30
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ЯАМ 2017 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН 2017 оны 09 дүгээр сарын 29 ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ МОН-3244/3245 ТӨСӨЛ

ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Embed Size (px)

Citation preview

Page 1: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК

ЯАМ

2017 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН

2017 оны 09 дүгээр сарын 29

ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ

МОН-3244/3245 ТӨСӨЛ

Page 2: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

2

ГАРЧИГ

I. ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

A. Зээл болон төслийн хураангуй 4

Б. Төслийн зорилго 5

В. Төслийн хүрэх үр дүн 6

II. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

А. Төслийн худалдан авалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилт 7

Б. А1 Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих

ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт

8

В. А2-1 Дархан хотын цэвэрлэх байгууламжийн дулааны шугам сүлжээг

шинээр барих барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт,

гэрээ байгуулалт

9

Г. А2-2 Дархан хотын бохир усны шугам хоолой шинэчлэн өргөтгөх

барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт, гэрээ байгуулалт

10

Д. Бие даасан зөвлөхүүдийн сонгон шалгаруулалт 10

Е. Төслийн удирдах нэгжийн зарим ажилтнуудын сонгон шалгаруулалт,

гэрээ байгуулалт

11

III. ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА САНХҮҮЖИЛТ

А. Төслийн өртөг 12

Б. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө 12

В. Санхүүжилтийн төлөвлөгөө 12

Г. Зээлийн хөрөнгийн дахин хувиарлалт 13

Д. Зээлийн гэрээ байгуулалт болон зарцуулалт 14

Е. Засгийн газрын санхүүжилт 16

IV. ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ

А. Бүрэлдэхүүн хэсэг 1: Бохир ус цэвэрлэх байгууламж ба насос станц 17

Б.

Бүрэлдэхүүн хэсэг 2: Дулааны шугам ба бохирын шугам

1. Дархан хотын цэвэрлэх байгууламжийн дулааны шугам сүлжээг шинээр

барих барилгын ажил (хүрсэн үр дүн, цаашид хийх ажил)

2. Дархан хотын бохир усны шугам хоолой шинэчлэн өргөтгөх барилгын ажил

(хүрсэн үр дүн, цаашид хийх ажил)

17

В.

Бүрэлдэхүүн хэсэг 3: Төслийн менежментийн дэмжлэг ба чадавхыг

бэхжүүлэх

1. Зээл хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ (хүрсэн үр дүн, цаашид хийх гэрээт

ажил)

21

Г. Төслийн удирдах хорооны шийдвэр, түүний биелэлт 22

Д. АХБ-ны хяналтын ажлын хэсгийн үүргийн биелэлт 22

Page 3: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

3

Е. Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дархан хот дахь ажлын хэсэг 23

V. ХАМГААЛЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН АСУУДЛУУД БОЛОН ЯВЦ

А. Өргөдөл гомдол шийдвэрлэх механизм 26

Б. Газар чөлөөлөлт болон нүүлгэн шилжүүлэлт 26

В. Байгал орчны хамгаалал 27

Г. Нийгмийн үйл ажиллагааны асуудлууд 27

Д. Төслийн гүйцэтгэлийн удирдлагын систем 28

VI. БУСАД

А. Удирдлагын мэдээллийн систем 28

Б. Шилэн дансны мэдээллийн систем 29

В. Төслийн удирдах нэгжийн үйл ажиллагаатай уялдуулан холбогдох

газраас ирүүлсэн, хүргүүлсэн баримт бичгийн талаар

30

VII. ДҮГНЭЛТ

30

Page 4: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

4

I. ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

А. Зээл болон төслийн хураангуй

АХБ-ны зээлийн дугаар: МОН-3244/МОН-3245

Зээлдэгч: Монгол Улсын Засгийн газар

Гүйцэтгэгч байгууллага: Барилга, хот байгуулалтын яам

Хэрэгжүүлэгч байгууллага: Дархан-Уул аймгийн захиргаа (ДУАЗ)

Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан өдөр: 2015 оны 06-р сарын 05-ны өдөр

Зээлийг соёрхон баталсан өдөр: 2015 оны 07 -р сарын 09-ны өдөр

Зээлийн хүчин төгөлдөр болсон өдөр: 2015 оны 08-р сарын 25-ны өдөр

Зээл дуусгавар болох өдөр: 2019 оны 6-р сарын 30-ны өдөр

Төслийн нийт өртөг: 20.68 сая ам.доллар

АХБ-ны зээлийн хүүгийн хувь: Үндсэн хоёр эх үүсвэрт зээлүүд нь 25

жилийн хугацаатай байх бөгөөд эхний 5

жилдээ үндсэн зээлийн төлбөрөөс

чөлөөлөгдөнө.

Ердийн хөрөнгийн эх үүсвэрт зээл нь

Лондонгийн Банк хоорондын

арилжаанд санал болгодог хүүд

суурилан тооцсон жилийн суурьт хүүтэй

байх ба, хөрөнгө хадгалсны хураамж

болох 0.15%-ийг жилд төлнө.

Азийн хөгжлийн сангийн эх үүсвэрт

зээлийн хувьд үндсэн зээлийн

төлбөрөөс чөлөөлөгдөх жилүүд болон

зээлийг буцаан төлөх нийт хугацаанд

жилд 2 хувийн хүү тооцно.

АХБ-ны зээлийн үндсэн төлбөрийг

эргүүлж төлөх нөхцөл:

Төлбөрийг 2020 оноос эхлэн жил

бүрийн 2 дугаар сарын 25 ба 8 дугаар

сарын 25- ны өдөр төлнө.

Дамжуулан зээлдүүлэх нөхцөл: Засгийн газар ЕХЭҮ-т болон АХС-ийн

зээлийн эх үүсвэрийг Дархан-Уул

аймгийн захиргаанд дамжуулан

зээлдүүлнэ. Энгийн эх үүсвэрийн зээл,

Page 5: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

5

хөнгөлөлттэй эх үүсвэрийн хүү тогтмол

байх бөгөөд 3.75 хувийн хүүг ашиглалт

гарсан өдрөөс эхлэн тооцно.

Дамжуулан зээлдүүлсэн зээлийн

үндсэн төлбөрийг хойшлуулах 4 жилийг

оролцуулан 20 жилийн хугацаанд төлөх

бөгөөд анхны төлбөрийг 2020 оноос

эхлэн жил бүрийн 06 дугаар сарын 01 ба

12 дугаар сарын 01-ний өдрүүдэд

Сангийн яаманд төлнө.

Б. Төслийн зорилго

Монгол улсын Дархан-Уул аймгийн хот байгуулалт түүний төлөвлөлтийг

байгаль орчинд сөрөг нөлөөгүй, ээлтэй, тогтвортой байдлаар хөгжүүлснээр чанар

аюулгүй байдлын үзүүлэлтийн түвшин дээшилж, хүн амын амьдрах орчны төлөв

байдал сайжирна.

Төсөл хэрэгжсэнээр Монгол улсын 2 дах том хотод үйлдвэржилтийг дэмжих,

төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн ялгааг арилгах үндсэн нөхцөл бодитойгоор

бий болно.

Төслөөр Дархан хотын бохир усны менежмент сайжирч, бохир ус цэвэрлэх

төв байгууламж (ТЦБ), ариутгах татуурга болон насос станцын үйл ажиллагааны

түвшин дээшилнэ. Төсөл хэрэгжсэнээр Дарханы ус сувгийн байгууллагын

менежментийн чадавхыг бэхжүүлж, байгууллагын бодлого бүтэц, зохион

байгуулалтыг оновчтой болгоход дэмжлэг болно. Мөн Дархан хотын НАА-н

байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, бүтцийг оновчтой боловсронгуй болгох үйл

ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглүүлэн Техникийн туслалцааг

хэрэгжүүллээ.

Дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд төслийн удирдах нэгж зохицуулагч, худалдан

авалт хариуцсан ажилтан, санхүүгийн ажилтан, хяналт шинжилгээ, үнэлгээний

мэргэжилтэн, захиргааны туслах ажилтан/орчуулагч, жолооч болон Дархан дахь

нэгжид ус хангамж ариутгах татуургын инженер/ багийн ахлагч, барилгын хийц

бүтээцийн хяналтын инженер, захиргааны ажилтан/орчуулагч нарын 9 хүний орон

тоотойгоор ажиллаж байна.

В. Төслийн хүрэх үр дүн

Үр дүн 1: Бохир ус цэвэрлэх байгууламж шинэчлэгдэнэ.

Төслийн үр дүнд орчин үеийн Үйлдвэрлэлийн бүтээмж өндөртэй, эрчим

хүчний хэмнэлттэй цэвэрлэх процесс болох биофильмт технологийг (идэвхжүүлсэн

лаг) ашиглах шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох бөгөөд нийт барилга

байгууламж болон тоног төхөөрөмжийг шинээр барьж суурилуулж тоноглоно.

Манай орны эрс тэс уур амьсгалд зохицсон технологийг нэвтрүүлснээр

цэвэрлэх байгууламжаас гарах хаягдах усны чанар, дотоодын болон олон улсын

Page 6: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

6

стандартын шаардлагын түвшинд хүрнэ. Бохир усны цэвэрлэх хүчин чадлын өдрийн

хэвийн үеийн ачаалал нь 16,000 шоо метр бохир ус ариутгах ба оргил ачаалал нь

өдрийн 24,000 шоо метр байна.

Төслийн хүрээнд одоо ашиглагдаж буй 2, ашиглалтгүй байгаа 1 насос

станцыг бүрэн шинэчилж тоноглосноор цэвэрлэх байгууламжид төвлөрөх бохир

усны цуглуулалтыг ихэсгэж эрчим хүчний хэмнэлттэй цэвэрлэх боломжийг бий

болгоно.

Орчин үеийн цэвэр бохир усны лаборатори ашиглалтад орсноор усны

чанарыг олон улсын стандартуудад нийцүүлэн шинжилж үр дүнг гаргадаг болно.

Үр дүн 2: Дулааны болон бохирын шугам хоолой шинэчлэгдэнэ.

Төслөөр ашиглалтын шаардлага хангахгүй нийт 7,4 км урт бохир усны шугам

хоолойг шинэчилнэ. Ингэснээр үйлдвэрүүдийн бохир усыг урьдчилсан цэвэрлэх

байгууламжаар дамжуулан төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх нөхцөл бий

болно.

Мөн цэвэрлэх байгууламжийг төвийн дулааны сүлжээнд холбох зорилгоор

1,1 км дулааны хос шугам хоолойг шинээр, дулааны 3-р насос станцын тоног

төхөөрөмж болон цахилгаан тоноглолыг шинэчилнэ. Цэвэрлэх байгууламж дулаанд

холбогдсоноор цаашдын ашиглалтын зардал буурч, ажилчдад ажиллах таатай

нөхцөл бүрдэнэ.

Үр дүн 3: Төслийн менежментийн дэмжлэг ба чадавхыг бэхжүүлэх.

(i) Төслийн менежмент, институцийг бэхжүүлэх

НАА-н салбарын менежментийн чадавхыг хөгжүүлэх, ашиглалт ба засвар

үйлчилгээг сайжруулах, онцгой байдлын үед авах арга хэмжээг нарийвчилсан зураг

төсөл боловсруулан хэрэгжүүлж, түүнд хяналт тавьж мэргэжлийн дэмжлэг үзүүлэх

боломжийг бий болгоно.

(ii) Төслийн удирдах нэгжийн чадавхыг бэхжүүлэх

Төслийн хэрэгжилтийн явцад сургалт болон сургалтын аялалууд зохион

байгуулагдана. Төслийн явцад цэвэр ба бохир усны үнэ тарифын шинэчлэл, ариун

цэврийн орчин болон хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах талаар бодлого

тодорхойлох яриа хэлэлцүүлэг хийнэ. Байгаль орчны менежмент, ариун цэвэр ба

хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах талаар олон нийтийг хамруулсан

компанит ажил зохион байгуулна.

Төсөл хэрэгжүүлэхтэй зэрэгцүүлэн НАА-н үйлчилгээний институц бүтцийг

хөгжүүлэх, стратеги төлөвлөлт ба үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр дэмжлэг

үзүүлэхэд чиглэсэн Техникийн туслалцааны төслийг хэрэгжүүллээ.

Page 7: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

7

II. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА

А. Төслийн худалдан авалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилт

Худалдан авалтын төлөвлөгөөний жагсаалтыг дэлгэрэнгүй гаргаж, ажил

үйлчилгээ тус бүрээр төслийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг үндэслэн

боловсруулж, 2016 оны 12 дугаар сард болсон төслийн удирдах хорооны хурлаар

хэлэлцүүлж батлуулсан.

Энэ жилд нийт төсөл хэрэгжүүлэх хугацаанд хэрэгжих үндсэн 3, туслах чанарын

3 нийт 6 худалдан авалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнийг хэрэгжүүлэх

хугацаа, сонгон шалгаруулах арга, зохион байгуулалтын үйл явц бүрээр товч

танилцуулая. Үүнд Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг шинэчлэх

ажлын олон улсын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах А1 багцийн худалдан авалтын

ажил зохион байгуулагдаж байна. Баталсан төлөвлөгөө ёсоор энэ жилийн III

улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөсөн ч тодорхой шалтгааны улмаас 3

сараар тендерийн хугацааг сунгасан. Гэсэн хэдий ч ирэх сард тендер

шалгаруулалтыг дуусгаж, барилгын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахаар

төлөвлөж байна.

Харин Дархан хотын цэвэрлэх байгууламжийг төвлөрсөн далаан хангамжид

холбох ажлыг төслийн хүрээнд хийхээр тусгасан, үүний дагуу дулааны шугам

сүлжээг шинээр барих А2-1 багц ажлыг гүйцэтгэгч болон Дархан хотын зарим

бохирын шугам хоолойг шинэчлэх, өргөтгөх А2-2 багц ажлын гүйцэтгэгчийг

дотоодын нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар зохион байгуулж, 2017 оны 8

дугаар сард 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг шалгарсан гүйцэтгэгч компаниудтай

байгуулан, барилга угсралтын ажил гүйцэтгэгдэж байна.

Төслийн удирдах нэгжийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх үүрэг бүхий 3 бие

даасан зөвлөх сонгон шалгаруулах ажлыг худалдан авалтын төлөвлөгөөнд заасны

дагуу зохион байгуулж байна. Ингэхдээ АХБ-ны худалдан авалтын дүрэм, журмын

хэрэгжилтийг хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах, төслийг цаг хугацаанд

хэрэгжүүлэх, хугацаа хэмнэх зэрэг шалтгааны улмаас цаг үеийн холбогдолтой

туслах чанарын 3 худалдан авалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ талаар

Е бүлэгт тодорхой дурьдах болно.

Төслийн худалдан авалтын үйл ажиллагааг АХБ-аас гаргасан заавар, журмын

дагуу гүйцэтгэж байна. Худалдан авалтын хугацааны хувьд дээр дурдсан 3 үндсэн

худалдан авалтын олон улсын гүйцэтгэгчийн шалгаруулалт төлөвлөсөн

хугацаанаас одоогоор 1 сарын хугацаа хоцорч байгаа бол дотоодын нээлттэй

тендер шалгаруулалт төлөвлөсөн хугацаанаас 1 сараас өмнө зохион байгуулагдаж,

III улиралд багтаан гэрээ байгуулж, ажил эхлүүлсэн. Бусад туслах чанарын 3

худалдан авалтыг “Бие даасан зөвлөх шалгаруулах арга” (Байгаль орчны болон

Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт зөвлөх, Хуулийн зөвлөх) хэрэглэн энэ оны IV

улиралд багтаан гэрээ байгуулахаар төлөвлөж байна.

Page 8: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

8

Худалдан авалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг цаг алдалгүй,

шуурхай, чанартай зохион байгуулах нь цаашдын төслийн үргэлжлэх хугацаанд

шууд нөлөөлөх чухал ач холбоотой юм.

Б. А1 багц, Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг шинэчлэн

шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын талаар

Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх А1 багц ажлын барилга

угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй

тендерийн баримт бичиг /ТББ/-ийг төслийн Зээл хэрэгжүүлэх зөвлөх /ЗХЗ/-ийн баг

боловсруулж Төслийн удирдах нэгж /ТУН/, тендерийн үнэлгээний хороонд /ТҮХ/

2016 оны 12 дугаар сарын 15-нд хүлээлгэн өгсөн. Үнэлгээний хороонд ТББ-ийг

танилцуулж, хэлэлцүүлэн, АХБ-д хүргүүлж, тэдгээрийн санал дүгнэлтийг нь авч

нэгтгэн, холбогдох өөрчлөлтүүдийг ТББ-т тусган, АХБ-д дахин хүргүүлж, зөвшөөрөл

аваад нийтэд 2017 оны 2 дугаар сарын 24-ны өдөр зарласан. Энэхүү ТББ-ийг

эцэслэн баталгаажуулах үйл явц нь Үнэлгээний хороонд 4 удаа танилцуулж

хэлэлцүүлсэн бол, зөвхөн ТББ-тай холбоотой асуудлаар АХБ-тай 3 удаагийн

уулзалт зохион байгуулж, ярилцаж хэлэлцэн, 2 удаа ТББ-ийг нийтэд зарлах

зөвшөөрөл авахаар АХБ-д хүргүүлсэн болно.

Тендерийн урьдчилсан уулзалтыг 2017 оны 03-р сарын 10-нд Дарханд зохион

байгуулж, нийт 25 байгууллагын 85 төлөөлөгчид оролцсон. Тендерт оролцогч болон

сонирхогчидтой хийсэн хурлын тэмдэглэл хөтөлж, тендерт оролцогчдод болон АХБ-

д хүргүүлсэн.

Тендерт оролцогч нараас тендер зарлагдсан 45 хоногийн хугацаанд нийт

давхардсан тоогоор 12 компанийн 56 асуулт, тодруулга, хүсэлтэд хариу өгсөн. Нийт

тендерт оролцогч нараас ирүүлсэн санал хүсэлт, тодруулгаас харахад 50 гаруй хувь

нь 6 дугаар бүлэг буюу захиалагчийн даалгавар болох техникийн хэсгээс тодруулга

хүссэн, 30 орчим хувь нь тендерийн хугацааг сунгах хүсэлт гаргасан, үлдсэн 20

гаруй хувь бусад бүлгээс тодруулга асуулт тавьсан байв.

ТББ-ийг нийт 40 компани худалдан авч, тендерийн нээлтийг 2017 оны 04

сарын 11-ны өдрийн 10.00 цагт /Улаанбаатарын цагаар/ зохион байгуулсан,

нээлтэнд 4 орны 7 тендерт оролцогч саналаа ирүүлсэн. Тендерийн нээлтэнд

Монгол, Хятадын хамтарсан түншлэлээр тендерт оролцогч санхүүгийн саналын

дугтуй ирүүлээгүй байсан тул үлдсэн 6 тендерт оролцогчийн техникийн саналд

үнэлгээ хийсэн.

Ирүүлсэн техникийн саналыг энэ оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл

үнэлгээний хороо ТУН-ийн дэмжлэгтэйгээр үнэлгээ хийж, АХБ-д 2 удаа техникийн

саналын үнэлгээний тайлан хүргүүлсэн ч АХБ-аас хүлээн зөвшөөрөөгүй, хариуд нь

хоёр үндсэн асуудлыг ТҮХ-д тавьж хэрэгжүүлэхийг шаардсан. Нэгдүгээрт үнэлгээ

хийх үйл явцад төслийн ЗХЗ-ийг Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу заавал

оролцуулж, дэмжлэг туслалцааг авах ёстой /энэ нь А1 багц ажлын гүйцэтгэгчтэй

гэрээ хийх хүртэл/, нөгөө асуудал нь Герман, Италийн хамтарсан компанийн

түншлэл буюу тендерт оролцогч №4-ийг ЗХЗ-тэй ашиг сонирхолын зөрчилтэй байна

гэж үзсэн ТҮХ-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэв. Энэ асуудлаар АХБ-ны

Page 9: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

9

суурин төлөөлөгчийн газрын холбогдох 6 ажилтан ТҮХ-ийн гишүүдтэй БХБЯ-н дээр

2017 оны 6 дугаар сарын 21-ны өдөр ирж, уулзалт хийж, дээрхи хоёр асуудлыг

хэлэлцсэн. Мөн үүний дараачаар АХБ-ны суурин төлөөлөгчийн газар дээр МОН-

3244/3245 төслийн улирлын тайлангийн уулзалт 2017 оны 7 дугаар сарын 03-ны

өдөр болсон. Энэ хурал дээр ТҮХ-ийн дарга буюу БХБЯ-ны НААБХЗГ-ын дарга

О.Лхагвацэдэн оролцож, дээрхи хоёр асуудлаар дахин хэлэлцээд, АХБ-ны тавьсан

шаардлагыг хүлээж авахаар болж, ЗХЗ-ийн баг техникийн саналын үнэлгээг дахин

хийж, 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ТҮХ-д А1 багцийн техикийн үнэлгээний

тайланг хүлээлгэж өгсөн.

ЗХЗ-ийн хийсэн тайлангий ТҮХ хэлэлцээд АХБ-д техникийн саналыг 2 удаа

шинэчилж хүргүүлсэн бөгөөд хамгийн сүүлийн техникийн үнэлгээний тайланг 2017

оны 9 дүгээр сарын 18-нд АХБ-д хүргүүлсэн. Хэрэв АХБ-аас техникийн саналын

үнэлгээнд зөвшөөрөл өгсөн тохиолдолд ирэх 10 дугаар сард багтаан санхүүгийн

саналын үнэлгээ хийж, шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахаар төлөвлөж

байна.

В. А2-1, Дархан хотын цэвэрлэх байгууламжийн дулааны шугам сүлжээг

шинээр барих барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

ажлын талаар

ТУН-ээс АХБ-ны Ажлын хэсэг Монголд 2015, 2016 онд ажиллах үеэр байгуулсан

харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийн шийдвэрээр А2-1 болон А2-2 багц ажлын

гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх бүхий Үнэлгээний хороог Дархан-Уул аймагт

зохион байгуулахаар заасан. Үүний дагуу Дарханд тендерийн үнэлгээний хороог

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр А/108

дугаар захирамжаар байгуулан ажилласан. Үнэлгээний хороо 7 хүний

бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан, АХБ-ны суурин төлөөлөгчийн газраас эдгээр

хүмүүст АХБ-ны худалдан авалтын журмаар дотоодын тендер сонгон шалгаруулалт

хэрхэн хийх талаар 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр сургалт Дарханд зохион

байгуулсан.

Дулааны шугам сүлжээ шинээр барих А2-1 багц болон Дархан хотын зарим

бохирын шугам хоолойг өргөтгөх, шинэчлэх А2-2 багц ажлын зургийг гэрээний дагуу

ЗХЗ-ийн туслан гүйцэтгэгч ”Эрчим төсөл” ХХК гүйцэтгэсэн.

Батлагдсан ажлын зургийн дагуу ТББ-ийг боловсруулж ЗХЗ-өөс ТҮХ-д

хүлээлгэж өгсөн. ТББ-ийг үнэлгээний хорооны хурлаар хэлэлцээд АХБ-д хүргүүлж

нийт зарлах зөвшөөрөл авсны дагуу А2-1 багц ажлын тендерийг 2017 оны 5 дугаар

сарын 17-ны өдөр нийт зарласан. Нийт 23 сонирхогч этгээдээс ТББ худалдан авсан.

Тендерийн өмнөх уулзалтыг 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдөр зохион

байгуулахад 5 компанийн 10 гаруйн хүн оролцсон.

Тендерийн нээлтийг ТББ-т заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн

10.00 цагт /Улаанбаатарын цагаар/ Дарханд хүлээн авахад нийт 11 тендерт

оролцогч саналаа ирүүлсэн.

Page 10: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

10

Тендерийн үнэлгээг нийт 14 хоногт багтаан хийж, үнэлгээний тайланг АХБ-д

2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлсэн. АХБ-аас А2-1 багц ажлын

гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үнэлгээний тайланг хянаж үзээд 2017 оны 7

дугаар сарын 14-ны өдөр гэрээ байгуулах зөвшөөрөл өгсөн. А2-1 багц ажлын сонгон

шалгаруулалтаар “Хүрд” ХК-ний ирүүлсэн тендерийн санал хамгийн сайн гэж

үнэлэгдсэн тул, гэрээний хэлцэл хийж, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр уг ажлыг

501,426.09 ам.доллароор гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, одоо барилга угсралтын

ажил гүйцэтгэгдэж эхлээд байна. Гэрээний хугацаа 2018 оны 10 сарын 30-нд дуусна.

Г. А2-2, Дархан хотын бохир усны шугам хоолой шинэчлэн өргөтгөх барилга

угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын талаар

Бохирын шугам хоолойн өргөтгөл, шинэчлэлийн А2-2 багц ажлын батлагдсан

зургийн дагуу боловсруулсан ТББ-ийн төслийг ЗХЗ-өөс 2017 оны 3 дугаар сарын 27-

нд ТҮХ-д хүлээлгэж өгсөн. ТББ-ийн төслийг үнэлгээний хорооны 2017 оны 4 дүгээр

сарын 03, 27-ны өдрийн хурлаар хэлэлцэж батлаад, АХБ-д хүргүүлж нийт зарлах

зөвшөөрөл 2017 оны 5 дугаар сарын 09-ны өдөр авсны дагуу А2-1 багц ажлын

тендерийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нийтэд зарласан. Нийт 14 сонирхогч

этгээдээс ТББ худалдан авсан. Тендерийн өмнөх уулзалтыг 2017 оны 5 дугаар

сарын 22-ны өдөр зохион байгуулахад 4 компанийн 7 хүн оролцсон.

Тендерийн нээлтийг ТББ-т заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн

14.00 цагт /Улаанбаатарын цагаар/ Дарханд хүлээн авахад нийт 9 тендерт оролцогч

саналаа ирүүлсэн.

Тендерийн үнэлгээг нийт 17 хоногт багтаан хийж, үнэлгээний тайланг АХБ-д

2017 оны 6 дугаар сарын 29-ны өдөр хүргүүлсэн. АХБ-аас А2-1 багц ажлын

гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үнэлгээний тайланг хянаж үзээд 2017 оны 7

дугаар сарын 07-ны өдөр санал, зөвлөмж ирүүлсний дагуу үнэлгээний хорооноос

үнэлгээний тайланд тайлбар хийж АХБ-д хүргүүлсэн. АХБ-аас үнэлгээний тайланг

дахин хянаж үзээд гэрээ байгуулах зөвшөөрөл 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр

өгсөн. А2-2 багц ажлын сонгон шалгаруулалтаар “Бридж Констракшн” ХХК-ний

ирүүлсэн тендерийн санал хамгийн сайн гэж үнэлэгдсэн тул, гэрээний хэлцэл хийж,

2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр уг ажлыг 599,633.92 ам.доллароор гүйцэтгэхээр

гэрээ байгуулсан, одоо барилга угсралтын ажил эхлээд явж байна. Гэрээний

хугацаа 2018 оны 10 сарын 30-нд дуусна.

Д. Бие даасан зөвлөхүүдийг сонгон шалгаруулах ажлын талаар

Байгаль орчин, Нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн болон Хуульчийн бие

даасан зөвлөхүүдийн ажлын даалгаврыг АХБ-нд 2017 оны 1 дүгээр сарын 16-нд

хянуулахаар хүргүүлж, улмаар 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр нийтэд зарлах

зөвшөөрөл ирсэн. ТУН 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 14 хоногийн

хугацаатай АХБ-ны зөвлөх сонгон шалгаруулах цахим систем болон өдөр тутмын

сонинд зарыг тавьсан бөгөөд 2017 оны 02 сарын 27-нд материалыг хүлээн авсан.

Нийт 3 бие даасан зөвлөхийн зарлагдсан ажлын байранд давхардсан тоогоор 26

хүн материалаа ирүүлсэн.

Page 11: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

11

Ирсэн материалуудыг зөвлөхийн ажлын байр тус бүр дээр үнэлгээг хийж 2017

оны 3 дугаар сарын 17 хэлэлцэж, баталгаажуулсан. Хуулийн бие даасан зөвлөхөөс

бусад хоёр бие даасан зөвлөхүүдийг барилга байгууламжийн гүйцэтгэгчийг сонгон

шалгарч, барилга угсралтын ажил эхэлж, жигдэрсэний дараагаар буюу энэ оны IV

улиралд авч ажлуулхаар АХБ-тай тохирсон тул тэдгээрийн сонгон шалгаруулалтын

хугацаа болоогүй байна.

Харин Хуулийн бие даасан зөвлөхийг А1 багц ажлын олон улсын нээлттэй

тендер шалгаруулалт дуусахаас өмнө буюу 2017 оны II улиралд гэрээ байгуулахаар

төлөвлөж байсан. Гэтэл А1 багц ажлын тендерийн шалгаруулалт тодорхой

шалтгааны улмаас хойшлогдсон тул тендерийн хүчтэй хугацааг БХБЯ-аас АХБ-д

хүсэлт тавьж 3 сараар сунгасан тул Хуулийн бие даасан зөвлөхийн сонгон

шалгаруулалт дагаад хойшилсон. Ирэх 10 дугаар сард багтаан Хуулийн бие даасан

зөвлөхтэй гэрээ байгуулахаар төлөвлөж байна.

Е. Төслийн удирдах нэгжийн зарим ажилтнуудыг сонгон шалгаруулах ажлын

талаар

ТУН-ийн Улаанбаатарт ажиллах Захиргааны туслах ажилтан-орчуулагчийн

ажлын байрыг нийтэд зарлах ажлын даалгаврыг АХБ-аас хянаж үзээд 2017 оны 2

дугаар сарын 13-нд зөвшөөрөл ирсэн. Үүний дагуу өдөр дутмын сонин болон

төслийн цахим хуудасанд ажлын байрны зарыг нийтэд зарласан. Зарын дагуу

дурдсан хугацаанд сонирхогч хүмүүсээс ирүүлсэн 7 материалыг 2017 оны 02-р

сарын 24-ний өдрийн 10.00 цаг /Улаанбаатарын цагаар/ хүртэл хүлээн авч,

сонирхосон этгээдүүдээс сонгон шалгаруулалт хийж, хамгийн сайн гэж үнэлэгдсэн

Ц.Оюун-Эрдэнийн материалыг АХБ-д 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

хүргүүлсэн.

АХБ-аас шалгаруулсан ажилтны бүрдүүлсэн материалыг хянаж үзээд 3 дугаар

сарын 24-ны өдөр ажилд авах зөвшөөрөл ирсний дагуу БХБЯ-ны Төрийн нарийн

бичгийн даргын 2017 оны Б/50 тушаалаар Ц.Оюун-Эрдэнийг МОН-3244/3245

төслийн Захиргааны туслах ажилтан-орчуулагчийн албан тушаал ажилд томилж

ажлуулж байна.

Мөн төслийн Дархан дахь салбарт ажиллах Ус хангамж ариутгах татуургын

инженер Ч.Угтахбаярыг 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдөр өдөр тутмын 2 сонинд

уг ажлын байрыг зарлаж, сонгон шалагаруулаад 2016 оны 9 дүгээр сарын 05-ны

өдөр материалыг нь бусад Дархан хотод ажиллах хүмүүсийн хамт АХБ-д

хүргүүлсэн. АХБ-аас Дарханд ажиллуулахаар сонгон шалгаруулсан хүмүүсийн

материалтай танилцаад 2016 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр ажилд томилох

зөвшөөрөл өгсөн. Гэсэн хэдий ч АХБ-ны дунд хугацааны ажлын хэсгийн 2016 оны

11 дүгээр сарын 01-ны өдөр байгуулсан Санамж бичигт заасны дагуу барилга

угсралтын ажил эхлэх үед ажилд томилохоор заасны дагуу БХБЯ-ны ТНБД-ийн

Б/155 тоот тушаалаар 2017 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн Ч.Угтахбаярыг

уг ажилд томилон ажиллуулж байна.

Page 12: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

12

III. ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА САНХҮҮЖИЛТ

А. Өртөг ба санхүүжилт

Төслийн нийт өртөг нь 20,68 сая америк доллар байх ба үүнд барилгын

ажлын болон үнэ ханшийн өсөлт, магадалшгүй зардлууд, зээлийн хүү, татвар болон

бусад хураамжууд багтсан болно. АХБ-ны зээлээр цэвэрлэх байгууламжийг (зураг

төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж угсарч

суурилуулах гэсэн схемээр 1 багц, барилгын ажил ба тоног төхөөрөмжийн 2 багц,

зөвлөх үйлчилгээний 1 багц, хүү болон хөрөнгө хадгалсны хураамж) зэргийг

санхүүжүүлнэ. Засгийн газар татвар хураамж, газар чөлөөлөлт ба нүүлгэн

шилжүүлэлтийн зардал зэргийг дотоодын санхүүжилтээр гүйцэтгэнэ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2015 оны 06

дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу Банк нь Монгол

Улсад дээрх зээлийн хэлэлцээрт тусгагдсан нөхцөл болзлын дагуу 9,450,000.00

ам.доллартай тэнцэх энгийн эх үүсвэрийн зээл, 6,159,000.00 зээлжих тусгай эрхтэй

тэнцэх 9.050,000.00 ам долларын хөнгөлөлттэй эх үүсвэрийн зээлийг олгохыг

зөвшөөрсөн.

Анхны

тооцоолсон Бодит

санхүүжилт

Эх сурвалж Нийт

дүн (%)

Нийт дүн

(%)

Aзийн хөгжлийн банк

Ердийн хөрөнгийн эх үүсвэр (зээл) 9.45 46 1.09 99

Тусгай сангийн эх үүсвэр (зээл) 9.05 44 0.00 0

Монгол улсын Засгийн газар 2.18 11 0.01 1

Нийт 20.68 100 1.11 100

Б. Төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

(сая ам доллар)

Бүрэлдхүүн Шинэчилсэн төлөвлөгөө

Бодит гүйцэтгэл

A. Суурь өртөг 1. Цэвэрлэх байгууламж ба насос станц шинэчлэх 15.00 0.00 2. Дулааны шугам ба бохирын шугам хоолой шинэчлэх 1.67 0.12 3. Төслийн менежментийн дэмжлэг ба чадавхийг бэхжүүлэх 2.34 0.80 Дэд дүн (A) 19.01 0.92 Б. Магадлашгүй зардлууд 0.97 0.00 B. Төсөл хэрэгжих явцын санхүүгийн хураамжууд 0.70 0.04

Нийт (A+Б+В) 20.68 0.96

В. Төслийн санхүүжилтын төлөвлөгөө

(сая ам доллар)

Page 13: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

13

Г. Зээлийн хөрөнгийн дахин хуваарилалт

2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Азийн хөгжлийн банк ЭХЭҮ-ийн зээлийн

ангилал 5:“Хувиарлагдаагүй”-аас зээлийн ангилал 3:“Төслийн удирдлага, Захиргаа,

Зөвлөх үйлчилгээ”-нд 0.54 сая ам долларын анхны зээлийн хөрөнгийн дахин

хуваарилалтыг баталсан. Төслийн анхны тооцоогоор Зээлийн ангилал 3 буюу

“Төслийн удирдлага, Захиргаа, Зөвлөх үйлчилгээ” нь 1.64 сая ам доллар ба ангилал

5 буюу “Хувиарлагдаагүй” ангилал нь 1.34 сая ам доллар байхаар анх

төлөвлөгдсөн. ЭХЭҮ-ийн зээлийн гэрээний Хавсралт 2-т заасан ЭХЭҮ-ийн зээлийн

3 дахь ангилал буюу “Төслийн удирдлага, захиргаа, Зөвлөх үйлчилгээ”-д

хуваарилагдсан дүн хэтэрсэн учраас зээлийн дахин хуваарилалт хийгдсэн. Энэ нь

ТЭЗҮ батлуулах зөвлөх үйлчилгээний зардал, бие даасан зөвлөхүүдийн зардал,

ТУН-ийн тавилга, тоног төхөөрөмж, автомашиныг худалдан авах зардал шинээр

нэмэгдсэн, Зээл хэрэгжүүлэх зөвлөхийн өртөг төслийн бэлтгэл ажлын үед анх

тооцоолсноос нэмэгдсэн зэргээс шалтгаалсан болно.

Төслийн хэрэгжилтийн нийт хугацааны ТУН-ийн үйл ажиллагааны зардлыг

тооцож үзэхэд ТУН-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай хөрөнгө

хүрэлцэхгүй тооцоо гарсан тул өмнөх ажлын хэсгээр тохирсоны дагуу зээлийн

хөрөнгийн хоёр дахь дахин хуваарилалтыг зардал хооронд хийхээр санал

боловсруулж ирэх ажлын хэсэгт танилцуулахаар төлөвлөөд байна.

ЭХЭҮ-ийн зээлийн хөрөнгийн хоёр дахь дахин хуваарилалтын саналыг дор хүснэгтээр харуулав.

1Бохир ус цэвэрлэх

байгууламж ба насос станц 4,570,000.00 - 4,570,000.00

2

Дулааны шугам ба бохирын

шугам 1,490,000.00 (430,000.00) 1,060,000.00

3

Төслийн менежментийн

дэмжлэг ба Чадавхийг

бэхжүүлэх 2,180,000.00 590,000.00 2,770,000.00

4

Хэрэгжүүлэлтийн үеийн

санхүүгийн хураамжууд 410,000.00 - 410,000.00

5 Хуваарилагдаагүй зардал 800,000.00 (160,000.00) 640,000.00

Нийт 9,450,000.00 - 9,450,000.00

Анхны дахин

хувиарилагдсан

зардал

Төлөвлөсөн

өөрчлөлт

2 дахь дахин

хувиарилагдсан

зардалДугаар

Ангилал

Page 14: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

14

Д. АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТ

2017 оны бодит болон хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулсан гэрээ байгуулалт болон зарцуулалтын төсөөлөл

(сая ам доллар)

АХБ-ны ердийн хөрөнгийн эх үүсвэрийн зээлийн гэрээ байгуулалт болон зарцуулалт

Азийн хөгжлийн банкны ердийн хөрөнгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр

2017 оны 9 дүгээр сарын 25-ны байдлаар төслийн хэрэгжилтийн хугацаанд өссөн

дүнгээр 2.976 сая ам.долларын (нийт ердийн хөрөнгийн эх үүсвэрт хуваарилагдсан

зээлийн 31.5%) гэрээ байгуулж 1.094 сая ам долларын (нийт ердийн хөрөнгийн эх

үүсвэрт хуваарилагдсан зээлийн 11.6%) зарцуулалт хийсэн болно.

2017 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 6.458 сая ам.долларын гэрээ байгуулахаар төлөвлөснөөс 1.195 сая ам долларын буюу 18.5% гэрээ байгуулсан. Нийт 0.891 сая ам.долларын зарцуулалт хийхээр төлөвлөснөөс 0.632 сая ам долларын буюу 71% санхүүжилт хийгдээд байна.

Тайлангийн үлдсэн хугацаанд Үр дүн 2: Дулааны болон бохирын шугамын барилгын ажлын санхүүжилтэнд 0.277 сая ам доллар, Үр дүн 3: төслийн менежмент, худалдан авалт ба хяналтын дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээний санхүүжилтэнд 0.234 сая ам долларын төлөвлөсөн санхүүжилт хийгдэнэ.

Албан

ёсны

төсөөлө

л

Бодит

гүйцэтгэл

Албан

ёсны

төсөөлөл

Бодит

гүйцэтгэл

Албан

ёсны

төсөөлөл

Бодит

гүйцэтгэл

Албан

ёсны

төсөөлөл

ХБ

гүйцэтгэл

Албан

ёсны

төсөөлөл

ХБ

гүйцэтгэлЗөрүү

ГЭРЭЭ

БАЙГУУЛАЛТ0.090 0.090 0.000 0.000 0.120 1.105 14.421 13.187 14.630 14.382 -0.249

ЗЭЭЛ 3244 ЭХЭҮ 0.090 0.090 0.000 0.000 0.120 1.105 6.248 4.703 6.458 5.898 -0.560

ЗЭЭЛ 3245 ТСЭҮ 0.000 0.000 0.000 0.000 0.000 0.000 8.173 8.484 8.173 8.484 0.311

ЗАРЦУУЛАЛТ 0.128 0.128 0.000 0.000 0.246 0.504 1.849 1.921 2.223 2.553 0.330

ЗЭЭЛ 3244 ЭХЭҮ 0.128 0.128 0.000 0.000 0.246 0.504 0.516 0.588 0.890 1.220 0.330

ЗЭЭЛ 3245 ТСЭҮ 0.000 0.000 0.000 0.000 0.000 0.000 1.333 1.333 1.333 1.333 0.000

4-р улирал Нийт

АХБ-ны зээлийн эх үүсвэр

1-р улирал 2-р улирал 3-р улирал

Page 15: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

15

Хүснэгтэд зээлийн хуваарилагдсан зардлыг нийт зээлийн гэрээ байгуулалт

болон зарцуулалттай харьцуулан харуулав.

АХБ-НЫ ЕХЭҮ-ИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАЛТ БОЛОН ЗАРЦУУЛАЛТ (ам доллар)

1

Бохир ус цэвэрлэх байгууламж

ба насос станц 4,570,000 4,570,000 - - - - - - 4,570,000

2

Дулааны шугам ба бохирын

шугам 1,490,000 1,490,000 1,007,890 149,000 117,560 - 117,560 8 1,372,440

2.1 Насос станц - - - - - - - - -

2.2 Бохирын шугам 816,000 816,000 548,904 67,000 64,022 96 64,022 8 751,978

2.3 Дулааны шугам 674,000 674,000 458,986 82,000 53,538 65 53,538 8 620,462

3

Төслийн менежментийн

дэмжлэг ба Чадавхийг

бэхжүүлэх 2,180,000 398,000 187,457 692,200 522,291 75 786,646 36 1,393,354

C1

Төслийн төсөл, удирдлага,

хэрэгжилт болон хяналтын дэмжлэг,

чадавхи бэхжүүлэх зөвлөх

үйлчилгээ 1,570,118 - - 460,000 394,000 86 394,000 25 1,176,117

C1-1

ТЭЗҮ-ийг эцэслэж Монгол Улсын

Барилгын тухай хуулийн дагуу

баталгаажуулах зөвлөх үйлчилгээ 28,000 - - - - - 28,000 100 -

C2-1

Байгаль орчны үнэлгээний

мэргэжилтэн 37,500 37,500 - 2,000 - - - - 37,500

C2-2

Нүүлгэн шилжүүлэлт, нийгмийн

хөгжил болон жендерийн үнэлгээний

мэргэжилтэн 24,200 24,200 - 2,000 - - - - 24,200

C2-3 Хуулийн мэргэжилтэн 26,300 26,300 - 2,000 - - - - 26,300

3.2

ТУН болон ТУНД-ийн үйл

ажиллагааны зардал 400,000 308,000 185,853 220,200 128,290 58 277,352 69 122,648

C3-1 Төслийн автомашин 63,882 - - - - - 63,882 100 -

C3-2

ТУН болон ТУНД-ийн оффисын

тоног төхөөрөмж 30,000 2,000 1,604 6,000 - - 23,411 78 6,589

4

Хэрэгжүүлэлтийн үеийн

санхүүгийн хураамжууд 410,000 - - 50,000 22,826 46 38,817 9 371,183

4.1 Барилгын ажлын үеийн зээлийн хүү 360,000 - - 50,000 22,826 46 24,382 7 335,618

4.2 Хөрөнгө хадгалсны хураамж 50,000 - - - - - 14,435 29 35,565

5 Магадлашгүй зардал 800,000 - - - - - - - 800,000

5.1 Бодит ажлын 280,118 - - - - - - - 280,118

5.2 Үнийн өсөлтийн 519,882 - - - - - - - 519,882

99 Тусгай данс - - - - (30,393) - 151,789 - (151,789)

Нийт 9,450,000 6,458,000 1,195,347 891,200 632,283 71 1,094,812 12 8,355,188

Бодит гэрээ

байгуулалт

Төлөвлөсөн

зарцуулалт

Бодит

зарцуулалт %No Зээлийн ангилал

Дахин

хувиарилагдсан

зардал

Нийт

зарцуулалт /

өссөн дүнгээр/ %

Зээлийн

зарцуулаагүй

үлдэгдэл

Төлөвлөсөн

гэрээ

байгуулалт

Page 16: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

16

АХБ-ны тусгай сангийн эх үүсвэрийн зээлийн гэрээ байгуулалт болон зарцуулалт

Азийн хөгжлийн банкны тусгай сангийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр 2017

оны 9 дүгээр сарын 25-ны байдлаар төслийн хэрэгжилтийн хугацаанд гэрээ

байгуулалт болон зарцуулалт хийгдээгүй байна.

Азийн хөгжлийн банкны тусгай сангийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр 2017

онд нийт 8.172 сая ам. долларын гэрээ байгуулж, 1.333 сая ам.долларын

зарцуулалт хийхээр төлөвлөснөөс бохир ус цэвэрлэх байгууламжийн гэрээг 2017

оны 4 дүгээр улиралд байгуулснаар төлөвлөсөн санхүүжилт тайлангийн үлдсэн

хугацаанд хийгдэхээр хүлээгдэж байна.

АХБ-НЫ ТСЭҮ-ИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАЛТ БОЛОН ЗАРЦУУЛАЛТ (ам доллар)

Е. Засгийн газрын санхүүжилт

Засгийн газрын санхүүжилтэд нийт 2.18 сая ам долларыг төлөвлөсөн нь

татвар хураамж хэлбэрээр санхүүжигдэнэ. Энэ нь төслийн хүрээнд нийлүүлэгдэх

бараа, ажил, үйлчилгээний гаалийн болон албан татварын зохицуулалтын дагуу

зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээг

нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх Сангийн сайдын тушаалыг үндэслэн

тухай бүр чөлөөлөлтийг бүртгэж тайлагнах замаар хэрэгжинэ.

2016 оны 3 сарын 1-ний өдрийн дотоодын зах зээлээс худалдан авах бараа

үйлчилгээг нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн

жагсаалт батлах тухай Сангийн сайдын 91 тоот тушаал батлагдсанаар төслийн

хүрээнд нийлүүлэгдэж байгаа бараа, ажил үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх үйл

ажиллагаа хэрэгжих нөхцөл бүрдсэн болно. Тайлант хугацаанд 0.730 мянган

төгрөгийн бараа, ажил үйлчилгээг Зээлийн ангилал 3: Төслийн менежментийн

дэмжлэг -д нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлсэн байна.

1

Бохир ус цэвэрлэх

байгууламж ба насос

станц 8,484,172 8,172,538 - - 1,333,000 - - - - 8,484,172

2

Хэрэгжүүлэлтийн үеийн

санхүүгийн хураамжууд 281,809 - - - - - - 1,556 1 280,253

2.1

Барилгын ажлын үеийн

зээлийн хүү 281,809 - - - - - - 1,556 1 280,253

Нийт 8,765,982 8,172,538 - - 1,333,000 - - 1,556 1 8,764,425

No Зээлийн ангилал

Хувиарилагдсан

зардал

Төлөвлөсөн

зарцуулалт

Төлөвлөсөн

гэрээ

байгуулалт

Бодит

гэрээ

байгуулалт

Нийт Гэрээ

байгуулалт /

өссөн

дүнгээр/

Бодит

зарцуулалт %

Нийт

зарцуулалт

/ өссөн

дүнгээр/ %

Зээлийн

зарцуулаагүй

үлдэгдэл

Page 17: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

17

IV. ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ

А. Бүрэлдэхүүн хэсэг 1 : Бохир ус цэвэрлэх байгууламж ба насос станц

шинээр барих барилгын ажлын хэрэгжилтийн талаар

Урьдчилсан төлөвлөлтөнд захиргаа аж ахуйн барилга, хуваарьлах

байгууламж, гараж буюу агуулахын барилга, сараалжны барилга, агаарын станц,

лаг боловсруулах, лаг усгүйжүүлэх байгууламжууд, техникийн усны станц, хүлээн

авах камер,элс тос баригч, анхдагч болон эцсийн тунгаагуур, цэвэрлэгдсэн усны

хяналтын барилга, лаг нягтруулагч, механик усгүйжүүлэх, лаг хадгалах талбай,

эргэлтийн усны насос станц, үнэрийн хяналтын барилга зэргийг шинээр барих

бөгөөд хоногт 24,000м3 бохир ус татан зайлуулах хүчин чадал бүхий цэвэрлэх

байгууламжийг төлөвлөсөн.

Мөн одоо ашиглагдаж буй 2, ашиглалтгүй байгаа 1 насос станцыг бүрэн

шинэчилж тоноглох ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Орчин үеийн цэвэр бохир усны лаборатори ашиглалтад орсноор усны

чанарыг олон улсын стандартуудад нийцүүлэн шинжилж үр дүнг гаргадаг болно.

Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна.

Б. Бүрэлдэхүүн хэсэг 2 : Инженерийн Шугам Сүлжээний ажлуудын гэрээ

байгуулснаас хойш дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.

ДТУН барилгын ажилд эхлүүлэх зөвшөөрөл авахад шаардагдах бичиг

баримтуудыг бүрдүүлэн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот

байгуулалтын газраас Багц А2-1 буюу Дархан хотын дулааны насос станц №3-ын

шинэчлэлт, цэвэрлэх байгууламжийн дулааны шугам сүлжээг шинээр барих болон

Багц А2-2 буюу Дархан хотын бохир усны шугам хоолой шинэчлэн өргөтгөх

барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлүүдийг 2017 оны 08 сарын 11-нээс 2017 оны 11

сарын 15-ны хооронд олгосон.

Багц А2-1,А2-2 ажлын захиалагчийн техник хяналтын гэрээг Дархан хот

байгуулалт, барилга захиалагчийн газар ОНӨААТҮГ, Дархан Ус Суваг ОНӨХК,

Барилгын хөгжлийн төвтэй 2017 оны 8 сарын 16 өдөр байгуулан ажиллахаар

болсон.Уг багц ажлын зураг төслийг хийж гүйцэтгэсэн “Эрчим төсөл” ХХК -тай

зохиогчийн хяналтын гэрээг 2017 оны 8 сарын 23 өдөр байгуулсан.

“2017 оны 08 сарын 31-ны төсөлд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн 10-р

хурлаар “Хүрд” ХК-ийн 2017 оны төлөвлөгөө,Бридж Констракшн ХХК-ийн 9-р сарын

ажлын төлөвлөгөө, Багц А2-1, А2-2 ажлын захиалагчийн техник хяналтын ерөнхий

төлөвлөгөө, Байгал орчинтой холбоотой хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий

төлөвлөгөөг хэлэлцэн батлуулсан.

1. Бүрэлдэхүүн хэсэг 2-1 : Дархан хотын дулааны насос станц №3-ын

шинэчлэлт, цэвэрлэх байгууламжийн дулааны шугам сүлжээг шинээр барих

барилгын ажлын хэрэгжилтийн талаар

Page 18: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

18

Багц А2-1 буюу Дархан хотын дулааны насос станц №3-ын шинэчлэлт,

цэвэрлэх байгууламжийн дулааны шугам сүлжээг шинээр барих ажилд Дархан

сумын 8-р багт байрлах Дархан Дулааны Сүлжээ ТӨХК-ийн дулааны насос станц

№3-ын тоног төхөөрөмжийн шинэчлэл, Дархан сумын 3-р багийн нутаг дэвсгэрт

Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн Ф100мм голчтой хос 1.3км дулааны

шугам хоолойн барилгын ажлууд багтана.

Зураг 1. Дулааны 3-р насос станц, Төв цэвэрлэх байгууламжийн дулааны шугам

“Хүрд” ХК-ийн барилгын ажлын гүйцэтгэл

Гадна дулаан хангамжийн ил явах шугамын 1.6м өндөртэй төмөр бетон

тулгуур 60 ширхгийг бетон эдлэлийн үйлдвэрт үйлдвэрлэв. Ø100 мм яндангийн

гулсах дэр 500 ширхгийг төмөр хийцийн цехэд үйлдвэрлэсэн. 6/0.4кВ-ын хүчдэлтэй

2х400кВА чадалтай хаалттай дэд өртөөний КСО, ШО хуваарилах байгууламжуудыг

сонгон, захиалга хийсэн. Захиалагчийн техник хяналтыг Барилгын хөгжлийн төвөөс

томилогдсон хяналтын инженерүүд төмөр бетон эдлэлийн үйлдвэрлэлд хяналт

тавин ажиллаж байна.

Хүрд ХК-ийн нийт барилга ажлын гүйцэтгэл 10 хувьтай.

2017 оны 4-р улиралдаа багтан төмөр бетон эдлэлүүдийг үйлдвэрлэх, тоног

төхөөрөмжийн захиалга, сонголтыг хийж гүйцэтгэх нь 2018 оны 3-р сард Насос

станцын тоног төхөөрөмжийн угсрах ажлыг цаг алдалгүй эхлүүлэхэд нэн

шаардлагатай байна.

Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх хугацаанд гүйцэтгэгч “Хүрд” ХК” долоо хоног

бүрийн тайлан, гүйцэтгэлийг илд далд ажлын актаар баталгаажуулан ДТУН болон

захиалагчийн хяналт гүйцэтгэгчид танилцуулан ажиллаж байна.

Page 19: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

19

Захиалагчийн техник хяналтыг өдөр тутам Дархан хот байгуулалт, барилга

захиалагчийн газар, Дархан Ус Суваг ХК, долоо хоногт нэг удаа Барилгын хөгжлийн

төвөөс хийн, хяналтын нэгдсэн тайлангаа долоо хоног бүр ДТУН-д танилцуулж

байна.

2. Бүрэлдэхүүн хэсэг 2-2 : Дархан хотын бохир усны шугам хоолой

шинэчлэн өргөтгөх барилгын ажлын хэрэгжилтийн талаар

Багц А2-2 буюу Дархан хотын бохир усны шугам хоолой шинэчлэн өргөтгөх

барилгын ажилд Үйлдвэрийн бүсд Өмнөд насос станц хүртэл 1333метр – А1 хэсэг,

Өмнөд станцаас түрэлтийн 350мм голчтой 1.6км шугам хоолой, Авто вокзал хүртэл

өөрийн урсгалын Ф700,800 мм голчтой 1325м трасс дагуух худгуудийг сэргээн

засварлах, 2-р өргөх станцын урд төмөр замын баруун талд Ф800мм голчтой 260 м

төмөрбетон хоолой шинээр угсрах, 970м шугам сэргээн засварлах А4 хэсэг, Эрүүл

мэндийн 2-р төвийн урдуур 300мм голчтой 290м хуванцар хоолой, Ф200мм голчтой

37м хуванцар хоолой шинээр угсрах А5 хэсэг, Эмнэлгийн 6-р худгаас авто вокзал

хүртэл Ф300мм голчтой 210м шугам хоолой шинээр угсрах А6 хэсгүүд орно.

Зураг 2. Багц А2-2 ажлаар шинээр угсрах, сэргээн засварлах ариутгах татуургын А1, А2,

А3,А4 болон А6 хэсгүүд

Page 20: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

20

Зураг 3. А6 хэсэг : Эрүүл мэндийн төвийн урдуур шинээр угсрах ариутгах татуургын

шугам

“Бридж Констракшн” ХХК-ийн барилгын ажлын гүйцэтгэл

1. Бохир усны шугам сүлжээний А3 хэсэг.

Ø700,800 мм голчтой өөрийн урсгалын 1325м шугам хоолойн трасс дагуух

худгуудыг 500м3 газар шорооны ажил хийж, ажлын талбайг бэлтгэсэн. Хуурай

хөрсөнд 1500мм-ийн голчтой ариутгах татуургын 19 худаг угсарсан. 1325м хуучин

төмөр бетон хоолой доторхи лаг, элс шороо, лайг татаж цэвэрлэн сэргээн

засварласан. А3 хэсгийн шугам сүлжээ сэргээн засварлах ажил 90% гүйцэтгэж

байна.

2. Бохир усны шугам сүлжээний А6 хэсэг

650м3 газар шорооны ажил хийгдсэн. 300мм-ийн голчтой ариутгах татуургын 85м

шугам хоолой угсарсан. А6 хэсгийн шугам сүлжээ шинээр угсрах ажил 50%

гүйцэтгэж байна.

“Бридж Констракшн” ХХК-ийн нийт барилгын ажлын гүйцэтгэл 8 хувьтай.

Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх хугацаанд гүйцэтгэгч “Бридж Констракшн

ХХК” долоо хоног бүрийн тайлан, гүйцэтгэлийг илд далд ажлын актаар

баталгаажуулан ДТУН болон захиалагчийн хяналт гүйцэтгэгчид танилцуулан

ажиллаж байна.

Захиалагчийн техник хяналтыг өдөр тутам Дархан хот байгуулалт, барилга

захиалагчийн газар, Дархан Ус Суваг ХК, долоо хоногт нэг удаа Барилгын хөгжлийн

төвөөс хийн, хяналтын нэгдсэн тайлангаа долоо хоног бүр ДТУН-д танилцуулж

байна.

Page 21: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

21

В. Бүрэлдэхүүн хэсэг 3: Төслийн менежментийн дэмжлэг ба чадавхыг

бэхжүүлэх

1. Зээл хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний хэрэгжилтийн талаар

Зээлийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий зөвлөх баг нь АХБ-ны

худалдан авалтын журмын дагуу шалгаран 2016 оны 9 сард гэрээ байгуулан

ажиллаж эхлээд байна. Гэрээт хугацаанд нийт 9 гадаад зөвлөх 26 сар, 11 дотоодын

зөвлөх 107 сар ажиллана. Гэрээнд заасны дагуу Зээл хэрэгжүүлэх зөвлөх баг нь

Үр дүн 1-ын хүрээнд Цэвэрлэх байгууламжийн шинэчлэх ажлын ТББ

боловсруулах түүнтэй холбоотой судалгаа хийх, гүйцэтгэгч сонгон шалгаруулахад

үнэлгээ болон гэрээ байгуулалтад явцад дэмжлэг үзүүлэх, барилгын ажлын явцыг

хянах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Үр дүн 2-ын хүрээнд Гадна бохир болон дулааны шугам сүлжээ, насос станц

шинэчлэх ажлын зураг төсөл, ТББ-ыг боловсруулах, гүйцэтгэгч сонгон шалгаруулах

болон гэрээ байгуулах явцад дэмжлэг үзүүлэх, барилгын ажлын явцад чанарын

хяналт хийх ажлуудыг гүйцэтгэнэ.

Үр дүн 3-ын хүрээнд АХБ-ны хамгааллын бодлого хэрэгжүүлэх бичиг

баримтуудыг боловсруулан хэрэгжилтэд хяналт тавина, ДУС ХК-ын чадавх

бэхжүүлэх, бусад оролцогч талуудыг оролцоог нэмэгдүүлэхийн тулд мэдээллээр

хангах сургалтуудыг зохион байгуулж ажиллана.

Тайлангийн хугацаанд зээл хэрэгжүүлэх зөвлөх (ЗХЗ) гэрээний дагуу доорх

ажлуудыг тайлангийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Үр дүн 1 Цэвэрлэх байгууламж шинэчлэн барих ажил

- Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон

шалгаруулах ТББ-ыг боловсруулж тендер зарлах нөхцөл бүрдүүлэн, Үр

дүн 1 болох Цэвэрлэх байгууламжийн техникийн саналын үнэлгээг хийж

Үнэлгээний хороонд танилцуулсан

Үр дүн 2 Бохир болон дулааны шугам сүлжээ, насос стнац шинэчлэх ажил

- Гадна Бохир болон дулааны шугам сүлжээ, өргөтгөлийн насос станцын

зураг төслийг боловсруулж улсын экспертизээр батлуулан ТББ-т тусган

боловсруулсан. Мөн тендерийн үнэлгээний явцад дэмжлэг үзүүлэн

ажилласан. Барилгын ажлын явцад чанарын хяналт хийж байна.

Үр дүн 3 Төслийн менежментийн дэмжлэг ба чадавхыг бэхжүүлэх

- Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх календарьчилсан

төлөвлөгөөг боловсруулж батлуулсан бөгөөд холбогдох сургалтыг

оролцогч талуудад хийсэн

- Нүүлгэн шилжүүлэлт газар чөлөөлөлт болон Нийгмийн хөгжлийн

төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх календарьчилсан төлөвлөгөөг

боловсруулсан бөгөөд ГЧНШ-ын талаарх сургалтыг оролцогч талуудад

зохион байгуулсан

- Америк Канадын чиглэлд хийгдэх сургалтын амжилттай зохион

байгуулсан

Page 22: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

22

- Мөн барилгын ажлын менежментийг талаар сургалтыг бүх оролцогч

талуудад болон гйүцэтгэгч нарт зохион байгуулсан.

Зээл хэрэгжүүлэх зөвлөх баг нь гэрээний дагуу шаардлагын түвшинд

ажиллаж байна.

Г. Төслийн удирдах хорооны шийдвэр, түүний биелэлт

“Дархан хотын бохир усны менежментийн МОН-3244/3245 төсөл”-ийн

Удирдах хороо нь Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-

ны өдрийн 148 дугаар тушаалаар 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэгдэн

байгуулагдсан. Төслийн удирдах хорооны 2017 оны 12 сарын 23-ны өдрийн хурлаар

төслийн зорилго хэрэгжилтийг хангуулах зорилтын хүрээнд 2017 оны үйл

ажиллагааны төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилтийн

төлөвлөгөөг батлуулан ажиллаа.

Түүнчлэн төслийн удирдах хороо тухай бүр Азийн хөгжлийн банктай

байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тусгах төслийн үйл ажиллагааны

төлөвлөгөөний хугацааг бодит байдал, өнөөгийн хэрэгжилттэй нийцүүлж өөрчлөх

саналыг Удирдах хорооны гишүүд хүлээн авч, дэмжин хэлэлцэн батлан хэрэгжиж

байна.

Төслийн удирдах хорооны 2016 оны 12 сарын 23-ны өдрийн хурлаар

батлагдан гарсан Төслийн хэрэгжилтийн ерөнхий болон 2017 оны үйл ажиллагааны

төлөвлөгөөг Санамж бичигт туссан үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу

хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн 2017 оны жилийн үйл ажиллагааны

төлөвлөгөөний биелэлт нь 69.7%, санхүүжилтийн төлөвлөгөөний биелэлт 71%-тай

гүйцэтгэгдэж байна. Худалдан авалтын төлөвлөгөөнд нийт 6 ажил төлөвлөсний 2

нь хийгдсэн, 1 нь хугацаа хоцорч гүйцэтгэгдэж байна. Цаашид энэ оны 4-р улиралд

төлөвлөсөн ажлууд бүрэн биелэх боломжтой гэж үзэж байна.

Төслийн удирдах хороо журамд заасан эрх, үүргийнхээ хүрээнд тухай бүр

хуралдаж, тулгамдсан асуудлаар хэлэлцэж шийдвэр гаргаж ажиллаж байгаа нь

төслийн үйл ажиллагааг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж ажиллах нөхцөл

бололцоогоор хангаж, ажлыг үнэлэх, мэргэжил арга зүйн удирдамжаар хангасан нь

төслийн хэрэгжилт үр дүнд хүрэх гол нөлөө үзүүлж байна.

Д. Азийн хөгжлийн банкны хяналтын ажлын хэсгийн үүргийн биелэлт

Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Стефан Раугийн ахалсан ажлын

хэсэг төсөл, ЗХЗ болон ТТЗ-ны ажлын хэсэг хамтран Улаанбаатар болон Дархан

хотуудад АХБ-ны 2016 оны 10 сарын 26-наас 11 сарын 02-ны хооронд ажилласан.

АХБ-ны энэхүү ажлын хэсгийн үеэр Төслийн гүйцэтгэлтэй холбоотой зохион

байгуулалтын ажил болон техник туслалцааны зөвлөхийн ажлын явцын талаар

хэлэлцсэн.

Санамж бичгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2017 оны III улиралд

нийт 46 ажил хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Эдгээр ажлууд нь дараах төлөв

байдалтайгаар хэрэгжиж байна.

Page 23: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

23

Үр дүн 1-ийн ажлын хүрээнд үе шатаар хийгдэх 16 ажлаас 9 нь биелж 7 нь

хоцрогдолтой хэрэгжиж байна. Цэвэрлэх байгууламж шинээр барих барилгын

ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн зохион байгуулуулалтын болон

тендерийн саналын үнэлгээний ажлууд хугацаа хойшлогдон хэрэгжиж байгаа нь

үнэлгээний хорооны дарга гишүүд шинэчлэгдсэн, Цэвэрлэх байгууламжийн

технологи өөрчлөгдсөнтэй холбогдуулан тодорхой хэмжээний хугацаа алдан

хэрэгжиж байна. Мөн энэ ажлын тендерийн үнэлгээний үе шатанд хугацааг

нөхөхөөр төлөвлөж байсан боловч үнэлгээний үе шат удаашралтай байгаагаас

тендерийн хүчинтэй хугацааг 3 сараар сунгаад байна.

Үр дүн 2-ын ажлын хүрээнд 12 ажил төлөвлөсөн байсан бүгд биелсэн

Үр дүн 3-ын ажлын хүрээнд 6 ажил төлөвлөсөн байсан бүгд биелсэн

Санамж бичигт дээрх ажлуудаас гадна 12 нэмж төлөвлөсөн нь хугацаандаа

биелсэн болно.

Е.Төслийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх Дархан хот дахь ажлын хэсэг

Дархан-Уул аймгийн Засаг даргын №А/445 тоот захирамжаар “ Дархан

хотын бохир усны менежементийн МОН3244/3245 “ төслийн үйл ажиллагаанд

дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хурлыг

сар бүрийн сүүлийн 7 хоногт хийж тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй

шийдвэрлэн, үйл ажиллагаа нь тогтмолжоод байна.

Ажлын хэсгийн 10 удаагийн хурлаар хэлэлцсэн шийдвэрлэсэн асуудлын тоон

үзүүлэлтийг нэгтгэвэл дараах байдалтай байна.

2016 оны

IV улирал

2017 оны

I улирал

2017 оны

II улирал

2017 оны

8,9 сард

Дүн

Ажлын хэсгийн хурлын

шийдвэрүүд

21 49 42 37 149

Ажлын хэсгийн хурлаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

а. ҮР ДҮН-1 ажлын хүрээнд шийдвэрлэсэн гол асуудлуудыг танилцуулбал:

- Үр дүн-1 ажлын хүрээнд ажлын хэсэг 48 асуудлыг хэлэлцэж ЗХЗөвлөх, ТТ

зөвлөх, гүйцэтгэгч, захиалагч нарын тухайн сарын ажлын төлөвлөгөөний

биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгч, дараа сард хийх ажлын төлөвлөгөөг

батлан хэрэгжүүлж байна.

- Төслийн хэрэгжилттэй холбоотой цахилгаан, дулаан, цэвэр болон бохир

ус холбоо дохиолол зэргийн ачаалал, техникийн нөхцөл үзүүлэлтүүдийг

холбогдох газруудаас гаргуулан ЗХЗ-д хүргэн ТББаримтад тусгасан.

- Төслийн шалгуур үзүүлэлтүүдийн суурь судалгааг хэлэлцүүлэн баталсан.

- Дархан дахь үйлдвэрүүдийн урьдчилсан цэвэрлэх байгууламжийг иж

бүрнээр нь ажиллуулах асуудлыг аймгийн удирдлагатай тохиролцсоны

дагуу үйлдвэрүүдийн онцлогт тохирсон төлөвлөгөөг батлан

хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.

Page 24: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

24

- Төв цэвэрлэх байгууламжийн цахилгаан хангамжийн эх үүсвэрийн талаар

судалж 2 эх үүсвэртэйг 2017.07.25-ны өдрийн №2/247 албан тоотоор

баталгаажууллаа.

- Барилгын ажилд хяналт тавих асуудлыг зохион байгуулалттай байлгах

үүднээс дэд ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэр гарган түүнд

оролцогч хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааны чиглэлийг тодрууллаа.

б.ҮР ДҮН-2 ажлын хүрээнд 62 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна.Үүнээс

заримыг тодруулбал:

- Дархан-уул аймгийн ЗДТГазрын дэргэдэх Орон нутгийн Өмчийн газарт

дотоодын нээлттэй тендрийг зарлаж,А2-1,А2-2 ажлын гүйцэтгэгчийг

сонгон шалгаруулж, “Хүрд”ХК, “Бридж констракшн” ХХК-тай гэрээ

байгуулсан.

- Гүйцэтгэгчийн барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийн

баримт бичгийг бүрдүүлж аймгийн ГХБХБГазарт хандан №22/2017 тоот

зөвшөөрлийг 2017 оны 8 сарын 10-ны өдрийн гаргуулан гүйцэтгэгч 2

компанид хүргүүлсэн.

- Төмөр замын ханган нийлүүлэгч 4 байгууллага болон дээд удирдлагуудад

хандан барилгын үе шатны ажлын үед шаардлагатай зөвшөөрлүүдийг

урьдчилан зөвшилцөж баримтжуулсан.

- Нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний санхүүжилтэд зарцуулах 25 сая

төгрөгийг орон нутгаас гаргахаар ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн

дэмжиж аймгийн ИТХуралд хэлэлцэн шийдвэрлүүлэхээр тогтсон.

- Барилгын ажлын явцад гүйцэтгэгч нарын сарын ажлын болон байгаль

орчны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө, зохиогчийн хяналтын

төлөвлөгөө, гүйцэтгэгчийн техник хяналтын төлөвлөгөөнүүдийг батлан

хэрэгжүүлж байна.

в.Үр дүн 3 ажлын хүрээнд 39 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Үүнд:

- Төслийн хүрээнд АЗДТГазар болон ДУС-аас гадаадын сургалтанд

холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж байна.

- Төсөл хэрэгжүүлэх явцад байгаль орчны эрсдлийн менежмент болон

өргөдөл гомдлыг барагдуулах механизмын хэрэгжүүлэх ажлын хэсгийг

байгуулан, санал гомдлын хайрцаг ажилуулж эхлээд байна.

- ЗХЗөвлөхтэй хамтран захиалагч, гүйцэтгэгч, ашиглагч, хяналт тавих

байгууллагуудын удирдлага, ИТА нарын хүрээнд БУАжил болон

НШГЧөлөөлөлт, БОХяналтын чиглэлээр нэгдсэн сургалтын төлөвлөгөөг

батлуулан хэрэгжүүлж байна.

- Ажлын хэсгийн хурлаар ТТЗөвлөхийн эцсийн тайланг ДУС-д хүлээлгэн

өгсөн.ТТЗөвлөхийн багийн сургалт, судалгаа, браимт бичгийн

боловсруулалтын үр дүнг 2017 оны 9-р сард ТУЗ-ын хурлаар

хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Page 25: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

25

г.Төслийн гүйцэтгэлд тавих хяналт, санхүүжилтийн талаар:

- Барилгын ажилд захиалагчийн хяналт хийх 3 байгууллагатай гэрээний

дагуу техник хяналтын төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж эхлээд

байна.Ингэснээр орон нутаг төслийн явцыг хянах боломж бүрдсэн гэж

үзэж байна.

- Төслийн ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийн үе шатны ажлыг

баталгаажуулах албан тушаалтнуудыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн

дараах байдлаар шийдэв.Үүнд:

Барилгын ажлын тоо хэмжээ гүйцэтгэлийг:

талбайн инженер, Дархан хот байгуулалт БЗГазрын инженер, БХТөвийн

хяналтын инженер,ДТУНэгжийн инженер,Зохиогч, Дархан Ус Суваг” ХК,

Аймгийн захирагчийн алба тус тус баталгаажуулж ажиллана.

Оролцогч байгууллагуудын удирдлага нь барилгын ажлын чанар

хэмжээ өртгийг батлгаажуулсан акт үйлдэж

Аймгийн захирагчийн албаны дарга

Дархан хот байгуулалт БЗГазар ОНӨҮТҮГ дарга

БХТөвийн дэд дарга, ерөнхий инженер

Дархан Ус Суваг ХК

Дархан ТУНэгжийн багийн ахлагч

ЗХЗөөвлөхийн багийн ахлагч

Гүйцэтгэгч байгууллага баталгаажуулахаар шийдсэн.

- Дархан дахь төслийн нэгжээс барилгын үе шатны ажилд өдөр тутмын

хяналт тавьж гүйцэтгэгчийн ажлын явцад зайлшгүй хийх шаардлагатай

ажлын саналыг талбайн инженерт бичгээр танилцуулж баримтжуулан

ажиллаж байна.

д. Орон нутгийн оролцоо, мэдээлэл:

- Төслийн хэрэгжилтийн явц үр дүнгийн талаар Дархан-Уул аймгийн

Удирдах ажилтны зөвлөлгөөнд 2017 оны 6, 9 саруудад мэдээлэл хийж,

санал хүсэлтийг авч ажиллаж байна.

- Төсөл хэрэгжих багуудын удирдлагуудад мэдээлэл өгөх багийн ажлын

байранд зурагт самбар байршуулсан. Дархан хотын нээлттэй хаалганы

өдрөөр төслийн талаарх мэдээллийг 150 гаруй хүнд танилцуулгаар

хүргэж, Дархан телевизээр сурталчилж нийтийн хүртээл болголоо.

- Төсөл хэрэгжих ажлын талбайд танилцуулах самбар байршуулсан.

Дархан хотын бохир усны менежементийн МОН3244/3245 төслийн үйл

ажиллагаанд болон барилгын ажлын үед дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг

болон дэд ажлын хэсэг байгуулагдсанаар төслийн хэрэгжилтийн явцад тулгамдсан

асуудлуудыг орон нутагт цаг алдалгүй шийдэж, оролцогч талуудын уялдаа холбоо

Page 26: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

26

сайжирч ажлын үр дүн дээшилсэн, орон нутгийн оролцоо, хяналт сайжирсан үр

өгөөжтэй үйл ажиллагаа болж байна.

V. ХАМГААЛЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН АСУУДЛУУД БОЛОН ЯВЦ

А. Өргөдөл гомдол шийдвэрлэх үйл ажиллагаа

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг

шийдвэрлэх тухай” хуулийн дагуу төслийн хэрэгжилтийг үр өгөөжтэй гүйцэтгэхийн

тулд Өргөдөл гомдлын хүлээн авах, барагдуулах үйл ажиллагааг журамлан

ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагааг ДСЗДТГазар, ЗХЗ, ДТУН, ДУС ХК, ГХБХБГазар,

Дархан сумын ЗДТГ-ын Иргэдэд үйлчлэх төв зэрэг байгууллагын төлөөллүүд

оролцон өргөдөл гомдол хүлээн авах, барагдуулах нэгж байгуулан ажиллаж байна.

Мөн дээрх асуудлын хүрээнд өргөдөл гомдол барагдуулах нэгжийн гишүүд

болон БОАЖГазар, Дархан-уул аймгийн багууд, МХГазар зэрэг газруудыг

төлөөллийг оролцуулан төсөл хэрэгжүүлэх явцад байгаль орчны эрсдэлийн

менежмент болон өргөдөл гомдлыг барагдуулах механизмыг хэрэгжүүлэх талаар 3

удаагийн танилцуулга, сургалт зохион байгуулав. Сургалтад нийт давхардсан

тогоор 22 хүн хамрагдсан.

Мөн санал авах хайрцгуудыг ЗДТГ-ын Иргэдэд үйлчлэх төв, Дархан сумын

ЗДТГ-ын Иргэдэд үйлчлэх төв, ГХБХБГ, ДУС ХК гэсэн 4 газарт байршуулан

ашиглалтыг өргөдөл гомдол барагдуулах нэгжийн гишүүдэд хариуцуулан ажиллаж

байна.

Одоогоор Иргэд болон аж ахуй нэгжүүдээс төслийн үйл ажиллагаатай

холбоотой ямар нэгэн санал хүсэлт ирээгүй байна.

Б. Газар чөлөөлөлт болон нүүлгэн шилжүүлэлт

Төслийн хэрэгжилтийг явцад нөлөөлөлд өртсөн иргэд болон албан

байгууллага эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлж хохирлыг барагдуулах асуудлыг

ГЧНШ-ын тухай Монгол улсын холбогдох хууль тогтоомж, АХБ-ны 2009 оны

Нийгмийн хамгааллын бодлогын баримт бичгийн дагуу шийдвэрлэж байна.

Энэ ажлын хүрээнд Хот байгуулалтын салбарын МОН-2301 төслийн ГЧНШ-

ын хамрах хүрээний бичиг баримтын дагуу ГЧНШ-ын төлөвлөгөөг шинэчлэн

боловсруулсан бөгөөд энэхүү төлөвлөгөөнд оролцогч талуудын саналыг тусган АХБ

болон Дархан дахь төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ахлагчаар

батлуулсан. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх газруудад хүргүүлэн АХБ-ны цахим

хуудсанд байршуулаад байна.

Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд 10 сая төгрөгийн зардлыг Дархан-Уул

аймгийн ЗДТГ нь ИТХ-аар батлуулсан.

Гадна бохир болон дулааны инженерийн шугам сүлжээний барилгын

ажилтай уялдаж төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахад нийт 5 иргэн, аж ахуйн нэгж

нөлөөлөлд өртсөнөөс 4 аж ахуй нэгжид 7,652,886 төгрөгийн нөхөн олговор олгохоор

байна. Энэхүү нөхөн олговор олгох гэрээг энэ оны 4-р улиралд нөлөөлөлд

Page 27: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

27

өртөгчидтэй байгуулан ажиллана. Үлдсэн 2,347,114 төгрөгийг магадалшгүй ажилд

зориулна.

4 нөлөөлөлд өртөгч иргэдээс 3 иргэд аж ахуйн нэгжид 3,234,102 төгрөгийг

2017 онд, 1 нөлөөлөлд өртөгчийн 1,154,915 төгрөгийг 2018 онд зарцуулахаар

төлөвлөөд байна.

В. Байгаль орчны хамгаалал

Төсөл хэрэгжсэнээр Дархан хотын хүрээлэн буй орчинг сайжруулах ажилд

бодитой хувь нэмэр оруулах болон олон улсын гол, мөрний усны чанар аюулгүй

байдал үзүүлэлтүүдийг стандартын шаардлага хангаж Хараа голын усны чанарыг

сайжруулах болно. Тиймээс энэхүү ажлыг гүйцэтгэх явцад МУ-ын байгаль орчны

тухай хууль тогтоомжууд болон АХБ-ны Байгаль орчны хамгааллын бодлогын дагуу

Байгаль орчны менежментийг төлөвлөгөөг боловсруулан БОАЖЯ-аар батлуулаад

байна.

БОМТ-гөөр байгаль орчны менежментийн ерөнхий үйл ажиллагааны хүрээнд

төслийн гол оролцогч талууд болох БХБЯ, ТУН, Дархан Ус суваг ХК, Дархан-Уул

аймгийн захиргаа, ДТН, БОНХЯ, Мэргэжлийн хяналтын газар, гүйцэтгэгчид болон

зээлийг хэрэгжүүлэх зөвлөх багийн байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн

зэрэг бүх талуудын гүйцэтгэх үүрэг болон хүлээх хариуцлагуудыг тодорхой зааж

өгсөн. Энэхүү төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх талаарх сургалтыг үе шаттайгаар бүх

оролцогч талуудад хийгээд байна.

Энэхүү төлөвлөгөөний дагуу 2 гүйцэтгэгч БОМТ хэрэгжүүлэхэд шаардлагатай

12 нарийвчилсан төлөвлөгөөний 6-г боловсруулаад байна. Мөн байгаль орчны

мониторинг болон аудит хийх байгууллагуудтай гэрээ хийж мониторинг аудит хийх

хугацаагаа тодорхойлсон.

Г. Нийгмийн хөгжлийн үйл ажиллагааны асуудлууд

Төсөл хэрэгжилтийн явцад орон нутгийг холбоо харилцааны оролцоо,

тасралтгүй зөвшилцлийн ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор Нийгмийн хөгжлийн

төлөвлөгөөг боловсруулж холбогдох талуудын саналыг тусган Дархан дахь ажлын

хэсгээр батлуулсан. Энэхүү төлөвлөгөөнд дараах 5 төлөвлөгөөг нэгтгэн цогц

төлөвлөгөө болгон боловсруулсан. Үүнд:

1. Нийгмийн хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөө

2. Жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөө

3. Хэлэлцүүлэг- оролцооны төлөвлөгөө

4. Оролцогч талуудын харилцаа холбооны төлөвлөгөө

5. Олон нийтийн үйл ажиллагааны төлөвлөгөө

Нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх 15 сая төгрөгийн зардлыг

аймгийн ЗДТГ нь ИТХ-аар батлуулсан. Үүнээс 2017-2019 онд тус бүр 5 сая төгрөг

зарцуулахаар боловсруулаад байна.

Page 28: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

28

Энэхүү төлөвлөгөөний дагуу Дархан-Уул аймгийн ЗДТГ болон БХБЯ-ны

нээлттэй хаалганы өдөрлөгөөр танилцуулга хийж нийт 400 брошур тараасан. ДТУН

нь төслийн оролцогч талуудыг байнгын мэдээллээр ханган хэрэгжүүлж байна.

Мөн гүйцэтгэгч байгууллагуудад жендерийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу

орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй болон нэн ядуу өрхөөс хүн хүч авч ажлуулахыг

санал болгоод байна.

Д. Төслийн гүйцэтгэлийн удирдлагын систем

Төслийн гүйцэтгэлийн удирдлагын системд бохир усны чанар аюулгүй

байдлын үзүүлэлтүүд, цэвэрлэгдэн гараж байгаа лагын хэмжээ, ЦБ-ын хүчин чадал,

насос станц болон бохирын шугам хоолойны нэвтрүүлэх чадвар, хэрэглэгчдийн тоо,

эрчим хүчний хэрэглээ, лабораторийн хүчин чадал, ажиллах хүчин чадал, орлогын

1 төгрөгт ноогдох зардал, борлуулалтын орлого, авлагын хэмжээ зэрэг

үзүүлэлтүүдийг тусгаж өгсөн.

Шалгуур суурь үзүүлэлтүүдийг ДУС ХК-ны 2016 оны лабораторын

шинжилгээний дундаж үзүүлэлт, усны баланс, үндсэн хөрөнгийн бүртгэл, орон

сууцны айлуудтай хийсэн гэрээ, диспетчерийн бүртгэл, эдийн засгийн судалгаа,

санхүүгийн тайлан, ДДС ТӨХК-ныы насос станц 3-ын талаарх судалгаа, Дархан-уул

аймгийн байгаль орчны газрын лабораторийн шинжилгээний дундаж үзүүлэлт

зэргүүдээс авлаа. Дээр үзүүлэлт, өгөгдөл, үр дүнгүүдээс төслийн үр дүнг

тодорхойлж болох үзүүлэлтүүдийг гүйцэтгэлийн удирдлагын системд тусгаад

байна.

Гүйцэтгэлийн удирдлагын системийг ДУС ХК-ын ерөнхий инженер, газрын

дарга нар, инженерийн албаны мэргэжилтнүүдтэй зэрэгтэй зөвлөлдөж

боловсруулсан бөгөөд ЗДТГ болон БХБЯ-ны саналыг тусган АХБ-нд батлуулахаар

хүргүүлээд байна.

Төсөл хэрэгжсэнээр бохир усны стандартын чанар аюулгүйн байдлын

үзүүлэлтүүдийн шаардлагыг хангаж, эрчим хүчний ашиглалтын зардал багасгах,

өөрийн өртөг хямдарах, ажилчдын ажиллах орчин сайжрах, бохир болон дулааны

шугамууд найдвартай ажиллагаагаар хангагдаж, байгууллагын менежмент сайжрах

зэрэг эерэг үр дүнгүүд гарна.

Төслийн шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн тодорхойлсон талаарх суурь

судалгааны тайланг боловсруулан АХБ-нд хүргүүлээд байна.

VI. БУСАД

А. Удирдлагын мэдээллийн систем

Төслийн үйл явцыг ил тод, дэлгэрэнгүй, тодорхой байлгах үүднээс

удирдлагын мэдээллийн системд төслийн үйл ажиллагаатай холбогдон гарсан

материалуудыг тогтмол оруулан ажиллаж байна.

Удирдлагын мэдээллийн системд 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс

эхлэн төслийн мэдээллүүдийг оруулж тухай бүрд холбогдох материалуудаар

баяжуулан ажиллаж байна. Үүнд:

Page 29: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

29

Мэдээллийн нэр

Байршуулсан хугацаа

2016 он 2017он

1 Төслийн ерөнхий

танилцуулга, зээлийн

хэлэлцээр, зээлийн гэрээ

2016.02.04 -

2

Төслийн удирдах

хорооны тогтоол, хурлын

тэмдэглэл

Хурал No.1 2016.03.02

Хурал No.2 2016.07.19

Хурал No.3 2016.11.11

Хурал No.4 2016.12.01

Хурал No.5; 2017.02.03

Хурал No.6 2017.06.28

Эдгээр тогтоолууд

удирдлагын мэдээллийн

систем засвартай учир

оруулах боломжгүй байна.

3 Дамжуулан зээлдэх гэрээ 2016.03.23

4

Төслийн үйл

ажиллагааны тайлан

1-р улирал 2016.04.11

2-р улирал 2016.09.30

3-р улирал 2016.11.11

4-р улирал 2017.01.20

1-р улирал 2017.04.17

Хагас жилийн тайлан

удирдлагын мэдээллийн

систем засвартай учир

оруулах боломжгүй байна.

5

АХБ-ны ажлын хэсэг,

санамж бичиг, төслийн

удирдлагын гарын

авлага

Төсөл эхлүүлэх ажлын

хэсэг 2016.06.14

-

Төслийн болон техник

туслалцааны хяналтын

ажлын хэсэг 2016.11.11

-

6 ТЭЗҮ 2016.11.11 -

Удирдлагын мэдээллийн системд 2-р улирлын үйл ажиллагааны холбогдох

материалыг тавьж болохгүй байсан тул ТУН-ээс 2017 оны 07-р сарын 24-ний 203

тоот албан бичгээр БХБЯ-нд хүргүүлж төслийн удирдлагын мэдээллийн системийг

байнгын ажиллагаатай болгох талаар Сангийн Яаманд тавьж дэмжлэг үзүүлэхийг

хүссэн. Үүний дагуу мэдээллийн програм хангамж ODAMIS систем засвартай байгаа

талаар санхүү мэдээлэл технологийн хэлтсийнхэн 2017 оны 07-р сарын 25-нд цахим

шуудангаар манайд ирүүлсэн. Иймээс хагас жилийн тайлан, ТУХ-ны шийдвэр

зэргийг Удирдлагын мэдээллийн системд тусгах боломжгүй өдий хүрлээ.

Б.Шилэн дансны мэдээллийн систем

Шилэн дансны тухай хуулийн 5.4-т заасныг үндэслэн 2016 оны 1 дүгээр

сарын 11-ний өдөр Засгийн газрын тогтоолоор баталсан “Шилэн дансны цахим

Page 30: ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ... - wmp.mnwmp.mn/backend/f/be79QgvO30.pdf · Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны 3 дугаар улирлын тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

30

хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ыг мөрдлөг

болгон шилэн дансны мэдээллийн системд 2017 оны III-р улиралын байдлаар

мэдээлэх ёстой бүх мэдээллийг цаг хугацаанд нь оруулсан. Үүнд:

1. Шилэн дансны мэдээллийн төсөв/гүйцэтгэл бүлэгт:

а. санхүүгийн хагас жилийн тайланг хагас жилээр,

б. батлагдсан төсөв, гүйцэтгэл, хэтрэл хэмнэлтийн шалтгааныг сар, улирал

бүр,

в. цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий

орлого, зарлагын мөнгөн гүйлгээний талаарх мэдээллийг тухай бүр оруулсан.

2. Шилэн дансны хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт бүлэгт:

а. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө,

б. Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил

үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаягийг тухай бүр

оруулсан.

Шилэн дансны мэдээллийн системд холбогдох мэдээллийг тогтоосон

хугацаанд оруулан хэвийн ажиллаж байна.

B. Төслийн удирдах нэгжийн үйл ажиллагаатай уялдуулан холбогдох

газруудаас ирүүлсэн, хүргүүлсэн баримт бичгийн талаар

Тайлангийн хугацаанд төслийн үйл ажиллагаатай уялдаж ТУН-д БХБЯ, СЯ,

МХЕГ, ТУГ, ДДС, ДУС, ЗХЗ, ТТЗ, Үндэсний Аудитын Газар, АХБ, Гүйцэтгэгч компани

зэрэг төрийн болон орон нутаг, аж ахуй нэгжээс нийт 81 албан бичиг ирсэн. Үүнээс

хариутай 67, хариугүй 13, шийдвэр гаргуулах нэг бичиг байгаагаас 67 албан бичигт

хариу өгч нэг бичгийн хариуд шийдвэр гаргуулахаар ТУН ажиллаж байна.

ТУН-ээс төслийн үйл ажиллагаатай уялдаж оролцогч болон холбогдох

байгууллагад 157 ширхэг албан тоот илгээсэн. Үүнээс 39 албан тоотоод хариу авч,

115 албат тоотууд нь хариугүй. Хариу ирүүлээгүй 3 албан тоотод үйл ажиллагааны

эрсдлийн төлөвлөгөөнд ЗХЗ, гүйцэтгэлийн удирдлагын системийг батлахад АХБ,

НӨАТ-аас чөлөөлүүлэх тухайд СЯ-аас тус тус хариу ирүүлээгүй байна.

Мөн түүнчлэн АХБ, БХБЯ, СЯ, ЗХЗ, ТТЗ, Гүйцэтгэгч байгууллага болон бусад

төслийн үйл ажиллагаанд оролцогчдоос ТУН-д 1306 удаагийн цахим шуудан ирсэн

байна.

Тайлангийн хугацаанд ТУН-ээс АХБ, СЯ, БХБЯ, ДУС, Дархан-Уул аймгийн ТГ,

Гүйцэтгэгч байгууллага болон бусад оролцогч талуудад 1080 цахим шуудан илгээж

хариу авч үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн байна.

Мөн хугацаанд СЯ, БХБЯ-ны сайдын болон ТНБД-ын 7 тушаал шийдвэр гарч

5 ажлын биелэлтийг гаргаж, хугацаа хоцорсон зүйлгүй болно.

VII. ДҮГНЭЛТ

Төслийн 2017 оны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл нь 69.7% хувь. Цаашид энэ оны 4-р улиралд төлөвлөсөн ажлууд бүрэн биелэх боломжтой гэж үзэж байна.