бодож байна?

Туршилтын санаа гаргах: Ундааны хүчиллэг шинж буурсан гэдгийг яаж мэдэх вэ?Туршилт төлөвлөх: Яагаад энэ багажийг сонгосон бэ?

Хүчиллэг шинж буурч буйг илрүүлэгчийн өнгөний өөрчлөлтөөр тодорхойлох учраас “ундааны хүчиллэг шинжийг туршилт эхлэхээс өмнө, туршилтын дараа илрүүлэгчээр үзэж хэмжинэ” гэсэн санааг сурагчдаар гаргуулна.6-р ангийн сурагчдын хувьд туршилтыг төлөвлөх чадвар нь харьцангуй төлөвшөөгүй байдал ажиглагдсан учраас туршилтын төлөвлөлтөөс тухайн багажийг сонгож буйн шалтгааныг тайлбарлуулах нь химийн багаж, хэрэгслийг сонгох, хэрэглэх чадвар төлөвшихөд хувь нэмэр оруулна.

Туршилтын үр дүнг илэрхийлэх: Туршилтын үр дүнд юу ажиглагдсан бэ?

Сурагчид таамаглах алхамд гаргасан бүх хувилбараар туршилтыг гүйцэтгэж, аль тохиолдолд нь хүчиллэг шинж нь буурч буйг индикатораар хэмжин тогтооно. Хүчиллэг + суурьлаг, хүчиллэг+ саармаг тохиолдолд хүчиллэг шинж буурч байгааг тогтооно.

Туршилтын үр дүнг химийн мэдлэгээ ашиглан тайлбарлах: Ямар арга хэрэглэхэд ундааны хүчиллэг шинж буурсан бэ? Яагаад вэ?

Сод нэмэх, ус нэмэхэд ундааны хүчиллэг шинж буурч буйн шалтгааныг сурагчид ахуйн хэл дээр дараах байдлаар тайлбарлана. • Хүчиллэг ба суурьлаг шинж чанар нь харилцан эсрэг шинж чанар учраас • Хүчиллэг шинжтэй бодис материал дээр саармаг шинжтэй бодис нэмэхэд

хүчиллэг шинж нь багасна. Энэ нь элсэн чихэртэй усанд ус нэмхээр чихрийн амт буурдагтай ижил.

Таамаглал ба туршилтын үр дүнг харьцуулах:

Яагаад сод нэмэх, ус нэмэхээс бусад тохиолдолд хүчиллэг шинж чанар буураагүй болохыг тайлбарлаж, сод, ус нэмэх таамаглал нь батлагдсан тухай хэлэлцэнэ. Тухайлбал: Хүчиллэг шинж чанартай ундаан дээр хүчиллэг шинж чанартай лимоныг нэмбэл хүчиллэг шинж чанар нь өснө гэх зэргээр.

Нарийвчлах /Эрэл хайлтын асуултын тайлал/: Энэ үзэгдлийг юу гэж нэрлэх вэ?Яагаад ундаа шүдийг цоолсон бэ?

Саармагжих үзэгдэл гэсэн ойлголт ухагдахууныг сурагчдад тайлбарлана. Сурагчдаар өөрсдөөр нь саармагжих үзэгдэл гэдэг нэршлийг гаргуулна. Ундаанд хүчиллэг шинж чанарыг үүсгэдэг химийн бодис агуулагдаж байгаа учраас ундаа шүдийг цооллоо гэсэн дүгнэлтийг сурагчдаар хийлгэнэ(эрэл хайлтын асуултын тайлал).

Үнэлэх: Ундаа уусны дараа шүдээ цоорохоос хэрхэн хамгаалах вэ? Үндэслэлээ тайлбарлана уу?

Өмнөх алхмуудад үзсэн мэдлэг чадвартайгаа холбон сурагчид шүдээ угаах болон содаар, эсвэл усаар амаа зайлна гэдгийг үндэслэтэй нь тайлбарлана. Мөн дараах асуултаар үнэлгээ хийж болно. Үүнд:

• Туршилтад хэрэглэж буй содны хэмжээг ихэсгэвэл яах бол? Багасгавал ямар өөрчлөлт ажиглагдах вэ? Яагаад?

УНДААНЫ ХҮЧИЛЛЭГ ШИНЖИЙГ БУУРУУЛЖ БОЛОХ УУ?

Хичээлийн товч танилцуулга: Энэхүү хичээл нь шинжлэх ухаанч арга барилыг тусгасан, бэлтгэл судалгааны үндсэн дээр боловсруулагдсан, мэдлэг бүтээх алхам тус бүр нь асуудал шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж байгаа, сурагч өөрөө мэдлэгийг бүтээж буй сайн ээлжит хичээлийн нэг юм. Хичээлийн гол санаа нь сурагчид “Кока кола ундаа уусны дараа шүдээ хамгаалах аргыг химийн шинжлэх ухааны саармагжих үзэгдэл дээр тулгуурлан олж нээх” явдал юм. Кока кола ундааны pH нь тогтмол 2 байдаг, сурагчид түгээмэл хэрэглэдэг учраас сонгосон болно. Хичээлийн алхам тус бүр, хүрэх үр дүнг хураангуйлан тайлбарлая.

БАГШ

ИЙ

Н М

ЭРГЭ

ЖИ

Л Д

ЭЭШ

ЛҮҮ

ЛЭХ

ИН

СТИ

ТУТ

60 Ж

ИЛ

БАГШИД ТУСАЛЪЯ8

Судалгааны ажил Тайлбар, сайжруулах санал

Үндэслэл

Математик болон физикийн судлагдахуунд хүснэгтэн мэдээллийг графикаар илэрхийлэх, графикаар өгөгдсөн мэдээллийг уншиж шинжлэх чадвар нь эхний тулгарч буй бэрхшээл байсан учир бид хичээлийн судалгаагаа физикийн хичээл дээрх графикийн хэрэглээ дээр тулгуурлан “График шинжлэх“ гэсэн ерөнхий сэдвийн дор явууллаа.

Сайжруулах санал: Сурагчдын хувьд мэдээллийг графикаар илэрхийлж, түүнийг шинжлэх чадвар нь сул (сурагчдаа судалсан үр дүн, оношилгоонд үндэслэх), физик болон математикийн хичээлд энэхүү чадвар нь сурагчдад төлөвших ёстой суурь чадвар (яагаад энэ чадварыг сонгон авсанаа тайлбарлах) байгаа учраас энэхүү сэдвийг сонгон авлаа.

Зорилго

Физикийн хичээл дээр тулгардаг математик чадвартай холбоотой зарим бэрхшээлийг хичээлийн залгамж холбоонд суурилсан хичээлийн судалгаагаар хамтран шийдвэрлэхийг зорилоо.

Энэхүү судалгааны ажилд математикийн хичээлтэй холбогдож буй чадварыг судалж, физикийн хичээлээр туршсан үр дүнг танилцуулж байсан. Математик ба физикийн хичээл дээр хамтарсан судалгаа хийсэн үр дүнг танилцуулаагүй учраас зорилгын томьёоллыг судалгааны ажлын үр дүнгээс дараах байдлаар сайжруулах боломжтой юм.

Сурагчдын график шинжлэх чадварыг дээшлүүлэх

Үр дүн

Суурь боловсролын хүрээнд хичээл хоорондын агуулгын залгамж холбоо тодорхойлсон

Тодорхой сэдэв бүрээр суурь чадвар чадамж болон гүнзгийрэх чадваруудыг илрүүлсэн.

Залгамж холбоог тооцсон харицан хамаарал бүхий сургуулийн хөтөлбөр боловсруулсан.

Судалгааны ажилд бичигдсэн байдлаас харахад физикийн хичээл дээр тулгардаг нэг бэрхшээл бол графикаар илэрхийлэх, түүнийг шинжлэх чадвар, иймээс үр дүн нь энэхүү чадварт ямар өөрчлөлт гарч, хөгжүүлж буйг харуулж, нотлох явдал юм. Сурагчдын график байгуулах шинжлэх чадвар нь ямар түвшнээс ямар түвшинд хүртлээ өөрчлөгдсөн гэдгийг үр дүнд тусгах хэрэгцээтэй юм.

Дүгнэлт

Агуулгын залгамж холбоог сургуулийн хөтөлбөрт тусгаснаар судлагдахуун хоорондын чадварын интеграци бий болж хүүхдийн цогц чадамжийг дэмжиж болно.

Судлагдахуун хоорондын чадварын интеграцийг судалж, тухайлбал математик, физикийн хичээл дээр график байгуулах, шинжлэх чадварын холбоог судалж, хичээл тус бүрээр энэхүү чадварыг дэмжих хичээл үйл ажиллагааг хэрэгжүүлж, сурагчдын чадварын өөрчлөлтийг хэмжээсжүүлсэн нөхцөлд энэхүү дүгнэлтийг бичих нь оновчтой юм. Нөгөө талаас хүүхдийн цогц чадамж гэдэг нь хэт ерөнхий, цогц ойлголт юм. Гэвч энэхүү судалгааны ажилд физикийн хичээл дээр туршсан үр дүнг танилцуулж байсан учраас сурагчийн чадварын өөрчлөлтөөс үндэслэж, дүгнэлт бичих нь оновчтой юм.

Та бүхэнд амжилт хүсье!

Зөвлөмж бэлтгэсэн:

Н.Оюунцэцэг, МУИС, ШУС, химийн тэнхмийн доктор, профессорМ.Ганбат, МУИС, ШУС, физикийн тэнхмийн ахлах багшШ.Оюунцэцэг, БМДИ, ХНХУСА-ны даргаЖ.Энэбиш, БМДИ, БУСА, химийн сургалт хариуцсан арга зүйчЭ.Даваахүү, БМДИ, СӨБББСА, байгалийн ухааны сургалт хариуцсан арга зүйч

Page 7: Bagshiin hugjil №2

11САЙН ХИЧЭЭЛ

Асуултын боловсруулалт

Сурагчид хүчиллэг шинжийг бууруулахад сод, чихэр нэмнэ гэсэн

санааг гаргахгүй нөхцөлд өмнөх хичээлийг сэргээн санах байдлаар санааг гаргуулахаар төлөвлөж

заасан.

Өмнөх хичээлээс сэргээн сануулах

байдлаар гаргах нь санааг шууд хэлж өгсөнтэй ижил юм.

Иймээс асуултаар чиглүүлж, санааг гаргах байдлаар төлөвлөсөн. Жишээ нь:

Сурагч сахар нэмэх, сод нэмэх гэсэн санааг гаргаагүй нөхцөлд дараах

асуултуудыг асууна.Хэрвээ хүчиллэг шинж чанартай лимон жимсийг колан дээр нэмэхэд яах болоо?Эсвэл сода нэмбэл юу болох вэ? Та нар юу гэж бодож байна? гэсэн асуултуудыг асууж, эргэцүүлэн бодох үйл хийлгэнэ.

Сурагчдын санааг

хичээлд тусгасан байдал

Таамаглах алхамд дэвшсэн санаануудаас заримыг нь ашиглах байдлаар

төлөвлөсөн.

Сурагчид бүх санаагаа

туршсанаар илүү итгэл үнэмшилтэй

болно.

Сурагчдын гаргасан бүх санааг турших байдлаар /4 туршилт/ бэлтгэн баг тус

бүрээр хийлгэж байгаа болно.

БАГШ

ИЙ

Н М

ЭРГЭ

ЖИ

Л Д

ЭЭШ

ЛҮҮ

ЛЭХ

ИН

СТИ

ТУТ

10

САЙ

Н Х

ИЧ

ЭЭЛ

Хөтөлбөрийг зааж турших явцад сурагчдын гаргасан шинэ санаа, ойлголтыг ашиглан сайжруулалт хийсэн зарим зүйлийг хураангуйлан дурдья. Үүнд:

Хүснэгт 2. Хичээлийн хөтөлбөрийг сайжруулсан байдал

Чиглэл Төлөвлөлт Ажиглалт Сайжруулсан нь

Шинжлэх ухаанч

арга барил тусгасан байдал

Эхний төлөвлөлтүүдэд хичээлийг ахуй амьдралын

тулгамдсан асуудлыг тодруулж, химийн

хүчил суурьтай холбон саармагжих үзэгдлийг

тодорхойлуулах байдлаар төлөвлөсөн.

6-р ангийн түвшинд химийн хүчил, суурьтай

материалын шинжийг холбон тодорхойлох нь

агуулгын багтаамж өндөртэй байсан.

Иймээс материал, юмсын шинж чанарт үндэслэн саармагжих үзэгдлийг сурагчид

өөрсдөө гарган, шүдээ хамгаалахтай холбон асуудлыг шийдвэрлэх байдлаар

сайжруулсан.

Ээлжит хичээлийг боловсруулсан багийнхан, мөн хөтөлбөрийн сайжруулалт, хичээл заах зохион байгуулалт, ээлжит хичээлийн гол санааг гаргасан багш нар болон зөвлөмж, зөвлөгөө авч, сайжруулсан багш нарт талархсанаа илэрхийлж байна.

Page 8: Bagshiin hugjil №2

13САЙН ХИЧЭЭЛ

СУУРЬ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧИЛСЭН ХӨТӨЛБӨРӨӨР ЗУРГАА ДУГААР АНГИД ЗААХ ХИМИЙН ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ

Бүлэг сэдэв: Х.6.3 Mатериалын өөрчлөлт

Нэгж хичээлийн сэдэв: Саармагжих үзэгдэл болон түүний зарим хэрэглээ

Ээлжит хичээлийн сэдэв: Ундааны хүчиллэг шинжийг бууруулж болох уу

Анги: 6в Хугацаа: 40 минут

Суралцахуйнзорилт

C_6_3_2. Саармагжих үзэгдэл ба түүний зарим хэрэглээг танин мэдэх

Суралцахуйн үр дүн

Хүчиллэг ба суурилаг шинж чанартай материалыг холих үед саармаг шинжтэй болдог.Саармагжих үээгдлийг өдөр тутмын амьдралд хэрэглэх. Жишээ нь: Хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараа тухайн бүтээгдэхүүний шинж чанарт үндэслэн содаар, амаа усаар зайлах, шүдээ угаах гэх мэтээр шүдээ өвчлөхөөс хамгаалах.

Ялгаатай байдал

Ялгаатай байдлыг тусгах. Үүнд:• Туршилтын зааврыг уншиж бие даан туршихдаа сул байгаа сурагчид багийн хөтөч

болон хосоосоо асууж дэмжлэг авна. • Туршилтын үр дүнг нэгтгэх хуудсан дээр хэрхэн ажиллахад эргэлзэж байгаа

сурагчид багийн хөтөч сурагчаас болон хосоосоо асууж дэмжлэг авна.

Өмнөх төсөөлөл

• Хүчиллэг, саармаг, суурилаг шинж чанар• Шинж чанарыг илрүүлэгчээр тодорхойлох• Ундааны ашигтай ба сөрөг нөлөөний талаарх ахуй амьдралаас олж авсан өмнөх

төсөөлөл

ЯВЦ: Хичээлийн төлөвлөгөө (5E загвар)

Үе

шат

Хуг

ацаа

Суралцах үйлСуралцагчийн өгөх

боломжит хариуАнхаарах зүйлс

Оролцох

10 М

ин

Үйл 1: СэдэлжүүлэхОдоо та бүхэнд кока кола дотор шүд хийсэн туршилтын бичлэг үзүүльеWhat happens to a tooth if you leave it in Soft Drink for 24 hours видео бичлэг үзүүлнэ (https://www.youtube.com/watch?v=8ANWDrRd-IQ)Үйл 2: Эрэл хайлтын асуулт дэвшүүлэх:

Асуулт 1: Ундаа яагаад шүдийг цоолсон вэ? самбарт асуултыг бичнэ. Багаар ярилцуулаад 1 минутын дараа баг бүрийн 2 дугаар гишүүнээс хариултыг авч, давхцаагүй санаа тус бүрийг самбарт тэмдэглэнэ.

Асуулт 2: Ундааны хүчиллэг шинжийг яаж мэдэх вэ?Анги нийтээс хариултыг авна. Сурагчдаар хосоороо ундааны хүчиллэг шинжийг илрүүлэгчээр тодорхойлуулна.

Хүчиллэг шинжтэй учраас шүдийг цоолсонЧихэр ихтэй болохоор шүдэнд наалдаж харлуулсанХимийн бодис буюу хий (газ) ихтэй учраас шүдийг цоолсон Ундаа өнгө, амт оруулагч химийн бодистой тул харлуулсан

Хүчиллэг шинжийг тодорхойлохдоо илрүүлэгч ашиглана. Сурагчдад илрүүлэгч аваад хосоороо ундааны хүчиллэг шинжийг тодорхойлноСурагчид илрүүлэгчийн үзүүлсэн өнгөтэй ижил өнгийн цаасыг багийн дүгнэлтийн хуудсан дээр наана

Сурагчдын хариултыг бүтэн өгүүлбэрээр тайлбарлуулж, ялгаатай тайлбар бүрийг багш самбарт тэмдэглэнэ.

Энэ хэсэгт өмнөх хичээл дээр үзсэн ундаа хүчиллэг шинж чанартай гэдгээ батлах туршилтыг хийж байна.

БАГШ

ИЙ

Н М

ЭРГЭ

ЖИ

Л Д

ЭЭШ

ЛҮҮ

ЛЭХ

ИН

СТИ

ТУТ

12

САЙ

Н Х

ИЧ

ЭЭЛ

Туршилтын үр дүн: Туршилтын үр дүнд юу ажиглагдсан бэ?

Ус нэмэх:

Сод нэмэх:

Сахар нэмэх:

Халаах:

Сэгсрэх:

Самбар төлөвлөлтийг хичээлийн үйл ажиллагаатай холбон дараах байдлаар сайжруулсан.

Бүдүүвч 1. Хичээлийн самбар төлөвлөлт

Яагаад шүд цоорсон бэ?

улаан Улбар шар

улаан

улаан Өнгөний өөрчлөлтгүй

Ногоон

Ундааны хүчиллэг шинжийг бууруулах ямар

боломж байна вэ вэ?

Ямар арга хэрэглэхэд ундааны хүчиллэг шинж буурсан бэ?Яагаад вэ?

Энэ үзэгдлийг юу гэж нэрлэх вэ?

Яагаад ундаа шүдийг цоолсон бэ?

• Хүчиллэг шинж ихтэй• Чихэрлэг, газтай• Хүчиллэг шинж ихтэй

химийн бодис агуулсан• Хүнсний будагч бодистой

• Ус нэмэх: Саармаг шинж чанартай учраас

• Сод нэмэх: Суурьлаг шинж чанартай

• Сахар нэмэх: Исгэлэн амт нь буурна

• Халаах: Газ нь арилж, хүчиллэг шинж нь буурна

• Сэгсрэх: Газ нь багасаж, чихэрлэг амттай болно

• Сод нэмэхэд саармаг болж хүчиллэг шинж буурсан /хүчиллэг +суурьлаг/

• Ус нэмэхэд хүчиллэг шинж буурсан. / хүчиллэг +саармаг /• Яагаад гэвэл....................................................................• Хүчиллэг ба суурьлаг шинж чанар нь харилцан эсрэг шинж чанар

учраас • Хүчиллэг шинжтэй бодис материал дээр саармаг шинжтэй бодис

нэмэхэд хүчиллэг шинж нь багасна. Энэ нь элсэн чихэртэй усанд ус нэмэхээр чихрийн амт буурдагтай ижил.

Сурагчдаас аль таамаглал нь зөв байсныг яриулж, бусад тохиолдолд яагаад хүчиллэг шинж буураагүй тухай хэлэлцэнэ.

• Саармагжих үзэгдэл: Хүчиллэг шинж чанартай бодис, материал дээр суурьлаг шинж чанартай бодис материалыг нэмэхэд саармагжина.

Багшид анхааруулах зүйл: Саармагжих

үзэгдэл нь хүчиллэг ба суурьлаг шинж

чанартай материалыг ямар харьцаагаар

авахаас хамаарна. Энэ туршилтад саармагжих

үзэгдлийн оптималь нөхцлийг тогтоосон.

Иймээс содны хэмжээг нэмбэл яах вэ? гэсэн асуултаар содны хэмжээнээс

хамаарч буйг сурагчдаар гаргуулахад

анхаараарай. • Ундаанд хүчиллэг шинж чанарыг үүсгэдэг химийн бодис

агуулагдаж байгаа учраас ундаа шүдийг цооллоо. /Шошгыг ашиглаж болно./

Page 9: Bagshiin hugjil №2

15САЙН ХИЧЭЭЛ

Нарийвч

лах

5

Үйл 6. Хэлэлцүүлэг• Ямар арга хэрэглэхэд

ундааны хүчиллэг шинж буурсан бэ?

• Яагаад сод нэмэхэд ундаа саармаг шинжтэй болсон бэ?

• Суурилаг материалыг хүчиллэг материалтай холих үед саармаг шинжтэй болж байгаа энэ үзэгдлийг юу гэж нэрлэвэл тохиромжтой вэ? (Хүчиллэг материалыг суурилаг материалтай холиход саармагжина. )

Ус нэмэхэд хүчиллэг шинж буурсан.Сод нэмэхэд ундаа саармаг шинжтэй болсонСод суурилаг шинжтэй учраас хүчиллэг ундааг саармаг болгож байна.СаармагшихУусахСаармагжих

Үнэл

эх

5

Үйл 7. Мэдлэгээ хэрэглэх: Ундаа уусны дараа шүдээ цоорохоос хэрхэн хамгаалах вэ?

Үндэслэлээ тайлбарлана уу?Хичээлийн эцэст явцын үнэлгээг алтан хонх хэлбэрээр явуулнаГэрийн даалгавар: • Лабораторийн хүчил суурийг

холих үед саармагжих болов уу?

• Саармагжсан эсэхийг шалгах туршилтыг хэрхэн явуулахыг төлөвлөж ирнэ үү?

Содтой усаар зайлнаУсаар зайлнаШүдээ оогоор зайлах буюу угаана

Үндэслэлээ тайлбарланаСурагчид өөрийгөө үнэлнэ

Хөтөлбөр боловсруулсан: 28 дугаар сургуулийн химийн багш П.Байгалмаа

БСШУЯ-ны хэрэгжилтийн багийн зохицуулагч Ж.Батхишиг

Зөвлөгөө өгч, сайжруулсан: Химийн шинэчилсэн хөтөлбөрийн багийн ахлагч Г.Баярмаа

МУИС-ийн БУС-ийн химийн тэнхмийн багш Ч.Нямгэрэл

БМДИ-ийн химийн сургалт хариуцсан арга зүйч Ж.Энэбиш

Хамтран ажилласан: 115-р сургуулийн химийн багш Т.Батцэцэг

20-р сургуулийн химийн багш С.Уранчимэг

“Эрдмийн өргөө” ЦС-иийн химийн багш Б.Мөнхтуяа

44-р сургуулийн химийн багш Ж.Энхзул

Монгени ЦС-ийн химийн багш С.Анхзаяа

21-р сургуулийн химийн багш Л.Чимэдбавуу

1-р сургуулийн химийн багш Б.Батцэцэг

6-р сургуулийн химийн багш Ө.Батчимэг

БАГШ

ИЙ

Н М

ЭРГЭ

ЖИ

Л Д

ЭЭШ

ЛҮҮ

ЛЭХ

ИН

СТИ

ТУТ

14

САЙ

Н Х

ИЧ

ЭЭЛ

Шинж

лэн

суд

лах

(оролдох)

10мин

Үйл 3. Таамаглал дэвшүүлэх Асуулт 3: Ундааны хүчиллэг шинжийг бууруулах ямар боломж байна вэ? Яагаад? Самбарт тэмдэглэнэ.

Багаар ярилцуулаад 1 минутын дараа баг бүрийн 3 дугаар гишүүнээс хариултыг авч, давхцаагүй санаа тус бүрийг багш самбарт тэмдэглэнэ. Өөр санал байгаа эсэхийг тодруулна.

Үйл 4. Таамаглалаа шалгах туршилтыг төлөвлөж гүйцэтгэх

Асуулт 4. Яагаад энэ багажийг сонгосон бэ?

• Сурагчдад туршилтын зааврыг унших даалгавар өгнө.

• Хэрэглэгдэх багаж хэрэгслийг сонгуулна

• Багаж сонгосон үндэслэлийг тайлбарлуулна.

Өөрсдийн дэвшүүлсэн таамаглалыг 1а-е хүртлэх 6 туршилтаар батална.

• Ус саармаг болохоор ундааг саармаг болгоно.

• Ундаанд сахар нэмэхэд исгэлэн амт байхгүй болно. Иймд хүчиллэг шинж буурна.

• Суурилаг шинжтэй сод нэмэх үед ундааны хүчиллэг шинж буурна.

• Халаахад эсвэл хөргөхөд ундааны газ (хий) нь багасч хүчиллэг шинж буурна

• Сэгсрэхэд ундааны газ (хий) нь багасч хүчиллэг шинж буурна.

Хөтөч сурагч туршилтын зааврыг тараан өгч, багийн бүх сурагчид өөрсдийн хийх туршилтын заавартай танилцана. Сурагчид зааврыг уншаад туршилтанд шаардлагатай багажийг сонгон авч үндэслэлийг тайлбарлана.

Туршилтын өөрчлөлтийг ажиглан дүгнэлтээ ажлын хуудсан дээр бичнэ.

• Сурагч бүр багийн ажлын хуудасны дүгнэлт хэсэгт өөрийн дүгнэлтийг бичиж, илрүүлэгчид өгсөн өнгөтэй ижил өнгийн цаасыг сонгон, туршилтын дараах хэсэгт наана.

Энэ хэсэгт сурагчид ус нэмэх, сахар нэмэх, сод нэмэх, сэгсрэх, хөргөх, халаах гэсэн таамаглалыг дэвшүүлэх бөгөөд эдгээр таамаглалын үндэслэлийг нь сурагчдаар тайлбарлуулж, самбарт тэмдэглэл хийнэ. Хэрэв сод нэмэх, ус нэмэх гэсэн санааг сурагчид гаргахгүй бол дараах асуултыг асууж, бодуулах байдлаар таамаглалыг бүрэн гүйцэд гаргуулна.

• Хэрвээ хүчиллэг шинж чанартай лимон жимсийг колан дээр нэмэхэд яах болоо?

• Эсвэл сода нэмбэл юу болох вэ? Та нар юу гэж бодож байна?

Сурагчдын дэвшүүлсэн бүх таамаглалыг шалгах туршилтын хэрэглэгдэхүүн, материалыг бэлтгэсэн байна. 10 мл кола ундаан дээр 0.05г орчим сод нэмэхэд саармагжих бөгөөд үүнээс илүү хэмжээтэй сод нэмбэл суурьлаг шинж чанартай болно. Багш урьдчилан энэхүү туршилтыг хийж үзэх шаардлагатай. 1а туршилт: Ус нэмж, хүчиллэг шинж чанарыг бууруулах таамаглалыг шалгах туршилт1б туршилт: Сод нэмж хүчиллэг шинж чанарыг бууруулах таамаглалыг шалгах туршилт1в туршилт: Сахар нэмж хүчиллэгийг бууруулах таамаглалыг шалгах туршилт1г туршилт: Ундааг халааж, хүчиллэгийг бууруулах таамаглалыг шалгах туршилт1д туршилт: Ундааг сэгсрэрч хүчиллэгийг бууруулах таамаглалыг шалгах туршилт1е туршилт: Ундаанд мөс нэмж, хүчиллэгийг бууруулах туршилтИндикаторын цаасанд үзүүлсэн өнгөтэй ижил өнгөтэй цаасыг урьдчилан бэлтгэсэн байна.

Тайлбарлах

5

Үйл 5. Туршилтын үр дүнгээ танилцуулах, тайлбарлахСурагчид өөрсдийн багийн гаргасан дүгнэлтүүдийг самбарт байрлуулна.Багийн 4-р гишүүн багийн ажлын танилцуулга хийхийг хүснэ.

Хөтөч сурагч багийн туршилтын үр дүнг нэгтгэх цаасан дээр илрүүлэгчийн өнгөтэй ижил цаасыг гишүүдээр сонгуулж наалгана.Таамаглал батлагдсан эсэхээ багууд танилцуулна.

Эхний багийн гишүүний тайлбар, дүгнэлтийг сонсоод давхцаагүй, өөр гарсан туршилтын үр дүн байгаа эсэхийг тодруулна.

Page 10: Bagshiin hugjil №2

17ЗӨВЛӨХ БАГШ

өөрийн идэвхтэй үйл ажиллагаагаар мэдлэгээ бүтээх замаар оюуны чадвараа хөгжүүлэх, харин сургахын мөн чанар нь даалгаврыг хэрэгжүүлэх явцад суралцагчийн оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааны орчин бүрдүүлэхэд оршино (1 дүгээр зураг).

1. Бидний боловсруулж туршсан энэхүү арга зүйд даалгаврыг дараах 2 зорилгоор боловсруулан хэрэгжүүлж, үр дүнг нь үнэлдэг. Үүнд: Суралцагчдын судлагдахууны агуулгад боловсруулалт хийх оюуны чадварыг хөгжүүлэх

2. Суралцагчдын идэвхтэй оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих

1 дүгээр зураг. Даалгавар бол хэрэглэгдэхүүн ч мөн, үйл ажиллагаа ч мөн

Товчхондоо суралцахуй дахь даалгавар бол суралцагчдын оюуны чадварыг илрүүлэх, хөгжүүлэх, үнэлэх зориулалт бүхий хэрэглэгдэхүүн ба түүнийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн багш, суралцагчдын хамтын үйл ажиллагааны шүтэн барилдлага байдлаар хэрэгждэг үйл явц юм.

Үндсэн хэсэг: Энэхүү арга зүйн мөн чанарыг “Суралцагчдын оролцоог хангах”, “Суралцах үйлийг дэмжих” гэсэн хоёр гол санаа тодорхойлдог.

СУРАЛЦАГЧДЫН ОРОЛЦООГ ХАНГАХ

Суралцагчид судлагдахууны агуулгад боловсруулалт хийхийн тулд эхлээд багшийн дамжуулж буй мэдээллийг өөрт нь давамгайлж буй мэдээллийг хүлээн авах хэв шинжид тулгуурлан хүлээн авдаг. Ингэхдээ багшийн дамжуулж буй мэдээллийг харах, сонсох, биеэр үйлдэх замаар гээд цогц байдлаар хүлээн авч чадвал суралцагчид тухайн мэдээллийн талаар бүрэн гүйцэд төсөөлөлтэй болно (2 дугаар зураг).

Гэхдээ суралцагчдын анхаарлын төвлөрлийг аль болох удаан хугацаанд тогтвортой байлгах үүднээс багш мэдээллээ тухайн суралцагчдад илүү давамгайлж байгаа хэв шинжээс нь эхэлж дамжуулах хэрэгтэй. Жишээ нь тухайн суралцагчдад мэдээллийг хүлээн авах хэв шинжүүд харах, сонсох, биеэр үйлдэх гэсэн эрэмбэтэйгээр давамгайлж

байсан бол багш зурагт үзүүлэн, дүрс бичлэг эхэлж үзүүлээд тайлбар яриагаар үргэлжлүүлж, эцэст нь биеэр үйлдэх хэлбэрийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэсэн үг.

2 дугаар зураг. Даалгавар бол хэрэглэгдэхүүн ч мөн, үйл ажиллагаа ч мөн

Ийнхүү даалгаврыг тавих хэлбэрээ суралцагчдад давамгайлж буй мэдээллийг хүлээн авах хэв шинжид тохируулж байгаа явдал нь үнэндээ багш дамжуулах гэж буй мэдлэгийнхээ гадаад тавилын хэлбэрийг дотоод тавилын хэлбэртэй ойролцоо болгож байгаа хэрэг юм. Ингэснээр суралцахуй дахь суралцагчдын оролцоог хангахад чиглэсэн эхний алхам хийгдлээ.

Ийнхүү суралцагчид тухайн даалгаврын талаар бүрэн гүйцэд төсөөлөл авсны дараа түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэрийг мөн л суралцагчдад давамгайлж буй мэдээлэлд боловсруулалт хийх хэв шинжид (Идэвхтэн, Эргэцүүлэн бодогч, Онолч, Прагматикч) тохируулах хэрэгтэй болдог. Мэдээлэлд боловсруулалт хийх эдгээр хэв шинжүүдийн аль алин нь суралцагч бүрт ямар нэг хэмжээгээр байдаг учраас багшийн үйл ажиллагаанд туршилт, ажиглалт хийж баримт бүрдүүлэх, хоорондоо харилцаж санаа бодлоо солилцох, баримтуудын талаар эргэцүүлэн бодох, шинэ санаанууд гаргах, логик бүтцэд оруулах, хийсвэр төсөөлөл, загвар бүтээх зэрэг үйл ажиллагаанууд бүгдээрээ багтсан байх хэрэгтэй гэсэн үг. Иймд багш энэ тохиолдолд багаар ажиллах зохион байгуулалтын хэлбэрийг сонговол илүү тохирно. Ингэхдээ мэдээлэлд боловсруулалт хийх тухайн хэв шинж бусдаасаа хүчтэй давамгайлж байгаа төлөөлөл бүрээс баг тус бүрт орсон байхаар тооцвол багийн гишүүн бүр өөрийн хэв шинжид тохирсон үйл ажиллагаанууд дээр давамгай оролцоотой байж чадна. Мөн давамгайлал өндөр байгаа хэв шинжид тохирох даалгавруудын жинлэх хувийг өндөр байлгахад анхаарах хэрэгтэй. Ингэснээр суралцахуй дахь суралцагчдын оролцоог хангахад чиглэсэн хоёр дахь алхам хийгдлээ.

Товчхондоо энэхүү арга зүйд суралцагчдын оролцоо хангагдсан байдлыг дараах 2 шалгуур үзүүлэлтээр илрүүлж үнэлдэг. Үүнд:

1. Даалгаврын тавилын хэлбэр суралцагчдад давамгайлж буй мэдээллийг хүлээн авах хэв шинж-д тохирч байх

2. Даалгаврыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэр суралцагчдад давамгайлж буй мэдээлэлд боловсруулалт хийх хэв шинж-д тохирч байх

БАГШ

ИЙ

Н М

ЭРГЭ

ЖИ

Л Д

ЭЭШ

ЛҮҮ

ЛЭХ

ИН

СТИ

ТУТ

16

ЗӨВЛ

ӨХ

БАГШ

Хураангуй: Гадны удирдлагатай уламжлалт багшлахуйг өөрийн удирдлагатай (Self-direct-ed learning), өөрийн зохицуулалттай (Self-regu-lated learning) суралцахуйн онолын үзэл санааг үндэс болгон шинэчлэхийн тулд манай багш нар сургалтын бүх асуудлыг өөрөө зохицуулж, мэдээллийг өөрөө боловсруулан дамжуулж ирсэн уламжлалт арга зүйгээсээ татгалзаж, суралцахуйн бүхий л асуудалд сурч буй хүний идэвхтэй оролцоог хангаж, түүнд мэдлэгээ өөрөө бие даан бүтээх боломж олгосон орчинг цогцоор нь бүрдүүлэхэд чиглэгдсэн шинэ арга зүйг эзэмших хэрэгтэй байна. Гэтэл дараах хоёр асуудлыг хэрхэн шийдэх талаар тэдэнд тодорхой үйлийн баримжаа байхгүй байгаагаас болоод манай боловсролын салбарт багшлахуйн тал дээр суралцахуйн гаралтанд нөлөөлөхүйц дорвитой ахиц, үр дүн харагдахгүй байгаа юм. Үүнд:

1. Суралцагчийн чадвар, чадамжийг илрүүлэх, хөгжүүлэх, үнэлэх зорилгоор даалгавруудыг хэрхэн боловсруулах

2. Боловсруулсан даалгавруудаа суралцагчийн үйл төвтэй (Суралцагчид идэвхтэй оролцоотой байж, суралцах үйл бүтээмж сайтай байх) хэрэгжүүлэхийн тулд ямар хүчин зүйлүүдийг хэрхэн тооцох

Тэгвэл энэ хоёр асуудлыг хэрхэн шийдэж болох

талаар багш нарт тодорхой үйлийн баримжаа өгөх зорилгоор боловсруулсан “Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй”-г сургалтанд туршиж үзэхэд гадны удирдлагатай уламжлалт арга зүйг хэрэгжүүлснээс 3 дахин сайн үр дүн гарч байна.

Түлхүүр үг: Мэдээллийг хүлээн авах хэв шинж, мэдээлэлд боловсруулалт хийх хэв шинж, даалгаврыг тавих хэлбэр, даалгаврыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэр, оюуны чадвар, оюун ухаан ажиллах цикл

Оршил: Суралцахуй бол дотоод мөн чанар талаасаа хүний оюун ухаан судлагдахууны агуулга (knowledge)-д боловсруулалт хийж буй (processing) хийсвэр үйл явц, харин гадаад үзэгдэл талаасаа суралцагчдын оюуны чадварыг хөгжүүлэх зорилгоор өрнөж буй багш, суралцагчдын харилцаа, хамтын үйл ажиллагаа юм. Үнэндээ суралцагчийн оюун ухаан ямар түвшинд ажиллаж байгааг бид зөвхөн багшийн нөлөөлөлд түүний үзүүлж буй хариу үйлдлээр нь л биежүүлж мэдэх боломжтой байдаг. Тэгэхээр суралцахуй дахь багшийн нөлөөллийг даалгавар, харин суралцагчийн хариу үйлдлийг даалгаврын гүйцэтгэл тус тус илэрхийлнэ гэж үзвэл суралцахуйг бүхэлдээ даалгавраар дамжин хэрэгждэг үйл явц гэж үзэж болно. Иймд суралцахуйд сурахын мөн чанар нь суралцагч даалгавар гүйцэтгэх явцдаа

ДААЛГАВРААР СУРАЛЦАГЧДЫН ОРОЛЦООГ ХАНГАЖ, СУРАЛЦАХ ҮЙЛИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р сургуулийн зөвлөх багш Даваа овогтой Батболд нь УБДС-ийг 1989 онд физик-математикийн багш мэргэжлээр төгссөн. Боловсролын салбарт 27 жил тасралтгүй ажиллахдаа тэрээр боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөр, технологи зэргийг орчин үеийн нийгмийн эрэлт шаардлагад нийцүүлэн шинэчлэх, сургалтын материаллаг, сэтгэл зүйн, үйлийн орчныг цогцоор нь бүрдүүлэх, багшлах хүний нөөцийн бүтээх чадавхийг ажлын байран дээр нь хөгжүүлэх, сургалтын үйл ажиллагаан дахь эцэг эхийн оролцоог чанаржуулах, сургалтын байгууллагын бүтэц, менежментийг улам бүр төгөлдөржүүлэх замаар сургалтын чанар, үр дүнг 2-3 дахин нэмэгдүүлэх чиглэлээр эрэл хайгуул, судалгааны ажил хийж ирсэн. “Сургалтын технологийн шинэчлэл”, “Сургалтын менежмент”, “Цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын шинэчилсэн стандарт”, “Суралцагчийн үйл төвтэй арга зүй” гэх мэт боловсролын шинэчлэлтэй холбоотой ихэнх төсөл, хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүнд орж ажилласнаас гадна боловсролын онол, арга зүйн асуудлаар эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, ЕБС-ийн сурах бичиг, багшийн гарын авлага, зөвлөмж зэрэг нийт 30 гаруй бүтээлийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгожээ.

Page 11: Bagshiin hugjil №2

19ЗӨВЛӨХ БАГШСУРАЛЦАХ ҮЙЛИЙГ ДЭМЖИХ

Суралцахуйн дотоод мөн чанар нь суралцагчдын оюуны чадварыг хөгжүүлэхэд орших тул судлагдахууны агуулгад боловсруулалт хийх үйл явцыг бид бүхэлд нь хянах, удирдах үүднээс Боловсролын зорилгын Шинэ таксоном (Robert J.Marzano, John S.Kendall, The New Taxonomy of Educational Objectives, 2007)-ыг энд хэрэглэсэн юм. Өөрөөр хэлбэл суралцагчийн оюун ухааныг “Селф-систем Метакогнитив систем Когнитив систем Метакогнитив систем Селф-систем” гэсэн циклээр ажиллуулахыг зорьсон гэсэн үг (3 дугаар зураг).

3 дугаар зураг. Хүний оюун ухааныажиллах зарчим

Тухайлбал:

1. Гаднаас сенсор бүртгэгч эрхтнүүдээр дамжин ирсэн даалгаврыг эхлээд Селф-систем (Self-sys-tem) хүлээн авч түүнийг гүйцэтгэх оролдлого хийх үү үгүй юу гэдгийг шийддэг. Жишээ нь суралцагч тухайн даалгаврыг гүйцэтгэж чадна гэдэгтээ итгэсэн, ач холбогдолтой, сонирхол, эрэлтэд нь нийцсэн, цаашид хэрэг болно гэж тус тус үзсэн тохиолдолд түүнд “Оролдоод үзье” гэсэн сэдэл төрдөг. Иймд Селф-систем “Тийм” (эсрэг тохиолдолд “үгүй”) гэсэн шийдвэр гаргана. Хэрэв “Үгүй” гэсэн шийдвэр гаргасан бол суралцагчид сурах сэдэл үүсэхгүй бөгөөд тэрээр үйлд оролцохгүй гэсэн үг.

2. Ингээд Метакогнитив систем (Metacognitive system) даалгаврыг гүйцэтгэхэд шаардлагатай зорилго, зорилт, стратеги, тактик боловсруулах асуудлуудыг зохицуулна. Тухайлбал шинэ мэдлэгийг яагаад эзэмших гэж байгаа зорилгоо тодорхойлно, түүнийг хэрэгжүүлэхийн тулд юу хийхээ төлөвлөнө гэсэн үг.

3. Метакогнитив систем ажиллахдаа заавал Когнитив систем (Cognitive system)-тэй холбогддог. Энд мэдлэгийг Сэргээн санах, Утга өгөх, Задлан шинжлэх, Мэдлэгээ хэрэглэх гэсэн оюуны үйлүүд хийгддэг учраас когнитив систем нь мэдээллийг идэвхтэй боловсруулах, мэдлэг бүтээх, асуудлын шийдлийг олоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг.

Суралцагч багшийн өгсөн даалгаврыг амжилттай гүйцэтгэх эсэх нь мэдээжийн хэрэг түүний Мэдлэг (Knowledge)-ийн сангийн өмнөх бүтцээс шууд хамаарах болно. Хэрэв тухайн суралцагчийн УХС-нд байгаа мэдлэгийн сан эмх цэгцтэй, цар хүрээ өргөн байхаас гадна зөв бүтэцтэй, логик уялдаа холбоо сайтай байвал тэрээр бүтээмж сайтай ажиллана гэсэн үг. Эсрэг тохиолдолд түүнд мэдлэгийг өөрөө зохиомжлон бүтээхэд нь бэрхшээл үүсэх болно.

4. Ингээд суралцагч даалгаврыг гүйцэтгэж дууссан бол эргээд Метакогнитив систем ажиллаж гүйцэтгэлээ хянах, тодруулах зүйл

3дугаарзураг.Хүнийоюунухааныажиллахзарчим

таксономыг хэрэглэн боловсруулсан даалгавруудын гүйцэтгэлийн хувиар илрүүлж үнэлнэ (Robert J.Marzano, John S.Kendall, Designing & Assessing Educational Objectives: Applying the New Taxonomy, 2007).

Арга зүйг туршсан үр дүн: Энэхүү туршилт судалгаанд Өмнөговь аймгийн төвийн 1477 хүүхэдтэй нэгэн сургуулийн 5-р ангийн 2 бүлгийн 63 суралцагч, Цогтцэций сумын 720 хүүхэдтэй нэгэн сургуулийн 5-р ангийн 2 бүлгийн 50 суралцагч тус тус хамрагдсан. Энэхүү судалгаагаар бид суралцахуй зөвхөн суралцагчдын оролцоог хангаж, сурах үйлийг дэмжихэд чиглэгдсэн багшийн үйл ажиллагаанаас хамаарсан тохиолдолд үр дүн нь дунджаар “B+” үнэлгээ авах, харин зөвхөн багш мэдээлэл дамжуулахад чиглэгдсэн үйл ажиллагаанаас хамаарсан тохиолдолд үр дүн нь дунджаар “C” үнэлгээ авах түвшинд тус тус байх, мөн үүний зэрэгцээ Боловсролын зорилгын Шинэ таксономыг зорилготойгоор хэрэглэвэл суралцахуйн үр дүн ойролцоогоор 17%-иар илүү сайжрах боломжтой гэдгийг тус тус олж тогтоолоо.

Дүгнэлт: “Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй”-г хэрэгжүүлэхэд гарсан үр дүн гадны удирдлагатай уламжлалт арга зүйг хэрэгжүүлснээс 3 дахин өндөр байгаан шалтгаан нь Боловсролын зорилгын Шинэ таксономыг үндэс болгосон, мөн багшийн үйл ажиллагаанд дараах 3 зарчмыг тусгаж өгсөн явдалд оршиж байна (4 дүгээр зураг). Үүнд:

1. Суралцагчдад сул хөгжсөн байгаа оюуны чадваруудыг хөгжүүлэхэд түлхүү ач холбогдол

өгөх

2. Даалгаврын тавил ба түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэрийг суралцагчдад давамгайлж буй сурахуйн хэв шинжид тус тус тохируулах замаар суралцагчдын оролцоог хангах

3. Судлагдахууны агуулгад боловсруулалт хийх явцад суралцагчдын оюун ухааныг “Селф-систем Метакогнитив систем Когнитив систем Метакогнитив систем Селф-систем” гэсэн циклээр бүрэн гүйцэд ажиллуулах замаар суралцах үйлийг дэмжих

НОМ ЗҮЙ

1. Доёд.У, Далайжамц.Ц, Сургалтын гүн ухаан ба арга судлалын үндэс, Сургалтын менежмент, УБ.1998.

2. Бурмаа.Б, Нэргүй.Н, Доёд.У, Сургалтын сэтгэл судлалын үндэс, Сургалтын менежмент, УБ.1998.

3. Бурмаа.Б, Батболд.Д, Гэндэнжамц.С, Байгалийн ухааны хичээлийн даалгаварт гарч буй шинэчлэл, Боловсрол судлал сэтгүүл, 2013/08, х.38-45

4. Батболд.Д, Боловсролын зорилгын таксономын хөгжил, Боловсрол судлал сэтгүүл. Дугаар 2013/07

5. Батболд.Д, Алимаа.Б, Уугантуяа.Г, Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд багшлах арга зүй ямар байх ёстой вэ?, Боловсрол судлал сэтгүүл, 2014/02 (100), х.31-41.

6. Батболд.Д, Золбоо.Э, Шинэ таксономыг хэрэглэн даалгаврыг хэрхэн боловсруулах вэ?, Боловсрол судлал сэтгүүл, 2015.

БАГШ

ИЙ

Н М

ЭРГЭ

ЖИ

Л Д

ЭЭШ

ЛҮҮ

ЛЭХ

ИН

СТИ

ТУТ

18

ЗӨВЛ

ӨХ

БАГШ

СУРАЛЦАХ ҮЙЛИЙГ ДЭМЖИХ

Суралцахуйн дотоод мөн чанар нь суралцагчдын оюуны чадварыг хөгжүүлэхэд орших тул судлагдахууны агуулгад боловсруулалт хийх үйл явцыг бид бүхэлд нь хянах, удирдах үүднээс Боловсролын зорилгын Шинэ таксоном (Robert J.Marzano, John S.Kendall, The New Taxonomy of Educational Objectives, 2007)-ыг энд хэрэглэсэн юм. Өөрөөр хэлбэл суралцагчийн оюун ухааныг “Селф-систем Метакогнитив систем Когнитив систем Метакогнитив систем Селф-систем” гэсэн циклээр ажиллуулахыг зорьсон гэсэн үг (3 дугаар зураг).

3 дугаар зураг. Хүний оюун ухааныажиллах зарчим

Тухайлбал:

1. Гаднаас сенсор бүртгэгч эрхтнүүдээр дамжин ирсэн даалгаврыг эхлээд Селф-систем (Self-sys-tem) хүлээн авч түүнийг гүйцэтгэх оролдлого хийх үү үгүй юу гэдгийг шийддэг. Жишээ нь суралцагч тухайн даалгаврыг гүйцэтгэж чадна гэдэгтээ итгэсэн, ач холбогдолтой, сонирхол, эрэлтэд нь нийцсэн, цаашид хэрэг болно гэж тус тус үзсэн тохиолдолд түүнд “Оролдоод үзье” гэсэн сэдэл төрдөг. Иймд Селф-систем “Тийм” (эсрэг тохиолдолд “үгүй”) гэсэн шийдвэр гаргана. Хэрэв “Үгүй” гэсэн шийдвэр гаргасан бол суралцагчид сурах сэдэл үүсэхгүй бөгөөд тэрээр үйлд оролцохгүй гэсэн үг.

2. Ингээд Метакогнитив систем (Metacognitive system) даалгаврыг гүйцэтгэхэд шаардлагатай зорилго, зорилт, стратеги, тактик боловсруулах асуудлуудыг зохицуулна. Тухайлбал шинэ мэдлэгийг яагаад эзэмших гэж байгаа зорилгоо тодорхойлно, түүнийг хэрэгжүүлэхийн тулд юу хийхээ төлөвлөнө гэсэн үг.

3. Метакогнитив систем ажиллахдаа заавал Когнитив систем (Cognitive system)-тэй холбогддог. Энд мэдлэгийг Сэргээн санах, Утга өгөх, Задлан шинжлэх, Мэдлэгээ хэрэглэх гэсэн оюуны үйлүүд хийгддэг учраас когнитив систем нь мэдээллийг идэвхтэй боловсруулах, мэдлэг бүтээх, асуудлын шийдлийг олоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг.

Суралцагч багшийн өгсөн даалгаврыг амжилттай гүйцэтгэх эсэх нь мэдээжийн хэрэг түүний Мэдлэг (Knowledge)-ийн сангийн өмнөх бүтцээс шууд хамаарах болно. Хэрэв тухайн суралцагчийн УХС-нд байгаа мэдлэгийн сан эмх цэгцтэй, цар хүрээ өргөн байхаас гадна зөв бүтэцтэй, логик уялдаа холбоо сайтай байвал тэрээр бүтээмж сайтай ажиллана гэсэн үг. Эсрэг тохиолдолд түүнд мэдлэгийг өөрөө зохиомжлон бүтээхэд нь бэрхшээл үүсэх болно.

4. Ингээд суралцагч даалгаврыг гүйцэтгэж дууссан бол эргээд Метакогнитив систем ажиллаж гүйцэтгэлээ хянах, тодруулах зүйл

байвал асуух, алдаагаа засаж залруулах, гүйцэтгэлээ үнэлэх зэрэг үйлүүд хийгдэнэ.

5. Эцэст нь Селф-систем ажиллаж суралцагч эзэмшсэн мэдлэгийнхээ ач холбогдол, үнэ цэн, өөрт гарсан ахиц, амжилтаа үнэлж мэдэрснээр дараагийн түвшний сэдэл үүснэ гэх мэт энэхүү үйл явц дахин давтагдаж спиралиар тасралтгүй үргэлжилдэг.

Ээлжит хичээлийн бүтэц ч гэсэн энэхүү циклээр хэрэгжих учиртай. Учир нь хүний оюун ухаан автомат үйл ажиллагаатай тул энэхүү циклийн аль нэг хэсэгт догол үүсэхэд л тэрээр мэдээлэлд бүрэн дүүрэн боловсруулалт хийж чадахгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл судлагдахууны агуулгад боловсруулалт хийх үйл явц доголдож, суралцагчийн бүтээмж буурна гэсэн үг. Иймд суралцахуйг үр дүнтэй өрнүүлэхийн тулд суралцагчдын оюун ухаан хэвийн ажиллахад бэрхшээл учруулаад байгаа сул хөгжсөн чадваруудыг хөгжүүлэхэд чиглэгдсэн даалгавруудыг багш түлхүү хэрэгжүүлэх замаар суралцах үйлийг дэмжих хэрэгтэй. Энэ тохиолдолд даалгаврыг суралцагчдын когнитив бүтцийг илрүүлэх, улмаар түүнийг сул хөгжсөн бүтцийг сайжруулж хөгжүүлэх зориулалттай хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байгаа юм.

Суралцагчдын оюуны чадварыг илрүүлэх шалгуур үзүүлэлт болгож бид энд боловсролын зорилгын Шинэ таксономын оюуны үйлийн айн Сэргээн санах, Утга өгөх, Задлан шинжлэх, Мэдлэгээ хэрэглэх, Метакогнитив систем, Селф-систем гэсэн 6 түвшний чадварыг тус тус сонгосон. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг суралцахуйн оролт ба гаралт дээр боловсролын зорилгын Шинэ

3дугаарзураг.Хүнийоюунухааныажиллахзарчим

Page 12: Bagshiin hugjil №2

21ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ

“Зорилтот чадвараар хөгжүүлэх суралцагчийн ахиц амжилтын судалгаа” гэж үзэн химийн суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг боловсруулахдаа суралцагчийн өмнөх төсөөлөл, алдааны шинжилгээ, хөгжил төлөвшил, судлагдахууны агуулга, арга зүй, үнэлгээг цогц байдлаар судлахаас гадна хэрэглэгдэхүүний сонголт, самбарын бичиглэл, багшийн асуултын төлөвлөлтөд анхаарснаар хүүхэд нэг бүрт хүрэх, хүүхэд бүрийн оролцоог нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь болдог төдийгүй хүүхдийг эмх цэгцтэй, цагийг үр дүнтэй, бүтээлчээр ашигладаг, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварт сургадаг. Химийн кабинетэд хийгдэх графикт сорилыг микрохимийн аргаар болон цахим туршилтын сангаар дамжуулан хийж мэдлэг бүтээх үйлийг нь сорил туршилтын аргаар чиглүүлж ажилладаг. Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх шинэ арга технологид суралцан, нэгж болон ээлжит хичээлийн

хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, засан сайжруулах, хөгжүүлэх арга барилыг сайн эзэмшин, аймгийн бүх мэргэжлийн болон бусад багш нарт түгээн дэлгэрүүлэн аймгийн сургагч багшаар ажиллаж байна. Өөрийн аймгийн төдийгүй баруун бүсийн мэргэжлийн багш нар түүнтэй туршлага хуваалцдаг боллоо. Анги, бүлэг, нэгж хичээлээр эзэмшсэн байх чадваруудыг илрүүлэх шалгуурын дагуу боловсруулсан даалгавар, тестийн сан бүрдүүлж, үргэлж баяжуулан хэрэглэдэг. Суралцагчийн хэрэгцээ сонирхолд нийцсэн, алдаанаас сэргийлэх төлөвлөлтийг тусгасан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багшаас олон чадварыг шаарддаг. Багш хүн мэргэжлийн өндөр мэдлэгтэй, хүүхдээ хүлээцтэй сонсдог, бодох, сэтгэх, ярилцах хугацааг олгодог, хамтран хөгжих үйлийн болон сэтгэлзүйн таатай орчныг бүрдүүлж өгснөөр сургалт амжилттай хэрэгжих үндэс нь болдог.

БАГШ

ИЙ

Н М

ЭРГЭ

ЖИ

Л Д

ЭЭШ

ЛҮҮ

ЛЭХ

ИН

СТИ

ТУТ

20

ОН

Ы Т

ЭРГҮ

ҮНИ

Й Б

АГШ

Овог нэр: Цэрэн овогтой Чимэдрэгзэн

Төрсөн он: 1977 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төрсөн

Боловсрол: Алдархаан сумын 8 жилийн сургууль, Элдэв-Очирын нэрэмжит нэгдүгээр сургуулийг “Онц” үнэлгээтэйгээр төгсөж, 1995-1999 онд МУИС-ийн химийн ангийг химич, химийн багш мэргэжлээр төгссөн.

Ажил: 2000 онд аймгийнхаа Жавхлант цогцолбор сургуулиас ажлын гараагаа эхлүүлэн, 2002 оноос одоог хүртэл өөрийн төгссөн сургууль Б.Элдэв-Очирын нэрэмжит улсын тэргүүний Чандмань-Эрдэнэ лаборатори сургуульдаа ажиллаж байна.

Зэрэг: Боловсрол судлалын магистр, тэргүүлэх зэрэгтэй.

Багшлах арга зүй, онцлог: Суралцагчдын нас сэтгэхүйн онцлог, өмнөх төсөөлөл, алдааны шинжилгээний судалгааг даасан анги болон хичээл заадаг ангийн хүүхэд бүрийн онцлогт тохируулан үе шаттайгаар тооцон хөтөлбөрийг боловсруулан ажилладаг.

Багшийн хөгжлийн гарц “Хичээлийн судалгаа”

Багшийн ажлын үр дүн нь шавь нарын хөгжил, суралцах, чадвараар тодорхойлогддог. Тэрээр 2007 оноос эхлэн химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг даан авч ажилласан бөгөөд даасан ангийнхнаа ч, хичээл заадаг суралцагчдаа ч аливаа асуудалд нухацтай ханддаг, бүтээлч, хариуцлагатай дадал хэвшилтэй иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлж чаддаг, амьдрах чадварын суурь үндэс болсон байгалийн ухааны боловсролын үр шимээс шавь нартаа хүртээн ажиллаж чадсандаа бахархалтай байдаг.

9-р ангийг 2 удаа, 11-р ангийг 4 удаа дааж төгсгөсөн бөгөөд ангийн суралцагчдыг сурлага, урлаг, спорт, эрүүл мэнд, мэдээллийн 5 секцэд өөрсдийнх нь хүсэлтээр хуваарилан төлөвлөгөө гаргуулан, эцэг эхийн оролцоотойгоор дэмжиж ажилладаг. Химийн хичээлийн агуулгын талаарх амьдрал практикт хэрэглэгддэг ахуйн мэдлэгээс нь химийн хэлд суралцуулахын тулд анхан шатны суурь боловсролоос нь эхлэн сурагч бүртэй тулж, хамтарч ажилладаг. Хүүхэд бүрт хүрч ажиллахыг эрмэлздэг. Ээлжит хичээл бүрээр сурагчдыг хөгжүүлэхдээ хичээлийн элементүүдээс сэдэлжүүлэх шатыг голлон анхаарч “Химийн

Ц.ЧИМЭДРЭГЗЭНБАГШ ХҮН СУДЛААЧ БАЙХ ЁСТОЙ

бодисын шинж чанарын өөрчлөлт”-ийг харуулсан туршилтын бичлэг, сорил туршилтаар ахуйд хэрэглэгддэг энгийн зүйлсийн учир шалтгааныг илрүүлэх асуултаар сэдэлжүүлждэг нь хүүхдийн хүсэл эрмэлзлэл, сонирхлыг татаж чаддаг багшийн өвөрмөц арга барил юм.

БСШУЯ, Япон улсын Жайка байгууллагаас хамтран “Суралцахуйд суурилсан багшлахуйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төслийг 2010-2013 онд Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль дээр хэрэгжүүлэхэд “Химийн боловсролын баруун бүсийн сургагч багш”-аар ажиллаж арга зүйн туршлагаа бусадтай хуваалцан хамтран ажилласан. Энэ хугацаанд Япон улсын Каназава хотод 2010 оны 10-р сарын 13-28-нд болсон Залуу удирдагчдын аялал буюу “Суурь боловсролын хичээлийн судалгааны арга зүйн сургалт”-нд 14 хоног хамрагдсан. Багшийн хөгжлийн гарцыг “Хичээлийн судалгаа”,

Page 13: Bagshiin hugjil №2

23БОДЛОГО-ЭРХЗҮЙБА

ГШИ

ЙН

МЭР

ГЭЖ

ИЛ

ДЭЭ

ШЛ

ҮҮЛ

ЭХ И

НСТ

ИТУ

Т

22

ОН

Ы Т

ЭРГҮ

ҮНИ

Й Б

АГШ

ТҮҮНИЙ АРГА ЗҮЙ

Химийн боловсролоор хүүхдийн хөгжлийг дэмждэг гол арга зүй бол “Сорил туршилтын арга зүй”, “Мэдээлэл боловсруулах арга зүй” юм.

“Мэдээлэл боловсруулах арга зүй” нь мэдээллийн эрин зуунд ажиллаж, амьдарч байгаа суралцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээллийн олон хувилбарыг нэгээс нөгөөд нь шилжүүлэн боловсруулах, мэдээлэл бэлтгэх, ашиглах, харьцуулан үнэлэх зэрэг чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Эдгээр арга зүйн энгийн аргыг ашиглан ээлжит хичээл бүрийг төлөвлөн хэрэгжүүлэхдээ хичээлийн бэлтгэл судалгаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, засан сайжруулахад хугацаа зарцуулан зөв менежменттэй чиглүүлэгч, туслагч, ажиглагч байж чадвал, хүүхдийн хөгжлийг дэмжинэ. Эдгээр арга зүйн давуу талууд нь хүүхдийн төсөөлөл, таамаглалыг хэлэлцүүлгээр илрүүлэн, хамтран хөгжих бүтээлч үйлийн алхмаар мэдлэг бүтээлгэх үйлд хөтөлдөг, хамтын шийдвэрийг тайлбарлан таниулах, илтгэх чадварын хөгжилд дэмжлэг үзүүлдэг төдийгүй эмх цэгцтэй, бие даан өөрийгөө хөгжүүлэх сэдлийг бий болгож өгдөгөөрөө онцлогтой. Ээлжит хичээлийн хөтөлбөрт багшийн суралцагчаас асуух асуултыг Блумын таксономийн дээд эрэмбийн чадварыг илрүүлэх, хөгжүүлэхээр төлөвлөн хэрэгжүүлдэг. Хүүхдийн авьяасыг нээн илрүүлж, химийн сонгон дугуйланг 2007 оноос тасралтгүй хичээллүүлэн ажилласнаар химийн олимпиадын II даваанд багш, шавийн хамтаар 25 алт, 6 мөнгө, 3 хүрэл медалийн эзэд болцгоосон

бахдам сайхан амжилтыг дурьдаж болно. Хичээлийн судалгааны арга зүйгээр судалгаа хийж БМДИ, МХСН, БСШУЯ хамтран зохион явуулдаг “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн хичээлийн судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд жил бүр оролцож хэлэлцүүлсэн гурван илтгэл өгүүллийн эмхтгэл, цахим номонд хэвлэгдэн олны хүртээл болсон. “Хүүхдийн хөгжил-хичээлийн судалгаа” үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлын өгүүллүүд-2014, 2015 номонд “Үелэх системийн үеийн дагуух зүй тогтлыг илрүүлэх”, “Сурагчдын гаргаж болох алдааг тооцож хичээлийг төлөвлөснөөр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжийг судалсан үр дүн” сэдэвт илтгэлүүд хэвлэгдсэн. 2016 онд шилдэг илтгэлийн цахим номд “Сорил туршилтын аргаар суралцагчдын шинжлэн судлах чадварыг хөгжүүлэх боломжийг судалсан үр дүн” сэдэвт илтгэл хэвлэгдсэн. Төлөвлөсөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцын бичлэгийг хийж, суралцагчдын хөгжил, ахиц амжилтыг тооцон, хүүхдийн хөгжлийг дэмжиж ажилладаг. Багш нарын ур чадварын уралдааныг 2013 оноос хойш БМДИ шалгаруулан urchadvar.itpd.mn сайтад сайн хичээл, арга зүйг байршуулдаг болсон. Энэхүү уралдаанд жил бүр оролцон 2015 оны “Үелэх системийн үеийн дагуух зүй тогтлыг илрүүлэх” нь хичээл нь teacher.sur.mn Багшийн хөгжлийн сайтд, харин “Катионыг туршилтаар илрүүлэн таних” хичээл нь 92%-тай үнэлэгдэн, сайн хичээлийн технологийн санд бүртгүүлж, олны хүртээл болсон. Хүн ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь өөрийн төдийгүй бусдын хөгжилд хэрхэн нөлөөлдгийг энэ багшийн ажлын үр дүн харуулж байна.

Page 14: Bagshiin hugjil №2

25ДУГААРЫН ЗОЧИН

-Олон жилийн уйгагүй хөдөлмөр тань таныг гавьяат багш болголоо. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Төр хийсэн ажлыг минь үнэлсэнд талархаж байгаа. Цолны найраа саяхан хийлээ. Ах дүү, ажлын хамт олон минь цуглаад сайхан байлаа. Энэ шагналыг авахад шавь нарын минь зүтгэл, амжилт их нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Тэд минь урам зоригтой байж, амжилт гаргасан учраас л би ийм шагнал хүртлээ.

-Эд материалыг хөгжмийн зэмсэг болгон ашиглаж буй тань хүмүүсийн сонирхлыг татаж байгаа. Ийм санаа танд хэдийнээс төрөх болов?

-Би урлагийн чиглэлээр сургууль төгсөөгүй. Сонирхлоороо урлагт татагдан, түүгээрээ амьдарч байна. Би Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул. 1980-аад оны эхээр урлагийн газрууд хаалгаа барьж байсан ч манай аймгийн Тосонцэнгэл сум цирктэй байсан юм. Тус циркэд мэргэжлийн бус жүжигчний орон тоонд ажилладаг байв. Тухайн үед өнөөдрийнхтэй ижил хөгжмийн зэмсэг элбэг байсангүй. Төрийн шагналт зохиолч Л.Ванган гуайн дүү, Монголын циркийг үндэслэгч, ардын жүжигчин М.Нацаг гэдэг хүний удирдлага дор, түүний бүтээсэн зэмсгээр хөгжим тоглодог байлаа. Олон жил тэнд ажиллаагүй ч тэр хүний бүтээлээс санаа авч өнөөдрийн ажлаа эхлүүлж, улмаар 1988 онд тус сумын сургуульд хөгжмийн

багшаар ажиллах болсон. Дараа нь 1995 онд Эрдэнэт хот уруу шилжиж, тэнд гурван жил ажилласан. Ингээд 2001 оноос Дархан-Уул аймагт ирж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй төрлийн 400 хөг гаргадаг 35 хөгжмийн зэмсэгтэй болжээ.

-Шил, төмөр гээд дуу гаргадаг бүхий л зүйлсийг ашигладаг юм байна гэж харагдсан. Хөг гаргахдаа анх юуг ашиглаж байв?

-Анх модоор хөгжим хийж эхэлсэн. Дараа нь эвхдэг 40 төгрөгийн үнэтэй оросын цагаан орны төмрөөр хөгжим хийсэн. Түүний дараа лонхонд ус хийж эзлэхүүнээр нь хөглөж, хөгжим хийж байлаа. Ингээд шаазан, чулуу, яс, турба, төмөр, сангийн хоолой, машины эд анги, сумны хонгио, насос, чийдэнгийн бүрхүүл гээд дуу гаргаж болох бүх зүйлсээр хөгжим хийж байна даа. Цаашдаа ч зэмсгүүд минь олон төрөлтэй болох байх.

-Тэгэхээр эд зүйлсээс ямар авиа гарахыг байнга туршиж байгаа гэсэн үг үү?

-Байгаль дээрх бүх л зүйл хөг, аялгуутай байдаг шүү дээ. Хамгийн гол нь тэр бүгдээс гарч буй хөгийг хооронд нь нийцүүлэх л чухал. Одоо ч би зарим зүйлийг хөгжмийн зэмсэг болгох туршилтаа хийж байна. Хааяа зарим зүйл дээр нь санаа дутаж, яг хүссэн ая гарахгүй үе бий. Ер нь би байнгын л эрэл хайгуул хийж байдаг юм. Айлд орсон ч цайны аягыг нь товшиж үзнэ шүү дээ. Эд зүйлсээс ямар дуу гарах вэ? гэдгийг судалдаг 24

С.ЖАМЬЯНХОРОЛ: ХҮҮХДИЙН ЯМАР ЧАДВАРТАЙГ НЬ МЭДЭЖ, ТЭДЭНД УРАМ ӨГЧ АЖИЛЛАХ НЬ БАГШ БИДНИЙ ҮҮРЭГ

“Монгол HD” телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг монголчууд-2015” шоу нэвтрүүлгийн ялагч “Эгшиглэнт чимээ” хөгжмийн хамтлагийн багш, Монгол Улсын гавьяат багш С.Жамьянхоролтой ярилцлаа. Энэ эрхэм 30 орчим жил дуу хөгжмийн багшаар ажиллаж буй бөгөөд сүүлийн 15 жил Дархан-Уул аймгийн “Оюуны-Ирээдүй” цогцолборт ажиллаж байгаа юм байна.

ДУГ

ААРЫ

Н З

ОЧ

ИН

Page 15: Bagshiin hugjil №2

27АРГАЗҮЙЧИД БИЧИЖ БАЙНА

ГАДНААС НЬ ХАРСАН БАЙШИН

...Хаалга байна нээгээд орох гэхээр бариул байдаггүй.Одоо хаачих вэ? Буцах уу. Тогшоод хэн нэгнийг онгойлгож өгөхийг хүлээн найдан зогсох уу. Энэ байшин нь “Тэгш хамруулан сургах боловсрол” нэртэй цаг хугацааны нэлээд түүхтэй. Хүний эрх тэгш байдал , ялгаварлан гадуурхалтаас ангид байх тухай үг өгүүлбэр хаа сайгүй ялангуяа нийгмийн салбарын үйл ажиллагааны төлөвлөгөө хөтөлбөр, мөн тайланд нөгөө хошин шогийн үзүүлбэрт тоглосноор “...ард нь бооёо гээд жижигхэн биччихсэн байгаа ” гэдэг шиг жаахан зайнд заавал ёс юм шиг харин ч байна шүү.

Конвенци тунхагийг хэлбэртгүй дагаж, хууль журмыг гуйвалтгүй хэрэгжүүлвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн сурна, хөгжинө, мэргэжил эзэмшинэ, хөдөлмөр эрхлэнэ, бие даан амьдарч баялаг бүтээнэ гэж байгаа. Олон улсын конвенци Монгол улсын хуулиудад хангалттай зүйл заалт байна аа. Харин цаасан дээрх өгүүлбэрийг түшээд, босгоод, хөтлөөд явахаар нүдээ нээгээд чихээ онгойлгоод анхаарах “амьтан” тун цөөхөн .Эдгээр үг өгүүлбэр эсвэл цаасан дээр л хэвтээд урагшлахгүй, ухрахгүй гүрийгээд байхаар шийдсэн хэрэг.

Цаасан дээр ийм байна. Тусгай хэрэгцээт боловсролын Дэлхийн бага хурлаар /1994 он, Саламанка хот/ Тэгш хамруулан сургах боловсролын үндсэн зарчмыг сургуулиуд нь бие бялдар, оюун санааны байдал, нийгмийн гарал ба бусад онцлогоос үл хамааран бүхий л хүүхдийн сурах хэрэгцээ, шаардлагыг хангах ёстой гэж тодорхойлсон. Монгол Улсын Үндсэн хуульд бүх иргэн сурч боловсрох эрхтэйг баталгаажуулсан байдаг1. Мөн сургуулийн өмнөх боловсрол, бага дунд боловсролын тухай хуулиудад цэцэрлэгийн

1 Монгол улсын үндсэн хуулийн 16.7 дахь заалт

ердийн бүлэгт хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүртэл хүүхэд нэг бүлэгт байж болно2. Ерөнхий боловсролын бусад сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирсон заах арга эзэмшсэн байна4. Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа нэг багшид ногдох хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тоог боловсролын,нийгмийн хамгааллын, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно гэж тус тус заажээ.

Байшингаа тал талаас нь нэлээд ажлаа. Бас жаахан саваагүйтээд цонхоор нь харвал тэр дотор хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүүхэд байж байна. Харин тэд байж л байна. Оролцоод, үзэл бодлоо илэрхийлээд байгаа юм төдий л харагдсангүй . Тэдэнд зориулсан орчин, тусгай хэрэглэгдэхүүн тэднийг ойлгодог, тохирсон аргазүйтэй багш сургалтын ажилтан бараг л үзэгдсэнгүй. Хоёр гараараа цонхонд нааж харах талбайгаа нарийсган харвал олон улсын, хүмүүнлэгийн байгууллагын хэсэг нөхөд нэр хаягаа зүүчихсэн нааш цааш явж хөрөнгө санхүүгээр дэмжээд байгаа нь тодров.

Монгол улсын өнөөгийн нөхцөл байдал ерөнхий боловсролын сургуулиудад 2014-2015 оны хичээлийн жилд 11072 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна гэжээ . / БШУЯ-ны /хуучин нэрээр/ статистик мэдээ / Үүний 1500 –гаад нь нийслэлийн тусгай хэв шинжийн сургуулиудад суралцдаг гэж

2 Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9.9 дэх заалт

3 Бага дунд боловсролын тухай боловсролын тухай хуулийн 13.3 дахь заалт

4 Бага, дунд боловсролын тухай хуулийн 13.12 дахь заалт

БАРИУЛГҮЙ ХААЛГА БУЮУ БОЛОВСРОЛД ТЭГШ ХАМРУУЛАХ

Ч.Жаргал/БМДИ-ийн аргазүйч/

БАГШ

ИЙ

Н М

ЭРГЭ

ЖИ

Л Д

ЭЭШ

ЛҮҮ

ЛЭХ

ИН

СТИ

ТУТ

26

ДУГ

ААРЫ

Н З

ОЧ

ИН ч гэж хэлж болно. Өдөр бүр мод хөрөөдөж, төмөр

тайрах эсвэл нааж, оёх нь хэвийн үзэгдэл болоод байгаа. Энэ бүх зүтгэлээс шинэ санаа минь гардаг учраас бараг хобби минь болчихсон гэхэд болно.

-Шавь нараа бэлтгэн “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохдоо ялагч болно гэж бодож байв уу. Анх энэ шоунд орох сэдэл хэрхэн төрөв?

-Шавь нарын маань эцэг эхчүүд шоунд орох санааг гаргаж би хүүхдүүдийнхээ авьяасыг, эгшиглүүлж буй хөгжмийнхөө хөг аялгууг ард түмэндээ сонсгоод үзье гэж бодоод санааг дэмжиж, “Юутай ч оролдоод л үзье” гэж бодсон. Үзэгчид, шүүгчдийн дэмжлэг шавь нарыг минь их зоригжуулж, хичээх ёстой гэдгийг мэдрүүлсэн. Хичээж, чармайлт гаргаж ялалт байгуулсан шавь нараараа бахархаж байна. Миний хүүхдүүд монголчуудынхаа сэтгэлийг хөдөлгөж чадсан шүү дээ.

-Цаашдаа ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна?

-Ер нь тоглож байгаа хөгөө ахиулна. Бараг бүх аяыг тоглодог болно гэж бодож байгаа. Ерөнхийдөө бидний уран бүтээл энэ маягаараа өрнөх байх. Хүүхдүүдийнхээ хичээлийн хажуугаар хөгжмийн мэдлэг авьяас чадварыг нь хөгжүүлэх ажлаа орхихгүй ээ. Ард түмэн маань манай хүүхдүүдийн сонсгол, авьяас чадварыг мэдэрч үнэлсэн тул өөр олон сайхан уран бүтээл хийх болно.

-Таны хичээл, зүтгэлийг орон даяар л магтаж буй. Шавь орох хүсэлтэй хүүхдүүд олширч байна уу?

-Олширч байгаа. Өмнө нь хүүхдүүдээ дугуйланд өгөх гэсэн эцэг, эхчүүд ханддаг л байсан. Тэмцээний дараа хүүхдүүд өөрсдөө хандаж байна. Зарим сургууль “Манайд ирж хичээл заагаач” гэсэн хүсэлт ч тавьж байгаа. Мөн ангиараа хичээл заалгая гэсэн хүүхдүүд ч бий. Тэр бүгдэд би “боломжгүй” гэсэн хариу өгөхгүй байхыг хичээж байна. Гэхдээ зарим хүүхдийн хичээл өглөө орж байхад заримынх нь өдөр орж байх жишээтэй. Тэр бүгдийг зохицуулж, анги танхимын хүрэлцээг судлаад болгож л байна даа. Заримдаа чулуун хөшөө шиг ангидаа зогсдог болоод байгаа шүү.

-Та шавь олонтой биз?

-Олон шавьтай. Надаар хичээл заалгаж байсан хүүхдүүдийн зарим нь сонирхлоороо мэргэжлийн сургуульд орж дуу хөгжмийн багш, удирдаач, төгөлдөр хуурын багш болсон. Зарим нь одоо ч дээрх мэргэжлүүдээр суралцаж байна.

-“Эгшиглэнт чимээ” хамтлагийн хамгийн балчир хөгжимчин охин таны зээ гэсэн байх аа?

-Тийм. Миний зээ охин Э.Тэргэл. Аав нь бас “Шинэ үе” сургуулийн дуу хөгжмийн багшаар ажилладаг.

-Танай гэр бүл багш хүмүүс олон бий гэдэг юм билээ...

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Манай гэр бүлийн хүнийг Оюунгэрэл гэдэг. Насаараа математикийн багш хийсэн. Завхан аймгийн Улиастай сумын хүн бий. Том хүү цахилгааны инженер мэргэжилтэй, хэдхэн хоногийн өмнө хоёр дахь хүүхдээ өлгийдөн

авсан. Хоёр дахь ач минь хорвоод мэндэлж, аз жаргалаар бялхаж байна. Том охин Ууганцэцэг маань Соёл, урлагийн их сургуульд төгөлдөр хуурын онолын багшаар ажилладаг. Охин минь сурагч байхдаа энэ хамтлагт тоглодог байсан юм. Гурав дахь хүүхэд маань Японд сургуулиа төгсөж ирээд удаагүй байна. Харин хамгийн бага хүү Түвшинтөгс маань СУИС-д хөгжмийн багш, найруулагчаар сурдаг. Мөн л энэ хамтлагаас гараагаа эхэлсэн залуу бий.

-“Эгшиглэнт чимээ” таны байгуулсан хэд дэх хамтлаг вэ?

-“Эгшиглэнт чимээ” хамтлаг зургаа дахь нь. Би Тосонцэнгэл суманд ажлын гараагаа эхэлж байсан. Анхны хамтлаг маань тэнд бий. Дараа нь Орхон аймагт нэг хамтлаг байгуулж байсан. Мөн 2001 онд шинэ хамтлаг байгуулж байсан. Хамтлагийн хамгийн том нь наймдугаар анги бол бага нь таван настай.

-Хүүхдэд хөгжим тоглохыг заахдаа ямар арга хэрэглэдэг вэ?

-Миний шавь нар хөгжимд их дуртай. Тийм учраас би өдөр бүр тэдэнтэйгээ хамт байхыг хичээдэг. Амралтын өдрүүдэд ч гэрээсээ өглөө эрт ажилтай хүн шиг л гардаг юм. Ер нь хүүхдэд урам өгч, тухайн хүүхэд ямар чадвартай вэ? гэдгийг олж мэдэх нь багш бидний үүрэг. Тэгээд ч би шавь нартайгаа аав, охин, ах дүү шиг л харьцдаг. Хүүхдүүдийн сонсгол гэх мэтээр шалгалгүй, сонирхол, зүтгэлтэй хүүхэд бүрт хичээл заадаг. Ер нь тэгээд сонсголгүй хүүхэд гэж байдаггүй. Сонсгол нь хөгжөөгүй хүүхэд л байдаг. Түүнийг нь зассанаар хүүхдийн бусад чадварууд зэрэг хөгждөг юм. Ямар ч хүүхдийг урмаар тэтгэхээр зааж буй бүхнийг аяндаа сурчихдаг. Тиймээс би хүүхдүүддээ “Миний охин сайн байна. Мундаг тоглодог боллоо” гэсэн үгийг байнга хэлдэг юм. Тэгэхээр хүүхдүүд улам л мэрийлттэй болдог. Угаасаа ч хүн гэдэг амьтан урмаар л амьдардаг шүү дээ. Тийм ч учраас би 30 орчим жил энэ арга барилаар ажиллалаа.

-Залуу багш нар боловсролын салбарт ажиллах нь ихэссэн. Ахмад, туршлагатай багшийн хувьд зөвлөгөө өгөөч?

-Хүүхдийг сонирхлынх нь дагуу сургах нь зүйтэй. Хүчилж, сурах ёстой гэдэг байдлаар хандаж огт болохгүй. Тиймээс хүүхдээ мэдэрч, тохирсон арга хэрэглэх нь чухал л гэж хэлье дээ.

-Салбарын яам сүүлийн жилүүдэд олон шинэ төсөл, хөтөлбөр санаачиллаа. Хэрэгжүүлж буй хүний хувьд танд энэ бүгд хэр таалагдаж байна вэ?

-БСШУЯ хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөр эхлүүлсэн. Энэ их үр дүнтэй ажил болсон. Тус хөтөлбөрийн хүрээнд сургуулиудыг тоног төхөөрөмжөөр нь хангалаа. Үүнийг дагаад хүүхдүүд авьяасаа хөгжүүлэх сонирхолтой боллоо. Миний шавь нар ч олон болсон. Би хорь гаруй шавьтай байсан бол өнөөдөр тэд минь тавиулаа боллоо. “Авьяаслаг монголчууд” шоунд манай 35 хүүхэд оролцсон шүү дээ. Ингэж олон хүүхэд авьяасаа таньж, амжилт гаргаж буй нь дээрх төсөл, хөтөлбөрийн үр дүн гэж бодож явна даа.

Ярилцсанд баярлалаа

Page 16: Bagshiin hugjil №2

29АРГАЗҮЙЧИД БИЧИЖ БАЙНА

адалсангүй, бас алга ташсангүй. Аливаад бодитой хандахыг хувьдаа хичээлээ.

Дан ганц тэгш хамруулна гээд л тусгай сургуулиа үгүйсгэх нь давуу талаасаа илүү сул талыг дагуулах “... хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээг хангасан ерөнхий боловсролын үйлчилгээ үзүүлж байгаагаараа тусгай сургуулиуд нь боловсролд хамруулж байна гэж бас ойлгож болмоор ч юм шиг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 50% нь цэцэрлэг бага сургуульд суралцаж эхлээд цаашид анги дэвших тусам энэ үзүүлэлт 14% хувь болж буурдаг ажээ...”5 Боловсрол эзэмшсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 93%нь бага боловсролтой харин 7 хүрэхгүй хувь нь суурь боловсролтой байна.6 Олон улсын судалгаа ч анги ахих тусам хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуулиас завсардах хандлага их байдгийг дурьдсан байдаг.

Онолын хувьд тэгш хамруулах сургалтыг хэрэгжүүлэх нь хялбар санагдаж болох ч бодит амьдрал дээр сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд хүүхэд бүрийн онцлог хэрэгцээ, сурах арга барилд тохирсон сургалтын чанарын асуудалд бэрхшээл тулгарсаар байна. Ялангуяа тэгш хамруулан сургах боловсролын талаарх ойлголт, суурь мэдлэг багатай болон огт байхгүй багш нарын тухайд онол арга зүйн дэмжлэг үзүүлэх нь хамгийн тулгамдсан хэрэгцээ шаардлага болоод байна. Иймд энэхүү сургалтыг ойлгон дэмжих, улмаар амжилттай хэрэгжүүлэхийн үндэс нь тус сургалтыг гардан зохион байгуулагч багш нарыг дадлагажуулах, тэдний ажлыг дэмжих, онол арга зүйн зөвлөмжөөр хангах асуудлыг багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтаар шийдвэрлэх нэгэн гарц байж болох юм. Анги доторх янз бүрийн чадамж, хэрэгцээтэй, суралцагчдыг хэрхэн зохион байгуулах, онцлог хэрэгцээнд тохирсон агуулга хөтөлбөр /ганцаарчилсан хөтөлбөр/ боловсруулан хэрэгжүүлэх, тэднийг үнэлж дүгнэх, ахиц өөрчлөлтийг ажиглан судлах, аргазүйн олон хувилбарыг ашиглах ур чадвар хийгээд боломж нөхцөл багш бүрт байхгүй, бүрдүүлэх механизм ойлгомжгүй байна.

Зүгээр л сургууль ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оруулаад орхих нь зарим талаараа тэдний сурч, хөгжих, оролцох эрхийг зөрчиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургаж байгаа сайн туршлага газар бүрт байна. 2014 онд зохион байгуулсан “ Орон нутагт тэгш хамруулан сургах боловсролыг хэрэгжүүлж буй багш сургалтын ажилтан”-ы мэргэжил дээшлүүлэх сургалтыг БМДИ-ээс зохион байгуулсан билээ. Тус сургалтаар аймаг бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургаж буй туршлагаа хуваалцсан юм. Дорнод амгийн “Ганцаарчилан ажиллах танхим”, “Гэрийн багш I,II,III төсөл ”, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн хийх уралдаан, Баянхонгор аймгийн “Мини пара

5 ЗГ-ын 2006 оны 283 дугаартогтоол6 МУ-ын статистикийн хороо 2011 Хүн ам орон сууцны

тооллого. Сэдэвчилсэн судалгаа 5.Хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Улаанбаатар Интерпресс.

олимдиад” ,”Бидний үгийг сонсооч,бид бүгдийг чадна” уламжлалт ажил, “Сэтгэлээр дутаахгүй бол тэд хэнээс ч дутахгүй” нэрэмжит ажлууд Хэнтий аймгийн цэцэрлэг дээрх холимог бүлгийн үйл ажиллагаа зэрэг сайн туршлагуудыг нэрлэж болох юм. Финлянд, Солонгос, Япон, БНХАУ, ОХУ, Польш, Тайланд, Энэтхэг, Филлипин, Шри-Ланка, Швед улсад тусгай сургууль байсаар байна. Эдгээрийн ихэнх нь тусгай хэрэгцээт боловсролын хуультай тухай олж уншсан юм байна. Дээрх 2 байшин дан дангаараа байх уу. Хоёулаа хөрш байж илүү сайн загварт шилжих үү. Би одоохондоо хоёуланг байлгамаар байна. Тэнд хүүхэд бүр хөгжиж байг.

БАЙШИНГИЙН ХААЛГАНД БАРИУЛ ХИЙЕ

Хүний чадвар, нандин чанарын мэдрэмж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бүрэн дүүрэн хөгжүүлж, хүний эрх, үндсэн эрх чөлөө, хүний ялгаатай байдлыг хүндэтгэх явдлыг бэхжүүлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувийн шинж чанар, авьяаслаг бүтээлч чадвар, тэдний оюуны болон бие махбодийн чадамжийг хүрч болох хамгийн бүрэн дүүрэн хэмжээгээр хөгжүүлэн, тэднийг нийгэмд үр дүнтэйгээр оролцох боломжийг бүрдүүлсэн тэгш хамруулан сургах боловсролын үндэсний загвар бий болгомоор байна.

Сэтгэл судлалын нэрт төлөөлөгч А.Маслоу ... Хүн төрөхдөө өөрийгөө бүрэн илтгэн харуулах хүсэл тэмүүлэлтэй, өөрийн бүх боломж бололцоогоо хөгжүүлэхэд зайлшгүй хүрэлцэх хүч чадалтай төрдөг, мөн хүний суурь хэрэгцээг хангаснаар өөрийгөө хүндэтгэх, илэрхийлэх нөхцөл бүрддэг гэсэн бол, Манай хүн судлаач Ц.Балхжав гуай ... Хүн бол өөрийн давтагдашгүй мөн чанар, хөгжлийн хэмжүүртэй хэдий ч .... хэмжиж хязгаарлахын аргагүй туйлын өвөрмөц их хүч, багтаамж, дүр төлөв, утга учир агуулсан агуу ертөнц гэж тодорхойлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд олон гайхалтай чадвар бий. Тэд уйгагүй цөхрөлтгүй, тууштай байж чаддаг. Олон нийтийн тогтсон буруу ойлголтоор бол оюуны болон тархины саажилттай хүмүүсийг халамж горилогч гэж хараад байдаг. Тэднийг сургаж чадвал тэд юуг ч хийж чадна. Хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ гайхамшигтай амжилтанд хүрсэн олон хүмүүс байдаг. Энэ тухай хаанаас ч үзэж сонсож болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамгийн бүрэн дүүрэн хэмжээнд хүрч болох чадварыг хөгжүүлэхэд багш нарын хандлага ур чадварыг хөгжүүлэх нь туйлын чухал байна.

Тэгш хамруулан сургах боловсрол нь боловсролын салбарын бүхий л байгууллагуудын хамтын ажиллагааг шаарддаг. Энэ нь зөвхөн мэргэжлийн хэдэн хүний эсвэл нийгмийн идэвхтэй бүлэгт хаяглагддаг асуудал биш, сургалтын байгууллага, багш ажилтан бүрийн оролцоо, санал санаачилга, идэвх чармайлт, бодит үр дүнгээр хамжигдэх тасралтгүй үйл явц байдаг.

Үл алагчлалгүй тэгш энэрэнгүй нийгмийг бүтээцгээе.

БАГШ

ИЙ

Н М

ЭРГЭ

ЖИ

Л Д

ЭЭШ

ЛҮҮ

ЛЭХ

ИН

СТИ

ТУТ

28

АРГА

ЗҮЙ

ЧИ

Д Б

ИЧ

ИЖ

БАЙ

НА

тооцоход үлдсэн хэсэг нь ердийн сургуульд тэгш хамран суралцаж байгаа чамлахааргүй тоон үзүүлэлт гарч байна. Энэ нь 2003.12.25 - ны өдөр батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах” хөтөлбөр, түүний хэрэгжилтийн үр дүн байж болох ч тэгш хамруулан сургах чанарын асуудалд анхаарах зүйл олон байгааг дээр өгүүлсэн байшин дахь дүр зураг харуулаад байна.

Жишээлбэл, анги доторх янз бүрийн чадамж, хэрэгцээтэй, суралцагчдыг хэрхэн зохион байгуулах, онцлог хэрэгцээнд тохирсон агуулга хөтөлбөр боловсруулах , хэрэгжүүлэх, тэднийг үнэлж дүгнэх, ахиц өөрчлөлтийг ажиглан судлах, аргазүйн олон хувилбарыг ашиглах ур чадвар хийгээд боломж нөхцөл багш бүрт байхгүй, бүрдүүлэх механизм ойлгомжгүй байна.

Хаалга байна, бариул байсангүй ... Цаашаа дахин нэг байшин таарлаа.

ДОТРООС НЬ АЖСАН БАЙШИН

Хаалга татлаа. Аятайхан зантай хүн намайг тосон мэндчиллээ. Дулаахан цэвэрхэн байшин юм аа. Эргүүлж тойруулан ажлаа. Ханаар бичсэн үг өгүүлбэрийг уншлаа. ... “Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэн тэдний бодит чадвар, онцлог хэрэгцээнд тулгуурласан сургалтаар хөдөлмөр, мэргэжлийн дадал олгон, амьдрах ухаанд сургахын зэрэгцээ...” “... энэрэн хайрлаж ,нөхөн сэргээж, засан сайжруулан эмнэлэг, нийгэм сэтгэлзүйн оношлогоо заслын үйлчилгээ үзүүлнэ ... “ зэргээр тодоор хоймор хэсэгтээ бичсэн харагдана. Хүүхдүүд ирж байна. Хүнээр хөтлүүлсэн, таягаар тэмтэрсэн, хуруу гараараа дохисон, тэргэнцэр дээр түрүүлсэн, энд тэнд гишгэсэн , ихэр юм уу гэмээр хэсэг нөхөд /Дауны синдромтой хүүдүүд/ улаан өнгө байсаар байтал шар гэж , Э үсэг байтал А гэж уншчихаад баярлаад байна аа нэг нөхөр. Хүүхдүүд үймэлдэнэ. Сургалтын байгууллага болтой . Хүмүүс нь тэр хэдэн хүүхдэдээ хайртай юм уу даа. Захирал нь гэмээр хүн хүүхдийн гутлын үдээсийг үдээд тонгойж зогсох, хоёр гартаа хүүхэд хөтлөөд эмч алхах, шатаар таягтай хүүхэд тэврээд жижүүр өгсөх, хүүхдийн хийсэн бүтээл байрлуулж зогсоо багш, хувинтай хоол барьсан тогооч эмэгтэй, цэвэрхэн байхад арчсаар зогсох 2 үйлчлэгч, автобусаа бэлтгээд жолооч залуу бүгд л завгүй .

Тэр бүр сургуулиудад байдаггүй хаяг нүдэнд тусав. Хэл заслын, сэтгэл заслын, хөдөлгөөн заслын өрөөнд орлоо. Өрөөнд 1-2 хүүхэд багштайгаа ганцаарчилсан хөтөлбөрөөр хичээллэж байна. Цааш ангиудыг сонирхохоор орлоо. Цөөхөн хүүхэд тойруулчихоод нэг багш жаргалаа эдэлж байна аа. Гэтэл нөгөө хэд нь насны ялгаатай, чадварын хувьд тун өөр өөр, заасны зоргоор хүлээж авахгүйдэг ээ. Хүүхэд бүр нь өөр өөр юм хийгээд энэ чинь хичээл мөн үү ! Багш заримыг аргадаад , бүгдийг нь магтаад тэр хэд өөрийхөө сонирхол,

хэрэгцээгээр сонгох дасгал даалгавар гүйцэтгээд тэндээ тун хөгжилтэй , сэтгэл хангалуун, хоорондоо эвтэй, багштайгаа тун дотно юм. Нэлээд суулаа мөн ч амаргүй ажил байна. Багшаар бахархлаа бас өрөвдлөө .

Гэгээрлийн сайд асан П.Хорлоо 1962 онд “Тусгай сургууль” байгуулахыг анх санаачилж, Унгар улсад хийсэн албан айлчлалынхаа үеэр багшлах боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг хөндөж, согогзүйч мэргэжлээр хоёр багш сургах хэлэлцээрт гарын үсэг зурснаар анхны эх үүсвэр тавигджээ. Тэр жилдээ Дамдингийн Батхүү, Шагдарын Мижид-Очир нарыг Унгар улсад сургахаар явуулснаар Монгол улсад согогзүйч мэргэжилтэн бэлтгэгдэн мөн Болгарын мэргэжилтэн А.Н Тютюнжиева,С.АЯльмовнар 1 дүгээр сургуульд “Хараагүй хүүхэд”-ийн анги нээн хичээллүүлснээр тусгай хэрэгцээт боловсролын түүх эхэлжээ.

Ингээд 1962-1990 он хүртэл Унгар, хуучнаар ЗХУ-д согогзүйчийг системтэй бэлтгэсэн байна. Энд тэмдэглэхэд согогзүйч доктор профессор Я.Цэвээнлхазалын санаачилга зүтгэлээр 1993-1997 онд Монголд бэлтгэгдсэн анхны согогзүйчдийг МУБИС-ийн Багшийн сургууль төгсгөн гаргасан юм. Тусгай сургууль үүсч хөгжөөд үйл ажилагаагаа тасралтгүй явуулаад хагас зуун жилийн түүхийг Монголын боловсролын салбарт бичсэн байна. Тусгай сургуульд ажиллах боловсон хүчний хамгийн том шалгуур нь хүнлэг чанар, хүүхдэд хайртай байх юм. Дийлэнх олонх нь энэ шалгуурт бүрэн тэнцэнэ, цөөн хэсэг нь цалингийн нэмэгдэлд татагдаад тэгж ингэнэ. Тэдний нийгмийн үнэлэмж сайнгүй ээ. Ямар сайндаа дээд газраас ирсэн шалгалтын эрхэм “Багш нь зүгээр юм байна” гэж хэлж байхав дээ. Олон нийтийн ойлголт тийм л байна.

Гэтэл тэд хэлгүйд хэл, хөлгүйд хөл оруулж, харахгүйг бичиг үсэгт тайлан их сургуулийн оюутан болоход бэлтгэнэ. Түгээмэл мэргэжлээр суралцах суурь үндсийг тавина. Тусгайгийн багш ажилтнууд тусгүй хүмүүс биш ээ. Хүн байхын, хүн хүнээ гэх сэтгэлийн үнэр эндээс л үнэртддэгийг бас бодууштай.. Миний санахад “Согогзүйчдийн зөвөлгөөн “ 2006 онд БСШУЯ-аас, 2014 онд мэргэжил дээшлүүлэх сургалтыг БМДИ-ээс зохион байгуулснаас өөр тэднийг чухал хүмүүст тооцсон нь ховор.

ТЭГШ ЭСВЭЛ ТУСГАЙ, ТЭГШ БОЛОН ТУСГАЙ АЛЬ НЬ ВЭ.

Тусгайлан сургах нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар хэлэх бичих хүн олон байна. Энэ нь сайн хэрэг, нийгмийн онцгой бүлэгт санаа тавьж дуу хоолойгоо өргөн аливаа алагчлалаас ангид байлгахад тэдний дуу улам бүр хүчтэй тод далайцтай байх хэрэгтэй байна. Гэхдээ хэдүүлээ дээрх 2 байшингаа эргэн нэг харъя. Монголын нөхцлөө, нийгэм сэтгэлзүйн хүрээгээ тооцож сайн загварыг эхлээд зуръя. Зураг төсөөлөлгүй хэрнээ байгаагаа үгүйсгэвэл бүр байхгүй болохын аюул бас байдаг. Дээрх 2 байшингаар бодит байдлыг дүрслэн харахыг оролдлоо. Бичигч миний хувьд алийг нь ч

Page 17: Bagshiin hugjil №2

31СУРВАЛЖЛАГА

Боловсролд шинэчлэл хийгдэж байна. Сэтгэлгээний шинэчлэл. Хуучин арга барил, хуучин хандлагаасаа татгалзаж, сургах, хүмүүжүүлэх биш чиглүүлэх, хөгжүүлэхэд багш нар, сургууль цэцэрлэг, бодлого тодорхойлогч, хэрэгжүүлэгчид анхаарлаа хандуулж байна.

Өмнө нь хүүхдийг сургуульд цэцэрлэгээр бэлтгэнэ гэж үздэг байсан бол харин одоо хүний хөгжлийн суурийг тавьж байна гэж үздэг болжээ. Энэ нь ч үндэслэлтэй юм. Эрдэмтдийн үзэж судалснаар бие хүн болох төлөвшлийн 70 хувийг хүүхэд 0-7 насандаа авдаг байна.

БМДИ-ээс зохион байгуулдаг 10 дахь жилдээ ажиллаж буй цэцэрлэгийн эрхлэгч нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтаар багш нарын тэргүүний туршлага судлах үйл ажиллагаа тус дүүргийн 132, 138-р цэцэрлэгүүдэд болж байх үеэр сурвалжилга хийснээ сонирхуулья.

Тус хоёр цэцэрлэг нь СӨБ-ийн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх чиглэлээр “Тоглонгоо сурч хөгжиж төлөвших” технологийг санаачлан хэрэгжүүлж, “Оюуны өмчийн патент” - аар баталгаажуулжээ.

Анхны гараа 138-р цэцэрлэгээс эхэлсэн байна. Тус цэцэрлэгийн багш М.Нэргүй олон жилийн судалгаандаа түшиглэн, нэг ангийн 30-40 хүүхдийг дэс дараалалтай тоглуулах явцад хөгжүүлэх “Шүр” нэртэй аргыг боловсруулж, цэцэрлэгийн удирдлага нь дэмжсэнээр 12 бүлэгт хэрэгжүүлж эхэлжээ. Цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах бодлогоор 138, 132-р цэцэрлэгийн эрхлэгч нар солигдсоноор “Тоглонгоо сурч хөгжиж, төлөвших” шинэ арга зүйг түгээн дэлгэрүүлэх зам нээгдсэн байна. Улмаар М.Нэргүй багш тус дүүрэгт шинээр нээгдсэн 235-р цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож, туршлага нь дэлгэрлийг олж, хоёр цэцэрлэгийг зорих багшийн цуваа тасрахгүй болж, нийт 4500 гаруй багшид хүрчээ.

БАГАНУУР ДҮҮРГИЙН 132,138-Р ЦЭЦЭРЛЭГҮҮД 5000 БАГШИД

ТУРШЛАГА АРГА ЗҮЙГЭЭ ТАНИЛЦУУЛЖЭЭ

БАГШ

ИЙ

Н М

ЭРГЭ

ЖИ

Л Д

ЭЭШ

ЛҮҮ

ЛЭХ

ИН

СТИ

ТУТ

30

СУРВ

АЛЖ

ЛАГ

А

Page 18: Bagshiin hugjil №2

33СУРВАЛЖЛАГА

138 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ“ТОГЛОНГОО СУРЧ, ХӨГЖИЖ,

ТӨЛӨВШИХ” АРГА ЗҮЙ, ОЮУНЫ ӨМЧИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ

Тус цэцэрлэг нь 380 хүүхэд, 25 багш, нийт 49 ажилтантай. Хүүхэд бүрийн хэрэгцээ сонирхол, сонголтод судалгаа хийж, 12 бүлгийн сургалтын төвүүдийг тоглоомын төв болгон өөрчилжээ.

Улмаар тоглох явцдаа хөгжих хүүхэд нэг бүрийн хөгжлийн хөтөч болсон номыг цөм хөтөлбөрийн агуулга, арга зүйд нийцүүлэн 3 удаа шинэчилж, одоогоор 1845 ширхэг номтой болжээ.

Цэцэрлэгийн хамт олон “Тоглонгоо сурч хөгжиж төлөвших” технологийг Оюуны өмчийн газарт бүртгүүлэн гэрчилгээжүүлжээ. Мөн БМДИ-ийн www.teachers.sur.mn сайтад, сайн хичээлийн санд байршуулан, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн байна.

Ангид байх төрөл бүрийн тоглоомоос хүүхдүүд сонирхлоороо сонгон, тоглоомынхоо номыг авч аргачлалын дагуу тоглоно. Таван настай хүүхдийн эзэмшвэл зохих чадварыг тоглоомоор дамжуулан хүүхдүүд хялбархан эзэмшинэ. Энэ үед багш тэднийг ажиглах, тэмдэглэл хөтлөх, фотожуулах зэрэг судлаачийн үүрэг гүйцэтгэнэ.

Цаашлаад Тогтохбаяр багштай ахлах ангиар орлоо. Дүрслэх урлагийн булантай, наадаг эвлүүлдэг номнууд, хэрэглэгдэхүүнтэй юм. Туулай зурахын тулд номын аргачлалаа дуурайж, гонзгой хэлбэртэй дүрснүүд зурсаар, туулай бүтээнэ. “Тоглонгоо сурч хөгжих” технологиор хүүхэд сул цаггүй, бас хэт их ачаалалгүй сурна. Багшид ч ажлын ачаалал багасах сайн талтай аж.

Тогтохбаяр багш “Цэцэрлэгийн цөм хөтөлбөрийн агуулга, арга зүй энэ номд шингэсэн. Арга зүйн энэ ном дангаараа бус, дээр нь тоглоом хэрэглэгдэхүүнүүд байж, багш анхааралтай ажиглаж, чиглүүлснээр хүүхдэд чадваржина. Ном, тоглоом, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн агуулга гурав нэг цэг дээр уулзах ёстой” гэж ярилаа.

Багшийн хөгжил талаас энэ цэцэрлэгт бүтээлч үйл ажиллагаа өрнөж байгаа нь харагдана. Багш сард 3-4 ном боловсруулж, бүтээнэ. Хүүхдийг чиглүүлэх, хөгжүүлэх явцдаа багш номоо улам сайжруулна, өөрөө мөн суралцана. Нөгөө талаас ном бүтээх, номыг дагалдах хэрэглэгдэхүүн тоглоом гээд нэлээдгүй хөрөнгө мөнгө орохоор харагдаж байв. Цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхтуяа багшаас энэ талаар тодруулбал бяцхан “нууцаа” дэлгэлээ. Тус цэцэрлэг “Эрээн хот дахь Өвөрмонгол цэцэрлэгтэй хамтын ажиллагаатай бөгөөд тэндээс номын материал, хичээлийн хэрэглэгдэхүүнээ авдаг, зах зээлийн үнээр дотоодоосоо авбал төсөв хөрөнгө хаанаа ч хүрэхгүй” гэсэн юм. Тус цэцэрлэг сургалтын зарчмаа танилцуулсныг танд уламжилж байна.

БАГШ

ИЙ

Н М

ЭРГЭ

ЖИ

Л Д

ЭЭШ

ЛҮҮ

ЛЭХ

ИН

СТИ

ТУТ

32

СУРВ

АЛЖ

ЛАГ

А

132 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ “ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН САНААГАА

БМДИ-ИЙН СУРГАЛТААС ОЛСОН”

Эднийх гурван салбартай. Төвийн салбарын хоёр давхар цомхон байшинд гурван бүлэг, Багануур дүүргийн захын багуудын гэр цэцэрлэгт хоёр салбар нь тус тус үйл ажиллагаа явуулдаг байна. Хэдийгээр гэр цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага бий ч, дэд бүтцийн асуудал хүндхэн, био ариун цэврийн газар нь гэхэд л хоногт нэг тонн зөөврийн ус хэрэглэдэг хэрэглэдэг юм байна.

Эрхлэгч Г.Бурмаа: “Багш нар агуулгаа сонгож, боловсруулаад, ном бүтээдэг. Жишээ нь: Хэл ярианы 5дугаар түвшингийн ном байна. Алим гэсэн сэдэвтэй. Энд алимны тухай бүх мэдээлэл бий. Алимны хэлбэр, дүрс, өнгө гэх мэт. Том улаан алим, жижиг ногоон алим гэх мэт. Дараа нь алимаар юу хийж болох вэ? гэсэн мэдээлэл. Жигнэмэг, нухаш, зууш, шүүс хийх... Мөн алим хаана ургадгийг, хаанаас бий болдгийг, хавар, намар хурааж авдгийг, алимны дүрстэй эд хэрэгслийг ч хүүхдэд танилцуулна. Жишээ нь, алимны хэлбэртэй үсний зүүлт, цаг, цүнх гэх мэт. Хүүхэд хараад чөлөөтэй сэтгэнэ. Алимны хэлбэр дүрс орсон зураг байж болно. Наамал хийнэ. Энэ бүхнийг хүүхэд тоглох явцдаа эзэмшиж, суралцана. Нэг ангийн 40 хүүхдээс 40 өөр янзын бүтээл гарна гэсэн үг. Өмнө нь багш нэг алимны зураг үзүүлээд, 40 хүүхэд дуурайж зурдаг байсан бол шинэ арга зүйгээр хүүхэд бүрт өөр өөрийнхөөр бүтээх, сэтгэх, хийсвэрлэх, хөгжих боломжийг нээж байгаа юм.

Цэцэрлэгийн багш нар маань хүүхдүүдэд тараах материал өгдөггүй. Тоглоом нь тараах материал болчихдог. Багш 40 хүүхдэд зориулж, 40 янзын хайчилбар хийх шаардлагагүй. Хүүхэд тоглоомынхоо явцад өөрөө хайчилна, наана, бүтээнэ. Энэ явцыг багш чиглүүлнэ, зөвлөнө. Ингэснээр хүүхэд чадваржина.

Үнэлгээний аргыг М.Нэргүй багштай хамтарч боловсруулсан. Жишээ нь: Хүүхдийг суралцах явцад багш хэрхэн дэмжлэг үзүүлэх, хүүхдийн хийсэн бүтээл, үйлийг суралцахуйн таван чиглэл бүрээр нь хэрхэн үнэлэх вэ? гэсэн үнэлгээний аргачлалыг гаргасан. Хичээлийн хэрэглэгдэхүүн бэлдэх, хүүхдийг өөрөөр нь хөгжүүлэх арга зүйн санаагаа БМДИ-ийн “Хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүйн” сургалтад хамрагдаж тэндээс олсон юм” гэх мэтээр ярилаа.

Ангиудаар орж үзэхэд хүүхэд бүр л тун завгүй, их л сонирхолтой нэг нэг зүйл нухаж сууна. Мөн хүүхэд бүрийн өмнө нэг ижил цаас харандаа бус, өөр өөр дүрс, тоглоом, хэрэглэгдэхүүн байх юм. Таван настай Б.Учрал хүү “Би өнөөдөр ном хараад энэ краныг эвлүүлсэн. Би бас тоо мэднэ. Өнгө мэднэ” гэж “гайхуулсан” бол түүний хажуудах Б.Бадар-Ууган “Би тоо эвлүүлж байна. Би нэгээс арав хүртэл тоо мэднэ. Бүгдийг нь эвлүүлж чадна” гэж өөрийнхөө амжилтаар бахархаад амжлаа. “Би чадна” гэсэн итгэлтэй хүүхдийн нүд гэрэлтэж байгааг эндээс олж харлаа.

Page 19: Bagshiin hugjil №2

35ЯРИЛЦЛАГА

-Та хүүхдийн зохиолч хүн. Сүүлийн үеийн хүүхдүүдийг комьпютер тоглоомд хорхойсоод ном уншихгүй байна гэж шүүмжлэх нь бий. Бага насны хүүхдэд ном ямар нөлөө үзүүлдэг юм бол гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье?

-Компьютер зэргийг хүмүүс өөрсдөө бүтээчихээд, бурууг түүндээ чихээд байгаа юм. Ийм том дэвшилд буруу өгч болохгүй. Хүүхэд шинэ гарч ирсэн зүйл бүр рүү тэмүүлдэг. Бид үүнийг давсан, сонирхол татахуйц ном бичих ёстой. Гэтэл бид чадахгүй байгаа учир хүүхэд өөр юманд сатаарч байна. Миний бодлоор зах зээлийн үед хүүхэд ямар ном унших вэ гэдэг нь чухал. Би 11 аймгийн 40 суманд очиж эцэг, эх, багш нарт лекц уншсан. Өнөөдөр сургуулиудын номын санд ороход номнуудын 80 хувь нь хуучных байдаг. Цаг үе өөрчлөгдчихсөн байхад тийм ном уншуулж болохгүй. Ялангуяа муу бол хараар, сайн бол цагаанаар будчихсан зохиолуудыг сонирхохгүй байх нь аргагүй. Нэг үе далд санаатай зохиолыг хүүхдэд уншуулж болохгүй гэдэг байсан. Гэтэл утга зохиолын амь нь далд санаа байдаг. Боловсролын систем маань сайхан тал руугаа өөрчлөгдөж байна. Тэр нь сургуулийн өмнөх болон бага боловсролын цөм хөтөлбөр юм. Өмнө нь хүүхдүүд тойрог үүсгэж, бид голд нь суудаг байсан. Харин одоо эсрэгээрээ боллоо. “Зөв монгол хүүхэд”, “Ном”, “Авьяас” зэрэг боловсролын шинэчлэлүүд хүүхдэд боломж бий болгож өглөө. Одоо хүүхэд бүрт өөрийнхөөрөө ойлгох тийм зохиол хэрэгтэй болчихсон. Ангийн номын сантай болсон зэрэг олон давуу талуудыг дурдаад байвал их байна даа.

-Тухайлбал, та нүүдлийн номын сангаа аялуулж байхдаа хүүхдүүдэд ямар ном уншихыг санал болгодог юм бэ?

-Жишээ нь, “Морьтой үлгэр” гэдэг ном байна. Уг ном есөн үлгэртэй. “Гэр” хэмээх эхний үлгэрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ хичээлийн жилийн эхэнд хичээл болгож зааж байна лээ. Би үүнийг эв нэгдлийн үлгэр гэж боддог. Гэтэл Ерөнхийлөгч зөв монгол хүүхэд гэсэн чиглэлээр заасан. Ингэхлээр миний бодоогүй зүйлийг зааж буй хэлбэр юм даа. Тэгэхээр аливаа зүйлийг хүүхэд бүр өөр өөрийнхөөрөө ойлгож болохоор байгаа юм. Үүнийг эцэг, эхчүүд ч ойлгох нь чухал. Уг номын “Есөгжин” хэмээн есөн толгойтой мангасын тухай үлгэр Английн сурах бичигт орсон байдаг. Гэтэл Монголын сурах бичигт ороогүй. Энэ нь манай уран сэтгэмж муу байгаатай холбоотой. Ер нь сэтгэлгээний зохиол руу хүүхдийг татах нь чухал гэдгийг харуулж байна. Мөн хүүхдийн сайхан сэтгэлийг хөглөж өгөх “Чулуун домог” зэрэг шиг зохиол хэрэгтэй байна. Уг зохиолыг уншсан хүүхдүүд бүр Америкийн тэргүүн хатагтайгаас хүртэл надад захидал ирсэн. Манайд нэг юмыг орхигдуулаад байх шиг санагддаг. Хүүхэд хамгаалал гэхээр хоол унд, орчноос гадна хүүхдийг оюун санааны бохирдлоос хамгаалах явдал багтах ёстой. Тиймээс сайхан сэтгэлийг нь хөглөх зохиол хэрэгтэй байна. Манай ард түмэн Цуутын цагаагч гүү үлгэрээрээ хүүхдийн сэтгэлийг хөглөж байсан шүү дээ.

-Зарим үлгэрүүдийг их шүүмжилдэг боллоо. “Аргай аргай түг... Аавын толгой хага...” гэх мэт. Гэтэл бид тийм л үлгэр сонсож өссөн шүү дээ?

-Боловсруулалт хэрэгтэй байна. Уг үлгэр нийгмийн өөр байгуулалтын үед үүссэн. Харин одоо ийм зохиол байж таарахгүй.

-Манай хүүхдийн зохиолын орон зайг гадаадын орчуулгын уран зохиол эзэллээ гэх нь бий. Үүнийг Монголд хүүхдийн зохиолч цөөрсөнтэй холбодог.

Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог “Алтан үлгэр” цуврал санаачлан хүүхдийн шилдэг зохиолын 108 боть ном хэвлүүлэн гаргажээ. Түүний зэрэгцээ хүүхдийн уншлагыг Монголын нөхцөлд тохируулан нүүдлийн номын сангийн хэлбэрээр зохион байгуулж, эдүгээ олон мянган км замыг туулж алс нутгийн хүүхдүүдэд ном хүргэж уншуулсаар яваа эрхэм билээ. Тэрбээр өдгөө Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвлөх багшаар ажиллаж байна. “Зөв монгол хүүхдийг номоор хөгжүүлэх боломж” лекцийг ерөнхий боловсролын сургуулиудад уншиж буй нь олон хүний талархлыг хүлээсэн ажил болсныг олон хүн хэлдэг. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

34

ЯРИ

ЛЦ

ЛАГ

А Ж.ДАШДОНДОГ: ХҮҮХДИЙН УХААНЫГ СӨБ БОЛОН БАГА АНГИЙН БАГШ НАР ТӨРҮҮЛДЭГ

БАГШ

ИЙ

Н М

ЭРГЭ

ЖИ

Л Д

ЭЭШ

ЛҮҮ

ЛЭХ

ИН

СТИ

ТУТ

Page 20: Bagshiin hugjil №2

37ЯРИЛЦЛАГА

ажил. Мөн Ерөнхийлөгч 2012 онд олуулаа уншъя гэсэн хөтөлбөрийг санаачиллаа. Уг санаачлагын дагуу би Сэлэнгэ аймгийн бүх суманд ажил зохион байгуулж явлаа. Тухайн үед Сэлэнгэ аймгийн хүүхдүүд энэ хөтөлбөрт их баярлаж байсан. Харин намайг тийм зүйл хийснийг Ерөнхийлөгч мэдээгүй байх аа.

-Бага ангийн багш санаанд их тод үлдсэн байдаг. Тэгэхээр их чухал хүмүүс шиг санагддаг юм?

-Сургуулийн өмнөх боловсролын багш нар ч үүнд мөн хамаарна. Хүүхдийн ухааныг СӨБ болон бага ангийн багш нар төрүүлдэг. Уран зохиол бол багш нарын хүчтэй зэвсэг байх ёстой. Би багадаа “Нугасны муухай дэгдээхэй” гэдэг үлгэрийг багшаасаа сонсчихоод “Намайг биччихэж” гэж бодоод зохиолчийг нь Дашинчилэнд амьдардаг гэж бодоод захиа бичиж байсан удаатай. Тэгэхээр хүүхдэд ном хэрхэн нөлөөлж буйг үүнээс харж болохоор байгаа биз. Харин сонголтоо л зөв хийх хэрэгтэй.

-Тэгвэл хүүхдийг яаж номонд дурлуулах вэ?

-Анхны ном хүүхдэд чухал нөлөөтэй. Америкт “Малгайтай муур” гэдэг зохиолыг бүх хүүхдэд хамгийн түрүүнд уншуулдаг. Тэгэхээр ийм анхны ном бий болоогүй байгаа цагт ном руу хөтөлнө гэдэг хэцүү. Тэгэхээр багш болон эцэг, эхчүүд ийм сонголт хийж өгөх хэрэгтэй. Мөн зохиолчид хүүхдийг татах ийм анхны номыг бий болгох хэрэгтэй байна. Бид “Зөв Монгол хүүхэд” бий болгохын тулд дотооддоо сайн зохиол бий болгох нь чухал.

-Сүүлийн үед комик цувралыг хүүхдүүд их уншиж байна. Манайхан ч өөрсдийнхөөрөө хийгээд эхэллээ?

-Зохиол гэдэг бол үгийн урлаг. Энэ комик төрөл Япон, Америк зэрэг оронд их

хөгжсөн. Гэхдээ зураг хараад буй хүүхэд их залхуу болдог. Ном уншаад өөрийн гэсэн төсөөлөлтэй болдог байх нь л дээ. Тэрийг нь зургаар үзүүлчихээр хаачихаж байгаа юм. Гадаадын зарим оронд үүнийг зориуд багасгасан байдаг юм билээ. Аливаа моод дуусахаараа манайд ирдэг гэж хүмүүс ярьдаг. Хүүхэд сонирхож буй хэдий ч ийм цувралыг их хөгжүүлбэл хүүхэд үгийн урлагийг ойлгохгүй болно.

-Таныг олон сургууль урьж, лекц уншуулдаг гэсэн. Холбогдохыг хүсвэл хэрхэх вэ?

-Мэдээж нүүдлийн номын сан аялуулж, лекц тавихын тулд сургуулиудтайгаа нягт ажиллах шаардлагатай. 326069, 98126069 утсаар надтай холбогдож болно. Би дуртай хүлээж авна.

БАГШ

ИЙ

Н М

ЭРГЭ

ЖИ

Л Д

ЭЭШ

ЛҮҮ

ЛЭХ

ИН

СТИ

ТУТ

36

ЯРИ

ЛЦ

ЛАГ

А

Энэ талаар юу гэж боддог вэ?

-Насанд хүрсэн хүмүүс зугаагаа гаргах гэж л зохиол уншдаг гэж ярьдаг. Ном насанд хүрсэн хүнд хүчтэй нөлөө үзүүлэхгүй. Би төлөвшчихсөн хүн. Ийм учраас би ямар ч зохиол уншсан төлөвшлөө өөрчлөхгүй. Харин хүүхэд бол өөр. Гэтэл төлөвшчихсөн хүний уншдаг зохиолыг өндрөөр үнэлээд, хүүхдийнх нь үнэлэгддэггүй байдал байна. Үүнээс болоод хүүхдийн зохиол бичихгүй байна. Хүүхдийн зохиолчийг шагнадаггүй. Дээрээс нь ашиггүй учир зах зээл нь унаад буй юм. Үүнээс гадна зураг хөрөгтэй, өнгөт хэвлэдэг учраас хэвлэлийн зардал нь үнэтэй байдаг. Хуучин нийгэмд мэргэжлийн номнуудыг өндөр үнээр худалдаад түүнээс гарсан ашгаар хүүхдийн номыг хямдхан борлуулах зохицуулалт хийдэг байсан. Гэвч одоо ийм бодлого барих аргагүй. Тэгэхээр л зохиолчид хүүхдийн зохиол бичихээс ухраад байгаа гэж боддог.

-Хүүхдийн зохиолыг сайн, муу бичих гэдэг асуудал бас яригдах байх?

-Өнөөгийн зах зээл дээрх хамгийн сайн шүүлт бол сонголт шүү дээ. Хүүхдийн оюун ухаанд хийж буй бүтээлийн сонголтыг муу хийвэл их аюултай. Би 2007 онд Америкт очиж лекц уншсан юм. Ингэхдээ төгсгөлд нь “Ном уншвал толгой хөгжинө. Толгой хөгжвөл гар хөдөлнө. Гар хөдөлвөл ам хөдөлнө” гэж хэлсэн. Гэтэл тус фондын ерөнхийлөгч энэ үгийг минь томоор бичээд хандчихсан байсан. Харин манайхан хүүхдийг ходоодноос нь эхэлж хөгжүүлэх гэж буй мэт “Үдийн цай” хөтөлбөрийг эхэлж

хийсэн. Үүнтэй адил “Үдийн үлгэр” гэсэн хөтөлбөр байж болно шүү дээ.

-Нүүдлийн номын санг эхлүүлэх болсон тухайгаа хуучлаач?

-1990 онд нийгэм солигдох үед би хүүхдүүд хуучин миний уншиж байсан номоор яаж хүмүүжих юм гэж бодсон. Ингээд эргэлзэж байгаад Германд байдаг дэлхийн 120 орны номтой номын санд очсон. Тэнд очоод хүмүүсээс ардчилал хөгжсөн орнуудын зохиолын нэрсийг бичиж өгөөч гэж гуйсан. Ингээд 100 гаруй орны зохиолын нэр аваад, нутагтаа ирж орчуулж эхэлсэн дээ. Хажуугаар нь дотоодын зохиолчдын үлгэрийг ч оруулж байсан. Ингэж л 108 номоо хийсэн юм. Намайг нутагтаа очиход тэр хавийн хүмүүс их цугларна. Гэтэл миний аваачсан номыг хэдэн хүүхэд уншчихаад, зохиолыг өөр өөрийнхөөрөө ойлгож маргалдаж эхэлсэн юм. Үүнээс л үүдэж нүүдлийн номын сан байгуулъя, хөдөөгийн хүүхдүүдэд ном уншуулъя гэж бодсон доо. Ингэж л уг номын санг 25 жил ажиллуулж байна. Энэ хугацаанд 330 сумын 137 мянган км газар явжээ.

-Та Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын зөвлөх багш хүн. БСШУЯ-ны боловсролын салбарт хийж буй шинэчлэлүүдийг хэрхэн харж байна вэ?

-Би уг шинэчлэлийн тухай асуудлыг 1990 оноос эхэлж ярьж эхэлсэн. Тэгэхээр Ном хөтөлбөр санаачилсан нь үр дүнтэй

Page 21: Bagshiin hugjil №2

39АЯНЫ БОГЦ

Миний бие 2015 оны 10 дугаар сарын 5-наас 12 дугаар сарын 12-ны хугацаанд Японы Обихиро хотод явагдсан ЖАЙКА-гийн сургалтын хамтын ажиллагааны сэдэвт сургалтад хамрагдсан талаар та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо.

Энэхүү сургалтын зорилго нь бага боловсролын байгалийн ухааны хичээлийг хэрхэн хөгжүүлэх арга зүйд суралцахад чиглэгдсэн бөгөөд орчинд нь багшлах, туршилт дадлага хийх замаар өөрийгөө хөгжүүлсэн бусдаас суралцсан үр өгөөжтэй сургалт байлаа. Сургалтад 12 өөр орны 12 оролцогч хамтран суралцсан нь өөр өөр соёл дадал хэвшилтэй ард түмнүүд туршлага солилцож, мөн

соёл хоорондын ялгааг мэдрүүлсэн гайхалтай баялаг өдөр хоногууд байв. Сургалтын хөтөлбөрт музейн аялал хийх, багаар хамтарч хичээл төлөвлөх заах, туршилтын хэрэглэгдэхүүн бэлтгэх зэргээр лекц дадлага хосолсон нарийн төлөвлөлттэй олон санаа авах зүйл багтсан байлаа. Тав дахь удаагаа явагдаж буй энэхүү сургалтад Монголоос анх удаа хамрагдсан юм. Магадгүй дараа жил, түүний дараа жил ч манай олон багш нар энэ сургалтад хамрагдах боломж нээгдсэн гэж хэлж болно. Энэхүү сургалт-аялалын явцад би дараахь зүйлийг олж харлаа.

ТӨЛӨВЛӨЛТ: Японы хөгжил цэцэглэлт, дэг жаягийг дэлхий

даяараа л шагшин магтддаг. Үнэхээр тэд ажил бүрийг маш сайн зохион байгуулалттай хийдэг. Анх та энэ сургалтаас юу хүсэж байна, танд болон танай улсад тулгарч буй бэрхшээл юу вэ гэж зэргийг оролцогчдоор өөрсдөөр нь тодорхойлуулж түүнийгээ яг тогтсон хугацаанд багтааж илтгэхээр бэлтгэнэ. Эндээс төлөвлөлт, зорилго гэдэг зүйл ямар чухал болох нь харагдаж байна. Долоо хоног бүрийг төлөвлөлтэд хэрхэн бэлтгэж оролцохыг нарийн тусгасан байх бөгөөд цагийг ягштал баримталж, маш тодорхой зөвлөмжүүдийг өгнө. Жишээ нь: Зарим өдөр та үдийн хоолоо бэлтгэж явна уу. Маргааш та сургууль руу орохдоо оймстой байх ёстой шүү гэх мэт.

ХАРИЛЦАА: Маш эелдэг. Хүн бүр аливаад хүлээцтэй хандана. Бусдад

хүндэтгэлтэй ханддаг, аливааг дэг жаягийн дагуу хийдэг соёлтой ард түмэн юм. Хэрэв би хэн нэгнээс ямар нэгэн зүйл асуувал заавал тайлбарлаж өгөх, туслахыг хүсдэг. Хэрэв ойлголцохгүй бол хэн нэгэн англиар ярьдаг хүнийг дагуулж ирээд л учрыг нь тайлбарлаж өгнө. Бас багшийн тайлбарыг маш сайн сонсох ёстой. Түрүүлж хийх, зэрэгцэж ярих зэрэгт дургүй. Яг л ном журмын дагуу хийхийг эрхэмлэнэ.

УР ЧАДВАР: Сургалтын маань үндсэн зорилго нь ажиглалт, туршилт,

дүгнэлт хийх, хичээл төлөвлөх, заах дадлага дасгал байлаа. Аливааг ажиглах аргад маш сайн суралцсан хүмүүс байлаа. Бусдын хичээлд, орчинд, музейн аяллаас ажиглах, ажигласнаа дүгнэх гэдэг ямар чухал юм бэ гэдгийг гол болгон харж байлаа.

БАГШ

ИЙ

Н М

ЭРГЭ

ЖИ

Л Д

ЭЭШ

ЛҮҮ

ЛЭХ

ИН

СТИ

ТУТ

38

АЯН

Ы Б

ОГЦ

БАЙГАЛИЙН УХААНЫ ТУРШИЛТ ХИЙХ АРГАЗҮЙД СУРАЛЦСАН ТЭМДЭГЛЭЛЭЭС

Ц.Нарантуяа

БМДИ-ийн СӨБ, ББСА-ны Бага боловсролын сургалт хариуцсан арга зүйч

Page 22: Bagshiin hugjil №2

40

Мөн гарын доорх материал ашигласан, энгийн туршилтыг төлөвлөж хийхийг чухалчилж байсан бөгөөд энэ туршилтын хэрхэн сайжруулж болох вэ гэсэн асуулт байнга тавина. Туршилт бүрийн дараа Яагаад? Юу мэдэрсэн бэ? гэсэн асуултад хариулах хэрэгтэй болдог.

ХАМТЫН АЖИЛЛАГАА: Багш болохын тулд өөрөө сэтгэлтэй зүтгэлтэй хүсэл зорилготой

байх хэрэгтэй бөгөөд бусдаас суралцах, бие биедээ багшлах, эрэл хайгуул хийх аргад их сайн суралцах хэрэгтэй юм байна. Бидний сургалтын явцад Обихиро хотын хүүхдийн ордны багш нар, Куширо хотын хүүхдийн музей, Саппоро хотын шинжлэх ухааны төвийн ажилчид, Куширо хотын багшийн сургуулийн оюутнууд, Обихиро хотын байгалийн музейн хамт олон, Токио хотын шинжлэх ухаан байгалийн түүхийн музейн хамт олон оролцож туршилт, шоу тоглолт хийж үзүүлэх, зөөврийн үзмэрийг сургалтад ашиглах, хичээлд суугаад зөвлөгөө өгөх зэргээр хүн бүр хамтран оролцож байгаа нь үнэхээр гайхалтай. Сайн дурын байгууллагын ажилчид байнга хамтран ажиллаж төрөл бүрийн тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулдаг юм байна. Энэ нь бидний өөрийгөө хөгжүүлэх, бусадтай харилцах чадварыг хөгжүүлэхэд их тус дэм болж байсан. Эцэст нь хэлэхэд байгалийн ухааны хичээл бүр лабораторид явагдаж, хүүхэд бүр өөрсдөө туршилтаа хийж мэдлэгийг бий болгож байна.

Багш хичээл төлөвлөхдөө:Үйл ажиллагааг төлөвлөхТанин тогтоох буюу илрүүлэхУрьдчилсан таамаглал боловсруулахАсуудлыг олж илрүүлэхТуршилт ажиглалт хийхҮр дүн, дүгнэлтэд хүрэхСайтар бодож үзээд шийдэлд хүрэхЭцсийн дүгнэлтэд хүрэх алхмуудыг сайтар бодож тооцолсон байдаг.

Хичээлийн үйл явцад:БодохМэдэхАжиглахТуршихМэдэх авахДүгнэх алхмыг хүүхэд оролцож байж ойлгож авахыг чухалчилна.

ХӨТӨЧ

260 ЖИЛС.Батхуяг: Институт тухайн цаг үедээ үүргээ сайн гүйцэтгэж байсан

5ЗӨВЛӨМЖХичээлийн судалгааны илтгэл бичих зөвлөмж

9БАГШИД ТУСАЛЪЯУндааны хүчиллэг шинжийг бууруулж болох уу?

20ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШЦ.Чимэдрэгзэн: Багш хүн судлаач байх ёстой

16ЗӨВЛӨХ БАГШД.Батболд: Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй

24ДУГААРЫН ЗОЧИНС.Жамьянхорол: Хүүхдийн ямар чадвартайг нь мэдэж, тэдэнд урам өгч ажиллах нь багш бидний үүрэг

38АЯНЫ БОГЦБайгалийн ухааны туршилт хийх аргазүйд суралцсан тэмдэглэлээс

34ЯРИЛЦЛАГАЖ.Дашдондог: Хүүхдийн ухааныг СӨБ болон бага ангийн багш нар төрүүлдэг

31СУРВАЛЖЛАГАБагануур дүүргийн 132,138-р цэцэрлэгүүд 5000 багшид туршлага арга зүйгээ танилцуулжээ

17АРГАЗҮЙЧИД БИЧИЖ БАЙНАЧ.Жаргал: Бариулгүй хаалга буюу Боловсролд тэгш хамруулах

Page 23: Bagshiin hugjil №2

Утас: 7014 0069 Вэб: www.itpd.mn

Д.БАТБОЛД:

ДААЛГАВРААР СУРАЛЦАГЧДЫН ОРОЛЦООГ ХАНГАЖ, СУРАЛЦАХ ҮЙЛИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ

2016 он II сар №02

Ирэх жилээс хүүхдүүд өөрийнхөө хувь заяаг

сонгодог болно

Хичээлийн судалгааны илтгэл бичих зөвлөмж

Багш хүн судлаач байх ёстой

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

Ундааны хүчиллэг шинжийг бууруулж болох уу?

Байгалийн ухааны туршилт хийх аргазүйд суралцсан

тэмдэглэлээс