2
2020 оны 1 дүгээр сарын 27-нд Төслийн Удирдах Зөвлөл хуралдаж ЕХ-ны ТРАМ төслийн 2019 оны тайланг дүгнэж 2020 оны Ажлын төлөвлөгөөг батлав. Хуралд оролцогчид Монголын стандартыг Европын стандартын түвшинд хүргэх ажлыг үргэлжлүүлэх, GSP+ ашгийг хүртэх мөн Худалдааны Бодлогын баримт бичиг ба Худалдааны хамгаалалтын арга хэмжээний журмыг батлах хэрэгтэйг чухалчлав. 2020 оны 2 дугаар сард Гадаад Харилцааны Яамны Худалдаа Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Газар ЕХ-ны ТРАМ төслөөс 2010 оны 12 сард боловсруулсан худалдааны хамгаалалтын арга хэмжээний журмын төслийг хэлэлцэх Ажлын хэсэг байгуулав. Одоогийн байдлаар Ажлын хэсэг 7 дахь удаагаа хуралдаж журмыг хэлэлцэж байна. ЕХ-ны ТРАМ төсөл Монголын Хятад судлалын хүрээлэнтэй гэрээ байгуулж Эдийн засгийн коридор байгуулахтай холбоотой манай улсад ашигтай байх боломжуудын талаар судалгаа хийжээ. Одоогийн байдлаар 32 төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд бүсийн эдийн засгийн интеграчлад Монгол Улс амжилттай оролцохын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэйг энэ баримт бичигт тусгасан байна. 2020 оны 3 дугаар сарын 23-нд Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хорооны хурлаар 2019 онд хийсэн ажлын тайлан хэлэлцэж 2020 оны ажлын төлөвлөгөөг батлав. 2020 онд хийх гол ажлууд нь ДХБ-ын Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн дагуу гааль, хяналт, стандартын чиглэлээр хүлээсэн үүрэгтэй холбоотой юм.Ингэснээр Монгол Улс GSP+ хөнгөлөлтийг ашиглах явдал нэмэгдэнэ. | Дугаар № 5 | 2020 оны 3 дугаар сарын 30 ХУДАЛДААНЫ БОДЛОГО ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ЭКСПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ Төслийг хэрэгжүүлэгч консорциум: Хаяг: Монголын Худалдааг Дэмжих ТРАМ төсөл ГХЯ, Энх тайвны өргөн чөлөө – 7А Улаанбаатар 14210 Утас +976 7000-8160, +976 7000-8162 И-мейл: [email protected] Вебсайт: http://tram-mn.eu/ Холбоо барих: Монголын экспортын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд ялангуяа Европын Холбоо руу гарахад туслах үүднээс ЕХ-ны ТРАМ төслөөс дэмждэг дөрвөн кластерийн хоёрыг нь олон улсын яармагт оролцуулж өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулах боломжоор хангав. Яармагийн үеэр тэдний бүтээгдэхүүнийг сонирхож эрэлт үүсэх нөхцөл бүрдсэнээр ЕХ-ны зах зээл рүү Монголын бараа бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Чацарганы Кластер 2020 оны 1 дүгээр сарын 17-26-нд Германы Берлин хотод болсон Олон Улсын Ногоон 7 хоног яармагт оролцов. Дэлхийн хамгийн томд тооцогддог хөдөө аж ахуй ба хүнсний чиглэлийн энэ яармагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) талбай түрээсэлж “Монголд Үйлдвэрлэв” үзүүлэнтэй оролцоход ЕХ-ны ТРАМ төслөөс дэмжлэг үзүүлэв. Увс Хүнс компанийн төлөөлөгч өөрийн чацарганы бүтээгдэхүүн болох чацарганы тос, охь, ундаа, жимсний чанамал зэргийг дэлгэж тавихаас гадна кластерийн бусад гишүүдийнхээ барааг танилцуулав. Бусад кластерийн төлөөлөгчид сарлагийн хөөвөр, торомны ноосон эдлэл, арьс шир ба гоо сайхны бүтээгдэхүүнийг дэлгэсэн байв. Энэ үзүүлбэрийн талбайн дэргэд Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ) монгол гэр байршуулсан нь сүртэй харагдаж олон хүний сонирхлыг татаж нүдийг хужирлав. Монголын компаниуд ЕХ-ны хэрэглэгчдийн хэрэгцээг илүү сайн ойлгоход тус дөхөм болгох зорилгоор ЕХ- ны ТРАМ төслийн энэ арга хэмжээ чиглэгдсэн болно. ЕХ-ны бүрэлдэхүүн олон орны хэрэглэгчид хонины ноосоор хийсэн бордоо, архи, эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэх мэт Монголын экспортын олон төрлийн бүтээгдэхүүний чанарыг өндрөөр үнэлж сонирхож байв. Мөн ЕХ-ны ТРАМ төслөөс сарлагийн хөөвөр, торомны ноосны кластерийн гишүүдийг Францын Парис хотод 2020 оын 2 дугаар сарын 10-13-нд болсон Apparel Sourcing гэх Европын хувцасны хамгийн том яармагт оролцоход туслалцаа үзүүлэв. Монголын таван компани өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэж танилцуулсан болно. Түүнээс гадна ЕХ-ны ТРАМ төслийн ахлах эксперт тус кластерийн бусад таван компаний барааг тайлбарлаж сурталчилав. Яармагт оролцогчид дэлхийд ховор нандин түүхий эд, байгал амьтанд ээлтэй аргаар самнаж авсан сарлагийн хөөвөр, торомны ноосоор хийсэн бүтээгдэхүүний өвөрмөц давуу талыг хэвлэлийн хурал, танилцуулга хийх үеэр, мөн видео, плакат, хэвлэмэл танилцуулга гэх мэтийн бүх л хэрэгслийг ашиглаж сурталчлав. Яармагийн үеэр болсон загварын шоунд Монголын зарим загварууд олон улсын үзэгчдийн сонирхлыг зүй ёсоор татсан болно. Коронавирусаас болж Хятадын олон компаниуд энэ яармагт оролцож чадаагүй ба харин Монголын кластерийн гишүүд идэвхтэй оролцсон нь давуу байдлыг бий болгов. Европын өнцөг булангаас ирсэн худалдан авагчид Монголын үзүүлэнг их таалж Монголын компаниудтай бизнесийн харилцаа тогтоохыг сонирхож байв. ЕХ - НЫ МОНГОЛЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ТРАМ

ЕХ НЫ МОНГОЛЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ТРАМtram-mn.eu/media/tram/content/newsletters/mon/05-TRAM...“Чацаргана” (2010-2016), “Жимс

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ЕХ НЫ МОНГОЛЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ТРАМtram-mn.eu/media/tram/content/newsletters/mon/05-TRAM...“Чацаргана” (2010-2016), “Жимс

2020 оны 1 дүгээр сарын 27-нд Төслийн Удирдах Зөвлөл хуралдаж ЕХ-ны ТРАМ төслийн 2019 оны тайланг дүгнэж 2020 оны Ажлын төлөвлөгөөг батлав. Хуралд оролцогчид Монголын стандартыг Европын стандартын түвшинд хүргэх ажлыг үргэлжлүүлэх, GSP+ ашгийг хүртэх мөн Худалдааны Бодлогын баримт бичиг ба Худалдааны хамгаалалтын арга хэмжээний журмыг батлах хэрэгтэйг чухалчлав. 2020 оны 2 дугаар сард Гадаад Харилцааны Яамны Худалдаа Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Газар ЕХ-ны ТРАМ төслөөс 2010 оны 12 сард боловсруулсан худалдааны хамгаалалтын арга хэмжээний журмын төслийг хэлэлцэх Ажлын хэсэг байгуулав. Одоогийн байдлаар Ажлын хэсэг 7 дахь удаагаа хуралдаж журмыг хэлэлцэж байна.

ЕХ-ны ТРАМ төсөл Монголын Хятад судлалын хүрээлэнтэй гэрээ байгуулж Эдийн засгийн коридор байгуулахтай холбоотой манай улсад ашигтай байх боломжуудын талаар судалгаа хийжээ. Одоогийн байдлаар 32 төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд бүсийн эдийн засгийн интеграчлад Монгол Улс амжилттай оролцохын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэйг энэ баримт бичигт тусгасан байна.

2020 оны 3 дугаар сарын 23-нд Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хорооны хурлаар 2019 онд хийсэн ажлын тайлан хэлэлцэж 2020 оны ажлын төлөвлөгөөг батлав. 2020 онд хийх гол ажлууд нь ДХБ-ын Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн дагуу гааль, хяналт, стандартын чиглэлээр хүлээсэн үүрэгтэй холбоотой юм.Ингэснээр Монгол Улс GSP+ хөнгөлөлтийг ашиглах явдал нэмэгдэнэ.

| Дугаар № 5 | 2020 оны 3 дугаар сарын 30

ХУДАЛДААНЫ БОДЛОГО

ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ

ЭКСПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ

Төслийг хэрэгжүүлэгч консорциум:Хаяг: Монголын Худалдааг Дэмжих ТРАМ төсөлГХЯ, Энх тайвны өргөн чөлөө – 7АУлаанбаатар 14210

Утас +976 7000-8160, +976 7000-8162И-мейл: [email protected]Вебсайт: http://tram-mn.eu/

Холбоо барих:

Монголын экспортын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд ялангуяа Европын Холбоо руу гарахад туслах үүднээс ЕХ-ны ТРАМ төслөөс дэмждэг дөрвөн кластерийн хоёрыг нь олон улсын яармагт оролцуулж өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулах боломжоор хангав. Яармагийн үеэр тэдний бүтээгдэхүүнийг сонирхож эрэлт үүсэх нөхцөл бүрдсэнээр ЕХ-ны зах зээл рүү Монголын бараа бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

Чацарганы Кластер 2020 оны 1 дүгээр сарын 17-26-нд Германы Берлин хотод болсон Олон Улсын Ногоон 7 хоног яармагт оролцов. Дэлхийн хамгийн томд тооцогддог хөдөө аж ахуй ба

хүнсний чиглэлийн энэ яармагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) талбай түрээсэлж “Монголд Үйлдвэрлэв” үзүүлэнтэй оролцоход ЕХ-ны ТРАМ төслөөс дэмжлэг үзүүлэв. Увс Хүнс компанийн төлөөлөгч өөрийн чацарганы бүтээгдэхүүн болох чацарганы тос, охь, ундаа, жимсний чанамал зэргийг дэлгэж тавихаас гадна кластерийн бусад гишүүдийнхээ барааг танилцуулав. Бусад кластерийн төлөөлөгчид сарлагийн хөөвөр, торомны ноосон эдлэл, арьс

шир ба гоо сайхны бүтээгдэхүүнийг дэлгэсэн байв. Энэ үзүүлбэрийн талбайн дэргэд Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ) монгол гэр байршуулсан нь сүртэй харагдаж олон хүний сонирхлыг татаж нүдийг хужирлав. Монголын компаниуд ЕХ-ны хэрэглэгчдийн хэрэгцээг илүү сайн ойлгоход тус дөхөм болгох зорилгоор ЕХ-ны ТРАМ төслийн энэ арга хэмжээ чиглэгдсэн болно. ЕХ-ны бүрэлдэхүүн олон орны хэрэглэгчид хонины ноосоор хийсэн бордоо, архи, эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэх мэт Монголын экспортын олон төрлийн бүтээгдэхүүний чанарыг өндрөөр үнэлж сонирхож байв.

Мөн ЕХ-ны ТРАМ төслөөс сарлагийн хөөвөр, торомны ноосны кластерийн гишүүдийг Францын Парис хотод 2020 оын 2 дугаар сарын 10-13-нд болсон Apparel Sourcing гэх Европын хувцасны хамгийн том яармагт оролцоход туслалцаа үзүүлэв. Монголын таван компани өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэж танилцуулсан болно. Түүнээс гадна ЕХ-ны ТРАМ төслийн ахлах эксперт тус кластерийн бусад таван компаний барааг тайлбарлаж сурталчилав. Яармагт оролцогчид дэлхийд ховор нандин түүхий эд, байгал амьтанд ээлтэй аргаар самнаж авсан сарлагийн хөөвөр, торомны ноосоор хийсэн бүтээгдэхүүний өвөрмөц давуу талыг хэвлэлийн хурал, танилцуулга хийх үеэр, мөн видео, плакат, хэвлэмэл танилцуулга гэх мэтийн бүх л хэрэгслийг ашиглаж сурталчлав. Яармагийн үеэр болсон загварын шоунд Монголын зарим загварууд олон

улсын үзэгчдийн сонирхлыг зүй ёсоор татсан болно. Коронавирусаас болж Хятадын олон компаниуд энэ яармагт оролцож чадаагүй ба харин Монголын кластерийн гишүүд идэвхтэй оролцсон нь давуу байдлыг бий болгов. Европын өнцөг булангаас ирсэн худалдан авагчид Монголын үзүүлэнг их таалж Монголын компаниудтай бизнесийн харилцаа тогтоохыг сонирхож байв.

ЕХ-НЫ МОНГОЛЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ТРАМ

Page 2: ЕХ НЫ МОНГОЛЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ТРАМtram-mn.eu/media/tram/content/newsletters/mon/05-TRAM...“Чацаргана” (2010-2016), “Жимс

УДАХГҮЙ БОЛОХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД

Үйл ажиллагаа 1: Гоо сайхны кластерийн хурал ба Бүтээгдэхүүний Хөгжүүлэлт сургалт (1-р сарын 17, 21)

Үйл ажиллагаа 2: ЕХ-ны REX системд бүртгүүлэх талаар бүх кластерийн компаниудад зориулсан сургалт (1-р сарын 27)

Үйл ажиллагаа 3: Сарлагийн хөөвөр, торомны ноосны кластерийн хурал ба худалдааны яармагт оролцох тухай ярилцах (1-р сарын 24, 2-р сарын 2)

Үйл ажиллагаа 4: Хөндлөнгийн олон улсын эксперт ЕХ-ны ТРАМ төслийн дунд хугацааны үнэлгээг өгөх, Хөвсгөл аймгийн зорилтот бүлэг болох сарлаг малладаг малчидтай уулзах (1-р сарын 20 - 2-р сарын 14)

Үйл ажиллагаа 5: Гаалийн Ерөнхий Газар, ХХААХҮЯ, МСХЗГ, МХГ, Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах агентлаг зэрэг байгууллагатай хорио цээрийн үед хийх ажлын талаар зөвлөлдөх (2-3 сар)

Үйл ажиллагаа 6: Худалдааг Хөнгөвчлөх Нэр Томъёоны төсөл дээр Гаалийн газартай ажиллах (2-3 сар)

Үйл ажиллагаа 7: Худалдааны Бодлого нэр томъёны төсөл ба Худалдааны Бодлогын баримтын концепцийн төсөл дээр ГХЯ-тай хамтран ажиллах (2-3 сар)

Үйл ажиллагаа 8: Италийн Болония хотод болох олон улсын яармагт бэлдэх асуудлаар Гоо сайхны кластерийн хурал (2-р сарын 7, 3-р сарын 19)

Үйл ажиллагаа 9: Сангийн Яамны төлөөлөгчтэй уулзаж Монголын экспортын барааг дэмжих хөтөлбөрийн талаар ярилцах (3-р сарын 25)

Даржаагийн Насанжаргал Монголын Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуулийг 1975 онд төгссөн. Зах зээлийн эдийн засагт шилжихэд 1992 оноос газар тариалангийн хувийн компаний захирлаар ажиллаж байгаад 2000-2004 Засгийн газрын гишүүн, Хүнс Хөдөө Аж Ахуйн сайдаар ажилласан. 2005-2010 онд Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллав. 2007 оноос одоо хүртэл Монголын Жимс Жимсгэний Үндэсний Холбооны даргаар, мөн 2019 онд уг Холбооны дор зохион байгуулагдсан Чацарганы Кластерийн Удирдах Зөвлөлд сонгогдон ажиллаж байна. Энэ Холбоо Монгол орны жимс жимсгэний аж ахуйг хөгжүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлж, ялангуяа үнэ цэнэ ихтэй чацарганы талаар сургалт судалгаа, мэдээлэл гарын авлага бэлтгэн тариаланч үйлдвэрлэгчдэд хүргэх, стандарт, техник технологийн баримт бичгийг шинээр боловсруулж албажуулан мөрдүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна.

Тус Холбооны санаачилгаар Засгийн газрын “Чацаргана” (2010-2016), “Жимс жимсгэнэ” (2018-2022) үндэсний хөтөлбөр батлуулан хэрэгжүүлсний үр дүнд жимс жимсгэний тариалалтын талбай, ургац 1990-ээд оныхоос үлэмж их нэмэгдсэн болно. Д.Насанжаргал ба Чацарганы кластерийн 20-д гишүүд ЕХ-ны ТРАМ төсөлтэй нягт хамтран ажиллаж кластерийн менежмент сайжруулах мөн үйл ажиллагаандаа уг төслөөс дэмжлэг авч байна.

Д.НАСАНЖАРГАЛ

“Чацаргана бол Монгол орны унаган ургамал бөгөөд энэ жимсэнд хүний

эрүүл мэнд, эрч хүчийг дэмжигч амин дэм, антиоксидант, тосны хүчил, эрдэс

бодисууд иж бүрдлээр агуулагддаг тул Монголчууд “Хаан Жимс” хэмээн

хүндэтгэж өргөмжлөн нэрийддэг билээ. Чацарганы кластерийг

жинхэнэ утгаар байгуулан ажиллахад оролцогч талуудын чин сэтгэлийн

хамтын үйл ажиллагаа л амжилтанд хүрэхийн үндэс болж Монгол

чацарганы брендийг хамтдаа дэлхийн тавцанд гаргаж чадах болно.”

Ерөнхий мэдээлэл

Албан тушаал: Тэргүүн, Монголын Жимс Жимсгэний Үндэсний Холбоо, Удирдах Зөвлөлийн гишүүн, Монголын Чацарганы КластерҮндэс угсаа: МонголАжилласан жил: 40+

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА

| Хуудас 2

Энэхүү хэвлэлийн агуулгыг Зөвлөх Компани бүрэн хариуцах ба Европын Холбооны үзэл санааг ямар нэгэн байдлаар тусгаагүй болно.

ЕХ-НЫ МОНГОЛЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ТРАМ

4-р сар: Малын гаралтай түүхий эд худалдах санал гаргасан малчдын хоршоод, мөн тэдгээрийг худалдах авах хүсэлтэй болосруулах ба бусад үйлдвэрүүдтэй онлайнаар холбох

4-5 сар: Худалдааны хамгаалалтын арга хэмжээний төслийн талаар Ажлын хэсэг хуралдах

4-5 сар: Худалдааны Бодлогын концепцийн төслийн Ажлын Хэсгийг байгуулах

4-5 сар: Гадаад Худалдааны Статистикийн талаар Ажлын хэсэг байгуулах

5-р сар: Архангай, Хөвсгөл аймагт сарлаг самнаж хөөвөр цуглуулах, мөн Баянхонгор, Өмнөговь аймагт торомны ноос самнах үзүүлэн сургалт

5-р сар: Худалдааг Хөнгөвчлөх сэдвээр Гаалийн Ерөнхий Газрын онлай сургалт