15

ub.inspection.gov.mnub.inspection.gov.mn/wp-content/uploads/2017/01/2017.А... · Web view3.10.Захиргааны шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан

  • Upload
    others

  • View
    1

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ub.inspection.gov.mnub.inspection.gov.mn/wp-content/uploads/2017/01/2017.А... · Web view3.10.Захиргааны шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан
Page 2: ub.inspection.gov.mnub.inspection.gov.mn/wp-content/uploads/2017/01/2017.А... · Web view3.10.Захиргааны шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан

Журам батлах тухай

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4

дэх хэсгийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.”Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөх журам”-ыг нэгдүгээр, “Оролцогчид

мэдэгдэх хуудас”-ны загварыг хоёрдугаар, “Шийдвэрийн төсөл танилцуулах хуудас”-ны

загварыг гуравдугаар, “Шийдвэрийн төсөлд санал авах хуудас”-ны загварыг

дөрөвдүгээр, “Захиргааны шийдвэрийг мэдэгдэх /гардуулах/ хуудас”-ны загварыг

тавдугаар, “Бусад байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай байгуулах

гэрээний хяналтын хуудас”-ны загварыг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Холбогдох албан хаагчаас хүлээлгэж өгсөн захиргааны шийдвэр/акт/-ийн хувийн

хэргийг хүлээн авч, архивын нэгж болгон хадгалж байхыг газрын даргын туслахад үүрэг

болгосугай.

3.Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг нийт албан хаагчдад үүрэг болгосугай.

4.Журмыг сурталчилж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газар

/Ч.Энхбат/-т даалгасугай.

ДАРГА Н.ЦАГААНХҮҮ

Page 3: ub.inspection.gov.mnub.inspection.gov.mn/wp-content/uploads/2017/01/2017.А... · Web view3.10.Захиргааны шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны ...дугаар сарын ...өдрийн

.....дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

ЗАХИРГААНЫ ШИЙДВЭРИЙН ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлээр

зохицуулсан харилцааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэрэгжүүлэхэд оршино.

1.2.Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөх журам нь /цаашид “журам” гэх/

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас батлан гаргах захиргааны шийдвэрийн хувийн хэрэг

хөтлөх, бүртгэх, хадгалах, ашиглахтай холбогдох харилцааг зохицуулна.

Хоёр.Хамрах хүрээ2.1.Энэхүү журам нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалын төсөл

боловсруулахаас эхлэн хувийн хэргийг газрын даргын туслахад хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд

хамаарна.

2.2.Улсын байцаагчаас үйлдэх хяналт шалгалтын баримт бичигт хувийн хэрэг хөтлөх үйл

ажиллагааг “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” стандартаар зохицуулна.

Гурав. Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг бүрдүүлэх3.1. Захиргааны шийдвэрийн хувийн хэрэгт энэ журмын 3.2-т заасан этгээд Захиргааны

ерөнхий хуулийн 3, 4 дүгээр бүлэгт заасны дагуу шийдвэрийн төсөл боловсруулах, оролцогчийг

сонсох, санал авах ажиллагаа хийх, батлуулах, оролцогчид танилцуулах, мэдэгдэх хүртэлх

бүхийл үе шат, үйл ажиллагааны туршид цугларсан, үйлдэгдсэн баримт, материалыг

хавсаргана.

3.2. Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг бүрдүүлэх ажлыг дараах этгээд хариуцна.

3.2.1. Захиргааны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг

байгуулагдаагүй бол төслийг боловсруулсан ажилтан;

3.2.2. Захиргааны шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн

дарга;

3.3. Захиргааны шийдвэрийн хувийн хэргийг дараах дарааллаар бүрдүүлнэ. Үүнд:

2.3.1. Товьёог;

2.3.2.Захиргааны шийдвэрийн төсөл боловсруулахүүрэг бүхий ажлын хэсэг

байгуулсан албан тушаалтны шийдвэрийн хуулбар;

3.3.3. Захиргааны шийдвэрийн төсөл;

3.3.1. захиргааны шийдвэрийн анхны төсөл, танилцуулга;

3.3.2. ажлын хэсгээр хэлэлцүүлсэн хувь;

Page 4: ub.inspection.gov.mnub.inspection.gov.mn/wp-content/uploads/2017/01/2017.А... · Web view3.10.Захиргааны шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан

3.3.3. санал авахаар хүргүүлсэн хувь;

3.3.4. ирүүлсэн саналыг тусгасан хувь;

3.3.5.удирдлагын түвшиндтанилцсанхувь /өөрчлөлт бүрийг тусгасан/;

3.3.4.Санал авсанбайгууллагуудынжагсаалт, саналын хуулбар, саналын товчоо;

3.3.5.Ажлын хэсгийнхуралдаанытэмдэглэл;

3.3.6.Захиргааны шийдвэрийнтөсөлдирүүлсэнсанал;

3.3.7.Захиргааны

шийдвэрийнтөсөлболовсруулахадүндэслэсэнболонашигласанбаримтбичиг,цугларсаннотлохбари

мт /эххувиарааболомжгүйболхуулбархувьнь, үндэслэсэн хуулийн хувьд зөвхөн үндэслэл

болгосон заалтыг /

3.4.Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцогч биечлэн ирэх шаардлагатай

тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэж, энэхүү

тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Оролцогчид мэдэгдэх” хуудаст бичнэ.

3.5.Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан оролцогч буюу захиргааны

актын эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээдэд шийдвэрийн төслийг

танилцуулж, энэхүү тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Шийдвэрийн төсөл

танилцуулах хуудас”-т гарын үсэг зуруулна.

3.6.Захиргааны шийдвэрийн төсөл боловсруулж, батлуулахдаа энэхүү тушаалын 4 дүгээр

хавсралтаар батлагдсан “Шийдвэрийн төсөлд санал авах хуудас”-ыг дагалдуулна. Энэхүү үйл

ажиллагаа, дагалдах хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан

шаардлагыг хангасан байна.

3.7.Бичгээр гаргасан захиргааны шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр

зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

3.8.Захиргааны шийдвэрийг мэдэгдэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар

зүйлд заасны дагуу хэрэгжүүлэх бөгөөд захиргааны шийдвэр нь мэдэгдсэнээр хүчин төгөлдөр

болно.

3.9.Оролцогч захиргааны шийдвэртэй танилцах, танилцсан тухай болон гардан авсан

тухай гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбар бичүүлнэ. Тайлбар бичихээс

татгалзвал шийдвэрийн төсөл боловсруулсан албан тушаалтан тайлбар бичиж хавсаргана.

3.10.Захиргааны шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан баталснаас хойш ажлын 5

өдрийн дотор энэ журмын 3.2-т заасан этгээд захиргааны шийдвэрийн хувийн хэргийг бүрдүүлэн,

архивын нэгж болгон хадгалахад бэлтгэн Тамгын газрын дарга, тухайн асуудалд хамаарах

хяналтын газрын дарга, Хууль зүй, мониторингийн хэлтсийн дарга нарт танилцуулсны дараа

газрын даргын туслахад хүлээлгэн өгнө.

Дөрөв. Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг бүртгэх,хадгалах, ашиглуулах

4.1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын туслах захиргааны шийдвэрийн хувийн

хэргийг хүлээн авч, шийдвэрийн хамт хадгалан, дараа онд архивын нэгж болгон бүртгэлээр

байгууллагын архивт шилжүүлнэ.

Page 5: ub.inspection.gov.mnub.inspection.gov.mn/wp-content/uploads/2017/01/2017.А... · Web view3.10.Захиргааны шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан

4.2.Захиргааны шийдвэрийн хувийн хэрэгтэй танилцах, ашиглахад Мэргэжлийн хяналтын

ерөнхий газрын “Архив албан хэрэг хөтлөлтийн журам”-ыг баримтална.

Тав.Хариуцлага

5.1.Энэхүү журмыгзөрчсөннь ажилтандТөрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд

заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

Page 6: ub.inspection.gov.mnub.inspection.gov.mn/wp-content/uploads/2017/01/2017.А... · Web view3.10.Захиргааны шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны ...дугаар сарын ...өдрийн

.....дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

ОРОЛЦОГЧИД МЭДЭГДЭХ ХУУДАС

д/д Агуулга Холбогдох мэдээлэл1 Хүрэлцэн ирэх газар

2 Хүрэлцэн ирэх өдөр

3 Хүрэлцэн ирэх цаг

4 Зорилго

5 Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч ирээгүй тохиолдолд гарах үр дагавар

Жич: Захиргааны ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу оролцогчид мэдэгдэхдээ энэхүү хуудсыг бөглөнө.

Хүснэгтийн 5 дугаар багананд буюу “...гарах үр дагавар.” гэдэгт оролцогч ирээгүйгээс үүсэх хууль зүйн үр дагаврыг бичнэ. Тухайлбал; “шийдвэрийн талаар тайлбар, санал гаргах, энэ үйл ажиллагааны талаар гомдол гаргах эрхгүй болно” гэх мэт агуулгаар бичнэ.

Мэдэгдэх хуудас бичсэн: Албан тушаал.......................................

Эцэг /эх/-ийн нэр............................нэр...............................................

Гарын үсэг………………………………………………………………..

Огноо...............................

Page 7: ub.inspection.gov.mnub.inspection.gov.mn/wp-content/uploads/2017/01/2017.А... · Web view3.10.Захиргааны шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны ...дугаар сарын ...өдрийн

.....дугаар тушаалын гуравдугаар хавсралт

ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛАХ ХУУДАС

№ Албан хаагчийн албан тушаал,

овог нэр

Захиргааны актын агуулга /дэлгэрэнгүй

бичих/

Танилцсан Гарын үсэг/зөвшөөрсөн,

зөвшөөрөөгүй талаарх болон бусад санал/

Он,сар, өдөр

Цаг, минут

Оролцогч шийдвэрийн төсөлтэй танилцахаас болон гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбар бичүүлнэ. Тайлбар бичихээс татгалзвал шийдвэрийн төсөл боловсруулсан албан тушаалтан тайлбар бичиж хавсаргана.

Page 8: ub.inspection.gov.mnub.inspection.gov.mn/wp-content/uploads/2017/01/2017.А... · Web view3.10.Захиргааны шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны ...дугаар сарын ...өдрийн

.....дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт

ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ХУУДАС

/дагалдах хуудас/

20.... оны ...сарын .... өдөр Улаанбаатар хот

Тушаалын төслийн нэр /агуулга/...............................................................................................................

Асуудлыг боловсруулсан ажилтны нэр, албан тушаал.........................................................................

.....................................................................................................................................................................

№ Санал өгөх газар, хэлтэс/оролцсон хэлбэр/

Санал /дэмжсэн, дэмжээгүй, санал байгаа эсэх/

Албан тушаалтныгарын үсэг

Он, сар,өдөр

1 Дэд дарга

2 Тамгын газрын дарга

3 ............хяналтын газрын дарга

4 ............хэлтсийн дарга /шууд харьяалах/

5 Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Жич: 1/Шийдвэрийн төсөлд гарын үсэг зурсан албан хаагчдын оролцоог тодорхой бичнэ. /танилцаж санал өгөх, хянасан гэх мэт/

2/Бусад газар, хэлтсийн удирдлагаас санал авах бол нэр, албан тушаалыг нэмж бичнэ.

3/Санхүү, төсвийн хөрөнгийн асуудалтай шийдвэрийн төсөлд Санхүү аж, ахуйн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор заавал гарын үсэг зуруулж, саналыг авсан байна.

4/Шийдвэрийн төсөлд өгөх саналыг шийдвэрийн төсөл, энэхүү санал авах хуудас болон тусгайлан цаасан дээр бичиж өгч болно.

Page 9: ub.inspection.gov.mnub.inspection.gov.mn/wp-content/uploads/2017/01/2017.А... · Web view3.10.Захиргааны шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны ...дугаар сарын ...өдрийн

.....дугаар тушаалын тавдугаар хавсралт

ЗАХИРГААНЫ ШИЙДВЭРИЙГ МЭДЭГДЭХ /ГАРДУУЛАХ/ХУУДАС

20.... оны.....дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хот

МХЕГ-ын даргын 2016 оны ......дугаар сарын ......ны өдрийн ....дугаар тушаалыг гардуулах /мэдэгдсэн/, /мэдэгдсэн хэлбэрийг бичих/.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны актыг гардан авсанаас хойш 30 хоногийн дотор гомдлыг дээд шатны байгууллага /Төрийн албаны зөвлөл гэх мэт/-д гаргах эрхтэй.

ШИЙДВЭРИЙГ ГАРДАН АВСАН:.........................................../...................................../ /гарын үсэг/ /нэр/

Жич: 1/Захиргааны шийдвэрийг мэдэгдэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ.

2/Захиргааны актыг утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдсэн бол холбогдох нотлох баримтыг хавсаргах;

3/Оролцогч захиргааны актыг гардан авахаас татгалзсан бол энэ тухай тайлбар бичүүлнэ. Тайлбар бичихээс татгалзвал шийдвэрийн төсөл боловсруулсан албан тушаалтан тайлбар бичиж хавсаргана. Эдгээр ажиллагааг хийсний дараа Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу захиргааны шийдвэрийг мэдэгдэх ажиллагааг хэрэгжүүлнэ.

Page 10: ub.inspection.gov.mnub.inspection.gov.mn/wp-content/uploads/2017/01/2017.А... · Web view3.10.Захиргааны шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны ...дугаар сарын ...өдрийн

...дугаар тушаалын зургаадугаар хавсралт

БУСАД БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭНИЙ ХЯНАЛТЫН ХУУДАС

№ Гарчиг1 Гэрээний утга2 Дүн шинжилгээ хийсэн байдал3 Хянасан: Санал огноо Гарын үсэг

Дэд даргаТамгын газрын дарга..................хяналтын газрын дарга.................................... хэлтсийн дарга

Хууль зүй, мониторингийн хэлтсийн даргаХуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн

4 Зөвшөөрсөн:МХЕГ-ын дарга

1/Хүний нөөц, сургалттай холбоотой шийдвэрийн төсөлд Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаас санал авна.

2/Санхүү, төсвийн хөрөнгийн асуудалтай шийдвэрийн төсөлд Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор заавал гарын үсэг зуруулж, саналыг авсан байна.

3/Бусад газар, хэлтсийн удирдлагаас санал авах бол нэр, албан тушаалыг нэмж бичнэ.

Page 11: ub.inspection.gov.mnub.inspection.gov.mn/wp-content/uploads/2017/01/2017.А... · Web view3.10.Захиргааны шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан

САНАЛ АВАХ ХУУДАС

Тушаалын нэр: “Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөх журам”

№ Албан тушаал, овог нэр

Санал Гарын үсэг

1 Дэд даргаД.Энхсайхан

2 Дэд даргаГ.Сугарбат

3 Тамгын газрын дарга Ч.Энхбат

4 Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Л.Санжрагчаа

Хянасан:

ХЗМХ-ийн дарга Б.Ганбат

Боловсруулсан

Ахлах мэргэжилтэн И.Мөнхбаяр