15
МОНГОЛ ХЭЛНИЙ ТӨСӨӨТ ҮГ Д-р Ж.Бат-Ирээдүй ШУС-ийн ХУСалбарын МХХШТ 2014.04.10-11

Mongol helnii tosoo uge sudlal

Embed Size (px)

DESCRIPTION

төсөө үг, төсөөт үг, төсөө утгат үг, ойролцоо үг төсөөт үгийн ялгаатай ба ижил тал,

Citation preview

Page 1: Mongol helnii tosoo uge sudlal

МОНГОЛ ХЭЛНИЙ ТӨСӨӨТ ҮГ

Д-р Ж.Бат-ИрээдүйШУС-ийн ХУСалбарын МХХШТ

2014.04.10-11

Page 2: Mongol helnii tosoo uge sudlal

Үг/лэвэрийн харьцааны тухай

• “Монгол хэлний үглэвэр нь утгаараа ойр байхын зэрэгцээ эсрэг байдаг. Энэ бол үглэврийн утгын гол эсрэгцэл болдог. Харин нэг үглэвэр хэд хэдэн салаа утгатай байхын хамт өөр өөр утга бүхий үглэвэр хэлбэрээрээ ижил байх нь бий. Эдгээрийн эхнийх нь үглэврийн салаа утга, сүүлийнх нь ижил нэр болно. Үүнийг үглэврийн гол бус эсрэгцэл гэнэ. Ингэж үгэлбэрүүд нь өөр хоорондоо утга, хэлбэр авианы хувьд гол ба гол бус харьцаанд оршино. ... Утгын гол бус эсрэгцэл нь хэлбэр авиаг голлодог бол утгын гол эсрэгцэл нь агуулга буюу утгыг голлодог.” БИБ:3

Page 3: Mongol helnii tosoo uge sudlal

ТӨСӨӨ, ТӨСӨӨТ & ТӨСӨӨ УТГАТ?

• Төсөө үг?• Төсөөт үг? БИБ, БМЦ, ЖБИ• Төсөө утгат үг? ДБД• Төсөө гэдэг маань өнгөн бүтцийн талаас өгсөн

нэр томьёо бөгөөд төсөөт үг маань хэлбэрийн талаас төсөөтэй боловч утгын хувьд ойролцоо ч байж болох эсрэг ч байж болох учир төсөө утгат гэх нь буруу харин төсөөт үг буюу pharonym гэдэг нэр нь зөв юм.

Page 4: Mongol helnii tosoo uge sudlal

Төсөөт нэгж гэж байх уу?

• Төсөөт бүтээвэр: -рхаг, -рхуу, • Төсөөт үглэвэр буюу үг: ачих – ачаалах, тээх –

тээвэрлэх, таах - тааварлах, хувцаслах -хувцлах, өших - өсөөрхөх, умбах - шумбах, мэлрэх - элмэрэх, мэнэрэх - мэлийх.

• Төсөөт өгүүлбэр – энэ бол цогцолбор.• “Хэлбэр утга, дуудлагын аль нэг шинжээрээ

төстэй үгс цөөнгүй байдаг. Үүнийг төсөө үг буюу пароним гэнэ. ОЦМХ:333

Page 5: Mongol helnii tosoo uge sudlal

Төсөөт үг гэж юу вэ?

• 1.Утгаараа ойрхон нэгэн язгууртай үгсийг төсөө утгат үгс буюу пароним гэнэ. Д.Н.Шмелёв

• 2. Ерөөс үгийн дуудлагаараа ойрхон үгсийг пароним гэнэ. • 3. “Дуудлага нь төсөөтэй, утга нь ондоо үгсийг төсөөтэй нэр,

төсөөт үг гэдэг.” Жишээ нь: эр –ир, хайртай – найртай, цэлгэр –дэлгэр.

• 4. “Үгсийн нэг аймагт багтах, нэг язгууртай, ойролцоо дуудлагатай боловч, утгаараа ондоо үгсийг пароним гэдэг.” М.И.Фомина

• 5. “Төсөө утгат үг бол утгазүйн талаасаа өвөрмөц утга-харьцаатай үгсийн сан, утгазүй, найруулга зүйн уялдаат судлагдахуунтай ай юм.”

Page 6: Mongol helnii tosoo uge sudlal

Төсөөт үг яаж үүсдэг вэ?• 1. Үгийн амь буюу эгшиг авиалбарын сэлгэлт, түүний утга ялгах хүчин

зүйлээс: гатлах гэтлэх, андуу эндүү, загсах зогсох, шамдах шимтэх• 2. Үгийн язгуур дараагийн үетэйгээ сэлгэх. Ноцох цонох, шахах хаших,

шүтэх түших, тэмцэх мэтгэх, сэт тэс гм.• 3. Үг бүтээх дагаврын үүргээс : махсаг махсуу, ихэмсэг – ихэрхэг,

гоёрхог гоёмсог.• 4. Авиалбар нэмэгдэх ба гээгдэх буюу хасагдсанаас: хөвч өвч, ангах

цангах, өчнөөн төчнөөн, тоодон оодон, хэлтрэх элтрэх, төдий өдий, эрвийх дэрвийх, сод – од, цэнхэр цэхэр, ялз яз, хутгах утгах, хурай урай, эсрэг тэсрэг, эрх бэрх гм. Ийм төсөө үг нь ихэнхидээ эсрэг утга бүхий төсөөт үгс байдаг.

• Дүрслэх үгийн эхний гийгүүлэгч өөр хоорондоо эсвэл хоосонтой сэлгэснээр ойролцоо утга бүхий төсөө үг үүснэ. Арзгар барзгар, ажгар бажгар, иржгэр биржгэр, хөрзийх бүрзий бөрзийх гм.

Page 7: Mongol helnii tosoo uge sudlal

Төсөөт үгийн онцлог

• Утгын хоёр төвтэй байна.• Үгийн гарлын хувьд ямар нэг ижил иштэй

байна. Жнь: цагаан – цэгээн, давших – дэвших.

• Үүр үүсгэж болно. Жнь: Цагаан цэгээн цагаавтар, цэгээвтэр, цагаахан, цагаан шарилж, цэгээн шарилж гм.

• Төсөө утгат гэдэг нэр томьёо таарамжгүй юм. Тийм учраас төсөө үг гэж авлаа.

Page 8: Mongol helnii tosoo uge sudlal

Б.Идэрбаяр ба Д.Бадамдорж

• “... Монгол хэлний төсөөт үгийг хэлбэр ба утгаараа нэгэн зэрэг хагас буюу бүрэн бус тохирох нэгж гэж тодорхойлж болно. Үүнийг төсөөт үг параномия гэж хэлж болно.” БИБ:9

• “Үнэмлэхүй төсөө утгат үг буюу утгаараа ойрхон, дуудлага төсөөтэй, адил язгуур бүхий хэлзүйн нэгэн айд багтах монгол хэлний үгс. Цагаан – цэгээн, махсаг – махсуу, гатлах – гэтлэх, давших – дэвших, загсах – зогсох, шимтэх – шамдах, цагаа – цэгээ, бандгар – бондгор, ноцох – цонох.” ДБД:217

Page 9: Mongol helnii tosoo uge sudlal

Төсөөт үгийн утгын ангилал

• Б.Идэрбаяр: “Ойролцоо утга бүхий төсөөт үг : сөөх – сөөнгөтөх – сөөнгөрөх. Салаа утга бүхий ойролцоо үг: Эсрэг утга бүхий төсөөт үгс: энд тэнд, эсрэг тэсрэг. Зүйлчилсэн утга бүхий төсөөт үгс алаг, элэг доог, сэжиг сүжиг БИБ:18

• Эгшиг үсгийн сэлгээн дээр нь үндэслэж хос хэлбэрт, олон хэлбэрт гэж 2 ангилж болно. Дэвших давших хос хэлбэрт, бандгар, бондгор, бундгур, бэндгэр, биндгир, бөндгөр, бүндгүр гм.

Page 10: Mongol helnii tosoo uge sudlal

Ойролцоо үг төсөөт үг хоёрын ялгаа

• “Төсөөт үг нь нэг талаас ижил үг ба салаа утга хоёрын хооронд нөгөө талаас ижил үг ба ойролцоо үгсийн хооронд савлаж байдаг үзэгдэл юм.” О.Д.Прокопчик:2005:47

• “Төсөөт үгс нь ижил үгтэй хэлбэрээрээ адил боловч утгаараа ялгаатай бол үгийн олон утгатай хэлбэрээрээ адил, утгаараа холбоотой юм. Тэгвэл ойролцоо үгтэй хэлбэр-ээрээ ялгарч, ерөнхий утгаараа ижил байдаг. Иймд төсөөт үгс нь дээр утгын бүх харьцааг агуулдаг.” БМЦ:75

• Ойролцоо утгаттай төсөөт үг: итгэх – итгэмжлэх• Эсрэг утгатай төсөөт үг: энд – тэнд, ийм – тийм• Салаа утгатай төсөөт үг: шавайх шовойх шөвийх• Зүйлийн ба гарлын утгатай төсөөт үг: балаг булаг бэлэг бүлэг

Page 11: Mongol helnii tosoo uge sudlal

Д-р Б.Мөнгөнцэцэг:• “Төсөөт үгс нь тэмдэглэхүүний хувьд ижил үгстэй,

тэмдэглэгдэхүүнийхээ хувьд ойролцоо үгстэй тус тус ойр дөт байдаг учир энэ хоёрын дундын шинжтэй юм. Иймээс ижил язгуурт үгс нь ойролцоо ба төсөөт үгийн аль алинд байх үзэгдэл болно. ... Монгол хэлний ойролцоо үг, төсөөт үг нь нэгэн адил ижилсэх харьцаанд байдаг хэдий ч тэмдэглэхүүн, тэмдэглэгдэхүүний хувьд эсрэг шинжтэй болох нь харагдаж байна.” БМЦ:81

• Жишээ нь: ондоо тал: ойролцоо үг: инээх мишээх хөхрөх төсөөт үг: тэнд энд, энэтээ тэнтээ, бүстэй бүсгүй, өвөр өмнө, цардайх цордойх, цурдайх чардайх, цэрдийх цүрдийх, ижил тал: хэлэхийн цуваанд сольж болно. Нэг язгуураас үүсэлтэй үг байж болно. Нэг үгсийн аймагт багтана.

Page 12: Mongol helnii tosoo uge sudlal

Ойролцоо, ижил бас төсөөтагуулга гаргалга

Ижил үг Утгын ялгаатай ижил

Олон утга Олон ухагдахууны утгын холбоотой

адил

Ойролцоо утга Ерөнхий утгаараа ижил Ялгаатай ижил бус

Төсөөт утга Дээрх гурван харьцааг өөртөө багтаана.

Утгын хамааралтай төсөөтэй

Page 13: Mongol helnii tosoo uge sudlal

Төсөө үгийн хэрэглээ

• Уран зохиол, шүлэг яруу найраг: “Орчин тойрон зэргэлсэн уулс бэрх өндөр, сэрвэн хад сээхийлцэн саахайлцан сүр жавхлан хэтэрхий, ой шугуй нягт зузаан, ус булаг хоржигнон хуржигнана.” “Зам дах уул давааг ч андахгүй, энхэл донхолыг ч эндэхгүй.” ДН.

• Аман зохиолын төрөл зүйлд: Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэх. Уул морийг зовооно, уур биеийг зовооно. Хүн ёс дагана, нохой яс дагана. Манай хааны мянган мөнгөн бөмбөлгийг манай хааны мянган мөнгөн бөмбөг гэхгүй юм бол ... Янхир өвгөн, яхир эмгэн, цэнхэр өнгө, цэхэр цай, цанхир хонь, цахир чулуу, бүрэг хараас бүр хар дээр.

Page 14: Mongol helnii tosoo uge sudlal

Монгол ардын зүйр үгэнд

• Багадаа тэвнэ хулгайлж сурвал, ихдээ тэмээ хулгайлж сурна.

• Багад нь бяцлах, нарийнд нь няцлах.• Балгадгийн зүрх эрүүлгүй, балбадгийн бие

зовлогогүй.• Гол нь тасравч горь нь тасрахгүй.• Гулиа гишгэж, голио хагалах.• Мах гэхээр малис гэх, мал гэхээр манас гэх.

Page 15: Mongol helnii tosoo uge sudlal

НОМЗҮЙ

• Хамтын, “Орчин цагийн монгол хэлний үгийн сангийн үндэс”, Уб.,

• Б.Идэрбаяр, 2005, “Монгол хэлний төсөөт үг”, Уб., 87 тал

• Д.Бадамдорж, 2006, “Монгол хэлний үгийн сангийн утгазүй”, Уб., 217-20 дах тал.

• Б.Мөнгөнцэцэг, 2012, “Монгол хэлний ойролцоо зэргэд”, Уб., 74-81 дэх тал.

• Хамтын, 2012, “Орчин цагийн монгол хэл”, Уб.,