8
МОНГОЛ ХЭЛНИЙ ТӨРӨЛ ҮГ Д-р Ж.Бат-Ирээдүй МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн МХХШТэнхим 2014.04.10-11

Mongol helnii torol uge sudlal

Embed Size (px)

DESCRIPTION

төрөл үг, төрөл утгат үг биш, төрөл үгийн төрөл зүйл, төрөл үгийн хэмжээ дамжаа,

Citation preview

Page 1: Mongol helnii torol uge sudlal

МОНГОЛ ХЭЛНИЙ ТӨРӨЛ ҮГ

Д-р Ж.Бат-Ирээдүй

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн МХХШТэнхим

2014.04.10-11

Page 2: Mongol helnii torol uge sudlal

ТӨРӨЛ (УТГАТ) ҮГ ГЭЖ ЮУ ВЭ?

• Төрөл утгат үг гэдэг бол илэрхийлж байгаа ухагдахууны багтах ба багтаах багтаамжаар шүтэлцээтэй орших, аймаг зүйл юмсын холбоог үзүүлэх үгийн сангийн бүлэг нэгжийн олонлог юм.

• Ямарваа нэг юм үзэгдлийн аймаг нам бүхлийг ерөнхий нэрлэсэн үгс бол зүйл хэсгийг нэрийдсэн үгсийг харьяалж байдаг бөгөөд нэгэн утгын оронд багтана.

• Олон утгат үг нь олон үглэврийн учир шалтгааны болон зүйлчилсэн харьцааг илэрхийлэх үгийн сан-утгазүйн ай юм.

• “Утгын хувьд ялгаатай боловч нэгэн төрөл зүйл ангид хамаарах бүлэг үгсийг төрөл үг буюу гипоним гэнэ. ОЦМХ:333

Page 3: Mongol helnii torol uge sudlal

Төрөл үгийн ангилал

• Төрөл нэр, төлөөлсөн нэр гэж ангилна.

• Төрөл нэр нь үгийн ухагдахууны багтаамжаар явцуу ерөнхийлөх чанар эрэмбээр доогуур бусад үгэнд багтан эрхшээгдсэн үгс юм. Жнь: хуш, хус, нарс, улиас, хайлаас, хар мод, гацуур гэх мэт мод хэмээх аймагт багтсан доод буюу төрөл нэр болно.

• Төлөөлсөн нэр нь ухагдахууны багтаамжаар өргөн, ерөнхийлөх чанар эрэмбээр дээгүүр, бусад үгийг багтаан эрхшээсэн үг юм. Мод гэдэг бусад хуш хус-тай жишвэл төлөөлсөн нэр болно.

Page 4: Mongol helnii torol uge sudlal

Төрөл нэрийн төрөл

• Төрөл нэр нь нэрээс гадна үйл үгээр байна. Оёх гэдэг үгийн хүрээнд шаглах, хавах, нэвтгэлзэх, хөвөрдөх, эмхэрдэх, торгох гэх мэт оёх үйлийн төрөл багтмой.

• Төрөл утгат үгийн төлөөлсөн нэрс төрөл нэрсээ шатлан харьяална. Жишээ нь: банхар, хоточ нохой, нохой, амьтан, шим ертөнц гэх мэт.

Page 5: Mongol helnii torol uge sudlal

Монгол төрөл үгийн онцлог

• Хэн хүний сэрэгдэн хэлэхүй төлөөлсөн нэрээрээ хэрэглэгдэх төрөл утгат үгс олон.

• Мал: хонь, ямаа ...• Дөрвөн улирал ...• Таван цул:• Таван эрхтэн:• Таван махбод:• Есөн эрдэнэ:• Арван хоёр жил:• Арван цагаан буян: • Арван хар нүгэл: биеэр үйлдэх: алах, хулгайлах, буруу хурьцах,

Хэлээр үйлдэх: худал хэлэх, хов ярих, чалчих, хэрэлдэх, сэтгэлээр үйлдэх: илүү үзэх, хөнөөхийг бодох, буруу үзэл сэлт.

Page 6: Mongol helnii torol uge sudlal

Төрөл утгат үгийн харьцаа

• Тэнгэр мандал утгын оронт: ангараг, буд ...• Шим ертөнц утгын орон: хүн төвт, аав ээж, амьтан

төвт, хонь ямаа, ургамал төвт, хар мод, сарнай, мойл, хиаг,

• Сав ертөнц утгын оронт: газар төвт, боржин, элс шороо, ус төвт, гол мөрөн, байгалийн үзэгдэл төвт, салхи, шуурга, цахилгаан, эд агуурс юм төвт: гэр орон, ташуур, хувин, өрөм

• Хөдөлгөөн утгын оронт: тэнгэр мандал: ургах, хүүшлэх, шим ертөнц: ярих, явах, бодох, хазах, сав ертөнц: хагарах, хуучрах, унах, ярайх, хийсвэрлэл утгын орны хөдлөл: хорлох, алгадах, шүглэх, авах

Page 7: Mongol helnii torol uge sudlal

Төрөл үгийн багтаамж

• Төрөл үгийн багтаамж төрөл төрлөөр байна.

• Ангаахай, алманцог - мазаалай, ногуул -шилүүс, бамбар, шовшоорой – хүдэр, янгуудай – бор гөрөөс, бэлтрэг, бор, бөжин, хээл, хуй, гөлөг, гөлчгий, монио, мөндөл, ишиг, хурга, унага, ботго, тугал гэх мэт

• Ертөнцийн гурван цагаан: өсөхөд шүд цагаан, өтлөхөд үс цагаан, үхэхэд яс цагаан.

Page 8: Mongol helnii torol uge sudlal

НОМЗҮЙ

• Хамтын, “Орчин цагийн монгол хэлний үгийн сангийн үндэс”, Уб.,

• Б.Идэрбаяр, 2005, “Монгол хэлний төсөөт үг”, Уб., 87 тал

• Д.Бадамдорж, 2006, “Монгол хэлний үгийн сангийн утгазүй”, Уб., 217-20 дах тал.

• Б.Мөнгөнцэцэг, 2012, “Монгол хэлний ойролцоо зэргэд”, Уб., 74-81 дэх тал.

• Хамтын, 2012, “Орчин цагийн монгол хэл”, Уб., 333 дэх тал.