37
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль Глоб Интернэшнл төв 2014.05.14 1

"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Embed Size (px)

DESCRIPTION

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийг ашиглан үндэсний болон орон нутгийн түвшинд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих

Citation preview

Page 1: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

1

"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах

эрхийн тухай” хууль

Глоб Интернэшнл төв2014.05.14

Page 2: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

2

Засгийн газрын ивээл дор хэрэгжиж буй Хэрэгжүүлэгч: Глоб Интернэшнл ТББ Санхүүжүүлэгч: НҮБ-ын Ардчиллын сан

Танилцуулах-судалгаа-Санамж бичиг 2013.03

Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал,

шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь

Page 3: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

3

Төслийн зорилго: Жинхэнэ утгаараа иргэдэд үйлчилдэг ардчилсан, тайлагнан хариуцах чадвар бүхий Засгийн газрыг дэмжих

Төслийн зорилт: Орон нутаг дахь төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, төрийн албан хаагчид, иргэдэд төрийн байгууллагаас мэдээлэл авах, төрийн байгууллагын мэдээллийг нээлттэй болгох, үйл ажиллагааны ил тод, шударга байдалд мониторинг хийх чадавхийг дээшлүүлэх замаар шинээр батлагдсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийг ашиглан үндэсний болон орон нутгийн түвшинд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих

Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн

дэмжих нь

Page 4: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

4

Зорилтот бүлэг: 8 аймаг, 20 сумын иргэд, төрийн албан хаагч

Page 5: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

5

Төслийн үр дүн

1. иргэд төрийн байгууллагаас мэдээлэл авах эрх, ил тод, шударга байдлын төлөө төрийн байгууллагаас хариуцлага нэхэх талаар мэдлэг, ойлголттой болно

2. төрийн байгууллагуудын мэдээллийг нээлттэй болгох, мэдээлэл авах тухай иргэдийн хүсэлтэд хариу өгөх чадавх дээшилнэ

3. Үндэсний болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллагын ил тод, шударга байдалд мониторинг хийх чадавх сайжирч, төрийн байгууллагаас хариуцлага нэхэхэд нь иргэдэд дэмжлэг үзүүлэх чадвартай болно

 

Page 6: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

6

Иргэдэд зориулсан сургалт: 2013.8., 16 хүн Мониторингийн сургалт

Цэцэгмаа, ахлагч Б.Жү Мөнх-Эрдэнэ , Ганболд,

Нямдорж, Батцэрэн

Гурван үе шат бүхий мониторинг

ЗОРИЛТ 1:

Page 7: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

7

Төрийн албан хаагчдад зориулсан сургалт: 2013.8, 20 хүн

Мэдээлэл түгээх суваг: Мэдээллийн самбар

Цахим хуудас

www.khujirt.ov.gov.mn Мессэжийн систем 86200188

Хууль хэрэгжүүлэх механизм - Суманд мэдээллийн ил тод байдлыг хангах журам - 2015-2019 онд хэрэгжүүлэх сумын ил - тод байдлын төлөвлөгөө- Дугуй ширээний ярилцлага

ЗОРИЛТ 2:

Page 8: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Ил тод байдал ба нээлттэй мэдээлэл

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага

Page 9: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн

1-р зүйлийн хоёр дахь хэсэг

Үндсэн Хууль

Page 10: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Төрийн албанд баримтлах зарчим Ил тод байх (4.2.2) Ард түмэнд үйлчлэх (4.2.3)

Төрийн албаны тухай хууль

Page 11: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Ил тод байдал оролцооны төлөө: ардчилал бол зөвхөн сонгуульд оролцож, санал өгөхөөр хязгаарлагдахгүй. Нийтийн мэтгэлцээн, шийдвэр гаргахад оролцох, нийгмийн шударга ёсыг тогтоох, хүнийг эрхийг хамгаалах. Үүнд мэдээлэл хэрэгтэй.

Ил тод байдал тайлагнах хариуцлагын төлөө. Ардчилсан нийгэмд иргэд засгийн газар, төрийн албан тугшаалтан, хаагчдыг өөрийн үйлдэл, шийдвэрт хариауцлага хүлээхийг шаарддаг байх

Ил тод байдал үр ашгийн төлөө. Мэдээлэлтэй байх эрх нь төрийн байгууллагын мэдээллийг эхм цэгцтэй болгодог. Мэдээллээ нээлттэй болгох нь төрийн байгуулллагуудын өөр хоорондын мэдээлэл харилцааг сайжруулах, мэдээллийн межементийг сайжруулахад хэрэгтэй

11

Ил тод байдал

Page 12: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Иргэн эрхээ эдлэх нөхцөл Мэдээлэл дээд зэргээр нээлттэй байгаа

эсэх – хязгаарлалт нарийвчилсан Төрийн байгууллагын нээлттэй хурал Тайлагнах- тайлан хэвлэн нийтлэх МЭЧ-ний хуулийн хэрэгжилт Хариуцсан албан тушаалтан байх Төсөвтэй байх Санал гомдлын механизм үр дүнтэй

ажиллах12

Ил тод байдлын шалгуур

Page 13: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Төрийн байгууллагад хадгалагдаж буй мэдээлэл бол ард түмний өмч - татвараар бий болсон зүйл

2009 онд “Төрийн байгууллагын ил байдлын шалгуур үзүүлэлт батлах тухай”, ЗГ-ын тогтоол №143

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, 2011.6.16

Эзэн нь юмаа мэддэг

Page 14: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Ач холбогдол: шинэтгэлийн шинжтэй өөрчлөлтүүд Ардчиллыг бэхжүүлэх: - мэдээлэл ардчиллын амин сүнс Ардчилал гажуудахаас сэргийлэх Хүний эрхийг хангах: язгуур эрх, мэдээлэл, мэдлэгтэй

оролцоо Хүн өөрийн эрхэмсэг чанарыг мэдрэх Нийгмийн соёл: нууцын дэглэмийг халах Авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх Хөгжил дэвшлийг түргэтгэх Ниймийн халдварт өвчин Сэтгүүл зүйн үнэт зүйл болох хараат бус байдлыг

хамгаалах. эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжүүлэх

Шинэтгэлийн шинж

Page 15: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

6 бүлэг, 25 зүйл Хэрэгжилт удаан Журам 2013.02.16, 54-р тогтоол

Хууль

Page 16: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах

Хуулийн зорилт( Зүйл 2)

Page 17: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

1. Төрийн байгууллагуудад мэдээллээ нээлттэй байх үүрэг ногдуулж

2. Иргэн, хуулийн этгээд төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан

Хуулийн зохицуулалт

Page 18: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

УИХ-ын Тамгын газар Ерөнхийлөгчийн Тамгын газар Засгийн газрын ХЭГ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн

ажлын алба Төрийн захиргааны төв болон бусад

төрийн захиргааны байгууллага Бүх шатны шүүх, прокурорын

байгууллага

Үйлчлэх хүрээ (Зүйл 3)

Page 19: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

УИХ-аас байгуулдаг байгууллага- ЗГ-аас бусад Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө

удирдах ёсны байгууллагын ажлын алба, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд

Төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага

Олон нийтийн радио, телевизийн байгууллага

Үйлчлэх хүрээ

Page 20: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Үйл ажиллагаа Хүний нөөц Төсөв, санхүү Төрийн болон орон нутгийн өмчийн

хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа

Ил тод байдлын төрөл (Зүйл 6 )

Page 21: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

7.1. Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

7.1.1. эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын бүтцийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх; 7.1.2. үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.3. үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалтыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.4. үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.5. шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг цахим хуудсандаа 30-аас доошгүй хоног ойлгомжтой байдлаар байрлуулж, холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, иргэдийн саналыг авах, үндэслэлтэй гэж үзвэл уг саналыг төсөлд тусгах;

21

7 дугаар зүйл. Үйл ажиллагааны ил тод байдал

Page 22: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

7.1.6. үзүүлж байгаа үйлчилгээний арга, хэлбэрийг боловсронгуй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

 7.1.7. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн төрийн бус байгууллагын нэр, хаяг, цахим хуудас, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;

7.1.8. тухайн байгууллага тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эсхүл бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.9. салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.10. хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл.22

7 дугаар зүйл. Үйл ажиллагааны ил тод байдал

Page 23: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

8.1. Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол хүний нөөцийн ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

8.1.1. сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах;

 8.1.2. албан хаагчийн ёс зүйн дүрмийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

 8.1.3. хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмыг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

 8.1.4. хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;

 8.1.5. албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;

8.1.6. хууль тогтоомжид заасан бусад мэдээллийг мэдээлэх.23

8 дугаар зүйл. Хүний нөөцийн ил тод байдал

Page 24: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

9.1. Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

9.1.1. тухайн жилийн төсөв, өмнөх оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг өөрийн цахим хуудас болон Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд дор дурдсан хугацаанд байрлуулан мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэх:

9.1.1.а. тухайн жилийн төсвийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор; 9.1.1.б. өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн

дотор; 9.1.1.в. дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор. 9.1.2. жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн

дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг хангах;

9.1.3. санхүүгийн тайланд нь хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;

9.1.4. тухайн жилийн төсөвт нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 14 өдрийн дотор энэ тухай  цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;

9.1.5. зөвхөн хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг үйлчлүүлэгчээс авч, түүний хэмжээг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

24

9 дүгээр зүйл. Төсөв, санхүүгийн ил тод байдал

Page 25: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

10.1. Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

10.1.1. ил тод, шударга, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд суурилсан худалдан авах ажиллагааны бодлого баримтлан, энэ тухай цахим хуудсандаа байрлуулах болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлэх;

10.1.2. тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилгыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа байрлуулан тухай бүр шинэчлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  21 дүгээр зүйлд заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх;

10.1.3. тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

10.1.4. тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх, шалгар сан болон шалгарч чадаагүй шалтгаан, нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар тодорхой танилцуулах;

10.1.5. худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг цахим хуудсандаа байршуулан тухай бүр шинэчлэх;

10.1.6. тендер шалгаруулах явцад илэрсэн зөрчлийн талаар тухай бүр холбогдох байгууллагад мэдээлэх;

10.1.7. худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

10.1.8. хууль тогтоомжид заасан бусад мэдээллийг мэдээлэх. 

25

10 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал

Page 26: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракттай холбоотой мэдээлэл

Тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйлтэй холбоотой мэдээлэл

Тухай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл

Иргэн, хуулийн этгээдийн эрх (зүйл 11 )

Page 27: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Нэр овог Оршин суугаа газрын хаяг, цахим

шуудангийн хаяг, утасны дугаар Иргэний үнэмлэх буюу түүнтэй адилтгах

бичиг баримт

Хүсэлтээ хэрхэн гаргах

Page 28: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Эрх тэгш байх Мэдээлэл авах хэлбэрээ сонгох Мэдээлэл авах шаардлага, үндэслэлээ

тайлбарлахгүй байх Нэмэлт лавлагаа авах Агуулгын талаар амаар тайлбарлуулах Албан ёсны эх сурвалжийг мэдэх Мэдээлэл авах эрх зөрчигдсөн гэж үзвэл эрх

бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах

Хуульд заасан бусад эрх

Мэдээлэл хүсэгчийн эрх (зүйл 12.1 )

Page 29: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Хуульд заасан журмыг мөрдөх ҮХ, бусад хууль, бусдын эрх, хууль ёсны

ашиг сонирхлыг хөндөхгүй байх

Мэдээлэл хүсэгчийн үүрэг (12.2 )

Page 30: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

11.3-д заасан шаардлагыг хангаагүй Хүссэн мэдээлэл тухайн байгууллагын

эзэмшилд байхгүй, хүсэлтийг өөр байгууллагад шилжүүлэх боломжгүй

Хүсэлтийг буцаах ( зүйл 13.2)

Page 31: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Үйлчилгээний хөлсний хэмжээг байгууллагын удирдлага тогтооно

Аргачлал, журмыг ЗГ батална /Мэдээлэл өгөх үйлчилгээний хөлс төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журам/

Журам 2013.2.16, № 54. хэвлэх 50 төгрөг, хувилах 25 төгрөг

Хөлс нь уг мэдээллийг өгөхтэй холбогдон гарах хувилах, шуудангаар хүргүүлэх зэрэг шууд зардлаас хэтэрч болохгүй

Үйлчилгээний хөлс (Зүйл 16 )

Page 32: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт хохирол учруулах бодит үндэслэл

Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, өрсөлдөөний болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шалгагдаж буй асуудалтай холбоотой бол

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай бол

Олон улсын гэрээ хэлэлцээр, байгуулах явцтай холбоотой бол

Хууль тогтоомжид заасан бусад

Хязгаарлалт (зүйл 18)

Page 33: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Оюуны өмчтэй холбоотой мэдээллийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр задлах

Хувь хүн бичгээр зөвшөөрсөнөөс бусад тохиолдолд түүний нэр, нас, хүйс, мэргэжил, боловсрол, албан тушаал, ажлын газрын хаяг, ажлын утаснаас бусад мэдээллийг бусдад задруулах

Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор нууцалж, хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжтэй холбоотой мэдээллийг эрх бүхий этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр

Хязгаарлалт- хориглосон мэдээлэл

Page 34: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Дээд шатны байгууллага Албан тушаалтан Хүний эрхийн комисс Шүүх

Гомдол гаргах (зүйл 17 )

Page 35: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

Мэдээлэл өгөөгүй төрийн албан хаагч хариуцлага хүлээнэ: сахилгын шийтгэл, халах

Шийдвэр гаргах эрх бүхий этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль

Бусад

Page 36: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

2013 оны 411 дүгээр тогтоол Хуульд заасан мэдээллийг цахим

хуудсанд оруулж, түгээх,ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам

Page 37: "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль

www.globeinter.org.mnУтас: 324627, 324764 Цахим шуудан:

[email protected]@globeinter.org.mn

“Глоб Интернэшнл” төв