24
“Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүлж ажлын байранд нь хөгжүүлэх технологи” Санаачлан хэрэгжүүлэгч “Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, судалгаа, арга зүйн төв” ТББ – ийн захирал Ц. Адъяасүрэн

Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

  • Upload
    -

  • View
    3.780

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Page 1: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

“Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог

бүрдүүлж ажлын байранд нь хөгжүүлэх технологи”

Санаачлан хэрэгжүүлэгч “Багш нарын мэргэжил дээшлүүлэх

сургалт, судалгаа, арга зүйн төв” ТББ – ийн захирал Ц. Адъяасүрэн

Page 2: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

Цэрэнжанцангийн Адъяасүрэн• Ц. Адъяасүрэн нь 1945 онд Баянхонгор

аймгийн Баянлиг суманд төрсөн.• 1964 онд Баянхонгор хотын 10 жилийн I

дунд сургууль, 1968 онд УБДС – ийг тус тус төгссөн.

• Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй.

• Боловсрол судлалын магистр зэрэгтэй.• Ардын боловсролын тэргүүний ажилтан

Page 3: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

Эрхэлж байсан ажил

• 1968 – 1974 онд Баянхонгор аймгийн Богд, Баянлиг суманд багш

• 1974 оноос хойш Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, нийслэлийн Баянгол дүүргийн хувийн хэвшлийн “Гурван тамир”, “Ундарга” зэрэг сургуулиудад сургалтын менежерээр тасралтгүй 23 жил ажилласан.

• 1984 – 1988 онд Баянхонгор аймгийн боловсролын хэлтэст байцаагч, 1988 - 1991 онд Баянлиг сумын дунд сургуульд захирал, 1994 – 1996 онд Баянлиг сумын засаг даргаар ажиллаж байв.

• Одоо “Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, судалгаа, арга зүйн төв” ТББ – ийн захирлаар ажиллаж байна.

Page 4: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

Ажлын үзүүлэлтээс• Ажиллах хугацаандаа сурлагын чанар, үр

дүнг дээшлүүлж сургалтын агуулга, арга зүй, технологийг боловсронгуй болгох талаар идэвхийлэн ажиллаж сургалтанд сургалтын график, сурлагын хоцрогдлыг арилгах сургалтын тооцооны алба, тэр үед зөвлөлтийн сургуулиудад мөрдөж байсан ерөнхий чадвар, дадлын программыг үндэс болгон сурагчдын заавал эзэмшвэл зохих шалгуур үзүүлэлтүүд боловсруулан түүнийг хангуулах, биелэлтийг тооцон дүгнэх зэрэг ажлыг анх удаа нэвтрүүлэн ажилласан юм.

Page 5: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

• Хичээлийн технологийг боловсронгуй болгон шинэчилж сурагчдад сэтгэхүйн үйлдэл гүйцэтгэх чадвар олгон оюун ухааны үйл ажиллагааны арга барил эзэмшүүлэх талаар ихэд анхааран ажиллаж энэ чиглэлээрээ сурган хүмүүжүүлэх төв уншлагад оролцон тусгай шагнал хүртэж байв.

• “Сурагчдын сурлагын амжилтыг үнэлэх ажлыг боловсронгуй болгон шинэчлэх нь”, “Хүмүүжлийн ажлын төлөвлөлтийг боловсронгуй болгон шинэчилж ЕБС – д хүмүүжлийн тогтолцоог бүрдүүлэх нь” зэрэг сэдвээр туршилт, судалгааны ажил хийн үр дүнг нийтэд сурталчлсан ба одоо эдгээр ажлын технологийг боловсруулж байна.

Page 6: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

• Сонирхон судалж хэрэгжүүлж байсан эдгээр үйл ажиллагаагаа өнөөгийн боловсролын шинэчлэлийн бодлого, зорилттой уялдуулан улам гүнзгийрүүлэн шинэчилж нийтэд сурталчлан таниулах зорилгоор дараах бүтээлүүдийг гаргалаа.

1. “Сургалтын технологийн шинэчлэл ба сургалтын хөтөлбөр” УБ 2003 он

2. “Хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй” УБ 2004 он.

3. “Сургалтын олон талт хөтөлбөр боловсруулах арга зүй” УБ 2006 он.

4. “Нэгж хичээлийн бэлтгэл, чанар, үр өгөөжийг дээшлүүлэх нь” УБ 2011 он зэрэг ном

Page 7: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

Өөрийн бүтээлүүд

Page 8: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

• “Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүлж ажлын байранд нь хөгжүүлэх технологи” боловсруулан монгол улсын оюуны өмчийн газрын 2013 оны 5390 тоот зохиогчийн эрхийн гэрчилгээ авч эрхээ хамгаалуулсан болно.

Page 9: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

• Энэхүү технологи нь багш бүрийн хөгжлийн түвшинг тогтоох замаар ажлын байрандаа хөгжих бодит хэрэгцээг тодорхойлон түүнд нь тулгуурлан хөгжүүлэх, тэдний ажлыг цаасаар болон хийсвэр тоон үзүүлэлтээр биш сурагчдад ямар чадвар олгон хэрхэн хөгжүүлж төлөвшүүлснээр нь болон багшийн заах арга, ур чадвар хэрхэн шинэчлэгдсэнээр нь үнэлдэг шинэ зорилтыг хэрэгжүүлэхэд багш, сургуулийн удирдах ажилтнуудад ихээхэн ач холбогдолтой болно. Иймд та бүхэнд зориулан энэхүү технологийг толилуулж байна.

Page 10: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

Технологийн загвар Багшийн хөгжлийн түвшингийн ахиц өөрчлөлт

Хэрэгцээний судалгаа гаргах

1. Багш бүрийг хөгжүүлэх чиглэл

тодорхойлох2. Сургуулийн

хэмжээгээр хөгжүүлэх

шаардлагатай багшийн тоо

гаргаж нэрсээр жагсаах

Багшийг хөгжүүлэх ажлыг төлөвлөх

1. Багш бүрээр мэргэжил

дээшлүүлэх төлөвлөгөө гаргуулах

2. Зорилтот бүлэг бүрийг хөгжүүлэх ажлыг төлөвлөх3. Мэдээллийн

нэгдсэн сан бүрдүүлэх

Ажлын байранд багшийг хөгжүүлэх

ажлыг зохион байгуулах

1. Багш бүрийг

хөгжүүлэхэд чиглэсэн ажил

2. Зорилтот бүлэг бүрийг хөгжүүлэхэд

чиглэсэн ажил

Багшийн хөгжлийн

анхны төвшин

Багшийн хөгжлийн

шинэ төвшин

Мэргэшээгүй багш

Мэргэшиж байгаа багш

Мэргэшсэн багш

Хөгжиж байгаа багш

Хөгжсөн багш

Чанарын хувиргалтын үйл явц

Page 11: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

Технологийн үе шат

1. I шат – Багшийн хөгжлийн түвшинг тогтоох шат

2. II шат – Багш бүрийн ажлын байран дээрээ хөгжих бодит хэрэгцээг тодорхойлох, хэрэгцээний судалгаа гаргах шат

3. III – шат – Багшийн мэргэшлийг дээшлүүлж тэднийг хөгжүүлэх асуудлыг төлөвлөх шат

4. IV – шат – Багшийг ажлын байран дээр нь хөгжүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх шат

Page 12: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

Багшийн хөгжлийн түвшинг тогтоох

• Багшийн хөгжлийн түвшинг үндсэн 10 үзүүлэлт бүрд харгалзах шалгууруудыг “Хангасан”, “Дутуу хангасан”, “Хангаагүй” гэж үнэлэн хангасан шалгуурын тоог харгалзан үзүүлэлт бүрийн үнэлгээг мэргэшээгүй, мэргэшиж байгаа, мэргэшсэн, хөгжиж байгаа, хөгжсөн гэсэн 5 шатлалаар тогтооно.

• Багшийн хөгжлийн ерөнхий түвшинг шатлал бүрд тавигдах үндсэн шаардлагуудын биелэлтийг харгалзан тогтоосон аргачлалаар дээрх шатлалын дагуу тогтооно.

Page 13: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

Хэрэгцээний судалгаа гаргах

• Хөгжлийн түвшинг тогтоосон дүнг үндэслэн багш бүрийг цаашид ямар чиглэлээр хөгжүүлэх шаардлагатайг тодорхойлох. Тэгэхдээ мэргэшээгүй, мэргэшиж байгаа үнэлгээ авсан үзүүлэлтийг цаашид хөгжүүлэх шаардлагатай үзүүлэлтэнд авна. Мэргэшсэн, хөгжиж байгаа, хөгжсөн үнэлгээтэй үзүүлэлтээс зөвхөн хангаагүй шалгуурыг нэр заан авч болно.

• Хөгжлийн түвшинг тогтоосон дүнг сургуулийн хэмжээгээр нэгтгэн үндсэн үзүүлэлт бүрээр хэдэн багшийг хөгжүүлэх шаардлагатайг тодорхойлж нэрсээр гаргах (зорилтот бүлэг)

Page 14: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

Багшийн хөгжлийг төлөвлөх.• Багш бүрээр хөгжүүлэх чиглэлийнх нь дагуу

мэргэшил дээшлүүлэх төлөвлөгөө хийлгэх. Тэд өөрийн сургуулийн мэдээллийн нэгдсэн сан болон салбарын мэдээллийн нэгдсэн сүлжээ, бусад газрын сайтуудаас ямар сургалтанд суух, хэний ямар ном зохиолыг уншиж судлах, хаанахын хэний туршлага, шинэ дэвшилтэт технологийг авч судлан ажилдаа нэвтрүүлэх, хамтран ажиллах, хэнээс тусламж зөвлөгөө авах, зэргээ сонгон авч төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлнэ.

• Зорилтот бүлэг бүрийг хөгжүүлэхийн тулд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргах.

Page 15: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

Багшийг ажлын байранд нь хөгжүүлэх ажил

1. Багш бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн ажил:• Цаашид хөгжүүлэх шаардлагатай чиглэлийн дагуу

өөрсдийн сонгосон сургалтанд суух.• Ном, гарын авлага, зөвлөмж уншиж судлах.• Мэргэжил, арга зүй, ур чадвараа дээшлүүлэхэд

чиглэсэн судалгаа туршилт хийх.• Сургалтын хөтөлбөр, шинэ арга зүй, технологи

боловсруулах.• Бусдын туршлага, шилдэг технологийг судлах,

эзэмших, авч ашиглах. • Уралдаан тэмцээн, уншлага, онол практикийн бага

хуралд оролцох, илтгэл тавьж хэлэлцүүлэх г.м

Page 16: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

2. Зорилтот бүлэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн ажил:

• Хөгжлийн түвшин тогтооход цаашид хөгжүүлэх шаардлагатай гэж тодорхойлогдсон зорилтот бүлгийн багш нарт тухайн чиглэлээр нь сургалт зохион байгуулах.

• Туршлага судлах уулзалт, ярилцлага зохион байгуулах.• Боловсролын шинэчлэлийн бодлого, зорилтуудыг

хэрэгжүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээ, туршилтын ажлыг багаараа хамтран хийж үр дүнг тооцох.

• Сургууль хамт олны өмнө шийдлээ хүлээн тулгамдаж буй асуудлыг хамтын хүчээр судлан шийдвэрлэх.

• Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулах, оролцох.

• Төсөл арга хэмжээнд хамрагдан тайлан үзэсгэлэн гаргах г.м

Page 17: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

Сургалт явуулах арга хэлбэр• Бид мэргэжил дээшлүүлэх сургалт

явуулахдаа энэхүү боловсруулсан технологийнхоо дагуу мэргэжил дээшлүүлэх сургалтын төрлүүдээс ажлын байран дахь сургалтыг газар дээр нь очиж явуулах болно.

• Мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлж ажлын байранд нь хөгжүүлэх сургалтыг авч хэрэгжүүлсэн сургуульд “Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүлсэн загвар сургууль” гэсэн батламж олгоно.

Page 18: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль

төвтэй тогтолцоог бүрдүүлсэн

нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр

сургуулийн захирал Уранчимэг, сургалтын менежер Л. Цэцгээ

нарт МУБИС – ийнТүүх нийгмийн ухааны сургуулийн

захирал доктор, дэд профессор Ц.

Баасандорж батламж гардуулж байгаа нь

Page 19: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

Нийслэлийн

Баянзүрх

дүүргийн 21

дүгээр сургуулийн

багш нарт ажлын

байранд нь

хөгжүүлэх сургалт

явуулж байгаа нь

Page 20: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

Японы сайн дурын ажилтан Х. Охара багш нарт Power Point программ дээр сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх тухай хичээл зааж

байгаа нь

Page 21: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

БМДИ – ийн арга зүйч Г. Бум-Эрдэнэ Баянзүрх дүүргийн

21 дүгээр сургуулийн

математикийн багш нарт зөвлөгөө өгч

байгаа нь

Page 22: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

БМД – ССАТ төрийн бус байгууллагын

захирал Ц. Адъяасүрэн, МУБИС

– ийн МСС – ийн багш Д. Эрдэнэсан

нар 21 дүгээр сургуулийн монгол хэл уран зохиолын багш нарт заасан

хичээлийнх нь талаар зөвлөгөө өгч

байна.

Page 23: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

МУБИС – ийн

БСС – ийн сурганы тэнхимийн багш

докторант

П. Алтанцэцэг багш

нарт лекц уншиж байна.

Page 24: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд нь хөгжүүлэх технологи

ЭНЭХҮҮ ТЕХНОЛОГИЙГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ 91995824 ДУГААРЫН УТСААР ХОЛБОО БАРЬЖ

ЗӨВЛӨГӨӨ АВАХ БУЮУ ХАМТРАН АЖИЛЛАЖ БОЛНО.