12
Онцгой мэдээ Сэргийлнэ, аварна, тусална 2015 оны арваннэгдүгээр сар №07 (007) 14 хоног тутмын хэвлэл Тойм Дотор нүүрт 4 нүүрт 6-7 нүүрт Цаг агаарын мэдээ Н.БАТСАЙХАН: ЦАГААН ТОГОРУУ НЬ МОНГОЛ ОРОНД ӨНДӨГЛӨДӨГ Ч БАЙЖ БОЛОХ ЮМ ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТОМЪЁОЛСОН ТЭМДЭГЛЭГЭЭ ЗӨВ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДАЛ 2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 16-НААС 11 ДҮГЭЭР САРЫН 23-НЫГ ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ ИХЭНХ ХУГАЦААНД ЦАС ОРЖ ХҮЙТЭН БАЙНА Баруун аймгуудын нутгаар: 17- 18, 21-23-нд зарим газраар, 20-нд нутгийн баруун хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12- 14 м/с хүрч ширүүснэ. Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 27-22 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Төвийн аймгуудын нутгаар: 19,22-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. салхи зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус өдөртөө 15- 20 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар: 17- нд нутгийн баруун хэсгээр, 18-19- нд ихэнх нутгаар, 20-22-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Говийн аймгуудын нутгаар: 17,19- нд нутгийн хойд хэсгээр, 21-22-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи зарим газраар түр зуур 16м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 5 нүүрт Ц.ГАНСҮХ: ТҮЙМРЭЭС ТҮЙМЭР ДАМЖИНА ШҮҮ ДЭЭ ЭРХ ЗҮЙН ИЖ БҮРЭН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ БАЙНА. Б.ОЮУН-ЭРДЭНЭ Онцгой байдлын алба өнөөдөр 160 нэгж, 4000 орчим албан хаагч, 500-аад техник хэрэгсэлтэй улсынхаа аюулгүй байдал, хүн ардынхаа амгалан тайван амьдралын төлөө алба залгуулж байна. Өдөр бүр, цаг тутамд хүний амь авардаг ариун үйлсээрээ сэтгэлийн дуудлагаа болгосон, залуу, дунд, ахмад үеийн аврагчид энэ айлын бахархал юм. Монгол Улсын онцгой байдлын алба орчин цагийн тогтолцоонд орж, дэлхий нийтийн хандлагатай хөл нийлүүлснээсээ хойш ердөө 11 жил болсон боловч институцийн хувьд аль хэдийнэ хөлөө олсон. Өөрөөр хэлбэл бүтэц, зохион байгуулалт, хууль эрх зүйн орчин, гадаад харилцаа, нэр хүнд, дадлага туршлага, боловсон хүчний нөөц, уламжлал, үйл ажиллагааны цар хүрээ, төрийн тусгай албан дахь байр суурийн хувьд өдрөөс өдөрт бэхжиж байгаа төдийгүй бүс нутгийн гамшгийн эрсдэлтэй тэмцэх бүтцийн байгууллагын удирдах түвшинд ажиллах хэмжээнд хүрсэн. Төгсгөл нь III нүүрт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр нийт 11 баримт бичигт гарын үсэг зурсан. Үүнд: Баримт бичгийн гуравдугаарт: БНХАУ- ын Засгийн газрын 2016 онд олгох 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн солилцох захидалд /ой, хээрийн түймэр/ Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен нар гарын үсэг зурснаар Монгол Улсын ой, хээрийн түймэртэй тэмцэхэд нэг сая долларын буцалтгүй тусламж үзүүлэх гэрээ баталгаажсан. Сайн мэдээ Хүчнийхэн Улаанбаатарт болох АСЕМ-ын аюулгүй байдалд хамтдаа бэлдэж байна Тагнуул, гааль, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын алба, мэргэжлийн хяналт, “Чингис хаан” нисэх буудлынхан хамтарч “Онгоц барьцаалсан үед хамтран ажиллах нь”сэдэвт команд штабын сургуулийг хоёр дахь удаагаа зохион байгуулжээ. Хилийн боомтод үйл ажиллагаагаа явуулж буй харилцан ажиллагаатай байгууллагууд ийнхүү хамтарсан дадлага сургууль хийснээр онц байдал зарласан үед дээрх байгууллагууд ямар үүрэг гүйцэтгэхээ тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Тэр тусмаа ирэх оны зургадугаар сард Монгол Улсад дэлхийн 50 гаруй улсын төр, засгийн удирдлагууд айлчилж, АСЕМ-ын чуулганд оролцоно. Монгол Улс хэдийгээр дайн байлдаан, элдвийн үймээн самуунгүй тайван байдалтай байгаа ч эрсдэл гарч мэдэх юм. Энэ ч утгаар хүчний байгууллагуудын энэ удаад хийсэн хамтарсан сургууль маш чухал байлаа. Эх сурвалж: www.itoim.mn Эх сурвалж

Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Ontsgoi-medee-sonin-7.pdf · байна. Өдөр бүр, цаг тутамд

  • Upload
    others

  • View
    22

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Ontsgoi-medee-sonin-7.pdf · байна. Өдөр бүр, цаг тутамд

Онцгой мэдээСэргийлнэ, аварна, тусална

2015 оны арваннэгдүгээр сар №07 (007)14 хоног тутмын хэвлэл

Тойм

Дотор нүүрт

4 нүүрт

6-7 нүүрт

Цаг агаарын мэдээ

Н.БАТСАЙХАН: ЦАГААН ТОГОРУУ НЬ МОНГОЛ ОРОНД ӨНДӨГЛӨДӨГ Ч БАЙЖ БОЛОХ ЮМ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТОМЪЁОЛСОН ТЭМДЭГЛЭГЭЭ

ЗӨВ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДАЛ

2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 16-НААС 11 ДҮГЭЭР САРЫН 23-НЫГ ХҮРТЭЛХ7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

ИХЭНХ ХУГАЦААНД ЦАС ОРЖ ХҮЙТЭН БАЙНА

Баруун аймгуудын нутгаар: 17-18, 21-23-нд зарим газраар, 20-нд нутгийн баруун хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 27-22 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 19,22-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. салхи зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ,

Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-19-нд ихэнх нутгаар, 20-22-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд

хэсгээр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Г о в и й н а й м г у у д ы н нутгаар: 17,19-нд нутгийн хойд

хэсгээр, 21-22-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи зарим газраар түр зуур 16м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

5 нүүрт

Ц.ГАНСҮХ: ТҮЙМРЭЭС ТҮЙМЭР ДАМЖИНА ШҮҮ ДЭЭ

ЭРХ ЗҮЙН ИЖ БҮРЭН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ БАЙНА.

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

Онцгой байдлын алба өнөөдөр 160 нэгж, 4000 орчим албан хаагч, 500-аад техник хэрэгсэлтэй улсынхаа аюулгүй байдал, хүн ардынхаа амгалан тайван амьдралын төлөө алба залгуулж байна. Өдөр бүр, цаг тутамд хүний амь авардаг ариун үйлсээрээ сэтгэлийн дуудлагаа болгосон, залуу, дунд, ахмад үеийн аврагчид

энэ айлын бахархал юм. Монгол Улсын онцгой байдлын алба орчин цагийн тогтолцоонд орж, дэлхий нийтийн хандлагатай хөл нийлүүлснээсээ хойш ердөө 11 жил болсон боловч институцийн хувьд аль хэдийнэ хөлөө олсон.

Өөрөөр хэлбэл бүтэц, зохион байгуулалт, хууль эрх зүйн орчин, гадаад харилцаа, нэр хүнд, дадлага

туршлага, боловсон хүчний нөөц, уламжлал, үйл ажиллагааны цар хүрээ, төрийн тусгай албан дахь байр суурийн хувьд өдрөөс өдөрт бэхжиж байгаа төдийгүй бүс нутгийн гамшгийн эрсдэлтэй тэмцэх бүтцийн байгууллагын удирдах түвшинд ажиллах хэмжээнд хүрсэн.

Төгсгөл нь III нүүрт

11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Е р ө н х и й л ө г ч Ц . Э л б э г д о р ж и й н БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр нийт 11 баримт бичигт гарын үсэг зурсан. Үүнд:

Баримт бичгийн гуравдугаарт: БНХАУ-ын Засгийн газрын 2016 онд олгох 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн

солилцох захидалд /ой, хээрийн түймэр/ Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен нар гарын үсэг зурснаар Монгол Улсын ой, хээрийн түймэртэй тэмцэхэд нэг сая долларын буцалтгүй тусламж үзүүлэх гэрээ баталгаажсан.

Сайн мэдээ

Хүчнийхэн Улаанбаатарт болох АСЕМ-ын аюулгүй байдалд хамтдаа

бэлдэж байнаТагнуул, гааль, цагдаа,

хилийн цэрэг, онцгой байдлын алба, мэргэжлийн хяналт, “Чингис хаан” нисэх буудлынхан хамтарч “Онгоц барьцаалсан үед хамтран ажиллах нь”сэдэвт команд штабын сургуулийг хоёр дахь удаагаа зохион байгуулжээ. Хилийн боомтод үйл ажиллагаагаа явуулж буй харилцан ажиллагаатай байгууллагууд ийнхүү хамтарсан дадлага сургууль хийснээр онц байдал зарласан үед дээрх байгууллагууд ямар үүрэг

гүйцэтгэхээ тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Тэр тусмаа ирэх оны зургадугаар сард Монгол Улсад дэлхийн 50 гаруй улсын төр, засгийн удирдлагууд айлчилж, АСЕМ-ын чуулганд оролцоно. Монгол Улс хэдийгээр дайн байлдаан, элдвийн үймээн самуунгүй тайван байдалтай байгаа ч эрсдэл гарч мэдэх юм. Энэ ч утгаар хүчний байгууллагуудын энэ удаад хийсэн хамтарсан сургууль маш чухал байлаа.

Эх сурвалж: www.itoim.mn

Эх сурвалж

Page 2: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Ontsgoi-medee-sonin-7.pdf · байна. Өдөр бүр, цаг тутамд

22015 оны арваннэгдүгээр сар №07 (007)

ТОЙМ Сэргийлнэ, аварна, тусалнаОнцгой мэдээ

Дэлхий дахиндТоймчийн зурвас

ТӨСӨВ ТОДОРЧ, Б.БАТЗАЯА СУЛЛАГДАН, Д. БУЛГАН ХОРИГДЛОО

Я.ДОРЖ

Монголын улс төр халуухан байгаа энэ өдрүүдэд парламент 2016 оны төсвөө хуулийн хугацаанд нь багтаж баталлаа. Сангийн сайд Б.Болор анх төсвийн төслөө өргөн барихдаа “Төсвийн реформ хийх төсөл өргөн барилаа” гэж тайлбарлаж байсан. Гэвч сонгуулийн жилийн төсөв урьдын жишгээр дахиад л хөөсөрчихлөө. Ерөнхий том зургаар нь харах юм бол 2016 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дээд хэмжээ 7.013.9 их наяд төгрөг байхаар, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээ 7.954.4 их наяд төгрөг байхаар төлөвлөжээ. /Орлого зарлагын аль аль нь өмнөх төсөөллөөсөө нэмэгдсэн/ Ингэснэээр улсын төсвийн алдагдал ДНБ-ний 3.4 хувьтай тэнцэж байна. Харин ирэх жил Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төслийг эхлүүлнэ гэж тооцож, нийт импортын хэмжээг 4.5 орчим тэрбум ам.доллар байхаар төлөвлөсөн байна. Энэ жилийн төсвийн нэг онцлог нь шинээр нэг ч хөрөнгө оруулалтын төсөл эхлүүлэхгүй. Үүнийгээ хууль тогтоогчид “Улс төрийн эр зориг” гэж тодотгоод байна. Улс төрийн хүрээнд яригдаж байгаа хамгийн халуун хэрнээ халгаатай сэдэв Үндсэн хуулийн өөрчлөлт болоод байна. УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийнхөө төслийг өргөн бариад байгаа. Шинэ төслөөр Үндсэн хуулийг “Эх” хууль гэж нэрлэж, парламентийг 99 гишүүнтэй болгож таван жилээр сонгохоор төлөвлөжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар УИХ-аас сонгох, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, сумын ИТХ-д нам эвсэл нэр дэвшүүлэхгүй байх гэхчлэн шинэ заалтууд орсон. Хамгийн их хэл ам дагуулдаг давхар дээлийн тухайд Засгийн газрын гишүүдийн 1/3-ээс ихгүй нь УИХ-ын гишүүн байж болно

гэж хуульчилж байгаа аж. Засгийн газрын бүтцийг хуулиар тогтоож есөн яамтай байхаар заасан нь бүтцийн тогтвортой байдлыг хангах холын санаа хэмээн тайлбарлаж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгуулиас наанадаж хагас жилийн өмнө баталсан байх учиртай. Гэтэл энэ хугацаа хаяанд ирчихсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ сарын 26-нд бүх нийтийн санал асуулга явуулна. Энэ бол Монголд болж байгаа хоёр дахь удаагийн бүх нийтийн санал асуулга хэмээн тодотгож байна. Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлтөөр намууд санал зөрөлдөөнтэй байна. Тодруулбал МАН болон бие даагчдын зүгээс энэ өөрчлөлтийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд буй. Энэ намрын чуулганаас хүлээж буй хуулийн төсөл гэвэл Сонгуулийн хуулийн өөрчлөлт. УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөлтэй зэрэгцэн Су.Батболд, А. Бакей нарын төсөл мөн өргөн баригдсан. Нэг үгээр хэлбэл сонгуулийн хуулийн “зуд” болоод байна. Уржигдар УИХ дахь намын бүлгүүд Сонгуулийн хуулийг хэлэлцэх дээр санал нэгдлээ. Өнгөрсөн Даваа гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Францыг зорив. Тус улсад болсон террорист халдлагын улмаас Ерөнхийлөгчийн айлчлал хойшлогдож магадгүй гэж байсан ч энэ өдрүүдэд ЮНЕСКО-ийн ойд оролцож, айлчлалаа 18-ны өдрөөс үргэлжлүүлэх аж. Энэ хугацаанд харамсмаар нэгэн үйл явдал болсон нь “Эрдэнэс Таван толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан явдал байлаа. Азаар амь мэнд гарсан ч өндөр зэрэглэлийн түлэгдэлттэй, эмчлүүлж байна. Үүнийг олон нийт үндсэндээ хоёр янзаар тайлбарлаж байна. Нэг хэсэг нь буруутгаж байгаа бол дийлэнх нь эдийн засгийн хямрал, төрийн хуйвалдаан дампуурлыг тэвчихээ байсан олон нийт,ард

түмний бухимдлын илрэл гэж үзэж байна. Өөрийгөө болон өрөөл бусдыг галдан, шатах эрсдэлд оруулснаараа буруутай боловч үнэндээ Монголчуудын тэвчээрт хязгаар бийг нотолсон хэрэг болсон. Ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн эхнэр Д.Булганыг амралтын өдрүүдийг дайруулан баривчилсан, мөн хугацаатай ойрхон Женко Баттулгын ойрын шадар, Зам, Тээврийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг батлан даалтад гаргасан нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. С.Зориг Ерөнхий сайдад нэр дэвших тун магадлалтай өдрүүдэд бусдын гарт зэрлэгээр амиа алдсан нь өнөөдрийн улс төрийн дүр төрх, хуйвалдааны эхлэл байсныг үгүйсгэх аргагүй хэмээн судлаачид үздэг. Түүний эхнэр Д.Булганыг ийнхүү олон жилийн дараа дахин барьж хорьсон энэ үйл явдлыг эрх баригчдын тэмцэл, зөрчил дээд цэгтээ хүрснийг нотоллоо гэж нийгэмд оношилж байна. Өөр нэг өнцөг нь С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг хумигдаж, илрэх гэж буй хэрэг хэмээн сайнаар хүлээн авч, итгэл найдвар тавьж байна. Түүний хэрэг дээр ажиллаж, анхны байцаалт авсан мөрдөн байцаагч учир битүүлгээр амиа алдсан гэх мэдээлэл бий. Энэ талаас харвал хэрэг илэрч, хумигдах нь юу л бол. Харин АН-ыхны бие биенээ дарамтлан, сүрдүүлж буй улс төрийн шоу байх магадлалтай. Д.Булганыг хүн амины хэрэгт гэхээсээ хэргийг нуун дарагдуулсан, үл мэдээлсэнд сэжиглэн 72 цаг саатуулсан. Энэ хугацаа 11-р сарын 18-нд буюу өнөөдөр дуусна. Үйл явдал цааш хэрхэн үргэлжлэхийг харах үлдлээ. Ийнхүү хоорондоо хэмлэлдэж байх зуурт хөдөө орон нутагт тухайлбал Хөвсгөл, Завханы зарим сумдад цас 18 см зузаарч, улмаар ирэх өдрүүдэд нийт нутгаар нэмэх хандлагатай байна. Өвлийг эхлээд өнтэй давчих юмсан....

ЯПОНД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС ДАЛАЙН

ДАВАЛГАА ҮҮСЧЭЭ

2015 оны 11 дүгээр сарын 15-ны Бямба гаригт Япон улсын Баруун-Өмнөд хэсгийн Кюшү эргийн ойролцоо 7,0 магнитудын хүстэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт Кагошима хотоос

Баруун-Өмнө зүгт 190км-ийн зайд орон нутгийн цагаар өглөө 05,51 цагт болсон байна. Газар хөдлөлтийн дараа Наканошима арлын дагуу 30см-ийн өндөртэй далайн давалгаа үүссэн байна.

ЙЕМЕН ДЭХ ЦИКЛОН ХАР САЛХИ

2015 оны 11 дүгээр сарын 2-ны Даваа гаригт Йемен улсын Сокотро арлын нутгаар хүчтэй циклон хар салхи шуурч 3 хүний амь эрсдэж 100 хүн бэртсэн байна. Салхи тус газраас урагш чиглэж хийн хоолой болон их

газар луу нүүсэн боловч эрчээ алдсан байна. Дэлхийн хэмжил зүйн байгууллага тус салхийг Чапала гэж нэрлэсэн бөгөөд эхний байдлаар маш аюултай гэж үнэлсэн байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН

БАЙГУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед хэрхэн авран хамгаалах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газраас Хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран сургалт дадлага зохион байгуулсан байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр хараагүй иргэдийн байгууллагатай хамтран аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт сурталчилгааны ажил зохион байгуулдаг.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, сургалт арга зүйн төв, эсгийний үйлдвэр, цаасан уутны үйлдвэр, мужааны цех, хэвлэх үйлдвэр, 25, 29, 70 дугаар тусгай сургуулийн 309 ажилтан, 53 багш, 269 хүүхэд нийт 631хүн оролцуулан гамшгаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт явуулж, гамшгийн үед аюулгүй зай талбайд гарах биет дадлагыг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байр, 25, 29, 70 дугаар тусгай сургуулийн байранд нийслэлийн аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 14 ангийн албан хаагчид, Сүхбаатар, Баянгол дүүргийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, гал түймрийн улсын хяналтын байцаагч нар сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран ажиллажээ.

Зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тусгай сургуулийн сурагч, хүүхдүүдэд гамшиг ослын талаарх мэдлэг олгох, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио хүргэх, дохиогоор ажиллах дадлага эзэмшүүлэхэд чиглэгдсэн.

Нийслэлийн мэдээ

Page 3: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Ontsgoi-medee-sonin-7.pdf · байна. Өдөр бүр, цаг тутамд

Онцгой мэдээ 32015 оны арваннэгдүгээр сар №07 (007)

БАРИМТ, ТАЙЛБАРСэргийлнэ, аварна, тусална

ЗӨВ ХАНДЛАГА, ТУЛГАМДСАН АСУУДАЛ Тойм

Төгсгөл. Түрүүч нь I нүүрт

Үндэсний хэмжээний чадавхиар Ази, Номхон далайн бүсдээ дээгүүр орж, шинээ тогтолцоонд орж буй улсууд Монголд ирж туршлага судалж байгааг сонордуулахад таатай байна. Түүнчлэн олон улсын эрэн хайх, аврах багийн эгнээнд элсэхээр НҮБ-аас даалгавар аван, элитийн батальоноо бэлтгэж байна. Хугацаатай даалгавар 2016 онд дуусах бөгөөд энэ үед сайн дүн авч чадвал Монголын аврагчид олон улсын хэмжээнд ажиллах эрх, статустай болох юм. Монгол Улсын Онцгой байдлын албаны хөгжлийн ерөнхий чиг хандлага энэ хэмжээнд хүрчээ.

Гэхдээ дэлхий нийтийн хөгжлөө дагаад байнга дэвшиж, дэвжиж байх шаардлагатай. Энэ ч үүднээс онцгой байдлын алба энэ онд эрх зүйн иж бүрэн шинэчлэл хийж байна. Төрийн батлан хамгаалах бодлогын бичиг баримт батлагдаж, Онцгой байдлын алба цэргийн байгуулалтын бүрэлдэхүүн хэсэгт орлоо. Ингэснээр олон жил маргаантай байсан тус албаны статус тодорхой болов. Гамшгаас хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалаа батлуулж, энэ хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль болон Онцгой байдлын албаны тухай хуулийг УИХ-аар шинэчлэн батлуулахаар ажиллаж байна. Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах Үндэсний хөтөлбөрийг анх удаа, Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Галын аюулаас хамгаалах тухай хуулийг тус тус шинэчлэн батлууллаа. Мөн бүтцийн хувьд уул уурхайн аврах ангийг харьяандаа авч, Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төвтэй болох, илүү эрсдэл бүхий зургаан аймгийн зургаан суманд аврах, гал унтраах анги байгуулах зэрэг эрх зүй, бүтэц зохион байгуулалтын томоохон шинэчлэл хийж байна. Энэ бүхэн бүхэлдээ гамшгийн эрсдэлийг бууруулах, шат ахиулах мэргэжлийн үйл ажиллагааны суурь бичиг баримтууд төдийгүй тус салбарт ажиллагсдын статус, нийгмийн баталгааг бататгаж байгаа юм.

Дэлхийн хэмжээнд 40 гаруй гамшиг, аюулт үзэгдэл байдгийн 14 орчим нь Монголд тохиолддог байна. Үүнээс гал, ус, зуд, малын гаралтай халдварт өвчин зонхилдог нь ойлгомжтой. Дэлхийн дулаарал, сав шимийн ертөнц өөрчлөгдөхийн хэрээр гамшиг осол, байгалийн үзэгдэл төсөөлөх аргагүйгээр дүр төрх, дүрс хэмжээтэй болон хувирч, хор хөнөөл дагуулж байна. 2005-2015 оны судалгаагаар улсын хэмжээнд гарсан гамшиг ослын улмаас жилд дунджаар 90-100 тэрбум орчим төгрөгийн хохирол учирч, 210-220 хүний амь нас хохирч байна. Гарсан гамшиг ослын 93 хувь нь хүний үйл ажиллагаатай

холбоотой байгааг анхаарахгүй байхын аргагүй юм. Онцгой байдлын алба шинэ тогтолцоонд орсноос хойш 11 жилийн хугацаанд анх удаа 2015 оны төсөв, хөрөнгө оруулалтаар хамгийн их буюу 30 орчим тэрбум төгрөг шийдүүлсэн юм. Энэ хэмжээгээр дөрвөөс таван жил энэ салбарыг бэхжүүлбэл олон улсын стандартад хүрнэ гэсэн прогноз байна.

БЭЛЭН БИШ ГЭДГИЙГ ШУЛУУХАН ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ

Монгол тэр тусмаа хүн амын 50 шахам хувь суурьшсан, улс төр, нийгэм, эдийн засаг, банк санхүү, үйлдвэрлэлийн төв нийслэл Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. Нийслэлийн эргэн тойронд зургаан хагалбар газар байна. Ийм тохиолдолд газар хөдлөлтийн гамшиг төр, засгийн анхааралд байхаас аргагүй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралдаа авч, УИХ-д мэдээлэл хийсэн нь шийдвэр гаргагчид төдийгүй ард иргэдийн хувьд ч санаж сэрэх дохио болсон. Би дээр онцгой байдлын албаны хөгжлийн чиг хандлага зөв явааг өгүүлсэн. Харин улсын хөгжил, Улаанбаатарын зохион байгуулалт, ард иргэдийн ухамсар, соёл, мэдлэг том хэмжээний гамшиг осол, газар хөдлөлттэй нүүр тулахад бэлэн биш гэдгийг шулуухан хэлэх хэрэгтэй. Энэ бол зөвхөн онцгой байдлын албаны 4000 албан хаагчийн ажил биш, бүх нийгмийн, хүн бүрийн өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо харж хамгаалах, бэлэн байх, урьдчилан сэргийлэх идэвх зүтгэлийн үйлс хэрэг билээ. Газар хөдлөлтийн аюулыг амжиж мэдэээлэх нэгдсэн системтэй болсон нь онцгой байдлын албаны технологийн томоохон дэвшил юм. Улаанбаатар, орон нутгийг холбосон мэдрэгч болон сансрын холбоо, дохио дамжуулах станц, үүрэн телефон холбоо, мэдээллийн хэрэгслийн гэсэн цогц нэгдсэн систем ажиллаж байна. Цаашид бүх аймгийн төвд шуурхай удирдлагын төв байгуулах, тэдгээрийг газар хөдлөлтийн аюулаас амжиж анхааруулах нэгдсэн системтэй холбох шаардлага бий.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шаардлагатай хөрөнгө оруулалт, зардлын тооцоог гаргах үүрэг бүхий УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл, Я.Содбаатар, Я.Санжмятав, О.Содбилэг нар орсон. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын

хорооны дарга Ж.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт ОБЕГ-т ажилласан юм. Байнгын хорооны даргатай хамт Шадар сайдын ахлах зөвлөх П.Даш болон харъяа агентлагуудын удирдлага, нийслэлээс төлөөлөл оролцсон. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал онцгой байдлын албаны өнөөгийн байдал, эрх зүйн шинэчлэл, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн.

Албаны чадавхийг дээшлүүлэх тал дээр жил бүр ахиц дэвшил гарч, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа ч дэлхийн стандартад хүрэх, том хэмжээний газар хөдлөлт, гамшиг осол болох нөхцөлд бэлтгэл, бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Зөвхөн энэ оны төсөвт төлөвлөсөн 31,6 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Энэ бол гамшиг осол, байгалийн аюулт үзэгдэл их гардаг зургаан аймгийн зургаан суманд аврах анги байгуулах, батлагдсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, барьсан барилгаа тоног төхөөрөмжөөр хангах гэх мэт гарцаа байхгүй шаардагдаж буй хөрөнгө мөнгөний л дүн юм. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр онцгой байдлын алба хэдийгээр боломж, бололцоогоороо хөгжиж байгаа ч бүх талаар бэхжүүлэх хэрэгтэй. Тиймээс УИХ-ын түвшинд авч үзэн, эрх зүйн орчныг нь бүрдүүлж, Засгийн газарт чиглэл өгөхөөр ажиллаж байна хэмээн онцлон хэлсэн. Мөн тэрбээр онцгой байдлын албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахыг чухалчилж байлаа. Ингээд бодлогын бичиг баримт, хуулийн төслөө хүчний болон бусад байгууллагын уялдааг хангасан, төрөл чиглэлээр нь ангилж салгасан, тооцоо судалгаатай сайн боловсруулах зөвлөмж өгч, хамтран дэмжин ажиллахаа илэрхийлж байсан. Тэрбээр манай албанд ажилласан өдрөө буюу өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт УИХ-ын Байнгын хорооноос завсарлага авч тулгараад байсан Гамшиг судлалын хүрээлэнг татан буулгах асуудлыг хүчингүйд тооцуулан хэвээр үлдээлгэх шийдвэрт нөлөөлснийг дурдах хэрэгтэй.

Үргэлжлэл бий

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГ ТАТАН

БУУЛГАХ АСУУДЛЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦУУЛАН

ХЭВЭЭР ҮЛДЭЭСЭН.

Page 4: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Ontsgoi-medee-sonin-7.pdf · байна. Өдөр бүр, цаг тутамд

МАЛ СҮРГЭЭ ОНД МЭНД ОРУУЛАХЫН ТУЛД ЯМАР БЭЛТГЭЛ ХАНГАСАН БАЙХ ВЭ?

• Зун, намрын улиралд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын хашаа саравч, байрыг засан сэлбэж, дулаалах;

• Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнд дүн шинжилгээ хийх;

• Зудын үед хүн, малыг нүүлгэн шилжүүлэх маршрут зохиож, байрлах газар нутгийн хувилбарыг сонгох, бэлтгэх, зураглал хийсэн байх;

• Мал сүргээ ойрын бэлчээрт бэлчээрлүүлэх;• Их цас, цасан шуурганаас хамгаалах гуу, жалга, агуй зэрэг

нөмөр нөөлөг газрыг ашиглах арга барилыг эзэмших.

42015 оны арваннэгдүгээр сар №07 (007)

ХОББИ & ХҮҮХЭД Сэргийлнэ, аварна, тусалнаОнцгой мэдээ

Хобби

-Та яагаад биологич мэргэжил эзэмшсэн бэ?

Намайг биологийн шинжлэх ухааны ажилд дур сонирхолтой болгож эрдэмтэн болох үндэс суурийг минь тавьж өгсөн буянтай хоёр хүн бол Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын улсын тэргүүний бүрэн дунд сургуулийн захирал П.Энхтуяа болон УБИС-ийн зөвлөх багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Х.Мөнхбаяр нар юм.

-Та судалгааны ажил, эрдмийн зэрэг горилсон бүтээлийнхээ талаар товч танилцуулаач.

Судалгааны ажил маань монгол орны бэлчээр, тариалангийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, тэдгээрт хор хөнөөл учруулж буй ургамлын өвчин, хортон, шавьж, мэрэгчдийн судалгааг нарийвчлан хийж, ургамал хамгааллын арга технологийг боловсронгуй болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн бүтээл болсон. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд

Н.БАТСАЙХАН: Цагаан тогоруу нь Монгол оронд өндөглөдөг ч байж болох юм

“Хобби” булангийнхаа энэ удаагийн зочноор ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын ахмад, доктор Н.Батсайханыг урилаа.

Тэрбээр 1978 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 1986-1996 онд Сүхбаатар аймгийн Дарьганга, Түмэнцогт сумдын 10 жилийн дунд сургууль, 1996-2000 онд УБИС-ийн Биологи, байгалийн шинжлэлийн ангийг тус тус дүүргэсэн байна. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

10 жил хээрийн болон лабораторийн судалгааны ажил эрхэлж 2010 онд Монгол орны нийт 16 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан судалгааны ажлын үр дүнг нэгтгэн докторын зэрэг хамгаалсан.

-Амьтан, ургамлын зураг авах хобби тань хэзээнээс эхэлсэн бэ?

Анх оюутан байх хугацаанд буюу 1997 онд Монгол-Германы хамтарсан JTZ төслийн хүрээнд Хан хэнтийн нуруунд хийсэн сээр нуруутан амьтдын зүйлийн бүрэлдэхүүн,

экологийн судалгааны багт хамрагдан ажиллах сайхан боломж надад олдсон юм. Энэхүү судалгааны ажилд явахад Х.Мөнхбаяр багш маань өөрийн амь мэт хайралж хадгалж нандигнадаг “Зенит” аппаратаа надад итгэл үзүүлэн өгч явуулсан юм. Би ч багшийнхаа итгэлийг алдалгүй олон ховор ургамал, амьтны зургийг гэрэл зургийн хальсанд буулгаж багшдаа бэлэг барьж байлаа. Эдгээрийн дотроос Хэнтий аймгийн Бархын гол орчимд авсан таван ширхэг Цагаан тогорууны зургийг хараад багш маань хүүхэд шиг баярлан, “чи авсан гэж үү нэн ховор шувуу шүү дээ” гээд л хөл дээрээ тогтож ядан байсан нь надад маш их урам зориг өгснөөс

ЗУД ГЭЖ ЮУ ВЭ?

ÇÓÄ гэдэг нь их цас унах, эрс хүйтрэх, мал сүрэг өвс, усаар гачигдаж өвөл, хаврын улиралд бэлчээрээр өл залгаж чадахгүй зутран турж, үй олноороо хорогдоход хүргэх цаг уурын нөхцөл бүрдэхийг хэлнэ.

Çуд нь олон сараар үргэлжилж, улс орны эдийн засагт ноцтой үр дагаврыг дагуулдаг.

Öас их хэмжээгээр орсны улмаас зам, байгууламж цасанд дарагдаж, тээврийн хэрэгсэл бүр мөсөн зогсож, байшингийн дээвэр цасаа даахгүй нурах, гэрэл цахилгаан тасрах, цасан уруй үүсч хүн амьтныг гэмтээж, үхэлд ч хүргэж болно.

ЗУД БОЛСОН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ:

• Үхсэн малын сэг зэмийг усны эх булгаас зайдуу устган булж, пайз хатгах;

• Малын сэг зэмийг устгахдаа халдвар авахаас сэргийлэн ажлын хувцас, бээлий, маск хэрэглэх;

• Устгалд ашигласан техник багаж, хэрэгслийг ариугган хадваргүйжүүлэх , гараа ариутгах.

гадна байгаль орчин, ургамал, амьтны чиглэлээр нарийвчлан судлахаас гадна гэрэл зургийн хальсанд буулгах хүн болгоны хийгээд байж чадахгүй эрдмийг эзэмших суурийг тавьж өгсөн.

Уг тогоруу нь Якутын популяцид хамаарах тухай зарим судлаачид бичсэн байдаг. Гэтэл хугацааны хувьд авч үзэхэд Монголд өндөглөдөг ч байж болохыг илэрхийлсэн юм.

-Амьтан болон шувуудын зураг авах нь ямар онцлогтой байдаг вэ?

Амьдтын зураг авах тэр дундаа нэн ховор, ховор амьтад болон шувуудын зураг авна гэдэг бол ургамлын ч юм уу байгаль орчны зураг авахтай адил зүйл биш юм.

Үргэлжлэл VIII нүүрт

Ш.ТӨГӨЛДӨР

Page 5: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Ontsgoi-medee-sonin-7.pdf · байна. Өдөр бүр, цаг тутамд

Онцгой мэдээ 52015 оны арваннэгдүгээр сар №07 (007)

ХӨРӨГСэргийлнэ, аварна, тусална

Аврагчийн хөрөг

Ц.ГАНСҮХ: ТҮЙМРЭЭС ТҮЙМЭР ДАМЖИНА ШҮҮ ДЭЭ Б.ДУЛАМСҮРЭН

Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буланд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Ö.Гансүх уригдлаа.

Аврагчдын төлөөлөл болгож, тэргүүний шилдэг албан хаагчаас ярилцлага авах хүсэлтээ даргад тань уламжлахад таныг санал болгосон юм. Та олон ч жил ажиллаж байгаа юм байна ...

Баярлалаа. Миний хувьд 1997 онд анх энэ байгууллагадаа аврагч, гал сөнөөгчөөр орж байсан, өдийг хүртэл залуучуудтайгаа мөр зэрэгцээд ажиллаж байна. Хүний хувь тавилан гэж сонин юм. Би гал сөнөөгч болно гэж бодож байгаагүй. Аав минь намайг хөтөлж ирээд ажилд оруулж байлаа. Аавын минь зөв байжээ гэж одоо бодогддог. Бахархмаар сайхан мэргэжил. Аврагч гэдэг алдраараа ч, онцгой байдлын албаараа ч бахархдаг. Миний гэр бүлийнхэн, найз нөхөд, үе тэнгийнхэн ч ажлаар минь бахархдаг. Бахархах зүйлтэй байна гэдэг сайхан.

Амьдралаас авсан хамгийн том таны бэлэг юу вэ?

Сайн хань, гурван хүүхэд маань л юм даа. Аврагчийн ар гэр, эхнэр байна гэдэг хүнээс их тэвчээр, ухаан шаардагдах юм даа гэж эхнэрээ хараад бодогддог. Бид чинь дуудлагаар олон хоног явна. Түймрээс түймэр дамжаад явах тохиолдол байж л байдаг. Усны ослын дуудлагаар эргүүлд ихэвчлэн их явдаг. Энэ үед эхнэр маань л ар гэрийн ажлаа хариуцаж үлддэг. Заримдаа ч цалингаа аваачиж өгөхөөс өөр үүрэггүй л байх юм. Гэр бүлийн хүн ажлыг маань ойлгодог нь сайхан юм даа.

- Гэр бүлээ танилцуулаач, хүүхдүүдээс нь аавынхаа ажлыг өвлөх хүн гарах нь уу?

- Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Дунд хүү маань аавынхаа ажилд их дур сонирхолтой. Онцгой байдлын дарга болно л гэж ярина шүү дээ. /инээв/

- Хүний амь авраад сонссон хамгийн сайхан үг ямар үг байдаг вэ?

- Тэр их сайхан мөч. Аврагч хүний жинхэнэ жаргал чинь тэр байх даа. Хүдэр суманд самарт яваад алга болсон залуугийн эрэлд явсан юм. Алга болсон дуудлагаар бөөн эрэл сурал болсон. Бид тавуулаа ахтай нь хамт эрэлд явсан. Тэгсэн хайж байсан газраас холгүйхэн нөгөө залуу бэлэн гоймон идчихсэн сууж байв. Ах нь дүүгээ үхчихсэн л гэж бодож байсан юм билээ. Миний дүү, амьд байна шүү дээ гээд машинаасаа гарахгүй суугаад байсан. Ах дүү хоёрын уулзах мөч хамгийн сайхан байсан. Энэ мэтчилэн алга болсон дуудлагаар бид эрлийн

ажиллагаа зохион байгуулж эрэл сурал болдог. Бөөн зардал чирэгдэл, бензин тос зардаг. Гэтэл архи уугаад айл хэсээд явчихсан тохиолдол их гардаг. Ийм үед л ёстой нөгөө бухимдал гэдэг чинь гардаг юм билээ.

2007 онд болсон Ми-8 нисдэг тэрэгний осол дээр өөрийг чинь ажиллаж байсан гэж сонссон. Ослын голомт дээр ажиллахад сэтгэл зүйн хувьд хүндхэн байсан нь мэдээж ...

Хүнд байлгүй яахав. Онгоц осолдсон дуудлагаар эрлийн ажиллагаанд таван хоног ажилласан. Зүүн хараагийн Халуун рашааны зүүн урагшаа Шар товгор гэдэг ууланд онгоц осолдсон байсан. Бид амьд гарсан хүмүүсийг гаргаж, цогцос зөөвөрлөх ажиллагаанд оролцсон. Тэр үед Бугантад гарсан түймэр дээр ажиллаж байгаад тэндээсээ ослын газар руу шууд явсан. Онгоц баруун талаараа хагас хэвтээ байдалтай унасан байсан. Модны орой тасарсан байсан.

Намайг осолдсон онгоц руу ороход нэг хүн амьд байсан.. Цогтжаргал гээд Аврах тусгай ангийн аврагч залуу цогцсон дунд ганцаараа амьд, цогцоснуудад гараа даруулчихсан хэвтэж байсан. Хэцүү юм билээ. Нүд хальтрам байсан даа....

Энэ асуултыг тавихад надад ч амаргүй байна.

Би Цогтжаргалд борцоор хар шөл хийж өгсөн, их баярлалаа гэж хэлж билээ. Өчигдөр орой л сүүлийн хүн өнгөрлөө гэж хэлж байсан. Тэр олон хоног мөр зэрэгцэж явсан нөхөд нь дэргэд нь амьсгал хураахад сэтгэл зүйн

хувьд ямар байсан нь ойлгомжтой. Аврагч хүний сэтгэл гэдэг энэ л юм байна даа гэж нөхрөөрөө бахархах, өрөвдөх зэрэгцэж байсан даа.

Тэр хүнд өдрүүдийн дүр зураг одоо ч харагдаж байна...

Бидний хэнийх нь ч сэтгэлээс мартагдана гэж байхгүй. Мартахын ч аргагүй. Бидний ажлын онцлог ч энэ, хамгийн гол нь сэтгэлийн хаттай байх ёстой, хатуужихыг шаарддаг. Айгаад, үргэлж бодоод байвал яаж ажлаа хийж, хүний амь аврах билээ. Эмээж, айж болохгүй. Тэр залуусыг би бүгдийг нь танина. Ослоос амьд үлдсэн Ганжигүүр зуны Хүдэрт гарсан түймэр дээр бүлэг ахалж ажиллаад явсан. Уулзаад явсан.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдахаас эхлээд бэртэж гэмтэх тохиолдол аврагчдын хувьд их байдаг....

Бэртэж гэмтэх бол байдаг л асуудал. Миний хувьд обьектын гал дээр ажиллаж байгаад байшингийн тааз цөмөрч унаад хөлөө гэмтээсэн. Өсгий далийгаад шагай мултарчихсан хоёр жил болж байна. Жагсаал гэх мэт олон нийтийн арга хэмжээнд оролцож чаддаггүй.

Юунд хамгийн их итгэдэг вэ?

Гурван хүүхэддээ л итгэдэг дээ. Хүүхдүүдээ шүтэж явдаг. Би хүүхдүүдийнхээ төлөө амьдарч байгаа юм чинь, гурван хүүхэд, хань маань хүлээж байгаа юм чинь гэж боддог.

Page 6: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Ontsgoi-medee-sonin-7.pdf · байна. Өдөр бүр, цаг тутамд

62015 оны арваннэгдүгээр сар №07 (007)

Баримт, тайлбар Сэргийлнэ, аварна, тусалнаОнцгой мэдээ

Албаны хүний үг

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТОМЪЁОЛСОН ТЭМДЭГЛЭГЭЭ

Удирдлагын байр (ОБЕГ – Онцгой байдлын ерөнхий газар)

Улсын алба, яам, агентлагуудын удирдлагын байр (яам, агентлагийн нэрийг товчилж бичнэ)

Аймаг, нийслэлийн удирдлагын байр (Хо-Ховд аймгийн удирдлагын)

Сум, дүүргийн удирдлагын байр (УБ-Улаанбаатар хот, БГД–Баянгол дүүрэг)

Баг, хорооны удирдлагын байр (УБ-Улаанбаатар хот, БГД –Баянгол дүүрэг, 2-хорооны дугаар)

Аврах тусгай ангийн удирдлагын байр (тэмдгийн дотор шаардлагатай бол товчилсон нэр бичнэ)

Объектын (ГХСШҮТ-гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний үндэсний төв, аж ахуй нэгжийн нэр) байршил

Аймгийн, нийслэлийн аврах гал унтраах, аврах ангийн байр (ХО-Ховд аймаг, АА-аврах анги)Тайлбар: -удирдлагын байр төлөвлөгдсөн тохиолдолд тасархай зураасаар зурна. Тэмдгийн хажууд Х (хөдөлгөөнт), Б (бэлтгэл), Д (дэд) гэж бичиж болно.

а. Мэргэжлийн анги (Мэргэжлийн ангийг ямар салбар, хэсэг байгааг тусгайлан заахгүй, ерөнхий байдлаар тэмдэглэх үед үгийг хэрэглэх)б. Бүлэг (АБ-аврах бүлэг)

в. Хэсэг (ХБ-холбооны бүлэг)Аймгийн шуурхай бүлэг (А-аймгийн)

б.Сум, дүүргийн шуурхай бүлэг (С-Сум, Д-Дүүргийн)

в. Баг, хорооны шуурхай хэсэг (Б-баг, Х-Хороо, ШБ-шуурхай бүлэг)

Улсын хил

Аймаг, зэрэг тогтоосон хотын хил

Сум, дүүргийн хил

Хот, суурин газар, багийн хил

Усан татлага

Тулгууртай гүүр

Хөвөгч гүүр

Мөсөн гарам

Усан гарам

Эвдэрсэн зам, гүүр (0.2 эвдэрсэн хэсгийнуртын хэмжээ км-ээр)

Улсын хил орчмын хүн, мал материалбаялгийг нутгийн гүнд шилжүүлэх зааг

БАЙГАЛИЙН ҮЗЭГДЛИЙГ ТОМЬЁОЛСОН ТЭМДЭГ

- Цасанд дарагдсан район (0.8-1.5 м цасны зузаан,01 дүгээр сарын 25-ны 21 цаг 00 минут)

- Уулын мөс, цасны нуралт (800-нуралтын хэмжээ,05 дугаар сарын10-ны өдөр 15 цаг 00 минут)

- Хүчтэй салхи, шуурганд өртсөн район (Ш- Шороон шуурга, Ц-Цасан шуурга, 25-30 салхины хурд м/сек,4 дүгээр сарын 20-ны

21 цаг 00 минут)

- Цаг уурын станц

- Их цас (бага цастай бол хоёр одоор тэмдэглэнэ)

- Нойтон цас

- Цасан явган шуурга

- Хүчтэй цасан шуурга

- Битүү цасан шуурга

- Цасан бүрхүүлтэй нутаг дэвсгэр

- Их бороо

- Аадар бороо

-Үргэлжилсэн шиврээ бороотой район

- Мөндөр

- Аянга цахилгаантай район

- Өтгөн манан (үзэгдэх орчин хязгаарлагдмал район)

- Гантай газар орон

- Хуй салхи

- Хөрсний гулсалт

- Нөөлөг салхи

Page 7: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Ontsgoi-medee-sonin-7.pdf · байна. Өдөр бүр, цаг тутамд

Онцгой мэдээ 72015 оны арваннэгдүгээр сар №07 (007)

Сэргийлнэ, аварна, тусална Баримт, тайлбар

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТОМЪЁОЛСОН ТЭМДЭГЛЭГЭЭ

ОБЕГУОКЗУГБЗХАГГШУГГТТГГУСГХЗМГСХҮГНОБГАОБГГСХАОКОБГОБХГУААААААТАХХГУСАШБЭМГОНХХУНХТГНШАНШХА

Онцгой байдлын ерөнхий газарУлсын онцгой комиссЗахиргаа, удирдлагын газарБодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газарГамшгийн шуурхай удирдлагын газарГал түймэртэй тэмцэх газарГамшгаас урьдчилан сэргийлэх газарХолбоо зарлан мэдээлэх газарСанхүү, хангалт үйлчилгээний газарНийслэлийн онцгой байдлын газарАймгийн онцгой байдлын газарГамшиг судлалын хүрээлэнАймгийн онцгой комиссОнцгой байдлын газарОнцгой байдлын хэлтэс Гал унтраах аврах ангиАймгийн аврах ангиАврах тусгай анги Холбооны хэлтэсГал унтраах салааАврах шуурхай бүлэгЭрүүл мэндийн газарОлон нийттэй харилцах газарУлсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газарНүүлгэн шилжүүлэх ажиллагааНүүлгэн шилжүүлэлтийг хүлээн авах

Тайлбар: Гамшгийн төрөл бүрийн цагийн байдлын зурагт яам, агентлаг, аж ахуйн нэгж байгууллагын нэрийг дээрх байдлаар товчилж зургийн тайлбарт бичиж өгнө

ТОВЧИЛСОН НЭРИЙН ТАЙЛБАР

Товчилсоннэр

ТайлбарТовчилсон үг

Dep.WHOUNICAOHCTINSARAG

LEMAMEDEVACNGORC/HC

UCIATAUNCT

USARUCC

MAPTLLO

VIPSARRSGISGPSICT

HazmatVHF

Англи тайлбар

DeputyWorld Health OrganizationUnited NationsInternational Civil Aviation OrganizationHumanitarian Country TeamInternational Search and Rescue Advisory GroupLocal Emergency Management AuthorityMedical EvacuationNon-governmental organizationResident Coordinator/Humanitarian CoordinatorUSAR CellInternational Air Transport AssociationUnited Nations Country Team

Urban Search and RescueUSAR Coordination Cell

Medical Map ActionTeam LeaderLiaisonOfficer

Very Important PersonSearch and RescueRemote sensingGeographic Information SystemGlobal Position SystemInformation & Communication TechnologyHazardous materialVery High Frequency

Монгол тайлбар

ТөлөөлөгчДэлхийн эрүүл мэндийн байгууллагаНэгдсэн үндэсний байгууллагаОлон улсын иргэний нисэхийн байгууллагаУлсын хүмүүнлэгийн багОлон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэгОрон нутгийн онцгой байдлын газарЭмнэлгийн нүүлгэн шилжүүлэлтТөрийн бус байгууллагаБайнгын зохицуулагч /хүмүүнлэгийн зохицуулагчЭрэн хайх аврах багийн хэсэгОлон улсын агаарын тээврийн холбооНэгдсэн үндэсний байгууллагын үндэсний багХот дотор эрэн хайх аврах багЭрэн хайх аврах багийн зохицуулалтын хэсэгЭмнэлгийн зургийн үйл ажиллагааБагийн удирдагчХарилцаа, хамтын ажиллагаа хариуцсан офицерМаш чухал хүнЭрэн хайх, аврахЗайнаас тандан судлалГазарзүйн мэдээллийн системДэлхийн байршлын системМэдээлэл холбооны технологи

Аюултай материалМаш өндөр давтамж

ОЛОН УЛСЫН ДАДЛАГА СУРГУУЛИЙН ҮЕД ХЭРЭГЛЭГДДЭГ ТОВЧИЛСОН ҮГ ХЭЛЛЭГ

GPSАХСБДСЗМЦмотмрьМЦБнэтхзХЗМА

Байршил тогтоох системАлсын холбооны станцБогино долгионы станцЗарлан мэдээлэх цэгМотоциклМорь Мэдээ цуглуулах байрИнтернетХолбооны зангилааХолбоо зарлан мэдээллийн алба

Холбоо зарлан мэдээлэл

АБАЗГЗЗТЗБХон.бТөЗ

Авто баазАвто засварын газарЗамын зохицуулагчТатан зөөвөрлөх бүлэгХоноглох байрТөмөр зам

Тээвэр

ЭМЯДЭМБТМЭХӨСҮТЗӨСҮТХЭХБЯТТБЭСХАХАБТТХЭАТБАНЭБГДНЭЭАЯХГАМЧСАЦХаХЛаб.ЦССЭМА

Эрүүл мэндийн яамДэлхийн эрүүл мэндийн байгууллагаТусгай мэргэжлийн эмнэлэгХалдварт өвчин судлалын үндэсний төвЗооноз өвчин судлалын үндэсний төвХалдвар эсэргүүцэх хөдөлгөөнт бүлэгЯаралтай түргэн тусламжийн бүлэгЭрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авахБүсийн тархвар судлалын тандалтын хэсэгЭмнэлгийн анхны тусламжийн багАймгийн нэгдсэн эмнэлэгБаянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгЭмнэлгийн албаЯлган хуваарилах газарАнтибиотик мэдрэг чанарын сорилАмьсгалын цочмог халтай хам шинжЛабораториЦочмог сул саажилтЭрүүл мэндийн ажилтан

Эмнэлэг

ТбтнЦувэргтөхонг

Төмөр бетонтоннЦувааЭргүүлТоног төхөөрөмжийн агуулахонгоц

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЛЭДЭГ ГАМШГИЙН АНГЛИ, ТОВЧИЛСОН НЭР

Гамшгийн төрөл

Агаарын дулаан урсгалАгаарын хүйтэн урсгалГазар хөдлөлтГалт уулын дэлбэрэлтГанДалай доорх газар хөдлөлөөсүүдэлтэй хүчтэй давлагааОрон нутгийн хүчтэй шуургаОйн түймэрТахалТехнологийн гамшигТүймэрҮерУруйн үерХалуун орны асар хүчтэй хар салхиХалуун орны циклонХөрс гулсалтХуй салхиХүчтэй салхи шуургаХээрийн түймэрЦасан уруйШавар гулсалтШавьжны нүүдэлШуурган давлагааОлон төрлийн гамшгийн тохиолдолБусад

Товчилсон нэр

HTCWEQVODRTSSTFFEPTDFRFLFFECTCLSTOVWWFAVMSINSSCEOT

Англи нэр

Heat WaveCold WaveEarthquakeVolcanoDroughtTsunamiSevere Local StormForestfireEpidemicTechnological DisasterFireFloodFlash FloodExtra-tropical CycloneTropical CycloneLand SlideTornadoesViolent WindWild FireSnow AvalancheMud SlideInsect InfestationStorm SurgeComplex EmergencyOther

Page 8: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Ontsgoi-medee-sonin-7.pdf · байна. Өдөр бүр, цаг тутамд

82015 оны арваннэгдүгээр сар №07 (007)

Сэргийлнэ, аварна, тусалнаОнцгой мэдээ ХОББИ

Н.БАТСАЙХАН: Цагаан тогоруу нь Монгол оронд өндөглөдөг ч байж болох юм

Түрүүч нь IV нүүртЗөвхөн нэг зүйл

ховор шувууны болон амьтны зураг авахын тулд тэдгээрийн амьдардаг газар нутгийг зөв тодорхойлох, нүх, үүр, жим гүйдлийг сахих зэрэг нь хэдэн цаг, хэдэн хоногийн хугацаа зарцуулах тохиолдол ч байдаг. Маш их цаг хугацаа зарцуулж ажилласан ч зөвхөн тухайн амьтны барааг нь хараад өнгөрөх ч юм уу эсвэл өөрт олдсон тэрхэн агшинг ашиглаж чадахгүй алдах харамсалтай тохиолдол цөөнгүй байдаг. Учир нь тэд ховор, зэрлэг амьтад учраас миний өмнө зогсож зургаа авахуулахгүй нь ойлгомжтой шүү дээ. Аппарат, дурангаа үүрээд ямар нэгэн шувуу, амьтны араас гэтэн алхаад нэг мэдэхэд хэдэн арван км газар хоол ундгүй, ядралгүй туулсан ч авсан зураг минь тэр бүхнийг маань орлож нөхөж чаддаг нь миний “хобби”-ны надад өгдөг хамгийн их сэтгэлийн таашаал юм даа.

-Таны гэрэл зургийн цуглуулганы тоо хэмжээ хэд гэдгийг хэлж болох уу?

Миний гэрэл зургийн

цуглуулганд 200 гаруй зүйл шувуу, 50 гаруй зүйл мэрэгч, 300 орчим зүйл шавьж, 500 орчим зүйлийн ургамал бүртгэгдээд байна. Цаашид цуглуулгаа улам баяжуулж танин мэдэхүйн ном гаргах бодол бий.

-Авсан зургаараа бахархах үе тохиолдож байсан уу?

Мэдээж авсан зургуудаа эргээд харахад тухайн үеийн хүндрэл бэрхшээл, аз жаргал, таашаал бүгд эргэн дурсагдаж алдаа оноогоо үнэлэн цэгнэх тохиолдол цөөнгүй байдаг. Эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлд мэрэгчдийн эктопаразит найман зүйл, эктопаразит 33 зүйлийг тэмдэглэн тодорхойлж тэдгээрийн зургийг гэрлийн микроскоп ашиглан хээрийн болон лабораторийн нөхцөлд авч оруулсан нь эрдмийн зөвлөлийн гишүүдийн анхаарлыг татаж урмын үг сонсч байсан. Учир нь дээрх зүйл паразитууд нь мм-ээр хэмжигдэх өчүүхэн жижиг бөгөөд зарим нь хүний нүдэнд төдийлөн үзэгдэхээргүй бага хэмжээтэй байдаг.

Хобби

Page 9: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Ontsgoi-medee-sonin-7.pdf · байна. Өдөр бүр, цаг тутамд

Орон нутаг Онцгой мэдээ 92015 оны арваннэгдүгээр сар №07 (007)

Сэргийлнэ, аварна, тусална

Дархан-Уул аймгаас бэлтгэв

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Дархан-Уул аймаг нь засаг захиргааны 4 сум, 26 багтай /Дархан, Орхон, Хонгор, Шарын гол/, 93,1 мянган хүн амтай. 327.5 мянган га нутаг дэвсгэртэй. Төвийн бүсийн тулгуур төв юм. 1962-1963 онд Дархан, Шарын голын гал команд, Гурил тэжээлийн үйлдвэр, Нефть бааз, Хөтөл, Эрхэтийн гал команд, Цахилгаан станц, Цементийн завод, Хөгжимт драмын театр, Шарын голын шатах тослох материалын галын постууд байгуулагдсанаар дээрх гал командууд галын постуудыг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор 1981 оны 08-р сард НАХЯ-ны сайдын тушаалаар Дархан хотын галын аюулаас урьдчилан сэргийлэх тасаг байгуулагдаж байсан.

Онцгой байдлын газар нь батлагдсан орон тоогоор нийт 214 нэгжтэй, үүнээс офицер 32 буюу 93,5%, ахлагч 133 буюу 94%-ийн нөхөн хангалттай, боловсролын зэргээр ангилахад магистр-4, бакалавр-24, дипломын дээд-3, тусгай дунд-12, бүрэн дунд-182 албан хаагчидтай. Үүнээс

• Магистр2,4%• Бакалавр14,9%• Тусгайдунд7,4%• Дипломындээд1,2%• Бүрэндундболовсролэзэмшсэн72,6%байна.

СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР

Дархан-Уул аймгийн ОБГ-нь Гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлж сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зорилгоор болзошгүй аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед ард иргэдийнхээ гамшгаас хамгаалах мэдлэг боловсролыг дээшлүүлэхээр Сургуулийн өмнөх боловсролын хүүхэд багачууд, Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургууль, ААНБ, Өндөр настны байгууллага зэрэг нийгмийн бүхий л давхаргын иргэдэд шат дараатайгаар урьдчилан сэргийлэх ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Үүний үр дүнд ААНБ-аас ирүүлсэн болон ангиллын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд нийт 27 удаагийн 37,3 цагийн сургалтыг зохион явуулж 497 хүн гарын доорх материал ашиглан өөртөө болон нөхөртөө эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтраагуулаар гал унтрааж сурлаа. Сургалтанд суусан ажилтан албан хаагч дад 450 гаруй ном, боршур, гарын авлагаар хангасан байна. Үүнээс гадна сум, багийн хэмжээнд томоохон хэмжээний ухуулага сурталчилгааны ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Тухайлбал:

ГАМШИГ, ОСОЛ, ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ УХУУЛГА

СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫН ТАЛААР

2015 оны 11-р сарын 11-ны байдлаар давхардсан тоогоор нийт 21088 айл өрхийн 68500 иргэнд ГАУС ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулж гал түймэр гарч болзошгүй 8168 зөрчлийг илрүүлэн газар дээр нь 3000 зөрчлийг арилгуулж, бусад зөрчил дутагдлыг арилгуулах талаар хугацаат үүрэг, заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

ОБЕГ-ын даргын 2015 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд хүн ам олноор цуглардаг үзвэр үйлчилгээний газарт гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх мэдээ, шторк, УЦУОША-аас цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тодотгон авч орон нутгийн

DBS, LHA, TW-12 телевизүүдээр өдрийн 4 удаагийн давтамжтай давхардсан тоогоор нийт 720 удаа, 106, 102,5, 104,5 гэсэн FM радиогоор өдрийн 5 удаагийн давтамжтай давхардсан тоогоор 900 удаа, аймгийн E-DARKHAN, DARKHAN гэсэн 2 вэб сайтад нийт 20-удаа, 3 электрон самбаруудаар 30 минутын давтамжтайгаар давхардсан тоогоор 450 удаа нэвтрүүлж телевизийн шууд ярилцлагаар 12 удаа, цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг үүрэн телефон холбооны утсаар болон МАСС мессеж үйлчилгээгээр 3607 малчинд хүргэж нийт 2110 удаа сэрэмжлүүлэг, мэдээ мэдээлэл бэлтгэн давхардсан тоогоор аймгийн 1.277.000 иргэдэд нэвтрүүлж ажилласан.

1. ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ДУНД

• “Гал тоглоом биш” гарзургийн уралдаан 105 хүүхэд

• “Миний мэдэх онцгойбайдлын алба” зохион бичлэгийн уралдаан 385 хүүхэд

• “Говийн баавгай” газархөдлөлтийн дадлага сургууль 152 хүүхэд

• “Өрхийн бэлэн байдал” 237хүүхэд

•“Өсвөрийнаврагч”38сурагч• АХА 118 албан хаагч нийт

1035 хүн хамрагдаж танхимын болон дадлага сургуульд оролцсон байна.

ОБЕГ-ын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 2/2623 дугаар үүргийн хүрээнд Аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан

сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, түүнтэй тэмцэх мэдлэг боловсрол олгох, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд залууст танин

мэдүүлэх зорилгоор “Аюулгүй амьдрах мэдлэг” уриатайгаар 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан 50 цогцолборт тэмдэглэн өнгөрүүллээ.

“Аюулгүй амьдрах мэдлэг” өдөрлөгийн үйл ажиллагаанд Дархан сумын Их дээд сургуулиас 570, ЕБСургуулиас 980, СӨБ-ын байгууллагаас 450 хүүхэд багачууд болон 500 гаруй иргэдийн төлөөлөл өргөнөөр хамрагдсан ба өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд нийт 2600 гаруй хүн хамрагдаж Дархан сумын хэмжээнд гарч буй гал түймэр техникийн холбогдолтой ослын тоо, шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг мөн гал унтраагуулаар гал унтраах мэдлэг дадлагатай боллоо.

2. ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД Монгол улсын “Галын

аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах” өдөрлөг 2015.11.06-ны өдрийг “Найрамдлын талбай”-д зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн алба, анги, ДЗОУБ-ын Дархан нутгийн хөгжлийн хөтөлбөр, Улаан Загалмайн Хороо, Хүүхэд Гэр

Бүл Хөгжлийн Хэлтэс, МОН 13/301 зэрэг байгууллага, аж ахуйн нэгжийн 263 ажилтан, Их дээд сургуулийн 489 оюутан суралцагчид, Дархан сумаас 532 иргэн, Шарын гол сумаас

120 иргэн нийт 1592 хүн, ОБГ-аас үндсэн албаны 3 автомашин, шуурхай албаны 3 автомашин, аврах албаны 2 автомашин, тусгай албаны 1 автомашин, туслах албаны 6 автомашин нийт 15 нэгж техник оролцсон байна. Өдөрлөгийн үеэр ОБГ-ны хэмжээнд болзошгүй аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед иргэд олон нийтэд үзүүлдэг бүхий л үйл ажиллагааг сурталчиллаа.

3. ОРОН НУТГИЙН ТӨРИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА, хувийн хэвшлийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгох, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах, Онцгой

байдлын албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Дархан-Уул аймагт “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын дадлага, сургуулийг 2015 оны 04 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус сургуульд аймгийн гамшгаас хамгаалах

12 мэргэжлийн алба, гамшгаас хамгаалах 35 мэргэжлийн анги, төрийн болон мэргэжлийн 47 байгууллагын нийт 550 албан хаагч, 47 автомашин, 265 техник хэрэгсэлтэйгээр оролцож “Дүүрэн хангалттай” буюу 90,6%-тай “А” гэж үнэлэгдлээ.

4. “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД

ИРГЭДИЙН ОРОЛЦОО”-ӨДӨРЛӨГ

Дархан сумын иргэдийн дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэдийн оролцоо”

сэдэвтэй өдөрлөгийг аймгийн бүх багийн иргэдийн дунд зохион байгуулах төлөвлөгөө, удирдамж, хөтөлбөр, төсөв боловсруулан Засаг даргаар батлуулан ажиллалаа. Тус өдөрлөгт Дархан сумын 18 багийн 784 иргэн хамрагдаж болзошгүй аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед өөртөө болон нөхөртөө эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтаагуураар гал унтраах мэдлэг дадлагатай боллоо.

5. ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН СУРГАЛТ

Аврах гал унтраах 22, 54, 55-р ангиуд Дархан-Уул аймгийн хэмжээнд өндөр барилга байгууламж дахь болон ААНБ-ын Галын аюулгүй байдлыг хангуулах, Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед ажиллах мэргэжлийн ур

чадвар чадамжийг дээшлүүлэхэд анхаарч 109 ААНБ-ын обьектод 171 цагийн гал унтраах тактик, тархалтын сургуулийг зохион байгуулахад нийт 2452 ажилтан албан хаагч хамрагдсан байна.

Page 10: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Ontsgoi-medee-sonin-7.pdf · байна. Өдөр бүр, цаг тутамд

102015 оны арваннэгдүгээр сар №07 (007)

Зөвлөгөө Сэргийлнэ, аварна, тусалнаОнцгой мэдээ

ЗӨВ ХУВЦАСЛАХ ДҮРЭМБүсгүй хүн бүр сайхан

харагдахыг хүсдэг. аны сонгож өмссөн хувцас боловсрол, зиндаа, мэргэжил, зан аашыг тань тодорхойлохоос гадна чухам хэн болохыг бусдад мэдээлж байдаг. Тиймээс биеийн хэлбэртээ тохирсон зөв хувцаслах нь маш чухал. Эмэгтэй хүний биеийг алиман, лийрэн, гүзээлзгэнэ, элсэн цаг, тэгш өнцөгт гэсэн ерөнхий 5 төрөлд хуваадаг.

АЛИМАН ХЭЛБЭР Ерөнхийдөө таны

биеийн хэлбэр сайн боловч цээжний дунд хэсгээрээ таргалдаг. Өөрөөр хэлбэл бэлхүүс байхгүй гэсэн үг. Гэхдээ ийм хэлбэрийн эмэгтэй гайхалтай хөх, бас хөлтэй байх нь элбэг тул тэдгээр давуу талдээрээ анхаарч, бэлхүүс хэсгээ тодотгохгүй байх хувцас сонгох нь зөв. Урт, шулуун цамц, даашинз, хэлхгэр, суудал намтай өмд, хуниастай жинс зохимжтой. Учир нь гэдэсний хэсэг далдлагдсанаар биеийг өөгүй харагдуулна. Мөн хуниастай урт даашинзууд, цээжээ ил гарсан даашинз өмсвөл тохиромжтой. Богино цамц, хүрэм, давхарласан юбка, нарийн өмд, бүстэй, бэлхүүс барьсан дашинзаас татгалзах хэрэгтэй.

ЛИЙРЭН ХЭЛБЭР Ихэнхдээ гуя ташаа

хэсгээрээ том хүүхнүүд лийрэн хэлбэртэйд ордог. Аль болох гэгээтэй өнгөтэй цамцыг сонгох хэрэгтэй. Үүнээс гадна цамц тань том зах, эсвэл том энгэртэй, эсвэл том ханцуйтай байвал таныг сайхан харагдуулж чадна. А хэлбэртэй даашинзууд мэдээж таны гуя ташаа хэсгийг халхалж чадна. Мөн цээжин хэсгээрээ нилээд их чимэглэлтэй даашинз хүмүүсийн анхаарлыг таны ташаа хэсэгт бус харин цээжин хэсэгдээр тань хандуулах учир өмсөхөд тохиромжтой. Өмдний хувьд энгийн загвартай, хар бараан өнгийг сонгоорой.. Харин шулуун буюу харандаан юбка, бариу болон нарийн, хуниастай даашинз, нарийн жинс болон олон халаастай өмднөөс татгалзах хэрэгтэй.

ГҮЗЭЭЛЗГЭНЭ ХЭЛБЭРГүзээлзгэнэ хэлбэрийн

биетэй эмэгтэйчүүд ихэнхдээ өргөн мөртэй, том хөхтэй байдгаас биеийн доод хэсэг нь жижиг болж харагддаг. Өргөн мөр нь заримдаа эрэгтэй хүн шиг харагдуулах тохиодол байдаг ч хувцасаар үүнийг төвөггүйхэн засаж болдог байна. Хэрвээ та гүзээлзгэнэ хэлбэрийн биетэй бол доошоо өргөн хэлбэрийн юбка, тарпиз хэлбэрийн өмд өмсвөл таныг жинхэнэ сайхан харагдуулж чадна. Өргөн, хуниастай өмднүүд ч сайхан зохицно. Мөн гуя ташаа хэсгээрээ олон карматай өмд таны биеийн доод хэсгийг өргөн болгож харагдуулах тул тохиромжтой. Сонгосон өмдөө тод,

гэгээтэй өнгөтэй байлгахыг хичээгээрэй. Цээжин хэсэг нь энгийн, хормой нь хуниастай даашинзууд үнэхээр гайхалтай харагдуулна. Мөн нарийн дааншинз нь таны энгэр хэсгийг нарийхан болгож харагдуулах юм. Харин мөргүй болон хэт нарийн даашинзнаас хэзээд татгалз. Эс тэгвээс таныг жинхэнэ том болж харагдах болно шүү. Мөрөвч, нарийн өмд бол яагаад ч өмсөж болохгүй зүйлс. Конус хэлбэртэй, суудал өндөртэй өмд, хагас ханцуйтай

цамц огт хэрэггүй. Мөн шорт өмсөх нь таны хөлийг богино харагдуулана.

ЭЛСЭН ЦАГ ХЭЛБЭРЭлсэн цаг хэлбэрийн

биетэй бүсгүйчүүл хамгийн сайхан биетэйд тооцогддог. Тэд ихэнхдээ нарийхан бэлхүүстэй байдаг. Тэгэхээр аль болох биеийн галбираа харуулсан хувцас өмсөх нь зөв. Гэхдээ хэтрүүлвэл хэт дур булаам харагдах буюу бусдад буруу сэтгэгдэл төрүүлэхийг битгий мартаарай. Бэлхүүсээ харуулсан бүх хувцас сайхан харагдана. Тиймээс бүстэй цамц, V хэлбэрийн захтай болон мөргүй даашинз, нуруу ил гарсан бариу даашинз, тарпиз хэлбэрийн өмд сайхан зохино. Харин шулуун, бие бариагүй даашинз өмсөөд хэрэггүй. Хэрвээ энгэр хэсэг нь хэлхгэр бол доод хэсгээрээ бариу даашинзыг өмсөж болохгүй шүү

ТЭГШ ӨНЦӨГТ ХЭЛБЭРОлон бүсгүйчүүд ийм

төрлийн биеийн хэлбэрийг хүсдэг. Хэдий тэгш өнцөгт хэлбэртэй ч эрэгтэй хүний бие шиг харагддаггүй. Мөн таны биеэс хасах зүйл ч байхгүй. Харин зарим зүйлсийг нэмж болох юм. Үүнийг зөв хувцаслалтаар хийж болно. Пальто, цув өмсвөл бүстэйг сонгох хэрэгтэй. Энэ нь таныг илүү гоолиг, бэлхүүстэй харагдуулах болно. Ерөнхийдөө ийм биетэй хүмүүсийн бие шулуун байдаг учир даашинз сонгохдоо дээд доод хэсгээ тодотгосон

даашинзыг өмсөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бэлхүүсээрээ нарийн байх ёстой юм. Аль ч хэлбэрийн юбка, бүх төрлийн өмднүүд сайхан зохино.Тэр дундаа гуя, бөгс хэсгээрээ гоёл чимэглэлтэй бол илүү сайхан харагдана. Мөн нарийн өмд бол жинхэнэ танд зориулагдсан гэж болно. Гэхдээ суудал намтай өмд таны биеийг маш урт харагдуулах ба бэлхүүсийг тань гоолиг харагдуулахгүй. Мөн их хуниастай өмднөөс татгалзаарай.

ХÓВЦАСЛАЛТЫН АЛТАН ÄҮРЭМ

1.Богино юбкан дээр урт цамц өмсөх нь зөвхөн хөл нь тэгш бөгөөд нарийхан эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой харагдана. Урт хөлтэй болох нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл байдаг. Хэн ийм хөлийг хүсэхгүй байх билээ. Гэвч ийм эмэгтэйчүүд гутлаа сонгохдоо их анхаарах хэрэгтэй. Таны гутал том бол хөлийг чинь улам нарийхан харагдуулна.

2.Жижиг биетэй эмэгтэйчүүд том цүнх барих, үүргэвч үүрэх, зузаан ултай гутал өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй.

3.Өндөр туранхай эмэгтэйчүүд нарийхан хийцтэй платье юм уу юбкан дээр богино пальто өмсөх нь тохиромжгүй.

4.Өндөр өсгийт өмсөх нь зөв ч өсгийг 6 смээс хэтрүүлэхгүй байх нь тохиромжтой. Ер нь бол хөнгөн маягийн, нам өсгийтэй гутал сонгох нь илүү тохиромжтой. Мөн том ташаатай бол өргөн өмд өмсөх нь зохимжгүй.

5.Богино, өргөн хүзүүтэй эмэгтэй хүзүүний алчуур зүүх нь зохимжгүй. Ийм эмэгтэй хүзүүгээ ил гарган хүзүүний зүүлт зүүвэл илүү зохимжтой.

6.Ээмэгний хэлбэр нь зөвхөн нүүр царайны хэлбэрт тохирсон байхаас гадна үсний засалтад нийцсэн байвал зохино. Хэрэв бүсгүй та богино үстэй бол том хэмжээтэй, дугуй хэлбэртэй ээмэг тохирно. Харин урт унждаг ээмэг зохимжгүй.

Танд хэрэгтэй

7.Үсний богино тайралт нь гонзгой нүүртэй туранхайвтар бүсгүйчүүдэд тохиромжтой. Дугуй царайтай бол богино тайралт зохихгүй.

8.Гутал цүнх хоёрын өнгө заавал таарч байх ёстой. Энэ дүрэм хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй ч үнэн билээ. Хар цүнх дор бор гутал өмсвөл утгагүй харагдана.

9.Хувцас өмсөхдөө 3-аас дээш өнгөөр хослохгүй байх. Гурваас дээш өнгийг хослуулах нь нүдэнд тээртэй, эмх

замбраагүй харагддаг. 10.Алт болон мөнгийг

хольж зүүх хэрэггүй. Огт зохицолгүй харагддагаас гадна энэ хоёр металлын энерги нь зөрчилддөг.

11.Хоёр өөр өнгийн жинс зохицохгүй Нэг нь хэт бараан нөгөө нь цайвар өнгийн жинсэн материал нь зохицдоггүй.

12.Цагаан өнгийг зөвхөн зун эсвэл өвөл өмс.

13.Олон төрлийн хээг нэг дор битгий хослуул

14.Чухал уулзалт эсвэл ажил дээрээ хөл ил гарсан гутал битгий өмс. Заавал шилэн трико өмсөж байх нь соёлтой байдлын шинж

15.Хурц нарийн өсгий таныг хөлийг илүү нарийн, шулуун харагдуулдаг.

16.Бие галбиржуулагч өмсөж занш. Таны илүүдэл мах, харвинг сайтар нууж чадна.

17.Нэг өнгийн хувцас өмс. Цамц, өмд, юбка нэг өнгөтэй байлгах, тэр дундаа хар өнгөтэй байвал таныг гоолиг бас өндөр харагдуулана.

18.Биендээ таарсан дотуур хувцас сонго. Зөв дотуур хүний жинхэнэ бие галбирыг гаргадаг бол буруу сонгосон дотуур хувцас бие эвгүй болж харагдахад хүргэдэг.

19.Яг өөрт таарсан хувцасаа сонго. Зарим хүмүүс хувцас сонгохдоо тарганаасаа ичиж буруу сонголт хийх нь олон байдаг. Үнэндээ багадсан хувцас өмсөх нь таныг улам хүнд, том харагдуулах болно гэдгийг сана.

“СУРГУУЛИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ

БУУРУУЛАХ, ДАВАН ТУУЛАХ ЧАДАВХИЙГ

БЭХЖҮҮЛЭХ”ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ

БАЙНА

Орхон аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага хамтран Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Сургуулийн гамшгийн эрсдлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэх” төслийг Баян-Өндөр сумын хоёр, Жаргалант сумын нэг сургуульд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн хүрээнд: -Сургуулийн гамшгийн

эрсдэлийг бууруулах, сурагчид, багш, ажилчдыг осол гэмтэлд өртөж хохирол үүсэхээс сэргийлэх

-Сургуулиудын гамшгийн менежментийг сайжруулах

-Боловсролын салбарт гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхийг сайжруулах замаар цогц аюулгүй сургуулийн чиг хандлагыг тогтоох

-Суралцах аюулгүй орчин бүрдүүлэхтэй холбоотой стандарт дүрэм, журам, багш ажилчдыг сургах сургалтын багц гаргах

-Гамшгийн эрсдэлийг бууруулахад ахлах ангийн хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх

-Гамшиг, эрсдэлийн тухай ойлголт, ухагдахууныг сурагчдад ойлгуулах

-Сургуулиудын бэлэн байдлын төлөвлөгөөг сайжруулах

-Өсвөрийн аврагчдыг бий болгох, клубын системээр ажиллуулах, ажлын танхимыг байгуулах

-Гамшгийн үед хариу арга хэмжээ авах чадамжийг нэмэгдүүлэх нөхцөлүүдийг хангах зорилго агуулж байна.

Дээрх чиглэлүүдийг хэрэгжүүлэн ажиллахад шаардлагатай санхүүжилтийг “Дэлхийн зөн” олон улсын байгууллага шийдвэрлэсэн. Төсөлд хамрагдсан Орхон аймгийн гурван сургуульд 149 сая төгрөгний санхүүжилт хийхээс сургууль тус бүрт Гамшгийн эрсдэлийг бууруулах танхимыг бүрэн тохижуулж, сургалтын 54 ширээ 108 сандал, иж бүрэн гурван компьютер, проектор, дэлгэц, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хэрэгсэл, өсвөрийн аврагчдын сургалтын орчин, материаллаг баазыг байгуулах зэрэг үйл ажиллагаанд 32,6 сая төгрөгийн хөрөнгө оруулж, үр дүнгээ тооцон ажиллаж байна.

Page 11: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Ontsgoi-medee-sonin-7.pdf · байна. Өдөр бүр, цаг тутамд

Онцгой мэдээ 112015 оны арваннэгдүээр сар №07 (007)

ЭНТЕРТАЙНМЕНТСэргийлнэ, аварна, тусална

ФАРРЕЛЛ УИЛЬЯМС: Да Винчи Мона Лизаг яаж харж байсан, миний бүх уран бүтээл тэгж л эхэлдэг

Фаррелл Уильямс. Магадгүй энэ нэр бидний олонхийн танил биш байж болох юм. Гэхдээ “Despicable Me” буюу манайд “Сарыг хулгайлах төлөвлөгөө” хэмээн орчуулагдсан хүүхэлдэйн киноны дуу болох “Happy” дууны эзэн гэвэл хамаагүй танил байж болох юм. Үнэндээ хориод настай залуу уран бүтээлч шиг харагдаж байгаа ч тэрээр хөгжмийн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа чадварлаг уран бүтээлч. Өдгөө 42 настай тэрээр Бритни Спирсийн “I’m a Slave for You” хит дуу, Шакирагийн “Did It Again”, Busta Rhymes, Jay-Z, Мадонна гээд уран бүтээлчдийн оргил үеийн хит дууг продюсерлож байсан юм. “R&B”, хип хоп хөгжмийн салбарын шилдэг продюсер, шинэ үеийн хөгжмийн тодорхойлогч хэмээн нэрлэгддэг тэрээр саяхнаас өөрийн хөгжмийн соло карьераа эхлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэрээр өмнө нь хит дуунуудыг продюсерлож, уран бүтээлчдийн “ард” байдаг байсан бол одоо түүний ээлж бололтой. Фаррелл Уильямс хөгжмийн хамгийн алдартай Грэммийн шагналын долоон удаагийн эзэн бөгөөд түүний зохиосон болоод дуулсан дуунууд биллбордын эхний байруудад байнга шахуу жагсч байдаг билээ. Хөгжмийн бизнесээс гадна загварын бизнес эрхэлдэг. Түүний загварын хэв маяг залуучуудын дунд алдартай болоод байгаа юм. Тэрээр өөрийн хоёрдахь бие даасан цомог болох “Girl”-д багтсан “Freedom” дууныхаа клипийг саяхан олон нийтэд хүргэсэн юм. Мөн тэрээр АНУ-ын Voice шоуны шүүгчээр ажиллаж байгаа билээ. Түүний “CNN”-д өгсөн ярилцлагаас хүргэж байна.

-Таныг шинэ уран бүтээлээ олон нийтэд хүргэж байгаа гэж сонслоо. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Би өөрийн “Girl” цомогт багтсан “Freedom” дуугаа дүрсжүүлэн олон нийтэд цацаж байна. Энэ дуу бол дотоод эрч хүчээ ашигла, ертөнц дээр гайхалтай зүйл олон гэдгийг илэрхийлсэн уран бүтээл болсон.

-Та маш олон алдартай уран бүтээлчид тэр дундаа дуучин, хөгжимчидтэй ажиллаж байсан. Тэдний зарим нь таныг өвөрмөц дүрслэлтэй, онцгой чадвартай хэмээн тодорхойлсон байсан.

-Би бол хөгжмийн үнэнч шүтэн бишрэгч. Тиймээс би аливаа зүйлийг шүтэн бишрэгч талаас нь хийдэг. Зарим хүн энэ наран дор шинэ зүйл юу ч алга гэж хэлдэг. Харин би бол дэлхийн хаа нэгтэй байдаг шинэ зүйлийг биш

миний дотор зөн совингоор орж ирдэг шинэ зүйлсийг л сонсохыг хичээдэг. Ерөнхийдөө хүнээс шинэ зүйл хүлээлгүй өөрийн дотор байгаа шинэ зүйлийг л олохыг боддог. Хүмүүстэй хамтран ажиллахдаа зөвхөн өөрийнхөөрөө байж, өөрийн бие хүнийг мэдрэх, түүнийгээ надад ойлгуулах орчинг бий болгохыг хичээдэг. Тэдэнтэй хамт тэдний гүн рүү нь орж хэний ч өмнө сонирхож байгаагүй сонирхолтой талыг гаргахыг хичээдэг. Урьд өмнө, хэний ч сонсож байгаагүй зүйлийг олно гэдэг хамгийн чухал.

-Удаан хамт ажилласан уран бүтээлчдээс шинэ талыг нь олно гэдэг хэцүү шүү дээ.

-Чад Хюго бид хоёр маш олон алдартантай ажиллаж байсан. Бид тэр хүмүүстэй нэг өрөөнд хамт байгаадаа маш их бахархдаг, хүндэлдэг. “Хөөх хараач. Тэр Жэй Зи байна. Busta Rhymes байна шүү дээ” гээд л. Одоо ч бид яг л ийм хэвээрээ. Уран бүтээлчидтэй өдөр бүр шинээр танилцдаг. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллаж байгаа хүмүүсээ мэдэрч, хүндэлж чадвал тэд ч эргүүлээд тийм хэмжээний хүндэтгэл өгдөг. Би студид орж ирж буй хүмүүсийн гурван зүйлийг хамгийн түрүүнд хардаг. Нэгдүгээрт, тэд юу хүсч байгааг. Мөн тухайн уран бүтээлчийн энерги. Гуравдугаарт, тэдний хоолойны сонирхолтой талыг олж харахыг хичээдэг. Энэ гурван зүйлийг ажиглаад л тухайн хүний хоолой ингэж сонсогдож байна, ийм дуу дуулбал тохирно гэж хэлдэг. Ингэж ойлголцоод л шинэ дуу бүтдэг.

-Таныг өдөөх ямар нэг зүйл байдаг нь гарцаагүй. Юу танд эрч хүч өгдөг вэ?

-Би ийм зүйл л хийх ёстой гээд өөрийгөө хайрцаглачихаар би юу ч хийж чаддаггүй. Тиймээс дотоод мэдрэмж маань л миний эрч хүч юм болов уу. Би өмнө нь нэг сэтгүүл дээрээс “Pixar” студийн ерөнхийлөгчийн ярилцлагыг уншиж байсан юм. Түүний ярилцлагаас “Pixar”студид бүх ажилчны санааг хэрэгжүүлнэ гэх бодлого байдгийг мэдэж авсан. Ямар нэг санаа байхгүй байна гэдэг хамгийн муу зүйл. Тиймээс муу ч хамаагүй санаа л гаргаж байх хэрэгтэй. Хэрэгжүүлээд бүтэхгүй бол тэр л биз. Үүний дараа илүү сайхан санаа орж ирнэ шүү дээ. Үүнтэй ижил би зүгээр л төгөлдөр хуурынхаа ард суугаад, юу ч хамаагүй тоглож л байдаг. Ингэснээр би хөгжимд улам хайртай болж надаас шинэ хөгжим урсан гарч байдаг.

-Тэгэхээр ямар нэг зүйлд баригдалгүй өөрийгөө чөлөөлөх ёстой гэж үү?

-Тийм ээ. Эйнштейн хэлсэн байдаг шүү дээ. Ямар нэг зүйлийг үнэхээр хийхийг хүсэх тусмаа би түүнийг ажил алба мэт хүлээж авахаа больдог гэж.

-Хэн нэгний авьяасыг олон нийтэд таниулдаг хүн нь таныхаар хэн бэ?

-Мэдээж энэ бол хэвлэл мэдээллийнхэн. Мэдээллийн хэрэгс-лүүд бидний хийж буй ажлыг “галлаж” бусдад хүргэдэг шүү дээ.

-Тэгвэл таны үүрэг юу болж таарах вэ?

-Би бол продюсер. Хөгжимчин. Миний ажил бол Да Винчи Мона Лизаг зурахдаа түүн рүү харж байсантай адил уран бүтээлчидтэй ажиллахдаа тэдний сонирхолтой өнцөг, дүр төрхийг олж харах.

Уран бүтээлчийн онцгой өнцгийн талаар яривал урт түүх болно л доо. Товчхондоо миний үүрэг бол хөгжим, дуучин хоёрыг холбох юмуу даа.

-Хөгжим, дуучин хоёрыг холбох явцад танд онцгой сэтгэгдэл төрүүлж байсан уран бүтээлчдээс нэрлээч гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Хөгжим гэдэг бол дуугаар дотоод илэрхийллээ гаргах тийм л зүйл. Ээж тань ямар учраас чамд хоол хийж өгдөг билээ. Мэдээж чамайг өлсгөхгүй, эрүүл байгаасай гэсэндээ. Ээжийн хийсэн хоол ямар ч рестораны үнэтэй хоолноос илүү гоё амттай байдаг шүү дээ. Яагаад гэвэл тэр хоолонд жинхэнэ зүрх сэтгэл шингэсэн байдаг. Хөгжмийн зах зээл үүнтэй л адил. Хэн зүрх сэтгэлээсээ дуулж чадна тэр хүний уран бүтээл бусдад хүрдэг. Мэдээж бүх уран бүтээлч хүнд хүргэх үүднээс дуугаа дуулдаг. Гэхдээ бүх уран бүтээлдээ өөрийн сэтгэл зүрхээ зориулж чаддаг уран бүтээлчид ховор гэж би хэлнэ. Онцгой сэтгэгдэл төрүүлсэн уран бүтээлч гэвэл би Жэй Зиг нэрлэнэ. Жэй Зитэй ажиллахад тэр хэзээ ч өөр ямар нэг үйлдэл, хүнд сатаардаггүй. Тэр маш сайн анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Бас Бейонси байна. Өөрийгөө дайчилж чаддаг гайхалтай хөдөлмөрч бүсгүй. Тэр бол хатан зөгий. Бейонси ямар нэг зүйл хийхийг хүссэн л бол заавал хийдэг. Энэ нь миний арга барилтай маш сайн тохирдог учраас бид гар нийлдэг. Тийм дайчин учраас л “Хатан зөгий” хүмүүст гайхалтай “бал” хүртээдэг байх. Энд бас би Аделийг нэрлэмээр байна. Түүний ирэх долоо хоногт худалдаанд гарах “Venus” цомог дээр бид хамтран ажилласан юм. Адельтай анх уулзахад “За залуус аа, надад өдөрт 20 минутын л зав гарна” гэж байсан. Энэ маш бага хугацаа мэт сонсогдож байгаа ч тэр 20, 30 минутанд Адель өөрийгөө бүрэн дайчилж чаддаг. Үнэхээр гайхалтай уран бүтээлч. Энэ мэдээж түүний хүүтэй холбоотой байх. Адель сайн ээж байхыг хүсдэг. Гэхдээ цагаа үнэхээр үр бүтээлтэй хуваарилж чаддагийг нь хараад би үнэхээр биширсэн.

-Бейонси, Жэй Зи, Адель, бас өөрийн уран бүтээл гээд л. Та энэ бүхнийг яаж амжуулж байна аа. Би таны цагийн хуваарийг сонирхож болох уу?

-Нийгмийн амьдралд оролцох ямар ч зав байхгүй. Ингээд л болоо. Гэлээ гээд би тайван байна, би дуртай зүйлээ хийж байна. Энэ л хангалттай.

-Амжилтад хүрэх гол үндэс нь таныхаар?

-Таны сонгосон салбарт

болж байгаа бүхий л үйл явдал, чиг хандлагын талаар үргэлж мэдээлэлтэй байх. Хамгийн гол нь өөрийнхөө хүчинд итгэх хэрэгтэй.

-Та 42 настай хэрнээ 27-той залуу шиг л харагдах юм. Үүний нууц нь юу вэ?

-Энэ миний сониуч зантай л холбоотой байх. Сониуч байна гэдэг оюун санаа нь үргэлж залуу байна л гэсэн үг.

-Та эцэг хүний хувьд хүүхдийнхээ боловсролын төлөө юу хийхийг хүсдэг вэ?

-Би энэ талаар тийм нарийн мэдээлэлтэй байхыг хүсдэггүй. Хүүхэд тийм байх ёстой гэх заавраар хүүхдээ хүмүүжүүлэхийг хүсдэггүй. Бидний л нэгэн адил хүүхэд өөрөө бүхнийг харж, сонсож, өөрт тохиолдсон зүйлсээсээ туршлага сууж байг л дээ. Тиймээс би энэ бүхнийг урьдчилан зааж, түүнийг тийм хүн болох ёстой гэх нь утгагүй хэрэг. Хүүхэд өсгөх цорын ганц дүрэм бол зөн совин. Өөрийн зөн совингоороо л хүүхдээ чиглүүлж өгөх хэрэгтэй. Би зааж, сургах гээгүй чиглүүлэх гэснийг анзаарсан байх.

Шүршүүрт орж байхад, онгоцонд явж байхад, гүйж байхад миний уран сэтгэмж ажиллаж эхэлдэг. Энэ чинь л бэлэг шүү дээ. Нэг ёсондоо хүн ганцаараа байхдаа л өөрийгөө сонсож, мэдэрдэг. Чарли Браун хүүхэлдэйн кинон дээр томчуудын яриа “ва ва ва ва” гээд юу хэлж байгаа нь ойлгогдохгүй сонсогддог шүү дээ. Түүнтэй ижил ирээдүйн тань талаар бусдын хэлж байгаа зүйл яг л тийм сонсогдох ёстой.

Чиний ирээдүй өөрийн тань цээжинд л явьж байх ёстой. Энэ нь миний явах ёстой зам гэсэн үг биш. Хүн өөрөө өөрийгөө л сонсдог байх ёстой. Ингэж байж л дараагийн суут зохиолч, шилдэг барилга бий болно шүү дээ. Хүүхдээ агуу байлгахыг хүсч байвал тэдэнд өөртэйгөө, өөрөөрөө байх боломжийг олгох хэрэгтэй. Төгс хүн л хүүхдэдээ өөрийн амьдралын замыг зааж сургадаг гэж би боддог. Заах биш чиглүүлэхэд л болно.Би төгс биш хүн. Төгсөөс маш хол хүн. Би амьдралаас суралцаж л байна. Тиймээс би хүүхдээ зөв чиглүүлэхийг л хичээдэг.

-Таны юугаа ч зориулж чадах тэр зүйл тань юу вэ?

-Гэр бүл. Гэр бүл гэдэг чинь гайхалтай шүү дээ. Миний гэр бүл бол намайг хүн гэдгийг, амьд байгааг мэдрүүлдэг тэр аз жаргалтай мэдрэмжүүдийн нийлбэр. Би хүүдээ, эхнэртээ, найзууддаа, гэр бүлийнхэндээ хайртай. Би ажлын хэнээтэй байлаа гээд бүх зүйлийг авч чадахгүй шүү дээ.

Одод ярьж байна

Page 12: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Ontsgoi-medee-sonin-7.pdf · байна. Өдөр бүр, цаг тутамд

2015 оны арваннэгдүгээр сар №07 (007)

TIME OUT Сэргийлнэ, аварна, тусална

Зураг түүх өгүүлнэЭзэнтэй онигоо

Сонины зөвлөл:

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр

Гамшиг, гал түймрээс хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн С.Баатарсүрэн

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, Онцгой байдлын дэслэгч Б.Оюун-Эрдэнэ

Эхийг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас

урьдчилан сэргийлэх газраас бэлтгэв.

ХАЯГ:Монгол улс,

Улаанбаатар-210644Сүхбаатар дүүрэг,

Партизаны гудамж-6Утас: 976-11-262073, Факс: 976-11-324977

Веб хуудас: www.nema.gov.mn

Онцгой мэдээ

12 Онцгой мэдээ

Гутлынхаа хэмжээг тодорхойлохын тулд хатуу гадаргуу дээр цаас дэлгэн хөлөө тавьж, тавхайгаа тойруулан харандаагаар зураад уртыг нь хэмжинэ.

Доорх хүснэгтээс гутлынхаа хэмжээгээ тодорхойлоорой.

Жишээ нь та эрэгтэй хүн бөгөөд хөлийн тавхайн урт 26 см бол таны гутлын хэмжээ 42, америк улсад үйлдвэрлэсэн гутал 9, хятад улсынх бол 44 таарна. Хэрэв тавхайн уртын хэмжээ нь хүснэгтэнд байгаа хоёр

тооны дунд таараад байгаа бол эсвэл зүүн, баруун хөлний хэмжээ адилгүй бол аль их тоог нь сонгоно.

Та хувцасныхаа хэмжээг мэдэх үү? Зөвлөгөө

Хамгийн чийрэг нь Д.Намсрай дарга АРХАНГАЙ

Жолооч Дамбадаржаа бүтэн сайн өдөр жижүүрт гарах гээд өглөө эрт эхнэр хүүхдүүддээ цай чанаж орхих гээд л гал түлээд цайгаа чанаад сууж байтал гэнэт буу дуугарах шиг болоод хэвлий руу нь халуу оргиод үмхий үнэртэж гэнэ. Мань эр өөрийгөө буудуулчлаа хэмээн сандарч гэрийхэнийгээ дуудаж сандралдтал өвөрт нь байсан асаагуур халалтаас дэлбэрсэн байв.

* * * д/ч Ш.Эрдэнэбаяр Хангайн бүс урлагийн их наадмын тэмцээнд

буриад дуу дуулахаар бэлтгэж байгаад Хөгжимт драмын театрын тайзны ард дуулж байж. Тэгсэн театрын найруулагч Дэмчиг багш тайзны ард юун согтуу хүн орчихсон юм, гарга гэж орилсон гэдэг.

* * * БАЯНХОНГОР

Хэлтсийн шигшээ багийн тамирчид өглөөний гүйлтээсээ буцаж явтал нэг туулайн бүжин турба руу зугтаад орчихыг харжээ. Турба руу дэд ахлагч Тэгшээг тонгойн харж байх зуур нөгөө үзүүрээс нь нэг нь архиртал мань хүн огло харайн ий... архирч байна гэсэн гэдэг.

* * * Онцгой байдлын хурандаа Д.Амаржаргал нэг удаа айлын

найран дээр “Хөөрхөн борлог”-ийг “Çавхан гол” дууны аяар дуулжээ. Хажууд нь байсан ахлах ахлагч С.Батцэнгэл дарга аа ая нь арай л бишээ гэтэл тийм байхаа нэг л эвгүй байсан юм гэжээ. Харин дараа нь наргиан болгон дарга ингэж дуулсан гээд дуулах гэтэл нэг ч хүн дуулж чадаагүй гэдэг, ховорхон авьяас шүү.

Цасан шуурганаар Говь-Алтай 2010 он

ЭРЭГТЭЙ ГУТЛЫН ХЭМЖЭЭ

Солонгос улсад үйлдвэрлэсэн гутлын хэмжээ 240, 245, 250 гэсэн байдаг нь хөлийн тавхайн уртын хэмжээг миллиметрээр илэрхийлж байгаа юм.

Зарим гуталд хөлийн тавхайн өргөний хэмжээг тэмдэглэх нь бий. Эдгээр тэмдэглэгээ нь:

B - Нарийхан тавхайD - Дунд зэргийн буюу стандарт тавхайЕЕ - Өргөн тавхайтай хүнд таарна гэсэн үг юм.

ЭМЭГТЭЙ ГУТЛЫН ХЭМЖЭЭ

Өмнөх дугаарт малгай, цамц, бээлийний хэмжээний тухай өгүүлсэн бол энэ удаа гутлынхаа хэмжээг хэрхэн тодорхойлох талаар зөвлөе.

ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээ, инновацийн нэгжийн ажилтан, онцгой байдлын ахмад А.АРИУНБИЛЭГ