21
Дэд бүтцийн сайдын 2001 оны 190-р тушаалын хавсралт БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ТӨЛӨВЛӨХ НОРМ БА ДҮРЭМ БНбД 31-01-01 Албан ёсны хэвлэл МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ЯАМ Улаанбаатар хот 2001 он Монгол Улсын Дэд Бүтцийн Яам Барилгын норм ба дүрэм БНбД 31-01-01 Орон сууцны барилга Housing buildings СНиП 2.08.01-89*-ийн оронд мөрдөнө Энэхүү норм дүрмийг 25 хүртэл давхар орон сууцны барилгын зураг төсөл зохиоход мөрдөнө. Тайлбар: Нийтийн байр, тахир дутуу болон өндөр настан иргэдийн орон сууцны барилгын зураг төсөл зохиоход мөн нэгэн адил баримтална. Орон сууцны барилгын зураг төсөл зохиоход ("Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт" БНбД 2.01.01-93-ийн 28 дугаар зураг) баримтлах уур амьсгалын үзүүлэлтийг нэгдүгээр хавсралт ёсоор, орон сууц, нийтийн байрны сууцны талбай, нийт талбай, өрөө тасалгааны талбай, барилгын эзлэхүүн, барилгажих талбай, барилгын давхрыг тооцох дүрмийг хоёрдугаар хавсралт ёсоор, орон сууцны барилгын цахилгаан шатны тоо, даац ба хурдыг гуравдугаар хавсралт ёсоор тус тус төлөвлөнө. 1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ Орон сууцны ариун цэвэр-эрүүл ахуйн шаардлага болон нарны гэрэлтүүлэг, тусгалын хамаарал 1.1. Орон сууцны барилгын сууцны өрөөний өндрийн доод хязгаар 2.5 м, харин уур амьсгалын I, IIIA бүсэд өндөр нь 2.7 м байна. Орон сууцны барилгад байх нийтийн зориулалтын чиглэлээр ашиглах өрөөний давхрын өндрийн доод хязгаар 2.8 м, харин уур амьсгалын I, II бүсэд өндөр нь 3.0 м, III, IV бүсэд 3.2 м байвал зохино. Адрын давхарт байрлах сууцны өрөө болон гал тогооны өрөөний өндөр тухайн давхрын нийт талбайн 50 хувиас багагүй хэсэгт харьцангуй намхан өндөртэй байж болно. 1.2. Нар тогтмол тусах өрөөний хэмжээг нэг, хоёр, гурван өрөө сууцанд нэг өрөөтэй тэнцэхээр, дөрөв, тав, зургаан өрөө сууцанд хоёр өрөөтэй тэнцэхээр тооцож төлөвлөнө. Нийтийн сууцны өрөөнүүдийн 60-аас доошгүй хувьд нар тогтмол тусч байхаар тооцож нарны секторын 70-220°-ын дагуу байрлуулан төлөвлөнө.

Legalinfo.mn - ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ НОРМ БА ДҮРЭМ

  • Upload
    otgoode

  • View
    643

  • Download
    22

Embed Size (px)

Citation preview

Дэд бүтцийн сайдын 2001 оны 190-р тушаалын хавсралт БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ТӨЛӨВЛӨХ НОРМ БА ДҮРЭМ

БНбД 31-01-01 Албан ёсны хэвлэл

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ЯАМ Улаанбаатар хот

2001 он

Монгол Улсын Дэд Бүтцийн Яам

Барилгын норм ба дүрэм

БНбД 31-01-01

Орон сууцны барилга Housing buildings

СНиП 2.08.01-89*-ийн оронд мөрдөнө

Энэхүү норм дүрмийг 25 хүртэл давхар орон сууцны барилгын зураг төсөл зохиоход мөрдөнө. Тайлбар: Нийтийн байр, тахир дутуу болон өндөр настан иргэдийн орон сууцны барилгын зураг төсөл зохиоход мөн нэгэн адил баримтална. Орон сууцны барилгын зураг төсөл зохиоход ("Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт" БНбД 2.01.01-93-ийн 28 дугаар зураг) баримтлах уур амьсгалын үзүүлэлтийг нэгдүгээр хавсралт ёсоор, орон сууц, нийтийн байрны сууцны талбай, нийт талбай, өрөө тасалгааны талбай, барилгын эзлэхүүн, барилгажих талбай, барилгын давхрыг тооцох дүрмийг хоёрдугаар хавсралт ёсоор, орон сууцны барилгын цахилгаан шатны тоо, даац ба хурдыг гуравдугаар хавсралт ёсоор тус тус төлөвлөнө.

1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ Орон сууцны ариун цэвэр-эрүүл ахуйн шаардлага болон нарны гэрэлтүүлэг,

тусгалын хамаарал 1.1. Орон сууцны барилгын сууцны өрөөний өндрийн доод хязгаар 2.5 м, харин уур амьсгалын I, IIIA бүсэд өндөр нь 2.7 м байна. Орон сууцны барилгад байх нийтийн зориулалтын чиглэлээр ашиглах өрөөний давхрын өндрийн доод хязгаар 2.8 м, харин уур амьсгалын I, II бүсэд өндөр нь 3.0 м, III, IV бүсэд 3.2 м байвал зохино. Адрын давхарт байрлах сууцны өрөө болон гал тогооны өрөөний өндөр тухайн давхрын нийт талбайн 50 хувиас багагүй хэсэгт харьцангуй намхан өндөртэй байж болно. 1.2. Нар тогтмол тусах өрөөний хэмжээг нэг, хоёр, гурван өрөө сууцанд нэг өрөөтэй тэнцэхээр, дөрөв, тав, зургаан өрөө сууцанд хоёр өрөөтэй тэнцэхээр тооцож төлөвлөнө. Нийтийн сууцны өрөөнүүдийн 60-аас доошгүй хувьд нар тогтмол тусч байхаар тооцож нарны секторын 70-220°-ын дагуу байрлуулан төлөвлөнө.

1.3. Хонгилын зохион байгуулалттай төлөвлөх орон сууцны барилгын сууцны өрөө, гал тогоо, ариутгах татуургагүй ариун цэврийн өрөө, гонх (айлын сууцны шууд орцноос бусад) шатны талбай, үндсэн хонгил болон өндөр настан, тахир дутуу иргэд амьдрах сууцны өрөө, нийтийн сууцны олон нийтийн ажлын зориулалттай өрөө тасалгаа, байгалийн гэрэлтүүлгээр хангагдсан байх ёстой. Байгалийн гэрэлтүүлгийг Байгалийн ба зохиомол гэрэлтүүлгийн норм ба дүрмийн шаардлагын дагуу төлөвлөнө. Бүх төрлийн орон сууцны барилгын сууцны өрөө, гал тогооны өрөөнд байгалийн гэрэл тусах цонхны нүхний талбайн доод хязгаар тухайн өрөөний шалны нийт талбайн 1:8-иас багагүй байх ёстой. Харин адрын давхрын цонхны нүхний талбай 1:10 байхыг зөвшөөрнө. Барилгын хонгилын урт нь нэг төгсгөлдөө цонхтой бол 24 м, хоёр төгсгөлдөө цонхтой бол 48 м-ээс илүүгүй байна. Хоёр карманы хоорондын зай 24 м-ээс, хонгилын төгсгөлийн цонхноос гэрлийн зарман хүртэлх зай 30 м-ээс илүүгүй байна. Гэрлийн карманы өргөн нь гүнийхээ тэн хагасаас багагүй байна. Энэ хэмжээнд хонгилын өргөн хамаарахгүй. Хоёр талын хонгилын урт нь 12 м хүртэл бол шатны хонгилоор гэрэл тусах карманыг орлуулж болно. Тайлбар: 1. Нийтийн сууцны ниш болон цахилгаан зуух, агааржуулалтын татах системээр тоноглосон нэг өрөө сууцны гал тогоог байгалийн гэрэл тусахааргүй төлөвлөж болно. 2. Орон сууцны барилгын дуу чимээний зөвшөөрөгдөх хэмжээг холбогдох норм дүрмийн дагуу төлөвлөнө. 1.4. Уур амьсгалын III бүсэд барих орон сууцны барилгын байгалийн гэрэлтүүлгээр хангагдах ёстой өрөөнд тотгон гэгээвч эсвэл салхивч төлөвлөнө. Харин уур амьсгалын IV бүсэд барих сууцны барилгад нэвт буюу булангаас агааржуулах салхивчийн систем эсвэл агааржуулалтын сорох босоо суваг төлөвлөнө. Мөн уур амьсгалын энэ бүсэд барих орон сууцны хувьд залгаж байрлах нэг буюу хоёр өрөө сууцны агааржуулалтыг шатны хонгилоор нь эсвэл агааржуулалтын бусад өрөөгөөр дамжихаар төлөвлөж болно. Ийм нөхцөлд үндсэн хонгилын урт нь 24 м –ээс ихгүй байна. 1.5. Сууцны барилга барихаар төлөвлөж буй бүс нутгийн хамгийн дулаан үеийн агаарын дундаж температур +21оС, түүнээс дээш бол айлын сууцны, гал тогооны өрөөний цонх болон Монголын нарны картын Б секторын буюу (өргөргийн 200-290оС-ын зовхист) говийн бүсэд барих айлын сууцны тагт, лоджинд нарнаас хамгаалах хаалт төлөвлөхийг зөвшөөрнө. Гал тэсвэршилтийн I, II зэрэгтэй тав, түүнээс олон давхар барилгад байх нарны хаалтыг шатдаггүй материалаар хийх ёстой. Харин дан олон хоёр давхар барилгын нарны хаалтыг ногоон суулгамлаар орлуулж болно. 1.6. Дээрээсээ агааржуулах системтэй төлөвлөснөөс бусад шатны хонгилыг тухайн хонгилын гадна ханын цонхоор агааржуулахаар төлөвлөнө. Шатны хонгилын агааржуулалтын цонхны нүхний хэмжээ 1.2 ам/м-ээс багагүй байх ёстой. 1.7. Гурав, түүнээс олон давхрын барилгын лоджи, тагтны хаалтыг галд шатдаггүй материалаар хийнэ. Барилгын гадна шат руу гарах аврах зам болон ашиглагдах тагт, лоджийг шиллэхийг хориглоно. Барилгын давхар гал тэсвэршилтийн зэрэг.

1.8. Барилгын давхар болон уртыг барилгажилтын зураг төслөөр тодорхойлно. Газар хөдлөлттэй барих орон сууцны барилын давхар болон уртын хэмжээг газар хөдлөлтийн норм дүрмийн дагуу төлөвлөнө. Орон сууцны барилгыг зургийн даалгаврыг үндэслэн цутгамал каркасан бүтээцээр төлөвлөж болно. Өндөр настан хүмүүс амьдрах айлын сууцны барилгын давхрын дээд хязгаар 9, тахир дутуу иргэдийн амьдрах сууцны байшингийн давхрын дээд хязгаар 5 байна. Орон сууцны ердийн барилгад амьдрах тахир дутуу иргэдийн айлын сууцыг зөвхөн нэгдүгээр давхарт байрлуулан төлөвлөнө. 1.9. Барилгаар нэвт гарах гарцын өргөн 3.5 м-ээс багагүй, өндөр нь 4.25 м-ээс доошгүй байвал зохино. Шатны хонгилоор дамжих нэвт гарц хоорондоо 100 м-ээс ихгүй зайд байх ёстой. 1.10. Барилгын гал тэсвэршилтийн зэрэг болон давхрын тооноос хамааралтай тогтоогдох галаас хамгаалах ханануудын хоорондох талбайн хэмжээг 1 дүгээр хүснэгтэд заасан ёсоор төлөвлөнө.

1 дүгээр хүснэгт

Барилгын гал тэсвэршилтийн

зэрэг

Давхрын тоо

Талбайн хэмжээ, ам/м-ээр

Галаас хамгаалах ханатай

Галаас хамгаалах ханагүй, болон галаас хамгаалах ханануудын хоорондох

талбай I 25 Хязгаар тогтоохгүй 2200* II 10 Мөн адил 2200* III 5 Мөн адил 1800 IV 1 2800 1400

* Адрын хөндийтэй барилгад хамаарна. Адрын хөндийгүй бол галаас хамгаалах хана төлөвлөхгүй. Тайлбар: 1. Гал тэсвэршилтийн Mil зэрэгтэй гурав, түүнээс олон давхар орон сууцны барилгын секц хоорондын даацын бус хана болон дурын давхартай барилгын үндсэн хонгил өрөө тасалгааг хооронд нь тусгаарлах хамар ханын гал тэсвэршилтийн зэрэг 0.75 ц-аас багагүй байх ёстой. 2. Өндөр настан, тахир дутуу иргэдийн орон сууцны барилгын гал тэсвэршилтийн зэргийн доод хязгаар-ll байх ёстой. Энд тухайлсан буюу шувуу нуруутай блокчилсон нэг давхар орон сууцны барилга хамаарахгүй. 3. Гал тэсвэршилтийн III, IV зэрэгтэй орон сууцны барилгын даацын ган бүтээцэн элементүүд болон тэдгээрийн зангилаанд, гэхдээ өрөөний халаалттай талын хэсэгт нь 4 мм-ээс багагүй зузаантай шатдаггүй материалаар галаас хамгаалах хаалт эсвэл галд тэсвэртэй түрхлэг хийх ёстой. Дээр дурьдсан нийтийн байр буюу айлын сууцны байшинг галаас хамгаалах 2 дугаар зэргийн ханаар тусгаарлан хоёр хоёроор нь хооронд нь блокчлон барихаар төлөвлөхийг зөвшөөрнө. 1.11. Гал тэсвэршилтийн III, IV зэрэгтэй каркас буюу бамбай бүтээцэн хийц бүхий хонгилын зохион байгуулалттай нийтийн сууцны барилгыг 400 ам/м-ээс ихгүй барилгажих талбайд зөвхөн нэг давхар барихаар тооцож төлөвлөнө. Харин гал тэсвэршилтийн III, IV зэрэгтэй, каркас буюу бамбай бүтээцтэй нэг,

хоёр давхар орон сууцны барилгын барилгажих талбайг 500 ам/м-ээс ихгүй байхаар төлөвлөж болно.

2 дугаар хүснэгт

Гал тэсвэршилтийн

зэрэг

Айлын сууц болон нийтийн сууцны өрөөний хаалганаас гарах хаалга хүртэлх зай, м

Шатны хонгил буюу гарах хаалганы хооронд

Гарах хаалганы дэргэдэх мухар хонгил буюу галерейн хооронд

I-II 40 25 III 30 20 IV 25 15

1.12. Айлын сууц хоорондын даацын бус хана, хамар ханын гал тэсвэршилтийн зэрэг 0.5 цагаас багагүй, түүний гал тархалтын туйл 0 байх ёстой. Гал тэсвэршилтийн III зэрэгтэй барилга дахь айлын сууц хоорондын хамар ханын гал тархалтын хязгаар 40 см хүртэл байж болно. Гал тэсвэршилтийн аль ч зэрэгтэй бүх төрлийн орон сууцны барилгуудын өрөө хоорондын хамар ханыг (шүүгээ, угсарч эвхдэг хөдөлгөөнт хана, хаалганы нүх) талбайн галын тээцийг нэмэгдүүлэхгүй, аврах зам гарцад саад учруулахгүй хийцтэй материалаар хийхийг зөвшөөрнө. Гал тэсвэршилтийн I-III зэрэгтэй адрын хучилтын даацын бүтээц болон секц хоорондын хамар ханын гал тэсвэршилт 0.75 цагаас багагүй байх ёстой. Энд адрын хучилтын тулгуур, сараалжин бүтээц хамаарахгүй. Сууцны барилгад1 ашиглагдах модон бүтээцэд бусад бүтээцүүдийн нэгэн адил гал тэсвэршилтийн хамгаалалт, уусмал шингээсэн түрхлэг заавал хийх ёстой. 1.13. Орон сууцанд залгаж барих өргөтгөлийн халаалтгүй барилгын гал тэсвэршилтийн зэргийг халаалттай барилгын гал тэсвэршилтийн зэрэгтэй адил төлөвлөнө. Галерейтай барилгын галерейн бүтээцүүдийн гал тэсвэршилт, хучилтын бүтээцүүдийн галд тэсвэршилтийн зэрэгтэй ижил байх ёстой. Aвpax гарц замууд 1.14. Барилгын үүдний өрөөний шалны түвшин орц руу орох явган хүний замын түвшнээс 0.15 м-ээс багагүй өндөр байх ёстой. 1.15. Нэг марштай шатны гишгүүрийн тоо 3-аас багагүй 18-аас ихгүй байна. Гишгүүрийн өргөн 25 см-ээс багагүй, өндөр 15 см-ээс багагүй ба 18 см-ээс ихгүй байна. Шатны гишгүүр болон талбайд бариултай хашлага байх ёстой. Өндөр настан, тахир дутуу иргэд амьдрах байшингийн шатны хананд нэмэлт бариул төлөвлөнө. Шатны талбай, цахилгаан шатны талбай, айлын сууцны хаалга, давхрын хонгилоос тусгаарлагдах ёстой. Дөрөв, түүнээс олон давхар барилгын өрөө тасалгаанд арматуртай шилэн хаалга төлөвлөхийг зөвшөөрнө. Шатаар чөлөөтэй нэвтрэх нормативт өргөнийг алдагдуулахгүйгээр шатны хонгил халаалтын төхөөрөмж, хог дамжуулах хоолой, цахилгааны самбар, шуудангийн хайрцаг байрлуулахыг зөвшөөрнө. Харин утаа үл нэвтрэх шатны харанхуй хонгилд зөвхөн халаалтын төхөөрөмж байрлуулж болно. 1.16. Гал тэсвэршилтийн I-II зэрэгтэй секцлэн барих орон сууцны гурав хүртэл давхар барилгын шатны хонгилын хучилтад 1.5 х 2.5 м-ийн хэмжээтэй гэрэлтүүлэх цонх төлөвлөхийг зөвшөөрнө. Гэхдээ хоёр, гуравдугаар давхрын сууц бүрийг тагт юм уу лоджтой байхаар тооцож, шатны маршуудын хооронд

0.7 м-ээс багагүй өргөн завсар гаргах, шатны хонгилын талбай 2 ам/м-ээс багагүй бол хонгилын өндрийн дагуу туушд нь цонх гаргаж төлөвлөнө. Ийм нөхцөлд барилгын давхрын тоог дөрөв хүртэл нэмэгдүүлж болно. Гэхдээ сууц бүрийн тагт, лоджоос хоёрдугаар давхрын шалны түвшинд холбогдсон гадна шат руу гарах гарц байна. Айлын сууцнуудын үүдний өрөөнд галын дулаан мэдрэгч автомат дохиолуур байрлуулан төлөвлөнө. 1.17. Айлын сууц, нийтийн сууцны өрөөний хаалганаас шатны хонгил эсвэл гарах хаалга хүртэлх хамгийн хол зайг хоёрдугаар хүснэгтэд зааснаар төлөвлөнө. 1.18. Орон сууцны барилгын хонгилын өргөн нь хоёр шатны хооронд буюу хонгилын төгсгөлөөс шат хүртэл 1 м-ээс багагүй байх ёстой. Хэрэв хонгилын урт 40 м хүртэл бол өргөн 1.4 м, 40 м-ээс дээш урттай бол 1.6 м, харин галерейн өргөн 1.2 м-ээс багагүй байна. Хонгилын уртын 30 м тутам өөрөө хаагддаг хаалгатай хамар хана төлөвлөнө. 1.19. Өндөр настан, тахир дутуу иргэд амьдрах сууцны байшингийн нэгдүгээр давхрын орох хаалганы хонгил болон цахилгаан шат, хог хаях хоолойн талбай босгогүй байна. Гэхдээ энд 1.2 м-ээс багагүй өргөн, 1:20-иос ихгүй налуутай пандус төлөвлөнө. Харин айлын сууцны гаднах хонгилын өргөн 1.8 м, хаалганы өргөн нь 0.9 м-ээс багагүй байх ёстой. 1.20. Шатны маршийн өргөний доод хязгаар шатны налуугийн дээд хязгаарыг гуравдугаар хүснэгтэд зааснаар төлөвлөнө.

3 дугаар хүснэгт

Шатны төрөл Шатны маршийн өргөний доод хязгаар, м

Шатны налуугийн дээд хязгаар

Сууцны давхруудыг холбох шатны маршууд

- Блокчилон төлөвлөх хоёр давхар барилгад

- Гурав түүнээс олон давхар барилгад

- Хонгилын зохион байгуулалттай барилгад - Газар доорх болон хаяавчны давхар, айлын сууцны доторх шат

1.05 1.05 1.2 0.9

1:1.5 1:1.75 1:1.75 1:1.25

Тайлбар: Маршийн өргөнийг хашлага хоорондын зайгаар эсвэл хана, хашлаганы хоорондын зайгаар тодорхойлно. Айлын сууцны доторх шатыг модоор хийхийг зөвшөөрнө. Зургийн даалгаврыг үндэслэн шатны маршийн өргөний доод хязгаарыг 1.50 м, налуугийн дээд хязгаарыг 1:1-ээр авч болно. 1.21. Секцлэн барих ес хүртэл давхар орон сууцны барилгын орцод ердийн нэг шат байх ёстой. Харин 6-9 давхарт нь нэмэлт аврах гарц төлөвлөнө. Энэ гарц нь: Айлын сууц бүрээс тагт руу эсвэл лодж руу гарахаар байна. Гэхдээ

тагтны (лодж) хөндлөн талын бэхэлгээ цонх хоорондын дөр хананы хэмжээ 1.2 м-ээс багагүй, эсвэл хоёр цонхны хоорондуур тагт руу, лодж руу гарах гарцын хэмжээ 0.6 м-ээс багагүй байхаар тооцож төлөвлөх ёстой. Харин барилгын давхар тутмын секцэд байх айлын сууцны тоо 4-өөс их байвал дугаар давхрын шалны түвшин хүртэл холбогдсон гадна талын аврах шат руу хонгилоор дамжин гарах гарц байж болно. Ийм нөхцөлд тухайн давхрын түүнээс олон өрөөтэй айлын сууцны тагт лоджийг энэ зүйлд заасны дагуу төлөвлөнө. Айлын сууц бүрээс зэрэгцээх секц рүү дамжин орох гадна шатны өргөн 1.6 м-ээс багагүй байна. Шатны налуу нь 80° байх ёстой. Мөн энэ шатны налуу 90° байж болно. Ийм тохиолдолд хүн дамжин гарах нүх харалдаа давхардан байрлаж болохгүй. Харин хоёр түвшинд байрлах айлын сууцны давхар бүрээс шат руу гарах гарц төлөвлөхгүй байж болно. Ийм нөхцөлд тухайн сууцны өрөө тасалгаа 6 давхраас дээш байрлаагүй, аль нэг түвшний давхраас шат руу гарцгүй, гэхдээ энэхүү зүйлд заасны дагуу нэмэгдэл аврах гарцаар хангагдсан байх ёстой. 1.22. Хонгилын зохион байгуулалттай болон галерейтай ес хүртэл давхар барилгын айлын сууцны талбайг багтаасан тухайн давхрын талбайн нийлбэр 500-гаас дээш ам/м байвал уг хонгилд хоёроос доошгүй ердийн шат төлөвлөх ёстой. Харин давхрын нийт талбай нь 500 ам/м-ээс хэтрэхгүй бол 2 дугаар хүснэгтэд заасны дагуу ердийн нэг шат төлөвлөнө. Ийм нөхцөлд хонгилын (галерейн) төгсгөлийн хөндлөн хананд гадна аврах шат руу гарах гарц заавал төлөвлөнө. Гал тэсвэршилтийн III зэрэгтэй хоёр давхар нийтийн сууцны барилгад гадна шат төлөвлөнө. 1.23. Уур амьсгалын I-III бүсэд барих орон сууцны барилгын гадна орцонд 1.2 м-ээс багагүй гүн, өндөр настан, тахир дутуу иргэд амьдрах барилгын гадна орцонд 1.5 м-ээс багагүй гүн гонх төлөвлөнө. Харин гонхны өргөн нь 2.2 м-ээс багагүй байвал зохино. Барилгын давхар болон барих орон нутгийн уур амьсгалын онцлогоос нь хамааруулж орон сууцны барилгын орцонд дөрөвдүгээр хүснэгтэд заасны дагуу давхар гонх төлөвлөж болно.

4 дүгээр хүснэгт Хамгийн хүйтэн таван өдрийн

дундаж температур С Давхар гонх төлөвлөх барилгын

өндрийн хэмжээ (м ) Хасах 20-иос хасах 25 хүртэл 12-16, түүнээс дээш Хасах 25-аас хасах 35 хүртэл 10, -"- Хасах 35-аас хасах 40 хүртэл 1-4 -"-

Тайлбар: Блокчлон барих болон нэг өрөөтэй сууцны гадна орцонд давхар гонх төлөвлөхдөө -40° хүртэлх хамгийн хүйтэн таван өдрийн температурыг үндэслэн тооцно. Өндөр барилгын төлөвлөлтөд тавигдах шаардлага 1.24. Олон давхар орон сууцны барилгын сууцны тухайн давхрын сууцны нийт талбайн нийлбэр 500 ам/м-ээс бага байвал утаа нэвтэрдэггүй харанхуй нэг шат төлөвлөнө. Секцлэн барих барилгын 6, түүнээс дээш давхарт байрлах айлын сууцыг энэхүү нормын 1.21-д заасан шаардлагын дагуу төлөвлөнө Харин хонгилын зохион байгуулалттай барилгын хөндлөн ханын гадна талд хоёрдугаар давхрын шалны түвшин хүртэл аврах шат төлөвлөнө. Барилгын

хонгилын төгсгөлд утаа нэвтэрдэггүй харанхуй шат байрлах бол эсрэг талын хөндлөн хананы гадна талд аврах шат төлөвлөхийг зөвшөөрнө. 1.25. Блокчлон барих 10 давхар орон сууцны барилгын (дээд давхрын шалны түвшнээс газрын 0.00 түвшин хүртэл 26.5 м-ээс ихгүй) тухайн давхрын талбайн нийлбэр 270 ам/м, мөн эргэлтийн болон булангийн секцийн тухайн давхрын нийт талбай 360 ам/м хэмжээтэй бол энэхүү нормын 1.21-д заасан шаардлагын дагуу ердийн шат байхаар төлөвлөнө. 1.26. Хонгилын зохион байгуулалтаар барих арав түүнээс олон давхар орон сууцны барилгын тухайн давхрын талбайн нийлбэр нь 500 ам/м, түүнээс их байвал хоёроос доошгүй утаа нэвтрүүлдэггүй харанхуй шат төлөвлөнө. Гэхдээ төлөвлөх шатны 50-иас багагүй хувь нь нэгдүгээр зэрэглэлийн шат байх ёстой бөгөөд бусад нь хоёрдугаар зэрэглэлийн шат байж болно. Харин утаа нэвтрүүлдэггүй харанхуй шатны хонгилын нэгдүгээр давхраас шууд гарах гарц байх ёстой. Секцлэн барих сууцны барилгын утаа нэвтрүүлдэггүй харанхуй шатны хонгилоос хөлийн өрөөгөөр дамжин гарах гарц төлөвлөхийг зөвшөөрнө. Гэхдээ хөлийн өрөөг харьцах хонгилоос нь гал тэсвэршилтийн 1 дүгээр зэргийн хамар ханаар тусгаарлан төлөвлөнө. Ийм нөхцөлд хөлийн өрөөтэй харьцах шатны хонгилыг бусад давхруудын адил агаараар дамжих гарцаар холбож өгнө Нэгдүгээр давхрын агаарын энэ хонгилын нүх төмөр торон хаалттай байна Байр шатны хонгилын хоорондох орон зайд айлын сууцны хаалганаас гадна өөрөө хаагддаг хоёроос доошгүй хаалга байх ёстой. 1.27. Хонгилын 30 м тутам утаа зайлуулах зориулалттай сорох суваг төлөвлөнө. Суваг нь автомат ажиллагаатай, шатдаггүй материалаар хийгдсэн гал тэсвэршилтийн хязгаар нь 1 цагаас багагүй байх ёстой. 1.28. Цахилгаан шатны хонгилын оройгоос гал гарсан үед агаар оруулах тусгай сувгийг хонгилын дээд хэсэгт төлөвлөнө. Харин цахилгаан шатны хонгилд өгөх агаарын илүүдэл даралтыг тусгай нормоор тооцож төлөвлөнө. 1.29. Агаар сорох болон утаа зайлуулах зориулалттай төхөөрөмжийг гал тэсвэршилтийн нэгдүгээр зэргийн хамар ханаар тусгаарласан салхивчийн өрөөнд байрлуулах ёстой. Салхивчийн төхөөрөмж нь байрны үүдний өрөө нийтийн байрны сууцны өрөө, олон нийтийн ажлын зориулалттай өрөө тасалгаа болон давхар бүрт тавигдах галын дохиоллын мэдрэмжээр шууд ажиллах автомат ажиллагаатай байх ёстой. Сууцны бус давхар 1.30. Орон сууцны барилгад байрлах нийгмийн зориулалттай (үйлдвэрлэл, үйлчилгээний) өрөө тасалгааны өндрийг тусгай шаардлагаар 3 м-ээс багагүй өндөртэй байх ёстой өрөөнөөс бусад нөхцөлд сууцны өрөөний өндөртэй адил төлөвлөж болно. 1.31. Орон сууцны барилгын нэг, хоёр давхар болон хаяавчны давхар зургийн даалгаврыг үндэслэн нийгмийн зориулалттай үйлдвэрлэл, үйлчилгээний анхдагч цэг салбар болох жижиглэн худалдаалах дэлгүүр, нийтийн хоолны газар, ахуй үйлчилгээний цэг, холбооны газар, хадгаламжийн касс, сонин сэтгүүл зарах цэг, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх газар, хүүхдийн сүү худалдах цэг, хуулийн зөвлөлгөө өгөх газар, эм худалдах цэг, нотариатын контор, гэр бүлийн товчоо, орон сууц ашиглалтын контор, биеийн тамирын

бэлтгэл сургууль хийх зэрэг өрөө тасалгаа байхаар төлөвлөж болно. Үүнээс гадна оршин суугчдын соёл хүмүүжлийн ажлын төв, өдрийн цэцэрлэг (гэхдээ хаяавчны давхраас бусад) байрлуулж болно. Орон сууцны барилгын зоорины болон хаяавчны давхарт холбогдох норм, дүрмийн шаардлагын дагуу тээврийн хэрэгслийн зогсоол төлөвлөж болно. Харин эдгээр давхруудад үйлчилгээний дараах цэг салбаруудыг байрлуулахыг хориглоно. Үүнд: - 50-иас дээш суудалтай нийтийн хоолны газар (оюутны дотуур байрнаас бусдад) өдөрт 500-аас дээш хоол бэлтгэх гал тогоо, гуанз; - сав суулга хүлээн авах цэг болон 1000 ам/м-ээс их худалдааны талбайтай дэлгүүр; - барилгын материал, химийн эрдэс түүхий эд худалдах тусгай зориулалтын дэлгүүрүүд, мөн шатах тэсэрч дэлбэрэх аюултай эд зүйлсийн дэлгүүр, ашиглалтын явцад сууцны орчныг бохирдуулах үйлчилгээний цэг салбарууд; - хими эрдэс түүхий эдийн хорт бодис ялгаруулдаг эд барааны дэлгүүр, ахуй үйлчилгээний газар, (300 ам/м хүртэл талбайтай үсчин, цаг засварын газраас бусад); - 100 ам/м-ээс их талбай эзэлсэн ахуй үйлчилгээний цэг салбар, ахуйн зориулалттай машин, тоног төхөөрөмжийн болон гутал засварын газар; - халуун усны газар, саун, угаалга (ээлждээ 75 кг цагаан хэрэглэл угаах хүчин чадалтай өөрөө өөртөө үйлчилдэг угаалгын газраас бусад) хими цэвэрлэгээний салбар; - 100 ам/м-ээс их талбай эзэлсэн автомат телефон станцын цэг салбар; - нийтийн бие засах газар; - оршуулгын ажилд үйлчлэх товчоо зэрэг болно. Сууцны барилгын дээд давхарт уран бүтээлчдийн (зураач, архитектор, дизайнер зохиолчид гэх мэт) урлан байрлуулж болох бөгөөд ийм нөхцөлд уг урлангаас гарах давхрын шатны хонгилтой харьцах хэсэгт тусдаа гонх төлөвлөнө. Гал тэсвэршилтийн II зэрэгтэй 10 хүртэл давхар барилгын адрын давхарт орон нутгийн засаг захиргааны зөвшөөрлийг үндэслэн албан ажлын өрөө тасалгаа төлөвлөж болно. 1.32. Орон сууцны барилгын нийгмийн зориулалттай (үйлдвэрлэл, үйлчилгээний) өрөө тасалгааны (дотуур байр, өндөр настан, тахир дутуу иргэдийн сууцанд байх олон нийтийн ажлын зориулалттай өрөө тасалгаанаас бусад) тусдаа орц, аврах гарцтайгаар төлөвлөгдөнө. Адрын давхарт байрлах конторын зориулалттай өрөө тасалгаанаас гарах аврах гарцыг барилгын сууцны хэсгийн шатны хонгилтой харьцах гонх төлөвлөхийг зөвшөөрнө. Гонхыг галд тэсвэртэй материалаар хийж дотроосоо онгойдог хаалгатай байхаар төлөвлөнө. Гонхоор дамжих (ачаа барааг) гол хөдөлгөөнийг орон сууцны байрны орцын хаалга, цонх байрласан үүдэн талаас оруулахаар төлөвлөхийг хориглоно. Нийгмийн зориулалттай үйлдвэрлэл, үйлчилгээний өрөө тасалгаанд эд материал оруулах орцыг тусад нь барилгын хөндлөн талд үүдтэй харьцах гол замын талаас байхаар төлөвлөнө. Хэрвээ олон нийтийн ажлын өрөө

тасалгааны нийт талбай 150 ам/м-ээс илүүгүй байвал орон сууцанд эд материал хадгалах тусдаа өрөө гарган төлөвлөх шаардлагагүй. 1.33. Орон сууцны барилгад залгаж барих барилгын хучилтын даацын бүтээцүүдийн материалын гал тэсвэршилтийн хязгаар нь 0.75 цагаас багагүй, гал тархалтын хязгаар нь 0 байх ёстой. Орон сууцны барилгын цонх нь залгаж барих барилгын тал руу чиглэсэн байвал залгах барилгын дээврийн түвшин үндсэн барилгын сууцны давхрын шалны түвшингээс доор айх ёстой. Хучилтын дулаалгын материал галд шатдаггүй байхаас гадна хучилт нарны хэт халаалтаас хамгаалагдсан байх ёстой. 1.34. Энэхүү норм дүрмийн 3.9 зүйлд зааснаас бусад өрөө тасалгаануудаар дамжих инженерийн шугам сүлжээг (металл хоолойгоор хийсэн ус дамжуулах болон дулааны шугамаас бусад) галд тэсвэртэй материалаар хийсэн тусгаарлах хана бүхий тусдаа нүхэнд байхаар төлөвлөнө. 1.35. Зоорь, хаяавчны болон техникийн давхрын өрөө тасалгааны өндөр 1.8 м-ээс багагүй байх ёстой. Энэ давхарт айлын сууцны өрөө төлөвлөхийг хориглоно. Зоорины болон хаяавчны давхрыг автомашин, мотоциклын зогсоолын зориулалтаар ашиглахаар төлөвлөвөл өрөө тасалгааны өндөр нь 2 м-ээс багагүй байх ёстой. Харин (нийгмийн үйлдвэрлэл, үйлчилгээний) ажлын зориулалттай өрөө тасалгаанууд төлөвлөвөл энэ нормын 1.1-р зүйлийг баримтлах бөгөөд дулааны узелийн өрөөний өндөр 2.2 м-ээс багагүй байна. 1.36. Техникийн давхрын өндрийг, байрлуулах тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний төрөл, овор хэмжээ ашиглалтынх нь нөхцөлийг үндэслэн тус бүрд нь зургийн даалгавраар тухайлан тодорхойлно. Барилгын адрын хөндийн уртын нь дагуу 1.6 м өндөр, 1.2 м өргөн нэвт гарах гарц төлөвлөнө. Харин ашиглалтын шаардлагаар 2 м-ээс илүүгүй уртад өндрийг 1.2 м, өргөнийг 0.9 м хүртэл багасган төлөвлөхийг зөвшөөрнө. Зоорины, хаяавчны болон техникийн давхрын уртын дагуу 1.8 м-ээс доошгүй цэвэр өндөртэй нэвт гарах гарц төлөвлөнө. Харин ашиглалтын шаардлагаар зарим хэсэгт 1.6 м өндөртэй, 1 м-ээс илүүгүй урт хэсэг төлөвлөхийг зөвшөөрнө. Угсармал хавтгаалжин байшингийн зоорины болон техникийн давхрын хөндлөн хананд 0.3 м хүртэл өндөр босготой 1.6 м өндөр нүх гаргаж төлөвлөхийг зөвшөөрнө. Техникийн давхрын өрөөнүүдийн өндөр 2 м-ээс хэтрэхгүй байх ёстой. 1.37. Гурав түүнээс олон давхар барилгын зоорины, хаяавчны болон техникийн давхрын гарцыг 100 м тутамд сууцны шатны хонгилтой харьцахгүйгээр төлөвлөх ёстой. Зоорины болон хаяавчны давхраас шууд гадагш гарц байх ёстой. Тав хүртэл давхар сууцны барилгуудын тухайд зоорины болон хаяавчны давхрын гарцыг үндсэн сууцны шатны хонгилоор дамжихаар төлөвлөж болно. Гэхдээ нэгдүгээр давхрын гарцын хэсгийг галаас хамгаалах 1 дүгээр төрлийн ханаар заавал тусгаарлана. Орон сууцны ердийн барилгын техникийн болон зоорины, хаяавчны тухайн давхруудын 500 ам/м талбай тутамд болон секцлэн барих барилгын секц бүрийг гал хамгаалах 1 дүгээр төрлийн хамар ханаар тусгаарлан төлөвлөнө. Харин тусгаарлагдсан хэсэг бүрт хоёроос доошгүй 0.9х1.2 м хэмжээтэй нүх эсвэл цонх байх ёстой. Техникийн давхрын галаас хамгаалах хамар ханын хаалганы материал нь удаан шатдаг, нягт хаагддаг байвал зохино.

Сууцны барилгын дунд хэсэгт болон адрын хөндийд байрлах техникийн давхарт хоёроос доошгүй аврах гарц төлөвлөнө. Харин энэ давхрын орцыг нь гол барилгын шатны хонгилоор дамжихаар тооцон төлөвлөж болно. Гал тэсвэршилтийн II зэргийн, таван давхар барилга, мөн гал тэсвэршилтийн III, IV зэргийн барилгын зоорины болон хаяавчны давхарт байрлах агуулахын өрөөнүүдийг хооронд нь тусгаарлах хамар ханыг гал тэсвэршилтийн зэргээр нь хязгаарлахгүй төлөвлөхийг зөвшөөрнө. Харин зоорины болон хаяавчны давхрын техникийн өрөөний хонгилыг бусад өрөө тасалгаанаас нь галаас хамгаалах 1 дүгээр төрлийн хамар ханаар тусгаарлах ёстой. 1.38. Нэг айлын сууц болон блокчлон барих сууцны барилгаас бусад орон сууцны барилгын зоорины болон хаяавчны давхарт байрлах нийгмийн зориулалттай (үйлдвэрлэл, үйлчилгээний) үйл ажиллагаа явуулах өрөө тасалгаануудыг сууцны хэсгээс гал тэсвэршилтийн 1 дүгээр зэргийн хамар хана, 3 дугаар төрлийн нүхгүй хучилтаар тусгаарлан төлөвлөнө. 1.39. Техникийн давхрын галаас хамгаалах хаалтаас бусад бүх хамар хана дотор ханын таазтай нийлэх хэсэгт 0.02 ам/м-ээс багагүй хэмжээтэй нүх гарган төлөвлөнө. Агааржуулалтын сорох байгууламжгүй зоорины болон техникийн давхрын гадна ханын уртын дагуу ижил зайд шалны нийт талбайн 1/400-гаас багагүй хэмжээний салхивчийн нүхнүүд гаргаж төлөвлөнө. Салхивчийн нэг нүхний хэмжээ 0.05 ам/м -ээс багагүй байх ёстой. 1.40. Халаалтгүй адрын хөндийн гадна ханын эргэн тойронд агааржуулалтын нүх гаргаж төлөвлөнө. Энэ нүхний нийлбэр хэмжээ нь адрын хучилтын нийт талбайн 1/500-тай тэнцэх ёстой. Харин уур амьсгалын IIIб, IV бүсэд барих барилгад энэ нүхний нийлбэр хэмжээ хучилтын талбайн 1/50 тэнцүү байна. 1.41. Сууцны барилгын дээврийн усыг зохион байгуулалттайгаар зайлуулахаар төлөвлөнө. Хэрэв барилгын орцод саравч төлөвлөсөн бол 1-2 давхар сууцны барилгын тухайд дээвэрт ус зайлуулах (суваг) хоолой төлөвлөхгүй байж болно. Гэхдээ цонх хаалга тагтны дээд ирмэгт 60 см-ээс багагүй цухуйсан карниз төлөвлөнө. 6, түүнээс дээш давхар барилгад дээврийн усыг дотогшоо зайлуулахаар төлөвлөнө. Гэхдээ усны сувгийг сууцны өрөөгөөр дамжихаар төлөвлөж болохгүй. 10 түүнээс дээш давхар барилгын дээврийн эргэн тойронд хашлага хайс төлөвлөх ёстой. Цахилгаан шат 1.42. Орон сууцны барилгын газрын түвшнээс дээд давхрын шалны түвшин хүртэл 14 метр, түүнээс дээш бол уг барилгад (3 дугаар хавсралт) цахилгаан шат төлөвлөнө. Харин уур амьсгалын I бүсэд орших далайн түвшнээс дээш 1000, түүнээс өндөр нутаг дэвсгэрт барих гэхдээ газрын түвшнээс барилгын дээд давхрын шалны түвшин хүртэлх өндөр 12 м, түүнээс дээш бол уг барилгад цахилгаан шат төлөвлөнө. Өндөр настан иргэд амьдрах барилгад энэ хэмжээ 8 м, түүнээс дээш, тахир дутуу иргэд амьдрах барилгад энэ хэмжээ 5 м түүнээс дээш бол цахилгаан шат төлөвлөнө. Газрын түвшнээс дээд давхрын шалны түвшин хүртэлх хэмжээ 16 м-ээс илүүгүй бол адрын давхартай орон сууцны 5 давхар барилгад цахилгаан шат төлөвлөхгүй байхыг зөвшөөрнө.

1.43. Цахилгаан шатны үүдний талбайн өргөн 1 м -ээс багагүй байх ёстой. Хэрвээ энэ шат 400 кг-ын даацтай бол үүдний талбайн өргөн нь 1.2 м байна. Харин өргөн нь 2100 мм гүн нь 1100 мм, бүхээгтэй 630 кг-ын даацтай шатны үүдний талбайн өргөн 1.6 м, өргөн нь 1100 мм , гүн нь 2100 мм бүхээгтэй бол талбайн өргөн нь 2.1 м-ээс багагүй байхаар тооцон төлөвлөнө. Цахилгаан шат ажиллуулах төхөөрөмж байрлах өрөөг сууцны өрөөний харалдаа дээд давхарт болон ханатай нь зэрэгцүүлсэн байрлалтай төлөвлөж болохгүй. Мөн цахилгаан шатны хонгилыг сууцны өрөөтэй зэрэгцүүлэн төлөвлөхийг хориглоно. Хог зайлуулалт 1.44. Орон сууцны барилгын хог зайлуулах (дамжуулах) шугамыг дараах нөхцөлд зохицуулан төлөвлөнө. Үүнд: Орон сууцны барилгын дээд давхрын шалны түвшнээс газрын түвшин хүртэл 11.2 м түүнээс дээш, харин өндөр настан, тахир дутуу иргэдийн сууцны барилгад энэ хэмжээ 8 м ба 3 м түүнээс дээш байх ёстой. Сууцны хаалга, дотуур байрны өрөөний хаалганаас хог хаях нүх хүртэл 25 м-ээс холгүй байх ёстой. Сууцны барилгын адрын давхарт хог хаях шугамын хоолойг үргэлжлүүлэн төлөвлөхийг зөвшөөрнө. 1.45. Хог дамжуулах хоолой нь агаар нэвтэрдэггүй, барилгын бүтээцээс дуу чимээний тусгаарлалттай байхаас гадна сууцны өрөөний ханатай зэрэгцээ байрлалтай байж болохгүй. 1.46. Хог хураах савыг хог дамжуулах хоолойн үзүүрт байрлуулж халуун хүйтэн ус очихоор төлөвлөнө. Хог хураах савыг сууцны өрөөний харалдаа дор эсвэл сууцны өрөөний хананд зэрэгцээ байрлуулж болохгүй. Хогийн савны өндрийн ил гарсан хэсэг нь 1.95 метрээс багагүй байх ёстой. Хог хураах сав нь гадагшаа онгойдог тусдаа хаалгатай гал тэсвэршилтийн зэрэг нь 1 цагаас багагүй, гал тархалтын хязгаар нь 0-той тэнцүү материалаар хийсэн хана хучилтаар сууцны гол орцоос тусгаарлагдсан байх ёстой.

2. ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ҮНДСЭН ЭЛЕМЕНТҮҮДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Айлын сууц болон нийтийн байрны өрөө тасалгаа 2.1. Орон сууцны барилгад байх айлын сууцанд нэг гэр бүл амьдрахаар тооцож төлөвлөнө. 2.2. Айлын сууц хүн амьдрах өрөө тасалгаа болон туслах өрөө тасалгаанаас бүрдэнэ. Сууцны бүрдэл, өрөө тасалгааг зургийн даалгаврыг үндэслэн тодорхойлно. Айлын сууц өндөр настан, тахир дутуу иргэдийн сууцанд лодж, таг төлөвлөх ёстой. Тагт, лоджийг шаардлагатай үед өрхийн гишүүдийг нүүлгэ( гаргах, туслах гарцын зориулалтаар ашиглахаар тооцох ёстой. Харин тахир дутуу иргэдийн сууцны лодж болон тагтны гүн 1.4 м-ээс багагүй байвал зохино 2.3. Айлын сууцны хэв шинж, өрөө тасалгааны тоо, сууцны нийт талбай хэмжээг (тагт, лодж, веранд, халаалтгүй агуулах, сууцны үүдний гонхны талбайгаас бусад) 5 дугаар хүснэгтэд заасныг үндэслэн төлөвлөж болно.

5 дугаар хүснэгт Сууцны талбайн доод хэмжээ ам/м, өрөөний тоо

Сууцны зэрэглэл

1 2 3 4 5 6 түүнээс дээш

Дээд - - - 88 96 108 Дунд 40 50 60 70 78 - Энгийн 30 36 44 - - - Тайлбар: Тодорхой бүс нутаг, хот сууринд барих айлын сууцны хэв шинж, өрөөний тоо, талбайн хэмжээг тухайн орон нутгийн хүн амын хэрэгцээ, шаардлага, орон сууцны хангамжийн түвшинг тодорхойлж нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний дагуу зургийн даалгаврыг үндэслэн төлөвлөнө. Хэрвээ тухайн орон нутгийн сууцны хангамжийн түвшин 80 хувиас бага байвал сууцны барилгад дээд зэрэглэлийн сууц төлөвлөхийг хориглоно. 2.4. Айлын орон сууцны нэг өрөөний талбайн доод хязгаарыг сууцны зэрэглэлээс хамааруулан дараах байдлаар төлөвлөнө. Зочны өрөөг дээд зэрэглэлийн сууцанд 30 ам/м, дунд зэрэглэлийн сууцанд 16 ам/м, доод зэрэглэлийн сууцанд 12 ам/м, гал тогооны өрөөг дээд зэрэглэлийн сууцанд 12 ам/м, дунд зэрэглэлийн сууцанд 8 ам/м, доод зэрэглэлийн сууцанд 6 ам/м, 2 хүний ортой унтлагын өрөөг дээд зэрэглэлийн сууцанд 16 ам/м, 1 хүний ортой өрөөг 12 ам/м, дунд зэрэглэлийн сууцанд 8 ам/м, доод зэрэглэлийн сууцанд 6 ам/м байхаар тооцож тус тус төлөвлөнө. Хоёр түүнээс олон өрөө сууцны адрын давхарт байрлах унтлагын болон гал тогооны өрөөний талбайн доод хязгаар 7 ам/м байж болно. Гэхдээ энэ тохиолдолд зочны өрөөний талбайн доод хязгаар 18 ам/м байвал зохино. 2.5. Нэг өрөө сууцанд ариун цэврийн нэгдсэн нэг өрөө төлөвлөхийг зөвшөөрнө. Харин өрөөний хаалга нь гадагшаа онгойдог байх ёстой. 2.6. Жорлонгийн өрөөнд сууцны болон гал тогооны өрөөнөөс (тахир дутуу иргэдийн байрнаас бусад) шууд орохоор төлөвлөж болохгүй. Жорлон угаалгын онгоц шүршүүрийн өрөөг сууцны өрөө, гал тогооны харалдаа дээд давхарт байрлуулан төлөвлөж болохгүй. Харин хоёр түвшинд байрлах айлын сууцны жорлон, угаалгын онгоц шүршүүрийн өрөөг сууц, гал тогооны өрөөний харалдаа дээд давхарт нь байрлуулан төлөвлөж болно. Хоёр сууцны хоорондох хана, болон хамар хананд инженерийн төхөөрөмж, шугам сүлжээний хоолой тоноглож бэхлэхийг хориглоно. 2.7. Орон сууцны барилгад байх туслах өрөө тасалгааны өргөний доод хязгаар гал тогооны өрөөнд 1.7 м, үүдний өрөөнд 1.4 м, айлын сууцны дотор хонгилд 0.85 м, ариун цэврийн өрөөнд 0.8 м, түүний гүний доод хязгаар нь 1.2 м, байх ёстой. Тахир дутуу иргэдийн сууцны туслах өрөөний өргөний доод хязгаар гал тогооны өрөөнд 2.2 м, үүдний өрөөнд 1.6 м, сууцны доторх хонгилд 1.15 м байхаар тус тус тооцож төлөвлөнө. Харин угаалга, ариун цэврийн нэгдсэн нэг өрөө 2.2 х 2.2 м, ариун цэврийн өрөөний хамгийн бага хэмжээ (өргөн ба гүн) 1.6 х 2.2 м байх ёстой. 2.8. Нийтийн сууцны нэг өрөөнд 4 хүн амьдрахаар тооцож нэг хүнд ноогдох талбайн доод хязгаар 6.0 ам/м байхаар төлөвлөнө. Өрөөний өргөн нь 2.2 м-ээс багагүй, дамждаггүй байвал зохино. Өрөөнд нэг суугчид 0.5 ам/м-ээс багагүй талбай ноогдохоор тооцож ханын шүүгээ төлөвлөнө.

2.9. Нийтийн сууцанд амьдрах 12 хүн тутамд болон гэр бүлээрээ амьдрах өрх тутамд зохицсон гал тогоо, ариун цэвэр эрүүл ахуйн болон туслах өрөө тасалгааг бүлэглэн төлөвлөж болно. Техник мэргэжлийн сургууль, тусгай дунд боловсролын сургуулийн дотуур байрны нэг бүлгийг зургийн даалгаврыг үндэслэн 50-иас ихгүй хүнтэй байхаар тооцож түүнд тохирсон гал тогоо бусад туслах өрөө тасалгаа төлөвлөнө. Мөн бүлгийн хэмжээнд багтах хүмүүжүүлэгчийн, амралтын, хичээл давтах, цэвэрлэгээний болон индүүдлэгийн өрөө тасалгааг нэг хүнд-1.5 ам/м -ээс ихгүй талбай ноогдохоор тооцож төлөвлөнө. Гэхдээ сууцны бүлэг бүрт хоёроос доошгүй аврах гарц байх ёстой. 2.10. Нийтийн сууцанд амьдрах 6 хүртэлх хүн тутамд 5 ам/м-ээс багагүй талбайтай гал тогооны өрөө, харин түүнээс олон хүн байх нөхцөлд нэг хүнд ногдох талбайн доод хязгаар 0.8 ам/м-ээс багагүй байхаар тооцож төлөвлөсөн Зургийн даалгаврын дагуу нийтийн сууцанд нэгдсэн нэг гал тогооны өрөөтэй байхаар төлөвлөхийг зөвшөөрнө. 2.11. Нийтийн сууцанд тавих ариун цэвэр-эрүүл ахуйн хэрэгслийг дараах байдлаар төлөвлөнө. Үүнд: 4-6 хүн тутамд нэг шүршүүр эсвэл нэг онгоц 2 угаалтуур, нэг жорлон. Харин 2-3 ам бүлтэй гэр бүлийн хэрэгцээнд 1 онгоц, 1 жорлон, 1 угаалтуур тус тус ноогдохоор тооцож төлөвлөнө. Нийтийн сууцны олон нийтийн ажлын өрөө тасалгааны төлөвлөлт 2.12. Нийтийн сууцанд соёл олон нийтийн ажлын, сургалт хүмүүжлийн болон спорт, амралтын, нийтийн хоолны, эмнэлгийн, ахуйн үйлчилгээ захиргаа аж ахуйн өрөө тасалгаа төлөвлөнө. 2.13. Гэр бүлээрээ амьдрах нийтийн сууцны барилгад олон нийтийн ажлын өрөөг зургийн даалгаврын дагуу төлөвлөнө. Гэхдээ захиргаа аж ахуйн өрөөнөөс гадна амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх, хичээл давтах болон хүүхдийн тэрэг хадгалах, хүүхэд түр саатуулах өрөө тасалгаа заавал байх ёстой Харин 1000-1500 хүний багтаамжтай нийтийн сууцны барилгад хүнсний дэлгүүр, хагас бэлэн бүтээгдэхүүний цэг, хүүхдийн сүүний газар төлөвлөж болно. 2.14. Өндөр настан, тахир дутуу иргэдийн сууцны барилгад амралтын эмнэлгийн, ахуй үйлчилгээний болон хөдөлмөрийн алдрын өрөө тасалгаа төлөвлөнө. 2.15. Нийтийн сууцанд байх олон нийтийн ажлын зориулалттай өрөө тасалгааны нэг хүнд ноогдох талбайн доод хязгаарыг 6 дугаар хүснэгтэд зааснаар төлөвлөнө.

6 дугаар хүснэгт

Нийтийн сууцны төрөл Амьдрах хүний тоо

50 100 200 500 1000 1500 Ганц бие хүмүүс амьдрах нийтийн сууц 2.6 2.5 2.5 2.4 2.3 2.1 Гэр бүл амьдрах сууц 1.5 1.4 1.2 1.1 1.0 1.0 Өндөр настангуудад зориулсан сууц 2.2 1.9 1.3 - - - Тахир дутуу иргэдийн сууц 2.5 2.0 1.4 - - - Тайлбар:

1. Олон нийт хүмүүжлийн ажлын зориулалттай өрөө тасалгааг зургийн даалгаврын дагуу төлөвлөнө. 1.16. Орон сууцны барилгын нэгдүгээр давхар, зоорины болон цоколийн давхарт ариун цэврийн төхөөрөмж, хэрэгсэл хадгалах өрөө төлөвлөнө Мөн нэг суугчид 3 ам/м хүртэл талбай ноогдохоор тооцож аж ахуйн эд хогшил, хүнсний ногоо болон хатуу түлш агуулах өрөө төлөвлөхийг зөвшөөрнө. Ийм нөхцөлд агуулахууд байрлах давхраас гарах гарц сууцны гол орцоос тусдаа байх ёстой.

3. ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ Халуун хүйтэн усан хангамж, ариутгах татуурга 3.1. Орон сууцны барилгын ахуйн усан хангамж, ариутгах татуургыг БНбД 40-05-98-ийн дагуу төлөвлөнө. Төвлөрсөн шугам сүлжээгүй орон нутагт барих 1-2 давхар сууцны барилгын айлын сууцанд ариутгах татуургагүй жорлон төлөвлөхийг зөвшөөрнө. Харин 50 хүртэл хүн амьдрах нийтийн сууцны барилгад дулаан хүзүүвчээр холбогдсон гадна жорлон төлөвлөж болно. Уур амьсгалын IV бүсэд барих сууцны барилгад жорлонгийн өрөө гаргаж төлөвлөхийг зөвшөөрнө. Халаалт салхивч ба кондиционер 3.2. Орон сууцны барилгын халаалт, салхивчийн системийг халаалт, салхивч ба агааржуулалтын норм ба дүрмийн дагуу төлөвлөнө. Өрөөний агаарын тооцоот температур, агаарын солилцооны давтамжийг заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын дагуу төлөвлөнө. 3.3. Орон сууцны барилгын хашлага бүтээцийн дулаан техникийн тооцоог БНбД 2.01.03.92-ын дагуу төлөвлөнө. 3.4. Өрөөний салхивчийг гаднаас орох агаараас гадна тухайн сууцны бусад өрөөгөөр дамжин орох агаарын хэмжээг үндэслэн тооцож төлөвлөнө. Айлын сууцны өрөө болон нийтийн байрны гал тогоо, жорлон, угаалгын, онгоцны, шүршүүрийн өрөөнөөс салхивчийн сорох байгууламж төлөвлөнө. Гал тогооны өрөөний хийн ус халаагчаас ялгарах хийг нэмэлт сорох байгууламжаар зайлуулахаар тооцож төлөвлөнө. 3.5. Сууцны салхивчийн хоолойг тухайн өрөөний дээгүүр 2 м-ээс багагүй түвшинд байрлуулахаар салхивчийн нэгдсэн хоолойтой холбож төлөвлөхийг зөвшөөрнө. Гал тогоо, жорлон, угаалгын онгоц, шүршүүрийн өрөө, хүнсний агуулахын салхивчийн хоолойг сууцны дулааны узель, тээврийн хэрэгслийн дулаан зогсоолын салхивчийн хоолойтой нэгтгэж төлөвлөхийг хориглоно. 3.6. Орон сууцны барилгад байрлах олон нийтийн ажлын зориулалттай өрөөний халаалт, салхивчийг холбогдох норм, дүрмийн дагуу төлөвлөнө. 3.7. Халаалтын системийг өрөөний агаарыг жигд халаахаар төлөвлөх ба өрөөний тооцоот температур нь зөвшөөрөгдөх нормын хэмжээг хангах ёстой. 3.8. Шалны гадаргуугийн температур нь халаах хэрэгслийн тэнхлэгийн дагуу 35°С-аас ихгүй байна. 3.9. Аливаа барилгын салхивч тусдаа бие даасан байх ёстой. Харин орон сууцны барилгын нэг айлын сууцны хэмжээний өрөөнд байрлах нотариатын контор, хуулийн зөвлөлгөө өгөх газар, хүүхдийн өрөө, орон сууц ашиглалтын контор, хадгаламжийн касс, ном хэвлэл худалдан борлуулах цэг зэрэг галд

тэсэрч дэлбэрэх аюул, хорт бодис ялгаруулалт нь нормчилсон утгаас хэтрэхгүй өрөө тасалгааны салхивчийг орон сууцны барилгын салхивчийн нэгдсэн системтэй хамтатган төлөвлөхийг зөвшөөрнө. 3.10. Дулаан адрын хөндийтэй барилгын агаарыг дээд давхрын хучилтаас 4.5 м-ээс багагүй өндөрт байрлах барилгын нэгдсэн сорох хоолойгоор гадагш зайлуулахаар төлөвлөнө. 3.11. Хамгийн хүйтэн 5 хоногийн дундаж температур нь хасах 40 хэмээс дээш байх бүс нутагт барих 3 давхар, түүнээс олон давхар орон сууцны барилгад оруулах агаарыг агаар халаах төхөөрөмжөөр дамжихаар төлөвлөж болно. 3.12. Тав хүртэл давхар өндөртэй орон сууцны барилгын айлын сууц бүрт өрөөний ус халаагч (бага оврын тогоо) төлөвлөхийг зөвшөөрнө (энд хаяавчны давхар хамаарахгүй). Хатуу түлшээр ажиллах дулааны эх үүсвэрийг гал тогоонд эсвэл тусгай зориулалтын өрөөнд байрлуулан төлөвлөнө. Харин дан болон хоёр давхар айлын сууцны дулааны эх үүсвэр байрлах өрөө рүү туслах өрөөнөөс шууд орох орц төлөвлөхийг зөвшөөрнө. 3.13. Хоёр хүртэл давхар орон сууцны барилга болон нэг давхар нийтийн байранд хатуу түлшээр ажиллах халаалтын пийшин (цахилгаан пийшин) төлөвлөхийг зөвшөөрнө. Цахилгаан техникийн төхөөрөмж 3.14. Орон сууцны барилгад цахилгаан гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, холбоожуулалт, радиожуулалт, телевизийн антен ба дуут дохиолол төлөвлөнө. Бичил хороололд инженерийн төхөөрөмжийн систем бүхий жижүүрийн байр төлөвлөнө. 3.15. Орон сууцны 11 давхар түүнээс өндөр барилга болон өндөр настан, тахир дутуу иргэд амьдрах байшин, нийтийн байрны гал тогооны өрөөнд цахилгаан пийшин байхаар төлөвлөнө. Шилжих давхар бүхий нэг хэсэг нь 11 давхар түүнээс өндөр байж болох орон сууцны барилгын секц бүрийн сууцанд цахилгаан пийшин байхаар төлөвлөнө. Адрын хөндий, зоорины давхар, техникийн давхар, шугамын суваг байхгүй барилгын аль ч секцийн гал тогооны өрөөнд олон янзын цахилгаан үүсгүүртэй гал зуухны иж бүрэн төхөөрөмж төлөвлөхийг зөвшөөрнө. Халаалт, халуун усан хангамжтай барилгын айл бүрт орон нутгийн цахилгаан шугам сүлжээний байгууллагатай тохиролцсоны үндсэнд цахилгаан пийшин төлөвлөхийг зөвшөөрнө. 3.16. Орон сууцны барилгын цахилгаан тоног төхөөрөмж, холбоо дохиололжуулалт, жижүүрийн хяналтын төхөөрөмжийн зураг төслийг зохиохдоо холбогдох эрх бүхий байгууллагуудаар батлагдсан хүчин төгөлдөр норматив баримт бичгүүдийн дагуу гүйцэтгэнэ. 3.17. Галын үед утаа зайлуулах агааржуулалтын системийн зураг төслийг холбогдох норм дүрмийн дагуу боловсруулна. Гал эсэргүүцэх төхөөрөмжтэй автомат удирдлага бүхий төмөр шүүгээг нэгдүгээр давхрын цахилгаан самбарын өрөөнд байрлуулан төлөвлөнө. Галын дохиоллыг жижүүрийн нэгдсэн албаны байранд шууд мэдэгдэхээр тооцож тоноглон төлөвлөнө.

3.18. Орон сууцны барилгын дээвэр дээр телевизийн нэвтрүүлэг хүлээн авах нэгдсэн антен болон радио хүлээн авах төхөөрөмж байрлуулан төлөвлөнө. Телевизийн хангамжийн шугам сүлжээг далд хийх ёстой. 3.19. Нийтийн байрны ариун цэвэр-эрүүл ахуйн өрөөнөөс бусад бүх өрөө, болон өндөр настан, тахир дутуу иргэдийн сууцанд барилгын давхраас нь үл хамааруулан галын дулаан мэдрэх галын дохиоллын автомат төхөөрөмж төлөвлөх ёстой. 3.20. Барилгын аянга хамгаалалтыг холбогдох норм, дүрмийн дагуу төлөвлөнө. 3.21. Нийтийн зориулалттай (олон айлын сууц бүхий) орон сууцны барилгын орцонд айл бүртэй харилцах телефон утас, тоон түлхүүр бүхий цоож тоноглохоор төлөвлөж болно.

opoh сууц, олон нийтийн БАРИЛГЫН төлөвлөлтийн уур амьсгалын бүсчлэлийн үндсэн үзүүлэлтүүд

Уур амьсгалын

бүс

Уур амьсгалын дэд бүс

Бүсүүдийн уур амьсгалын үндсэн үзүүлэлт

1 дүгээр сарын агаарын дундаж

температур оС

Өвлийн 3 сарын салхины дундаж хурд, м/сек

7 дугаар сарын агаарын дундаж

температур оС

Жилийн дундаж

харьцангуй чийг, оС

Хөрсөнд тэг

градус нэвчих гүн, см

Дул

Салхины шахац, кг/м2

1 сарын дулаан дутагдал,

°С/м2

Сүүд тал

°С/м

I I -20-25 0.5-1.0 9-15 60-75 400 25-30 40-45 250-260

II

II -19-36 0.8-1.5 15-18 59-71 350-400 30-40 40-50 200-265

IIб -25-27 0.7-1.6 18-19 65-70 300-350 25-30 40-45 220-250

III

IIIа -15-23 2.5-3.7 15-19 51-60 250-300 30-40 35-45 230-250

IIIб -13-25 0.8-3.0 14-17 53-56 200-250 40-50 35-40 200-250

IV

IVа -15-20 0.5-1.5 19-24 55-65 200-300 50-60 35-40 170-200

IVб -17-25 2.0-5.3 18-21 54-64 190-250 50-60 40-45 200-250

IVb -12-17 2.2-5.3 22-26 45-55 160-220 65-75 35-40 160-200

Хавсралт 2. (Заавал мөрдөх) ОРОН СУУЦ, НИЙТИЙН БАЙРНЫ, СУУЦНЫ ТАЛБАЙ, ӨРӨӨ ТАСАЛГААНЫ

АШИГТАЙ ТАЛБАЙ , БАРИЛГЫН ЭЗЛЭХҮҮН, БАРИЛГАЖИХ ТАЛБАЙ, БАРИЛГЫН ДАВХРЫГ ТООЦОХ ДҮРЭМ

1. Айлын сууцны талбай нь хүн амьдрах талбай, туслах өрөө тасалгааны "тагт, лодж, веранд, террас, агуулах, ханын шүүгээ, гонхноос бусад) нийт талбайн нийлбэр байна. 2. Айлын сууцны нийт талбай нь өрөө тасалгааны дээрх талбайгаас гадна хананы шүүгээ, лодж, тагт, веранд, террас сууцны доторх шатны доорхи талбай, агуулахын талбайнуудын (энд зуух байрлах талбай орохгүй) нийлбэр байна. Гэхдээ байрны нийт талбайг тогтоохдоо лоджид 0.5, террас, тагтанд 0.3, веранд, хүйтэн агуулахад 1.0 гэсэн бууруулах илтгэлцүүр хэрэглэнэ. 3. Нийтийн сууцны нийт талбай нь сууцны болон туслах өрөө тасалгаа, олон нийтийн ажлын зориулалттай өрөө тасалгаанаас гадна, энэ хавсралтын 2 дугаарт заасан лодж, веранд, тагтны тооцоот талбайн нийлбэр байна. 4. Орон сууцны барилгад байрлах нийгмийн (үйлдвэрлэл, үйлчилгээний) зориулалттай өрөө тасалгааны нийт талбайг тусад нь тооцно. Орон сууцны барилгын техникийн зориулалт бүхий шалны доорх болон адрын давхар, айлын сууцны гаднах инженерийн байгууламж байрлах талбай, мөн шатны тавцан, цахилгаан шат, үүдний гонхны талбай, гадна шатны Талбайнууд сууцны нийт талбайн хэмжээнд орохгүй. 5. Сууцны барилгын талбай нь хашлага ханын дотор гадаргуугаас хэмжиж тогтоосон бүх давхруудын талбайгаас гадна тагт, лодж, шатны тавцан, цахилгаан шат, бусад нүхний талбайг оруулан тооцсон талбайнуудын нийлбэр байна. Харин адрын хөндийн болон аж ахуйн зориулалттай шалны доорх давхрын талбай энд хамаарахгүй. 6. Айлын сууцны өрөөний талбайг хамар хана болон хашлага ханын дотор гадаргуугаас шалны хөвөө модыг оруулалгүй шалны түвшинд хэмжиж тогтоосон хэмжээг үндэслэн тогтооно. Адрын давхрын өрөөний талбайн хэмжээг тогтоохдоо өндрийг таазны налуугаас нь хамааралтайгаар: налуу нь 30° бол өндөр нь 1.5 м; 45° бол өндөр нь 1.1 м; 60°, түүнээс дээш бол өндрийг нь 0.5 м байхаар тооцно. Тодорхойлсон өндрүүдийн завсрын өндрийн хэмжээг интерполяцийн аргаар тодорхойлно. Өрөөний өндөр нь намхан нөхцөлд нийт талбайг тодорхойлохдоо 0.7 гэсэн илтгэлцүүр хэрэглэнэ. Ийм тохиолдолд таазны налууг 30° гэж үзвэл өндрийн доод хязгаар нь 1.2 м байх ёстой, харин 45°-60° байвал 0.8 м, 60°, түүнээс дээш бол хязгаар тогтоохгүй тооцно.

7. Орон сууцны барилгын эзлэхүүнийг тухайн барилгын ± 0.00 түвшнээс дээших газар дээрх хэсэг болон дооших газар доорх хэсгийн эзлэхүүний нийлбэрээр тооцож тогтооно. Барилгын газар дээрх болон доорх хэсгийн эзлэхүүнийг барилгын хашлага бүтээцийн (энд дээврээс гэрэлтүүлэх гэрэлтүүлгийн гадаргуу гэх мэт гадна гадаргуугаас тооцож тогтооно. Гэхдээ архитектур бүтээцийн цухуйсан элементүүд, инженерийн байгууламжийн суваг, террас, тагт болон нэвт гарц, тулгуурууд, мөнх цэвдэг хөрс бүхий талбайд барихаар төлөвлөсөн барилгын шалны доорх салхижуулалтын зориулалттай хөндий энэ тооцоонд хамаарахгүй. 8. Барилгын барилгажих талбайг хаяавчны давхрын түвшинд барилгаас цухуйсан элементүүдийг оруулан барилгын нийт хүрээгээр хэвтээ чиглэлийн огтлолын талбайгаар тооцож тодорхойлно. Энд барилгын доорх тулгуур бүхий хэсэг, нэвт гарцын талбай нэгэн адил хамрагдана. 9. Барилгын давхарт газар дээрх бүх давхруудаас гадна давхрын хучилт нь газрын түвшнээс 2 м-ээс дээш өндөрт байх техникийн, адрын хучилтын, хаяавчны болон зоорины давхар орж тооцогдоно. Харин мөнх цэвдэг хөрсөнд зохицуулан барих барилгын шалны доорх салхижуулалтын давхар барилгын давхарт тооцогдохгүй. Блокчлон барих барилгын давхар, тус бүрдээ тооцогдох ёстой. Дээд давхрын дээр байгаа техникийн давхрыг мөн барилгын давхарт тооцохгүй.

Хавсралт 3 (Заавал мөрдөх) ОРОН СУУЦНЫ ХЭРЭГЦЭЭТ ЦАХИЛГААН ШАТНЫ TOO, ДААЦ БА ХУРД

Орон сууцны барилга

Давхар Шатны тоо

Даац, кг хурд, м/с

Давхрын айлын сууцны хамгийн их талбай, ам/м

Нийтийн зориулалттай

10 хүртэл 1 400; 1.0 600

11-12 2 400; 1.0 630; 1.0

600

13-17 2 400; 1.0 450

18-19 3 400; 1.6 630; 1.6

450

20-25 3 400; 1.6 400; 1.6 630; 1.6

300

Өндөр настны 3-5 1 630; 1.0 800 6-9 2 400; 1.0 600

Тахир дутуу иргэдийн

2-3 1 630; 1.0 800 4-5 2 630; 1.0 800

Тайлбар: Цахилгаан шатны зургийг даалгаврын дагуу төлөвлөнө.

Хавсралт 4 (Заавал мөрдөх) ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ӨРӨӨНИЙ АГААР СОЛИЛЦООНЫ ДАВТАМЖ БОЛОН

АГААРЫН ТООЦООНЫ ХЭМЖИГДЭХҮҮН

Өрөөний нэр

Хүйтэн үеийн агаарын тооцооны хэм °С

Агаар солилцлын давтамж буюу өрөөнөөс 1 гаргах агаарын доод хязгаарын

хэмжээ 1 Оруулах Гаргах

Айлын сууц нийтийн байрны сууцны өрөө

18(20) - Өрөөний 1 м2 -д

3 м3/ц Айлын сууц нийтийн байрны гал тогоо

18 - 60 м3/ц-аас багагүй

Онгоц шүршүүрийн өрөө Жорлон Нэгдсэн ариун цэврийн өрөө Мөн тусдаа

халаалттай

25 18 25 18

-

25 м3/ц 25 м3/ц 50 м3/ц 50 м3/ц

Нийтийн угаалгын газар 18 - 0.5 м3/ц Нийтийн шүршүүр 25 - 5.0 м3/ц

Нийтийн жорлон 16 -

1 суултуурт 50 м3/ц 1

хөтөвчинд 25 м3/ц

Хувцас цэвэрлэх ба индүүдэх зориулалт бүхий өлгүүрийн өрөө Нийтийн байрны угаалгын өрөө

18 - 1.5

Хөлийн өрөө, хонгил, сууцны байрны шатны

талбай 16 - -

Соёл, олон нийтийн ажлын зориулалттай өрөө

18 - 1

Цэвэрлэгээний өрөө 15 Тооцоогоор

4-өөс багагүй

7

Нийтийн байрны индүүдлэгийн өрөө

15 Тооцоогоор

2-оос багагүй

3

Нийтийн байрны цагаан хэрэглэл, аж ахуйн, спортын хэрэгсэл, эд зүйлсийн агуулах

12 - 0.5

Нийтийн байрны тусгаарлах өрөө

20 - 1

Цахилгаан шатны өрөө 5 - Тооцоогоор 0.5-аас багагүй

Хог хураах камер 5 - 1 (хог хураах камер бүрд)

Тайлбар: 1. Орон сууц ба нийтийн байрны булангийн өрөөний агаарын тооцооны температурыг 4 дүгээр хавсралтад зааснаас 2°С ахиулан авна. 2. Уур амьсгалын IV-III бүсүүдэд барих барилгын шатны талбай болон тухайлсан халаалттай барилгуудын агаарын тооцоот температурыг тогтоохгүй байж болно. 3. Дулааны улиралд цахилгаан шат ажиллуулах машины өрөөний агаарын температур 40° С-аас их байх ёсгүй. 4. Хаалтад бичсэн хэмжигдэхүүнүүд нь өндөр настан болон тахир дутуу иргэдийн сууцанд хамаарна. 5. Гадна агаарын 5 хоногийн дундаж температур -31°С-аас бага тохиолдолд өрөөний дотор агаарын температурыг +20°С тооцно.