48
НЭЭЛТТЭЙ УЛААНБААТАР АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ФОРУМ 2014 ОНЫ 10 ДУГААР САРЫН 06-07

Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

Embed Size (px)

DESCRIPTION

Улаанбаатар

Citation preview

Page 1: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

НЭЭЛТТЭЙ УЛААНБААТАР

АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ФОРУМ 2014 ОНЫ 10 ДУГААР САРЫН 06-07

Page 2: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

2

Page 3: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

3

НЭЭЛТТЭЙУЛААНБААТАРАВЛИГЫН ЭСРЭГ ФОРУМ2014 оны 10 сарын 06-07

ГАРЧИГ

Хөтөлбөр 2Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 7

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ЭРДЭНИЙН БАТ-ҮҮЛИЙН мэндчилгээ 12

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн 9

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн ерөнхийлөгч Марк Грийний мэндчилгээ 14

Үндсэн илтгэгч Доктор. Лэрри Даймондын мэндчилгээ 11

Улаанбаатарын Тунхаглал 12

Бүгд Найрамдахчуудын Олон улсын Хүрээлэнгийн Авлигын эсрэг хийсэн үнэлгээний товч хураангуй 14

Ажлын хэсгийн хурлын танилцуулга 15

Салбар хуралдаан 1: Төр ба Иргэний нийгмийн уялдаа холбоо 15Салбар хуралдаан 2: Газар олголт ба өмч хөрөнгийн бүртгэл 16Салбар хуралдаан 3: Худалдан авах ажиллагаа 16Салбар хуралдаан 4: Зөвшөөрөл 17

Форумд оролцогчдийн товч намтар 18

Форум болох газрын зураг 26

Page 4: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

4

ХӨТӨЛБӨРНЭЭЛТТЭЙ УЛААНБААТАР

АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ФОРУМ2014 ОНЫ 10 ДУГААР САРЫН 6, 7

“Нээлттэй Улаанбаатар 2014” форум нь авлигатай тэмцэхэд хувь нэмэр оруулах үүднээс орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгэм, бизнес, судлаачдын төлөөллийг нэг дор цуглуулж байна. Форумаар Улаанбаатар хот, олон улс, бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх санаачлагуудыг хэлэлцэж, туршлага хуваалцах, авлигатай тэмцэх шинэ арга замуудыг эрэлхийлэхээс гадна нийслэлийн хэмжээнд авлигатай тэмцэх стратеги төлөвлөгөөг боловсруулахад хувь нэмэр оруулах болно.

Даваа, 2014 оны 10 дугаар сарын 6Цаг Хөтөлбөр Хаана

8:00 Бүртгэл

Блю Скай цамхаг 3 давхар Даймонд танхим

8:45 Нээлтийн үг Эрдэнийн Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын

Захирагч

8:55 Монгол Улс дахь Авлига ба Засаглалын талаарх танилцуулгаЦахиа Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Наваансүрэн Ганболд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын

дарга, тэргүүн комиссар

Том Гаррэтт Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ), хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч

Хурал удирдагч: Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч

9:30 Үндсэн илтгэл:Авлигад Хяналт Тавих - Институцийн Шинэчлэл ба Иргэний Нийгмийн Дайчилгаа – Илтгэгч: Ларри Даймонд, Станфорд Их Сургуулийн Фрийман Спогли олон улс судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, Хүүвэр хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, улс төр болон нийгэм судлалын багш, Ардчилал, хөгжил, хууль эрх зүйн төвийн захирал

Асуулт, хариултын хуралдааны удирдагч: Д.Жаргалсайхан DeFacto, эдийн засагч, нийтлэгч, Де факто нэвтрүүлгийн хөтлөгч

10:30 Дурсгалын зураг авалт / цайны завсарлагаa11:00 Үндсэн илтгэл: Нийслэлийн хэмжээнд авлигын эсрэг авч буй арга хэмжээ,

үр дүнгийн тухай

Илтгэгч: Ё. Гэрэлчулуун, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

11:15 Хэлэлцүүлэг 1: ШИЛЭН ХИЛ ХЯЗГААРЫГ ТЭЛЭХ: Төр болон хувийн хэвшлийн үзэл баримтлал / өнцөг Энэхүү панел хэлэлцүүлэгт авлигын эсрэг төрийн байгууллага болон хувийн хэвшлийн үүрэг роль, хариуцлагыг хэлэлцэх болно. Авлига бол иргэдийн итгэл, төрийн институцийн үнэлэмжийг бэхжүүлэхэд саад болдог бөгөөд ардчилсан процессийг сүйтгэж орон нутгийн эдийн засгийн хөгжилд аюул учруулдаг. Төр, бизнесийн үзэл баримтлалыг ойлгох нь авлигатай тэмцэх гарцыг бий болгодог чухал хүчин зүйл юм.

Page 5: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

5

Хэлэлцэгч:Л.Нямсамбуу, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн

холбооны ерөнхийлөгчХ. Оюунцэцэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт,

шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга

Д. Цэрэндорж, Монголын менежментийн холбооны ерөнхийлөгч

Элчин Сайд Анна Биолик, Хойд Америк Монголын бизнес зөвлөлийн дэд дарга

Жонн Калабот, Олон улсын хувийн хэвшлийг дэмжих төвийн Ази бүсийн захирал

Тида Хус, Камбоджийн Силака төрийн бус байгууллагын төслийн менежер

Хэлэлцүүлэгч:Д.Жаргалсайхан DeFacto

Блю Скай цамхаг 3 давхар Даймонд танхим

12:45Үдийн зоог Блю Скай зочид

буудлын 1 давхарт

14:15Хэлэлцүүлэг 2: ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ ХАМТДАА БҮТЭЭХ: Иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн байгууллагууд хэрхэн авлигыг бууруулах Энэхүү панел хэлэлцүүлэгт төр, иргэний нийгмийн байгууллагууд авлигыг хэрхэн бууруулах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, улс төрийн зүтгэлтнүүд болон энгийн иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх талаар хэлэлцэнэ. Энэхүү хэлэлцүүлэг нь авлигатай тэмцэх нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ил тод байдал, нээлттэй төсөв гэх мэт Монголд хэрэгжүүлж буй санаачлагууд, хамтын ажиллагаанууд дээр гол анхаарлаа хандуулна.

Хэлэлцэгч:Р. Бурмаа, УИХ-ын гишүүн, Монголын авлигын эсрэг

парламентын гишүүдийн дарга Б. Бат-Отгон, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх

хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссарГ. Ундрал, Ардчиллын боловсрол төвийн захирал, Ил тод байдлыг

дэмжих түншлэлийн зохицуулагч Тимоти Раян, Эв Нэгдэл Төв байгууллагын Ази бүсийн хэлтсийн

захиралСинтия Габриэл, Малайзын Авлига болон танил талаа дэвшүүлэх

байдлын эсрэг төвийн захирал

Хэлэлцүүлэгч: Ларри Даймонд

15:45Цайны завсарлага

16:15Хэлэлцүүлэг 3: АМЖИЛТЫН ТҮҮХ – Шинэчлэл ба тэргүүн туршлагуудын жишээ Энэхүү хэлэлцүүлэгт “Ухаалаг Улаанбаатар” болон “Шударга хотууд” хэмээх шинэ санаачлагат зарчмуудыг хэрэгжүүлэх замаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын авлигыг бууруулах институцийн механизмыг хэлэлцэнэ. Хэлэлцүүлэгт орон нутгийн захиргааны байгууллагууд хэрэгжүүлж болохуйц шилдэг туршлага, сургамжуудад анхаарлаа хандуулна.

Page 6: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

6

Хэлэлцэгч: Д. Тогтохсүрэн, Өвөрхангай аймгийн засаг даргаДр. Томас Пэнг, Академиа Синикагийн дэргэдэх Европ, Америк

судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаач Эрни Ко, Транспэрэнси Интернэшнл байгууллагын Тайван дахь

хэрэг эрхлэх газрын гүйцэтгэх захиралГ. Зориг, Нийслэлийн ЗДТГ-ын “Ухаалаг Улаанбаатар”

хөтөлбөрийн зөвлөхДр. Гио-Сунг Ким, БНСУ-ын Кёнги мужийн боловсролын газрын дарга,

Транспэрэнси Интернэшнл БНСУ дахь УЗГГо Такахаши, Транспэрэнси Интернэшнл Япон улс дахь хөтөлбөрийн

менежер

Хэлэлцүүлэгч: Л. Төр-Од, Транспэрэнси Интернэшнл байгууллагын Монгол дахь

хэрэг эрхлэх газрын үүсгэн байгуулагч ба Захирал

17:45 Хаалтын үг:Эхний өдрийн хэлэлцүүлгүүдийг дүгнэх. Хэлэлцүүлэгчид: Том Гаррэтт болон Д. Жаргалсайхан DeFacto

18:00 Авлигатай тэмцэх газрын Дарга, Тэргүүн комиссар Н. Ганболд чуулганы оролцогчдод оройн зоог барина

Баянгол Ресторан

Мягмар гариг, 2014 оны 10 сарын 7Цаг Хөтөлбөр Хаана

8:30 Бүртгэл

9:00 Хэлэлцүүлэг 4: ШИЙДЭЛ БА САНААЧЛАГУУДЫГ НУТАГШУУЛАХ: Нээлттэй УлаанбаатарЭнэхүү хэлэлцүүлгээр Нийслэлийн ЗДТГ болон иргэний нийгмийн байгууллагуудын Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй авлигын эсрэг санаачлагуудын ахиц дэвшлийн талаар хэлэлцэнэ. Монгол улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдардаг Улаанбаатар хот нь авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж өгөхөөс гадна бусад орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад тулгарч буй бэрхшээл, асуудлыг хэрхэн шийдэхийг харуулах жишиг болж чадах юм.

Хэлэлцэгч: Ашлэй Вилан, БНОУХ-ийн Ардчилсан засаглал хэлтсийн дэд

захиралКортни Энгэлке, Мянганы Сорилтын Сангийн Эрсдэл судлаач,

аналист Ү. Ганболд, НЗДТГ-ын Нутгийн захиргаа, удирдлагын

хэлтсийн дарга

Хэлэлцүүлэгч: Линн Лий, Ардчиллын төлөөх үндэсний сангийн Ази бүсийн

хэлтсийн хөтөлбөрийн ахлах зохицуулагч

10:30 Салбар хуралдаануудын танилцуулга Ц. Энхцэнгэл, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал

хариуцсан орлогч

10:40 Цайны завсарлага

11:10 Салбар хуралдаанууд: Нийслэлийн түвшинд авлигын эсрэг стратеги төлөвлөгөө боловсруулахад санал гаргах хуралдаануудЭнэхүү салбар хуралдаанууд нь нийслэлийн түвшинд авлигын эсрэг стратеги төлөвлөгөө боловсруулахад хувь нэмэр оруулах зорилготой. Салбар хуралдаан бүр нь Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хариуцаж буй үйл ажиллагаа, асуудал руу чиглэх юм. Салбар хуралдаанууд нь хэрэгжиж буй туршлагуудыг хуваалцахаас гадна авлигатай тэмцэх шинэлэг шийдлүүдийг боловсруулах болно.

Page 7: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

7

Хуралдаан 1: Төр ба иргэний нийгмийн уялдаа холбоо

Хурал удирдагчид Ё. Гэрэлчулуун, НЗДТГ-ын даргаТом Гаррэтт, БНОУХ-ийн Хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч

Хуралдаан 2: Газар олголт ба өмчийн бүртгэл

Хурал удирдагчид: Ш.Төмөрбаатар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ашлэй Вилан, БНОУХ-ийн Ардчилсан засаглал хэлтсийн дэд захирал

Хуралдаан 3: Худалдан авах ажиллагаа

Хурал удирдагчид: Ю. Идэрцогт, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Паикиасоти Сараванамутту, Бодлого хувилбар боловсруулах төвийн гүйцэтгэх захирал

Хуралдаан 4: Тусгай зөвшөөрөл/Лиценз

Хурал удирдагчид: Б. Бадрал, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд

Захирагчийн ажлын албаны дарга

Тирза Тиүниссэн, Азийн Сангийн дэд суурин төлөөлөгч

13:00 Үдийн зоог Блю Скай зочид буудлын 1 давхарт

15:00 Салбар хуралдаануудын тайланг тайлагнах (тус бүр 15 мин) Хурал удирдагч: Грэтчин Күнз, БНОУХ-ийн Ази бүсийн хэлтсийн захирал

16:00 Салбар хуралдаануудын тайлангийн талаархи дүгнэлт Э. Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

16:20 Цайны завсарлага

16:50 УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ: Танилцуулга болон Гарын үсэг зурах ёслол Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

17:10 Хаалтын үгЛарри Даймонд

18:00 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл хүндэтгэлийн оройн зоог барина

Улаанбаатар зочид буудлын Их танхимд

Page 8: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

8

МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ

Улаанбаатар хот өнөөдөр сая гаруй хүн амтай, дэлхийн томоохон хотуудын нэг болон хөгжиж байна. Хөх тэнгэрлүү дүүлэх мэт тэнгэр баганадсан өндөр барилгууд, нүүдэлчний хэв соёл, уламжлалыг тэр чигээр нь хадгалан үлдсэн үндэсний гэр хоёр хослон уламжлал, орчин үе хоёрыг хослуулсан дэлхийд ганцхан хот билээ. Улаанбаатар хотын оршин суугчид нь хотын уугуул иргэдээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гадаадын зочин төлөөлөгчид, ажил хэрэгч залуучууд, сургууль номондоо шамдах хүүхэд, оюутан залуучууд, хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэдээс бүрддэг юм. Товчоор хэлбэл, Улаанбаатар хотод амьдран суугаа хүн бүрт зориулсан ямар нэгэн онцлог зүйлсийг Та олж харах болно, Та таалан болгоогоорой.

Монголын хүн амын тэн хагас нь төдийгүй Улаанбаатар хот өөрөө ч нүүдэлчин байсан. Үүний баталгаа нь өнгөрсөн 375 жилийн хугацаанд Улаанбаатар хот одоогийн дөрвөн уулаар хүрээлэгдсэн, байгалийн үзэсгэлэнт цогцолбор мэт энэхүү байршилдаа иртлээ 20 удаа буйраа сэлгэсэн байдаг.

Улаанбаатар хот нь Туул, Улиастай, Сэлбэ голын эрэг дээр Богд хан, Сонгино, Чингэлтэй, Баянзүрх зэрэг сүрлэг уулсын хормойд, далайн түвшнээс дээш 1350 м өндөрт оршдог. Монгол Улсын эдийн засаг, соёл, боловсрол, аж үйлдвэрийн болон амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх гол төв нь билээ.

Нийслэл хот маань өнөөдөр Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувь буюу аж үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүний 53.4 хувь, барилга байгууламжийн 87.1 хувь, худалдаа үйлчилгээний 56.3 хувь, эрчим хүч, тээвэр, харилцаа холбооны 98 орчим хувийг үйлдвэрлэж байна.

Улаанбаатар хот нь гадаад харилцааны хувьд нээлттэй хаалганы бодлого баримталдаг бөгөөд ах дүү, найрамдалт харилцаат хотууд төдийгүй дэлхийн бусад орны хотуудтай үр дүнтэй, өргөн харилцаа бий болгохыг эрмэлзэж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот гадаадын 12 хоттой Ах дүү, 22 хоттой найрамдалт болон найрсаг харилцаатай байна.

Page 9: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

9

МЭНДЧИЛГЭЭНИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ ЭРДЭНИЙН БАТ-ҮҮЛ

2014 оны 10 дугаар сарын 06

Эрхэм хүндэт “Нээлттэй Улаанбаатар- 2014” форумд оролцогчидоо,

Та бүхэнд Улаанбаатар хотын нийт иргэдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье!

“Нээлттэй Улаанбаатар- 2014” Авлигын эсрэг форумыг зохион байгуулж буй хотын даргын хувьд энэхүү чуулганд оролцохоор гадаад улс орноос хүрэлцэн ирсэн гадаадын зочид төлөөлөгчид Та бүхнийг Улаанбаатар хотод тавтай морилохыг урья.

Энэхүү чуулганыг зохион байгуулж буй гол зорилго нь ил тод Улаанбаатар хотыг бий болгох, олон нийтэд нээлттэй болгох ажлыг эрчимжүүлэх, нийслэл, орон нутгийн захиргааны түвшинд Авлигийн эсрэг стратеги төлөвлөгөө боловсруулах, Авлигын эсрэг Олон улсын сургалт, судалгааны төвийн салбарыг Улаанбаатар хотод нээх эхний алхамыг эхлүүлэх юм.

Иймд энэхүү хэрэгцээ шаардлагаас үүдэн энэ чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн үзэл баримтлал, туршлагаас суралцах, хамтран ажиллах нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм.

Чуулганыг зохион байгуулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэн гол зохион байгуулагчаар, Авлигатай тэмцэх газар, Азийн Ардчилалын сүлжээ, Тайваны Ардчилалын сан, Нийтлэг эрх ашгийн төв, Транспаренси Интернэшнл, Ардчилалын төлөөх дэлхийн хөдөлгөөн, Үндэсний ардчилалын сан, Олон Улсын хувийн жижиг дунд үйлдвэрлэлийн төв зэрэг гадаад дотоодын 10 байгууллага тодорхой хувь нэмрээ оруулан хамтран ажиллаж байна.

Чуулганаар Засаглалыг нээлттэй ил, тод болгох, Ил тод нээлттэй байдлыг хамтдаа бүтээх, Шилэн хил хязгаарыг тэлэх, Авлигын эсрэг авч хэрэгжүүлсэн тэргүүн туршлагууд, Шийдэл ба санаачлагуудыг нутагшуулах, Төр нийгмийн уялдаа холбоо, газар хуваарилалт болон өмчийн бүртгэл, худалдан авах ажиллагаа, лиценз олголт зэрэг үйл ажиллагаануудын талаар хамтран хэлэлцэхээр төлөвлөж байна.

Хамтын хэлэлцээ бол чухал, ашигтай, үр дүн бүхий шийдэлд хүрэх цорын ганц арга зам гэж би ойлгодог. Ийм учраас Та бүхний үнэтэй санал, зөвлөгөө санаанууд авлигын эсрэг тууштай тэмцэхээр зорьж буй бидэнд үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн хүчтэй дэмжлэгтэйгээр энэхүү чуулган амжилттай зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна.

Чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАБӨГӨӨД УЛААНБААТАРХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарИх Эзэн Чингис хааны талбай-7Чингэлтэй дүүрэгУтас: 976-11-324331

Page 10: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

10

БҮГД НАЙРАМДАХЧУУДЫН ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭН

Бүгднайрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ) нь 1983 онд үүсгэн байгуулагдан ардчилал, эрх чөлөө, ардчилсан засаглал болон эрх зүйт ёсыг дэлхий дахинаа хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. БНОУХ-ийн хөтөлбөрүүд нь нам бус бөгөөд хувь хүний эрх чөлөө, тэгш эрх, хувийн хэвшлийг хөгжүүлэх зэрэг эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол бүхий зарчим дээр тулгуурладаг. БНОУХ нь дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Эмэгтэйчүүдийн Ардчиллын Сүлжээний хамт 80 гаруй улсад хөтөлбөр хэрэгжүүлдэг юм. БНОУХ нь Ардчиллын Төлөө Үндэсний Сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг болон бусад донор байгууллагуудаас санхүүжиж төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

БНОУХ нь Монгол Улсад 1992 оноос үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд УИХ, УИХ-ын гишүүдтэй хамтран ажиллаж УИХ-ын хөгжлийн туслалцаа, гол улс төрийн хүчин, намуудтай хамтран ажиллаж улс төрийн намын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Мөн тэрээр Сонгуулийн Ерөнхий Хороотой хамтран ажиллаж сонгуулийн чадавхийг сайжруулах хүрээнд амьжилттай ажилласан болно. 1994 оноос ардчилсан институцийг бэхжүүлэх, Засгийн газрын ардчилсан тогтолцоонд ард түмний итгэлийг хүлээлгэж өгөх хүрээнд БНОУХ нь ардчилсан засаглалын хөтөлбөрийг өөрийн үйл ажиллагааны нэг хэсэг болгож ажиллаж ирлээ. Эдгээр хөтөлбөрүүд нь сонгогдсон гишүүд илүү үр дүнтэй, ил тод, хүртээмжтэй үйл ажиллагаа явуулах үүднээс тэдний чадавхийг сайжруулах зорилготой хэрэгждэг бөгөөд иргэний нийгмийн байгууллага, тинк танк, хэвлэл мэдээллийнхнийг илүү хариуцлагатай, оролцоон дээр тулгуурласан, шийдвэр гаргагчийг шаардаж, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломжыг бий болгоход тусалж дэмждэг.

БНОУХ нь Ардчиллын Төлөө Үндэсний Сангаас санхүүжиж Улаанбаатар хотын захирагчийн албатай хамтран Авлигын эсрэг санаачилга хөтөлбөр (АЭСХ) хэрэгжүүлж байна. АЭСХ нь хотын захиргааны захиргаатай хамтран авлигыг бууруулах болон хотын захиргаа болон иргэний нийгмийн байгууллагуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой билээ. АЭСХ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж авлигын эсрэг стратегийн төлөвлөгөө, санаачлагыг боловсруулах, төлөвлөх ба хэрэгжүүлж дээрх зорилгуудад хүрэх юм.

Page 11: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

11

МЭНДЧИЛГЭЭ БҮГД НАЙРАМДАХЧУУДЫН ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ МАРК ГРИЙН

Та бүхэн тавтай морилно уу! 2014 оны 10-р сарын 6

Нээлттэй Улаанбаатар 2014 форумд оролцсоноороо та бүхэн Улаанбаатар хотын дарга, Бүгднайрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)- гийн авлигатай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй юм.

Монгол улсын улс төрийн хөгжлийн энэхүү чухал үед уг форум авлигын хор уршгийг арилгахад амжилт олох, Улаанбаатар хот болон улс эх орны ардчиллын үйл явцыг бэхжүүлэхэд тодорхой ахиц авчирна гэдэгт бид итгэж байна.

Монгол улсаар зогсохгүй дэлхий дахинд ардчилсан зарчим, ардчилсан нийгэмд хэмжээлшгүй хор хохирол авчирдаг хүчин зүйлийг авлига хэмээн үзсээр л байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч Эрдэнийн Бат-Үүлийн урилгаар авилгатай тэмцэж, Улаанбаатар хотын иргэдийг илүү ил тод нийгэмд амьдруулах өргөн цар хүрээтэй санаачилгад оролцох урилга хүлээн авсандаа манай байгууллагынхан туйлын баяртай байна. Хотын даргаар ажиллах хугацаандаа Эрдэнийн Бат-Үүл авлигын талаарх ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зөв гарцыг олохын тулд ихээхэн хүчин зүтгэл гаргасан билээ. Өнгөрсөн жил БНОУХ нь НЗДТГ-т техникийн туслалцаа үзүүлж, энэ оны дөрөвдүгээр сард авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үйл явцад олон улсын шинжээчдын үнэлгээ хийлгэх ажлыг амжилттай гүйцэтгэлээ. “Нээлттэй Улаанбаатар 2014” форум энэхүү ажлын төлөвлөгөөг мэдээлж, иргэд ба олон улсын оролцогчидтой туршлага солилцох цаашдын бололцоог хангаж буйгаараа онцлогтой юм. Түүнээс гадна энэхүү форум Улаанбаатар хотод авлигыг үгүй болгох зорилгыг хангах ажлыг нэг алхамаар урагшлуулна хэмээн бид үзэж байна.

БНОУХ 1992 оноос хойш Монгол улсын ардчилсан үйл явц, сайн засаглал бий болох үйл явцыг дэмжсээр ирсэн билээ.Монгол улс өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх, тус улсын ардчилсан институцийн хөгжлийг дэмжих, тулгарсан сорилтыг даван туулахад туслахад БНОУХ-ийн үйл ажиллагаа чиглэж ирсэн юм. Хорь гаруй жилийн туршид БНОУХ улс орон болон нийслэл хотын түвшинд улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагууд тай хамтран ажиллахад бэлэн байсан.

Нийслэл хотын засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагуудтай авлигыг бууруулах, ардчиллын зарчмуудыг бэхжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахдаа бид баяртай байх болно. Та бүхэнд Форумдаа идэвхтэй оролцохыг хүсье. Мөн энэхүү чухал арга хэмжээ амжилттай болохыг ерөөе.

Хүндэтгэсэн,

БНОУХ-ийн захирал, Конгрессын гишүүн, Элчин сайд асан Марк Грийн

International Republican Institute1225 Eye St. NW, Suite 700Washington, DC 20005(202) 408-9450(202) 408-9462 faxwww.iri.org | @IRIGlobal

Page 12: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

12

МЭНДЧИЛГЭЭ СТАНФОРД ИХ СУРГУУЛИЙН ФРИЙМАН СПОГЛИ ОЛОН УЛС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН АХЛАХ ЭРДЭМТЭН, ХҮҮВЭР ХҮРЭЭЛЭНГИЙН АХЛАХ ЭРДЭМТЭН, УЛС ТӨР БОЛОН НИЙГЭМ СУДЛАЛЫН БАГШ, АРДЧИЛАЛ, ХӨГЖИЛ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ ЛЭРРИ ДАЙМОНД

Эрхэм хүндэт оролцогчид оо,

Ардчиллын чанар, тогтвортой байдалд авлига шиг сөргөөр нөлөөлж буй асуудал цөөн юм. Авлига ардчилсан нийгэмд олон нийтийн итгэл, сэтгэлийг хөсөрдүүлж, эдийн засгийн өсөлтийг бууруулж, нийгмийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлдэг билээ. Монгол улс бүс нутагтаа ардчиллыг амжилттай хэрэгжүүлсэн жишиг оронд тооцогддог ч энэхүү асуудлыг эцэслэж чадаагүй л байна. 2013 онд хийгдсэн Олон Улсын Авлигын Ил тод байдлын ойлголт тогтоох судалгаагаар жирийн монгол иргэн авлигыг нийгэмд буй хамгийн ноцтой асуудлаар тооцсон хэвээр байхад судалгаанд оролцогчдын 86 хувь нь төрийн байгууллагад бугшсан авлигыг “сэтгэл эмзэглүүлсэн асуудал”хэмээн тооцож, 77 хувь нь төрийн албан хаагчид, төрийн албаны ажилтнуудыг авлигад автсан буюу хэт автсан хэмээн тодорхойлсон байна. Хөгжиж буй ардчилсан орнуудад ард иргэдийн дургүйцэл ийнхүү хүчтэй байх явдал түгээмэл байдаг.

Гэхдээ сүүлийн арван жилд улс төр, хөгжил, олон улсын хэрэгт хувьсгалт өөрчлөлт гарч байгаа ба энэхүү үзэгдэл Монголд ч хүчтэй илэрч байна. Нийгмийн амьдралын бүх түвшинд иргэд ба байгууллагууд ардчилал, шударга ёс, ядуурлыг бууруулах, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхолтой болж, хүнд суртал, авлигын эсрэг тэмцэж байна. Энэ талаар Монгол улс тууштай арга хэмжээ авч байгаагийн илрэл нь 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хууль болон Авлигатай Тэмцэх Газар хэмээх бие даасан авлигатай тэмцэх байгууллага бий болгосон зэрэг юм. Монгол улсын Засгийн газар, Улаанбаатар хотын дарга Э. Бат-Үүл нар авлигатай тэмцэхэд ихээхэн анхаарал тавьж буй нь сайшаалтай. Гэвч цаашид хийх ажил асар их байна. Авлигыг ул мөргүй устгахын тулд нийгэм эдийн засгийн бүх салбар, орон нутгаас үндэсний хүртэлх бүх түвшинд авлигатай цогц тэмцэл хийх хэрэгтэй. Орон нутгийн түвшинд засаглалын чанарыг сайжруулахын тулд иргэний нийгэм, жирийн иргэд, Засгийн газар ил тод ажиллах, харилцан хариуцлагатай байхыг шаардах, хамтран ажиллах зэрэгт ихээхэн үүрэг гүйцэтгэх боломжтой.

Өргөн цар хүрээ бүхий, тогтвортой хөгжлийг бий болгохын тулд сайн засаглалтай байх шаардлагатайг өнгөрсөн хугацааны туршлага харууллаа. Иргэдийн эрх ашгийн төлөө үйлчилдэг болгохын тулд төрийн байгууллагын хэвтээ, босоо, гаднын бүх түвшинд хариуцлагатай байдал бий болгох шаардлагатай байна. Энэ бол маш бэрхшээлтэй асуудал. Нээлттэй Улаанбаатар 2014-д оролцож буй нь энэ үйлсийг бүтээхийн төлөө хийж буй таны анхны алхам юм. Энэхүү форум Монгол улсад авлигатай тэмцэхэд төр засаг, иргэний болон бизнесийн байгууллагуудад хөшүүрэг болно гэдэгт итгэж байна.

Бидэнтэй хамт байгаад баярлалаа. Тавтай морилно уу,

Станфорд Их Сургуулийн Фрийман Спогли олон улс судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, Хүүвэр хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, улс төр болон нийгэм судлалын багш, Ардчилал, хөгжил, хууль эрх зүйн төвийн захирал Лэрри Даймонд

Page 13: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

13

Page 14: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

14

Page 15: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

15

УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ

2014 оны 10 дугаар сарын 07 Улаанбаатар хот

Монгол Улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээр иргэд эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг харьцангуй тайван замаар олж авсан. Ардчиллыг нийгмийн зөвшилцөл, хамтын чармайлтын үндсэн дээр тайван замаар амжилттай хөгжүүлж байгаагаараа бүс нутагтаа болон олон улсын хэмжээнд үлгэр дуурайлал болж байна.

Авлига нь ардчиллын тогтолцоо, ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг алдагдуулан, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд гажуудал үүсгэж, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг. Авлига, ашиг сонирхлын зөрчил нь хууль дээдлэх ёс, шударга ёс, төрийн албаны нэр хүнд, иргэдийн итгэл үнэмшлийг сулруулдаг сөрөг үзэгдэл юм.

Орон нутгийн засаг захиргааны түвшний шийдвэр гаргах үйл явц авлигад автах нь засаг захиргааны үйл ажиллагааг үндсээр нь гажуудуулж, улмаар үр дагавар нь олон нийтэд тархдаг.

Монгол Улсад Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ хэлэлцээрүүд, НҮБ-ын Авлигын Эсрэг Конвенц, Нээлттэй Засгийн Түншлэл, Авлигын эсрэг хууль, Мэдээллийн ил тод байдал, Мэдээлэл авах эрхийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжууд үйлчилж байна.

Монголд Олон улсын гэрээ хэлэлцээр, хууль тогтоомжийн хэрэгжилт жигд биш, төрийн төв болон орон нутгийн түвшинд хамтын ажиллагаа, уялдаа холбоо, идэвхи санаачилга сул, хууль тогтоомжийн нийцэл, хийдэл зэргээс шалтгаалан авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэхэд хүндрэл бэрхшээл учирч байна. Монголдоо ил тод, шударга, авлигагүй, ёс зүйтэй, иргэндээ ойрхон, чанартай үйлчилгээг хүргэдэг захиргааг бий болгохын төлөө бүгдээрээ зүтгэх цаг болжээ.

Авлигын эсрэг шинэлэг, тогтвортой шийдэл санаачилга боловсруулж, шилдэг туршлага, сургамжуудаа хуваалцах нь дэлхий даяар авлигыг бууруулах нийтийн ашиг сонирхолд нийцдэг билээ.

“Нээлттэй Улаанбаатар 2014” Форумын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор авлигатай тэмцэх дэс дараатай дараах шийдэл санаачилгуудыг авч хэрэгжүүлэхээр Тунхаглаж байна:

1. Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын зорилтуудыг хөхүүлэн дэмжинэ.

2. Улаанбаатар хот авлигатай тэмцэх үйл ажиллагаагаараа бүс нутгийн хэмжээнд манлайлж, авлигын эсрэг стратеги төлөвлөгөөг олон улсын зөвлөхүүдийн оролцоотойгоор дэлхийн жишигт нийцсэн арга зүйгээр боловсруулан хэрэгжүүлнэ.

3. Авлигын эсрэг сургалт судалгааны чиг үүрэгтэй бүс нутгийн хэмжээний олон улсын төвийн салбарыг Улаанбаатар хотноо байгуулж, ажиллуулна

4. Газар ашиглалт, хот төлөвлөлт, барилгажуулалт, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, хог хаягдал, худалдан авалт гэх мэт хотын амьдралын олон асуудлын зохицуулалт ойлгомжтой, иргэдэд тодорхой байх үүднээс “Дүрэмтэй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

5. Ил тод, шударга, авлигагүй, ёс зүйтэй, иргэндээ ойрхон, чанартай үйлчилгээг хүргэдэг ухаалаг засаглалыг бий болгож, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангана.

Page 16: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

16

6. Авлигыг бууруулах үйл ажиллагаанд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах, тэдний гаргасан санал санаачлагыг дэмжиж ажиллана.

7. Төрийн хүнд ачааг хөнгөлөх, ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч, төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ.

8. Авлигын гэмт хэргийг үүсгэх гол шалтгаан нөхцөл болох албан тушаалтны ажлын байран дахь ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдлийг бууруулах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангах, зохион байгуулалтын шинэлэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

9. Нийслэлийн төр захиргааны байгууллагад улс төрийн томилгоог зогсоох, улс төрийн нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч мэргэшсэн төрийн албан хаагчийн эрх зүйн баталгааг хангана.

10. Төрийн байгууллага, албан тушаалтан төсвийн зарцуулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй, хяналттай болгож, нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг шилэн дансны тогтолцоонд шилжүүлнэ.

Авлигыг бууруулах чиглэлээр идэвхи санаачилга гарган “Нээлттэй Улаанбаатар” авлигын эсрэг олон улсын форумд амжилттай оролцсон болон зохион байгуулсан бүх байгууллага, хүмүүст баяр хүргэж талархал илэрхийлж байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАБӨГӨӨД УЛААНБААТАРХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

Page 17: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

17

БҮГД НАЙРАМДАХЧУУДЫН ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН АВЛИГЫН ЭСРЭГ ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ХУРААНГУЙ

Бүгднайрамдахчуудын Олон улсын Хүрээлэн (БНОУХ) нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарч Ардчиллын Төлөөх Үндэсний Сангийн санхүүжилтээр Монгол Улс дахь Авлигын эсрэг санаачлага төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Улсын 2.83 сая хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод оршин суудаг нь улсдаа болон орон нутгийн ард иргэдэд Улаанбаатар хот авлигатай хэрхэн тэмцэж байгааг харуулах чухал үлгэр дууриалал болох байр сууринд байгаа гэж хэлж болно. Нийслэлийн Засаг дарга авлигатай тэмцэх ажлыг нэн тэргүүнд тавьж улмаар авлигыг арилгах үүднээс ажлын хэсэг байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Тэрээр орон нутгийн хэмжээнд авлигатай тэмцэхэд бодит шийдэл боловсруулах чин хүсэл, зорилготой байгаагаа илэрхийлсэн билээ. Хүрээлэнгийн зүгээс авлигын эсрэг стратеги төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэн Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж байна.

Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй хөтөлбөр нь Улаанбаатар хотын хэмжээнд одоогийн байдлаар хэрэгжиж байгаа авлигын эсрэг үйл ажиллагаануудыг үнэлэх ажлыг хийснээр эхэлсэн. Энэхүү үнэлгээгээр нийслэлийн түвшинд авлигад өртөмтгий байж болзошгүй тогтолцооны буюу горимын сул тал байгаа эсэхийг судалж тодорхойлсон. Үнэлгээний гол зорилго бол хотын даргад Улаанбаатар хот дахь авлигатай тэмцэх стратегийг шууд мэдээлэх ба БНОУХ-ийн төсөл хөтөлбөрийг таниулахад оршиж байсан. Энэхүү үнэлгээний хүрээнд Канад, Словак, АНУ-ын авлигатай тэмцэх болон түүнийг үнэлэх туршлагатай 4 мэргэжилтний баг Улаанбаатар хотноо 2014 оны 6 дугаар сард нэг долоо хоног ажилласан юм. Улаанбаатар хотын хэмжээнд авлигад өртөмтгий байдал болон авлигын эсрэг авч буй арга хэмжээг тодорхой ойлгохын тулд мөн цаашдын боломж бололцоог судалж үзэхийн тулд дээрх баг авлигад өртөмтгий байдлыг үнэлэхдээ ярилцлагад тулгуурласан аргачилалыг түлхүү ашигласан. Үнэлгээнд хамрагсад нийт 22 фокус бүлэг байсан бөгөөд тэдэнтэй хагас бэлдсэн асуулттай ярилцлага хийсэн. Уг үнэлгээнд Улаанбаатар хотод төвтэй иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгч нар, Улаанбаатар хотод ажиллаж буй бүх шатны төрийн албан хаагч нар (хороо, дүүрэг, хотын захиргаа болон бүх шатны албан хаагчид ) оролцсон юм.

Үнэлгээний баг дараах долоон давуу талуудыг олж тогтоосон юм. Тэдгээр нь улс төрийн хүсэл эрмэлзэлтэй, авлигатай тэмцэх ажлыг нэн тэргүүнд тавьсан байдал, иргэний нийгмийн байгууллагуудыг татаж оролцуулах хүсэлтэй, хууль эрх зүйн орчин бүрдсэн, төрийн албан хаагчийг ажилд авах үйл явц, ил тод байдлыг сайжруулах гэсэн оролдлого, шуурхай байдал болон алагчилалгүй байдлыг нэмэгдүүлэх гэсэн үйлдлүүд байна. Гэвч үнэлгээний баг бас долоон дутагдалтай талуудыг олж тогтоожээ. Тэдгээр нь гомдол гаргагч болон мэдээлэгч нарын эсрэг үйл ажиллагаа явуулах, хашраах хариу арга хэмжээ авах, хот өөрөө нийслэлийн өмчит үйлдвэрийн газартай, газар олголт болон өмчлөлт, шийдвэр гаргалт, өмчийн бүртгэл, зөвшөөрөл, худалдан авалт гэсэн асуудлууд байна. Нээлттэй Улаанбаатар 2014 форум нь хотын хэмжээнд авлигатай тэмцэх хамгийн шилдэг арга техникүүд болон сургамжуудыг илүү авч үзэж зөвлөлдөх болно. БНОУХ-ийн хувьд Улаанбаатар хотын захиргаатай цаашид хамтарч ажиллан авлигын эсрэг шаардлагатай санаачлага, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх техникийн туслалцааг үзүүлсээр байх болно.

Page 18: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

18

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА

Эдгээр салбар хуралдаанууд нь орон нутгийн засаг захиргааны түвшинд авлигын эсрэг авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд оруулах санал боловсруулж хэлэлцэх боломжийг дотоодын оролцогчдод олгож, Улаанбаатарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулалтын талаар мэдээлэл олгоход чиглэгдэнэ. Салбар хуралдаан бүр нутгийн захиргааны хэмжээнд тодорхой асуудлын хүрээнд хуралдана. Авилгатай тэмцэх асуудлаар одоогийн хэрэгжүүлж буй туршлагыг дүгнэх, шинэлэг арга шийдлийг боловсруулах талаар үзэл бодлоо илэрхийлэх боломжийг салбар хуралдаануудаар олгоно.

Салбар хуралдааныг дотоодын болон олон улсын оролцогчдоос түс бүр нэг оролцогчоос бүрдсэн хоёр зохицуулагч даргалан зохион байгуулна. Монгол зохицуулагч нь хэлэлцүүлгийг удирдан явуулна. Олон улсын зохицуулагч нь шаардлагатай тохиолдолд нэмэлт зааварчилгаа өгч туршлага хуваалцана.

Салбар хуралдааны үргэлжлэх хугацаа нь нэг цаг гучин минут байна. Монгол зохицуулагч нь өөрийн туршлагад үндэслэн ойролцоогоор 5-10 минутын хугацаанд тухайн салбар хуралдааны сэдвийн талаар товч танилцуулна. Хурлын бусад хугацаанд оролцогчдын хооронд хэлэлцүүлэг явагдана. Оролцогчдод өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож хэлэлцүүлгийг нарийвчилсан нээлттэй асуулт тавих байдлаар идэвхжүүлнэ.

Форумыг буцаан тайлагнахад холбогдох мэдээллийг ажлын хүснэгтэнд тусгасан байх бөгөөд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулахад ашиглагдах боломжтой байна.

Салбар хуралдаан өндөрлөсний дараа хурлын бүлэг тус бүрийн зохицуулагч нь хэлэлцсэн сэдэв, тодорхойлсон бэрхшээлтэй асуудлууд болон шийдлүүд, мөн авлигын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгуулах хүсэлтэй байгаа аливаа санал зөвлөгөөний талаарх санал дүгнэлтийг форумын бусад оролцогчдод танилцуулна. Ажлын хүснэгтээр санал хүсэлтийн нэгдсэн хуралдааны үеэр форумд оролцогчдод тайлагнахад хялбар болгох товч дүгнэлтийг гаргасан байна.

Салбар хуралдаан 1: Төр ба Иргэний нийгмийн уялдаа холбоо

Энэ салбар хуралдаанаар төр болон иргэний нийгмийн байгууллагууд авлигыг бууруулах санал санаачлагыг орон нутгийн түвшинд хэрхэн уялдаа холбоотой хамтран ажиллах талаар авч хэлэлцэнэ.

Авлигын эсрэг авах арга хэмжээг идэвхжүүлэхэд энгийн иргэд болон бие даасан иргэний нийгмийн байгууллагууд тодорхой үүрэг гүйцэтгэх боломжтой буюу шаардлагатай байгаад зогсохгүй орон нутгийн засаг захиргаанаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг арга хэмжээ, төрийн үйлчилгээ хүргэлт болон тэдгээрийн ерөнхий үйл ажиллагаанд ажиглалт, хяналт тавихад тэдний оролцоо шаардлагатай. Шийдвэр гаргах болон бодлого батлах ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог хангаснаар зарим этгээд ашиг хонжоо олж зарим этгээдийг хохироож байдаг шийдвэрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, авлига авах боломжийг багасгах, захиргааны байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Орон нутгийн засаг захиргаанаас шийдвэрийн талаар мэдээлж, шийдвэрийг хэрхэн гаргаж буй ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэхэд иргэний нийгэм үүрэг гүйцэтгэж оролцох боломжтой. Энэхүү оролцоог хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны харилцаа холбооны боловсронгуй механизмыг ашиглаж болно. Тухайлбал гаргах гэж буй шийдвэрийнхээ үндэслэлийг олон нийтэд тайлбарлах, тодорхой асуудлын хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг хийж мэдэгдэх, (бүтэлгүйтсэн бодлогын хувьд) бодлогын дүн шинжилгээ хийх, мөн хяналтын болон үнэлгээний механизмыг бий болгож болно. Ил тод байдлыг сайжруулж улмаар шийдвэр гаргагчдад итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь аль нэг хэсэг бүлэг иргэд эсхүл иргэний нийгмийн бүлгээс тодорхой үр дүн олж авахад

Page 19: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

19

чиглэгддэггүй болохыг анхаарах хэрэгтэй. Дотоодын иргэний нийгмийг нэмэгдүүлэх нь тэдгээрийн зүгээс орон нутгийн засаг захиргаанд үр ашигтай хяналт тавих хэрэгсэл болон нөөцөөр хангах тал дээр учир дутагдалтай байж болох ба тогтвортой байдлыг хадгалах бүтцийн стратеги төлөвлөгөө, уялдаа холбоо бүхий хүний нөөцийн болон боловсон хүчний бодлогоор хангах зэрэг асуудал үүсч болох юм. Монгол улсын хувьд төр болон иргэний нийгмийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн олон тооны санал санаачлага гарсаар ирсэн.

2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын Газар хууль тогтоох шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог дэмжих зорилго бүхий ард иргэдийн санал бодлыг сонсох “Иргэний танхим” байгуулсан. Түүнчлэн, Монгол улс үр ашигтай институт болон бодлого бий болгох, тодруулбал худалдан авах ажиллагааг илүү ил тод, хариуцлагатай болгоход төр болон иргэний нийгэм хамтран ажиллах арга зам тогтоох зорилгоор 2011 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны тендерийг үнэлэх, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих эрхийг иргэдэд олгосон нь Монгол улсыг олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны тэргүүн эгнээнд гаргаж тавьсан.

Мөн 2013 онд сонирхлын зөрчил болон мэдээллийн эрх чөлөөний тухай шинэ хууль тогтоомжийн талаар үзэл бодлоо илэрхийлэн хамтран ажиллах 18 иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн сүлжээ болох Ил тод байдлын санаачлагын түншлэл байгуулагдсан. Олон нийтийн зөвлөл нь иргэдийн оролцоог тусгахад АТГ-т тусламж дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг иргэд/олон нийтийн төлөөллөөс бүрдсэн хороо байх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид багтана.

Салбар хуралдаан 2: Газар олголт ба өмч хөрөнгийн бүртгэл

Энэ салбар хуралдаанаар газар олгох болон орон нутаг дахь өмч хөрөнгийн бүртгэлийн салбар дахь авлигын асуудлаар орон нутгийн захиргааны зүгээс хэрхэн анхаарал хандуулах асуудлыг авч хэлэлцэнэ. Газар олголт болон өмч хөрөнгийн бүртгэлд газар хуваарилах үйл ажиллагаа, бүртгэлийн систем болон харьяа нутаг дэвсгэр дэх газар, эд хөрөнгийн зөвшөөрөл олгох, тэдгээрийг бүртгэх, үнэлгээ хийхтэй холбоотой бусад үйл ажиллагаа хамаарна.

Газрыг олгох, бүртгэх, үнэлэх зэргийг оролцуулан Улаанбаатар хотод газар олгох нь авлигад өртөмтгий салбарт тооцогддог. Газар олгох болон бүртгэлийн үйл явцыг ил тод болгох талаар микро түвшинд оролдлогууд хийгдсээр байгаа ч сайжруулалт шаардлагатай салбарууд байсаар байна.

Тухайлбал газрын үнэлгээтэй холбоотойгоор авилга үүсч болно. Монгол улсын хувьд 0.07 га талбай бүхий газар өмчлөх эрхийг Монгол улсын иргэнд хуулиар олгосон байдаг. Гэхдээ газрыг хэрхэн үнэлж байгаа нь тодорхойгүй байгаа ба газрын хувьд байршил, экологийн шинж байдал зэргээс шалтгаалан илүү эрэлттэй газрыг бохирдсон, дэд бүтэц хүрэлцээгүй, тааруу нөхцөлтэй эрэлт муу хэсэгт байрлах газартай ижил үнэлдэг. Тиймээс тодорхой хувь хүн илүү эрэлттэй, илүү өндөр үнэлгээтэй газар олж авахын тулд иргэдэд газар хуваарилах эрх бүхий этгээдүүдийг авлигын төлбөр (мөнгөн хахууль эсхүл бусад төрлийн хувийн ашиг), эсхүл танил талаа харах хандлага (гэр бүлийн гишүүд, хувийн болон ажил хэргийн шугамаар ойр харилцаатай бусад хүмүүс)-д хүргэх зэргээр нөлөөлж тэднийг авлигад өртүүлэх явдал байсаар байна.

Монгол улсын иргэдийн өмчлөлийн газар олгоход цахимаар сонгох аргыг ашиглаж байна. Улаанбаатар хотод хамаарах бүх боломжит газрын жагсаалтыг www.umch.ub.gov.mnцахим хуудсанд байршуулан уг газрыг онлайн хэлбэрээр сонголт хийх боломжийг иргэдэд олгож байна.

Page 20: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

20

Салбар хуралдаан 3: Худалдан авах ажиллагаа

Энэ салбар хуралдаанаар орон нутгийн захиргааны хэрэгжүүлж буй худалдан авах ажиллагаан дахь авлигын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар авч хэлэлцэнэ. Худалдан авах ажиллагаанд орон нутгийн захиргаа өөрийн үйл ажиллагааг явуулахдаа бараа, ажил, үйлчилгээг сонгон худалдан авах ажиллагаа багтана.

Худалдан авах ажиллагаа нь орон нутгийн захиргаан дахь авлигад өртөх боломжтой салбар байсаар байна. Тодруулбал, авлигад өртөж болох гурван үндсэн салбар байна. Эхний салбар нь хэрэгжүүлэгч агентлагаас бэлтгэдэг худалдан авах ажиллагааны нөхцлүүд буюу техникийн шаардлагыг боловсруулах салбар юм. Зохицуулалтын хэт нарийвчлах эсхүл дутуу нарийвчлах нь авлигын боломжийг бий болгож байдаг. Зохицуулалтыг хэт нарийвчлах буюу цорын ганц тендерт оролцогчийн нийлүүлэх боломжтой тодорхой бренд эсхүл процессийг тусгайлан зааснаар өрсөлдөөний явцад тухайн оролцогчид ашигтай байдал бий болно. Үнэлгээний явцад шийдвэр гаргах хүрээ өргөн байх шаардлагатай тохиолдолд зохицуулалтыг дутуу нарийвчлах нь авлигын боломжийг мөн бий болгож байдаг. Зохицуулалтыг дутуу нарийвчлах нь тоо хэмжээ эсхүл чанарын хувьд алдаа гарсан тохиолдолд мөнгөний үнэ цэнэтэй холбоотой эрсдэлтэй байдлыг үлдээдэг. Улаанбаатарт энэ байдлыг бууруулах үүднээс Худалдан авах ажиллагааны газраас ажлын нөхцөл болон техникийн үзүүлэлтийг бичих зэрэг асуудлаар гэрээлэгч агентлагууд болон боломжит тендерт оролцогчдын дунд газар дээр нь сургалт зохион байгуулсан.

Хоёрдугаарт үнэлгээний үйл явцад итгэх итгэл буюу үнэлгээний хорооны гишүүд нь зөрчилдөөн, хуйвалдаан, эсхүл луйвар байгаа эсэхийг тогтоох зэрэг ажиллагааг цэвэр явуулахад шаардлагатай ур чадвартай байх асуудал юм. Тендер болон үнэлгээний үйл явцад чанарын хэмжүүр тогтоох нь мөнгөний үнэ цэнийг үнэлэхэд шаардлагатай байхын зэрэгцээ хэрэв хяналтыг өөрөөр хэрэгжүүлээгүй тохиолдолд үйл ажиллагаанд нарийн төвөгтэй, эрсдэлтэй байдал бий болгоно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай Монгол улсын хуулийн дагуу хамгийн бага үнийн саналд гэрээ байгуулах эрх олгодог бөгөөд өрсөлдөөнийг дэмжих зорилгоор тендерт оролцогчдод тавих хөрөнгийн хэмжээний хязгаарлалтыг нэмэгдүүлсэн тул сонголт хийх үйл явц болон үнэлгээний шалгуурт чанарын асуудлыг оруулсан байх шаардлагатай. Авлига нь иргэдэд тэдний төлсөн дүнгээс бага зүйлийг өгч үнэ цэнийг бууруулдаг. Үнэ бууралтын жишээ нь зах зээл дээр хуйвалдаан үүссэнээс шалтгаалж үндэслэлгүй үнэ тогтох, авлигад автсан байцаагчийн хүлээн авсан ажлаас шалтгаалсан чанар муу байх зэрэгт хүргэж болно. Дээрх тохиолдлуудад иргэд төлсөн төсөл болон үйлчилгээнийхээ үнийг бүтнээр нь авч чадахгүй байгаа бөгөөд ахиц дэвшил гарах асуудал саадтай байна. Үнийн саналын хүсэлт эсхүл тендерийн баримт бичигт заасан үнэлгээ болон онооны тогтолцооны тодорхой шалгуур үзүүлэлт байхгүй байгаа нь үйл ажиллагааны явцад авлига гарах боломжийг бий болгож байна. Учир нь шийдвэр гаргалтын дийлэнх хэсэг нь үнэлгээний хорооны субьектив байдлаас хамаардаг ба хорооний гишүүд нь тухайн асуудлаар шаардлагатай техникийн туршлагатай эсхүл туршлагагүй ч байж болно.

Сүүлчийн салбар буюу гэрээний удирдлага нь хэрэгжүүлэгч агентлагийн гүйцэтгэдэг үүрэг байдаг ба үүнд гэрээний нөхцлүүд, баримт бичиг бүрдүүлэлт, гэрээний нэмэлт, өөрчлөлт болон нэхэмжлэлийг батлах зэрэг арга хэмжээ хамаарна. Гэрээгээр тохиролцсон ажлын цар хүрээ, үнэлгээ, чанар болон үндсэн ажилчдад өөрчлөлт оруулах замаар энэ ажиллагаанд авлига шургалж болно.

Монгол улс авлигын боломжуудтай холбоотой асуудлыг гарган тавьж энэ талаар арга хэмжээ авсаар ирсэн. Монгол улс үр ашигтай институт, бодлого бий болгох тодруулбал, худалдан авах ажиллагааг илүү ил тод, хариуцлагатай болгоход төр болон иргэний нийгэм хамтран ажиллах арга зам тогтоох зорилгоор 2011 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт, өөрчлөлт оруулсан хуульд олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны тендерийг үнэлэх, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих эрхийг иргэдэд олгосноор Монгол улсыг олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны тэргүүн эгнээнд гаргаж тавьсан.

Page 21: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

21

Төрөөс байгалийн баялаг ашиглах, мөн иргэдэд нэн чухал үйлчилгээг хүртээхээр зам болон дэд бүтцийг бариулах зэргээр хувийн хэвшлийн компаниудтай гэрээ байгуулан ажилладаг. Монгол улсын баялагийн нөөцийн тэсрэлт, түүнийг дагасан баялагийн эрсдэл нь авлигыг хязгаарлаж иргэдэд үзүүлэх үйлчилгээг бий болгохыг дэмжсэн тийм соёлтой болох шаардлага улам бүр нэмэгдээд байна.

Мөн түүнчлэн тендер зохион байгуулах, тэдгээрийг зохицуулах зэргээр Улаанбаатар хотын худалдан авах ажиллагааг удирдах үүрэг бүхий Худалдан авах ажиллагааны газрыг 2013 оны 1-р сард байгуулсан. Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэхээр уг газраас авч буй арга хэмжээнд Улаанбаатар хотын иргэний нийгэм, Улаанбаатар хотын захиргаа, мөн тендер зохион байгуулж, хэрэгжүүлэх үүрэг бүхий холбогдох Улаанбаатар хотын байгууллагын гишүүдээс бүрдсэн тендерийн үнэлгээний хороо байгуулах ажил багтана. Тус газрын удирдлагын мэдэгдснээр үнэлгээний хорооны хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр нийтэлж, дижитал хэлбэрээр хураан архивладаг байна. Мөн санал өгөх ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэхээр арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Худалдан авах ажиллагааны газар нь зохион байгуулагдах гэж буй тендерийн мэдэгдэл болон мэдээллийг сонин, сэтгүүл, мөн өөрийн цахим хуудсыг оролцуулан гурван цахим хуудаст хэвлэдэг тухай мөн мэдэгдсэн байна. Худалдан авах ажиллагааны газар нь тендерийн хариуг тендер тус бүрт оролцсон оролцогчдын мэдээллийн хамт нийтлүүлдэг. Худалдан авах ажиллагааны газрын удирдлага нь үнэлгээний хороонд цахим хуудасныхаа дээрх хэсгийг танилцуулсан бөгөөд саналын мэдээлэлд компанийн нэр, өмчийн хэлбэр, тендерийн үнэ, мөн саналтай холбоотойгоор үнэлгээний хорооны гаргасан шийдвэр, уг шийдвэрийн үндэслэлийг заасан байна. Худалдан авах ажиллагааны газраас үнэлгээний хороонд хяналт тавих таван гишүүнтэй Нийтийн оролцооны хороог байгуулсан ба тендерт оролцогчдод энэхүү ажиллагаатай холбоотойгоор сургалт явуулсан байна.

Салбар хуралдаан 4: Зөвшөөрөл

Энэхүү салбар хуралдаанаар холбогдох салбарт олгох зөвшөөрлийг боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбоотой үйл явц, түүний тогтолцоо, мөн зөвшөөрлийн тоо, олгох асуудлын хүрээнд орон нутгийн захиргаа авлигын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар авч хэлэлцэнэ.

Зөвшөөрөл олгох ажиллагаа нь үе шаттай авлигыг бий болгож байдаг гэж үздэг. Авлига нь тодорхой байршилд бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах, эсхүл зөвшөөрөл олгох ажиллагааг түргэвчлэх зэрэг онцгой анхаарал эдлэхэд чиглэсэн хахууль хэлбэрээр илрэлээ олдог. Үүний жишээг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас харж болох ба өнгөрснөөс үзэхэд эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон тодорхой байршилд хууль зөрчиж зөвшөөрөл олгосон зарим тохиолдлууд байна. Эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэхэд зарим байршил нь бусад байршлаас илүү ашигтай байгаа учраас тодорхой байршилд зөвшөөрөл авахаар хахууль төлөн бусад байршлыг хэрэглэхгүй үлдээх явдал гарч байна. Хоёрдугаарт, олон тооны зөвшөөрөл эсхүл тусгай зөвшөөрөл авах шаардлагатай тохиолдолд авлигын боломж нэмэгдэнэ. Тодорхой үйлдэл хийхэд шаардагдах зөвшөөрөл эсхүл тусгай зөвшөөрлийн тоог багасгаснаар авлигыг бууруулах боломжтой болно. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас бизнес эрхлэхэд шаардлагатай 1000 ширхэг зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг илүүдсэн буюу шаардлагагүй гэж үзэн 700 ширхэгийг нь хүчингүй болгох тухай санал боловсруулсан байна.

Page 22: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

22

Page 23: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

23

ФОРУМД ОРОЛЦОГЧДЫН ТОВЧ НАМТАР

Page 24: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

24

ХҮНДЭТ ЗОЧИД

ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Ерөхийлөгч Цахиагийн Элбэгдорж нь 2009 оны 5 дугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2009 оны 6 дугаар сарын 18-нд Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсөн. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдсон бөгөөд УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар ажиллаж байсан.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1990 оны ардчилсан хувьсгалыг энх тайвны замаар хийх ажилд манлайлан оройлж, 70 жилийн коммунист тогтолцоог өөрчилсөн юм. Түүнээс хойш тэрээр Монгол Улсад нийгэм, эдийн засгийн шинэчлэл өөрчлөлтийг амжилттай санаачлан өрнүүлснээс авлигатай тэмцэх, эдийн засгийн бодлогыг чөлөөлөх, мал хувьчлал, орон сууц хувьчлал, татварыг багасгах, хүнд суртлыг бууруулах зэрэг олон ач холбогдолтой өөрчлөлтүүдийг хийсэн.

Түүний тэргүүлэх ач холбогдол өгдөг чиглэлүүд нь хууль, эрх зүйг сурталчилах, нийгмийн шударга ёсыг тогтоох, ядуурлыг бууруулах, авлигатай тэмцэх, иргэдийн шууд оролцоотой ардчиллыг дэмжих зэрэг ба ялалт байгуулахад нь чухал үүрэг гүйцэтгэсэн талаар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга асан Хатагтай Хилари Клинтоны Монгол Улсад 2012 оны 7 дугаар сарын 9-нд хийсэн айлчлалын үеэр магтан сайшааж хэлсэн үгнээс тодорхой байсан.

Ардчилсан улсын тэргүүний хувьд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөгжиж буй орны болон хөгжингүй орнуудын ардчилалд чухал ач холбогдол бүхий арга хэмжээнүүдийг санаачилсан билээ. Тэдгээрээс дурьдвал Авлигын эсрэг түншлэл, НҮБ-ын 66-р Ерөнхий Ассамблэйн хуралд тунхагласан Ардчиллын боловсрол зэрэг болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Харвардын Их сургуулийн Жонн Кеннедигийн сургуульд Төрийн удирдлагын мастер цол хамгаалсан (2002) бөгөөд Украйны Львовын ЦУТДСургуулийн Сэтгүүлчийн бакалавр зэрэгтэй билээ.

Page 25: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

25

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э. БАТ-ҮҮЛ

Эрдэнийн Бат-Үүл нь Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч юм. Тэрээр 1981 онд Монгол Улсын Их Сургуулийн физикийн анги төгссөн. Ажлын гараагаа боловсролын салбараас эхэлж 1981 оноос 1985 он хүртэл багшаар, 1989 он хүртэл Монголын Шинжлэх Ухааны Академийн Астрономийн Лабороторт ажилласан.

Тэрээр 1990 оны Ардчиллын үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд Монгол Улсын Ардчилсан Намын анхны даргаар сонгогдон ажиллаж байсан. 1992-1996 онд Монгол Улсын Ардчилсан Намын Улс Төрийн Судалгааны Хүрээлэнгийн Захирал, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргын албуудыг хашиж байсан. Тэрээр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 1996, 2004, 2008 онуудад сонгогдон ажиллаж байсан. 2012 оны 8 дугаар сараас Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон улмаар Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албанд томилогдон ажиллаж байна. Түүний Монгол Улсын 1990 оны ардчилсан хувьсгалд оруулсан хувь нэмрийг улсаас үнэлэн “Монгол Улсын Баатар” цолоор өргөмжилсөн билээ.

Page 26: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

26

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Н.ГАНБОЛД

Наваансүрэнгийн Ганболд нь Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар юм. 1975-1979 онд Улаанбаатар төмөр замын илчит тэрэгний депод засварчин, бригадын дарга, мастер, 1979 оны 6 дугаар сараас Төмөр замын цагдан сэргийлэх ангид сэргийлэгч, 1980 оноос эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1989 онд НАХЯ-ны Төмөр зам дахь хэлтсийн орлогч дарга, Цагдан сэргийлэх ангийн даргаар дэвшин ажилласан. 1990-1994 онд Эрдэнэт хот дахь Цагдаагийн хэлтсийн дарга, 1994-1996 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 1996-1998 онд ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дарга бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын орлогч, 1998-2006 онд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга бөгөөд Улаанбаатар Цагдаагийн хүрээний дарга, 2006-2008 онд Тагнуулын ерөнхий газрын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, консулын хэлтсийн дарга, 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УИХ-ын 52 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон ажиллаж байна. Тэрээр 1971-1975 онд Төмөр замын техникум, 1984-1988 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуулийг төгсөж хуульч, эрх зүйч мэргэжил эзэмшсэн бөгөөд 2001 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна.

Page 27: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

27

БҮГД НАЙРАМДАХЧУУДЫН ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ТОМ ГАРРЭТ

Том Гаррэт Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнд (БНОУХ)1994 оны 11 сард элсэж орсон бөгөөд хөтөлбөр хариуцсан Дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Үүнээс өмнө Гаррэт нь БНОУХ -ийн Дундад Ази болон Хойд Африкийг хариуцсан Бүсийн Захирлын албыг гүйцэтгэдэг байсан.

Гаррэт анх Украйн дахь БНОУХ -ийн Хөтөлбөрийн Захирлаар ажиллаж гараагаа эхэлсан бөгөөд түүний дараа Беларус, Молдав, Украйн дахь хөтөлбөрүүдийг бүхэлд нь хариуцаж ажиллаж байсан. Украйнд ажиллаж байхдаа ихэнхдээ улс төрийн намуудыг бүрдүүлэх, орон нутгийн нам эвсэлд сургалт явуулах, улс төрд эмэгтэйчүүд болон залуучуудын оролцооны талаар түлхүү анхаарч ажиллаж байсан. Мөн тэрээр Украйны УИХ болох Верковна Радагийн гишүүд болон ажилчдад сургалт явуулдаг байсан юм.

Гаррэт Монгол Улсын Их Хуралд БНОУХ -ийн Суурин Зөвлөхөөр ажиллахаар Украйн дахь ажлаа 2000 оны нэгдүгээр сард хүлээлгэн өгч Улаанбаатар хотод ирсэн. Энэхүү албыг хашиж байхдаа Гаррэт УИХ-д суудалтай гурван намд 2000 оны 7 дугаар сарын сонгуульд оролцоход нь зориулж сонгуулийн арга аргачлалын талаар сургалт явуулсан. Уг сонгуулийн дараа тэрээр шинээр сонгогдсон гишүүдэд хууль санаачилж батлахад нь дэмнэж ажилсан. Монгол дахь үүрэг хариуцлагынхаа хажуугаар Гаррэт Камбож дахь БНОУХ-ийн хөтөлбөрт сургалт зохион байгуулж байсан юм.

2000 оны 10 дугаар сард Гаррэт БНОУХ-ийн Суурийн Төлөөлөгчөөр ажиллахаар Жакарта хотод шилжиж очсон. Тэнд улс төрийн нам бүрдүүлэх, чадавхижуулах, олон нийтийн саналын асуулга, орон нутгийн засаг захиргаанд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлын хүрээнд хөтөлбөр хариуцаж байсан. Гаррэт энэхүү албан тушаалдаа Индонезийн 2004 оны сонгууль хүртэл ажилласан юм. Индонез дахь ажлынхаа хажуугаар тэрээр Фижи, Бангладеш, Шириланк зэрэг орнуудын хөтөлбөрүүдийг үнэлж, Бүгд Найрамдах Ардчилсан Тимор Лесте улсад кампанит ажлын санхүүжилтийн шинэчлэлийн талаар сургалт явуулсан.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Гаррэт сонгуулийн ажиглагчаар Афганистан, Албани, Азербайджан, Египт, Монгол Улс, Пакистан, Орос, Соломон арал, Тунис, Украйн улсуудад ажилласан байна.

Page 28: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

28

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ ЦЭЕН ЭНХЦЭНГЭЛ

Цэен Энхцэнгэл нь 1995-1999 онд Батлан хамгаалах их сургууль, 1999-2000 онд Монгол Улсын Их сургууль, 2001-2003 онд Их Британи Умард Ирландийн Нэгдсэн Вант Улсын Эксетерийн Их сургууль, 2005-2006 онд Эксетерийн Их сургуулийн Хуулийн дадлагын төв, 2006-2007 онд Их Британи Умард Ирландийн Нэгдсэн Вант Улсын БПП хуулийн сургууль, 2001-2007 онд Англи ба Уэльсийн Барын холбоонд тус тус суралцаж төгссөн. Хуульч эрх зүйч мэргэжилтэй Магистр, барристер зэрэгтэй.

1999-2001 онд Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын стратегийн удирдлагын газрын хуулийн хэлтсийн шинжээч, 2003-2005 онд Ардчилсан намын улс төрийн ажилтан,Эвслийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, 2005 онд Монгол шуудан банкны Эрх зүйн зохицуулалтын хэлтсийн захирал, 2007 оноос “Чинсан заргач” ХХК-ий захирал, 2012 оноос Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, 2012 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон. Одоо ИТХ-ын тэргүүлэгч, ИТХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга, Нийслэлийн Засаг Даргын Нийгмийн Хөгжлийн Асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байна.Тэрээр Монголын өмгөөлөгчдийн холбооны Тэргүүний өмгөөлөгч цол тэмдэг, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан.

Page 29: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

29

СТАНФОРД ИХ СУРГУУЛИЙН ФРИЙМАН СПОГЛИ ОЛОН УЛС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН АХЛАХ ЭРДЭМТЭН, ХҮҮВЭР ХҮРЭЭЛЭНГИЙН АХЛАХ ЭРДЭМТЭН, УЛС ТӨР БОЛОН НИЙГЭМ СУДЛАЛЫН БАГШ, АРДЧИЛАЛ, ХӨГЖИЛ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ ЛАРРИ ДАЙМОНД

Ларри Даймонд нь Хүүвэр Хүрээлэн болон Фрийман Спогли Хүрээлэнгийн Олон улсын судлалын ахлах эрдэмтэнтэн профессор бөгөөд тэрээр мөн Ардчилал, Хөгжил болон Хууль Эрх зүйн Төвийн Захирал юм. Тэр “Ардчилал” сэтгүүлийн үүсгэн байгуулагч/эрхлэгч бөгөөд Ардчиллын төлөөх Үндэсний Сангийн Олон улсын Форумд ардчиллын судалгааны чиглэлээр Ахлах Зөвлөхөөр ажилдаг (өмнө нь захирал хийж байсан). 2002 – 2003 онд Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын Хөгжлийн Агентлагт (USAID) зөвлөхөөр ажиллаж байсан ба Үндэсний Ашиг Сонирхолын Хүрээнд гадаадын зээл тусламж сэдэвт тайланг гаргахад хувь нэмрээ оруулсан. Тэрээр мөн засаглал, хөгжлийн асуудлаар Дэлхийн Банк, НҮБ, АНУ-ын Засгийн газар болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад зөвлөж, лекц уншиж байсан. Түүний сүүлд гаргасан ном нь ‘Ардчиллын амин сүнс: Дэлхий дахинаа эрх чөлөөт нийгмийг цогцлоох тэмцэл (Таймс Ном /Times Books, 2008)’, дэлхийн хэмжээнд ардчиллын үйл явцын эх сурвалжийг илрүүлж, ирээдүйн ардчилал ямар байхыг судалж гаргаж ирсэн.

Даймонд Станфорд Их сургуулийн улс төрийн шинжлэх ухаан ба социологийн хүндэт профессор юм. Тэр харьцуулсан ардчиллын хөгжил, шилжилт/дайны дараах ардчиллын бүтээн байгуулалт чиглэлээр хичээл зааж Станфордын олон оюутнуудад зөвлөгөө өгдөг. Даймондын эрхлэн эмхтгэсэн болон хамтран эрхэлсэн ардчиллын талаарх 36 гаруй ном байдгаас дурьдвал “Хятад ардчилалд хүрэх үү?”, “Зүүн Ази Дахь Ардчилал”, “Зүүн Азиуд Ардчилалыг Хэрхэн Харж Байна вэ?”, “Хятад дахь улс төрийн өөрчлөлт: Тайвантай харьцуулсан нь”, “Ардчиллын Чанарыг Үнэлж Дүгнэх нь” гэх мэт байна. Түүний бусад бүтээлүүдээс сонирхвол “Ардчиллыг Хөгжүүлэх нь: Батжуулахын төлөө” (1999), “1990-д онд Ардчиллыг Сурталчилах нь” (1995), “Нигер Улс Дахь Нийгмийн Анги Давхарга, Яс Үндэс ба Ардчилал” (1989). Тэрээр 1989 – 1990 онд Жуан Линз болон Сэймоүр Мартин Липсет нарын хамтаар “Хөгжиж Буй Орны Ардчилал” сэдвээр цуврал зохиол бичсэн.

Page 30: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

30

ЭДИЙН ЗАСАГЧ, НИЙТЛЭГЧ, ДЕ ФАКТОНЭВТРҮҮЛГИЙН ХӨТЛӨГЧД. ЖАРГАЛСАЙХАН DEFACTO

Дамбадаржаагийн Жаргалсайхан эдийн засгийн болон улс төрийн бодлогын шүүмж бичдэг ба “De facto” нэртэй ТВ-ийн ярилцлага хөтлөгч, хараат бус сэтгүүлч, эдийн засагч.Д.Жаргалсайхан нь санхүүгийн зах зээлээр мэргэшсэн эдийн засагч мэргэжилтэй. Тэр банк, маркетинг, стратеги төлөвлөлт, өрсөлдөх чадвар болон Хүний нөөцийн хөгжлийн талаар зөвлөгөө өгч байсан.

Түүний өмнөх ажлаас нь дурдвал ХасЛизинг компанийн Гүйцэтгэх Захирал, Капитал банкны Гүйцэтгэх Захирал, Гадаад Хөрөнгө Оруулалтын Газрын дарга, Жуулчин Компанийн Дэд захирал, Монгол Газрын тос компанийн эдийн засагч зэрэг байна. Жаргалсайхан одогоор “Номхон Далайн Эдийн засгийн Хамтын Ажиллагааны Монголын Үндэсний Хороо”-ны (MONPECC) Ерөнхий нарийн бичгийн дарга,”Монголчууд Шудрага Татвар Ухаалаг Зардлын төлөө” ТББ-ын Ерөнхийлөгч, Монголын Эдийн засгийн Форумын үүсгэн байгуулагч гишүүн, Монголын Америкт төгсөгчдийн холбооны хүндэт гишүүн юм.

Жаргалсайхан Өнөөдөр сонин, UB Post сонинд долоо хоног тутам эдийн засгийн болон улс төрийн бодлогын шүүмж бичиж өөрийн буланд нийтэлдэг бөгөөд “De facto” ярилцагын хөтлөгч (NTV), блогч юм. Тэрээр Москвагийн Улсын Их Сургуулийн эдийн засгийн ангийг 1984 онд, Дэнвэрийн Их Сургуульд Даниелсийн Бизнэсийн Сургууль Бизнэс Удирдлагын Мастерийн зэрэг хамгаалжээ.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ё.ГЭРЭЛЧУЛУУН

Ёндон-Ойдовын Гэрэлчулуун нь Эдийн засагч мэргэжилтэй ба НЗДТГ-ын даргаар ажилладаг. Москва хотын Үндэсний Эдийн Засгийн Их Сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрээр 1981 оноос эхлэн төрийн албанд ажиллаж эхэлсэн бөгөөд төрийн болон орон нутгийн түвшинд ажиллаж ирсэн туршлагатай албан хаагч юм. 1990 оны Ардчилсан хувьсгалын үрээр эдийн засгийг өөрчлөн зохион байгуулах шилжилтийн үед Засгийн Газрын Өмч Хувьчлалийн Комиссын Нарийн бичгийн даргаар ажиллаж эдийн засгийн шинэчлэлийн реформыг хийхэд гар бие оролцсон хүмүүсийн нэг юм. 1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа эдийн засгийн шинэчлэлийн олон арван хуулийн төслийг батлуулахад гол үүрэг гүйцэтгэж түүний дотор Компаний хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж УИХ-аар батлуулж байсан. Түүний хөдөлмөрийг улсаас үнэлж “Гавьяат эдийн засагч” цолоор шагнажээ.

Page 31: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

31

МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Л.НЯМСАМБУУ

Л.Нямсамбуу нь 1958-1968 онд Зүүнхараагийн 10 жилийн дунд сургууль, 1969-1974 онд МУИС, 1984-1986 онд Москва хотын Намын дээд сургууль төгссөн. Инженер-эдийн засагч, Улс төр судлаач мэргэжилтэй.

1990 оны 10 дугаар сард анхны хувийн үйлдвэрүүд байгуулагдаж Монголын хувийн үйлдвэрүүдийн эздийн холбоог үүсгэн байгуулахад анхны ерөнхийлөгчөөр ажиллаж өдгөө Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Л.Нямсамбуу нь 1972 оноос эхлэн 1990 он хүртэл БМҮЯ-нд мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч сайд, Улсын барилгын хорооны дарга, 1996-2000 он хүртэл ҮХЯ-нд сайдаар ажиллахдаа Улаанбаатар хотын барилга байгууламж, дэд бүтэц, хот төлөвлөлт, санхүүжилтийн асуудлыг шийдэхэд 20 шахам жил өөрийн хүч хөдөлмөрөө зориулсны зэрэгцээ Улсын барилгын хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотод орон сууцны шинэ хорооллууд, үйлдвэр, үйлчилгээний барилгуудыг чанарын өндөр түвшинд, төлөвлөгөөт хугацаанд нь бариулж, олон арван хөшөө дурсгалыг байрлуулан Улаанбаатар хотын хот тохижилт, төлөвлөлтийн ажлыг зохион байгуулахад чиглэсэн олон ажлыг гардан гүйцэтгэсэн юм.

Л.Нямсамбуу нь 1990 оноос Монголын хувийн үйлдвэрүүдийн эздийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон 20 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа хувийн хэвшлийг төлөөлж Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нартай удаа дараагийн уулзалтуудыг зохион байгуулж хувийн хэвшлийн хөгжлийг хангахад чиглэсэн олон тогтоол шийдвэр захирамжуудыг гаргуулж байсан юм.

Мөн Улаанбаатар хотын засаг даргатай Төр хувийн хэвшлийн түншлэлийг нийслэлд хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж нийслэлд хэрэгжүүлэх хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргүүдийг тодорхойлон ажиллаж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН ДАРГА ДР. Х.ОЮУНЦЭЦЭГ

Доктор. Х. Оюунцэцэг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хяналт шинжилгээ, үнэлгээний дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байна. Хууль эрх зүйн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Корпорацийн тухай хууль, Бизнес эрхлэгчдийн тухай хууль болон Хөдөлмөрийн хууль зэрэг Монгол Улсын хуулиуд

Page 32: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

32

боловсруулах ажилд оролцон ажлын хэсэгт хувь нэгмэр оруулж ирсэн. Х. Оюунцэцэг нь Ludwig Maximilian Их сургууль, Мюньхэний Их сургууль, Москвагийн Улсын Их сургуулиудад Хуулийн Магистерийн зэрэг хамгаалсан.

Мөн Х. Оюунцэцэг нь Олон Улсын Байгууллагуудад ажилласан арвин туршлагатай бөгөөд Азийн Хөгжлийн Банкинд үндэсний Зохицуулагчаар, Монголын Мянганы Сорилтын Санд Ерөнхий Зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Монгол улсын төр, засгийн газарт ажиллаж Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ, одоогоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хяналт шинжилгээ, үнэлгээний дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байна.

Х. Оюунцэцэг нь хуульч бөгөөд Мон Лекс ХХК гэсэн хуулийн компанийг санаачлан байгуулалцаж “Олон улсын иргэний эрх зүй” болон Удирдлагын Акакдемид “Бизнесийн эрх зүй”,”Олон улсын худалдааны эрх зүй” хичээлийн хөтөлбөрийг тус тус боловсруулж, анх удаа зааж байсан анхдагчдийн нэг юм.

МОНГОЛЫН МЕНЕЖМЕНТИЙНХОЛБООНЫ ТЭРГҮҮН Д.ЦЭРЭНДОРЖ

Дагвадоржийн Цэрэндорж нь 1971 онд МУИС-ийн Политехникийн дээд сургуулийг Авто тээврийн инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1978 онд Москвагийн Удирдлагын Институт- д эдийн засгийн ухааны доктор /Ph.D/ -ын зэрэг хамгаалсан. 1990 онд доцент, 2000 онд Удирдлагын Академийн профессор болсон. 1992 - 1993 онд АНУ –ын Нью Йорк хотын Колумбын Их Сургуульд хөгжлийн эдийн засаг, төрийн захиргаааны онолын чиглэлээр докторын дараахь шатны сургалтад хамрагдсан. 30 гаруй жил менежмент, эдийн засаг, засаглалын асуудлаар сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийсэн. Энэ хугацаанд нийт 120 гариу өгүүлэл, ном сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл бэлтгэж олон нийтийн хүртээл болгосон.

1971-1996 онд МУИС–д багш, Шинжлэх ухаан техникийн улсын хороонд мэргэжилтэн, Намын дээд сургууль, Удирдлагын институт, Удирдлагын академид тэнхмийн эрхлэгч, орлогч захирал, захирал, Соёлын дэд сайдаар томилогдон ажиллаж байв. 1998 - 2004 онд НҮБ –ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хөтөлбөрийн ажилтан, төслийн зохицуулагч, зөвлөхөөр ажиллаж байгаад 2003 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн удирдахуйн ухааны тэнхмийн эрхлэгчээр томилогдож, 2004 - 2009 онд тус академийн Төрийн удирдлагын сургуулийн захирлаар ажиллаж иржээ. 2009 оноос одоо хүртэл Академийн бодлогын судалгааны сеоторын эрхлэгч, зөвлөх профессороор ажиллаж байна. 1991 оноос өнөөг хүртэл Монголын Менежментийн Холбооны тэргүүнээр,2005 оноос Азийн менежментийн байгууллагуудын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна.Төрөөс түүний ажлыг үнэлж Хөдөлмөрийн Гавъяаны одон, Алтан гадас одон ойн медалуудаар тус тус шагнасан байна.

Page 33: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

33

ХОЙД АМЕРИК – МОНГОЛЫН БИЗНЕС КОНСУЛЫН ДЭД ДАРГА АННА БИОЛИК

Элчин Сайд Анна Биолик нь Төв Азийн бизнес болон дипломат харилцааны Хойд Америкийн мэргэжилтэн юм. Тэрээр олон улсын ажлын гараагаа 1990 оноос Канадын Худалдааны Нийгэмлэгийн Үйлчилгээний гишүүнээр эхэлсэн байна. Түүний Орос хэлний мэдлэг Орос, Төв Ази болон Монголд ахлах албан тушаалуудад томилогдож ажиллахад нь нөлөөлжээ. Элчин сайд Анна Биолик 2006-2008 онд Канадын Гадаад Харилцааны Институтын дэргэдэх Олон Улсын Харилцааны Удирдалага Судалгааны байгууллагын эрхлэгчээр ажиллаж байсан.

2004-2006 оны хооронд Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсыг хамаарсан элчин сайдаар, 2001-2004 онд Оросын Холбооны Улсын Сант Петербург хотноо Канадын Ерөнхий Консулаар ажилласан байна. Тэрээр өмнө нь Канадын Ерөнхий Засаг Даргын гадаад харилцаа тогтоолын ахлах зөвлөхөөр 5 жил, Канадын Шууданд Европын борлуулалтын албаны менежер, Канадын Хөрөнгө Оруулалтын Түншлэлд ахлах менежерээр тус тус ажиллаж байжээ. Элчин сайд Биолик олон улсын худалдааны арвин туршлага мэдлэгтэй. Тэрээр шинээр хүчээ авч буй зах зээл дээр байгаа Канадын компаниудтай олон жил хамтарч ажилласны үр дүнд гадаад худалдаа, олон улсын зах зээлдэх хөрөнгө оруулалтын стратеги, гадаадын улс төр хууль зүйн хүрээнд үр ашигтай бизнес хийх, гадаадын албан тушаалтан байгууллагуудтай зөвлөгөө хэлэлцээр хийхэд нэр хүндтэй стратегийн бизнесийн зөвлөгч юм.

ОЛОН УЛСЫН ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН АЗИ БҮСИЙН ЗАХИРАЛ ЖОНН КАЛАБОТ

Жонн Калабот Америкийн Нэгдсэн Улс болон Азийн орнуудын хоорондын эдийн засгийн харилцааг дэмжих хүрээнд 30 гаран жилийн туршлагатай нэгэн билээ. 1987 оноос АНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн гишүүнээр ажиллаж улмаар 1994 онд Олон Улсын Хувийн Хэвшлийг Дэмжих Төвд (ОУХХДТ) орж ажилсан. ОУХХДТ нь анх 1983 онд хөгжиж буй орнуудын ардчиллыг дэмжих хүрээнд хувийн хэвшлийг дэмжих болон эдийн засгийн шинэчлэл хийх төслүүдийг хэрэгжүүлдэг. Ноён Калабот ОУХХДТ-ийн Ази тивийг хариуцсан Бүсийн Захирлын хувьд Зүүн болон Өмнөд Азийн хөтөлбөрийг хариуцаж ажилдаг.

1987 оноос Ноён Калабот АНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн тэнхимд Ази хариуцаж ажиллаж байсан бөгөөд Азийн худалдааны бодлогын Захирлаар ажиллаж байхдаа Азийн бизнесийн асуудлаар ахлах лоббидогчоор ажиллаж, мөн АНУ-Филиппиний Бизнесийн хорооны Захирлаар ажилласан. АНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн тэнхимд ажиллахаасаа өмнө Ноён Калабот АНУ болон Хятадын Бизнесийн Зөвлөлийн Хөгжлийн болон Засгийн газрын харилцааны Захирал албан тушаалд

Page 34: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

34

ахлах менежерээр 3 жил ажилласан. Ноён Калабот нь Колумбын Их сургуулийн Олон Улс Судлалын магистр цолтой бөгөөд Жоржтаун Их сургуулиас Шинжлэх ухааны Бакалавр цолтой юм. Мөн Колумбын Их сургуулийн Зүүн Азийн Хүрээлэнгийн Зүүн Ази судлалын гэрчилгээтэй билээ.

СИЛАКА-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ТИДА ХУС

Тида Хус СИЛАКА-ийн үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх Захирал юм. Силака нь Камбожийн төрийн бус байгууллага бөгөөд чадавхийг сайжруулах, дэмжих чиглэлээр ажилладаг байгуулага юм. Тидагийн удирдлага дор Силака нь Камбож улсдаа сайн засаглал, эмэгтэйчүүийг чадавхжуулах чиглэлээр нэр хүнд бүхий байгууллага болж хөгжиж чадсан. Тэрээр Зүүн Өмнөд Азийн Үндэстний Нийгэмлэгийн иргэний нийгмийн байгууллагуудын хөгжлийн болон хамтын ажиллагааны манлайлагч, үйлчилгээний чанарын хянагч, байгууллагын хөгжлийн төлөвлөгөө зэрэгт манлайлан ажиллаж байна. Силакад ажиллахаасаа өмнө Хус Фном Пэн-д Камбожийн Үндэсний Зөвлөлд Сайн дурынхны төслийн Захирлаар ажиллаж (1993-1996), мөн 1989 оноос 1993 онд тус байгууллагын Вашингтон ДиСи дахь Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байсан. Хус Азийн Технологийн Хүрээлэнгээс Англи хэлний зэрэгтэй бөгөөд Сан Антонио Дээд сургуулийн Нийгмийн ажилтан зэрэгтэй билээ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, АВЛИГЫН ЭСРЭГ ПАРЛАМЕНТЧДИЙН БҮЛГИЙН ДАРГА Р. БУРМАА

Раднаагийн Бурмаа 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. УИХ-ын гишүүн болсноос хойш тэрээр гурван чухал хуулийг санаачилж батлууллаа: “Аймаг,Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн Тухай” хууль, “Монгол Улсын засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Өөрчлөлт Оруулах” тухай хууль, “Ерөнхийлөгчийн Сонгуулийн Тухай Хууль”-ийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн барьсан. Бурмаа нь Монгол улсын Их Хурлын Өргөдөл, гомдлын Байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Инженер мэргэжилтэй тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахаасаа өмнө хориод жил иргэний нийгмийн идэвхитэй гишүүн байсан. 1992 – 2012 онд Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Төвийн Захирал, Сонгогчдын Боловсрол Төвийг үүсгэн байгуулсан. 2000 – 2006 онд Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнээр ажилсан. Мөн тэрээр Үндэсний Зөвлөлийн гишүүн, Үндэсний олон нийтийн Телевиз, Радиогийн Зөвлөлийн гишүүн, Авилгатай тэмцэх Үндэсний Хөтөлбөрийн хяналт, хэрэгжүүлэлтийн зөвлөлийн гишүүн, Хүний эрхийн Үндэсний Хөтөлбөрийн Хөгжлийн Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын Байнгын хорооны орон нутгийн

Page 35: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

35

засаглалын нэгжийн гишүүнээр тус тус ажиллаж байсан. Мөн Монгол дахь Олон Улсын Ил тод байдлын Удирдах зөвлөлийн гишүүн, Авилгатай тэмцэх газрын олон нийтийн хорооны гишүүнээр ажиллаж байна.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХЭЛТСИЙН ДАРГА, ЭРХЭЛСЭН КОМИССАР Б.БАТ-ОТГОН

Буджавын Бат-Отгон нь Авлигатай тэмцэх газрын Урьдчилэн сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга. Үүргийнхээ хүрээнд тэрээр үндэсний хэмжээнд авлигаас урьдчилэн сэргийлэх бодлого боловсруулж, авлигад өртөмтгий асуудлуудыг тодорхойлж, гадна дотны түншүүдтэй хамтын харилцаагаа бэхжүүлэх ажлуудыг гүйцэтгэдэг. Тэрээр урд нь Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгааллын яаманд ажиллаж байсан бөгөөд Улсын нийгмийн даатгалын газар болон сайн засаглал болон бодлогын хэрэгжилтийг хангадаг олон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байсан туршлагатай. Бат-Отгон Гадаад харилцааны Бакалаврын зэргээ МУИС-с авсан бөгөөд Жоржтаун Их сургуульд магистрын зэргээ хамгаалсан.

АРДЧИЛЛЫН БОЛОВСРОЛ ТӨВИЙН ЗАХИРАЛ, ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТҮНШЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ Г.УНДРАЛ

Г.Ундрал нь Ардчиллын боловсрол төв /ДЕМО/-ийн захирал бөгөөд Ил тод байдлыг дэмжих түншлэлийн зохицуулагчийн үүрэгт ажилтай. Хатагтай Ундрал нь БНЧУ-ын Прага хотын Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагчийн магистр зэрэгтэйгээр төгсгөсөн. Ундрал нь ТББ-ын удирдлага, ардчиллын боловсрол болон нийгмийн хариуцлагын чиглэлээр мэргэшсэн сургагч багш, чиглүүлэгч, зөвлөх, судлаач бөгөөд олон тооны ном, товхимолын зохиогч юм.

Г. Ундрал нь 2012 онд төрийн үйлчилгээг Иргэдийн онооны картын аргачлалаар үнэлэх “Төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг үнэлэх” (Check My Service) хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд Сheck My School буюу ерөнхий боловсролын сургууль, Сheck My University буюу их сургууль, Check My Clinic буюу өрхийн эрүүл мэндийн төв, Check My Hospital буюу дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болон Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг үнэлээд байна. ДЕМО-ийн Check My Service санаачлага нь Авлигатай тэмцэх газрын 2013 оны шилдэг туршлагаар шалгарч “Шудрага ёсны төлөө” өргөмжлөл хүртсэн. Мөн хатагтай Ундрал нь 2014 оны 5-р сарын 6-7-нд Индонези улсын Балид болсон Нээлттэй Засгийн Түншлэлийн Ази, Номхон далайн орнуудын бүсийн хуралд илтгэгчээр уригдаж Check My Service санаачлагаа танилцуулсан бөгөөд энэхүү санаачлага нь Ази, Номхон далайн орнуудын засаглалын ил тод, хариуцлагатай

Page 36: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

36

байдал, иргэдийн оролцооны уралдаанд шилдэг санаачлагуудын нэгээр шалгарсан юм.

ДЕМО-ийн ажлаас гадна хатагтай Ундрал нь Нийгмийн хариуцлагын төлөөх түншлэлийн үүсгэн байгуулагч бөгөөд зохицуулагч, Сайн дурын байгууллагуудын сүлжээний тэргүүний үүргийг тус тус гүйцэтгэдэг бөгөөд одоо Ашгийн төлөө бус байгууллагуудын хуулийн төслийн Ажлын хэсэгт ажиллаж байна.

ЭВ НЭГДЭЛ ТӨВИЙН АЗИ БҮСИЙН ЗАХИРАЛ ТИМОТИ РАЯН

Тимоти Раян 2001 оноос Вашингтон ДиСи дахь Эв Нэгдэл Төвийн Ази Бүсийн Хөтөлбөрийн Захирлаар ажиллаж байгаа. Энэхүү албан тушаалдаа Эв Нэгдлийн Төвийн Ази дахь бүх хөтөлбөрийг хариуцаж ажиллаж байснаас дурьдвал Тайланд, Камбож, Индонез, Бангладеш, Пакистан, Шриланка, болон бүсийн хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг, Непал, Молдав, Филиппин, Малайз, Вьетнам улсуудыг хариуцаж ажилладаг.

Тим 1993 – 1997 онд Эв Нэгдэл Төвийн Суурин төлөөлөгчөөр Шриланка улсад, 1997 – 2001 онд Индонез улсад тус тус ажилласан. 1998 – 2001 онд ажилласан туршлагынхаа хүрээнд Тим Эв Нэгдэл Төвийн ажилдын нийгэмлэгийг үүсгэн байгуулалцаж, Америкийн харилцаа холбооны ажилчдын сонин 32035, AFL-CIO хийсэн. Тэрээр Лантос Хүний эрхийн Хороонд хөдөлмөрийн асуудлаар мэдүүлэг өгч, одоогоор дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг байгууллагын Хойд Америкийн Удирдах Зөвлөлийн гишүүн, Энэтхэгийн Дэли хотноо байрлах Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн жагсаал байгууллагын гишүүнээр тус тус ажиллаж байна.

Вашингтоны Их сургуулийн Олон улсын судлалын Хенри Жаксон Сургуулийн Өмнөд Азийн судлалын Магистр дипломтой. Тимоти мөн Англи хэл болон харилцаа холбооны хоёр Бакалаврын зэрэгтэй билээ. Түүний бичсэн хөдөлмөрийн маргаан болон хэвлэл мэдээллийн асуудлын талаарх нийтлэлүүд нь Харпер /Harper’s Magazine/ сэтгүүлд, Хаффингтон Постын /Huffington Post/ гадаад бодлого, Кристиан шинжлэх ухааны мониторинг, Олон улсын Бизнесийн Таймс, Зүүн Дорнодын Эдийн Засгийн Тойм, Сеатл Таймс, Карнегийн Хүний Эрхийн Хэлэлцүүлэг, Өмнөд Азийн Мэдээллийн хуудас, Эв Нэгдэл Төвийн хэвлэл, нийтлэлүүд, Ази болон Латин Америк даяар хэвлэгдсэн сонингуудад гардаг. Түүний зохиол “Эгч нар: Даярчлалын хуурмаг домог” Amazon.com дээр тавигдан худалдаалагдаж байгаа.

Page 37: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

37

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ БОЛОН ТАНИЛ ТАЛАА ДЭВШҮҮЛЭХ БАЙДЛЫН ЭСРЭГ ТӨВИЙН ЗАХИРАЛ СИНТИА ГАБРИЭЛ

Синтиа Габриэл нь Малайзын Авлига болон танил талаа дэвшүүлэх байдлын эсрэг төвийн Захирал юм. Тэрээр 2001 оноос авлигын эсрэг олон нийтийн танин мэдэхүйг сайжруулах талаар өргөн хувь нэмэр оруулсан экперт бөгөөд идэвхтэй иргэн хүн биээ. Синтиа 2008 оноос 2012 оны хооронд Петалинг Жаяа хотын Зөвлөлийн гишүүнээр ажиллаж 2004 – 2009 онд Хүний эрхийн Олон улсын Нийгэмлэгийн Дэд Ерөнхийлөгчөөр томилогдон ажилласан. Хүний эрхийн Олон улсын нийгэмлэгт ажиллахаасаа өмнө Габриэл Суара Ракуат-д ажиллах туршталаараа Малайз улсын хэмжээнд авлигын эсрэг тэмцэх түүний үүрэг роль олон улсад нэр хүнд бүхий болсон билээ. Тэрээр Малайзын ард түмний дуу хоолой хэмээн өргөмжлөгдсөн нь түүний Куала Лумпур болон Пенанг дахь салбарын иргэний, улс төрийн болон хүний эрхийн байгууллагын ажлынх нь үр дүн юм.

ТРАНСПЭРЭНСИ ИНТЕРНЭШНЛ - МОНГОЛ ТББ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.ТӨР-ОД

Лхагважавын Төр-Од нь Транспэрэнси Интернэшнл - Монгол ТББ-ын Гүйцэтгэх захирал, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга юм. Төр-Од нь Транспэрэнси Интернэшнл – авлигын эсрэг олон улсын иргэний нийгмийн эвсэл байгууллагын Монгол дахь салбарыг 2003 онд хамтран үүсгэн байгуулагч бөгөөд 2014 оноос Гүйцэтгэх захирал, мөноны 5 дугаар сард Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилогдсон. 2012 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан шадар туслах бөгөөд 2014 оны 3 дугаар сар хүртэл Хууль зүйн сайдын зөвлөхөөр /орон тооны бус/ ажиллаж байв.

Тэрбээр 2011 - 2012 онд Монголын эдийн засгийн форумын Ерөнхий захирал, Монголын банкны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирлааражиллажбайсан. 2005 – 2011 онд Хас Банкны зөвлөх, Тамгын газрын захирал, Хууль зүй, хянан нийцүүлэх газрын захирал, Гүйцэтгэх дэд захирлын албан тушаал хашиж байжээ. Тэрбээр 1999-2005 онд Монгол улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрт хүний эрх, засаглалын мэргэжилтэн, референт, улмаар уг байгууллагын төрийн захиргааны шинэтгэл, авилгалын эсрэг, хүний эрх, шүүх эрх мэдлийн шинэтгэлийн багц асуудлыг анхлан эрхэлсэн Засаглалын ХөтөлбөрийнУдирдагчаар ажиллаж байв.

Тэрбээр ажлын гараагаа Хууль зүйн яаманд Банк, гадаадын хөрөнгө оруулалт, гаалийн хууль тогтоомж хариуцсан мэргэжилтэн, Олон улсын эрх зүйд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх асуудлыг хавсран Хууль зүйн салбарын зээл тусламж төсөл хариуцсан ахлах мэргэжилтнээр 1997-1999 онд ажиллаж байсан. Ийнхүү ажиллах хугацаанд Монгол банк (Төвбанк)-ны Хуулийн хэлтэстэй хамтран Монгол улс дахь банк бус санхүүгийн байгууллагын анхны эрх зүйн зохицуулалт, мөн түүнчлэн Хөрөнгө

Page 38: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

38

оруулалтын тухай болон Иргэний хуулийн шинэчилсэн найруулга, Улсын төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль боловсруулахад оролцож, зарим хууль тогтоомжийн төслийг боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан.

Л.Төр-Од нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж, улмаар Энэтхэг улсын Хууль зүйн Үндсэний Их Сургуулийгулс төр – эдийн засгийн бакалавр, хууль зүйн гүнзгий мэргэшсэн бакалавр зэрэгтэй эрх зүйч мэргэжлээр төгссөн. Английн Лондонгийн Их Сургуулийн Дорно дахин, Африк судалгааны сургуульд олон улсын эрх зүй хийгээд хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан болно.

МОНГОЛ УЛСЫН ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН

Дуламдоржийн Тогтохсүрэн нь Хуульч, төрийн удирдлагын магистр. Төрийн байгууллагад 23 жил, үүнээс орон нутгийн удирдлагад 14 дэхь жилдээ ажиллаж байна.

Монголын нутгийн удирдлагын холбооны “Орон нутгийн шилдэг удирдагч” өргөмжлөлтэй.

Сүүлийн жилүүдэд нутгийн өөрөө удирдах ёсыг орон нутагт хэрэгжүүлэх, орон нутгийн бие даасан байдал, санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, байгаль орчны доройтлыг бууруулах, иргэдийн нутагтаа ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр идэвхи зүтгэлтэй ажиллаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа нэгжийн хуваарийг боловсронгуй болгох, төвлөрлийг сааруулах, орон нутгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр судалгааны ажил хийж байгаа орон нутгийн шилдэг удирдагчдын нэг юм.

ДОКТОР ТОМАС ЧИН-ПЭНГ ПЭНГ, АКАДЕМИА СИНИКАГИЙН ДЭРГЭДЭХ ЕВРОП АМЕРИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭН СУДЛААЧ

Доктор Томас Чин-пэнг Пэнг нь Тайваний Академиа Синикагийн дэргэдэх Европ Америк Судлалын Хүрээлэнд эрдэмтэн судлаачаар ажилладаг. Мөн тэрээр Тайваны Улсын Их Сургуульд улс төрийн ухааны профессор, Стрэйт Солилцооны Санд зөвлөх, Тайваний Бүрэн Бүтэн Байдлын Төв Хорооны гишүүн юм. Түүний өмнөх ажлуудад Тайваний Төрийн Засаглал Судалгааны Төвийн Дарга; Хятадын Улс Төрийн Ухааны Холбооны (Тайбэй) Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Дарга, Хянан Шалгагч; Үндэсний Ассамблейн Орлогч; Улс Төрийн Тоймын Хятад хэл дээрх Гүйцэтгэх Эрхлэгч; Онол, Бодлого хэмээх хэвлэлийн Ахлах Эрхлэгч, Дэд Дарга зэрэг багтжээ. Доктор Пэнг нь

Page 39: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

39

төрийн ажилчдын удирдлага, засаг захиргааны шинэчлэл, цахим засаглал, үндсэн хуулийн шинэчлэлийн судалгаан дээр голлон ажилладаг. Тэрээр АНУ-ын Жиоржиагийн Их Сургуулийн Төрийн Захиргааны Удирдлагын Доктор зэрэгтэй.

ТАЙВАН ДАХЬ ТРАНСПЭРЕНСИ ИНТЕРНЭШНЛ, ДЭД ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЭРНИ КО

Доктор Эрни Ко Тайван дахь Үндэсний Ченгчи Их сургуулийн Дипломат судлалын тэнхимээс Докторын зэргээ авсан. Тэрэр Тайваны Их сургуульд олон улсын судлал заадаг бөгөөд Хятадын хөдөө орон нутагт гал түймрээс аврагдагсдад туслах, Улаанбаатар дахь хязгаарлагдмал эрхтэй хүүхдүүдэд туслах сайн дурын ажил хийсээр байгаа билээ. Түүний хамгийн сүүлийн зөвлөх ажил нь авилгатай тэмцэх, залуучуудын шударга байдал чиглэлээр хийгдсэн. Доктор Ко нь дэлхийн зэвсгийн худалдааны томоохон орнуудын хамтын ажиллагааны TI-DSP in 2013 зүгээс санаачилсан Батлан хамгаалахын Авилгын эсрэг Индексийн Үндэсний (Taiwan) Зохицуулагч. Тэр 2012 оны өвөл Шинэ Тайван хотын Руй Бин бага сургуулийн эрх нь хязгаарлагдмал хүүхдүүдэд зориулж Руй Бин Урлаг, Зан авирын боловсролын хотхон байгуулжээ.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН УХААЛАГ УЛААНБААТАР ХӨТӨЛБӨРИЙН ЗӨВЛӨХ Г. ЗОРИГ

Доктор Гүнжээгийн Зориг нь Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн зөвлөх, ШУТИС, Удирдлагын Академид профессор, Японы Ивате их сургуулийн зочин профессор юм. Мөн Япон дахь ECM Japan, Монгол дахь СОФОС Компаний ТУЗ-ийн дарга. Доктор Зориг 1986 онд Оросын Новосибирскийн техникийн их сургуулийг компьютерийн инженерийн мэргэжлээр, 2000 онд ШУТИС-д магистр цол хамгаалсан ба 2007 онд Японы Иватегийн их сургуульд доктор цол хамгаалсан ( Doctor of Engineering ).

Монголын Мэдээллийн технологийн салбарт 25 орчим жил, Японы Мэдээллийн Технологийн салбарт 10 орчим жил ажилласан. Түүний удирдаж хэрэгжүүсэн төслүүдэд Монгол Улсын хүн амын бүртгэл - ХААТР, Гаалийн мэдээллийн систем - ГАМАС, Их сургуулийн мэдээллийн систем - ЮНИМИС, Хөрөнгийн зах зээлийн иж бүрэн систем – Хөрөнгийн бирж, Банкны иж бүрэн систем – ГЛАКСИ, Дээд бололвсролын мэдээллийн систем – КЛОУД ЮНИМИС, Ухаалага Улаанбаатар хөтөлбөр зэргүүд багтана.

Page 40: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

40

БНСУ-ЫН КЁНГИ МУЖИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА ДОКТОР ГИО-СУНГ КИМ

Доктор Гио-Сунг Ким нь 1999 онд байгуулагдсан “Транспэрэнси Интернэшнл-Корей” байгууллын үүсгэн байгуулагч, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд Транспэрэнси Интернэшнл байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр 2004 болон 2007 онуудад сонгогдож байв.

1970- аад онд ардчилал хүний эрхийн төлөө тэмцэлд оролцсоноосоо болж 2 удаа шоронд хоригдсон байна. 2005 – 2008 онуудад Солонгосын бие даасан авлигатай тэмцэх газар (KIPAC)-ын комиссарраар ажиллаж байсан. Тэрээр Авлигын эсрэг болон ил тод байдлын Солонгос улсын пакт зөвлөл (K-PACT Council) –д анхнаас нь эхлэн 2009 оны 1 сард хаагдах хүртэл гүйцэтгэх захиралаар ажиллаж байв..

2006 онд Солонгосын засгийн газраас “Моран медаль” –аар шагнуулж байсан.

Солонгос улсын Ионсей их сургуульд теологи, социологийн чиглэлээр доктор цол хамгаалсан

ТРАНСПЭРЭНСИ ИНТЕРНЭШНЛ-ЯПОН БАЙГУУЛЛАГЫН ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖЕР ГО ТАКАХАШИ

Ноён Го Такахаши нь “Бяцхан зөгий интернэшнл” (“Little Bees International”) төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч болон ерөнхийлөгчөөр хавсран ажилладаг. Мөн “Транспэрэнси Интернэшнл-Япон” байгууллагын хөтөлбөрийн менежер юм. Тэрээр Мориока хотын захиргаанд төрийн албан хаагчаар Оксфам (Oxfam), Япон платформ Токио(Japan Platform Tokyo), Иватэ(Iwate) болон Мияаги(Miyagi) зэрэг төрийн бус байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай. Kени улсын Найроби хотын “Мянганы амлалт Япон” (Millennium Promise Japan), “Глобал колумб” (Columbia Global)-д судлаачаар мэргэжил дээшлүүлж байсан.

Ноён Такахаши нь Япон улсын Токио хотын Васеда их сургуулийг Уран зохиол болон хэл шинжлэлийн бакалавр зэрэгтэйгээр, мөн АНУ-ын Нью-Йорк хотын Сиракуз дахь Максвелл сургуулийг төрийн удирдлагын магистер цолтойгоор төгсгөсөн байна.

Page 41: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

41

ҮНДЭСНИЙ ТӨЛӨӨ АРДЧИЛЛЫН САНГИЙН АЗИ БОЛОН ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭЛТСИЙН АХЛАХ ЗОХИЦУУЛАГЧ ЛИНН ЛИЙ

Линн Лий Үндэсний Төлөө Ардчиллын Санд Ази болон олон улсын хөтөлбөрийн хэлтсийн хөтөлбөрийн ахлах зохицуулагчаар ажилладаг бөгөөд Хойд Солонгос, Монгол, Вьетнам, Камбож болон Азийн бүс нутагт ардчилал болон хүний эрхийн хөтөлбөрүүдийг хариуцаж ажилладаг. Өмнө нь Интермедиа Судалгааны Хүрээлэнд төслийн ахлах менежер хийж байсан бөгөөд Азийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудад судалгааны төсөл хариуцан ажилладаг байсан. Жишээ нь Азийн эрх чөлөөт Радио, ТВ нэвтрүүлэг, Америкийн дуу хоолой, БиБиСи болон эрхзүйт хууль болон иргэний нийгмийн дэмжлэг чиглэлээр Хятад болон Америкийн төрийн санхүүжилтээр хоёр жилийн үнэлгээний ажлыг гүйцэтгэж хийсэн. Тэрээр өөрийн докторын зэргээ Суссекс Их сургуульд хамгаалж, магистрын зэргээ Висконсин-Мадисон Их сургуульд хамгаалсан.

БҮГДНАЙРАМДАХЧУУДЫН ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН АРЧДИЛСАН ЗАСАГЛАЛ ХЭЛСТИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АШЛЭЙ ВИЛАН

Ашлэй Вилан нь Бүгд Найхамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Ардчиллын Засаглалын Ахлах Зөвлөхөөр 2014 оны 3 сараас томилогдон ажиллаж байна. Тэрээр БНОУХ-д 2012 оноос эхлэн дэлхий даяар хэрэгжиж буй засгийн газар болон иргэд хоорондын харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх зорилготой хөтөлбөрүүдийн хэрэгжилт болон боловсруулалтыг зохицуулан дэмжиж ажиллаж байна. Түүний ажил мэргэжлийн туршлагуудад гадаадын орон нутгийн хөтөлбөрийн багт хэрхэн хөтөлбөр боловсруулах талаар зөвлөгөө өгөх, Нэгдсэн Үндэсний Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд Ардчилсан Засаглал Багт ажилласан, мөн Египт Улсад НҮХХ-ийн төвлөрөлийг сааруулах зөвлөх багт орон ажилласан, Дэлхийн Банкны орон нутгийн тэргүүлэгчидтэй холбоотой хамтран ажиллах болон хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулах, Баялгийг бүтээгч, хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний хүргэх 500 компаний ханган нийлүүлэлтийн удирдлага зэрэг ажлууд багтана. Тэрээр Йордан, Бүгд Найрамдах Киргиз Улс, Монгол улсад орон нутгийн засаг захиргааны бүтэц үйл ажиллагааны үнэлгээ хийсэн. Хатагтай Виланий ажиллах сонирхолтой салбаруудад Төвлөрөлийг Сааруулах, Олон Нийтийн Захиргаа Удирдлага, Орон Нутгийн Удирдлага, Хүний Эрхэд Суурилсан Хөгжил зэрэг байна.Тэрээр Нью Йоркийн Их Сургуулийн Олон Нийтийн Захиргаа Удирлагын чиглэлээр Мастерийн зэрэгтэй ба Күинипак Их Сургуулийн Маркетинг болон Олон Нийтийн Харилцааны чиглэлээр хоёр бакалаврын дипломтой.

Page 42: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

42

МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ЭРСДЛИЙН АНАЛИС КОРТНИ ЭНГЭЛКЕ

Кортни Энгэлке нь Мянганы Сорилтын Сангийн(МСС) Төв Оффисын Хөрөнгө Оруулалт ба Эрсдлийн Удирдлагын газрын Даргаар ажиллаж байна. Мянганы Сорилтын Корпорацийн ажлын нэг хэсэг болох олон тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хамарсан багцуудын стратеги төлөвлөлт, төсөл болон санхүүгийн шинэчлэл, зөвлөх болон үйл ажиллагааны эрсдлийн хяналтыг удирдан ажиллаж байсан. Мянганы Сорилтын Санд, тэрээр өмнө нь Ази, Европ болон Латин Америкийн орнуудыг хамаарах Хөтөлбөрийн Хэрэгжилт Хариуцсан захирлын албыг хашин ажиллахдаа: Монгол улсыг хамаарах Бүсийн Суурин Захирал; Намиб улсын Хамтын Ажиллагааны Багийн Алагч; болон Гүрж Улсын Бүсийн Туслах захирлаар ажилласан.

Мянганы Сорилтын Санд ажиллаж эхлэхээс өмнө хатагтай Кортни Энгэлке нь Бектел компанид Төслийн Санхүү ба Хэрэгжилт хариуцсан менежерээр ажиллаж Европ Төв Азийг хамааран дэд бүтэцэд хөрөнгө оруулах олон улсын боломжуудын талаарх үнэлгээг хийж байсан ба мөн Баруун Европын хурдны замын концессийн Санхүүгийн Захиралаар тодохрой хугацаанд ажиллаж санхүүгийн модель хэрхэн гаргах сургалтыг багтаасан төслийн санхүү болон хэрэгжүүлэх зургаан долоо хоногын сургалтыг хийж гүйцэтгэсэн ба түншлэл болон хөрөнгө босгоход боломжуудыг бий болгохын тулд Бектел компанийн санхүүгийн байр суурьтай уялдуулан санхүүгийн моделийг боловсруулсан.

Хатагтай Кортни Энгэлке нь Lehigh Их Сургуулийн Бизнесийн Эдийн Засгийн чиглээлээр Баклаварын диплом, мөн Johns Hopkins- ын Их Сургуулийн Олон Улсын Эдийн Засаг болон Пэнсилваниа Мужийн Их Сургуулийн харьяа Wharton сургуулийн Санхүү, Бизнесийн Удирдлагын дипломтой.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН НУТГИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ү. ГАНБОЛД

Үнэнчийн Ганболд нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байна.Тэрээр 1989 онд Политехникийн дээд сургуулийг инженер-механикч мэргэжлээр, 1996 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль, эрх зүйн ухааны магистр зэрэгтэй. 1989-1992 онд Зохион бүтээх товчоонд зохион бүтээгч, 1996-1997 онд Нийслэлийн Газрын албанд хуулийн зөвлөх, 1997-2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд, 2013 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байна.ГанболдТөрийн албаны шинэтгэл, хүний нөөцийн хөгжлийн бодлого, стратеги, стандартыг хангах,

Page 43: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

43

төрийн үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй болгох, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нийслэлийн удирдах ажилтан, албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хотын хэмжээнд нэгтгэх асуудлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

БҮГД НАЙРАМДАХЧУУДЫН ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН АЗИ БҮСИЙН ЗАХИРАЛ ГРЭТЧИН КУНЗ

Грэтчин Кунз Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Ази Бүсийн Хэлтсийн Захиралаар 2014 оны 8 сард томилогдсон. Тэрээр олон улсын хөгжил, сайн засаглал, иргэнийн нийгмийн байгууллагын хөгжлийн асуудлаар мэргэжлийн түвшинд 17 ажиллаж туршлага хуримтлуулсан нэгэн юм.

Хатагтай Кунз Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн ажлын гараагаа Монгол дахь суурин төлөөлөгчөөр эхэлжээ. Монголд байх хугацаандаа тэрээр улс төрийн намын дэргэдэх залуучуудын холбоог бэхжүүлэх, мөн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран нийслэл, орон нутгийн авилгын эсрэг тэмцэх хөтөлбөрүүд дээр ажиллаж байв. Уг албанд томилогдохоос өмнө Азийн Хөгжлийн Санд 12 жил ажилласан бөгөөд үүний дотор Лаос Улсад суурин төлөөлөгчөөр, Тайланд болон Лаос Улсыг хариуцсан орлогч суурин төлөөлөгчөөр, мөн Азийн Хөгжлийн Сангийн төв оффист хөтөлбөрийн орлогч даргаар АНУ-ын Сан-Франциско хотод ажиллаж байв.

Тэрээр 1994-1997 онд Азийн Хөгжлийн Сангийн Зөрчлийн Зөв Шийдлийн баг, Люс Тэтгэлгийн баг, Ази-Америкийн Солилцоо багуудад ажиллан сайн засаглал, зөрчлийг зөв шийдвэрлэх болох иргэний нийгмийн хөгжлийн солилцоо зэрэг асуудлаар мэргэшсэн байна.

Хатагтай Кунз Азийн Хөгжлийн Сангийн дээрх ажлуудаас гадна Швед Улсын Стокхолм хот дахь Ардчилал болон Сонгуулийн Туслалцааны Олон Улсын Хүрээлэн (International IDEA)-д, АНУ-ын Колорадо мужын Дэнвэр хот дахь Хүний Эрхийн Хөгжлийн Төв (Center on Rights Development (CORD)-д, мөн Япон Улсын Кочи хотын Боловсролын Департмент-д тус тус ажиллаж байжээ.

Хатагтай Кунз АНУ-ын Колорадо мужын Денвэрийн Их Сургуулийг Олон Улсын харилцааны магистер цолтойгоор, мөн тус улсын Пенсилвания мужын Вилланова Их Сургуулийг улс төрийн бизнесболон сонгодог шинжлэх ухааны дагалдах хичээлтэй улс төрийн шинжлэх ухааны бакалавр зэрэгтэйгээр төгсгөсөн байна.Мөн тэрээр Бангкокийн Чулалонгкорн Хотын Их Сургуульд Тайландын улс төрөөр сурчээ.

Page 44: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

44

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГА Ш. ТӨМӨРБААТАР

Шаравдоржийн Төмөрбаатар нь 2012 оноос Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байна. Тэрээр 1978 онд Монгол Улсын Их сургуульд элсэн орсон ба 1979 онд Ардын цэрэгт татагдаж алба хаагаад 1982 онд ахлах түрүүч цолтой халагдсан.Мөн ондоо сургуульдаа эргэн орж 1987 онд Политехникийн дээд сургуулийг МБҮТИнженер мэргэжлээр төгссөн.1999 онд Техникийн ухааны магистр зэргийг хамгаалж, 2001 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын менежерээр суралцаж, 2006 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын магистр зэргийг хамгаалсан.

1987-1990 онуудад Цахилгаан Шуудан Холбооны техникч,1990-1994 онд МоАХолбооны Улаанбаатар хотын зөвлөлийн дарга ,1994-1996 онд Хөх Монгол Үйлдвэрчний эвлэлийн тэргүүнээр тус тус ажилласан.1996-1997 онд Буянт-Ухаа гаалийн газрын дарга,1997-2000 онд Хот тохижилт компанийн захирал, 2000 оноос МоАХ-ны дэд даргаар ажиллаж байгаад 2004-2005 онд УИХ-ын Тамгын газарт ,2005-2007 онд Өмнөговь аймгийн гаалийн газрын даргаар ажилласан.

НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГА Ю. ИДЭРЦОГТ

Юмдоржийн Идэрцогт нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар 2013 оноос ажиилаж байна. Идэрцогт 1994 онд Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажлын гараагаа эхэлж 1997 онд Нийслэлийн татварын газарт татварын улсын байцаагч, 2000-2002 онд Нийслэлийн Татварын газар татварын улсын байцаагч, 2004-2013 оны хооронд “Мөнхпресс” ХХК захирал, 2005-2007 онд “Монгол шуудан” ХК гүйцэтгэх захиралаар ажиллаж байжээ. Тэрээр 1994 онд Эдийн засгийн коллеж, Нягтлан бодогч эдийн засагч мэргэжлээр, 2012 онд Санхүү, Эдийн засгийн дээд сургууль, Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан юм.

БОДЛОГЫН ХУВИЛБАР БОЛОВСРУУЛАХ ТӨВИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ПАИКИАСОТИ САРАВАНАМУТТУ

Доктор Паикиасоти Сараванамутту нь Бодлогын Хувилбар Боловсруулах Төвийн (БХБТ) Гүйцэтгэх Захирал юм. Тэрээр Шриланкад засаглал болон энх тайвны чиглэлээр олон улсын нилээд хэдэн хуралд, хэвлэл мэдээлэлд илтгэл боловсруулж тавьсаар иржээ.

Page 45: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

45

2010 онд Шриланка улсын үндэсний энх тайвны зөвлөлөөс Иргэний Энх тайван шагналыг гардаж авсан бөгөөд 2011онд Германы Засгийн газрын урилгаар Олон улсын шүүхийн гишүүн болж нийтлэг хүний эрхийн лого сонгох арга хэмжээнд оролцсон билээ. 2013 оны 5 сард Коста Рикагийн Сан Хосед болсон ЮНЕСКО-ийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн ёслолын ажиллагаанд иргэний нийгэм ба үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хэлэлцүүлэгт оролцохоор Америкийн Нэгдсэн Улсын Хүний эрх, Хөдөлмөр, Ардчиллын Агентлагийн урилгаар очсон юм. 2013 оны 9 сард Ерөнхийлөгч Обамагийн зохион байгуулсан иргэний нийгмийн өндөр хэмээний арга хэмжээнд уригдаж оролцсон.

Доктор Паикиасоти Сараванамуттунь Шриланка улсын Транспэрэнси Интернэшнлийн салбарын байгуулагч/захирал бөгөөд мөн 1997 оноос Шриланка улсын сонгуулийг хянадаг Сонгуулийн будлианыг хянах төвийг үүсгэн байгуулалцаж ажиллаж байгаа билээ. 2004 онд Eisenhower Fellow (2004) тэтгэлгийг авсан. Одоогоор Шриланка дахь Eisenhower Fellows тэтгэлгийн тэргүүн бөгөөд Berghof Foundation Сангийн Удирдах Зөвлөлийн гишүүн, Өмнөд Азийн Ил тод байдлын Зөвлөл, Gratiaen Trust-ийн гишүүнээр ажиллаж байна. Доктор Паикиасоти Сараванамутту Лондонгийн эдийн засгийн болон улс төрийн шинжлэх ухааны сургуулиас олон улсын харилцааны докторын зэрэг /1986 он/, эдийн засгийн зэрэг /1979 он/ хамгаалж авсан. 1984 – 1992 онд Английн Саутхамптон Их сургуульд олон улсын улс төр чиглэлээр багшилдаг байв.

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР БӨГӨӨД ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Б. БАДРАЛ

Болдын Бадрал нь 1970-1980 онд Зөвлөлтийн 2-р дунд сургууль, 1980-1981 онд Политехникийн дээд сургуулийн Инженерийн бэлтгэл, 1981-1986 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр, 1998 онд Техникийн их сургуулийн магистр, 2000-2002 онд Австрали улсын Сидней хотод UNSW-ийн их сургуулийн магистр, 2012 онд ШУТИС-ийн докторын зэрэг тус тус хамгаалсан.

Б.Бадрал нь ажил хөдөлмөрийн гараагаа 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системийн газар Ээлжийн диспетчер, Ерөнхий диспетчерээр эхэлж, 1990-1992 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын Хурлын депутат, 1992-1994 онд АНУ-ын “Олон улсын хөгжлийн агентлаг”-т эрчим хүчний төслийн менежер, 1994-1996 онд Японы “Марубени” корпорацийн Улаанбаатар хот дахь төв газар дэд бүтцийн менежер, 1996-2000 онд “Эрчим хүчний удирдах газар” Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга, 2003-2004 онд “Энержи Интернэшнл” ХХК-ний захирал, 2004-2006 онд Эрчим хүчний яаманд Эрчим хүчний бодлого зохицуулалтын газрын дарга, 2006-2012 онд “Энержи Интернэшнл” ХХК-ний Үйлдвэрлэл эрхэлсэн захирал, 2010-2012 онд “Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо” ТББ-ын Тэргүүн дэд Ерөнхийлөгч, 2010-2012 онд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл”-ийн Эрчим хүчний салбарын

Page 46: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

46

орон тооны бус шинжээч, 2012 оны 10 сараас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2012 оны 12 сараас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байна. Улсад нийтдээ 22 жил, төрийн албанд 12 жил ажилласан.

АНУ-ЫН АЗИЙН САНГИЙН ДЭД СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ТИРЗА ТЕНИССЭН

Тирза Тениссэн АНУ-ын Азийн санд анх 2012 оны 7-р сараас ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө тус сангийн Монгол дахь Дэд суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Тэрээр “Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах” төсөл, “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийнтөсөл”, “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжих нь” төсөл болон Хөвсгөл аймагт хэрэгжиж буй “Байгаль орчны хамгаалал болон сургууль, өрхийн хэмжээнд ус ариутгал, усны баталгаатай хадгалалтыг дэмжих нь” зэрэг өргөн хүрээтэй олон төсөл хөтөлбөрийг хариуцан ажилладаг. Мөн тус сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын өдөр тутмын үйл ажиллагаа болон хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажлуудыг удирдан ажиллаж байна.

Хатагтай Тениссен Азийн санд ажиллахаасаа өмнө Ил тод байдлын төлөө сан зэрэг олон улсын байгууллагуудад бие даасан зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрээр Бангладеш Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Нидерландын Вант улсын тус улс дахь элчин сайдын яам зэрэг хоёр улсын болон олон улсын хамтарсан олон байгууллагад нийт таван жил ажиллажээ. Элчин сайдын яамны засаглал жендэрийн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа тэрээр элчин сайдын яамны сайн засаглал болон авлигын эсрэг үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулах болон ундны ус, эрүүл мэнд, боловсрол, хувийн хэвшлийн хөтөлбөрт салбар дундын засаглал болон иргэдийн оролцоог дэмжих чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байсан туршлагатай.

Хатагтай Тирза Тениссэн Итали улсын Венец дэх Европын холбооны Хүний эрх ба Ардчиллын төлөөх Их сургуулийг магистр зэрэгтэй төгссөнөөс гадна , Нидерланд дахь Маастрихтын их сургуулийн Европын хуулийн сургуульд Голланд, Европын хууль, эрх зүй болон харьцуулсан эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж тус тус төгссөн. Мөн ИБУИНВУ-ын Оксфордын их сургууль болон Жорж Вашингтоны их сургуулийн хамтарсан Олон Улсын Хүний Эрхийн эрх зүйн хөтөлбөрт мөн хамрагдан амжилттай суралцсан болно.

Page 47: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

TR

AN

SPAR

ENT

ULA

AN

BAA

TAR

47

АРГА ХЭМЖЭЭ БОЛОХ ГАЗРЫН ЗУРАГ

Page 48: Нээлттэй Улаанбаатар 2014 10.02 mon

48

Зохион байгуулагчид, хамтрагч байгууллагууд, дэмжигчид, оролцогчид болон ивээн тэтгэгчиддээ талархал илэрхийлэе.

Ивээн тэтгэгч

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Тайваны Ардчиллын Сан

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн

Ардчиллын Төлөө Үндэсний Сан