25
1. Оршил 1990-ээд онд цэнхэр ягаан тасалбар төдийхнөөр хөрөнгийн зах зээлийн ойлгодог байсан Монголчууд өнөөдөр иргэн бүр хувьцаа эзэмшиж түүнийхээ ноогдол ашгийг хүртэх, хөрөнгийн эх үүсвэр болгохыг хүсэх болжээ. Монголдоо хөрөнгийн зах зээлийн төв болдог Монголын хөрөнгийн бирж 20 нас хүрсэн ч хөгжлийн түвшингээрээ 2 настай хүүхэд шиг алхаж байна. Үүнийг нь дагаад хөрөнгийн зах зээлийн ойлголтоос холдсон иргэдийн хувьцааны талаарх мэдлэг мэдээллийг улам хөгжүүлэх шаардлагатай байна. Та хөрөнгийн зах зээлийг хэр сайн мэдэх вэ? /Эх сурвалж: http://www.mse.mn/ Энэ судалгааны үр дүнд хөрөнгийн зах зээлийн талаарх монголчуудын мэдлэг хэтэрхий чамлалттай байгаа нь харагдаж байна. Тиймээс би “Хувь нийлүүлэгчдийн өмчийн бүртгэл, түүний онол практик асуудал” гэсэн сэдвийг сонгон курсын ажлаа бэлтгэлээ. Энэ курсын ажилдаа би хувьцаа гэж юу болох, дотроо хичнээн төрөл байдаг. Хувьцаа тус бүрийн онцлогын талаар бичлээ. Тэр дундаа Тавантолгойн орд газарт ажиллах төрийн өмчит Эрдэнэс тавантолгой компаниас иргэн бүрт хувьцаа эзэмшүүлж, аж ахуй нэгжүүддээ нэрлэсэн үнээр хувьцааг худалдан, үлдсэн хэсгийг нь гадаад дотоодын хөрөнгийн зах зээл дээр арилжаалах гэж байгаа учраас миний бэлтгэсэн энэхүү курсын ажлаас иргэд болон аж ахуй нэгжүүдэд олгох нэрлэсэн үнэтэй хувьцааны талаар мэдээллийг авах боломжтой юм. 0 10 20 30 40 Мэдэхгүй Сайн мэдэхгүй Сайн мэднэ Маш сайн мэднэ 16% 12% 35.80% 36% www.zaluu.com www.zaluu.com

Kursiin ajil

Tags:

Embed Size (px)

Citation preview

Page 1: Kursiin ajil

1. Оршил

1990-ээд онд цэнхэр ягаан тасалбар төдийхнөөр хөрөнгийн зах зээлийн

ойлгодог байсан Монголчууд өнөөдөр иргэн бүр хувьцаа эзэмшиж түүнийхээ

ноогдол ашгийг хүртэх, хөрөнгийн эх үүсвэр болгохыг хүсэх болжээ.

Монголдоо хөрөнгийн зах зээлийн төв болдог Монголын хөрөнгийн бирж 20

нас хүрсэн ч хөгжлийн түвшингээрээ 2 настай хүүхэд шиг алхаж байна. Үүнийг

нь дагаад хөрөнгийн зах зээлийн ойлголтоос холдсон иргэдийн хувьцааны

талаарх мэдлэг мэдээллийг улам хөгжүүлэх шаардлагатай байна.

Та хөрөнгийн зах зээлийг хэр сайн мэдэх вэ?

/Эх сурвалж: http://www.mse.mn/

Энэ судалгааны үр дүнд хөрөнгийн зах зээлийн талаарх монголчуудын мэдлэг

хэтэрхий чамлалттай байгаа нь харагдаж байна.

Тиймээс би “Хувь нийлүүлэгчдийн өмчийн бүртгэл, түүний онол практик

асуудал” гэсэн сэдвийг сонгон курсын ажлаа бэлтгэлээ.

Энэ курсын ажилдаа би хувьцаа гэж юу болох, дотроо хичнээн төрөл

байдаг. Хувьцаа тус бүрийн онцлогын талаар бичлээ. Тэр дундаа

Тавантолгойн орд газарт ажиллах төрийн өмчит Эрдэнэс тавантолгой

компаниас иргэн бүрт хувьцаа эзэмшүүлж, аж ахуй нэгжүүддээ нэрлэсэн үнээр

хувьцааг худалдан, үлдсэн хэсгийг нь гадаад дотоодын хөрөнгийн зах зээл

дээр арилжаалах гэж байгаа учраас миний бэлтгэсэн энэхүү курсын ажлаас

иргэд болон аж ахуй нэгжүүдэд олгох нэрлэсэн үнэтэй хувьцааны талаар

мэдээллийг авах боломжтой юм.

0 10 20 30 40

Мэдэхгүй

Сайн мэдэхгүй

Сайн мэднэ

Маш сайн мэднэ 16%

12%

35.80%

36%

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Kursiin ajil

Өнөөдөр Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 336 хувьцаат компани

байдаг. Гэтэл судалгаагаар ихэнх нь бодитой үйл ажиллагаа явуулдаггүй нь

тогтоогдсон. Дээрх 336 хувьцаат компаниас “Улаанбаатар зочид буудал” ХК,

“АПУ” ХК-иудыг сонгож, хувьцаагаа хэрхэн арилжаалдаг. Хувьцааныхаа

ханшийг хэрхэн тогтоосон. Хувьцаа худалдан авах захиалга өдөртөө хичнээн

ирдэг талаарх мэдээллийг энэхүү курсын ажилдаа орууллаа.

2. Онолын хэсэг

2.1 Хувь нийлүүлэгчдийн өмчийн тухай

Компаниуд шинээр байгуулагдах болон хөрөнгийн эх үүсвэр олж

авахын тулд зээл авахаас гадна хувьцаа гаргах замаар хөрөнгийн эх үүсвэрийг

олж авдаг. Хувьцаа гэдэг хөрөнгө оруулсаныг гэрчлэх баримт юм. Компанийн

хувьцаа эзэмшигчдийн өмчийн хэсэг нь дараах хэлбэртэй байдаг.

Хувьцаат компани нь үндсэндээ 2 төрлийн хувьцаа гаргадаг.

1. Энгийн хувьцаа: Энэ нь саналын эрхтэй хувьцаа бөгөөд тайлант

хугацааны ашгаас хамаарч ноогдол ашиг хувиарлагддаг хувьцаа юм.

Энгийн хувьцаа эзэмшигчид дараах давуу болон сул талтай.

Санал өгөх эрхтэй

Компанийн удирдлага болон үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй

Ноогдол ашиг авах эрхтэй

Компанийг татан буулгах үед бусад бүх хөрөнгө оруулагчдад хөрөнгө

хуваарилсаны дараа хөрөнгө хувиарлагддаг.

Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч, ажилчид, засгийн газар болон давуу эрхтэй

хувьцаа эзэмшигчдэд хөрөнгө хувиарласны дараа хамгийн сүүлд хөрөнгө

хувиарлагддаг тул оруулсан хөрөнгө бүгдийг нь буцаан авах боломж маш бага

байдаг. Тиймээс энгийн хувьцаа эзэмшигчид нь маш их өндөр эрсдэлтэй

боловч уг хөрөнгө оруулагчдаас өндөр өгөөжийг хүлээн авдаг. Энгийн хувьцааг

нэрлэсэн үнэтэй ба нэрлэсэн үнэгүйгээр гаргаж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Kursiin ajil

2. Давуу эрхтэй хувьцаа: Энэ нь саналын эрхгүй бөгөөд тогтмол ноогдол

ашиг хуваарилагддаг хувьцаа юм. Давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид нь

дараах давуу талтай.

Энгийн хувьцаа эзэмшигчидээс түрүүлж ноогдол ашиг авах эрхтэй.

Компанийг татан буулгах үед энгийн хувьцаа эзэмшигчидээс түрүүлж

хөрөнгө буцаан авах эрхтэй.

Хөрвөх нөхцлийг заасан тохиолдолд давуу эрхтэй хувьцаа нь энгийн

хувьцааруу хөрвөх чадвартай.

Саналын эрхгүй

Давуу эрхтэй хувьцааг нэрлэсэн үнээр нь гаргах бөгөөд ноогдол ашиг нь

нэрлэсэн үнийн тодорхой хувиар тогтоосон байдаг. Харин давуу эрхтэй

хувьцаа нь нэрлэсэн үнэгүй гарах тохиолдолд ноогдол ашиг нь тодорхой

хэмжээгээр тогтоож өгдөг. Тухайлбал, 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 5 хувийн

давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид нь жил бүр энгийн хувьцаа эзэмшигчдээс 2,5

төгрөгийн ноогдол ашиг авна. Харин нэрлэсэн үнэгүй давуу эрхтэй хувьцаа

эзэмшигчид нь жил бүр энгийн хувьцаа эзэмшигчдээс түрүүлж 5 төгрөгийн

ноогдол ашиг авна гэж үзүүлж болно.

Давуу эрхтэй хувьцааны дараах төрлүүд байдаг. Үүнд:

1. Хуримтлалтай ба Хуримтлалгүй давуу эрхтэй хувьцаа

Компаниуд хуримтлалтай давуу эрхтэй хувьцаанд ноогдол ашиг зарлаж

олгохдоо өмнөх жилүүдийн хуримтлагдсан ноогдол ашгийн энгийн хувьцаа

эзэмшигчдээс түрүүлж олгодог. Өөрөөр хэлбэл хуримтлалтай давуу эрхтэй

хувьцааны хувьд өмнөх жилүүдэд ноогдол ашиг зарласан эсвэл зарлаагүй

гэдгээс үл хамааран ноогдо лашиг зарлаж болох өпөр өмнөх жилүүдийн

ноогдол ашгийг хуримтлуулан энгийн хувьцаа эзэмшигчдээс түрүүлж олгоно

гэсэн зарчмыг баримталдаг.

Жишээ нь: “Хас” компани 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 9 хувийн

хуримтлалтай 100,000 ширхэг давуу эрхтэй хувьцааг эргэлтэнд гаргасан

1997 онд хамгийн сүүлийн ноогдол ашгийг олгосон. 2000 онд компанийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Kursiin ajil

захиралуудн зөвлөл нийт 300,000 төгрөгийн ноогдол ашиг олгохоор зарлаж,

төлсөн. 2000 онд давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдэд хэдэн төгрөгийн ноогдол

ашиг хуваарилагдах вэ?

Нийт зарласан ногдол

ашиг

Давуу эрхтэй хувьцаны

ногдол ашиг

Энгийн хувьцааны

ногдол ашиг

1998 онд хуримтлагдсан

ногдол ашиг

- 90,000 -

1999 онд хуримтлагдсан

ногдол ашиг

- 90,000 -

2000 оны ногдол ашиг 300,000 90,000 30,000

Нийт 300,000 270,000 30,000

Дээрхээс харахад 2000 онд давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид нь нийт 270,000

төгрөгийн ногдол ашиг авах эрхтэй. Учир нь хуримтлалтай давуу эрхтэй

хувьцаа эзэмшигчид нь өмнөх жилүүдийн хуримтлагдсан ногдол ашгийг

түрүүлж авдаг.

Хуримтлалгүй давуу эрхтэй хувьцааны хувьд өмнөх жилүүдийн

ноогдол ашгийг хуримтлуулдаггүй бөгөөд зөвхөн тухайн жилийн ноогдол

ашгийг авч үздэг. Тиймээс ноогдол ашийг зарлаж олгохдоо давуу эрхтэй

хувьцааны тухайн жилийн ноогдол ашгийг олгосны дараа энгийн хувьцаа

эзэмшигчдэд ноогдол ашгийг олгодог.

2. Хөрвөх давуу эрхтэй хувьцаа

Хөрвөх давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид нь өөрийн сонголтоор хувьцаагаа

энгийн хувьцааруу хөрвүүлж болно. Хөрвүүлэхдээ урьдчилан тогтсон хувьцааг

харгалзан үзэх ѐстой. Тухайлбал, 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 5 хувийг

хуримтлалтай, 10,000 ширхэг хөрвөх давуу эрхтэй хувьцаа гаргасан. 1 ширхэг

давуу эрхтэй хувьцаа нь 5 ширхэг энгийн хувьцааруу хөрвөнө гэж үзэж болно.

Хэрвээ хөрвөх давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид нь хувьцаагаа энгийн

хувьцааруу хөрвүүлсэн бол 50,000 ширхэг энгийн хувьцаа эзэмшинэ гэсэн үг.

Хөрвөх давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид нь энгийн хувьцаа эзэмшигчдээс

түрүүлж ноогдол ашиг авбал үүнээс гадна хөрвөх давуу эрхтэй хувьцаа нь

энгийн хувьцааруу хөрвөсөн бол энгийн хувьцааны ноогдол ашгаас хүлээн

авах эрхтэй байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Kursiin ajil

2.2 Нэрлэсэн үнэтэй ба нэрлэсэн үнэгүй хувьцаа гаргалтын бүртгэл

Энгийн ба давуу эрхтэй хувьцаа гаргах үед хувьцааны нэрлэсэн үнийг

тогтоосон байдаг. Нэрлэсэн үнийг нь хувьцааны зах зээлийн үнэ цэнээс

хамааран өндрөөр эсвэл багаар тогтооно гэсэн ойлголт байхгүй юм. Хувьцааг

нэрлэсэн үнээс бага үнээр борлуулахаас зайлсхийхийн тулд нэрлэсэн үнийг

маш багаар тогтоодог. Учир нь ирээдүйн бий болзошгүй өр төлбөр үүсэхээс

болгоомжлох байдал юм. Үүнээс гадна хувьцааг нэрлэсэн үнэгүйгээр гаргахж

болох ба энэ нь дараах 2 шалтгаантай.

1. Болзошгүй өр төлөрөөс зайлсхийх

2. Нэрлэсэн үнэ болох зах зээлийн үнийн хоорондын хэт зөрүүтэй

байдлыг арилгах

Нэрлэсэн үнэтэй ба нэрлэсэн үнэгүй хувьцаа гаргалтыг бүртгэхдээ

нэрлэсэн үнэтэй хувьцааны хувьд хүлээн авах мөнгөний хэмжээгээр мөнгөн

хөрөнгө дансны дебет, нэрлэсэн үнээс илүүгээр эсвэл доогуур үнээр зарласан

уу гэдгээс үл хамааран нэрлэсэн үнээр нь “Энгийн хувьцаа” эсвэл “Давуу

эрхтэй хувьцаа” дансны кредит, харин зөрүүгээр нь “Нэмэгдэж төлөгдсөн

капитал” дансны кредит бичилт хийнэ. Харин нэрлэсэн үнэгүй хувьцааны

хувьд хүлээн авсан мөнгөн хөрөнгийн хэмжээгээр “Энгийн хувьцаа” эсвэл

“Давуу эрхтэй хувьцаа” дансанд бүртгэдэг. Тиймээс хувьцаа эзэмшигчид ямар

нэгэн болзошгүй өр төлбөр үүсэх эрсдэлд учрахгүй юм.

Нэрлэсэн үнэтэй хувьцаа

“А” компани нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн

үнэтэй 1000 ширхэг хувьцааг нэг бүрийг 15

төгрөгөөр борлуулсан гэвэл хувьцаа

гаргалтыг бүртгэх бичилт нь:

Мөнгөн хөрөнгө 15,000

Энгийн хувьцаа 10,000

Нэмэгдэж төлөгдсөн капитал 5,000

Нэрлэсэн үнэгүй хувьцаа

Хэрвээ дээрх хувьцааг нэрлэсэн үнэгүй гэж

үзвэл хувьцаа гаргалтыг бүртгэх бичилт нь:

Мөнгөн хөрөнгө 15,000

Энгийн хувьцаа 15,000

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Kursiin ajil

Зарим улс орнууд нэрлэсэн үнэгүй хувьцааг тогтоосон үнэтэй байхыг

шаарддаг. Тогтоосон үнэ хувьцааг зах зээл дээр борлуулах хамгийн бага үнэ

юм. Тогтоосон үнийг компанийн Захирлуудын зөвлөлөөс тогтоодог. Ийм

хувьцаа гаргалтыг нэрлэсэн үнэгүй гэхээсээ илүү хамгийн бага нэрлэсэн

үнэтэй хувьцаа гэж нэрлэж болно. Энэ тохиолдолд хувьцааг тогтоосон үнээс

нь дээгүүр үнээр борлуулсан бол энэ нь нэрлэсэн үнэтэй хувьцааны адил

бүртгэлтэй юм.

2.3 Мөнгөн бус хөрөнгөөр гаргасан хувьцаа

Хувьцааг зөвхөн мөнгөөр гаргахаас гадна мөнгөн бус хөрөнгө болох

биет ба биет бус хөрөнгөөр гаргаж болох юм. Энэ тохиолдолд хөрөнгө болон

хувьцагаа ямар үнэ цэнээр бэлтгэх вэ гэсэн НББ-ийн асуудал үүсдэг. Учир нь

бидний гаргаж буй хувьцаа болон хүлээн авч буй хөрөнгө нь өөр өөрийн гэсэн

зах зээлийн үнэтэй байдаг. Хувьцаа мөнгөнөөс бусад хөрөнгөөр гаргах

тохиолдолд хувьцаа гаргалтыг гаргасан хувьцааны зах зээлийн үнэ болон

мөнгөн бус арилжаагаар хүлээн авсан хөрөнгийн зах зээлийн үнийн аль илүү

тодорхой байгаагаар нь бүртгэнэ.

Жишээ нь:

1. Хөрөнгө болон хувьцааны үнэ тодорхой бол:

Хөрөнгийн зах зээлийн үнэ, хувьцааны зах зээлийн үнээс бага үед

/жишээ нь: 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1500 ширхэг энгийн

хувьцааг тоног төхөөрөмж бэлтгэхэд зориулан гаргасан бөгөөд

тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ 100.000 төгрөгийн, энгийн

хувьцааны зах зээлийн үнэ /80төгрөг*1500 ширхэг/ 120.000 төгрөг гэж

үзье/

Дансны бичилт нь:

Дт тоног төхөөрөмж . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 100000 төгрөг

Дт тоног төхөөрөмж бэлтгэсний гарз /120000 төгрөг-10000 төгрөг /. . . 20000

төгрөг

Кт энгийн хувьцаа /50 төгрөг *1500 ширхэг/ . . . . . . . . . . . . . . . . . . . . .75000

төгрөг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Kursiin ajil

Кт энгийн хувьцааны НТК /(80 төгрөг -50 төгрөг)*1500 ширхэг/. . . . . . .45000

төгрөг

Хөрөнгийн зах зээлийн үнэ, хувьцааны зах зээлийн үнээс илүү үед

/жишээ нь: дээрх жишээг тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ 150000

төгрөг гэж үзье/

Дансны бичилт нь:

Дт тоног төхөөрөмж . . . . . . . . . . . . . . . . . . . . .150000 төгрөг

Кт тоног төхөөрөмж бэлтгэсний олз. . . . . . . . . 30000 төгрөг

Кт энгийн хувьцаа . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. 75000 төгрөг

Кт энгийн хувьцааны НТК . . . . . . . . . . . . . . . . 45000 төгрөг

2. Хөрөнгийн болон энгийн хувьцааны зах зээлийн үнэ тодорхойгүй бол:

Хөрөнгийн зах зээлийн үнэ тодорхойгүй үед /жишээ нь: өмнөх жишээг

тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ тодорхойгүй бөгөөд энгийн

хувьцааны нэрлэсэн болон зах зээлийн үнийг хэвээр гэж үзье/

Дансны бичилт-1:

Дт тоног төхөөрөмж /энгийн хувьцааны зах зээлийн үнээр/ . . . 120000 төгрөг

Кт энгийн хувьцаа /50 төгрөг *1500 ширхэг/ . . . . . . . . . . . . . . . . . . . .. 75000

төгрөг

Кт энгийн хувьцааны НТК /(80 төгрөг -50 төгрөг)*1500 ширхэг/. . . . . . . .45000

төгрөг

Хувьцааны зах зээлийн үнэ тодорхойгүй үед /жишээ нь: өмнөх жишээг

ашиглан, хувьцааны зах зээлийн үнэ тодорхойгүй, тоног

төхөөрөмжийнх 160000 төгрөг байсан гэж үзье/

Дансны бичилт-2:

Дт тоног төхөөрөмж . . . . . . . . . . . . . . . 160000 төгрөг

Кт энгийн хувьцаа /50 төгрөг *1500 ширхэг/ . . . . . . . . . . . . .. 75000 төгрөг

Кт энгийн хувьцааны НТК . . . . . . . . . . . . . . . .. 85000 төгрөг

Хэрвээ хөрөнгө болон хувьцааны зах зээлийн үнэ хоѐулаа мэдэгдэж

байгаа тохиолдолд хүлээн авсан хөрөнгийн бүртгэхдээ заавал хувьцааны зах

зээлийн үнээр эсвэл хөрөнгийн зах зээлийн үнээр бүртгэнэ гэсэн хатуу лдүрэм

байхгүй юм. Тухай байгууллага нь аль илүү нотолгоотой гэж бодсон үнээрээ уг

хөрөнгө бө хувьцааг бүртгэх ѐстой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Kursiin ajil

Хэрвээ хүлээн авсан хөрөнгийн зах зээлийн үнэ болон гаргаж буй

хувьцааны зах зээлийн үнэ хоѐулаа тодорхойгүй бол уг ажил гүйлгээг бүртгэх

суурь үнийг компанийн Захиралуудын зөвлөл эсвэл удирдлага тодорхойлно.

Харин хөрөнгийн дансны үнэ эсвэл гаргаж буй хувьцааны нэрлэсэн болон

тогтоосон үнийг ашиглаж болохгүй юм. Учир нь эдгээр үнэ цэнүүд нь мөнгөн

бус ажил гүйлгээгээр хүлээн авсан хөрөнгийг бүртгэх бодитой суурь болж

чадахгүй. Хэрвээ гаргаж буй хувьцаа эсвэл хүлээн авсан хөрөнгийн аль

нэгнийх нь зах зээлийн үнэ тодорхой байгаа бол мэдэгдэж байгаа зах зээлитйн

үнээрээ уг ажил гүйлгээг бүртгэнэ.

Жишээ нь:

Хөрөнгийн болон хувьцааны зах зээлийн үнэ 2-уулаа тодорхойгүй үед

/жишээ нь: өмнөх жэшээг мөн ашиглая. Тоног төхөөрөмжийн үнийг

хөрөнгийн үнэлгээний алба 110000 төгрөгөөр үнэлснийг тус компани

зөвшөөрсөн гэвэл/

Дансны бичилт-3:

Дт тоног төхөөрөмж . . . . . . . . . . . . . . . .110000 төгрөг

Кт энгийн хувьцаа. . . . . . . . . . . . . . . . . . .100000 төгрөг

Кт нэрлэсэн хувьцааны НТК . . . . . . . . . 10000 төгрөг

2.4 Хувьцааг буцаан худалдан авах

Компаниуд зах зээл дээр хувьцааг гаргаж худалдахаас гадна дараах 2

зорилгоор хувьцааг зах зээл дээрээс буцаан худалдан авдаг.

Эргэлтээс гаргах

Эргэлтэнд дахин гаргах зорилгоо халаасалж болдог. Энэ хувьцааг

халаасны хувьцаа гэж нэрлэдэг.

Хувьцааг эргэлтээс гаргах

Зарим тохиолдолд эргэлтэн дэх хувьцаагаа буцаан худалдан авч

эргэлтээс гарган авдаг. Энэ үед эргэлтээс гаргах үнэ нь хувьцааг анх гаргах

үеийн дундаж үнээс илүү гарч байвал зөрүүг хуримтлагдсан ашиг дансны

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Kursiin ajil

дебетэд бүртгэх ѐстой. Хэрвээ дундаж үнээс бага бол үөрүүг хувьцааг

эргэлтээс гаргалтаас үүссэн нэмэгдэж төлөгдсөн капитал дансны кредит талд

бүртгэнэ. Хувьцааг эргэлтээс гаргах үед хуримтлагдсан ашиг данс буурна.

Харин хувьцаатай холбоотой аливаа ажил гүйлгээгээр хуримтлагдсан ашиг

данс өсдөггүй.

Халаасны хувьцаа

Халаасны хувьцааг худалдан авах нь дараах зорилгуудыг агуулдаг.

1. Ажилчдад олгох шагнал болон нөхөн төлбөрт зориулж хувьцааг

хуримтлуулах

2. Хөрвөх үнэт цаас эзэмшигчдийн хэрэгцээг хангах үүднээс шаардлагатай

хувьцааг нөөцлөх

3. Гаргасан хувьцааны тоог цөөрүүлэх зорилгоор нэгж хувьцаанд ноогдох

ашгийг нэмэгдүүлэх

4. Хувьцаа эзэмшигчдийн тоог цөөрүүлснээр ноогдол ашгийг бууруулах

5. Хувьцааны үнэ өсөх тохиолдолд халаасны хувьцааг худалдан авч

буцаан борлуулж ашиг олох

6. Хяналтын багцыг алдахаас сэргийлэх

Гэхдээ хамгийн гол шалтгаан нь хувьцааныхаа үнийг унагахгүй байлгахад

оршдог.

Халаасны хувьцаа нь дараах эрхийн хязгаарлалттай байна. Үүнд:

Давуу эрхтэй хувьцааны давуу эрх

Мөнгөн ногдол ашиг хүртэх эрх

Хөрөнгө хуваалцах эрх

Саналын эрх

тус тус хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл: халаасны хувьцаа нь хөрөнгө биш юм.

Халаасны хувьцаа нь дахин эргэлтэнд орох хүртлээ санал өгөх, ноогдол ашиг

авах, компанийг татан буулгахад хөрөнгөнөөс хувь хүртэх эрхгүй байдаг.

Халаасны хувьцаатай холбоотойгоор дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Kursiin ajil

1. Халаасны хувьцаа данс нь хэдийгээр дебет утгатай данс боловч

хөрөнгө биш тул эзэмшигчдийн өмчийн хэсэгт сөрөг тохируулах

байдлаар тусгадаг.

2. Халаасны хувьцааг хүчингүй болгох, дахин гаргах болон буцаан

худалдан авахад ямар нэг ашиг болон алдагдлыг хүлээн зөвшөөрдөггүй.

3. Халаасны хувьцаа нь эргэж борлогдох боломжтой байдаг тул бүр мөсөн

эргэлтээс гаргасан гэсэн утгыг илэрхийлдэггүй. Тиймээс энгийн

хувьцааны дүн өөрчлөгдөхгүй.

Хуримтлагдсан ашиг данс нь халаасны хувьцаатай холбоотой ажил

гүйлгээгээр буурдаг боловч энэ ажил гүйлгээгээр хэзээ ч өсдөггүй.

Халаасны хувьцаатай холбоотой ажил гүйлгээг бүртгэх 2 арга байдаг.

1. Өртгийн арга: Халаасны хувьцааг өртгийн аргаар бүртгэх үед ажил

гүйлгээг хоѐр хэсэгт бүлэглэж үздэг бөгөөд ихэвчлэн мөнгөн хөрөнгөөр

хийдэг.

Худалдан авалт - нийт капиталыг бууруулах ажил гүйлгээ

Дахин гаргалт - нийт капиталын өмнөх дүнг буцаан сэргээх ажил гүйлгээ

Худалдан авалт болон дахин гаргалтын хооронд компани халаасны хувьцааг

тодорхой бус байдлаар эзэмшдэг.

Энэ аргын үед худалдан авсан хувьцааны өртгийн дүнгээр “халаасны

хувьцаа” дансыг дебетлэж, дахин гаргах үед уг өртгөөр кредитлэх замаар

бүртгэдэг. Хэрэв халаасны хувьцааг худалдан авалтын өртгөөс нь илүү үнээр

дахин гагасан бол зөрүүг “халаасны хувьцааны нэмж төлөгдсөн капитал”

дансанд кредитлэннэ. Харин эсрэгээр буюу өртгөөс нь бага үнээр дахин

гаргасан бол дүнг тухайн ангилалын халаасны хувьцааны нэмж төлөгдсөн

капиталыг бууруулан бичдэг бөгөөд энэхүү нэмж төлөгдсөн капиталын

үлдэгдэл зөрүүгээс бага бол хуримтлагдсан ашгийн бууралтаар илэрхийлж

болно.

Халаасны хувьцааны худалдан авалт болон дахин гаргалтын бүртгэл

бараа материалын бүртгэлийн зарчмаар явагддаг.

Жишээ нь:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Kursiin ajil

“А” компани 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 15000 ширхэг хувьцааг 60

төгрөгөөр гаргасан байснаас 500 ширхэгийг нь 55 төгрөгөөр буцаан

худалдан авсан гэж үзье:

Дансны бичилт нь: /халаасны хувьцааны худалдан авалтыг/

Дт халаасны хувьцаа /500 ширхэг*55 төгрөг/. . . . . . . . . .27500 төгрөг

Кт мөнгөн хөрөнгө . . . . . . . . . . . . . . . . . . . . .27500 төгрөг

Ингэж халаасны хувьцааны худалдан авалт болон дахин гаргалтын

бүртгэлийн бичилтэд тухайн хувьцааны анх гаргасан өртөг /нэрлэсэн үнэ/

нөлөөлдөггүй байна. /50 төгрөг/

Дансны бичилт нь: /дахин гаргалт/

1. Дахин гаргалтын үнэ, худалдан авсан үнэ тэнцүү үед /өмнөх жишээгээр

60 төгрөгөөр 100 ширхэг халаасны хувьцааг дахин гаргасан гэе/

Дт мөнгөн хөрөнгө /100 ширхэг*60 төгрөг/ . . . . . . . . 6000 төгрөг

Кт халаасны хувьцаа . . . . . . . . . . . . . . . .. 6000 төгрөг

2. Дахин гаргатын үнэ, худалдан авсан үнээс их үед /өмнөх жишээгээр 70

төгрөгөөр 100 ширхэг хувьцаа гаргасан гэвэл /

Дт мөнгөн хөрөнгө /100 ширхэг*70 төгрөг/. . . . . . . . . . . . . 7000 төгрөг

Кт халаасны хувьцаа /100 ширхэг*60 төгрөг/ . . . . .. .6000 төгрөг

Кт халаасны хувьцаанаас илүү төлсөн капитал . . . .1000 төгрөг

3. Дахин гаргалтын үнэ, худалдан авсан үнээс бага үед /өмнөх жишээгээр

100 ширхэгийг 55 төгрөгөөр дахин гаргасан гэе/

Дт мөнгөн хөрөнгө /100 ширхэг*55 төгрөг/. . . . . . . . . . . . . .5500 төгрөг

Дт тухайн хувьцааны нэмж төлөгдсөн капитал. . ... . .. .. .. . . 500 төгрөг

Кт халаасны хувьцаа /100 ширхэг*60 төгрөг/. .. .. . . . 6000 төгрөг

2. Нэрлэсэн үнийн арга: Халаасны хувьцааг нэрлэсэн үнийн аргаар

бүртгэх:

Халаасны хувьцааг нэрлэсэн үнээр буюу тогтоосон үнээр тухайн хувьцааг

эргэлтээс гаргах гэсэн үг юм.

Энэ аргаар халаасны хувьцааг бүртгэхдээ гаргасан хувьцаагаа эргүүлэн

худалдан авбал нэрлэсэн үнээр “халаасны хувьцаа” дансыг дебетлэж,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Kursiin ajil

хувьцааны нэрлэсэн үнэ ба анх гаргасан үнийн зөрүүг “нэрлэсэн үнээс илүү

төлсөн капитал” дансыг дебетлэх замаар бүртгэдэг бөгөөд мөн халаасны

хувьцааг худалдаж авсан үнэ нь тухайн хувьцааг анх гаргасан үнээс илүү

байвал зөрүүг “хуримтлагдсан ашиг” дансанд, харин бага байвал “Халаасны

хувьцааны нэмж төлөгдсөн капитал” дансыг кредитлэн тус тус бүртгэдэг

байна.

Жишээ нь:

“Б” компани 30 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 2000 ширхэг энгийн хувьцааг

35 төгрөгөөр гаргаснаасаа 800 ширхэг хувьцааг нэгжийг нь а)40 төгрөгөөр,

б) 32 төгрөгөөр буцаан худалдан авсан гэж үзэн хувьцаа гаргалтаас эхлэн

дахин гаргах бүртгэлийн бичилтийг хийе.

1. Хувьцааг эхлэн гаргасан үед:

Дт мөнгөн хөрөнгө /2000 ширхэг*35 төгрөг/. . . . . . . . . . .70000 төгрөг

Кт энгийн хувьцаа /2000 ширхэг*30 төгрөг/. . . . . . . . . . .60000 төгрөг

Кт энгийн хувьцааны нэмж төлөгдсөн капитал /(35төгрөг-30төгрөг)*2000

ширхэг/ . . . . . . . .10000 төгрөг

2. Халаасны хувьцааг худалдан авах үед:

a. Халаасны хувьцааг худалдан авах үнэ нь анх гаргасан үнээс их

бол /40 төгрөг>30 төгрөг/

Дт халаасны хувьцаа /800 ширхэг*30 төгрөг/. . . . . . . . . . . . 24000 төгрөг

Дт энгийн хувьцааны нэмж төлөгдсөн капитал /(35 төгрөг-30 төгрөг)*800

ширхэг/ . . . . . . . . . . . . . . . . 4000 төгрөг

Дт хуримтлагдсан ашиг /(40 төгрөг-35 төгрөг)*800 ширхэг/ . . . . . . 4000

төгрөг

Кт мөнгөн хөрөнгө /800 ширхэг*40 төгрөг/ . . . . . . . . . . . . . 32000 төгрөг

b. Халаасны хувьцааг худалдан авах үнэ нь анх гаргасан үнээс их

үед /32 төгрөг<35 төгрөг/

Дт халаасны хувьцаа /800 ширхэг*30 төгрөг/. . . . . . . . . . . . 24000 төгрөг

Дт энгийн хувьцааны нэмж төлөгдсөн капитал /(35 төгрөг-30 төгрөг)*800

ширхэг/ . . . . . . . . . . . . . . . . 4000 төгрөг

Кт мөнгөн хөрөнгө /800 ширхэг*32 төгрөг/ . . . . . . . . . . . . . 25600 төгрөг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Kursiin ajil

Кт халаасны хувьцааны илүү төлсөн капитал /(35 төгрөг-32 төгрөг)*800 ширхэг/

. . . . . . . .. . . . . . . . . 2400 төгрөг

3. Хувьцааг буцаан гаргах үед:

а. Халаасны хувьцааг буцаан авсан үнэ, хувьцааг гаргасан үнээс бага үед

/өмнөх жишээний өгөгдлийг ашиглан, 200 ширхэг халаасны хувьцааг а) 45

төгрөгөөр, б) 38 төгрөгөөр тус тус дахин гаргасан гэж үзье/

Дт мөнгөн хөрөнгө /45 төгрөг*200 ширхэг/ . . . . . . . . .. . . . 9000 төгрөг

Кт халаасны хувьцаа /30 төгрөг*200 ширхэг/ . . . . . . . . . . .6000 төгрөг

Кт халаасны хувьцааны нэмж төлөгдсөн капитал /(45 төгрөг-30 төгрөг)*200

ширхэг/ . . . . . . . . . . . . . . .3000 төгрөг

б. Халаасны хувьцааг буцаан авсан үнэ, гаргасан үнээс их үед /38 төгрөг/

Дт мөнгөн хөрөнгө /38 төгрөг*200 ширхэг/ . . . . . . . . .. . . . 7600 төгрөг

Кт халаасны хувьцаа /30 төгрөг*200 ширхэг/ . . . . . . . . . . .6000 төгрөг

Кт халаасны хувьцааны нэмж төлөгдсөн капитал /(38 төгрөг-30 төгрөг)*200

ширхэг/ . . . . . . . . . . . . . . .1600 төгрөг

1. Захиалгын үндсэн дээр борлуулсан хувьцааны бүртгэл

Шинээр бизнесийн үйл ажиллагаа эхлэж байгаа шинэ компаниуд болон жижиг

компаниуд хөрөнгийн эх үүсвэр олж авахын тулд хувьцаа гаргахдаа ихэвчлэн

захиалгын үндсэн дээр борлуулдаг. Энэ тохиолдолд хувьцааны үнийг

хэсэгчлэн хүлээн авдаг ба хувьцааны төлбөр бүрэн буюу дийлэнх нь орж

иртэл хувьцааг зах зээл дээр гаргадаггүй. Хувьцааг захиалгын үндсэн дээр

борлуулах үед:

Захиалгат энгийн хувьцаа болон давуу эрхтэй хувьцаа: гэсэн

дансыг ашиглах ба энэ данснад хувьцааны үнийг бүрэн эсвэл дийлэнх

үнэ төлөгдтөл захиалгат хувьцааг нэрлэсэн үзнээр бүртгэнэ. Харин

хувьцааны төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд захиалгат энгийн

хувьцаа гаргана.

Захиалгат авлага: Данс нь захиалгат хувьцааг гаргах хүртэл цуглуулах

ѐстой мөнгөний дүнг илэрхийлнэ. Энэ дансыг балансад 2 янзаар

тусгадаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Kursiin ajil

1. Эргэлтийн хөрөнгийн хэсэгт бусад авлагын дансны адил тайлагдах

2. Эзэмшигчдийн өмчийн хэсэгт хасагдах дүн байдлаар тайлагдах.

Практикт ихэнх компаниуд “Захиалгат авлага” дансыг эзэмшигчийн

өмчөөс хасагдах байдлаар балансад тусгадаг.

Жишээ нь:

“А” компани 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1000 ширхэг энгийн хувьцаа

гаргасан ба 200 ширхэг хувьцааг ажиллагсадаа нэгжийг нь 65 төгрөгөөр

худалдан авах эрх олгосон бөгөөд төлбөрийг эхний удаад 30%-ийг үлдсэнийг

3 сарын дараа барагдуулахаар гэрээнд тусгасан гэж үзье:

Захиалгат хувьцааг захиалсан өдөр:

Дт захиалгат авлага /200 ширхэг*65 төгрөг/ . . . . . . . . . . . . . . . . 13000

төгрөг

Кт захиалгат энгийн хувьцаа /200 ширхэг*50 төгрөг /. . . . . . . .. .10000

төгрөг

Кт энгийн хувьцааны нэрлэсэн үнээс илүү төлсөн капитал....3000 төгрөг

Захиалгат хувьцааны эхний төлбөр орж ирсэн үед:

Дт мөнгөн хөрөнгө /(200 ширхэг*65)*30%/. . . . . . . 3900 төгрөг

Кт захиалгат авлага. . . . . . . . . . . . . . . . . . .. .3900 төгрөг

3 сарын дараа төлбөр хийгдсэн үед:

Дт мөнгөн хөрөнгө /70%/. . . . . . . . . . .9100 төгрөг

Кт захиалгат авлага. . . . . . . . . . . . . . . . . 9100 төгрөг

Дт захиалгат энгийн хувьцаа /100%/. . . 13000 төгрөг

Кт энгийн хувьцаа . . . . . . . . . . . . . . . . . . .13000 төгрөг

Захиалгын үл биелэлт: Зарим тохиолдолд захиалагч нь төлбөр хийх

боломжгүй болдог ба гэрэний үүргээ үл биелүүлдэг. Энэ үед захиалгат

авлагын үлдэгдэл, өмнө нь төлөгдсөн мөнгө болон захиалгат энгийн

болон давуу эрхтэй хувьцаа дансуудыг яах вэ гэдэг асуудал үүсдэг.

Үүнийг дараах хэлбэрээр зохицуулж болох юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Kursiin ajil

1. Төлөгдсөн мөнгийн бүгдийг нь захиалагчид буцаан өгч хувьцааг шинэ

худалдан авагчид борлуулах

2. Төлөгдсөн хэжээнд тохирох хувьцааг гаргаж үлдсэн авлагыг буцаах

3. Хувьцааг дахин борлуулсаны алдагдлыг хасч үлдсэн төлбөрийг

захиалагчид шилжүүлэх

4. Гэрээний үүргээ биелүүлээгүй тул бүх төлбөрийг торгуульд авах

3. Судалгааны хэсэг

3.1 Хувь нийлүүлсэн өмчит байгууллага

Хувь нийлүүлсэн өмчит байгууллага буюу хувьцаат компани нь хувь

нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг,

өөрийн тусгаарласан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн

этгээд юм.

Хувь нийлүүлсэн өмчит байгууллага гэдгийг энгийнээр тайлбарлавал

“Тодорхой нэг зорилгоор үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгийг

талууд нийлүүлж, түүгээрээ үйл ажиллагаа эрхлэх бөгөөд нийлүүлсэн

хөрөнгийн хэмжээгээр үнэт цаас гаргаж байгаа байгууллага юм”

Хувьцаат компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь гол төлөв хувьцаат

капитал болон хуримтлагдсан ашгаас бүрддэг. Хувьцаат капитал гэдэг нь

товчоор хэлбэл хувьцаа эзэмшигчдийн компанид нийлүүлсэн хөрөнгө

оруулалтыг харуулдаг бөгөөд компанийн гаргасан хувьцаатай холбоотой бүх

мэдээллийг харуулж өгдөг.

Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд

оролцох эрхийг нотлох бөгөөд компанийн аливаа нэг эд хөрөнгийг тусгайлан

өмчлөх эрхийг нотлохгүй.

Хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувь нийлүүлэгчдийн хуралд

оролцож хэлэлцэж байгаа бүх асуудлаар болон зарим асуудлаар санал өгөх,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Kursiin ajil

компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон

орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ.

Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа

нь нийтэд чөлөөтэй арилжаалагдаж байвал нээлттэй буюу хувьцаат компани,

харин хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг

захиран зарцуулах эрх нь компанийн дүрмээр хязгаарлагддаг хаалттай буюу

хязгаарлагдмал хариуцлагатай компани болдог. Бидний ярьж байгаа Нээлттэй

буюу хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн

саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцааг чөлөөтэй захиран

зарцуулах эрхтэй байдаг. Мөн хувьцаа эзэмшигчдийн тоог компанийн дүрмээр

хязгаарлахгүй.

Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид өөр хоорондоо тохиролцсоны

үндсэн дээр хувьцаагаа захиран зарцуулах эрхээ харилцан хязгаарласан гэрээ

байгуулж болдог. Энэ гэрээний үйлчлэх хугацаа нь 10 жилээс дээшгүй байх

бөгөөд гэрээг хэдэн ч удаа сунгаж болдог байна.

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дийлэнхийг

хувь нийлүүлсэн өмчит байгууллага буюу хувьцаат компани эзлэж байдаг.

Харин хувьцаат компаниудаас 336 нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй

байна. Гэхдээ өдөр тутам хувьцаа гаргаж, арилжаанд оролцдог идэвхитэй үйл

ажиллагаатай нь маш цөөхөн юм.

Хувьцаат компаниуд хувьцаагаа хөрөнгийн биржээр дамжуулан

арилжаанд оруулдаг. Монгол улсын хөрөнгийн бирж нь 1990 оноос үйл

ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр 2 тэрбум төгрөгийн хөрөнгийн

эргэлттэй байгууллага юм.

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудаас

хөрөнгийн бирж дээр идэвхитэй арилжаа явуулж байдаг 20 компанийг

Монголын хөрөнгийн биржээс жагсааж ТОП 20 индексийг бүрдүүлдэг. Энэ ТОП

20 индексийн эхний 10-т багтдаг 2 компанийн хувьцааны арилжаатай

холбоотой судалгааг доор танилцуулья.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Kursiin ajil

3.2 .1 “АПУ” хувьцаат компанид хийсэн судалгаа

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОП20 индексийн эхний 10-т ордог

АПУ хувьцаат компанийн тухай:

АПУ компани 1924 онд 14 ажилтантайгаар байгуулагдсан цагаас хойш

архи, пиво, ус ундаа, сүү, жүүсний шилдэг брэндүүдийн цуглуулгатай үндэсний

топ үйлдвэр болон хөгжсөн юм. АПУ компани болон түүний түншүүд 1000

гаруй мэргэжилтэнтэй бөгөөд үндэсний хамгийн том түгээлтийн сүлжээний

тусламжтайгаар бүтээгдэхүүнээ 6000 гаруй худалдааны байгууллагуудаар

дамжуулан борлуулж байна. Хувьцаат компанийн үйл ажиллагаа тогтмолжиж,

олон жил үйл ажиллагаа явуулсан байх тусмаа хувьцаа худалдан авагчдын

найдварыг төрүүлж, тухайн компанийн хувьцааг худалдан авахад нөлөөлдөг.

АПУ хувьцаат компани нь Монголын хөрөнгийн бирж дээр 1992 оны 05-р

сарын 22-ны өдрөөс эхлэн 90 гэсэн кодтой, APU гэсэн тэмдэгтээр, энгийн

хувьцаа ариджаалж байна. Хувьцаа тус бүрийн нэрлэсэн үнэ нь 1 төгрөг. Нийт

74.287.700 ширхэг хувьцааг олон нийтэд нээлттэйгээр арилжаалаад байна.

Монголын хөрөнгийн биржийн 2011 оны 03 сарын 04-ний өдрийн

арилжааны мэдээллийг үзүүлье:

Энэ өдөр 47 компанийн нийт 53,035 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт

169,856,793 төгрөгийн гүйлгээ хийгдсэн.

Хувьцаа Тухайн өдрийн ханш Захиалга

Симбол Ширхэг

Нээлт Дээд Доод Хаалт Өөрчлөлт * Авах

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Kursiin ajil

Тоо

RMC 1801

9 124 124 108 124 -3 -2,36% 9000 108 124 32788

JTB 8127 95 95 92 92 -6 -6,12% 9000 92 94 30000

BDS 6223 4039 4200 4038 4200 0 0,00% 120 4100 4200 1

UID 4587 680 680 605 605 -95 -13,57% 1000 605 660 785

HGN 2735 179 179 175 175 -4 -2,23% 5000 176 180 9118

SHG 1798 27010 27010 26000 26498 -502 -1,86% 17 25000 26498 198

UYN 1716 4414 4414 3264 3339 -500 -13,02% 0 0 3339 749

ALM 1464 2824 2824 2136 2136 -320 -13,03% 42 2136 2200 100

APU 1452 3300 3300 3101 3101 -199 -6,03% 50 3150 3260 250

ADL 1252 18990 19000 18200 18230 -760 -4,00% 43 18000 18230 125

BHL 783 575 575 575 575 75 15,00%

GOV 759 5999 6000 5950 6000 50 0,84% 105 5900 6100 100

MMX 741 3500 3500 3450 3450 -150 -4,17% 30 3100 3450 269

BAN 697 29500 29500 27200 28500 -1500

-5,00% 8 28500 29999 50

MCH 400 3500 3550 3500 3500 -99 -2,75% 148 3400 3650 150

ZOO 368 900 900 900 900 0 0,00% 7 900 1035 10

SOR 309 1250 1300 1250 1300 95 7,88% 0 0 1300 98

BNG 266 31600 31700 31600 31600 0 0,00% 100 27000 31900 4

GHC 240 1060 1060 1060 1060 138 14,97% 105 1060 0 0

IBA 140 1000 1001 1000 1001 129 14,79%

MVO 131 1360 1367 1360 1367 7 0,51% 20 1360 1564 41

SHV 100 40010 40010 40010 40010 -2490

-5,86% 100 40000 42000 120

HBO 100 200 200 200 200 0 0,00% 2030 190 200 209

MOG 100 3226 3226 3226 3226 420 14,97% 150 3226 0 0

NXE 90 660 660 660 660 -90 -12,00% 40 700 0 0

UNH 81 143 143 130 130 5 4,00%

BUK 71 26145 26145 26145 26145 3410

15,00% 21 26145 0 0

HRM 66 54 54 54 54 2 3,85% 34 54 57 2000

TCK 42 16001 16001 14750 15500 -1500

-8,82% 3 14700 15500 4

NZB 25 5284 5284 5284 5284 689 14,99% 0 0 5284 40

OLL 20 152 152 152 152 -7 -4,40% 980 152 155 890

DRU 20 699 699 699 699 91 14,97% 2500 699 0 0

TAV 20 5471 5471 5471 5471 713 14,99% 80 5471 0 0

BDL 18 58600 58600 56500 56500 0 0,00% 5 52000 55999 18

ULN 15 50000 50000 50000 50000 -1750

-3,38% 14 46000 54500 5

ATR 10 33350 33350 33350 33350 1 0,00% 22 33350 33650 65

MIE 10 3060 3060 3060 3060 -540 -15,00% 0 0 3060 10

JGL 6 48 48 48 48 6 14,29%

HHC 6 1720 1720 1720 1720 -230 -11,79% 5 1700 1950 383

BLC 5 152 152 152 152 19 14,29%

BOE 5 126 126 126 126 16 14,55%

TUS 5 340 340 340 340 44 14,86% 100 340 0 0

BTG 4 49300 49300 49300 49300 -8700

-15,00% 0 0 58000 30

TTL 3 13800

00 13800

00 13800

00 138000

0 0 0,00% 1

1255800

1380000

2

AOI 3 662 662 662 662 1 0,15% 37 661 0 0

HMK 2 609 609 609 609 79 14,91%

DZG 1 4267 4267 4267 4267 556 14,98% 99 4267 0 0

/Эх сурвалж: http://www.mse.mn/

Дээрх хүснэгтэнд 47 арилжаа хийсэн компаниудын арилжааны мэдээнээс АПУ

компанийг салгаж үзүүлье: АПУ компани энэ өдөр 1452 ширхэг хувьцааг 3101

төгрөгөөр арилжаалжээ.

"АПУ" ХК

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Kursiin ajil

Хаалтын ханш 3,101 Зах зээлийн үнэлгээ 230,366,157,700

Ханшийн өөрчлөлт -199 -6,03%

Авах захиалга үнэ, тоо

3,150 x 50

Өмнөх өдрийн хаалтын ханш

3,300 Зарах захиалга үнэ, тоо

3,260 x 250

Нээлтийн ханш 3,300

Арилжигдсан ширхэг 1,452

/Эх сурвалж: http://www.mse.mn/

АПУ хувьцаат компанийн Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалж байгаа

хувьцаа болон компанийн санхүүгийн тайлан:

2010-01-01 2010-12-31

Санхүүгийн үзүүлэлтүүд

Нийт хөрөнгө 71,858,254,600 96,531,752,200

Өр төлбөрийн нийт дүн 39,781,132,100 46,547,264,500

Эзэмшигчдийн өмчийн дүн 32,077,122,500 49,984,487,700

Нийт хувьцааны тоо ширхэг 74,287,700 74,287,700

Орлого үр дүнгийн тайлангийн үзүүлэлт

Нийт борлуулалтын орлого 86,866,689,300 122,132,168,400

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 67,060,852,300 85,726,659,700

Нийт ашиг 19,805,837,000 36,405,508,700

Цэвэр ашиг 8,069,918,300 19,716,625,200

/Эх сурвалж: http://www.mse.mn/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Kursiin ajil

3.2.2 “Улаанбаатар зочид буудал” хувьцаат компанид

хийсэн судалгаа

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОП20 индексийн эхний 10-т ордог

“Улаанбаатар зочид буудал” хувьцаат компанийн тухай:

Монгол улсад орчин үеийн зочид буудлын суурь 1961 онд Улаанбаатар

зочид буудал байгуулагдсанаар тавигджээ. “Улаанбаатар зочид буудал”

хувьцаат компани гадаад дотоодын зочид, жуулчид, төлөөлөгчдөд 49 жил

үйлчилсэн арвин их туршлагатай Монгол улсын анхны зочид буудал бөгөөд

анхны таван одтой "Зочид Буудал” юм. 1991 онд Монгол улсын анхны

хувьцаат компани болон үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

“Улаанбаатар зочид буудал” хувьцаат компанийн үнэт цаас Хөрөнгийн

биржийн арилжааны TOP 75, TOP 25 индексд , Үнэт цаасны А зэрэглэлд

тогтмол орж байгаа.

Тус компани 2009 онд нийт 3.57 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь

өмнөх онтой харьцуулахад 4.08%-иар өссөн үзүүлэлтэй байв. 2009 оны цэвэр

ашгийн хэмжээ 840.70 сая төгрөгт хүрч энэ нь 2008 оноос 13%-иар өссөн

үзүүлэлтэй байна. Компани 2009 оны цэвэр ашгийн 10% буюу 84.07 сая

төгрөгийг хувь нийлүүлэгчдэдээ ногдол ашиг хэлбэрээр хуваарилах шийдвэр

гаргасан бөгөөд энэ нь нэгж хувьцаанд 250.73 төгрөг ногдсон байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Kursiin ajil

Монголын хөрөнгийн биржийн 2011 оны 03 сарын 04-ний өдрийн

арилжааны мэдээллийг үзүүлье:

Энэ өдөр 47 компанийн нийт 53,035 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт

169,856,793 төгрөгийн гүйлгээ хийгдсэн.

Хувьцаа Тухайн өдрийн ханш Захиалга

Симбо

л Ширх

эг Нээлт Дээд Доод Хаалт Өөрчлөлт * Авах

Тоо Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

RMC 1801

9 124 124 108 124 -3 -2,36% 9000 108 124

32788

JTB 8127 95 95 92 92 -6 -6,12% 9000 92 94 3000

0

BDS 6223 4039 4200 4038 4200 0 0,00% 120 4100 4200 1

UID 4587 680 680 605 605 -95 -13,57% 1000 605 660 785

HGN 2735 179 179 175 175 -4 -2,23% 5000 176 180 9118

SHG 1798 27010 27010 26000 26498 -502 -1,86% 17 25000 26498 198

UYN 1716 4414 4414 3264 3339 -500 -13,02% 0 0 3339 749

ALM 1464 2824 2824 2136 2136 -320 -13,03% 42 2136 2200 100

APU 1452 3300 3300 3101 3101 -199 -6,03% 50 3150 3260 250

ADL 1252 18990 19000 18200 18230 -760 -4,00% 43 18000 18230 125

BHL 783 575 575 575 575 75 15,00%

GOV 759 5999 6000 5950 6000 50 0,84% 105 5900 6100 100

MMX 741 3500 3500 3450 3450 -150 -4,17% 30 3100 3450 269

BAN 697 29500 29500 27200 28500 -1500 -5,00% 8 28500 29999 50

MCH 400 3500 3550 3500 3500 -99 -2,75% 148 3400 3650 150

ZOO 368 900 900 900 900 0 0,00% 7 900 1035 10

SOR 309 1250 1300 1250 1300 95 7,88% 0 0 1300 98

BNG 266 31600 31700 31600 31600 0 0,00% 100 27000 31900 4

GHC 240 1060 1060 1060 1060 138 14,97% 105 1060 0 0

IBA 140 1000 1001 1000 1001 129 14,79%

MVO 131 1360 1367 1360 1367 7 0,51% 20 1360 1564 41

SHV 100 40010 40010 40010 40010 -2490 -5,86% 100 40000 42000 120

HBO 100 200 200 200 200 0 0,00% 2030 190 200 209

MOG 100 3226 3226 3226 3226 420 14,97% 150 3226 0 0

NXE 90 660 660 660 660 -90 -12,00% 40 700 0 0

UNH 81 143 143 130 130 5 4,00%

BUK 71 26145 26145 26145 26145 3410 15,00% 21 26145 0 0

HRM 66 54 54 54 54 2 3,85% 34 54 57 2000

TCK 42 16001 16001 14750 15500 -1500 -8,82% 3 14700 15500 4

NZB 25 5284 5284 5284 5284 689 14,99% 0 0 5284 40

OLL 20 152 152 152 152 -7 -4,40% 980 152 155 890

DRU 20 699 699 699 699 91 14,97% 2500 699 0 0

TAV 20 5471 5471 5471 5471 713 14,99% 80 5471 0 0

BDL 18 58600 58600 56500 56500 0 0,00% 5 52000 55999 18

ULN 15 50000 50000 50000 50000 -1750 -3,38% 14 46000 54500 5

ATR 10 33350 33350 33350 33350 1 0,00% 22 33350 33650 65

MIE 10 3060 3060 3060 3060 -540 -15,00% 0 0 3060 10

JGL 6 48 48 48 48 6 14,29%

HHC 6 1720 1720 1720 1720 -230 -11,79% 5 1700 1950 383

BLC 5 152 152 152 152 19 14,29%

BOE 5 126 126 126 126 16 14,55%

TUS 5 340 340 340 340 44 14,86% 100 340 0 0

BTG 4 49300 49300 49300 49300 -8700 -15,00% 0 0 58000 30

TTL 3 1380000 13800

00 13800

00 13800

00 0 0,00% 1

1255800

1380000

2

AOI 3 662 662 662 662 1 0,15% 37 661 0 0

HMK 2 609 609 609 609 79 14,91%

DZG 1 4267 4267 4267 4267 556 14,98% 99 4267 0 0

/Эх сурвалж: http://www.mse.mn/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Kursiin ajil

Дээрх хүснэгтэнд 47 арилжаа хийсэн компаниудын арилжааны мэдээнээс

“Улаанбаатар зочид буудал” хувьцаат компанийг салгаж үзүүлье:

“Улаанбаатар зочид буудал” хувьцаат компани энэ өдөр 15 ширхэг хувьцааг

50,000 төгрөгөөр арилжаалжээ.

"Улаанбаатар зочид буудал" ХК Хаалтын ханш 50,000 Зах зээлийн үнэлгээ 16,764,850,000

Ханшийн өөрчлөлт -1,750 -3,38% Авах захиалга үнэ, тоо

46,000 x 14

Өмнөх өдрийн хаалтын ханш

51,750 Зарах захиалга үнэ, тоо

54,500 x 5

Нээлтийн ханш 50,000

Арилжигдсан ширхэг 15

/Эх сурвалж: http://www.mse.mn/

“Улаанбаатар зочид буудал” хувьцаат компанийн Монголын хөрөнгийн бирж

дээр арилжаалж байгаа хувьцаа болон компанийн санхүүгийн тайлан:

2010-01-01 2010-12-31

Санхүүгийн үзүүлэлтүүд

Нийт хөрөнгө 5,833,035,300 6,863,241,300

Өр төлбөрийн нийт дүн 661,657,000 543,093,800

Эзэмшигчдийн өмчийн дүн 5,171,378,300 6,320,147,500

Нийт хувьцааны тоо ширхэг 335,297 335,297

Орлого үр дүнгийн тайлангийн үзүүлэлт

Нийт борлуулалтын орлого 3,578,179,500 4,377,377,300

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 632,576,500 668,609,100

Нийт ашиг 2,945,603,000 3,708,768,200

Цэвэр ашиг 840,706,800 1,256,018,800

/Эх сурвалж: http://www.mse.mn/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Kursiin ajil

4. Дүгнэлт

”Мандах бүртгэл” дээд сургуулийн Нягтлан бодох бүртгэл, Мэдээллийн

системийн гуравдугаар курсын оюутан Т.Наранцацрал нь “Хувь

нийлүүлэгчдийн өмчийн бүртгэл, онол практик асуудал” сэдвээр курсын ажлаа

хийлээ. Зөвхөн хувьцаа, хувьцаат компаниар хязгаарлагдалгүй Монголын

хөрөнгийн зах зээлийн хөдөлгөгч хүч болсон Монголын хөрөнгийн биржийн үйл

ажиллагааны талаар товч мэдээллийг зурсын ажилдаа оруулсанаар хөрөнгийн

зах зээлтэй холбоотой бүх л талын мэдээллийг /хувьцаа эзэмшигч, хувьцаа

гаргагч, хувьцаа арилжаалагч/ багтаасан гэж дүгнэж байна.

Цаашлаад манай улсын томдоо тооцогдох “АПУ”, “Улаанбаатар зочид

буудал” хувьцаат компаниудад судалгаа явуулсанаар курсын ажлын эхэнд

бичсэн хувь нийлүүлэгчдийн өмчийн бүртгэл, хувьцаатай холбоотой онолын

мэдээллийг 2 компанийн жишээгээр тайлбарлан харуулсан. Мөн өөр өөрийн

онцлогтой хувьцаануудыг хэрхэн хөрөнгийн зах зээлд ашигладаг тухай онолын

мэдээллээ жишээ, бодлогоор тайлбарлан оруулсанаараа курсын ажлаа үр

дүнтэй болсон гэж дүгнэж байна. Эцэст нь энэ курсын ажлыг бичих

хугацаандаа хөрөнгийн зах зээлтэй холбоотой олон ном товхимол, online

материалыг уншиж танилцсанаараа өөртөө Монголын болон дэлхийн

хөрөнгийн зах зээлийн амьдралыг тань мэдсэн. Монгол улсын хэд хэдэн уул

уурхайн компаниуд өнгөрсөн 2010 онд дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Kursiin ajil

дээр хувьцаагаа амжилттай арилжаалсан нь дэлхийн анхаарлыг татаж байгаа

нь манай залуучууд энэ чиглэлд илүү анхаарлаа хандуулах цаг болсон гэсэн

дүгнэлтэнд хүргэсэн юм. Сүүлийн үед олонтаа сонсогдох болсон IPO,

институциональ, хөрөнгө оруулалт гэсэн хөрөнгө санхүүгийн дэлхийн хөгжлийг

Монголд ойртуулсан мэргэжлийн чухал үг хэллэг Долоон буудлын Дондог

өвөөгийн чихийг ч гижигдэж эхэллээ. Өвөө ач охиноороо компьютер асаалгаад

хувьцааны арилжаанд оролцоод сууж байх цаг тун ойрхон байна.

Хамгийн наад зах нь л гэхэд 2011 оны хагас улирлаас эхлэн иргэддээ

олгох гэж байгаа Тавантолгойн хувьцааг иргэд болон аж ахуй нэгжүүд нь

нэрлэсэн үнээр нь үнэгүй болон худалдан авах тухай ярьж байна. Яг энэ үед

өөрийн бичиж байгаа курсын ажлаа хувьцааны арилжаа болон хувьцаат

компаниудын үйл ажиллагааны талаар бичиж байгаа нь оновтой болсон гэж

дүгнэж байна.

5. Ном зүй

“Хувь нийлүүлэгчдийн өмчийн бүртгэл, түүний онол практик асуудал” сэдэвт

курсын ажилд:

1. “Дунд шатны нягтлан бодох бүртгэл” А.Саранчимэг, А.Одгэрэл

2. “Санхүүгийн бүртгэл” Роберт Ф.Мейгс, Волтер Б.Мейгс

3. “Mongolian economy” сэтгүүлийн 2011. Хоѐрдугаар сар №001

4. “Монголын хөрөнгийн бирж”-ийн вэб сайт - http://www.mse.mn

5. “Би Ди Сек” хувьцаат компанийн вэб сайт - http://www.bdsec.mn

6. www.sanhuu.mn

7. Монгол улсын хууль: Компанийн тухай хууль /Хоѐрдугаар бүлэг: 3-4-р

зүйл/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Kursiin ajil

www.zaluu.comwww.zaluu.com