8
Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ... ДАШЗЭВЭГ НАМЖААГИЙН Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ... ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, ДОКТОР, ПРОФЕССОР “Н.Дашзэвэг бол эдийн засгаа сайн мэддэг хүн. Н.Дашзэвэгээ дэмжээрэй.” Дашийн Бямбасүрэн /Монгол Улсын Ерөнхий сайд асан/ УИХ-ЫН СОНГУУЛИЙН 71-Р ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ ЭДИЙН ЗАСАГЧИД Л ХЯМРАЛААС ГАРГАЖ, АЖИЛГҮЙДЭЛ ЯДУУРЛААС САЛГАНА!

Namjaa Dashzeweg sonin

Embed Size (px)

DESCRIPTION

Economist

Citation preview

Page 1: Namjaa Dashzeweg sonin

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ДАШЗЭВЭГНАМЖААГИЙН

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, ДОКТОР, ПРОФЕССОР

“Н.Дашзэвэг бол эдийн засгаа сайн мэддэг хүн.

Н.Дашзэвэгээ дэмжээрэй.”Дашийн Бямбасүрэн /Монгол Улсын Ерөнхий сайд асан/

УИХ-ЫН СОНГУУЛИЙН71-Р ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ

ЭДИЙН ЗАСАГЧИД Л ХЯМРАЛААС ГАРГАЖ, АЖИЛГҮЙДЭЛ ЯДУУРЛААС САЛГАНА!

Page 2: Namjaa Dashzeweg sonin

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, ДОКТОР, ПРОФЕССОР

Монгол улсын гавъяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор, профессор Н.ДАШЗЭВЭГ:

«ӨР ГЭДЭГ ХАТУУ ТОГЛООМ. ӨРИЙГ БИД ХЭРЭЭ МЭДЭЖ АВАХ ЁСТОЙ. . .» Монголын эдийн засаг өнөөдөр хүнд байдалд ороод байгааг бид мэднэ. Эдийн засгийн хүндрэлд орсны шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?

Эдийн засагчид эдийн засгийн хямралын шалтгааныг янз бүрээр тайлбарладаг. Харин таны хувьд Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгасантай холбоотой гэж үзэж байна гэж ойлгож болох уу?

Тэгвэл эдийн засагт үүсээд байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж, даван туулах хэрэгтэй гэж та үзэж байгаа вэ?

Монгол Улсын эдийн засаг Хятадаас хамааралтай болоод удаж байгаа. Гэтэл эдийн засгийн ийм хүнд нөхцөлд Хятад улс Монголыг байлдан дагууллаар биш эдийн засгийн аргаар эзэлж мэднэ гэсэн хардлага хүмүүсийн дунд байна л даа?

Тэгвэл энэ хямралыг гадаад болон дотоод улс төрийн үйл ажиллагаатай холбоотой гэсэн онош тавиад байгаатай санал нийлэх үү?

Түүхий эдийн үнэ буурах, эдийн засгийн буруу бодлого зэрэг шалтгааны улмаас улс орны маань эдийн засаг хүнд байдалд орчихоод байна. Эдийн засаг муудсаныг өдөр бүр өсч буй долларын ханш, өдөр бүр унаж буй төгрөгийн ханш, өдөр өдрөөр нэмэгдэж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зэргээс харж болох юм. Өнөөдөр гадаад худалдааны орлого буурч, худалдаа үйлчилгээ бартерийн хэлбэрт шилжиж, килограмм, боодлын худалдаа ширхгийн, граммын худалдаанд шилжчихээд байна. Хэрэв МАНАН зөв бодлого явуулсан бол өнөөдөр ийм байдалд орохгүй байсан.

Тэгэлгүй яах вэ! Зохицуулалт байхгүй болчихоод байна шүү дээ. Зарим эдийн засагчид бүр эдийн засаг хямраагүй ч гэж хэлдэг. Гэтэл ажилгүйчүүдийн тоо 140 мянга хол давж, инфляцийн түвшин сүүлийн 4 жилд 40%-р өсч, төгрөгийн ханш 50%-р унаж, амжиргааны түвшин 30%,

Эдийн засагчдыг оролцуулан хямралыг яаж зогсоох вэ гэдэг нарийн стратеги төлөвлөгөө боловсруулаад системтэй ажиллах хэрэгтэй. Хямрал аль салбарт илүү хүндээр тусах нь вэ, аль салбарыг хөгжүүлбэл бидэнд ашигтай вэ, аль салбарт түлхүү хөрөнгө оруулж бодлогоо төвлөрүүлэх ёстой вэ гэдгийг л нарийн тооцох хэрэгтэй байна даа. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засгийг залдаг, чиглүүлдэг, хариуцлага хүлээдэг хүн, тогтолцоо хэрэгтэй байна. Түүнчлэн нөгөө талаар ард иргэдийн амжиргааны түвшин дээшилснээр эдийн засаг эрүүл хэмжээнд хүрнэ гэдгийг анхааралдаа авах хэрэгтэй байна.

Хятад улс Монгол улсыг 2051 он гэхэд өөрийн мэдэлд оруулсан байна гэдгээ зарласан. Одоо ч Хятадын вебсайт, хэвлэл мэдээллээр Монгол улсыг Хятадын нэг хэсэг мэтээр харуулах болсон. Монголчууд Хятадад 2-3 тэрбум доллар, Засгийн газар 6-7 тэрбум долларын өртэй. Өрөө төлж чадахгүй бол ямар аюул учрах вэ? Өрийн намагт унана. Өрөө өгөхгүй бол хилээ хаана, экспорт, импортыг зогсооно. Ингээд бид өлсөхгүйн тулд Хятадын нөхцөлөөр бууж өгнө. Яг ийм явдал Таджикстан улсад тохиолдож байсан шүү дээ. Хятад улс тэрбум хүрэхгүй долларын өрөнд тус улсын газар нутгийн 1\3-ийг авсан гэж мэдээллийн хэрэгслээр бичигддэг.

Өр гэдэг хатуу тоглоом. Бидний мэдэхээр ломбарданд хүмүүс эд зүйлсээ маш их тавьдаг. Нэг мэдэхэд л эд зүйлсээ алдчихсан байдаг шүү дээ. Өрийг бид хэрээ мэдэж авах хэрэгтэй. Өмнөх өрөө төлж чадалгүй дахиад зээл авахаар зээлийн хүү өснө. Хүү өсөх тусам төлөх чадвар багасна.

Үгүй ээ. Би санал нийлэхгүй. Эдийн засаг өөрөө өнөөдөр ямар ч удирдлагагүй байгаагийнх. Эдийн засгийг макро түвшинд атгадаг, удирддаг, стратеги төлөвлөгөө гаргадаг, боловсруулдаг, нутаг дэвсгэр, шинжлэх ухаан технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тогтоох зэрэг том функцыг өнөөдөр хэн ч удирдаагүй байна. Ерөнхий сайдын дэргэд эдийн засгийн зөвлөхүүдийн баг, Эдийн засгийн хөгжлийн яам гэж алга. Симфони хөгжмийг удирдаач удирддаг шиг улс орны эдийн засгийг удирдах, чиглүүлэх хүн нэгээхэн ч үгүй байхад эдийн засаг муудахгүй гээд яах билээ? Харин ч ийм хэмээнд байгаа нь их юм гэж хэлэхээс өөр арга алга даа.

2

Зургийн тайлбар: Таджикстан улсын Хятадад өрөндөө өгсөн газар нутаг.

Таджик улсХятад улс

ядуу хэсэгтээ бүр 50-60% хүртэл буурчихаад байна. Цалин тэтгэвэр 10% нэмэгдсэн ч 50% уначихаад байгаа төгрөгийн ханш, үнийн өсөлтөө гүйцэхгүй байгаа нь ядуурал ихсэхэд хүргэж байна...

Page 3: Namjaa Dashzeweg sonin

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, ДОКТОР, ПРОФЕССОР

Иргэд 1072 хувьцаанаасаа төрд буцааж зарсан нь дээр үү?

Эрдэнэс Тавантолгой компани ямар алдагдал, ашигтай ажиллаж байна вэ?

1072 хувьцаандаа хэзээ ногдол ашиг авдаг болох вэ?

1072 хувьцаанд ямар хэмжээний ногдол ашиг авч болох вэ?

Хувьцаа авах Засгийн газрын алхам эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

“1072 ХУВЬЦААГААР ОЙРЫН 7 ЖИЛДЭЭ НОГДОЛ АШИГ АВАХГҮЙ”

Иргэдийн хувьд зарсан нь дээр. Үүнд хоёр шалтгаан байна.

1. Нэг тонн нүүрсний үнэ 24 ам.доллар болтол унасны дээр 700 орчим тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй учраас Эрдэнэс Тавантолгой компани ашигтай ажиллаж чадахгүй байгаа. Хуваах ашиг үүсэхгүй байна гэсэн үг. Иймд 1072 хувьцааны ногдол ашгийг ойрын хугацаанд авахгүй.

2. Төгрөгийн ханш жилд 10 орчим хувь унаж байгаа учраас мөнгөө аваад хадгаламжинд хийсэн нь дээр. Хадгаламж жилд 15 орчим хувиар өсөх болно.

Интернэт хуудсанд байршсан компанийн санхүүгийн тайланг харвал 2013 онд 79 тэрбум төгрөг, 2014 онд 64 тэрбум төгрөг, 2015 онд 46 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Компанийн алдагдлын үндэс болсон гадаад валютын ханшийн зөрүүний гарз 2013 онд 75 тэрбум төгрөг, 2014 онд 76 тэрбум төгрөг, 2015 онд 44 тэрбум төгрөг болсон. Гэвч энэ бол санхүүгийн бичилт болохоос, валютаар орлого олдог компанийн хувьд тийм гарз учраагүй гэдэг. Тэгвэл ханшийн хүчин зүйлсийг нөлөөгүй гэж үзвэл, 2015 онд компанийн цэвэр ашиг 54 орчим тэрбум төгрөг болохоор харагдаж байна.

Харин зээлээ төлөхөд 52 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Иймд хуваах ашиг гарахгүй байна.

Компани 700 орчим тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Жилд 50-100 тэрбум төгрөгийн ашиг үүсч, түүнийгээ зээлээ төлөхөд зарцуулна гэж үзвэл 7-14 жил гэсэн онолын ойлголт гарч ирж байна.Нүүрсний олборлолт, үнэ өсч, орлого нэмэгдвэл ногдол ашиг авах хугацаа наашилна.

Зээлээ төлөх нь илүү чухал тул одоо ногдол ашиг өгөх боломжгүй.

Нэг загвар хийгээд үзье. 1.6 сая хүн жилд 100 мянга төгрөгийн ногдол ашиг авна гэвэл 160 тэрбум төгрөг хэрэгтэй. Энэ бол нийт хувьцааны 20 орчим хувьд ногдох ашиг. Иймд нийт 800 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах ёстой болно. Гэтэл Эрдэнэс Таван Толгой компани 2015 онд 238 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 98 тэрбум төгрөгийн нийт ашигтай, 54 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай харагдана. Иймд компани 1 их наяд орчим төгрөгийн орлоготой болсон үед жилд 100 мянга төгрөгийн ногдол ашиг өгч болохоор харагдана. Энэ бол өнөөгийн 25 орчим ам.долларын үнээр 20 орчим сая тн нүүрс экспортлоно гэсэн үг. Харин сүүлийн хоёр жилийн дунджаар жилд 5 орчим сая тонн нүүрс экспортолсон юм.

Богино хугацаанд эрэлт нэмнэ. Ихэнх мөнгө гадагшаа гарна гэсэн үг.

Засгийн өр, хүү нэмэгдэж, улсын төсөвт дарамт нэмнэ. Төсвөөс иргэдэд очих мөнгө багасна.

Ийм л эдийн засгаа хорлосон алхам. МАНАНгийн сонгуульд санал авах болхи уралдаан юм даа.

Монгол улсын гавъяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор, профессор Н.ДАШЗЭВЭГ

3

“Н.ДАШЗЭВЭГ бол удам дамжсан эдийн засагч.

Н.ДАШЗЭВЭГ бол улс, эх оронд хэрэгтэй эдийн засагч,

том эрдэмтдийн нэг яах аргагүй мөн. Н.ДАШЗЭВЭГ-ийг

сонговол хэзээд алдахгүй шүү”.

К.Аксолтан /Эдийн засагч, ШУ-ны Доктор,

профессор/

Page 4: Namjaa Dashzeweg sonin

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

НАМЖААГИЙН ДАШЗЭВЭГ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУРУУЛАХ БОЛОМЖ БИЙ

Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл Эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс.

Ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувь хүртэл буурууллаа. Тэгвэл 5 хувиас буулгах боломж бий юу?

Сар бүр ипотекийн зээлэндээ цалингийн ихэнх хувиа өгөхөөр хэрэглээний мөнгө бага үлддэг. Тэгвэл энэ асуудлыг шийдэх арга зам бий юу?

Ипотекийн зээл 5% болсонтой холбогдуулан ипотекийн зээлийн талаарх мэдээллийг иргэд маш ихээр сонирхож байгаа. Тиймээс ипотекийн зээлийн талаарх мэдээллийг гавъяат эдийн засагч Н.Дашзэвэгээс тодрууллаа.

“Ипотекийн зээлийн дарамтыг бууруулна”

Ипотекийн зээлийн хүү дараах 2 нөхцөлд буурах боломжтой.

1. Хувийн арилжааны банкууд өндөр зардал, ашиг зэргээ нэмж зээл олгодог тул хувийн арилжааны банкуудаар дамжуулалгүй Төрийн банк юм уу ТОСК/Төрийн Орон Сууцны Корпораци/-иар дамжуулан зээл олговол хүү буурах боломжтой. Монгол банк ард түмний мөнгийг 1%-ийн хүүтэйгээр арилжааны банкуудад олгож байгаа. Түүн дээр арилжааны банкууд 4% хүү нэмж иргэдэд 5% хүүтэй олгож байгаа юм.

2. МИК-ийн/Монголын Ипотекийн Корпораци/ 80% нь хувийн арилжааны банкуудаас бүрдсэн байгууллага. Энэ нь Монголын нөхцөлд тохирохгүй байгаа юм. Хадгаламжийн хүү жилийн 15 хувийн

Бид цалингаа л нэмэх хэрэгтэй. Цалингаа нэмчихвэл зээлээ өгөөд цаанаа амьдрал ахуйдаа зарцуулах мөнгөтэй үлдэнэ.

Өндөр хөгжилтэй орнуудын цалин өндөр учраас ипотекийн зээлийн төсөл нь амжилттай явагддаг. Гэхдээ хүчээр нэмж болохгүй. Хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх хэрэгтэй.

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, ДОКТОР, ПРОФЕССОР4

“Өндөр мэдлэгтэй, тулхтай, том эдийн засагч Н.ДАШЗЭВЭГ байхад Монгол Улс хүчийг нь ашиглах хэрэгтэй. Энэ сонголтыг алдаж болохгүй”.

Н.Батцэцэг /Монгол Улсын Гавъяат жүжигчин/

хүүтэй байхад МИК-ийн бондын хүү жилийн 4.5- 10.5 хувь байгаа. Тиймээс МИК-ийн 20 жилийн хугацаатай бондыг худалдаж авах сонирхолтой хүн байхгүй. Түүнийг нь Монгол банк 4.5 хувийн хүүтэйгээр худалдаж авч байгаа нь буруу. Ард түмний мөнгийг үр өгөөжгүй зарцуулж байна. МИК хэрэггүй. Ингэвэл олон их наяд төгрөгийг МИК-иас салгаж орон сууцны зээлд өгч болно.

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

Page 5: Namjaa Dashzeweg sonin

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН “Д” ЗАГВАРЫН ТАЛААР Н.ДАШЗЭВЭГТЭЙ ЯРИЛЦЛАА.

ХУД-ийн 19-р хороололд 50x15м газар 24 айлын орон сууцаар /48 өрөөгөөр/ солигдож байна.

“Газрын ашгийг эзэнд” хөдөлгөөн хэзээ байгуулагдсан бэ?

2011 оноос эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг та хэрхэн үнэлж байна вэ?

Гэр хорооллын иргэд яагаад газраа хямдаар өгч, 1-2 өрөө байраар солиод байна вэ?

Танд газрын ашгийг эзэнд нь өгөх нь ямар ашигтай байгаад энэ олон жил хэлээд яриад яваад байна вэ?

Газрын ашгийг эзэнд хөдөлгөөний Тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Н.ДАШЗЭВЭГ-тэй дахин төлөвлөлтийн “Д” загварын тухай ярилцлаа.

Гэр хорооллын иргэдийн хувьд инженерийн шугам ирээгүй байх үеийнхээ сэтгэхүйгээр наймаа солилцоо хийгээд байна. Тэдэнд нэг орон сууц барих газрын үнэ нэг тэрбум төгрөгт хүрч байна гэдэг мэдээлэл, мэдлэг дутаад байна. Гэтэл барилгын компаниуд инженерийн дэд бүтцийг төрөөс тавьж өгөхийг мэдэж байгаа учраас, дэд бүтэц тавихаас өмнө амжиж гэр хорооллынхонтой наймаа солилцоо хийгээд байна. Ер нь инженерийн дэд бүтэц ирсэн байна гэж сэтгэж гэр хорооллынхон маань барилгын компаниудтай наймаа хийх ёстой юм. Эдийн засагчдаас зөвлөгөө авч хажуудаа байлгаж байгаад наймаагаа хоорондоо ярилцаж нэг үнийг барилгын компаниудад санал болгох нь дээр.

Орон сууцжуулах хөтөлбөрийг хот хөдөөд хэрэгжүүлнэ.

Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл Эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс:

Надад ямар ч ашиг унахгүй шүү дээ. Хэлээд, яриад байгаа. Гэр

5

МАН-ын үед эхэлсэн, АН-ын үед үргэлжилж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлт барилгын компаниудад асар их ашигтай, харин газрын эздэд дэндүү бага

2011 онд хашааны газрыг төслийн компаниуд 2 өрөө байраар сольж буйг миний бие чамлан эсэргүүцэж энэ хөдөлгөөнийг байгуулсан. Учир нь инженерийн дэд бүтцэд ойр 1 орон сууц барих газар хотын А бүсэд 1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм.

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, ДОКТОР, ПРОФЕССОР

Зургийн тайлбар: /Нийслэлээс баталсан авто замын зураг/30, 31-р хорооны газар дээр 15 метрийн өргөнтэй, 2 тусдаа урсгалтай

замын зургийг нийслэлийн авто замын газар баталжээ. 2017 оноос энэ замын газрыг чөлөөлөх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

ашигтай байгаа юм. Газрын эзэнд илүү их ашиг авах

боломжийг 2011 онд олж харсан.Жишээ нь: Инженерийн дэд

бүтэц ирмэгц 50-н айл нийлээд, 10 айлынхаа газрыг зарж түүгээр орон сууц барих хөрөнгөө босгоно. Төрд авто замыг өргөжүүлэх, инженерийн шугам тавих, сургууль цэцэрлэгийн цогцолбор, өрхийн эмнэлэг барих, хорооны засаг дарга, цагдаагийн байр барих гэх мэт газрыг худалдана. Мөн бензин түгээгүүр, банк, дэлгүүр үйлчилгээний газар гэх мэтийг барих газрыг хувийн хэвшилд худалдана.Машины зогсоол, тоглоомын талбай бүхий 50 айлын байрыг 3-5 айлын газар дээр барьчихдаг. Тэгэхээр цаана нь үлдсэн 35 айлын газрыг хамтран зарж ашгаа хувааж авна. Нэг хашааны газар дунджаар 400 орчим сая төгрөг болох болов уу.

хорооллын газрыг нийслэлийн удирдлага, барилгын компаниудтай нийлж дэндүү хямд үнээр сольж аваад байгаа явдлыг хараад эдийн засагч хүний хувьд дуугүй яваад байж чадахгүй байгаа юм. Эдийн засгийн хямралд орсон иргэдэд ихээхэн тус дэм болно гэж л ГАЗРЫН АШГИЙГ ЭЗЭНД НЬ гээд хэлээд, яриад байгаа юм.

Page 6: Namjaa Dashzeweg sonin

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, ДОКТОР, ПРОФЕССОР

“ТҮҮХИЙ ЭД, АЖИЛЛАХ ХҮЧ ХОЁРЫГ ХОЛБОХ БОДЛОГО ТӨР ЗАСАГТ АЛГА”

Ажилгүйдэлтэй тэмцэх талаар танай эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан уу? Хэрэв тусгагдсан бол ямар байдлаар тусгасан бэ?

Ажилгүйдлийн шалтгааныг судлаач, эрдэмтэд юунаас болсон гэж үзэж байна вэ?

Нийт ажилгүйчүүдийн 16 хүртэлх хувийг дөнгөж төгссөн залуус эзэлж байгаа гэсэн судалгаа бий. Гэтэл ажлын байрны хамгийн том шаардлага нь ажлын туршлага байдаг шүү дээ. Дөнгөж төгссөн оюутан залууст ажил олгох тал дээр та дээд сургуулийн захирал хүний хувьд ямар бодолтой байдаг вэ?

Ажиллах хүчин байгаа хэрнээ ажил голдог асуудал бас байна л даа. Энэ тал дээр та юу гэж бодож байна? Олдсон л бол хийх ёстой юм болов уу эсвэл таалагдах ажил олдтол хүлээх хэрэгтэй юм болов уу?

Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл Эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Үндэсний Хөгжлийн шинэ бодлогыг боловсруулж мөрдөнө... Амьжиргааны хангалуун түвшинтэй нийгмийн халамж хамгаалал бүрдсэн нийгэм байгуулснаар бүтээн байгуулалтын ажил нэмэгдэнэ” гэж заасан байгаа. Амьжиргааны хангалуун түвшинд хүрэхийн тулд юуны өмнө хүн бүр ажлын байраар хангагдсан байх, авч байгаа орлого, цалин хангалттай түвшинд хүрсэн байх шаардлагатай. Одоогийн байдлаар 140 мянга орчим хүн ажил эрхлээгүй байна. Харин бүртгэлтэй, ажил хайж байгаа иргэдийн тоо 43 мянга байгаа. Энэ нь манай улсад эдийн засгийн зөв бодлого алга гэдгийг харуулж байна. Жишээ нь хонины нэхий 100 төгрөг болтол буурснаас харахад бид хонины нэхийгээ боловсруулж чадахгүй байна шүү дээ. Нэг талд нь түүхий эд нь байгаад байдаг, нөгөө талд нь ажиллах хүч нь байгаад байдаг. Энэ хоёрыг холбох бодлого төр засагт алга. Төр засаг ажлын байрыг 5, 10 жилээр урьдчилж харахгүй байгаа учраас ийм байдалд орчихоод байна л даа. Засгийн газар тухайн 4 жилд ажлын байр хаана бий болох вэ, ямар ямар тэргүүлэх чиглэлийн үйлдвэрүүд байна, үүндээ ямар боловсон хүчин, ажиллах хүчин бэлтгэх вэ гэдгийг төлөвлөж чадахгүй байна. Нэг үйлдвэр барьчихдаг. Гэтэл тэр үйлдвэрээ 4 жилийн өмнө төлөвлөж чадаагүй учир үйлдвэр баригдсан цагаас л боловсон хүчнээ бэлтгэж байгаа юм л даа. Боловсон хүчин нь төгсөж амжаагүй, гаднаас өндөр үнэтэй боловсон хүчин авахад хүрдэг.

Дээрхээс гадна ажилгүйдлийн нэгэн том шалтгаан бол цалин маш бага байна. Үүний улмаас гадаадад 120 мянган залуучууд ажиллаж байна гэсэн тоо баримт байдаг. Шинээр дэлгүүр, худалдааны төв, үйлчилгээний газрууд их байгуулагдаж үйлчилгээний ажил их болж байгаа ч бүтээн байгуулалт, баялаг бүтээх ажлын байрууд харьцангуй бага байгаа. Тэгэхээр манай засгийн газар яамд нийслэл, дүүргүүдтэйгээ уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Хамтарч ажилладаг тогтолцоо алга. Бас ажиллах хүчин бэлтгэх асуудалд хувийн хэвшил оролцохгүй байна. Бусад оронд бол улсын их дээд сургууль төгссөн ажиллах хүчнийг хувийн хэвшил ажилд авбал төлбөр төлдөг систем байгаа. Үйлдвэр барьж байгаа хүмүүс ядаж 4 жилийн өмнөөс улстайгаа хамтраад мэргэжилтэн бэлтгэх гэх мэтээр ажлууд нь уялдахгүй байна шүү дээ. Бас л урьдчилж төлөвлөхгүй байна. Хүн амынхаа байршил дээр бас их анхаарал хандуулахгүй байна.

Аймаг сумдууд, нийслэл дүүргүүдэд ажилгүй байгаа ажиллах хүчнүүдийг маш сайн судлаад, мэргэжилтэй болгож ажилд авах тал дээр ажилламаар байгаа юм. Энэ тал дээр засгийн газар ажиллаж байгаа хэдий ч хангалттай хэмжээнд хүрэхгүй байна.

Залуучууд олдож байгаа ажлыг голохгүй хийх л хэрэгтэй. Хэрэв тухайн ажилдаа үнэхээр сайн байх л юм бол цалин, урамшууллаа нэмүүлж болно шүү дээ. Тэрнээс ажлын байрыг голох явдал буруу гэж бодож байна.

Гэхдээ л ажлын байр байхгүй байхад ажилгүй хүлээгээд сууснаас өөр чиглэлээр ажилласан нь дээр шүү дээ. Төгсөөд ажлын байр олдохгүй мэргэжлээр хүүхдүүд их төгсдөг. Тэгэхээр ямар мэргэжил сонговол ажлын байр эрэлттэйг сайн судлах хэрэгтэй.

Монгол улсын гавъяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор, профессор Н.ДАШЗЭВЭГ:

Дөнгөж сургууль төгссөн ажилчдыг төрөөс дэмжиж болно шүү дээ. Дөнгөж төгссөн ажилтанг ажилд авбал төрөөс урамшуулал олгодог, мэдлэг мэргэшлийг нь хувийн хэвшилтэйгээ хамтраад дээшлүүлдэг байж болно. Дөнгөж төгссөн хүн туршлага муутай байх нь ойлгомжтой ч шинэ технологи, шинэ мэдлэг мэдээллээр дүүрэн байх давуу талтай. Тиймээс дадлагажуулах, мэргэшүүлэх зардлынх нь тодорхой хувийг төрөөс хариуцдаг болчихвол гарц харагдаж байна.

6

“Эдийн засгийг чиглүүлж, хөгжүүлж, зөв замд оруулахад Н.ДАШЗЭВЭГ-ийн мэдлэг чухал хэрэгтэй байна”. Г.Даваахүү /Эдийн засагч, ШУ-ны доктор, профессор/

Page 7: Namjaa Dashzeweg sonin

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

Монгол улсын гавъяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор, профессор Н.ДАШЗЭВЭГ:

“ХҮҮХДЭД МӨНГӨӨ ЯАЖ ХАДГАЛАХ БУС, ЯАЖ ҮРЖҮҮЛЭХ ВЭ? ГЭДЭГ УХААНЫГ БАГААС НЬ ЗААХ ХЭРЭГТЭЙ”

Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл Эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Боловсрол эрүүл мэндийн бодит баталгаатай нийгэм байгуулна” гэж заасан.

Өнөөдөр ерөнхийдөө бүх сурагчид 9-р анги хүртлээ ижилхэн суралцаж байна. 9-р ангиасаа нэг хэсэг нь мэргэжлийн сургуульд, нэг хэсэг нь ахлах ангидаа ордог. 12-р анги төгсөөд дээд сургуульд нэг хэсэг нь, ажлын байран дээр нөгөө хэсэг нь очдог. Одоо энэ загварыг өөрчилмөөр байгаа юм. Мэргэжлийн суурийг 10, 11, 12-р ангиудад өгөх нь зүйтэй. Хэрэв тэгвэл 12-р анги төгсөөд шууд ажил дээр гарахад ажиллах чадвартай байна шүү дээ. Жишээ нь, миний удирддаг Эдийн засгийн ахлах сургуульд 10, 11, 12-р ангиудад бизнес, эдийн засгийн онолын суурь хичээлүүд ордог. Энэ хүүхдүүд бол төгсөөд шууд бизнест ажиллах боломжтой. Ажиллаж байгаад их дээд сургуульд орох ч боломжтой байгаа юм.

Ер нь ЕБС-д хүүхдүүдэд бүх төрлийн шинжлэх ухааны хичээл ордог л доо. Гэтэл их дээд сургуульд ороод мэргэжлээрээ сурахаар энэ олон шинжлэх ухаанууд ихэнх нь хэрэггүй болно. Жишээ нь, эдийн засгийн

ухаанаар явах гэж байгаа хүүхдийг хими, физик, биологиор дарамтлах хэрэггүй байгаа юм. Зүгээр ерөнхий тойм үзээд л бусад хугацаандаа ирээдүйд хэрэгтэй шинжлэх ухааныхаа суурийг үзэх ёстой. Илүү хичээлүүдийг харьцангуй бага юм уу, лекц маягаар орж болно гэж бодож байна.

Хүүхдүүд багаасаа бизнес сэтгэлгээтэй болох хэрэгтэй. Бусад орнуудын жишигээс харахад хүүхдүүдэд санхүүгийн суурь боловсролыг бүр дунд ангиас нь зааж байна. Бид нар шиг дунд сургууль, их сургууль төгсөөд дараа нь бизнес хийж цаг алдах биш, дунд сургуульд нь заачихвал энэ хүүхдүүд чинь дээд сургууль төгсөөд компани байгуулаад үйлдвэрлэл эрхэлж эхэлнэ шүү дээ. Тиймээс хүүхдүүдэд багаас нь бизнесийн чадвар, гэрээ хэлэлцээр хийх, төсөл бичих, үнэлэх зэрэг чадварт сургаж байна.

Одоо зарим сургуулийн ахлах ангид Санхүүгийн боловсрол гэдэг хичээл орж эхлэх гээд туршилтын шатандаа явж байна. Энэ нь мөнгөө яаж хадгалах вэ гэдгийг заах юм л даа. Харин бид мөнгөө яаж хадгалах бус яаж үржүүлэх вэ гэдэг ухааныг л зааж байгаа юм.

7ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, ДОКТОР, ПРОФЕССОР

“Эх орноо гэсэн сэтгэлтэй, эрдэм номтой, шударга хүнээ сонгоосой. Ийм хүний нэг нь Н.ДАШЗЭВЭГ мөн”.

Ч.Хурц /Геологи Уул Уурхайн Үйлдвэрийн яамны сайд асан/

Page 8: Namjaa Dashzeweg sonin

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ДАШЗЭВЭГНАМЖААГИЙН

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, ДОКТОР, ПРОФЕССОР

Сонгогчдоо сонсох утас: 70131111ХАМТДАА ШИЙДЬЕ

Бохир усны хоолойДулааны шугам

Цэвэр усны хоолойШилэн кабельШинээр тавигдах авто зам

Одоо байгаа усан сан

ИНЖЕНЕРИЙН ШУГАМ ТАВИХ “Д” ХУВИЛБАР /АВТО ЗАМЫН ЗУРАГ БАТЛАГДСАН/

УС