16
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД “ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ НЬ Жаргалсайхан.Д /Докторант/ Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс Хураангуй Өнөөдөр орчин үеийн шинжлэх ухаан, техник, мэдээллийн технологи түргэн хурдацтай, дэвшил хөгжил нь байгууллага, хувь хүний үйл ажиллагаа, хөгжилд шинэ нөхцөл боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ бас шинэ сорилтыг бий болгож байгаа нөхцөлд хөгжлийн үнэлгээний асуудал хурцаар тавигдах болов. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг хүрсэн түвшнээс ахиулан улам сайжруулах төдийгүй цаашид үүсч болох нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бодлого, чиглэлтэй өөрчлөн шинэчлэх, өөрөөр хэлбэл, төрийн захиргааны байгууллагын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл нь Төрийн захиргааны байгууллагын Удирдлагууд 1 , ажилтнууд “Үр дүнд суурилсан хяналт- шинжилгээ, үнэлгээний тогтолцоо”(цаашид “ҮДСХШҮТ” гэх)-ны онол, арга зүйд суралцаж, энэхүү тэргүүн туршлагыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэхээс шууд шалтгаалах болсон байна. Судлаач миний бие энэ өгүүлэлдээ хяналт-шинжилгээ, үнэлгээ хэмээх үг, нэр томъѐо, ойлголтын мөн чанар, нийгэм-соѐлын орчинд ХШҮ-г ойлгож ирсэн байдал, түүний хөгжил, үнэлгээний нийгмийн үүргийн талаар зарим онол, хандлага, загварыг тал бүрээс нь авч үзэн хэлэлцэхийг чармайлаа. Түлхүүр үг: Хяналт-шинжилгээ, үнэлгээ 2 , үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлт, үр дүн, үр дагавар, үр нөлөө. Оршил 1 Хэрэв та ямар нэгэн юмыг удирдахыг оролдож байвал эхлээд түүнийгээ “хэмжих чадвар”-тай байх ѐстой.” 2 Хяналт-шинжилгээ, үнэлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Д. Жаргалсайхан, “Хяналт-шинжилгээ, үнэлгээ” (Учгийг тайлах урлаг)., Дархан-Уул аймаг, 2012, ISBN978-99962-1-434-9 бүтээлээс авах боломжтой.

Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэх

Embed Size (px)

Citation preview

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД “ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТ-

ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ НЬ

Жаргалсайхан.Д /Докторант/ Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс

Хураангуй

Өнөөдөр орчин үеийн шинжлэх ухаан, техник, мэдээллийн технологи түргэн

хурдацтай, дэвшил хөгжил нь байгууллага, хувь хүний үйл ажиллагаа, хөгжилд

шинэ нөхцөл боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ бас шинэ сорилтыг бий болгож

байгаа нөхцөлд хөгжлийн үнэлгээний асуудал хурцаар тавигдах болов. Төрийн

захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг хүрсэн түвшнээс ахиулан улам

сайжруулах төдийгүй цаашид үүсч болох нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад

нийцүүлэн бодлого, чиглэлтэй өөрчлөн шинэчлэх, өөрөөр хэлбэл, төрийн

захиргааны байгууллагын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл нь Төрийн

захиргааны байгууллагын Удирдлагууд1, ажилтнууд “Үр дүнд суурилсан хяналт-

шинжилгээ, үнэлгээний тогтолцоо”(цаашид “ҮДСХШҮТ” гэх)-ны онол, арга зүйд

суралцаж, энэхүү тэргүүн туршлагыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэхээс шууд

шалтгаалах болсон байна.

Судлаач миний бие энэ өгүүлэлдээ хяналт-шинжилгээ, үнэлгээ хэмээх үг,

нэр томъѐо, ойлголтын мөн чанар, нийгэм-соѐлын орчинд ХШҮ-г ойлгож ирсэн

байдал, түүний хөгжил, үнэлгээний нийгмийн үүргийн талаар зарим онол,

хандлага, загварыг тал бүрээс нь авч үзэн хэлэлцэхийг чармайлаа.

Түлхүүр үг: Хяналт-шинжилгээ, үнэлгээ2, үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлт, үр

дүн, үр дагавар, үр нөлөө.

Оршил

1 “Хэрэв та ямар нэгэн юмыг удирдахыг оролдож байвал эхлээд түүнийгээ “хэмжих чадвар”-тай байх

ѐстой.” 2 Хяналт-шинжилгээ, үнэлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Д. Жаргалсайхан, “Хяналт-шинжилгээ,

үнэлгээ” (Учгийг тайлах урлаг)., Дархан-Уул аймаг, 2012, ISBN978-99962-1-434-9 бүтээлээс авах боломжтой.

Орчин үед шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилт, мэдлэгт суурилсан

хөгжил, үр дүнд тулгуурласан удирдлага, иргэд хөдөлмөрчид болон

үйлчлүүлэгчдэд гол анхаарлаа хандуулсан төрийн үйлчилгээ үзүүлж чаддаг

байхад дэлхийн улс үндэстний төр нь онцгой анхаарал хандуулан ажиллах болсон

байна.

Төрөөс дэлхий нийтийн хандлага3, өөрийн орны онцлог, өвөрмөц байдлыг

тусгасан хөгжлийн бодлого, зорилтуудыг томъѐолон хэрэгжүүлэх талаар тодорхой

арга хэмжээ авч байгаа боловч тэдгээрийн хэрэгжилт, үр дүн хүссэн хэмжээнд

хүрч олон түмний эрэлт хэрэгцээ, санаа зориг, хүсэл эрмэлзэлд тэр бүр хүрэхгүй

байгаа нь юутай холбоотой болох талаар судлаач, шинжээчид төдийгүй энэ

салбарт ажиллагсад, жирийн иргэд ч анхаарал хандуулах болов.

Төрийн захиргааны байгууллагад хэрэгжиж байгаа өөрчлөлт, шинэчлэл нь

нэг талаас төрийн захиргааны байгууллагын тогтолцоог шинэчлэх, бодлого, эрх

зүйн орчныг сайжруулах буюу бүтцийн өөрчлөлт, нөгөө талаас төрийн

захиргааны байгууллага, түүний нэгж хэсэг, ТАХ бүрийн чадамж, ур чадвар,

гүйцэтгэлийн үр дүнг буюу байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх

гэсэн хоѐр чиглэлд хуваагдах боломжой гэж үзэж байна. Энэ хүрээнд юуны өмнө

төрийн албаны шинэтгэлийн талаар баримтлах бодлого, чиглэл, хөтөлбөрүүдийг

боловсруулан хэрэгжүүлж, төрийн байгууллагуудын удирдах болон мэргэжлийн

ажилтнуудын мэдлэг ур чадвар, хариуцлага, идэвхи санаачлагыг хөгжүүлэх үндсэн

дээр төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай, үр дүнтэй хүргэх зорилтыг

дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

Үнэлгээний онол, арга зүйд тулгуурлан төрийн захиргааны байгууллагуудын

үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, төрийн захиргааны байгууллагад “Үр дүнд

суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо”-г нэвтрүүлэх арга замыг

тодорхойлоход энэхүү судалгааны зорилго оршино.

3 “Дэлхийн нийтийн хандлага гэж дэлхийн улс орон амьдралаараа туулж үзсэн, дэлхий нийтээрээ хүлээн

зөвшөөрсөн нийтлэг мэдлэг, туршлага (хүний хөгжил, боловсрол, нийгэмшүүлэлт) юм.” “Хүний хөгжил бол

хувь хүн өөрөө болоод түүний амьдарч байгаа гэр бүл, хамт олон, улс нийгэм хөгжиж дэвших цаглашгүй эх сурвалж юм. Хүний хөгжлийн гол түлхүүр нь хүний оюун ухааныг хөгжүүлэх учиртай боловсрол юм.” МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ, ФИЛОСОФИ, СОЦИОЛОГИ, ЭРХИЙН ХҮРЭЭЛЭН, “Монголын нийгмийн өөрчлөлт”, УБ., 2008, 88 дахь тал

Судалгаанд баримт бичиг судлах, харьцуулан шинжлэх, задлан шинжлэх,

нэгтгэн дүгнэх зэрэг судалгааны аргууд болон албан хаагчдын судалгааны

өгөгдлийн сан үүсгэж шинжилгээг SPSS 20 for Window программ хангамжийг

ашиглаж , хамаарлын хүснэгт, энгийн тайлбар үзүүлэлтүүдийг Frequency Analysis,

Exploratory Analysis, Grohbach’s analysis, Moderated Analysis, Multiple Regression

Analysis зэрэг статистик аргачлалаар мэдээллийг шинжилэхэд ашиглав.

Монголын Улсын нөхцөлд тэр тусмаа төрийн захиргааны байгууллагын

түвшинд ҮДСХШҮ-ний тогтолцоог нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагаа

богино хугацаанд үр дүнд хүрч, энэ нь эцсийн дүнд нийгэмд үзүүлэх үр нөлөө

дээшилж, иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг

дээшлүүлэхэд хэрхэн нөлөөлөхийг нэгтгэн дүгнэж харуулахад судалгааны

шинэлэг тал4 оршино.

Уг судалгаагаар төрийн захиргааны байгууллагад тулгарч буй сорил,

бэрхшээл, хөгжлийн хоцрогдлыг арилгах арга замыг тодорхойлон, тэдгээрийг

хэрэгжүүлэх санал зөвлөмжийг боловсруулж, төрийн захиргааны байгууллагад

өөрийн онцлогт тохируулан нэвтрүүлэх боломжтойд энэ судалгааны практик ач

холбогдол оршино.

Орчин үеийн үнэлгээний ухааныг үндэслэгчдийн нэг Майкл Скривен

үнэлгээг тодорхойлж буй хэлний үүргийг авч үзээд аль утгаар нь хэрэглэж

буйгаас хамааран үнэлгээний тухай ойролцоогоор 60 орчим тодорхойлолт

байна гэж тэмдэглэжээ. (Фитцпатрик, Сандерс, Уортен 2004, 5 дахь тал).5

“Хяналт-шинжилгээ үнэлгээ”-ний талаарх эрдэмтэн, судлаачдын тодорхойлолт,

хяналт-шинжилгээ, үнэлгээ гэдэг үгийн утга, ойлголтын талаар олон эх зохиолоос

шүүн судалж, ишлэн дүгнэн цэгнэж, дараах байдлаар тоймлон Хүснэгт 1.1-д

харуулж болохоор байна.

Хүснэгт 1.1

4 Шинэлэг тал гэдэг бол тэр зүйлийг хийж буй хүмүүс шинэ юм байна гэж үзэхээр эсвэл нэвтрүүлж

байгаа байгууллагад нь өмнө байгаагүй өөр зүйл юм. 5 Линда Г. Морра Имас, Рей С. Рист “Үр дүнд хүрэх зам: Хөгжлийн үнэлгээг үр дүнтэй удирдан явуулах нь”.,

Дэлхийн банк, 2011, 22 дахь тал

ТОДОРХОЙЛОЛТ

ҮНЭЛГЭЭ

Төрийн захиргааны

байгууллагын хяналт-

шинжилгээ, үнэлгээ. УБ., 2004,

5-р тал

Үнэлгээ нь түүний “үнэт чанарыг олж

тогтоох, учир шалтгааныг тайлаг урлаг”

ЖоЗолл Кусек, Рей С. Рист “Үр

дүнд суурилсан хяналт-

шинжилгээ, үнэлгээний

тогтолцоог хөгжүүлэх 10

алхам”., Дэлхийн банк., 29,

272-р тал.

Үнэлгээ нь хэрэгжиж буй болон хэрэгжсэн

бодлого, хөтөлбөр, төсөл, түүний хэрэгжилт,

үр дүнг системтэй, бодитой үнэлж дүгнэх

үйл ажиллагаа юм.

ХЯНАЛТ – ШИНЖИЛГЭЭ

Үнэлгээний гол нэр

томьѐоны тухай ЭЗХАХБ-ийн

Хөгжлийн тусламжийн

хорооны

үгсийн тайлбараас

Хяналт-шинжилгээ бол хөгжлийн үйл явц

хэрхэн урагшилж дэвшиж, зорилгодоо хүрч

байгаа болон хуваарилсан сан хөрөнгийн

ашиглалтад ямар ахиц гарч байгаа талаар

удирдлага, гол оролцогчдыг мэдээллээр

хангахын тулд тодорхой үзүүлэлтүүдийн

тоо баримтыг системтэй цуглуулах

тогтмол ажиллагаа юм. /ЭЗХАХБ 2002, 27-

28 дахь тал/

Төрийн захиргааны

байгууллагын хяналт-

шинжилгээ, үнэлгээ. УБ., 2004,

5-р тал

Хяналт-шинжилгээ гэдэг нь: аливаа

бодлого, зорилтын үйл явцыг “анхааралтай

нарийн судлах, бодит байдлыг хэмжих,

мэдээлэх”

Зураг 1. Нэр томъѐоны тайлбар

“Үр ашигтай, мэдрэмжтэй, ил тод, хариуцлагатай төрийн захиргаа бол улс

үндэстэн оршин тогтнох үндэс төдийгүй, Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх

төрийн стратегийг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл юм. Глобалчлал, хүний эрхийг

дээдэлсэн хөгжил, эс төвлөрөл, хүний хөгжлийн зорилтууд болох Мянганы

хөгжлийн зорилтууд зэргийг багтаасан орчин үеийн дэлхийн нийтийн хандлага нь

төрөөс хүлээх хүлээлтийг өөрчилж, төрийн захиргааны шинэчлэл6 хийхэд хүргэж

байна.”7

Төр засгийн үр дүнтэй үйл ажиллагаа нь нийгэм, эдийн засгийг тогтвортой

хөгжүүлэх үндэс, суурь болдог.

Төрийн захиргааны шинэчлэл, өөрчлөлтийн салшгүй бүрэлдэхүүн хэсгийн

нэг болох хяналт-шинжилгээ, үнэлгээ нь Засгийн газрын бодлого, шийдвэр

6 Англи хэлнээ томъѐологдсон “Reform” гэдэг үгийг монгол хэлнээ шинэчлэл, шинэчлэлт, шинэтгэл хэмээн

олон янзаар орчуулж байна. Төрийн захиргааны баримт бичгүүдэд шинэчлэл гэсэн нэр томъѐоллоор илүү

туссан байх тул шинэчлэл гэсэн томъѐоллыг дагасан. Я. Цэвэл., Монгол хэлний товч тайлбар толь., УБ.,

1966 (Шинэтгэл – хуучныг халж шинэ болгох, Шинэчлэл – аливаа юмыг сайжруулахын тулд өөрчлөн

шинэчлэх шинэтгэл; шинэчлэл хийх; Шинэчлэл – юмыг шинэ болгох, өөрчлөх; шинэчлэн засах; шинийг засаж

авах., 849-850 дахь талууд) 7 Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах засаглал. УБ., 2008., 76-77-р тал

амжилттай хэрэгжиж хүсэн хүлээж буй үр дүнд хүрэх, төсвийн байгууллагын үйл

ажиллагаа үр ашигтай, үр нөлөөтэй байх нь улс орны болон байгууллагын ололт

амжилт, ахиц дэвшилд нэн чухал шаардлагатай асуудлын нэг болоод байна.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь Засгийн газар, төрийн төв болон орон

нутгийн захиргааны байгууллагууд үр дүнд хүрэх арга замыг сайжруулахад

хэрэглэж болох төрийн захиргааны оновчтой удирдлагын хүчирхэг арга

хэрэгсэл юм. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь хэрэгжилтэд анхаарсан уламжлалт

аргаас үр дүнд суурилсан шинэ хандлага руу шилжих өөрчлөлт явагдаж байгаа

өнөө үед “үр дүн нь юу болов” гэсэн асуултад хариулт өгөх ба өөрөөр хэлбэл

Засгийн газар, төрийн байгууллагууд бодлого, хөтөлбөрөө амжилттай

хэрэгжүүлсэн боловч тэд үнэхээр бодитой, хүсэн хүлээсэн үр дүнг бий болгож

чадсан уу гэсэн асуултад хариулт өгнө гэсэн үг юм.

Зураг 1. Удирдлагын 4 хөлт тулгуур

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бий болгосноор үндсэндээ

удирдлагын 3 хөлт тулгуур (хүний нөөцийн оновчтой тогтолцоо, санхүүгийн

тогтолцоо, хариуцлагын тогтолцоо)-т 4 дэх хөл (хяналт-шинжилгээ, үнэлгээний

тогтолцоо) нэмэгддэг ба энэ нь удирдлагын тогтолцоонд үр дүн, үр дагаврын

талаарх мэдээлэл өгч байх тэр хэсэг болох дээрх загварыг санал болгож байна.

Зураг 2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ

Зураг 3. Төрийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ

y = S/( 1 - SF - S*U*E*F)*x

Хөтөлбөрт удирдлагын буюу стратегийн удирдлагын

Хэв шинж8

Төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлийн салшгүй бүрэлдэхүүн хэсгийн

нэг болох Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ нь Засгийн газрын

бодлого, шийдвэр амжилттай хэрэгжиж хүсэн хүлээж буй үр дүнд хүрэх, төсвийн

байгууллагын үйл ажиллагаа үр ашигтай, үр нөлөөтэй байх нь улс орны болон

байгууллагын ололт амжилт, ахиц дэвшилд нэн чухал шаардлагатай асуудлын нэг

болоод байна.

Энэхүү бодлого, түүний хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаанд

нь хяналт-шинжилгээ, үр дүнд нь үнэлгээ хийж, энэ тухай мэдээлэл (ойрын

ирээдүйд өөрчлөгдөх тухай)-ийг шууд удирдлагад танилцуулах ба удирдлага

ирсэн бодит мэдээллийн дагуу өөрийн гаргах шийдвэр (тодорхой хөтөлбөр

боловсруулан урьдчилсан цогц арга хэмжээ авах хэрэгтэй)-тээ зохицуулалт хийх

үйл ажиллагааг дүрсэлсэн удирдлагын энэхүү хэв шинжийг дараах томъѐогоор

илэрхийлэн бичвэл:

У = Fy

X = U*E*Fy

y = S(x +y + x) = S*x + S*Fy + S*U*E*Fy

Стратегийн буюу хөтөлбөрт удирдлагын гол агуулга систем нь гадны орчны

нөлөөллийн хувирч өөрчлөгдөх зүй тогтлыг урьдчилан танин мэдсэний үндсэн

8 Д. Нарандэлгэр “Удирдлагын ерөнхий онол, математик загварчлал”., УБ., 2005., 91-92 дахь тал

x ҮЙЛ АЖИЛЛАГАА - S

ГАРЦ ОРЦ ҮР ДАГАВАР y

y x

y ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ

(MONITORING) - F

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ - E

x

x

УДИРДЛАГА - U

дээр хөгжил хөдөлгөөний олон янзын хувилбараас, хамгийн оновчтойг нь өөрөөр

хэлбэл эрчим хүчээ хамгийн бага тархаах, хамгийн бага энтропитой байх тэр

хувилбарыг сонгон авч, өөрөө өөрийнхөө тогтвортой төлөвийг боловсруулах

боломжтой болдогт оршиж байгаа юм.

Судалгааны ажил9

Монгол Улсын хэмжээнд 22 аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа,

удирдлагын хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн удирдах албан

тушаалтнуудын дунд явуулсан судалгааг “Энтропийн хандлагад үндэслэсэн

матрицийн блок”-ийг тооцож үзэхэд Төрийн захиргааны байгууллагад “Үр дүнд

суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо”-г нэвтрүүлсэн байдал нь

50.8%-ийн хэрэгжилттэй байна гэсэн тоон судалгаа гарсан. Иймд цаашид төрийн

захиргааны байгууллагууд “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний

тогтолцоо”-г нэвтрүүлэх ажлыг илүү үр дүнтэй зохион байгуулах, хөгжүүлэх,

тэргүүн туршлага болгон нэвтрүүлэх, дэс дараалалтайгаар сургалтыг зохион

байгуулж, мэдлэг, ур чадварыг олгох хэрэгтэй гэж үзэж байна.

Аймгийн хэмжээнд төрийн 51 байгууллагын удирдах албан тушаалнуудын

дунд “Олон хүчин зүйлт манлайллын асуулга”-ын судалгааг 9 хүний

бүрэлдэхүүнтэй судалгааны баг явуулж, судалгааны дүнгээс харахад албан

тушаалтнууд нь 8.91 буюу “Дунд” гэсэн үнэлгээтэй, мөн долоон хүчин зүйлийн

гурав нь 42.8% буюу “Өндөр”, дөрөв нь 57.2% буюу “Дунд” гэсэн үнэлгээ авсан нь

удирдах албан тушаалтны манлайллын ур чадварыг дээшлүүлэх, төрийн

захиргааны албан хаагчийн чадавхийг сайжруулах шаардлагатай гэж дүгнэлт

гарсан байна.

9 Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Мянганы

хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”

“Үнэлгээний эх сурвалж бол үнэн бодит мэдээлэл юм.” Тогтвортой хөгжлийн

үндэс суурь мөн.

“Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо”-ны загварт

суурилсан - Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрхэм

зорилго”-ыг “Төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, шударга, шуурхай

байдлыг хангуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, бүтээн

байгуулалтыг эрчимжүүлж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах

замаар аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн өсөлтийг хангана.” гэсэн

үндсэн зарчмаар томъѐолсон.

Зураг 4. “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо”-ны загвар

“Аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”10-т 9

бүлэг, 95 зорилт, 333 үйл ажиллагаа тусгагдсан ба нийт 649717,1 сая, үүнээс Орон

нутгийн төсвөөс 17714,1 сая, Улсын төсвөөс 589187,0 сая, бусад эх үүсвэрээс

45816,0 сая төгрөг зарцуулагдахаар төсөвлөгдсөн болно.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн баримт бичгийн үзэл

баримтлалыг товчлон дүгнэвэл:

● Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх үйл

ажиллагааны шууд тусгал, цогцолбор ажлын баримт бичиг болсон;

10 Хөтөлбөрт 129 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 736, нээлттэй утасаар 32, аймгийн ИТХ-ын

Төлөөлөгчдөөс 34, аймаг, сумдын ЗДТГ-аас 354, нийт 1294 саналыг тусгасан байна. Дархан-Уул аймгийн

ИТХ-ын Хоѐрдугаар хуралдааны 2013 оны 2/03 дугаар тогтоолоор “Аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан.

● Судалгаанд үндэслэгдсэн, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан

шийдвэрлэгдэж хараахан чадаагүй нэн хэрэгцээт ажлуудыг шийдэхийг

зорьсон хураангуй, ард иргэдийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон;

● Хэрэгжих үндэслэл, тооцоог нарийн хийсэн ба биелэгдэх боломжтой ажлууд

учир дагалдах олон хөтөлбөр, хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүд гарч төслүүд

хийгдэнэ;

● Сахилга хариуцлага, зохион байгуулалт, ажил хариуцах чадварын

илэрхийлэл баталгаа учир үр дүнг хагас, бүтэн жилээр шууд тооцож,

бодитой үнэлэх боломжтой, хариуцлага урамшууллыг хослуулан төрийн

үйлчилгээг шуурхай, шударга, иргэн бүрт тэгш хүргэхийг зорьсон бодлогын

баримт бичиг болсон;

● Иргэн бүрийн амьдралын чанарыг сайжруулахын төлөөх зөв санаачилга

бүрийг дэмжсэн, тэднийг идэвхижүүлэхэд чиглэгдсэн аймгийн төр,

захиргааны байгууллагын бодлогын илэрхийлэл болсон.

Төрийн захиргааны байгууллагад “Төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх

үйл ажиллагааны тогтолцоо”-ны загварыг дараах байдлаар томъѐолж болох

саналыг танилцуулж байна.

Зураг 5. Тогтолцооны загвар

----- о О о -----

Ерөнхий дүгнэлт11

Молхи миний эрдэмтэн мэргэдийн хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр

бичсэн ном, бүтээл туурвилыг шүүрдэж олсон зүйлээ нэгтгэхийн тулд тархиа

гашилгаж хийсэн дүгнэлт ѐсоор ийнхүү төрийн захиргааны байгууллагад Үр дүнд

суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэх нь шинжлэх

ухааны ололтыг ашиглах, хуримтлагдсан мэдлэгийг үеэс үед дамжуулан нийгмийн

11 Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 245, 305 дугаар захирамжаар батлагдсан

● “Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтийн аргачлал”;

● “Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөөний үнэлгээний аргачлал”.

● “Монгол орны хөгжлийн загварын суурь – сэтгэлгээний шинэчлэлт” эрдэм шинжилгээний өгүүллэг (Дархан-Уул аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, ШУТИС-ийн ДаТСургууль, “Дэлхийн чанарыг хамтдаа бүтээцгээе” Онол практикийн бага хурал, Дархан-Уул аймаг., 2014, 117-135 дахь тал).

механизмын үр дүнтэй ажиллагааг хангах асуудал юм. Үнэлгээний чиглэлээр

судалж буй миний хувьд “савныхаа хирээр эрдмийн далайгаас хутгаад л” гарна.

1. Төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагуудын

хэмжээнд үнэлгээний хөгжлийн бодлого боловсруулах;

2. “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо”-г

Засгийн газар, төрийн төв болон орон нутгийн захиргааны байгууллагууд үр

дүнд хүрэх арга замыг сайжруулахад хэрэглэж болох төрийн захиргааны

оновчтой удирдлагын хүчирхэг арга хэрэгсэл болгон нэвтрүүлэх, хөгжүүлэх;

3. “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо” нь улс

орны хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр, төслийн арга замыг

зөв тодорхойлох хөгжлийн “Луужин”, мөн аливаа үйл ажиллагааны

гүйцэтгэлийг хэмжин, үнэлэх явдал хөгжлийг хангах түлхүүр болохын хувьд

байгууллагын үр дүн, чадавхийг сайжруулах, хариуцлагыг дээшлүүлэх,

хөгжлийг хангах, мэдлэгийг хөгжүүлэх, байнга суралцаж, алсыг харах

зэргийг системтэйгээр хөгжүүлэх;

4. “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо”-г “Учгийг

тайлах урлаг” гэсэн хандлагаар инноваци (шинэ хэлбэрийн өөрчлөлт),

шинэ санаачилга, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх;

5. Төрийн захиргааны байгууллагад хөгжлийн үнэлгээг нэгдсэн журмаар хийж,

үндэсний болон салбарын үнэлгээний түвшинг тогтоож, үнэлгээний

агууламж, статус, чадамж, хэрэгцээ, орчинг тодорхойлох.

Нийгмийн хөгжлийн шаардлага, өнөө ба хэтийн хөгжлийн чиг хандлага,

гадаад орнуудын жишиг, амьдралын хэрэгцээ, шаардлагаас үүдэн төрийн

захиргааны байгууллагын үйл ажиллагаанд “Үр дүнд суурилсан хяналт-

шинжилгээ, үнэлгээний тогтолцоо”-г нэвтрүүлэх, хөгжүүлэх асуудал нь өнөөгийн

Монгол Улсын төрийн байгууллагад чухал асуудлын нэг болоод байна.

Ном зүй

1. Монгол Улсын ҮНДСЭН ХУУЛЬ. УБ., 2008

2. Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах засаглал. УБ., 2008. (UNDP)

3. Төрийн захиргааны ажил гүйцэтгэлийг хэмжихүй., 2010

4. ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ФИЛОСОФИ, СОЦИОЛОГИ, ЭРХИЙН

ХҮРЭЭЛЭН Социологийн судалгааны арга зүй, аргачлал. УБ., 2008

5. Байгууллагын үйл ажиллагааны үр дагаврын шалгуур үзүүлэлтийг тодорхойлох,

үнэлэх арга зүй. УБ., 2006

6. Монгол Улсын Төрийн албаны төлөвшил: Төрийн албан хаагчийн үйл

ажиллагааны гүйцэтгэл, тэдний амжилт гаргахад нөлөөлдөг хүчин зүйлс болон

сэтгэл ханамжийн түвшинд хийсэн үнэлгээ (Төрийн албан хаагчийн 2007 оны

тоо бүртгэлийн явцад авсан санал асуулгын дүнг 2004 оныхтой харьцуулсан

судалгааны тайлан). УБ., 2008

7. Төрийн захиргааны шинэтгэл: Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт ба нийгмийн

аудитын арга зүйг ашиглах нь. УБ., 2006

8. Байгууллагын оношлогоо. Ян А Ёоханссон., 2000

9. Хяналт-шинжилгээ ба үнэлгээг таниулахуй, НХХ., Дэлхийн банк

10. Төрийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ. УБ., 2004

11. “Хяналт-шинжилгээ (мониторинг), үнэлгээний тухай ойлголт, арга зүй” ЗГХЭГ.

УБ., 1998

12. Стратегийн удирдлага (Үүсэл, хөгжил, үндсэн сургуулиуд). УБ., 2005

13. Менежментийн шинэ парадигма (төлөвшил, хөгжлийн үндсэн хандлага). УБ.,

2007

14. Удирдахуйн онол, практикийн асуудлууд. Эрдэм шинжилгээний бичиг №7.,

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг УДИРДЛАГЫН АКАДЕМИ

(www.aom.url.mn)

15. Олон Улсын Үнэлгээний Стандарт. 2007, Найм дахь хэвлэл., Олон Улсын

Үнэлгээний Стандартын Хороо /IVSC/

16. World Alliance for Citizen Participation., Monitoring and Evaluation

17. Д. Нарандэлгэр. Удирдлагын ерөнхий онол, математик загварчлал., УБ., 2005

18. Б. Баясгалан. Төсвийн удирдлага: шинэчлэл, хандлага, УБ., 2010

19. В. Өлзийбаяр. Төрийн албаны манлайллын өөрчлөлт, УБ., 2009

20. Ш. Батсүх. Улсын салбарын шинэ удирдлага (туршлага, сургамж), УБ., 2009

21. Я. Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь, УБ., 1966

22. Сангийн Яам, МАОЭНХ, НҮБХХ., Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилт

(МХЗ)-уудыг хэрэгжүүлэхэд ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчдийн оролцоо,

УБ., 2009

23. ЗГХЭГ. “Хөгжлийн үр дүнгийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний

гарын авлага”, НҮБХХ, УБ., 2012

24. Design, Monitoring and Evaluation. August 2005., Mercy Corps

25. World Alliance for Citizen Participation., Monitoring and Evaluation