137
1. Газрын кадастрын үүсэл хөгжил Хүн төрөлхтний хөгжлийн түүхэн урт хугацаанд газар нь материал баялаг, аж ахуйн үйл ажиллагааны байнгын эх сурвалж болсоор ирсэн ба энэ явцад газрыг хэмжиж бүртгэх, хуваарилах, хил хязгаарыг тогтоох зэрэг үндсэн шаардлага гарч ирсэн. Энэ байдал эхлээд тойм төдий бүдүүлэг байдлаар эхэлсэн ч цаашид улам бүр нарийсч боловсронгуй болгох, баталгаажуулах шаардлага өндөрсөж шинжлэх ухааны нэг салбар болон хөгжсөн байна. энэ нь цаашид улс орон бүрийн оршин тогтнох, материал баялгийн үндэс татвар төлбөрийн үүрэг гүйцэтгэх болжээ. Кадастр гэдэг үг нь анх олон улсын чанартай латины “caput” буюу “татварын зүйл” гэсэн утгатай үүссэн ба цаашид “Capitum registrum” буюу “татварын бүртгэл” гэсэн үгээр солигдож улмаар Францын “cadastre” буюу “Бүртгэлийн ном” гэсэн үг болж үүсчээ. Энэ нь цаашид “Газрын бүртгэл судалгаа” (земельный кадастр) болж хувирсан байна. кадастрын эхний шатанд газрын зориулалт хэмжээг голлон анхаарч байсан бол цаашид чанар, эдийн засгийн үзүүлэлтүүдийг оношлож бүртгэх явдал хөгжиж ирсэн ба газар тариалан, гэрийн тэжээвэр амьтны аж ахуй хөгжихийн хирээр дээрх асуудал улам боловсронгуй болон судлагдаж иржээ. Эртний Египтийн үед хийгдэж байсан 3000-д бичиглэл хадгалагдсаны тэн хагас нь газрын хэмжил судалгааны чиглэлээр хийгдсэн байжээ. Түүнчлэн Римийн империйн үед мөн татвар авах зорилгоор газрыг хэмжиж тэмдэглэх, түүний чанар байдлыг орлоготой нь холбож тодорхойлох зэрэг оролдлого гарч эхэлсэн байна. Дараа нь энэ үйл явц 12-13-р зууны үед Итали, Францад уламжлагдан хөгжиж ирсэн ба 18-р зууны үеэс дэлхий дээр хоёр чиглэлээр дэлгэрч эхэлжээ. Нэгдэх чиглэл нь Францын кадастр бөгөөд газраас татвар хураах чиглэлээр 1807 онд эхэлсэн. Ерөнхийдөө 1850 онд кадастрын үйл ажиллагаа, бүртгэл нь улсын хэмжээнд дууссан гэж үздэг. Франц кадастрын зорилгын талаар 1-р Напалеон хэлэхдээ нэгж талбар бүрийг хөрсний үржил шимээр нь ангилж, бүтээгдэхүүн нийлүүлэлтээс нь шалтгаалан үнэлэх бөгөөд хэн өмчилж байгааг нэрээр нь бүртгэж, нийт орлоготой нь уялдуулж газарт үнэлгээ тогтоох явдал гэжээ. Францын кадастр нь Европт кадастр хөгжих эх үүсвэрийг тавьсан ба Герман, Недерланд, Дани, Бельги зэрэг орнуудад тархан хөгжжээ. Хоёр дахь чиглэл нь 1858 онд Роберт Торрен гэдэг хүний санаагаар Өмнөд Австральд үүссэн эрхзүйн кадастр юм. Энэ нэрээр нэрлэгдсэн Торрен систем нь олон оронд кадастр хөгжихөд нөлөө үзүүлсэн байна. Газрыг эдийн засгийн харилцаанд оруулахад түүний бүтэц зориулалт, чанар төлөв байдал, эрхзүйн орчны талаар бүрэн төгс мэдээлэл шаардлагатай болдог. Иймд газрын кадастр гэдэг нь

газрын кадастр

  • Upload
    batsuuri

  • View
    2.142

  • Download
    20

Embed Size (px)

Citation preview

Page 1: газрын кадастр

1. Газрын кадастрын үүсэл хөгжил

Хүн төрөлхтний хөгжлийн түүхэн урт хугацаанд газар нь материал баялаг, аж ахуйн үйл ажиллагааны байнгын эх сурвалж болсоор ирсэн ба энэ явцад газрыг хэмжиж бүртгэх, хуваарилах, хил хязгаарыг тогтоох зэрэг үндсэн шаардлага гарч ирсэн.

Энэ байдал эхлээд тойм төдий бүдүүлэг байдлаар эхэлсэн ч цаашид улам бүр нарийсч боловсронгуй болгох, баталгаажуулах шаардлага өндөрсөж шинжлэх ухааны нэг салбар болон хөгжсөн байна. энэ нь цаашид улс орон бүрийн оршин тогтнох, материал баялгийн үндэс татвар төлбөрийн үүрэг гүйцэтгэх болжээ.

Кадастр гэдэг үг нь анх олон улсын чанартай латины “caput” буюу “татварын зүйл” гэсэн утгатай үүссэн ба цаашид “Capitum registrum” буюу “татварын бүртгэл” гэсэн үгээр солигдож улмаар Францын “cadastre” буюу “Бүртгэлийн ном” гэсэн үг болж үүсчээ.

Энэ нь цаашид “Газрын бүртгэл судалгаа” (земельный кадастр) болж хувирсан байна. кадастрын эхний шатанд газрын зориулалт хэмжээг голлон анхаарч байсан бол цаашид чанар, эдийн засгийн үзүүлэлтүүдийг оношлож бүртгэх явдал хөгжиж ирсэн ба газар тариалан, гэрийн тэжээвэр амьтны аж ахуй хөгжихийн хирээр дээрх асуудал улам боловсронгуй болон судлагдаж иржээ.

Эртний Египтийн үед хийгдэж байсан 3000-д бичиглэл хадгалагдсаны тэн хагас нь газрын хэмжил судалгааны чиглэлээр хийгдсэн байжээ. Түүнчлэн Римийн империйн үед мөн татвар авах зорилгоор газрыг хэмжиж тэмдэглэх, түүний чанар байдлыг орлоготой нь холбож тодорхойлох зэрэг оролдлого гарч эхэлсэн байна.

Дараа нь энэ үйл явц 12-13-р зууны үед Итали, Францад уламжлагдан хөгжиж ирсэн ба 18-р зууны үеэс дэлхий дээр хоёр чиглэлээр дэлгэрч эхэлжээ. Нэгдэх чиглэл нь Францын кадастр бөгөөд газраас татвар хураах чиглэлээр 1807 онд эхэлсэн. Ерөнхийдөө 1850 онд кадастрын үйл ажиллагаа, бүртгэл нь улсын хэмжээнд дууссан гэж үздэг. Франц кадастрын зорилгын талаар 1-р Напалеон хэлэхдээ нэгж талбар бүрийг хөрсний үржил шимээр нь ангилж, бүтээгдэхүүн нийлүүлэлтээс нь шалтгаалан үнэлэх бөгөөд хэн өмчилж байгааг нэрээр нь бүртгэж, нийт орлоготой нь уялдуулж газарт үнэлгээ тогтоох явдал гэжээ. Францын кадастр нь Европт кадастр хөгжих эх үүсвэрийг тавьсан ба Герман, Недерланд, Дани, Бельги зэрэг орнуудад тархан хөгжжээ.

Хоёр дахь чиглэл нь 1858 онд Роберт Торрен гэдэг хүний санаагаар Өмнөд Австральд үүссэн эрхзүйн кадастр юм. Энэ нэрээр нэрлэгдсэн Торрен систем нь олон оронд кадастр хөгжихөд нөлөө үзүүлсэн байна.

Газрыг эдийн засгийн харилцаанд оруулахад түүний бүтэц зориулалт, чанар төлөв байдал, эрхзүйн орчны талаар бүрэн төгс мэдээлэл шаардлагатай болдог. Иймд газрын кадастр гэдэг нь газрын ангилал бүтэц, тоо хэмжээ, чанар төлөв байдал, нийгэм эдийн засгийн үзүүлэлт, түүнийг ашиглах эрхзүйн орчны тухай бүртгэл судалгааг системтэйгээр багтаасан газрын тухай мэдээллийн цогц баримт бичиг юм.

Энэхүү мэдээллийн цогцыг аль нэг улс оронд нэгдсэн тогтолцоо, аргазүйгээр бүрдүүлэх ба өөрийн агуулгад доорх хэсгийг багтаана. Үүнд:

Газрын сангийн байгалийн байдлын тооллого бүртгэл Газар ашиглалтын эрхзүйн бүртгэл судалгаа Газрын экологи-эдийн засгийн үнэлгээ Газрын сангийн мэдээлэл, судалгаа

Газрын кадастрын үндсэн зорилго нь тухайн орны газрын нэгдмэл санг зохистой ашиглаж хамгаалахад чиглэгдсэн засаг захиргаа, нутаг дэвсгэр, нийгэм эдийн засаг, эрхзүй экологийн иж бүрэн нөхцөл бүрдүүлэхэд оршино.

2. Газрын нэгдмэл сангийн тайлангуудын агуулга Бүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газрын тайлан нь батлагдсан маягтаар гаргасан тоон үзүүлэлт, бичиглэл, тайлан газрын хуваарилалт, газрын улсын бүртгэл, ашиглалт хамгаалалтын байдал тэдгээрийн хөдөлгөөнийг харуулсан ажлын зургаас бүрдэнэ.

Page 2: газрын кадастр

Бичмэл тайлан гэдэг нь өргөдөл маргааныг яаж шийдвэрлэсэн талаар, төлөвлөгөө аль шатанд биелүүлсэн, газрын талаарх маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар бичнэ.

ГНС-ийн үндсэн ангилал, ашиглалтын төрөлд орсон өөрчлөлтийг холбогдох маягтаар гаргах бөгөөд маягтын үзүүлэлт нь засаг захиргаа, засаг захиргааны нэгжийн тайланг дээд шатны албад хүлээн авах, газрын мэдээллийн улсын нэгдсэн сангийн өгөгдөхүүнийг өөрчлөх үндэслэл болно.

3. Газрын үнэлгээний тухай ойлголт, судлагдсан байдал

Газрын кадастрт түүний тооллого, бүртгэлийн зэрэгцээ тухайн газрын чанар зориулалт, эдийн засгийн чадавхи, үнэ зэрэг экологи эдийн засгийн үнэлгээний асуудал чухал байр эзлэх учир газрын үнэлгээ нь кадастрын зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн.

Газрын үнэлгээгүйгээр зөвхөн тооллого бүртгэл байх нь дутагдалтай бөгөөд газрыг эдийн засгийн харилцаанд зөв зохистой оруулахын тулд түүний үнэлгээ, харьцуулалт хамт байх ёстой. Газрын сангийн ангиллууд нь өөрийн тогтоц, чанар байдал эдийн засгийн чадавхи байршдын хувьд харилцан адилгүй байгаад зогсохгүй нэг зориулалтын газар ч чанар, байршлын хувьд олон зэрэглэлтэй байна.

Иймээс газрын үнэлгээ гэдэг нь тэдгээрийг хооронд нь экологи эдийн засгийн ач холбогдлоор нь харьцуулж үнэлж цэгнэх асуудал бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны тодорхой судалгаа, аргачлал, практик арга хэмжээ шаардагдана. Шинжлэх ухаанд газрын үржил шим, ач холбогдлыг байгалийн ба эдийн засгийн гэж хоёр хувааж үздэг. Байгалийн үржил шим гэдэг нь цаг уурын тодорхой нөхцөлд урт удаан хугацааны туршид хөрс, ургамлын бүрхэвч үүсэх явцад бий болсон нөөц чадавхийг хэлэх ба энэхүү нөөцийг хүн төрөлхтөн өөрийн хэрэгцээнд зориулан дайчилсан буюу өөрчилсөн хэмжээг эдийн засгийн гэнэ.

Энэ нь тухайн үеийн үйлдвэрлэх хүчний хөгжил, технологийн байдлаас шалтгаалан өөрчлөгдөж байдаг. Үүнээс үүдэн туйлын буюу харьцангуй үржил шимийн тухай ойлголт гарч ирдэг.

Газрын үнэлгээ нь эхлээд хөрсний бонитровка буюу чанарын үнэлгээнээс эхэлж судлагдсан ба дараа нь экологи-эдийн засгийн үнэлгээ болтлоо өргөжиж байна. Зах зээл, газрын харилцаа сайн хөгжсөн орнуудад газрын үнэ нь шууд татвар, төлбөрийн үндэс, арилжааны хэрэгсэл болж байдаг.

ХАА-н газрын чанарын үнэлгээнд зөвхөн хөрс, ургамлын чанар, цаг уур, үржил шимийг авч үздэг бол ХАА-н бус ангиллын газарт физик газарзүй, экологийн нөхцөл, гадаргын төлөв байдал зэрэг олон хүчин зүйлийг авч үздэг байна.

ГТ-1 Газрын нэгдмэл сангийн

ангиллын тайлан

ГТ-2 Газрын нэгдмэл сангийн эрх зїйн байдлын тайлан

ГТ-3 Газрын улсын

бїртгэлийн тайлан

ГТ-6 Газарт учруулсан хохирлын тайлан

ГТ-9 Монгол улсын иргэнд

ємчлїїлсэн газрын тайлан

ГТ-5 Газрын шилжилт

хєдєлгєєний тэнцэл

ГТ-8 Газрын тєлбєр

ногдуулалт,тєлєлтийн тайлан

ГТ-4 Улсын тусгай хэрэгцээний

газрын тайлан

ГТ-7 Газар хамгаалах арга

хэмжээний тайлан

Page 3: газрын кадастр

Мөн газрыг зөвхөн чанар экологийн нөхцлөөр нь үнэлэх явдал өрөөсгөл учраас давхар эдийн засгийн үнэлгээ шаардагдах ба энэ нь нийгэм, эдийн засгийн харилцаанд чухал нөлөө үзүүлнэ.

Газрын үнэлгээний асуудал нь түүний аргачлал, үзүүлэлтийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулж шийдвэрлэх, түүнийг ашиглан газрын нэгдмэл санд үнэлгээ өгөх гэсэн хоёр хэсгээс бүрдэх ба аль алинд нь ШУ-ны үндэстэй судалгаа тооцоо шаардагдана.

Газрыг үнэлгээтэй болгосноор газрын төрөл хэсгүүдийн чанар байдал, эдийн засгийн чадавхи, байршлын хувьд ямар ач холбогдолтой, ямар түвшинд байгаа талаар тодорхой мэдээлэлтэй болж хооронд нь зэрэгцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээг зөв байршуулах, тариалангийн газрыг зөв сонгох, ашиглалтыг төлөвлөх, газрын менежментийг боловсруулах, газрын төлөв байдал, чанарын өөрчлөлт, доройтлыг тогтоож түүнийг нөхөн сэргээх арга хэмжээ авах, газрын эдийн засгийн харилцааг сайжруулах зэрэг ач холбогдолтой юм. Ялангуяа газрын үнэлгээг үндэслэн газар ашиглалт, зохион байгуулалтыг (менежмент) боловсронгуй болгох, газрын үнэ, татвар төлбөр, нөхөн төлбөрийг үндэслэлтэй тогтоох, газрын зах зээлийг сайжруулах зэрэг бололцоотой болно. Газрын үнэлгээний судлагдсан байдал. Зах зээл болон газрын харилцаа сайн хөгжсөн орнуудад газрын үнэлгээний асуудал анх татвар төлбөрийн шаардлагаар гарч ирсэн ба цаашид газрын эдийн засгийн харилцаа, өргөжих тутам чанар, тохиромжтой байдал, экологи, эдийн засгийн чиглэлээр улам боловсронгуй болон хөгжсөөр байна. Манай оронд газрын үнэлгээний асуудлыг анх 1960-аад оны сүүлчээс судалгаа шинжилгээний хүрээнд сонирхон судалж эхэлсэн боловч тэр үеийн нийгэм эдийн засгийн тогтолцооноос шалтгаалан түүнийг одоо хүртэл үйлдвэрлэл, практикт бүрэн нэвтрүүлж чадаагүй байна.

1960-1980-аад оны үед манайд атар газар эзэмшиж газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимтэй явуулж ирсэн үед газрыг тариаланд тохиромжтой байдлаар нь анх удаа агро-үйлдвэрлэлийн 1-4 зэрэгт хуваан үнэлж иржээ. Энэ нь тухайн үед тариаланд тохиромжтой атар газрыг илрүүлж ашиглахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн боловч үүгээр зөвхөн хөрсний бүтэц, үржил шимийг харгалзан үнэлдэг байсан тул өрөөсгөл талтай байв. Хөрсний хувьд сайн боловч хур тунадас багатай буюу дулаан дутагдалтай бол газар тариаланд эрсдэл гарч сүүлдээ их хэмжээний газар атаршиж хаягдах байдалд хүргэдэг нь манай орны амьдрал, практикаас тодорхой байна.

1960-аад оны дунд үеэс Б.Мягмаржав бэлчээрийн газрыг га-гийн ургац, тэжээл нэгж, нэг га-гаас өгөх нийт бүтээгдэхүүн зэрэг үзүүлэлтээр эдийн засгийн үнэлгээ өгч байв.

Мөн 1990-ээд оны эхээр Г.Пүрэвцэрэн, А.Энх-Амгалан нар ХАА-н газрын үнэлгээний аргачлалын талаар тодорхой санал, онол дэвшүүлж тэдгээрийн зарим нь үйлдвэрлэл, судалгаанд зохих хэмжээгээр ашиглагдсаар байна. Гэхдээ эдгээр судалгаагаар ХАА-н газрын ба чанарын ба эдийн засгийн үнэлгээний бүтэц, аргачлал, шалгуур үзүүлэлтийн талаар хараахан нэгдсэн ойлголтонд хүрч үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлээгүй юм.

1990-ээд оны эхнээс газрын бодлогын хүрээлэн, гео-экологий хүрээлэнд ХАА-н газрын чанарын болон эдийн засгийн чадавхийн үнэлгээний талаар ШУ, технологийн хэд хэдэн төсөл дэвшүүлсэн. 1992-1995 онд ХАА-н газрын чанарын үнэлгээний талаар хэрэгжүүлсэгн төслийн үр дүнд бэлчээр, тариалангийн газрын чанарын буюу тохиромжтой байдлын үнэлгээний аргачлалын анхны хувилбаруудыг боловсруулах, үнэлгээний үндсэн үзүүлэлтэд нөлөөлөх бусад хүчин зүйлийн нөлөөллийн итгэлцүүр тогтоох оролдлого хийсэн.

Мөн улсын хэмжээний бэлчээр, хадлан тариалангийн газрын хөрс ургамлын бүх бүлэг төрлийг дундаж үзүүлэлтээр нь харьцуулан үнэлж шатлал, зохиохын зэрэгцээ бүх аймаг сумдын бэлчээрийн чанарын үнэлгээний оноог тодорхойлон гаргасан.

1996-2000 онд гол ангиллын газруудын эдийн засгийн чадавхийн үнэлгэ, ХАА-н газрын экологи эдийн засгийн үнэлээ гэсэн төслүүдээр ХАА-н газрын чанарын үнэлгээг экологийн үнэлгээ гэсэн нэрийн дор ула боловсронгуй болгох судалгаа хийхийн зэрэгцээ

Page 4: газрын кадастр

ХАА-н газрын эдийн засгийн үнэлгээний асуудлыг судалж нэг га-гаас өгөх бүтээгдэхүүн, үр ашгийн хэмжээгээр түүний чадавхийгн тодорхойлох, нэг га-гийн суурь үнэ, ашиглалтын төлбөр тогтоох анхны хувилбаруудыг боловсруулсан. Мөн ХАА-н бус зарим гол ангиллын газрын (Ж\нь: ХСГ, ОСбГ, ЗШСГ) экологи эдийн засгийн үнэлгээний талаар урьд нь явуулсан судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэх, шинэ санаа дүгнэлтүүд гаргах зэргээр дээрх газруудын үнэлгээний аргачлал, норм итгэлцүүрийн талаар нилээд мэдээлэл хуримтлуулсан. Эдгээр судалгаа, бусад судалгааны дүнг үндэс болгож 1997 од газрын төлбөрийн тухай, 1999 онд газрын кадастр, зураглалын тухай хуулиуд батлагдан гарсны зэрэгцээ, газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 1997 онд ЗГ-ын 152-р тогтоол гарч зарим гол ангиллын газрын суурь үнэ, төлбөрийн хэмжээг бүсчлэн тогтоожээ.

Энэ нь манай оронд анх удаа газрыг мөнгөөр үнэлсэн хэрэг бөгөөд зах зээлийн бусад орныхтой харьцулахад тийм ч бага үнэ биш юм.

4. Газрын эрхийн кадастрын тухай ойлголт

Кадастрын бүртгэлийг газрын эрхийн бүртгэлийн зорилгоор ашиглаж байвал энэ нь Легал буюу газрын эрхийн кадастр юм.

Газрын эрхийн бүртгэл, кадастрын зураг хоёр нь нийлж нэгэн тогтолцоог бий болгосон. Эндээс үндэслээд газрын эрхийн кадастр гэж тодорхой хууль тогтоомжийн хүрээнд системтэй зохион байгуулж нийтийг хамрулан бүрдүүлж буй үл хөдлөх хөрөнгө буюу өмч түүний өмчлөлийн холбогдолтой цогц мэдээллийг хэлнэ гэж томъёолж болно.

Газрын эрхийн кадастрт түүнд тусгайлан зориулсан зурагтай байдаг бөгөөд газрын бүртгэх эрхийг нь баталгаажуулсан гэрчилгээний хамт олгодог эдлэн газрын зурагтай байдаг.

Төр өөрөө хариуцан эрхэлдэг газрын кадастрын хэлбэрүүд байдаг бөгөөд олон улсын практикт ийм кадаструудын тоонд газрын эрхийн кадастр, газрын татварын кадастр, сүүлийн жилүүдэд энэ хоёр кадастрыг нэгтгэн бүтээж буй олон зориулалтат газрын кадаструуд зүй ёсоор орж байна.

Газрын эрхийн кадастрын зорилго нь газар буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг баталгаажуулж эрх ашгийг нь хамгаалнах.

Газрын эрхийн кадастр эрхлэх хууль эрхзүйн үндэслэл нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22, 24, 25-р зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хууль. Мэдээллийн үндсэн агуулга нь газар өмчлөх эрх, эрхээ хэрэгжүүлсэн байдал зэрэг болно.

№6. Кадастрын зураглалын хяналт, шалгалт “Хууль”

МУ-н “ Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуулинд кадастрын зураглалын хяналт шалгалтын талаар нарийвчлан заасан байдаг. Үүнд:

Кадастрын зураглалын улсын хяналтыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлдэг.

Зураглалын хяналтыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хүсэлт, эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйцэтгэнэ.

7. МУ-н газрын сан, газрын сангийн тухай эрхзүйн ойлголт

Газрын сан гэдэг нь газрын нөөц гэсэн ойлголттой шууд холбоотой бөгөөд ашиглагдаж байгаа болон ашиглаж болох газрын нөөцийг захиран зарцуулах, хадгалах, хамгаалах, бүртгэж хянах зэрэг төрөөс эрхлэх бодлогын объект болгож эрхзүйн статусыг нь тогтоон харилцааг нь хуулиар тогтоох боломж олгодог ухагдахуун юм.

Page 5: газрын кадастр

МУ-н нутаг дэвсгэр дэхь бүх газар нь МУ-н ГНС бөгөөд ашиглалтын үндсэн зориулалтаар нь тусгай сангуудад хуваадаг. МУ-н газрын тухай хуульд зааснаар ГНС-г үндсэн 6 ангилалд хуваасан. Үүнд:

- ХАА-н газар - Хот тосгон, бусад суурины газар- Зам шугам сүлжээний газар- Ой сан бүхий газар- Усан сан бүхий газар- Улсын тусгай хэрэгцээний газар

Эдгээр ГНС-н үндсэн ангилалууд дэд ангилалуудад хуваагддаг.2007 оны байдлаар

ХАА-н газар 74.17% буюу 115992.9мян.га Хот тосгон бусад суурины газар 0,32% буюу 507,9 мян.га Зам шугам сүлжээний газар 0,23% буюу 366,7мян.га Ойн сан бүхий газар 9,1% буюу 14226,5 мян.га Усны сан бүхий газар 0,42% буюу 666,1 мян.га Тусгай хэрэгцээний газар 15,76% буюу 24651.5мян.га

Үүнийг 2006 онтой харьцуулахад: ХАА-н газар 44,8 мян.га-аар буурсан ХТСГазар 18,1 мян.га-аар нэмэгдсэн ЗШСГазар 7,5 мян.га-аар нэмэгдсэн Ойн сан бүхий газар 73 мян.га-аар буурсан ТХГазар 92,2 мян.га-аар нэмэгдсэн. Усны сан бүхий газар өөрчлөлтгүй.

Үндсэн сан тус бүрийн харилцааг зохицуулах эрхзүйн хэм хэмжээг төрөөс тогтоодог. Газрын санг захиран зарцуулах, удирдах үйл ажиллагаа нь нэгдмэл удирдлагатай, шатлан захирагдах зарчимтай байна. Улсын хэмжээнд нэгдмэл нэг хууль үйлчлэх ба энэ нь төрөөс газрын талаар нэгдмэл нэг бодлого, төлөвлөлт, бүртгэл, хяналтын тогтолцоо үйлчилнэ гэсэн үг юм. Газрын нөөцийг эрхзүйн үүднээс тодорхой сангуудад хуваасан нь газрын менежментийн үйл ажиллагааг сан тус бүрээр газрын үндсэн сангийн ангилал хэлбэрээр эдэлбэрийн төрөлд зохицуулан хэрэгжүүлэх боломж олгодог.

8. Газар олж авах албан ёсны аргууд

Газар ашиглагч, эзэмшигч, өмчлөгч нь тухайн газрын хууль ёсны эзэн нь байхын тулд газрын улсын эрхийн бүртгэлд бүртгүүлэх ёстой. Ингэснээр тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж, үр ашгийг хүртэж байх эрхийн харилцаа үүснэ.

Газрын эрхийн бүртгэлийн гол зорилго нь газрын эрхзүйн статус тогтоох байдаг.Газрын эрхзүйн статус улс орон бүрт адилгүй байдаг.

МУ-д газрын эрхзүйн үндсэн 3 төрлийн статус байдаг. Үүнд:1. МУ-н иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувийн өмчийн газар

- Төрийн өмчийн газраас хувьчлалын замаар авсан- Төрийн өмчийн газраас давуу эрхээр худалдаж авсан/ Давуу эрх: Тухайн газрыг өмнө нь эзэмшиж, ашиглаж байсан, тухайн газарт газар сайжруулах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хийсэн, тухайн газарт оршин суух зэрэг эрхтэй байх. /- Төрийн өмчийн газраас дуудлага худалдаагаар авсан- Төрийн өмчийн газраас төсөл сонгон шалгаруулах замаар худалдаж авсан- Иргэн, аж ахуйн өмчийн газрыг худалдаж авсан/ Газрыг худалдаж авахын тулд худалдагч, худалдан авагч 2 гэрээ байгуулж, наториатаар баталгаажуулж, ҮҮХ-н газар бүртгүүлснээр нэрээ шилжүүлнэ. /- Бэлэглэл, өв залгамжлал, гэрээслэлийн замаар хүлээж авсан/ Гэрээслэл заавал өв залгамжлагч биш байж болно. /

Page 6: газрын кадастр

- Барьцааны үүрэг гүйцэтгэгчийн журмаар авсан /шүүхийн журмаар/2. Төрийн өмчийн статус

- Төр гэрээгээр эзэмшиж байгаа газар- Гэрээгээр ашиглаж байгаа газар- Тусгай хэрэгцээний газар

3. Гадаадын улсад концесийн гэрээгээр түрээсэлсэн газар / МУ-д байхгүй /4. Газрыг худалдаж авах5. Бэлэглэлийн гэрээгээр авах6. Өв залгамжлалын гэрээгээр авах7. Арилжааны журмаар авах8. Барьцааны үүрэг гүйцэтгэх журмаар авах9. Гэрээний эрхийг шилжүүлэн авах10. Газар дээрхи болон доорхи объектыг дагуулан газрыг авах11. Цаг хугацааны хүчин зүйлээр зэрэг олон хэлбэрүүд байдаг.Газрыг хариу төлбөртэй болон төлбөргүйгээр өмч эзэмшилд шилжүүлэхдээ соёрхлын журмаар эсвэл хувьчлалын аргыг хэрэглэдэг.Газрыг биет байдлаар нь бусдад хүргэж өгч болдоггүй хөдөлгөөнгүй өмч учир газар өмчлөх юмуу эзэмших эрхээ бусад хуульд заасан арга хэрэгслээр шилжүүлдэг бөгөөд ингэж шилжүүлснийг нотлох баримт бичиг хуулиар тогтоосон бүртгэлд бүртгэж, бичиг баримтыг хадгалах, уг газартай холбоотой маргаан мэтгэлцээн гаргах, дахин бусдад шилжүүлэх тохиолдолд албан ёсны эзэн нь энэ үйлдлийг хийж байна уу? Үүнээс өмнө өөр этгээдэд өгсөн үү? Газартай холбоотой амлалт үүрэг авсан уу? Хамтран эзэмших бусад этгээд нь зөвшөөрсөн үү? Эсвэл зальт этгээд хохироох гэж байна уу? Зэрэг олон асуудлыг бүртгэлийн байгууллага шалган нотолж байж эрх шилжсэнийг бүртгэж баталгаажуулдаг. Үүнийг ашиг сонирхол хамгаалах бүртгэл гэнэ.

9. Газрын эрхийн бүртгэл, түүний чиг үүрэг, ач холбогдол

Газрын эрхийн бүртгэл буюу газрын улсын бүртгэл гэж тодорхой хил заагаар бусад газраас тусгаарлагдсан иргэн, аж ахуй нэгж байгууллагын эдлэн газрыг эзэмшиж, ашиглах эрх түүний шилжилтийг бүртгэж баталгаажуулах үйл ажиллагааг хэлнэ. Хэрэв хувийн өмчийн газар бол газрын улсын бүртгэлд оруулахгүйгээр ҮҮХБГ-т бүртгүүлнэ. Мөн бүртгүүлэх субъект хэд хэдэн эдлэн газартай бол газар тус бүрийг бүртгэлд оруулдаг. Энэ бүртгэлээр газрын эрхийг улсаас хүлээн зөвшөөрөхийн хамт түүнийг хамгаалах, баталгаажуулах мөн барьцаалах, өөрчлөх асуудлууд зохицуулагддаг.

Газрын эрхийн бүртгэлийн ажилд юуны өмнө дараах асуудлууд хамаарагдана.Үүнд:

1. Эдлэн газрын хил зааг, байршлыг албан ёсоор тогтоож баримтжуулах2. Газар эзэмшигч, ашиглагчийг улсаас тусгайд нь бүртгэх эрхийг

баталгаажуулах3. Газрын эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлах, өөрчлөлт хөдөлгөөнийг

зохицуулах, түүний биелэлтэнд хяналт тавих ГЭБ-н баримт бичгийг хөтлөх, шинэчлэх, хадгалах, олгох үйл ажиллагааг эрх

бүхий байгууллагаас гаргасан хууль эрхзүйн актаар баталсан маягт, заавар журмын дагуу гүйцэтгэнэ. ГЭБ-г зөвхөн газрын эрхээ баталгаажуулахыг хүссэн иргэн, хуулийн этгээдийн өргөдөл хүсэлтийг үндэслэнэ.

Урьд нь улсын бүртгэлд бүртгүүлсэн газрын эрхийг шинэчлэх тохиолдолд холбогдох баримтыг үндэслэн зохих нэмэлт тодотгол хийж дахин бүртгэнэ.

Газар ашиглах, эзэмших эрхийг улсын бүртгэлд оруулсны дараа түүнийг баталгаажуулан баримт бичиг / газрын гэрчилгээ / олгогдоно.

Газрыг бусдад худалдах түрээслэх тохиолдолд уг бүртгэлийн ард тусгай тэмдэглэл тавина.Тодорхой бүлэг хүмүүсийн өмчлөлд байгаа газраас ногдох хэсгийг барьцаалах бол бүлгийн бусад хүмүүсийн зөвшөөрөл шаардлагатай байдаг.

ГЭБ-н өгөгдлүүд нь түүнтэй танилцах, хуулбар авахыг хүссэн аль ч хуулийн этгээд, иргэнд ойлгомжтой тодорхой байх, ГЭБ-н тухай шинэ мэдээллийг бусдад

Page 7: газрын кадастр

тодорхой болгохын тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга цацаж нийтийн хүртээл болгоно.Энэ мэдээлэл албан ёсны хэвлэлд гарсан тохиолдолд дуулж мэдээгүй гэж маргахыг хууль бус гэж үзнэ.

ГЭБ-д дараах мэдээллийг багтаасан байх ёстой. Үүнд:- Эдлэн газрын болон газар ашиглалтын тухай- Газар эзэмшигч, ашиглагч, түрээслэгчийн тухай- Тухайн газрыг ашиглахад учирч болох саад бэрхшээл гарах үр дүн- Газрыг худалдах, худалдан авах үйлдлүүдийн тухай мэдээлэлДараах тохиолдлуудад газрын эрхийг улсын бүртгэлд бүртгэхийг хойшлуулах буюу татгалзана. Үүнд:1. Зайлшгүй хэрэгтэй баримт бичгийг дутуу болон буруу бүрдүүлсэн2. Газар олголт хууль бус хийгдсэн3. Түрээслүүлж байгаа газар нь өмчлөгчийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй4. Зарим газар хэд хэдэн тодорхой шалтгааны улмаас барьцаалах боломжгүй

ГЭБ нь иргэн хуулийн этгээдэд газрын эрхийг нь баталгаажуулах, хамгаалах төдийгүй газрыг барьцаалах, түрээслэх зэргээр эдийн засгийн эргэлтэнд оруулж газрыг илүү үр ашигтай хуулийн хүрээнд ашиглах боломж олгодог.Мөн төрийн зүгээс газрын харилцаанд тавих хяналтыг сайжруулах, хялбар болгох, газрын татвар төлбөрийн төлөлтийн системийг боловсронгуй болгож улсын төсөв бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.Газрын эрхийн бүртгэлийн ач холбогдол

1. Газар эзэмшилт тодорхой болно. Тухайлан авсан хэсэг газар хэн нэгэн хүний өмч, эзэмшилд байгаа эсэхийг тодорхойлох, байгаа тохиолдолд албан ёсны эзнийг тогтоох, тодруулах процессыг газрын эрхийг нотлох гэдэг.

2. Газар эзэмших эрх хамгаалагдана. Газрын эрхийн баталгаажуулалтын явцад газрын талаар ямар нэгэн маргаантай асуудал байгаа эсэх нь тодорхой болж урьд өмнө эрх зөрчигдсөн алдаа эндүүрэл гарсан байвал засагддаг тул газар эзэмшигчийн эрх нь хууль ёсны болдог. Газар эзэмших эрх баталгаатай болсноор газарт удаан хугацааны туршид ашиглагдах, эсвэл үр ашгаа удаан хугацааны дараа нөхөх хөрөнгө оруулалт хийх бололцоо, тийм итгэл найдвар төрүүлдэг онцлогтой.

3. Газрын талаарх маргаан багасана. Газрын эрхийг баталгаажуулах явцад тухайн газар, түүний зарим хэсэгтэй, эсвэл хил хязгаартай нь холбоотой тодорхойгүй асуудлууд шийдэгддэг тул дараа нь ул үндэслэлгүй маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн маргааныг шийдэхтэй холбоотойгоор зарцуулах хөрөнгө хэмнэх бололцоо олгодог.

4. Газар шилжүүлэх ажиллагаа боловсронгуй болно. Газар, ҮХЭХ-ийн эрхийг газрын бүртгэлийн аргаар шийлжүүлэхэд урьдах бичиг баримтад байсан алдааг давтахгүй байх, газар эзэмших эрх олж авахад хөрөнгө мөнгө үр ашиггүй зарахгүй байх замаар зардал бага гаргах бололцоо олгодог.

5. Газрын зах зээлийг идэвхижүүлнэ. Газар ба ҮХЭХ-ийг хямд, баталгаатай, төвөг багатаайгаар шилжүүлж бүртгүүлж болох систем нь газрын зах зээлийг боловсронгуй болгоход тусладаг бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг төрүүлж аль болох олон талынх нь хэрэгцээг хангах бололцоо олгодог.

6. Зээлийн баталгаажилт нэмэгдэнэ. Газар, газрын эрхийн бүртгэлд бүртгэгдсэн байвал аливаа зээлийн батлагаа болж чадах бөгөөд сайн зохион байгуулсан газрын бүртгэл нь зээлийн эрсдэлийг бууруулах нөхцөл болж чадна.

7. Газрын зах зээлд хяналт, ажиглалт хийж болно. Газрын кадастрын систем нь бүхэлдээ газрын зах зээлийн эрэлт хэрэгцээ, нйилүүлэлт, үнэ ханшны хөдөлгөөнд мониторинг тавих бололцоо олгодог бөгөөд шаардлагатай бол газрын зээлд хяналт тавихад ашиглаж болно.

8. Газрын шинэтгэлийг зохион байгуулж болно. Газрыг дахин хуваарилах, газраа нийлүүлж ашиглах аливаа хөгжлийн хөрөнгө оруулалтанд газраараа нэгдэн орох, өөрчлөн зохион байгуулах зэрэг ажиллагаа нь тухайн газрын жинхэнэ эзэн хэн болох талаарх бэлэн мэдээлэлд түшиглэх боломжтой.

Page 8: газрын кадастр

9. Төрийн өмчийн газрын менежментийг хэрэгжүүлэхэд тусална. Газрын кадастрын системийг хөгжүүлэх, ялангуяа кадастрын нэгдсэн зургийг байнга шинэчлэн хөтөлж байх нь төрийн өмчийн газрыг захиран зарцуулах, төрийн өмчийн газзрыг ашигласны тлбөрийг хураах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, нийтийн зайлшгүй хэрэгцээнд газар төлбөртэйгээр буцаан авах зэрэгт кадастрын мэдээлэл онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ.

10. Газрын татварын системийг хэрэгжүүлэхэд суурь болно. Газрын тэгш, шударга татварлалтын системийг газрын кадастрт тулгуурлан тогтоосноор татварыг оногдуулах, цуглуулах ажиллагааг хөнгөвчлөн татварын системийн үр ашгийг дээшлүүлэх бөгөөд түүнийг боловсронгуй болгоход гарсан зардлыг татварын системийн үр ашгийг дээшлүүлснээр амархан нөхөж болно.

11. Хөгжлийн төлөвлөлтийг сайжруулахад ашиглана. Хот болон хөдөөгийн төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулахад кадастрын мэдээлэл, ялангуяа том масштабаар үйлдсэн кадастрын нэгдсэн зураг нь төлөвлөлтийг гүйцэтгэхэд чухал суурь мэдээлэл болж өгдөг.

12. Газрын нөөцийн менежментийг дэмжинэ. Газрын нөөцийн мэдээллийн системийн нэгэн хэлбэр нь олон зориулалт кадастр бөгөөд газрын нөөцийн менежментийг хэрэгжүүлэхэд шаардагдах олон янзын мэдээллийг шинэчлэхэд кадастрын мэдээлэл шууд холбогдоно.

10. Газрын эрхийн нотолгоо

Газрын эрхийн нотолгоо нь тухайн хэсэг газрын албан ёсны эзнийг тогтоож түүний эдлэх хууль ёсны эрхийн статусыг албан ёсоор нотолж өгөх үйл ажиллагаа юм. Энэхүү нотолгоо нь газраа бүртгүүлэн эрхээ баталгаажуулах, захиран зохицуулах, газраа ашиглах, хамгаалах үйл ажиллагаа явуулж, үр шимийг нь хүртэх, газраа бусадтай нэгтгэх, нийлүүлэхх, ашиглалтын зориулалтыг нь өөрчлөх зэрэг эрхийг саадгүй хангах нөхцөл болж өгдөг байна.

Газрын эрхийг нотлох явцад одоо байгаа албан ёсны эрхийг өөрчлөхгүй, шинээр бий болгохгүй гэсэн хатуу зарчимтай бөгөөд албан ёсны эрх байна уу, хэн түүнийг эдэлж байна вэ? газартай холбоотой эрхээ хэрэгжүүлэх явцад ямар хязгаарлалт байх ёстой вэ? гэдгийг холбогдох бичиг баримт, хууль тогтоомжийн үндсэн дээр шалган нотолж өгөх ёстой.

Газрын албан ёсны эрх, газрын эрхийн бүртгэлд бүртгэгдэж баримтжаагүй тохиолдолд газарт хэн эзэн нь болох нь тодорхойгүй байдгаас гадна эрхийн өрсөлдөн гарах жинхэнэ эзнийх нь эрх зөрчигдөх зэрэг тохиолдол цөөнгүй байдаг. Газрын албан ёсны эрх нь баталгаажаагүй боловч олон арван жил хэдэн үе дамжин дефакто маягаар эзэмшиж ирсэн газраа “нийгмийн хэрэгцээнд” зориулан алдах нь ердийн үзэгдэл байсан бөгөөд үүнээс үүдэн нийтийн дунд газарт орох ч гэдэг нэр томъёо бий болсон.

11. Нэгж талбар дугаарлах системийн тогтолцоо, тэдгээрийнгазрын кадастрт гүйцэтгэх үүрэг

Эдлэн газрын бүртгэлд зориулан газрын тодоррхойлолтын аль ч хэлбэрээр бүртгүүлж буй газар /парцел/ бусадтай давхцахгүй ижилгүй дугаартай байхыг шаарддаг. Эдлэн газрын энэ ялгах дугаар нь улсын газрын эрхийн бүртгэлд бүртгэгддэг. Олон улсын практикт эдлэн газрын ялгах дугаарын олон аргыг хэрэглэж байна.

1. Итгэх индекс Энэ аргын үед газрын эзэн ба түрүүчийн болон дараагийн эзний нэр дурдагддаг.

Эдгээрийн хэн нэгийг олж чадвал холбогдох мэдээллийг дараа нь тэндээс авч болох юм гэсэн итгэлийн үүднээс хэрэглэдэг. Итгэх индексийн арга н эдлэн газарт ижилгүй дугаар байх шаардлагыг хангадаггүйгээр үл барам байршлын талаар мэдээлэл бүртгэгддэгүй дутагдалтай.

2. Эрхийн /Тайтелийн/ дугаарын систем

Page 9: газрын кадастр

Хэн нэгний газар эзэмших эрхэд зохих дугаарыг олгон бүртгэсэн бол түүний дараагийн удаагийн бүртгэлд түүний дараагын дугаарыг олгоно гэсэн утгаар хэрэглэдэг. Жишээ нь. АС индексийн районд АС 333 246 гэсэн дугаар олгон газрын эрхийг бүртгэсэн бол уг газрыг дараа нь 2 хуваахад АС 333 246, АС 333 247 гэсэн дугаарууд үүсэх бөгөөд зарим оронд шуудангийн хаягийнх нь инпексийг хэрэглэх практик байдаг.

3. Бүртгэлийн дэвтрийн систем /volum, folio систем/Бүртгүүлж буй газрын талаарх холбогдох мэдээлэл бүртгэлийн дэвтрийн

хэддүгээрийн хэддүгээр хуудсанд байгааг заана.4. Хэсгийн ба талбарын дугаарын систем

Энэ системийн үед засаг захиргаа нутаг дэвсгэр түүний зарим район хөдөөгийн томоохон эдлэн газар зэрэг нь хэсгийн дугаартай байх бөгөөд хэсэг бүрийн доторх талбарууд өөрийн дугаар авсан байх тул байршлын талаар ерөнхий мэдээллийг шууд мэдэж болдог давуу талтай.

5. Блок ба талбарын дугаарын системЭнэ систем нь түрүүчийн системтэй төстэй боловч блокийн хил заавал засаг

захиргааны хилтэй давхцах албагүй.6. Шуудангийн хаягийн систем

Гудамж бүрийн хаяг түүнд хамаарах талбаруудын дугаартай газарт энэ системийг хэрэглэж болдог боловч газрын бүртгэлийн мэдээллийг автоматжуулахад бэрхшээлтэй гэж үздэг.

7. Гудамжийн индекс, парцелийн хаягийн системЭнэ системийг газрын эрхийн бүртгэлд хэрэглэхийн тулд гудамж бүр гудамжинд

байгаа парцел бүр ялгах дугаарын тэмдэглэгээтэй болсон байх шаардлагатай. Энэ системийн давуу тал нь газрын парцелаас гадна энэ парцел дахь давхарлалын эрхийг бүртгэж болдогт оршино.

8. Солбилцлын торны буюу геокодын сисиемСолбилцлын тор нь газарзүйн солбицол буюу уртраг өргөрөгийн систем эсвэл

үндэсний зураглалын солбилцлын тор байдаг. Солбилцлын торын системийг ашиглахын тулд газар орон дээр хийсэн хэмжилтийн гажилт багатайгаар газрын зурагт буулгаж чадахуйц проекцийг ашиглах хэрэгтэй болдог.

12. Газрын татварын кадастр, түүний үүсэл

Эдлэн газар (парцел) тус бүрийг үнэлж түүнд тохирсон татварыг тооцоолон ноогдуулахад хэрэгцээтэй мэдээллийн баазыг татварын кадастр гэж нэрлэдэг. Татварын кадастрын мэдээллийг газрын менежментийн үйл ажиллагаанд хэрэглэх өргөн бололцоо байдаг. Тухайлбал ҮХ өмчийн татварын мэдээллээс гадна санхүүгийн нөөцийг хуваарилах, газрын зах зээлийг дэмжих, хяналт-ажиглалт явуулах, газарт хөрөнгө оруулах ажиллагааг дэмжих, хяналт тавих газрын мэдээллийн сан бүрдүүлэх зэргээр ашиглах боломжтой. Газар бол хаадын мэдэх өмч хөрөнгө тул түүнийг эзэмшигч ашиглагч болгон түүнд рент төлөх ёстой гэсэн нэгэн хууль олон мянган жилийн тэртээд үйлчилж байжээ. Үүнээс үүдэн газрын кадастрын төрлүүдээс хамгийн эрт болж эхэлсэн нь газрын татварын кадастр бөгөөд Тигр, Евпрат, Нил зэрэг мөрөн голын дагуу газар тариалан голлосон суурьшмал амьдрал давамгайлсан нутагт анх бий болж эхэлсэн түүхтэй.

Энэ нутгийн сүм хийд, фараонууд зэрэг нийгмийн доторх нөлөө бүхий удирдагчдын баян чинээлэг байдал газрынх нь өгөх орлогоос голчлон шалтгаалах болсон үед газраас олж буй орлогыг тооцоолох боломжийг бүрэн илрүүлэх хэрэгсэл нь газрын бүртгэл судалгаа болж татварын кадастрын суурь тавигдаж улмаар Грек Ромчууд газрын татварын системийг дэмжихийн тулд газрын хайгуул зураглал, тоо бүртгэлийн нарийн систем бий болгон хөгжүүлсэн түүхтэй.

Европт газрын татварын кадастр хөгжихөд Францын физократуудын өмчийн талаарх үзэл баримтлал зарчмын нөлөө үзүүлсэн бөгөөд төрийн хэргийг эрхлэхэд шаардлагатай төсвийн эх сурвалжийг газарт татвар ногдуулах замаар бүрдүүлж болно хэмээсэн үзэл энэ чиглэлд дорвитой алхам хийгдэхэд нөлөөлсөн билээ. Үүнд 1807 онд

Page 10: газрын кадастр

Напелионы томилсон кадастрын комиссын гүйцэтгэсэн ажил дорвитой хувь нэмэр болж сүүлдээ кадастрын зорилгоор дэлгэрэнгүй зураглал хийх ажил ихээхэн өрнөж улмаар баруун Европ, Хойд Америкт нэвтэрчээ.

Манай он тооллын өмнөх 2700-2200 оны үеийн хятадын импери газрын татварын сонирхолтой систем ашиглаж байжээ. Энэ үед бүх газрыг 9 есөөр нь дөрвөлжинд хуваагаад төвийн нэг дөрвөлжинг төрийн хэрэгцээнд үлдээж гаднах найман дөрвөлжинг өрх бүрийн хувийн хэрэгцээнд зориулдаг байжээ. Уг найман өрх бүр төвийн дөрвөлжинг төрд зориулан хамтран боловсруулж тариалж хурааж өгөх үүрэгтэй байсан нь үнэн хэрэгтээ газрын ёсний нэг нь төрд зориулагдаж 11 хувийн татвар оногдуулалт хэрэгжиж байсантай ижил юм.

Өнөө үед хөгжингүй орнуудад газрын татварын хувь хэмжээ түүний үнэлгээний 2-3 хувиас хэтрэх ёсгүй гэсэн үндсэн зарчмыг баримталж байна.

Газрын бүтээгдэхүүн өгөх чадавхид түшиглэсэн татварын системийг Ази, Африк, Австраль, Европын янз бүрийн орнуудад нэвтрүүлсэн бөгөөд Шинэ Зеландад уг татварыг 1878 онд газрын бодлогын зориулалтаар ХАА дахь асар том эдлэнгүүдийг жижигрүүлэн газрын монопольчлолыг эвдэх зорилгоор эвдэх зорилгоор хэрэглэж эхэлсэн ажээ.

Монгол улсад ҮХХ-ийн татварыг тухайн хөрөнгийн үнэлгээ, даатгуулсан үнийн дүн, санхүүгийн данс бүртгэлд бүртгэгдсэн үнэ гэх мэт аль байгаа үнэлгээний 0.6 хувиар тооцож авдаг. Иргэдийн орон сууц, нийтийн эзэмшлийн обьект, төсвийн байгууллагаас ҮХХ-ийн татвар авдаггүй. Төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа субьектээс газрын төлбөр авах бөгөөд хэмжээний хувьд засгийн газраас тогтоосон норматив үнэ (суурь үнэлгээ)-ийн 0.01-0.03 хувиар ХАА-н газарт, 0,1-1 хувиар хот тосгон бусад суурины газарт тогтоосон байдаг. Бусад газрын төлбөрийг эдгээр төлбөрийн хэмжээтэй харьцуулж авна.

Өнөө үед хөгжиж буй орнууд газрын орлогын чадавхид үндэслэсэн татварлалтанд гол анхаарлаа хандуулж харин хөгжсөн орнууд урбан буюу хотжсон газрын татварыг боловсронгуй оновчтой болгох чиглэлд ажиллаж байна.

13. Газар хил, хилийн баталгаажуулалт

Газрын кадастрын үйл ажиллагааны нэлээд хэсэг нь эдлэн газар юмуу парцелын хил, түүний тодорхойлолттой маш ойр хамааралтай байдаг. Онолын хувьд газрын хил нь нэг эзний газар хэвтээ болон босоо хавтгайд хаанаас хаа хүртэл үргэлжилж буйг харуулж буй шугам юм. Газрын гадаргуу дээр татсан хилийн шугам нь зөвхөн газрын гадаргуу дээр бус газрын гүн рүү болон тэнгэрийн уудам руу чиглэсэн хилийн үүргийг гүйцэтгэнэ.Газрын эрхийн кадастрт газрын ерөнхий хил, оноосон хил, давхарлалын эрхийн зааг гэсэн ойлголтууд үйлчилдэг.

Өмчийн хилийг заагаар тогтоох нь давхарлалын эрхийг тогтоох зайлшгүй хэрэглэгддэг онцлогтой. Түүнчлэн нэг эдлэнгийн доторхи тус тусдаа талбарууд нь заагтай байна. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн болон эдлэн газрын /газрын хил/ хилийн зарим хэсэг нь байгалийн үл хөдлөх тодорхой биетүүдийг дагаж тогтоогдсон газрын зарим нь хана, хэрэм, хашаа, хагалсан зурвас зэрэг зохиомол зүйлээр тодорхойлогдсон байдаг.

Хилийн эргэлтийн цэгүүдийн хоорондох муруй шугамыг хилийн шугам гэх бөгөөд хилийн шугамын эргэлтийн цэгүүд дээр тусгай тэмдэгтүүд тавигдсан байх ёстой. Хилийн шугам нь нэг цэгээс нөгөөд хүрэхдээ муруй шугамаар тодорхойлогдсон нөхцөлд чухам хаагуур юуг даган явж буйг тодорхойлон бичиж өгдөг.

Засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрийн болон эдлэн газрын хилийг тогтоох үйл ажиллагааг делимитаци, демаркаци хэмээх 2 үе шаттай гүйцэтгэдэг. Делимитаци нь хөрш зэргэлдээ газар эзэмшигчид нутаг дэвсгэр, эдлэн газрын заагийн талаар урьдчилан зөвшилцөж, цаасан дээр төсөл хэлбэрээр буулган тохиролцох ажиллагаа юм.

Эдлэн газар эсвэл засаг захиргааны нэгжүүдийн хооронд хилийн шугамын байрлалын талаар тохиролцсон тохиролцоо, төрийн өмчийн газраас эдлэн газар олгоход тогтоосон зааг зэргийг үндэслэн хилийн цэсийг албажуулна. Аймаг нийслэл, сум

Page 11: газрын кадастр

дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг газар зохион байгуулалтын журмаар тогтоож УИХ-ын тогтоолоор батална.

Эдлэн газрын хил нь газар олголтын явцад тогтоогдсон зураг, хилийн цэс /тодорхойлолт/ бичигдэж газар олгох захирамжаар батлагдана.

Хилийн демиркацын үед батлагдсан хилийн шугамын эргэлтийн цэгүүд дээр хилийн тэмдэг тавьж зарим шугамыг тодруулан бэхжүүлэх ажиллагааг гүйцэтгэх бөгөөд бүхэлд нь энэ ажиллагааг хилийн тэмдэгжүүлэлт гэдэг. Хилийн цэс батлагдаж тэмдэгжүүлэгдснээр хилийг баталгаажсан гэж үзнэ.

Баталгаажсан хилийн шугам, эргэлтийн цэг өөрчлөх ажиллагаа тусгай журмын дагуу гүйцэтгэнэ.

Хилийн эргэлтийн цэгүүдийн байрлалыг геодезийн координатаар тогтоох нь байгалийн биет болон зохиомол тэмдэгтүүдээр тогтоохоос илүү зардал шаардах авч хилийн үрэгдсэн, арилсан, зөөсөн цэг болон шугамын үнэн байрлалыг сэргээн тогтооход илүү тохиромжтой байдаг онцлогтой.

14. Газрын кадастрын зураглалын тухай ойлголт, түүний агуулга, ангилал

Кадастрын зураглал гэж геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагааг хэлнэ.

Кадастрын зураглалыг үл хөдлөх хөрөнгийн төрлөөс хамааран газрын, хот байгуулалтын, инженерийн шугаман байгууламжийн, геологи уул уурхайн, бусад гэж ангилна.

Кадастрын зураг нь байрзүйн, инженер геодези, хайгуулын болон зураг зүйн бүтээлүүдээс ялгаатай бөгөөд гол онцлог нь түүнийг төсөөлөх гадаад хэлбэрээрээ өөр, мөн зураглалын объект нь бусад төрлийн зураглалаас өөр байадагт оршино. Кадастрын зураглалын объект нь:

- Хотод хотын эдэлбэр газар- Хөдөөд хөдөөгийн эдэлбэр газар- Уурхайн эдэлбэр газар

Эдэлбэр газар нь байрлал болон зориулалтаас үл хамааран тодорхой аж ахуйн үйл ажиллагаанд ашиглахад зориулагдсан түүний хэрэгцээг харуулж байх газрын шинж чанар юм.Кадастрын зураглалын ажлыг ямар ч аргаар гүйцэтгэсэн дараах ажлуудыг хийнэ. Үүнд:

1. Тухайн газрын газарзүйн онцлогийг судлах2. Газар ашиглалтын байдлыг судлах3. Кадастрын зураглалын үндэслэлд зоримулагдсан геодезийн сүлжээ байгуулах4. Кадастрын зураглалын боловсруулалт5. Кадастрын зураглалын ажилд тулгуурлан мэдээллийн сан байгуулах

Кадастрын зураглалын агуулга1:1000-ны масштабтай кадастрын зурагт дараах элементүүдийг үнэн зөв, шаардлагатай нарийвчлалын дагуу солбилцлоор нь хэмжиж үзүүлнэ. Үүнд:

1. Кадастрын зураг хийхэд зориулан хийсэн геодезийн үндэслэлийн цэгүүд2. Нэгж талбар3. Бүх төрлийн барилга байгууламж4. Тариалангийн болон хүнсний ногооны талбай5. Ус зүй түүний барилга байгууламж (доороосоо ундаргатай худаг, гол, булаг нуур)6. Автомашины засмал зам, төмөр зам, түүний байгууламж буюу гүүр, нүхэн гарц,

гарам, нэгж талбарын хил болж байгаа явган хүний зам7. Газар дээр байгаа 6кв-аас их өндөр хүчдэлийн тулгууртай цахилгаан дамжуулах

хоолой зэрэг инженерийн барилга байгууламж8. Газар дээр тодорхой орон зай эзэлж байгаа трансформатор, цагдаагийн байр,

гараж, хөшөө цогцолбор, оршуулгын газар, ус түгээх байр, усан оргилуур9. Засаг захиргааны хил зааг 10. Гудамж талбайн нэр, хашаа болон байшингийн дугаар

Page 12: газрын кадастр

Кадастрын зургийн ангилалХот тосгонд кадастрын зургийн төсөл нь 1:1000ны масштабтай хийгдэж байгаа

ба энэ нь цаашдын кадастрын зураглалын эх суурь болж байгаа. ХААн зориулалттай газрын дэд ангиллаас хамаарч өөр масштабтай хийгдэнэ. Үүнд:

- Тариалангийн газарт 1:25000- Хадлангийн газарт 1:50000- Бэлчээрт 1:100000аас багагүй - Ойн сан, усан сан, геологи уул уурхайд 1:100000 үйлдэнэ.

Эндээс газрын кадастрын зургийн ангиллыг дараах байдлаар хийж болно 1. ҮХХ-ийн төрлөөс хамаарч кадастрын зураг нь

- Газрын- Хот байгуулалтын- Инженер шугаман байгууламжийн- Геологийн - Уул уурхайн- Бусад

2. Газрын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан ГНС-ийн ангиллаар нь:- Газрын- Усны- Хөрсний- Ургамлын

3. Хот байгуулалтын кадастрын зураглалыг- Газрын гадарга дээрхи зам талбай- Газрын гадарга доорхи зам талбай- Ногоон байгууламж- Барилга байгууламжийн газрын доорхи болон дээрхи шугам сүлжээ- Гэр хороолол- Инженер геологи- Ус суваг

4. Инженерийн шугаман байгууламжийн кадастрын зураглалыг- Газрын дээр болон доор байгуулсан авто төмөр зам- Иргэний нислэгийн- Түлш эрчим хүчний- Харилцаа холбоо- Усан хангамжийн байгууламжийн- Усжуулалтын системийн

5. Геологи уул уурхайн кадастрын зураглалыг- Геологийн- Эрэл хайгуулын- Уурхайн- Нөөц давсан талбайн

6. Бусад ангиллын кадастрын зураглалыг холбогдох үзүүлэлтэс хамаарч тус тусад нь дэд ангиллаар ялган үзнэ.

- Жижиг масштаб (1:25000, 50000, 100000)- Дунд масштаб (1:2000, 5000, 10000)- Том масштаб (1:500, 1000, 2000)

Кадастрын план зургийг агуулгаар нь Байрзүйн Хот байгуулалтын Сэдэвчилсэн

15. Кадастрын зураглалыг үйлдэх аргууд, солбилцлын тогтолцоо, масштаб нарийвчлал

Page 13: газрын кадастр

Бүх ангиллын кадастрын зураглалыг стандартын дагуу улсын геодезийн сүлжээнд холбож гүйцэтгэнэ. Бүх ангиллын кадастрын зураглалыг мөрдөж байгаа зурагзүйн тусгаг, байр зүйн хавтгайн тогтолцоонд өргөрөг, уртрагийн өнцгийн болон далайн түвшнээс дээших харьцангуй өндрийн тоон хэмжээсээр тус тус илэрхийлэнэ. Кадастрын зургийг тухайн кадастрын үндсэн болон дэд ангилаас нь хамааруулан дараахь мастабаар үйлдэнэ. Үүнд :

1. 1:2000-ас багагүй масштабаар- жимс жимсгэнэ, ногооны талбай, хот байгуулалт, инженерийн шс, зам шугам сүлжээ,

2. 1:25000-ас багагүй – тариалангийн талбайд3. 1:50000-аас багагүй – хадлангийн 4. 1:100000-аас багагүй – бэлчээр, ой, усан сан, геологи уул уурхайн талбайд

Бүх ангиллын кадастрын зураглалыг Геодези, зураг зүйн тухай хуульд заасан стандартын дагуу улсын геодезийн сүлжээнд холбож гүйцэтгэнэ.*

Бүх ангиллын кадастрын зургийг мөрдөж байгаа зураг зүйн тусгаг, байр зүйн хавтгайн тогтолцоонд өргөрөг, уртрагийн өнцгийн болон далайн түвшнээс дээших харьцангуй өндрийн тоон хэмжээсээр тус тус илэрхийлнэ.*

Кадастрын зургийг тухайн кадастрын үндсэн болон дэд ангиллаас нь хамааруулан дараахь масштабаар тус тус үйлдэнэ:

энэ хуулийн 4.1.2; 4.1.3 -т заасан төрлийн кадастрын зургийг 1:2000-аас багагүй масштабаар;

жимс жимсгэнэ, ногооны талбайн кадастрын зургийг 1:2000-аас, тариалангийн талбайд 1:25000-аас, хадлангийн талбайд 1:50000-аас, бэлчээр, ой, усан сан, геологи, уул уурхайн талбайд 1:100000-аас тус тус багагүй масштабаар.*

Кадастрын зургийг тухайн кадастрын үндсэн болон дэд ангиллаас нь хамааруулан дараахь масштабаар тус тус үйлдэнэ:

энэ хуулийн 4.1.2; 4.1.3 -т заасан төрлийн кадастрын зургийг 1:2000-аас багагүй масштабаар;

жимс жимсгэнэ, ногооны талбайн кадастрын зургийг 1:2000-аас, тариалангийн талбайд 1:25000-аас, хадлангийн талбайд 1:50000-аас, бэлчээр, ой, усан сан, геологи, уул уурхайн талбайд 1:100000-аас тус тус багагүй масштабаар.*

Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна.

16. Кадастрын зураглалын мэдээллийн сангийн тухай ойлголт

Аливаа хэмжилт болон ашиглалтын дүнд цуглуулсан анхдагч баримт буюу фактыг өгөгдөл гэх ба анхдагч өгөгдөлд боловсруулалт болон дүн шинжилгээ хийсний үндсэн дээр гаргаж авсан эцсийн дүнг мэдээ буюу мэдээлэл гэнэ.

Тодорхой стандартаар илэрхийлэгдсэн өөр хоорондоо холбоо бүхий өгөгдлийн болон мэдээллийн олонлогийг мэдээллийн сан гэж нэрлэнэ.

Өгөгдлийг оруулах болон мэдээллийн санг байгуулахдаа дараах үндсэн үе шатны дагуу явагдана.

• Оронзайн өгөгдлийг оруулах • Атрибут мэдээг оруулах • Оронзайн болон атрибут мэдээг шалгах, засах • Оронзайн мэдээ болон атрибут мэдээг холбох • Нэгдсэн сан байгуулах

Мэдээллийг сонгохдоо дараах үзүүлэлтүүдийг анхаарах ёстой. • Анхдагч өгөгдлийг хэзээ ямар аргаар яаж цуглуулсан эсэх • Мэдээг дүрсэлсэн хэлбэр, тоон өгөгдлийн урт • Зургийн проекц • Зургийн хэмжээ • Зургийн өгөгдөл, хэмжигдэхүүн• Цуглуулах үеийн мэдээллийн чанар

Page 14: газрын кадастр

• Хэрэглэсэн арга, ангилалын буюу интерполяцийн аргууд • Зургийн хэсэг тус бүрийн хэлбэр хэмжээ

Мэдээллийн сангийн дизайны болон системийн зохион байгуулалт нь концепц боловсруулах, мэдээлэл цуглуулах, дотоод бүтэц буюу мэдээллийг компьютарт оруулах, хэрэглэгчийн түвшин гэсэн 4 үе шаттайгаар авч үздэг байна.

• Концепц боловсруулах. Мэдээлийн сангийн ашиглах чиглэлд зургийн хэмжэ түвшин сонголт шаардлагатай мэдээллүүд, байгалийн биес, хүний гараар бий болсон мэдээлэл, атрибут тэдгээрийн хоорондын хамаарлыг тодорхойлох шаардлагатай. Yүний тулд биет хоорондын хамаарлын диаграмм, өгөгдлийн хамаарлын диаграмм, мэдээллийн систем түүний өөрчлөлтийн анализ, блок, алогритм зэрэг олон аргуудыг ашиглана.

• Мэдээлэл цуглуулах. Мэдээлэл цуглуулах багаж төхөөрөмж, мэдээлэл оруулах арга, мэдээллийн стандарт, ямар сэдэвчилсэн зургийг яаж гаргаж авахыг тогтоох зэрэг зүйлсээс бүрдэнэ.

• Дотоод бүтэц буюу мэдээллийг компьтарт оруулах энэ түвшинд мэдээллийн санг тоон хэлбэрт компьютарын файл маягаар хадгална. Мэдээллийг оруулах, хадгалах, сэргээх ажлыг мэдээллийн сан удирдах удирдах системийн тусламжтайгаар гүйцэтгэнэ.

• Хэрэглэгчийн түвшин. Энэ түвшинд дүн шинжилгээний үйлдлүүдээс гадна төрөл бүрийн хэрэглээний программууд ашиглагдаж янз бүрийн нийлмэл асуудал тавигдаж хэрэглэгчийг шаардлагатай мэдээллээр хангана.

Кадастрын зураглалын мэдээллийн сан 1.Кадастрын зураглалын мэдээллийн сан нь геодези, зураг зүйн улсын нэгдсэн сангийн дэд сан байна. 2.Кадастрын зураглалын мэдээллийн санд дор дурдсан ажлын үр дүн, зураг мэдээлэл, бичиг баримт орно:

1.кадастрын зураглалын техникийн тайлан, гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, шуудангийн хаяг;

2.зураглалын үндэслэлийн болон хээрийн холболтын цэгүүдийн тэгшитгэн боловсруулсан солбицол, өндрийн жагсаалт, нарийвчлалын өгөгдөл, геодезийн ба зураглалын сүлжээний байрлалын бүдүүвч;

3.эдлэн газар болон нэгж талбарын ялгах дугаар, хилийн шугамын эргэлтийн цэгийн солбицол, өндрийн жагсаалт, тодорхойлолтын нарийвчлалын үзүүлэлт;

4.байр зүйн болон сэдэвчилсэн тодруулалтын зураг, тодорхойлолтын баримт бичиг;

5.зураглалын явцад шинээр байгуулсан үндэслэлийн цэгүүдийн төв, тэмдэгтийн бүдүүвч, тодорхойлолт;

6.ортофото зураг, кадастрын тоон зураг болон бусад шаардлагатай баримт бичиг.Кадастрын зураглалын мэдээллийн сангийн шаардлага

• Газрын эрхийг үүсгэх, арилжааг дэмжихтэй холбогдолтой бүх үйл ажиллагааг хөтлөн явуулах гол хэрэгсэл болох

• Нэгж талбарт үндэслэгдсэн байна• Мэдээллээр үйлчлэх, мэдээллийн санг шинэчлэх тодорхой журамтай байна• Улсын болон орон нутгийн хэмжээнд мэдээллийн нэгдсэн сан, тэдгээрийг холбох

мэдээллийн сүлжээтэй байнаАтрибут санг дүрслэх шаталсан, сүлжээний, хүснэгтийн, объект хандлагатай гэсэн 4 үндсэн хэлбэр байдаг.

• Шаталсан хэлбэр нь өгөгдлүүд дэээрээс доош олон хэсэг болон салаалсан мод маягаар

дүрслэгдэх бөгөөд доод шатны элемэнтүүд дээд шатны элемэнтүүдтэйгээ уг элемэнтийн тодорхойлогчийн тусламжтайгаар холбогддог. Энэ хэлбэрийг практикт их ашигладаггүй. Учир нь их давхацсан мэдээлэл үүсгэдэг.

• Сүлжээний арга. Энэ нь илүүдэл өгөгдлийг агуулдаггүй доод шатны элемэнт нь дээд

Page 15: газрын кадастр

шатны элемэнттэй нэгэн зэрэг харъяалагддаг. Мөн өөр өөр мөчрөөс салааласан элемэнтийг

эрж хайхад шаталсан хэлбэртэй адил заавал дээд шатруугаа орох шаардлагаггүй.• Хүснэгтэн хэлбэр. Энэ мэдээллийн санд мэдээллийг хүснэгт маягаар дүрсэлнэ.

Хүснэгт бүр нь өөр өөр нэртэй ба мэдээлэл тус бүр тус тусдаа хүснэгт болно. Хүснэгтйн мөр бүрт тухайн мэдээлэл дахин давтагдсаныг тодорхойлно.

• Объект хандлагатай хэлбэр. Энэ хэлбэрт мэдээллийн сан нь дээрээс доошоо шаталсан шат бүрт элемэнтүүд өөр хоорондоо холбоотой нийлмэл биетүүдийн олонлог маягаар дүрслэгдэнэ. Энэ сүүлийн үед түгээмэл хэрэглэгдэж буй хамгийн тохиромжтой хэлбэр юм.

Газрын кадастрын мэдээллийн дараалал

МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН БҮТЭЦ

1.СубектИргэн, аж ахуйн нэгжийн бүртгэлийн мэдээлэл (ААН-ийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн дугаар, хаяг гм.)

2.ОбьектГрафик мэдээлэл (кадастрын зураглалын мэдээлэл)(нэгж талбарын дугаар, нэгж талбарын эргэлтийн цэгийн координат, нэгж талбарт

харьяалагдах байшин барилга, засаг захиргааны хил хязгаар ) 3.Эрхийн бүртгэл

Газрын эрхийн бүртгэлийн мэлээлэл (Газрын ангилал, газар өмчлөлийн шийдвэр, гэрчилгээ,газар эзэмшилийн

гэрчилгээ, гэрээ)4.Үнэлгээ, татвар

Үнэлгээ, татварийн мэлээлэл (Газрын үнэлгээ, татвар, төлбөр барагдуулалт)

5.Арилжааны бүртгэл Газрын арилжааны мэдээлэл (Газрыг худалдах, барьцаалах,түрээслэх, эрх шилжүүлэхтэй хобогдолтой

гэрээ,хэлцэл баримтын бүртгэл)Шийдвэр гаргахад ашиглагдах гарын мэдээллийн системийн менежмент буюу удирдлага зохион байгуулалтыг дараах 3 түвшинд ангилна.

• Стратеги. Удаан хугацааны турш ашиглагдах зохион байгуулалт бөгөөд энэ төрлийн менежмент нь голдуу олон янзын стандартаар илэрхийлэгдэнэ. Мөн зохион байгуулалт муутай олон янзын мэдээллийг ашигладаг. Сэдвүүдийнх нь хэмжэ ихэнх тохиолдолд жижгээс дунд масштабын хооронд хэлбэлзэнэ.

• Тактик. Богино болон дунд хугацааны менежментэд ашиглагдана. Аливаа шийдвэр гаргахад зохион байгуулалт сайтай өндөр чанарын

Page 16: газрын кадастр

мэдээлэл ашиглана. Хэмжээний хувьд дунд ба том масштабын судалгаанд ашиглагдана.

• Yйл ажиллагаа. Түргэн шуурхай шийдвэр гаргахад ашиглагдана. Энэ төрлийн тодорхой стандарттай нарийн зохион байгуулалттай өндөр чанарын мэдээллийг ашиглана. Энэ нь ихэнх тохиолдолд том, хэт том масштабын судалгаанд ашиглагдана.

17. Кадастрын зураглалыг төлөвлөх

Техникийн төсөл, даалгавар нь төлөвлөж буй ажлын агуулга, хэмжээ, хөдөлмөр зарцуулалт, төсөвт өртөг, техникийн үндсэн нөхцөл, ажил гүйцэтгэх хугацаа, зохион байгуулалт зэргийг бүрэн тусгасан агуулгатай байна.

Техникийн төслийн үгчилсэн хэсэг1. Ерөнхий хэсэг

Төлөвлөж буй ажлын зорилго, зориулалт Төлөвлөж байгаа ажлын тоо хэмжээ Ажил гүйцэтгэхэд баримтлэх заавар дүрмийн хэмжээ

2. Урьд онуудад хийгдсэн геодези, байр зүйн ажлын судалгаа Урьд онуудад хиыгдэж байсан геодезийн байрлал, өндрийн сүлжээний

тойм Байр зүй, кадастрын зураглалын тухай тойм

3. Геодезийн тулгуур сүлжээ байгуулах Геодезийн үндэслэлийн цэг бэхлэх Геодезийн хуучин цэгийн судалгаа, сэргээн босголт Геодезийн сүлжээний цэг, тэмлэгт байгуулалт Байрлалын сүлжээ байгуулах арга түүний хэмжилт, нарийвчлал, шаардлага

өндрийн сүлжээ байгуулах арга түүний нарийвчлал, шаардлага 4. Кадастрын зураглал үйлдэх

Кадастрын зураглал үйлдэх арга технологи 5. Суурин боловсруулалт

Тоон зургийн боловсруулалт Кадастрын зургийн объектуудын кодлож ангилах

6. Текстэн мэдээлэл цуглуулж боловсруулах Эдэлбэр газрын эзэмшлийн тухай мэдээлэл цуглуулах Текстэн мэдээлэл боловсруулж программд оруулах Текстэн мэдээллийг кадастрын зурагтай холбох

7. Эдэлбэр газрын хил хязгаарын эргэлтийн цэгийг тэмдэглэх эргэлтийн цэгийг бэхлэх эргэлтийн цэгийг тэмдэглэх

8. Ажил гүйцэтгэх зохион байгуулалт Ажил гүйцэтгэх хугацаа, зохион байгуулалт Ажил дууссаны эцэст хүлээлгэж өгөх материалын жагсаалт

Төлөвлөлтийн зураг бүдүүвч1. Кадастрын зураглал хийх районы хил хязгаарын бүдүүвч2. Урьд онуудад хийгдсэн геодези, байрзүйн ажлын бүдүүвч3. Төлөвлөж буй сүлжээний бүдүүвч

Page 17: газрын кадастр

4. Ажил хийж гүйцэтгэх график төлөвлөгөө

18. Газрын кадастрын судалгаа, түүний үйл ажиллагаанууд

Газрын кадастрын судалгааг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.Газрын кадастрын судалгаа дараахь үйл ажиллагаанаас бүрдэнэ.

Газрын нэгдмэл сангийн тооллого явуулах Газрын төлөв байдал, чанар, чадавхи, эдийн засгийн үр өгөөж өөрчлөлтийг

илэрхийлж байгаа үзүүлэлтийг бодит байдлаар тогтоож чанарын болон эдийн засгийн үнэлгээг хийх

Эдлэн газрын үндсэн зориулалтаар нь эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг шалган нотлох

Эдлэн газар, нэгж талбаруудын газрын ерөнхий болон оноосон хил, хил заагийг газрын улсын бүртгэлийн холбогдох бичиг баримтыг үндэслэн шалган нотлох

Газрын нэгдмэл сангийн тооллого явуулах үйл ажиллагааг ГНС-ийн ангилал өөрчлөгдөх бүрд болон 5 жилд нэг удаа, нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийн тооллогыг тухайн шатны нутгийн захиргааны байгууллагын болон газар эзэмшигч, ашиглагчийн захиалгаар хугацаа харгалзахгүйгээр хийнэ.Газрын нэгдмэл сангийн тооллогыг газрын үндсэн, дэлгэрэнгүй ангиллаар зураглал, бичлэг үйлдэж, түүний байршил, талбайн хэмжээг тодорхойлох замаар явуулна.Газрын нэгдмэл сангийн тооллого явуулсан мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, тооллогын дүнгийн тухай мэдээ, баримт бичгийг аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаар хянаж баталгаажуулна. Тооллогын баримт бичгийг 3 хувь үйлдэж аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага болон захиалагчдад тус бүр нэг хувийг хүлээлгэн өгнө.Газрын нэгдмэл сангийн тооллого нь газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийг бүрдүүлэх анхдагч мэдээлэл болно.

19. Газрын өмчийн үнэ цэнэд нөлөөлдөг хүчин зүйлсүүд

Ерөнхий хүчин зүйлүүдийн системийн эдийн засгийн хүчин зүйлүүдэд дараах зүйлүүдийг оруулсан. Үүнд:

1. Байрлал2. Эдийн засгийн хөгжлийн хурдац3. Бараа ажил үйлчилгээний үнийн түвшин харьцаа4. Шинжлэх ухаан, технологийн дэвшил5. Зам тээврийн нөхцөл6. Өрсөлдөөний түвшин7. Татвар, зээл, барьцаат зээлжүүлэгтийн хувь хэмжээ

Ерөнхий хүчин зүйлүүдийн системийн социаль ба хүн ам зүйн хүчин зүйлүүдэд дараах зүйлүүдийг оруулсан. Үүнд:

1. Хүн амын бүтэц2. Ажил эрхлэлтийн түвшин3. Хүн амын орлогын түвшин4. Хүн амын ажил хэрэгч байдлын түвшин5. Хүн амын нягтрал6. Гэр бүлийн тоо7. Хүн амын шилжих хөдөлгөөн8. Төрийн бодлого9.. Байгууллагуудын зорилгууд

Газрын эрэлтийг хангахад нөлөөлөх тусгай хүчин зүйлүүдэд газар нутгийн болон уур амьсгалын хүчин зүйлс, газар ашиглалтыг зохицуулах эрх эрхзүйн нөхцөл байдал зэрэг хамаарна. Үүнд газрыг бизнесийн болон барилгажуулалтын зорилгоор үнэлэх бол юуны түрүүнд талбарын байрлал, хэлбэр хэмжээ, хэлбэр дүрс, гадаргын байр

Page 18: газрын кадастр

байдал, ул хөрс, засан тохижуулалт, орчны экологийн нөхцөл, тухайн газарт ирж очих зам, хөрш газрыг ашиглаж буй байдал, цаашдын боломж зэргийг онцлон үзнэ.

Татварын кадастрын зорилгоор үл хөдлөх хөрөнгө, өмчийн байр байдлын үнэлгээнд ашигладаг мэдээллийг дор дурьдсан найман хэсэгт ангилж болно.

1. Байрлал /газрын гадаргуу, хөрс, чулуула, орчны харагдахуйц харагдал, бүс алслагдал/

2. Барилгын овор хэмжээ /өрөөний өндөр, эзлэхүүн, барилгын өндөр, давхрын тоо, 1-р давхрын байдал гэх мэт/

3. Дизайн /барилга, архитектурын хэь маяг, анхны зориулалт, давхрын өндөр гэх мэт/

4. Хэлбэр дүрс /давхрын талбай, өнцөг булангийн тоо/5. Констракцын байдал /материалын чанар байдал, архитектур, зураг төсөл ба

гүйцэтгэгч гэх мэт/6. Хийц хэсгийн байдал /суурь, араг яс, хучилт, гадна дотно хана гэх мэт/7. Тохижилт хангамжийн байдал /өрөөний төрөлжилт, тоо, халаалт, усан

хангамж, гараж, саравч, шат, гал түймэртэй тэмцэх хэрэгсэл/8. Хугацааны үзүүлэлт /барьсан он, ашиглагдаж байгаа хугацаа, үлдсэн хугацаа,

чанарын хадгалалтын хувь, шинэчлэн засварлах хэр хэмжээ гэх мэт/ХАА-н агро ойн зорилгоор үнэлэх бол түүн дээр үйлдвэрлэж болох

бүтээгдэхүүний нэр төрөл, өгөөжид нөлөөлөх газрын хүчин зүйлс, зах зээлийн эрэлт, цаг уурын үзүүлэлтүүд зэргийг харгалзан үзнэ.

Газрыг ХАА-н зориулалтаар үнэлэхэд социол болон эдийн засгийн үүднээс хүлээн зөвшөөрөхүйц газрын бодит ашиглалтын үүднээс бололцоотой ашиглалтын ямар ямар хувилбарууд байж болох вэ? гэдгийг тогтоохоос эхэлдэг.

20. Олон зориулалтат газрын кадастрын онцлог

Олон улсын практикт сүүлийн жилүүдэд газрын эрхзүйн кадастр, татварын кадастрыг зэрэг биелүүлж чадах кадастрын нэгэн төрлийг бий болгох хандлага газар авч байна.

Газрын эрхзүйн кадастр, татварын кадастрын нийтлэг шинж нь аль аль нь газрын бүртгэл, газрын үнэлгээний мэдээлэл дээр түшиглэдэг бөгөөд энэ нь тухайн 2 кадастрыйг нэгтгэн газар өмялөгч эзэмшигч, түүний газрын хэмжээ, үнэ цэнэ, татвар, төлбөрийн талаар нэгдсэн мэдээлэл бүхий нэг систем эсвэл холбогч нэг үндэс бүхйи хоорондоо харилцан уялдсан дэд системүүд байгуулах ажил хийгдэх болжээ.

Газрын эрхийн ба татварын кадастрын объектууд нь хот тосгоны квартал, бичил хороолол, район, дүүрэг, хот бусад суурины сууришлын тэг гортиг, сумын хил зэргээр тусгаарлагдан зохион байгуулагдсан байдаг.

Олон зориулалтад кадстр хөгжиж байгаа нь газар орон тодорхой хэсэгт буюу тодорхой орон зайд хамааруулан авч үзэж болох мэдээллүүдийг сэдвийн хамаарлаар нь төрөлжүүлэн тус бүрээр мэдээллийн үе давхрага (Layer) буюу нэгэн төрлийн агуулга бүхий тоон мэдээллийн сери, зургуудыг зохиож шаардлагатай үед хэрэгтэй үеүдийг давхцуулан харж болох боломж олгодог газарзүйн мэдээллийн системийн технологи юм.

Олон зориулалтат кадастр нь Европын орнуудын газрын кадастр, газрын бүртгэлийн систем хөгжлийнхөө өндөр түвшинд газрын мэдээллийн сангийн шинж төрхийг олж буйн үр дагавар гэж үзэж болох бөгөөд хөгжилтэй орнууд дахь нийгмийн модернизацын буюу нийгэм өөрөө мэдээллийн нийгэм болж хувирч буйн нэг шинж төрх юм.

Зарим бүтээлүүдэд ‘олон зориулалт газрын кадастр гэдэг нь: “төр, олон нийтийн байгууллага, иргэдийн аль алинд нь үйлчлэх зорилго бүхий нийтийн зориулалтаар төвлөрсөн мэдээллийн систем юм гэж тайлбарласан байдаг.”

Олон зориулалт кадастрыг мэдээллийн үе давхрагууд хооронд нь уялдуулан мэдээлэл болгох тогтолцооны суурь нь газрын эрхийн бүртгэлд автагдсан газрын парцел болдгоороо онцлогтой билээ. Олон зориулалт кадастрыг дараах зорилгод ашигладаг.

Page 19: газрын кадастр

Газрын эрхэд хамаарах бүртгэл хийх замаар газрыг шилжүүлэх Өмчлөгч, түрээслэгч, өмчийн нэр төрөл хэмжээ, үнэлгээ зэргийг бүртгэх замаар

газрын татварыг хэрэгжүүлэх Газарт хамаарах мэдээллийг цогцолбор байдлаар бүрдүүлэх замаар ерөнхий

удирдлагыг мэдээллээр хангахОлон зориулалтат кадастрыг бүтээх гол онцлог нь:

Өөр хоорондоо албан ёсны хил заагаар зааглагдсан газрын нэгж талбар /кадастрын парцел/-уудын тогтолцоон дээр суурилдаг.

Эдгээр талбар тус бүрээр газартай холбоо бүхий сери үзүүлэлт /газар эзэмшилт, газрын үнэлгээ, газар ашиглалтын хэлбэр, газарт суурилсан өмчүүд/-ийг бүртгэдэг. Шаардлагатай гэж үзвэл орон зайн мэдээллийн үе давхрага байдаг.

Мэдээллийн менежмент хийх боломжтой технологид суурилдаг.Олон зориулалт газрын кадаструуд хоорондоо мэдээллийнхээ нэр төрөл, цар хүрээгээр ялгагдаж болох бөгөөд харин тэдгээр нь бусад газрын мэдээллийн системээс талбаруудын системд суурилсан байдгаараа ялгаатай гэж үздэг.

Олон зориулалт кадастрыг байгуулах үндсэн арга нь том масштабын дэвсгэр зураг дээр харуулсан эдлэн газрын хил зааг бүхий орон зайн сүлжээ юм.

Олон зориулалт кадастрын мэдээллийн гол хэл нь хүний гараар бүтсэн зүйлс /зам, шугам сүлжээ, барилга, гүүр г.м/ эсвэл байгалиас заяасан зүйлс /уламжлалт, хөрс, гол мөрөн/ эсвэл абстракт мэдээллүүд /өмч, засаг захиргааны хил, газрын үнэ, газар ашиглалтын төрөл/ эсвэл хайгуул судалгааны ба зураглалын өгөгдлүүд, зурагзүйн хэлбэрт оруулсан мэдээллийн төрөлжсөн үе давхрагууд юм.

Олон зориулалт кадастрын нэг гол онцлог нь холбогдох бүх төрлийн мэдээллийг заавал эхлээд бүгдийг оруулна гэх шаардлагагүй байдагт оршино.

Мэдээллийг бүрдэхийн хирээр эсвэл хэрэгцээ шаардлага гарахын хирээр шинэ үе давхрага нэмж болдгоос гадна нэгэнт оруулсан үе давхрагын мэдээлэл, нэмэх, хасах, өөрчлөх, зөвхөн холбогдох хэсгийг салгаж авч болдогт оршино. Тодорхой орон зайн системд уялдуулан цуглуулсан мэдээллийн үе давхрагуудыг тус тусад нь цуглуулж харьцуулж болно.

21. Газрын өмчийн үнэлгээний хайгуул судалгаа, мэдээлэл

Орлогын аргаар ҮХХ-ийг үнэлэх гэж байгаа тохиолдолд тухайн ҮХХ-ийг түрээсэнд байгаа эсэх, зээлээр байгаа эсэх, орлогын байдал, эрсдлийн байдал зэрэг мэдээллийг цуглуулна.

22. Газрын зах зээл, түүний эрэлт нийлүүлэлтийн зарчим

Эрэлт, нийлүүлэлт, бүтээгдэхүүн, үнэ гэсэн 4 ойлголт элемент байгаа тохиолдолд энэ нь юу ч байсан зах зээл болно. Газрын зах зээлийн онцлог нь нутаг дэвсгэр ихтэй, хүн ам цөөн зэрэг шалтгаанаар төрөөс зарим хязгаарлах хууль тогтоомж гаргасан байдаг. Нийлүүлэлт их байвал эрэлт багасна. Эрэлт их байвал нийлүүлэлт багасна.

23. Газрын мэдээллийн систем, хөгжлийн чиг хандлага, технологи, сүлжээ,конфигураци, мэдээллийн менежмент

Мэдээллийн системийг орон зайн мэдээллийн систем, орон зайн бус мэдээллийн систем гэж үндсэнд нь 2 хуваах бөгөөд орон зайн мэдээллийн системийг нөөцийн ба нөөцийн бус орон зайн мэдээллийн систем, нөөцийн орон зайн мэдээллийн системээ газар зүйн мэдээллийн систем, газрын мэдээллийн систем, газрын мэдээллийн системээ парцелд суурилсан, парцелд суурилаагүй гэж хуваана.Хөгжлийн чиг хандлага

Өндөр хөгжилтэй орнуудад газар, газрас үндэстэй нөөц баялгийн ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулах, нийгмийн газар ашиглалтын хөгжлийн төлөвлөлтийг

Page 20: газрын кадастр

орон зайн болон нөөц баялгийн мэдээллэр хангах, холбогдох шийдвэр гаргах арга хэрэглүүр нь газрын мэдээллийн систем юм гэсэн нэгдсэн ойлголод хүрсэн. Газрын мэдээллийн систем хүчтэй хөгжихөд орон зайн мэдээлэлд тулгуурлан гарч ирсэн газар зүйн мэдээллийн систем /сансрын, агаарын ба газрын хайгуулын тоон техник технологи/ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. эдгээр системийн хослол нь орчин үеийн газрын мэдээллийн системийн тулгуур технологи болж байна.

Газрын мэдээллийн системийн агуулгын хувь гурван төрлийн ойлголт байна. Зарим оронд парцелд суурилсан буюу кадастрын мэдээллийн системийг газрын мэдээллийн систем гэж үздэг. Энэ нь газрын татварын болоод газрын эрх зүйн кадастр түлхүү хөгжиж байгаа оронд эрхийн бүртгэл гол хэрэгцээ байж энэ мэдээллийн систем түлхүү хөгжсөнтэй холбоотой юм.Технологи, сүлжээ

ГЗМС-ийг орон мэдээллийн өгөгдлийг боловсруулах технологи болгон ашиглах бүрэн боломжтой бөгөөд газрын бүртгэл, газрын эрхийн бүртгэл голлосон татварын, эрх зүйн кадастрын хувьд өөрийн мэдээллийн парцелд суурилсан систем рүү хөрвүүлэх боломжтой байдаг. Газрын нөөцийн кадастр, олон зориулалт кадастрын хувьд ГЗМС-нг сан хөмрөгийн боловсруулалтын гол хэрэгсэл болгон ашиглах хандлагатай байна.

ГМС нь тодорхой программ хангамж, мэдээллийн сан, данс бүртгэл, хөтлөлт гэдэг нь үнэн боловч энэ тохиолдолд аль нэг талаас товойлгон илэрхийлсэн хэрэг бөгөөд жинхэнэ утгаар нь авч үзвэл:

Газрын мэдээллийг үүсгэх, бүрдүүлэх, боловсруулах, түгээх, хадгалах, шинэчлэх үүрэгтэй мэдээллийн сүлжээ, техник тоног төхөөрөмж, программ хангамжаас тогтсон техник технологийн дэд систем, энэ системийн үндсэн дээр үүсэн бүрэлдсэн орон зайн болон орон зайн бус мэдээллийн оролт, холболт, боловсруулалт, гаргалтын процессыг хангагч мэдээллийн сан хөмрөгийн дэд систем, энэ хоёр системийг хөтлөн хэрэгжүүлэгч, мэдээллийг үйл ажиллагаандаа хэрэглэгч хүний нөөцийн дэд системүүдээс тогтсон цогцолбор бүтцийг газрын мэдээллийн систем гэж үзэж болох юм.

Конфигураци гэдэг нь дүрс мэдээ дизайн юм. Өөрөөр хэлбэл мэдээллийн сангийн техник тоног төхөөрөмжүүдийг нэгдсэн тогтолцоонд оруулан, ажлын жигд горимоор ажиллуулах юм.

Мэдээллийн менежмент нь 3 түвшинтэй.1. Топ менежмент

Бодлого2. Дунд шатны менежмент

Мэдээг хөрвүүлэх логик нэгтгэл хийх Мэдээг хянах, боловсруулан тайлагнах бөгөөд энэ 2 нь хэрэглэгчид чиглэгдэнэ.

3 Гүйцэтгэх түвшин Мэдээллийн сан хөмрөг

1. техник программ хангамж хүний нөөц

2. ажлын төлөвлөгөө санхүүгийн тооцоо анхдагч мэдээллийг боловсруулж мэдээллийн санг үүсгэх

23.Газрын талбай тодорхойлолтын онол, арга зүй, аргууд

Газрын нөөцийн бүртгэлийн хэрэгцээ шаардлага, газрын тоо бүртгэл явуулсан арга техник, газар орны нөхцөл, байдал зэргээс хамааруулан талбай тодорхойлох аргуудыг сонгодог.Талбай тодорхойлох дараах аргууд байна.Үүнд:

1. Дижитал, хэмжилт бүртгэлийн арга2. Аналитик3. График4. Механик

1. Дижитал, хэмжилт бүртгэлийн арга

Page 21: газрын кадастр

План зураг тухайн шугаман зүрсийг тоон мэдээлэлд шилжүүлэн холбогдох тооцооллыг хийхдээ ямар нэгэн хэмжилт хийх, тоолол авах, бодох зэрэг механик үйлдэл хийхгүй байх зарчимд түшиглэнэ. Дижитал хэмжилт бүртгэлийн аргаар талбай тодорхойлоход зориулагдсан төрөл бүрийн электрон багаж байдаг.Практикд өргөн хэрэглэгдэж байгаа багаж нь геодрезьер, дижитал, АРМ-1200, X-PLAN 2.Аналитик аргаЭнэ арга нь газрын зураг дээрхи 5 буюу түүнээс дээш олон өнцөгтийн талбай тодорхойлоход оройн цэгүүдийн x, y солбицлуудыг хэмжиж талбай тодорхойлно. Олон өнцөгтийн оройн цэгүүдийг цагийн зүүний эсрэг чиглэлээр дугаарласан үед түүний талбай нь:

2S=∑x(Yj-1-Yj+1)2S=∑Yj(Xj+1-Xj-1)

J- өнцгийн оройн цэгүүдийн дугаарХэрв цагийн зүүний дагуу дугаарласан байвал:

2S=∑x(Yj+1-Yj-1)2S=∑Yj(Xj-1-Xj+1)

3. График аргаа. Гэрэлтдэг квадратын аргаб. Гэрэлтдэг шугаман цаасын аргуудыг ашиладаг.

4. Талбай тодорхойлох механик арга газрын зураг дээр өгөгдсөн дүрсийн талбайг планиметрээр тодорхойлоход үндэслэгдэнэ. Талбайг газрын зураг дээр шууд хэмжиж тодорхойлдог учир энэ аргыг өргөн хэрэглэдэг.

24. Үл хөдлөх хөрөнгийн төрлүүд

Өнөөгийн байдлаар дараах эд зүйлсийг үл хөдлөх хөрөнгө гэж үзэх хандлага түгээмэл байдаг. Дараах төрөл, агуулгатай байна.5. Газар. Газар гэдэг нь газрын гадаргуу түүний хөрс, ой, ус, ургамал бүхий

зохих оронзайн давхаргыг хэлнэ. Газар нь байгаль, нийгэм эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой обьект боловч бүтэц оронзайн хувьд хязгаарлагдмал нөөцөд хамаарна. Энэ нь газрын үнэ цэнийг илэрхийлдэг. Газар нь үл хөдлөх хөрөнгө мөн болохыг онол практикийн үүднээс тодорхойлоход аль алинаар нь хүлээн зөвшөөрөгдсөн жинхэнэ сонгодог үл хөдлөх хөрөнгө болж чаддаг.

6. Газрын хэвлий. Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх оронзай түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс, бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет түүнчлэн газар доорх барилга байгууламжийг газрын хэвлий гэнэ. Газрын хэвлий нь газартай нэгдмэл утгаараа бус харин байгалийн физик шинжээрээ үл хөдлөх эд хөрөнгөд тооцогпож явдаг.

7. Усны сан болон усан дээрх обьект. Энэ төрлийн ҮХэХ-нд боомт, усан зогсоол, усан дээр барьсан барилга байгууламж, инженерийн байгууламж, ус хуваарилах, ус хуримтлуулах, далан, боолтын байгууламж гэх мэт зүйлс орно. Эдгээр нь үл хөдлөх физик шинж чанараараа эдийн засгийн өндөр өртөг удаан эдэлгээтэй байх зэрэг үзүүлэлтээрээ үл хөдлөх эд хөрөнгө болдог.

8. Барилга байгууламж. Барилгын салбарт заавал биелүүлэх норматив, дүрмийн дагуу боловсруулсан ажлын зургаар барьж байгуулсан байшин, барилга, дэд бүтцийн барилга байгууламж, зам талбай, бие даасан инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж зэргийг энэ төрлийн үл хөдлөх хөрөнгөнд хамруулж үзнэ. ББ нь физик шинжээрээ хөдлөшгүй байх бөгөөд өртөг өндөртэй бүтдэг нь ҮХХ-нд хамруулж үзэхэд тохирмжтойг харуулж байна.

9. Орон сууцны барилга. ОС гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин сууцыг хэлэх бөгөөд эдгээр нь цахилгаан, холбоо, дулаан, усан хангамж, бохир, хог хаягдлын зайлуулалт болон инженерийн бусад шугам сүлжээ, орон сууцны орчны зам талбайгаас бүрдэнэ. ОС-ны барилгыг өрөө тасалгаа, хот орчмын сууц, хувийн ганцаарчилсан ашиглалттай байр сууц, хашаа байшин гэх мэтээр ангилж болно.

Page 22: газрын кадастр

10. Ой мод болон олон наст ургамлын суулгац тарьц. Ой мод, олон наст ургамлын тарьц, суулгац зэрэг нь ихэнх орны хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө болдог. Ой мод, олон наст ургамлын тарьц суулгацын байршлыг өөрчлөх нүүлгэн шилжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулахад эдийн засгийн зориулалтаа алддаг бөгөөд энэ шинж чанар нь эдгээрийг үл хөдлөх хөрөнгө мөн гэдгийг тодорхойлно.

11. Эд хөрөнгийн цогцолбор болох үйлдвэр. Эд хөрөнгийн цогцолбор болох үйлдвэр нь бизнесийг хөтлөн явуулдаг ба бизнестэй хамт худалддаг. Төрөлжсөн үл хөдлөх хөрөнгө юм. Үүнд нефьт нэрэх завод, химийн үйлдвэр, машин тоног төхөөрөмж байршуулсан үйлдвэр, цех, суурь машин, үйлдвэрийн урсгал шугам гэх мэт хамаарна. Үйлдвэр нь эдийн засгийн потенциал агуулгаараа үл хөдлөх хөрөнгө болох шаардлагыг хангадаг байна.

12. шинээр баригдаж байгаа обьект болон дуусаагүй барилга байгууламжууд. Одоогоор баригдаж дуусаагүй боловч өмчийн харилцааны обьект болох чадвартай, ирээдүйд хэсэг хугацааны дараа ашиглалтанд орох боломжтой байшин, орон сууц, дэд бүтцийн барилга байгууламж, зам талбай, бие даасан инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж зэрэг орно. Хөрөнгийн өртгийн хувьд ч газартай нягт холбогдсон, физик шинж чанарын хувьд шинээр баригдаж байгаа обьект болон дуусаагүй барилга байгууламж нь ҮХХ мөн.

13. Кондоминиум. Дундын өмчлөлийн эд зүйлс буюу кондоминиум гэсэн ойлголтонд орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, зоорийн давхар дээвэр, орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, тоног төхөөрөмжийн өрөө, орц, хогийн суваг, халаалт, халуун хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртлэх шугам зэрэг орно.

14. Газарт бэхлэгдсэн зарим тоног төхөөрөмж. Газартай физик байдлаараа холбогдсон, салгавал эдийн засгийн зориулалтаа алдах авто болон төмөр зам, суваг шуудуу, төрөл бүрийн яндан хоолой, гүний худаг, далан, цооног зэрэг орно.

15. Хуульд тусгайлан заасан бусад зүйлс. Хэдийгээр онолын хувьд үл хөдлөх эд хөрөнгөнд тоцогпохгүй боловч ямар нэгэн ашигтай байдал, онцлог шинж чанар дээрээ тулгуурлаж хуульд тусгайлан заагдсанаар энэ төрөлд тооцогдож буй эд зүйлс орно. Усан онгоц, агаарын хөлөг онгоц, сансрын хөлөг хиймэл дагуул, хувьцаа гэх мэт.

25. Газрын рент, үнэ өртөг

Газрын рент гэж газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар үүсч буй нэмүү өртөг юм. Өмчлөгч нь аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүйгээр өмчлөлдөө байгаа ҮХХ-дөө хөрөнгө оруулалт оруулж орлого олох зорилгоор бусад субьектүүдтэй харилцаж буй харилцааг ҮХХ-ийн түрээсийн харилцаа гэнэ. Газрын хувьд энэ харилцааг газрын рентийн харилцаа гэдэг. Энэ харилцаа нь иргэний эрхзүйн хэлцэл болох түрээсийн гэрээгээр зохицуулагдана. Түрээсийн гэрээг газрын буюу барилга байгууламжийн гэж ангилна. Түрээсийн хугацааны хувьд дараах байдлаар ангилна:

Тодорхой хугацаатай түрээсийн гэрээгээр тодорхой хугацаанд түрээсийн төлбөрөө тогтмолоор хийж байх хэлбэр

Насан туршийн түрээс. Рентийг дотор нь 3 хуваана:

1. Үнэмлэхүй рент: Газар дахь захиран зарцуулах өмчтэй холбогдож үүссэн нэмүү өртгийг хэлнэ. Газар дахь захиран зарцуулах хэлбэрүүд нь түрээслэх, барьцаалах, бэлэглэх, худалдах, арилжих, өв залгамжлах.

2. Ялгаварт рент: байршил, байгаль цаг уурын шинж чанар, газарт оруулсан хөрөнгө оруулалтаас үүссэн нэмүү өртгийг хэлнэ. Байршил нь ялгаварт рентийн хамгийн чухал шинж. Газрын ялгаварт рент үүсэх нь байршил, байршил, байршил бас дахин байршил юм. Ялгаварт рент хамгийн их тооцдог газар нь ХАА-н газар. Хөрсний шинж чанар нь ялгаварт рентэд нөлөөлөх нь: ялзмаг, механиз бүрэлдэхүүн, шингээгдсэн сууриудын нийлбэр “физик, хими, морфологи шинж

Page 23: газрын кадастр

чанар”. Ялгаварт рентийг дотор нь байгалиас хүчин зүйлийн улмаас бий болсон болон хүний хүчин зүйлээс бий болсон гэж 2 хуваана. Хамгийн гол үүнд байршил, цаг уур, хөрс, газарт оруулсан хөрөнгө оруулалт зэргийг сайтар судлах хэрэгтэй.

3. Онцгой рент: тухайн газрын давтагдашгүй шинж чанараас хамраасан нэмүү өртгийг хэлнэ.

Газрын үнэ өртгийн тухай ойлголт. газрын зах зээл нь газрыг хувийн өмчид шилжүүлснээр бий болох газрын эдийн засгийн харилцаа юм. Газрын зах зээлийг бүрдүүлэгч –эрэлт нийлүүлэлт

-обьект, субьект. Эдгээрийн хоорондын гол харилцааг зохицуулагч нь үнэ, өртөг, татвар төлбөр юм. Үнэ гэдэг нь газрын бодитой хийгдсэн арилжааны явцад тодорхой газрын төлөө төлсөн мөнгөн хэмжээ юм. Өртөг нь үнийн эквиваленттай харгалзах хэрэгцээг хангах шинж чанарыг хэлнэ. Газрын үнэ гэсэн ойлголтод газрын өртөг (газарт хийгдсэн хөрөнгө оруулалт) мөнгө. Газрын үнийг бүрдүүлэхийн тулд тухайн газрын байршил, хэмжээ, ашиглах хэлбэр, хөрсний чанар, зах зээлийн үнэ зэрэг шалгууруудыг ашиглан газрын үнэ зах зээл дээр хэлбэлзэх эдийн засгийн өсөлт бууралт, инфляцитай харгалзан хэрхэн өөрчлөгдөхийг тооцож үзэх шаардлагатай

Газрын үнэлгээг өртгөөр илэрхийлснийг эдийн засгийн үнэлгээ гэнэ.

Газрын үнэ= Рент\Зээлийн хүү

26. Газрын зах зээл, түүний ерөнхий загвар

Аливаа зах зээлийн үүсэх гол үндэслэл нь эрэлт хэрэгцээ байдаг. Хэрэгцээ байхгүй бол эрэлт үүсэхгүй. Зах зээлийг удирдана гэдэг нь эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн бодлого явуулахыг хэлнэ. Газар бол:

1. Таваар учир арилжаалагдана. Зах зээлийн орчин үүсэх, эрэлт үүсгэх шинж чанарыг агуулна.

2. Газар бол өмчлөлийн объект болдог. Өмчлөлийн шинж чанар газарт байдаг учир зах зээлийн объект болдог.

3. Газар дээр хүний хэрэгцээг хангах хэрэглээний бүх шинж чанар оршино.Газрын зах зээл гэж эрэлт, нийлүүлэлтийн өрсөлдөөнт харилцааны үндсэн дээр газрыг арилжаалах явцад өмчлөгчдийн хооронд үүсэж буй харилцааг эдийн засгийн аргаар дахин хуваарилах процесс юм. Газрын зах зээл дараах шаардлагуудыг хангасан байна.

1. Газрыг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн байх ёстой.

2. Эрэлт хэрэгцээн дээр тулгуурлагдсан бүс нутгийн шинж чанартай үнэ тогтсон байх ёстой.

3. Худалдан авагчдын хоорондын эдийн засгийн мотиваци үүссэн байх ёстой.4. Аливаа зах зээл ямар нэгэн зорилгыг агуулдаг. Газрын зах зээлийн субъект бол

эрэлт тал дээр тулгуурлагдсан хэсэг, объект тал нь нийлүүлэлт юм. Зах зээлийг судална гэдэг нь газар дахь эрэлт, нийлүүлэлтийг судалдаг цогцолбор үйл ажиллагаа юм. Газрын зах зээлийн загвар

Газар, ҮХХ

Үнэ

Эрэлт Нийлүүлэлт

Өрсөлдөөн

Page 24: газрын кадастр

Бүх зах зээлийг үнэ зохицуулдаг, арга зам нь өрсөлдөөн байдаг. Газрын зах зээлийг хэрэгжүүлдэг аргууд:

1. Энгийн арилжаа2. Дуудлага худалдаа3. Тендер4. Өрсөлдөөнт шалгаруулалт5. Биржийн бус арилжаа /арга хэмжээ/

Газрын харилцаанд оролцогч:1. Худалдагч

Газрын эзэд Дуудлага худалдаа зохион байгуулагчид Орон нутгийн засаг захиргааны байгууллага мэргэжилтэн

2. Худалдан авагч Хуулийн этгээд

3. Мэргэжлийн байгууллага Үнэлгээний компани Хуулийн байгууллага Биржүүд Рекламны байгууллага

4. Улсын байгууллага Шүүх Газрын албадууд ҮХХ-н газар Татвар Аудит Нотариат

Хамрах хүрээ нь Бүс нутгийн Үндэсний Олон улсын

Өрсөлдөөний хэлбэр Төгс биш өрсөлдөөнтэй Худалдагч худалдан авагчийн тоо их биш Бүх газар цорын ганц байдаг Үнэнд тавих хяналт хязгаарлагдмал байдаг Зах зээлд оролцохын тулд маш их хөрөнгө шаарддаг Нийлүүлэлтийн уян хатан байдал маш бага Эрэлт маш хувирамтгай байдаг.

Нээлттэй байдлын түвшин Газрын тухай гэрээ хэлэлцээр хувийн байдаг Нийтэд түгээж байгаа мэдээлэл нь бүрэн бус, нарийн тодорхой бус байдаг Худалдан авагч зайлшгүй газар дээрээ биечлэн очдог.

Таваарын өрсөлдөх чадвар Худалдан авагчийн хувийн шилэх онцлогоос маш их нөлөөлнө Нийтэд түгээж байгаа мэдээлэл нь бүрэн бус, нарийн тодорхой бус байдаг.

Газрын зах зээл дараах үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Субъектуудын эрх үүргийг тэнцвэржүүлэх Газрын үнийг тогтоох Газрын зах зээлийг тэнцвэржүүлэх буюу худалдаж буй газрын хэмжээг худалдан

авагчийн эрэлт хэрэгцээнд тэнцүүлэхГазрын зах зээл дараах үндсэн элементүүдээс тогтоно.

1. Эрэлт нь худалдан авагч тухайн үнээр худалдан авахад бэлэн газрын тоо хэмжээг хэлнэ.

Page 25: газрын кадастр

2. Нийлүүлэлт нь газрын зах зээл дээр худалдагдахад бэлэн байгаа газрын тоо хэмжээг хэлнэ.

3. Үнэ нь арилжааны явцад нэгж га нэгж хэмжээний газарт төлсөн мөнгөний хэмжээг хэлнэ.

4. Өртөг нь эквиваленттай харгалзах хэрэгцээг хангах шинж чанарыг хэлнэ.Газрын зах зээл дээр 4 үндсэн субъект оролцдог.

1. Худалдагч2. Худалдан авагч3. Мэргэжлийн зуучлагчид4. Төрийн байгууллага.

Газрын зах зээлийн үүрэг1. Газрын нөөцийн үйл ажиллагааны салбаруудаар зохицуулж хуваарилана.2. Газрын эрэлт, хэрэгцээний мэдээллээр нийгмийг хангана.3. Газрын зөв зохистой, тогтвортой, үнэ бүрдэх нөхцлийг хангана.4. ШУТехнологийн дэвшил, бизнесийн үр ашиг, хувийн ашиг, сонирхлыг

дээшлүүлэх нөхцлийг бий болгоно.5. Хувийн хэвшлийнхний эрх чөлөөг чөлөөтэй сонголт хийх боломжоор нь хангах6. Хэрэгцээ, нийлүүлэлт, санал санаачлагуудын хоорондын холбох боломжуудыг

хангана.Газрын зах зээлийн шинж чанарууд хамрах хүрээнээс шалтгаалдаг.

- Огт хөдөлшгүй- Байршлаасаа хамааралтай- Өрсөлдөөний хэлбэрээс хамаарч- Уян хатан чанараас хамаарсан- Нээлттэй байдлын түвшингээс хамаарсан- Газрын өрсөлдөх чадвар- Бүсчлэлийн онцлог шинж чанараас хамаарсан- Арилжааны хэлбэрээс хамаарсан зах зээл

27. Газар түрээслэлт

Өмчлөгч нь аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүйгээр өмчлөлдөө байгаа үл хөдлөх хөрөнгөөс орлого олох зорилгоор бусад субъектуудтай харилцаж буй харилцааг үл хөдлөх хөрөнгийн түрээсийн харилцаа гэнэ. Газрын хувьд энэ харилцааг рентийн харилцаа гэдэг. Энэ харилцаа нь иргэний эрхзүйн хэлцэл болох түрээсийн гэрээгээр зохицуулагдана. Түрээслэгч түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг.

Энэхүү харилцаанд түрээслүүлэгч, түрээслэгч гэсэн субъектүүд оролцох бөгөөд дараах эрх үүргийг эдэлнэ.Түрээслэгчийн эрх

1. түрээслүүлэгч нь гэрээ байгуулахаар хэд хэдэн этгээд санал гаргавал түрээслэгчийг сонгож авах

2. түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, төлбөрийн чадваргүй, эд хөрөнгө эзэмших найдваргүй болсон тохиолдолд гэрээг цуцлах, учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах

Түрээслүүлэгчийн үүрэг1. түрээслэгч нь гэрээний нөхцөлд тохирсон эд хөрөнгийг түрээслэгчид шилжүүлэх,

хуульд өөрөөр заагаагүй бөгөөд гэрээгээр тохирсон бол эд хөрөнгөд засвар хийх2. гэрээ байгуулах үед мэдэгдээгүй байсан бөгөөд ашиглахад саад болж байгаа эд

хөрөнгийн чанарын дутагдлыг түрээслэгч хариуцахТүрээслэгчийн эрх

1. хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг дахин түрээслэх, худалдах тохиоллдолд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг. Түрээслэгч нь түүнийг тэргүүн ээлжинд авах буюу худалдан авах

Page 26: газрын кадастр

2. түрээслэгч гэрээний картыг зөрчиж уг эд хөрөнгийг өөр этгээдэд түрээслэх буюу худалдах, гэрээ байгуулсан байвал хуучин түрээслэгч шинэ түрээслэгчийн эрх үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах

Түрээслэгчийн үүрэг1. түрээслэгч түрээслэн авсан эд хөрөнгийг гэрээнд заасны дагуу эзэмших, ашиглах,

газрын үржил, малын ашиг шим, эд хөрөнгийн чанар байдлыг алдуулахгүй байх, түрээсийн төлбөрийг хугацаанд төлөх

2. хуульд өөрөөр заагаагүй бөгөөд гэрээгээр тохиролцсон бол эд хөрөнгөд засвар хийх

3. хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцон элэгдлийг тооцож эд хөрөнгийг түрээслэгчид буцаан өгөх

Дээрх эрх үүргээс гадна талууд нэмэлт эрх үүргийг харилцан тохиролцож болно. Түрээс дээр хамгийн том түрээсийн асуудал бол газрын түрээсийн асуудал юм. Монгол улсын хуулиар ХАА-н зориулалттай газрын түрээсийг тусгайлан авч үздэг. Энэ зориулалтын газрыг уг зориулалтаар ашиглуулахаар сууцны аж ахуйн зориулалтаар ашиглагдах байгууламжийн хамт эсвэл тийм байгууламжгүйгээр түрээсэлж болно.

ХАА-н зориулалттай газрыг түрээслэхэд түрээсийн гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. Түрээсийн гэрээг 2 жилээс дээш хугацаагаар бичгээр хийх бөгөөд энэ журмыг баримтлаагүй байгуулсан гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан гэж үзэж уг гэрээг үйлчилж эхэлснээс хойш нэг жил өнгөрснөөр дуусгавар болно. 3 болон түүнээс дээш жилээр байгуулсан гэрээг сунгах тухай гэрээний нэг талын саналыг ирснээс хойш нөгөө тал 3 сарын дотор хариу мэдэгдээгүй бол гэрээг үргэлжлүүлэн тодорхой бус хугацаагаар байгуулсанд тооцдог. ҮХЭХ-н түрээсийн гэрээний нөхцөлд гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйлийг тусгаж өгөх нь гэрээний талуудад эрсдэлээс сэргийлэх боломж олгоно. ҮХХ түрээсийн гэрээний хугацаа, төлбөр, гэрээнд өөрчлөлт оруулах ба цуцлах асуудлыг хуулинд тусгайлан заагаагүй байдаг тул гэрээний талууд өөрсдөө харилцан тохиролцож тогтоох шаардлагатай.

Түрээсийг хугацааны хувьд 2 хувааж болох юм.1. Тодорхой хугацаатай түрээс2. Насан туршийн түрээс

Тодорхой хугацаатай түрээс гэдэг нь түрээсийн төлбөрөө амьдралынхаа туршид авч байх хэлбэр. Ихэвчлэн төлбөр нь сар тутам хийгдэж сарын цалингийн доод хэмжээнээс багагүй байх төлбөртэй байдаг. Үүнд: ҮХХ-г түрээслэх гэрээ, өрөө /байшин/ түрээслэх гэрэ. Хувийн орон сууцыг түрээслэх тухай гэрээ, орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээ гэх мэтээр өөр өөр байна.

28. Газар барьцаалалт

Бусад үүрэг гүйцэтгэгчээс тэргүүн ээлжинд өөрйин шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой ҮХХ барьцаалуулахыг ипотек гэнэ.

Ипотек хэмээх ойлголт нь грек хэлний hypotheke-барьцаа, дэнчин гэсэн үгнээс гаралтай бөгөөд англи хэлэнд hypothecate, hyphothecation-эдэлбэр газра, үйлдвэрийн барилга, байгууламж, байшин, орон сууц зэрэг ҮХЭХ-г барьцаалан өр тавих гэрээ болно гэж тодорхойлогддог.

Ипотек хэмээх ойлголт нь эрт үүссэн ба газар барьцаалах, барьцаалагдсан эд хөрөнгө барьцаалагчид үлдэх, барьцааны төрлийг илэрхийлдэг ойлголт байсан бөгөөд аажимдаа бүхий л ҮХХЭХ-н барьцааг илэрхийлдэг ойлголт болон хувирсан юм.

Ипотек хэмээх ойлголт нь эрт үүссэн ба анх газар барьцаалах, барьцаалагдсан эд хөрөнгө барьцаалагчид үлдэх, барьцааны төрлийг илэрхийлдэг ойлголт байсан бөгөөд аажимдаа бүхий л ҮХХЭХ-н барьцааг илэрхийлдэг ойлголт болон хувирсан юм. Ипотек нь үүргийн гүйцэтгэлийг нэгэн төрлийн арга бөгөөд түүний объект нь ҮХХ байдгаараа ердийн барьцаа, фидуци зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах асуудлаас ялгагдана.

Page 27: газрын кадастр

Эд юмсын эрх зүйд бүрэн ба хязгаарлагдмал эрх гэсэн ойлголтууд байдаг. Бүрэн эрх нь зөвхөн өмчлөх эрх юм. Харин ипотек нь эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой бусад эрхүүдийн нэгэн адилаар хязгаарлагдмал эрхийн харилцааг үүсгэдэг.

Ипотекийн харилцааг эрх зүйн үүднээс авч үзвэл эд юмсын эрх зүй дэх үүргийн харилцаа гэж тодорхойлж болно. Ипотекийн харилцаа нь ипотекийн гэрээгээр зохицуулагдана. Уг гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх ба уг хөрөнгө оршин байгаа газрын ҮХХ-н бүртгэлийн газар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. Ипотекийн зүйл нь ҮХЭХ мөн. Гэвч ҮХЭХ гэдэг ойлголтод чухам юун хамруулан үзэж байгаагаас шалтгаалж зохицуулалт нь өөр өөр байдаг.

Жишээ нь газар:Газар зөвхөн МУ-н иргэний өмчлөлд байхаар хуулиар зохицуулагдсан тул газрыг гадаадын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүнд барьцаалахыг хориглодог. Ипотекийн харилцаанд үүрэг хүлээгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хангуулахаар ҮХЭХ-өө барьцаалсан барьцаалуулагч /өмчлөгч/ нь үүрэг хүлээгчийн үүрэг гүйцэтгэгчид тавибал зохих шаардлагыг нэгэн адил тавих эрхтэй байдаг нь оролцогч талуудын эрх үүргийн асуудал харилцан тэнцвэртэй байгааг харуулж байна. Харин барьцаалагч нь барьцаалсан ҮХЭХ-өө даатгуулах, тухайн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, үр ашигт чанарыг хэвээр хадгалж шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэйгээр ипотекийн харилцаанд оролцоно. Барьцаалсан газрын үнээс үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар болвол тухайн газар дээрхи ҮХЭХ-н өмчлөл уг хөрөнгөө зориулалтаар нь ашиглахын тулд газрын зохих хэсгийг хязгаартай ашиглах эсэх талаар сонирхогч талууд тохиролцож болно.ҮХЭХ нь ихэнх тохиолдолд дан ганц нэг субъектын бус дундын өмч байх нь бий. Дундын өмчлөлд байгаа ҮХЭХ-г бүхэлд нь барьцаалахад барьцаалагч нь өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна.

39. Газрын эдийн засгийн үнэлгээ, үнэлгээний хандлага, аргууд

Газрын үнэлгээ гэж нэг газар нөгөө газраасаа хэр зэрэг ялгаатай байгааг тоон болон эдийн засгийн үзүүлэлтээр гаргахыг хэлнэ. Үүнийг өртгөөр илэрхийлэхийг эдийн засгийн үнэлгээ гэнэ. Газрыг үнэлэх хоёр аргачлал байдаг. Аж ахуйн буюу байгалийн нөхцөл нөөцийн үнэлгээ, үл хөдлөх буюу өмчийн үнэлгээ. Газрын эдийн засгийн үнэлгээний 3 хандлага байна.

Орлогын хандлага Зардлын хандлага Зах зээлийн жишиг хандлага

1. Зах зээлийн /харьцуулалтын/

хандлага

1.1 Саяхан арилжаалагдсан харьцуулж болохуйц газруудыг сонгож үнэлэгдэж буй газартай жиших арга1.2 Суурь болох газрыг сонгон үнэлж, түүнийг цаашдын үнэлгээнд жишиг болгон ашиглах арга1.3 Үнийг газар болон барилга байгууламжид зохицуулан хуваарилах арга1.4 Үр шимийг тодорхойлох арга1.5 Зүй зохистой хамгийн үр ашигтай ашиглалтыг тодорхойлох арга

2. Орлогын хандлага

2.1 Орлогыг /рент/ капиталчлах арга2.1a. Капиталчлах хувь хэмжээг газрын зах зээлийн үнийн мэдээллээр тодорхойлох2.1б. Капиталчлах хувь хэмжээг кумулятив загвараар тодорхойлох2.2 Рентийн мультипликаторын /үржвэр/арга2.3 Газарт оногдох үлдэгдлийг тооцоолох арга2.4 Хөрөнгө оруулалтын контрактын арга

Page 28: газрын кадастр

3. Зардлын хандлага3.1 Урьдчилан төсөөлөх буюу газар хөгжүүлэх арга3.2 Нөхөн оруулах арга

Орлогын хандлагын аргаОрлогыг капиталчилж үнэ цэнийг тооцоолох арга нь үл хөдлөх хөрөнгийг орлогын

эх үүсвэрийн хэлбэрээр ашиглахад үндэслэгдэнэ. Үүний эдийн засгийн утга нь үл хөдлөх хөрөнгөөс цаг хугацааны үеүдэд хувиаралагдан орж ирж буй орлого нь түүний үнэ цэнэтэй тодорхой хэлбэрийн харьцааг бий болгож байгаад оршино. Орлогын аргыг хэрэглэхэд эдийн засгийн ойлголт, мэдлэгтэй байх шаардлагатай. Үнэлж буй хөрөнгийг илүү сайн ашиглах үеийн орлогын урсгалын өнөөгийн үнэ цэнийг толорхойлдог. Энэ аргын энгийн хэрэглээний үед үнэлэгдэж буй хөрөнгөөс олох орлогын урсгал нь хязгааргүй хугацаанд үргэлжилнэ гэж үздэг. өнөөгийн цэвэр орлогыг үл хөдлөх хөрөнгийг ашиглуулсаны орлого болгон “рент” ийн бус бусад орлогын нийлбэрээс ашиглагдаагүй чөлөөтэй байгаа талбайн зардал, төрөл бүрийн алдагдал, урсгал зардал (барилгын болон түүний засвар, боловсон хүчин, татвар, даатгал гэх мэт) ыг хасч тодорхойлно. Өнөөгийн цэвэр орлого нь урьдчилан хараагүй, тооцоолоогүй зардлыг ихэвчлэн тусгаагүй, баримжаалсан шинжтэй байдаг.

Зардлын хандлагын аргаЗардлын хандлагын үнэлгээ нь үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн баялгын

хэлбэрээр ашиглахад үндэслэгдэнэ. Эд зүйл үргэлж зардалтай байхад тэр болгон үнэтэй байдаггүй. Энэ нь зардлын хандлагын үнэлгээний гол ухагдахуун юм. Энэ аргаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхдээ зардлаас нь эхлэн захзээлийн тодорхой сегмент дэхь эрэлт нийлүүлэлтийн хүчин зүйлүүдийг тооцоолох замаар түүний үнэ цэнэ гэсэн хэмжигдэхүүнд шилжүүлдэг. Ингэж гарч ирсэн үнэ цэнийг шударга (бодит) үнэ цэнэ гэдэг. Ийм учраас даатгал, татавар, барьцааны үнэлгээг зардлын хандлагын аргаар хийдэг байна. түүнчлэн харьцуулан жиших боломжгүй өвөрмөгц онцлогтой, зах зээлд байнга худалдаалдаггүй үл хөдлөх хөрөнгийг үнэлхэд тохиромжтой.

Зах зээлийн хандлагын аргаЗах зээлийн жишиг арга нь үл хөдлөх хөрөнгийг татварын хэлбэрээр ашиглахад

үндэслэгддэг. Зах зээлд борлогдсон үл хөдлөх хөрөнийн мэдээллийг цуглуулах, судлах, үүний үндсэн дээр үнэлж байгаа хөрөнгийн өртгийг тооцоолж байгаа аргуудын нийлбэр цогцыг зах зээлийн буюу жишиг хандлагын арга гэж ойлгож болох юм. Зах зээлийн үнэ цэнэ гэсэн ойлголт нь эрэлт нийлүүлэлт тогтвортой тэнцвэржих үед л бий болдог. Зах зээлийн үнэ цэнэ таваар нь дурын үнээр зарагдаж болно. Үнийн тодорхой утгад нөлөөлөх хүчин зүйлүүд нь үнэ цэнэд шингэсэн бодит болон хэрэгцээний шинж чанаруудаас бараг хамааралгүйгээр зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалдаг. Энэ нь зарим тохиолдолд тухайн үнэлэгдэх буй үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ цэнийг хэт ихэсгэх эсвэл бууруулах үр дагавартай байдаг.

30. Газрын чанарын үнэлгээ /бонитировка/

Газрын чанарын үнэлгээг газрын чадавхийг тогтоосны үндсэн дээр газрын талаар төрөөс баримтлах бодлого, газар зохион байгуулалт, газрын эдийн засгийн үнэлгээ хийх үндэслэлийг бүрдүүлэх, газар ашиглалтын зориулалтыг тодорхойлох зорилгоор хийнэ.

Газрын чанарын үнэлгээг газрын нэгдмэл сангийн тооллогын үр дүн, хөрс, ус, ургамал, газрын төлөв байдал, чанар, чадавхийн судалгааг үндэслэн хийнэ.

Газрын чанарын үнэлгээ хийх аргачлал, үзүүлэлтийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

34. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх үйл ажиллагаа

Page 29: газрын кадастр

МУ-ын иргэн 18аас дээш настай бол газар өмчлөн авах чадамжтай болдог. Монгол улсын иргэнд гэр бүлийнхээ хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх эрхийг 2002 оны 6-р сарын 28ны өдрөөс өмнө бүртгэгдсэн гэр бүл тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн захиргаанд бүртгэлгүй иргэд холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэний бүртгэлийн асуудлаа шийдьэрлүүлсэн бол энэ эрхийг эдэлдэг.

Монгол улс ЗГ-аас явуулж буй үйл ажиллагааг 4 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

1. Газар эзэмших, ашиглах эрх үүссэн бөгөөд аливаа зөрчилгүй, тогвортой суурьшсан гэр хороолол байгаа хашааны газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай нэг удаа үнэгүй өмчлүүлэх

2. МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсан хугацаанаас өмнө гэр бүлээ бүртгүүлсэн боловч тодорхой хэмжээний зөрчилтэйн улмаас хойшлогдож түүнийгээ арилгасан иргэнд хууль заасан хэмжээний газрыг үнэгүй өмчлүүлэх

3. Газар тариалангийн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх нь үүссэн иргэнд газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж эзэмшүүлэх

4. Эзэмших, ашиглах эрх үүсээгүй газраас иргэнд газар тариалангийн газрыг дуудлага худалдаагаар өмчлүүлэх

Газар эзэмших, ашиглах эрх үүссэн бөгөөд аливаа зөрчилгүй иргэдийн өмчилж буй газар нь нийт хэмжээний 25ааё хэтрэхгүй бол уг илүү хэсгийг тухайн эзэмшигчч ашиглагчид давуу эрхээр худалдаж өмчлүүлэх.

Дээр зааснаас бусад газарт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хуульд заасан хэмжээний хэрэгцээний газрыг өмчлүүлж илүү гарсан хэсгийг нь дахин хуваарилтанд хамруулан өмчлүүлэх газрын нөөцөд авах.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй хувьчлан авахдаа тухайн иргэн өөрийн эзэмшил ашиглалтанд байгаа газраа авах, эсвэл газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд эзэмшүүлэхээр тусгагдсан шинэ газраас аль нэгийг нь сонгож авах хэрэгтэй байдаг.

Нэг хашаанд хэд хэдэн гэр бүл амьдарч байгаа тохиолдолд уг хашааны газрыг эзэмшиж байгаа гэр бүлд нь өмчлүүлэх. Хэрэв эзэмшигч зөвшөөрвөл уг газраас бусад өрхүүд өөрийн нэр дээр өмчлүүлж авч болно.

Төмс хүнсний ногоо тарих зориулалтаар иргэн, түүний гэр бүлийн гишүүд дундаа хамтран эзэмших хэлбэрээр эзэмшиж ашиглаж байгаа газрыг тэдэнд үнээр нь өмчлүүлэх 2003 оны 1 сарын 1нээс өмнө гарсан тухайн шатны ЗД-ын захирамжтай боловч эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ авч амжаагүй иргэд холбогдох материалыг бүрдүүлэх замаар дээрхи захирамжийг үндэслэн газрыг үнэгүй өмчлөх эрхтэй.

Аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх үүссэн гэрээний зөрчилгүй иргэнд уг газрыг худалдаж өмчлүүлж болно.

Барилга байгууламжийг иргэд дундаа өмчилж байгаа бол тухайн барилгад ноогдсон газрыг тэдэнд худалдан өмчлүүлэх.

Газар өмчлөх давуу эрх Эзэмшиж байгаа тариалангийн газар нь тухайн аймаг нийслэл, сум дүүргийн

иргэдэд өмчлүүлэх газрын төлөвлөгөөнд тусгагдсан иргэд өөрөө өмчлөн авах хүсэлтээ гаргасан бол давуу эрхээр үнээр нь өмчлүүлнэ. Гэр хорооллын өрхүүдийн хувьд хашааных нь газар иргэдэд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан нэг удаа үнэгүй өмчлүүлж болохоор төлөвлөгөөнд тусгагдсан газарт хамаарч байвал давуу эрхээр өмчилж авна.

Өмчлүүлэх тухай шийдвэр гаргахдаа тухайн шатны засаг дарга, иргэдийн гаргасан өргөдлийг хүлээн аваад МУ-ын иргэнд газар өмчлүүлэх хуульд заасан газар өмчилж авах эрх бүхий этгээд мөн бишийг нотолсны дараа газар өмчлүүлэх захирамж гаргана. Захирамжинд өмчлүүлэх газрын байршил, зааг, зориулалт, өмчлөгчдийн овог нэр, иргэний үнэмлэх болон регистрийн дугаар, 16 нас хүрээгүй гишүүний хувьд төрсний гэрчилгээний дугаар, газрын үнэ, хэрэв дундаа өмчилж байгаа бол газрын хэмжээ, өмчлөгч бүрийн хил заагийг тусгана.

Page 30: газрын кадастр

35. Бэлчээрийн газрын чанарын буюу экологийн үнэлгээ

Монгол орны бэлчээрийн чанарыг түүний өвс ургамлын малд идэгдэх байдлаар үнэлэх анхны алхмыг Оросын эрдэмтэн А.АЮнатов \1947\ хийж онц, сайн, дунд, муу, огт ашиглагддаггүй гэсэн таван баллаар үнэлж байсан.

Манай орны эрдэмтдээс 1970-аад оны үед эрдэмтэн Б.Мягмаржав анх удаа бэлчээрийг ШУ-ны үндэстэй үнэлэх оролдлого хийж нэг га-гийн ургац, тэжээл нэгж, бүтээгдэхүүн зэрэг чанарын ба эдийн засгийн үзүүлэлтээр үнэлэх санал тавьсан байна. энэ нь бэлчээрийн экологи, эдийн засгийн үнэлгээний ялгаа, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, суурь үнэ төлбөр тогтоох талаар дутагдалтай боловч манайд газрын үнэлгээний үндсэн үзүүлэлтийг ШУ-ны үндэстэй сонгож хэрэглэх санал дэвшүүлснээрээ дэвшилттэй юм.

Энэ үед нийгмийн харилцааны онцлог, газрын талаар явуулж байсан бодлого өөр, тухайлбал газрыг бүх ард түмний өмч гэж үзэж байсан тул түүнийг үнэлж харьцуулах, татвар төлбөр авах шаардлага бага байсан юм.

Энэ шалтгаанаар бэлчээрийн чанарын үнэлгээний асуудал 1990-ээд оныг хүртэл хэсэг хугацаанд зогсонги байдалд орж амьдрал практикт нэвтэрч чадаагүй байна. харин 1990-ээд оноос нийгмийн харилцаан дахь ардчилсан өөрчлөлтийн ачаар газрын бодлого өөрчлөлт гарч бэлчээрийг үнэлэх шаардлага өндөрт тавигдсанаар бэлчээрийн чанарын үнэлгээний ажил судалгаа, шинжилгээний хүрээнд дахин үргэлжилсэн юм. Бэлчээрийн ургамлын ургац, шимт чанар, хөдлөл зүй зэрэг асуудлыг газрын бодлогын хүрээлэн, ботаникийн хүрээлэн, бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг газруудад тасралтгүй судалж янз бүрийн санал онол дэвшүүлж байсан. Эдгээр судлаачдын зарим нь бэлчээрийн үнэлгээнд га-гийн ургац, нөөц хэмжээг гол үзүүлэлт болгон авч байхад зарим нь өвс ургамлын малд идэгдэх байдал, шимт чанарыг гол үзүүлэлт болгон авсан байна. Гэтэл бэлчээрийн үнэлгээ хийхэд дээрх үзүүлэлтээс гадна тухайн газрын уур амьсгалын нөхцөл, өндөршилт, уул нурууны аль талд байрласан байдал, өвс ургамлын шимт чанар, талхлалт, өвчин хортонд нэрвэгдсэн байдал, хад асга, бут сөөг зэрэг ашиглахад бэрхшээл учруулах зүйлүүд зэрэг олон хүчин зүйлийг харгалзах шаардлагатай.

Эдгээр үзүүлэлтийг үндсэн ба түүнд нөлөөлөх бусад хүчин зүйл гэж хоёр хувааж үэзх ба юуны өмнө үндсэн үзүүлэлтийн аргачлалыг сонгож тогтох нь зүйтэй. Үүний тулд дээрх хүмүүсийн гаргасан санал онолыг дүгнэж үзээд манайд оросны эрдэмтэн Н.М.Санькогийн \1973\ аргыг сонгож сүүлийн жилүүдэд хэрэглэж ирсэн. Энэ томъёо нь:

Уш = 1,5 √abcУш-бэлчээрийн ургац-шимт чанарын үнэлгээ \оноогоор\A- нэг га бэлчээрийн ургац \цн\B- 100 кг өвсөнд байх шингэх уураг \кг\C- 100 кг өвсний тэжээлийн нэгж Энэ нь нэг га бэлчээрээс өгөх ургацын хэмжээ, ургамлынх нь шимт чанарыг давхар илэрхийлж байгаагаараа давуутай бөгөөд ургац-шимт чанарын үнэлгээ гэж хэлж болно. Гэвч энэхүү аргаар гарч байгаа чанарын үнэлгээний оноо нь 100 буюу 1,0 гэсэн үнэлгээний системд ороогүй учир үнэлгээний түвшин хэр зэрэг өндөр, нам байгаа нь тодорхой бус ба зөвхөн үүнийг хийсэн хүн л ойлгоно. Мөн ямар нэг тооноос куб язгуур гаргахад их тооноос харьцангуй бага тоо, бага тооноос их тоо гардаг зүй тогтол ажиглагдсан тул ургамлын чанар, хэмжээний талаар эрс ялгаатай, бэлчээрийн бодит үзүүлэлтийн хоорондын харьцаа зөв илэрхийлэгдэхгүй байна. Иймээс 1-рт дээрх харьцааг зөв илэрхийлэх, 2-т 100 онооны системд оруулан ойлгомжтой болгохын тулд бэлчээрийн чанарын үнэлгээг доорх томъёогоор гаргах нь зүйтэй гэж үзсэн байдаг.

Уш = abc*100\hУш- бэлчээрийн ургац-шимт чанарын түвшинг харуулсан оноо \баллаар\h- МОрны хамгийн өндөр үзүүлэлттэй бэлчээрийн дээрх 3 үзүүлэлтийн үржвэр

Page 31: газрын кадастр

Энэ арга нь бэлчээрийн ургацын хэмжээ, ургамлын шимт чанарыг харуулахын зэрэгцээ тухайн бэлчээрийг МОрны хамгийн сайн бэлчээртэй харьцуулж 100 онооны системд орсноороо хялбар ойлгомжтой болж байна. Үүнээс гадна энэ арга нь сайн муу бэлчээрийн чанарын харьцааг зөв илэрхийлнэ.

Гэхдээ ургац-шимт чанарын оноо нь ганцаараа бэлчээрийн чанарын үнэлгээний үндсэн үзүүлэлт болж чадахгүй мал аж ахуйн буюу зоо-уур амьсгалын нөхцөл нэг үзүүлэлт болно. Учир нь нэг га-гийн ургац, шимт чанараар хичнээн өндөр байлаа ч гэсэн цаг уурын хувьд тааламжгүй бол бэлчээрийн үнэлгээг бууруулах ёстой.

Бэлчээрийн экологийн үнэлгээнд зоо-уур амьсгалын нөхцлийн нөлөөллийн итгэлцүүрийг гаргаж ирэхдээ хэт хүйтэн ба цасан бүрхүүлтэй хоног, мал бэлчих боломжгүй цасан ба шороон шуургатай хоног, хэт халуун өдөр зэрэг үзүүлэлтийг харгалзан үзээд говийн бүс нь хэт халуун өдрөөр олон боловч энэ нь малыг шуд үхэлд хүргэхгүй арай аядуу зөөлөн учир энэ бүсийг үзүүлэлтийг 1.0 гэж үзээд бусдыг түүнтэй харьцуулсан байдаг.

Энэ нь бэлчээрийн чанарын үнэлгээний нэг гол үзүүлэлт учир түүний ургац шимт чанарын оноотой нэгтгэн экологийн үнэлгээний үндсэн оноог доорх томъёогоор илэрхийлнэ.

Бэ = Уш*Кз Бэ – бэлчээрийн экологийн үнэлгээКз – зоо цаг уурын итгэлцүүр Бэлчээрийн экологийн үнэлгээнд үндсэн үзүүлэлтээс гадна бусад туслах чанарын олон төрлийн хүчин зүйлүүд нөлөөлөх ба эдгээрийг гол төлөв дотоод үнэлгээ хийхэд хэрэглэнэ. Тухайлбал:

1. Гадаргын төрх байдалМанайд бэлчээрийн талбай, ургац, даац ашиглалтын байдлыг тогтоохдоо талбайг гол төлөв байрзүйн зураг дээр байгаа хавтгайн талбайн хэмжээгээр тооцдог ба дотор нь байгаа уул нуруу, ухаа гүвээ, цав толгодын хэмжээгээр гадаргын бодит талбай нэмэгдэж болохыг төдийлөн тооцохгүй байгаа юм.

Гэтэл уул нуруутай бэлчээрийн нийт болон нэг га-гийн ургац налуугийн тоо хэмжээнээс шалтгаалан хавтгай суурь талбайнаасаа тодорхой хэмжээгээр нэмэгддэг байна. Налуу болон түүний тоо нь талбайн нэмэгдлийг тодорхойлох ба энэхүү талбайн нэмэгдлийн хэмжээгээр тухайн бэлчээрийн ургацын нөөц нэмэгдэнэ.

Талбайн налуу 45, 50-иас дээш налууд мал явж идээшлэх боломжгүй тул налуугийн нэмэгдлийг тооцох шаардлагагүй ба хад асгатай гэж үзэн тэр хэсгийг бэлчээрийн талбайгаас хасаж тооцно.

2. Бэлчээрийн талхагдалТухайн бэлчээрийн чанарын үнэлгээний үзүүлэлтийг тогтоосноос хойш уг бэлчээр талхлагдаж анхны байдлаасаа өөрчлөгдсөн бол үнэлгээний үзүүлэлтэд талхлагдлын засвар хийнэ.

Бэлчээрийн талхлагдсан байдлыг 3 түвшинд хуваах ба үүгээр чанарын үзүүлэлт нь доорх байдлаар өөрчлөгдөж түүнд тохирох засварын итгэлцүүр хэрэглэдэг.

Талхлагдлын зэрэг

Га-гийн ургацын

бууралт %Зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлт

Засварын итгэлцүүр

бага 15-20Зүйлийн бүрэлдэхүүний тоо бараг хэвээр байх боловч алаг өвсний төрөл багасна

0.8

дунд 25-40Бүрэлдэхүүний тоо мэдэгдэхүйц цөөрч ургамлын бүрхэц багасч шимт чанарт

ургамал багасах0.6

их 40-өөс их Зүйлийн бүрэлдэхүүн эрс цөөр шарилж, өмхий өвс, улалжг царван зэрэг өвс

0.4

Page 32: газрын кадастр

ургамал зонхилсон байна

3. Микро цаг уурын нөлөөлөлБүс нутгийн зоо цаг уурын ялгааг үнэлгээний үндсэн үзүүлэлтэд тусгах тул энд зөвхөн нэг сум, багийн доторх бэлчээр, уулын ар өвөрт байгаа бэлчээрийн ялгаа, салхи ихтэй, багатай, их халуун хүйтэн, сэрүүн дулаан зэрэг бичил цаг уурын үзүүлэлтээр ялгана. Үүнд сумын бэлчээрийн гадаргын ерөнхий шинж, дундаж өрдөршилттэй хэсгийг 1,0 гэсэн итгэлцүүр өгч өвөл-хаврын улиралд хэт хүйтэн байдаг өндөрлөг хэсэг, бас хэт тэгш нөмөр нөлөгүй бэлчээр нь салхи шуурганд тохиромжгүй байх, зуны цагт хэт халуун, ялаа шумуул ихтэй бэлчээр нь мал сүрэгт ямар нэг байдлаар тохиромжгүй тул үнэлгээнд 0,8-0,9 гэсэн итгэлцүүрээр засвар хийнэ.

Харин өвөл хаврын улиралд наранд ээвэр, нөмөртэй, хавар эрт ногоо ургадаг, ус ургамал тэгш, говь хээрийн бүсэд зуны улиралд хүйтэн задгай устай, харьцангуй сэрүүн байдаг зэрэг тухайн орон нутагтаа илүү тохиромжтой бэлчээрийг 1,1-1,2 гэсэн итгэлцүүрээр үнэлгээг нэмэгдүүлж болох юм.

4. Хортон мэрэгчдийн хөнөөлҮлийн цагаан оготно, царцаа зэрэг мэрэгчид хортонгууд нь богино хугацаанд их хэмжээний бэлчээрийг сүйтгэж хэсэг хугацаанд ашиглалтгүй болгох тул ийм бэлчээрийн үнэлгээг нэрвэгдлийн төвшингөөр бууруулна.

Үлийн цагаан оготны тархалт ургамлын нөмрөгт бий болгох өөрчлөлтийг 3 үе болгох ба үе бүрт нэрвэгдлийн хэмжээ харилцан адилгүй байна.

Оготны тархалт хөнөөлийн үе

Бэлчээрт гарах өөрчлөлт

Газрын үнэлгээг

бууруулах итгэлцүүр

1Оготно эхлэн тархах ба бэлчээрт оготны зөрөг зам нилээд үүсч ургамал сийрэгжиж эхлэх ба лууль,

шарилж ургаж эхэлсэн байна.0,8-0,9

2Оготно нилээд олширч нүх үлийн үүсч ургамлын

нөмрөг 40-50% сийрэгжиж Адамсийн шарилж, сэдэргэнэ, лууль, дэгнүүлт үетэн ургаж эхэлнэ.

0.5-0.6

3Ургамлын нөмрөгт ихээхэн өөрчлөлт орж сийрэгжин

гадаргын ихэнх хэсэг нь 80-90% нүх, үлий, үмхий шарилж болсон байна.

0.4

Царцааны хөнөөлийг хоёр үе болгох ба энэ үеүдэд нь оготныхтой адил хөнөөл учруулах тул эхний үеийн нэрвэгдэлтэд 0,8-0,9, дараа үед нь 0,5-0,6 гэсэн итгэлцүүр хэрэглэнэ. Харин бэлчээрийн үндсийг сүйтгэх нь бага тул харьцангуй богино хугацаанд нөхөн сэргээх бололцоотой.

5. Хорт хөнөөлт ургамал, нутгийн орогномол өвчинЗарим бэлчээр нь дотроо аль ч төрлийн мал иддэггүй ба малд хортой, ямар нэг хэмжээгээр хөнөөл учруулдаг ургамалтай байдаг. Хорт ургамлууд нь дотроо хор ихтэй, дунд зэрэг, хор багатай гэж хуваагдах ба эдгээрийг малд хордлого өгөх чанараар нь ангилна. Хорт хөнөөлт ургамалтай бэлчээрийн төрөл, түүний нийт бүрхэцэд эзлэх хувь, хамрах хүрээг мэргэжлийн хүний оролцоотой тогтоох нь чухал. Хорт ургамал нь нийт бүрхэцэд их, бага хувийг эзэлж маш таруу байрлах боловч малд идэгдсэн тохиолдолд хэд дахин илүү хор хөнөөл учруулах тул итгэлцүүр нь зөвхөн бүрхэцэд эзэлж байгаа хувиар хязгаарлагдахгүй, хор хөнөөлийн төвшингөөр тогтоогдоно.

6. Бут сөөг, чулуу, хад асга зэрэг саад бэрхшээлМанай орны хойд хэсэг буюу ширэнгэ ойтой хэсгийн захаар малд идэгддэггүй болон бага идэгддэг, мал дотор нь нэвтэрч орох боломжгүй бут ширэнгэ эзэлсэн байдаг тул тийм бэлчээрийн үнэлгээг бут сөөгний нийт бүрхэцэд эзэлж байгаа хувиар бууруулна.

Гэхдээ бут сөөг нь сийрэг тархацтай, нийт бүрхэцийн 10-25%-иас хэтрэхгүй тохиолдолд бэлчээр ашиглалтанд онцын хүндрэл учруулахгүй ба харин ч нөмөр нөөлөг

Page 33: газрын кадастр

болж эерэг нөлөө үзүүлэхтул үнэлгээг бууруулах шаардлагагүй. Нийт бүрхэцийн 25%-иас дээш хувийг эзэлж байвал үнэлгээг бууруулах ба доорх итгэлцүүр хэрэглэнэ.

Нийт бүрхэцэд эзлэх хувь Тархалтын зэрэгЧанарын үнэлгээнд нөлөөлөх итгэлцүүр

10-25 Бага 1,025-50 Дунд 0.6-0.7560-80 их 0.3-0,5

Эдгээр хүчин зүйлүүдийн газрын үнэлгээнд нөлөөлөх түвшинг тогтоохдоо онц нөлөө үзүүлэхгүй буюу тохиромжтой, дундач нөхцлийг 1,0 гэж үзээд түүнээс давуутай буюу дутагдалтай нөхцөлд ±1 гэсэн итгэлцүүр өгнө.

Эдгээр олон хүчин зүйлүүд нь нэг бэлчээрт нэгэн зэрэг нөлөөлөх нь ховор ба зөвхөн 2-3 хүчин зүйл зэрэг нөлөөлж болох юм.

Монгол орны 230 гаруй төрлийн бэлчээрийг чанарын үнэлгээгээр 6 зэрэг болгон ангилна. Үүнд:

85-100 оноотойг 1-р зэрэг 70-84 оноотойг 2-р зэрэг 54-69 оноотойг 3-р зэрэг 38-53-ийг 4—р зэрэг 22-37 оноотойг 5-р зэрэг 22-оос бага оноотойг 6-р зэрэг гэж.

37. Хадлангийн газрын чанарын буюу экологийн үнэлгээ

Хадлангийн газрын чанар нь бэлчээрийн нэгэн адил байгалийн өвс ургамлын ургац шимт чанараар тодорхойлогдох тул түүний чанарын үнэлгээг га-гийн ургац, шингэх уураг, тэжээлийн нэгжийн үржвэрийг хамгийн өндөр оноотой хадлангийн үзүүлэлтэд хувааж 100 онооны системд оруулах замаар тодорхойлно.

Онцлог нь хадлангийн газрын чанарын үнэлгээг шууд га-гаас авч байгаа ургац шимт чанараар тодорхойлогдох учир цаг уурын болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөл багатай. Зөвхөн талхагдал, саад тотгор, чулуулаг зэрэг цөөхөн хэдэн хүчин зүйл нөлөөлж болох юм.

Чанарын үнэлгээни

й зэрэг

Чанарын оноо

Шинж чанар, байршил

1 70-100Ойт хээрийн бүсийн ойн зах, нам уулсын бэл хормой, голын хөндийд тохиолдох алаг өвс-үетэнт, үетэн-алаг өвст, хадлан

га-гийн ургац 8,5 ба түүнээс дээш

2 40-69Ойт хээрийн бүсийн бэсрэг уулын нуга, голын хөндий,

нуурын хөвөөгөөр тохиолдох улалж-алаг өвст, үетэн-алаг өвст, хүрэн толгой-алаг өвст

3 20-39Их нуурын хотгор, говийн баянбүрдийн усалгаатай болон

Дорнот талын усалгаагүй ургац их тэй хадлан

4 20-иос багаГовийн дэрст нам хотсын дэрс-улалжит, зэгст бэлчээр, шимт

чанар өндөр биш

Хадлангийн газрыг усалгаатай, усалгаагүй гэж бүсчилсний дараа экологийн бүлгээр ялгаж үнэлбэл илүү ойлгомжтой болдог. Аймаг, сум бүрийн хадлангийн газрыг 1970-1980-аад оны үеийн судалгаагаар илрүүлж тогтоосон байдаг боловч одоо зарим талбай ашиглалтын буруу үйл ажиллагаа байгалийн өөрийнх нь нөлөөллөөр талхлагдах буюу цөлжилтийн байдалд орж хадлан авах бололцоогүй болсон тохиолдол их байна.

Page 34: газрын кадастр

Иймд дээрх үнэлгээний зарчим аргачлалыг баримтлан хадлангийн талбайд шинээр үнэлгээ хийж зэрэглэх болон шаардлага хангахгүй хэсгийг данснаас хасах ажлыг газрын кадастрын ажлын хүрээнд явуулах шаардлагатай.

38. Газрын төлбөрийн тухай

Газрын төлбөр гэсэн ойлголт зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс эхлэн Монгол оронд бий болсон. 1920-оод онд тариалангийн газрыг 3 зэрэг болгон үнэлж нэгж талбайн түрээсийн төлбөрийг тогтоон мөрдөж байсан. 1976 оноос гадаадын иргэн, хуулийн этгээдийн ашиглаж буй газарт төлбөр ноогдуулах хууль эрхийн актжжд гарч түүнийг дагаж мөрдөж эхэлсэн.

1992 онд УБ хотод 1 га газрын суурь үнэлгээг 410мян₮-өөр тогтоож газрыг төлбөртэй ашиглуулах болсон бөгөөд энэ үнэлгээг 1997 онд шинэчилж 1 га газрын суурь үнэлгээг 440сая ₮-өөр тогтоосон. Газрын тухай МУ-ын хууль газар ашиглалт төлбөртэй байх зарчмыг хуульчилж 1997 онд газрын төлбөрийн тухай хууль тогтоомж гарснаар газрын албан ёсны эдийн засаг бий болсон гэх үндэстэй.

Газрыг үнэ төлбөргүй ашиглаж байх үед түүнтэй зохисгүй харьцах, аж ахуйч бус хандлагууд нэлээн зонхилж байжээ. Үнэ төлбөртэй ашиглах болсноор газарт хандах хандлага газар ашиглалтын чиглэлүүд өөр өөрийн онцлогоор ялгарч эхэлсэн байна. газрын төлбөр төлөгч нь газар эзэмшин ашиглаж буй МУ-ын ИААНБ, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын харъяат болон харъяалалгүй хүн байж болно. Төлбөр ноогдуулах газар нь газар эзэмших, ашиглах гэрээний дагуу ГНС-ийн 6 үндсэн ангилалд хамаарах газар байна. Газрын төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжийг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

1. Бэлчээрийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийг уг бэлчээрийн нэгж талбайн суурь үнэлгээний хувиар хонин толгойд шилжүүлсэн малын толгой тутамд

2. ЗШСГ-ын км тутамд доод хязгаар 1500₮, дээд хязгаар 7500₮3. Газрын төлбөрийг 1га газрын суурь үнэлгээний хувиар тогтооно.

Тогтоохдоо эзэмшил, ашиглалтад олгосон газрынх хэмжээгээр тооцно.

Газрын төлбөрийн хувь хэмжээ1. Газрын төлбөрийг түүний суурь үнэлгээнээс заасан үзүүлэлтээр дараах хязгаарт багтаан хувь, хэмжээгээр тогтооно.

Нэг хонин толгойд ноогдуулах бэлчээрийн газрын төлбөрийн хязгаар 0.01-0.03хувь

Эзэмшиж ашиглаж байгаа нэг га тариалан, хадлангийн газрын төлбөрийн хязгаар 0.01-0.03хувь

Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар 0.1-1хувь

ЗШСГ-ын км тутамд доод хязгаар 1500₮, дээд хязгаар 7500₮ Бусад газрын төлбөрийн хязгаар 0.01-0.03хувь

2. Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан ХАА-н үнэлгээний тойрог, ХТБСГ-ын зэрэглэл тус бүрээр тогтооно. 3. ХАА-н барилга байгууламжийн дэвсгэр газрын төлбөрийг тухайн нутаг дахь хамгийн ойр орших хот тосгон бусад суурины газрын төлбөрийн хэмжээг 2 дахин багасгаж тооцно. 4. Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсгийн газрын төлбөрийг уг газар нь уурхайн эдэлбэрт олгохоос өмнө ХАА-н үнэлгээний тойрог, хот тосгон бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байсныг харгалзан 2 дахин өсгөж тооцно.5. Ойн болон усан сан бүхий газрын төлбөрийг хот тосгон бусад суурины газрын төлбөрийн хэмжээг өсгөж тооцно.6. Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ИААНБ-ын газрын төлбөрийг уг газар нь ХАА-н үнэлгээний

Page 35: газрын кадастр

тоог ХТБСГ-ын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан 3 дахин өсгөж тооцно.7. Аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот тосгон бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно.8. Эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэргүйгээр атаршуулсан болон өнжөөсөн газрын төлбөрийг тухайн тойргийн тариалангийн талбайн төлбөрийн хэмжээгээр тооцно.

Газар ашиглалтын хэв шинжээс шалтгаалж газрын төлбөрөөс чөлөөлдөг. 1. Малчин өрхийн бэлчээр хадлангийн газар2. Тус улсын иргэний аж ахуйн эзэмшиж ашиглаж байгаа 0.07 хүртэл х газрыг

төлбөрийн 90хувиар3. ИААНБ-ын хилийн зурвас газрын төлбөрийг чөлөөлнө. 4. Байгаль, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалахад зориулсан иргэний

газрыг чөлөөлнө. 5. Цэцэрлэг, ясли, хүүхдийн зуслан, ЕБС, асрамжийн газрын эзэмшиж ашиглаж буй

байгууллагын бүх төлбөрийг чөлөөлнө.6. ИААНБ-ын газар ашиглалтын хүрээнд хөрсний бүтцийг сайжруулах, олон наст

болон буурцагт ургамал тариалсан талбайг эзэмшиж ашигласны төлбөрөөс чөлөөлөх, эхний 5 жилд чөлөөлнө.

7. ИААНБ-ын шинээр тариалсан олон наст ургамал, жимс жимсгэны талбайг эзэмшиж, ашигласны төлбөрөөс анхны ургац өгөх хүртэлх хугацаанд чөлөөлдөг.

Газрын төлбөрийн хувь хэмжээг газар эзэмших, ашиглах гэрээнд тусган хэрэгжүүлсний дагуу эзэмшүүлэх ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол улирал бүрийн эхнйи 25ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болдог.Газрын төлбөрөөс олсон орлогын зарим хувийг төрийн өмчийн газрыг хамгаалах нөхөн сэргээх газар зохион байгуулалтын арга хэмжээнд зарцуулдаг. Газрын төлбөртэй холбогдсон харилцааг газрын төлбөрийн тухай хууль болон ЗГ-ын 152-о тогтоол, бусад эрхзүйн актуудаар зохицуулна.

39. Газрын дуудлага худалдаа

Газрыг тодорхой захиран зарцуулах эрхийн хүрээнд зах зээлийн хуулиар өрсөлдөөнт хэлбэрт тулгуурлан худалдах, худалдан авах үйл ажиллагааг газрын дуудлага худалдаа гэнэ.

МУ-ын иргэн гэр бүлийн гишүүдийн хамт хамтран өмчлөх хэлбэрээр түүнд заасан зориулалтаар газар өмчлөх эрхийг дуудлага худалдаагаар авч болно. Харин ИААНБ-д газар эзэмшүүлэх дуудлага худалдаа, гадаадын иргэн, харъяалалгүй хүнд газар ашиглуулах эрхийн дуудлага худалдааг тус тус явуулж болно.

Дуудлага худалдааг тухайн шатны ЗД-ын томилсон комисс зохион байгуулж болно. Дуудлага худалдааг албадан болон сайн дурын үндсэн дээр явуулж болно. Манай орны практикт газрын дуудлага явуулах өдрөө өмнө тухайн газрын мэдээлэл хэвлэх, мэдээллийн хэрэгслээр цацагдсан байх ёстой. Мэдээлэлд дараах зүйлсийг тусгана.

1. Дуудлага худалдааны анхны үнэ2. Явагдах огноо3. Явагдах журам4. Тухайн газрыг үнэлсэн мэргэжлийн байгууллагын үнэлгээ, дүгнэлт

Нэмэлт мэдээлэлд дараах мэдээлэл орно.1. Газар өмчлүүлэх тухай шийдвэр2. Тухайн газрын план зураг, хил хязгаар, газарзүйн координат3. Объектын хамт хүрч буй үнэ4. Талбайн хэмжээ

Өмчийн дуудлага худалдааны татвар нь эхний үнийн 10% байна.

Хот тосгон бусад суурины газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнийдуудлага худалдааны анхны үнэ

Page 36: газрын кадастр

Суурин газрын1м2 газрын эзэмших,

ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ

Зэрэглэл Хүн амын тоо Нэр

Нийслэл

500-500.0

Улаанбаатар 2200

Улсын зэрэглэлтэй хот

ДарханЭрдэнэт

Чойбалсан

15001000600

Аймгийн зэрэглэлтэй хот

30.0-50.0Хэнтий, Өлгий, Мөрөн,

Цэцэрлэг, Ховд , Улаангом, Сүхбаатар

250

15.0-30.0

Баянхонгор, Баруун-Урт, Сайншанд,

Өндөрхаан, Зуунмод, Даланзадгад, Арвайхээр,

Булган, Мандалговь, Чойр, Тосонцэнгэл,

Зүүнхараа

200

0.5-15.0 Сумын төв 1500.5 хүртэл Бусад суурин 100

Хэнтий аймгийн Өндөрхаан ШТС-н зориулалтаар II бүс200x500=100000₮x2.7=270000₮

Тариалангийн газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага,худалдааны анхны үнэ

Д/дГазрын

үнэлгээний тойргийн индекс

Зэрэглэл

1 га тариалангийн талбайн эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага

худалдааны анхны үнэҮр тариа

тэжээлийн ургамлын

Төмс, хүнсний ногоо, бусад

1ХУ

Хангайн уулархаг

123

520043001900

15800130005700

2АУ

Алтайн уулархаг

123

23001200500

700035001500

3ГТ

Говийн талархаг

123

25001100200

750034002400

Талархаг

123

760040002700

12700110008200

40. Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээ

ИРГЭНД ӨМЧЛYYЛЭХ ГАЗРЫН YНЭЛГЭЭНИЙАРГАЧЛАЛ

Page 37: газрын кадастр

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын үнийг тодорхойлоход энэхүү аргачлалыг мөрдөнө.2. Энэхүү аргачлалаар тодорхойлсон үнэ нь иргэнд өмчлүүлэх газрын худалдах үнэ, дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх тохиолдолд дуудлагын худалдааны доод үнэ байна.3. Иргэнд өмчлүүлэх газрын үнийг газар ашиглалтын үндсэн зориулалтаас нь шалтгаалан дараахь байдлаар тодорхойлно:

3.1. гэр бүлийн хэрэгцээний болон газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын үнэ;

3.2. газар тариалангийн зориулалтаар өмчлүүлэх газрын үнэ.4. Гэр бүлийн хэрэгцээний болон газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын үнийг тодорхойлоход дараахь зарчмыг баримтална:

4.1. гэр бүлийн хэрэгцээний болон газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газар нь тухайн хот, тосгон, бусад суурины газрын аль зэрэглэлдхамаарагдаж байгаа, ямар суурь үнэлгээтэйг “Газрын төлбөрийн хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 25-ныөдрийн 152 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг үндэслэн тогтооно;

4.2. гэр бүлийн хэрэгцээний болон газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын үнийг тодорхойлохдоо хот, тосгон, бусад суурин газрын газрын суурь үнэлгээ, байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон байгаль, экологийн нөхцөлийг харгалзан үзнэ;

4.3. энэ аргачиллын 4.2-т заасан ялгаварт нөхцөлийг дор дурдсан итгэлцүүрээр илэрхийлэх бөгөөд итгэлцүүрийг хэрэглэхдээ төвөөс гадагшлах тутам буурах зарчмыг баримтална:

4.3.1. нийслэл, улсын зэрэглэлтэй хотод 1,0-0,3;4.3.2. аймгийн зэрэглэлтэй хотод 1,0-0,5;4.3.3. сумдын төв, бусад суурин 1,0-0,6.

4.4. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн З дахь хэсэгт зааснаар сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар энэ аргачиллын 4.3-т заасан итгэлцүүрийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга иргэнд өмчлүүлэх газрын үнийг тогтооно.

Жишээлбэл, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ, зам харилцаанаас алслагдсан газарт иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м2 газрыг өмчилж авахаар хүсэлт гаргасан гэж үзээд уг газрын үнийг тодорхойбол:

Энэ тохиолдолд Улаанбаатар хотын 1 м2 газрын суурь үнэлгээ болох 44000 төгрөгийг инженерийн шугам сүлжээ, зам харилцаанаас алслагдсан нөхцөлийг харгалзан энэ аргачиллын 4.3.1-д зааснаар 0,3 гэсэн итгэлцүүрээр үржүүлэхэд тухайн бүсийн 1 м2 талбайн үнэ 13200 төгрөг болж байна.

Өөрөөр хэлбэл тооцоолсон бүс дэх 700 м2 талбайн үнэ нь:13200төг/ м2 х 700 м2 = 9240000 төгрөг болно.

5. Газар тариалангийн зориулалтаар өмчлүүлэх газрын үнийг газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаагаар тогтоогдсон нэгж талбар бүрээр тодорхойлно.6. Газар тариалангийн зориулалтаар өмчлүүлэх газрын үнийг тодорхойлоход дараахь зарчмыг баримтална:

6.1. газар тариалангийн зориулалтаар өмчлүүлэх газар нь Монгол Улсын газрын нэгдмэл сангийн үнэлгээний тойргийн хуваарийн аль тойрогт хамаарагдах, 1 га тариалангийн газрын суурь үнэлгээг Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын 1, 3 дугаар хавсралтыг үндэслэн тодорхойлно.

6.2. өмчлүүлэх газрын нэгж талбар бүрийн хөрсний шинж чанар, төлөв байдлын Хүснэгт-1-д заасан үзүүлэлт бүрт тохирох итгэлцүүрээр суурь үнэлгээг үржүүлэн 1 га газрын үнийг тооцно.

Хүснэгт-1

Page 38: газрын кадастр

Жишээлбэл, Төв аймгийн Өндөрширээт сумын нэг өрх газар тариалангийн зориулалтаар 9/234 нэгж талбарын дугаартай талбайг өмчилж авахаар хүсэлт гаргасан гэж үзээд үнийг нь тодорхойлбол:

а/ Төв аймаг нь Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу газрын үнэлгээний Хангай Хэнтийн уулархаг тойрогт хамаарагдах бөгөөд 3 дугаар хавсралтын дагуу 1 га тариалангийн газрын суурь үнэлгээ 3859000 төгрөг болно;

б/ тухайн нэгж талбарын хөрсний шинж чанар, төлөв байдлын үзүүлэлт бүрээр итгэлцүүрийг сонгон авахад дараахь байдалтай байна:

в/тухайн тойргийн 1 га тариалангийн газрын суурь үнэлгээг сонгосон итгэлцүүрүүдээр үржүүлбэл 1 га талбайн үнэ нь:

3859000төг/га х 0,6 х 0,8 х 0,9 х 0,9 х 0,6=900227 төг/га болж байна.г/өмчлүүлэх тухайн 234 га талбайн үнэ нь нийт:

900227төг/га *234 га=210653118 төгрөг болно.

41. Газрын нөөцийн кадастрын үүсэл хөгжил

Газрын нөөцийн кадастр нь монгол орны хувьд харьцангуй шинэ ойлголт юм. 1972 оныг хүртэл газрын нөөцийн бүртгэл эрхлэх эрхзүйн орчин бүрдээгүй байсан учир газар зохион байгуулалтын мэргэжлийн байгууллага өөрийн санаачлагаар тэр үеийн ЗХУ-ын туршлагад түшиглэн ГНС-ын тайлан гаргах, зарим төрлийн газрудын тооллого хийх ажил хийж байсан. 1959 онд улс даяар явагдсан аж ахуй хоорондын ГЗБ-лалтын материалд түшиглэн тэр үеийн ХААЯамны ГЗБ-лалтын экспедиз мөн яамны ГЗБ-лалтын хэлтэс хамтран МУ-ын газрын сангийн ерөнхий баланс гаргах оролдлого хийжээ.

Энэ ажлын үед ГНөөцийг ЗХУ-ын туршлагаар газрын фондуудад хувааж харин АА-н газрыг дотор нь хадлан, тариалан, бэлчээр, тариаланд тохиромжтой атар газар, ХАА-д тохиромжгой бусад газар гэж ангилан тус тусынх нь эзлэх талбай хувийн жинг гаргасан.

МОрны зарим төрлийн газрыг тоолж бүртгэн нөөцийг тогтоох, улмаар эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт болон ГМ-ийн зорилгоор ашиглах ажил 1950-иад оны сүүлчээс нилээд эрчимтэй хийгдэх болсон.

Газрын тооллого бүртгэлийн эдгээр ажил нь ХАА-н болон ой модны аж үйлдвэрийн салбарыг үүсгэн хөгжүүлэхэд байршил, хүчин чадлыг тогтоон мэдээллийн эх сурвалжийн үүргийг амжилттай гүйцэтгэсэн.

1960-аад оны дунд үеэс газар ашиглагчдын тариаланд ашиглаж буй болон атаршуулсан талбайг зураглалын аргаар бүртгэх ажил 1970-аад оноос аймаг сумдын хадланд тохиромжтой болон сайжруулах хадлангийн эргэлтэнд оруулж болох газрын нөцийг судалж тогтоох, зураглаж бүртгэх зэрэг тоо бүртгэлийн ажил эрчимтэй хийгдэж эхэлсэн.

1971-1972 онд хот тосгон суурингуудад албан ёсоор эдэлбэр газар зааглан олгох ажил хийгдсэнээр хот, тосгон, бусад суурины газрын тоо бүртгэл анх хийгдэж, мэдээлэл нь ГНөөцийн бүртгэлд албан ёсоор оржээ.

1974-1975 онд өмнөх жилүүдэд газрын тооллого бүртгэлийн талаар хийсэн ажлуудын мэдээлэлд түшиглэн бүх сум, аймаг, нийслэл, улсын хэмжэгээр газрын нөөцийн шинэчилсэн бүртгэл буй болгож газрын нэгдмэл фондын баланс, тайлан хэмээх баримт бичгийг үйлдсэн нь манай улсын анхны албан ёсны ГНөөцийн бүртгэл буюу газрын сангийн данс бүртгэл байжээ.

Шинээр бүрэлдэн буй болсон эрхзүйн орчны дагуу 1995 эхлэн газрын сангийн данс бүртгэлийг дараах шатлалтай хөтлөх болсон. Үүнд:

1. Сум, дүүргийн газрын сангийн дэлгэрэнгүй бүртгэл2. Аймаг нийслэлийн газрын сангийн данс бүртгэл

Page 39: газрын кадастр

3. Улсын газрын нэгдсэн тайлан1974 оноос хөтлөгдөж байсан ГНөөцийн бүртгэлээс 1995 оны газрын сангийн данс бүртгэл нь зарчмын хэд хэдэн онцлог ялгаатай. Үүнд:

Газрын сангийн үндсэн ангилал өөрчлөгдсөн Газрын тоо бүртгэл явуулах зарчмыг өөрчилсөн Газрын үндсэн ангилал доторх ашиглалтын зориулалт, эдлэнгийн ялгааг газар

ашиглал-газрын бүрхэвчийн ангиллын зарчимд тулгуурлан шинэ ангилаа бий болгосон.

Байгаль орчин-экологийн менежментийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэ мэдээллүүд оруулсан.

Газрын эдийн засгийн харилцааг илэрхийлэх зарим мэдээллүүдийг бас мөн шинээр оруулсан

Газрын эрхзүйн статусын хуваарилагдсан байдлын мэдээллүүд шинээр оруулсан. Улсын тусгай хэрэгцээний газрын дэлгэрэнгүй бүртгэл хөтлөгдөх болсон.

Газрын нөөцийн кадастр нь ГМенежментийг шаардлагатай мэдээллээр дэмжиж байх үндсэн зорилготой. Газрын нөөцийн кадастрын мэдээллийг шинэчлэх эх үүсвэрүүдэд зориуд зохион байгуулсан газрын тоо бүртгэлийн мэдээлэл, газар ашиглалт газрын бүрхэвчийн судалгаа, зураглалын материал, газрын мониторингийн мэдээлэл, газрын хяналт шалгалтын материал, газрын нөөцийн үнэлгээ, газар хуваарилалт олголтын материалууд зэрэг өргөн хүрээтэй мэдээллүүд багтана.

Газрын нөөцийн кадастрын мэдээллийн шинэчлэлтэд анхдагч ба хоёрдогч мэдээлэл, газрын болон тандан судалгааны материалыг өргөн ашиглах боломжтой.

Газрын нөөцийн бүх төрлийн өөрчлөлт нь тодорхой нэг цаг үед тогтмол гарч байдаггүй, тодорхой үелэлгүй, жилийн дотор тодорхойгүй хугацаанд энд тэнд гарч байдаг онцлогтой тул газрын кадастрын мэдээлэлд оруулах холбогдох өөрчлөлтийг Газрын тухай хуульд заасны дагуу жил бүрийн 12-р сарын 01-ний байдлаар тасалбар болгон авдаг. Газрын нөөцийн кадастрын мэдээллийн чухал бүрэлдэхүүн хэсэг газрын нэгдмэл сангийн тайлан нь 12 сарын 15-ны дотор гаргаж аймаг нийслэлд тайлагнадаг-Сум дүүргийн газрын нэгдмэл сангийн тайлан, дараа оны 01 сарын 15-ны дотор газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнадаг-Аймаг нийслэлийн газрын нэгдмэл сангийн тайлан, мөн оны 3 сард багтаан ЗГ-т танилцуулдаг-Улсын газрын нэгдмэл сангийн тайлангаас тус тус бүрдэж байна.

42. Газрын нөөцийн бүртгэл, түүний мэдээлэл (байгаа)

Газрын нөөцийн бүртгэл нь юуны өмнө газрын нөөцийг хуваарилах, захиран зарцуулах ажиллагааг хэрэгжүүлэх, зүй зохистой ашиглалтыг хангах, газрын нөөцийг хадгалах, хамгаалах болон газартай холбоо бүхий бусад нийгмийн харилцааг удирдан зохицуулахад анхдагч ач холбогдолтой.

Газрын бүртгэлийн үйл ажиллагааг үндсэн 2 төрөлд хуваана.1. Газрын нөөцийн бүртгэл2. Газрын эрх зүйн байдлын бүртгэл

Газрын нөөцийн кадастр эрхлэх гол арга нь газрын нөөцийн бүртгэлийг эрхлэх явдал бөгөөд түүний мэдээллийн агуулгын гол цөм нь газрын байршил, хэмжээ, чанар, төлөв байдал, ашиглалт хамгаалалтад холбогдох байгаль, экологи, эдийн засаг, социол ач холбогдол бүхий мэдээ мэдээллүүд байдаг.

Газрын нөөцийн бүртгэлийн мэдээллийн агуулга нь аливаа газрын хэмжээ, орон зайн байрлал, нөхцөл нөөц, чанар төлөв байдал, ашиглалт хамгаалалт, газрын нөөцийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн болон газрын сангуудад хуваарилагдсан байдлын талаар тухайн үеийн бодит тодорхой мэдээллээр нийгмийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэгдсэн байх ёстой.

Газрын нөөцийн бүртгэлийн мэдээллийг бүрдүүлж шинэчлэх зорилгоор газрын тоо бүртгэл хэмээх арга хэмжээг зохион байгуулдаг. Газрын тоо бүртгэлийн үр дүнд бий болсон мэдээ мэдээллийг боловсруулан газрын нөөцийн бүртгэл буюу газрын сангийн данс бүртгэлийг хөтөлнө. Газрын сангийн данс бүртгэлийг төрөөс эрхлэхээс гадна газар эзэмшигч өөрөө эрхэлж болно. Тодорхой засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрийн

Page 40: газрын кадастр

хэмжээгээр төрөөс тогтоосон журам, дүрмийн дагуу мэдээллийг бүрдүүлж тогтмол системтэй хөтөлж буй газрын сангийн данс бүртгэл нь цогц мэдээлэл гэсэн утгаараар газрын нөөцийн кадастр юм.

Газрын нөөцийн кадастрын мэдээллийн агуулгыг дараах байдлаар төрөлжүүлэн ангилж болно.

1. Газрын нөөцийн хуваарилагдсан байдлын мэдээлэлА. Нийтийн өмчлөлд буй газар /төрийн/

а. Иргэн хуулийн этгээдэд гэрээгээр эзэмшүүлсэн газарб. Иргэн хуулийн этгээдэд гэрээгээр ашиглуулж буй газарв. Тусгай хэрэгцээнд зориулагдсан газарг. Нийтээр ашиглаж буй газар

Б. Иргэн хуулийн этгээдийн хувийн өмчид буй газар2. Газар ашиглалт, газрын бүрхэвчийн бүтэц бүрэлдэхүүн3. Газрын чанар, төлөв, төрх байдлын мэдээлэл4. Газрын татвар төлбөрийн ноогдуулалт, хуваарилалтын тухай мэдээлэл5. Газрын доройтол эвдрэл, газар хамгаалах талаар авч буй арга хэмжээний

мэдээлэл6. Газарт төрөөс тавьж буй хяналтын тухай мэдээлэл7. Зарим төрлийн газар ашиглалтын үр дүнгийн мэдээлэл

Газрын кадастрын бүртгэлд оруулахын тулд улсын нийт нутаг дэвсгэр, кадастрын нутаг дэвсгэрийн бүс болон газрын кадастрын бүртгэлийн бүсүүдэд урьдчилан хуваана. Газрын кадастрын нутаг дэвсгэрийн бүс нь засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэр болон газрын менежментийн албан ёсоор тогтоосон онцгой горимын бүс, улсын тусгай хэрэгцээний газрын бүс, газрын сангийн үндсэн ангиллын бүсчлэлээс бүрдэнэ.

Газрын тоо бүртгэлд зургийн масштабыг зөв сонгох нь мэдээллийн бүрэн байдал, чанар, ажлын өртөг зардал, зарцуулах хугацаа зэрэгт чухал нөлөөтэй. Газрын тоо бүртгэлийн мэдээллийг цуглуулах, баримтжуулах үндсэн аргын 1 нь зурагласан мэдээллийн арга буюу газрын тоо бүртгэлийн план зургийг үйлдэх арга юм.

43. ГНС-ийн тоо бүртгэл, түүнгийг хөтлөн явуулах

Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл гэж газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл эрхлэх үйл ажиллагааг хэлнэ.

Газрын улсын бүртгэл гэж тодорхой хил заагаар бусад газраас тусгаарлагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг эзэмшиж, ашиглах эрх, түүний шилжилтийг бүртгэж баталгаажуулах үйл ажиллагааг хэлнэ.

Газар эзэмшил ашиглалтад олгосоноос үл хамааруулан газрын тоо бүртгэлийг газрын нэгдмэл сангийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр хөтлөж, газрын мэдээллийн улсын санд оруулна. Газрын тоо бүртгэлд газрын үндсэн ангилалын газрын хэмжээ, түүний төлөв байдал, чанар тэдгээрийн өөрчлөлтийг тусгана

Газрын тоо бүртгэлийг 7 зарчмын дагуу явуулдаг.1. Газрын тоо бүртгэлийг нэгдмэл аргачлал, 1 журмын дагуу явуулах зарчим нь янз

бүрийн түвшинд гүйцэтгэсэн газрын тоо бүртгэлийн үр дүнд гарч буй мэдээлэл нь харилцан уялдсан өөр хоорондоо тайлбарлаж болохуйц, нэгдсэн баланс гаргаж болохуйц байх боломжийг олгодог.

2. Газрын тоо бүртгэлийн бодит байдлыг илтгэх зарчим нь газрын төлөв байдал, ашиглалтын байдлыг илэрхийлэх үзүүлэлтүүдийг газрын тоо бүртгэл явагдаж байгаа үеийнхээр нь харуулах боломж олгодог.

3. Газрын тоо бүртгэлд газрыг бүрэн хамруулж мэдээллийг бүрэн хамруулах зарчим нь газрыг хэн ашиглаж байгааг болон ашиглаж буй үгүй эсэхийг харгалзахгүйгээр ГНС гэсэн утгаар нь хандаж бүх газрыг бүртгэлд орхилгүй, давхцалгүйгээр бүртгэх боломжийг олгодог.

4. Газарт байгалийн үйл явц болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр түүнчлэн ашиглалтын зориулалтаас болж тоо чанар, бүтэц бүрэлдэхүүнийг тасралтгүй явуулах зарчим юм.

Page 41: газрын кадастр

5. Газрын тоо бүртгэлийн мэдээллүүд ойлгомжтой, хангалттай, нарийвчлалтай байх зарчим нь тоо бүртгэлд зориулан ашиглаж буй картографийн суурь материалын чанар, масштабын тохиромж, байрзүйн тусгал зэргийг хэр үнэн зөв, хангалттай харуулсан зэргээс хамаарна.

6. Газрын тоо бүртгэлийн мэдээллийн нүдэнд тусахуйц зарчим нь газар ашиглалт, газрын бүрхэвчийн төрөл, түүний контурын хил зааг, байршил хэмжээний картографийн аргаар дүрслэхдээ энгийн нүдэнд газар орны байдал ойлгомжтой дүрслэхийг шаарддаг.

7. Газрын тоо бүртгэлийн ашигтай байх зарчим нь шаардлагатай бага зардлаар хэрэгцээтэй бүх мэдээллийг цуглуулах юм.

Газрын тоо бүртгэл нь анхдагч ба урсгал гэсэн 2 хэлбэрээр явагддаг.Анхдагч бүртгэлийг зураглал, хэмжилт судалгааны аргуудаар хослон явуулж

бүртгэлийн зураг гарган газрын сангийн данс бүртгэлийн маягтыг бөглөн тайлан бичиж бичиг баримтын хэлбэрт оруулдаг.

Анхдагч бүртгэлийг 3 үе шаттай явуулна.1. Бэлтгэл ажил2. Газар дээрхи судалгаа буюу хээрийн судалгаа3. Мэдээллийн боловсруулалт

Анхдагч бүртгэлээр бий болсон мэдээллийг орчин үеийн түвшинд байлгах буюу тоо бүртгэлийг тасралтгүй явуулах зарчмыг хангахын тулд урсгал бүртгэлийг явуулдаг.

Урсгал бүртгэл нь зарчмын хувьд жил бүрийн эсвэл тодорхой хугацааны дотор давтан хийгддэг. Урсгал бүртгэлийн үед анхдагч бүртгэлээс хойш болон өмнөх урсгал бүртгэлээс хойш гарсан өөрчлөлтийг илрүүлэн мэдээллийг шинэчлэх, газрын сангийн талаар засаг захиргааны нэгж болон төв байгууллагуудад шаталсан журмаар тайлагнаж байх нөхцөлийг хангадаг.

44. ГНС-ийн тайлан гаргах

Газрын нэгдмэл сангийн тайлан гаргах, хүлээн авахад энэ журмыг дагаж мөрдөнө. Газрын нэгдмэл сангийн тайлан нь 3 төрөлтэй.

1. Сум дүүрэг2. Аймаг нийслэл3. Улсын

Газрын хэмжээг аймаг, нийслэл, сум дүүргийн тайланд га-аар, улсын нэгдсэн тайланд 1000га-аар илэрхийлнэ. Газрын тайланг ГНС-ийн өмнөх жилийн тайлан, тухайн жилийн кадастрын үр дүнг үндэслэн гаргана. Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэлийн маягтыг газрын харилцааны асуудал эрхэлсэн ЗГ-ын эрх бүхий байгууллага, ГНС-ийн маягтыг Засгийн газар батална.Газрын тайлангийн бүтэц, агуулгаБүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн газрын тайлан нь:

1. Засгийн газраас батлагдсан маягтуудаар гарсан тоон мэдээлэл2. Тухайн нутаг дэвсгэрт тайлант онд газрын талаар хийгдсэн ажлын дэлгэрэнгүй

бичмэл тайлан3. Газрын хуваарилалт, газрын улсын бүртгэл, ашиглалт, хамгаалалтын байдал,

тэдээгрийн хөдөлгөөнийг харуулсан ажлын зургаас бүрдэнэ.Тайланд ГНС-ийн удирдлага менежментийг боловсронгуй болгох болон газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар авсан зохион байгуулалтын арга хэмжээ, байгаль орчин, газрын хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын төлөв байдал чанарт гарсан өөрчлөлт, сөрөг нөлөөлөл, түүнд өгөх дүгнэлт, газрыг зохистой ашиглах хамгаалах талаар газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, тэдгээрийн талаарх дутагдал, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдад хуваарилсан байдал, түүний өөрчлөлт, ГНС-ийн үндсэн ангилал, газар ашиглалтын төрөлд гарсан өөрчлөлт шилжилтийн үндэслэл, газрын төлбөр ноогдуулалт, төлөлт зэргийг дэлгэрэнгүй тусгана. Мөн түүнчлэн тухайн онд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс болон ИААНБ-ын газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаар гарсан маргаан, тэдгээрийг

Page 42: газрын кадастр

хэрхэн шийдвэрлэсэн талаар сум дүрэг тус бүрээр тодорхой гаргасан байна. Тайланд аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, биелэлтийг заалт тус бүрээр гаргаж хавсаргана.

ГНС-ийн үндсэн ангилал, ашиглалтын төрөлд орсон өөрчлөлтийг холбогдох маягтаар гаргах бөгөөд маягтын үзүүлэлтэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тайлан дээд шатны албад шалгаж, хүлээн авах, газрын мэдээллийн улсын нэгдсэн сангийн өгөгдөхүүнийг өөрчлөх үндэслэл болно.

Газрын тайлангийн ажлын зураг, түүний масштабГНС-ийн ажлын зурагт тухайн жилийн газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын өөрчлөлтийн байршил, хил зааг, хэмжээг харуулна.Газрын тайлангийн ажлын зургийг дараах масштабын нарийвчлалаар үйлдэнэ.

1. Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:1000002. Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:5000003. Нийслэл дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:250004. Бусад хот тосгон суурины хэмжээнд газрын хэмжээнээс хамааруулан 1:25000-

1:2000Ажлын зурагт масштабаар илэрхийлэх боломжгүй өөрчлөлтийн байршлыг масштабын бус тэмдгээр харуулж, шаардлага хангаж чадахуйц нарийвчлал, тодорхой масштабаар харуулсан хэсэгчилсэн зургийг дагалдуулна.

Газрын тайланг баталгаажуулахСум дүүргийн газрын тайланг сумын газрын даамал, дүүргийн газрын алба гаргах

бөгөөд сум дүүргийн засаг дарга, сумын газрын даамал, дүүргийн газрын албаны дарга гарын үсэг зурж, тамга дарсан байна.

Аймаг нийслэлийн газрын тайланг аймаг нийслэлийн газрын албанаас эрхлэн гаргах бөгөөд аймаг нийслэлийн засаг дарга, газрын албаны даамал гарын үсэг зурж, тамга дарсан байна.

Сум дүүрэг, аймаг нийслэлийн тухайн оны газрын тайланг зохих шатны ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулсан байна. аймаг, нийслэлийн газрын тайланг газрын асуудал эрхэлсэн ЗГ-ын эрх бүхий байгууллага хүлээн авч нэгтгэн ГНС-ийн улсын нэгдсэн тайланг гаргана. Дараа оны 3-р сард багтаан ЗГ-т танилцуулна. Аймаг, нийслэлийн газрын тайлан, жижүүрийн зураг, бичмэл тайланг газрын улсын мэдээллийн сангийн архивт хадгална. Сүм дүүрэг, аймаг нийслэлийн газрын төлбөр, төлбөр төлөлтийн тайланг сум дүүрэг, аймаг нийслэлийн татварын байцаагч, албаар гаргуулан ГНС-ийн тайланд хавсаргана.

Дээд шатны ЗД, газрын албад болон газрын асуудал эрхэлсэн засгийн газрын эрх бүхий байгууллага газрын тайланг хүлээн авахдаа тайлангийн магадлал, тэнцэл, маягтын хөтлөлт, ажлын зургийн агуулгын бүрэн байдал, нарийвчлал, үйлдэлд нь зохих шаардлага, нөхцлийг хангаж байгаа эсэхийг хянаж хүлээн авна. Шаардлага хангаагүй газрын тайлан ажлын зургийг зохих шатны засаг дарга, газрын асуудал эрхэлсэн ЗГ-ын эрх бүхий байгууллагын шийдвэрээр засуулж дахин хийлгэхээр буцааж болно.

Маргаан хариуцлагаГазрын тайлан гаргах, ажлын зургийг хөтлөх, хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдон үүссэн маргааныг зохих шатны ЗД, газрын асуудал эрхэлсэн ЗГ-ын эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана. ГНС-ийн шаардлага хангаагүй тайланг аймаг нийслэлийн ЗД буцааж дахин гаргуулна.

45. Газрын нэгдмэл сангийн удирдлага, зохицуулалт

Газрын менежмент нь дараах 3 түвшинд хэрэгждэг. 1. Үндэсний буюу Монгол улсын2. Орон нутгийн буюу аймаг сумын3. Хэрэглэгчийн буюу эзэмшигч

Page 43: газрын кадастр

Энэ менежментийг том удирдлагын чиг үүрэг бүхий олон салбар бүхий нэгж байгууллагатай зүйрлэж болно. Энэ байгууллага хэр зэрэг амжилттай ажиллах нь түүний зорилгот хэмжээ, бүтэц, нөөц нь хэр тохирсон, ажилчдын хөдөлмөрийн босоо хэвтээ хуваарь нь хэр оновчтой байгаа, удирдлагын янз бүрийн түвшинд удирдлагын захиргаа, эдийн засаг ба социоль аргыг яаж зохицуулж хэрэгжүүлж байгаа, удирдлагын ерөнхий чиг үүргийг гүйцэтгэгчид шийдвэр гаргахдаа хэр зэрэг шинжлэх ухаанч хандаж буй зэрэг олон зүйлээс хамаарна.

Газрын менежментийн стратегийн төлөвлөлтийн мөн чанар нь улс үндэсний хэмжээний эсвэл томоохон бүс нутаг, засаг захиргааны бүрдэл, түүний нэгжийн нутаг дэвсгэрийн хүрээнд хамаарах эсвэл газрын сангийн тодорхой ангилал, төрлүүдэд хамаарах газрын бодлогын эрхэм зорилгыг тодорхойлж хэрэгжүүлэх, оновчтой бодлого хөтөлбөр аргуудыг сонгоход оршдог.

Газрын бодлогоор тодорхойлогдсон эрхэм зорилгын хүрээнд тавигдсан шийдвэрлэх асуудал, зориулалтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тодорхой ажиллагаа явуулах эрхийг холбогдох байгууллага, албан тушаалтанд олгож, эрх мэдэл шаардагдах нөөцөөр хангаж өгөх нь зориулалтыг хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл болдог.

Газрын менежментийн эрх зүйн байдал нь хууль тогтоомж, эрхзүйн нормативын актаар тодорхойлогддог бол менежментийн албадын хүчтэй, оновчтой тогтолцоог бий болгох боломж, бодлогын түвшинд шийдвэр гаргагчдын улс төрийн дэмжлэгээс хамаардаг.

Монгол улсад одоогоор бүрэлдээд байгаа газрын сангийн ерөнхий болон салбарын удирдлагын тогтолцоо нь нутаг дэвсгэрийн системээр харин тусгай хамгаалалттай газар нутгийн ерөнхий удирдлага менежмент нь салбарын болон нутаг дэвсгэрийн холимог системээр хэрэгжиж байна. газрын менежментийг хэрэгжүүлэх асуудлыг газрын сангийн удирдлагыг үйл ажиллагааны хувьд өргөн хүрээтэй, агуулгын хувьд гүнзгий шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, газрын менежментийг эрхлэн явуулах эрх зүйн орчинг аймаг нийслэлийн эрх зүйн болон засаг захиргаа нутаг дэвсгэрийн удирдлагын тогтолцооны онцлог, нийгэм эдийн засгийн тогтолцооны нарийн төвөгтэй байдал зэрэгт зохицуулан бүрдүүлж боловсронгуй болгож байх, газрын менежментийг дэмжих хүчтэй системийг төлөвшүүлж тасралтгүй хөгжүүлэн бэхжүүлж байх гэсэн 3 үндсэн чиглэлд авч үзэж болно. Нийслэл болон аль ч аймгийн нутаг дэвсгэрт хотожсон хотжиж байгаа суурьшмал амьдрал эхэлсэн, нүүдэл суудал хосолсон, дан нүүдлийн хэлбэрээр ашиглаж байгаа эзэнгүй газар зэрэг нутагшлын хэлбэрүүд хэтийн бодлого төлөвлөлт, зохицуулалтгүй урсгалын шинжтэй өрнөж байгаагийн зэрэгцээ газартай болох хөдөлгөөн, сонирхол нь энэ чиглэлийн эрх зүйн орчны бүрдэлтээс илт түрүүлж байна.

46. Планиметрээр талбай тодорхойлох аргазүй (байгаа)Талбай тодорхойлох механик арга нь газрын зураг дээр өгөгдсөн дүрсийн талбайг

планиметрээр тодорхойлоход үндэслэгдэнэ. Планиметрийг дотор нь: а. Туйлын б. Шугаман гэж ангилна

Планиметр үндсэндээ 3 хэсгээс бүрдэнэ. 1. Туйлын мөр2. Тойруулах мөр3. Тооллын систем

Тооллын механизм нь хуваарьт ялтас, дамар, верньер гэсэн 3 хэсгээс тогтоно. Тойруулах мөр дээр тооллын механизмаас гадна заагч зүү бариулын хамт байрлана. Хуваарьт ялтас нь дамрын бүтэн эргэлтийг тоолох үүрэгтэй. Түүний 1 хуваарь нь дамрын 1 бүтэн эргэлтэнд хамаарна. Дамрыг 100 хэсэгт хувааж 10 дахь хуваариудыг дугаарласан байдаг. Верньерийн тусламжтайгаар дамрын хуваарийн 1/10-ыг хүртэл нарийвчлалтайгаар тоолол авна.Тооллын механизмын хуваариас 4 оронтой тоолол авна.

1. Хуваарьт ялтас дээрээс түүний заагчийн өмнөх тоог2. Верньерийн тэг хуваарийн өмнөх дамрын дугаарлагдсан зураасны тоог3. Верньерийн тэг хуваарийн өмнөх дамрын дугаарлагдаагүй зураасны тоог

Page 44: газрын кадастр

4. Верньерийн хэддүгээр зураас дамрын хуваарийн зураастай давхцаж байгааг заасан тоог тус тус олно.Планиметрээр газрын зураг дээр өгөдсөн дүрсийн талбайг дараах томпъёогоор тодорхойлно.

1. Планиметрийн туйл нь тодорхойлох гэж буй талбайн хүрээний гадна талд оршиж

байвал

2. Туйл нь дүрсийн хүрээний дотор талд оршиж байвал

с - планиметрийн хуваарийн нэгжq - планиметрийн тогтмол

- хэмжилтийн эхний ба эцсийн тоо

Талбайг хэмжихийн өмнө планиметрийн хуваарийн нэгж ба тогтмолыг

тодорхойлох ажлыг 1 бүтэн авамжаар хэмжиж талбай нь тодорхой мэдэгдэж буй талбайг ашиглан:

Энд талбайг газрын зургийн км-ын торын талбайн хэмжээгээр авах нь зохистой

байдаг. Планиметрийн хуваарийн нэгжийг тодорхойлохын тулд түүний тооллын

механизмаас тооллыг аваад дараа нь цагийн зүүний дагуу чиглэлээр заагч зүүг кв-ын

талын шугамын дагуу тойруулан эхний цэг дээр авчран эцсийн тооллыг авна. Үүнийг

хэмжилтийн хагас авамж гэнэ.2 дахь хагас авалтын хэмжилтээр заагч зүүг цагийн зүүний эсрэг чиглэлээр

тойруулан эргүүлнэ. 2 хагас авамж нийлээд 1 бүтэн авамж болно. Планиметрийн хуваарийн нэгжийг 3-4 авамж хэмжилтээр тодорхойлсны дараа

зураг дээр өгөгдсөн дүрсийн талбайг тодорхойлох ажил эхэлнэ.

48. Геодезийн шинжлэх ухааны зорилго, ач холбогдол, ГЗБ-ийн геодезийн ШУ-ны гүйцэтгэх үүрэг

Геодези- газар хуваах гэсэн утгатай , газрын тухай эртний ШУ-ны нэг юм. Өнөөгийн сансрын эрин зууны үед нарны системийг гариг эрхэсийн нэг болж хөгжиж байна . Эрт дээр үеэс үүсэж байр орон сууц барих, газрыг хатаах, услах, усзүй, усзүйн зүй тогтлыг судлах, соёл үйлдвэрлэл , техникийн барилга байгууламжуудыг барьж байгуулах, байгалийн нөөц баялагыг судлах гэх мэт хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар хөгжиж байгаа ШУ юм. ХАА , ой , ус,ургамал, газар тариалан, барилга, геологи, уул уурхай, эрчим хүч, харилцаа холбоо батлан хамгаалах гэх мэт улс орны аж ахуйн олон салбаруудын газар ашиглахад чиглэгдсэн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулхад тухайн газар орны хотгор гүдгэр , хэлбэр хэмжээ, түүн дээрх биет юмсын байрлал зэрэг олон асуудлуудыг судлах шаардлагатай байдаг. Энэ бүх асуудлуудыг шийдвэрлэхэд тусгай хэмжилт хийж тоон боловсруулалтаар зохиогдсон геодезийн үйлдвэрийн үндсэн бүтээгдхүүн болох газрын зураг, план зураг, зүсэлтын зураг зэрэг нь онцгой ач холбогдолтой.

Геодезийн шинжлэх ухаан дараах асуудлуудыг судалдаг :1. Тусг,ай зориулалтын багажаар газар доор, агаар мандалд / хиймэл

дагуул ашиглах , агаарын зураглалд /, газрын гадарга дээрх шулууны урт, цахилгаан соронзон долгионы шулууны урт , цахилгаан соронзон долгионы тархалт , хэвтээ ба босоо өнцөгүүд хэмжих

Page 45: газрын кадастр

2. Электрон тооцоолон бодох техник ашиглан хэмжилтийн үр дүн боловсруулах

3. Зүсэлт , план , газрын зургыг хийх аргачлалыг боловсруулах 4. ШУ-ны эрдэм шинжилгээний , тээврийн, барилгын, үйлдвэрийн ,

ХАА-н гэх мэт төрөл бүрийн салбаруудад геодези, газрын зургын материалуудыг өргөн ашиглах

Газрын хил хязгаар тогтоох, зам , барилга байгууламж брих, газар зохион байгуулалтын ажлыг төлөвлөх гэх мэт бүтээн байгуулалт, судалгаа шинжилгээний, ажлын газрын зураг дээр төлөвлөж төсөл зохиох бөгөөд хэрэгжүүлэхэд гоедезийн аргыг хэрэглэдэг байна. Мөн түүнчлэн барьж байгуулсан барилгын ашиглалтын явцад геодезийн хэмжилтийн аргаар судалгаа, хяналт явуулж байдаг. Газрын менежментэд чиглэгдсэн газрын кадастрын ажилд геодезийн ШУ чухал ач холбогдолтой.

Геодези нь хөгжлийнхөө явцад ШУ-ны болон ШУ техникийн бие даасан хэд хэдэн салбаруудад ангилагдах болсон байна. үүнд:

1. Дээд геодези – дэлхий болон од гариг эрхсийн хэмжээ, хэлбэр дүрсийг судалхийн зэрэгцээ гоедезийн тулгуур сүлжээ байгуулах тухай судална.

Астрономи геодези – од гариг, эрхсийг дурандаж хэмжилтүүдийг хийх замаар геодезийн тулгуур сүлжээ анхны тулгуур өгөгдхүүнийг тодорхйолдог.Геодезийн гравиметр – дэлхийн гадаргуугын тодорхой хэсгүүдэд тусгай багажаар хүндийн хүчийг хэмжих, дэлхийн хэлбэр дүрсийг тодорхойлдог. Сансрын геодези – дэлхийн хиймэл дагуул, тойрог замын жолоодолгот станц, гариг хоорондын хөлгийн нислэгийн хөдөлгөөний мэдээллийг ашиглан газрын гадарга дээрх цэгүүдийн хоорондын геометрийн харьцааг судалдаг.1. Ерөнхий геодези

Байрзүй – дэлхийн гадаргын харьцангуй бага талбайг газрын зураг болон дэвсгэр зураг дээр дүрслэх зураглалын ажлын аргачлалыг судалдаг.

2. Зурагзүй – дэлхийн газаргыг бүхэлд нь буюу түүний нилээд томоохон хэсгийг янз бүрийн зориулалтын газрын зургын байдлаар тодорхой тусгагын аргуудад тулгуурлан хавтгай дээр дүрслэх аргачлал, шинэ маягын газрын зургыг бүтээх, түүнийг үйлдвэрлэх, хэвлэж олшруулах техникийн судалдаг.

3. Фотобайрзүй – сансрын болон газрын гадаргын дээрээс авсан фото зургын материалуудыг ашиглан газрын зураг хийх аргачлалыг судалдаг.

4. Хэрэглээний геодези, инженерийн геодези – эрэл хайгуулын төсөл зохиох, барилга, инженерийн олон төрлийн байгууламжуудыг барих, ашиглахтай хобоотой олон зориулалтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн геодезийн тусгай аргачлалуудыг боловсруулдаг.

5. Тэнгисийн геодези – далай тэнгисийн ёроолын гадаргыг зурагжуулах, байгалийн баялгыг нь ашиглахтай холбоотой тусгай хэмжилтийн аргачлалыг боловсруудаг.

Геодезийн хэмжилтүүдийг янз бүрийн зориулалтын багажаар хийж гүйцэтгэдэг тул багаж судлалын онолын асуудалд их анхаарал тавьж байгаа юм.

ГЗБ-д ашиглах нь. Нутаг дэвсгэрийн план, зүсэлт, газрын зураг болон геодезийн бусад материалууд нь дараах үндсэн зориулалтуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Газрын менежментийн зориулалтыг хэрэгжүүлэхэд газар зохион байгуулалт, газрын кадастрын ажлыг гүйцэтгэх, газрын кадастрын зураглал хийх, газар ашиглалтыг нэгдсэн бодлогыг төлөвлөх, газрын мониторинг явуулах, аж ахуй дотоодын газар зохион байгуулалт хийх, газрын болон газарзүйн нэгдсэн систем, сан байгуулах, газар зохион байгуулалтын төсөл зрохиох, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх,газрын төлбөр, түрээс тооцох, газар эзэмших, агшиглах , нөөцийн байдлыг төрөл бүрийн масштабын газрын зураг дээр тодорхойлсны үндсэн дээр эдийн засгийн нарийн тооцоонд тулгуурлан байгаль орчныг хамгаалах үзүүлэлтүүдийг харгалзан шинээр газар ашиглаж эзэмших зорилгыг тодорхойлсны дараа монгол улсын хууль тогтоомжийн заалтад уялдуулж газар зохион байгуулалтын ажлын төслийг газрын зураг дээр төлөвлөнө. Газрын зураг дээр төлөвлөгдсөн обьектийг газар дээр нь зурагт төлөвлөсөн

Page 46: газрын кадастр

хэмжээгээр буулгаж бэхэлнэ. Газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд ГЗБ-н ажлын зэрэгцээ геодезийн ажил хамт явагддаг байна. ГЗБ-н үйл ажиллагааг мэргэжлийн ГЗБ-гчтай хамтарч геодезист , зурагзүйч , хөрс судлаас, гидрогеологич, геоботаникч, усжуулагч , агрономич, замчин, барилгачин , зэрэг олон төрлийн мэргэжилтнүүд ашиглах бөгөөд тэдгээрт геодезийн тоон болон зурган материалууд нэн чухал шаардлагатай байдаг.

49. Дэлхийн хэлбэр хэмжээний тухай

Дэлхийн физик хэлбэрийг илэрхийлэгч хатуу царцдаст бүрхүүл нь эх газар ба далай тэнгисийн ёроолын гадаргуугаар тогтоогддог нарийн нийлмэл бүтэц юм. Энэ бүрхүүл нь маш нимгэн, эх газрын өндөр уулсын дор 70-75 км, далай ёроолын хэсэгт 6-8 км зузаантай байдаг бөгөөд дэлхийн нийт эзэлхүүний 1.5% массын 0.8%-ыг эзэлдэг. Царцдаст бүрхүүлээр дүрслэгдэх гадаргууг дэлхийн бодит гадаргуу буюу байр зүйн гадаргуу гэнэ. Дэлхийн гадарга 510 сая км2 талбайтай бөгөөд түүний 71%-г далай тэнгис, 29%-г нь хуурай газар эзэлдэг. Дэлхийн дундаж гүн 3800 метр орчим бол далайн дундаж төвшингөөс хуурай газрын өргөгдсөн дундаж өндөр нь 875 м орчим байна. Далайн төвшинйи гадаргууг тогтуун байдлаар эх газар доогуур үргэлжлүүлхэд үүсэх гадаргыг дэлхийн түвшний гадаргуу гэнэ. Дэлхийн түвшний гадаргуугаар дүрслэгдэх биетийг ГЕОИД гэж нэрлэдэг. Геоид нэр томъёог анх 1873 онд Немцийн физикч И.Б. Листинг дэвшүүлсэн байна. Дэлхийн өнгөн гадарга дээрх массаас хамааралтай эгц босоо шугамын чиглэлээр геоидын хэлбэр дүрс тодорхойлогдоно. Геоидыг математикын хуулиар илэрхийлэгдэх гадаргуугаар дүрслэгдэх боломжгүй тул геодези , зурагзүйн ажилд хэрэглэгдэх боломжтой математикын хуулиар илэрхийлэгдэж болох геоидтой төсөөтэй гадаргууг олж тогтоох талаар олон жилийн судалгааны үр дүнд PP1 тэнхлэгээр тойрч эргэх PQ1 P1Q эллипсийн эргэлтээр үүсэх эргэлтийн эллипсоид гадаргууг хэрэглэх боллоо. Улс орон бүр өөрийн газар нутгийн бодит гадаргууд ойр дот эргэлтийн эллипсоидийг сонгон авч геодезийн хэмжилт, зураглалын ажилд ашигладаг. Ийм эргэлтийн эллипсоидийг референц эллипсоид буфу үндэсний шилмэл эллипсоид гэнэ. Манай улс Красовскийн эллипсоидийг үндэсний шилмэл эллипсоид болгон ашиглаж ирсэн.

50. Геодезид хэрэглэгддэг хэмжилтийн нэгж

Геодезийн хэмжилтийн үйлдвэрлэлд шулууны урт талбай жин агаарын температур өнцөг хэмжих нэгжүүдийг ашигладаг. Манай улс шугаман хэмжилтэнд метрийн систем хэрэглэдэг бөгөөд үндсэн нэгж нь нэг метр юм. Францын эрдэмтэн Мишель Деламбер градусын хэмжилтээр метрийн уртыг тодорхойлсон бөгөөд 1979 онд Парижыг дайрж гарсан голдожын уртыг 1:400 саяны нэг нэгжийн метр гэж зохиомлоор авч хэрэглэсэн байна. Харин 1960 оноос метрийн нэгжийн гэрлийн долгионы уртаар хадгалах болсон бөгөөд вакуум доторхи криптоны улбар долгионы 1650769,73 уртыг нэг метртэй тэнцүүлэхээр тогтоосон байна.

- 10 тын системд 1 км тэнцүү 1000.000 м1 м тэнцүү 1.000 м

1 дм тэнцүү 0.100 м1 см тэнцүү 0.010 м1 мм тэнцүү 0.0001 м

Эндээс талбайн үндсэн нэгж - квадрат метр, эзэлхүүний үндсэн нэгж куб метр болно. 10 тын системд

1 км2 тэнцүү 1 сая м2 1 га тэнцүү 10000 м21 дм2 тэнцүү 0.01 м21 см2 тэнцүү 0.0001 м2

Page 47: газрын кадастр

1 мм2 тэнцүү 0.000001 м2Өнцөг нь градус ба градын хэмжээгээр хэмжигдэнэ. Градус нь тойргыг 360 хуваахад үүсэх өнцгийн хэмжээ юм.

1 градус тэнцүү 10000 тэнцүү 60 /минут/1 минут тэнцүү 00100 тэнцүү 60 /секунд/1 секунд тэнцүү 00001

Эдгээрээс гадна геодезид цаг хугацаа, жин, температур, чийг, цахилгаан соронзон хэлбэлзэлийн үечилсэн давтамж зэргийг хэмжих дараах нэгжүүдээр илэрхийлэгдэнэ. Даралтын үндсэн нэгж - 1 атм /атмосфер/Энэ нь 0С-н 760 мм-ийн өндөртэй мөнгөн усны баганаар хэмжигдэх ба нэг атмосфер нь 1.033 кг / см2 хэмжээтэй тэнцүү байна. Атмосферийн даралт хэмжихэд зориулагдсан зарим нэг багажууд нь олон улсын СИ системийн нэгжид зохицож хэмжилтийн нэгжээр ПАСКАЛЬ байна. 1 мм мөнгөн усны багана тэнцүү 133.332 Па байна. Цахилгаан соронзон орны хэлбэлзлийн үечилсэн давтамжийн хэмжих нэгж нь Герц байна. /гц/

51. Хэмжилтийн алдааны тухай Аливаа хэмжилтийн ажил нь хэмжилтийн арга хэмжиж буй багаж, хэмжилтийг гүйцэтгэх хүн болон гадаад орчны нөлөөлөл зэрэг олон хүйчин зүйлээс шалтгаалан тодорхой алдаатай хийгддэг. Хэмжилтийн алдаа нь байнгын ба санамсаргүй шинжтэй байна. Байнгын алдаа нь хэмжилтийн явцад байнга тохиолддог бөгөөд түүний хэмжээг тооцож олж болдог. Жишээ нь хэмжилтэнд хэрэглэж буй багажны алдааг урьдчилан олж хэмжилтийн үр дүнд тооцүж болдог. Санамсаргүй алдааг урьдчилан таах аргагүй бөгөөд энэ нь хэмжилтийн явцад гарч болох ба гарч болохгүй ч байж болно. Иймээс санамсаргүй алдааг олж тооцох нь чухал юм. Арифметик дундаж алдаа Дундаж квадрат алдаа Геодезийн хэмжилтийн ажлын нарийвчлалыг түүний дундаж квадрат алдаагаар тодорхойлж үнэлдэг. Дундаж квадрат алдааг м=√∆2\n томъёогоор олох ба үүнийг Гауссын томъёо гэнэ. Хэмжигдэхүүний бодит утга нь тодорхойгүй байдаг учир түүнийг арифметик дунджаар нь орлуулан авч хэмжилтийн дундаж квадрат алдааг м=√∆2\n-1 томъёогоор тодорхойлох ба үүнийг Бесселийн томъёо гэнэ. Үүнд Vj=Lj-xֿ болно. Хэмжилтийн алдааны зөвшөөрөгдөх хэмжээ нь зөвш ∆=3m байна. Ижил нөхцөлд хийгдсэн, ижил нарийвчлалын хэмжилтүүдийн дундаж квадрат алдааг м=√∆2\n-1томъёогоор олдог. Жишээ нь зайг 6 удаа ижил нарийвчлалын хэмжилтээр тодорхойлсон бол хэмжсэн зайн арифметик дундаж утга ба хэмжилтийн дундаж квадрат алдааг олъё. Бодолтын ажлыг доорх хүснэгтээр үзүүлэв.

Хэмжилтийн дугаар

Хэмжсэн зай s , m v , cm v2

1 115,23 -1 12 115,22 -2 43 115,26 +2 44 115,28 +4 165 115,23 -1 16 115,24 0 0

X= 115,24 26

m = √26/ (6-1) = 2,3 cm

Жигнэгдсэн дундаж алдаа Аливаа хэмжилтүүдийг гүйцэтгэх хүчин зүйлүүд нь ижил биш, байнга өөрчлөгдөж байдаг учир тэдгээр нь ямагт ижил бус нарийвчлалын хэмжилт болдог. Ижил бус

Page 48: газрын кадастр

нарийвчлалын хэмжилтийн алдааг олж, хэмжилтийн ажлыг үнэлэхийн тулд хэмжилтүүдийг хооронд нь нарийвчлалын хувьд харьцуулах үзүүлэлт болох жинг тооцож, эцсийн үр дүнг жигнэгдсэн дундаж утгаар тооцдог.

52. Солбилцлын ба өндрийн тогтолцооГазар зүйн солбилцлын тогтолцоо

Дэлхийн бодит гадарга дээрх цэгийн байрлалыг олон улсын хэмжээнд тодорхойлох зорилгоор газар зүйн солбилцлын тогтолцоог хэрэглэнэ.Дэлхийн хэлбэрийг PP1 тэнхлэгээр тойрон эргэх бөмбөрцгөөр хялбарчлан үзвэл бодит гадарга дээрх А цэгийн байрлал нь түүний тусгал болох N цэгийн байрлалаар илэрхийлэгдэнэ. Зураг 2—1 Дэлхийн бөмбөрцгийн QBDQ1 экваторын хавтгайтай параллель хавтгайгаар огтлоход үүсэх тойргийн нумыг зэргэд гэнэ. Дэлхийн бөмбөрцгийг өгөгдсөн N цэг ба дэлхийн эргэлтийн тэнхлэгийг дайрсан хавтгайгаар огтлоход үүсэх нумыг голдоч гэнэ. Лондонгийн дэргэдэх Гринвичийн одон орны төвийг дайрсан голдочийг анхны голдоч гэнэ.

N цэгийн байрлалыг QBDQ1 экваторийн хавтгай ба PEDP1 анхны голдочийн хавтгайд харьцангуйгаар газарзүйн өргөрөг ба уртрагаар тодорхойлдог. Өгөгдсөн цэгийн эгц босоо шулуун NO ба экваторын хавтгай 2-н хоорондын өнцгийг газарзүйн өргөрөг гэнэ.

Анхны голдочийн PEDP1 хавтгай ба өгөгдсөн цэгийн голдочийн PNBP1 хавтгайнуудын хоорондын өнцгийг газарзүйн уртраг гэнэ.

Тэгш өнцгийн хавтгайн ба орон зайн солбилцлын тогтолцоо Бага хэмжээний талбайд геодезийн ажил хийхэд тэгш өнцгийн хавтгайн

солбилцлын тогтолцоог хэрэглэж болно. Энэ тогтолцоо нь хэвтээ хавтгай дээрх харилцан перпендикуляр орших 2 шулууны огтлолоор үүснэ. Шулуунуудын огтлолоор 4 мөч үүсэх ба тэдгээрийн огтлолын 0 цэгийг солбилцлын эхлэл цэг болгон авна. Системийн хойд ба зүүн чиглэлүүд эерэг, өмнөд ба баруун чиглэлүүд нь сөрөг тэмдэгтэй байна. Ямар нэг M цэгийн байрлалыг Xm , Ym солбилцлоор тодорхойлно. Сүүлийн жилүүдэд геодезид тэгш өнцгийн орон зайн XYZ солбицлын тогтолцоог өргөн хэрэглэж байна. Энэ тогтолцооны эхлэл нь дэлхийн эллипсоидын төв 0 цэг өгөөд Z тэнхлэг нь туйлын дундаж тэнхлэгийн дагуу байхад XY тэнхлэг нь экваторын хавтгайд оршино. X нь анхны голдочийн хавтгайг дайрах ба Y нь түүнд перпендикуляр чиглэлтэй байна. Энэ солбицлын тогтолцоог пуужин, дэлхийн хиймэл дагуул гэх мэт дэлхийн гадна орших обьектуудын байрлалыг тодорхойлоход өргөн ашиглаж байна.

Гаус Крюгерийн солбилцлын тогтолцооБүс тус бүрд тэнхлэгийн голдоч ба экваторын хэсэг нв харилцан перпендикуляр

шулуун шугамаар, харин бусад голдоч ба зэргэдүүд нь бүгд муруй шугамаар дүрслэгдэнэ. Энэ тогтолцоонд X тэнхлэгийг тэнхлэгийн голдочийн хойд чиглэлтэй давхцуулж, Y тэнхлэгийг түүнд перпендикуляр чиглэлд экваторын шугамын дагуу тус тус авах ба эдгээрийн огтлол нь солбицлын тогтолцооны эхлэх болно.Газрын гадарга дээрх цэгийн тэгш өнцгийн солбицлыг Гаусс Крюгерийн тогтолцоонд X-ээр экваторын шугамаас хойш ба урагш ямар зайд оршиж байгаагаар нь Y-ээр хэддүгээр бүсэд тэнхлэгийн голдочийн аль хэсэгт ямар зайд оршиж байгаагаар нь тус тус тодорхойлно. Цэгийн оршиж байгаа бүсийн дугаарын ординатын өмнө бичдэг. Түүнчлэн ординатын утгыг сөрөг тэмдэгтэй байлгахгүйн тулд солбицлын тогтолцооны эхлэлийн цэгийн ординатыг км гэж авна. Жишээ нь ямар нэг цэгийн содбицлууд нь м , м байвал цэг нь экватороос хойш м , 18 дугаар бүсэд тэнхлэгийн голдочийн баруун талд ..... зайд оршино.

Page 49: газрын кадастр

Өндрийн тогтолцооСонгож авсан түвшний гадаргаас тухайн цэг хүртэлх эгц босоо зайг цэгийн өндөр гэнэ. Өндрийг :

Үнэмлэхүй Тогтсон Харьцангуй гэж ангилна.

Үнэмлэхүй өндөр гэдэг нь далайн түвшний гадаргаас тухайн цэг хүртэлх зай. Цэгийн өндрийг тоон утгаар илэрхийлсэн байвал түүнийг тоот гэнэ. Ямар нэг зохиомол түвшний гадаргаас тухайн цэг хүртэлх эгц босоо зайг зохиомол өндөр гэнэ.

Хэрэв нэг цэгийн өндрийг нөгөө цэгийн түвшний гадаргууд харьцангуйгаар тодорхойлсон бол харьцангуй өндөр буюу өндөржилт гэнэ.Өндөржилт нь эерэг ба сөрөг утгатай байж болно. Манай улс 1930-аад оны сүүлчээс Балтын өндрийн тогтолцоог хэрэглэн үнэмлэхүй өндрийг тодорхойлж байна. Энэ тогтолцоонд үнэмлэхүй өндрийн тооллын эхийг Кронштадтын футштокийн 0 хуваариас авдаг. Өнгөрсөн зууны эхнээс Балтын тэнгисийн эхийг судалж, түүний олон жилийн дундажийг илтгэх хуваарь- хэвтээ зураас бүхий зэс самбарыг Кронштадтад байрлуулснаар энэ тогтолцоо анх үүсжээ. Үүнийг Кронштадтын футшток гэдэг.

53. Шулууны чиглэлийн өнцгүүд

Аливаа шулууны чиглэлийг чиглэлд харьцангуйгаар азимут, дирекцион өнцгөөр тодорхойлно. Азимут. Голдочын хойд чиглэлээс өгөгдсөн шулууны чиглэл хүртэл цагийн зүүний эргэлтийн дагуу авсан хэвтээ өнцгийг азимут гэнэ. Азимутыг А үсгээр тэмдэглэх ба 0-360 градус хүртэл хэмжиж тодорхойлно.

Азимутыг жинхэнэ ба соронзон азимут гэж ангилна. Хэрэв азимутыг жинхэнэ голдочын чиглэлээс тодорхойлж байвал үүнийг жинхэнэ азимут гэнэ. Голдочын чиглэлийг соронзон зүүний заалтаар тодорхойлж, соронзон голдочоос хэмжсэн бол түүнийг соронзон азимут гэнэ. Азимут нь ямар нэг шулууны шууд чиглэлийг зааж байвал түүнийг шууд азимут, урвуу чиглэлийг зааж байвал урвуу азимут гэнэ. Голдочууд нь өөр хоорондоо параллель оршдоггүй учраас нэг шулуун дээр орших цэгүүдийн азимутууд тэнцүү биш байна. Нэг шулууны хоёр өөр цэгийн голдочуудын хооронд үүсэх өнцгийг голдочын ойртолт гэнэ.

Дирекцион өнцөг. Тэнхлэгийн голдоч ба түүнтэй параллель шулууны хойд чиглэлээс өгөгдсөн шулууны чиглэл хүртэл цагийн зүүний эргэлтийн дагуу авсан хэвтээ өнцгийн дирекцион өнцөг гэнэ. Дирекцион өнцгийг α үсгээр тэмдэглэх ба 0-360 градусаар хүртэл хэмжиж тодорхойлно. Тэнхлэгийн голдочууд нь өөр хоорондоо параллель орших учраас нэг шулууныг шууд ба урвуу чиглэлийн дирекцион өнцгийн зөрүү 180 градус байна. Харин тэнхлэгийн голдочоос хоёр тийш нэг шулуун дээр орших цэгүүдийн азимтууд дирекцион өнцгөөс голдочуудын ойртолтын хэмжээнээс ялгаатай байна. Дирекцион өнцгийг РУМБЭЭР илэрхийлж болно. Тэнхлэгийн голдочын хойд ба урд чиглэлийн аль нэгнээс өгөгдсөн шулууны чиглэл хүртэл авсан хурц өнцгийг румб гэнэ.

56. Геодезийн байрлалын сүлжээний тухай

Улс орон нутгийн дэвсгэрийг бүхэлд нь хамарсан солбицол ба өндрийн нэгдсэн тогтолцоо байгуулах , зурагжуулах, нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг дунд ба том масштабын зурагаар ханган зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд газрын гадарга дээр тодорхой цэгүүдийг суулган бэхэлж , тэдгээрийн солбицол ба өндрүүдийг тодорхойлдог. Үүнийг геодезийн сүлжээ байгуулах ажил гэх ба байрлал, өндөр нь тодорхойлогдсон цэгүүдий нэгдсэн тогтолцоог геодезийн сүлжээ гэнэ. Геодезийн сүлжээг өндрийн ба байрлалын гэж 2 ангилдаг. МУ-н нутаг дэвсгэр дээр геодезийн сүлжээ байгуулах ажлыг 1939 оноос эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл өргөжин шинэчлэгдэж буй энэ ажлын үр дүнд

Page 50: газрын кадастр

улс орныг бүхэлд нь хамарсан геодезийн сүлжээг байгуулсан юм. 1997 оноос улсын геодезийн сүлжээг GPS-н технологиор шинчилж үндэсний геоидийг тогтоох ажил хийгдэж эхэлсэн . Геодезийн сүлжээг байгуулах талбайн хэмжээ ба нарийвчлалаас хамааран улсын геодези , өтгөрүүлэлтийн ба зураглалын сүлжээ гэж 3 хуваана. Улсын геодезийн сүлжээний үндсэн зорилго бол улсын нутаг дэвсгэрийн байр зүйн зурагаар хангах нэгдсэн үндэслэлийг байрлалын хувьд бий болгож, улмаар дэлхийн хэлбэр хэмжээг тодорхойлох тоон материал гаргаж авхад оршино. Улсын геодезийн сүлжээг байгуулахдаа ерөнхийгөөс хэсэгчилсэн зарчмаар байгуулна. Өөрөө хэлбэл өндөр нарийвчлалын дээд ангын сүлжээг улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгуулаад түүнд тулгуурлан дараах ангийн сүлжээг байгуулна. Улсын геодезийн сүлжээ байгуулах ажлыг нарийвчлалаар нь 1,2,3,4 дүгээр анги гэж ангилна. Ангиуд нь өнцөг ба тоон хэмжилтйн нарийвчлал , талын урт , байгуулах аргачлалаараа өөр өөр байна. 1 ба 2 дугаар ангийн сүлжээг тухайн улсын нутаг дэвсгэрийн солбицлын нэгдсэн тогтолцоог бий болгох , дэлхийн хэлбэр хэмжээг тодорхойлох , дэлхийн царцдасын хөдөлгөөнийг илрүүлэх зэрэг шинжлэх ухаан , технологийн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор байгуулж ангилна. 3 ба 4 дүгээр ангийн сүлжээг инженерийн геодезийн төрөл бүрийг ажил , байр зүйн зурагын үндэслэл бий болгох зэрэг олон зорилгоор байгуулж ашигладаг. Улсын геодезийн байрлалын сүлжээг триангуляцийн полигонометрийн ба трилатерацийн гэсэн уламжлалт аргуудаар байгуулж ирсэн. Триангуляци / гурвалжлал/. Гурвалжин гэсэн латин үгнээс гаралтай. Газрын гадарга дээр нэг нэгд тулгасан буюу эгнүүлэн байрлуулсан гурвалжнуудын оройн цэгийн байрлалыг сонгон авсан оройн цэгийн тогтолцоонд тодорхойлох ажлыг триангуляцийн байгуулалтаар гүйцэтгэнэ. Энэ зорилгоор гурвалжин тус бүрийн дотоод өнцгүүдийг хэмжиж , түүний талуудыг суурь талаас дамжуулан тодорхойлно. Полигнометр гэдэг нь олон өнцөг хэмжил гэсэн грек үг юм. Энэ нь триангуляцийн нэгэн адил үүрэг гүйцэтгэх боловч байгуулалт ,байгуулалт хэмжилтийн ажлаараа өвөрмөц онцлогтой. Газрын гадарга дээрх цэгүүдийн холбосон шулууны урт , тэдгээрийн хоорондын хэвтээ өнцгүүдийг хэмжиж цэгиүүдийн байрлалыг тодорхойлох зорилгоор хийгдэж буй хэмжилтийг полигонометрийн сэлгэц гэнэ. Трилатераци. Энэ нь гурван талт гэсэн латин үг газрын гадарга дээр нэг нэгд нь тулгасан буюу эгнүүлэн байгуудсан гурвалжнуудын гурван талыг хэмжиж улмаар өнцгүүдийг бодож олсоноор оройн цэгийн солбицолуудыг тодорхойлно.

Геодезийн сүлжээний зориулалтаас хамааран 1 кв.км талбайд орших цэгүүдийн нягтрал өөр өөр байдаг. 1:25000 ба 1:10000 масштабын байрзүйн зураг зохиох ажилд улсын геодезийн сүлжээ байгуулахад 50-60 кв.км талбайд, 1:5000 масштабын зураглалд 20-30 кв.км талбайд, 1:2000 ба түүнээс том зураглалд 5-15 кв.км талбайд тус тус нэг цэг байхаар сонгон авдаг. Улсын геодезийн сүлжээний цэгүүд нь ийнхүү хол зайтай байрлах тул тэдгээрийг өтгөрүүлэх шаардлага зүй зохистой таваигдах юм. Өтгөрүүлэлтийн сүлжээг Триангуляцийн ба полигонометрийн 1, 2 дугаар зэргээр тус тус байгуулж болно. Том масштабын байрзүйн зураглалын үндэслэл байгуулах зорилгоор хийгдэх өтгөрүүлэлтийн сүлжээний нягтралыг 1 кв.км бартлгажсан орчинд 4 цэг барилгажаагүй орчинд 1 цэг байхаар тус тус тооцдог.

Том масштабын зураглал үйлдэх талбай дээр үндэслэл цэгүүдийг сонгон авч, тэдгээрийн байрлалыг тодорхойлох зорилгоор хийгдэж буй сүлжээг зураглалын сүлжээ гэнэ. Зураглалын сүлжээг

- Теодолитын сэлгэц- Тахеометрийн сэлгэц- Мензулын сэлгэц - Микротриангуляцийн сүлжээ- Геодезийн төрөл бүрийн огтлолын арга зэргээр байгуулж болно.

Page 51: газрын кадастр

57. Геодезийн өндрийн сүлжээний тухай

Улсын нутаг дэвгэрийг бүхэлд нь хамарсан өндрийн нарийвчлалын өндрийн нэгдсэн тогтолцоо бий болгох , геодезийн сүлжээний цэгүүдийн өндрийг тодорхйолох, газрын гадаргын хэв гажилтийг тодорхойлох давтан нивердлэгийн болон инженерийн төрөл бүрийн ажлуудад цэгийн өндрийг өндөр нарийвчлалтайгаар тодорхойлохын тулд улсын геодезийн өндрийн сүлжээг нивелирийн 1,2,3,4 дүгээр ангиудад байгуулдаг. Нивелирийн 1,2 ангийн сүлжээг дэлхийн хэлбэр хэмжээ түүний гадаад таталзалын орныг судлах, дэлхийн царцдасын босоо хөдөлгөөнийг илэрхийлэх улс орныг бүхэлд нь хамарсан өндрийн нэгдсэн тогтолцоо бий болгох зорилгоор байгуулдаг. Нивелирийн 3,4 дүгээр ангийн сүлжээнд нь байрзүйн зураг инженерийн төрөл бүрийн ажлуудын ндрийн үндэслэл бий болгоход зориулагдана. Нивелирийн 2 дугаар ангийн сэлгэцийг 1 дүгээр ангийн цэгүүдэд, 3 дугаар ангийн сэлгэцийг 1,2 дугаар ангийн цэгүүдэд тулгуурлаж 4 дүгээр ангийн сэлгэций г дээд ангийн цэгүүдэд тус тус тулгуурлан хийх ба нивелирийн сэлгэцийн нарийвчлалыг түүний 1 км сэлгэцийн дундаж кв алдаагаар нь үнэлдэг юм. Нивелирийн дээд ангийн сүлжээг гол мөрөн, төмөр ба засмал замын дагууд өндөр нарийвчлалын хэмжилтээр хийж гүйцэтгэнэ. Түүний 1 км сэлгэцийн дундаж кв алдаа нь ±0.5 мм – ээс ихгүй байна. МУ-н нутаг дэвсгэрт өндрийн сэлжээг 1939-50 онуудад 2,3 ба 4 дүгээр ангиар байгуулсан бөгөөд 1980-д оноос эхлэн давтан нивелирдлэгийн ажлыг хийж эхлээд байна. Өндрийн өтгөрүүлэлтийн сүлжээг нивелтрийн 3,4 дүгээр ангиар, зураглалын өндрийн сүлжээг техникийн ба тригонометрийн нивелирдлэгээр байгуулдаг.

58. Масштабын тухайГазрын гадаргын хотгор гүдгэр ба түүндээр байгаа биет юмсүүдийг газрын зураг дээр ямар хэмжээгээр багасгаж дүрсэлсэнийг илтгэх зэргийг газрын масштаб гэнэ. Масштабыг дотор нь 1. Тоон масштаб 2. Шугаман масштаб 3. Хөндлөн масштаб гэж 3 ангилна. Тоон масштаб. Масштабыг хүртвэрт нь 1, хуваарьт нь хэвтээ шулууныг хэд дахин жижигрүүлсэнийг илтгэсэн тоог тавьж, 1:м байдлаар тэмдэглэснийг тоон масштаб гэнэ. Масштабын хуваарь хэдий чинээ ихсэх тусам масштаб төдий чинээ багасах буюу тухайн масштабын зураг дээр биет юмсыг дүрслэх чадвар нь муудна. Шугаман масштаб. Газрын зураг зохиох, түүн дээр хийх янз бүрийн хэмжилт боловсруулалтын ажлыг хөнгөвчлөх зорилгоор шугаман буюу хөндлөн масштаб байгуулж хэрэглэдэг. Шугаман масштаб байгуулахын тулд 12-14 см урттай шугамыг тэнцүүлэн хэрчмүүдэд хувааж масштабын суурийг байгуулна. Масштабын суурийг а=2см-р авъяа, ийм суурьтай масштабыг ердийн масштаб гэнэ. Масштабын суурийг сайжруулах зорилгоор эхний суурийг тэнцүүлэн м хэсэгт хуваана. Хэрэв суурийг м=10 хэсэгт хувааж 1:10 000 масштабаар нэрлэвэл, түүний хамгийн бага хуваарь /1 хэрчимд/ 20 метр зай ноогдож байна. Хөндлөн масштаб. Хөндлөн масштаб байгуулахын тулд суурийн хэрчмүүдээс суурьт перпиндекуляр татаж, тэдгээрийн нэгэн дээр нь n тооны тэнцүүхэн хэрчмүүд авч, тэдгээр хэрчмүүдээс суурьтай параллель шулуунууд татна.

59. Газрын зургийн хуваалт, нэрлэлт

Төрөл бүрийн масштабын зургийг хувааж дугаарлах системийг газрын зургын хуваалга буюу нэрлэвэр гэнэ. Газрын зургийн хуваалга ба нэрлэвэрийг олон улсын хэмжээнд 1:1000 000 масштабын зургийг үндэслэн тогтооно. Хуваалга ба нэрлэвэрийг тогтоохын тулд дэлхийг бөмбөрцөг гэж үзээд, түүнийг өргөрөгөөр нь 4 градусаар хуваахад үүссэн эгнээг экватороос эхлэн латин цагаан толгойн том үсгийн дарааллаар, утрагыг нь 6 градусаар үүссэн багануудыг анхны голдочын эсрэг орших голдочоос эхлэн цагийн зүүний эргэлтийн эсрэг чиглэлээр баруунаас зүүн тийш Араб тоогоор тус тус дугаарлаж тэмдэглэнэ. үүний үр дүнд 1:1000 000 масштабын зургийн нэг трапец /хуудас/ зургыг олж , түүний хэлбэрүүдийг тогтоодог. 1:1000 000 масштабын зургийн нэрлэвэр нь үсэг ба тооны оршилоор тодорхойлогдох юм. 1:1000 000 масштабын зургийн нэг

Page 52: газрын кадастр

трапецийн хэмжээ уртрагаараа 6 градус, өргөрөгөөрөө 4 градус байгаа боловч талбай нь хэмжээ нь харилцан адилгүй болох нь тодорхой юм. Ямар нэгэн трапецийн орших эгнээний дугаарыг түүний өргөрөгийн хэмжээ 4-гээр үржүүлж трапецийн хойд өргөрөг, бүсийн дугаарыг түүний уртрагын хэмжээ 6-аар үржүүлж трапецийн зүүн уртрагыг тус тус тодорхойлно. Бүсийн дугаарыг анхны голдочоос эхлэн цагийн зүүний эргэлтийн эсрэг буюу зүүн тийш тоолж тэмдэглэдэг учраас түүний баганын дугаараас 30 хасаж олдог учраас L-48 нэрлэвэрийн зургийн орших бүсийн дугаар нь 48-30=18 болох юм. Энэ трапецийн хойд өргөрөг нь

зүүн уртраг нь тус тус болж байна.

1:1000 000 масштабын зургын нэг трапецэд 1:500 000 ны 4 трапец багтах ба түүнийг крилл цагаан тогойн үсгийн дарааллаар АБВГ гэж дугаарлана. Харин 9 хувааж ром тоогоор дугаарлан 1:300 000 масштабын зургын нэрлэвэрийг тогтооно. Мөн 1:1000 000 зургийн нэг трапецэд 1:200 000 ны 36 трапец, 1:100 000 ны 144 трапец багтах бөгөөд тэдгээрийг ром ба араб тоогоор дугаарлана. 1:5000 ны масштабын зураг 256 трапецийг араб тоогоор дугаарлана.

61. Газрын зураг дээр цэгийн солбицол тодорхойлох

Цэгийн байрлалыг газарзүй ба тэгш өнцгийн солбицлоор тодорхойлж болно. үүний тулд зургийн трапецийн өнцгийн өргөрөг уртрагыг бичиж тэмдэглэн, км-н тор татаж тэдгээрийг бичиж тэмдэглэсэн байдаг. Газрын зураг дээр цэгийн газарзүйн солбицол тодорхойлох

Дэлхийн бодит гадарга дээрх цэгийн байрлалыг газарзүйн солбицлын тогтолцоонд тодорхойлж болно. Дэлхийн төвийг дайрч тэнхлэгээр тойрон эргэх бөмбөрцөг дээрх цэгийн байршлыг экваторын хавтгай ба анхны голдочын хавтгайд харьцангуй тодорхойлно. Гринвичийн одон орны судлах төв орших анхдагч цэгийг дайрсан голдочыг анхны голдоч гэнэ. Газарзүйн солбицлын тогтолцоонд бөмбөрцөг гадарга дээр орших ямар нэгэн цэгийн байрлалыг газарзүйн өргөрөг ба уртрагаар тодорхойлно. өгөгдсөн цэгийн эгц босоо шулуун ба экваторын хавтгай хоёрын хооронд үүсэх өнцгийг газарзүйн өргөрөг гэнэ. Экватороос хойш буюу урагш 0-90-н өнцгөөр тодорхойлно. Анхны голдочын хавтгай ба өгөгдсөн цэгийн голдочын хавтгайн хооронд үүсэх өнцгийг газарзүйн уртраг гэнэ. Анхны голдочоос зүүн буюу баруун тийш 0-180-н өнцгөөр тодорхойлно.

62. Шулууны налуугийн өнцгийг олох

Ямар нэгэн шулууны налуугын эгцийг хэвтээ хавтгайд харьцангуйгаар авсан налуугын өнцөг ба налуугаар илэрхийлнэ. Налуугын өнцгийг “V”, налууг “i” үсгээр тэмдэглэнэ. Шулууны налуугын өнцгийн хоёр цэгийн хоорондох өнцгийн өндөржилт ба

хэвтээ зайн харьцаагаар h-үеийн өндөр, d-цэгүүдийн хоорондох хэвтээ зай.

Налуугын өнцөг. промиллээр /%/ илэрхийлнэ.

70. ҮХХ-ийн өмчлөл

ҮХХ-н харилцааны тулгуур асуудал нь өмчлөх эрх юм. Өмчлөх эрхгүйгээр ҮХХ-н бусад харилцаа үүсэх эрхгүй. Ингэхлээр өмчлөх эрх нь үндсэн эрх болох бөгөөд бусад эрх нь дагавар эрх болдог. Нөгөө талаас өмчлөх эрхийг эзэмших ашиглах захиран зарцуулах эрхийн нийлбэр гэж ойлгож болно. Өмчлөг ч нь ҮХХ-г өмчлөх эрхтэйгээс гадна хуулийн өмнө үүрэг хариуцлага хүлээж байдаг. ҮХХ-г өмчлөх эрх нь хууль эрхзүйн орчинд хэрэгжиж хамгаалагдаж бас хязгаарлагдаж байх ёстой. ҮХХ-н өмчлөлийн харилцаа дараах үндэслэлүүдээр үүснэ:

Page 53: газрын кадастр

Де факто буюу анхнаас өөрийн байсныг цаг хугацаагаар баталсан эсвэл хөршүүдийн баталгаагаар DEED хэлбэрээр эрхийн бүртгэлд баталгаажуулсан тохиолдлуудад үүснэ. Ихэнх оронд эзэнгүй болон хаягдмал ҮХХ-г хуульд өөрөөр заагаагүй бол олж авах буюу ашиглаж байгаад тодорхой хугацааны дараа өмчлөх эрх шаардах боломжтой байдаг. Энэ хугацаа иргэний хуулиар тодорхой заагдсан байдаг.

ҮХХ өмчлөх эрх нь хуулийн хүрээнд тодорхой хэлцлийн үндсэн дээрээс нэг субьектээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг ҮХХ-н бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно . Жишээ: Худалдах, бэлэглэх, өвлүүлэх г.м

Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа субьектийн зохих журмын дагуу тавигдсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн ҮХХ-г шилжүүлсэнээр өмнөх эрх үүсэж болно.

Өмчлөх эрх олж авч байгаа субьектийн эзэмшилд ҮХХ-г зохих журмын дагуу шилжүүлснээр өмчлөх эрх үүсэж болно.

Хууль болон гэрээнд заасан бол ҮХХ-г дагалдах бичиг баримт буюу үнэи цаасыг шилжүүлсэнээр өмчлөх эрх үүснэ.

Зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчилэгдэх ҮХХ-н өмчлөх эрх уг үнэт цаасанд бичилт хийснээр өмчлөх эрх шилжиж болно.

Дуудлага худалдаагаар худалдагдсан ҮХХ-н үнийг бүрэн төлсөн үеээс худалдан авагчид тухайн хөрөнгийг өмчлөх эрх үүснэ.

Өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг өөрийн үзэмж хүсэл зорилгын илэрлээр эзэмшиж ашиглаж захиран зарцуулах эрхтэй байдаг. Гэхдээ үүнд хуулийн заалтаар хяналт тавьж болно. ҮХХ өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд дараах эрхүүд нээлттэй байхаар зохицуулсан байдаг.

Аливаа субьект өөрийн өмчлөлд эд хөрөнгийг авах, байлгахын тулд хайх, эрэн сурвалжлах болон энэ талаар өөрийн саналаа илэрхийлэх эрхтэй байдаг.

Эзэмших эрх: Өмчллөгч ҮХХ-г хуулийн хүрээнд өөрийн мэдэлд байлгах өөрийн хүсэл зоригийн дагуу дураар эдлэх эрхтэй байдаг. Эзэмших эрхээ хууль болон гэрээний үндсэн дээр өөр субьектэд бүхлээр эсвэл хэсэгчилсэн байдлаар тодорхой хугацаанд шилжүүлж болно.

Ашиглах эрх: ҮХХ-г өмчлөгч нь түүний аль нэг ашигтай шинж чанарыг ашиглах шинж чанар юм. Ашиглах эрхийг хэрэгжүүлэх явцдаа тухайн хөрөнгөнөөс ашиг олох буюу баялгыг бүтээнэ. Ашиглах эрхээ өмчлөгч нь бусад субьекттэй хийсэн гэрээний үндсэн дээр тодорхой хугацаагаар шилжүүлж болно.

Захиран зарцуулах эрх: энэ эрх нь өмчлөгчийн зөвхөн өөрийн шиллжүүлэх эрх бөгөөд өмчлөгчийн өөрийн үзэмжээр шийдэглдэнэ. Захиран зарцуулах эрх нь хуулийн хүрээнд гэрээний үндсэн дээрээс хэрэгжинэ. Эцсийн зорилго нь өмчлөгчийн хүсэл эрмэлзлийг хангах зорилгод үйлчилнэ.

Удирдах эрх: Өмчлөгч өөрийн ҮХХ –н талаархи асудал дээр шйидвэр гаргах эрхтэй байдаг. Энэ нь бусад эрхийн хэрэгжилтэнд шийдвэрлэх үүрэгтэй эрх юм.

Ашиг орлого олох эрх: Ялангуяа ҮХХ-г өмчлөгч бизнесийн зорилгоор ҮХХ-г өмчилж байгаа бол энэ эрх нь маш чухал юм. Нөгөө талаас ашиг орлого олох эрх нь удирдах, зах.зар, ашиглах эрх зэргийн аль ч хэлбэрээр илэрч болно.

Аюулгүй байдлаа хангах эрх: өмчлөгч нь ҮХХ өмчлөх эрхээ алива хууль бус гадны нөлөөлөөс хамгаалж аюулгүй байдлаа хангах эрхтэй байдаг. Гэвч эрхийн хамгаалалт нь хуулийн хүрээнэс хэтрэх ёсгүй. Түүнчлэн энэ эрх нь бусад субьектүүдэд үүргийг бий болгодог.

Хохирсон эрхээ сэргээлгэх эрх: Хэрэв өмчлөгчийн өмчлөх эрх хохирсон гэж байгаа энэ нь нотлогдсон бол уг эрхийг хэргэгжүүлж болно. Энэ нь өмчлөх эрхийн хэрэгжилтийг баталгаажуулж байдаг боловч зарим тохиолдолд учирсан хохирлыг арилгах боломжгүй байх нь бий.

Page 54: газрын кадастр

Үнэлэх эрх: ҮХХ-н өмчлөл өөрийн хөрөнгийн үнэ цэнийг үнэлэх, үнэлүүлэх эрхтэй байдаг . Гагцхүү үнэлгээний үр дүнг бодит эсэхийг”зах зээлийн хууль” шийдвэрлэж үнэлсэн үнийн дүнгийн байдлыг хянаж баталгаажуулнаа.

Хариуцлага хүлээх үүрэг: Өмчлөгч төрийн өмнө татварын болон бусад хариуцлагыг хүлээнэ. Түүнчлэн буслал хохирол учруулсан бол хариуцлага хүлээнэ. Үүнийг хариуцлага хүлээх эрх гэх боловч энэ нь үүргийн зохицуулалтаарх зохицуулагддаг.

№71 ҮХХ-н худалдааҮХХ-н худалдаа нь худалдааны эрхзүйн орчинд явагдана. Одоохондоо манай оронд худалдааны эрхзүйн нь бие даасан салбар эрхзүйн болж хөгжөөгүй тул иргэний эрхзүйд хамаардаг.Субьектүүд: Худалдагч, худалдан авагч, худалдааны зуучлагч, худалдааны төлөөлөгч зэрэг бусад субьектүүд оролцож болно. Эдгээр субьектүүд нь дараах 4н төрлийн хэв шинжийг үүсгэж байна. Үүнд:

1. Худалдагч-Худалдан авагч2. Худалдагч-Худалдааны зуучлагч-Худалдан авагч3. Худалдагч худалдан авагч нь худалдааны төлөөлөгчөөр дамжуулах 4. Худалдагч худалдан авагч нь худалдааны төлөөлөгчил хандах бөгөөд

төлөөлөгч нь худалдааны зуучлагчаар дамжуулж харицана. Худалдааны зуучлагч нь а.а.-н үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах, худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө өмчлөх зэрэг худалдааны үйл ажиллагаануудад зуучлалт зохион байгуулалт явуулдаг хуулинд заасны дагуу эрх эдэлж, үүрэг хүлээдэгсубект юм. Худалдаж, худалдан авах, гэрээ нь худалдагч биет байдлын доголдолгүй , эрхийн зөрчилгүй, хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал нь худалдагчид хэлцэн тохиролцсон үнийг төж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах зэрэг үүргүүдийг хүлээлгэсэн иргэний эрхзүйн хэлцэл юм. Иргэний хуулин д заасан нөхцөл журмын дагуу гэрээ нь дараах агуулагатай байна.

1. Гэрээний төрөл агуулга2. Гэрээний талууд тэдгээрийн онцгой эрх3. Гэрээний зүйл түүний тодорхой обьект үзүүлэлт4. Гэрээний хугацаа5. Гэрээгээр тохиролцсон үнэ.6. Гэрээ дуусгавар болох үндэслэл

ҮХХ-г худалдах худалдан авах харилцааг дараах шаардлагуудыг хангасан тохиолдолд илүү тогтвортой байна.

1. ҮХХ-н өмчлөх болон бусад эрх нь нарийн тодорхойлогдсон байна. 2. Сайн дурын үндсэн дээр явагдах3. үнэлгээ бодитой бөгөөд талууд хүлээн зөвшөөрсөн байна4. мэдээлэл дэлгэрэнгүй байх талууд ижил мэдээлэлтжы байх5. эрх тэгш байх

Арилжаа нь ҮХХн арилжааны гэрээгээр зохицуулагдана. Талууд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн иргэний эрхзүйн хэлцлийг арилжааны гэрээ гэнэ. Арилжааны гэрээгээр ҮХХ-г солилцох үед зөвшөөрлийг хамтран өмчлөгч тус бүрээс бичгээр авч, түүний гэрээний хамт нотариатаар гэрчлүүлсний дараагаар гэрээний талууд хамтдаа ҮХХ-н бүртгэлийн газар ирж гэрээнд зохих журмын дагуу бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг солиулж авснаар энэ харилцаа амжилттай явагдаж дуусгавар болно.

№72 Сервитутын харилцааСервитут гэдэг нь өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах эрх юм. Сервитутын эрх нь гол төлөв ҮХХ-н харилцаан дээр үүсдэг тул “Иргэний хууль ” “Газрын хууль” зэрэг хуулиудад хуульчлан зааж өгдөг. Сервитутын харилцаа нь дараах шинжүүдийг агуулдаг.

1. Тусдаа өмчлөгч бүхий 2 ба түүнээс дээш ҮХХ байна

Page 55: газрын кадастр

2. Сервитутын харилцааны обьект нь физик шинж чанарын хувьд үл хөдлөх шинж чанартай байна.

3. Сервитут нь ҮХХ-г зориулалтын дагуу ашиглах, нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн байна.

4. Сервитут эрх ашиг нь бизнесийн үйл ажилагаанд чиглэгдээгүй ашиг олоход үйлчлэх зориулалтгүй байх ёстой.

5. Сервитут нь дагавар эрх тул үндсэн хөрөнгө дагалдаж шилжих бөгөөд бие дааж шилждэггүй.

Төв Европын болон Скандиновын орнууд сервитутын зарчимыг эртний ромын эрхзүйгээс өвлөн авч хуульчлан тусгасан байдаг.

Үүнд дараахь 3 зарчим байдаг.1. Ойрхон байх зарчим2. Тухайн ҮХХ ашигтай байх зарчим.3. Байнгын зайлшгүй шалтгаантай байх зарчим

Сервитутын төрлүүд:1. Нэвтрэн өнгөрөх сервитут : Энэ нь бусдын өмчлөлийн газар дээгүүр дайрч

өнгөрөх ачаа тээш зөөвөрлөх сервитут эрх 2. Ус авах сервитут : Энэ нь бусдын өмчлөлийн газар дээгүүр бохир усыг дамжуулан

зайлуулах цэвэр усны шугам суваг татах сервитут эрх. 3. Гэрлийн сервитут. Бусдын өмчлөлийн байгууламжид эсвэл дундын хананд гэрэл

нэвтрэх зориулалттай нох, цонх гаргасан сервитут4. Гэрэл халхлахгүй байх сервитут. Хэн нэгний цонх юмуу гэрлийн эх үүсвэрийг

хөршийн барилга, байгууламжаар халхлахгүй байх сервитут эрх 5. Орчныг халхлахгүй байх сервитут 6. Өндрийн сервитут7. Утаа ууршлын сервитут8. Цахилгаан болон холбооны шугам тавих сервитут9. Авто техникийн зогсоол тавих сервитут

Сервитутын харилцаа дараах тохиолдлуудад үүснэ. 1. Талуудын харилцан тохиролцсноор гэрээний үндсэн дээр2. Хуульд заасны дагуу

Сервитутын харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно. 1. Сервитут бүхий субьект, сервитутаар эрх нь хязгаарлагдсан субьект 2 нэг этгээд

болсон байна.2. Хэрвээ талууд сервитутыг хугацаатай байхаар тохиролцсон бол энэхүү хугацаа

дуусгавар болсноор 3. Сервитут тогтоох шаардалага үгүй болсноор4. Сервитут нь хуваагдсан газар болон ҮХХ-н аль нэг хэсэгт нь хамаарах байсан бол

бусад хэсгийн сервитутаар дуусгавар болсноор5. Тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд нөхөн олговортойгоор солих буюу

эргүүлэн авснаар Нийтийн сервитут: Газар өмчлөгч иргэний эрхийг хязгаарлаж, дараах нөхцөлд нийтийн сервитутыг тогтоодог.

1. Уг газраар дамжин өнгөрөх зайлшгүй шаарлагатай нөхцөлд 2. Уг газарт газрын заагийн болон геодезийн байнгын цэг тэмдэгт тавих нөхцөлд 3. Намагжитыг багасгах ажлыг гүйцэтгэх нөхцөлд 4. Газар зохион байгуулалтын зарим арга хэмжээг хэрэгжүүлэх нийтийн сервитут

тогтооно.

№73 Ипотекийн харилцаа

Бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйтгүүлэгч тодорхой ҮХХ барьцаалахыг ипотек гэнэ. Хөрөнгийн барьцааг өмчийн хэлбэрээр нь фидуци буюу хөдлөх хөрөнгө, ипотек буюу ҮХХ-ийн барьцаа гэж хоёр хуваана. Барьуцааны субьектийг тодорхойлж болно. Тэгэхээр ипотек нь барьцааны нэгэн

Page 56: газрын кадастр

төрөл болдог. Үйлдвэрийн газрыг барьцаалахад их асуудалтай. Ипотекийн харилцаа нь ипотекийн гэрээгээр зохицууландана.Ипотекийн харилцаанд үүрэг хүлээгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хангулахаар ҮХЭХөө барьцаалсан өмчлөгч нь үүрэг гүйцэтгүүлэгчид тавьбал зохих шаардлагыг нэгэн адил тавих эрхтэй байдаг.

Ипотекийн шаардлага түүнийг хангах аргаҮүрэг гүйцэтгүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон дээр үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс тухайн хөрөнгийг өмчлөгч , үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй болдог.Манай оронд ипотекийн шаардлагыг хангахад дараах аргуудыг хуульчласан байдаг. Үүнд:

1. ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ипотекийн зүйлийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах ипотекийн зүйлийг зээлдүүлэгчийн өмчлөлд шууд шилжүүлэх

2. ипотекийн зүйлийг шүүхийн журмаар шийдвэрлэх ипотекийн зүйлийг албадан дуудлага худалдаагаар борлуулах ипотекийн зүйлийг бусдын удирдлагад шилжүүлэх ипотекийн зүйлийг өөр хэлбэрээр борлуулах.

Ипотекийн бүртгэл Ипотекийг бүртгүүлэх тухай мэдүүлгээ өмчлөгч гаргана. Ипотекийн бүртгэл нь талуудын эрх ашгийг хангахад зориулагдаж эрхзүйн орчин болон мэдээллээр хангахад оршно. Тухайлбал дараах асуудлыг баталгаажсан мэдээллээр хангадаг байна. үүнд:

1. хөрөнгийг барьцаалах болон худалдаж байгаа этгээд түүнийг захиран зарцуулах эрхтэй эсэх.

2. уг хөрөнгийг урьд нь зээл авахдаа барьцааласан эсэх. 3. бусдаас худалдан авсан эд хөрөнгө нь өөр этгээдгүүдтэй үл маргалдах

журмаар төлөгдөх болзолтой эсэх4. уг эд хөрөнгийг цаашид барьцаалах, худалдах, шилжүүлэх эрхэд ямар нэгэн

хязгаарлалт байгаа эсэх. Барьцааны үнэт цаас гэж ипотекийн болон орон нутгийн зээлийг санхүүжүлэх зорилгоор хуулиар заагдаж хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий банк санхүүлгийн байгууллагаас гаргаж буй өрийн бичиг юм.

№74 Лизингийн нийгэм-эдийн засгийн ач холбогдол Lease буюу хөлслөх, түрээслэх гэсэн англи үгнээс гаралтай. Түрээслэх хэлбэрээр нь хөдлөх болон ҮХЭХ-ийн гэж хоёр хуваагддаг.Монгол улс анх 2002 оны иргэний хуулинд лизингийн гэрээ түүний зохицуулалтын талаар анх удаа тусгажээ. Эрхзүйн үүднээс тайлбарлабал лизинг нь түрээслэгч гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтанд эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд төлбөр төлөх үүрэг бүхий иргэний эрх зүйн хэлцэл юм. Хөрөнгийн чадвараар бага болон чадваргүй иргэн, хуулийн этгээд лизингийн компанид гэрээ байгуулах санал гаргана.Лизинг авагч хүлээн авч үйлдвэрлэгчид хандах явцад үүсдэг харилцааны эрхзүйн зохицуулалтын хэлбэр нь лизингийн гэрээ болно. Лизингийн гэрээгээр лизинг авагч нь шаардлагатай байгаа эд хөрөнгө болон үйлдвэрлэгчийг сонгоно.Харин лизинг олгогч нь уг эд хөрөнгийг боломжит доод үнээр худалдан лизинг авагчийн захиалгийн дагуу түүнд зохих төлбөртэйгөөр тодорхой хугацаанд эзэмшүүлж, ашиглуулдагт энэ гэрээний мөн чанар оршино. Аж ахуйн нэгж байгууллага ашиг олохын тулд өмч хөрөнгийн зайлшгүй өмчлөх бус тодорхой хугацаанд ашиглах хэрэгтэй байхад л хангалттай. Энэ боломжийг олгож өгдөгт лизингийн нийгэмд үзүүлэх гол ач тус оршино.Учир нь ҮҮХ болон өмчтэй холбоотой эдийн засгийн харилцаа нь тэр бүр олон тооны иргэдийг хамарч чаддаггүй бөгөөд энэ нь санхүүгийн бэрхшээлтэй холбоотой байдаг. Энэ үүднээс лизинг нь талуудын эрх ашгийг алдагдуулахгүйгээр зохицуулдаг арга хэрэглүүр гэж ойлгож болно.

Page 57: газрын кадастр

Лизинг бас нөгөө талаас авч үзвэл үндсэн хөрөнгөд оруулж буй хөрөнгө оруулалт юм.Лизингийн байгууллагууд-банкууд, лизингийн компани, даатгалын компани,тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид буюу бэлтгэн нийлүүлэгчид ба санхүүгийн байгууллагууд ихэвчлэн түрээслэгчийн сонгосон эд хөрөнгийг худалдан авч бизнес эрхлэгчдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлдэг.Энэ хугацаанд түрээслэгч түрээслэгчид тодорхой үе шаттайгаар төлбөр төлөх бөгөөд үүнд түрээслэгчийн төлөх хүү багтана. Түрээсийн хугацааны эцэст эд хөрөнгө нь бизнес эрхлэгчийн өмчлөлд шилжих буюу бүрэн элэгдэж хорогдох ба 3дагч этгээдэд худалдана.

76. ҮХХ-ийн зах зээлЗах зээл нь худалдагч худалдан авагчийн бараа болон үйлчилгээний арилжааг

хамгаалж байдаг. Хамгийн гол нь чөлөөт өрсөлдөөн дээр тулгуурладаг бөгөөд сайн дурын шинжтэй субъектууд зах зээлийн харилцаанд албадлагаар оролцдоггүй. Зах зээл нь:

1. Хэрэглэгчийн хэрэгцээг хангах үүднээс эдийн засаг, хүн ам зүйн, нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлийн харилцан иж бүрэн үйлчлэлийн үр дүнд бүрэлдэн тогтдог бүлэг үйлчлүүлэгч хэрэглэгчид

2. Таваар болон мөнгөний харилцааг зохицуулдаг эдийн засгийн хүрээ3. Эдийн засгийн олон салбар дахь барааг худалдах худалдан авах харилцааны

нийлбэр4. Худалдан авагч худалдагчийг сонгох, үнийг тогтоох, нөөцийн эх үүсвэрийг

бүрдүүлэн ашиглах зэрэгт субъект нь эрх чөлөөтэй байх шинж бүхий бараа үйлчилгээний үйлдвэрлэл, эрэлт хуваарилалт болон мөнгөн хөрөнгийн хөдөлгөөний явцад үүсэх эдийн засгийн харилцааны тогтолцоо

5. Хөрөнгө татварын харилцаа болон хөдөлмөр үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлийн хөдөлгөөнийг зохицуулах хүрээ юм. ҮХХ-ийн зах зээлийн таваар болох ҮХЭХ нь хэрэгцээний болон арилжааны өртгийн аль алиныг нь агуулж байдаг. ҮХЭХ нь хэрэгцээг хангах тоо хэмжээний болон чанарын дараах үзүүлэлтүүдийг агуулдаг. Үүнд:

1. Физик хэрэгцээний буюу үндсэн үзүүлэлт2. Орон зайн хэрэгцээний эдийн засгийн үзүүлэлт3. Нийгмийн хэрэгцээний үзүүлэлт4. Сэтгэл зүйн үзүүлэлт

ҮХХ-ийн зах зээлийн загвар

ҮХХ-ийн зах зээлийн ангилал1. ҮХХ-ийн худалдаа арилжааны зах зээл2. ҮХХ-ийн түрээслэх, хөлслөх зах зээл3. Ипотекийн болон ипотекийн үнэт цаасны зах зээл

Мөнгөний зах зээл /богино хугацаатай өөрөөр хэлбэл нэг жилийн дотор багтааж төлөх хугацаатай үнэт цаасны зах зээл/

Хөрөнгийн зах зээл /дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалтын болон зээлийн нийлүүлэлт, эрэлттэй бүрэлдэн тогтдог зах зээл/

Тэнцвэржилтийн систем

ҮХХ-ийн зах зээл

Эрэлт Нийлүүлэлт Үнэ Өртөг

Менежмент Маркетинг Бүтэц Зохицуулалтын механизм

Page 58: газрын кадастр

ҮХЭХ-ийн зах зээлийн субъектын ангилалАнгилал 1. Зах зээлийн ангилал

Худалдагч, худалдан авагч, зуучлагч, худалдааны төлөөлөгчАнгилал 2. Эрх зүйн ангилал

Төр, иргэн, хуулинй этгээд, хөрөнгө оруулагч, төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагууд Ангилал 3. Дэлгэрэнгүй ангилал

Төрийн өмчийн хороо банк, таслал, тендерийн комисс, дуудлага худалдааны комисс, биржүүд, үнэлгээний агуулга, диллерүүд, даатгалын байгууллага, газрын албад, татварын албад, нотариат, иргэний шүүх, хянан шийдвэрлэх, гүйцэтгэх байгууллагууд, хөрөнгө мэдээллийн байгууллагууд гэх мэт

ҮХХ-ийн зах зээл олон субъект оролцож шударга өрсөлдөөнтэй байгаа тохиолдолд үр ашигтай ажиллах болно. Энэхүү өрсөлдөөнт байдлыг бий болгох, хадгалахын тулд дараах үндсэн нөхцлийг хангах шаардлагатай. Үүнд:

1. ҮХХ-ийн эрх нь нарийн тодорхойлогдсон байх2. Аливаа харилцаа талуудын сайн дурын үндсэн дээр явагдана. 3. Олон тооны худалдагч худалдан авагчид оролцдог4. Чөлөөт өрсөлдөөнтэй байх /аль нэг нь монополь бус/5. Бүрэн төгс мэдээлэлтэй байх6. Бүтээгдэхүүн зах зээлд өрсөлдөх чадвартай байх

77. Хуульд зааснаар өв залгамжлах харилцаа

Өв залгамжлах харилцаа нь өвлүүлэгч, өмчлөгч гэсэн үндсэн 2 субъктын харилцаан дээр явагдана. Өв залгамжлах үйл ажиллагаа эрх зүйн харилцаанд тухайн иргэний хэрэгжүүлж байгаа эрх үүрэг, хариуцлагыг өөр этгээдэд шилжүүлэх шаардлага бий болсон харилцааг хэлнэ. Үүнд иргэн нас барах эсвэл нас барсанд тооцогдох үеүд орно.

Өв залгамжлалтай холбоотой нийгмийн харилцааг ерөнхийд нь Үндсэн хууль, гэр бүлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн болон Иргэний хууль, Нотариатын тухай хууль зэрэгт голчлон зохицуулна. Өвлүүлэгч нь хууль ёсоор бол иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх ёстой. Харин өв залгамжлагч нь иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн, МУ-н болон гадаад улсын хуулийн этгээд, төр байж болно. Монгол улсын хуулинд газрыг зөвхөн МУ-н иргэн өмчилж болно гэж заасан байдаг тул гадаадын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүнд өвлүүлж болохгүй. 2 төрлийн өв залгамжлах харилцаа байдаг.

1. Хууль ёсоор өв залгамжлах2. Гэрээслэлээр өв залгамжлах

1. Хууль ёсоор өв залгамжлах гэдэг нь өвлүүлэгч гэрээслэл бичээгүй эсвэл гэрээслэл хүчин төгөлдөр бус болсон эсвэл гэрээслэлээр дамжуулах өвийг хүлээн авахаас татгалзсан тохиолдлуудад энэ харилцаа үүснэ. Хууль ёсны өв залгамжлагчдыг эрхийн дарааллаар нь 2 хувааж авч үзнэ.

Тэргүүн ээлжинд өв залгамжлах давуу эрхтэй хүмүүс. Үүнд өвлүүлэгчийн нөхөр болон эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй асрамжинд нь байсан төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх орно

Өв залгамжлах эрхтэй хүмүүст өвлүүлэгчийн төрүүлсэн болон үрчилсэн хөдөлмөрийн чадвартай эцэг эх, өвөг эцэг, эмэг эх щ, өвлүүлэгчийн гэр бүлд багтдаг ах, эгч, дүү нарыг хамруулан авч үзнэ.

2. Гэрээслэл нь өвлүүлэгчийн өв залгамжлагчид өвлөгдөж байгаа эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийг тодорхойлох чухал баримт юм. Гэрээслэл нь өвлүүлэгчийн өвлүүлэх эд хөрөнгө, түүнтэйй холбоотой эрхийг бүхэлд нь юмуу тодорхой хэсгийг хамарч нэг эсвэл хэд хэдэн субъектэд чиглэсэн байж болно. Түүнчлэн гэрээслэлд өвлүүлэх эд хөрөнгө, эрхийн зохицуулалтыг тусгайлан зааж өгч хуваарилж болно.

Page 59: газрын кадастр

Гэрээслэлийг заавал хууль ёсны өв залгамжлагчид зориулах шаардлагагүй бусад этгээдэд ч бичиж болно. Энэ нь өвлүүлэгчийн өөрийн үзэмжээр шийдэх асуудал юм. Өв хүлээн авсан этгээд өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хариуцна. Өв залгамжлалын харилцаанд зайлшгүй чухал шаардлагатай иргэний эрх зүйн дараах ойлголтууд байна. Үүнд:

1. Өв нээгдэх газар: Өвлүүлэгчийн байнга болон сүүлчийн оршин сууж байсан газар тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө байгаа газрыг хэлнэ. Өвлүүлэгчийн эд хөрөнгийг хадгалан хамгаалах арга хэмжээг өв нээгдсэн газрын орон нутгийн захиргааны байгууллага хариуцах бөгөөд хамгаалахад гарсан зардлыг өвлөгдөх хөрөнгөнөөс гаргуулна. Энэ талаар гарсан маргаан зөрчлийг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

2. Өв нээгдэх үе: Өвлүүлэгчийг нас барсан өдрөөс, нас барсан гэж зарласан бол тэр өдрөөс эхлэн тооцож өв нээгдэнэ. Өв нээгдэх үеийг тодорхойлох нь өвлүүлэх эд хөрөнгийг бүртгэх, хамгаалах, шилжүүлэх, өв хүлээн авах, татгалзах, өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох хугацаа тогтоох, өр төлбөр барагдуулах зэрэг эрх зүйн үр дагавар бүхий үйл ажиллагаануудыг явуулахад чухал ач холбогдолтой. Зарим тохиолдолд өвлүүлэгчийн нас барсан өдөр тодорхойгүй байвал энэ үед шүүхээс тогтоосон өдрийг өв нээгдэх үе гэж тооцно.

3. Өв залгамжлах эрхийн гэрчилгээ: Хууль ёсны өвлөгчид олгох эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно. Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь нотлогдсон бол гэрчилгээг хугацаанаас нь өмнө олгож болно.

4. Гэрээслэл: Гэрээслэлийг бичгээр үйлдэж, нотариат эсвэл түүнтэй адил эрх бүхий байгууллагаар гэрчлүүлнэ. Нотариат байхгүй газарт сумын засаг дарга, цэргийн ангид ангийн удирдлага, хорих газарт хорих ангийн дарга, онгоцон дээр онгоцны ахмад гэрчилж болно.

78. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн журам

Иргэн, хуулийн этгээд нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн ҮХХ, оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн албанд бичгээр гаргана. Хэрэв ҮХХ нь сумын нутаг дэвсгэрт оршдог бол тухайн аймгийнхаа бүртгэлийн албанд бүртгүүлж болно. Дундаа буюу хамтран өмчилдөг бол мэдүүлэгт өмчлөгч тус бүрийн гарын үсэг байх шаардлагатай.

Улсын бүртгэлд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж болно. Энэ тохиолдолд бүртгэгч уг мэдүүлгийг хүлээн авахаас юуны учир татгалзаж байгааг тайлбарлан материалыг буцаан олгох ёстой. Мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах дараах хэд хэдэн үндэс байж болно.

1. Тухайн ҮХЭХ-г өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт бичиггүй.2. Бүртгүүлэх шаардлагатай аль нэг баримт бичгийг хавсаргаагүй.3. Мэдүүлэгт тусгасан үндэслэл энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт

зөрөөтэй.4. Уг эд хөрөнгийг урьд өмнө өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд

бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа тохиолдолд

ҮХЭХ-г өмчлөх эрхийн бүртгэл хийгдэх дараалал

Баримт бичиг болон бүртргэлийн хураамжийг төлсөн баримтыг хүлээн

авах

Баримт бичигт эрхзүйн экспертиз явуулж

хэлцлийн хууль ёсны эсэхийг шалгах

Баримт бичиг шалгахад зөрчил илэрсэн бол мэдүүлэг гаргагчид

буцааж олгох

Page 60: газрын кадастр

Дараах нөхцлүүдийн үндсэн дээрээс эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гардаг.

1. ҮХЭХ гэрээ, хэлцлийн үндсэн дээрээс бусдын өмчлөлд шилжих (худалдах, бэлэглэх, өв залгамжлах)

2. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх3. ҮХЭХ-н хэмжээ, оршин байгаа газрын харъяалал өөрчлөгдөх

Тусгайлсан тэмдэглэл:Эрхийн улсын бүртгэлд шаардлагатай зарим байдлын үндсэн дээрээс тусгайлсан тэмдэглэл хийдэг.

1. Хуулийн этгээд дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ.

2. Шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ.

3. Өмнө энэ талаар хуурамч бичиг баримт бүрдүүлж байсан бол тусгай тэмдэглэл хийнэ.

Урьдчилсан тэмдэглэл:Өв залгамжлагч, худалдан авагч зэрэг субъектүүдийн эрх ашгийг хамгаалах

зорилгоор бий болсон тэмдэглэл юм. Урьдчилсан тэмдэглэлийг хийхдээ тухайн харилцааг үүсгэж байгаа субъектүүдийн харилцан зөвшөөрөл дээр үндэслэнэ. Хэрэв субъектүүдийн аль нэг нь саналаа өөрчилсөн тохиолдолд урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгоно.

ҮХЭХ-н бүртгэл өмчлөх эрхтэй холбоотой бусад эрхийг бүртгэдэг. Эд хөрөнгөтэй холбоотой бусад эрхийг энэ тухай талуудын байгуулсан гэрээг үндэслэн бүртгэх бөгөөд эрхийн улсын бүртгэлд:

1. Гэрээний төрөл, агуулга2. Гэрээний талууд, тэдгээрийн онцгой эрх3. Гэрээний зүйл, түүний тодорхойлолт, үзүүлэлт4. Гэрээний хугацаа5. Гэрээний тохирсон үнэ6. Гэрээ дуусгавар болох үндэслэл зэргийг тусгана.

79. ҮХХ-ийн бэлэглэлийн харилцаа

Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн харилцаа нь нэг талаас бэлэглэгч нөгөө талаас бэлэг хүлээн авагч гэсэн субъектуудын хооронд явагдана.

Хөрөнгө бэлэглэнэ гэдэг нь бэлэглэгч өөрийн өмчлөлд байгаа хөрөнгийг хүлээн авагчийн зөвшөөрлийн үндсэн дээр хариу төлбөргүйгээр шилжүүлэх хүсэл зориг бүхий харилцаа юм. Энэ харилцааг хууль ёсэы дагуу зохицуулах, талуудын харилцан баталгаатай байх үүднээс бэлэглэлийн гэрээг байгуулдаг.

Бэлэглэлээр нэг тал нь эд хөрөнгийг нөгөө талын өмчлөл буюу эзэмших, захиран зарцуулах эрхэд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх ба нөгөө тал нь уг эд хөрөнгийг хүлээн авна. Монгол улсын хуулиар үл хөдлөх хөрөнгийг бусдад бэлэглэх тохиолдолд гэрээг зайлшгүй бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр уг гэрээг байгуулсанд тооцно.

Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатчаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ. Бэлэглэгч нь өөрийн асрамжинд байгаа этгээдийн амьжиргааны энэ тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй.

1. Энгийн бэлэглэл

Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын нэгдсэн

бүртгэлд оруулах

Бүртгэлд авсан тухай эрх тогтоосон баримт бичгүүдэд тусгай тэмдэглэл хийх

Улсын бүртгэлд авсан тухай гэрчилгээ олгоно

Page 61: газрын кадастр

2. Хандивын бэлэглэл: Тодорхой эд хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болно. Гол онцлог нь тухайн бэлэглэсэн зүйлийг хэрхэн захиран зарцуулахыг бэлэглэгч тал шийдвэрлэх, хянах эрх үүрэгтэй байдаг.

80. Узуфруктийн харилцаа

Узуфрукт нь Ромын эрхзүйн тогтолцоот улс орнуудад өргөн хэрэглэдэг үүргийн эрх зүйн нэгэн төрөл юм. Узуфрукт нь гэрээ болон хуулийн дагуу тодорхой хугацаанд өөр этгээдийн эзэмшилд байгаа э д хөрөнгийг түүнээс гарах үр шимтэй нь хамт тухайн эд юмсын мөн чанарыг алдагдуулахгүйгээр ашиглах юм. Давуу тал нь ашиг олоход чиглэгдсэн байж болно.

Узуфрукт нь бусдын эд хөрөнгө, эрхийг үр ашигтай олох зорилгоор хязгаарлагдмал нөхцөлтэйгээр эзэмшиж ашиглах эрх юм.

Узуфрукт эзэмшигч нь үр ашгийг хүртэх, ашиг олох зорилгоор хязгаарлагдмал нөхцөлтэйгээр эзэмшиж ашиглана.

Барьцаалах, түрээслэх - өмчлөгчөөс зөвшөөрөл авна.Худалдах, бэлэглэх, өвлүүлэх - хориглоно.

Узуфрукт нь өвлөгдөхгүй эрх бөгөөд бусдад шилжүүлж болохгүй. Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэх асуудлыг өөр этгээдэд шилжүүлж болно. Өмчлөгч болон узуфрукт эзэмшигч нь харилцан тохиролцсон бол өмчлөгч нь өв залгамжлагчид одоогийн узуфрукт эзэмшигчтэй шинээр узуфрукт тогтоох үүргийг хүлээн зөвшөөрнө.

Түүнчлэн анхны узуфрукт эзэмшигч нас барснаар дараагийн узуфрукт эзэмшигч энэ эрхийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхгүй. Узуфруктын харилцаа нь гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд узуфруктыг олж авахад тухайн төрлийн ҮХЭХ-ийг олж авах талаарх хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ.

Узуфруктын харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно. 1. Узуфрукт нь нэгэнт бусдад шилжүүлж, өвлүүлж болдоггүй эрх учраас

узуфрукт эзэмшигч нас барсан эсвэл татан буугдсанаар2. Узуфруктын гэрээний хугацаа дууссанаар3. Узуфруктын зүйл нь цогцолбор хөрөнгө бол тухайн узуфрукт эзэмшигчийн

хамаарах хэсгийн эрх дууссанаарУзуфруктыг хугацааны хувьд дараах байдлаар хувааж болно.

1. Тодорхой хугацаатай2. Тодорхой бус хугацаатай

түр зуурын насан туршийн

81. ҮХХ-ын улсын бүртгэл

Дундаа хамтран болон хэсгээр өмчилж байгаа эсвэл нэг зориулалттай нэгдмэл байдалтай ашиглагдах цогцолбор ҮХЭХ-өөс бусад ҮХЭХ тус бүрийг нэг бүрчлэн бүртгэнэ. Өмчлөгч өөрийн ҮХХ-өө улсын бүртгэлд бүртгүүлснээр түүнийгээ өөрөө хариуцаж захиран зарцуулах хууль ёсны эрхтэй бөгөөд энэ нь иргэний эрхзүйгээр зохицуулагдана. Энэ бүртгэл нь нөгөө талаар эрхзүйн баталгаажилтыг бий болгоно. ҮХХ-н бүртгэлийг төрөөс дараах зорилгоор ашиглана.

1. Улс орны ИААНБ-н өмчлөлийн системийг бий болгох, хянах зохицуулах2. Өмчлөх, эзэмших эрхийн хязгаарлал тогтоох, улмаар газрын харилцааг

зохицуулах3. Шимтгэл, төлбөрийг цуглуулах, төсвийн орлогыг бүрдүүлэн ашиглах4. Төрөөс хувийн секторт тодорхой эрх шилжүүлэх5. Хот төлөвлөлтийг зохицуулах6. ҮХЭХ-н татварыг бүрдүүлэх, татварын сан байгуулах7. Улсын статистикийн мэдээлэлд тулгуурлах

ҮХЭХ-н улсын бүртгэлийн объект

Page 62: газрын кадастр

ҮХЭХ өмчлөх эрх ҮХЭХ өмчлөхтэй холбоотой бусад эрх

- Шинээр бий болсон ҮХЭХ-н өмчлөх эрх

- Баригдаж дуусаагүй ҮХЭХ-н өмчлөх эрх

- ҮХЭХ-н өмчлөх эрхийн шилжилт- Дундаа хэсгээр өмчлөх ҮХЭХ-н

тодорхой хэсгийг өмчлөх эрх өөр этгээдэд шилжих шилжилт

- Ипотек - Ипотек өөр этгээдэд шилжих

шилжилт- Ипотек өмчлөгчид шилжих

шилжилт- Ипотекээр хангагдах шаардлага

өөр шаардлагаар солигдох- ҮХЭХ-н түрээс- Сервитут- Узуфрукт- Бусдын газар дээр барилга

байгууламж барих - Газар эзэмших, ашиглах эрх

Эрхийн улсын бүртгэлийн баримтлах зарчим: Бүртгэлийн талаархи мэдээлэл нээлттэй байх Бүртгэл үнэн зөв байх Бүртгэл нэгдсэн байх

82. МУ-ын өмч хувьчлал ба ҮХХ-ийн харилцаа

Зах зээлийн эдийн засагт шилжиж түүнийг баталгаажуулах ганц зүйл нь өмч байдаг байна. монголд зах зээлийн эдийн засагт шилжиж түнийхээ нийгмийн хүрээг баталгаажуулахын тулд өмч хувьчлалын асуудлыг гаргаж ирсэн. Хамгийн том алдаа нь бүртгэлийн хууль байхгүй байтал өмч хувьчлалын тухай хууль гарч ирж бүртгэлгүй, эрхзүйн баталгаажилтгүй хөрөнгөнүүд зах зээл дээр гарч ирсэн нь хүндрэл учруулсан.

Нийт өмч хөрөнгийн хэдэн хувь нь улсад байх ёстой, хэдэн хувь нь хувьд байх ёстой гэсэн харьцаа байдаг. Энэ харьцаанд хүрэх хүртэл өмч хувьчлалын ажил үргэлжилнэ. Үүнийг зохицуулахын утлд ҮХХ-ийн бүртгэл, бүртгэлтэй холбоотой бусад харилцааг зохицуулж ирсэн.

83. ҮХХ-ийн татвар

ҮХХ-ийн татвараас их хэмжээний мөнгө оруулж байдаг. Их үнэтэй учраас их хэмжээний хөрөнгө хуримтлуулж улсын эдийн засагт ач тусаа өгч байдаг. Олон төрлийн ҮХХ бий болсноор тус тусад нь татвар авах ажлыг хэцүү болгож байна. татварыг явуулахын тулд үнэлгээний системийг бодлогыг бий болгосон байх шаардлагатай. Улсын бөөний үнэлгээ нь татварын үнэлгээний гол тулгуур болдог. Газрын татвар гэдэг нь өмчлөгдсөн газар дээрээс авагддаг. Татварын үндэслэл нь эрхээ хамгаалуулж байгаа, орон зайн хамаарлын үндсэн дээрээс татвар төлөх ёстой. 3-рт инженерийн дэд бүтцийн хангамж авдаг учраас татвар төлөх үндэслэл болдог. Туслах чанарын татварууд байдаг. Урсгал, байнга төлөгдөх татварын олон янз байдаг. Манай улс татварын асуудал дэр аливаа нэг зүйлийн эдийн засгийн хөшүүргийг татвраар зохицуула бодлого бариад байгаа. Гэтэл энэ нь цаашид иргэдэд дарамт учруулахаас гадна үнэд ихээр нөлөөлдөг. Татварын тоо баримтыг хувиар тоцож байх ёстой. Тоогоор илэрхийлсэн татварыг болих нь зүйтэй юм.

Нэгэнт өмчилж авсан газар нь тухайн иргэний өмч хөрөнгө учир зах зээлийн харилцааны нэг үндэс болсон татварын харилцаанд ордог. Газар нь үл хөдлөх өмч учир үл хөдлөх хөрөнгийн албан татварыг жил тутам төлөх ёстой байдаг. Татвар ноогдуулахад хот тосгон бусад суурины газрын зэрэглэл, тэдгээрийн нэг га-н суурь үнэлгээнд тулгуурладаг. Суурь үнийн 0.6 %-д татвар ноогдуулна.

Page 63: газрын кадастр

Суурин газар

ЗэрэглэлХүн амын

тоо (мян.хүн)

НэрСуурь үнэлгээ

(сая.төг)

Нийслэл Улаанбаатар 440.0Улсын зэрэглэлтэй хот

50-500 Эрдэнэт ДарханЧойбалсан

200.0300.0120.0

Аймгийн зэрэглэлтэй хот

15-30 Улиастай, Өлгий, Мөрөн, Ховд, Увс, Цэцэрлэг, Сүхбаатар, Баянхонгор, Өндөрхаан, Төв, Баруун-Урт, Сайншанд, Даланзадгад, Арвайхээр, Алтай, Мандалговь

40.0

Сумын төв 0.5-15.00.5 хүртэлх

Сумын төв, бусад суурин

8.05.0

Газар өмчлөгчийг ҮХЭХ-ийн татвараас чөлөөлөх хувь хэмжээ

Өмчлүүлсэн газрын байршил

Иргэнд өмчлүүлсэн газрын зориулалт, хөнгөлөх хувь

Гэр бүлийн хэрэгцээнд

Газар тарианлангаас бусад аж ахуй

Газар тариалан

Нийслэл 95% 30%95%Аймгийн төв 97% 70%

Сумын төв, тосгон 98% 85%

Баянхонгор аймагт 0.07 га өмчилж авсан иргэн жилд хэдий хэмжээний татвар төлөх вэ?1га – 40сая0.07га – х х=2800000х06=1680016800 – 100%x – 97% х=504₮

Энэ татварыг жил бүрийн 2 сарын 1ний дотор, хувааж төлж болохгүй.

85. Газрын эрхзүйн ерөнхий ойлголт

Нийгэмд маш олон төрлийн хэм хэмжээнүүд байдаг.1. Зан заншлын 2. Улс төрийн 3. Эдийн засгийн 4. Ёс суртахууны5. Шашны6. Гоо зүйн 7. Эрх зүйн

Хэм хэмжээ гэдэг нь аливаа үйлдэл, үйл ажиллагааг хийхэд даган баримтлан мөрддөг зан үйлийн дэг журам юм. Аливаа нийгэм ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тэгш эрх аюулгүй байдлын баталгаа зэргийг тохируулах эрх зүйн зохицуулалт байдаг. Эрх зүй гэдэг нь нийгмийн харилцааг зохицуулахаар төрөөс тогтоосон бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээнүүдийн нийлбэр цогц юм.

1. Тогтоосон хэм хэмжээ

Page 64: газрын кадастр

2. Зөвшөөрсөн хэм хэмжээ3. Хориглосон хэм хэмжээ

Газрын эрх зүйн системГазрын эрх зүйн системийг 3 хэсэгт хуваадаг.

1. Салбар эрх зүйн систем2. Хичээлийн систем3. Шинжлэх ухааны систем

1.Газрын эрх зүйн нийтлэг ба тусгай асуудлуудыг эрх зүйн бие даасан салбар болохийнх нь хувьд тодорхой эрэмбэ дараалалд оруулсныг хэлнэ.Салбар эрх зүйн системийг ерөнхий ба тусгай гэж ангилна.Ерөнхий анги нь дотроо

Газрын эрхзүйн онолын үндэс Газрын эрхзүйн түүхэн уламжлал Газрын эрхзүйн зохицуулах зүйл Газрын эрхзүйн эх сурвалж Газрын эрхзүйн харилцаа Газрын эрхзүйн эрхүүд ГНС-г төрөөс эрхлэн, удирдах Газрын эрхзүйн зөрчил, хууль зүйн хариуцлага

Тусгай анги нь газрын нэгдмэл сан бүрээр эрхзүйн зохицуулалтыг авч үзнэ.2. Энэ нь суралцагсад газрын харилцааны хүний нөөцийн боловсон хүчний хэрэгцээ шаардлагын дагуу газрын эрх зүйн мэдлэг олгох зорилгоор салбар эрх зүйн системийг тодорхой сэдвүүдэд хувааг заах ухай асуудал юм.3.Энэ нь газрын эрх зүйг хууль зүйн шинжлэх ухааны салбар болохынх нь хувьд авч үзэж газрын эрх зүйн үүсэл, хөгжил, зүй тогтол, онцлог, боловсронгуй болгох шаардлага, арга зам зэргийг судалдаг систем

86. Газар өмчлөлийн харилцаа

Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн газар өмчлөн авах эрхтэй.Газрыг монгол улсын иргэнд гэр бүлийх нь хэрэгцээнд 1 удаа үнэгүй өмчлүүлэх эрхийг

1. МУ-н гэр бүлийн бүртгэлд 2002 оны 6 сарын 28-ны өдрөөс өмнө бүртгэгдсэн гэр бүл

2. Тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн захиргаанд бүртгэлгүй иргэд холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэний бүртгэлийн асуудлаа шийдвэрлүүлсэх бол энэ эрхийг тус тус эдэлнэ.

МУ-н засгийн газраас газар өмчлүүлэх тухай асуудлыг дараах 4 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

1. Газар эзэмших, ашиглах эрх үүссэн бөгөөд, аливаа зөрчилгүй, тогтвортой суурьшсан гэр хороололд байгаа хашааны газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1 удаа үнэгүй өмчлүүлэх.

2. МУ-н иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсан хугацаанаас өмнө гэр бүлээ бүртгүүлсэн болон, эхний үе шатанд зөрчилтэй байгаад түүнийгээ арилгаж, газар эзэмших, ашиглах эрх үүссэх иргэнд 1 удаа хуульд заасан хэмжээний газрыг үнэгүй өмчлүүлэх.

3. Газар тариалангийн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх нь үүссэн иргэнд газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж өмчлүүлэх.

4. Эзэмших, ашиглах эрх үүсээгүй газраас иргэнд газар тариалангийн зориулалтаар газрыг дуудлага худалдаагаар өмчлүүлэх.

Газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах баримтлах чиглэл1. Газар эзэмших, ашиглах эрх үүссэн бөгөөд, аливаа зөрчилгүй суурьшсан хашааны

газрын хэмжээ нь хуульд зааснаас илүү буюу тэр нь нийт хэмжээний 25%-аас хэтрээгүй бол уг илүү хэсгийг худалдаж өмчлүүлнэ.

Page 65: газрын кадастр

2. Дээрхээс бусад газарт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хуульд заасан хэмжээний газрыг үнэгүйгээр өмчлүүлж, илүү хэсгийг дахин хуваарилалтанл хамаруулан, өмчлүүлэх газрын нөөцөд авна.

3. Гэр бүлийн хэрэгцээнийхээ зориулалтаар газрыг 1 удаа үнэгүй өмчилж авахдаа тухайн иргэн өөрийн эзэмшил, ашиглалтанд байгаа газраа авах, эсвэл газар зохион байгуулалтийн төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлж болох газраас олгох газрын аль нэг хэсгийг дураар сонгох боломжтой.

4. Нэг хашаанд хэд хэдэн гэр бүл амьдарч байгаа нөхцөлд, уг хашааны газрыг эзэмшигч гэр бүлд нь өмчлүүлэх ба бусад гэр бүл нь шинээр олгож буй газраас авах эрхтэй бөгөөд, хэрэв эзэмшигч нь зөвшөөрвөл бусад гэр бүл нь уг газраас өөрсдийн нэр дээр ноогдох хэмжээний газрыг өмчилж авч болно.

5. Төмс хүнсний ногоо тарих зориулалтаар иргэн, түүний гэр бүлийн гишүүд хамтран эзэмших хэлбэрээр эзэмшиж ашиглаж байгаа газрыг тэдэнд үнээр нь өмчлүүлнэ.

6. 2003.1.1-ээс өмнө гарсан тухайн шатны засаг даргын захирамжтай боловч эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ авч амжаагүй иргэн холбогдох материалыг бүрдүүлэх замаар тухайн захирамжийг үндэслэн газрыг үнэгүй өмчилж авна.

7. АА-н зориулалтаар газар эзэмших,ашиглах эрх үүссэн гэрээний зөрчилгүй иргэнд уг газрыг худалдаж өмчлүүлнэ.

8. Барилга байгууламжийг иргэд дундаа өмчилж байгаа бол барилгын доорх газрыг тэдэнд худалдаж өмчлүүлнэ.

9. Нийтийн орон сууцны зориулалтаар хувьчилж авсан барилга байгууламжийн доорх газрыг иргэнд өмчлүүлэхгүй.

10. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газарт хашаа байшин барьж, хууль ёсоор газар эзэмшиж ашиглаж байгаа иргэнл газрыг өмчлүүлэхгүй байх.

Иргэний өмчийн газрыг дайчлан авахИргэний өмчийн газрыг түр хугацаагаар дайчлан авах тохиолдлууд байдаг.Энэ тохиолдолд аймаг нийслэл, сум дүүргийн засаг дарга шийдвэр гаргана. Дайчлан авсны улмаас өмчлөгч иргэнд учирсан хохирлыг улсын төсвөөс төлдөг, эсвэл дайчлан авсан газраас чанарын хувьд дордохооргүй өөр газрыг өмчлүүлж хохирлыг барагдуулдаг. Энэ асуудалтай холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлэдэг. Дараах тохиолдлуудад газрыг түр хугацаагаар дайчилж авч болдог.

1. Гал түймэр2. Томоохон осол 3. Үер усны гамшиг4. Газар хөдлөлт, хүчтэй салхи5. Ган зуд6. Гоц халдварт өвчин

Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн бүхэлд нь болон зарим хэсгийг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авч болдог.Иргэний өмчийн газрыг хураахдаа дараах тохиолдлуудад үндэслэнэ. Үүнд

Гадаадын иргэнд өмчийн газраа дур мэдэн эзэмшүүлж, ашиглуулах Эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан

тохиолдолд Газар өмчлөгч иргэн буюу түүний газрыг тодорхой зөвшөөрлөөр эзэмшиж,

ашиглаж байгаа этгээд газар өмчлөгч иргэнд хориглосон заалтуудыг зөрчсөн Иргэний газар өмчлөх эрх дуусгавар болох үндэслэл

Газар өмчлөх эрхээ зөрчиж хураалгасан бол Хуулийн дагуу эрх шилжих буюу харилцаанд оролцсон бол \ худалдах, өвлүүлэх,

бэлэглэх, барьцаалах г.м \

87. Газар эзэмших харилцаа

МУ-ын 18 насанд хүрсэн ИААНБ газар эзэмших эрхтэй. Газрыг хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр

Page 66: газрын кадастр

эзэмшүүлнэ. ААН-д үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд зориулан эзэмшүүлэх газарын хэмжээг ЗГ тогтооно.Газар эзэмших хэрэгцээг субьектийн түвшинд дараах байдлаар ангилдаг, Үүнд

Гэр бүлийн хэрэгцээнд 1. Хувийн гэр орон сууц хашааны зориулалтаар 2. Хүнсний ногоо жимс, жимсгэнэ таримал ургамлын зориулалтаар

Бусад хэрэгцээнд 1. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар

Иргэн аж ахуй нэгж өөрийн хөрөнгөөр байгуулсан хиймэл нуур, цөөрөм, загас өсгөн үржүүлэх үүднээс байгуулсан усан сан, тарьж ургуулсан ой, төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг тухайн субьектэд давуу эрхээр эзэмшүүлж болно.Газар эзэмшигчийн эрх:

Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах Газрын төлөв байдал, чанарын улсын баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах Газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр журмын дагуу нөхөн төлүүлэх Газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн

гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, барьцаалх, тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах

Газрын тухай хууль тотоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах

Газар эзэмшигчийн үүрэг: Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх Газрыг үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныгм хамгаалах

хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх

Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх Газрын төлөв байдал чанарын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж

байх Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй

байх Энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд

улсын бүртгэлд бүртгүүлэхГазар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага:

Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.

Газар эзэмшигч хүсэлт гаргагч нь зөвхөн МУ-н ИААНБ байна. Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нйислэл, сум, дүүргийн газар зохион

байгуулалтын төлөвлөгөөнд ИААНБ-д эзэмшүүлж болохоор заагдсан байна. Иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын дээд хэмжээг дараах байдлаар тогтоожээ.Үүнд

1. Хувийн гэр орон сууцны хашааны газар 0,07 га хүртэлх 2. Хүнсний ногоо жимс жимсгэнэ, таримал ногоо тарих зориулалтаар 0,1 га хүртэл

газрыг тус тус эзэмшүүлнэ.Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх газрын дээд хэмжээ.

1. Үр тарианы зориулалтаар 100 хүртэлх га2. Хүнсний ногооны зориулалтаар 5 хүртэлх га

ААН-д үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээ1. Үр тариа тэжээлийн ургамал тариалах зориулалтаар

Аймагт 3000 га хүртэл УБ-т 200 га хүртэл

2. Төмс хүнсний ногоо бусад ургамал тариалах зориулалтаар Аймагт 50 га хүртэл УБ-м 5 га хүртэл

3. Байгалийн хадлан бэлчээрийг дагнан бэлтгэх зориулалтаар\

Page 67: газрын кадастр

Аймагт 1500 га хүртэл УБ-т 100 га хүртэл

4. Дотоодын хэрэгцээнд зориулан хадлан бэлтгэх зориулалтаар Аймагт 400 га хүртэл УБ-т 50 га хүртэл

5. Хот тосгон бусад суурин газрын хилийн заагийн гаднах уурхайн эдэлбэр ашиглагчдад эзэмшүүлэх газрын хэмжээ

Аймагт 5000 га хүртэл УБ-т хориглосон

6. Хот тосгон бусад суурин газрын хилийн заагийн доторх уурхайн эдэлбэр ашиглагчдад эзэмшүүлэх газрын хэмжээ

Аймагт 25 га хүртэл байдаг.Газар эзэмшүүлэх хугацаа:

Газрыг МУ-н иргэн ААНБ-д 15-60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж болно. Эрхийн гэрчилгээг 1 удаа сунгах бөгөөд энэ хугацаа нь 40 жилээс илүүүй байна.

Газар эзэмшигч нь нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацааг дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно.Газар эзэмших гэрээ байгуулах

Газар эзэмшүүлэх тухай ЗД-н шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын алба иргэн аанб-тай гэрээ байгуулна.

Газрыг дундаа эзэмших бол нэг гэрээтэй байж болно.Гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр болно. Газар эзэмших гэрээнд дараах зүйлсийг тусгана. Үүнд

1. Газар эзэмшүүлэх үндэслэл, шийдвэр2. Газар эзэмшүүлэх зориулалт 3. Кадастрын зураг 4. Газрын төлөв байдал, чанарын үзүүлэлт5. Газар эзэмшүүлэх хугацаа6. Төлбөр , төлбөр төлөх хугацаа7. Талуудын эрх үүрэг, хариуцлага8. Газар эзэмших эрх дуусгавар болоход газар дээрх хөрөнгийг хэрхэх тухай

тохиролцоо9. Эзэмшил газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах нөхцөл, журам10. Газрыг хамгаалах нөхөн сэргээх талаар хийх ажил11. Шаардлагатай гэж үзвэл бусад зүйлс

Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрын гэрээнд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хавсаргана.

Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг засгийн газар тогтооно. Дуудлага худалдаагаар газар эзэмших гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна. Эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүэлх талаар үүссэн маргааныг газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх заалтын дагуу шийдвэрлэнэ.

88. Газар ашиглах харилцаа

Газрыг эрхзүйн агуулгаар нь: Өмчлөх Эзэмших Ашиглах Хамгаалах Нөхөн сэргээх гэж ангилна.

“Газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ.

Page 68: газрын кадастр

Газар ашиглалтын харилцаа нь гадаадын суъекттэй холбогдон гарч ирдэг ба үүнд:- Гадаадын иргэн- харъяалалгүй хүн- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж- Олон улсын байгууллага- Гадаад улсын хуулийн этгээд- Гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар болон консулын газар- Олон улсын байгууллагын төлөөлөгчийн байгууллага зэргийг хамаарна.

Гадаадын субъектэд газар ашиглуулах харилцааг дараах 2 түвшинд авч үздэг.1. Гадаадын хөрөнгө оруулалттай ААН, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой

зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно.

2. Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар түрээс болон концессын гэрээгээр газар ашиглуулах шийдвэрийг УИХ-аас гаргах бөгөөд ашиглуулах газрын зааг, ашиглуулах журмыг ЗГ-аас тогтооно.

Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-д ашиглуулах гэрээг дараах журмаар байгуулна.1. МУ-д гадаадын хөрөнгө оруулагч дангаараа байгуулсан ААН-д төрийн өмчийн

газар ашиглуулах гэрээг тухайн шатны ИТХ болон тэргүүлэгчдийн зөвшөөрснөөр монголын талын төлөөлөгч гадаадын хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах журмаар;

2. Монголын хөрөнгө оруулагч оролцсон гадаадын хөрөнгө оруулалттай ААН-д төрийн өмчийн газар ашиглуулах гэрээг тухайн шатны ИТХ зөвшөөрснөөр монголын талын өмчлөгч төрийн эрх бүхий хөрөнгө оруулалттай ААН-н удирдлагатай гэрээ байгуулах журмаар;

3. Монголын хөрөнгө оруулагч гадаадын хөрөнгө оруулалттай ААН-д хувийн өмчийн газар ашиглууах гэрээг төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр уг газрын өмчлөгч, гадаадын хөрөнгө оруулалттай ААН-н удирдлагатай гэрээ байгуулах журмаар тус тус хийнэ.

Гадаадын иргэн, харъяалалгүй хүн газар ашиглах тухай хүсэлт гаргахын өмнө гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагаас тодорхойлолт авсан байх шаардлагатай.

Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт газар ашиглуулах нөхцөл журмыг олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулдаг.

Газар ашиглуулах эхний хугацаа 5 жил, сунгалт 5 жил, хамгийн ихдээ 10 жилийн хугацаатай сунгана.

89. Газрын харилцааны маргаан, зөрчил

Газрын харилцаан дахь субъектүүдийн хооронд гарч буй аливаа зөрчилдсөн асуудлыг нийтэд нь газрын маргаан гэж ойлгож болно. Газрын маргаан үүсэх шалтгааныг дараах 3 хэсэгт хувааж болно.

1. хууль эрх зүйн ойлголт мэдлэг мэдээлэл муутайгаас2. Санаатай үйлдлээс хууль зөрчих тохиолдлууд3. Санамсаргүй үйлдлээс хууль зөрчих тохиолдол

Анх 1971 онд хуульчилж өгсөн. Иргэний хуулинд хөршийн тогтолцоо гэсэн шинэ сэдэв нэмэгдсэн. Газрын маргааны түгээмэл хэлбэрүүд:

1. Давтагдсан газрууд. Шалтгаан нь газрын харилцааны удирдлагын тогтолцоо, газрын менежментийн нэгдсэн тогтолцоо зэргийн зөв зохион байгуулалт байхгүйгээс үүдэлтэй.

2. Зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж ашиглах. Шалтгаан нь эрх зүйн баримт бичгийг хэрэгсэж үзэхгүй байгаатай холбоотой.

3. Газрын харилцааны хөршийн тогтолцооны эрх зөригдсөнөөс үндэстэй. Шалтгаан нь газар ашиглалтын горим, барилгын нормдүрэм журмыг мөрдөггүйтэй холбоото.

Page 69: газрын кадастр

4. Газар барьцаалах /бэлчээр, хадлангийн газар/. Шалтгаан нь хүн амын шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны нэгж жижгэрсэн гэх мэтээс үндэстэй.

Газрын харилцааг эрхзүйгээр зохицуулах явцад газартай холбогдсон маргаан гарах шалтгаан үүсдэг. Энэшалтгааныг эрхзүйн үүднээс объектив субъектив шалтгаан гэж хуваадаг. Газартай холбогдсон маргааныг дараах байдлаар шийдвэрлэнэ.

1. Төрийн өмчийн газрыг эзэмших ашиглахтай холбоотой маргааныг тухайн шатны ЗД-н дээд шатны албан тушаалтан байгууллага шийдвэрлэнэ. /ЗД-н холбоотой маргаан/

2. газар эзэмших ашиглах талаар ИААНБ-н хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээни талаарх маргааныг зохих шатны ЗД шийдвэрлэнэ.

3. Газрын төлөв байдал, чанар түүнийг зохистой ашиглах хамгаалах талаар үүссэн маргааныг зохих мэргэжлийн байгууллага хяналт хариуцсан албан тушаалтан эсвэл зохих шатны ЗД шийдвэрлэнэ.

4. бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэй ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэнэ.

5. Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-н газартай холбогдон үүссэн маргааныг МУ-н болон ОУ-н гэрээ хэлэлцээний дагуу шийдвэрлэнэ.

Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдлээ газрын хууль тготоомж, газар эзэмшигч ашиглагчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан зэргийн шйидвэрийг хүчингүй болгож талсан зогсооно. Дараах тохиолдлуудад хохирлыг нөхөн төлүүлнэ.

1. Газарт хохирол учруулсан гэм буруутай этгээдэд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэх эсэхээс үл харгалзан уг хохирлыг өөрийн хүч хөрөнгөөр арилгах арга хэмжээ авах бөгөөд хэрэв мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн бол үүнтэй холбоотой зардлыг бүрэн хариуцна.

2. Газарт нөхөн сэргээгдэшгүй хохирол учруулсан этгээдэд хариуцлагын аль нэг төрлийг оногдуулсан эсэхээс үл хамааран уг газрыг засаж тохижуулахад шаардагдах хэмжээний зардлыг нөхөн төлүүлнэ.

3. Газарт учирсан хохирол, мэдэгдэж байхад уг газрыг эзэмшилдээ шилжүүлэн авч ИААНБ-н түүний өмнөх эзэмшигчтэй өөрөөр тохироогүй бол энэ хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгана.

Газрын эрх зүйн зөрчил:Газрын эрхзүйгээр тогтоосон журмыг их, бага ямар нэгэн хэмжээгээр биелүүлээхгүй байх зөрчил зэрэг нь газрын эрхзүйн зөрчил юм. Энэ зөрчил нь газрын эрхзүйн дэг журмыг гажуудуулах байдлаар илэрдэг. Уг зөрчил нь газрын тогтоомж зөрчсөн гэм буруутай үйлдэл болон эс үйлдлээр тодорхойлогдоно. Субъек нь иргэн, хуулийн этгээд албан тушаалтан байж болно. Тэдгээрээс гадна газрын эрх зүйн харилцааны субъект биш этгээд зөрчил гаргаж болно. Зөрчлийн объктэд газрын эрхзүйн дэг журам, газрын харилцаанд оролцогчлын эрх, хууль ёсны ашиг сонирхол зэрэг багтана. Зөрчлийн үйлдлийг идэвхтэй идэвхгүй гэж ангилна. Газрын эрх зүйн зөрчилд дараах зөрчлүүд зонхилдог.

1. Төр болон иргэний өмчлөх эрхийг зөрчих2. Газрын харилцаанд хууль бусаар оролцох3. Газрыг эвдэн гэмтээх, бохирдуулах, үржил шимийг доройтуулах4. Газар эзэмших хэмжээ, хугацааг зөрчих5. Өмчлөх, эзэмших, ашиглах зориулалтыг дур мэдэн өөрчлөх6. Газрын хил заагийг дур мэдэн өөрчлөх, зөрчих7. Төлбөр болон татварыг төлөхгүй байх8. Газрын ач холбогдол бүхий тэмдэгтийг устгах9. Газар усны нэрийг дур мэдэн өөрчлөх10. Бүртгүүлэх хянан баталгааг хийх зайлшгүй шаардлагаас татгалзах11. Бусдын газарт дур зоргоор нэвтрэн орох, дайран гарах

Зөрчил үүсэх шалтгаан нь:1. Нийгмийн шинжтэй2. Зохион байгуулалтаас үүдсэн шинжтэй

Page 70: газрын кадастр

3. Эдийн засгийн шинжтэй

90. Газрын эрхзүйн хариуцлагын систем (санкц)

Аливаа хуулинд заавал байх зайлшгүй 3н элемент байдаг. 1. Гипотези буюу заалт2. Диспозеци буюу нөхцөл 3. Санкц буюу шийтгэлСанкц гэж эрхзүйн хэм хэмжээ хэрэгжих эсвэл зөрчигдёөн тохиолдолд үүсэх арга хэмжээг заасан үйл ажилллагаа юм. Зөрчил гаргасан гэж буруутай этгээдэд эрх бүхий байгууллагаас төрийн албадлага хэрэглэх замаар хүлээлгэж байгаа арга хэмжээг хариуцлага гэнэ. Хууль зүйн шинжлэх ухаанд хариуцлагын хэсгийг эрхзүйн хэм хэмжээний бүрдэл хэсэг болох санкц гэсэн ойлголтоор авч үзнэ. Санкцийг хэм хэмжээний хэрэгжилтийн үр дагавраар нь

1. Цээрлүүлэх санкц (хорих, шийтгэх, торгох)2. Урамшуулах санкц ( сайн дураараа илчилсэн үед)3. Зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх санкц 4. Албадах санкц

Санкцийг арга хэмжээ тодорхойлох хэлбэрээр нь 1. Туйлын тодорхой буюу нэг л арга хэмжээг заасан 2. Харьцангуй тодорхой буюу арга хэмжээний дээд доод хягаарыг тогтоож өгсөн3. Сонгон авах бусад хэд хэдэн арга хэмжээний анх нэгийг сонгох байдлаар тогтоож

өгсөн. Цээрлүүлэх санкцийг эрхзүйн зөрчилийн төрлөөр нь

1. Эрүүгийн 2. Захиргааны 3. Сахилгын 4. Эд хөрөнгийн

Мөн хууль тогтоомжид илэрхийлэгдэх аргаар нь 1. Шууд санкц2. Иш татсан гэж 2 ангилна.

Эрхзүйн зөрчил гэж эрхзүйн шаардлагыг зөрчисөн эсвэл түүний эсрэг чиглэсэн нийгэмд хор хөнөөлтэй хууль зүйн хариуцлага хүлээхээр хууль тогтоомжид тусгагдсан эрхзүйн иргэний гэм буруутай зан үйлийн гадаад дотоод шинж тэмдгийн нийлбэрийг эрхзүйн зарчимын бүрэлдэхүүн гэнэ. Зөрчилийн бүрэлдэхүүн нь хуулзүйн хариуцлага хүлээлгэх гол үндэслэл болно. Зөрчилын бүрэлдэхүүнд дараах элементүүд орно.

1. Обьект2. Субьект3. Обьектив тал4. Субьектив тал

1. Обьект гэдэг нь эрхүйн зөрчилийн обьектд халдлагад өртсөн ба болзошгүй зүйл эрх ашиг зэрэг орно. Зөрчилийн обьектийг ерөнхий, төрлийн, шууд гэж 3 ангилна. Мөн материаллаг болон материаллаг бус гэж ангилна.

2. Эрхзүйн зөрчилийн субьект гэж эрхзүйн хэм хэмжээ зөрчисөн эрх үүрэг хүлээх чадвартай этгээд байна. Нийтлэг (бүх хүмүүс) ба тусгай гэж ангилна

3. Обьектив тал гэдэг нь эрхзүйн хэм хэмжээ зөрчсөн нийгэмд хор хөнөөлтэй зан үйлийн гадаад шинж тэмдэг юм. Зөрчил үйлдэгдсэн газар орон цаг хугацаа, гэмт зан үйлийн улмаас учирсан хор уршиг, эдийн болон оюун санааны, бие махбодийн хохирол, үр дагавар, шалтгаан, гэмт халдлагын зүйл зэрэг нь зөрчилийн обьектив тал болно.

4. Субьектив тал гэж эрхзүйн зөрчилийн субьектээс өөрийн гэмт зан үйлийн үр дагаварт хандах сэтгэлзүйн дотоод харилцаа юм. Субьектив талын гол шинж нь гэм буруу юм. Гэм буруу нь санаатай болон болгоомжгүй гэж 2 ангилна.

Page 71: газрын кадастр

91. Газрын эрхзүйн харилцааны обьект, субьект

Объект: Газрын эрх зүйн харилцаанд чиглэгдэж байгаа байгалийн зарим нөөц баялаг, хүний гараар бүтээгдсэн зарим үл хөдлөх хөрөнгө нь газрын эрхзүйн харилцааны объект болно. Газрын харилцааны объектыг тодорхой шинжүүдээр нь дараах байдлаар ангилан авч үздэг.

1. Байгалийн нөөцийн төрлүүдээр нь: Газар Газрын хэвлий Ой Ус

2. Эрхзүйн агуулгаар нь: Өмчлөх Эзэмших Ашиглах Хамгаалах Нөхөн сэргээх

3. Эдийн засгийн зориулалтаар нь: Үйлдвэрлэлийн Ахуйн Худалдааны Эрүүл ахуйн

4. Нөөцийн байдлаар нь: Нөхөн сэргээгдэх Нөхөн сэргээгдэшгүй Шавхагдах Шавхагдашгүй

5. Эрх зүйн зохицуулалтаар нь: Хуулиар зохицуулагдах Тогтоомж, журмаар зохицуулагдах

6. Физик шинж чанараар нь: Хөдлөх Үл хөдлөх

Субъект: Газрын харилцаанд оролцогч этгээдүүдийг субъект гэнэ. Газрын эрх зүйн харилцааны субъектэд төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орно. Эрх зүйн харилцааны субъект байх үндсэн шинж нь эрх эдэлж, үүрэг хүлээх эрх зүйн чадамжтай байх явдал юм.Газрын харилцааны бусад субъектууд:

1. Мэргэжлийн байгууллага /бусад яам, агентлаг, албад, татвар, даатгал, банк,прокурор/2. Аж ахуйн нэгж байгууллага3. Олон нийтийн байгууллага4. Монгол улсын иргэн5. Гадаадын харъяат иргэн6. Харъяалалгүй иргэн7. Гадаадын хуулийн этгээд

92. Газрын эрхзүйн зохицуулалт

Газрын харилцаа:1. Улсын өмчийн газрын харилцаа

Page 72: газрын кадастр

2. Хувийн өмчийн газрын харилцааУлсын харилцаанд:

Төр- өмчлөх, хамгаалах, удирдах ААНБ- эзэмших, ашиглах Иргэн- эзэмших, ашиглах, өмчлөх Гадаадын иргэн харьяалалгүй хүн- ашиглах

Газрын харилцааг үндсэн 5н хэсэгт хуваана. 1. Газар өмчлөх харилцаа2. Газар эзэмших харилцаа3. Газар ашиглах харилцаа4. Газар хамгаалах харилцаа5. Газрыг эрхлэх удирдах, хамгаалах харилцаа

Газрын эрхзүйн зохицуулалтын арга нь 1. Зөвшөөрөх арга

Энэ нь газрын харилцаанд оролцогчид ямар нэг үйл ажиллагаа явуулахыг төрөөс зөвшөөрөх явдлаар илэрнэ. Жишээ нь: Авсан газартаа төмс хүнсний ногоо тарихыг зөвшөөрөх

2. Зөвлөх аргаЭнэ нь газрын харилцаанд оролцогчид газартаа хэрхэн яаж харицах талаар төрөөс зөвлөмж, чиглэл өгөх байдлаар илэрнэ. Жишээ нь: тордох милорацийн арга гаргаж буй журам юм.

3. Заалт өгөх аргаЭнэ нь нийт газрын харилцаанд оролцогчдод мөрдөх журам, стандарт, норм, дүрэм түүнийг хэрхэн биелүүлэх талаар үүрэг даалгавар өгөх байдлаар илэрнэ. Жишээ нь : Төлбөр төлөх хугацаа, хэмжээ зэргийг заах

4. Боломж өгөх аргаГазрын харилцаанд оролцогч субьектүүдэд эрхзүйн хүрээнд өөрсдөө бие дааж ажиллах нөхцлийг бий болгоход чиглэнэ. Жишээ нь: Зөрчил гаргасан бол түүнийг арилгах, хуулийн хүрээнд идэвхи санаачлагыг дээшлүүлэх

5. Тэгш эрхийг хангах зарчимГазрын эрхзүйн харилцаанд оролцогч субьектүүдийг энэ төрлийн харилцаанд адилхан оролцох боломж олгоход чиглэгдэнэ.

6. Давуу эрхийг хангах зарчимГазрын харилцаанд төр өмчлөгчийн хувьд удирдлагаар хэрэгжүүлэх зорилгоор давуу эрхийг субьектуудэд хуваарьлах байдлаар илэрнэ

93. Газрын харилцаан дахь төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо

Аймаг, нийслэл ИТХ

Сум дүүрэг ЗД

Аймаг нийслэл ЗД

Аймаг, нийслэл газрын алба

Баг хороо ЗД

Баг хорооИНХ

Сум дүүрэг ИТХ

Дүүргийн газрын алба, сумын даамал

УИХ ЗГ Яам агентлагууд

Page 73: газрын кадастр

УИХ дараах бүрэн эрхийг эдэлнэ.1. Газрын харилцааг зохицуулах талаар хууль батлах, зарим хуулиудад нэмэлт

өөрчлөлт оруулах2. Гадаад улс, олон улсын байгууллага, хуулийн этгээдэд газрыг тодорхой

хугацаагаар түрээс болон концессын гэрээгээр ашиглуулах шийдвэр гаргана.Засгийн газар нь газрын харилцааны төлөвлөлтийн түвшинд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

1. УИХ-н шийдвэрийг үндэслэн гадаадын субъектэд ашиглуулах газрын зааг болон ашиглах журмыг тогтооно.

2. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батална. 3. Гадаадын субъекттэй холбоотой газрын асуудлуудыг зохицуулах, газрын хил

заагийг тогтоох, түүнд өөрчлөлт оруулах, тодотгохЯам агентлагуудын эрх хэмжээ:

1. Тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаар аймаг, нийслэлийн засаг даргаас ирүүлсэн саналыг нэгтгэн засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

2. Бүх шатны газрын албад болон газрын даамлыг мэргэжил, аргазүйн удирдлагаар хангаж Засгийн газраас албаны бүтэц, орон тоог батлах, тухайн шатны засаг даргын саналыг авсны үндсэн дээр аймаг, нийслэлийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх

Аймаг, нийслэлийн газрын албаны эрх хэмжээ:1. Аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийг

боловсруулах2. ГНС-н тайланг зохих журмын дагуу гаргаж, тайлагнах3. Сумын газрын даамал болон дүүргийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх4. ЗД-ийн шийдвэрийг үндэслэн ИААНБ-тай газар өмчлөх, эзэмших, ашиглах талаар

гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгох5. Газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ноогдуулж хураах6. Газрын кадастр эрхлэх, аймаг нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж олон

нийтэд мэдээллээр үйлчлэх.Сумын газрын даамал, дүүргийн газрын албаны эрх хэмжээ:

1. Засаг даргын шийдвэрийг үндэслэн ИААНБ-тай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгох

2. Эзэмшил, ашиглалтанд олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж газрын улсын бүртгэлд бүртгэх.

3. Газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ноогдуулж хураах

94. Газрын эрхзүйн харилцаа, экологийн эрхзүйн харилцааны хоорондын уялдаа

Байгалийн нөөц баялгийн хамгаалалт, ашиглалтыг зохицуулах зорилготой төрөөс батлан гаргасан хууль тогтоомжуудаас байгаль орчны эрхзүй буюу экологийн эрхзүй бүрдэнэ.Байгаль орчны хууль тогтоомж нь манай дэлхий дээр газар шороо, ус, агаар, ургамал, амьтны нөхцөл, шинж чанарыг хангаад зогсохгүй нийгмийн байгуулуалт, дээд бүтэц, соёл иргэншил, хүний үйл ажиллагаа хэрэгцээ шаардлага зэрэг дэлхий дээрхи байгальорчинд нөлөөлж байгаа бүх нөхцлийг хамардаг.

ХБО-ны болон хүний нийгмийн бүтээн бий болгосон зүйлүүдийн менежмент, ашиглалт, хамгаалалтанд шууд ба шууд бусаар нөлөөлж байгаа бодлого зохицуулалтын бүхий л хэлбэрээс БО-ны хууль тогтоомжууд бүрддэг.

МУ-н БО-г хамгаалах тухай хуулинд хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм эдийн засгийн хөгжлийг БО-ны тэнцэлтэй уялдуулах, түүний баялгийг зохистой ашиглаж хамгаалах шаардлагатай бол нөхөн сэргээх зэрэг асуудлуудыг төр ИААНБ-ын хоорондын харилцаагаар зохицуулдаг.

Экологийн харилцааг эрхзүйгээр зохицуулахад баримтлах үндэслэлүүдийг эрхзүйн зарчим гэнэ. Дараах зүйлс орно.

Page 74: газрын кадастр

1. Байгалийн нөөц баялаг ард түмэн болон төрийн хамгаалалтанд байх2. Байгалийн нөөц баялгийг төр өмчлөх, иргэд эзэмшиж ашиглах эрхтэй байх3. Эрүүл аюулгүй орчинд амьдрах4. Байгалиас тогтвортой хөгжлийн гэрээнд зөв зохистой ашиглах, нөхөн

сэргээлт хамгаалалтыг шинжлэх ухааны үндэстэй явуулах5. Байгалийн объектыг цогцолбороор болон зарим төрөл зүйлийг хэсэгчлэн

хамгаалах6. Батлан хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололтыг ашиглах,

шинэ технологи нэвтрүүлэхЭкологийн эрхзүйн зохицуулалтын үндсэн 2 арга байдаг.

1. Захирамжлах буюу интератив арга. Энэ нь хууль зүйн шаардлагыг ёсчлон сахин биелүүлэхийг үүрэг болгох замаар зохицуулна.

2. Тэгш эрхийн зохицуулалтын арга буюу диспотитив арга. Энэ нь экологийн харилцаанд оролцогчдыг өөрсдийн зан үйлийг бүтээлчээр бие дааж сонгох боломжийг олгодог арга юм.

Экологийн эрх зүйн эх сурвалжийг бусад эх сурвалжийн адилаар үндсэн ба тусгай гэж ангилдаг. Экологийн эрхзүйн хулиудыг дараах байдлаар ангилдаг.

1. Төрийн бодлогын хүрээнд хэрэгждэг хуулиуд2. Байгалийн нөөцийн хууль3. Байгалийн нөөцийг ашигласны төлбөрийн тухай хууль

Байгалийн нөөц баялгаас хувь хүртэх, хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон субъектүүдийн хооронд үүсэх харилцааг экологийн эрхзүйн харилцаа гэнэ.

1. Байгалийн арүүл аюулгүй орчинд амьдрахтай холбогдон үүсэх харилцаа2. Байгалийн нөөц баялгийг ашиглах, өмчлөх, эзэмшихтэй холбогдон үүсэх харилцаа3. Байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, хадгалахтай холбогдон үүсэх харилцаа4. Байгалийн нөөц баялгийг хамгаалах талаарх үүсэх харилцаа5. Байгалийн нөөц баялгийг төрөөс эрхлэн удирдах талаар үүсэх харилцаа

Экологийн харилцааг зохицуулж буй эрхзүйн хэм хэмжээ нь тодорхой субъектээс байгалийн объекттэй харьцах явдлыг тодруулж тохируулж түүнд эрх олгох, үүрэг бий болгох, зөвшөөрөх, хориглох хэм хэмжээ, зохисгүй үйл ажиллагааг зөрчилд тооцох, хариуцлагын тогтолцоог бий болгоход чиглэгдсэн агуулгатай байна.

98. Газрын харилцааны эрхзүйн шинэтгэл

Монгол улсын шинэ Үндсэн хуульд газрын харилцааны эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх үндсийг тавьсан юм. Энэ нь газар гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх; Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч болно; бэлчээр нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болно; иргэд хувийн өмчийнхөө газрыг гадаадын иргэн, харъяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно; төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газрыг солих буюу эргүүлж авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно; төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүнд газрыг төлбөр хугацаатайгаар хуульд заасан бусад болзол журмаар ашиглуулж болно гэж уг Үндсэн хуульд заасан явдал харуулна.

Газрын эрэлт хэрэгцээ ихэсч газрын харилцааны нарийн төвөгтэй харилцаа шинээр буй болсонтой холбогдулан МУ-н ҮХ-н үзэл баримтлалын хүрээнд 1994 онд батлагдсан “Газрын тухай” хууль тогтоомжийг зах зээлийн эдийн засгийн үеийн нөхцөл байдалтай уялдуулан газрын харилцааг бүрэн дүүрэн зохицуулж хараахан чадахгүй байгаа.

Иймээс газрын талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа зөрчил, дутагдал дээр үнэлэлт дүгнэлт өгөх, эрх зүйн орчинг зах зээлийн нийгмийн шаардлагад нийцүүлэн улам боловсронгуй болгох шаардлагыг тодорхойлох замаар “Газрын шинэтгэлийг” хийсэн.

Page 75: газрын кадастр

Хууль эрх зүй1996 оны сүүлчээс эхлэн төрийн өмчийн үйлдвэр аж ахуйн газар, орон сууцыг

иргэдэд өмчлүүлэх, эдийн засгийн шинэчлэлийг эрчимжүүлэх, нийгмийг илүү ардчилах үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан төрийн өмчийн газрыг иргэддээ урт удаан хугацаагаар эзэмшүүлэх түүнийг төлбөртэй болгох, кадастрын бүртгэл зураглал хийх төрийн өмчийн зарим газрыг МУ-н иргэддээ өмчлүүлэх эрхийг нээх зорилгоор МУ-н ЗГ-н газрын харилцааны шинэтгэлийн бодлогыг боловсруулж эхэлжээ.

Газрын төлбөрийн тухай хуульТөрийн өмчийн газрыг эзэмшиж, ашиглаж буй ИААНБ-н газарт газрын төлбөр ноогдуулахтай холбогдсон харилцааг 1997 онд батлагдсан “Газрын төлбөрийн тухай хууль” зохицуулж байна.МУ-н ЗГ-ын !997 оны “Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 152-р тогтоолоор дараах баримт, бичгүүдийг багтаан гаргасан нь өнөөг хүртэл мөрдөгдөж байна.

ХАА-н газрын үнэлгээний мужлал, уг мужлалд хамрагдах сумдын жагсаалт ХАА-н нэг га газрын суурь үнэлгээ, төлбөрийн хэмжээ Хот тосгон бусад суурины газрын зэрэглэл, уг зэрэглэлд хамрагдах хот, суурин

газрын хамгаалалт Хот тосгон бусад суурины газрын нэг га газрын суурь үнэлгээ, төлбөрийн дээд

болон доод хязгаарКадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль1999 оны эцсээр УИХ-аар батлагдсан кадастрын зураглал ба газрын кадастрын МУ-н хуулийн гол зорилт нь ИААНБ-н эзэмшил, ашиглалтад байгаа түүнчлэн эзэмшил, ашиглалтад олгоогүй төрийн өмчийн, мөн цаашдаа иргэний өмчлөлийн газрын бүртгэлийн харилцааг зохицуулахад оршиж байна.Шинэчлэн найруулсан газрын тухай хууль 1994 онд батлагдсан “Газрын тухай хууль”-ийг 2002 онд нийгэм, эдийн засгийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн шинэчлэн найруулж баталгаажуулжээ. Уг хуулийн гол зорилт нь ИААНБ-д газрыг эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулж байна.Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульМУ-н түүхэнд анх удаа зөвхөн өөрийн орны иргэддээ үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнх нь хүрээнд газар өмчлөх эрхээр хангасан “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийг 2002 онд батлан гаргажээ. Уг хуулийн гол зорилт нь газрыг зөвхөн МУ-ын иргэнд өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульУг хуулийн зорилт нь МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай харилцааг зохицуулахад оршиж байна. Газрын шинэтгэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд эрх зүйн баримт бичгүүдэд хийгдсэн зарчмын өөрчлөлтийг дараах байдлаар нэгтгэн томъёолж болох юм.

Газар эзэмшүүлэах үйл ажиллагааг өргөжүүлэх Газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон төв орон нутгийн

байгууллагын удирдлага зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох хүрээнд хийгдсэн өөрчлөлт

Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг өргөтгөх Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах Газрыг ашиглах хамгаалах асуудлыг сайжруулах Газар өмчлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэх

Энэ бол төрийн голлох хуульд газрын харилцааны зарчмын шинжтэй хэдэн гол заалт ороод бусад тодорхой асуудлыг Газрын тухай болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд тусгаж зохицуулсан бол зүйтэй байв. Гадаадын улсуудын Үндсэн хуульд газрын харилцааны асуудал ийм дэлгэрэнгүй байдлаар зохицуулагддаггүй билээ. Түүнээс гадна тус улсын Үндсэн хуульд гадаадын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүнд газрыг ашиглуулж болохоор заасан атлаа өөрийн улсын иргэнд газрыг эзэмшүүлж ашиглуулах тухай заагаагүй орхигдуулсан нь түүний нэг дутагдалтай тал гэж

Page 76: газрын кадастр

үзэж болохоор байна. Үндсэн хуульд ийм заалт байхгүй байхад 1994 онд батлагдсан “Газрын тухай” хууль иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулна гэсэн нь энэ хууль Үндсэн хуультайгаа логикийн хувьд болон агуулгын (хэлбэрийн) талаасаа зөрчилдөх байдалтай болсон гэж үзэхэд хүргэж байгаа юм. Үндсэн хуульд Монгол улсын иргэнд газар өмчлүүлж болно гэсэн байхад 1994 оны “Газрын тухай” хууль зөвхөн эзэмших ашиглах харилцааг зохицуулсан нь өмчлүүлэх асуудлаас тойрч зайлсхийсэн хэрэг байжээ.Гэсэн хэдий ч 1994 оны “Газрын тухай” хууль газар эзэмших, ашиглах харилцааныхаа хувьд шинэлэг зүйлүүд тогтоосныг үгүйсгэх аргагүй. 2002 онд “ Газрын тухай” шинэ хуулиар дөрөөлөн “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэхтухай хууль”, мөн ондоо гарсан гэж үзэж болохоор.Мөн 1999 онд “Кадастрын зураглал ба кадастрын тухай” цоо шинэ хууль батлагдсан.1997 онд “Газрын төлбөрийн тухай” бие даасан хууль зах зээлийн харилцааны жишгээр гарсан.Энэ бүхнээс дүгнэж үзэхэд:

1. 1992 оны шинэ Үндсэн хуульд газрын харилцааг шинэчлэх эхлэлийг тавьсан хэдий ч тодорхой шалтгааны улмаас ийнхүү шинэчлэгдээгүй, харин шинэтгэх үйл ажиллагаа явагдсан;

2. Дээр дурдсан 2002 оны 2 хууль батлагдсанаар сая газрын харилцааны эрх зүйн зохицуулалт жинхэнэ утгаараа шинэчлэгдэх эрх зүйн орчин бүрдсэн;

3. 2002 онд гарсан тухай шинэ багц хуулиуд гараад байхад “Газрын төлбөрийн тухай” хууль 1997 оных хуучнаараа байгаа нь түүнийг шинэ хуулиудтай нийцүүлэх шаардлагатай болохыг харуулна;

4. Газрын харилцааны эрх зүйн зохицуулалтыг ийнхүү шинэчлэх үйл ажиллагаа хэрэгжсэнээр зах зээлийн нийгэм, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх шинэ боломжийг нээн өгч буй үлэмжийн ач холбогдолтой болно.

99. Газрын мэдээллийн системийн тухай ойлголт

Газрын мэдээллийн систем /LIS, LMIS/ нь техник технологид тулгуурласан бүртгэл, мэдээллийн менежмент юм.

Газрын харилцааны аливаа асуудалд менежментийн зүгээс үйл ажиллагаа явуулхад эмх, цэгцтэй зохион байгуулагдсан мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм учраас мэдээллийн зохион байгуулалттай, хэрэглэхэд хурдан шуурхай байдлыг хялбар болгох үүднээс Газрын Мэдээллийн Систем үүсжээ.

Мэдээллийн ангилалОронзайн бус мэдээллийн системд нь бүх төрлийн статистик мэдээллүүд орно./

мөнгөний ханш, ДНБ, инфляци, хүн амын өсөлт, бууралт гэх мэт/Орон зайн мэдээллийн системийг нөөцийн ба нөөцийн бус орон зайн мэдээллийн

систем гэж хуваана.Нөөцийн орон зайн мэдээллийн системээ газар зүйн мэдээллийн систем, газрын

мэдээллийн систем Газрын мэдээллийн системээ парцелд суурилсан, парцелд суурилаагүй гэж

хуваасан ангиллын систем байдаг Техник, технологийн хөгжил, мэдээлийн холболт, хэрэглэгчийн хэрэгцээг хангах шаардлагын дагуу энэ ангилал зарим тохиолдолд баримтлахад хүндрэлтэй болж ирсэн. ГМС гэсэн нэг хэвшмэл ойлголтонд баригдаж болохгүй. Учир нь энэ ойлголт техник технологийн дэвшилтэй хамт өөрчлөгдөж байдаг.

Page 77: газрын кадастр

Газрын мэдээллийн систем нь орон зайн мэдээлэлд тулгуурлан гарч ирсэн Газар зүйн мэдээллийн систем /ГЗМС/, зайнаас тандан судлал /ЗТС/, геодези, хэмжилт зураглалын техник, технологитой нягт уялдаатайгаар хөгжидөг.

Эдгээр системийн хослол нь орчин үеийн газрын мэдээллийн системийн тулгуур технологи болж байна.ГМС-ийн агуулгын талаар 3 төрлийн ойлголт байдаг.

1-рт нь зарим оронд парцелд суурилсан буюу кадастрын мэдээллийн системийг газрын мэдээллийн систем гэж үздэг.Энэ нь газрын татварын болоод газрын эрх зүйн кадастр түлхүү хөгжсөн болон хөгжиж байгаа оронд ажиглагддаг.Учир нь газрын эрхийн бүртгэл гол хэрэгцээ байж энэ мэдээлийн систем илүү хөгжсөнтэй холбоотой юм.

2-р ойлголт нь байгалийн нөөц баялгийн мэдээллийн системийг ялангуяа газрын нөөц баялагийн данс бүртгэлийг ГзМС дээр суурилан хөтөлж байгаа оронд газрын мэдээллийн систем гэж үзсэн тохиолдолд байдаг.

3-р ойлголт нь газар ашиглалттай холбоотой мэдээллийн баазыг газрын мэдээллийн систем гэж үздэг эрдэмтэдийн санал ч байдаг.ГЗМС-ийг орон зайн мэдээллийн өгөгдлийг боловсруулах технологи болгон ашиглах өргөн боломжтой бөгөөд газрын бүртгэл, газрын эрхийн бүртгэл голлосон татварын, эрх зүйн кадастрын хувьд өөрийн мэдээллийн парцелд суурилсан систем рүү хөрвүүлэх боломжтой байдаг.

Газрын нөөцийн кадастр, олон зориултад кадастрын хувьд ГЗМС-ийг сан хөмрөгийн боловсруулалтын гол хэрэгсэл болгон ашиглах хандлагатай байна.

Газрын мэдээллийн системийг энгийн утгаар тодорхойлвол программ хангамж, мэдээллийн сан, данс бүртгэл хөтлөлт 3-н нэгдэл, харилцан уялдаа гэж ойлгож болно.

104. ГМС-ийн техник хангамж, төрлүүд, чиг хандлага

Газарзүйн мэдээллийн системийн гэдэг нэрийн дор орон зайн болон атрибут буюу шинж чанарын өгөгдлүүдийг хооронд нь уялдуулан төрөл бүрийн төлөвлөлт, судалгаа, дүн шинжилгээ хийх зориулалт бүхий, нэг талаас тодорхой болон олон зориулалтаар ашиглах мэдээллийн сан, нөгөө талаас уг санг удирдан зохион байгуулах комьпютерийн иж бүрдэл программ хангамжаас бүрдэх мэдээллийн системийн цогцолорыг ойлгох явдал түгээмэл хандлагатай явж ирсэнээс гадна, орон зайн мэдээг тоон хэлбэрт тодорхой эрэмбэ, дараалалтай хөрвүүлж, улмаар сэдэвчилсэн мэдээллийг сугалах зориулалт бүхий программ хангамжийг ч ГМС гэж нэрлэх явдал нилээн түгээмэл байдаг.

1990-д оноос микропроцессорын шинэ эрин үе эхэлж дэлхийн зах зээл дээр комьпютерийн үнэ эрс буурсан нь хөгжиж байгаа болон буурай орнуудын газарзүйн мэдээтэй харьцдаг байгууллага болон хэрэглэгчдийг ГМС-н техник технологитой болоход нь их түлхэц болсон бөгөөд өнөөдөр энэхүү тэргүүний технологийн хөгжиж байгаа орнууд төдийгүй Ази,Африк,Латин Америкын олон буурай орнууд төрөл бүрийн орон зайн холбогдолтой төлөвлөлт, дүн шинжилгээнээс гадна, газар ашиглалт, газрын кадастр, газрын мониторингод ашиглаж байна. Байгууллагууд ГМС-н техник технологуудыг өргөнөөр ашиглаж янз бүрийн зориулалтаар ашиглах тоон мэдээллийн санг байгуулах, аналоги мэдээг тоон хэлбэрт хөрвүүлэх ажил эрчимтэй явагдаж байгаа хэдий ч анхдагч өгөгдлийн загварчлах, зөв бүтэц нарийн зохион байгуулалттай орон зайн мэдээллийн санг бйагуулах атрибут санг нормчлох, мэдээллийн стандартыг сонгох зэрэг асуудлууд хүндрэлтэй хэвээр юм.

105. ГМС-ийн программ хангамж, төрлүүд, хэрэглээний чиг хандлага

Єгєгдлийг оруулах

Мэдээллийн санОрон зайн Атрибут

Єгєгдлийг сэргээх, боловсруулалт, дїн шинжилгээ хийх

Мэдээллийг гаргах

Хэрэглэгчийн интерфейс

Page 78: газрын кадастр

ГМС-н программ хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүд

Өгөгдлийг хүлээн авах хэсэг буюу оруулах хэсэг

Энэ нь анхдагч өгөгдлийг /төрөл бүрийн зургууд, аналог болон дүрс мэдээ, хээрийн судалгааны материалууд , шинж чанарын өгөгдлүүд гэх мэт / системийн стандартад тохирсон форматаар тоон хэлбэрт оруулна. Үүний тулд , мэдээг оруулах янз бүрийн төхөөрөмжүүдийг ашиглана. Анхлагч өгөгдлийн хэлбэрт хөрвүүлэх нь

Page 79: газрын кадастр

Өгөгдлийг хадгалах

Үүнд газарзүйн болон атрибут мэдээг нарийн зохион байгуулалттай хадгална. Тухайн системийн зориулалтаас шалтгаалан цэг, шулуун, полигон буюу грид бүтэцийн алийг ч сонгож болно. Мэдээлэлийг хадгалхад өгөгдлийг форматаас гадна системийн оролт , гаралтын болон дотоод зохион байгуулалт ,хадгалах төхөөрөмжүүд зэргийг нарийн тогтоосон байх шаардлагатай.

Өгөгдлийг сэргээх

энэ хэсэг нь хадгалах мэдээг сэргээнэ. Газарзүйн болон атрибут ямар ч мэдээг сэргээх шаардлага гарч магадгүй учир систем дурын хүснэгт болон грид , вектор зургуудыг хэрэглэгчийн сонирхсон маягаар гаргаж чаддаг байх хэрэгтэй.

Өгөгдлүүдэд боловсруулалт , дүн шинжилгээ хийх

Төрөл бүрийн сэдэвчилсэн зургийг давхцуулах, энгийн болон нийлмэл асуултууд тавих янз бүрийн биет, элементүүдийн орон зай , цаг хугацааны хамаарлуудыг тогтоох, сүлжээний анализ, загвар туршилт, симуляцзэрэг нь энэ хэсэгт багтана. Агаар сансрын мэдээг боловсруулах аргууд ч мөн дүн шинжилгээний нэгэн хэсэг юм.

Мэдээллийг гаргах

Мэдээллийг хэрэглэгч өөрийн сонирхсон байдлаар буюу өөрт тохиромжтой хэлбэрээр гаргана. Боловсруулалтын үр дүн нь сэдэвчилсэн зураг, дүрс болон видео зураг , график, хүснэгт, буюу тоон хэлбэрээр байх ба гаралтын төрөл бүрийн багажууд ашиглагдана.

ГМС-н дүнг шинжилгээний дүнг гаргах нь

Хэрэглэгчтэй харьцах

Энэ хэсэгт янз бүрийн хэрэглээний програмууд ашиглагдана. Орчин үеийн ихэнх системүүд хэрэглэгч харьцахад ойр дөт байх ба программ хангамжууд нь хэрэглэгчийн зүгээс асуух асуултанд зориулсан өөр өөрийн стандарттай байдаг.

106. Газарзүйн мэдээллийн систем, түүний онцлог

Газрын Агаарын Сансрын Хээрийн хэмжилтийн Шинж чанарынЗураг зураг мэдээ дїнгїїд їзїїлэлтїїд

Комьпютерын Дижитайзер Стерео Скайнер CD болон соронзон тууз

Єгєгдлийг

Мэдээллийг гаргах

Комьпютерийн Принтен Плоттер Хатуу CD болон соронзон туузад Дэлгэц диск бичих тєхєєрємж

Зураг Дїрс Хїснэгт График Видео ФайлЗураг зураг

Page 80: газрын кадастр

Аливаа мэдээлэлийн системийн зорилго нь хэрэглэгчийг шаардлагатай мэдээллээр хангах явдал байдаг. Мэдээллийн системийг байгуулах ажил нь зорилгоо тодорхойлох анхдагч өгөгдлүүдийг цуглуулах, суллах, дүн шинжилгээ хийх мэдээлэлийг удирдан зохион байгуулах техник болон порграмм хангамжийг сонгох замаар ямар нэг шийдвэр гаргахад ашиглана. Орон зайн мэдээ нь байгалийн нөөцийн үнэлгээ, түүний зохистой ашиглалт, нөхөн сэргээлт, хот хөдөөгийн хөгжлийн төлөвлөлт, газар ашиглалт , газрын кадастр, ашигт малтмалын болон хүнс ХАА-н бүтээгдхүүний тархалт, газрын гадаргын өөрчлөлт , байгаль орчны төлөвлөлт болон мониторинг зэрэг ШУ, зах зээл аж ахуйн бүх л салбарт ашиглагддаг. ГМС-н анхны алхам нь комьпютерийн технологийг өндөр нарийвчлал бүхий газрын зураг үйлдэх, зургууд дээр дүрслэгдсэн газарзүйн биет хоорондын орон зайн хамаарлыг тогтоох зорилгоор ашиглагдаж эхэлсэн. Газарзүйн мэдээ нь нийлмэл дүн шинжилгээг шаардах болсноор олон янзын сэдвүүдийг хооронд нь уялдуулан төрөл бүрийн энгийн болон нийлмэл асуултууд тавьж нэгэн ерөнхий сэдвийг тодорхойлох явдал эхэссэн ба энэ үеэс CAD,CAM систем нь мэдээллийн системийн хандлагатай болсон. ГСМ-н мэдээллийн сан нь орон зайн болон атрибут гэсэн 2 хэсгээс тогтох бөгөөд орон зайн мэдээллийн сан нь аливаа биет юмсын байршлыг харин атрибут сан нь тэдгээрийн шинж чанарыг дүрслэнэ. ГМС нь их хэмжээний мэдээллийг түргэн, амархнаар тоон хэлбэрт хөрвүүлэх, найдвартай хадгалах, ямар ч хэмжээний зургийн хэмжээ болон тусгагын өөрчлөх, дурын сонгосон нутаг түүнд холбогдох шинжүүдийг ирж сонгох орон зайн холболт хийх, шннэчлэх, алдааг засах, бусад системүүдтэй холбох, мэдээлэл солилцход гадна хэрэглэгч болон шинжээчдийн сонирхсон мэдээ шинжилгээний үр дүнг тухайн шаардлагаас хамааран сэдэвчилсэн зураг, дүрс, видео зураг, график , хүснэгт буюу тоон хэлбэрээр гаргах чадвартай.

108. Өгөгдлийн бүтэц

Байгалийн биес, юмс, үзэгдлүүд болон хүний гараар бий болсон обьектуудын байршил нь тодорхой орон зайгаар илэрхийлэгдэх бөгөөд тухайн орон зайд хамаарагдах обьектууд, тэдгээрийн шинж чанаруудыг янз бүрийн сэдвүүдэд хамаарах газарзүйн буюу орон зайн мэдээгээр илэрхийлдэг.

Байгаль дэлхий дээрх юмс нь орон зайн мэдээ хэлбэрээр илэрхийлэгдэхдээ өөр хоорондоо холбоо бүхий биет юмс элементүүдийн олонлогыг агуулсан газрын зурагт тусгалаа олдог бөгөөд орон зайн уламжлалт мэдээг тоон хэлбэрт хөрвүүлэн компьютерт оруулах ажил нь өгөгдлийн загварчлал болон мэдээллийн сангийн дизайныг шаарддаг.

Энтити буюу обьектДэлхий дээрх аливаа обьектын загварчлахад өгөгдлийн хамгийн эгэл хэсэг болох энтитиг авч үздэг. Энэ нь обьект буюу биетийн тоон мэдээлэлийн сан дахь хэлбэр бөгөөд ангийн нэгдмэл шинж чанартай, цаашид хуваагдан задардаггүй өөр хоорондоо холбоотой атирбутуудыг агуулдаг. Энтитигийн шижээнд байшин барилга хөрс урагамал ой ус зэрэг өөрийн гэсэн шинж чанар бүхий бүхэл обьектууд багтдаг. Эдгээр нь орон зайн мэдээлэлийн системд графикийн буюу орон зайн, шинж чанарын буюу атрибут хэлбэрээр дүрслэгдэнэ.

Атрибут буюу шинж чанар Орон зайн биет буюу энтитиин өөрт хамаарагдах шинж чанартай байх бөгөөд орон зайн мэдээллийн системд агуулагдах энэхүү шинж чанарын тухай мэдээллийг уг обьектын атрибут гэнэ.

АнгилалАливаа биет юмсыг ижит төстэй шинж чанараар нь ангилах буюу бүлэглэхэд ангилалын мөн чанар оршдог. џмар нэгэн ангийг тодорхойлохдоо түүний онбцлог шинжийг энэ түрүүнд авч үздэг. Ангиуд нь бие биенээсээ эрс өөр шинжтэй байвал тэдгээрийг ангилхад хялбар харин өөр хоорондоо ижил төстэй болон тусам ангилхад бэрхшээлтэй болдог. Газарзүйн мэдээллийн системд дараах ач холбогдолтой.

- Тоон өгөгдлийн солилцход хурдан

Page 81: газрын кадастр

- Орон зайн мэдээллийн систем хоорондын зохицуулатыг сайжруулхад үр дүнтэй- Зохицуулалтыг сайжруулснаар анхдагч өгөгдлийг тоон хэлбэрт хөрвүүлэх болон

мэдээлэлийн санг баяжуулхад шаардагдах зардлыг багасган- Бүлэглэсэн өгөгдлийг шуурхай эрчимтэй ашиглахад боломжтой

Ангиллын дараахь үндсэн 2 төрөл байдаг.1. Ерөнхий ангилал. Энэ төрлийн ангилалд биетүүд өөрсдийн ерөнхий утга буюу

мөн чанараар ангилдана. Тухайлбал газрыг хотын, хөдөөгийн . тариалангийн аль эсвэл бэлчээрийн гэж ангилж болно.

2. Тусгай буюу нарийвчилсан ангилал. Энэ ангилалд бүх л төрлийн нарийвчилсан ангилал багтана.

Оронзйн Санг Дүрслэх ХэлбэрүүдОрон зайн өгөгдөл нь вектор, растер гэсэн үндсэн 2 хэлбэрт байна. Вектор хэлбэр нь аливаа биет, юмсыг цэг, шулуун полигон, гадарга хэлбэрээр, харин растер хэлбэр нь пиксел буюу битүү тор маягаар дүрслэнэ.

Растер бүтэцДавуу тал- Анхдагч өгөгдлийг тоон хэлбэрт хөрвүүлэхэд хялбар- өгөгдлийн бүтэ нь ойлгоход хялбар буюу энгийн - байршилтай холбоо барих буюу атрибут мэдээтэй харьцахад хялбар- Төрөл бүрийн орон зайн дүн шинжилгээ хийх болон олон төрлийн

шүүлтүүрүүдийг ашиглах боломжтой- өгөгдөл нь пексилийн олонлогоос тогтдог учир аливаа математикийн загварчлалд

ашиглахад хялбар- растер технологи нь хямд - ЗТМ-тэй уялдуулан төрөл бүрийн хэлбэрээр ашиглах өргөн боломжтой- Маш олон төрлийн растер өгөгдлүүд байдагСул тал- Тооцоолуурт асар их хэмжээний өгөгдлийг бий болгодог- өгөгдлийг дүрслэхэд пикселийг хэмжээг томхон сонговол зургийн чанар болон

зургууд дээр дүрслэгдсэн биесийн геометрийн нарийвчлал алдагдана.- Растер хэлбэрээр илэрхийлэгдсэн зураг нь зурагзүйн чанарын хувьд өндөр биш- Том хэмжээний растер зургийг математик аргаар боловсруулахад ихээхэн цаг

шаардана.

Вектор бүтэцДавуу тал- Нягт буюу компаст мэдээллийн сан үүснэ- Вектор хэлбэрээр дүрслэгдсэн зураг нь зурагзүйн чанарын хувьд өндөр байдаг- Тоположи бүтцийг хамгийн өндөр түвшинд тодорхойлж болдог учир төрөл

бүрийн хөршийн болон сүлжээний талаарх дүн шинжилгээ хийх боломжтой.- Цэг, шулуун, полигон биетүүдийн байршил нь геометрийн хувьд өндөр

нарийвчлалтай- Зургийн хамгийн энгийн болон хамгийн нийлмэл биетүүдийн аль ч хэсгийг

сонгож болно.Сул тал- Зургийг вектор хэлбэрээр комьпютерт оруулахад ихээхэн цаг хугацаа шаардана- Олон давхаргуудыг нийлүүлэн нийлмэл дүн шинжилгээ хийхэд хялбар бус- Комплекс мэдээллийн санг бий болгоно- Аливаа полигон биетийн дотор орон зайн дүн шинжилгээ хийх боломжгүй

Page 82: газрын кадастр

- өндөр чанарын вектор боловсруулалт нь хямд бус

109. Мэдээллийн сангийн дизайн

Аливаа мэдээллийн системд сайн зохион байгуулалт бүхий мэдээллийн сан гол цөм нь болдог. Мэдээллийн санг төгс удирдан зохион байгуулахын тулд түүний дизаиныг өндөр түвшинд хийсэн байх шаардлагатай. Хэрэглэгчийн сонирхсон дурын мэдээллийг хүссэн хэлбэрээр нь түргэн шуурхай гаргахаас гадна төрөл бүрийн дүн шинжилгээ хийх, олон төрлийн энгийн болон нийлмэл асуултуудад төвөггүй хариулах чадвартай байдаг. МС-н дизаиныг боловсруулахдаа тухайн системийг өргөтгөх буюу олон төрлийн мэдээллийг шинээр оруулахад төвөггүй байх нөхцөлийг бодолцох хэрэгтэй.

ГМС-н мэдээллийн санг байгуулахад орон зайн буюу атрибут мэдээг дүрслэх хамгийн оновчтой хэлбэрийг сонгох бөгөөд мэдээллийн сан нь илүүдэл өгөгдлийг хамгийн бага хэмжээгээр агуулсан, сэдвүүд нь ирээдүйд шинэчлэх болон баяжуулахад уян байх нөхцөлийг хангасан байх шаардлагатай. ГМС-н мэдээллийн сангийн дизаин болон системийн зохион байгуулалт нь дараах үе шаттай явагдана.

1. Концепц боловсуулахМэдээллийн сангийн зориулалт, ашиглалт, зургийн хэмжээ болон түвшин сонголт, шаардлагатай мэдээллүүд, байгалийн биес, хүний гараар бий болсон обьектууд, атрибут, тэдгээрийн хоорондын хамаарал зэргийг тодорхойлох шаардлагатай.2. Мэдээлэл цуглуулахМэдээллийг цуглуулах багаж төхөөрөмж, мэдээллийн стандарт, оруулах аргууд, ямар сэдэвчилсэн мэлдээг яаж гаргаж авах зэргийг тогтооно. 3. Дотоод буюу мэдээллийг комьпютерт оруулахЭнэ түвшинд мэдээллийн сан нь тоон хэлбэрт комьпютерийн файл маягаар хадгалагдана. 4. Хэрэлэгчийн түвшинЭнэ түвшинд дүн шинжигээний үйлдлүүдээс гадна төрөл бүрийн хэрэглээний программууд ашиглаж янз бүрийн энгийн болон нийлмэл асуултууд тавигдаж хэрэглэгчийг шаардлагатай мэдээллээр хангана.

Байгаль, дэлхий

Газарзїйн мэдээ

Хэрэглэгчийн сонирхсон

Хэрэгцээт мэдээллийг цуглуулах

Мэдээллийг бїлэглэх, ангилах, биет, атрибут, тэдгээрийн хамаарлаг тодорхойлох

Сонгосон программ хангамжийн бїтцэд тохируулах /логик/

ГМСОрон зайнАррибут

Хэрэглээний программууд

Хэрэглэгчи

Page 83: газрын кадастр

110. ГМС-д хэрэглэдэг координатын систем ба тусгаг

Байгаль дээрх бүх юмс үзэгдлийн байршил нь ямарваа нэгэн координатаар илэхрийлэгдэх бөгөөд аливаа орон зайн мэдээг тооцоолуурт оруулах, уг мэдээ ямар координатын системд байгааг мэдэх зайлшгүй шаардлагатай. Газрын зургийг зохиоход тухайн газар нутгийн байршил болон гадаргын онцлогоос шалтгаалан өөр өөр координатын систем болон тусгагууд ашиглагддаг бөгөөд бүхэл тусгаг нь 3 хэмжээст гадаргыг 2 хэмжээси хавтгай дээр буулгахдаа гажилтгүй буюу хамгийн бага гажилттай буулгах зорилтыг агуулсан байдаг. Практикт зураглалын янз бүрийн аргуудыг ашигладаг бөгөөд ямар аргыг ашиглах нь зураглалын зорилт зурагын масшсабаас шалтгаалдаг. Манай орны хувьд жижиг масштабтай зурагууд газарзүйн координатаар илэрхийлэгдсэн байх нь олонтой ба харин том масштабтай зургуудад голдуу Гаусс-Крюгерын проекцийг /тусгаг/ ашигласан байдаг. Гаусс-Крюгерийн тусгаг төгс тусгагдаагүй байдгаас шалтгаалан зургийг дижитайзерын тусламжтайгаар тоон хэлбэрээр хөрвүүлэхдээ UTM (Universal Transverse Mercator) –ийн проекцийг сонгох нь элбэг байдэг.Газарзүйн координат

Газарзүйн координат нь бүх дэлхий даяар маш өргөн дэлгэр хэрэглэдэг бөгөөд голдуу жижиг масштабын зурганд ашиглагддаг. Уг координат Гринвичийн /меридиан/, экватор хоёрын огтлолцолыг эхлэл цэг хэмээн тооцож дэлхийн бөмбөрцөгийг 4 хэсэгт хуваана. Уртраг өргөрөг нь дэлхий төвөөс тухайн гадарга хүртэл хэмжсэн өнцөг бөгөөд градус, минут, секундээр хэмжигдэнэ. Уртрагын 0 Гринвичийн голдоч дээр байх бөгөөд түүнээс зүүйн тийш +180, баруун тийш -180 байна. Харин өргөрөгийн 0 граудус экватор дээр эхлэх бөгөөд түүнээс хойш хойд туйл дээр +90, өмнөд туйл дээр -90 байна.

UTM-н тусгаг ба түүнийг Гаусс-Крюгерийн тусгагтай харьцуулах нь UTM-н тусгаг нь метрээр илэрхийлэгддэг систем бөгөөд гринвичийн голдочыг эхлэл хэмээн үзэж түүнээс баруун тийш 1-30 хүртэл зүүн тийш 31-60 хүртэл зоныг дугаарлан эхний 2 цифрээр тэмдэглэнэ. Харин Гаусс-Крюгерийн тусгагт гринвичийн голдочоос зүүн тийш 1-60 зона болгох ба зоны өргөн нь зургийн хэмжээнээс хамаарна. Жишээ нь 1:100 000 масштабад зоны өргөн нь 6 байдаг бол 1:25 000 –с том масштабад 3 байна. Зоны голын шунамыг эхлэлийн меридиан гэнэ.

UTM нь /хөндлөн меркаторын тусгаг/ бөгөөд дэлхийн эллипсоидыг хөндлөн цилиндр дотор эргүүлж хойд, урд туйлыг дайрсан эхлэл меридианыг 3,9,15 гэх мэт авдаг. Гол меридианаас баруун тийш хасах тэмдэгтэй зүүн тийш + тэмдэгтэй тусгагын утгуудыг байгуулдаг боловч солбицолд /-/ тоо байхгахгүйн тулд хиймлээр Y координатад 500 000 метрийг нэмж өгдөг. UTM-ийн Гаусс-Крюгерийн алдааны зөрүүг 0.004% байдаг.

111. Өгөгдлийг тоон хэлбэрт оруулах, хадгалах, гаргах үйл ажиллагаа

Оронзайн мэдээний эх сурвалжууд Газарзүын анхдагч өгөдлийг тоон хэлбэрт хөрвүүлэх, хадгалах, тооцооүлуурт оруулсан мэдээг шалгах улмаар зөв бүтэц зохион байгуулалттай болгох зэрэг үйл ажиллагааг ГМС-д мэдээллийн сан бөайгуулах анхны алхам болдог. Мэдээллийн санг байгуулахад дараах сонголтуудыг хийж болно.

Оронзайн анхдагч өгөгдлийг дижитайзерийн тусламжтайгаар тоон хэлбэрт хөрвүүлэн, улмаар биет болон атрибут хоорондын хамаарлыг тогтоон мэдээллийн санг байгуулах

Тухайн мэдээлэл хэрэгтэй байгууллага болон хүмүүс өөрсдөө хэмжилт хийж улмаар зураглал үйлдэн шаардлагатай мэдээллийн санг байгуулах

Янз бүрийн математик болон бүрийн статистик боловсруулалтын дүнд шинэ мэдээг тодорхойлох

Мэдээллийг түүнийг ханган нийлүүлэгчдээс худалдаж авахАгаар сансрын янз бүрийн түвшингээс спектрийн өөр мужид төрөл бүрийн радиометрийн, оронзай, цаг хугацааны шийд болон нарийвчлалтай авсан аналоги болон тоон зургууд, мөн түүнчлэн синтетик апертуртай радарын мэдээ нь оронзайн мэдээний чухал эх сурвалж болдог. Зайнаас тандсан эдгээр мэдээ нь ямар нэгэн байрзүйн

Page 84: газрын кадастр

холболтгүй байх ба газарзүйн бусад мэдээтэй уялдуулан дүн шинжилгээ хийхийн тулд тэдгээрийг тодорхой координатын системт оруулах шаардлагатай. Фотограмметрийн аргаар агаараас стерео зургууд нь өндөр чанарын ортофото (зургийн цэг бүр нь гадаргад зөв проекцлогдсон фото зураг) болон байрзүйн зураг үйлдэх гол суурь болдог. Сансраас авсан стерео зураг болон радарын интерферометрийн өгөгдлийг ашиглан байгуулсан гадаргын тоон загварууд өндөр чанарын шаардлагыг хангах болсон. Тоон фотограмметрийн болон ортофото зураглалын аргууд эрчимтэй хөгжиж байгаа нь газрын гадаргын болон өндрийн тухай мэдээллийг тоон хэлбэрээр дурслэх ажлыг асар их хөнгөвчилж байна. Тоон мэдээллийг хадгалах төхөөрамжүүд:ГМС-д тоон файлууддыг хадгалахад zip, уян болон хатуу дискүүдээс гадна CD, соронзон тууз, төрөл бүрийн картууддыг ашиглаж болно. Завсрын мэдээг хадгалахад голдуу хатуу дискийг, багахан хэмжээний мэдээллийг хадгалах буюу солилцоход zip болон уян дискүүдийг, харин их хэмжээний мэдээллийг хадгалах, архивлах болон солилцоход голдуу CD болон өндөр нягтын картуудыг ашиглаж байна. Сүүлийн үед мэдээллийг хадгалах болн солилцоход CD ихээхэн түгээмэл ашигдагддаг болсонтой уялдан соронзон тууз бараг ашиглагдахаа больж байна.Мэдээллийг гаргах: ГМС-д мэдээллийг сэдэвчилсэн зураг (анхдагч аналоги зургуудын тоон хэлбэр болон оронзайн шинжилгээний дүнгүүд), дүрс (ЗТС-н тоон болон тоон хэлбэрт хөрвүүлсэн мэдээ) болон видео зураг ( сэдэвчилсэн болон ЗТС-н мэдээг ашиглан байгуулсан видео дүрс), график, хүснэгт болон тоон ( file) хэлбэрээр илэрхийлэх бөгөөд анхдагч, завсрын болон эцсийн үр дүнгүүдийг гаргахад дараах төхөөрөмжүүд өргөн ашиглагдана.

1. Компьютерийн дэлгэц ГМС-д төрөл бүрийн оронзайн дүн шинжилгээний болон боловсруулалтын явцыг хянах,

завсрын үр дүнгүүдийг харах зэрэгт янз бүрийн хэмжээтэй дэлгэцүүд ашиглагддаг. Дэлгэцийн хэмжээ дийлэнх тохиолдолд 17-21 инч байх бөгөөд түүний оронзайн нарийвчлал голдоо 1024х768, 1152х864, 1280х1024 харин өнгийг гаргах чадавхи нь 16 болон 32 бит байна.

2. Принтер ГМС-н мэдээллийн сангийн алдаатай эсэхийг шалгах, завсрын болон сэдэвчилсэн үр дүнгүүдийг хэвлэн гаргах зэрэгт янз бүрийн принтерүүд ашиглагдах бөгөөд хамгийн өргөн ашиглагддаг нь А4 хэмжээтэй хар цагаан болон өнгөтөөр хэвлэх зориулалт бүхий энгийн болон лазер принтерүүд байдаг.

3. Плоттер Энэ нь янз бүрийн оронзайн завсрын болон эцсийн үр дүнгүүд, төрөл бүрийн зургуудыг хэвлэх зориулалттай төхөөрөмж юм. Плоттер нь голдуу А1 болон А0-н хэмжээтэй байх бөгөөд ихэнхи тохиолдолд мэргэжлийн байгууллагуудад ашиглагддаг. Орчин үеийн плоттерууд нь зургийг чанарын хамгийн өндөр түвшинд хэвлэх чадвартайгаас гадна хэвлэх явцдаа, боловсруулалтын үр дүн дээр нь хэвлэгдэж буй цаасыг янз бүрийн хэлбэрээр удирдах чадавхитай байдаг. Плоттерийн нарийвчлалыг dpi-р тодорхойлох бөгөөд практикт аливаа зургийг хэвлэхэд голдуу 360-н dpi-г ашигладаг байна.

112. Оронзайн дүн шинжилгээ

ГМС-д өргөн хэрэглэгддэг оронзайн дүн шинжилгээний аргуудад хөршийн анализ, тоположийн анализ, сэдвүүдийн ангилал сэдвүүдийн давхцуулалт, давхаргуудаас сэдэвчилсэн мэдээ суглах зэрэг аргууд багтдаг ба эдгээрээс сүүлийн хоёр арга нь практикт хамгийн их хэрэглэгддэг. ГМС нь сэдэвчилсэн давхаргыг ЗТМ-н тусламжтайгаар хэрхэн шинэчлэх болон янз бүрийн орон зайн мэдээг хэрэн давхцуулахыг ЗТМ дээр харуулсан. Одоо, ГМС-с сэдэвчилсэн мэдээг хэрхэн суглан авах талаар зарим жишээн дээр тулгуурлан өгүүлье.

Page 85: газрын кадастр

Судалгааны хүрээнд УБ хотын олон цаг улиралын, янз бүрийн хэмжээтэй сэдэвчилсэн мэдээг агуулсан төгс үйл ажиллагаа бүхий ГМС байна гэсэн мэдээллийг авч үзье. Эхний захиалагчид нийслэл хотын 1969 оны дэд бүтцийн болон усан сүлжээний талаархи нийлмэл мэдээ, харин одоогын захиалагчид мөн оны бүх барилга, байшин, гэр хороолол, зам, голууд, бүх барилга-гэр хороолол-зам, гэр хороолол-зам, зам-гол, үйлдвэр – зам, зарим барилга-гэр хороолол-зам зэрэг сэдэвчилсэн мэдээ шаардлагатай болсон гэж үзье. /ГМС-ийн мэдээллийн санг бий болгохын тулд ArcView, Erdas системүүдийг ашиглан 1969 оны 1:50 000 масштабтай байрзүйн зургаас нийслэл хотын байшин барилга, гэр хороолол, авто болон төмөр замууд, голууд болон, бусад элементүүдийг тоон хэлбэрт оруулсан болно. Энэ тохиолдолд, хэрэглэгчийн /захиалагчийн/ хүссэн мэдээллийг сугалан авахын тулд нийлмэл мэдээллийн сангаас төрөл бүрийн асуултуудыг асуух бөгөөд ГМС-н программ хангамж бүр орон зайн болон атрибут мэдээг холбон сэдэвчилсэн мэдээг сугалан авах чадвартай байдаг. Дээрхи хэрэглэгчийн хүссэн мэдээллийг ГМС-н асуулт тавьсаны үндсэн дээр сугалан авах ба үр дүн нь а/ Бүх барилга-гэр хороолол-зам б/ гэр хороолол-зам-гол в/ зарим барилга-гэр хороолол-зам г/ үйлдвэр – зам тус тус гарсан байна.

113. Гадаргын тоон загвар

ГТЗ нь байгалийн биес болон хүний үйл ажиллагаагаар бий болсон обьектуудыг 3 хэмжээст огторгуйд дүрслэх, газрын налуу, зовхисын болон сүүдэртсэн гадаргын зургын үйлдэх, өндрийн утгыг бусад сэдэвчилсэн давхаргуудтай уялдуулан гадаргын шинж чанарыг харьцуулах, дүн шинжилгээ хийх, янз бүрийн инженерүүдийн ажлууд /тухайлбал зам, гүүр, далан, усан цахилгаан станц барих бусад иргэний болон цэргийн зориулалт гэх мэт/ хөрсний элэгдэл болон морфологийн биетүүдийг судлах зэрэг ШУ, техник, зах зээл, аж ахуйн бүх л салбарт өргөнөөр ашигладаг байна. ГТЗ-ыг янз бүрийн утгыг илэрхийлсэн газрын гадаргын өндрийн цэгүүд буюу хаяалбарууд, агаарын даралтын изо-шугамууд, геофизикийн хэмжилтийн дүнгүүд гэх мэт/ жигд болон жигд бус тархалттай цэгүүдийн тусламжтайгаар байгуулдаг. Гадаргын өндрийн цэгүүдийг ашиглан байгуулсан загварыг өндрийн тоон загвар гэх боловч практикт ГТЗ гэдэг нэр хэрэглэгддэг. ГМС-д анхдагч тоон өгөгдлийг ашиглан ГТЗ-ыг растер болон вектор хэлбэрээр байгуулж болдог.

114. Газарзүйн мэдээ болон ГМС-ийн ашиглалт

Орчин үед ГМС нь янз бүрийн улс , олон нийтийн болон хувийн байгууллагуудад маш олон зориулалтаар ашиглагдаж байгаа бөгөөд дараахь салбаруудад өргөн дэлгэр ашиглагдаж байна. Үүнд

1.Орон нутгийн засаг захиргаа- үл хөдлөх хөрөнгийн менежмент-эдэлбэр газрын менежмент-орон нутгийн хэтийн төлөвлөлт-олон нийтийн төлөвлөлт

2. Дэд бүтэцийн менежмент-авто замын болон төмөр зөмын сүлжээ-холбооны болон дулааны шугамууд

3. Хотын болон бүс нутгын төлөвлөлт- газар ашиглалтын менежмент- хэтий төлөвлөлт

4. Байгалийн нөөцийн менежмент-хөрс ургамал ой ус-ан амьтан- ашигт малтмал

5. Онцгой тохиолдлын менежмент-хортой бодис буюу материалын байршил

Page 86: газрын кадастр

-байгалийн гамшиг тохиолдсон газар байгаа хүмүүс болон бусад зүйлсийн менежмент-цаасны зузаан-ган, гачигийн байдал-шуурхай үйлчилгээний газруудын байршил

6. Тээвэр-автобус, троллейбусны байршил-нийтийн унааны чиглэлийн менежмент-агаарын навигац-далай, тэнгисийн наюигац

7. Байгаль орчны менежмент-амьтан ургамалын төлөвийн өөрчлөлт-далай, тэнгисийн эрэг орчмын менежмент-бэлчээрийн менежмент-цаг агаарын өөрчлөлт-байгаль дээр түргэн хувьсах элементүүдийн мониторинг-агаарын бохирдол

8. Хөдөө аж ахуй -ХАА-н бүтээгдхүүний тархалт-тариалангийн талбайн мониторинг-мал сүргийн тархалт

9. Бизнес зах зээл-хүн амын зураглал-зах зээлийн одоогийн болон хитийн төлөв-зах, зээлийн түшиц газруудын талаарх дүн шинжилгээ

10. Эмнэлэг , эрүүл мэнд- өвчний тархалт-эрүүл мэндийн төлөвлөлт

11. Цагдан сэргийлэх-гэмт хэргийн тархалт-урьдчилан сэргийлэх талаахр төлөвлөлт

115. ГМС-д хэрэглэдэг техник болон программ хангамж

Компьютерийн иж бүрдэлГМС-н компьютерийн иж бүрдэлийн гол хэсгүүд нь сүлжээ, плоттер, принтер,

соронзон тууз уншигч, сканер, дижитайзер юм. Энэхүү иж бүрдэл нь ГМС-н микро-компьютер лээр суурилсан хэлбэр бөгөөд үүнээс гадна мини болон супер компьютер дээр суурилсан хэлбэрүүд ч байдаг.

ГМС нь төрөл бүрийн программ хангамжууд , орон зайн болон атрибут өгөгдлийг хатуу болон уян диск, CD , мөн соронзон туузан дээр хадгалаж , шаардлагатй тохиолдолд сүлжээний тусламжтайгаар бусад компьютер руу хандана. Дижитайзер болон скайнер нь анхдагч өгөгдлийг тоон хэлбэрт хөрвүүлэх ба харин плоттер, принтер зэрэг төхөөрөмжүүд нь завсрын болон эцсийн шийдвэр гаргахад хэрэглэгдэх үр дүнгүүдийг хэвлэн гаргахад ашиглагдана. Хэрэглэгч дэлгэц дээрээс компьютер болон түүний бусад иж бүрдэлийг бүрэн хянах бөгөөд бүрэн их хэмжээний өгөгдлийг солилцох үед сүлжээг ашиглана.

Программ хангамж (Software)

- Зайнаас тандан судлалын программ хангамж /PCI, Erdas Imagine, ENVI, Supermap бусад /

- Газарзүйн мэдээллийн системийн программ хангамж /ArcView, Arc info, MapInfo бусад /

- Инженер зураглалын болон кадастрын программ хангамж /Autocad, Geocad. Land UK бусад/

Page 87: газрын кадастр

- Статистик өгөгдөлийн программ хангамж /Access, SPSS бусад/

ГМС-ийн программ хангамжийн үүрэг зориулалт Өгөгдөл оруулах Өгөгдлийг сэргээх Өгөгдлийг боловсруулах Өгөгдөл, мэдээ материалд дүн шинжилгээ хийх Мэдээллийг гаргах Мэдээллийг хэрэглэгчидэд хүргэх

Өгөгдөл оруулах

Мэдээллийг гаргах

Хэрэглэгчдэд хүргэх программ хангамж

Хэрэглэгчидэд мэдээллийг биет байдлаар хүргэхээс гадна компьютерт оруулсан тоон хэлбэрээр хүлээлгэн өгч болдог. Энэ тохиолдолд сүлжээний болон вэб серверийн аргуудыг ашигладаг.

Программ хангамж. Server программууд, Internet explorer, Mozilla Firefox гэх мэт

Техник хангамж (Hardware)

Компьютер, Скайнер, Дижитайзер, Хэвлэгч плоттер, Аналитик стерео плоттер, Принтер, Тоон мэдээллийг хадгалах төхөөрөмжүүд

GPS explorer, GPS street navigator, Теодолит, Нивилер, total station, Laser scanning г.м.

ДижитайзерДижитайзер нь оронзайн өгөгдөлийг вектор хэлбэрээр тоон хэлбэрт оруулдаг

төхөөрөж бөгөөд ямар нэгэн тулгуур дээр суурилсан дижитайзерийн ширээ, дижитайз

Page 88: газрын кадастр

хийх “mouse” зэргээс бүрдэнэ. Дижитайзер нь А4, А3, А2, А1, А0 гэсэн янз бүрийн хэмжээтэй байх ба А4 зэрэг жижиг форматынх нь сургалтанд ашиглагддаг. Том форматын дижитайзер үйлдвэрлэлд ашиглагддаг.Дижитайзердах mouse нь дээрээ 4, 12, 16 товчтой байх ба хэдэн товчтой байх нь тухайн төхөөрөмжийн зориулалт чанарас хамаарна.

Зургийг дижитайзердах цэг хэлбэрийн, урсгал хэлбэрийн гэсэн 2 арга байдаг.Мэдээллийн санд хадгалагдах зургийн оронзайн нарийвчлал нь тухайн ашигласан дижитайзерын нарийвчлал, зургийг оруулсан операторын ур чадвараас шалтгаалдаг. Орчин үеийн хамгийн өндөр нарийвчлалтай дижитайзерийн нарийвчлал нь 0.02 мм-0.05 мм байна.Операторын өгөгдөлийг дижитайзердах стандарт алдаа нь 0.1 мм-ээс илүүгүй байх шаардлагатай байдаг.

Сканер Сканер нь газарзүйн болон бусад мэдээллийг растер буюу пикселийн олонлог

хэлбэрээр дүрслэн тоон хэлбэрт оруулах бөгөөд аливаа зүйлсийг скандахад гэрлийн эрчмийг ашигладаг.Зургууд болон бусад баримтууд дээр дүрслэгдсэн янз бүрийн тодролтой зүйлс нь гэрлийн энергийг ижил бус хэмжээгээр ойлгох бөгөөд сенсорт бүртгэгдсэн туяаны утгууд нь 2 хэмжээст растер зургийг үүсгэнэ.Сканер нь А5- А0 хүртэл янз бүрийн хэмжээстэй байна.

Сканерийн нарийвчлалыг 1 инчид оногдох хамгийн их пикселийн тоогоор нь илэрхийлэх ба орчин үеийн сканерууд 1 инчид 2400 хүртэл пикселийг (2400 dpi) агуулах чадвартай юм.Агаар сансрын аналог зургуудыг скандахад 400 dpi хамгийн тохиромжтой байдаг боловч хэрэглэгчийн шаардлагаас хамааран дэш доош хэлбэлзэж болно.Аливаа зураг болон баримт материалуудыг скандахад компьютерийн хадгалах төхөөрөмжинд бага зай эзлүүлэх үүднээс dpi–н оновчтой хэлбэрийг сонгох шаардлагатай.

Аналитик стерео плоттер Энэ төхөөрөмж нь стерео хос зургаас оронзайн биетүүдийн байршил болон

өндрийг шууд тоон хэлбэрт оруулдаг. Орчин үеийн фотограмметрийн аргууд болон тусгай зориулалтын программ хангамжуудаар агаарын төдийгүй сансрын янз бүрийн түвшингээс авсан тоон стерео зургуудаас өндрийн утгуудыг шууд тодорхойлон гадаргын тоон загвар байгуулж болдог.

Плоттер Энэ нь янз бүрийн оронзайн завсрын болон эцсийн үр дүнгүүд, төрөл бүрийн

зургуудыг хэвлэх зориулалттай төхөөрөж юм. Плоттер нь голдуу том форматын байх ба матрикс хэлбэрээр хэвлэдэг. Плоттерийн нарийвчлалыг dpi –аар тодорхойлно. Сүүлийн үеийн плоттерууд зургийг чанарын өндөр түвшинд хэвлэхээс гадна хэвлэх явцдаа цаасыг янз бүрийн хэлбэрээр удирдах чадвартай байдаг.

116. Цахилгаан соронзон долгионы шинж чанар

ЗТС-д аливаа обектын төлөвийг тодорхойлохын тулд янз бүрийн урттай ЦСД-ыг хэмжин бүртгэдэг. ЦСД-ны гол тодорхойлогч нь хэлбэлзлийн давтамж (f) бөгөөд энэ нь долгионы урттай (ʎ) урвуу хамааралтай байдаг. f=с/ ʎ с=3*108м/сек- вакуум дахь гэрлийн хурд

Далайц

Долгионы урт

Page 89: газрын кадастр

ЦСД нь долгионы болон квантын гэсэн хоёрдмол шинж чанартай. Нам давтамжтай долгионыг долгионы онолоор, өндөр давтамжтай долгионыг квантын онолоор тус тус тайлбарладаг. Тухайлбал: Долгионы онолоор- гэрлийн интерференц, дифракц, туйлшралКвант онолоор- атом, молекулын спектр, фотоэффектийн үзэгдэл Дээрхээс үзэхэд долгионы болон квант онол нь бие биеэ бүрэн дүүрэн нөхдөгөөрөө онцлог шинжтэй юм.

Долгионы онол: Гюйгенс гэрэл нь орчлон ертөнцийг бүхэл днь хамарч дүүрэгсэн эфир хэмээх харамхай орчинд тархаж буй хөндлөн долгион гэсэн. Квантын онол: 1900 онд планк кватын онолыгдэвшүүлсэн ба 1905 онд Эйнштейн улам хөгжүүлэн гэрлийн квант онолыг дэвшүүлсэн. Гэрэл нь фотон хэмээх ЦС орны квантын урсгал бөгөөд тодорхой энерги, инпульстэй ба фотоныг тодорхой нөхцөлд бодисын атом цацаргадаг. Олон фотон цацрах тул үргэлжилсэн цацарал маягаар харагддаг бөгөөд фотон нь гэрлийн хурдаар хөдөлдөг. Гэрлийн үндсэн чанар: Гэрэл ойх: Аливаа гадарга дээр долгион тусаад ойход, туссан өнцөг болон ойсон өнцөг тэнцүү байна. Гэрэл хугарах: Долгион 2 өөр орчны зааг дээр тусахад зарим нь ойж, зарим нь дараачийн орчинд орж тархдаг. Ингэхдээ тархалтын хурд нь харилцан адилгүй болдог. гэрлийн интерференц: ижил давтамж, фазтай буюу фазийн ялгаа нь тогтмол долгионыг когерент долгион гэдэг. Когерент долгион давхцахад орчины цэгүүд дээр хэлбэлзэл нэмэгдэх бюу суларч буурах үзэгдэл. Гэрлийн дифракц: Гэрлийн долгион шулуун замаар тархах хуулиас гажих үзэгдэл. Энэ нь замд байгаа саадийг долгион тойрох, 2 өөр төрлийн орчинд долгион саринадаг. Гэрлийн туйлшрал: Байгалийн гэрлээс тодорхой хавтгайд туйлширсан туяа ялгарах үзэгдэл.

ЗТС-д аливаа обьектын төлөвийг тодорхойлохын тулд янз бүрийн урттай цахилгаан соронзон долгионыг хэмжин бүртгэдэг. ЦСД-ны гол тодорхойлогч нь хэлбэлзлийн давтамж (f) бөгөөд энэ нь долгионы урттай () урвуу хамааралтай байдаг. Вакум дахь гэрлийн урт м/сек байдаг.

хэлбэлзэлийн давтамжийг дараах томъёогоор олно.

ЦСД нь долгионы болон квант гэсэн хоёрдмол шинж чанартай бөгөөд нам давтамжтай долгионыг долгионы онолоор, харин өндөр давтамжтай долгионыг квант онолоор тайлбарладаг. Тухайлбал , гэрлийн интерференц, дифанкц , туйлшрал зэрэг үзэгдлийг долгионы онолоор , харин атом, молекулын спектр, фотоэффектийн үзэгдэл зэргийг квант онолоор тайлбарлахад тохиромжтой байдгаас үзхэд , долгионы ба квант онол нь бие биеэ бүрэн дүүрэн нөхдгөөрөө онцлог шинжтэй юм

117. Биесийн цацаргах ба шингээх чадвар

Аливаа харсан биеийн цацрал нь цацарч буй ЦСД бөгөөд бие халхад дулааны хөдөлгөөний улмаас цочирс атом, молекулын цацаргах цахилгаан соронзон дулааны цацрал гэнэ. Абсалют 0 /-273С/ -аас дээш t -т байгаа бүх биет ийм чанартай байдаг. Биет бүр дулааны цацрагын хамт бас дулааныг шингээнэ.

Цацралын дундаж чадлыг цацарлын урсгал гэх бөгөөд цацаргаж буй гадаргын нэгж талбайд ноогдох цацарлын урсгалыг энергит гэрэлтэт буюу туяа цацаргах чадвар гэдэг. Биесийн туяа цацаргах чадвар нь биетийн гадаргын нэгж талбайгаас нэгж хугацаанд бүх бололцоот чиглэлд цацаргаж буй цахилгаан соронзон цацарлын энерги юм. Биетийн шингээсэн ЦСоронзон цацралын энергийг бүх чиглэлээр бие дээр тусгасан

Page 90: газрын кадастр

цацралын энергэд харьцуулсан харьцааг биетийн шингээх чадвар гэнэ. Биетийн энергийн шингээх чадварыг коеффициентоор/к/ тодорхойлох бөгөөд энэ нь биетийн шингээх цацралын урсгалыг /Еа/ тусгаг цацралын урсгалд /Ei/харьцуулсантай тэнцүү байна.

аливаа биетийн цацаргах ба шингээх чадвар нь биетийн бүтэц t болон цацралын

долгионы уртаас хамаарна. Аливаа нэгэн t-т биет дээр ямарч долгионы урттай цацралыг бүрэн шингээдэг биетийг абсалют хар биет гэнэ. Абсалют хар биетийн шингээх чадвар буюу шингээлтийн проциент нь нэг байх ёстой боловч байгаль дээр абсалют байдаггүй харин тийм биетийн загварыг хийж болно. үүний тулд тунгалаг биш битүү хөндий биеийн дотор түүний нэгэ өчүүхэн нүхээр орсон туяа олон дахин ойсоор, эцэст нь бүрэн шингэх ба уг биетийг абсалют хар биет хэмээн үзэж болно.

Ижил t-т адилхан долгионы урттай байхад биетийн цацаргах чадварыг шингээх чадварт харьцуулсан харьцаа нь бүх биед ижилхэн ба тухайн нөхцөл дахь абсалют хар биеийн цацаргах чадвартай тэнцүү байна гэдгийг Кирхгоф олж тогтоожээ.

118. Зайнаас тандах дагуулууд

Эх дэлхийг сансрын уудмаас танадаж байгаа дагуулууд байдаг. Сансраас дэлхийг танадаж байгаа дагуулууд нь өөрсдийн орон зайн сектор радиометрийн болон цаг хугацааны шийдээс хамааран янз бүрийн зориулалтаар ашиглагддаг.

LANDSAT дагуул1972 -7-23нд АНУ дэлхийг сансраас тандах зорилгоор олон сувгийнг / Multi

Spectral Scanner/ сканер бүхий Landsat дагуулыг хөөргөсөн. Дэлхийн гадарга болон байгалийн нөөцийг судлах зорилготой тоон мэдээлэл хүлээн авах төхөөрөмж бүхий анхны дагуул юм. Дагуулын тойрог замыг туйл орчим тойрог хэлбэрээр олон давтамжтай нарны цагтай цуг гэсэн үзүүлэлтээр сонгон авсан бөгөөд туйл орчмын тойрог зам нь хуурай газар, далай тэнгисийн ихэнх хэсгийг зураглахад чухал үүрэгтэй байсан ба 913 км өндөрөөс дэлхийн бөмбөрцөгийн хойд өргөргийн 82 N , өмнөд өргөрөгийн 82 S, хооронд бүрэн зураглаж чадсан юм. 1975 онд Landsat2 , 1978 Landsat3 амжилттай ажилж чадаагүй . 1982 онд Landsat4 системийн тэжээлйин хангамж төгс биш байсан. 1984 онд дэлхийг 705 км-ын өндөрөөс тандах 16 хоногийн цаг хугацааны шийд бүхий , 4 сувгийн мэдээ хүлээн авах MSS ,7 сувгийн мэдээ хүлээн авах TM сканертай Landsat5 дагуулыг хөөргөсөн. 1993 онд Landsat6 амжилтгүй болсон. 1999 онд Landsat 7 дагуулыг хөөргөсөн бөгөөд уг дагуул дээрх сканер нь Landsat5 дагуул дээрх TM сканерын сайжруулсан хэлбэр байсан ба олон бүсчлэлийн 7 сувгийн мэдээ хүлээн авахаас гадна орон зайн өндөр /15 метр/ шийд бүхий панхроматик мэдээг хүлээн авдаг байна.

Landsat MSSТоон мэдээлэлийг хүлээн авахдаа скани толь буюу тольны тусгалыг ашигладаг бөгөөд зурагдагдах талбайн өргөн нь 185 км юм. Гадаргаас ойсон долгион толинд тусч , тольны эргэлдэх хөдөлгөөнөөр сенсорт бүртгэгдэх бөгөөд нэг удаа 6 удаа сканы шугам бүртгэдэг. Тольноос ойсон долгион оптикийн шүүлтүүрээр дамжин спектерийн 4 суваг болон задарна. Суваг тус бүр нь 6-н детектортой байх бөгөөд энэ нь нарны энергийг анолог сегнал болгон хувиргана. Аналог сигналыг 6 бит тоон мэдээлэл болгон хувиргасанаар мэдээг газрын хүлээн авар станц руу дамжуулна. Газрын хүлээн авах станц нь мэдээг 1865 км өргөнөөр зурагласан зурваст тойрог замын дагуу уртааш нь 185 км-ээ хувааж 1 зураг болгоно. Нэг зурабг нь гадарга дээр 185 :185 км талбайг хамаарна.

Landsat TMLandsat TM нь спекторын 7 сувагтай бөгөөд үзэгдэх гэрэл, ойрын болон дундын нил улаан туяаны сувгуудын ЭЗХЦ-ийн хэмжээ 30 метр, дулааны сувгийн ЭЗХЦ-ны хэмжээ 120метр юм. Дүрс мэдээллийг хүлээн авахдаа толин сканерийн зарчим бүхий 16 декторыг ашиглах бөгөөд зураглагдах талбайн өргөн нь 185 км, цаг хугацааны шийд нь 16 хоног, тоон мэдээний градац нь 0-255 буюу 8 бит байна. Газрын хүлээн авах станц сансраас

Page 91: газрын кадастр

дамжуулсан мэдээг хүлээн авч, сцен болгон хуваасаны дараа янз бүрийн төхөөрөмжүүд дээр хадгална.

Landsat ETM+ETM+ сканер нь TM сканерйин сайжруулсан хэлбэр бөгөөд 16 хоногийн цаг хугацааны шийдтэй. TM-тэй харьцуулхад систем нь спекторын 8 сувгийн мэдээг хүлээн авдаг. Дулааны сувгийн хэмжээ 60 метр байна. Тоон мэдээг хүлээн авах болон хадгалах хувиарлах зарчим нь TM-х адил бөгөөд радио метрийн шийд нь 8 бит байна.

SPOT дагуул ба HRVтөхөөрөмж SPOT нь францын сансрын үндэсний төв Белги Швед орнуудтай хамтран бүтээсэн. 1986 SPOT 1, 1990 SPOT 2 , 1993 онд SPOT 3 , 1998 онд SPOT 4 , дагуулуудыг тус тус хөөргөсөн . эквтор дээгүүр өнгөрөх цаг нь 10 цаг 30 минут. Цаг хугацааны шийд нь 26 хоног. Зураглалд хамрагдах талбайн өргөн нь 60 км. Дэлхийг 832 км өндөрөөс тандах ба түүн дээр суурьлуулсан HRVтөхөөрөмж нь олон бүсчлэлийн болон панхроматик гэсэн 2 хэлбэртэй. 2002 онд SPOT 5 дагуулыг хөөргөсөн. Панхроматик орон зайн шийд 2.5 м ба 5 м. Олон бүсчлэлийн орон зайн шийд 10м. Уг дагуулын мэдээг ашиглан стерео зураг хийх боломжтой.

TIROS/NOAA дагуул Landsat ,SPOTдагуул нь ХАА-н болон, газар тариалан, геологи, хөрс, ой, ус, ургамлын мониторинг зэрэг сэдэвчилсэн судалгаа явуулхад ашиглагддаг. Цаг уурын зориулалттай TIROS дагуулыг АНУ 1960 онд хөөргөжээ. Хэдийгээр анхны дагуул нь TIROS нэртэй байсан боловч дараачийн хөөргөсөн дагуулууд нь NOAA цувралын дагуулууд хэмээн нэрлэгдсэн . мэдээ хүлээн авахдаа AVHRR төхөөрөмжийг ашигладаг. NOAA-д туйлын орбит бүхий 2 дагуул ашиглагддаг. Дагуулын өндөр нь 830-870 км, экватор дээгүүр өнгөрөх цаг нь эхний дагуулд 7 цаг 30 минут ба19 цаг 30 минут. Дараачийн дагуулд 14 цаг ба 02 цаг байдаг . орон зайн шийд нь 1.1 км байдагаас шаалтгаалан хүлээн авсан мэдээг үндэснйи ба олон улсын судалгаанд ашигладаг. Төхөөрөмжйин радио метрийн шийд нь 10 бит зураглалд хамрагдах талбайн өргөн нь 3000 км. Спектрийн 5 мужид тоон мэдээ хүлээн авдаг.

ASTER дагуулөндөр болон дунд зэргийн нарийвчлалтай орон зайн шийд бүхий дагуул юм. 1999 онд АНУ-д хөөргөсөн . нил улаан туяаны мэдээ днь 12 бит, бусад мужийн мэдээ нь 8 бит.

IKONOS дагуул Хит өндөр нарийвчлалтай IKONOS дагуулыг 1999 онд япон улсаас хөөргөсөн .Панхроматик зургийн орон зайн шийд нь 1м, олон бүсчлэлийн орон зайн шийд нь 4 м. Дэлхий орчмыг 632 км-н өндрөөс танддаг. Хэт том масштабын зураг хийхэд газрын хэмжилтүүд чухал үүрэг гүйцэтгэдэг байсан бол одоо байрзүйн холболт хийгдсэн хэт өндөр нарийвчлалын тоон зураг шийдвэрлэх үүрэгтэй гэдэг нь илэрхий боллоо.

QuickBird дагуул2001 онд АНУ-н Дижиталглоб групп хэт өндөр нарийвчлалын оронзайн шийд бүхий дагуулыг хөөргөсөн. үзэгдэх гэрлийн мужийн зургийн оронзайн шийд 70 см, олон бүсчлэлийн зургийн оронзайн шийд 2.44 м болно. Дэлхий орчмыг 450м-с тандах ба нэг сцений хэмжээ 16.5кмх16.5км байна.

ERS ба ENVISAT дагуулууд1991,1995 онд европын сансрын агентлагаас ERS1,ERS2 дагуулыг хөөргөсөн. Дэлхийг 780 км-с, хуурай газар, далай тэнгис, атмосферийн давхарга, туйлын мөстлөг зэрэг манай гаригын байгалийн элементүүдийн комплекс мониторинг хийх зорилгоор Европын сансрын агентлаг ERS-н дараачийн хувидбар болох ENVISAT-г 2002 онд хөөргөсөн.

JERS-1 дагуул

Page 92: газрын кадастр

Япон улс хөөргөсөн. Дэлхий орчмыг 570 км-с танддаг. ЦСД-ны оптик мужид 75 км өргөн зурвасаар 18мх24м ялгах чадвартайгаар мэдээлэл хүлээн авах 7 сувагтай.

RADARSAT дагуул1995 онд Канад улс хөөргөсөн. Дэлхийн байгалийн нөөцийг судлах, улмаар байгаль орчны нийлмэл мониторинг хийхэд орчин үеийн радарын системийг ашиглах зорилгоор янз бүрийн оронзайн шийд бүхий зураг авах чадвартай дагуулыг хөөргөсөн юм.

119. Зайнаас тандах төхөөрөмжүүдийн шийдүүд

Оронзайн шийдТухайн системийн геометрийн шинж чанарт эгшин зуурын хараалах талбай/ЭЗХТ/ чухал үүрэгтэй. ЭЗХТ нь тодорхой өндөрт байгаа тухайн төхөөрөмжийн тухайн эгшинд, тодорхой өнцгөөр, газарт хараалж чадаж байгаа талбай бөгөөд энэ нь уг өнцгийн газарт туссан тусгагаар тодорхойлогдоно. Энэхүү тусгагт багтаж байгаа талбай нь оронзайн шийдийг илэрхийлэх бөгөөд дүрс зураг нь тодорхой оронзайн шийд бүхий дүрсийн нэгж элементийн олонлогоос бүрдэнэ. Оронзайн шийд нь 79м гэж хэлж болохоос гадна дүрс зургийн пексилийн хэмжээ 79м гэж хэлж болно.

Спектрийн шийдОптекийн танадан судалгааны мэдээ нь панхроматик ба олон бүсчлэлийн гэж 2 янз байдаг. Панхроматик зураг нь голдуу үзэгдэх гэрлийн болон ойрын нэл улаан туяаны мужын зарим хэсгийг оролцуулан авсан хар, цагаан зураг юм. Харин олон бүсчиллийн зураг нь ЦСД-ны өөр өөр мужуудад авсан аналог болон тоон мэдээ байх бөгөөд сувгуудын янз бүрийн өнгөнд өгсөнөөр төрөл бүрийн өнгөт зургийг үүсгэдэг. Зайнаас танадах төхөөрөмжийн спектрийн шийд нь ашиглаж байгаа сувгийн спектрийн өргөнөөр тодорхойлогдоно. Панхроматик зурган дээр ижил төстэй боловч, өөр өөр обьектуудыг ялган танихад хэцүү байдаг. Харин олон сувгийн мэдээний сувгуудыг янз бүрийн өнгөнд өгч өнгөт зураг үүсгэхэд биесийн ялгаа, хэдийгээр биетүүд өөр хоорондоо төстэй боловч тодорхой хэмжээгээр ялгардаг. Иймээс спектрийн шийд нь аливаа биет, юмсын хоорондын ялгааг тодруулахад маш чухал үүрэгтэй байдаг.

Радиометрийн шийдРадиометрийн шийд нь тухайн биетээс ойсон буюу цацарсан долгион сканерт бүртгэгдэхдээ градацын /хар, цагааны ялгаа/ хэдэн түвшинд бүртгэгдсэнээр илэрхийлэгддэг. Систем аливаа обьектийг ялгаж танихын тулд бүртгэгдсэн энергийн максимум утганд градацын хамгийн өндөр утгыг, минимум утганд градацын хамгийн бага утгыг оруулан тавьж энергийг тоон утга болгон хувиргадаг.

Цаг хугацааны шийдЭнэ нь дэлхийг тандаж байгаа тухайн дагуул нэгэн мжил газар нутгийг хэдэн хоногт дахин зураглаж байгаагаар буюу тухайн цэг дээрхи хугацааны давтамжаар тодорхойлогдоно. Цаг хугацааны шийд нь байгалийн янз бүрийн үзэгдлүүдийг мониторинг хийхэд маш чухал үүрэгтэй байдаг. Тухайлбал ургамлын динамик буюу ургацын болцыг нарийн судлахын тулд 7-10 хоног тутмын мэдээг хүлээн авах шаардлагатай байхад, хотжилтын өөрчлөлтийг судлахын тулд 1 жил буюу түүнээс дээш цаг хугацааны давталжтай мэдээ шаардлагатай болдог.

120. Радиометрийн болон геометрийн засал

Радиометрийн засалАгаар мандалын төлөв байдал болон зураг авах системээс хамааран гарсан зургийн тодорлын өөрчлөлтийг засах, мэдээллийг дамжуулах болон хадгалах үед алдагдсан мөр, цэгүүдийн нөхөн сэргээх , олон бүсчлэлийн зурагуудын тодролын харьцааг үнэн зөв байлгах зорилгоор радиометрийн засал хийдэг. Алдагдсан мөр цэгүүдийг эхэвчлэн дээд доод мөрийн цэгүүдийн утгуудаар буюу тэдгээрийн арифметик дундажыг бодож орлуулна. Ихэнх тохиолдолд зүйж буй зурагуудын радиометрийн утгууд эрс ялгаатай

Page 93: газрын кадастр

байдаг ба үүнийг гистограммыг давхцуулах буюу шилжүүлэх аргаар засдаг. Гистограммын арга нь нэг тоон зурагын тархалтын гистограммыг нөгөө зурагт шилжүүлэх замаар 2 зургын тодоролыг ижил буюу ойролцоо болгодог.

Геометрийн засалШууд авсан мэдээ нь ихэнх тохиолдолд гажилттай байдаг. Энэ гажилт нь сканерийн хөдөлгөөн, хиймэл дагуулын тойрог зам, дэлхийн эргэлтийн нөлөө, газрын гадрага болон хотгор, гүдгэрийн байдал гэх мэт олон зүйлээс шалтгаадах бөгөөдззнийг геометрийн заслаар гүйцэтгэнэ. Геометрийн заслын үндсэн 2 хэлбэр байдаг.

1.агаар сансраас авсан зургын хэлбэр ,дүрсийн гажгийг арилгаж, бүх цэгүүдийн газарзүйн байршлыг нарийн тодорхойлхын тулд тэдгээрийг стандарт прекцэд шилжүүлэн байрзүйн холболт хийх шаардлагатай бөгөөд үүний тулд байрзүйн зураг буюу тодорхой тусгагд байгаа зургыг ашиглана.

2. нэг зургын орон зайн шийдийг нөгөө зургын орон зайн шийдрүү шилүүлэх. Энэ тохиолдолд шилжиж байгаа болон шилжүүлж байагаа зургын аль нэг нь ямарваа нэгэн тусгагд байх шаардлагагүй. Зургын гажилт бага байвал доод эрэмбийн функцуудыг ашиглах ба харин гажилт их байвал өндөр эрэмбийн функцуудыг ашиглана. Тулгуур цэгүүдийг сонгосоны дараа 2 зураг дээрх сонгосон цэгүүдийн хоорондын дундаж квадрат алдааг тодорхойлно. /RMS/

Xi, Yi- анхдагч координатуудXr,Yr- шилүүлсэн координатууд

RMS-г тодорхойлсоны дараа засалыг интерполяцын аргаар гүйцэтгэдэг. Интерполяцын ойрх хөршийн , хос шугамын , кубик конволюцын зэрэг аргууд байдаг. Ойрх хөршийн аргыг ашиглан интерполяц хийхэд тухайн пикселд хамгийн ойр орших пекселийн утгыг орлуулан тавьдаг бөгөөд тэдгээрийн анхдагч утгуудыг бусад аргуудын адил өөрчилдөггүй.

Хос шугамын аргаар интерполяц хийхэд тухайн пикселд хамгийн ойр орших анхдагч зургын 4 пикселийг ашиглана. Энэ арга нь анхадагч радиометрийн утгыг өөрчилж зургыг бүрсийлэгдэг учир аливаа сэдэвчилсэн тайлал хийхэд зохимжтой байдаг.

Кубик конволюцид тухайн пикселийн эргэн тойрных нь 16 пикселийг ашиглана. Уг арга нь аливаа зургыг ямар ч болгож болох учир байгалийн биетүүдийн спектор тодрол нь тухайн биес, ангийн контекстээс ихээхэн шалтгаална.

121. Спектр тодролыг сайжруулах аргууд

Шууд авсан зургууд нь ихэвчлэн сүүмгэрдүү байх ба тэдгээр дээр дүрслэгдсэн биетүүдийг ялгаж танихад хэцүү байдаг. өөр хооронд нь ялгах ёстой ижил төстэй бус объектуудын радиометрийн утгууд ялгагдахгүй байх нь элбэг. Иймд спектр тодролын аргыг ашигладаг.

Гистораммыг сунгах аргаЗТ-с анхдагч мэдээлэл нь дийлэнх тохиолдолд 8 бит буюу 0-255 хоорондох градацын утгаар илэрхийлэгдсэн байдаг. Тухайн биетийн спектр ойлгох чадвараас тархалт нь нарийн зурваст тархсан байдаг. Ийм үед өөр хоорондоо ялгаатай биесийн радиометрийн утгууд нь хит ойртсоноос ялгагдахгүй болсон байдаг бөгөөд тэдгээрийн ялгааг тодруулах үүднээс тархалтын гистограммыг Х тэнхлэгийн дагуу сунгадаг. Тархалтын утгуудын minimum, maximum утгуудыг тодорхойлсоны дараа min=0, max=255 хэмээн орлуулах байдлаар анхдагч утгуудыг өөрчлөнө.

Гистограммыг тэгшитгэхЭнэ арга нь тархалтын гистограммыг тэгшитгэх замаар зургын тодролыг сайжруулдаг. Х тэнхлэгийн дагуу тодролын мужуудыг сонгох ба муж тус бүр нь ижил тооны буюу ойролцоо тооны пикселийг агуулна. үр дүн нь бүх давтамж нь ижил гистограмм гарах ёстой. Зарим тохиолдолд анхдагч гистограммд шинжилгээ хийсний дараа зарим сонирхол татахуйц хэсгийнх нь утгуудын хооронд гистограммыг тэгшитгэхэд зургын их харлалтай хэсгүүд тодордог байна.

Нийлбэрйин ба векторын нормчлол

Page 94: газрын кадастр

Нийлбэрийн нормчлол нь тоон мэдээг нарны тусгалын өнцөг , газрын гадарга зэрэг гадны хүчин зүйлээс хамааралгүй болгоно. Тухайн зураг дээр дүрслэгдсэн биетэд нөлөөлөх эрчмийн нөлөөг арилгана гэсэн үг юм. Ургамлын индексыг тодорхойлох арга нь индексийнр нэгэн хэлбэр юм. Ногоон ургамлын ЦСД-ны ойрын нил улаан туяаны мужид нарны энергийг ихээр ойлгож , үзэгдэх улаан гэрлийн мужид дийлэнх энергийг шингээдэг чанар дээр үндэслэн тухайн газар нутгийн ургамлын индексийг тодорхойлдог.

Өнгө тодотгох аргаӨнгө тодорхойлох аргад хью буюу зонхилох өнгө сачурэйшин буюу өнгөний тодрол , эрчим гэсэн 3 хэмжигдхүүнийг авч үздэг. Хэрэв өнгө тус бүрийн эрчим нь 0-255 градацын утгаар илэрхийлэгдэнэ гэвэл энэхүү өнгөний орон зайг шоо дөрвөлжингөөр илэрхийлж болно. Анхдагч өнгүүдийг гурвалжин дээр проекцлох ба түүний оройнуудад өнгүүдийн maximum тодрол байна. Дүрс мэдээг боловсруулах систем дээр зургын өнгийг тодруулахын тулд дараах үйлдлүүдийн гүйцэтгэнэ.

-анхданч тархалтыг тооллын системийн эхрүү шилжүүлнэ. - өнгийг цэвэршүүлэх үүднээс шилжсэн тархалтыг цагийн зүүний дагуу буюу эсрэг тодорхой өнцгөөр эргүүлнэ. - тархалтын үүлийг тэнхлэгийн дагуу томруулна. Гол компонентийн шинжилгээ

ГКШ нь дүрс зургийн спектр тодролыг сайжруулах болон олон хэмжээст өгөгдлийг шаххад ашиглагдана. ГКШ-д ковариацын матриц дээр үндэслэн бие биетээгээ перпендикуляр гол компонентууд гэж нэрлэгдэх шинэ тэнхлэгүүдийг тодорхойлно. Олон хэмжээст огторгуйд пиксел нь түүний суваг тус бүр дэх спектр тодролын илтгэх векторын компонентуудаар дүрслэгдэнэ. Олон сувгийн мэдээг ГКШ-н аргаар шахахад нийт мэдээний 70-90% нь эхний хэдэн гол компонентуудад агуулагддаг байна.

122. Зайнаас тандсан мэдээг боловсруулах сургалттайболон сургалтгүй ангиллын аргууд

Агаар сансрын олон бүсчлэлийн мэдээг ком-ын тусламжтайгаар ангилахын го лзорилго нь тухайн зургийн пиксел, вектор бүрийг тодорхой ангид хамааруулан сэдэвчилсэн зураг хийх юм. ЗТМ-нд ихэвчлэн спектрийн ангилал хийх ба зургийг ангилж сэдэвчилсэн зураг хийхийн тулд дараах үйлдлийг гүйцэтгэдэг.

1 Суваг сонгох2. Газрын гадаргыг спектрийн хэлэн ангид хуваахаа шийдэх, ангийн тоог

тодорхойлох3. Анги тус бүрийг тодорхойлох пикселүүдийг сонгон ангийн бөмбөлгийг бий

болгож, тухайн ангиллын алгоритмын праметруудийг үнэлэх.4. Сонгосон алгоритмийн тусламжтайгаар зургийн пиксел тус бүрйиг аль нэг

ангид хувиарлах5. Ангилалын үр дүнд шинжилгээ хйж хангалтгүй тохиолдолд 3-5 үйлдлүүдийг

давтах6. Сэдэвчилсэн зураг гаргах.

Ангиллыг, ангийн бөмбөлгийг бий болгох аргад нь үндэслэн сургалттай, сургалтгүй гэж 2 хуваадаг.

Сургалттай ангилалд:Тухайн газар нутгийн талаар мэдлэгтэй ангилагч өөрийн сонирхсон ангиудыг

тодорхойлсны дараа анги тус бүрийг төлөөлөх пикселүүдыг сонгож, улмаар ангийн ббөмбөлгүүд буюу сигнатурыг бий болгоно. Сигнатур нь ангиудыг төлөөлөх пикселүүдын дундаж вектор, ковариацын матриц зарэг статистик мэдээг агуулах ба тархалт нь олон хэмжээст огторгуйд бөмбөлөг хэлбэрийн дүрсийг үүсгэнэ.

Page 95: газрын кадастр

Сургалтгүй ангилалд:Ангилагдах гэж буй нутгийн талаар заавал мэдлэгтэй байх шаардлагагүй.

Ангилагч ангилалд зориулсан программ хангамжийн шаардсан параметруудыг дэс дараатай оруулсны дараа цаашдын ангилалд шаардагдах кластерууд автоматаар тодорхойлогдно. Ангийн бөмбөлөг гэдэг нь спектрийн ангилалд ашиглагддаг, тухайн ангийг төлөөлсөн пикселүүдийн статистик үзүүлэлтийг агуулсан сигнатур /сургалттай ангилал/ буюу кластерууд /сургалтгүй ангилал/.

Тоон мэдээг ангилах сургалттай болон сургалтгүй ангиллын процесс

126. ЗТС-ын хөгжлийн түүхээс

Хүн төрөлхтөн эх дэлхийг зайнаас тандан судлахыг олон зууны тэртээгээс мөрөөдсөөр ирсэн бөгөөд энэхүү хүсэл мөрөөдөл нь XIX зуунаас биеллээ олж эхэлжээ. АНУ-н иргэний дайны үеэр Агаарын бөмбөрцөгөөс фотоаппаратаар зураг авч, эсрэг талынхаа байршлыг зураглаж байсан нь зайнаас тандсан анхны судалгаанд тооцогддог. XX зууны эхэн үеэс нисдэг тэргээр агаараас үзэгдэх гэрлийн мужид зураг авах технологи эрчимтэй хөгжиж, дэлхий II дайны үед нэл улаан туяаны мужид зураг авах технологий болон радарын техник бий болсон нь орчин үеийн зайнаас тандан судлахуйн эх үндэс болжээ.

1960 онд цаг уурын зориулалт бүхий TIROS-1 дагуулыг АНУ хөөргөснөөр сансраас дэлхийг системтэйгээр судлах судалгаа эхэлсэн бөгөөд улмаар 1972 онд эх дэлхийн гадарга, байгалийн нөөцийг судлах зорилгоор үзэгдэх гэрлийн болон ойрын нэл улаан туяаны мужид тоон мэдээ хүлээн авах зориулалттай Landsat MSS дагуулыг хөөргөсөн нь тандан судалгааны шинэ эрин үеийг нээсэн. Landsat MSS дагуулыг хөөргөх хүртэл дэлхий дахинаа зургын аналог технолог /нэгэн эгшинд зургыг фотокамерын тусламжмжтайгаа фото хальсан дээр буулгадаг арга зүй/ өргөн хэрэглэгддэг байсан ч одоо ч энэ технологи ашиглагдсаар байгаа. Тоон технологийн давуутай тал нь эх дэлхий дээр явагдаж байгаа янз бүрийн процессын тухайн цаг үеийн мэдээг шууд хүлээн авахаас гадна , тоон стандартаар илэрхийлэгддэг учир боловсруулалт, дүн шинжилгээ хийхэд хялбар байдаг.

1970 оны сүүлч үеэс сансрын түвшингээс радарын зураглал хийх асуудал хүчтэй тавигдаж ирсэн . Улмаар сансар судлалын салбарт ажилдаг эрдэмтэд сансрын түвшин дэх

ЗТМ

Суваг сонгох

Сигнатур сонгох/сургалттай/

Кластер тодорхойлох /сургалтгїй/

Параметрийг їнэлэх

Ангилах

Алдааг шинжлэх

Сэдэвчилсэн зураг

Page 96: газрын кадастр

синтетик апертуртай радарын асуудлыг төгс шийдсэнээр 1990-д оноос сансрын радарын судалгаа эрчимтэй хөгжиж эхэлсэн. Үүнээс гадна XXI зууны эхэн үеэс синтетиъ апратуртай радарын полариметрийн болон интерперометрийн агууд нин эрчимтэй хөгжиж радарын тандан судалгааны шинэ чиглэл болон хөгжиж байгаа бөгөөд уг аргууд нь байгалийн ба хүний гараар бий болсон ошбъектуудыг хамгийн үнэн зөв ангилах , газрын гадаргыг гурван хэмжээст огторгуйд дүрслэх, улмаар олон эх сурвалжын мэдээг нэгтгэн нийлмэл судалгаа явуулах зэрэгт түлхүү ашиглаглаж байна.

1990-д оноос хайпер-спектрийн буюу хит олон сувгийн мэдээ хүлээн авах тоон технологи эрчимтэй хөгжин , уг мэдээнд боловсруулалт хйих, олон хэмжээст өгөгдлийн хэмжээсийг багасгах, анхдагч өгөгдөлд хамгийн үнэн зөв автомат тайлал хийх чиглэлийн судалгаа хүчтэй байр суурь эзэлж эхэлсэн . хайпер-спекртийн тандан супадгаа хөгжсөнөөр спектрометрээр хийдэг байсан газрын хэмжилтийн нүр их ажлыг хөнгөвчилсөн бөгөөд ЦСД-ны үзэгдэх гэрлийн болон нил улаан туяаны мужид хэдхэн нанометрийн интервалтайгаар хит олон сувгийн мэдээллийг цуглуулсанаар шинжлэх ухааны салбарт судалгаа хийдэг судлаачдад олон төрлийн объетийн мөн чанарыг таних харьцуулан судлах боломжийг оллгосон.