8
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2014 ОНЫ ОНЦЛОХ 14 БҮТЭЭЛЧ АЖИЛ 2015.01.20 Арвайхээр хот НЭГ. НООСНЫ БОЛОН ЗУУРМАГИЙН ҮЙЛДВЭРҮҮД АШИГЛАЛТАД ОРОВ. Арвайхээр, Хархорин сумдад "Зул Буян Ундрах" ХХК, "Просолид" ХХК-иуд цагт 60- 75 м.куб үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автомат зуурмагын үйлдвэрийг ашиглалтад оруулав. Орон нутагтаа цутгамал барилга барих болон бетон зуурмагийн ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, технологийн дагуу барилгын зах зээлд нийлүүлж эхэллээ. Барилгын зах зээлийн хэрэгцээнд тулгуурлан хайрга бутлах үйлдвэр шинээр ашиглалтад орж, тоосго, блок, вакум цонх зэрэг барилгын төрөл бүрийн материал орон нутагтаа үйлдвэрлэн, хямд өртгөөр чанартай барилга барих нөхцөл бүрдэж байна. Арвайхээр суманд 5.0 тэрбум төгрөгийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 3000 тн ноос боловсруулах хүчин чадалтай ноосны үйлдвэр ашиглалтад орж, 55 иргэнийг байнгын ажлын байраар хангаад байна. ХОЁР. СҮҮЛИЙН 2 ЖИЛД НИЙТ 796 АЙЛ ШИНЭЭР ОРОН СУУЦАНД ОРЛОО.

Ontsloh 10 ajil 2014 ond

  • View
    225

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ontsloh 10 ajil 2014 ond

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2014 ОНЫ ОНЦЛОХ 14 БҮТЭЭЛЧ АЖИЛ

2015.01.20 Арвайхээр хот

НЭГ. НООСНЫ БОЛОН ЗУУРМАГИЙН ҮЙЛДВЭРҮҮД АШИГЛАЛТАД ОРОВ.

Арвайхээр, Хархорин сумдад "Зул Буян Ундрах" ХХК, "Просолид" ХХК-иуд цагт 60-75 м.куб үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автомат зуурмагын үйлдвэрийг ашиглалтад оруулав. Орон нутагтаа цутгамал барилга барих болон бетон зуурмагийн ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, технологийн дагуу барилгын зах зээлд нийлүүлж эхэллээ. Барилгын зах зээлийн хэрэгцээнд тулгуурлан хайрга бутлах үйлдвэр шинээр ашиглалтад орж, тоосго, блок, вакум цонх зэрэг барилгын төрөл бүрийн материал орон нутагтаа үйлдвэрлэн, хямд өртгөөр чанартай барилга барих нөхцөл бүрдэж байна. Арвайхээр суманд 5.0 тэрбум төгрөгийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 3000 тн ноос боловсруулах хүчин чадалтай ноосны үйлдвэр ашиглалтад орж, 55 иргэнийг байнгын ажлын байраар хангаад байна.

ХОЁР. СҮҮЛИЙН 2 ЖИЛД НИЙТ 796 АЙЛ ШИНЭЭР ОРОН СУУЦАНД ОРЛОО.

Page 2: Ontsloh 10 ajil 2014 ond

2

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аймаг бүрт 1000 айлын орон сууц" зорилтын хүрээнд Арвайхээр, Хархорин, Хужирт сумдад 2012-2014 онд 796 айл шинэ орон сууцанд орж, иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжирсан байна. Дээрх орон сууцуудын нэг метр кв-ийн үнэ дунджаар 1.2 сая төгрөгийн үнэтэй байна. 2015 онд ашиглалтад өгөх 375 айлын 8 орон сууц баригдаж 10-85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ингэснээр аймаг бүрт 1000 айлын орон сууц барих Засгийн газрын зорилт энэ онд бүрэн хэрэгжих бололцоотой байна.

ГУРАВ. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИН 4121 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛОВ.

2014 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, шинээр байнгын ажлын байр 2925, түр ажлын байр 1196 бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор сум хөгжүүлэх болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, орон нутгийн хөгжлийн сангаас нийт 3.84 тэрбум төгрөгийн бага хүүтэй зээлийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгоод байна.

ДӨРӨВ. АРВАЙХЭЭР ХОТЫН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭГ БҮРЭН ШИНЭЧЛЭВ.

Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтаар “Хот байгуулалтын салбарын МОN2301” төслийн хүрээнд 7.3 тэрбум төгрөгийн Арвайхээр хотын цэвэр усны инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил хийгдэж, усан хангамжийн чанар, хүртээмж эрс нэмэгдэн, 5411 өрхийн 21400 иргэн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдож, ус түгээх байрнаас ундны усаар хангагдаж байна. 2015 оноос гэр

Page 3: Ontsloh 10 ajil 2014 ond

3

хорооллын инженерийн төвлөрсөн шугамд хувийн орон сууцийг хөнгөлөлттэй зээлээр холбох ажил хийгдэж эхэллээ. Арвайхээр хотын “Өнөр” хорооллын 427 м цэвэр усны шугамыг орон нутгийн хөгжлийн сангийн 42.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, 43 иргэн, аж ахуйн нэгж цэвэр усны төвлөрсөн шугаманд холбогдох боломжтой болов. Улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар 7.9 км цэвэр, 5.2 км бохир усны шугамын өргөтгөл шинэчлэлийн ажил, дулааны 3.2 км хос шугамын ажил хийгдэж дууслаа. Ингэснээр иргэдийн орон нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөл сайжирч аймгийн суурин хүн амын тоо 2014 онд нэмэгдсэн байна.

ТАВ. ГЭР ХОРООЛОЛД 3.4 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ ТАВИГДАВ.

Улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр хотын Т.Намнансүрэнгийн нэрэмжит гудамжны 0.870 км хатуу хучилттай зам, үерийн сувгийн хамт, 975 сая төгрөгийн хөрөнгөөр 10 дугаар багийн 1.3 км, орон нутгийн төсвөөс 939 сая төгрөгөөр 5 дугаар багаас 4,8 дугаар багт 793 метр, Хархорин сумын 470 метр хатуу хучилттай авто замыг тус тус гүйцэтгэж ашиглалтад оруулав.

ЗУРГАА. СУМЫН ТӨВҮҮДИЙН ШИНЭЧЛЭЛТ ЭРЧИМЖЛЭЭ.

Улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн 15.2 км шугам сүлжээ, нийт 8.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол, Сант, Богд, Хархорин сумдыг инженерийн төвлөрсөн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжтай ажил хийгдэж, 80-100 хувийн гүйцэтгэлтэй байна. Дээрх ажлын үр дүнд сумдын төсөвт байгууллагуудын орчин

Page 4: Ontsloh 10 ajil 2014 ond

4

нөхцөл сайжирч, иргэд төрөлх нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлэх сонирхол нэмэгдэж байна.

ДОЛОО. СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМРАН СУРГАЛТ НЭМЭГДЭВ.

Энэ онд Уянга суманд 640 хүүхдийн, Бат-Өлзий суманд 320 хүүхдийн хичээлийн байр, Арвайхээр суманд 150 хүүхдийн цэцэрлэг, Хархорин суманд 120 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Арвайхээр, Хархорин суманд нийт 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл тус тус ашиглалтад оруулав. Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалтыг 94.4 хувьд хүргэж өмнөх оноос 0.3 хувиар, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 83.1 хувьд хүргэн, өмнөх оноос 0.5 хувиар тус тус өсгөлөө.

НАЙМ. МЭДЭЭЛЛИЙН ЦАГААР ИРГЭДИЙН САНАЛЫГ ШУУРХАЙ

ШИЙДВЭРЛЭСЭН ТАЛААР ТОГТМОЛ МЭДЭЭЛДЭГ.

Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга сар бүрийн эхний өдөр орон нутгийн хэвлэл мэдээллээр өнгөрөгч сард хийсэн ажил, тухайн сард зохион байгуулах ажлаа иргэдэд мэдээлж хэвшлээ. Долоо хоног бүрийн Мягмар гаригт хэлтэс, агентлагын удирдлагуудын нэгдсэн шуурхай хурлыг зохион байгуулж, 7032-1111 утсанд хандсан иргэдийн санал, хүсэлт, гомдлыг нэг бүрчлэн хэрхэн шийдвэрлэсэн талаар холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонсож, шийдвэрлэгдээгүй, удаашралтай байгаа асуудлууд дээр тухай бүрт арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Page 5: Ontsloh 10 ajil 2014 ond

5

ЕС. “АРХИДАЛТГҮЙ ӨВӨРХАНГАЙ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭВ.

2014 онд “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг шинээр батлан хэрэгжүүлж, архидалтын эсрэг арга хэмжээ, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гарган хэрэгжүүлэв. Үүний үр дүнд аймгийн хэмжээнд 236 иргэн архи согтууруулах ундааны хэрэглээнээс бүрэн татгалзаж, 59 иргэн архинаас хамааралгүй болсон төдийгүй, гэмт хэргийн гаралт өмнөх оноос 5.2 хувиар буурсан байна. Жилийн хүрээнд “Эрүүл Омогшил” ТББ-тай хамтран архидалтаас хамааралтай иргэдийн сэтгэлгээ хандлагыг өөрчлөх сургалтыг орон нутгийн хөрөнгөөр гүйцэтгэж, БОЭТ-д наркологийн төв байгуулан ажиллаж байна. Энэ үйл ажиллагааг улсын хэмжээнд үнэлж Хууль зүйн яамнаас тэргүүн туршлага болгоод байна.

10. СУМ ХООРОНДЫН ЗАМ, ХОТЫН ГУДАМЖ, ГЭР ХОРООЛЛЫГ БҮРЭН ХАЯГЖУУЛАВ.

Энэ онд улсын болон орон нутгийн чанартай замын дагуу 35 тэмдэгтийг замын сангийн 39.7 сая төгрөгийн хөрөнгөөр байрлуулав. Ингэснээр хот, хөдөөгийн замаас салах, нийлэх хаягын самбарыг стандартын дагуу байршуулж, зөв замаар зорчих нөхцлийг бүрдүүлсэн юм. Арвайхээр, Баруунбаян-Улаан, Баянгол, Баян-Өндөр, Богд, Гучин-Ус, Уянга, Хайрхандулаан, Хужирт сумд 63.7 сая төгрөгийн санхүүжилтээр хаягжуулалтын ажлыг хийж гүйцэтгүүллээ. Арвайхээр хот нэрэмжит 15 гудамж, 5 хотхон, төрийн байгууллага, орон сууц, хорооллыг стандартын дагуу бүрэн хаягжуулсан байна.

Page 6: Ontsloh 10 ajil 2014 ond

6

Улсын болон орон нутгийн чанартай автозамын чиглэл, хот суурин газарт гудамж талбай, орон сууц, албан байгууллагууд, гэр хорооллын гудамж, талбай, айл өрх бүрийн хаягжилтыг шинэчилж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжин байгууллага, аж ахуйн нэгж, хүн бүр зип кодыг ашиглан илгээмж илгээх боломжтой болов.

11. ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙГ БАТАЛЛАА.

Монгол Улсын Их Сургуулийн судалгааны багаар аймгийн зах зээлийн багтаамж, хөгжлийн чиг хандлагыг судлуулан, Улаанбаатар, Арвайхээр хотуудад “Бизнес хөрөнгө оруулагчдын зөвлөлгөөн”-ийг зохион байгуулж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны IX хуралдаанаар “Өвөрхангай аймгийг 2014-2024 онд хөгжүүлэх эдийн засгийн бодлогын баримт бичиг”-ийг батлан хэрэгжүүлж байна. Тэргүүлэх салбараар хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр агуулахын аж ахуй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхайн үйлдвэрийн салбарыг тодорхойлж, бодит хөрөнгө оруулалт, санхүүжилтыг аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудад татах ажлыг зохион байгуулж байна.

12. АВИЛГАГҮЙ ТӨР, ХӨТӨЧ ҮЙЛЧИЛГЭЭ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 52 дугаар тогтоолоор “Аймгийн 2013-2015 оны авилгын эсрэг стратеги төлөвлөгөө” батлан хэрэгжүүлж, байгууллага бүр авилгын эсрэг төлөвлөгөө гарган, энэ онд авилгын эсрэг хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар улсдаа 2 дугаар байранд шалгарлаа.

Page 7: Ontsloh 10 ajil 2014 ond

7

Аймаг, сумдын ЗДТГазар, төсөвт байгууллагууд төрийн үйлчилгээнд угтах, үдэх үйлчилгээг бий болгоход анхаарч нийт орон тооны 29, ээлжийн 74 хөтөч ажиллуулж байна. Төрийн үйлчилгээнд хөтөчийг ажиллуулснаар иргэдэд шуурхай үйлчлэх, мэдээлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэгт үр дүн гарч байна.

13. СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА.

Аймагтаа анх удаа “Болор цом -31” яруу найргийн наадам, Төв халхын уртын дууны наадам, “Шатар 1024” хүүхдийн шатрын бага наадмыг амжилттай зохион байгуулав. Соѐлын биет болон биет бус өв, түүх, соѐлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, соѐлын өвийн боловсролыг дээшлүүлэх, соѐн гэгээрүүлэх ажлын хүрээнд яам, аймаг, сум, орон нутгийн 500 гаруй төлөөлөгчдийг оролцуулан, “Соѐлын өвийг сахин хамгаалагчдын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулав. Энэ хүрээнд орон нутгийн биет соѐлын өвийг бүртгэн, малчдад гэрээгээр хариуцуулан, урамшуулал олгон ажиллав.

14. “ТОМ ТӨРӨӨС УХААЛАГ ТӨР” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ

ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“Том төрөөс ухаалаг төр” зөвлөмжийн хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 32 дугаар тогтоолоор дунд хугацааны 3 зорилт, 29 арга хэмжээг тусган төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Увс, Баянхонгор, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн удирдлага, төлөөлөл

Page 8: Ontsloh 10 ajil 2014 ond

8

оролцсон “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, гадаад орнуудын болон бусад аймгуудын олон сайхан туршлагыг харилцан солилцов. Төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээс хойш бүх сумдын төсөвт байгууллагын халаалтын үйлчилгээг бүрэн хувийн хэвшилд шилжүүлсэн, Арвайхээр хотын Тохижилт үйлчилгээний компанийг байгуулж төв суурин газрын хог зайлуулах, цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилт зэргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх эхлэлийг тавьсан зэрэг нааштай үзүүлэлт бий болж байна.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР