28
ГАЗРЫН МАРГААН

газрын маргаан

Embed Size (px)

Citation preview

Page 1: газрын маргаан

ГАЗРЫН МАРГААН

Page 2: газрын маргаан

ГАЗРЫН МАРГААН ЭХЭЛСЭН ТҮҮХ

2011 оны 04 дүгээр сарын эхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 120 мянгатын автобусны зогсоолын орчмын ногоон байгууламжийг хамруулан хашаа тойруулан барьж, дулааны шугам татаж байна гэх тайлбарт өгч “Алтай констракшн” ХХК олон жилийн настай ногоон байгууламжийг хайр найргүй сүйдэлж эхэлсэн нь Хан-Уул дүүргийн иргэдийг нэгдэн босоход хүргэжээ. Тус дүүргийн иргэд ногоон байгууламжийг сүйдлээд эхэллээ хэмээн хэвлэлийнхнийг дуудсан нь энэ асуудлыг тэр даруй хотын мээрийн чихэнд хүргэсэн байна. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэд “Алтай констракшн” ХХК-ын үйл ажиллагааг зогсоож, түүнд олгосон газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүсчээ. Тухайн үед хотын дарга байсан Г.Мөнхбаяр нэгэнт олон нийтийн дунд тархаж, хүчээ авсан энэ асуудлыг тэр даруй шийдвэрлэж "Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаар захирамжаараа “Алтай констракшн” ХХК-ны газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгосноор энэ хэрэг эхэлсэн юм.

Page 3: газрын маргаан

АСУУЛТ

• Хотын даргын гаргасан энэхүү захирамж хууль зөрчсөн гэж та бодож байна уу?

Page 4: газрын маргаан

НЭХЭМЖИЛСЭН НЬ Нэхэмжлэгч "Алтайконстракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал

Х.Батбаасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...Тус компанийн зүгээс холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхтэй болсон бөгөөд уг газрыг зориулалтын дагуу ашиглаж, барилга байгууламж барих ажлыг эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, нөхцлүүдийг хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу хангаж аваад байсан. Барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлын явцад одоогийн байдлаар манай компанийн зүгээс 1.1 тэрбум төгрөгийн зардал гараад байгаа бөгөөд энэ зардал цаашид өсөн нэмэгдэх боломжтой юм.

Хэрвээ Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан тохиолдолд эл хохирлоо барагдуулахаар холбогдох шүүхэд хандах болно.

Иймд, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд газар эзэмшигчийн хүлээх үүргээ гүйцэтгээгүй, хууль тогтоомж зөрчснөөс бусад тохиолдолд 2 газар эзэмших эрх, уг эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үндэслэлгүйгээр хориг, саад хийхгүй байхыг даалгаж өгнө үү” гэжээ.

Page 5: газрын маргаан

АСУУЛТ

Иргэн Х.Батбаасангийн гаргасан нэхэмжлэл хуульзүйн үндэслэлтэй юу?

Хууль ёсоор эзэмшдэг газартаа бүтээн байгуулалт хийж байхад нь гэнэт зогсоох шийдвэр гарган, газар эзэмших эрхийг нь цуцлаж болдог уу?

Хэрвээ болдог бол ямар тохиолдолд ингэх боломжтой гэж та үзэж байна?

Page 6: газрын маргаан

НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Сандуй шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 370 дугаар захирамж нь нийтийн эрх ашгийг хангах, тэдний эрх ашгийг нэн түрүүнд тавьж, хууль бус үйл ажиллагаа явуулсан "Алтай констракшн" ХХК-ийн үйл ажиллагааг таслан зогсоож, энэ талаар өмнө гаргасан шийдвэр нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн байх тул дээрх шийдвэрээ хүчингүй болгон шийдвэрлэсэн тул энэхүү шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Page 7: газрын маргаан

АСУУЛТ• Засаг даргын

захирамжийг хэн хүчингүй болгох эрх эдэлдэг вэ?

• Иргэдийн эрх ашгийг зөрчиж газар олгосон өмнөх засаг даргатай хариуцлага тооцох хуульзүйн үндэслэл байдаг уу?

Page 8: газрын маргаан

НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөөнд уг газар барилгажихаар тусгагдсан хэдий ч тэр ногоон байгууламжийг хэвээр авч үлдэх, нөгөө талаараа Хан-Уул дүүргийн Иргэдийн Нийтийн хурлаас газар эзэмших эрх олгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэр байрлал дээр ногоон байгууламжийг хэвээр авч үлдэх, нийтийн эрх ашгийн үүднээс Нийслэлийн Засаг дарга "Алтай констракшн" ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон. Нийслэлийн Засаг даргын 370 дугаар захирамжийг хүчингүй болгосны улмаас ямар нэгэн хохирол учирсан бол хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Иймд, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 370 дугаар захирамж нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй, хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэжээ.

Page 9: газрын маргаан

АСУУЛТ

Хотын ерөнхий төлөвлөгөөнд барилга барихаар тусгагдсан газарт бүтээн байгуулалт хийхдээ ногоон байгууламжийг нь хөндөж болохгүй гэсэн заалт Монгол улсад мөрдөгдөж буй хуулинд байдаг уу?

Page 10: газрын маргаан

ИРГЭДИЙН НЭХЭМЖЛЭЛ

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байдраг, Б.Болд нараас шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлагадаа: “...Нийслэлийн Засаг даргаас нийтдээ 9000 м.кв газрыг "Алтай констракшн" ХХК-д олгожээ. Ингэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлалгүй, хуулиар тогтоосон хязгаарлалтыг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар байхад ямар нэгэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг явуулалгүй зогссон байгууламжид газар эзэмших эрх олгож Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Нийслэлийн газрын албанаас нэхэмжлэгчид анх газар олгосон баримтыг буюу ямар үндэслэлээр, хэрхэн олгосон талаарх материалыг гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу шүүх шаардсан боловч захирамжаас өөр баримт байхгүй болох нь тогтоогдож байна.Дээрх үндэслэлээр анхнаасаа нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 348, 2010 оны 54 тоот захирамжууд илт 3 алдаатайгаас гадна хууль зөрчсөн байх тул "Алтай констракшн" ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү”

Page 11: газрын маргаан

АСУУЛТ• Амьдарч буй орчныхоо төлөө

тэмцсэн иргэдийн төлөөллийн нэхэмжлэлийг шүүх хэрхэн харгалзан үзсэн бэ?

• Хэн нэгэн албан тушаалтны алдаатай үйлдлээс болж амьдарч буй орчноо сүйдүүлсэн иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ?

• Захиргааны хэргийн шүүх энэхүү маргааныг хэрхэн шийдвэрлэсэн гэж та таамаглаж байна.

Page 12: газрын маргаан

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 403 дугаар тогтоол:

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжийн иргэн Х.Бат-Эрдэнэд холбогдох хэсэг, 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр захирамжийн "Алтай констракшн" ХХК-д холбогдох хэсэг, 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаар захирамжуудыг тус тус түдгэлзүүлж, Нийслэлийн Засаг даргад “иргэн Х.Бат-Эрдэнийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх 78 м2 болон орц гарц бүхий газрыг түүнд эзэмшүүлэн эзэмших эрхийг баталгаажуулж, үлдсэн газрыг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төлөвлөгөөний дагуу холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсны үндсэн дээр төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах хэлбэрээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх”-ийг даалгасугай” гэжээ.

Page 13: газрын маргаан

ДАВЖ ЗААЛДСАН НЬ

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байдраг, Б.Болд нар давж заалдах гомдолдоо: Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 403 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Гомдлын үндэслэл: Нэг. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 болон 21 дүгээр зүйлийн 21.2.4-т заасанд нийцүүлэн 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 54 тоот захирамжаар "Алтай констракшн" ХХК-д 9000 м.кв газрыг олгосон” гэжээ. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргаас санал аваагүй гэдэг нь баримтаар харагдаж байгаа төдийгүй тухайн жилийн газар зохион байгуулалтын "батлагдсан" төлөвлөгөөний дагуу бусдад газрыг эзэмшүүлэх гэсэн шаардлага хангаагүй байхад эрх олгосон НЗД-ын үйлдлийг зөвтгөсөн нь хууль бус байна.

Page 14: газрын маргаан

Тодруулга21.2.3.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна.

Газрын тухай хуулиас

Page 15: газрын маргаан

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь НИТХ-аар 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/31 тоот тогтоолоор батлагдсан байх ба уг төлөвлөгөөнд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд газар эзэмшүүлнэ гэсэн ямар нэгэн зүйл, заалт байхгүй болно.

Page 16: газрын маргаан

АСУУЛТ• Тухайн онд хэрэгжих

ажлын ажлын төлөвлөгөөнд огт тусаагүй ажлыг туссан мэтээр үзэж шүүх бүрэлдэхүүн үзсэн нь зөв шийдвэр мөн үү?

Page 17: газрын маргаан

Түүнчлэн шүүх бүрэлдэхүүн "2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13.9 га газарт барилгажуулахаар тусгагдсан байна" гэж нотлох баримтыг зөв шинжлэн судлалгүйгээр нэхэмжлэгчийг зөвтгөх арга, хэрэгсэлээ болгон ашигласан нь харамсалтай байна. Хэргийг шударгаар хянан шийдвэрлэхийн тулд сайтар судалсан бол уг тогтоолын 1-р заалтаар "Хан-Уул дуүргийн 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах асуудлыг хойшлуулсугай", 2 дугаар заалтаар "...2009 оны төлөвлөгөө зорилттой нарийвчлан танилцаж, холбогдох дүгнэлт гаргасны дараа ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй" гэж тус тус тодорхой заасныг гуйвуулан тайлбарлаж, дүгнэлт өгсөн. Мөн шүүх Чингисийн өргөн чөлөөний гудамж нь зөвхөн 9000 м.кв газартай мэтээр "Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо" гэснийг шууд "Алтай констракшн" ХХК-д хамаатуулан тайлбарласан нь ойлгомжгүй байна.Иргэд Улаанбаатар хотын хаана, хэзээ, хэн, ямар үндэслэлээр хууль бус газар олголт хийснийг мэдэх боломжгүй байдаг. Тиймээс ч иргэд орон сууц, зочид буудал биш эрүүл, аюулгүй, утаагүй орчинд амьдрахын тулд ногоон байгууламж хэвээр нь байлгахыг хүсч холбогдох байгууллага, албан тушаалтанд санал гомдлоо илэрхийлсээр байгаа

Page 18: газрын маргаан

Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлалгүй, хуулиар тогтоосон хязгаарлалтыг ноцтой зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 348, 2010 оны 54 тоот захирамжууд нь гарсан цагаасаа л хүчин төгөлдөр бус, нийтийн ашиг сонирхлыг харгалзан үзээгүй байдаг. Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-1 заасан хэмжээнээс хэд дахин илүү газар байхад ямар нэгэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг явуулалгүй 60 м.кв газрыг 9000 м.кв болгон хотын ногоон байгууламжид газар эзэмших эрх олгосон нь хууль бус юм. Иймд, анхан шатны шүүхийн 2011 оны 403 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч "Алтай констракшн" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Page 19: газрын маргаан

АСУУЛТ• Давж заалдах шатны

шүүхээс хэргийг хэрхэн шийдвэрлэсэн гэж та бодож байна вэ?

• Анхан шатны шүүхийн нягтлалгүй орхигдуулсан асуудлыг өөрчилсөн гэж та үзэж байна уу?

Page 20: газрын маргаан

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ХЯНАЛТ

Анхан шатны шүүх нотлох баримт буруу үнэлж, хууль буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 370 дугаар захирамжийг хүчингүй болгуулах "Алтай констракшн" ХХК-ний нэхэмжлэлтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр 10 хорооны иргэдийн нийтийн хурлаас уг хорооны иргэдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх учир гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасны дагуу шүүх гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нэр бүхий 34 иргэнийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт уламжилсныг үндэслэн шүүх тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн нийтийн хурлыг нэр бүхий 34 иргэнээр сольж, гуравдагч этгээдийг өөрчилсөн захирамж гаргажээ.

Page 21: газрын маргаан

Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдүүдийн төлөөлөгчдөөс “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжийн иргэн Х.Бат-Эрдэнэд холбогдох хэсэг, 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр захирамжийн "Алтай констракшн" ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэсэн бие даасан шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах зүйлийг дүгнээгүй буюу буруу дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ѐсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна

Page 22: газрын маргаан

АСУУЛТ

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим нэг хэсгийг алдаатай байна гэж үзжээ. Тэгэхээр давж заалдах шатны шүүхийн шийдвэр Алтай Констракшн-ын талд гарсан болов уу? Эсвэл иргэдийн талд шийдэгдсэн үү?

Та юу гэж үзэж байна?

Page 23: газрын маргаан

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 403 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжийн иргэн Х.Бат-Эрдэнэд холбогдох хэсэг, 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр захирамжийн "Алтай констракшн" ХХК-д холбогдох хэсэг, 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаар захирамжуудыг тус тус түдгэлзүүлж, Нийслэлийн Засаг даргад “иргэн Х.Бат-Эрдэнийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх 78 м2 болон орц гарц бүхий газрыг түүнд эзэмшүүлэн эзэмших эрхийг баталгаажуулж, үлдсэн газрыг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төлөвлөгөөний дагуу холбогдох дүүргийн Зсаг даргын саналыг авсны үндсэн дээр төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах хэлбэрээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх”-ийг даалгасугай” гэж өөрчилсүгэй.

Page 24: газрын маргаан

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь заалтын дагуу гуравдагч этгээдээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөлөгч магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

М.БАТСУУРЬ

Page 25: газрын маргаан

АСУУЛТ

Давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй та санал нийлж байна уу?

Хэрвээ үгүй бол яагаад?

Page 26: газрын маргаан

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ЯМАР ШИЙДВЭР ГАРГАСАН БЭ

Page 27: газрын маргаан

«Алтай констракшн» ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ заргаа авч чаджээ.

Page 28: газрын маргаан

“Төрийн-3” 5-р бүлэг

С.Будрагчаа

А.Цэвээнпүрэв

Д.Шинэбаяр

Ц.Сувдаа

Х.Батмэнд

Анар