20
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ЯАМ 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 оны 06 дүгээр сарын 28 ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ МОН-3244/3245 ТӨСӨЛ

ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ ...wmp.mn/backend/f/XnyQSYOKLA.pdf · бүрийн 2 дугаар сарын 25 ба 8 дугаар сарын 25- ны өдөр төлнө

  • Upload
    others

  • View
    15

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК

ЯАМ

2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

2017 оны 06 дүгээр сарын 28

ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ

МОН-3244/3245 ТӨСӨЛ

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

2

ГАРЧИГ

I. ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

A. Зээл болон төслийн хураангуй 3

Б. Төслийн зорилго 4

В. Төслийн хүрэх үр дүн 4

Г. Өртөг ба санхүүжилт 5

II. ХЭРЭГЖИЛТ

А. Харилцан ойлголцлын санамж бичиг 7

Б. Төслийн удирдах хорооны шийдвэр, түүний биелэлт 7

В. Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дархан хот дахь ажлын хэсэг 8

III. ХУДАЛДАН АВАЛТ

А. Төслийн худалдан авалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилт 10

Б. А1, Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын талаар

10

В. А2 багц ажлуудын хүрээнд хийгдсэн ажлын талаар 11Г. А2-1, Дархан хотын цэвэрлэх байгууламжийн дулааны шугам сүлжээг

шинээр барих барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын талаар

11Д. А2-2, Дархан хотын бохир усны шугам хоолой шинэчлэн өргөтгөх барилгын

ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын талаар

12Е. Төслийн удирдах нэгжийн зарим ажилтнуудыг сонгон шалгаруулах ажлын

талаар

12Ё. Бие даасан зөвлөхүүдийг сонгон шалгаруулах ажлын талаар 12

IV. САНХҮҮЖИЛТ

А. Азийн Хөгжлийн Банкны санхүүжилт 13

Б. Зээлийн хөрөнгийн дахин хувиарлалт 15В. Засгийн газрын санхүүжилт 16Г. Төслийн санхүүгийн тайлан, гүйцэтгэлийн мэдээг орон нутгийн төсөвт

нэгтгэх асуудал

17

V. БУСАД

А. Удирдлагын мэдээллийн систем 17Б. Шилэн дансны мэдээллийн систем 18В. Төслийн хяналт-шинжилгээ үнэлгээний талаар 18Г. Төслийн удирдах нэгжийн үйл ажиллагаатай уялдуулан холбогдох газраас

ирүүлсэн, хүргүүлсэн баримт бичгийн талаар

19Д. Зээл хэрэгжүүлэх зөвлөхийн гэрээний хэрэгжилтийн талаар 20

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

3

I. ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

А. Зээл болон төслийн хураангуй

АХБ-ны зээлийн дугаар: МОН-3244/МОН-3245

Зээлдэгч: Монгол Улсын Засгийн газар

Гүйцэтгэгч байгууллага: Барилга, хот байгуулалтын яам

Хэрэгжүүлэгч байгууллага: Дархан-Уул аймгийн захиргаа (ДУАЗ)

Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан өдөр: 2015 оны 06-р сарын 05-ны өдөр

Зээлийг соёрхон баталсан өдөр: 2015 оны 07 -р сарын 09-ны өдөр

Зээлийн хүчин төгөлдөр болсон өдөр: 2015 оны 08-р сарын 25-ны өдөр

Зээл дуусгавар болох өдөр: 2019 оны 6-р сарын 30-ны өдөр

Төслийн нийт өртөг: 20.68 сая ам.доллар

АХБ-ны зээлийн хүүгийн хувь: Үндсэн хоёр эх үүсвэрт зээлүүд нь 25 жилийн хугацаатай байх бөгөөд эхний 5 жилдээ үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Ердийн хөрөнгийн эх үүсвэрт зээл нь Лондонгийн Банк хоорондын арилжаанд санал болгодог хүүд суурилан тооцсон жилийн суурьт хүүтэй байх ба, хөрөнгө хадгалсны хураамж болох 0.15%-ийг жилд төлнө.

Азийн хөгжлийн сангийн эх үүсвэрт зээлийн хувьд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх жилүүд болон зээлийг буцаан төлөх нийт хугацаанд жилд 2 хувийн хүү тооцно.

АХБ-ны зээлийн үндсэн төлбөрийг эргүүлж төлөх нөхцөл:

Төлбөрийг 2020 оноос эхлэн жил бүрийн 2 дугаар сарын 25 ба 8 дугаар сарын 25- ны өдөр төлнө.

Дамжуулан зээлдүүлэх нөхцөл: Засгийн газар ЕХЭҮ-т болон АХС-ийн зээлийн эх үүсвэрийг Дархан-Уул аймгийн захиргаанд дамжуулан зээлдүүлнэ. Энгийн эх үүсвэрийн зээл,

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

4

хөнгөлөлттэй эх үүсвэрийн хүү тогтмол байх бөгөөд 3.75 хувийн хүүг ашиглалт гарсан өдрөөс эхлэн тооцно. Дамжуулан зээлдүүлсэн зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах 4 жилийг оролцуулан 20 жилийн хугацаанд төлөх бөгөөд анхны төлбөрийг 2020 оноос эхлэн жил бүрийн 06 дугаар сарын 01 ба 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Сангийн яаманд төлнө.

Б. Төслийн зорилго

Монгол улсын Дархан-Уул аймгийн хот байгуулалт түүний төлөвлөлтийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, ээлтэй, тогтвортой байдлаар хөгжүүлснээр чанар аюулгүй байдлын үзүүлэлтийн түвшин дээшилж, хүн амын амьдрах орчны төлөв байдал сайжирна.

Төсөл хэрэгжсэнээр Монгол улсын 2 дах том хотод үйлдвэржилтийг дэмжих, төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн ялгааг арилгах үндсэн нөхцөл бодитойгоор бий болно.

Төслөөр Дархан хотын бохир усны менежмент сайжирч, бохир ус цэвэрлэх төв байгууламж (ТЦБ), ариутгах татуурга болон насос станцын үйл ажиллагааны түвшин дээшилнэ. Төсөл хэрэгжсэнээр Дарханы ус сувгийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлж, байгууллагын бодлого бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгоход дэмжлэг болно. Мөн Дархан хотын НАА-н байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, бүтцийг оновчтой боловсронгуй болгох үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглүүлэн Техникийн туслалцааг хэрэгжүүллээ.

Дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд төслийн удирдах нэгж зохицуулагч, худалдан авалт хариуцсан ажилтан, санхүүгийн ажилтан, хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, захиргааны туслах ажилтан/орчуулагч, жолооч болон Дархан дахь нэгжид ус хангамж ариутгах татуургын инженер/ багийн ахлагч, барилгын хийц бүтээцийн хяналтын инженер, захиргааны ажилтан/орчуулагч нарын 9 хүний орон тоотойгоор ажиллаж байна.

В. Төслийн хүрэх үр дүн

Үр дүн 1: Бохир ус цэвэрлэх байгууламж шинэчлэгдэнэ.

Төслийн үр дүнд орчин үеийн Үйлдвэрлэлийн бүтээмж өндөртэй, эрчим хүчний хэмнэлттэй цэвэрлэх процесс болох биофильмт технологийг (идэвхжүүлсэн лаг) ашиглах шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох бөгөөд нийт барилга байгууламж болон тоног төхөөрөмжийг шинээр барьж суурилуулж тоноглоно.

Манай орны эрс тэс уур амьсгалд зохицсон технологийг нэвтрүүлснээр цэвэрлэх байгууламжаас гарах хаягдах усны чанар, дотоодын болон олон улсын

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

5

стандартын шаардлагын түвшинд хүрнэ. Бохир усны цэвэрлэх хүчин чадлын өдрийн хэвийн үеийн ачаалал нь 16,000 шоо метр бохир ус ариутгах ба оргил ачаалал нь өдрийн 24,000 шоо метр байна.

Төслийн хүрээнд одоо ашиглагдаж буй 2, ашиглалтгүй байгаа 1 насос станцыг бүрэн шинэчилж тоноглосноор цэвэрлэх байгууламжид төвлөрөх бохир усны цуглуулалтыг ихэсгэж эрчим хүчний хэмнэлттэй цэвэрлэх боломжийг бий болгоно.

Орчин үеийн цэвэр бохир усны лаборатори ашиглалтад орсноор усны чанарыг олон улсын стандартуудад нийцүүлэн шинжилж үр дүнг гаргадаг болно.

Үр дүн 2: Дулааны болон бохирын шугам хоолой шинэчлэгдэнэ.

Төслөөр ашиглалтын шаардлага хангахгүй нийт 7,4 км урт бохир усны шугам хоолойг шинэчилнэ. Ингэснээр үйлдвэрүүдийн бохир усыг урьдчилсан цэвэрлэх байгууламжаар дамжуулан төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх нөхцөл бий болно.

Мөн цэвэрлэх байгууламжийг төвийн дулааны сүлжээнд холбох зорилгоор 1,1 км дулааны хос шугам хоолойг шинээр, дулааны 3-р насос станцын тоног төхөөрөмж болон цахилгаан тоноглолыг шинэчилнэ. Цэвэрлэх байгууламж дулаанд холбогдсоноор цаашдын ашиглалтын зардал буурч, ажилчдад ажиллах таатай нөхцөл бүрдэнэ.

Үр дүн 3: Төслийн менежментийн дэмжлэг ба чадавхыг бэхжүүлэх.

(i) Төслийн менежмент, институцийг бэхжүүлэх

НАА-н салбарын менежментийн чадавхыг хөгжүүлэх, ашиглалт ба засвар үйлчилгээг сайжруулах, онцгой байдлын үед авах арга хэмжээг нарийвчилсан зураг төсөл боловсруулан хэрэгжүүлж, түүнд хяналт тавьж мэргэжлийн дэмжлэг үзүүлэх боломжийг бий болгоно.

(ii) Төслийн удирдах нэгжийн чадавхыг бэхжүүлэх

Төслийн хэрэгжилтийн явцад сургалт болон сургалтын аялалууд зохион байгуулагдана. Төслийн явцад цэвэр ба бохир усны үнэ тарифын шинэчлэл, ариун цэврийн орчин болон хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах талаар бодлого тодорхойлох яриа хэлэлцүүлэг хийнэ. Байгаль орчны менежмент, ариун цэвэр ба хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах талаар олон нийтийг хамруулсан компанит ажил зохион байгуулна.

Төсөл хэрэгжүүлэхтэй зэрэгцүүлэн НАА-н үйлчилгээний институц бүтцийг хөгжүүлэх, стратеги төлөвлөлт ба үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн Техникийн туслалцааны төслийг хэрэгжүүллээ.

Г. Өртөг ба санхүүжилт

Төслийн нийт өртөг нь 20,68 сая америк доллар байх ба үүнд барилгын ажлын болон үнэ ханшийн өсөлт, магадлашгүй зардлууд, зээлийн хүү, татвар болон бусад хураамжууд багтсан болно. АХБ-ны зээлээр цэвэрлэх байгууламжийг (зураг

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

6

төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж угсарч суурилуулах гэсэн схемээр 1 багц, барилгын ажил ба тоног төхөөрөмжийн 2 багц, зөвлөх үйлчилгээний 1 багц, хүү болон хөрөнгө хадгалсны хураамж) зэргийг санхүүжүүлнэ. Засгийн газар татвар хураамж, газар чөлөөлөлт ба нүүлгэн шилжүүлэлтийн зардал зэргийг дотоодын санхүүжилтээр гүйцэтгэнэ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2015 оны 06

дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу Банк нь Монгол Улсад дээрх зээлийн хэлэлцээрт тусгагдсан нөхцөл болзлын дагуу 9,450,000.00 ам.доллартай тэнцэх энгийн эх үүсвэрийн зээл, 6,159,000.00 зээлжих тусгай эрхтэй тэнцэх 9.050,000.00 ам долларын хөнгөлөлттэй эх үүсвэрийн зээлийг олгохыг зөвшөөрсөн.

Анхны

тооцоолсон Бодит

санхүүжилт

Эх сурвалж Нийт

дүн

Нийт дүнд

эзлэх(%)

Нийт

дүн

Нийт дүнд

эзлэх(%)

Aзийн хөгжлийн банк

Ердийн хөрөнгийн эх үүсвэр (зээл) 9.45 46 0.59 98

Тусгай сангийн эх үүсвэр (зээл) 9.05 44 0.00 0 Монгол улсын Засгийн газар 2.18 11 0.01 2

Нийт 20.68 100 0.60 100

Төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө (сая ам доллар)

Бүрэлдхүүн Шинэчилсэн төлөвлөгөө Бодит

гүйцэтгэл A. Суурь өртөг 1. Цэвэрлэх байгууламж ба насос станц шинэчлэх 15.00 0.002. Дулааны шугам ба бохирын шугам

хоолой шинэчлэх 1.67 0.003. Төслийн менежментийн дэмжлэг ба чадавхийг бэхжүүлэх 2.34 0.37Дэд дүн (A) 19.01 0.37Б. Магадлашгүй зардлууд 0.97 0.00B. Төсөл хэрэгжих явцын санхүүгийн хураамжууд 0.70 0.03Нийт (A+Б+В) 20.68 0.40

Төслийн санхүүжилтын төлөвлөгөө (сая ам доллар)

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

7

II. ХЭРЭГЖИЛТ

А. Харилцан ойлголцлын санамж бичиг

Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Стефан Раугийн ахалсан ажлын хэсэг төсөл, ЗХЗ болон ТТЗ-ны ажлын хэсэг хамтран Улаанбаатар болон Дархан хотуудад АХБ-ны 2016 оны 10 сарын 26-наас 11 сарын 02-ны хооронд ажилласан. АХБ-ны энэхүү ажлын хэсгийн үеэр Төслийн гүйцэтгэлтэй холбоотой зохион байгуулалтын ажил болон техник туслалцааны зөвлөхийн ажлын явцын талаар хэлэлцсэн. Энэхүү санамж бичигт дараах ажлуудыг зохион байгуулж ажиллахаар тусгасан. Үүнд:

1. ДЗДТГ-ын дэргэд төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, ЗХЗ болон ТТЗ-ын сар бүрийн төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байхаар шийдвэрлэсэн.

2. ТТ-ны зөвлөхийн ажлын төлөвлөгөөг Зээл хэрэгжүүлэх зөвлөхийн чадавх бэхжүүлэх бүрэлдэхүүний ажилтай уялдуулахаар тогтсон. Мөн байгууллагын чадамжийг сайжруулах үйл ажиллагааны болон сургалтын төлөвлөгөөнд хүлээгдэж буй тодорхой үр дүн, түүний хэмжих үзүүлэлтүүдийн хамт тусгасан байхаар шийдсэн.

3. Төслийн үр дүн-2-т багтаж байгаа 2 насос станц шинэчлэх ажлыг үр дүн-1-д, шинээр хийгдэх дулааны шугам сүлжээг үр дүн -2-т үнийн дүнд өөрчлөлт оруулахгүйгээр хамааруулахаар шийдвэрлэсэн.

4. Мөн Үр дүн 1 болон үр дүн 2-ын хэрэгжих үе шатны хугацааг тодорхой тусгасан.

Санамж бичгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2017 оны II улиралд нийт 36 ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд 7 ажил хугацаа хоцрогдолтой хэрэгжиж байна. Мөн 1 ажил тасар байгаа нь Техник туслалцааны зөвлөхийн ерөнхий төлөвлөгөөг ТУХ-оор батлуулах ажил юм. Хэдийгээр ТУХ-оор батлуулаагүй ч Дархан дахь ажлын хэсгийн үеэр хэлэлцүүлэн оролцогч талууд сар бүрийн төлөвлөгөөг баталсан.

Б. Төслийн удирдах хорооны шийдвэр, түүний биелэлт

“Дархан хотын бохир усны менежментийн МОН-3244/3245 төсөл”-ийн Удирдах хороо нь Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 148 дугаар тушаалаар 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэгдэн байгуулагдсан. Төслийн удирдах хорооны 2016 оны 12 сарын 23-ны өдрийн хурлаар төслийн зорилго хэрэгжилтийг хангуулах зорилтын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргасан. Үүнд:

1) Төслийн 2016 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг дүгнэсэн 2) Төслийн хэрэгжилтийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталсан 3) Төслийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан,

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

8

4) Төслийн хүрээнд хийгдэх худалдан авалтын 2017 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан,

5) Төслийн санхүүжилтийн ерөнхий болон 2017 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан,

6) Төслийн зээл хэрэгжүүлэх зөвлөхийн үйл ажиллагааны төлөвлөгөөг дүгнэж 2017 оны төлөвлөгөөг баталсан.

7) Техник туслалцааны ТА-8841 төслийн зөвлөхийн үйл ажиллагааг дүгнэж 2017 оны төлөвлөгөөг баталсан.

Түүнчлэн төслийн удирдах хороо тухай бүр Азийн хөгжлийн банктай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тусгах төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хугацааг бодит байдал, өнөөгийн хэрэгжилттэй нийцүүлж өөрчлөх саналыг Удирдах хорооны гишүүд хүлээн авч, дэмжин хэлэлцэн баталсан.

Хурлаар батлагдан гарсан Төслийн хэрэгжилтийн ерөнхий болон 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Санамж бичигт туссан үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн ерөнхий үйл ажиллагааны төлөвлөөний белэлт 24,78%, 2017 оны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт нь 54,45% тай гүйцэтгэгдэж байна.

Эдгээр төлөвлөгөөжний биелэлт, төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг төслийн удирдах хорооны 2017 оны 6 сарын 28-ны өдөдр хэлэлцүүлж хугацаа хоцорсон болон зарим ажлуудыг эрчимжүүлэх талаар тогтоол гарч холбогдох газруудад үүрэг даалгавар өгсөн болно.

Төслийн удирдах хороо журамд заасан эрх, үүргийнхээ хүрээнд тухай бүр хуралдаж, тулгамдсан асуудлаар хэлэлцэж шийдвэр гаргаж ажиллаж байгаа нь төслийн үйл ажиллагааг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, ажлыг үнэлэх, мэргэжил арга зүйн удирдамжаар хангасан нь төслийн хэрэгжилт үр дүнд хүрэх гол нөлөө үзүүлж байна.

В. Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дархан хот дахь ажлын хэсэг

2016 оны 10 сарын 26-наас 11 сарын 01-ны хооронд ажилласан АХБ-ны ажлын хэсгийн шийдвэрээр Дархан хотод ажлын хэсэг байгуулан ажиллахаар Харилцан ойлголцлын санамж бичигт тусган талууд гарын үсэг зурснаар 2016 оны 11 сард ажлын хэсэг байгуулж сар болгон хуралдаж Төслийн хэрэгжилттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн, Зээл хэрэгжүүлэх (ЗХЗ) зөвлөх болон Техник туслалцааны зөвлөх (ТТЗ) багуудын сар бүрийн төлөвлөгөөг батлуулан биелэлтийг гарган үр дүнтэй ажиллаж байна.

2017 оны эхний хагас жилд ажлын хэсэг нийт 6 удаа хуралдаж дараах асуудлуудыг шийдвэрлэж баталсан. Үүнд:

- Төслийн хэрэгжилтийн явцад нөлөөлөлд өртөгчдийг тодорхойлон холбогдох асуудлуудыг ДЗДТГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран шийдвэрлэсэн

- Төслийн хэрэгжилттэй холбоотой цахилгаан, дулаан, цэвэр болон бохир ус, холбоо дохиолол зэргийн ачаалал, техникийн нөхцөл, үзүүлэлтүүдийг холбогдох газраас гаргуулан авч ЗХЗ-д хүргүүлэн ТББ-т тусгуулсан

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

9

- Ажлын хэсгийн хурлаар ЗХЗ, ТТЗ нарын сургалтын төлөвлөгөөг батлуулсан.

- ЗХЗ-ын нийгмийн хөгжлийн багц төлөвлөгөөг хэлэлцүүлж гарах зардлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

- Үр дүн 2-т багтаж байгаа Дулааны насос станцын сайжруулан шинэчлэх ажлын зааг ялгааг Дархан дулааны сүлжээ (ДДС) ТӨХК-тай тохиролцсон бөгөөд холбогдох зардлыг 2018 оны ДДС ТӨХК-ын төсөвт тусгуулхаар тогтсон.

- Мөн төслийн нэгжийн санхүүгийн тайланг хэрхэн хаана нэгтгүүлэн ажиллах талаар шийдвэр гарган төлөвлөсөн хугацааны дагуу аудит хийгдсэн тайланг хүргүүлсэн.

- Дархан хотын үйлдвэрүүдэд урьдчилсан цэвэрлэх байгууламжийг иж бүрнээр нь ажлуулах асуудлыг хэлэлцэн тохирч ДЗДТГ-аас хэрэгжүүлэх ажилд хяналт тавьж зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна.

- ТТЗ-ын ажлыг үр дүнг дээшлүүлэх талаар тодорхой шийдвэр гарган ажилласан болно.

- Дархан-Уул аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөнд төслийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэллийг улирал бүрийн эцсийн сард танилцуулж олон нийтийг мэдээллээр ханган ажиллаж байна.

- Бохирын шугам сүлжээний шинэчлэх ажлын 1 хэсэг болох төмөр замын доогуур сүвлэх асуудлыг судалж холбогдох газартай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.

Энэхүү ажлын хэсэг байгуулагдсанаар төслийн хэрэгжилтийн явцад тулгамдсан асуудлуудыг цаг алдаггүй шийдэж, оролцогч талуудын уялдаа холбоо сайжирч ажлын үр дүн дээшилсэн, өгөөжтэй үйл ажиллагаа болж байна.

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

10

III. ХУДАЛДАН АВАЛТ

А. Төслийн худалдан авалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилт

2017 онд Худалдан авалтын төлөвлөгөөний жагсаалтыг дэлгэрэнгүй гаргаж, ажил үйлчилгээ тус бүрээр төслийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг үндэслэн боловсруулан Төслийн Удирдах хорооны хурлаар 2016 оны 12 сарын 23-ны өдөр хэлэлцүүлж 16 дугаар тогтоолоор батлуулсан.

Энэ жил нийт төсөл хэрэгжүүлэх хугацаанд хэрэгжих үндсэн 3 төрлийн болон туслах чанарын 3 төрлийн худалдан авалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнийг сонгон шалгаруулах арга, зохион байгуулалтын үйл явц бүрээр танилцуулбал:

- Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг шинэчлэх цогц ажлын гүйцэтгэгчийн А1 багц – олон улсын нээлттэй тендер

- Гадна бохирын шугам хоолой шинэчлэх, өргөтгөх А2-2 багц – дотоодын нээлттэй тендер

- Дулааны шугам сүлжээ шинээр барих А2-1 багц - дотоодын нээлттэй тендер

сонгон шалгаруулалтын аргаар үндсэн 3 төрлийн худалдан авалтын ажлыг зохион байгуулагдаж байна.

Төслийн үйл ажиллагааны хүрээнд холбогдох хуулийн тогтоомжийн хэрэгжилтийн дагуу ажлын уялдаа холбоог сайжруулах, төслийг цаг хугацаанд хэрэгжүүлэх, хугацаа хэмнэх зэрэг туслалцаа үзүүлэх үүрэг бүхий 3 бие даасан зөвлөх сонгон шалгаруулах худалдан авалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ талаар энэ бүлгийн Ё-д тодорхой тусгасан болно.

Төслийн худалдан авалтын үйл ажиллагааг АХБ-аас гаргасан заавар, журмын дагуу гүйцэтгэж эхлээд байна.

Дээрх худалдан авалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг цаг алдалгүй, шуурхай, чанартай зохион байгуулах нь төсөл хугацаандаа хэрэгжих үр дүн өгөөжид нөлөөлөх чухал ач холбоотой юм.

Б. А1, Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын талаар

Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЗХЗ-ын боловсруулсан тендерийн баримт бичгийн төслийг Үнэлгээний хороо судлан үзээд Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн А1 багц тендерийн бичиг баримтад лагаас био-газ гарган авч, гарсан шингэрүүлсэн хийг ашиглах нь эд засгийн хувьд үр ашиггүй, техникийн хүчин чадлын хувьд боломжгүй гэж ТББ -ээс хассан. Энэхүү ТББ-ыг АХБ-д хүргүүлж, тэдгээрийн санал дүгнэлтийг нь авч, холбогдох өөрчлөлтүүдийг ТББ-т тусган өдөр тутмын сонин болон АХБ, БХБЯ болон ДЗДТГ-ын цахим хуудсанд 02 дугаар сарын 24-ны өдөр зарласан.

Тендерийн урьдчилсан уулзалтыг 2017 оны 03-р сарын 10-нд Дарханд зохион байгуулж, нийт 25 байгууллагын 85 төлөөлөгчид оролцсон. Тендерт оролцогч болон

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

11

сонирхогчидтой хийсэн хурлын тэмдэглэл хөтөлж, тендерт оролцогчдод болон АХБ-д хүргүүлсэн.

Тендерт оролцогч нараас тендер зарлагдсан 45 хоногийн хугацаанд нийт давхардсан тоогоор 12 компанийн 56 асуулт, тодруулга, хүсэлтэд хариу өгөөд байна. Нийт тендерт оролцогч нараас ирүүлсэн санал хүсэлт, тодруулгаас харахад 50 гаруй хувь нь 6 дугаар бүлэг буюу захиалагчийн даалгавар болох техникийн хэсгээс, 30 орчим хувь нь тендерийн хугацааг сунгах хүсэлт, үлдсэн 20 гаруй хувь бусад бүлгүүдэд тавишдсан асуудлуудтай холбогдсон тодруулга асуулт тавьсан байна.

2017 оны 04 сарын 11-ны өдрийн 10.00 цагт /Улаанбаатарын цагаар/ Цэвэрлэх байгууламж шинэчлэн барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээж тендерт оролцох 7 компанийн саналыг хүлээн авсан. Тендер нээснээс хойш тендерийн техникийн саналын үнэлгээний үе шат нийт 70 өдөр үргэлжилж байна үүнээс Тендерийн үнэлгээний хороон дээр 33 өдөр, ТУН болон ЗХЗ дээр 20 өдөр, АХБ дээр 17 өдөр зарцуулсан байна. Техникийн үнэлгээг цаашид тодотгож хийж дүгнэх шаардлагатай гэж АХБ үзсэн болно.

В. А2 багц ажлуудын хүрээнд хийгдсэн ажлын талаар

ТУН-ээс АХБ-ны Ажлын хэсэг Монголд 2015, 2016 онд ажиллах үеэр байгуулсан харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийн шийдвэрээр А2-1 болон А2-2 багц ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх бүхий Үнэлгээний хороог Дархан-Уул аймагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Дарханы тендерийн үнэлгээний хороо Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 3-р сарын 16-ны өдөр А/108 дугаар захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд АХБ-ны худалдан авалтын журмын талаарх сургалтыг үе шаттайгаар 3 сарын 30 болон 6 сарын 9 өдрүүдэд зохион байгуулсан.

Г. А2-1, Дархан хотын цэвэрлэх байгууламжийн дулааны шугам сүлжээг шинээр барих барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын талаар

“Дархан дулааны сүлжээ” ТӨХК-аас олгосон дулааны техникийн нөхцлийн дагуу Дулаан дамжуулах төв насос станц №03 өргөтгөх болон Дулааны шугам сүлжээний зураг төслийг ЗХЗ-ийн туслан гүйцэтгэгч ”Эрчим төсөл” ХХК-ын боловсруулан улсын экспертизээр баталгаажуулсан.

Дулааны насос станцын өргөтгөлийн барилгын ашиглалтын төлөв байдалд Дарханы мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 01 сарын 7-ны өдрийн 10-07-026/003 тоот дүгнэлтэд барилгыг сэргээн засаж цаашид ашиглах боломжтой гэж тодорхойлсон байна. Гарах зардлыг Дархан дахь төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн хурлаар 1 сарын 30-нд хэлэлцэж хариуцах байгууллагуудыг тодорхойлсон болно.

АХБ-наас 5 сарын 15-нд Тендер зарлах зөвшөөрөл ирсний дагуу 5 сарын 17-нд өдөр тутмын сонин болон АХБ, БХБЯ болон ДЗДТГ-ын цахим хуудсанд тавьж олон нийтэд зарласан.

Дулааны шугам сүлжээ болон өргөх насос станцын шинэчлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2017 оны 6 сарын 16-нд нээж 11 компани саналаа

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

12

ирүүлсэн. Дээрх тендерүүдийн баримт бичгүүдийг үнэлгээний хороо судлан үзэж гүйцэтгэгч шалгаруулсан тэмдэглэл, тайланг АХБ-нд 2017 оны 06 сарын 29 өдөр хүргүүлээд байна.

Д. А2-2, Дархан хотын бохир усны шугам хоолой шинэчлэн өргөтгөх барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын талаар

Бохирын шугам хоолойн зураг төслийг ЗХЗ-ийн туслан гүйцэтгэгч ”Эрчим төсөл” ХХК-ын боловсруулан улсын экспертизээр баталгаажуулсан.

АХБ-наас 5 сарын 10-нд Тендер зарлах зөвшөөрөл ирсний дагуу 5 сарын 12-нд өдөр тутмын сонин болон АХБ, БХБЯ болон ДЗДТГ-ын цахим хуудсанд тавьж олон нийтэд зарласан.

Бохирын шугам сүлжээг шинэчлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2017 оны 6 сарын 12-нд нээж 9 компани саналаа ирүүлсэн. Дээрх тендерүүдийн баримт бичгүүдийг үнэлгээний хороо судлан үзэж гүйцэтгэгч шалгаруулсан тэмдэглэл, тайланг АХБ-нд 2017 оны 06 сарын 28 өдөр хүргүүлээд байна.

Е. Төслийн удирдах нэгжийн зарим ажилтнуудыг сонгон шалгаруулах ажлын талаар

ТУН-ийн Захиргааны туслах ажилтан, орчуулагч өөр ажилд шилжсэнтэй уялдуулан түүний ажлын байрыг олон нийтэд зарлан сонирхогч хүмүүсээс ирүүлсэн материалыг үнэлэн АХБ-д хүргүүлж улмаар зөвшөөрөл ирүүлсний дагуу БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 03 сарын 24-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар 03 сарын 27-ноос эхлэн Ц.Оюун-Эрдэнийг томилж хөлсөөр ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна.

Ё. Бие даасан зөвлөхүүдийг сонгон шалгаруулах ажлын талаар

Байгаль орчин, Нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн болон Хуульчийн ажлын даалгаврыг АХБ-нд 2017 оны 01 сарын 16-нд хянуулахаар хүргүүлж улмаар 2017 оны 02 сарын 09-ний өдөр нийтэд зарлах зөвшөөрөл ирсэн. ТУН 2017 оны 02 сарын 16-аас эхлэн 14 хоногийн хугацаатай АХБ-ны зөвлөх сонгон шалгаруулах цахим систем болон өдөр тутмын сонинд зарыг тавьсан бөгөөд 2017 оны 02 сарын 27-нд материалыг хүлээн авсан. Нийт 3 бие даасан зөвлөхийн зарлагдсан ажлын байранд давхардсан тоогоор 26 хүн материалаа ирүүлсэн.

Ирсэн материалуудыг зөвлөхийн ажлын байр тус бүр дээр үнэлгээг хийж 2017 оны 02 сарын 17 хэлэлцэж, баталгаажуулсан. Хуулийн бие даасан зөвлөхөөс бусад бие даасан зөвлөхүүдийг барилга байгууламжийн гүйцэтгэгчийг сонгон шалгарч, барилга ажил эхэлж, үйл ажиллагаа жигдэрсэний дараагаар буюу энэ оны IV улиралд авч ажлуулхаар АХБ-тай тохирсон тул тэдгээрийн сонгон шалгаруулалтыг түр хойшлуулаад байна. Харин хуулийн бие даасан зөвлөхийг олон улсын нээлттэй тендер шалгаруулалт дуусахаас өмнө гэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

13

IV. САНХҮҮЖИЛТ

А. Азийн Хөгжлийн Банкны санхүүжилт

2017 оны бодит болон хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулсан гэрээ байгуулалт болон зарцуулалтын төсөөлөл

(сая ам доллар)

АХБ-ны ердийн хөрөнгийн эх үүсвэрийн зээлийн гэрээ байгуулалт болон зарцуулалт

Азийн хөгжлийн банкны ердийн хөрөнгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр

2017 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар төслийн хэрэгжилтийн хугацаанд өссөн дүнгээр 1.825 сая ам.долларын (нийт ердийн хөрөнгийн эх үүсвэрт хуваарилагдсан зээлийн 19.3%) гэрээ байгуулж 0.591 сая ам долларын (нийт ердийн хөрөнгийн эх үүсвэрт хуваарилагдсан зээлийн 6.3%) зарцуулалт хийсэн болно.

2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 6.458 сая ам.долларын гэрээ байгуулахаар төлөвлөснөөс 0.090 сая ам долларын буюу 1.4% гэрээ байгуулсан. Нийт 0.891 сая ам.долларын зарцуулалт хийхээр төлөвлөснөөс 0.128 сая ам долларын буюу 14% санхүүжилт хийгдээд байна.

Тайлангийн үлдсэн хугацаанд Үр дүн 2: Дулааны болон бохирын шугамын барилгын ажлын гэрээг 2017 оны 3 дугаар улиралд байгуулснаар 0,149 сая ам доллар, Үр дүн 3: төслийн менежмент, худалдан авалт ба хяналтын дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээний санхүүжилтэнд 0.460 сая ам доллар, бие даасан зөвлөхүүдийн гэрээг 2017 оны 3 дугаар улиралд байгуулснаар 0,006 сая ам долларын төлөвлөсөн санхүүжилт хийгдэнэ.

Албан ёсны

төсөөлөл

Бодит гүйцэтгэл

Албан ёсны

төсөөлөл

Бодит гүйцэтгэл

Албан ёсны

төсөөлөл

ХБ гүйцэтгэл

Албан ёсны

төсөөлөл

ХБ гүйцэтгэл

Албан ёсны

төсөөлөл

Бодит төсөөлөл

Зөрүү

ГЭРЭЭ БАЙГУУЛАЛТ

0.090 0.090 0.000 0.000 0.120 8.293 14.421 6.136 14.630 14.518 -0.112

ЗЭЭЛ 3244 ЭХЭҮ 0.090 0.090 0.000 0.000 0.120 0.120 6.248 6.136 6.458 6.345 -0.112

ЗЭЭЛ 3245 ТСЭҮ 0.000 0.000 0.000 0.000 0.000 8.173 8.173 0.000 8.173 8.173 0.000

ЗАРЦУУЛАЛТ 0.128 0.128 0.000 0.000 0.246 0.479 1.849 3.285 2.223 3.892 1.669

ЗЭЭЛ 3244 ЭХЭҮ 0.128 0.128 0.000 0.000 0.246 0.479 0.516 0.722 0.890 1.330 0.439

ЗЭЭЛ 3245 ТСЭҮ 0.000 0.000 0.000 0.000 0.000 0.000 1.333 2.562 1.333 2.562 1.229

3-р улирал 4-р улирал Нийт

АХБ-ны зээлийн эх үүс

1-р улирал 2-р улирал

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

14

Хүснэгтэд зээлийн хуваарилагдсан зардлыг нийт зээлийн гэрээ байгуулалт болон зарцуулалттай харьцуулан харуулав.

АХБ-НЫ ЕХЭҮ-ИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАЛТ БОЛОН ЗАРЦУУЛАЛТ (ам доллар)

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

15

АХБ-ны тусгай сангийн эх үүсвэрийн зээлийн гэрээ байгуулалт болон

зарцуулалт

Азийн хөгжлийн банкны тусгай сангийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр 2017 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар төслийн хэрэгжилтийн хугацаанд гэрээ байгуулалт болон зарцуулалт хийгдээгүй байна.

Азийн хөгжлийн банкны тусгай сангийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр 2017 онд нийт 8.172 сая ам. долларын гэрээ байгуулж, 1.333 сая ам.долларын зарцуулалт хийхээр төлөвлөснөөс бохир ус цэвэрлэх байгууламжийн гэрээг 2017 оны 3 дугаар улиралд байгуулснаар төлөвлөсөн санхүүжилт тайлангийн үлдсэн хугацаанд хийгдэхээр хүлээгдэж байна.

АХБ-НЫ ТСЭҮ-ИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАЛТ БОЛОН ЗАРЦУУЛАЛТ (ам доллар)

Б. Зээлийн хөрөнгийн дахин хуваарилалт

2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр АХБ төслийн үр дүн болон ЭХЭҮ-ийн зээлийн хуваарилалтанд өөрчлөлт оруулж баталсан. Дээрх өөрчлөлтийг баталгаажуулах зорилгоор АХБ-наас Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах саналыг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр СЯ-нд батлуулахаар хүргүүлсэн. Сангийн сайд 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гарын үсэг зурснаар зээлийн гэрээний өөрчлөлт хүчин төгөлдөр болсон.

Төслийн анхны тооцоогоор Зээлийн ангилал 3 буюу “Төслийн удирдлага, Захиргаа, Зөвлөх үйлчилгээ” нь 1.64 сая ам доллар ба ангилал 5 буюу “Хувиарлагдаагүй” ангилал нь 1.34 сая ам доллар байхаар анх төлөвлөгдсөн. ЭХЭҮ-ийн зээлийн гэрээний Хавсралт 2-т заасан ЭХЭҮ-ийн зээлийн 3 дахь ангилал буюу “Төслийн удирдлага, захиргаа, Зөвлөх үйлчилгээ”-д хуваарилагдсан дүн хэтэрсэн учраас зээлийн дахин хуваарилалт хийгдсэн. Энэ нь ТЭЗҮ батлуулах зөвлөх үйлчилгээний зардал, бие даасан зөвлөхүүдийн зардал, ТУН-ийн тавилга, тоног төхөөрөмж, автомашиныг худалдан авах зардал шинээр нэмэгдсэн, Зээл

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

16

хэрэгжүүлэх зөвлөхийн өртөг төслийн бэлтгэл ажлын үед анх тооцоолсноос нэмэгдсэн зэргээс шалтгаалсан болно. Энэ талаар 2016 оны жилийн эцсийн тайланд дэлгэрэнгүй танилцуулсан болно. Зээлийн ангилал 5 буюу “Хувиарлагдаагүй”-аас ангилал 3 буюу “Төслийн удирдлага, Захиргаа, Зөвлөх үйлчилгээ”-нд 0.54 сая ам доллар дахин хуваарилагдсан.

ЭХЭҮ-ийн зээлийн дахин хуваарилалтыг дор хүснэгтээр харуулав.

В. Засгийн газрын санхүүжилт

Засгийн газрын санхүүжилтэд нийт 2.18 сая ам долларыг төлөвлөсөн нь татвар хураамж хэлбэрээр санхүүжигдэнэ. Энэ нь төслийн хүрээнд нийлүүлэгдэх бараа, ажил, үйлчилгээний гаалийн болон албан татварын зохицуулалтын дагуу зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх Сангийн сайдын тушаалыг үндэслэн тухай бүр чөлөөлөлтийг бүртгэж тайлагнах замаар хэрэгжинэ.

2016 оны 3 сарын 1-ний өдрийн дотоодын зах зээлээс худалдан авах бараа үйлчилгээг нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалт батлах тухай Сангийн сайдын 91 тоот тушаал батлагдсанаар төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа бараа, ажил үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх үйл ажиллагаа хэрэгжих нөхцөл бүрдсэн болно.

Тайлант хугацаанд 0.488 мянган төгрөгийн бараа, ажил үйлчилгээг Зээлийн ангилал 3: Төслийн менежментийн дэмжлэг -д нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлсэн байна.

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

17

Г. Төслийн санхүүгийн тайлан, гүйцэтгэлийн мэдээг орон нутгийн төсөвт нэгтгэх асуудал

АХБ-ны зээлийг дамжуулан зээлдүүлэх гэрээ нь Сангийн Яам болон ДУАЗД-ын Тамгын газрын хооронд байгуулагдаж зээлийн эргэн төлөлтийг ДУАЗДТГ хариуцах учраас тус төслийн гадаад зээлийн хөрөнгөөр тухайн төсвийн жилд санхүүжүүлэн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ нь орон нутгийн төсөвт тусгагдаж, төслийн санхүүгийн тайлан, сарын гүйцэтгэлийн мэдээг орон нутгийн төсвийн багцад хүлээн авч нэгтгэж байхаар тохирсон болно. Сангийн Яамны 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 9-2/6151 тоот албан бичиг, БХБЯ-ны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 03/2787 тоот албан бичгийг үндэслэн 2016 оны 10 дугаар сараас эхлэн зээлийн зарцуулалтын сарын гүйцэтгэлийн мэдээ, 2016 оны санхүүгийн тайланг орон нутгийн төсвийн багцад нэгтгүүлсэн. Цаашид зээлийн зарцуулалтын сар бүрийн гүйцэтгэлийн мэдээ, тухайн оны улирал, хагас жил, жилийн санхүүгийн тайланг орон нутгийн төсвийн багцад нэгтгүүлэн ажиллана.

V. БУСАД

А. Удирдлагын мэдээллийн систем

Төслийн үйл явцыг ил тод, дэлгэрэнгүй тодорхой байлгах үүднээс удирдлагын мэдээллийн системд төслийн холбогдох материалуудыг тогтмол оруулан ажиллаж байна.

Удирдлагын мэдээллийн системд 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн төслийн мэдээллүүдийг оруулж тухай бүрд холбогдох материалуудаар баяжуулалт хийж байна. Үүнд: № Мэдээллийн нэр Боловсруулагдсан

хугацаа Мэдээллийн

санд байршуулсан

хугацаа 1 Төслийн ерөнхий танилцуулга,

зээлийн хэлэлцээр, зээлийн гэрээ 2015.06.05 2016.02.04

2 Төслийн удирдах хорооны хурал №1 2016.02.18 2016.03.02

3 Дамжуулан зээлдэх гэрээ 2016.03.21 2016.03.23 4 1 дүгээр улирлын тайлан 2016.04.11 5 Төсөл эхлүүлэх ажлын хэсгийн үеэр

байгуулсан санамж бичиг, төслийн удирдлагын гарын авлага

2016.06.14 2016.06.14

6 Төслийн удирдах хорооны хурал №2 2016.07.01 2016.07.19 7 Төслийн хагас жилийн тайлан 2016.07.10 2016.09.30 8 Төслийн болон техник туслалцааны

хяналтын ажлын хэсгийн үеэр байгуулсан санамж бичиг, төслийн удирдлагын гарын авлага

2016.11.02 2016.11.11

9 Төслийн удирдах хорооны хурал №3 2016.10.21 2016.11.11

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

18

10 Төслийн 3 улирлын тайлан 2016.10.10 2016.11.11 11 ТЭЗҮ 2016.10.26 2016.11.11 12 Төслийн удирдах хорооны хурал №3 2016.11.18 2016.12.01

2017 оны эхний улирлын байдлаар дараах мэдээллүүдээр баяжуулалт

хийлээ. № Мэдээллийн нэр Боловсруулагдсан

хугацаа Мэдээллийн

санд байршуулсан

хугацаа 1 Төслийн 2016 оны тайлан 2016.12.20 2017.01.20

2 Төслийн удирдах хорооны хурал №5 2016.12.23 2017.02.03

Цаашид хагас жилийн болон жилийн эцсийн тайлан, төслийн хэрэгжилтийн

төлөв байдал, мөн төслийн хэрэгжилтийн зорилтот түвшний шалгуур үзүүлэлт зэргийг Удирдлагын мэдээллийн системд тухай бүр нь тусгаж байх болно.

Б.Шилэн дансны мэдээллийн систем

Шилэн дансны тухай хуулийн 5.4-т заасныг үндэслэн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын тогтоолоор баталсан “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ыг мөрдлөг болгон шилэн дансны мэдээллийн системд 2017 оны хагас жилийн байдлаар мэдээлэх ёстой бүх мэдээллийг цаг хугацаанд нь оруулсан. Үүнд:

1. Шилэн дансны мэдээллийн төсөв/гүйцэтгэл бүлэгт: а. санхүүгийн хагас жилийн тайланг хагас жилээр, б. батлагдсан төсөв, гүйцэтгэл, хэтрэл хэмнэлтийн шалтгааныг сар, улирал

бүр, в. цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий

орлого, зарлагын мөнгөн гүйлгээний талаарх мэдээллийг тухай бүр оруулсан. 2. Шилэн дансны хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт бүлэгт: а. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, б. Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил

үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаягийг тухай бүр оруулсан.

Шилэн дансны мэдээллийн системд холбогдох мэдээллийг тогтоосон хугацаанд оруулан мэдээлэж байна.

В. Хяналт-шинжилгээ үнэлгээний талаар

Монгол Улсын Засгийн газраас батлан гаргасан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам” болон түүнийг дагалдан гарсан төсөл хэрэгжүүлэгч байгууллагын баталсан холбогдох журам, санхүүжүүлэгч байгууллагын зааврын дагуу хяналт-шинжилгээ үнэлгээний ажлыг Олон Улсын стандарт шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж эхлээд байна.

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

19

Төслийг үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд төслийн үйл ажиллагааны явцад гарах үр дүнг тодорхой болгох шаардлагатай байна. Төслийн удирдах нэгж үйл ажиллагааны хэрэгжилтийн явцдаа цэвэрлэх байгууламжийн барилгын бат бэх нь чанарын шаардлага хангахгүй байгаагаас хуучин барилга байгууламжийг буулгаж шинээр барьж байгуулахаар, бохир усны бохирдлын хэмжээг тодорхойлох лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулахаар холбогдох газруудаар хэлэлцүүлэн тендерийн бичиг баримтад тусгалаа. Ингэснээр цэвэрлэх байгууламжийг шинээр барьснаар найдвартай ажиллах нөхцөл бий болж ашиглалтын зардал буурах, өөрийн өртөг хямдрах үндсэн нөхцөл бүрдэх юм.

Цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг төрөлжүүлэх, ижилсүүлэх, ашиглалтын нөхцөлийг сайжруулах зорилгоор Үр дүн1, 2-ын багц хооронд өөрчлөлт хийж Санамж бичгийн үед ажлын хэсгээр шийдвэрлүүлэн тендерийн бичиг баримтад тусгаад байна.

Жил бүрийн эцэст төслийн удирдах хорооны хурлын шийдвэрүүдийн биелэлт гарган ТУХ-ны хурлаар, санамж бичгийн хугацаат төлөвлөгөөний биелэлт гарган АХБ-ны улирал бүрийн мэдээлэл өгөх уулзалтаар, сар бүр Дархан хот дахь ажлын хэсгийн хурлын шийдвэрийн биелэлт, ЗХЗ болон ТТЗ-ийн сар бүрийн төлөвлөгөөний биелэлтүүдийг Ажлын хэсгийн хурлын үер хэлэлцүүлж ажиллаж байна. 2017 оны хагас жилийн байдлаар Харилцан ойлголцлын санамж бичигт 36 ажил хийхээр төлөвлөгдсөн байснаас 7 ажлын хугацаа хойшилж 1 ажмл биелээгүй байна. Мөн ТУХ-оор батлуулсан 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 54,45%-тай байна. Дээрх хоцрогдолтой байгаа үйл ажиллагаанууд нь Үр дүн-1 болох Цэвэрлэх байгууламж шинээр барих барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн зохион байгуулуулалтын болон тендерийн саналын үнэлгээний ажлууд хугацаа хойшлогдон хэрэгжиж байгаа нь үнэлгээний хорооны гишүүд шинэчлэгдсэн болон Цэвэрлэх байгууламжийн технологи өөрчлөгдсөнтэй холбогдуулан тодорхой хэмжээний хугацаа алан хэрэгжиж байна. Мөн энэ ажлын тендерийн үнэлгээний үе шатанд хугацааг нөхөхөөр төлөвлөж байсан боловч үнэлгээний үе шат удаашралтай явагдаж байна.

Зээл хэрэгжүүлэх зөвлөхийн гүйцэтгэсэн ажлын 2 улирлын төлбөр хийхтэй холбогдуулан эхний 7 сарын үйл ажиллагаанд ТУХ-оор батлуулсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлд үнэлгээ хийн Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын алба болон БХБЯ-аар баталгаажуулан СЯ болон АХБ-нд холбогдох журмын дагуу санхүүжүүлхээр хүргүүлээд банйа.

Г. Төслийн удирдах нэгжийн үйл ажиллагаатай уялдуулан холбогдох газруудаас ирүүлсэн, хүргүүлсэн баримт бичгийн талаар

Тайлангийн хугацаанд төслийн үйл ажиллагаатай уялдаж ТУН-д БХБЯ, СЯ, ТЕГ, ДДС зэрэг төрийн болон орон нутаг, аж ахуй нэгжээс нийт 58 албан бичиг ирсэн. /Хариу хүргүүлсэн албан тоот 21, хариугүй бичгийн тоо 37, шийдвэр гаргуулах бичиг байхгүй болно.

ТУН-ээс төслийн үйл ажиллагаатай уялдаж оролцогч болон холбогдох байгууллагад 85 ширхэг албан тоот илгээсэн. Үүнээс 35 албан тоотоод хариу авсан, 1 албан тоотод хариу ирүүлээгүй (Үүнд: Төмөр замын доогуур шугам сольж шинэчлэх ажилд хяналт тавьж мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх талаар) , 49 албат тоотууд нь хариугүй болно.

Дархан хотын бохир усны менежментийн 2017 оны хагас жилийн тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

20

Мөн түүнчлэн АХБ, БХБЯ, СЯ болон бусад төслийн үйл ажиллагаанд оролцогчдоос ТУН-д 918 удаагийн цахим шуудан ирсэн байна.

Тайлангийн хугацаанд ТУН-ээс АХБ, СЯ, БХБЯ, ДУС, Дархан-Уул аймгийн ТГ болон бусад оролцогч талуудад 561 цахим шуудан илгээж хариу авч үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн байна.

Тайлангийн хугацаанд СЯ, БХБЯ-ны сайдын болон ТНБД-ын 3 тушаал шийдвэр гарч нэг ажлын биелэлтийг гаргаж, 2 ажлын биелэлтийн хугацаа болоогүй, хугацаа хоцорсон зүйлгүй байна.

Д. Зээл хэрэгжүүлэх зөвлөхийн гэрээний хэрэгжилтийн талаар

Тайлангийн хугацаанд зээл хэрэгжүүлэх зөвлөх (ЗХЗ) гэрээний дагуу доорх ажлуудыг тайлангийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Үүнд:

- Бохир усны шугам сүлжээний зураг төслийг боловсруулж улсын экспертизээр батлуулсан

- Гадна дулааны шугам сүлжээ болон өргөтгөлийн насос станцын зураг төслийг боловсруулж улсын экспертизээр батлуулсан

- Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТББ-ыг боловсруулж тендер зарлах нөхцөл бүрдүүлсэн

- Бохир усны болон дулааны шугам сүлжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТББ-ыг боловсруулж тендер зарлах нөхцөл бүрдүүлсэн

Дээрх тендерүүдийн үнэлгээний явцад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үүнээс гадна дотоод болон гадаад орны цэвэрлэх байгууламжуудтай

танилцах сургалтын төлөвлөгөөг боловсруулж, батлуулсан. Мөн төслийн хэрэгжилттэй холбоотой байгаль орчны менежментийн

төлөвлөгөө, газар чөлөөлөлт нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг холбогдох газраар батлуулсан. Төслийн гүйцэтгэлийн удирдлагын систем болох төслийн шалгуур үзүүлэлт болон байгаль орчны эрсдэлийн үнэлгээ болон байгалт орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг оролцогч талуудад тайлагнах, хэлэлцүүлэх хуваарь болон гомдол, санал, хүсэлтийг барагдуулах механизм зэргийг боловсруулан АХБ-нд хянуулахаар хүргүүлээд байна.

Зээл хэрэгжүүлэх зөвлөх баг гэрээний дагуу шаардлагын түвшинд ажиллаж байна.

ТӨСЛИЙН УДИРДАХ НЭГЖ