13

хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл

Embed Size (px)

Citation preview

Page 1: хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл
Page 2: хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл

Зорилго: Энгийн, хэлхэц , хэллэг өгүүлбэрүүдийг

ангилах, ялган таних

Page 3: хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл

Зорилт: Эх дээр ажиллах

1. Эхийг хураах / хэлцээр болон цөм өгүүлбэрээр/

2. Утгын зүйлчлэл хийх / адгуусны зүйл, хүний зүйл, хүний

бүтээсэн зүйл, амьтны бүтээсэн зүйл /

3. Эхийн үйлдэгчийг тодорхойлох / Эрхин үйлдэгч, хэрэглэн үйлдэгч , хүлээн үйлдэгч, бүтээн үйлдэгч, өртөн үйлдэгч , сөрөн үйлдэгч /

4. Энгийн , хэлхэц , хэллэг өгүүлбэрүүдээр ангилах

Page 4: хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл

Арга: Бод , хамтар, хуваалц

Page 5: хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл

Ах илжиг унаж дүүгийндээ айлчлан очоод,илжгээ хаалганаас нь уяж, гэрт нь оржээ. Илжиг нь уяанаасаа алдуураад явав. Дүү

нь ахынхаа илжгийг эрээд олж ядав. Замаар явж байтал нэг хүүхэдтэй дайралдахад :

- Илжиг харав уу? гэж асуухад хүү

- Ямар илжиг вэ? Зүүн нүд нь сохор , хойт хөл нь доголон , хуучин ногоон шуудайтай овъёос ганзагалсан уу? гэв.

-Мөн , мөн зөв байна гэхэд нь

- Хараагүй гэж хэлэв.

-Чи тодорхой мэдэж байгаад хараагүй гэж юү хэлж байна ? Чи хулгайлж авсан байх гээд тэр хүүхдийг шүүхэд мэдэгдэн тушаав.

/ Хүү гэмгүй гэдгээ яаж нотолсон бэ?/

............................................................................................. ..............................................................................................

Page 6: хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл

Хариу Шүүхэд очоод хүүхдийн хэлсэн нь:

- Би илжгийг үзээгүй. Мөрий нь үзсэн. Түүний зөв талын хойд хөлийн мөр бусад хөлийн мөрөөс балархай , ойрхон алхаж явсан байв. Ингэхээр зөв талын хойд хөл хазгар байх нь зайлшгүй . Замын зүүн талын ногоог идсэн байлаа. Иймд зүүн нүднь лав сохор байх . Мод шөргөөж хуучин ногоон утас үлдээжээ. Модны дэргэд хэдэн ширхэг овъёос гоожсон байлаа. Энэ бол жижиг цоорхойтой хуучин ногоон шуудайтай овъёос байжээ гэж бодсоноо энэ хүнд хэлсэн юм гэлээ.

Page 7: хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл

Жишээ 1. Зул эмгэн гэрийнхээ хаяаг

цэлийтэл шууж, гал өрдөн, цай чанана.

2. Тал нутагт минь хонин сүрэг налайн бэлчнэ.

3. Эгч хичээлээ хийж би гэрээ цэвэрлэв.

Page 8: хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл

Өгүүлбэр

Энгийн өгүүлбэр : Гол ба гол бус гишүүдээс бүтнэ.

Хэлхэц өгүүлбэр : Нэг үйлдэгчийн хоёроос дээш үйл нь хэлхэц

болно.

Хэллэг өгүүлбэр: Хоёр ба түүнээс дээш өгүүлбэрүүд нь дор дороо

өгүүлэгдэхүүн , өгүүлэхүүнтэй байдгаараа хэлхэц

өгүүлбэрээс ялгаатай.

Page 9: хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл

Тодорхойлолт Энгийн өгүүлбэр ба нийлмэл өгүүлбэрийн зааг дах завсрын нэгж нь үйлийн нэг эзэнтэй , олон өгүүлэхүүнтэй өгүүлбэр буюу хэлхэц өгүүлбэр юм.

Нэг эзний хоёр ба түүнээс дээш үйл ба шинжийг зэрэгцүүлсэн өгүүлбэрийг хэлхэц өгүүлбэр гэнэ.

Page 10: хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл

Өгүүлбэрүүдийг ангилах 1. Энэ эмэгтэйг дагуулж яваад жаргуулж чадахгүй.

2. Жанжаа минь өдийд охиноо тээрмийн байшин гэр хоёрынхоо хооронд хөтөлж энэ тэрийг заан, инээж явах байсан биз ээ .

3. Модоо хаячхаад нөгөө л жимээрээ уулын тагтад хүрэхээр эгц өөд мөлхөн хөрөөдөн мацлаа.

4. Наран мандан, тэнгэр цэлмэж , шувууд жиргэнэ.

5. Болор бид 2 шатар тоглоод би хожив.

6. Энэ номыг миний найз саяхан уншсан.

7. Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөв.

8. Ээвэр борлог толгодын цаана ингэ буйлна.

9. Хуучин муу баадуутай цагаа зүүгээд харсан чинь ухаан тэлж, хараа сунаад явчих шиг санагдлаа.

Page 11: хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл

10. Хавар болж, яргуй нүдэлнэ.

11. Хөлдүү хүйдсийг хүүхэн Ханд ноцоож, галаа түлж, цайгаа чанана.

12. Төмөр , Дулмаа, Сүрэн нар ирэв.

13. Огторгуйн мандалд наран гийж , дэлхийн хөрсөнд цэцэг ногоо дэлгэрнэ.

14. Хонгорзулын нүд уйтгарын мананд хучаастай.

15. Дүү минь нутгийн хүрээн дээр шавилан сууж, багш ламын тогоог барьж , төвд ном үздэг байв.

Page 12: хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл

Хүснэгт 1Энгийн өгүүлбэр нь Хэлхэц өгүүлбэр

1 Өгүүлэгдэхүүний тоо Зөвхөн нэг ?

2 Өгүүлэхүүний тоо ? Зөвхөн нэг

3 Холбоо, харьцаа Харилцан угсрах ?

4 Түвшин ? Завсрын нэгж

5 .... .... .....

Page 13: хэллэг ба хэлх өг нээлттэй хичээл

Гэрийн даалгавар :

Дасгал 63-66