19

Нийтлэг - metadata.1212.mn

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Нийтлэг - metadata.1212.mn
Page 2: Нийтлэг - metadata.1212.mn
Page 3: Нийтлэг - metadata.1212.mn

Гарчиг Нэг. Нийтлэг үндэслэл Хоёр. Нийгмийн тооцооны матрицын үндсэн ойлголт Гурав. Нийгмийн тооцооны матрицын бүтэц ба дансууд Дөрөв. Макро/суурь/ нийгмийн тооцооны матриц байгуулах Тав. Нийгмийн тооцооны матрицид ашиглах ангилал Зургаа. Нийгмийн тооцооны матриц байгуулах үе шат, мэдээллийн эх үүсвэр Долоо. Нийгмийн тооцооны матрицыг өргөтгөх Хавсралт. Макро нийгмийн тооцооны матриц, 2015 оны үр дүнгээр байгуулсан жишээ

Page 4: Нийтлэг - metadata.1212.mn

1

Товчилсон үгийн тайлбар ААНБ Аж ахуйн нэгж байгууллага БЦТ Бүтээгдэхүүний цэвэр татвар ЗГ Засгийн газар ЗХ Завсрын хэрэглээ НТМ Нийгмийн тооцооны матриц НҮ Нийт үйлдвэрлэл ӨҮАББ Өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллага ҮТС Үндэсний тооцооны систем ҮХГ Үндэсний хөгжлийн газар ҮХЗ Үйлдвэрлэлийн хүчин зүйл ҮХХ Үйлдвэрлэлийн хүчин зүйл ҮХЭ Үндсэн хөрөнгийн хэрэглээ НАХ Нөөц, ашиглалтын хүснэгт СХТ Салбар хоорондын тэнцэл

Тэмдэглэгээ

(𝑇𝑖𝑗) Матрицын нүдний утга: j дугаар данснаас i дугаар

дансанд шилжүүлсэн төлбөр а Үйл ажиллагаа с Бүтээгдэхүүн h Өрх g Засгийн газар row Гадаад эдийн засаг f Үйлдвэрлэлийн хүчин зүйл s-i Хадгаламж/Хөрөнгө оруулалт

Page 5: Нийтлэг - metadata.1212.mn

2

Нэг. Нийтлэг үндэслэл Нийгмийн тооцооны матриц (НТМ) нь үндэсний тооцооны нэгтгэлүүдийн нэг бөгөөд эдийн засаг дахь үйлдвэрлэлийн салбаруудын нийт зардал, үйлдвэрлэл төдийгүй үйлдвэрлэлийн хүчин зүйлийн орлогуудыг засгийн газар, аж ахуйн нэгж байгууллага, өрхийн секторын хооронд хэрхэн хуваарилагдсаныг болон эдгээр бүлгүүдийн гаргасан зардлыг бүтээгдэхүүний төрлөөр, түүнчлэн тэдгээр бүлгүүдээс хийсэн хөрөнгө оруулалт, хуримтлалыг харуулдаг квадрат матриц юм. Нөгөө талаар нийгмийн тооцооны матриц нь нөөц, ашиглалтын хүснэгт болон салбар хоорондын тэнцлийн өргөтгөсөн хэлбэр бөгөөд тодорхой хугацаан дахь тухайн улсын эдийн засгийн секторууд хооронд хийгдсэн гүйлгээ болон шилжүүлгийн бүх эргэх урсгалыг харуулсан эдийн засгийн өргөн хүрээний иж бүрэн мэдээллийн сан юм1.

Салбар хоорондын тэнцэл нь салбаруудын харилцан хамаарлыг харуулдаг эдийн засгийн шинжилгээний гол хэрэгсэл хэдий ч эдийн засгийн системийг бүхэлд нь харуулж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн системийн хүрээн дэх бүх урсгалыг харуулж чаддаггүй. Харин нийгмийн тооцооны матриц нь салбар хоорондын тэнцлийн энэ дутагдалтай талыг арилгасан байна.

Нийгмийн тооцооны матриц байгуулж, эдийн засгийн шинжилгээнд ашиглах санааг анх 1947 онд Их Британийн эдийн засагч, нобелийн шагналт Ричард Стоyн гаргасан бөгөөд дараа нь Пятт, Торбек (1976) нар НТМ-ын тухай ойлголтыг боловсруулж, эдийн засгийн шинжилгээ болон төлөвлөлтөд ашиглахад хялбар болгосон байна. Энэ санаанд үндэслэн 1970, 1980-аад оны үеэс хөгжиж буй орнуудад орлогын хуваарилалт, ядуурал, тэгш бус байдалд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засгийг бүхэлд нь судлах зорилгоор уг матрицыг байгуулах болжээ.

Сүүлийн үед хөгжингүй улсуудад байгалийн нөөцийг урт хугацаанд тогтвортой ашиглахтай холбоотой бодлогыг үнэлэх тухайлбал, хүнсний аюулгүй байдал, ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөөгийн хөгжил түүнчлэн газар, хөрс, ус, ой, биологийн төрөл зүйлийг тогтвортой ашиглахад эдийн засаг нийгмийн зүгээс үзүүлж буй нөлөөллийг үнэлэх, эдийн засгийн загваруудад нийгмийн тооцооны матрицын үр дүнг өргөнөөр ашиглаж байна.

Нийгмийн тооцооны матрицыг дараах үндсэн гурван зорилгоор байгуулдаг. Үүнд:

1. Улс орны тухайн тайлант хугацааны нийгэм, эдийн засгийн бүтцийн мэдээллийн харуулах;

2. Эдийн засгийн систем дэх орлого, төлбөрийн урсгалын дүр зургийг харуулах;

3. Нийгэм-эдийн засгийн чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлогын нөлөөллийг үнэлэх эдийн засгийн загварын суурь өгөгдлийг бий болгох зэрэг болно.

Үндэсний статистикийн хороо нь Нөөц ашиглалтын хүснэгт, Салбар хоорондын тэнцлийг 2010 оноос эхлэн жилээр байгуулж байгаа бөгөөд энэ нь нийгмийн тооцооны матриц байгуулах мэдээллийн гол эх үүсвэр нь болж байна.

1 JRC Technical report on Social accounting matrices: basic aspects and main steps for estimation prepared by Alfredo Jose

Mainer-Causape, Emanuele Ferrari and Scott McDonald, 2018. EU publication

Page 6: Нийтлэг - metadata.1212.mn

3

Монгол улсын статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 6 дугаар зорилгын зорилт 22-т, мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 130 дугаарт “Нийгмийн тооцооны матрицыг

байгуулах аргачлал боловсруулна” гэж заасан нь уг аргачлалыг боловсруулах гол үндэслэл болно. Уг аргачлалыг боловсруулахдаа Европын холбооны хамтарсан судалгааны төвөөс 2018 онд гаргасан “Нийгмийн тооцооны матриц байгуулах үндсэн асуудал, байгуулах үе шатууд” гэсэн арга зүйн баримт бичиг, 2018 онд ҮХГ-аас НҮБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Ерөнхий тэнцвэрийн загвар ашиглан бодлогын симмуляци хийх” сургалтын материал, ҮСХ-оос боловсруулсан “Нийгмийн тооцооны матриц байгуулах арга зүйн зөвлөмж” зэрэг материалыг ашигласан. Хоёр. Нийгмийн тооцооны матрицын үндсэн ойлголт Нийгмийн тооцооны матрицын үндэс суурь нь орлогын эргэх урсгалын талаарх ойлголт юм. Эдийн засгийн сектор (өрх, засгийн газар... гм) нь үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчилгээг эзэмшдэг бөгөөд тэдгээр үйлчилгээг худалдах болон түрээслэх замаар хүчин зүйлийн зах зээл (үйлдвэрлэл, үйлдвэрлэгч)-д буюу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад нийлүүлдэг. Үйлдвэрлэгч нь эдгээр хүчин зүйлийг ашиглан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд оронд нь төлбөр төлдөг. Энэ нь үйлдвэрлэлийн хүчин зүйлийн орлого эзэмшигчийн орлогын урсгалыг бий болгодог байна. Эдийн засгийн секторууд орлогоороо үйлдвэрлэгчдийн бий болгосон бараа, үйлчилгээг эцсийн хэрэглээндээ зориулж худалдан авдаг. Үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний нэг хэсгийг эцсийн хэрэглээнд зарим хэсгийг завсрын хэрэглээ хэлбэрээр бүтээгдэхүүний зах зээлд борлуулж орлого олдог. Ийнхүү хүчин зүйл нь бүтээгдэхүүний зах зээлтэй холбогдон эдийн засгийн сектор болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хооронд эргэх урсгал үүсдэг. Түүнчлэн, эдийн засгийн сектор нь хүчин зүйлийн үйлчилгээгээ дотоод буюу гадаад үйл ажиллагаанд нийлүүлэх бөгөөд үйлдвэрлэгчид нь үйл ажиллагаа явуулахдаа дотоод буюу гадаад эдийн засгаас хүчин зүйл авах боломжтой. Үүний нэгэн адилаар эдийн засгийн сектор нь эцсийн хэрэглээндээ зориулж дотоодын болон гадаадын үйлдвэрлэгчдээс бараа, үйлчилгээ худалдан авах боломжтой бол дотоодын үйлдвэрлэгчид нь дотоод болон гадаадын бараа, үйлчилгээний захаас завсрын орцын бараа, үйлчилгээг худалдан авах боломжтой. Эдийн засаг дахь орлогын эргэх урсгалыг дараах диаграммаар харууллаа.

Page 7: Нийтлэг - metadata.1212.mn

4

Эдийн засаг дахь орлогын эргэх урсгал

Иймээс нийгмийн тооцооны матрицид завсрын орцын худалдан авалт, хүчин зүйл хөлслөх, секторуудын урсгал дансны шилжүүлэг (шилжүүлэг, эцсийн хэрэглээний зардал, хадгаламж, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа) зэрэг бүх урсгалыг бүртгэдэг.

НТМ нь эдийн засгийн бүх урсгалыг нарийвчлан авч үздэг тул эдийн засгийн системийг судлахад их хувь нэмэр оруулдаг. НТМ нь их хэмжээний өгөгдлийг агуулсан мэдээллийн сан гэдэг үүднээс олон салбарын шугаман загварын үржүүлэгч тооцох болон Ерөнхий тэнцвэрийн загварын калибраци хийхэд маш их ач холбогдолтой.

Нийгмийн тооцооны матрицыг үндэсний, бүс нутгийн хэмжээнд ямар ч цаг хугацаагаар байгуулж болдог уян хатан шинж чанартай тул эдийн засгийн төрөл бүрийн шинжилгээнд ашиглах боломжтой юм. Нийгмийн тооцооны матрицыг байгуулахдаа эдийн засгийн салбаруудын бүтээмж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний эцсийн хэрэглээ болон завсрын орцын мэдээллийг орлого, зарлагын мэдээлэлтэй уялдуулсан илүү дэлгэрэнгүй мэдээллийг ашигладаг. Иймд үндэсний тооцооны системийн

Page 8: Нийтлэг - metadata.1212.mn

5

нэгтгэлүүдээс гадна өрхийн орлого, зарлагын судалгаа, ажиллах хүчний судалгаа зэрэг мэдээллийн эх үүсвэрийг ашигладаг.

Гурав. Нийгмийн тооцооны матрицын бүтэц, дансууд

Нийгмийн тооцооны матриц нь үйл ажиллагаа, бараа үйлчилгээ, хүчин зүйл, сектор /оролцогч талууд/-ын дансыг мөр баганаар илэрхийлэх квадрат матриц юм. Нөөц ашиглалтын хүснэгт болон салбар хоорондын тэнцэл нь бараа, үйлчилгээний дансыг матриц хэлбэрээр нэгтгэн харуулдаг. Үндэсний тооцооны секторын дараалсан дансууд болон бараа, үйлчилгээний дансыг нэгтгэн матриц хэлбэрт харуулсныг нийгмийн тооцооны матриц гэж нэрлэдэг. Нягтлан бодох бүртгэлийн талаас нь авч үзвэл, дансуудын дараалал нь давхар бичилттэй (“T-данс”) дансны хэлбэртэй байдаг. Харин шинжилгээний зорилгоорх дансуудын дараалал нь мөр болон баганад харгалзан орлого, зардлыг харуулсан давхар бичилттэй дансуудыг харуулсан квадрат матриц байх бөгөөд энэ нь НТМ-ын суурь хэлбэр юм2.

Нийгмийн тооцооны матриц нь дараах дансуудаас бүрддэг. Үүнд:

a) Бараа, үйлчилгээний данс: Энэхүү данс нь үйлдвэрлэлийн салбараас

эдийн засгийн агент буюу эдийн засагт оролцогч талуудын хэрэглэсэн

бараа бүтээгдэхүүний зах зээл дээрх эцсийн бүтээгдэхүүний

үйлдвэрлэлийг илэрхийлнэ. Бүтээгдэхүүн үйлчилгээний данс нь НТМ-ын

мөрөнд дотоод эдийн засагт оролцогч талуудаас ирж буй үйлдвэрлэсэн

бараа үйлчилгээний орлого, баганад дотоодын болон импортын бараа

үйлчилгээний тарифыг татвартай илэрхийлдэг. Бараа бүтээгдэхүүний

эрэлт, нийлүүлэлт тэнцүү байна.

b) Үйлдвэрлэлийн данс: Энэхүү данс нь дотоодод үйлдвэрлэсэн бараа,

үйлчилгээний үйлдвэрлэл болон борлуулалтыг харуулна. Үйлдвэрлэлийн

салбарууд нь бараа, үйлчилгээг үйлдвэрлэж орлого олох ба түүнийгээ

завсрын хэрэглээнд болон үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зардалд

зарцуулна. Үйлдвэрлэлийн данс нь НТМ-ын мөрөнд дотоодод

үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний борлуулалтын орлогыг, баганад

завсрын хэрэглээ, үйлдвэрлэлийн хүчин зүйл болон шууд бус татварт

зарцуулж буй зардлыг илэрхийлнэ. Нийт бүтээгдэхүүний борлуулалтын

орлого нь үйлдвэрлэлийн нийт зардалтай тэнцэнэ.

c) Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн данс: Хөдөлмөр, капитал, газар болон

бусад байгалийн нөөцийг энэ дансанд хамруулдаг. Үйлдвэрлэлийн хүчин

зүйлийн данс нь НТМ-ын мөрөнд анхдагч хүчин зүйлийн орлого болон

түүний хуваарилалт, баганад бүтээгдэхүүний хүчин зүйлийн зардлыг

илэрхийлдэг. Хүчин зүйлийн орлого нь хүчин зүйлийн зардалтай тэнцүү

байна. Үйлдвэрлэлийн хүчин зүйлийг шинжилгээний зорилгоос хамаарч

дэлгэрүүлж авч үзэж болно. Тухайлбал хөдөлмөрийн хүчин зүйлийг ажил

2 ҮТС-2008, бүлэг 28

Page 9: Нийтлэг - metadata.1212.mn

6

мэргэжил, боловсролын түвшин болон бусад нийгмийн шинж чанараар нь

задалж харуулах нь ажил эрхлэлтийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийх

боломжийг олгодог. Түүнчлэн капиталын хүчин зүйлийг шинжилгээний

зорилгоос хамаарч илүү нарийвчлан задалж авч үзэж болно. Тухайлбал

ХАА-н болон ХАА-н бус хөрөнгө эсвэл хөрөнгийн төрлөөр задалж болно.

d) Эдийн засгийн сектор буюу оролцогч талуудын данс: Энэхүү дансанд

өрх, аж ахуй нэгж, байгууллага, засгийн газар, гадаад эдийн засгийг

хамруулна. Өрхийн орлого нь эдийн засгийн бусад сектороос тухайлбал,

засгийн газраас олгосон нийгмийн халамжийн орлого, аж ахуйн нэгж,

байгууллагаас авсан цалин хөлс, өгсөн тусламж, гадаад зах зээлээс

шилжүүлсэн шилжүүлгийн орлого зэргээс бүрдэнэ. Секторууд нь

орлогоосоо татвар төлж, хэрэглээндээ зарцуулж, бусад секторууд руу

шилжүүлж, хуримтлал үүсгэдэг. Засгийн газар татвар хурааж, бусад

сектороос шилжүүлэг хүлээн авах ба үүнийгээ хэрэглээндээ зарцуулж мөн

бусад секторт шилжүүлдэг. Сектор буюу эдийн засгийн оролцогч талуудын

данс нь НТМ-ын мөрөнд тухайн секторийн орлогыг бусад секторийн

орлогын шилжүүлэгтэй хамтад нь харуулдаг бол баганад хэрэглээний

зардал, татвар, шилжүүлгийн төлбөрийг бүртгэнэ. Сектор тус бүрийн

төсвийн хязгаарлалт тэнцүү байна.

e) Хөрөнгийн данс: Энэхүү данс нь хөрөнгө хэлбэртэй байгаа зээлжих эрх

бүхий санхүүгийн зах зээлийг хамардаг. Засгийн газрын хадгаламж нь ЗГ-н

орлого, зарлагын зөрүүгээр тодорхойлогдоно. Гадаадын хадгаламж нь

гадаад валютын зардал, орлогын зөрүүгээр тодорхойлогдоно. Хөрөнгийн

данс нь НТМ-ын мөрөнд бүх секторуудаас цуглуулсан хадгаламж, баганад

хөрөнгө оруулалтад төсөвлөсөн хадгаламжийг харуулна.

f) Гадаад эдийн засгийн данс: Гадаад эдийн засгийн дансыг бусад улс орон

гэх нэг төлөөлөгчөөр авч үзнэ. Гадаад эдийн засгийн данс нь НТМ-ын

мөрөнд импортын орлого, баганад тухайн орны экспортын зардал,

тээвэрлэлтийн зардлыг илэрхийлдэг. Түүнчлэн, харьяат болон харьяат

бусын хооронд хийгдсэн хүчин зүйлийн орлого болон бусад шилжүүлгийг

тусгадаг.

НТМ нь матрицын нүд (𝑇𝑖𝑗) бүр нь данс хоорондын шилжүүлгийг харуулдаг.

Өөрөөр хэлбэл энэ нь j дугаар данснаас i дугаар дансанд шилжүүлсэн төлбөрийг 𝑇𝑖𝑗 нүдэнд харуулна гэсэн үг юм.

Нийгмийн тооцооны матрицыг эхлээд макро буюу агрегат хэлбэрээр дараа нь микро буюу дэлгэрэнгүй хэлбэрээр байгуулна.

НТМ-ын стандарт загварыг дараах хүснэгтээр харуулав.

Page 10: Нийтлэг - metadata.1212.mn

7

Нийгмийн тооцооны матрицын стандарт загвар

Бараа,

үйлчилгээ(c)

Тээвэр,

худалдааны

нэмэгдэл(m)

Үйл ажиллагаа(a)

Үйлдвэрлэлийн

хүчин зүйл(f)

Өрх (h) ААНБ (e) Засгийн газар (g)Хадгаламж/хөрөнгө

оруулалт (s-i)Дотоод эдийн засаг

Гадаад эдийн засаг

(row)НИЙТ ДҮН

(1) (3) (5) (6)

(1)

Тээвэр,

худалдааны

нэмэгдэл

T(c,m)

Завсрын

хэрэглээ T(c,a)

Өрхийн

хэрэглээ

T(c,h)

Засгийн газрын

хэрэглээ T(c,g)

Үндсэн хөрөнгийн

хуримтлал болон

нөөцийн өөрчлөлт

T(c,s-i)

Бүтээгдэхүүний

дотоод эрэлт

Экспорт

T(c,row)Бүтээгдэхүүний эрэлт

Тээвэр,

худалдааны

нэмэгдэл (m)

Тээвэр,

худалдааны

нэмэгдэл

T(m,c)

Үйл

ажиллагаа (a)

Дотоодын

үйлдвэрлэл

T(a,c)

Үйлдвэрлэлийн ү/а-ны

орлого

(3)

Хүчин зүйлсэд

төлсөн нийт

нэмэгдэл өртөг

T(f,a)

Дотоод эдийн

засгийн хүчин

зүйлийн орлого

Харьяатын

гадаадаас хийсэн

цэвэр хүчин

зүйлсийн орлого

T(f,row)

Хүчин зүйлийн орлого

Өрх болон

ӨҮАББ (h)

Хөдөлмөрийн

болон холимог

орлого

T(h,f)

Өрх

хоорондын

шилжүүлэг

T(h,h)

Өрхөд

хуваарилсан

ашиг

T(h,e)

ЗГ-с Өрхөд

шилжүүлсэн урсгал

шилжүүлэг T(h,g)

Өрхийн орлого

Харьяатын

гадаадаас хийсэн

цэвэр урсгал

шилжүүлэг

T(h,row)

Өрхийн урсгал орлого

ААНБ(e)

Үйл

ажиллагааны

ашиг

T(e,f)

ЗГ-аас ААНБ-д

шилжүүлсэн урсгал

шилжүүлэг T(e,g)

ААНБ-ын орлого

Харьяатын

гадаадаас хийсэн

цэвэр урсгал

шилжүүлэг

T(g,row)

ААНБ-ын урсгал

орлого

Засгийн газар

(g)

Бүтээгдэхүүний

цэвэр татвар

T(g,c)

Үйлдвэрлэлийн

цэвэр татвар

T(g,a)

ЗГ-ын хүчин

зүйлийн орлого

T(g,f)

Өрхөөс ЗГ-т

төлж буй шууд

татвар

T(g,h)

ААНБ-с ЗГ-т

төлж буй шууд

татвар

T(g,e)

Засгийн газрын

орлого

Харьяатын

гадаадаас хийсэн

цэвэр урсгал

шилжүүлэг -ЗГ-т

T(g,row)

Засгийн газрын урсгал

орлого

(5)

Хөрөнгийн

элэгдэл

T(s-i, f)

Өрхийн

хадгаламж

T(s-i, h)

ААНБ-ын

хадгаламж

T(s-i,e)

Засгийн газрын

хадгаламж T(s-

i,g)

Хөрөнгийн

шилжүүлэг

T(s-i,s-i)

Дотоод эдийн

засгийн хадгаламж

Харьяатын

гадаадаас хийсэн

цэвэр хөрөнгийн

шилжүүлэг

T(s-i, row)

Хадгаламж

Дотоодын

үйлдвэрлэлийн

бүтээгдэхүүн

Тээвэр

худалдааны

нэмэгдэл

Дотоодын

үйлдвэрлэлийн

зардал

Дотоод хүчин

зүйлийн

зардал

Өрхийн

зардалААНБ-ын зардал

Засгийн газрын

зардал

Дотоод хөрөнгө

оруулалт

(6) Импорт T(row,c)

Харьяат бусад

шилжүүлсэн

хүчин зүйлийн

орлого

T(row,f)

Өрхөөс

харьяат бус-т

шилжүүлэг

T(row,h)

Харьяат бус

ААНБ-н орлого

T(row,h)

ЗГ-аас харьяат

бусад шилжүүлсэн

урсгал шилжүүлэг

T(row,g)

Гадаад эдийн засагт

өгөх төлбөр

Бүтээгдэхүүний

нийлүүлэлт

Тээвэр,

худалдааны

нэмэгдэл

Үйлдвэрлэлийн

үйл ажиллагааны

зардал

Хүчин зүйлийн

зардал

Өрхийн урсгал

зардал

ААНБ-ын урсгал

зардал

Засгийн газрын

урсгал зардалХөрөнгө оруулалт

Гадаад эдийн

засгаас авах орлого

(2)

(4)

Дотоод эдийн засаг

(2) (4)

НИЙТ ДҮН

ДАНС

Үйлдвэрлэлийн хүчин зүйлс (f)

Эдийн засгийн

сектор /оролцогч

тал

Хадгаламж/хөрөнгө оруулалт

(s-i)

Гадаад эдийн засаг (row)

Бараа, үйлчилгээ (с)

Үйлдвэрлэл

Page 11: Нийтлэг - metadata.1212.mn

Нийгмийн тооцооны матрицыг байгуулахдаа үндэсний тооцооны гол нэгтгэлүүд болох нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцэл, үндэсний тооцооны дансны мэдээллийг ашигладаг. Дүн шижилгээ хийх асуудал, юуг судлах гэж байгаагаас хамаарч мэдээллийн ямар эх үүсвэр ашиглах нь судлаачдад нээлттэй байна.

Дөрөв. Макро /суурь/ нийгмийн тооцооны матриц байгуулах

Макро буюу суурь НТМ нь эдийн засгийн нэгдсэн уялдаа холбоог харуулдаг боловч секторийн дансыг дэлгэрэнгүй авч үздэггүй. НТМ-ын бичилт бүр нь дэд матрицын нийт нийлбэр дүн байдаг.

Бүтээгдэхүүн ба үйл ажиллагааны T(c,a) дэд матриц: нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэглэсэн завсрын орцыг бүртгэнэ. Мэдээллийн эх үүсвэр нь НАХ-ийн завсрын хэрэглээний дэд матрицын үр дүн байх бөгөөд судалгаа шинжилгээний зорилгоос хамаарч задаргаа нь янз бүр байж болно. ҮСХ-ноос нөөц ашиглалтын хүснэгтийг 174х130, 68х48, 48х32, 20х20 хэмжээстэй нэгтгэх гаргаж байна.

Бүтээгдэхүүн ба өрхийн хэрэглээний T(c,a) дэд матриц: нь өрхийн эцсийн хэрэглээнд зарцуулсан бараа, үйлчилгээг харуулна.Түүнчлэн энэ матриц нь хэрэглээний төлөв байдал болон зардлын хуваарилалтыг харуулдаг. Эндээс төрөөс явуулж буй бодлого өрхийн аж байдал болон хэрэглээнд хэрхэн нөлөө үзүүлж байгааг харах боломжтой. Мэдээллийн эх үүсвэр нь НАХ-ийн өрхийн хэрэглээний матриц бөгөөд шинжилгээний зорилгоос хамаарч өрхийн орлого, зарлагыг хэрэглээний тэнцүү бүлгээр ангилж матрицыг өргөжүүлж болно. Энэ тохиолдолд ӨНЭЗС-ны холбогдох үзүүлэлт (бүтэц)-ийг ашиглана. Өрхийн судалгааны микро дата нь нийгэм-эдийн засгийн олон шалгуур үзүүлэлтээр өрхийг ангилах боломжийг олгодог.

Бүтээгдэхүүн ба засгийн газрын хэрэглээний T(c,g) дэд матриц: нь засгийн газрын хэрэглээ, тухайлбал боловсрол, эрүүл мэнд болон төрийн үйлчилгээний бусад салбаруудын худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг харуулна. НАХ-ын засгийн газрын хэрэглээний матриц нь мэдээллийн эх үүсвэр болно. Түүнчлэн улсын төсвийн зарлагын мэдээллийг ашиглана.

Бүтээгдэхүүн ба хадгаламж-хөрөнгө оруулалтын T(c,s-i) дэд матриц: нь хөрөнгө бий болгоход шаардлагатай бараа, үйлчилгээний эрэлтийг харуулдаг. Энэ матриц нь хадгаламж, хөрөнгө оруулалт, нөөцийн өөрчлөлт гэсэн хэсгүүдэд хуваагдаж болно. Энэ матрицийн хувьд мэдээллийн эх үүсвэр нь НАХ-ийн ашиглалтын хүснэгт байна. Зарим тохиолдолд хөрөнгө оруулалт, хөрөнгийн хуримтлалын мэдээллийг ашиглана.

Бүтээгдэхүүн ба гадаад эдийн засгийн T(c,row) дэд матриц: нь дотоодын бараа, үйлчилгээний экспорт, түүний орлогыг харуулна. Мөн дотоод үйлдвэрлэлийн гадаад борлуулалт, реэкспорт, харьяат бусын эцсийн хэрэглээнд худалдан авсан бараа, үйлчилгээг харуулна. НАХ болон үндэсний тооцооны гадаад секторын дансны мэдээллийг ашиглана.

Page 12: Нийтлэг - metadata.1212.mn

9

Бүтээгдэхүүн ба тээвэр худалдааны нэмэгдлийн T(c,m) дэд матриц: Үйл ажиллагаа буюу үйлдвэрлэлийн данс нь үндсэн үнээр эсвэл худалдан авагчийн үнээр үнэлэгддэг. Гэвч эцсийн хэрэглээний бараа, үйлчилгээ нь үргэлж худалдан авагчийн үнээр үнэлэгддэг. Нийгмийн тооцооны матрицид үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнийг тус тусад нь авч үзэж байгаа тохиолдолд тээвэр худалдааны матрицыг тусад нь харуулах шаардлага гарна. Энэ тохиолдолд энэ дэд матрицын мөрөнд бүтээгдэхүүн бүрт төлсөн тээвэр, худалдааны нэмэгдэл T(м,с)-ийг бүртгэнэ. Харин баганад тээвэр, худалдааны салбараас бусад салбарын хувьд хоосон байна. Эдгээр дэд матрицуудын мэдээллийн эх үүсвэр нь нөөцийн хүснэгт байна.

Үйл ажиллагаа ба бүтээгдэхүүний T(а,с) дэд матриц: нь дотоодод үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээг эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар харуулна. Өөрөөр хэлбэл ямар бараа, үйлчилгээг аль салбарт үйлдвэрлэснийг баганад харуулна. Мэдээллийн эх үүсвэр нь хөрвүүлсэн үйлдвэрлэлийн матриц байна.

Засгийн газар ба бүтээгдэхүүний T(g,с) дэд матриц: нь бүтээгдэхүүний цэвэр татварыг харуулна. Засгийн газар нь татвар цуглуулагчийн үүрэг гүйцэтгэх бөгөөд бүтээгдэхүүний татварын төрлөөр гаргах боломжтой. Нөөц ашиглалтын хүснэгтийн мэдээллийг ашиглан бараа, үйлчилгээгээр задлах боломжтой.

Гадаад эдийн засаг ба бүтээгдэхүүний T(g,с) дэд матриц: нь бүтээгдэхүүний импортыг харуулна. Энд мөн харьяатын гадаадад хийсэн бараа, үйлчилгээний худалдан авалтыг бүртгэнэ. Мэдээллийн үндсэн эх үүсвэр нь импортын матриц байна.

Үйлдвэрлэлийн хүчин зүйл ба үйл ажиллагааны T(f,a) дэд матриц: нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашигласан хүчин зүйлийн төлбөрийг харуулна. Мөрөөр хөдөлмөр, капитал болон бусад байгалийн нөөц гэсэн хүчин зүйлүүдийг харуулна. Ашиглалтын хүснэгтийн нэмэгдэл өртгийн хэсгийг ашиглана. Энд хөдөлмөрийн хүчин зүйлийг задлахад дараах хоёр гол мэдээллийн эх үүсвэрийг ашиглана. Үүнд ажиллах хүчний судалгаа, өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа орно. Ажиллах хүчний судалгаанаас ажилчдын тоог үйл ажиллагааны чиглэлээр, өрхийн судалгаанаас цалин хөдөлмөрийн орлогын мэдээний задаргааг авч ашиглана.

Засгийн газар ба үйл ажиллагааны T(g,а) дэд матриц: нь үйлдвэрлэлийн бусад татварын энд харуулна. Мэдээллийн эх үүсвэр нь ашиглалтын хүснэгт байна. Энд үйлдвэрлэлийн татварыг үйл ажиллагаа тус бүрээр харуулах боломжтой.

Үйлдвэрлэлийн хүчин зүйл болон гадаад эдийн засаг T(f,row),T(row,f)-ийн дэд матрицууд: T(f,row) нь үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдийн гадаад эдийн засгаас хүлээн авсан орлогыг харуулах бол T(row,f) нь гадаад эдийн засгийн үйлдвэрлэлийн хүчин зүйлд дотоод эдийн засгаас төлсөн төлбөрийг бүртгэнэ. Энд ихэвчлэн цалин түүнтэй адилтгах орлого болон өмчийн орлогыг бүртгэнэ. Мэдээллийн эх үүсвэр нь гадаад эдийн засгийн дансны мэдээлэл байна.

Өрх, ААНБ, Засгийн газар ба үйлдвэрлэлийн хүчин зүйлийн дэд матрицууд: T(h,f), T(e,f), T(g,f) нь анхдагч орлогын хуваарилалтыг харуулдаг.

Page 13: Нийтлэг - metadata.1212.mn

10

Өрх ба үйлдвэрлэлийн хүчин зүйлийн T(h,f) дэд матриц: нь өрхийн хүлээн авсан орлогыг харуулна. Үүнд: цалин түүнтэй адилтгах орлого, холимог орлого, өмчийн орлогыг хамруулна.

ААНБ ба үйлдвэрлэлийн хүчин зүйлийн T(e,f) дэд матриц: нь компани, бизнесийн байгууллагын эзэмшилд байгаа хөрөнгийн орлого болон үйл ажиллагааны ашгийг харуулна. Ашиглалтын хүснэгтийн мэдээлэл болон анхдагч орлогын дансны санхүүгийн болон санхүүгийн бус секторын мэдээллийг ашиглана.

Засгийн газар ба үйлдвэрлэлийн хүчин зүйлийн T(g,f) дэд матриц: нь засгийн газрын эзэмшиж байгаа хөрөнгийн орлого, засгийн газрын үйл ажиллагааны ашгийг харуулна. Ашиглалтын хүснэгт, анхдагч орлогын дансны төрийн байгууллагын секторын мэдээллийг ашиглана.

Өрх болон ААНБ-ын T(h,e) дэд матриц: нь бизнесийн байгууллагаас өрхөд хуваарилсан ашгийг харуулна. Энд ногдол ашиг болон аж ахуйн нэгж байгууллагаас өрхөд шилжүүлсэн бусад шилжүүлэг орно. Мэдээллийн эх үүсвэр нь анхдагч орлогын дансны өмчийн орлого болон орлогын дахин хуваарилалтын дансны мэдээлэл байна. Өрхийн бүлгээр задлахдаа ӨНЭЗС-ны шилжүүлгийн орлогын мэдээллийг ашиглана.

Өрх болон засгийн газрын T(h,g) дэд матриц: нь Засгийн газраас өрхөд шилжүүлсэн шилжүүлгийг харуулна. Орлогын дахин хуваарилалтын данс болон улсын төсвийн мэдээллийг ашиглана. Өрхийн бүлгээр задлахдаа ӨНЭЗС-ны шилжүүлэгийн орлогын мэдээллийг ашиглана.

Өрх ба гадаад эдийн засгийн T(h,row) дэд матриц: нь бусад улс орноос өрхөд шилжүүлсэн орлого, харьяат иргэдийн гуйвуулгын орлогыг харуулна. Орлогын дахин хуваарилалтын дансны мэдээллийг ашиглана, Өрхийн бүлгээр задлахдаа ӨНЭЗС-ны шилжүүлгийн орлогын мэдээллийг ашиглана.

Гадаад эдийн засаг ба өрхийн T(row,h) дэд матриц: нь өрхөөс гадаад эдийн засаг руу шилжүүлсэн зардлыг харуулна. Орлогын дахин хуваарилалтын дансны мэдээллийг ашиглана. Өрхийн бүлгээр задлахдаа ӨНЭЗС-ны шилжүүлгийн зардлын мэдээллийг ашиглана.

Засгийн газар ба өрхийн T(g,h) дэд матриц: нь хувь хүний орлогын татвар болон нийтийн дэд бүтэц ашигласны хураамж зэрэг өрхөөс засгийн газарт шилжүүлсэн зардлыг харуулна. Мэдээллийн эх үүсвэр нь орлогын дахин хуваарилалтын дансны мэдээлэл байна. Өрхийн бүлгээр задлахдаа ӨНЭЗС-ны шилжүүлгийн зардлын мэдээллийг ашиглана.

Хадгаламж/Хөрөнгө оруулалт ба өрхийн T(s-i,h) дэд матриц: нь өрхийн хадгаламжийг харуулна. Өөрөөр хэлбэл өрхийн орлогоос зардлыг хассан дүн юм. Зардал нь орлогоос давсан тохиолдолд сөрөг утгатай байж болно. Орлого ашиглалтын дансны мэдээллийг ашиглана. Өрхийн бүлгээр задлахад хүндрэлтэй байдаг бөгөөд зарим тохиолдолд үлдэгдлээр тооцно.

Өрх ба өрхийн T(h,h) дэд матриц: нь өрхийг бүлэг болгож задлаагүй тохиолдолд хоосон байна. Харин өрхийг дотор нь бүлгээр задалсан тохиолдолд өрхийн бүлэг хоорондын шилжүүлэг нь өрхийн хөрөнгө, өмчийн орлого, бусад нийгэм-эдийн

Page 14: Нийтлэг - metadata.1212.mn

11

засгийн үзүүлэлтийн шинжилгээ хийхэд маш чухал мэдээлэл болно. Шууд ашиглах мэдээлэл ховор тул ӨНЭЗС-ны холбогдох мэдээллийг ашиглан тооцно.

ААНБ ба засгийн газрын T(e,g) дэд матриц: нь Засгийн газраас ААНБ-д шилжүүлсэн урсгал шилжүүлгийг харуулна. Үүнд санхүүгийн секторт төлсөн хүү, тусламж, үйлдвэрлэлийн татаас зэрэг орно. Орлогын дахин хуваарилалтын дансны мэдээллийг ашиглана.

ААНБ ба гадаад эдийн засаг T(e,row), гадаад эдийн засаг ба ААНБ T(row,e) дэд матриц: нь дотоодын бизнесийн байгууллагаас гадаад эдийн засгийн хүлээн авсан өмчийн орлого, бусад шилжүүлгийг харуулна. Анхдагч орлогын хуваарилалтын данс болон орлогын дахин хуваарилалтын дансны мэдээллийг ашиглана. T(row,e) дэд матрицын хувьд эсрэгээрээ дотоодын бизнесийн байгууллагын гадаадын харьяатад төлсөн өмчийн орлого, бусад шилжүүлгийг бүртгэнэ.

Засгийн газар ба ААНБ-ын T(g,e) дэд матриц: нь ААНБ-ын орлогын албан татварыг харуулна. Улсын төсвийн мэдээ болон орлогын дахин хуваарилалтын дансны мэдээллийг ашиглана.

Хадгаламж/Хөрөнгө оруулалт ба ААНБ-ын T(s-i,e) дэд матриц: нь ААНБ-ын хадгаламжийг харуулна. Энэ нь бизнесийн байгууллагын орлого, зарлагын зөрүү юм. Хэрэв зарлага нь орлогоосоо их бол хадгаламж нь сөрөг тэмдэгтэй байж болно. Орлого ашиглалтын дансны мэдээллийг ашиглана.

Засгийн газар ба гадаад эдийн засаг T(g,row) , гадаад эдийн засаг ба засгийн газрын T(row,g) дэд матриц: Эдгээр дэд матрицууд нь засгийн газар болон гадаад эдийн засаг хоорондын гүйлгээг харуулна. Нэг талаар T(g,row) дэд матриц нь засгийн газрын гадаад эдийн засгаас хүлээн авсан шилжүүлгийг, нөгөө талаас T(row,g) дэд матриц нь засгийн газраас гадаад эдийн засагт төлсөн шилжүүлгийг харуулна. Үүнд: гадаадын тусламж, олон улсын байгууллагын гишүүнчлэлийн хураамж, өмчийн орлого зэрэг орно.

Хадгаламж/Хөрөнгө оруулалт ба гадаад эдийн засгийн T(g,row) дэд матриц: Хөрөнгийн дансны ашиг алдагдлыг харуулна. Өөрөөр хэлбэл нийт эдийн засгийн цэвэр зээллэг/зээлжүүлэлтийг харуулна. Төлбөрийн тэнцлийн мэдээлэл болон гадаад эдийн засгийн дансны мэдээллийг ашиглана.

Тав. Нийгмийн тооцооны матриц байгуулахад ашиглагдах ангилал

Нийгмийн тооцооны матриц байгуулахад дараах ангиллуудыг ашиглана. Үүнд:

Эдийн засгийн үйл ажиллагаанд эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилал ISIC 4.0

Бараа үйлчилгээний нэгдсэн ангилал CPC 2.1

Үндэсний тооцооны ангилал,

Хөрөнгийн ангилал

Хувийн хэрэглээний зориулалттай бараа үйлчилгээний ангилал

Ажиллах хүчний судалгаанд ашигладаг холбогдох ангилал

ӨНЭЗС-нд ашигладаг холбогдох ангилал

Page 15: Нийтлэг - metadata.1212.mn

12

Зургаа. Нийгмийн тооцооны матрицыг байгуулах үе шат ба мэдээллийн эх үүсвэр

Нийгмийн тооцооны матриц байгуулахдаа дараах үндсэн дарааллаар байгуулна.

Нийгмийн тооцооны матрицын бүтцийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл хэдэн бараа, үйлчилгээ, хэдэн сектортой, хэдэн хүчин зүйлтэй байх вэ гэдгээ тодорхойлно.

Шаардлагатай тоон мэдээллээ тодорхойлж цуглуулна.

Макро НТМ-ыг байгуулна.

Микро НТМ-д шаардлагатай дэлгэрэнгүй тоон мэдээллийг цуглуулна.

Макро НТМ-д нийцүүлэн микро НТМ-ыг байгуулна.

НТМ-ийг баланслуулна. Нийгмийн тооцооны матриц байгуулахад дараах мэдээллийн эх үүсвэрүүдийг ашиглана.

Нөөц ашиглалтын хүснэгт

Үндэсний тооцооны секторын дансууд

Улсын нэгдсэн төсвийн мэдээ

Төлбөрийн тэнцэл ба гадаадын хөрөнгө оруулалтын мэдээ

Гадаад худалдааны мэдээ

Өрхийн орлого, зарлага, хэрэглээний мэдээ

Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа

Ажиллах хүчний судалгаа Долоо. Нийгмийн тооцооны матрицыг өргөтгөх

Макро НТМ-ын дэд дансуудыг өргөтгөн хэрэглээ, ядуурал, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчины талаарх эдийн засгийн шинжилгээ судалгаанд ашиглаж болдог. НТМ-ыг өрх, ажил эрхлэлт, засгийн газрын дансны үзүүлэлтүүдээр өргөтгөн шинжилгээ судалгаанд ашиглаж буй туршлага нэлээд байна. Үүний тулд үндэсний тооцоонд ашигладаг ангиллаас илүү дэлгэрэнгүй ангиллыг ашиглах шаардлагатай болдог. Жишээлбэл өрхийг дотор нь газарзүйн байршил(хот, хөдөө), орлогын түвшин, ам бүлийн тоо, өрхийн хэрэглээ (хүнсний болон хүнсний бус) гэх зэргээр ангилахаас гадна өрхийн матрицыг өргөтгөхдөө өмчийн орлого ба шилжүүлгийн урсгалыг хэнээс хэнд гэдгийг нарийвчлан харуулж болно. Түүнчлэн ажиллах хүчийг хүйс, боловсролын түвшин, хөдөлмөр эрхлэлтийн байдал, эрхэлж буй ажил мэргэжил зэрэг дэлгэрэнгүй ангиллаар задалж харуулдаг. Манай улсын хувьд ҮТД болон НАХ-ийг жил бүр байгуулж байгаа нь НТМ-ийг өрх болон ажиллах хүчний мэдээллээр өргөтгөхөд илүү дөхөм болж байна.

Page 16: Нийтлэг - metadata.1212.mn

13

7.1 Өрхийн бүрэлдэхүүн хэсгээр задлах Үндэсний тооцооны дансны өрхийн секторын мэдээллийг өргөтгөхдөө шинжилгээний зорилгоос хамаарч өрхийг хэд хэдэн дэд матрициар өргөтгөж болдог. Тухайлбал эдийн засаг дахь орлого хуваарилалтад өрхийн байршил хэрхэн нөлөөлж буйг судлахын тулд хот, хөдөөгийн өрхийн бүтэц шаардлагатай болно. Түүнчлэн засгийн газраас халамжийн бодлогын үр нөлөөг үнэлэхийн тулд өрхийг орлогын эх үүсвэрээр ангилах шаардлага гарч ирдэг. Үүний түлд ӨНЭЗС-ны задгай мэдээллийг ашиглана. ӨНЭЗС нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, ХҮИ-ийн сагс жинг шинэчлэх, ДНБ-ий эцийн ашиглалтын аргын тооцоонд ашиглах өрхийн эцсийн хэрэглээний мэдээллийг гаргах зорилгоор улс бүсийн түвшинд төлөөлөхүйц түүвэр судалгаа юм. Олон оронд энэ судалгааны үр дүнг үндэсний тооцооны үр дүнтэй холбох замаар НТМ-ийг өргөтгөж байна. Орлогыг өрхийн бүлгүүдэд хуваарилахын тулд өрхийн орлого, зарлагын судалгааг ашиглаж байна. Өрхийн сектортой холбоотой хүндрэлтэй асуудал бол ҮТС-ийн орлогын урсгал нь цалинтай ажилчид, өмчийн орлого хүлээн авагч эсвэл шилжүүлэг хүлээн авагч гэдгээр нь хувь хүмүүст хамаардаг. Хувь хүнийг өрхөд холбох нь төвөгтэй хэдий ч шилжүүлэг нь хэр их эсвэл бага гэдгээс хамаарна. Засгийн газрын бодлого өрх болон тэдний хэрэглээнд хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаар хийх дүн шинжилгээ нь энэ холболтыг хэрхэн хийснээс хамаардаг. Судалгаа, шинжилгээний зорилгоос хамаарч өрхийн орлого, зарлагын мэдээллийг янз бүрээр ангилж болно. Одоогийн байдлаар өрхийн тэнцүү тооны бүлгээр орлого, зарлагын мэдээллийг ангилах нь түүврийн төлөөллийн хувьд хамгийн боломжтой хувилбар болж байна. 7.2 Хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтээр өргөтгөх НТМ-ын үр дүнг ажил эрхлэлт ба ажилгүйдлийн түвшин, түүний бүтцийг харуулдаг хөдөлмөрийн дансны үзүүлэлтээр өргөтгөж болдог. Макро НТМ нь цалин хөлсний орлогыг хөдөлмөрийн хүчин зүйлийн орлого гэсэн нэгдсэн үзүүлэлтээр харуулдаг. Үүнийг эдийн засгийн салбар, ажилчидын нас, хүйс, боловсролын түвшин, эрхэлж буй ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлийн байдал зэргээр өргөтгөж болно. Үүний тулд ажиллах хүчний судалгааны задгай мэдээллийг ашиглана. Манай улсын хувьд НАХ, ҮТ-ны данс, ажиллах хүчний судалгааны мэдээллийг ашиглан НТМ-ыг ажиллах хүчний холбогдох үзүүлэлтээр өргөтгөх боломжтой юм.

Page 17: Нийтлэг - metadata.1212.mn

14

Хөдөлмөрийн орлогын ялгаатай байдлыг судлахын тулд ажилчидын нийгмийн үзүүлэлт -нас хүйс, боловсролын түвшин, эзэмшсэн мэргэжил зэргийг эдийн засгийн салбараар харуулан судлах нь ач холбогдолтой байдаг. ҮСХороо нь 2006 оноос эхлэн АХС-г явуулж үр дүнг улирал жилээр нэгтгэн гаргаж байна. Уг судалгаагаар ажилчдийн байршил, нас, хүйс, боловсролын түвшин, ажил мэргэжлийн ангилал, хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг судалж байна. Ямар үзүүлэлтээр өргөтгөх вэ гэдэг нь тухайн судалгааны зорилгоос ихээхэн хамаарна. Иймээс энэ төрлийн судалгаа хийж буй судлаачид НТМ-ыг судалгааны зорилгодоо нийцүүлэн АХС-ны холбогдох задгай мэдээллийг ашиглан өргөжүүлэх боломжтой.

Page 18: Нийтлэг - metadata.1212.mn

Хавсралт 1

НИЙГМИЙН ТООЦООНЫ МАТРИЦ, хураангуй 2015 он, сая. төгрөг

ХөдөлмөрХолимог

орлого

Үндсэн

хөрөнгийн

хэрэглээ/

Ашиг Өрх ӨҮАББ ААНБЗасгийн

газар

Үйлдвэрлэл

ийн татвар

Бүтээгдэхүүн

ий татвар

Орлого/

хөрөнгийн

татвар

Хадгаламж Хувийн ХО ЗГ-ын ХО

Эргэлтийн

хөрөнгийн

өөрчлөлт

(1) (2) (3) (5) (6) (7) (8) (9)

Бараа бүтээгдэхүүн (C) (1) 19 890.2 13 568.1 103.1 3 132.1 4 512.1 213.9 1 388.7 10 567.1 53 375.3

Тээвэр, худалдааны нэмэгдэл

(M)(2)

Үйл ажиллагаа (A) (3) 41 154.9 41 154.9

Хөдөлмөр (4) 6 248.5 105.8 6 354.3

Холимог орлого 6 649.3 6 649.3

Үндсэн хөрөнгийн хэрэглээ 1 950.0 1 950.0

Ашиг 6 323.5 6 323.5

Өрх (H) (5) 6 165.0 6 649.3 0.2 307.7 1 921.4 153.5 15 197.1

ӨҮАББ 4.0 94.2 71.9 170.1

ААНБ(E) (6) 1 553.1 6 323.5 7 876.7

Засгийн газар 392.9 0.0 1 018.2 921.9 93.3 1 885.7 1 192.9 120.4 5 625.3

Үйлдвэрлэлийн татвар 93.3 93.3

Бүтээгдэхүүний татвар 1 885.7 1 885.7

Орлого/ хөрөнгийн татвар 504.4 688.5 1 192.9

(8) 106.5 65.1 4 561.4 61.0 1 320.6 6 114.6

4 512.1 4 512.1

213.9 213.9

1 388.7 1 388.7

0.0

(9) 10 334.7 189.3 0.0 1.7 1 302.9 510.8 12 339.4

53 375.3 0.0 41 154.9 6 354.3 6 649.3 1 950.0 6 323.5 15 197.1 170.1 7 876.7 5 625.3 93.3 1 885.7 1 192.9 6 114.6 4 512.1 213.9 1 388.7 0.0 12 339.4

ДАНС

Дотоод эдийн засаг

ЗГ-ын Хөрөнгө оруулалт

Эргэлтийн хөрөнгийн өөрчлөлт

НИЙТ ДҮН

(7)

Хувийн хөрөнгө оруулалт

Татвар

Институц (Урсгал

дансд)

Гадаад

эдийн засаг

Бараа

бүтээгдэхүүн

Тээвэр,

худалдааны

нэмэгдэл

Үйл

ажиллагаа

Үйлдвэрлэлийн хүчин зүйл (4)

(4)

НИЙТ ДҮН

Үйлдвэрлэл

Хадгаламж

Гадаад эдийн засаг (Row)

Үйлдвэрлэлийн

хүчин зүйлс (F)

ТатварЭдийн засгийн сектор Хадгаламж/хөрөнгө оруулалт

Дотоод

эдийн засаг

Page 19: Нийтлэг - metadata.1212.mn