19
1 Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ..... дугаар тушаалын Хавсралт 4 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГЦЭЭНД БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Нэг. Журмын зорилго 1.1. Энэхүү журам (цаашид “журам” гэх)-ын зорилго нь Монгол Улсын Хөгжлийн банкны албан хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, журмыг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хоёр. Нэр томъёоны тайлбар 2.1. Журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 2.1.1. “бараа” гэж эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдаж, солилцож болох зүйл болон тухайн барааг нийлүүлэхэд шаардагдах ажлыг. Ажлын үнэ нь барааны үнээс их байвал тухайн гэрээг “ажлын гэрээ” гэж тооцно; 2.1.2. “ажил” гэж барилга байгууламжийн ажил, барилгын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг. Бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг “барааны гэрээ” гэж тооцно; 2.1.3. “үйлчилгээ” гэж зөвлөх үйлчилгээ болон бусад үйлчилгээг; 2.1.4. “зөвлөх үйлчилгээ” гэж гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх, сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг; 2.1.5. “тендер” гэж банкны тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг; 2.1.6. “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг; 2.1.7. “тендерт оролцогч” гэж банкнаас хараат бус дараах этгээдийг ойлгоно: 2.1.7.а. дангаараа тендер ирүүлсэн этгээд; 2.1.7.б. хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд. 2.1.8. “Банк” гэж Монгол Улсын Хөгжлийн банкийг; 2.1.9. “босго үнэ” гэж бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгөөс хамааруулан тендер шалгаруулалтыг явуулахад баримтлах үнийн дээд, эсхүл доод хязгаарыг; 2.1.10. “тендерийн урилга” гэж банкнаас тендер шалгаруулалт явуулах тухай мэдэгдсэн, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан баримт бичгийг; 2.1.11. “тендерийн баримт бичиг” гэж банкнаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг; 2.1.12. ”тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулахыг баталгаажуулж тендерт оролцогчоос банкинд ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг; 2.1.13. “урьдчилгаа төлбөрийн баталгаа" гэж захиалагч урьдчилгаа төлбөр төлөх тохиолдолд уг төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах үүргээ баталгаажуулж гүйцэтгэгчээс захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг;

Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

Embed Size (px)

DESCRIPTION

Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журам

Citation preview

Page 1: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

1

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх

захирлын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны

өдрийн ..... дугаар тушаалын Хавсралт 4

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГЦЭЭНД

БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Нэг. Журмын зорилго

1.1. Энэхүү журам (цаашид “журам” гэх)-ын зорилго нь Монгол Улсын Хөгжлийн

банкны албан хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх,

зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, журмыг зөрчигчдөд хариуцлага

хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Нэр томъёоны тайлбар

2.1. Журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. “бараа” гэж эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдаж, солилцож

болох зүйл болон тухайн барааг нийлүүлэхэд шаардагдах ажлыг. Ажлын үнэ нь барааны

үнээс их байвал тухайн гэрээг “ажлын гэрээ” гэж тооцно;

2.1.2. “ажил” гэж барилга байгууламжийн ажил, барилгын тоног төхөөрөмжийн

угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд

шаардагдах бараа нийлүүлэлтийг. Бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал

тухайн гэрээг “барааны гэрээ” гэж тооцно;

2.1.3. “үйлчилгээ” гэж зөвлөх үйлчилгээ болон бусад үйлчилгээг;

2.1.4. “зөвлөх үйлчилгээ” гэж гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх, сургалт

явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл

боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих тусгай мэдлэг, ур чадварын үндсэн

дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг;

2.1.5. “тендер” гэж банкны тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж,

түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг;

2.1.6. “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг

шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах

ажиллагааг;

2.1.7. “тендерт оролцогч” гэж банкнаас хараат бус дараах этгээдийг ойлгоно:

2.1.7.а. дангаараа тендер ирүүлсэн этгээд;

2.1.7.б. хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн

этгээд.

2.1.8. “Банк” гэж Монгол Улсын Хөгжлийн банкийг;

2.1.9. “босго үнэ” гэж бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгөөс хамааруулан

тендер шалгаруулалтыг явуулахад баримтлах үнийн дээд, эсхүл доод хязгаарыг;

2.1.10. “тендерийн урилга” гэж банкнаас тендер шалгаруулалт явуулах тухай

мэдэгдсэн, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан баримт бичгийг;

2.1.11. “тендерийн баримт бичиг” гэж банкнаас тендерт оролцогчид зориулан

гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг;

2.1.12. ”тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн

хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ

байгуулахыг баталгаажуулж тендерт оролцогчоос банкинд ирүүлсэн банкны баталгаа,

Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг;

2.1.13. “урьдчилгаа төлбөрийн баталгаа" гэж захиалагч урьдчилгаа төлбөр төлөх

тохиолдолд уг төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах үүргээ

баталгаажуулж гүйцэтгэгчээс захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын

бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг;

Page 2: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

2

2.1.14. ”гүйцэтгэлийн баталгаа” гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч

гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг

зурахаас өмнө банкинд ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас

зөвшөөрсөн үнэт цаасыг;

2.1.15. “үнэлгээний хороо” гэж журамд заасны дагуу тендер шалгаруулалтыг

зохион байгуулах зорилгоор байгуулсан ажлын хэсгийг;

2.1.16. “гэрээ байгуулах эрх олгох” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн

оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай шийдвэрийг түүнд мэдэгдэхийг;

2.1.17. “техникийн тодорхойлолт” гэж захиалагч худалдан авах бараа, ажил,

үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд

тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг;

2.1.18. “Монгол Улсын гарал үүсэлтэй бараа” гэж Монгол Улсад олборлосон,

ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн, боловсруулсан, эсхүл хийж бүтээсэн бараа буюу

эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын

хэлбэрээс илт өөр болгосон шинэ барааг;

2.1.19. “гадаадын этгээд” гэж худалдан авах үйл ажиллагаанд оролцохыг

сонирхож байгаа гадаад улсын болон олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн

этгээд, харьяалалгүй хүнийг;

2.1.20. “бага үнийн арга” гэж банкны тогтоосон техникийн саналд авбал зохих

доод оноотой тэнцүү буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхүүдээс хамгийн бага үнэ санал

болгосон зөвлөхийг шалгаруулахыг.

Гурав. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зарчим

3.1. Худалдан авах ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

3.1.1. бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг ил тод, хэмнэлттэй, үр

ашигтай явуулах;

3.1.2. тендерт оролцогчдод ижил мэдээлэл өгч, өрсөлдөх тэгш боломжоор хангах;

3.1.3. дотоодын гүйцэтгэгч, үйлдвэрлэгчдийн оролцоог дэмжихийг эрмэлзэх;

3.1.4. хариуцлагатай байх.

Дөрөв. Худалдан авах ажиллагааны журам

4.1. Банк бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер

шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна:

4.1.1. нээлттэй тендер шалгаруулалтын журам;

4.1.2. тендер шалгаруулалтын онцгой журам;

4.1.3. зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам.

4.2. Журмын 4.1.2, 4.1.3-т заасан журмыг хэрэглэхээр зааснаас бусад тохиолдолд

нээлттэй тендер шалгаруулалтын журмыг мөрдөнө.

Тав. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг сонгох

5.1. Банк нь төлөвлөгөөнд тусгагдаж, төсөв нь батлагдсан бараа, ажил, үйлчилгээний

ангилал тус бүрээр дараах босго үнийг баримтална:

5.1.1. - 10,000,000 хүртэлх төгрөгийн өртөгтэй бараа, ажлыг худалдан авахдаа

Хяналт, захиргааны газрын захирлын зөвшөөрлийг үндэслэн шууд худалдан авч болно.

5.1.2. - 10,000,001-50,000,000 хүртэлх төгрөгийн өртөгтэй бараа, зөвлөхөөс бусад

үйлчилгээг худалдан авахдаа харьцуулалтын аргыг хэрэглэх бөгөөд эцсийн шийдвэрийг

Гүйцэтгэх удирдлага гаргана.

5.1.3. - 10,000,001-80,000,000 хүртэлх төгрөгийн өртөгтэй ажил худалдан авахдаа

харьцуулалтын аргыг хэрэглэх бөгөөд эцсийн шийдвэрийг Гүйцэтгэх удирдлага гаргана.

5.1.4. - 50,000,000 хүртэлх төгрөгийн өртөгтэй зөвлөх үйлчилгээг худалдан

авахдаа зөвлөх сонгох “бага үнийн арга”-ыг хэрэглэх ба эцсийн шийдвэрийг Гүйцэтгэх

удирдлага гаргана.

Page 3: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

3

5.1.5. - 50,000,001 төгрөгөөс дээш өртөгтэй бараа, үйлчилгээ, 80,000,001

төгрөгөөс дээш өртөгтэй ажил худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг

баримтлан гүйцэтгэгчийг сонгох ба гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг Төлөөлөн

удирдах зөвлөл гаргана.

5.2. Банкны төлөвлөгөөнд тусгагдаагүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа

төсвийн хүрээнд Гүйцэтгэх удирдлага шийдвэрлэх бөгөөд төсвөөс хэтрэх тохиолдолд

Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авна.

Зургаа. Тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулах

6.1. Гадаадын этгээд журмын дагуу тендер шалгаруулалтад оролцох эрхтэй.

6.2. Төсөвт өртөг нь 100,000,001 төгрөгөөс дээш бараа, ажил, үйлчилгээ худалдан

авах тендер шалгаруулалтад гадаадын этгээд оролцохыг хориглохгүй.

6.3. Журмын 6.2-т зааснаас бусад тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг

оролцуулахгүй.

6.4. Зөвлөх үйлчилгээ авах тохиолдолд тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах

туршлага, нэр хүнд бүхий дотоодын оролцогч байхгүй тохиолдолд гадаадын этгээдийг

оролцуулж болно.

Долоо. Тендерт оролцогчдод давуу эрх олгох

7.1. Банк тендерийн үнэлгээ хийхдээ дараах этгээдэд давуу эрх олгож болно:

7.1.1. Монгол Улсын гарал үүсэлтэй бараа нийлүүлэх тендер ирүүлсэн этгээд;

7.1.2. 50-иас доошгүй хувийг нь бие даан гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх тендер

ирүүлсэн дараах этгээд:

7.1.2.а. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд;

7.1.2.б. Монгол Улсад бүртгэлтэй, өмчийнх нь 50-иас доошгүй хувь нь

Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хувь хөрөнгөөс бүрдсэн гадаадын хөрөнгө

оруулалттай хуулийн этгээд;

7.1.3. Орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал, үзүүлж байгаа үйлчилгээг

хамгийн ихээр ашигласан;

7.1.4. Орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан.

7.2. Журмын 7.1.1-т заасан этгээдэд давуу эрх олгох бол түүний ирүүлсэн тендерийн

Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10,0 хувиар, 7.1.2-7.1.3-т заасан

этгээдийн ажил гүйцэтгэх тендерийн үнийг 7,5 хувиар хийсвэрээр бууруулж тооцон бусад

оролцогчийн тендерийн үнэтэй харьцуулж үнэлнэ.

7.3. Журмын 7.1.2-т заасны дагуу бараа, ажлын тендерийн үнийг хийсвэрээр тооцон

үнэлсэн нь тендерийн үнийг бууруулах, өөрчлөх үндэслэл болохгүй.

7.4. Тендерт оролцогчдод давуу эрх олгох бол энэ тухай тендерийн баримт

бичигт тодорхой заах бөгөөд давуу эрх эдлэхийг хүссэн тендерт оролцогч барааны гарал

үүсэл, өртгийн талаарх мэдээлэл, нотлох баримтыг ирүүлнэ.

Найм. Техникийн тодорхойлолт

8.1. Банк нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараах

шаардлагыг баримтална:

8.1.1. тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус,

зориулалт, хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн үзүүлэлтээр тодорхойлох;

8.1.2. Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх, ийм

стандарт байхгүй тохиолдолд үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив,

дүрэм, зааварт үндэслэх;

8.1.3. барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга,

үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй;

8.1.4. журмын 8.1.3-т заасан шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний

ард "эсхүл түүнтэй дүйцэх" гэсэн тодотгол хэрэглэх.

Page 4: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

4

8.2. Банк техникийн тодорхойлолт бэлтгэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцох

сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг

хориглоно.

Ес. Тендерт оролцогчийн чадавхийг үнэлэх

9.1. Банк тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх

нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон

этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг журмын 10-12

дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана.

9.2. Тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт,

шаардлагыг журмын 10-12 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт

тусгана.

9.3. Журмын 9.2-т заасны дагуу тогтоосон чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг

хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ.

9.4. Банк «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах

эрх олгохоос өмнө журмын 9.2-т заасан чадавхийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг

дахин магадлаж болно.

9.5. Тендерт оролцогчийн чадавхийг магадлах явцад олж мэдсэн түүний техникийн

болон бизнесийн нууцыг хадгална.

Арав. Ерөнхий нөхцөлийг магадлах

10.1. Дараах нөхцөл байдал тогтоогдвол банк тендерт оролцогчийг ерөнхий нөхцөл

хангаагүй гэж үзнэ:

10.1.1. төлбөрийн чадваргүй болсон, татан буугдаж байгаа, дампуурлаас зайлсхийх

зорилгоор зээлдүүлэгчтэй тохиролцсон, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон, эсхүл

үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөлд байгаа;

10.1.2. Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар,

хураамж, төлбөрөө төлөөгүй;

10.1.3. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Монгол

Улсын Хөгжлийн банкнаас хараат байдлаар үйл ажиллагаа явуулдаг;

10.1.4. сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо

гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа

гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон;

10.1.5. тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн

тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах,

зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой;

10.1.6. илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий байгууллага

тогтоосон;

10.1.7. сүүлийн 3 жилийн хугацаанд авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх

тогтоосон.

10.2. Тендерт оролцогч журмын 10.1-т заасан нөхцөл байхгүйг бичгээр мэдээлнэ.

10.3. Банкнаас шаардсан тохиолдолд тендерт оролцогч хэрэгжүүлж байгаа буюу

хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг бичгээр ирүүлнэ.

10.4. Банк нь энэ зүйлийн 10.3-т заасан мэдээллийг тендерт оролцогчийн тухайн

гэрээг гүйцэтгэх санхүүгийн болон техникийн чадавхийг үнэлэхэд харгалзан үзнэ.

Арван нэг. Санхүүгийн чадавхийг үнэлэх

11.1. Банк тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн

чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно.

11.2. Банк санхүүгийн чадавхийн шаардлагыг тендерийн, эсхүл урьдчилсан

сонголтын баримт бичигт тусгана.

11.3. Санхүүгийн чадавхийг дараах баримт бичгээр нотолж болно:

11.3.1. харилцагч банкны мэдэгдэл;

Page 5: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

5

11.3.2. тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай

бол аудитын дүгнэлтийн хамт;

11.3.3. зөвлөхийн орон тоо, цалин, бусад зардлын тооцооны хүснэгт;

11.3.4. тендерт оролцогчийн сүүлийн 3 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн

тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаарх

мэдээлэл.

11.4. Журмын 11.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх

баримт бичгийг тендерийн баримт бичигт заана.

Арван хоёр. Техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх

12.1. Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний

агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараах үзүүлэлтийг үндэслэн тогтооно:

12.1.1. тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг

гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар;

12.1.2. сүүлийн 3 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт,

тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн

болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт;

12.1.3. сүүлийн 3 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ,

тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол

бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн талаарх өмнөх худалдан авагчдын тодорхойлолт;

12.1.4. тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт,

үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалт;

12.1.5. чанарын хяналтыг шууд, эсхүл туслан гүйцэтгэх гэрээ байгуулах замаар

хэрэгжүүлэх чанарын хяналтын арга хэмжээ;

12.1.6. нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн

үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг

12.1.7. барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ,

үйлдвэрлэгчийн итгэмжлэл.

12.2. Журмын 12.1-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх

шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт

заана.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ

Арван гурав. Нээлттэй тендер шалгаруулалт

13.1. Нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг

тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана.

13.2. Тендерт оролцох сонирхолтой этгээд нь захиалагчаас тогтоосон хугацаанд

техникийн болон санхүүгийн саналыг хамтад нь ирүүлнэ.

Арван дөрөв. Тендерийн баримт бичиг бэлтгэх

14.1. Банкны зүгээс тендерийн урилгыг нийтлүүлэхээс өмнө “Тендерийн баримт

бичиг”-ийг бэлтгэх бөгөөд түүндээ тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер

бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага,

тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт,

аргачлал, санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг,

тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгавар зэргийг тусгана.

14.2. Тендерийн баримт бичгийг бэлтгэхдээ төсвийн асуудал эрхэлсэн Засгийн

газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер

шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалыг тендерийн онцлогт тохируулан

ашиглаж болно.

Page 6: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

6

Арван тав. Тендерийн баталгаа

15.1. Захиалагч тендерийн баталгааны хэмжээг дараах байдлаар тогтоож болно:

15.1.1. тендерт оролцогчийг санал болгож байгаа тендерийн үнийнхээ 1-2 хувиар

тооцож баталгаа ирүүлэхийг тендерийн баримт бичигт тусгах;

15.1.2. шаардлагатай гэж үзвэл захиалагч өөрөө тендерийн баталгааны хэмжээг

тухайн бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн 1-2 хувиар тогтоож тендерийн баримт

бичигт тусгах.

15.2. Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн

тендерийн баталгаа нь энэ журамд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн

тендерээс татгалзана.

Арван зургаа. Тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлэх

16.1. Нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын

сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.

16.2. 100,000,001 төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээний

тендерийн урилгыг олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр гардаг хэвлэл,

мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

16.3. Тендерийн урилгад дараах мэдээллийг тусгана:

16.3.1. Монгол Улсын Хөгжлийн банкны тодорхойлолт;

16.3.2. худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний товч агуулга;

16.3.3. тендерийн баримт бичиг, бусад мэдээлэл авах, тендер ирүүлэх хаяг;

16.3.4. тендерийн баримт бичгийн үнэ;

16.3.5. тендер шалгаруулалтад тавих тусгай шаардлага;

16.3.6. тендер хүлээн авах эцсийн хугацаа;

16.3.7. тендер нээх хугацаа;

16.3.8. гадаадын этгээдийг оролцуулах эсэх;

16.3.9. давуу эрх олгох эсэх.

Арван долоо. Тендерийн баримт бичиг, тэдгээртэй холбоотой мэдээллийг олгох

17.1. Банк тендерийн баримт бичгийг тендерийн урилга нийтлэгдэх өдрөөс өмнө

бэлэн болгосон байна.

17.2. Тендерийн баримт бичгийг хэвлэн олшруулах, түгээх буюу тендер

шалгаруулалтыг зохион байгуулах өртгөөр үнэлж, тендерт оролцохыг сонирхогчдод

худалдана.

17.3. Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт

мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө

захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно.

17.4. Хариу тодруулга, нэмэлт мэдээллийг тендерийн баримт бичиг худалдан авсан

бүх сонирхогчдод нэгэн зэрэг бичгээр илгээх бөгөөд уг бичгийг шуудангийн

байгууллагад хүлээлгэн өгснөөр хариу тодруулга, нэмэлт мэдээллийг хүргүүлсэнд

тооцно.

Арван найм. Тендерийн баримт бичиг, урилгыг гадаад хэл дээр бэлтгэж, тараах

18.1. Тендерийн баримт бичиг, урилгыг дараах тохиолдолд монгол хэлээс гадна олон

улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр бэлтгэнэ:

18.1.1. гадаадын этгээд худалдан авах ажиллагаанд оролцох эрхтэй бол;

18.1.2. бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг, шинж чанар гадаадын этгээдийн

сонирхлыг татна гэж захиалагч үзэж байгаа бол.

Page 7: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

7

Арван ес. Тендер ирүүлэх болон хүчинтэй байх хугацаа

19.1. Банк тендерт оролцогчдод тендер бэлтгэж ирүүлэх хангалттай, ижил хугацаа

олгоно.

19.2. Банк тендер хүлээн авах эцсийн хугацааг тендер шалгаруулалтыг анх зарлан

мэдээлсэн өдрөөс эхлэн тооцож тогтооно.

19.3. Нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 25

хоногоор тогтооно.

19.4. Банкнаас тендер хүлээн авах хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт

өөрчлөлт оруулсан тохиолдолд тендерийн хүлээн авах хугацааг сунгах үндэслэл

болохгүй.

19.5. Тендер бэлтгэх зорилгоор ажлын талбай үзэх шаардлагатай бол түүнд

шаардагдах хугацааг оруулан тооцно.

19.6. Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион

байгуулж дуусгах бөгөөд энэ тухай тендерийн урилга, тендерийн баримт бичигт тусгах

бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна.

Хорь. Тендер ирүүлэх

20.1. Тендерийг тендерийн баримт бичигт товлосон хугацаанд, дурдсан хаягаар,

заасан хэлбэрээр ирүүлэх бөгөөд тендерт оролцогч энэ хугацаанд тендерт нэмэлт,

өөрчлөлт оруулах, татгалзах саналаа ирүүлж болно.

20.2. Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хожимдож ирүүлсэн, эсхүл тендерийн

баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар

нь буцаана.

20.3. Тендерийн агуулга, үнэлгээний явц болон тендерт оролцогчийн чадавхийг

үнэлэхтэй холбогдсон журмын 21-т зааснаас бусад мэдээллийг гэрээ байгуулах хүртэл

нууцална.

Хорин нэг. Тендер нээх

21.1. Хүлээн авсан бүх тендерийг тендерийн баримт бичигт заасан газар, товлосон

хугацаанд нийтийн өмнө нээх бөгөөд тендер нээх хугацааг тендер хүлээн авах эцсийн

хугацаанаас хойш 1 цагийн дотор байхаар товлоно.

21.2. Тендер нээхэд тендерт оролцогч, эсхүл түүний төлөөлөгч болон сонирхсон бусад

этгээд оролцох эрхтэй.

21.3. Тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, тендерийг хувилбарт

саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ, мөн тендерт

тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг

өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг зарлаж, тэмдэглэл үйлдэх бөгөөд үүнд

тендерт оролцогч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурна.

21.4. Тендер нээх үед зарлагдаагүй, тэмдэглэлд заагаагүй тендерийн үнэ, үнийн

хөнгөлөлт болон хувилбарт тендерийн үнийг үнэлгээ хийхэд тооцохгүй.

21.5. Тендер нээсний дараа тендерийн агуулга, үнийн талаар тендерт оролцогчтой

санал солилцохыг хориглоно.

21.6. Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг

бичгээр ирүүлэхийг Банк тендерт оролцогчоос шаардаж болно.

Хорин хоёр. Тендер хянан үзэх

22.1. Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг

хянан үзнэ:

22.1.1. Журмын 9-12-т заасныг үндэслэн Банкнаас тогтоосон чадавхийн шаардлага;

22.1.2. техникийн тодорхойлолт;

22.1.3. тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.

Page 8: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

8

22.2. Журмын 22.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараах шалгуур

үзүүлэлтийг удирдлага болгоно:

22.2.1. бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх

сөрөг нөлөө;

22.2.2. Банкны санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт

оруулсан эсэх;

22.2.3. журмын 22.2.1, 22.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн

бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх;

22.2.4. тендер нь журмын 22.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол

шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.

22.3. Журмын 22.2.4-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж уг

тендерээс татгалзана.

Хорин гурав. Тендер үнэлэх

23.1. Тендер шалгаруулалтын үед журмын 22 дугаар зүйлд заасны дагуу хянаж

шаардлага нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ.

23.2. Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтаан аль болох богино

хугацаанд хийнэ.

23.3. Шаардлага нийцсэн тендерийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ,

туршлага, ур чадвар байна.

23.4. Худалдан авах зөвлөхийн үйлчилгээнээс бусад бараа, ажил, үйлчилгээний

онцлогийг харгалзан өөрийн эдийн засгийн үр ашигт нөлөөлөх дор дурдсан хүчин

зүйлсээс аль тохирохыг сонгож, мөнгөөр илэрхийлэн тендерийн үнэ дээр нэмж харгалзан

тооцож болно:

23.4.1. ажил, үйлчилгээ дуусгах, бараа хүргэх хугацаа;

23.4.2. урсгал зардал, эсхүл зардал болон үр ашгийн тооцоо;

23.4.3. борлуулалтын дараах үйлчилгээ, техникийн туслалцаа;

23.4.4. сэлбэг хэрэгсэл нийлүүлэх болон үнийн талаар гаргах баталгаа;

23.4.5. бараа, ажил, үйлчилгээний чанар, техникийн үзүүлэлт;

23.4.6. бусад шалгуур үзүүлэлт.

23.5. Нэмж тооцох үнэлгээ нь зөвхөн тендерүүдийг харьцуулах зорилготой бөгөөд

тендерийн үнийг өөрчлөх үндэслэл болохгүй.

23.6. Тендерийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол тендерийн үнэд татвар, даатгал,

тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад бүх зардлыг багтааж

тооцох бөгөөд эдгээр зардлыг тендерийн үнэд тусгайлан тооцоогүй бол тухайн зардлыг

тендерийн үнэд багтсан гэж үзнэ.

23.7. Шаардлагад нийцсэн тендерийг дараах байдлаар харьцуулж үнэлнэ:

23.7.1. тендерийн үнэд арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний

зөрүүг залруулах, үнийн хөнгөлөлтийг харгалзан тендерийн үнийг бууруулах, үнэлгээний

бусад шалгуур үзүүлэлтийг сонгосон бол тэдгээрт харгалзах саналуудыг мөнгөөр

илэрхийлж, тендерийн үнэ дээр харгалзан тооцож тендерийн харьцуулах үнийг

тодорхойлно;

23.7.2. давуу эрх олгохоор тендерийн баримт бичигт заасан бол давуу эрх эдлэх

этгээдийн ирүүлсэн тендерийн харьцуулах үнэд журмын 7.2-т заасан хувь хэмжээг

тогтооно.

23.7.3. бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь

эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно;

23.7.4. хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн

тендер гэж үзнэ.

23.8. Зөвлөх үйлчилгээний саналыг үнэлэхэд журмын 32, 33, 34-т заасан журмыг

баримтална.

23.9. Банк журмын 22.2-т дурдсан шалгуур үзүүлэлтээс сонгож хэрэглэх бол

тэдгээрийг мөнгөөр илэрхийлж үнэлгээнд харгалзах нөхцөл, аргачлалыг журамд

нийцүүлэн тогтоож тендерийн баримт бичигт тусгана.

Page 9: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

9

23.10. Банк шаардлага нийцсэн тендерүүдийг үнэлж “хамгийн сайн” үнэлэгдсэн

тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан

журмын дагуу ашиглана.

23.11. Тендерийн үнэлгээнд гадаад валют ашиглах бол энэ талаар тендерийн баримт

бичигт заана.

23.12. Тендерийн баримт бичигт зааснаас өөр гадаад валютыг төлбөр тооцоонд

хэрэглэх бол түүнийг хөрвүүлэх ханшийг тендер зарласан өдөр Монголбанкнаас зарласан

ханшаар тооцно.

Хорин дөрөв. Гэрээ байгуулах эрх олгох

24.1. Шаардлага хангасан, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид

гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч

бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.

24.2. Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй

хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.

24.3. “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас

татгалзсан, эсхүл гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй бол түүнд олгосон гэрээ байгуулах

эрхийг хүчингүй болгож, удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой

гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол журмын 25.4-т заасан шийдвэрийн аль

нэгийг гаргана.

24.4. Банкнаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ

байгуулах боломжгүй болсон бол Банк уг хугацааг сунгаж болно.

Хорин тав. Бүх тендерээс татгалзах

25.1. Дараах тохиолдолд Банк бүх тендерээс татгалзана:

25.1.1. шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй;

25.1.2. тендер шалгаруулалтад үнийг урьдчилан тохиролцож оролцсон,

өрсөлдөгчөө тендер шалгаруулалтын бодит нөхцөлөөс төөрөгдүүлсэн, тэдэнд дарамт

шахалт үзүүлсэн нь шүүх, эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол;

25.1.3. шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ Банкны тооцсон төсөвт өртгөөс 5-

аас дээш хувиар хэтэрсэн;

25.1.4. журмын 25.2-т заасан хэлэлцээ амжилтгүй болсон.

25.2. Шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ Банкны тооцсон төсөвт өртгөөс хэтэрсэн

тохиолдолд банк 5 хүртэлх хувиар хэтэрсэн үнэтэй тендер ирүүлсэн оролцогчтой

гэрээний үнийг төсөвт багтаах зорилгоор хэлэлцээ хийнэ. Гэхдээ үнийг үндэслэлгүйгээр

бууруулахыг шаардаж болохгүй.

25.3. Бүх тендерээс татгалзсан тохиолдолд Банк тендерт оролцогчийн өмнө

хариуцлага хүлээхгүй.

25.4. Бүх тендерээс татгалзсан тохиолдолд Банк дараах шийдвэрийн аль нэгийг

гаргана:

25.4.1. тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн

баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт

явуулах;

25.4.2. журмын 25.1.3, 25.1.4-т заасан нөхцөл үүссэн бөгөөд тендер шалгаруулалт

амжилтгүй болсон шалтгаан нь зөвхөн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоо

хэмжээ, цар хүрээтэй холбоотой бол тэдгээртэй холбогдолтой өөрчлөлтийг тендерийн

баримт бичигт оруулж, хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах;

25.4.3. журмын 25.4.1, 25.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр

дүнд 26.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах.

Page 10: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

10

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫГ ОНЦГОЙ ЖУРМААР ЯВУУЛАХ

Хорин зургаа. Тендер шалгаруулалтыг онцгой

журмаар явуулах үед хэрэглэх аргууд

26.1. Худалдан авах ажиллагаанд нээлттэй тендер шалгаруулалт хамгийн хэмнэлттэй

болон үр ашигтай хувилбар болж чадахгүй байгаа, мөн худалдан авах ажиллагааны бусад

аргууд илүү зохистой гэж үзсэн тохиолдолд тендер шалгаруулалтыг онцгой журмаар

явуулж болно. Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулах үедээ дараах аргыг

хэрэглэнэ:

26.1.1. хязгаарлагдмал тендер шалгаруулалт;

26.1.2. харьцуулалт;

26.1.3. гэрээ шууд байгуулах.

26.2. Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахтай холбогдсон журмын 27,

28, 29 дүгээр зүйлээр зохицуулаагүй харилцааг журмын 2 дугаар бүлгийн холбогдох

зүйл, заалтаар зохицуулна.

Хорин долоо. Хязгаарлагдмал тендер шалгаруулалт

27.1. Мэргэжлийн ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан нарийн төвөгтэй

бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал болон журмын

25.4.2-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд хязгаарлагдмал тендер шалгаруулалтыг

явуулна.

27.1.1. Тендер шалгаруулалтыг нээлттэй зарлалгүйгээр шууд урилга тараах замаар

явуулах бөгөөд тендер шалгаруулалтын хүрээнд өрсөлдөхүйц үнэтэй санал авахын тулд

уг гэрээг гүйцэтгэх чадавхитай бүх этгээдэд тендерийн урилгыг нэгэн зэрэг илгээж тендер

ирүүлэх тэгш боломжоор хангана.

27.1.2. Тендерийн урилга журмын 16.3-т заасан мэдээллийг агуулна.

27.1.3. Тендерийн баримт бичгийг сонирхсон этгээдэд журмын 17.2-т зааснаар

худалдана.

27.1.4. Тендерийг хүлээж авах эцсийн хугацааг тендерийн урилга тарааснаас хойш

20 хоногоор тогтооно.

Хорин найм. Харьцуулалтын арга

28.1. Журмын 5.1.2, 5.1.3, 28.5, 28.6, 28.7 дахь хэсэгт заасан худалдан авах үйл

ажиллагааг зохион байгуулахдаа харьцуулалтын аргыг хэрэглэнэ. /Энэ хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-40 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар нэмэлт оруулсан/

28.2. Харьцуулалтын аргыг дараах байдлаар хэрэглэнэ:

28.2.1. техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хангаж байгаа 3

болон түүнээс дээш этгээдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэх; /Энэ хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-40 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар өөрчлөлт оруулсан/

28.2.2. техникийн болон бусад нөхцөл, шаардлагыг хангаж байгаа хамгийн бага

үнэ санал болгосон тендерт оролцогчид журмын 24-д заасны дагуу гэрээ байгуулах эрх

олгох;

28.3. Журмын 28.2.1-д заасан үнийн санал ирүүлэх хугацааг урилга илгээсэн өдрөөс

хойш ажлын 5-аас доошгүй хоногоор тогтооно.

28.4. Харьцуулалт амжилтгүй болсноос гэрээ байгуулах эрх олгоогүй бол гэрээ шууд

байгуулах аргыг хэрэглэж болно.

Page 11: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

11

28.5. Хууль зүйн туслалцаа авах, зэрэглэл тогтоолгох болон банкны үйл ажиллагаанд

олон улсын стандартын шаардлага хангахтай холбоотой үйлчилгээг авах тохиолдолд

тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлага, нэр хүнд бүхий компаниудыг сонгон

журмын 28.2.1-д заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-40 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар өөрчлөн найруулсан/

28.6. Банкинд эх үүсвэр (зээл авах, үнэт цаас гаргах гэх зэрэг) татах ажлын хүрээнд

андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх хөрөнгө оруулалтын банк, итгэмжлэгдсэн

төлөөлөгчид болон бусад агентлагууд, олон улсын болон дотоодын хуулийн зөвлөхийг

сонгохдоо тухайн үйлчилгээг үзүүлэгчдийн талаар урьдчилсан судалгаа явуулсны үндсэн

дээр журмын 28.2.1-д заасны дагуу үнийн санал авч харьцуулна. Ийнхүү харьцуулахдаа: /Энэ хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-40 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар өөрчлөн найруулсан/

28.6.1.Андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх хөрөнгө оруулалтын банкууд,

итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бусад агентлагуудын хувьд дараах үзүүлэлтийг харгалзан

үзнэ:

/Энэ хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-40 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар өөрчлөн найруулсан/

28.6.1.а. ирүүлсэн үнийн санал (шимтгэл, төлбөр, эх үүсвэрийн хүү, бусад);

/Энэ хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-40 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар өөрчлөн найруулсан/

28.6.1.б. үйл ажиллагааны туршлага;

/Энэ хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-40 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар өөрчлөн найруулсан/

28.6.1.в. үнэт цаас борлуулах чадвар;

/Энэ хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-40 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар өөрчлөн найруулсан/

28.6.1.г. үнэт цаасны зах зээлийн талаар зөвлөгөө өгч байсан туршлага;

/Энэ хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-40 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар өөрчлөн найруулсан/

28.6.1.д. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон бусад агентлагуудын үүрэг

гүйцэтгэж байсан туршлага.

/Энэ хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-40 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар өөрчлөн найруулсан/

28.6.2. Олон улсын болон дотоодын хуулийн зөвлөх байгууллагуудыг сонгон

шалгаруулахад дараах үзүүлэлтийг харгалзан үзнэ:

/Энэ хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-40 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар нэмсэн/

28.6.2.а. ирүүлсэн үнийн санал;

/Энэ хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-40 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар нэмсэн/

28.6.2.б. үнэт цаас гаргах, зээл олгох, авах үйл ажиллагааны хүрээнд хууль

зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байсан туршлага;

Page 12: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

12

/Энэ хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-40 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар нэмсэн/

28.6.2.в. журмын 28.6-д заасан ажлын хүрээнд мэргэшсэн хуульчдын ур

чадвар, ажлын туршлага;

/Энэ хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-40 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар нэмсэн/

28.6.2.г. Монгол Улсын Хөгжлийн банкинд өмнө нь эх үүсвэр бүрдүүлэх

ажлын хүрээнд хуулийн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байсан туршлага, тухайн ажлын

гүйцэтгэл /Энэ хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-40 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар нэмсэн/

28.7. Гадаадын банк, санхүүгийн байгууллагатай хамтарсан төсөл санхүүжүүлэхэд

мэргэжлийн экспетизийн зөвлөх сонгохдоо тухайн зөвлөх үйлчилгээг үзүүлэгчдийн

талаар журмын 28.2.1-д заасны дагуу үнийн санал авч харьцуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-40 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар нэмсэн/

28.8. Журмын 28.5, 28.6, 28.7 дахь хэсгүүдэд заасан үйлчилгээг сонгон шалгаруулахад

журмын 5.1.2, 5.1.3-т заасан босго үнийг баримтлахгүй бөгөөд 6 дугаар зүйл үйлчлэхгүй.”

/Энэ хэсгийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-40 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар нэмсэн/

Хорин ес. Тендер шалгаруулалтыг гэрээ шууд байгуулах аргаар явуулах

29.1. Гэрээ шууд байгуулах аргыг дараах нөхцөлд хэрэглэж болно:

29.1.1. Журмын 25.4.3, 28.4-т заасан тохиолдолд;

29.1.2. нэмэлт нийлүүлэлт нь анхны гэрээний үнийн 20 хувиас хэтрэхгүй нөхцөлд

анхны гэрээний дагуу нийлүүлсэн бараа, тоног төхөөрөмжийн зарим хэсгийг солих,

засварлах болон нэмж нийлүүлэх үед нийлүүлэгчийг өөрчлөх нь өөр төрлийн техникийн

үзүүлэлттэй материал авахад хүргэх, энэ нь ашиглалт болон засвар үйлчилгээнд

техникийн хүндрэл учруулах, эсхүл үргүй зардал гаргахаар бол;

29.1.3. оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар гэрээг зөвхөн нэг этгээдтэй

байгуулах боломжтой бөгөөд түүнийг орлох этгээд байхгүй бол;

29.1.4. нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон журмын 5.1.4-

т заасан үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан

ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер

шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол;

29.1.5. гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын

улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер

хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОХ ЖУРАМ

Гуч. Зөвлөх сонгох

30.1. Зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн гүйцэтгэж болно.

30.2. Тухайн зөвлөх үйлчилгээ нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн

боловсон хүчин шаардахаар бол хуулийн этгээдийг сонгоно.

30.3. Тухайн зөвлөх үйлчилгээг шаардлагатай мэргэжил, туршлага бүхий зөвлөх хувь

хүн илүү сайн гүйцэтгэж чадахаар бол түүнийг сонгоно.

Page 13: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

13

30.4. Шаардагдаж байгаа үйлчилгээний зорилт, хүрэх үр дүн болон бусад

шаардлагатай мэдээллийг агуулсан ажлын даалгаврыг Банк бэлтгэнэ.

30.5. Ажлын даалгавар нь түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хамт тухайн

зөвлөхтэй байгуулах гэрээний салшгүй хэсэг болно.

30.6. Банкны шаардагдаж байгаа үйлчилгээний төсөвт өртгийг тооцохдоо боловсон

хүчний мэргэжлийн чиглэл, түвшин, зөвлөхийн ажлын талбайд болон төв байранд

ажиллах хугацаа, бичиг хэргийн болон тухайн үйлчилгээнд шаардлагатай бусад зардал

зэргийг үндэслэл болгоно.

30.7. Банк ажлын даалгавар бэлтгэж, төсөвт өртгийг тооцоолж гаргасны дараа

зөвлөхийн жагсаалтад орох саналаа ирүүлэхийг хүссэн урилгыг өөрийн банкны цахим

хуудас, өдөр тутмын болон бусад хэвлэлд нийтэлнэ.

30.8. Олон улсын зөвлөх сонгох тохиолдолд зөвлөхийн жагсаалтад орох саналаа

ирүүлэхийг хүссэн урилгыг зорилтот 3 ба түүнээс доошгүй олон улсын зөвлөх үйлчилгээ

үзүүлэгчийн цахим шуудангийн хаягаар хүргэнэ.

30.9. Дэлгэрэнгүй жагсаалтад хамрагдсан зөвлөхүүдээс журмын 9-12-т заасан

чадавхийн үзүүлэлт болон банкнаас тогтоосон шаардлагыг хангасан 3 ба түүнээс дээш

зөвлөхийг сонгож, хураангуй жагсаалт гаргана.

30.10. Жагсаалтад санал ирүүлэх хугацааг ажлын 7-оос доошгүй өдрөөр тогтооно.

30.11. Хураангуй жагсаалтад нэр нь орсон зөвлөхөд саналын урилга болон ажлын

даалгаврыг хүргүүлнэ.

Гучин нэг. Санал ирүүлэх урилга

31.1. Саналын урилгад дараах зүйлийг тусгана:

31.1.1. тухайн үйлчилгээний болон санхүүжилтийн тодорхойлолт;

31.1.2. ажлын даалгавар;

31.1.3. ажил үйлчилгээний чадавхийн шаардлага, тогтоосон үнэлгээний шалгуур

үзүүлэлт, аргачлал;

31.1.4. уригдсан зөвлөх хуулийн этгээд, хувь хүний нэр;

31.1.5. гэрээний төсөл;

31.1.6. санал ирүүлэхэд баримтлах зааварчилгаа;

31.1.7. сонгосон үнэлгээний арга.

31.2. Санал ирүүлэх хугацаа нь 40 хоногоос дээшгүй байх боловч хуулийн этгээдийн

хувьд 25-аас дээш, хувь хүний хувьд 7-оос дээш хоногоор тогтоож саналын урилгад

тодорхой заана.

31.3. Зөвлөх техникийн болон санхүүгийн саналыг тус тусад нь бэлтгэнэ.

31.4. Техникийн саналд зөвлөхийн мэргэжлийн чадвар, туршлага, хуулийн этгээдийн

хувьд голлох мэргэжилтэн, үйл ажиллагааны арга барилтай холбоотой мэдээллийг

тусгана.

31.5. Техникийн саналд заасан нөхцөлөөр гэрээ хэрэгжүүлэх үнийг санхүүгийн

саналд тусгана.

31.6. Санхүүгийн болон техникийн саналыг нэгэн зэрэг ирүүлэх бөгөөд саналын

урилгад тусгайлан заасан бол тус тусад нь дугтуйлан битүүмжилнэ.

31.7. Техникийн саналыг үнэлсний дараа санхүүгийн саналыг үнэлнэ.

31.8. Банк нь журмын 32-34-д заасны дагуу техникийн болон санхүүгийн саналыг

үнэлж, сонгосон зөвлөхтэй хийсэн хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд түүнд

журмын 24-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгоно.

31.9. Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт амжилтгүй болсон тохиолдолд

зөвлөхийн хураангуй жагсаалтыг дахин гаргаж, санал ирүүлэх хугацааг ажлын 5 ба

түүнээс дээш өдрөөр тогтооно.

Гучин хоёр. Зөвлөх сонгох үнэлгээний арга

32.1. Банк зөвлөх сонгох үнэлгээний аргыг саналын урилга илгээхээс өмнө

тодорхойлно.

Page 14: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

14

32.2. Зөвлөх сонгох үнэлгээний арга нь чадварын, чанарын болон хосолмол

үнэлгээний гэсэн хэлбэртэй байна.

32.3. Зөвлөх хувь хүнийг сонгоход чадварын үнэлгээний аргыг хэрэглэх бөгөөд үүнд

түүний мэдлэг, туршлага, мэргэшлийн түвшин, мэргэжлийн бусад ур чадварыг үндэслэл

болгоно.

32.4. Зөвлөх хуулийн этгээдийг сонгоход чанарын, эсхүл хосолмол үнэлгээний аргыг

хэрэглэнэ.

32.5. Мэргэжлийн туршлага, техникийн чадварын хувьд төвөгтэй, эсхүл цогцолбор

буюу өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой хэд хэдэн үйлчилгээг нэгэн зэрэг

гүйцэтгүүлэх гэрээний үед чанарын үнэлгээний аргыг хэрэглэж зөвлөх хуулийн этгээдийг

сонгоно.

32.6. Журмын 32.3, 32.5-т зааснаас бусад тохиолдолд хосолмол үнэлгээний аргыг

хэрэглэнэ.

Гучин гурав. Зөвлөх сонгох чанарын үнэлгээний арга

33.1. Санал болгож байгаа зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааны арга зүй, ажлын

хуваарь, боловсон хүчний туршлага, чадвар, үйлчилгээний болон техник хэрэгслийн

чанарыг харгалзан саналуудад шинжилгээ хийж харьцуулна.

33.2. Журмын 10-12-т заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг үндэслэн техникийн

саналд оноо өгнө.

33.3. Банк техникийн санал нь хамгийн өндөр оноо авсан зөвлөхийн санхүүгийн

саналыг нээж, тухайн зөвлөхтэй санхүүгийн болон бусад нөхцөлийг харилцан тохиролцох

хэлэлцээ хийнэ.

33.4. Журмын 33.3-т заасан хэлэлцээ хийхдээ банк зөвлөхийн санал болгосон үнийг

үндэслэлгүйгээр бууруулахыг шаардаж болохгүй.

33.5. Зөвлөх, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд хэлэлцээ хийхэд шаардагдах баримт

бичиг, тооцоо, судалгаа, шаардлагатай бусад мэдээлэл, нотолгоогоор банкийг хангах

үүрэгтэй.

33.6. Талууд санхүүгийн, эсхүл гэрээний бусад нөхцөлөөр тохиролцоонд хүрээгүй бол

сонгосон зөвлөхтэй хийж байгаа хэлэлцээг зогсоож, удаахь өндөр оноо авсан зөвлөхийн

санхүүгийн саналыг нээн, түүнтэй хэлэлцээ хийнэ.

Гучин дөрөв. Зөвлөх сонгох хосолмол үнэлгээний арга

34.1. Банк хосолмол үнэлгээний аргыг хэрэглэх тохиолдолд техникийн саналын авбал

зохих доод оноог саналын урилгад заана.

34.2. Техникийн саналыг журмын 12-т заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд

үндэслэн оноо өгч үнэлнэ.

34.3. Техникийн саналд авбал зохих доод буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхүүдэд

санхүүгийн саналыг нээх хугацааг мэдэгдэж, доод оноо аваагүй бусад зөвлөхийн

санхүүгийн саналыг нээлгүй буцаана.

34.4. Техникийн саналд авбал зохих доод буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхийн

санхүүгийн саналыг тогтоосон хугацаанд нийтийн өмнө нээж тэмдэглэл үйлдэнэ.

Санхүүгийн саналыг нээхэд зөвлөх, эсхүл түүний төлөөлөгч байлцах эрхтэй.

34.5. Нээсэн бүх санхүүгийн саналыг журмын 31.1.3-т заасан шаардлага, шалгуур

үзүүлэлтийн дагуу үнэлж, оноо өгнө.

34.6. Техникийн болон санхүүгийн саналын оноог саналын урилгад тусгасан хувийн

жинг харгалзан хооронд нь нэмж чанар үнийн үнэлгээний нийт оноог гаргана.

34.7. Хамгийн өндөр оноо авсан зөвлөхтэй хэлэлцээ хийнэ.

34.8. Хэлэлцээгээр шаардлагатай бол хүн-сар, хүн-өдрийн тоо, ажлын талбайд болон

төв байранд зөвлөхийн ажиллах хугацаа, бичиг хэргийн зэрэг тухайн үйлчилгээнд

тавигдах шаардлагыг өөрчилж болно.

34.9. Хэлэлцээгээр хүн-сар, хүн-өдрийн өртөг зэрэг санал болгосон нэгж үнийг

өөрчилж үл болно.

Page 15: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

15

34.10. Талууд санхүүгийн бус нөхцөлөөр тохиролцоонд хүрээгүй бол Банк сонгосон

зөвлөхтэй хийж байгаа хэлэлцээг зогсоож, удаах оноо авсан зөвлөхтэй хэлэлцээ хийнэ.

34.11. Аудит, инженерийн ердийн тооцоо зэрэг хэвшсэн үйл ажиллагаатай, гэрээний

төсөвт өртөг нь журмын 5.1.4-д заасан хэмжээнээс хэтрээгүй зөвлөх үйлчилгээнд

хосолмол үнэлгээний аргын хялбаршуулсан хэлбэр болох бага үнийн аргыг хэрэглэж

болно.

34.12. Бага үнийн арга хэрэглэхдээ журмын 34.2-34.4-т заасны дагуу техникийн

саналыг үнэлж, санхүүгийн саналыг нээнэ.

34.13. Хамгийн бага үнийн санал ирүүлсэн зөвлөхтэй журмын 34.8-34.10-т заасны

дагуу хэлэлцээ хийнэ.

34.14. Бага үнийн аргыг хэрэглэх тохиолдолд санал ирүүлэх хугацааг ажлын 5 ба

түүнээс дээш өдрөөр тогтооно.

ТАВДУГААР БҮЛЭГ

БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ

Гучин тав. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ

35.1. Гүйцэтгэгчтэй байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээтэй

холбоотой харилцааг Иргэний хуулиар зохицуулна.

35.2. “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт

тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн

нөхцөл болно.

35.3. Худалдан авах гэрээнд үндсэн нөхцөлөөс гадна доорхи нөхцөлийг заавал

тусгана:

35.3.1. гэрээний үнэ;

35.3.2. төлбөр хийх нөхцөл, хэлбэр;

35.3.3. урьдчилгаа төлбөр хийх бол урьдчилгаа төлбөрийн баталгааны дүн,

хэлбэр;

35.3.4. Банкны хяналт болон бусад нөхцөл;

35.3.5. гүйцэтгэлийн баталгаа шаардах бол түүний дүн, хэлбэр;

35.3.6. худалдааны нөхцөлүүд;

35.3.7. бараа нийлүүлэх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх хуваарь;

35.3.8. гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх нөхцөл, аргачлал.

35.4. Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал,

түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд дараах тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд

тусгаж болно.

35.4.1. хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн

индекс өөрчлөгдсөн;

35.4.2. суурь үнэ огцом өөрчлөгдсөн.

35.5. Урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд

тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөх, журмын 35.4-т

зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хориглоно.

35.6. Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг

хориглоно.

35.7. Худалдан авах гэрээг дараах тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ:

35.7.1. журмын 22, 23, 24-ийг зөрчиж гэрээ байгуулсан;

35.7.2. худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхэд гаргасан зөрчил нь

тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн.

Гучин зургаа. Гүйцэтгэлийн баталгаа

36.1. Банк “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос гэрээ

байгуулахаас өмнө гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг шаардаж болно.

Page 16: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

16

36.2. Гүйцэтгэлийн баталгааны дүнг гэрээний үнийн дүнгийн 5 хувиар тогтоож

тендерийн баримт бичигт тусгана.

36.3. Гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээлцэх

хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна.

36.4. Банк дор дурдсан нөхцөлд гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг гүйцэтгэгчээс

шаардана:

36.4.1. 150,000,001 төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил худалдан авах гэрээ

байгуулах;

36.4.2. 100,000,001 төгрөгөөс дээш өртөгтэй бараа, үйлчилгээ худалдан авах гэрээ

байгуулах;

36.4.3. хоёр жилээс дээш хугацаагаар үргэлжлэх худалдан авах гэрээ байгуулах.

36.5. Худалдан авах гэрээний гүйцэтгэл 2 жилээс дээш хугацаагаар үргэлжлэх бол

гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хувьтай тэнцүү хувиар гүйцэтгэлийн баталгааны дүнг

бууруулж болно.

36.6. Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн

үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг

хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг тендерийн баримт бичигт тусгаж болно.

36.7. Гүйцэтгэгч журмын 36.6-д заасан үүргээ банкны баталгаа, Засгийн газрын

бондоор баталгаажуулж болох бөгөөд ийнхүү баталгаажуулсан тохиолдолд банк

барьцаалсан мөнгийг уг баталгаанд заасан дүнтэй тэнцэх хэмжээгээр урьдчилан олгоно.

Гучин долоо. Урьдчилгаа төлбөр

37.1. Банк ажлын бэлтгэл хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлж

болно.

37.2. Банк урьдчилгаа төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээтэй гүйцэтгэгчийн ирүүлсэн

баталгааг үндэслэн урьдчилгаа төлбөр төлнө.

37.3. Тендерийн баримт бичигт заагаагүй тохиолдолд Банк урьдчилгаа төлбөр

төлөхгүй.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА

Гучин найм. Банк худалдан авах ажиллагааг зохион байгуулах

38.1. Банк нь бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг журмын дагуу

зохион байгуулна.

Гучин ес. Банкны эрх, үүрэг

39.1. Банк бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна:

39.1.1. Журамд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах;

39.1.2. Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль

тогтоомж, журамд нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах;

39.1.3. Худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр

ашигтай төлөвлөж, зохион байгуулах;

39.1.4. Тухайн бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр

батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх;

39.1.5. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд хяналт

тавих;

39.1.6. Журам, гэрээнд зааснаас бусад тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахгүй

байх;

Дөч. Үнэлгээний хороо байгуулах

Page 17: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

17

40.1. Тендер шалгаруулах үйл ажиллагаатай холбогдуулан байнгын бус үйл

ажиллагаатай үнэлгээний хороог тухайн тендер бүрт Гүйцэтгэх захирлын тушаалаар

шинээр байгуулна.

40.2. Үнэлгээний хороо нь дор дурдсан чиг үүрэгтэй байна:

40.2.1. тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах

эрх олгох зөвлөмжийг өгөх.

40.2.2. Үнэлгээний хорооны гаргасан үнэлгээний дүгнэлт, гэрээ байгуулах эрх

олгох зөвлөмжийг үндэслэн Гүйцэтгэх удирдлага шийдвэр гаргана.

40.3. Үнэлгээний хорооны үйл ажиллагааны журмыг Гүйцэтгэх захирал батална.

40.4. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан дараах

шаардлагыг хангана:

40.4.1.1. Худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа ажил,

үйлчилгээний холбогдох салбарт мэргэшсэн байх;

40.4.1.2. Тендерт оролцогч болон түүнийг төлөөлөх этгээдийн эцэг, эх, хадам

эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд биш байх;

40.4.1.3. Үнэлгээний хороонд тухайн салбарын төрийн бус байгууллагын

төлөөлөгчийг оруулж болно.

Дөчин нэг. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх

41.1. Банкны нэгжүүд дараа онд худалдан авах шаардлагатай бараа, ажил, үйлчилгээг

тодорхойлон, жилийн төсөв, төлөвлөгөөнд тусгуулах саналаа Хяналт, захиргааны газарт

11 дүгээр сарын 15-ны дотор хүргүүлнэ.

41.2. Тайлан бүртгэлийн хэлтэс саналыг хянаж, нэгтгэх ба дараа онд худалдан авах

ажиллагааны төлөвлөгөөний төслийг бараа, ажил, үйлчилгээний нэр, төрөл бүрээр

боловсруулна.

41.3. Хяналт, захиргааны газрын захирал төлөвлөгөөний төслийг хянаж, Гүйцэтгэх

удирдлагаас зөвшөөрөл авах бөгөөд банкны үйл ажиллагааны төсөвт тусгуулж, 12 дугаар

сарын 20-ны дотор Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулна.

41.4. Банк худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хагас жил тутамд тодотгон нэмэлт,

өөрчлөлт оруулж болно. Энэ тодотголд тухайн жилийн явцад шинээр бараа, ажил,

үйлчилгээ худалдан авах, шинээр төсөл, арга хэмжээ эхлүүлэх шийдвэрийн хүрээнд

хэрэгжүүлэх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тусгана. Тодотгосон

төлөвлөгөөг журмын 42.4-д заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулна.

Дөчин хоёр. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тайлагнах,

хадгалах

42.1. Тайлан, бүртгэлийн хэлтэс тухайн жилд хэрэгжүүлсэн худалдан авах

ажиллагааны талаарх тайланг бэлтгэж, түүнд тоон үзүүлэлтийн ерөнхий тайланг

хавсаргана.

42.2. Ажлын тайланд тухайн жилд хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагааны тухай

тоо баримт, төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүн, дүгнэлт, худалдан авах ажиллагааны

хэрэгжилтийн явцын тухай мэдээлэл, тулгарч байсан бэрхшээл, цаашид анхаарах санал,

хүсэлт зэргийг тусгана.

42.3. Тоон үзүүлэлтийн ерөнхий тайланд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний

нэр төрөл, тоо хэмжээ, хүчин чадал, батлагдсан төсөв, гэрээний дүн, гүйцэтгэгчийн нэр,

гэрээний дугаар, худалдан авах ажиллагаанд мөрдсөн журам, хэрэгжүүлсэн хугацаа болон

холбогдох тайлбар, тодруулгыг тодорхой тусгана.

42.4. Хяналт, захиргааны газар худалдан авах ажиллагааны тайланг тухайн оны 12

дугаар сарын 10-ны дотор Гүйцэтгэх удирдлагад танилцуулна.

42.5. Худалдан авах ажиллагааг тендер шалгаруулалтын журмаар явуулсан тухай бүр

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга тендер шалгаруулалтын хавтаст хэрэг

бүрдүүлж, товьёог үйлдэн, 5 жилээс багагүй хугацаанд архивт хадгална.

42.6. Тендерийн хавтаст хэрэг дараах баримт бичиг, материалаас бүрдэнэ:

Page 18: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

18

42.6.1. худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэл, шаардлагатай бол

тайлбар;

42.6.2. нээлттэй тендер шалгаруулалтаас өөр арга хэрэглэсэн тохиолдолд тухайн

аргыг сонгосон үндэслэл;

42.6.3. худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тухай товч тодорхойлолт,

тендерийн баримт бичиг;

42.6.4. тендерт оролцогчтой харилцсан албан бичиг;

42.6.5. тендерт оролцогчдын ирүүлсэн тендер;

42.6.6. тендерийн нээлтийн тэмдэглэл, үнэлгээний дүгнэлт, гэрээ байгуулах эрх

олгох тухай зөвлөмж;

42.6.7. тендер шалгаруулалт амжилтгүй болсон, эсхүл бүх тендерээс татгалзсан

тохиолдолд түүний шалтгаан, үндэслэл;

42.6.8. гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр, гэрээ;

42.6.9. тухайн тендер шалгаруулалттай холбоотой бусад баримт бичиг, гэрээг

дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээж авсан баримт бичиг.

42.7. Тендерт оролцогч бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд журмын 42.6.2, 42.6.6,

42.6.7, 42.6.8-д заасан баримт бичиг материалтай танилцаж болно.

Дөчин гурав. Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөл олгох

43.1. Банк журмын 5.1.5, 5.2.2-т заасан босго үнээс давсан үнэ бүхий бараа, ажил,

үйлчилгээний тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын

өмнө Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авна.

43.2. Банк энэ хуулийн 43.1-д заасны дагуу зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа дараах

мэдээллийг Төлөөлөн удирдах зөвлөлд ирүүлнэ:

43.2.1. худалдан авах ажиллагааг зарлан мэдээлэхийн өмнө тендерийн баримт

бичгийн төсөл;

43.2.2. үнэлгээний дүгнэлт гарсны дараа гэрээ байгуулах эрх олгох тухай

шийдвэрийн төсөл, гэрээний төсөл, үнэлгээний дүгнэлт, тендерийн нээлтийн тэмдэглэл.

43.3. Төлөөлөн удирдах зөвлөл нь худалдан авах ажиллагаатай холбоотой

зөвшөөрлийг бичгээр олгоно.

ДОЛДУГААР БҮЛЭГ

МАРГААН ШИЙДВЭРЛЭХ, ХАРИУЦЛАГА

Дөчин дөрөв. Гомдол гаргах, хянан шийдвэрлэх

44.1. Тендер шалгаруулалттай холбогдуулан Банк хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзвэл

тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 өдрийн дотор банкинд бичгээр

гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана.

44.2. Банк гомдлын агуулгыг бүх тендерт оролцогчид мэдэгдэж, холбогдох

шийдвэрээр эрх ашиг нь хөндөгдөж болох тендерт оролцогчийг гомдол барагдуулах

ажиллагаанд оролцохыг урина.

44.3. Журмын 44.2-т заасан оролцогч уг ажиллагаанд оролцоогүй тохиолдолд тухайн

асуудлаар цаашид гомдол гаргах эрхгүй.

44.4. Банк гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянан шийдвэр

гаргах бөгөөд уг шийдвэрт гомдлыг хүлээж аваагүй бол түүний үндэслэл, гомдлыг

хүлээн зөвшөөрсөн бол түүнийг барагдуулах арга хэмжээг тусгасан байна.

44.5. Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендер шалгаруулалтыг зогсоолгүйгээр

үргэлжлүүлэх шаардлагатай гэж Банк шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол ирснээс

хойш гэрээ байгуулах эрх олгож болохгүй.

44.6. Журмын 44.5-д заасны дагуу тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх шийдвэр

гаргасан бол холбогдох үндэслэлийг тухайн шийдвэрийг хэрэгжүүлэхээс ажлын 5-аас

доошгүй хоногийн өмнө гомдол гаргагчид албан ёсоор мэдэгдэнэ.

44.7. Гэрээ байгуулах эрх олгосноос хойш ирсэн гомдлыг Банк хүлээж авахгүй.

Page 19: Baraa Ajil Uilchilgee Khudaldan Avakh Juram 2015

19

Дөчин тав. Хяналт шалгалт

45.1. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа журамд заасны дагуу

явагдаж байгаа эсэхэд Хяналт, захиргааны газар хяналт тавьж, зөрчил дутагдал илэрсэн

тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авна.

45.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын нэгжээс ээлжит болон

ээлжит бус шалгалт хийх замаар журмын хэрэгжилтэд давхар хяналт тавина.

45.3. Тендерт оролцогч нь худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн, биелүүлээгүй,

тендерт оролцохдоо худал мэдүүлсэн, авлигын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол

дахин тендерт оролцуулахаас татгалзаж болно.

Дөчин зургаа. Хариуцлага

46.1. Журмыг зөрчсөн ажилтан, албан тушаалтанд Монгол Улсын Хөдөлмөрийн

тухай хууль, Монгол Улсын Хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журам болон

холбогдох бусад хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК