23
-ТӨСӨЛ- МБС-ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлага БОДЛОГО, ЖУРАМ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам МБС-ын Хэлтэс Монгол Улс, Улаанбаатар хот 2017 он

МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

Embed Size (px)

Citation preview

Page 1: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

-ТӨСӨЛ-

МБС-ын чанарын баталгаажуулалт ба

чанарын удирдлага

БОДЛОГО, ЖУРАМ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

МБС-ын Хэлтэс

Монгол Улс, Улаанбаатар хот

2017 он

Page 2: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

2

МБС-ын чанарын баталгаажуулалт ба

чанарын удирдлага

БОДЛОГО, ЖУРАМ

ТӨСӨЛ 1.2

Үйл ажиллагаа A 3.1.3 / A 1.4.3/A.1.4.1

Энэхүү баримт бичгийг н. Кэйс Хамминк (олон улсын зөвлөх) ХНХЯ, МБМИҮЗ, Улаанбаатар хот,

Дархан-Уул, Орхон, Булган аймгууд дахь БАЗТ-үүд болон МСҮТ-үүдтэй хамтран ажиллаж

боловсруулав

Page 3: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

3

Гарчиг Товчлол ........................................................................................................................................................................ 4

Танилцуулга ................................................................................................................................................................. 5

Чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлага .................................................................................................... 7

Чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагын бүтэц, зохион байгуулалт .................................................... 10

Бодлогын үндэс ......................................................................................................................................................... 12

1. Чанарын баталгаажуулалт зайлшгүй шаардлагатай................................................................................ 12

2. Хөндлөнгийн үнэлгээ ба магадлан итгэмжлэл......................................................................................... 12

3. Харьцуулалт ................................................................................................................................................ 13

Хэрэгжүүлэлт .............................................................................................................................................................. 16

Нөхцөлүүд: ................................................................................................................................................................. 16

Стратеги ...................................................................................................................................................................... 16

Хавсралтууд:............................................................................................................................................................... 19

ЧБУТ-ны загвар дахь оролцогч талуудын үүрэг хариуцлага, эрх мэдлийг тодорхойлох нь ................................... 21

Page 4: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

4

Товчлол

АХБ Азийн хөгжлийн банк

ХЭБХЗГ Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (ХНХЯ)

ХХААБ Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага

ГОУХАН Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг

ХНХЯ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

МБСҮЗ Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл

МБМИҮЗ Монголын боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл

МҮХ Мэргэшлийн үндэсний хүрээ

ЧБ Чанарын баталгаажуулалт

ЧУ Чанарын удирдлага

ЧБУТ Чанарын баталгаажуулалтын удирдлагын тогтолцоо

БАЗТ Бүсийн арга зүйн төв

ӨҮ Өөрийн үнэлгээ

ТМБС Техник, мэргэжлийн боловсрол, сургалт

Тус зөвлөх энэ удаагийн томилолтын хүрээнд хийх ажил үүргээ амжилттай хийж гүйцэтгэхэд дэмжлэг

үзүүлсэд Монголын МБС-ын салбарын бүх оролцогч талууд, ТМБССД-1 төслийн Үндсэн мэргэжилтэн-2

болон төслийн хамт олонд талархлаа илэрхийлье.

Түүнчлэн энэхүү баримт бичгийн төсөлд тусгагдсан агуулга, үзэл санааг энэ чиглэлээр ажилласан тус

зөвлөх хариуцах бөгөөд энэ нь Европын холбоо, ХНХЯ болон ТМБССД-1 төслийн байр суурь, үзэл санааг

илэрхийлээгүй болно.

Page 5: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

5

Танилцуулга Монгол Улсын МБС-ын үйлчилгээний чанарыг хангаж түүнийг тасралтгүй сайжруулахын тулд

Чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагын бодлого зайлшгүй шаардлагатай. Энэхүү

тайлан нь уг бодлогын мөн чанар, ЧБ ба ЧУ-ын талаарх бодлогын гол үндэслэл болон журмыг

тодорхойлно.

Засгийн газраас баталсан МБС-ын тухай хууль (2016) болон ТМБС-ын салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр (2016-2021) зэрэг нь зорилгод нийцүүлсэн Чанарын Баталгаажуулалтыг бүрдүүлэн бий болгоход тавигдах хууль эрх зүйн шаардлагуудыг тодорхой тусгасан. Хоёр дахь баримт бичиг буюу үндэсний хөтөлбөр нь чанарын талаарх цогц стратегийг хэрэгжүүлэх замаар тус улсын МБС-ын салбарыг шинэчлэхэд чиглэсэн тусгайлсан 6 зорилгыг тодорхойлж байдаг. Үүнд:

1. Мэргэшлийн түвшний үндэсний хүрээг бүрдүүлж бий болгох;

2. Чанарын баталгаажуулалт болон байгууллагын удирдлага, засаглалыг сайжруулах;

3. Чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх;

4. Салбарын хүний нөөц, удирдлага, багшийн хөгжлийг тасралтгүй хангаж чадавхийг

бэхжүүлэх;

5. Нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлж салбарын нэр хүндийг өргөх;

6. Санхүүгийн тогтолцоог сайжруулах

Энэхүү тайлангийн төсөл нь ТМБССД-1 төслийн үйл ажиллагааны хүрээнд боловсруулсан

Чанарын баталгаажуулалт ба Чанарын удирдлагын загвар дээр үндэслэгдэж байгаа болно.

Page 6: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

6

ТМБС-ын тогтолцоо болон ЧБУТ-ны загвар нь 6 үндсэн чиглэлтэй бөгөөд тэдгээрийн чанарыг

хангаж удирдан явуулах хэрэгтэй. Үүнд:

1. Тусгай зөвшөөрөл

Энэ нь МБС-ын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас МБС-ын

байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг албан ёсоор баталгаажуулан олгох үйл явц юм.

Тусгай зөвшөөрөл олгох шалгуурууд нь магадлан итгэмжлэлийнхтэй ижил төстэй боловч

өргөн хүрээг хамардаггүй.

2. Магадлан итгэмжлэл

Магадлан итгэмжлэл гэдэг нь энгийнээр хэлэхэд үндэсний хэмжээнд тодорхойлогдож, хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой стандартыг хангах үйл явц юм. Стандарт тус бүр нь дотроо шалгуур үзүүлэлтүүдтэй бөгөөд хөндлөнгийн ажилтан/багаар магадлан итгэмжлэл хийлгэж буй тухайн байгууллага нь тэдгээр үзүүлэлтүүдийг хангаж байх ёстой. Эерэг үнэлгээ авсан магадлан итгэмжлэл дээр үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгох боломжтой.

3. Мэргэшлийг баталгаажуулах

Энэхүү баталгаажилт хийх үйл явц нь аливаа мэргэшлийг зорилгод нь нийцүүлж өгдөг.

Тэрээр ихэвчлэн шинээр гарч буй мэргэшлүүдэд хамааралтай байдаг. Баталгаажилтын гол

зорилго нь тухайн шинэ мэргэшлийг нэвтрүүлэх эрэлт хэрэгцээ хөдөлмөрийн зах зээл дээр

байгааг нотлон харуулахад оршдог. Тухайн мэргэшлийг баталгаажуулсны дараагаар түүнийг

магадлан итгэмжлэлд хамруулан МТҮХ-нд оруулах боломжтой.

4. Сургах ба суралцах үйл явц

МБ-ын сургуулиудад хийгддэг үндсэн үйл ажиллагаанууд гэж байдаг. Чадамжид суурилсан хөтөлбөрийн хувьд үр дүнг тодорхойлох нь хамгийн чухал (өөрөөр хэлбэл энэ нь оюутны заавал мэддэг, чаддаг байх ёстой зүйл) юм. Сургах, суралцах үйл явцын чанар нь зөвхөн багш мэдээлэл өгч, практик дээрх ажлыг хийж үзүүлж харуулахад бус харин оюутан юуг хэрхэн яаж сурах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулахад оршдог. Багш, сургагчид өөрсдөө тухайн чиглэл, салбарт сургалт зохион байгуулан явуулах зохих техникийн болон сурган/заах аргын ур чадварууд, мэдлэг, хандлагыг эзэмшсэн байхаас гадна тэгдээрийг байнга сайжруулж, шинэчилж байх шаардлагатай.

5. Үнэлгээ ба үнэлгээний баталгаажилт

Оюутны гүйцэтгэл/үр дүнд үнэн зөв үнэлгээ хийх нь МБС-ын чанарын удирдлагын тогтолцоог амжилттай болгоход чухал билээ. Энэ нь оюутны ахиц дэвшил, амжилтын талаар тухайн оюутанд мэдээлээд зогсохгүй эцэг эх, асран хүмүүжүүлэгчдэд тэдний охин/хүү хэр зэрэг сайн байгаа талаар хэлж өгдөг. Түүнчлэн ажил олгогчдод тухайн төгсөгч хөдөлмөр эрхлэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшсэн эсэх, ажилд авах талаар шийдвэр гаргахад тус дөхөм болдог. Тиймээс үнэлгээ нь найдвартай, үнэн бодит, хэрэгжихүйц байх ёстой. Тэгвэл үнэлгээний баталгаажилт нь чанарын удирдлагын тогтолцоонд зайлшгүй шаардлагатай “шалгах үйл явц” юм. Дотоод баталгаажилт бол үнэлгээг баталгаажуулахад хийгддэг эхний алхам бөгөөд дараагийн алхам буюу хөндлөнгийн баталгаажилт нь харьцангуй цөөн давтамжтай хийгддэг ба энэ үед хөндлөнгийн шинжээч үнэлгээний загвар дээр үндэслэн “шалгаж” баталгаажуулдаг. Аливаа үнэлгээний ажилтны хийсэн үнэлэлт дүгнэлтийг тухайн чиглэлээр ур чадвартай, хөндлөнгийн хүнээр баталгаажуулна. Аль аль нь тухайн үнэлгээ найдвартай, үнэн бодит болохыг баталгаажуулахад чиглэгддэг.

6. Гэрчилгээжүүлэлт

Page 7: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

7

Чанарын баталгаажуулалтын үүднээс авч үзвэл аливаа байгууллага (тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл) болон хувь хүнд (ур чадварын үнэлгээний үр дүнд тусгагдах) олгодог гэрчилгээ бүр нь мэргэжлийн хүмүүсээр хийгдсэн үнэн зөв, нягт нямбай хянаж шалгасан үнэлгээ дүгнэлт дээр үндэслэх үнэн бодит мэдээлэл дээр тулгуурлах ёстой бөгөөд ингэснээр гэрчилгээн дээрх тодорхойлолт нь тухайн байгууллага болон хувь хүний хийж гүйцэтгэж чадах зүйлтэй таарч нийцэж байдаг.

Саяхан дараах чиглэлүүдэд зориулсан (дагалдах) бодлого, журмууд боловсруулагдсан. Үүнд:

• МБС-ын байгууллагын магадлан итгэмжлэл (МБМИҮЗ)

• Мэргэшлийн баталгаажилт (ТМБССД-1 төсөл)

Мөн дараах чиглэлүүдээр холбогдох бодлогын төслийг боловсруулсан:

o Үнэлгээний талаарх бодлого

o Үнлэгээний баталгаажилт

o Гэрчилгээжүүлэлт

ХНХЯ болон оролцогч талуудтай хийсэн уулзалтаар эдгээрт чиглэгдсэн бодлогын төслийг

хэлэлцэж энэхүү баримт бичигт санал болгогдож буй бодлогод нэгтгэн орууллаа. Бодлогын

талаар гаргасан эцсийн тайланд 2017 оны 3 дугаар сарын сүүлчээр хийгдсэн уулзалтууд дээр

гарсан санал зөвлөмжүүдийг авч үзсэн.

Уг бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн иж бүрэн бодлогын үндэслэл, журмыг энэхүү тайланд

тодорхойллоо. ЧБ болон ЧУ-ын бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн зөвлөмжүүдийг тусгай бүлэг

болгон оруулсан болно.

Чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлага

Үндэслэл:

МБС-ын тогтолцоо болон бие даасан МБС-ын байгууллагуудын гэрчилгээ, дипломны итгэл

үнэмшилтэй байдал, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдал, эдийн засгийн ач холбогдол, үнэт

чанар зэрэг нь Чанарын баталгаажуулалттай нягт уялдаа холбоотой байдаг. МБС-ын

байгууллагууд нь эдгээрээр дамжуулан нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа чанарыг нийлүүлж

байгаагаа нотлон харуулж байдаг. Түүнчлэн эдгээр сургалтын байгууллагууд нь сургууль

төгссөний дараа ажил хөдөлмөр эрхлэх, чанар сайтай ажиллах хүчээр нийгэм, эдийн засгийг

хангаж байдаг.

Мөн үүгээр дамжуулан төрөөс санхүүжүүлэх нь ашиг тустай бөгөөд улс орноо урагшлуулан

хөгжүүлэх үйлсэд татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулан хувь нэмрээ оруулж байгааг

нотлон харуулж байдаг.

МБС-ын салбарын Чанарын баталгаажуулалтын механизм нь дараах үндсэн зарчмууд дээр

үндэслэгддэг. Үүнд:

▪ Чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагын зорилго нь чанарыг тасралтгүй сайжруулахад оршино;

▪ Чанарын баталгаажуулалтын хөгжил, удирдлага нь үр дүнд чиглэгдэж байх; ▪ МБС-ын байгууллагууд нь үндсэндээ өөрийн бүтээгдэхүүн нийлүүлэлт, үйлчилгээний

чанар болон чанарын баталгаажуулалтыг хариуцдаг байх; ▪ МБС-ыг байгууллагын дотоод чанарын баталгаажуулалтыг удирдамж, арга хэрэгсэл

болон мэдээллийн хүртээмжтэй байдал, хөндлөнгийн хяналт баталгаажуулалт зэргээр дэмждэг байх;

▪ Жил бүр “Төлөвлө – Хий – Үнэлэ – Шалга” хэмээх чанарын циклээр өөрийн үнэлгээг хийж өөрийн үнэлгээний тайланд нэгдсэн дүгнэлтийг тусгах;

Page 8: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

8

▪ Суралцагчдын болон бусад бүх оролцогч талуудын ашиг сонирхол, хэрэгцээ шаардлагыг анхааран үздэг байх;

▪ Сургалтын хөтөлбөрийг явуулах, дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн үр дүнтэй, өгөөжтэй байгууллагын бүтэцтэй байх;

▪ Мэргэшлүүд болон үйл явцын ил тод байдал хамгийн чухал ; ▪ Өөрийн үнэлгээний үйл явцыг баталгаажуулах зорилгоор хөндлөнгийн үнэлгээг

хийлгэдэг/хэрэгжүүлдэг байх; ▪ МБС-ын байгууллагууд өөрийн хариуцлагатай байдлыг нотлон харуулдаг байх; ▪ Ашиглагдаж буй арга ажиллагаа, үйл явцууд нь аливаа олон талт байдал, шинэчлэл

санаачилгыг бууруулахгүй, боогдуулахгүй байх.

Чанарын баталгаажуулалт

“Чанарын баталгаажуулалт нь холбогдох удирдах дээд байгууллагын харъяан дор үйл

ажиллагаа явуулдаг сургалтын байгууллагаас үзүүлж буй боловсролын үйлчилгээнд итгэх

итгэлцлийг бий болгох зорилго бүхий төлөвлөгөөт, системтэй үйл явцыг хэлнэ. Энэ нь

боловсролын үйлчилгээг хэрэглэгчдийн эрэлт шаардлагад нийцүүлсэн найдвартай, системтэй

байдлыг хангах зорилгоор эдгээр холбогдох удирдах дээд байгууллагаас тогтоон тодорхойлсон

цогц үйл ажиллагаа юм.”1

Чанарын баталгаажуулалт нь нарийн уялдаа холбоо бүхий цогц үйл ажиллагаа бөгөөд

эдгээрээр дамжуулан МБС-ын байгууллагууд:

• өөрсдийн чанарт үнэлгээ хийж (өөрийн үнэлгээ болон гүйцэтгэлд байнга

үнэлгээ хийх замаар) сонгогдсон үзүүлэлтийн дагуу (байгууллагын үнэлгээ

болон магадлан итгэмжлэл) харьцуулалт хийнэ;

• Тухайн сургууль хэрэгжүүлдэг тодорхой хөтөлбөрүүдийн чанарт үнэлгээ хийх

(хөтөлбөрийн үнэлгээ)

• Засаж залруулан сайжруулахад чиглэгдсэн төлөвлөгөө боловсруулж

хэрэгжүүлэх;

• Сургуулиуд нь сургалтын байгууллагууд болон хөтөлбөрт зориулсан үндэсний

хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур үзүүлэлтийн дагуу хөндлөнгийн эрх

бүхий байгууллагаар магадлан итгэмжлэл хийлгэх;

• Сургуулиуд нь Мэргэшлийн түвшний үндэсний хүрээнд бүртгэгдэж

баталгаажсан тодорхой салбар/ажил мэргэжлүүдээр МБС-ын хөтөлбөр

хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл авах;

• Сургуулиуд нь оюутны гүйцэтгэлд эцсийн үнэлгээ, хийх чиглэлээр тусгай

зөвшөөрөл/магадлан итгэмжлэл хийлгэж холбогдох эрх бүхий байгууллагын

нэрийн өмнөөс гэрчилгээ болон диплом олгох.

Чанарын удирдлага

Энэ нь МБС-ын байгууллагыг удирдан явуулах үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд чанарын

баталгаажуулалт хийхэд чиглэгдсэн үйл явцуудыг зохион байгуулах ажиллагаа гэж тодорхойлж

болно. Байгууллагын түвшинд энэ нь өөрийн үнэлгээ хийх үйл явцыг зохион байгуулах,

багшийн үр дүн/гүйцэтгэлд хяналт шинжилгээ хийх зэрэг тусгайлсан ажил үүргүүдийг ЧУ-ын

чиглэлээр ажилладаг ажилтнуудад хариуцуулан даалгах зэрэг ажлуудад хамааралтай. МБС-ын

бодлогыг хэрэгжүүлэгч газар (“Агентлаг” гэх), Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний

зөвлөл (БМИҮЗ гэх), бүс нутгийн түвшин дэх БАЗТ-үүд гэх мэт харьцангуй жижигхэн МБС-ын

байгууллагуудтай Монгол орны хувьд чанарын удирдлага нь МБС-ын байгууллагуудад дэмжлэг

үзүүлэх тогтолцооны нэг хэсэг нь болж байх шаардлагатай.

1 Bateman et al 2009, p. 8

Page 9: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

9

Page 10: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

10

Чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагын бүтэц, зохион байгуулалт ЧБ-ын үндэс суурь нь аливаа МБС-ын байгууллагын бодлогын нэг хэсэг болох чанар ба

гүйцэтгэл/үр дүнд хийж буй үнэлгээнд оршиж байдаг. Өөрийн үнэлгээ болон түүний үр дүн нь

тухайн сургалтын байгууллагын удирдлага, баг хамт олны хүсэн хүлээж буй чанарт хүрэхгүй

байх эсвэл чанарын баталгаажуулалтын үнэ цэнийг тодорхойлдог цогц харьцуулсан үзүүлэлт

буюу гүйцэтгэлийн шалгуураар тогтоосон чанарын түвшинг хангахгүй тохиолдолд чанарыг

сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа болж өгдөг. ЧБ нь зөвхөн үр дүн буюу гүйцэтгэлийн

(төгсөгчдийн тоо гэх мэт) талаар жил бүр аль эсвэл хоёр жил тутамд гаргадаг тайлангаас илүү

өргөн хүрээтэй үйл ажиллагаа юм. ЧБ-ыг сургалтын байгууллагын удирдлага, менежмэнтэд

суулгаж өгөх ёстой. Ингэснээр тухайн байгууллагын ажилтнууд энэ чиглэлээр ажиллаж, үүрэг

хариуцлага хүлээнэ гэсэн утга санааг илэрхийлэх юм. МБС-ын байгууллага тус бүртээ ЧБ-ын

асуудлыг хариуцсан ажилтнуудтай байх шаардлагатай бөгөөд тухайн багийг ЧБ хариуцсан

менежер ахлана.

Тус ЧБ-ын баг нь хөтөлбөр, багшийн гүйцэтгэл, үр дүн буюу төгсөгчдийн талаар хяналт шалгалт

хийж оролцогч талуудыг энэ тухай системтэй мэдээллээр хангадаг.

Уг үнэлгээг янз бүрийн шалгуур үзүүлэлтээр (өөрсдийн) хийлгэж болно. Түүнчлэн үндэсний

болон олон улсын тоо баримт, мэдээ/гүйцэтгэлийн шалгууруудтай холбогдуулан МБ-ын

сургуулиуд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу гүйцэтгэлээ шалгуулахдаа өөрийн гэсэн

харьцуулсан үзүүлэлтүүдийг сонгон авах боломжтой. Харьцуулсан шалгуур үзүүлэлтийг

үндэсний түвшинд тодорхойлон гаргаж болох ба ингэснээр энэ нь тусгай зөвшөөрөл болон

санхүүжилттэй уялдуулсан нэгэн цогц гүйцэтгэлийн шалгуур болж ашиглагдах боломжтой.

Хяналт шинжилгээний дүн мэдээ болон өөрийн үнэлгээний тайлангийн төсөл дээр үндэслэн

оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулж түүнийг цаашид засаж сайжруулах

талаар санал, зөвлөмжөө оруулна. Энэ тохиолдолд оролцогч талуудад тухайн мэргэжлээр

сургалт явуулдаг сургалтын байгууллагын удирдлага, багш оюутнууд, төгсөгчид, ажил олгогчид

хамрагдана.

Овор хэмжээ багатай МБ-ын сургалтын байгууллагын хувьд мэдээжийн хэрэг ЧБ-ын бодлогыг

бүрэн дүүрэн хэрэгжүүлэх хүчин чадал дутагдалтай учраас ЧБ-ыг удирдан явуулахын тулд тэд

тухайн бүс нутгийн түвшин дэх БАЗТ-өөс тусламж дэмжлэг авах шаардлагатай болно. Тиймээс

МБС-ын бодлогын хэрэгжилтийг хариуцсан газраас ЧБ-ын үйл ажиллагаанд хамрагдаж буй

сургалтын байгууллагууд болон БАЗТ-ийн ажилтнуудад сургалт, арга хэрэгслээр хангаж дэмжлэг

үзүүлэх боломжтой.

Тиймээс БАЗТ-үүдэд энэ үйл ажиллагааг хийх санхүүжилт болон боловсон хүчин шаардлагатай

бөгөөд ЧБ/ЧУ-ыг хууль эрх зүйн хүрээнд тэдний хариуцах ажил үүрэгт тусган оруулж

баталгаажуулж өгөх нь зүйтэй. Түүнээс гадна БАЗТ-үүд нь өөрийн үнэлгээ хийх чиглэлээр тухайн

бүс нутгийн сургуулиудтай хамтран ажиллах ажлыг зохион байгуулах ба ингэснээр тэд бие

биенээсээ суралцах боломжтой.

Үндэсний түвшний ЧБ-ын үндэс суурь нь МБС-ын байгууллагуудыг магадлан итгэмжлэх, тусгай

зөвшөөрөл олгоход оршино. Үндэсний хэмжээнд баталгаажиж, хүлээн зөвшөөрөгдсөн

мэргэшил олгох боловсрол, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг аливаа МБС-ын байгууллага

магадлан итгэмжлэлд заавал хамрагдсан байх ёстой. МБС-ын байгууллага нь магадлан

итгэмжлэгдэхийн тулд тэрээр “сайн сайхан зүйлсийг зөв арга замаар хийж гүйцэтгэдэг” болохоо

нотлон харуулах шаардлагатай. Монгол орны хувьд уг нотлогоог баталгаажуулдаг байгууллага

нь БМИҮЗ байх шиг санагдаж байна. 2016 онд БМИҮЗ-өөс ТМБС-ын байгууллагуудад зориулж

тусгайлан боловсруулсан шалгуур үзүүлэлтүүд нь энэ үйл ажиллагааны үндэс суурийг бүрдүүлж

өгчээ.

Page 11: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

11

Түүнээс гадна ХНХЯ-аас санхүүжилт авдаг МБС-ын байгууллагууд яамтай байгуулдаг гэрээний

хүрээнд тавигддаг шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой. Магадлан итгэмжлэл

хийлгэхээр хүлээсэн үүрэг хариуцлага болон шалгуур үзүүлэлт нь хоёулаа МБС-ын

байгууллагуудын хувьд чухал урамшуулал болж өгнө.

Page 12: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

12

Бодлогын үндэс

1. Чанарын баталгаажуулалт зайлшгүй шаардлагатай

Мэргэшлийн түвшний үндэсний хүрээнд бүртгэгдсэн мэргэшлүүд болон хүлээн

зөвшөөрөгдөж баталгаажсан бусад мэргэшлүүдээр сургалт, курс явуулан оюутан

сургаж төгсгөдөг МБС-ын байгууллага тус бүрийн хувьд чанарын баталгаажуулалт

зайлшгүй шаардлагатай.

Энэ нь:

a. МБС-ын байгууллагууд өөрийн үнэлгээ хийх тогтолцоотой, ажилтнуудтай байх

бөгөөд үнэлгээний дараагаар чанарыг сайжруулахад чиглэгдсэн жилийн

төлөвлөгөө гаргаж ажиллана. Гүйцэтгэл/үр дүнгийн тайлангийн нэг бүрэлдэхүүн

болох чанарын талаарх товч тайланг (стандарт маягт дээр үндэслэн, Хавсралт 4-

өөс харна уу) жил бүр ХНХЯ-нд ирүүлж байх юм. Үүнийг хийхийн тулд БАЗТ-ийн

удирдлагын зүгээс ЧБ-ыг удирдан явуулах баг, ажилтнууд, багш нарыг

бүрдүүлнэ. Өөрийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд оюутнууд, төгсөгчид, ажил

олгогчдыг аль нэг хэлбэрээр оролцуулж байхыг онцгойлон зөвлөж байна.

b. МБС-ын байгууллагууд өөрийн үнэлгээгээ хийхдээ БМИҮЗ-өөс тогтоон

тодорхойлсон шалгууруудыг баримтлана 2 ( Хавсралт 3-аас харна уу)

c. БАЗТ-үүд нь тухайн бүсийн сургуулиудад өөрийн үнэлгээ болон стратеги

төлөвлөлтийн талаарх зохих арга зүйн зөвлөгөө, дэмжлэг туслалцааг үзүүлж

ажиллана. Энэ нь тухайн БАЗТ нь дэмжлэг, туслалцааг үзүүлэх зорилгоор

бэлтгэгдсэн ажилтнуудыг ажиллуулж чанарын асуудлыг зохион байгуулах

боломжтой болно гэсэн утга санааг агуулж байна.

Эдгээр ажил, үүргүүдийг ХНХЯ-тай байгуулдаг үр дүнгийн гэрээний нэг хэсэг болгон

оруулахын зэрэгцээ энэ нь тэдний санхүүжилт авах үндэслэл нь болж өгдөг байх

хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Уг бодлого нь МБС-ын тухай хуулинд тусгагдаж улмаар

МБС-ын байгууллагууд болон БАЗТ-ийн санхүүжилтийг зохицуулахад анхааран авч үзнэ.

2. Хөндлөнгийн үнэлгээ ба магадлан итгэмжлэл

Энэ ажиллагааг 5 жил тутамд хөндлөгийн байгууллагаар хийлгэх ёстой бөгөөд уг

магадлан итгэмжлэл дээр үндэслэн тухайн сургалтын байгууллагын тусгай

зөвшөөрөл шинэчлэгдэж байх юм.

a. Үндэсний магадлан итгэмжлэх байгууллагаас гаргасан шалгуурыг баримтлан

5 жил тутамд өргөтгөсөн чанарын өөрийн үнэлгээг явуулахдаа ажил

олгогчид, оюутнууд болон төгсөгчдийг идэвхитэй оролцуулна. Энэ нь

байгууллагын магадлан итгэмжлэлийг хийлгэхэд чиглэгдсэн анхны алхам

буюу тайлан болох юм.

b. БМИҮЗ-өөс магадлан итгэмжлэлийн үйл явцыг эхлүүлэх ба ингэснээр өөрийн

үнэлгээ, стратеги төлөвлөгөө болон магадлан итгэмжлэгч байгууллагаас

(БМИҮЗ) тогтоосон бусад холбогдох шалгуураар МБС-ын байгууллагууд

магадлан итгэмжлэл хийлгэж тусгай зөвшөөрөл авна.

2 Суралцагчдын (явцын) үнэлгээ (одоогоор 2.6-р бүлэгт зөвхөн эцсийн үнэлэгээний талаарх тодорхойлолт/лавлагаа хийгдсэн) түүний баталгаажилт болон гэрчилгээжүүлэлтэнд тавигдах шалгууруудын талаар чанарын нэгдсэн шалгуур үзүүлэлтийг нэмж оруулахыг зөвлөж байна. Энэ талаар лавлагаа/мэдээлэл авах бол эдгээр 3 чиглэлээр боловсруулсан бодлогын төслийг (2017 оны 3 сарын 31-нд танилцуулсан) харна уу.

Page 13: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

13

c. Хэрэв тухайн сургалтын байгууллага шалгууруудыг хангахгүй байгаа

тохиолдолд магадлан итгэмжлэлийг нэг жилээр хойшлуулах тухай хүсэлтээ

засаж сайжруулахад чиглэсэн ажлын төлөвлөгөөний хамт ирүүлнэ.

d. Уг магадлан итгэмжлэлээр ямар салбар/мэргэжлүүдээр МБС явуулж болохыг

тодорхойлсон Засгийн газрын тусгай зөвшөөрлийг сургалтын

байгууллагуудад олгоно. Тусгай зөвшөөрөл нь магадлан итгэмжлэлтэй ижил

түвшинд хүчин төгөлдөр байна. Гэвч яг одоогоор тусгай зөвшөөрөлд

тусгагдаагүй боловч баталгаажсан мэргэшлүүдийн зах зээлийн эрэлт

хэрэгцээ өндөр байгааг тухайн сургалтын байгууллага нотлон харуулж

чадвал түүнд өөрчлөлт оруулах боломжтой.

3. Харьцуулалт

Өөрийн үнэлгээ ба хөндлөнгийн үнэлгээг МБС-ын чанарыг хянах зорилгоор зөвшилцөж

тохирсон жишиг үзүүлэлтүүдээр хийнэ.

a. Харьцуулалт буюу жишиг хэмжүүр нь хүрэх гэж зорьж буй чанарын стандарт юм.

Эдгээр нь чанарын болон тоон үзүүлэлтийн аль алинаар нь тодорхойлогдох

боломжтой:

i. Оролцооны хувь хэмжээ (ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн

хувь хэмжээгээр)

ii. Эмзэг бүлэгт хамаарах оюутнуудын хувь хэмжээ (оюутнуудын оролцооны

түвшин)

iii. Сургууль төгсөлтийн түвшин (сургалтын хөтөлбөрт элсэн орсон оюутнууд

хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн хувь хэмжээгээр)

iv. Эцсийн шалгалтанд тэнцсэн үзүүлэлт (төгсөлтийн шалгалтанд хамрагдаж

үнэлгээнд тэнцсэн оюутны хувь хэмжээгээр)

v. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин (сургууль төгссөний дараа хөдөлмөр

эрхэлж буй төгсөгчдийн тоо хэмжээгээр)

vi. Сургууль завсардалтын түвшин (тухайн өгөгдсөн жил үнэлгээ хийгдэхээс

өмнө сургуулиа орхисон оюутны тоо хэмжээгээр)

vii. Хөтөлбөр тус бүрээр холбогдох салбар, үйлдвэр аж ахуйн хэдэн газартай

хамтран ажиллаж байгаа байдал

Эдгээрийг гүйцэтгэлийн бодит шалгуур үзүүлэлт болон хүрэх зорилтоо болгон

ашиглаж болно. Энэ тохиолдолд буюу жишээлбэл гүйцэтгэл/үр дүн нэмэгдэх

зэрэг тохиолдолд хэмжигдэхүүнийг харьцангуй байдлаар авч болно.

b. БМИҮЗ-ийн магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтэнд (Хавсралт 3-аас харна

уу) хөдөлмөр эрхэлж буй төгсөгчдийн тооны өсөлтийн хувь, түвшинг харьцангуй

үзүүлэлтээр тодорхойлжээ.

c. МБС-ын байгууллагуудын багшлах/заах болон үнэлгээний үр дүнг үнэлэхэд

гурван чухал хувь түвшин байх ёстой гэдэг нь анзаарагдлаа. Үүнд: БМИҮЗ-ийн

шалгуур үзүүлэлтэнд сургууль төгсөлт, сургууль завсардалт болон шалгалтанд

тэнцсэн талаарх хувь хэмжээ, түвшинг гаргаагүй байна.

d. МБС-ын байгууллагуудын ХНХЯ-тай байгуулдаг гэрээнд тусгагдсан гүйцэтгэлийн

шалгуур үзүүлэлт нь сургууль төгсөөд тодорхой хугацааны дараа ажил хөдөлмөр

эрхэлж буй төгсөгчдийн хувь хэмжээ, түвшинг бодит тоон үзүүлэлтээр нь

харуулж байна.

e. Гүйцэтгэл/үр дүнд гарч буй харьцангуй өсөлтийг тодорхой хугацааны дараа

хэмжих нь бодит зорилтыг тогтоон тодорхойлохоос илүү үр дүнтэй. Энэ нь

Page 14: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

14

тухайн жишиг, стандартад хүрэхийн тулд цаашид юуг хийх шаардлагатайг

харуулж өгдөг.

f. Суурь нөхцөлийг тодорхойлохдоо сүүлийн үед хийгдсэн янз бүрийн

судалгаанаас авч тодорхойлж болно. 2016 онд АХБ-ны төслөөс 25 сургуулийг

хамруулан хийсэн судалгаа нь түүнийг тодорхойлоход мэдээллийн сайн эх

сурвалж болж өгч байна. Цаашилбал ТМБССД-2 төслөөс ихэвчлэн хүнсний ногоо,

мал аж ахуй, сүлжмэлийн салбарын 30 МБС-ын байгууллага дээр байгууллагын

сургалтын чадавхийн үнэлгээ хийсэн нь суурь нөхцөлийг тодорхойлоход

мэдээллийн эх сурвалж болж байна.

g. Уг суурь нөхцөлийг тодорхойлсоны дараа эхний магадлан итгэмжлэл/тусгай

зөвшөөрөл олгох үйл явцад зориулсан харьцуулсан үзүүлэлт/зорилтыг

тодорхойлох боломжтой.

h. Үйл ажиллагааны хувьд суурь нөхцөлийг тодорхойлох ажиллагааг хэдийнээ

хийчихсэн байгаа МБС-ын байгууллагуудын хувьд цаашдын буюу дараагийн

шатны харьцуулсан үзүүлэлт, стандартад хүрэхийн төлөө ажиллах нь тодорхой.

Хамгийн гол нь тодорхойлсон зорилтууд нь бодитой, биелүүлэхүйц байж

дараагийн шатанд илүү өндөр түвшинд хүрэх эхний алхам нь болж өгөхүйц ач

холбогдолтой байх хэрэгтэй.

Зөвлөмж

1. ХНХЯ болон МБС-ын байгууллагуудын хоорондын харилцаанд гүйцэтгэлийн шалгуурыг

нэвтрүүлэх нь сургалтын байгууллага түүний удирдах зөвлөл болон удирдлагыг тухайн

сургуулийн үр дүн буюу “бүтээгдэхүүн”-нд хариуцлагатай ханддаг болгох талаар авч буй

сонирхолтой, эхний алхам бөгөөд ингэснээр чанарыг баталгаажуулна. Дараагийн

алхамд сургуулиуд өөрийн үйл ажиллагаагаа явуулах, ажилтан/боловсон хүчин хөлслөн

авч ажиллуулах, цалин хөлсөө төлөх, сургуулийн байр байшингаа засаж янзлах, тоног

төхөөрөмж худалдан авах зэрэг эрх мэдлийг нь сургуулиудад өгнө. Урт хугацаандаа энэ

нь төрийн санхүүжилтийг сургуулийн удирдах зөвлөлд авах буюу “нийт дүнгээр” нь

санхүүжүүлэх тогтолцоо руу ороход чиглүүлэх боломжтой. Үзүүлж буй чанар сайтай3

үйлчилгээг урамшуулах үүднээс сургуулиудад олгох нийт санхүүжилтийн хувь хэмжээ,

харьцааг тухайн сургуулийн гүйцэтгэл дээр үндэслэн олгож болно. Нөгөө талаас хэрэв

тухайн сургуулийн гүйцэтгэл нь шалгуур үзүүлэлтийн дагуу явагдаж байгаа бол төр

санхүүжүүлэгч эрх бүхий байгууллага гэдэг утгаараа сургуулийн удирдлага, боловсон

хүчин авах, үйл ажиллагаагаа явуулах зэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх.

МБС-ын байгууллагын гүйцэтгэлийн шалгуур нь тухайн сургуулийн тусгай зөвшөөрөлд

тодорхойлогдож тусгагдсан байна. Гүйцэтгэлийг үүгээр тодорхойлохдоо 3 чухал

шалгуурыг нэмж оруулахыг зөвлөж байна. Эдгээр нь сургууль төгсөлт, шалгалтанд

тэнцсэн байдал, сургууль завсардалтын түвшин4 юм. Сургалтын байгууллагууд энэ

талаар зохих тоо баримт, мэдээлэлтэй байдаг учраас эдгээр тоо, хувь хэмжээ, түвшинг

тооцож гаргахад харьцангуй хялбар байдаг. Эдгээр нь сургууль төгсөөд тодорхой

хугацаа өнгөрсний дараа төгсөгчдийн 65 эсвэл 70 хувь нь ажил хөдөлмөр эрхлэж байна

3 Арга замын хувьд гэвэл нэгж үнэ дээр суурилсан нийт дүнг ашиглах талаар бодож үзэх боломжтой. Нийт дүнгийн харьцаа нь оюутны тоон дээр үндэслэгдэх ба үүн дээр нэмээд төгсөгчдийн тоо/завсардалтын түвшин зэрэг тодорхойлохыг хүссэн бусад шалгууруудыг үр дүн/гүйцэтгэлд суурилсан хувь хэмжээ болгон тооцоно. 4 Сургууль төгсөлтийн түвшин: хамрагдах ёстой нийт сургалтын хугацааны талаас багагүй хувьд нь хамрагдаж Гэрчилгээ аваад сургуулиа төгсөж буй суралцагчид. Төгсөлтийн шалгалтанд тэнцсэн байдал: энэ нь сургууль төгсөх эцсийн шалгалтанд тэнцсэн суралцагчдын хувь хэмжээ/түвшин юм. Сургууль завсардалтын түвшин: энэ нь тухайн өгөгдсөн жилд суралцах нийт суралцагчдаас сургууль төгсөхөөсөө (эсвэл шалгалтанд орохын) өмнө сургуулиа орхин гарч байгаа тоо оюутны тоо хэмжээ юм.

Page 15: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

15

гэсэн тооцоо/үнэлгээ хийхээс хавьгүй илүү сайн үзүүлэлтүүд ч байж болох талтай. Тухайн

байгууллагын удирдлагын хяналтаас гадна байдаг хүчин зүйлс зарим талаараа тус

үзүүлэлтэнд нөлөөлж байдаг нь энэхүү үзүүлэлтийн нэг асуудалтай тал нь юм.

Хөдөлмөрийн зах зээл дээрх аливаа боловсролын байгууллагын нөлөөлөл нь сайтар

бэлтгэгдсэн “ажил хөдөлмөр эрхлэж чадахуйц” төгсөгчдийг нийлүүлж байгаагаар

хязгаарлагддаг бөгөөд тэдгээр төгсөгчид нь үнэхээр ажил хөдөлмөр эрхлэж чадах эсэх

нь тухайн боловсролын байгууллагын нөлөөллийн гадна байдаг. Гэсэн хэдий ч дээр

дурьдсан хувь хэмжээг ашиглан тухайн байгууллагын чанарыг шалгаж хэмжих

боломжтой. Шалгалтанд тэнцэх, сургууль төгсөх/дүүргэх, сургууль завсардалтын

түвшин зэрэгт сургуулийн удирдлага/менежмент нөлөөлөл үзүүлж чадна. Сургууль

төгсөлт, шалгалтанд тэнцэх байдлын хувьд доогуур түвшинтэй мөн сургууль завсардалт

өндөртэй сургуулиуд (тодорхойлогдсон суурь нөхцөл болон бүх МБ-ын сургуулиудын

дундаж үзүүлэлтийн дагуу) чанараа сайжруулах шаардлагатай бөгөөд өөрийн

нөлөөллийн гаднах хүчин зүйлүүдийг нуун дарагдуулж болохгүй.

2. БМИҮЗ-өөс тогтоосон магадлан итгэмжлэлийн шалгууруудтай уялдуулан нийцүүлэх

үүднээс гүйцэтгэлийн гэрээнд тусгадсан шалгууруудыг дахин хянан үзэх ёстой.

3. Магадлан итгэмжлэлийн шалгуурыг хангах буюу гүйцэтгэлийг үнэлэхэд зайлшгүй чухал

3 шалгуурыг нэмж оруулахыг зөвлөмж болгож байна: сургууль төгсөлтийн түвшин,

шалгалтанд тэнцсэн байдал, сургууль завсардалтын түвшин5.

4. ЧБ-ын тогтолцоог хэрэгжүүлэх ажлын хүрээнд “гол зорилт” болох харьцуулсан

үзүүлэлт/стандартын талаарх судалгааг ойрын жилүүдэд зайлшгүй хийх шаардлагатай.

5. Эдгээр харьцуулсан үзүүлэлтүүдийг 5 жил тутамд дахин хянаж дүгнэлт хийж байх

шаардлагатай (магадлан итгэмжлэл/тусгай зөвшөөрөл олгох хугацаатай уялдуулан).

5 Сургууль төгсөлтийн түвшин: хамрагдах ёстой нийт сургалтын хугацааны талаас багагүй хувьд нь хамрагдаж Гэрчилгээ аваад сургуулиа төгсөж буй суралцагчид. Төгсөлтийн шалгалтанд тэнцсэн байдал: энэ нь сургууль төгсөх эцсийн шалгалтанд тэнцсэн суралцагчдын хувь хэмжээ/түвшин юм. Сургууль завсардалтын түвшин: энэ нь тухайн өгөгдсөн жилд суралцах нийт суралцагчдаас сургууль төгсөхөөсөө (эсвэл шалгалтанд орохын) өмнө сургуулиа орхин гарч байгаа тоо оюутны тоо хэмжээ юм.

Page 16: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

16

Хэрэгжүүлэлт

Нөхцөлүүд: Чанарын баталгаажуулалтын бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд дараах нөхцөлүүд хангагдсан

байх ёстой. Үүнд:

1. Чанарын баталгаажуулалтын талаарх бодлогыг МБС-ын тухай хууль эрх зүй болон

зохицуулалтын хүрээнд чухал элемент болгон оруулах;

2. МБС-ын байгууллагуудын үйл ажиллагаанд нөлөөлдөг хууль болон хуулийн

зохицуулалтууд нь тухайн байгууллагуудын удирдлага, боловсон хүчний тогтвортой

байдал, залгамж холбоог хадгалах нөхцөлийг бүрдүүлж өгөх. Үүнд хүрэх нэг боломж нь:

удирдлага, боловсон хүчнийг томилон ажиллуулах тухай шийдвэр гаргах үйл явцын

төвлөрөлийг сааруулж тухайн орон нутаг дахь сургуулийн удирдах зөвлөл эсвэл орон

нутгийн Салбар зөвлөл зэрэг аль нэг хэлбэрийн оролцогч талуудын удирдлагад өгөх нь

зүйтэй.

Сургуулийн удирдлага болон боловсон хүчин жил бүр эсвэл 6 сар тутам

солигдож буй нөхцөлд чанарын баталгаажуулалт ба удирдлагыг системтэй

явуулах боломжгүй бөгөөд зөвхөн урт хугацааны стратеги төлөвлөлтийг хийх

замаар түүнийг сайжруулах боломжтой.

3. МБС-ын байгууллагууд болон тэдгээрт дэмжлэг үзүүлдэг байгууллагууд (БАЗТ-үүд) нь

чанарын үйл ажиллагааг удирдан явуулах хангалттай хөрөнгө нөөц, боловсон хүчинтэй

байх шаардлагатай.

Стратеги Тус зөвлөх нь сургуулиудаар явж уулзаж ярилцлага хийх явцад ихэнх МБС-ын байгууллагууд

хандивлагчдын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах эсвэл тэдний ажилтнуудад зориулсан

сургалтаар дамжуулан өөрийн үнэлгээг ямар нэг хэмжээнд хийдэг болох нь анзаарагдлаа.

Дархан болон Орхон аймгууд дахь хэд хэдэн сургуулийн ажилтнууд Сингапурын төслийн

шугамаар хийгдсэн энэ чиглэлийн сургалтанд оролцсон байна. Уг төслийн үйл ажиллагаа

дуусгавар болсон ч тэдгээр сургуулиудын зарим нь энэ чиглэлээр үйл ажиллагаагаа

үргэлжлүүлэн явуулж байхад зарим нь хөрөнгө мөнгөний дутагдлаас шалтгаалан үйл

ажиллагааг зогсоосон байна. Гэвч ЧБ-нд чиглэгдсэн үйл ажиллагаанууд нь тус улсын ихэнх МБС-

ын байгууллагуудын хувьд шинэ зүйл биш гэдэг нь энэ бүхнээс харагдаж байна.

Энэ нь санал болгогдож буй бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад тус дөхөм болох

нь дамжиггүй.

Хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах стратегийг зөвлөмж болгож байна. Үүнд:

1. Байгууллагын түвшинд

a) МБС-ын байгууллага бүр Чанарын баталгаажуулалтын асуудлыг хариуцсан баг бүрдүүлж

ажиллах. Тус баг нь БМИҮЗ-өөс гаргасан арга хэрэгслүүдийг ашиглан өөрийн үнэлгээг

хийх ажлыг хариуцана. Түүнчлэн багийн гишүүд нь БАЗТ-өөр дамжуулан зохих

сургалтанд хамрагдаж мөн тухайн бүс нутаг дахь бусад сургуулиудтай хамтран туршлага

солилцох замаар ажиллах боломжтой.

b) Тухайн МБС-ын байгууллага дээр хяналт шинжилгээ/тоо баримт, мэдээ цуглуулах систем

өмнө нь хийгдээгүй бол ийм системтэй болох бөгөөд түүгээр дамжуулан өөрийн

үнэлгээг хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулж бүрдүүлнэ. БМИҮЗ-өөс гаргасан

шалгуур нь ямар баримт мэдээ, хөрөнгө нөөц шаардлагатайг тодорхойлж өгнө.

Page 17: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

17

c) МБС-ын байгууллагууд нь БАЗТ-үүд болон БМИҮЗ-өөс хийгдэж буй сургалтуудад

хамрагдаж гарын авлага болон удирдамж авах зэрэг дэмжлэг туслалцааг авах

боломжтой.

2. Бүс/орон нутгийн түвшинд

a. БАЗТ-үүд нь сургуулиуд дээрх ЧБ-ын багийн гишүүдийг сургаж бэлтгэнэ. Мөн сургуулиуд

хоорондоо энэ асуудлаар туршлага солилцох ажиллагаанд тэд идэвхитэй дэмжлэг

үзүүлэх ба энэ нь цаашид сургуулиуд өөрийн үнэлгээ зохион байгуулахаас гадна өөрийн

үнэлгээтэй ижил төстэй үнэлгээг бусад сургуулиудаар хийлгэдэг болоход чиглүүлэх

боломжой.

b. БАЗТ-үүд нь энэ чиглэлээр БМИҮЗ-өөс сургалт, гарын авлага удирдамж авах зэргээр

дэмжлэг туслалцаа авна.

c. БАЗТ тус бүр тухайн бүс нутгаасаа 3 сургууль дээр туршилт хийхээр сонгож авахыг

зөвлөж байна. Бүс, орон нутгууд дахь зарим сургуулиудыг туршилтанд хамруулах санал

дэвшүүлж бусад сургуулиудад жишээ болгон харуулна. Эдгээр сургуулиуд энэ чиглэлээр

БАЗТ болон ТМБССД-1 төслөөс дэмжлэг туслалцаа авна. Туршилтанд хамрагдсан

сургуулиудын туршлагыг тухайн бүс, орон нутгийн бусад сургуулиудад улмаар орон

даяар түгээн дэлгэрүүлнэ.

3.Үндэсний түвшинд

a. Дээр дурдсан нөхцөлүүдийг хангахын тулд хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай.

ХНХЯ-ны зүгээс энэ талаарх санал, зөвлөмжийг аль болох яаравчлан хийхийг зөвлөсөн.

Үүнд анхаарах асуудал нь чанар, чанарын баталгаажуулалт, чанарын удирдлагатай

холбоотой үүрэг хариуцлагыг уг тогтолцоонд хэрхэн хуваарилах вэ гэдэг асуудал юм.

Үүний зэрэгцээ хамгийн чухал асуудал нь “аль сургалтын байгууллага юу хийх ёстой вэ

“хэн ямар шийдвэр гаргах үүрэгтэй вэ” зэрэг асуудлуудад тодорхой хариулах хэрэгтэй.

Энэ нь бүх оролцогч талуудын үүрэг, хариуцлага, шийдвэр гаргах эрх мэдлийг тодорхой

болгох хэрэгтэй байгааг харуулж байна.

( Хавсралт 1-д өгсөн хүснэгт нь үүнийг тодорхой болгоход чиглэгдэж байгаа юм. Энэ нь

ЧБ-ын бодлогын эхний төслийг хэлэлцэх, санал хүсэлтээ солилцох зорилгоор зохион

байгуулсан уулзалтаас гарсан үр дүн билээ)

МБС-ын асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ба эрх бүхий удирдах дээд байгууллагын талаар заасан бүлэгт: Зөвлөмж 1

8.4.23 дугаар заалтыг хасах

Зөвлөмж 2

Нэмж оруулах заалт: МБС-нд Чанарын баталгаажуулалт хийхэд чиглэгдсэн бодлого,

журмыг батлах

Зөвлөмж 3

8.4.9 дүгээр заалтад дараах байдлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй: “МБС-ын чанарын

баталгаажуулалтын бодлого, журмын хэрэгжилтийг хангах, үнэлгээ хийхэд чиглэгдсэн

үйл ажиллагааг зохион байгуулж, дүгнэлт гаргах”.

b. Чанарын баталгаажуулалтыг ХНХЯ ба МСБ-ын байгууллагуудын хооронд байгуулах үр

дүнгийн гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн нэг болгож оруулах нь зүйтэй.

c. Техник, мэргэжлийн боловсролын бодлогыг хэрэгжүүлэх газар нь Бүсийн аргазүйн

төвийн ажилтнууд, сургуулийн удирдлага, ажилтнуудад зориулсан сургалт ба өөрийн

үнэлгээний арга хэрэгслийг системтэй хэрэгжүүлэх стратеги боловсруулах.

d. МБС-ын байгууллагуудад хөндлөнгийн үнэлгээ хийдэг байгууллага нь БМИҮЗ байна.

Дээд боловсролын байгууллагуудын тухай хуулинд зохицуулагдсаны адилаар үүнийг

МБС-ын тухай хуулинд тусган оруулах шаардлагатай.

Page 18: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

18

e. БМИҮЗ-өөс тодорхойлсон магадлан итгэмжлэл болон гүйцэтгэлийн гэрээний

шалгууруудыг уялдуулан зохицуулах шаардлагатай бөгөөд сургууль төгсөлт, шалгалтанд

тэнцсэн, сургууль завсардалтын түвшин зэргийг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт болгон

оруулахыг зөвлөж байна.

f. МБС-ын байгууллагуудын чанарын удирдлагыг системтэй болгоход зориулсан хөрөнгө

нөөцийг бүрдүүлэх талаар сургуулийн санхүүгийн зохицуулалтанд мөн МБС-ын

байгууллагууд дотоодын ЧБ-ын тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэхэд БАЗТ дэмжлэг,

туслалцаа үзүүлэхэд чиглэгдсэн хангалттай хөрөнгө нөөцийг БАЗТ-ийн санхүүгийн

зохицуулалтанд тус тус тусган оруулах шаардлагатай. Үүнийг хийхийн тулд БАЗТ бүр

өөрийн үнэлгээ болон магадлан итгэмжлэлийн чиглэлээр сургуулиудад дэмжлэг үзүүлэн

ажиллах ур чадвартай ажилтнуудтай байх хэрэгтэй.

Энэ 3 чиглэлээр (сургалтын байгууллага, бүс орон нутаг болон үндэсний түвшинд) үйл

ажиллагааг нэгэн зэрэг хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ ажилтнуудаа сайн сургаж бэлдэх нь

МБС-ын байгууллагууд дээр ЧБ-ын асуудлыг хариуцан ажиллах багийг бүрдүүлэх эхний алхам

буюу гол цөм нь болж өгнө. Үүний дараа сургуулиуд ЧБ-ын ажлаа эхлүүлж болох ба Бүсийн

Аргазүйн Төвүүд сургуулийн үйл ажиллагааг дэмжих чадамжтай болно. Энэ хугацаанд үндэсний

түвшинд чухал ач холбогдолтой хууль эрх зүйн зохицуулалтуудын төслийг боловсруулан

хэрэгжүүлэх боломжтой.

Page 19: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

19

Хавсралтууд:

1. ЧБУТ -ны загвар дахь янз бүрийн бүрэлдэхүүн хэсгүүдээр оролцогч талуудын хүлээх

үүрэг хариуцлага, эрх мэдлийг тодорхойлох нь

Page 20: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

20

Page 21: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

1. Хавсралт1: ЧБУТ -ны загвар дахь янз бүрийн бүрэлдэхүүн хэсгүүдээр оролцогч талуудын хүлээх үүрэг хариуцлага, эрх мэдлийг тодорхойлох нь

ЧБУТ-ны загвар дахь оролцогч талуудын үүрэг хариуцлага, эрх мэдлийг тодорхойлох нь

Оролцогч

тал\Бүрэлдэхүүн хэсэг

Тусгай

зөвшөөрөл

олгох

Магадлан

итгэмжлэл

Мэргэшлийг

баталгаажуу

лах

Сургахуй ба суралцахуй

Үнэлгээ Гэрчилгээжүүлэлт

Хөтөлбөр

боловсруула

лт

Арга зүй Хэрэглэгдэхүүн Ажилтнуудад

зориулсан

сургалт

ХНХЯ/ ХЭБХЗГ Бодлогын

шийдвэр

Бодлогын

шийдвэр

Шийдвэрийг

батлах

+ + + + Гэрчилгээ олгох +

Агентлаг/МБХГ Бодлогын

хэрэгжилт

Бодлогын

хэрэгжилт (- ?)

Бодлогын

хэрэгжилт

(+ +) + + Бодлогын

хэрэгжилт++

Бодлогын хэрэгжилт

Үнэлгээний төв Баталгаажуула

лт хийх

зөвлөл/хороо

(+) Үнэлгээний

журам/арга зүй,

шийдвэр

- -

БАЗТ Өргөдөл/хүсэл

т гаргахад

дэмжлэг

үзүүлэх

БМИҮЗ-д

тайлагнах

Сургалтын

байгууллагууд

ад дэмжлэг

туслалцаа

үзүүлэх

- - - - Байгууллагын

үнэлгээнд хяналт

тавих (?)

БСШУЯ (-) + Гэрчилгээ олгох

МБМИҮЗ (-) Магадлан

итгэмжлэлийн

шийдвэр

Page 22: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог

22

+= бодит нөхцөл байдал ++=ирээдүйн/цаашдын нөхцөл байдал -= бодит бус--=ирээдүйд/цаашид ч (+) эсвэл (-) = эргэлзээтэй

МБСҮЗ Бодлогын

зөвлөгөө

(-)

Бодлогын

зөвлөгөө

Бодлогын

зөвлөгөө

Бодлогын

зөвлөгөө (-)

Бодлогын

зөвлөгөө

Бодлогын

зөвлөгөө

Бодлогын

зөвлөгөө

Бодлогын зөвлөгөө Бодлогын зөвлөгөө

Үндэсний түвшин дэх

ажил олгогч эздийн

байгууллага

(-) ? Баталгаажилт

хийх

зөвлөл/хороо

++

(+) ++ Гэрчилгээний үнэ цэнэ,

ач холбогдолд итгэж

хүлээн зөвшөөрөх ба

гэрчилгээ эзэмшигч

хөдөлмөр эрхлэх +

Бүс, орон нутгийн

түвшин дэх ажил

олгогч эздийн

байгууллага

(-) Баталгаажилт

хийх

хороо/зөвлөл

(+)

Хөтөлбөр

боловсруула

гчидтай

хэлэлцэх (+)

Хөтөлбөр

боловсруула

гчидтай

хэлэлцэх

Үнэлгээнд оролцох

++

Гэрчилгээний үнэ цэнэ,

ач холбогдолд итгэж

хүлээн зөвшөөрөх ба

гэрчилгээ эзэмшигч

хөдөлмөр эрхлэх

++

МБС-ын байгууллага Өргөдөл/хүсэл

т гаргах

Өөрийн

үнэлгээ,

Мөшгөх

судалгаа

Мэргэшил нээх

+

баталгаажилт

хийлгэхээр

хүсэлт гаргах

(+)

Хөтөлбөрийг

хэрэгжүүлэх

Ажилтан,

боловсон

хүчнийг

хөгжүүлэх

Зохих

хэрэглэгдэхүүнээ

р хангах

Ажилтнуудад

сургалт явуулах

Үнэлгээг хийж

гүйцэтгэх

++

Багш/Зааварлагч (+) Өөрийн

үнэлгээ (+)

Хөтөлбөр

боловсруула

х/

хэрэгжүүлэх

эд оролцох

Чадамжид

суурилсан

боловсрол,

сургалтыг

хэрэгжүүлэх

Багшлах Хамтран

ажиллагсад/хамт

олонд сургалт

явуулах сургагч

багш

++

Суралцагчид ба

төгсөгчид

(-) Байгууллагын

өөрийн үнэлгээ

(+)

Мөшгөх

судалгаа

Байгууллага

д зөвлөгөө

өгөх

Байгууллага

д зөвлөгөө

өгөх

Байгууллагад

зөвлөгөө өгөх

Байгууллагад

зөвлөгөө өгөх

Үнэлгээний чанарт

онцгой хяналт тавих

++

Page 23: МС ын чанарын баталгаажуулалт ба чанарын удирдлагаmcut.mn/wp-content/uploads/2017/06/DRAFT-QA-policy-MNG.pdf · Санхүүгийн тогтолцоог