30
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ЯАМ 2016 ОНЫ ТАЙЛАН 2016 оны 12 дүгээр сарын 20 ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН МОН-3244 /МОН-3245 ТӨСӨЛ

ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН …wmp.mn/backend/f/zrTNk8Uywh.pdf · нэгжид ус хангамж ариутгах татуургын инженер

Embed Size (px)

Citation preview

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК

ЯАМ

2016 ОНЫ ТАЙЛАН

2016 оны 12 дүгээр сарын 20

ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН

МОН-3244 /МОН-3245 ТӨСӨЛ

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

2

ГАРЧИГ

I. ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА A. Зээл болон төслийн хураангуй 3 Б. Төслийн зорилго 4 В. Төслийн хүрэх үр дүн 5 Г. Өртөг ба санхүүжилт 6 II. ХЭРЭГЖИЛТ

А. Харилцан ойлголцлын санамж бичиг 7 Б. Төслийн удирдах хорооны шийдвэр, түүний биелэлт 8 В. Дамжуулан зээлдүүлэх гэрээ 9 III. ХУДАЛДАН АВАЛТ

А. Төслийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө 10 Б. Зээл хэрэгжүүлэх зөвлөх 13 В. ТЭЗҮ шинэчлэн боловсруулах зөвлөх 14 Г. Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах ажил 15 IV. САНХҮҮЖИЛТ

А. Өртгийн тооцоолол, Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх гэрээ байгуулалт болон зарцуулалтын төсөөлөл

15

Б. Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөө

20

В. Засгийн газрын санхүүжилт 21 Г. Төслийн санхүүгийн тайлан, гүйцэтгэлийн мэдээг орон нутгийн

төсөвт нэгтгэх асуудал 22

V. БУСАД А. Удирдлагын мэдээллийн систем 22 Б. Төслийн удирдах нэгжийн ажилтнуудын ажил олгогчийн нийгмийн

даатгал болон ХАОАТ-ын асуудал 24

В. Төслийн хяналт-шинжилгээ 25 Г.

Төслийн удирдах нэгжийн үйл ажиллагаатай уялдуулан холбогдох газраас ирсэн, явсан баримт бичгийн талаар

25

Д. Төслийн удирдах нэгжийн ажлын байр 26 Е. Дархан Ус суваг ХК-ий дэргэдэх цэвэр, бохир усны болон нян

судлалын лаборатори 27

Ё. Техник туслалцааны зөвлөхийн үйл ажиллагааны талаар 28

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

3

I. ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

А. Зээл болон төслийн хураангуй

АХБ-ны зээлийн дугаар: МОН-3244/МОН-3245

Зээлдэгч: Монгол Улсын Засгийн газар

Гүйцэтгэгч байгууллага: Барилга, хот байгуулалтын яам

Хэрэгжүүлэгч байгууллага: Дархан-Уул аймгийн захиргаа (ДУАЗ)

Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан өдөр: 2015 оны 06-р сарын 05-ны өдөр

Зээлийг соёрхон баталсан өдөр: 2015 оны 07 -р сарын 09-ны өдөр

Зээлийн хүчин төгөлдөр болсон өдөр: 2015 оны 08-р сарын 25-ны өдөр

Зээл дуусгавар болох өдөр: 2019 оны 6-р сарын 30-ны өдөр

Төслийн нийт өртөг: 20.68 сая ам.доллар

АХБ-ны зээлийн хүүгийн хувь: Үндсэн хоёр эх үүсвэрт зээлүүд нь 25

жилийн хугацаатай байх бөгөөд эхний 5 жилдээ үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Ердийн хөрөнгийн эх үүсвэрт зээл нь Лондонгийн Банк хоорондын арилжаанд санал болгодог хүүд суурилан тооцсон жилийн суурьт хүүтэй байх ба, хөрөнгө хадгалсны хураамж болох 0.15%-ийг жилд төлнө. Азийн хөгжлийн сангийн эх үүсвэрт зээлийн хувьд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх жилүүд болон

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

4

зээлийг буцаан төлөх нийт хугацаанд жилд 2 хувийн хүү тооцно.

АХБ-ны зээлийн үндсэн төлбөрийг эргүүлж төлөх нөхцөл:

Төлбөрийг 2020 оноос эхлэн жил бүрийн 2 дугаар сарын 25 ба 8 дугаар сарын 25- ны өдөр төлнө.

Дамжуулан зээлдүүлэх нөхцөл: Засгийн газар ЕХЭҮ-т болон АХС-ийн

зээлийн эх үүсвэрийг Дархан-Уул аймгийн захиргаанд дамжуулан зээлдүүлнэ. Энгийн эх үүсвэрийн зээл, хөнгөлөлттэй эх үүсвэрийн хүү тогтмол байх бөгөөд 3.75 хувийн хүүг ашиглалт гарсан өдрөөс эхлэн тооцно. Дамжуулан зээлдүүлсэн зээлийг үндсэн төлбөрийг хойшлуулах 4 жилийг оролцуулан 20 жилийн хугацаанд төлөх бөгөөд анхны төлбөрийг 2020 оноос эхлэн жил бүрийн 06 дугаар сарын 01 ба 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Сангийн яаманд төлнө.

Б. Төслийн зорилго

Монгол улсын Дархан-Уул аймгийн хот байгуулалтын төлөвлөлтийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, ээлтэй, тогтвортой байдлаар хөгжүүлснээр чанар аюулгүй байдлын үзүүлэлтийн түвшин дээшилж, хүн амын амьдрах орчин төлөв байдал сайжирна.

Төсөл хэрэгжсэнээр Монгол улсын 2 дах том хотод үйлдвэржилтийг дэмжих, төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн ялгааг арилгах үндсэн нөхцөл бодитойгоор бий болно.

Төслөөр Дархан хотын бохир усны менежмент сайжирч, бохир ус цэвэрлэх төв байгууламж (ТЦБ), ариутгах татуурга болон насос станцын үйл ажиллагааны түвшин дээшилнэ. Төсөл нь Дарханы ус сувгийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлж, байгууллагын бодлого бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгоход дэмжлэг болно. Мөн Дархан хотын НАА-н байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, бүтцийг оновчтой боловсронгуй болгох үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглүүлэн Техникийн туслалцааг хэрэгжүүлнэ.

Дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд төслийн удирдах нэгж зохицуулагч, худалдан авалт хариуцсан ажилтан, санхүүгийн ажилтан, хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, захиргааны туслах ажилтан/орчуулагч, жолооч болон Дархан дахь

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

5

нэгжид ус хангамж ариутгах татуургын инженер/ багийн ахлагч, барилгын хийц бүтээцийн хяналтын инженер, захиргааны ажилтан/орчуулагч нарын 9 хүний орон тоотойгоор ажиллаж байна.

В. Төслийн хүрэх үр дүн

Үр дүн 1: Бохир ус цэвэрлэх байгууламж шинэчлэгдэнэ.

Төслийн үр дүнд ашиглагдаж буй цэвэрлэх байгууламжийн хийцийн чанарын шаардлага хангаагүй хэсгүүдийг шинэчлэх, зарим шинэ бүрдэл хэсгүүдийг талбай дээр шинээр барих болон нийт байгууламжийн хэмжээнд шинэ тоног төхөөрөмж суурилуулж тоноглож Дархан хотод орчин үеийн Төв Цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна. Үйлдвэрлэлийн бүтээмж өндөртэй, эрчим хүчний хэмнэлттэй цэвэрлэх процесс болох биофильмт технологийг (идэвхжүүлсэн лаг) ашиглаж эхэлнэ.

Манай орны эрс тэс уур амьсгалд зохицсон технологийг нэвтрүүлснээр цэвэрлэх байгууламжаас гарах хаягдах усны чанар, дотоодын болон олон улсын стандартын шаардлагуудыг түвшинд хүрнэ. Бохир усны цэвэрлэх хүчин чадлын өдрийн хэвийн үеийн ачаалал нь 16,000 шоо метр бохир ус ариутгах ба оргил ачаалал нь өдрийн 24,000 шоо метр байна.

Төслийн хүрээнд одоо ашиглагдаж буй 2, ашиглалтгүй байгаа 1 насос станцыг бүрэн шинэчилж тоноглосноор цэвэрлэх байгууламжид төвлөрөх бохир усны цуглуулалтыг ихэсгэж эрчим хүчний хэмнэлттэй цэвэрлэх боломжийг бий болгоно.

Үр дүн 2: Дулааны шугам сүлжээ барих болон бохирын шугам хоолой шинэчлэгдэнэ.

Төслөөр ашиглалтын шаардлага хангахгүй нийт 5,300 м урт бохир усны шугам хоолойг шинэчилнэ. Ингэснээр үйлдвэрүүдийн бохир усыг урьдчилсан цэвэрлэх байгууламжаар дамжуулан төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх нөхцөл бий болно.

Үр дүн 3: Төслийн менежментийн дэмжлэг ба чадавхийг бэхжүүлэх.

(i) Төслийн менежмент, институцийг бэхжүүлэх

НАА-н салбарын менежментийн чадавхыг хөгжүүлэх, ашиглалт ба засвар үйлчилгээг сайжруулах, онцгой байдлын үед авах арга хэмжээг нарийвчилсан зураг төсөл боловсруулан хэрэгжүүлж, түүнд хяналт тавьж мэргэжлийн дэмжлэг үзүүлэх боломжийг бий болгоно.

Төсөл хэрэгжихтэй уялдуулан НАА-н үйлчилгээний институц бүтцийг хөгжүүлэх, стратеги төлөвлөлт ба үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн Техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлнэ.

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

6

(ii) Төслийн удирдах нэгжийн чадавхыг бэхжүүлэх

Төслийн хэрэгжилтийн явцад сургалт болон сургалтын аялалууд зохион байгуулагдана. Төслийн явцад цэвэр ба бохир усны үнэ тарифын шинэчлэл, ариун цэврийн орчин болон хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах талаар бодлого тодорхойлох яриа хэлэлцүүлэг хийнэ. Байгаль орчны менежмент, ариун цэвэр ба хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах талаар олон нийтийг хамруулсан компанит ажил зохион байгуулна.

Төсөл хэрэгжүүлэхтэй зэрэгцүүлэн НАА-н үйлчилгээний институц бүтцийг хөгжүүлэх, стратеги төлөвлөлт ба үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн Техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлнэ.

Г. Өртөг ба санхүүжилт Төслийн нийт өртөг нь 20,68 сая америк доллар байх ба үүнд барилгын ажлын

болон үнэ ханшийн өсөлт, магадалшгүй зардлууд, зээлийн хүү, татвар болон бусад хураамжууд багтсан болно. АХБ-ны зээлээр цэвэрлэх байгууламжийг (зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж угсарч суурилуулах гэсэн схемээр 1 багц, барилгын ажил ба тоног төхөөрөмжийн 2 багц, зөвлөх үйлчилгээний 1 багц, хүү болон хөрөнгө хадгалсны хураамж) зэргийг санхүүжүүлнэ. Засгийн газар татвар хураамж, газар чөлөөлөлт ба нүүлгэн шилжүүлэлтийн зардал зэргийг дотоодын санхүүжилтээр гүйцэтгэнэ.

Төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө (сая ам доллар)

Төрөл Анхны тооцоолсон

Бодит

A. Суурь өртөг 1. Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх 15.00

0.00

2. Дулааны болон бохирын шугам хоолойн шинэчлэл 1.67

0.00

3. Төслийн менежментийн дэмжлэг ба чадавхыг бэхжүүлэх 1.80

0.27

Дэд дүн (A) 18.47 0.27 Б. Магадалшгүй зардлууд 1.51 0.00 B. Төсөл хэрэгжих явцын санхүүгийн хураамжууд 0.70

0.02

Нийт (A+Б+В) 20.68 0.29

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

7

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2015 оны 06

дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу Банк нь Монгол Улсад дээрх зээлийн хэлэлцээрт тусгагдсан нөхцөл болзлын дагуу 9,450,000.00 ам.доллартай тэнцэх энгийн эх үүсвэрийн зээл, 6,159,000.00 зээлжих тусгай эрхтэй тэнцэх 9.050,000.00 ам долларын хөнгөлөлттэй эх үүсвэрийн зээлийг олгохыг зөвшөөрсөн.

II. ХЭРЭГЖИЛТ

А. Харилцан ойлголцлын санамж бичиг

Азийн хөгжлийн банкны мэргэжилтэн Стефан Раугийн ахалсан төсөл эхлүүлэх ажлын хэсэг 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 18-ний хооронд Улаанбаатарт ажилласан. Энэхүү ажлын хэсгийн үеэр “Дархан хотын бохир усны менежментийн төсөл МОН-3244/3245”-ийг эхлүүлэх үе шатанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, зээлийн хэрэгжилтийн зөвлөхүүдийг сонгон шалгаруулах үйл явцын үе шатуудын хугацаа, мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хугацаат ажлын төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Дархан Ус суваг ХК, болон Төслийн удирдах нэгжтэй хэлэлцэж тохиролцсон болно. Мөн энэхүү ажлын хэсгийн үеэр бие даасан хуулийн зөвлөхийг тодорхой хугацаанд авч ажлуулах талаар тохиролцон худалдан авалтын

Төслийн санхүүжилтийн төлөвлөгөө (сая ам доллар)

Анхны тооцоолсон

Бодит

Эх үүсвэр Дүн

(%) Дүн (%) Aзийн хөгжлийн банк Ердийн хөрөнгийн эх үүсвэр (зээл) 9.45 46 0.46 98 Тусгай сангийн эх үүсвэр (зээл) 9.05 44 0.00 0

Монгол улсын Засгийн газар 2.18 11 0.01 2

Нийт 20.68 100 0.47 100

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

8

төлөвлөгөөнд тусган ажлын даалгаврыг урьдчилан АХБ-аар баталгаажуулсан. Энэ ажлын даалгаврын биелэлт, үр дүнг 2 дахь ажлын хэсгийн үеэр авч хэлэлцсэн болно.

Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Стефан Раугийн ахалсан ажлын хэсэг төсөл, ЗХЗ болон ТТЗ-ны ажлын хэсэг хамтран Улаанбаатар болон Дархан хотуудад АХБ-ны 2016 оны 10 сарын 26-наас 11 сарын 02-ны хооронд ажилласан.АХБ-ны. Энэхүү ажлын хэсгийн үеэр Төслийн гүйцэтгэлтэй холбоотой зохион байгуулалтын ажил болон техник туслалцааны зөвлөхийн ажлын явцын талаар хэлэлцсэн. Энэхүү санамж бичигт дараах ажлуудыг зохион байгуулж ажиллахаар тусгасан. Үүнд:

1. ДЗДТГ-ын дэргэд төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, ЗХЗ болон ТТЗ-ын сар бүрийн төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байхаар шийдвэрлэсэн.

2. ТТ-ны зөвлөхийн ажлын төлөвлөгөөг Зээл хэрэгжүүлэх зөвлөхийн чадавхи бэхжүүлэх бүрэлдэхүүний ажилтай уялдуулахаар тогтсон. Мөн байгууллагын чадамжийг сайжруулах үйл ажиллагааны болон сургалтын төлөвлөгөөнд хүлээгдэж буй тодорхой үр дүн, түүний хэмжих үзүүлэлтүүдийн хамт тусгасан байхаар шийдсэн.

3. Төслийн үр дүн-2-т багтаж байгаа 2 насос станц шинэчлэх ажлыг үр дүн-1-д, шинээр хийгдэх дулааны шугам сүлжээг үр дүн -2-т үнийн дүнд өөрчлөлт оруулахгүйгээр хамааруулахаар шийдвэрлэсэн.

4. Мөн Үр дүн 1 болон үр дүн 2-ын хэрэгжих үе шатны хугацааг тодорхой тусгасан.

Б. Төслийн удирдах хорооны шийдвэр, түүний биелэлт

“Дархан хотын бохир усны менежментийн МОН-3244/3245 төсөл”-ийн Удирдах хороо нь Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тушаалаар 15 хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулагдаж 2 удаа, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 148 дугаар тушаалаар 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэгдэн 3 удаа, 2016 онд нийт 5 удаа төслийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хуралдаж, 19 бүлэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Төслийн удирдах хорооны хурлаар төслийн зорилго, хэрэгжилтийг хангуулах зорилтын хүрээнд дараах асуудлыг хамарч хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд:

1) Төслийн хэрэгжилтийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталсан, 2) Төслийн 2015, 2016 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг дүгнэсэн, 3) Төслийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан, 4) Төслийн хүрээнд хийгдэх худалдан авалтын ерөнхий болон 2016, 2017 оны

төлөвлөгөөг хэлэлцэн баталсан,

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

9

5) Төслийн санхүүжилтийн ерөнхий болон 2016, 2017 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан,

6) Төслийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн судалгааны эцсийн тайланг ТЭЗҮ хэлбэрт оруулж шинэчлэн, батлуулах зөвлөх үйлчилгээг худалдан авалтын шинэ багцад нэмж, худалдан авалт төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэсэн,

7) Тендерийн баримт бичиг боловсруулахад шаардлагатай талбайн байр зүйн дэвсгэр зураг хийлгэх болон инженер геологийн судалгаа, дүгнэлт хийлгэх ажлыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн,

8) Зээл хэрэгжүүлэх зөвлөх болон Техник туслалцааны ТА-8841 төслийн зөвлөхийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталсан,

9) Тэдгээр зөвлөхүүдийн 2016 оны ажлын хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан,

Түүнчлэн төслийн удирдах хороо тухай бүр Азийн хөгжлийн банктай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тусгах төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хугацааг бодит байдал, өнөөгийн хэрэгжилттэй нийцүүлж өөрчлөх саналыг Удирдах хорооны гишүүд хүлээн авч, дэмжин хэлэлцэн баталсан. Үүний мөрөөр Төслийн удирдах нэгж холбогдох өөрчлөлтийг Санамж бичгийн төсөлд тусгаж Азийн хөгжлийн банканд хүргүүлсэн бөгөөд уг асуудлыг Азийн хөгжлийн банк хүлээн авсан болно.

Төслийн удирдах хорооны хурлаас гарсан шийдвэр, тогтоолын биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар гаргаж, дүгнэхэд ийм байна.

Хурлаар батлагдан гарсан Төслийн хэрэгжилтийн ерөнхий болон 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Санамж бичигт туссан үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна. Мөн Төслийн худалдан авалтын ерөнхий болон 2016 оны төлөвлөгөөг Санамж бичигт тохирсон хугацааны дагуу хурлаар батлуулж, хэрэгжүүлж байна. Төслийн Санхүүжилтийн 2016 оны төлөвлөгөөнд нийт 420,0 мянган ам.доллар зарцуулахаар төлөвлөснөөс жилийн эцсийн байдлаар 462,5 мянган ам.долларын зарцуулалттай буюу 110 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төслийн удирдах хороо журамд заасан эрх, үүргийнхээ хүрээнд тухай бүр хуралдаж, тулгамдсан асуудлаар хэлэлцэж шийдвэр гаргаж ажилласан нь төслийн үйл ажиллагааг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, ажлыг үнэлэх, мэргэжил арга зүйн удирдамжаар хангасан нь төслийн хэрэгжилт үр дүнд хүрэх гол нөлөө үзүүлсэн.

В. Дамжуулан зээлдүүлэх гэрээ

2016 оны 1 дүгээр улиралд Сангийн Яам болон Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар (ДАЗДТГ) хооронд дамжуулан зээлдүүлэх гэрээнд тусгах саналуудыг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Үүнд: ДАЗДТГ-аас зээлийн эргэн төлөх хугацааг

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

10

2020 оноос эхлүүлсэнтэй холбогдон шинээр нэмэгдсэн хуримтлагдсан хүүгийн төлбөрөөс чөлөөлүүлэх, зээлийн хүүгийн хэмжээг 4 хувь байсныг 3 хувь болгож бууруулах, хугацаа хоцорсон алданги хоногийн 0.1 хувь байсныг 0.05 хувь болгон бууруулах зэрэг саналууд ирүүлснийг Сангийн Яам судлаад зөвшөөрч дамжуулан зээлдүүлэх гэрээнд тусган Азийн хөгжлийн банканд дахин хянуулахаар хүргүүлсэн болно. 2016 оны 2 сарын 8-нд Азийн хөгжлийн банкнаас дамжуулан зээлдүүлэх гэрээний төслийг хянаад дамжуулан зээлдүүлэх гэрээг баталгаажуулах зөвшөөрөл ирүүлсэн. Дамжуулан зээлдүүлэх гэрээнд 2016 оны 2 сарын 25-нд ДАЗДТГ, 2016 оны 3 сарын 21-нд Сангийн Яам гарын үсэг зурж дамжуулан зээлдүүлэх гэрээ хүчин төгөлдөр болсноор Азийн хөгжлийн банканд 2016 оны 3 сарын 22-нд хүргүүлсэн. Азийн хөгжлийн банк дамжуулан зээлдүүлэх гэрээг хянаад 2016 оны 3 сарын 30-нд зээлийн хөрөнгөнөөс зарцуулалт хийх үндсэн нөхцөл бүрдсэн тухай мэдэгдэл гаргаж Сангийн Яаманд албан ёсоор ирүүлсэн болно.

Сангийн Яам болон ДАЗДТГ хооронд байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний ажил 2015 оны 9 сарын 21-ээс хойш 2016 оны 3 сарын 21 хүртэл нийт 6 сар болсон. Үүнд ДАЗДТГ дамжуулан зээлдүүлэх гэрээ хүлээн авснаас хойш анхны саналыг Сангийн Яаманд 2015 оны 12 сарын 22 –нд ирүүлэх хүртэл 3 сарын хугацаа алдсан нь гол нөлөөлсөн байна. Үүнээс хойш ДАЗДТГ дээр 43 хоног, Сангийн Яам дээр 48 хоног, Азийн хөгжлийн банк дээр 26 хоног болсон байна.

III. ХУДАЛДАН АВАЛТ

А. Төслийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө

Төслийн хэрэгжих хугацааны худалдан авалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу 1 сая ам. доллар болон түүнээс дээш өртөг бүхий 1 бараа, ажлын худалдан авалт, 100,000 ам. доллар болон түүнээс дээш өртөг бүхий зөвлөх үйлчилгээний 1 худалдан авалт, 1 сая ам. доллар болон түүнээс доош өртөг бүхий 2 ажлын худалдан авалт, 100,000 ам. доллар болон түүнээс доош өртөг бүхий 4 зөвлөх үйлчилгээний худалдан авалт, 100,000 ам. доллар болон түүнээс доош өртөг бүхий 2 харьцуулалтын аргын худалдан авалт нийт 10 багц бараа, ажил, үйлчилгээний гэрээ байгуулагдахаар төлөвлөсөн.

Төслийн үндсэн ажил болох 1 сая ам.доллароос дээш өртөг бүхий худалдан авалтад А1 ажлын багц буюу цэвэрлэх байгууламжийг 3 бохирын насос станцын хамт иж бүрэн шинэчлэх ажил хамаарч байгаа бөгөөд энэ ажлын гүйцэтгэгчийг Олон улсын нээлттэй тендерийн горимоор “1 үе шат 2 дугтуй” гэсэн аргачлалаар 2017 оны II улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Харин 100,000 ам.доллароос дээш өртөг бүхий зөвлөх үйлчилгээний худалдан авалтад Зээл хэрэгжүүлэх үндсэн зөвлөхийн сонгон шалгаруулалт буюу С1 багц хамаарч байгаа бөгөөд энэ сонгон шалгаруулалтыг АХБ-наас баталсан заавар, журмын дагуу чанар, үнэд суурилсан сонгон шалгаруулалтын аргаар бүрэн техникийн

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

11

санал авч, өнгөрсөн 4 дүгээр сарын 15 өдөр АХБ-ны зөвшөөрөл олгосны богино жагсаалтад орсон 6 компанид саналын хүсэлт /тендерийн баримт бичиг/-ийг хүргүүлснээс хойш 4 сар хугацаанд үнэлгээний үйл явц зохион байгуулагдаж, ХБНГУ-ын Фехтинер компани шалгарч, 2016 оны 9 дүгээр сарын 02 өдөр гэрээ байгуулагдсанаар, энэхүү зөвлөх үйлчилгээний худалдан авалтын ажиллагаа дуусгавар болсон.

Бусад бараа, ажлын хувьд 1 сая ам. доллар болон түүнээс доош өртөг бүхий 2 ажлын худалдан авалтад Бохирын шугам хоолойн шинэчлэлийн ажил буюу А2-1 багц, Дулааны шугам сүлжээг шинээр барих буюу А2-2 багц тус тус хамаарч байгаа бөгөөд гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт нь дотоодын нээлттэй тендерийн горимын дагуу мөн ирэх жилийн II улиралд багтаан орон нутагт зохион байгуулагдана.

Түүнчлэн 100,000 ам.доллароос доош өртөг бүхий төслийн тээврийн хэрэгслийн худалдан авалт буюу С3-1 багц, ТУН-ийн Улаанбаатар болон Дархан хот дахь төслийн нэгжийн албан хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилгын худалдан авалт буюу С3-2 тус тус энэ бүрэлдэхүүнд хамаарч байгаа бөгөөд эдгээр худалдан авалтыг АХБ-наас баталж гаргасан харьцуулалтын аргаар гүйцэтгэсэн. Дээрх худалдан авалтын хүрээнд төслийн албан хэрэгцээнд зориулан автомашин 1ш, бусад шаардлагатай компьютер техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах гэрээг нийлүүлэгч нартай 2016 оны 5 дугаар сард байгуулж, ТУН-ийн ажилтнуудын хэрэгцээнд зориулан худалдан авалт хийсэн.

Бусад 100,000 ам. доллар болон түүнээс доош өртөг бүхий 4 зөвлөх үйлчилгээний багцыг хийхээр худалдан авалт төлөвлөгөөнд тусгасан байсан. Үүнд:

1) ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж Улсын экспертизээр батлуулах ажил буюу С1-1,

2) Байгал орчны хамгааллын бие даасан зөвлөх буюу С2-1,

3) Нүүлгэн шилжүүлэлт, нийгмийн хөгжил, жендерийн бие даасан зөвлөх буюу С2-2

4) Хуулийн бие даасан зөвөх буюу С2-3

Эдгээрээс дээр дурдсанчлан төсөл хэрэгжих талбайд болон гадна инженерийн шугамын трасс дагасан инженер геологийн судалгаа, талбайн байр зүйн дэвсгэр зураг хийлгэх ажлын даалгавар болон зардлын тооцоог боловсруулж, АХБ-д удаа дараа хүргүүлсэн боловч АХБ-наас дулааны шугам хоолой болон бохирын шугам хоолойн зарим хэсгүүдтэй холбоотой санал зөрөлдөөнтэй олон санал, шүүмж ирүүлснээр уг ажлыг эхлүүлэх үйл явц удааширч, эцэст нь дээрх 2 ажлыг Зээл хэрэгжүүлэх зөвлөхөөр хийлгэх АХБ-наас 7 дугаар сарын 19-ний өдөр санаачилга гаргасны дагуу гэрээний хэлцлийн үед талууд хэлэлцээд харилцан тохирсон. Зээл хэрэгжүүлэх

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

12

зөвлөх эдгээр ажлуудыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан бөгөөд судалгааны ажлууд хийгдэж, холбогдох газруудаар баталгаажуулан тайланг хүлээн авсан.

Хуулийн, Байгал орчин болон Нүүлгэн шилжүүлэлтийн асуудал эрхэлсэн бие даасан зөвлөхүүдийг АХБ-ны Бие даасан хувь зөвлөхийг сонгон шалгаруулах аргачлалын дагуу сонгон шалгаруулах бөгөөд эдгээр зөвлөхүүд нь дотоодын мэргэжилтнүүд байна.

Харин ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах гүйцэтгэгч зөвлөхийн хувьд АХБ-наас баталсан Нэг эх үүсвэрийн сонгон шалгаруулалтын аргачлалаар, намтарт суурилсан техникийн санал авч сонгон шалгаруулж, 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдөр зөвлөхтэй гэрээ байгуулсан.

Төслийн удирдах хороо /ТУХ/-ны 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 10 тоот тогтоолоор төслийн худалдан авалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталсан.

Төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсэгт хамаарах Бохирын шугам хоолойг шинэчлэлийн болон дулааны шугам хоолой шинээр барих ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт дотоодын нээлттэй тендерийн журмаар гүйцэтгэнэ. Тендерийн баримт бичгийг батлагдсан зураг, төслийн хамт ЗХЗ-өөс хүлээн авсны дараа нийтэд зарлахаар төлөвлөж байна. Сонгон шалгаруулалтын үйл явцыг ирэх оны 6 дугаар сард дуусгаж, гүйцэтгэгчтэй гэрээл байгуулах төлөвлөж байна. Эдгээр ажлуудын гэрээний дуусах хугацаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд төлөвлөсний дагуу цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлын гэрээ 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, өргөлтийн насос нийлүүлэх, бохирын шугам хоолой угсрах ажлын гэрээ 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус дуусах болно.

Байгаль орчины болон нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэнг гүйцэтгэгч нартай гэрээ байгуулах үед ажилд нь орсон байхаар төлөвлөж зарлаж, ирсэн саналыг үнэлж, гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр зөвлөхүүдийг Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргачлалын дагуу хийнэ. Үүнийг АХБ-тай урьдчилан тохирсон тул шинэ худалдан авалт төлөвлөгөөнд шинэ багц болгож нэмсэн.

Өнгөрсөн 2016 онд үлдсэн нийт 5 худалдан авалтын багцыг зохион байгуулж, гүйцэтгэгч, нийлүүлэгч нартай гэрээ байгуулсан, 3 бие даасан зөвлөхийн сонгон шалгаруулалтыг 2016 оны 12 дугаар сард багтаан зарлаж, ирэх оны 1 дүгээр сард шалгаруулахаар ажиллаж байна.

Энэ нь төслийн хэрэгжилтийн нийт хугацаа, Монгол орны цаг уурын онцлог байдалтай уялдан төлөвлөсөн ажлыг бүх шатандаа хугацаа алдалгүй гүйцэтгэхийг шаардаж байгаа. Хэрэв төлөвлөгөөнд тусгагдсан үлдсэн 3 бараа, ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг ирэх оны II улиралд багтаан зохион

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

13

байгуулснаар төслийн нийт худалдан авалтын төлөвлөгөө ирэх оны 7 дугаар сард бүрэн хэрэгжиж дуусах төлөвлөгөөтэй байна.

Б. Зээл хэрэгжүүлэх зөвлөх

Төслийн хэрэгжилтийг зохион байгуулахад үндсэн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Зээл хэрэгжүүлэх зөвлөх /ЗХЗ/ шалгаруулахтай холбоотой жишиг баримт бичгүүд, маягтууд болон бусад төслийн гарын авлага зэргийг 2015 оны 11 сарын 24-ний өдөр анх АХБ-наас хүлээн авснаар зөвлөхийг сонгон шалгаруулах ажил эхэлсэн.

Азийн хөгжлийн банк /АХБ/ өөрсдийн цахим сайтаар МОН-3244/3245 төслийн зээл хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний зарыг 2015 оны 5 дугаар сард нийтэд зарлаж, үүний дагуу 8 орны 16 компани уг ажлыг гүйцэтгэх сонирхлоо 2015 оны 6 дугаар сард илэрхийлсэн байсан.

Дээрх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнлэгээний хороо 2015 оны 12 дугаар сарын 11–нд байгуулагдаж, дээрх сонирхолоо илэрхийлсэн компаниудаас хураангуй жагсаалтад 5 орны 6 компанийг шалгаруулж, АХБ-д хүргүүлсэн.

ЗХЗ-ийн ажиллах ажлын даалгавар бүрэн хийгдээгүй, хэт ерөнхий байсан тул ТУН тэдгээрийн ажлын даалгаврыг дахин хянан үзэн, зөвлөх багт ажиллах мэргэжилтэн тус бүрийн гүйцэтгэх ажил, үйлчилгээг шинээр боловсруулан, Үнэлгээний хороонд танилцуулж, гишүүдийн саналыг тусгаж, 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр анх АХБ хүргүүлсэн. АХБ-аас богино жасгаалтад орсон компаниудад өгөх саналын хүсэлтийн баримт бичгийн иж бүрдлийг хянаж үзээд 4 дүгээр сарын 13-нд зөвшөөрөл олгосон. Үүний дагуу баримт бичгийг 6 компанид 4 дүгээр сарын 15-нд хүргүүлж, 5 дугаар сарын 30-нд нийт 6 компаниас 4 компани заасан хугацаанд саналаа ирүүлсэн.

Үнэлгээний хороо техникийн саналыг материал хүлээж авснаас хойш 8 хоногт багтаан үнэлж, 6 дугаар сарын 8-нд, Санхүүгийн саналыг нээх зөвшөөрөл авснаас хойш 2 хоногт багтаан үнэлж, 7 дугаар сарын 01-нд тус тус тайланг АХБ-д хүргүүлсэн. Шалгарсан компанитай гэрээний хэлцэл хийх зөвшөөрөл АХБ олгосны дараа шалгарсан ХБНГУ-ын Фихтнер компанитай 7 дугаар сарын 20-22 өдрүүдэд гэрээний хэлцэл хийж, 9 дүгээр сарын 02 өдөр гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр болсон.

Зээл хэрэгжүүлэх зөвлөх сонгон шалгаруулалт 2016 оны 4 дүгээр сарын 15 өдөр зөвлөхийн тендерийн баримт бичгийг 45 хоногийн хугацаатай богино жагсаалтад орсон компаниудад хүргүүлснээр эхэлж, Үнэлгээний хороо тендерт оролцогч нараас саналын хүсэлтийг хүлээж авснаас хойш 13 хоногт багтаан гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээний хэлцлийг 3 хоногийн дотор хийж, 1 хоногийн дотор талууд гэрээнд гарын үсэг зурж, шалгарсан гүйцэтгэгч Улаанбаатарт ирэхийг 12 хоног хүлээж, АХБ 63 хоног

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

14

үнэлгээний шалгаруулалтыг хянаж баталгаажуулснаар худалдан авалт үйл ажиллагаа зохион байгуулагдаж дууссан.

Гэрээний дагуу зөвлөхийн багийн төлөөлөгч 2016 оны 9 дүгээр сарын 14 өдөр Улаанбаатар ирж, ТУН болон Дархан-Уул аймагт ажилласнаар зөвлөх баг ажилдаа орсон. Зөвлөхийн багийн ахлагч, тоног төхөөрөмжийн болон худалдан авалтын гадаад мэргэжилтнүүд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажиллах боломжгүй болсон тул түүний оронд өөр хүмүүсийг ажиллуулах хүсэлтийг Фихтнер компаниас ирүүлснийг АХБ-д уламжилж, солигдож байгаа мэргэжилтнүүдэд зөвшөөрөл авсан. Зөвлөхийн багийн ахлагчаар Англи улсын иргэн Ричард Симсоныг ажиллах болсон.

Төслийн удирдах хороогоор зээл хэрэгжүүлэх зөвлөхийн баг төсөл хэрэгжих хугацаанд гэрээний дагуу хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөө болон 2016 оны ажлын төлөвлөгөөгөө батлуулсан. Зөвлөх баг эхлэлийн тайлан болон А1 багцын тендерийн баримт бичгийг боловсруулж хугацаанд хүлээлгэж өгсөн. Мөн худалдан авалтын төлөвлөгөөний А2, А3 багцын зураг төсөл, тендерийн баримт бичигт шаардлагатай судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Зөвлөх баг дээрхи багц ажлуудын тендерийн жишиг бичиг баримт болон зураг төслийн хамт ирэх оны I улиралд багтаан ТУН-д хүлээлгэж өгөх ажлын хуваарь ёсоор ажиллаж байна.

В . ТЭЗҮ шинэчлэн боловсруулж, батлуулах зөвлөх

Азийн хөгжлийн банкны ажлын хэсэг Улаанбаатар, Дархан хотод ажиллах үеэр төслийн ТЭЗҮ-г боловсруулахаар зөвшилцөж тохирсон. Учир нь төслийн судалгааны эцсийн тайлан нь ТЭЗҮ-ийн шаардлага хангахгүй байгаа тул санхүүгийн тоо баримт, үнэ тарифын өөрчлөлтийг тусгасан ТЭЗҮ-г боловсруулж, албан ёсоор улсын экпертизээр хянуулж баталгаажуулах нь зүйтэй гэж үзсэн. Үүний дагуу энэ ажлыг Худалдан авалтын төлөвлөгөөнд тусгаж АХБ-ны өгсөн чиглэлийн дагуу Бага үнийн сонгон шалгаруулалтын аргачлалын дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж АХБ-наас зөвшөөрөл хүссэн болно. Гэсэн хэдий ч АХБ-ны холбогдох мэргэжилтэн зөвлөсний дагуу төслийн менежер Стефан Рау уг худалдан авалтын сонгон шалгаруулалтын аргачлалыг өөрчилж дахин гүйцэтгэхийг хүссэн. Түүний хүсэлтийн дагуу ТУН-ээс 2 сарын 4-ний өдөр 11 тоот албан бичгийг АХБ-нд хүргүүлж сонгон шалгаруулалтын аргачлалыг өөрчлөх зөвшөөрөл хүсж холбогдох зөвшөөрлийг 2 сарын 23-ны өдөр ирүүлсэн.

АХБ-наас ирүүлсэн зөвшөөрлийн дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг Нэг эх үүсвэрийн сонгон шалгаруулалтын аргачлалын дагуу гүйцэтгэж холбогдох компанид тендерийн баримт бичиг хүргүүлэх зөвшөөрлийг 4 сарын 13-ны өдөр АХБ-наас авсан. Тус зөвшөөрлийн дагуу International Power ХХК-д тендерийн баримт бичгийг хүргүүлсэн бөгөөд тус баримт бичигт заасны дагуу дээрх компани намтарт суурилсан техникийн санал болон санхүүгийн саналаа 4 сарын 29-

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

15

нд ТУН-д ирүүлсэн болно. БХБЯ-наас байгуулсан Үнэлгээний хороо тус компаниас ирүүлсэн саналыг 5 сарын 10-нд үнэлж дуусгаад үнэлгээг хянуулахаар АХБ-нд тухайн өдрөө хүргүүлсэн. Үнэлгээний хоёр дахь үе шатны шалгаруулалтын үйл явцын хүрээнд 4 удаагийн санал, асуулт, тодруулга АХБ-наас ирсэн бөгөөд ТУН-ээс 5 дахь удаагийн хянуулах хүсэлтийг илгээсний дараа АХБ-наас зөвшөөрөл ирж, 2016 оны 8 сарын 29 өдөр гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Гэрээг бүрэн хэрэгжсэн гэж хоёр тал үзэж, 2016 оны 10 сарын 26-ны өдөр батлагдсан ТЭЗҮ-г хүлээж авсан болно.

Дархан хотын цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг яаралтай шинэчлэн боловсруулж, батлуулах ажлыг хийлгэх асуудал анх 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 18-ны хооронд Азийн хөгжлийн банкны ажлын хэсэг Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт ажиллах үеэр яригдаж эхлээд 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдөр зөвлөхтэй гэрээ байгуулах хүртэл яригдаад 240 гаруй хоног өнгөрсөн. Энэ хугацаанд Азийн хөгжлийн банканд 160 орчим хоног, төслийн удирдах нэгж дээр 82 гаруй хоногийн турш дээрх асуудлуудыг шийдвэрлэх үйл явц өрнөсөн байна.

Г. Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах ажил

Төсөл хэрэгжих хугацаанд Хуулийн, Байгаль орчны болон Нүүлгэн шилжүүлэлтийн гэсэн үндсэн 3 бие даасан сонгон шалгаруулж ажиллуулна. Эдгээрийн ажлын даалгаврын АХБ-тай хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар АХБ-аас Байгаль орчин болон Нүүлгэн шилжүүлүүлэлтийн зөвлөхүүдийн ажлын даалгаврын хянаж баталгаажуулан ирүүлсэн бол Хуулийн бие даасан даасан зөвлөхийн ажлын даалгаврыг 2016 оны 9 дүгээр сард хүлээн авсан.

Ажлын даалгавруудыг эцэслэн хэлэлцэж тохирсон хэдий АХБ-ны 2016 оны 10 дугаар сард ажилласан Ажлын хэсгийн баталгаажуулсан “Санамж бичиг”-т дээрх 3 бие даасан зөвлөхүүдийг сонгон шалгаруулж авах зарыг 2016 оны 12 дугаар сард гэж заасан.

Сонгон шалгаруулах аргачлалын АХБ-ны Бие даасан зөвлөх сонгох, намтарт суурилсан аргачлалын дагуу АХБ-ны цахим хуудсаар зарлаж шалгаруулахаар төлөвлөж байна. Сонгон шалгаруулалт ирэх ны 1 дүгээр сард дуусна.

IV. САНХҮҮЖИЛТ

А. Өртгийн тооцоолол, Азийн хөгжлийн банкны гэрээ байгуулалт болон зарцуулалтын төсөөлөл/бодит зарцуулалт

2016 оны 3 дугаар сард Азийн хөгжлийн банкны дотоодын бүртгэлийн систем түр нээгдсэн тул Азийн хөгжлийн банкнаас гэрээ байгуулалт болон зарцуулалтын төсөөллийг шинэчлэн ирүүлэхийг хүссэний дагуу төслийн хэрэгжилтийн болон худалдан авах төлөвлөгөөтэй уялдуулан 2016 оны нийт зээлийн гэрээ байгуулалтыг

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

16

$1,440,000 ам доллар, зээлийн зарцуулалтыг $420,000 ам доллар байхаар шинэчлэн 2016 оны 3 дугаар сарын 10-нд Азийн хөгжлийн банканд хүргүүлсэн.

Азийн хөгжлийн банк дамжуулан зээлдүүлэх гэрээг хүлээн авч хянаад 2016 оны 3 сарын 30-нд зээлийн хөрөнгөнөөс зарцуулалт хийх үндсэн нөхцөл бүрдсэн тухай мэдэгдэл гаргаж Сангийн Яаманд албан ёсоор ирүүлснээр төслийн тусгай дансны анхны урьдчилгаа $300,000 ам долларын санхүүжилт 2016 оны 4 дүгээр сарын 4-нд хийгдсэн.

2016 оны гэрээ байгуулалт ба зарцуулалтын төсөөлөл

1-р

улирал

2-р

улирал

3-р улирал

4-р

улирал

Нийт

A. Гэрээ байгуулалт

Төсөөлөл 0 100

1340 0 144

0

Бодит 0 64

1630 0 169

3

Зөрүү 0 -36

290 0 253

Б. Зарцуулалт

Төсөөлөл 0 100

100

220 420

Бодит 8 300

155 0 463

Зөрүү 8 200 55 -

220 43

Нийт гэрээ байгуулалт болон зарцуулалт

Азийн хөгжлийн банкны ердийн хөрөнгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр 2016 оны 12 дугаар сарын 23-ны байдлаар өссөн дүнгээр 1.693 сая ам.долларын (нийт ердийн хөрөнгийн эх үүсвэрт хуваарилагдсан зээлийн 17.9%) гэрээ байгуулж 0.462 сая ам долларын (нийт ердийн хөрөнгийн эх үүсвэрт хуваарилагдсан зээлийн

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

17

4.9%) зарцуулалт хийсэн болно. Хүснэгтэд нийт зээлийн гэрээ байгуулалт болон зарцуулалтыг харьцуулан харуулав.

АХБ-НЫ ЕХЭҮ-ИЙН ЗЭЭЛИЙН ЗАРЦУУЛАЛТ / АМ ДОЛЛАРААР/

2016 оны 12 дугаар сарын 23-ны байдлаар

2016 оны АХБ-ны зээлийн зарцуулалт

Азийн хөгжлийн банкны ердийн хөрөнгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр 2016 онд нийт 0.420 сая ам.долларын зарцуулалт хийхээр төлөвлөснөөс 0.462 сая ам долларын буюу 110% санхүүжилт хийгдсэн болно.

Хүснэгтэнд 2016 оны төлөвлөсөн болон бодит зарцуулалтыг улирал бүрээр харьцуулан харуулав.

Бохир ус цэвэрлэх байгууламж 4,570,000 - - - - - - 4,570,000

Насос станц ба бохирын шугам 1,490,000 - - - - - - 1,490,000

Насос станц 850,000 - - - - - - 850,000

Бохирын шугам 640,000 - - - - - - 640,000

Төслийн менежментийн дэмжлэг ба Чадавхийг бэхжүүлэх 1,640,000 1,693,457 405,000 264,356 65 264,356 16 1,375,644 ТМС, Төлөвлөлт ба чадавхийг бэхжүүлэх 1,240,000 1,546,920 124,000 28,000 23 28,000 2 1,212,000

ТУН-д дэмжлэг үзүүлэх 400,000 146,537 281,000 236,356 84 236,356 59 163,644 Хэрэгжүүлэлтийн үеийн санхүүгийн хураамжууд 410,000 - 15,000 15,991 107 15,991 4 394,009 Барилгын ажлын үеийн зээлийн хүү 360,000 - 15,000 15,991 107 15,991 4 344,009

Хөрөнгө хадгалсны хураамж 50,000 - - - - - - 50,000

Магадлашгүй зардал 1,340,000 - - - - - - 1,340,000 Бодит ажлын 490,000 - - - - - - 490,000 Үнийн өсөлтийн 850,000 - - - - - - 850,000 Тусгай данс - - - 182,182 - 182,182 - (182,182)

Нийт 9,450,000 1,693,457 420,000 462,529 110 462,529 5 8,987,471

Зээлийн ангилалХувиарилагдсан

зардал Гэрээ

байгуулалтТөлөвлөсөн зарцуулалт %

Зээлийн зарцуулаагүй

үлдэгдэлБодит

зарцуулалт %

Нийт зарцуулалт /

өссөн дүнгээр/

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

18

АХБ-НЫ ЕХЭҮ-ИЙН ЗЭЭЛИЙН ЗАРЦУУЛАЛТЫН 2016 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ/ГҮЙЦЭТГЭЛ

2016 оны 12 дугаар сарын 23-ны байдлаар

Зээлийн хөрөнгийн дахин хуваарилалт

ЭХЭҮ-ийн зээлийн хэлэлцээрийн хавсралт Хуваарь 2 –ийн ЭХЭҮ-ийн зээлийн 3 дахь ангилал буюу “Төслийн удирдлага, захиргаа, Зөвлөх үйлчилгээ”-ний зардал Зээл хэрэгжүүлэх зөвлөхийн болон ТЭЗҮ батлуулах зөвлөх үйлчилгээний гэрээний дүнгээс шалтгаалан өссөн учраас дээрх ангилал хасах үлдэгдэлтэй болсон байгаа. Энэ нь ТЭЗҮ батлуулах зөвлөх үйлчилгээний зардал, бие даасан зөвлөхүүдийн зардал, ТУН-ийн тавилга, тоног төхөөрөмж, автомашиныг худалдан авах зардал шинээр нэмэгдсэн, Зээл хэрэгжүүлэх зөвлөхийн өртөг төслийн бэлтгэл ажлын үед анх тооцоолсноос нэмэгдсэн зэргээс шалтгаалсан болно.

ЭХЭҮ-ийн зээлийн хэлэлцээрийн хавсралт Хуваарь 2 –ийн ЭХЭҮ-ийн зээлийн ангилал хооронд дахин хуваарилалтыг хийхээр 2016 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд ажилласан зээлийн хяналтын ажлын хэсгийн үеэр төлөвлөж харилцан тохиролцсон болно.

%Төлөвлөсөн зарцуулалт

Бодит зарцуулалт

Төлөвлөсөн зарцуулалт

Бодит зарцуулалт

Төлөвлөсөн зарцуулалт

Бодит зарцуулалт

Төлөвлөсөн зарцуулалт

Бодит зарцуулалт

Төлөвлөсөн зарцуулалт

Бодит зарцуулалт

Бохир ус цэвэрлэх байгууламж - - - - - - - - - - -

Насос станц ба бохирын шугам - - - - - - - - - - -

Насос станц - - - - - - - - - - -

Бохирын шугам - - - - - - - - - - -

Төслийн менежментийн дэмжлэг ба Чадавхийг бэхжүүлэх - - 150,000 156,171 50,000 36,022 205,000 72,163 405,000 264,356 65 ТМС, Төлөвлөлт ба чадавхийг бэхжүүлэх - - - - - - 124,000 28,000 124,000 28,000 23

ТУН-д дэмжлэг үзүүлэх - - 150,000 156,171 50,000 36,022 81,000 44,163 281,000 236,356 84 Хэрэгжүүлэлтийн үеийн санхүүгийн хураамжууд 7,500 7,521 - - 7,500 8,471 - - 15,000 15,991 107 Барилгын ажлын үеийн зээлийн хүү 7,500 7,521 - - 7,500 8,471 - - 15,000 15,991 107

Хөрөнгө хадгалсны хураамж - - - - - - - - - - -

Магадлашгүй зардал - - - - - - - - - - -

Бодит ажлын - - - - - - - - - - -

Үнийн өсөлтийн - - - - - - - - - - -

Тусгай данс - - - 143,829 - 110,516 - (72,163) - 182,182 -

Нийт 7,500 7,521 150,000 300,000 57,500 155,008 205,000 - 420,000 462,529 110

Зээлийн ангилал1 улирал 2 улирал 3 улирал 4 улирал Нийт

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

19

Зээлийн ангилал 3 буюу “Төслийн удирдлага, Захиргаа, Зөвлөх үйлчилгээ” нь 1.64 сая ам доллар ба ангилал 5 буюу “Хуваарлагдаагүй” ангилал нь 1.34 сая ам доллар байхаар анх төлөвлөгдсөн. Ажлын хэсэг Ангилал 5-аас Ангилал 3 руу 520,000 ам долларыг дахин хуваарилахаар урьдчилсан байдлаар тооцоолсон. Ажлын хэсгийн дараа 2016 оны 12 дугаар сарын 1 гэхэд АХБ дахин хуваарилалтыг баталгаажуулна гэж Харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан болно.

БХБЯ 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/3126 тоот албан бичгээр төслийн хуваарилагдсан зардлын талаар АХБ-нд тодруулга хүргүүлсэн. ТУН-ийн үйл ажиллагааны зардлыг дунд шатны ажлын хэсгийн үеэр нягталж, шаардлагатай бол ТУН-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор зээлийн дахин хуваарилалтыг зардал хооронд хийхээр ажлын хэсгийн үеэр тохирсны дагуу асуудлыг шийднэ гэдгээ АХБ 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариу мэдэгдсэн.

2017 оны АХБ-ны зээлийн зарцуулалтын төлөвлөгөө

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр 2017 онд нийт 2.224 сая ам долларын (нийт хуваарилагдсан зээлийн 12%) зарцуулалт хийхээр төлөвлөсөн болно. Үүнд:

- Азийн хөгжлийн банкны ердийн хөрөнгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр 0.891 сая ам доллар

- Азийн хөгжлийн банкны тусгай сангийн хөрөнгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр 1.333 сая ам доллар санхүүжүүлнэ.

Хүснэгтэд 2017 оны зарцуулалтын төлөвлөгөөг харуулав.

АХБ-НЫ 2017 ОНЫ ЗЭЭЛИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ / АМ ДОЛЛАРООР/

№ АХБ-ны зээлийн эх үүсвэр ЭХЭҮ

АХC

Нийт

1 Бохир ус цэвэрлэх байгууламж 0.000

1.333

1.333

2 Насос станц ба бохирын шугам 0.149

0.000

0.149

Төслийн менежментийн дэмжлэг ба Чадавхыг бэхжүүлэх

0.692

0.000

0.692

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

20

3

4 Хэрэгжүүлэлтийн үеийн

санхүүгийн хураамжууд 0.050

0.000

0.050

5

Хуваарилагдаагүй зардал

0.000

0.000

0.000

Нийт 0.891

1.333

2.224

Б. Засгийн газрын гадаад зээлийн

хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөө

2016 оны төсвийн жилд энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр 765.0 сая төгрөг, Азийн хөгжлийн сангийн зээлийн хөрөнгөөр 765.0 сая төгрөгийг санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр 2016 оны улсын төсвийн тухай хуулиар батлагдсан. Улсын төсвийн тодотголоор энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр 777.2 сая төгрөг, Азийн хөгжлийн сангийн зээлийн хөрөнгөөр 866.1 сая төгрөгийг санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр батлагдсан.

2016 онд Азийн хөгжлийн сангийн зээлийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламжийн санхүүжилтэд батлагдсан 866.1 сая төгрөг төслийн хэрэгжилтийн болон худалдан авалтын төлөвлөгөөний дагуу цэвэрлэх байгууламжийн ажлын гэрээг 2017 онд байгуулахаар төлөвлөсөн учраас 2016 онд санхүүжилт хийгдээгүй хойшлогдсон.

2016 онд энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр 777.2 сая төгрөгийг санхүүжүүлэхээс 972.43 сая төгрөгийн санхүүжилт хийгдээд байна.

- Монгол улсын Барилгын тухай хуулийн дагуу ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, баталгаажуулах зөвлөх үйлчилгээний төлбөрт 0,068 сая төгрөг,

- төслийн удирдах нэгжийн үйл ажиллагаанд 0,482 сая төгрөг, - зээлийн хүүгийн зардалд 0,033 сая төгрөгийн зарцуулалт тус тус

хийсэн. - төслийн тусгай дансанд тайлант оны эцэст 0.387 сая төгрөгийн

зарцуулаагүй үлдэгдэлтэй байна.

Төслийн удирдах нэгжийн үйл ажиллагаанд 487.24 сая төгрөг зарцуулахаар БХБЯ болон СЯ-аар улирал бүр төсвөө батлуулснаас 305.29 сая төгрөгийг санхүүжүүлсэн бөгөөд 181.95 сая төгрөг хэмнэгдсэн байна. Мөн төслийн автомашин болон бусад тоног төхөөрөмж худалдан авахад 178.89 сая төгрөг батлагдсанаас 177.58 сая төгрөгийг санхүүжүүлсэн бөгөөд үлдсэн 1.31 сая төгрөгөөр 2017 онд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөж байна.

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

21

АХБ-НЫ ЕХЭҮ-ИЙН ЗЭЭЛИЙН ЗАРЦУУЛАЛТ / ТӨГРӨГӨӨР/

2016 оны 12 дугаар сарын 23-ны байдлаар

В. Засгийн газрын санхүүжилт

Засгийн газрын санхүүжилтэд нийт 2.18 сая ам долларыг төлөвлөсөн нь татвар хураамж хэлбэрээр санхүүжигдэнэ. Энэ нь төслийн хүрээнд нийлүүлэгдэх бараа, ажил, үйлчилгээний гаалийн болон албан татварын зохицуулалтын дагуу зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх Сангийн сайдын тушаалыг үндэслэн тухай бүр чөлөөлөлтийг бүртгэж тайлагнах замаар хэрэгжинэ.

2016 оны 3 сарын 1-ний өдрийн дотоодын зах зээлээс худалдан авах бараа үйлчилгээг нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалт батлах тухай Сангийн сайдын 91 тоот тушаал батлагдсанаар төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа бараа, ажил үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх үйл ажиллагаа хэрэгжих нөхцөл бүрдсэн болно.

Тайлант хугацаанд 0.019 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээг Зээлийн ангилал 3: Төслийн менежментийн дэмжлэг -д нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлсэн байна.

1Бохир ус цэвэрлэх байгууламж 11,347,310,000 - - - - - - 11,347,310,000

2Насос станц ба бохирын шугам 3,699,670,000 - - - - - - 3,699,670,000

2.1 Насос станц 2,110,550,000 - - - - - - 2,110,550,000

2.2 Бохирын шугам 1,589,120,000 - - - - - - 1,589,120,000

3

Төслийн менежментийн дэмжлэг ба Чадавхийг бэхжүүлэх 4,072,120,000 4,139,206,343 749,403,900 551,788,631 74 551,788,631 14 3,520,331,369

3.1ТМС, Төлөвлөлт ба чадавхийг бэхжүүлэх 3,078,920,000 3,841,002,881 229,447,120 68,867,400 30 68,867,400 2 3,010,052,600

3.2 ТУН-д дэмжлэг үзүүлэх 993,200,000 298,203,461 519,956,780 482,921,231 93 482,921,231 49 510,278,769

4Хэрэгжүүлэлтийн үеийн санхүүгийн хураамжууд 1,018,030,000 - 27,757,100 33,564,009 121 33,564,009 3 984,465,991

4.1Барилгын ажлын үеийн зээлийн хүү 893,880,000 - 27,757,100 33,564,009 121 33,564,009 4 860,315,991

4.2 Хөрөнгө хадгалсны хураамж 124,150,000 - - - - - - 124,150,000

5 Магадлашгүй зардал 3,327,220,000 - - - - - - 3,327,220,000 5.1 Бодит ажлын 1,216,670,000 - - - - - - 1,216,670,000 5.2 Үнийн өсөлтийн 2,110,550,000 - - - - - - 2,110,550,000 99 Тусгай данс - - - 387,078,176 - 387,078,176 - (387,078,176)

Нийт 23,464,350,000 4,139,206,343 777,161,000 972,430,816 125 972,430,816 4 22,491,919,184

Нийт зарцуулалт /

өссөн дүнгээр/ %

Зээлийн зарцуулаагүй

үлдэгдэлNo Зээлийн ангилалХувиарилагдсан

зардал Гэрээ

байгуулалтТөлөвлөсөн зарцуулалт

Бодит зарцуулалт %

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

22

Г. Төслийн санхүүгийн тайлан, гүйцэтгэлийн мэдээг орон нутгийн төсөвт нэгтгэх асуудал

2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төслийн үйл ажиллагааны хэрэгжилт, санхүүгийн тайлагналтын талаар төслийн оролцогч талуудын уулзалт Барилга, хот байгуулалтын яамны Хурлын танхимд болсон. Уг асуудлыг үргэлжлүүлж 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Дархан хотын Дархан-Ус суваг ОНӨХК-ийн байранд хэлэлцсэн болно. АХБ-ны зээлийг дамжуулан зээлдүүлэх гэрээ нь Сангийн Яам болон ДУАЗД-ын Тамгын газрын хооронд байгуулагдаж зээлийн эргэн төлөлтийг ДУАЗДТГ хариуцах учраас тус төслийн гадаад зээлийн хөрөнгөөр 2016 оны төсвийн жилд санхүүжүүлэн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ нь орон нутгийн төсөвт тусгагдсан. Иймд төслийн санхүүгийн тайлан, сарын гүйцэтгэлийн мэдээг цаашид орон нутгийн төсвийн багцад хүлээн авч нэгтгэж байхаар тохирсон болно. Сангийн Яамны 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 9-2/6151 тоот албан бичиг, БХБЯ-ны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 03/2787 тоот албан бичгийг үндэслэн 2016 оны 10 дугаар сараас эхлэн зээлийн зарцуулалтын сарын гүйцэтгэлийн мэдээ, санхүүгийн тайланг орон нутгийн төсвийн багцад нэгтгүүлэн ажиллаж байна.

V. БУСАД

А. Удирдлагын мэдээллийн систем

Төслийн үйл явцыг ил тод, дэлгэрэнгүй тодорхой байлгах үүднээс удирдлагын мэдээллийн системд төслийн холбогдох материалуудыг тогтмол оруулах шаардлагатай байдаг.

Удирдлагын мэдээллийн системд нэвтрэх эрхийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Сангийн яамнаас авч тухайн өдрөө төслийн ерөнхий танилцуулгыг зээлийн хэлэлцээрүүд, тэдгээрийн орчуулгын хамт системд оруулж мэдээллийн баяжуулалтыг хийж эхэлсэн. Тайлангийн хугацаанд дараах мэдээллүүдийг оруулан баяжуулах ажлыг гүйцэтгэж байна.

№ Мэдээллийн нэр Боловсруулагдсан хугацаа

Мэдээллийн санд

байршуулсан хугацаа

1 Төслийн ерөнхий танилцуулга, зээлийн хэлэлцээр, зээлийн гэрээ

2015.06.05 2016.02.04

2 Төслийн удирдах хорооны хурал №1 2016.02.18 2016.03.02

3 Дамжуулан зээлдэх гэрээ 2016.03.21 2016.03.23 4 1 дүгээр улирлын тайлан 2016.04.11

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

23

5 Төсөл эхлүүлэх ажлын хэсгийн үеэр байгуулсан санамж бичиг, төслийн удирдлагын гарын авлага

2016.06.14 2016.06.14

6 Төслийн удирдах хорооны хурал №2 2016.07.01 2016.07.19 7 Төслийн хагас жилийн тайлан 2016.07.10 2016.09.30 8 Төслийн болон техник туслалцааны

хяналтын ажлын хэсгийн үеэр байгуулсан санамж бичиг, төслийн удирдлагын гарын авлага

2016.11.02 2016.11.11

9 Төслийн удирдах хорооны хурал №3 2016.10.21 2016.11.11 10 Төслийн 3 улирлын тайлан 2016.10.10 2016.11.11 11 ТЭЗҮ 2016.10.26 2016.11.11 12 Төслийн удирдах хорооны хурал №3 2016.11.18 2016.12.01

Цаашид хагас жилийн болон жилийн эцсийн тайлан, зөвлөх болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж байгаа явц, төслийн хэрэгжилтийн төлөв байдал, мөн төслийн хэрэгжилтийн зорилтот түвшний шалгуур үзүүлэлт зэргийг Удирдлагын мэдээллийн системд тухай бүр нь тусгаж байх болно.

Шилэн дансны мэдээллийн систем

Шилэн дансны тухай хуулийн 5.4-т заасныг үндэслэн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын тогтоолоор баталсан “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ыг мөрдлөг болгон шилэн дансны мэдээллийн системд 2016 оны байдлаар мэдээлэх ёстой бүх мэдээллийг цаг хугацаанд нь оруулсан. Үүнд:

1. Шилэн дансны мэдээллийн төсөв/гүйцэтгэл бүлэгт:

а. санхүүгийн хагас жилийн тайланг хагас жилээр,

б. батлагдсан төсөв, гүйцэтгэл, хэтрэл хэмнэлтийн шалтгааныг сар, улирал бүр,

в. цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээний талаарх мэдээллийг тухай бүр оруулсан.

2. Шилэн дансны хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт бүлэгт:

а. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө,

б. Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаягийг тухай бүр оруулсан.

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

24

Цаашид шилэн дансны мэдээллийн системд сар, улирал, хагас, бүтэн жилээр оруулах мэдээллийг тухай бүрт нь мэдээлж байх болно.

Б. Төслийн удирдах нэгжийн ажилтнуудын ажил олгогчийн нийгмийн даатгал болон ХАОАТ-ын асуудал

Азийн хөгжлийн банкны төсөл эхлүүлэх ажлын хэсгийн 2015 оны 12 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд ажилласан харилцан ойлголцлын санамж бичигт төслийн ажилтнуудын ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар Сангийн Яам болон Азийн хөгжлийн банкны хоорондоо ярилцаж нэгдсэн шийдэлд хүрэхээр тохирсны дагуу Азийн хөгжлийн банк энэ асуудлаар төслийн удирдах нэгжийг Сангийн Яамтай уулзан чиглэл авахыг зөвлөсөн болно.

Сангийн Яамнаас Сангийн сайдын 196 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх,хяналт тавих, үнэлэх журам”-ыг мөрдлөг болгон ажилтнуудын ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг зөвлөсөн тул төслийн удирдах нэгж 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сангийн сайдын 196 дугаар тушаалыг 2016 оны 3 дугаар сараас эхлэн мөрдөж ажиллахаа Азийн хөгжлийн банканд мэдэгдсэн болно.

2016 оны 3 дугаар сарын 1-нд Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газар болсон уулзалтан дээр Азийн хөгжлийн банкнаас албан ёсоор зөвшөөрөл авсны үндсэн дээр төслийн ажилтнуудын ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл болон ХАОАТ-ын суутгалыг санхүүжүүлэхийг Азийн хөгжлийн банк зөвлөсний дагуу 2016 оны 3 дугаар сарын 7-нд БХБЯ-наас Азийн хөгжлийн банканд төслийн ажилтнуудын ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл болон ХАОАТ-ыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөнөөс санхүүжүүлэх хүсэлтийг судлан үзэж шийдвэрлэх тухай хүсэлт хүргүүлсэн.

2016 оны 5 дугаар сарын 3-нд Азийн хөгжлийн банкнаас төслийн ажилтнуудын ХАОАТ-ын асуудлыг Сангийн Яамны зөвлөсний дагуу хэрэгжүүлж ажиллахыг и-мэйлээр зөвлөсөн болно.

2016 оны 5 дугаар сарын 4-нд Азийн хөгжлийн банкнаас төслийн ажилтнуудын ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг зөвшөөрсөн хариу албан ёсоор ирснээр 2016 оны 5 сараас эхлэн төслийн ажилтнууд сайн дурын нийгмийн даатгалд хамрагдан ажиллаж байна.

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

25

В. Хяналт-шинжилгээ үнэлгээний талаар

Монгол Улсын Засгийн газраас батлан гаргасан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам” болон түүнийг дагалдан гарсан төсөл хэрэгжүүлэгч байгууллагын баталсан холбогдох журам, санхүүжүүлэгч байгууллагын зааврын дагуу хяналт-шинжилгээ үнэлгээний ажлыг Олон Улсын стандарт шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийг үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд төслийн үйл ажиллагааны явцад гарах үр дүнг тодорхой болгох шаардлагатай байна. Төслийн удирдах нэгж үйл ажиллагааны хэрэгжилтийн явцдаа цэвэрлэх байгууламжийн барилгын бат бэх нь чанарын шаардлага хангахгүй байгаагаас хуучин барилга байгууламжийг буулгаж шинээр барьж байгуулахаар тендерийн бичиг баримтад тусгалаа. Цэвэрлэх байгууламжид шинэ технологи нэвтрүүлэх явцад цэвэрлэх байгууламжийн хүчин чадал багассанаас илүүдэл талбай гарч ашиглалтын зардал өсөх хандлагатай байна.

Ингэснээр цэвэрлэх байгууламжийг шинээр барьснаар найдвартай ажиллах нөхцөл бий болж ашиглалтын зардал буурах, өөрийн өртөг хямдрах үндсэн нөхцөл бүрдэх юм.

Мөн бохир усны бохирдолтын хэмжээг тодорхойлох лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулахаар холбогдох газруудаар хэлэлцүүлж тендерийн бичиг баримтад тусгаад байна.

Цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг төрөлжүүлэх, ижилсүүлэх, ашиглалтын нөхцөлийг сайжруулах зорилгоор Үр дүн1, 2-ын багц хооронд өөрчлөлт хийж Санамжийн үед ажлын хэсгээр шийдвэрлүүлэн тендерийн бичиг баримтад тусгаад байна.

Төсөл хэрэгжих явцад нөлөөлөлд өртөх иргэдийн судалгааг орон нутагтай хамтран хийж зарим холбогдох зардлыг орон нутгийн иргэдийн хурлаар шийдвэрлүүллээ.

Дархан хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ боловсруулж /төслийн бэлтгэл шатанд хийсэн төгсгөлийн тайланг тулгуурлан/ улсын экспетизээр хянуулан, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулж батлуулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаварт туссан зүйлс хангалттай бүрэн биелсэн гэж дүгнэлээ.

Г. Төслийн удирдах нэгжийн үйл ажиллагаатай уялдуулан холбогдох газруудаас гарсан баримт бичгийн талаар

Тайлангийн хугацаанд төслийн үйл ажиллагаатай уялдаж ТУН-д БХБЯ, СЯ, ТЕГ, ДДС зэрэг төрийн болон орон нутаг, аж ахуй нэгжээс нийт 25 албан бичиг ирсэн.

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

26

ТУН-ээс төслийн үйл ажиллагаатай уялдаж оролцогч болон холбогдох байгууллагад 106 ширхэг албан тоот илгээсэн.

Мөн түүнчлэн АХБ,БХБЯ, СЯ болон бусад төслийн үйл ажиллагаанд оролцогчдоос ТУН-д 491 удаагийн цахим шуудан ирсэн байна.

Тайлангийн хугацаанд ТУН-ээс АХБ, СЯ, БХБЯ, ДУС, Дархан-Уул аймгийн ТГ болон бусад оролцогч талуудад 432 цахим шуудан илгээж хариу авч үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн байна.

Илгээсэн бичгийн хариуг ЦЕГ, БХТ, Дархан-Уул аймгийн ЗДТГ ирүүлээгүй байна.

2016 онд төслийн удирдах хороогоор 13 асуудал хэлэлцүүлэн шийдвэрлүүлж нийт 13 тогтоол гаргуулж төслийн үйл ажиллагааны ажлын удирдамж шийвдвэр гаргуулж ажиллалаа. Нийт төслийн удирдах хорооны хурлын 5 тэмдэглэл гаргасан бөгөөд дээрх бүх шийдвэр хавсралт тэмдэглэлүүдийг цаг тухайд нь орчуулан АХБ-нд хүргүүлэн цахим мэдээлэл тавьж ажилласан болно.

Тайлангийн хугацаанд СЯ, БХБЯ-ны сайдын болон ТНБД-ын 13 тушаал шийдвэр гарсан болно.

АХБ-наас ТУН-д 2016 онд 6 удаа факс ирүүлэн төслийн үйл ажиллагаанд туслалцаа дэмжлэг үзүүлж ажлын чиг өгч ажиллажээ.

АХБ СЯ, БХБЯ, ДЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг 2 удаа хуралдаж 2 удаа санамж бичиг байгуулан ажилласан байна.

Д. Төслийн удирдах нэгжийн ажлын байр

Төслийн удирдах нэгжийн түрээсийн гэрээний дагуу ажиллаж байсан Барилгын хөгжлийн төвийн хоёрдугаар байрыг Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 40 тоот тогтоолоор Цагдаагийн Ерөнхий газарт шилжүүлсэн байна. Төслийн удирдах нэгж нь Цагдаагийн ерөнхий газартай түрээсийн гэрээ байгуулж энэ байранд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж түрээсийн гэрээ байгуулан манай төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг 2016 оны 2 дугаар сарын 23-нд хүргүүлсэн боловч сарын хугацаанд асуудлыг шийдээгүй тул төслийн хэвийн үйл ажиллагаа алдагдахаас сэргийлж шинэ ажлын байр түрээслэх шаардлага гарсан болно. Үүний дагуу Төслийн удирдах нэгж холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд гэрээ байгуулж Чингэлтэй дүүргийн 4-хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалттай 51-р байрны 601 тоотод 4 дүгээр сарын 1-нд шилжин ирж төслийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

27

Е. Дархан Ус суваг ХК-ий дэргэдэх цэвэр, бохир усны болон нян судлалын лаборатори

Төслийн удирдах нэгж байгуулагдаад төслийн бэлтгэл ажлын хүрээнд судалгаа, шинжилгээний ажлууд дутуу хийгдсэнээс “Дархан-Ус Суваг ОНӨХК”-ийн дэргэдэх лабораторийн чадамжийг сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудал орхигдсон байсныг тодорхойлсон.

Тус лаборатори нь цэвэр усны MNS 0900-2005 стандартад заасан 79 үзүүлэлтээс 21 үзүүлэлт үзэж, гүйцэтгэл 26.5%-тай, бохир усны MNS 4943-2011 стандартад заасан 45 үзүүлэлтээс 20 үзүүлэлт үзэж, гүйцэтгэл 44.4%-тай, нянгийн шинжилгээний MNS 0900-2005 стандартын дагуу 7 үзүүлэлт үзэхээс 3 үзүүлэлт үзэж, гүйцэтгэл 42.8%-тай байна.

Төслийн удирдах нэгж лабораторийн чадамжийг сайжруулж, тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлаар энэ оны 2 дугаар сарын 26-ны өдөр Төслийн удирдах нэгж болон Азийн хөгжлийн банкны холбогдох хүмүүс анхлан санал солилцож цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон.

Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэв уг асуудал шийдэгдэхгүй орхигдвол төслийн эцсийн үр дүнд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байгааг сануулж 3 дугаар сарын 8-ны өдөр 05/08 тоот албан бичгээр АХБ-нд мэдэгдсэн.

Түүнчлэн БХБЯ-ны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батнэмэх төслийн хэрэгжилттэй танилцаж хэд хэдэн асуудлаар АХБ-нд 5 дугаар сарын 3-ны 05/14 албан тоот хүргүүлсний дотор лабораторийн асуудлыг холбогдох баримт бичигт тусгах шаардлагатай байгаа талаар дурьдсан.

Төслийн удирдах хорооны 2016 оны 6-р сарын 20-ны хурлаар лабораторийн чадавхыг сайжруулах асуудлыг хэлэлцэж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно

Үүний дагуу Зээл хэрэгжүүлэх зөвлөхтэй байгуулсан 2016- 9-р сарын 2-ны гэрээ хэлэлцээрийн үеэр Зөвлөхүүд лабораторийн өнөөгийн хүчин чадал, чадамжид үнэлэлт, дүгнэлт өгч шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлийн асуудлыг Үр дүн 1-ийн тендерийн баримт бичигт тусгуулахаар ажиллаж байна.

ДТУНэгж Зээл Хэрэгжүүлэх Зөвлөхүүдтэй хамтран Дархан-Уул аймагт ажиллаж “Дархан-Ус Суваг ОНӨХК”-ийн лабораторийн өнөөгийн хүчин чадалтай танилцаж лабораторийн шинэчлэлийн төлөвлөгөөг боловсруулж ажиллаж байна.

Дархан хотын үйлдвэрийн бүсийн үйлдвэрүүдийн урьдчилсан цэвэрлэх байгууламжийн талаарх судалгаа төслийн бэлтгэл ажлын явцад хангалттай

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

28

хийгээгүйгээс төв цэвэрлэх байгууламжид түүний бохир усыг бараг ямар нэгэн арга хэмжээ авагдалгүйгээр нийлүүлэгдэхээр тусгасан байсан. ТЭЗҮ-д тусгасан лабораторийн үр дүнгээс харахад ихэнх нэхий эдлэлийн үйлдвэрүүд нь урьдчилсан цэвэрлэх байгууламжгүйгээс ууссан давс, умбуур бодис зэрэг үзүүлэлтүүд нь стандартын шаардлага хангадаггүй. Иймээс нэхий эдлэлийн үйлдвэрүүд нь бие даасан бага оврын төв цэвэрлэх байгууламжтай байх шаардлагатай. Дархан хотын цэвэрлэх байгууламж орчин үеийн шинэ технологи нэвтрүүлэхтэй уялдуулан Төслийн Удирдах Хорооны 2016 оны 7-р сарын 1-ний дугаар 06 хурлын тогтоолоор шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орохоос өмнө үйлдвэрүүдийн урьдчилсан цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатарт үүрэг болгосон.

2016 оны 10- сарын 03-нд ДТУН болон “Дархан Ус Суваг ОНӨХК” хамтран Дархан хотод үйл ажиллагаа тогтмол эрхэлдэг нэр бүхий 30-н аж ахуйн нэгж болон үйлдвэрүүдэд шинэ цэвэрлэх байгууламжид техник технологийн шинэчлэл хийхтэй холбогдуулан урьдчилан цэвэрлэх байгууламжтай байх шаардлагатайг албан бичгээр хүргүүлсэн.

2016 оны 10-р сарын 27-нд АХБ, ТУН, ЗХЗөвлөхүүд болон ТА8841-ийн зөвлөхүүд оролцсон ажлын хэсэг Дархан хотод ажиллах үеэр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат болон Засаг даргын орлогч Т.Ганболд нарт Дархан хотын үйлдвэрийн бүсийн үйлдвэрүүдэд урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болоход нутгийн төрийн байгууллага хяналт тавьж ажиллахыг тохирсон байна.

Түүнчлэн 2016-11-р сарын 29-нд “Дархан хотын бохир усны менежментийн төсөл МОН32445/3245”-д дэмжлэг үзүүлэх зорилготой Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Насанбатын А/445 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дархан хотод ажиллах үеэр томоохон үйлдвэрүүдэд бага оврын урьдчилсан цэвэрлэх байгууламжтай байх шаардлагатайг холбогдох орон нутгийн удирдлагуудад мэдэгдсэн.

Иймээс цаашид ТЦБайгууламжийг ашиглалтад орохоос өмнө үйлдвэрүүдийн урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох талаар дээрх ажлыг төлөвлөгөөт хугацаанд зохион байгуулахаар ажиллаж байна.

Ё. Техник туслалцааны-8841 төсөл

МОН-3244/3245 төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Техник туслалцааны ТА-8841 төсөл нь Дархан ус суваг компанийн чадавхыг сайжруулах, энэ чиглэлээр сургалт зохион байгуулах, үлгэрчилсэн бизнес төлөвлөгөө зохиох үүрэгтэй зөвлөх баг 2016 оны 3 дугаар сараас АХБ-аас шалгаруулсны дагуу ажиллаж эхэлсэн.

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

29

АХБ-ны мэргэжилтэн Стефан Рау Техник туслалцааны-8841 төслийн гэрээ байгуулагдсан тухай 2016 оны 3 дугаар сарын 18-нд анх ТУН-д мэдэгдсэн. Үүний дараагаар зөвлөх баг ажлаа эхлүүлэх хугацаа товлогдсон тухай 3 дугаар сарын 30-ний өдөр зөвлөх компаниас мэдэгдэж 3 сарын 31-ний өдөр Багийн ахлагч Герман улсыг иргэн Хелмүт Вейдэл БХБЯ болон ТУН-тэй уулзалт хийх хүсэлт тавьсан. Багийн ахлагчийн хүсэлтийн дагуу БХБЯ-ны газрын дарга Л.Чинзориг зөвлөхүүдийг хүлээн авч уулзалт хийсэн бөгөөд уулзалтад тус яамны ахлах мэргэжилтэн Р.Батчимэг, Төслийн зохицуулагч Б.Баасан, ТУН-ийн мэргэжилтэн Ч.Батзориг, төслийн ажилтан Д.Энхбаяр нар бусад холбогдох байгууллагын төлөөллүүдийн хамт оролцож Техник туслалцааны төслийн хэрэгжилтэд анхаарах зүйлс, зэрэгцэн хэрэгжих хоёр төслийн цаашдын уялдаа, хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцсоноор энэ зөвлөхийн ажил эхэлсэн.

Техник туслалцааны зөвлөхүүд төслийн талбайд ажиллах үеэр төслийн хэрэгжилтэд хамаарах цэвэр усны байгууламжийн усан санд нэвтрэх, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөх ажилд хүндрэл гарч түүний мөрөөр ТУН туслалцаа үзүүлж ажилласан.

Техник туслалцааны зөвлөхийн үйл ажиллагаа тодорхойгүй, хийсэн ажил нь бодит биш байгаа талаар орон нутгийн байгууллагууд ТУН-ээр дамжуулан асуудлыг БХБЯ болон АХБ-д илэрхийлсэн. Түүний тод жишээ нь ТА-8841 төслийн зөвлөх багийн эхлэлийн тайланд үнэлэлт дүгнэлт өгч, санал зөвлөмжийг ТУН-ээс зөвлөх багт хүргүүлсэн ч түүний мөрөөр тодорхой өөрчлөлтийг зөвлөхийн зүгээс хийгээгүй. Мөн үүний дараагаар 10 дугаар сард өгсөн төслийн завсрын тайланг хянаж үзээд санал зөвлөмжийг зөвлөх багт дахин өгсөн. Одоогоор дээрх хоёр тайланд ТУН-ээс өгсөн санал зөвлөмжийн дагуу тодорхой өөрчлөлт хийсэн талаар эргэж хариу ирүүлээгүй байна.

Зөвлөх багийн үйл ажиллагаа төсөл гүйцэтгэгч байгууллага БХБЯ-ны зүгээс тодорхой үр дүн гарахгүй байна гэж үзээд зөвлөхийн Монгол талын компанийн захирал С.Буянжаргалтай БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, НААБХЗГ-ын дарга О.Лхагвацэдэн нар 11 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж, энэ талаар тодорхой ярилцаж, цаашид ажиллах үйл ажиллагааны талаар зөвлөмж өгсөн. Энэ уулзалтанд төслийн удирдах нэгж оролцож өөрсдийн байр суурийг илэрхийлсэн.

Үүний дагуу завсрын тайланг шинэчлэн боловсруулж байгаа талаар зөвлөх багаас мэдэгдсэн. Ирэх 2017 оны ажлын төлөвлөгөөг төслийн удирдах хорооны хурлаар оруулж батлуулахаар төлөвлөж байна.

Зөвлөх багийн үйл ажиллагааны тайлан болон хэрэгжилтийн ерөнхий төлөвлөгөөг Төслийн удирдах хорооны 2016 оны 11 дүгээр сарын хурлаар хэлэлцэж баталсан. Ирэх 2017 оны төлөвлөгөөний төсөл ба 12 дугаар сарын ажлын төлөвлөгөөний биелэлтийг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэд байгуулагдсан

Дархан хотын бохир усны менежментийн 2016 оны тайлан МОН-3244/МОН-3245 төсөл

30

төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлнэ. Зөвлөх баг 11 дүгээр сараас эхлэн энэхүү Ажлын хэсгээр сар бүрийн ажлын төлөвлөгөөгөө хэлэлцүүлэн батлуулж ажиллаж байгаа бөгөөд энэ хурлаар өнгөрсөн сарын ажлын биелэлт, ирэх сард хийх ажлын төлөвлөгөө, тулгамдсан цаг үеийн асуудлаар хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргаж байгаа нь төслийн үйл ажиллагаанд бодиттой дэмжлэг, нөгөө талаар төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын ажлын хооронд уялдаа холбоо, мэдээллийн нэгдсэн байдлыг хангах, тэдгээрийг нягтруулахад чухал ач холбогдолтой байна гэж ТУН үзэж байгаа.

ТӨСЛИЙН УДИРДАХ НЭГЖ