4

Cs101 lec6

Embed Size (px)

Citation preview

Page 1: Cs101 lec6

MicroSoft Office WORD 2007

ПРОГРАМЫГ АШИГЛАХ, БАРИМТ БОЛОВСРУУЛАХ

ТУХАЙ

ШУТИС Е-НЭЭЛТТЭЙ Институт

Виртуаль технологийн профессорын

баг

Page 2: Cs101 lec6

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА

1. Ерөнхий ойлголт: Програмын тухай

2. Ribbon tab, дэлгэцийн элементүүд

3. Баримт үүсгэх, боловсруулах, хадгалах, нээх

4. Баримтанд цаасны тохируулга хийх

5. Хэвжүүлэлт

6. Баримт хэвлэх

Page 3: Cs101 lec6

ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ: ПРОГРАМЫН ТУХАЙ

Өнөөдөр бүх албан байгууллага, пүүс компаниуд

дотоод, гадаад албан бичиг, бизнесийн төлөвлөгөө,

төсөл, материалуудаа Microsoft Word программаар

хийж байна. Энэ программ нь энгийн баримт, албан

бичгээс авахуулаад зураг, хүснэгт, график, диаграмм

агуулсан иж бүрэн материалыг ч маш энгийн, хурдан

боловсруулах зориулагдсан. Microsoft Word нь

текстэн мэдээллийг боловсруулахад хамгийн

тохиромжтой Windows системийн хэрэглээний

програм хангамжийн нэг юм. Microsoft корпораци

MS-Word програм 500 сая хэрэглэгчтэй гэж

тооцоолж байжээ.

Page 4: Cs101 lec6

Програмыг эхлүүлэх

MS WORD програмыг эхлүүлэхдээ:

Start/Programs/Microsoft Office/MS Office Word2007

програмыг сонгох

MS WORD програмын Icon дээр хулганаар 2 дарах

MS WORD програм дээр үүсгэсэн дурын файлыг нээх

Page 5: Cs101 lec6

ДЭЛГЭЦИЙН ЭЛЕМЕНТҮҮД

2.The Ribbon - Командын зурвас1.Office button

3. Quick Access Toolbar

Түргэн хандалтат хэрэгслийн мөр

Page 6: Cs101 lec6

MS Word 2007 програмын дэлгэц

Page 7: Cs101 lec6

Ribbon буюу командын зурвас Командуудыг

үндсэн үүргээр нь

ангилан дүрсээр

илэрхийлж Insert,

Page Layout гэх

мэтээр нэрлэж

дэлгэцэнд

байрлуулсан байдаг

Командуудыг гүйцэтгэх үүрэг, чиглэлээр нь

бүлэглэснийг командын бүлэг, харилцах объект, төрлөөр

хэд хэдэн командын бүлэг нэг зурвасанд нэгтгэснийг

үндсэн зурвас гэдэг. Командын зурваст нээлттэй цэсийн

командын бүлгүүд байрлана.

Page 8: Cs101 lec6

Командын зурвас

Командын зурвас: Командын зурвасын дээд хэсэгтбайрлах өөр өөрийн идэвхитэй мужтай 7 үндсэн хэсэг.

Бүлэг: Командын зурвасын бүрт хэд хэдэн бүлэг байх ба

эдгээр нь хоорондоо харилцан уялдаатай мэдээллийг

агуулна.Команд: Команд нь ямар нэгэн үүрэг гүйцэтгэж болох

товчлуур, цэс эсвэл нүд байж болно.

1

2

3

Page 9: Cs101 lec6

Командын бүлэг

Зарим бүлгүүдийн баруун доод буланд жижиг сум байх бөгөөд

энэ нь нэмэлт командын харилцах цонхыг нээхэд тусална.

Энэ жижиг сум дарахад нээгдэх харилцах цонхонд тухайн бүлэг

командтай харилцан уялдаатай нэмэлт тохируулгуудыг хийж

болохоос гадна уг цонх нь MS Office програмын өмнөх

хувилбаруудад нээгддэг харилцах цонхтой ижил байна.

Page 10: Cs101 lec6

Командын зурвасыг түр нууцлах

1.Тухайн ажиллаж буй хавтсан дээр хулганы

товчлуурыг 2 удаа дарахад командын зурвас

дэлгэцнээс нууцлагдана.

2.Харин командын зурвасыг дэлгэцэнд дахин дуудахын

тулд командын зурвасны нэр дээр хулганаар 2 дарна.

Page 11: Cs101 lec6

НЭМЭЛТ КОМАНДЫН ЗУРВАС

MS Office 2007 програмыг ашиглаж байх үед

зарим командын зурваснууд зөвхөн хэрэглэх үед

дэлгэцэнд гарч ирдэг.

Зураг хүснэгт гэх

мэт обьекттой

ажиллах үед

нэмэлт командын

зурвас нэмэгдэнэ

Page 12: Cs101 lec6

The quick access toolbar

түргэн хандалтат хэрэгслийн мөр

Quick Access хэрэгслийн мөр нь командын зурвасын зүүн

дээд буланд байрлах жижиг хэрэгслийн мөр юм. Энэ нь

байнга түгээмэл ашиглагддаг командуудыг агуулна. Save,

Undo, Repeat гэх мэт. Байнга ашигладаг командын

дүрсүүдийг энэ мөрөнд нэмж хэрэглэнэ.

Quick Access Toolbar дээр командын дүрс нэмэх

1. Хэрэгслийн мөрөнд байрлах сумыг сонгож дарна.

2. Нээгдэх цэсэнд байрлах командуудыг сонгоно.

Page 13: Cs101 lec6

Quick access toolbar хэрэгслийн мөрөнд командын

дүрс нэмэх

Quick Access Toolbar

хэрэгслийн мөрийг ашиглах

нь байнга хэрэглэдэг

командын дүрсийг ашиглахад

хялбар байдлаар бэлдэж цаг

хугацаа хэмнэх сайн талтай

Түүнчлэн шаардлагагүй

командыг Quick Access

хэрэгслийн мөрнөөс устгах

боломжтой.

Бусад командын дүрсийг

нэмэхдээ

More Commands..

Page 14: Cs101 lec6

Бусад дүрсийг нэмэх

More Commands..командыг сонгож цэсэнд байхгүйбусад командуудыг Quick Access Toolbar дээрнэмнэ.

1. Зурагт үзүүлсэн сумыг сонгож дарна.2. More commands.. сонгож хулганы товч дарна.3. Нэмэх шаардлагатай командын дүрсийг сонгоно.4. Add товчлуураар хэрэгслийн мөрөнд нэмэх

үйлдлийг гүйцэтгээд OK дарна.

Page 15: Cs101 lec6

More Сommands...

Page 16: Cs101 lec6

Командын дүрсийг Quick Access Toolbar-т нэмэх

1. Командын зурвасаас Quick Access Toolbar хэрэгслийн

мөрөнд нэмэх командын дүрсийг сонгоно

2. Хулганы баруун товч дарж Add to Quick Access Toolbar

команд сонгоно.

Page 17: Cs101 lec6

Эдгээр шинээр нээгдэх

байгаа товчлууруудыг

Key Tips гэнэ.

Key Tips –г ашиглахын

тулд гарнаас ALT

товчлуур дарна.

Компьютерийн гарнаас команд гүйцэтгэх

17

1. Ашиглах командын зурвасанд харгалзах Key Tip –ыг сонгоно.

Жишээ нь: H үсэг нь Home командын зурвасыг илэрхийлэх ба

үүний дараа тухайн командын зурвасанд байрлах бүх

командуудын Key Tip-үүд нь командын зурваст харагдана.

2. Эндээс өөрт шаардлагатай командыг гүйцэтгэхийн тулд

харгалзах Key Tip –ыг сонгоно.

Дараа нь:

Page 18: Cs101 lec6

Бичиг баримттай ажиллах

Энэ хичээлээр

Файлын нэр өөрчилж хадгалах, файлыг нууц үгээр хадгалах, хэвлэх

тохируулга хийх, цаасны тохируулга хийх тухай, Office товчлуурын

командуудын үүргийг тайлбарлана.

• Хадгалах: Хадгалах цонхонд хийх үйлдлүүд, файлд нууц үг өгч

хадгалах, хавтас үүсгэх, файл устгах, хайх

• Хэвлэх: Тэгш сондгой хуудасуудыг хэвлэх, ашиглах цаасны

хэмжээнд тохируулж хэвлэх, нэг хуудсан хэд хэдэн нүүр хэвлэх

• Хуудас тохируулах: цаасны хэмжээг хуудсуудад ялгаатай

тохируулах, нэг файлд хэвтээ болон босоо хуудсууд тохируулах,

хөл толгойн бичиглэл тохируулах, баримтыг хэд хэдэн хэсэгт

хувааж ялгаатай тохируулга хийх

• Хайх: Үг, үсэг, тэмдэгт хайх, өөр үг, үсэг, тэмдэгтээр солих гэх

мэт үйлдлүүдийг гүйцэтгэх чадвартай болох юм.

Page 19: Cs101 lec6

Шинэ баримт үүсгэх

Хэрэглэгч өөрийн

цуглуулсан

мэдээллийг

электрон хэлбэрт

оруулахын тулд

MSWord

програмыг

ашигладаг.

Office товч сонгоно.

MS Word програмд шинээр файл үүсгэхдээ:

Нээгдэх цэснээс New команд сонгох ба нээгдэх харилцах

цонхонд файлыг хоосон хуудаснаас эсвэл MS Word

програмын бэлэн загваруудаас ашиглах эсэхийг сонгоно.

2

1

Page 20: Cs101 lec6

Шинэ баримт үүсгэх

Blank document – баримтыг хоосон хуудаснаас эхлүүлэх

Installed Templates – програмд дагалдаж буй баримтын бэлэн загварууд.

My Templates – хэрэглэгчийн үүсгэсэн баримтын бэлэн загварууд

Create – Сонгосон загварын баримтыг үүсгэх

Page 21: Cs101 lec6

Шинэ баримт үүсгэхдээ загвар ашиглах

Page 22: Cs101 lec6

New командын цонхонд бэлэн загвар татаж авч ашиглана.

Page 23: Cs101 lec6

Save

Файл хадгалах үйлдлээр харилцах цонх нээгдэх бөгөөд

дараах үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой.

• Файлын нэрийг өөрчлөх

• Файлын байрлалыг өөрчилж хадгалах (Файлыг шууд флаш

диск гэх мэт зөөврийн хэрэгсэл рүү хадгална)

• Файлын төрлийг өөрчилж хадгалах (MS Word програмын

өмнөх хувилбарт тохируулж хадгалах)

• Файл устгах, нэр өөрчлөх, хуулах, зөөх, хавтас үүсгэх,

файл хайх

• Файлыг нээх, өөрчлөх үед ашиглах нууц үг оруулах

Page 24: Cs101 lec6

Баримтыг хадгалах

1. Оффис товчлуур дарж Save командыг сонгоно. Эсвэл

Ctrl+S дарна

2. Quick access toolbar дээрх Save командыг дүрс сонгож

дарна.

Page 25: Cs101 lec6

Save Аs командын харилцах цонх

Page 26: Cs101 lec6

Хадгалах цонхонд хийх үйлдлүүд

Save as командын цонхны Organize командын цэснийкомандууд:

Page 27: Cs101 lec6

Файлыг нууц үгээр хадгалах

Бичиг баримтыг хадгалахдаа нууц үг тохируулж өгснөөр нээх,

засвар хийх үйлдлийн үед тодорхой хязгаартай хэрэглэгчдэд

ашиглах зөвшөөрөл олгодог.

Файлыг нууц үгээр хадгалахдаа:

1. Оффис товчлуур дарж Save эсвэл Save as/Word document

командыг сонгож харилцах цонх нээнэ.

2. Tools товчлуураар нээгдэх цэсний General Options

командыг сонгоно

3. General Options харилцах цонхны

• Password to open-Баримтыг нээх нууц үг

• Password to modify- Баримтыг өөрчлөх нууц үгийг

оруулна

4. Confirm password харилцах цонхны Reenter password to

open цонхонд нууц үгийг баталгаажуулан дахин оруулна.

Page 28: Cs101 lec6

Файлыг нууц үгээр хадгалах командын цонх

Password to open –

нээх үед ашиглах

нууц үг

Password to modify -

засварлах үед

ашиглах нууц үг

Page 29: Cs101 lec6

Баримтыг дахин хадгалах /Save as

Word document - баримтыг

үндсэн форматаар хадгалах.

Word Template - баримтыг

template хэлбэрт хадгалах.

Word 97-2003- баримтыг Word

програмын өмнөх хувилбарт

хадгалах.

Find add-ins for other formats

Өөр format-аар хадгалах PDF XPS

г.м

Other formats - Бусад format-аар

хадгалах.

Хэрэв эдгээр сонголтуудааас өөр

өөрчлөлт оруулах бол Save As

командын цонхыг дуудна.

Page 30: Cs101 lec6

Цаасны хэмжээ тохируулах

Page Setup

Шинээр үүсч байгаа

баримт нь хуудасны

захаас зай авч

тохируулсан байдаг.

Энэ нь 1 инч (2.54cm)

хэмжээг хуудасны

дээр, доор, баруун,

зүүн захаас

тохируулна.

Page Layout командын зурвас Page Setup бүлгээс

Margins команд сонгоход цаасны ялгаатай

хэмжээсүүдийг харж болно.

Page 31: Cs101 lec6

Баримтанд хуудасны хэмжээ тохируулах

Size команд нь баримтын цаасны хэмжээг тохируулна.

Page Setup бүлэгт хийгдэж буй үйлдүүдийг уг командын

харилцах цонхонд мөн тохируулж өгөх боломжтой.

Page 32: Cs101 lec6

Page Layout командын зурвас

Page Setup бүлгээс

Margins/Custom Margin команд

сонгоход нээгдэх харилцах

цонхонд тохиргоог хийнэ.

• Margin – Хуудасны захуудаас

авах зайг, хэвтээ болон босоо

байх эсэхийг тохируулна.

• Paper – Цаасны хэмжээг

тохируулна.

• Layout – Хөл толгойн

бичиглэлийг тэгш, сондгой

хуудсанд ялгаатайгаар

оруулахыг тохируулна.

Цаасны хэмжээ тохируулах

Page 33: Cs101 lec6

Цаасны хэмжээ тохируулах

Top – Цаасны дээд захаас авах

зай

Bottom- Цаасны доод захаас

авах зай

Left – Цаасны зүүн захаас авах

зай

Right – Цаасны баруун захаас

авах зай

Gutter – Цаасны захаас

үдээсний авах зай

Gutter position – Цаасыг аль

талаас үдэхийг сонгоно.

Page 34: Cs101 lec6

Цаасны хэмжээ тохируулахад хэмжих

нэгжийг солих

1. Office товчыг

дарна

2. Word options

командын харилцах

цонхыг нээнэ.

3. Advanced хэсгийг

сонгоно.

4. Display - Show

measurements in

units of –цэснээс

Centimeters

Page 35: Cs101 lec6

Хөл толгойн бичиглэл тохируулах

Section start: Баримтыг ялгаатай

тохируулга авч болох хэсгүүдэд

хуваах

Headers and footers – хөл толгойн

бичиглэл оруулах хэсэг

Different odd and even: хөл

толгойн бичиглэл тэгш болон

сондгой хуудсанд ялгаатай байх

Different first page: хөл толгойн

бичиглэл эхний хуудсанд ялгаатай

Apply to: тохируулга баримтын

аль хэсэгт үйлчлэхийг заана

Whole document – бүх баримтанд

This point forward – курсор

байрласан хуудаснаас хойш

Page 36: Cs101 lec6

PrintAll - бүх хуудсыг хэвлэнэ

Current page – курсор байрлаж

буй хуудсыг хэвлэнэ

Pages – хэвлэх хуудасны дугаарыг

зааж өгнө

Selection - сонгосон текстийг

хэвлэнэ

Print – хэвлэх хуудас бүгдийг

эсвэл тэгш сондгой хуудсыг

хэвлэх

Odd pages - сондгой хуудсыг

хэвлэх

Even pages - тэгш хуудсыг хэвлэх

Pages per sheet - нэг хуудсанд

хэдэн нүүр хэвлэхийг заана

Scale to paper size - хэвлэх

цаасны хэмжээг заана

Page 37: Cs101 lec6

Print preview – хэвлэхийн өмнө харах

Page 38: Cs101 lec6

Home командын зурвасын Clipboard бүлгийн

Cut, Copy, Paste, Format painter команд

Copy - Сонгосон текстийн хэсгийг завсрын санах ойд хадгална

Ctrl + C, Хулганы баруун товчийг дарж нээгдэх цэсний Copy

командыг сонгож болно

Cut – сонгосон текстийн хэсгийг завсрын санах ой руу зөөнө.

Ctrl + X, Хулганы баруун товчоор нээгдэх цэсний Cut

Энэ командаар сонгосон текстийн хэсэг хуучин байрлалдаа

үлдэхгүйPaste – завсрын санах ойд хадгалсан мэдээллийг курсорын

байрлалд гаргаж ирнэ.

Ctrl + V, Хулганы баруун товчоор нээгдэх цэсний Paste

Format Painter – текстийн хэлбэрийг өөр бусад текстэд

хуулбарлахад ашиглана.

1. Хэлбэрт оруулсан текстийг сонгоно

2. Командын зурваст байрлах Format Painter командыг сонгоно

3. Хэлбэрийг дуурайлгах текстийг сонгоно

Page 39: Cs101 lec6

Завсарын санах ойд байрлах мэдээллийг удирдах

Home командын зурвас Clipboard

бүлгийн задрах товчлуурыг дарахад

дэлгэцийн зүүн гар талд нээгдэх самбарт

завсарын санах ойд байрлуулсан зураг,

текстүүдээс сонголтоор дуудаж ашиглах

боломжтой.

Paste All– завсарын санах ойд байрлах

бүх өгөгдлийг курсорын байрлалд

гаргана

Clear All– завсарын санах байрлах бүх

өгөгдлийг устгана

Page 40: Cs101 lec6

Home командын зурвасын Font бүлэг

Font бүлгийн командууд нь текст

бичихэд хэрэглэх үсгийн хэлбэр,

өргөн, налуу бичих, хэмжээг

өөрчлөх гэх мэт үйлдлүүдийг

гүйцэтгэнэ.

Бүлгийг задлах товчлуураар Font

цонх нээгдэнэ.

Superscript – мөрийн түвшингээс

дээшлүүлж бичнэ

Subscript – мөрийн түвшингээс

доогуур бичнэ

Small caps – том үсгээр бичсэн

текстийг жижиг хэмжээтэй бичнэ

SMALL CAPS

All caps – бүх үсгийг томоор

бичнэ

Page 41: Cs101 lec6

Home командын зурвасын font бүлэг

Текстийн бичигдэх хэлбэрийг өөрчилөх. Энэ командаар

текстийг том, жижиг үсгээр бичих, өгүүлбэрийн зохион

байгуулалтад оруулах гэх мэт үйлдлүүдийг гүйцэтгэнэ.

Sentence case – текстийг өгүүлбэрийн зохион

байгуулалтад оруулна. Өөрөөр хэлбэл өгүүлбэр

дуусаад цэг тавьсан бол дараагийн өгүүлбэрийн

эхний үсэг томоор бичигдэнэ.

lower case – бүх үсгийг жижгээр бичнэ.

UPPERCASE – бүх үсэг томоор бичигдэнэ

Capitalize Each Word - үг бүрийн эхний үсгийг

томоор бичнэ

tOGGLE cASE – үг бүрийн эхний үсгийг жижиг

болгох

Clear Formatting. Текстэд тохируулсан төрөл бүрийн хэлбэр

загварыг устгана.

Change case

Page 42: Cs101 lec6

Paragraph Enter товчлуур дарахад үүсэх текст,хүснэгт, зургийг параграф гэнэ.

Параграф нь бие дааж хэлбэр загвартохируулах боломжтой текстийн хэсэгюм. Нэг параграф хэд хэдэнөгүүлбэрээс бүтэж болно.

Параграф бүлэгт дараахь командуудыгашиглана

Bullets – Параграфийн өмнө онцлох тэмдэглэл оруулна

Numbering – Параграфийн өмнө дугаар оруулна

Line spacing – Параграфийн мөр хоорондын зайг тохируулна

Intendation – Параграфийн баруун, зүүн захаас авах зайг

тохируулна

Paragraph mark – show/hide параграфийн тэмдгийг сонгож

гарнаас ямар товчлуур ашиглаж текст бичсэнийг хянана

Page 43: Cs101 lec6

Paragraph командын цонх

General – параграфийг

баруун, зүүн талуудад

зэрэгцүүлэх үйлдлийг

Alignment хэсэгт гүйцэтгэнэ

Indentation – Параграфийн

баруун болон зүүн талаас

авах зайг тохируулна

Spacing – Параграфийн өмнө

болон хойно авах зайг

тохируулна

Line spacing – Параграфийн

мөр хоорондын зайг

тохируулна

Page 44: Cs101 lec6

Indentation

Page 45: Cs101 lec6

Editing бүлгийн командууд

Find – Баримтаас үг, үсэг, өгүүлбэр болон бусад

тэмдэгт хайх. Хайх командын цонхонд Replace, Goto

команд ашиглах боломжтой

Search– Баримтаас үг, үсэг, өгүүлбэр болон бусад

тэмдэгт хайж солих.

Бичиг баримт боловсруулах үед үг үсгийн алдаа засах үйлдэл

түгээмэл тохиолддог. Энэ үед ижил бичиглэлтэй үгийг өөр

үгээр солих Replace команд ашигладаг. Түүнээс гадна гарнаас

дарсан товчлуурын үүргийг солих боломжтой. Жишээ нь

Enter товчлуур дарсан үйлдлийг Spacebar товчлуур дарснаар

сольж болно. Үр дүнд нь бүх параграфуудыг нэг параграфт

нэгтгэнэ. Үгийн хооронд 2 удаа зай авч бичсэн ажлыг

засахдаа түүнийг 1 удаа зай авсан байхаар солиход л

хангалттай.

Page 46: Cs101 lec6

Replace командын цонх Find what – хайх үг

оруулна

Replace with – солих үг,

үсэг тэмдэгт оруулна

Match case – find what

цонхонд том жижиг

үсгийг ялгаатай оруулна

Find whole words only –

зөвхөн бүтэн үг хайна

Use wildcards – тусгай

тэмдэгт ашиглан хайна

Sounds like – ижил

дуудлагатай үг

Find all word forms –

ижил бичиглэлтэй үг

Page 47: Cs101 lec6

Word-ийн Office button цэсний командууд, түүний

хэрэглээ

New - Шинээр баримт нээх

Open - Баримт нээнэ.

Save- Хадгалах.

Save As- Нэрийг өөрчилж

хадгалах.

Print- Хэвлэх

Prepare- Хувиарилалт хийх

Send- E-mail болон факсаар

илгээх.

Page 48: Cs101 lec6

Publish - Нийтлэх

Close – Баримтыг хаах

Resent document- Байнгын

хэрэглэгддэг баримтууд

Word options- Word-ийн

түгээмэл сонголтуудыг

хийнэ

Exit word- Word програмаас

гарах

Word-ийн Offece button цэсний командууд, түүний хэрэглээ

Page 49: Cs101 lec6

Properties баримтын зохиогч, төрөл,

түлхүүр үг г.м төлөвийг заана.

Inspect document баримтын header

footer болон бусад нэмэлт мэдээллийг

нуух/харуулах.

Encrypt document баримтын нууцлалыг

нэмэгдүүлнэ. Нууц үгийг хийж нэвтрэх

эрхтэй болно.

Restrict permission зөвшөөрлөөр

хязгаарлах.

Add a digital signature Тоон гарын

үсгээр нэвтрэх эрх нээх.

Mark as final ингэснээр уг баримтын

зөвхөн уншиж болно.

Run compatibility checker өмнөх

хувилбарын мэдээлэл нээхэд алдаа

гарсан эсэхийг шалгана.

Prepare

Page 50: Cs101 lec6

E-mail

Document файлаа хуулаад

майлээр явуулна. Ингэхийн

тулд эхлээд control panel-

ийн майл гэсэн тохиргоонд

өөрийн майл хаягийг

оруулсан байх

шаардлагатай.

Internet Fax

Факсаар явуулахын тулд

эхлээд факс серверт

бүртгүүлсэн байх шаард-

лагатай.

Send

Page 51: Cs101 lec6

Blog

Шинэ блог үүсгэнэ гэхдээ

өөрийн блог нэвтрэх эрхтэй

байх ёстой.

Document management server

Хадгалсан баримтаа share

хийх.

Create document workspace

Нэг файл дээр өөр байрлалд

байгаа олон хэрэглэгч бүгд

ажиллах, засварлах, хийгдсэн

өөрчлөлтийг харах боломж

олгодог.

Publush/Нийтлэх

Page 52: Cs101 lec6

Show mini toolbar on

selection

Идэвхжүүлсэн текстэнд

хураангуй хэрэгслийн мөр

гаргана.

Enable Live preview

Баримтын форматын өөрч-

лөлтийг харуулна.

Show developer tab in the

Ribbon

Хэрэглэгчийн командын

зурвасыг гаргах

Popular