29
“ХӨРШИЙН ХЯНАЛТ” ХӨТӨЛБӨР

Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

  • Upload
    -

  • View
    761

  • Download
    3

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

“ХӨРШИЙН ХЯНАЛТ” ХӨТӨЛБӨР

Page 2: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

Хөршийн хяналт гэдэг нь:Өөрсдийн амьдарч буй нутаг дэвсгэрийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор иргэд, оршин суугчид сайн дурын үндсэн дээр нэгдэж, хууль сахиулах байгууллага болон захиргааны байгууллагуудтай хамтран ажилладаг тодорхой нэг /ижил/ нутаг дэвсгэрт оршин суудаг хүмүүсийн /иргэдийн/ нэгдэл юм.  

ХӨРШИЙН ХЯНАЛТ ХОЛБОО

Page 3: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

Өөрөөр хэлбэл Хөршийн хяналт холбоо нь нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах иргэдийн сайн дурын нэгдэл, анхдагч нэгж юм. Хөршийн хяналт нь иргэд, оршин суугчид болон тодорхой нэгдлүүдийг яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд

 

бэлэн байлгахаас гадна, гэмт хэрэгтэй тэмцэх, байгалийн гамшигт үзэгдлүүдэд бэлэн байлгах боломжийг бий болгож өгдөг. 

Иргэдийн сайн дурын

нэгдэл...

Page 4: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

•Статистик мэдээнээс харахад гэр, орон сууцанд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн 50-60 хувийг иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 30-40 хувийг хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг голлон эзэлж байна.

•Гэр, орон сууцанд үйлдэгдэж буй гэмт хэрэг, захиргааны зөрчлийг бууруулахад цагдаагийн байгууллага дангаар тэмцэх бус засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, оршин суугчдын хамтын хүч оролцоо нэн чухал гэдэг нь гадаадын улс орнуудад хэрэгжиж байгаа “Хөршийн хяналт”-ын нэгдлүүдийн практик туршлагаас илхэн харагдаж байна.

•Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх бодит мэдээ, мэдээллийг цаг алдалгүй тухай бүрт түргэн шуурхай мэдээлэх, зөрчил, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөх бус иргэн бүр хууль ёсны шаардлага тавьдаг байх, та бидний таньж, мэддэг хүмүүс, найз нөхөд, хамаатан садан, ойр дотны хэн нэгэн тань гэр бүлийн болон бусад хэлбэрийн хүчирхийлэл дарамтад өртөж буй талаар хууль хяналтын байгууллагад мэдээлдэг байх, иргэнийхээ үүргийг биелүүлэх нь бидний урьдчилан сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний тод илрэл, үр дүн болох юм.

“ХӨРШИЙН ХЯНАЛТ” ХОЛБООГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСЛЭЛ ШААРДЛАГА

Page 5: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

9 дүгээр зүйл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаархи аж аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг үүрэг

9.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:9.1.1. байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах;9.1.2. ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах.9.2. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар шүүхийн энгийн магадлал, прокурорын болон бусад эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, аж ахуйн нэгж түүний дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгч байх үүрэгтэй.

Page 6: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

10 дугаар зүйл. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаархи иргэдийн эрх, үүрэг

10.1. Иргэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар дараахь үүрэг хүлээнэ:10.1.1. бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, нийгмийн хэв журмыг гажуудуулахгүй байх;10.1.2. оршин суугаа нутаг дэвсгэртээ нийгмийн хэв журам сахиулах талаар нутгийн захиргааны байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах байгууллагаас хэрэгжүүлж байгаа зохион байгуулалттай арга хэмжээнд оролцох;10.1.3. гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх.10.2. Иргэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар дор дурдсан эрх эдэлнэ:10.2.1. нийгмийн хэв журам сахихыг бусдаас шаардах;10.2.2. гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих;10.2.3. архидан согтуурч, нийгмийн хэв журмын зөрчил гаргаж байгаа этгээдийг эрүүлжүүлэх байргүй газар амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр эрүүлжүүлэх, үйлдлийг нь таслан зогсоох арга хэмжээ авах;10.2.4. гэмт халдлагаас эд хөрөнгө, өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах.

Page 7: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

Хөтөлбөрийн зорилт: Зорилт 1. “Хөршийн хяналтын холбоо”-ны ажиллах эрх зүйн

үндэслэлийг боловсронгуй болгож, бүтэц, зохион байгуулалтыг бий болгох

Зорилт 2. Гэмт хэрэг, зөрчилгүй аюулгүй хамгаалагдсан орчинг бий болгох чиглэлээр оршин суугч, хороо, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны чадавхийг бэхжүүлэх.

Зорилт 3. Хөршийн хяналтын холбооны гишүүдээс өгсөн мэдээлэл, гомдол, хүсэлтийн мөрөөр шуурхай арга хэмжээ авах, нууцлалыг хангах тогтолцоог бий болгоно

Зорилт 4. Хөршийн хяналтын үйл ажиллагаанд техникийн дэвшилтэд технологийг нэвтрүүлнэ.

Page 8: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчим  

Иргэдтэй харилцах харилцаа, итгэлцлийг дээшлүүлэх замаар

гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

ажилд иргэний оролцоог шинэ

шатанд гаргаж, олон нийтийн дэмжлэгийг

хүлээн хамтран ажиллана.

Page 9: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

· ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРНА.

· АЮУЛГҮЙ АМЬДРАХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ.

· ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖНӨ.

·ӨӨРСДИЙН АМЬДАРЧ БУЙ ОРЧИН, ХӨРШ АЙЛУУДЫН ТАЛААР ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛНО.  

 ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫГ МЭДЭЭ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ. 

· АЙЛ ХӨРШИЙН ХҮЧИРХЭГ НЭГДЛИЙГ БИЙ БОЛГОЖ ТЭДЭНД ӨӨРСДӨӨРӨӨ БАХАРХАХ СЭТГЭЛ ТӨРҮҮЛНЭ.

 

· ХҮН БҮРИЙН НИЙГМИЙН

ХАРИУЦЛАГА НЭМЭГДЭНЭ.

ХӨРШИЙН ХЯНАЛТЫНДАВУУ ТАЛ

Page 10: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

Нийслэл хотод амжилттай, үр дүнтэй зохион байгуулж

буй арга, туршлагаас

Page 11: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

“БАЯНМОНГОЛ” ХОРООЛОЛ ДАХЬ ХӨРШИЙН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА...

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс, “Бумбат зүрх” харуул хамгаалалтын алба, “Баянмонгол” хорооллын СӨХ-тэй “Хамтран ажиллах гурвалсан гэрээ” байгуулж, хотхоныг бүрэн камержуулж хяналт тавьж ажилласнаар зохих үр дүнгээ өгч байна.

Page 12: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

ХУУЧИН КАМЕР ШИНЭ КАМЕР

Page 13: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг

Ахуйн хүрээнд Гудамж талбайд

12

8

43

21

Баянмонгол хороололд үйлдэгдсэн гэмт хэрэг

Гэрээ байгуулахаас өмнөГэрээ байгуулсны дараа

Page 14: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

2014 оны 9 сард

2014 оны 10 сард

2014 оны 11 сард

2014 оны 12 сард

2015 оны 1 сард

2015 оны 2 сард

3439

3026

22 21

Баянмонгол хорооллын нийтийн эзэмшлийн гудамж талбай, ирсэн

дуудлага, мэдээлэл

Page 15: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн харъяа нутаг дэвсгэр. 28 дугаар хорооны 2 дугаар хэсэг 15, 16 дугаар гудамжны оршин суугч иргэд сайн дурын үндсэн дээр нэгдсэн

“Хужирбулан-Мандах”, “Дэлгэрэх бүлэг”, “Өгөөмөр бүлэг” байгуулсан. Хөршийн холбоодын үйл ажиллагаа...

Page 16: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

Баянзүрх дүүргийн “Хөгжлийн төв”-ийн санхүүжилтээр 2014 оны 09 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарын хооронд “Камержуулсан гэрэлт гудамж” төсөл хэрэгжүүлж, 2 гудамжинд нийт 5 камер, 12 гэрэлтүүлэг тавьж, камерыг бүлгийн ахлагч нар гэртээ хянаж, Цагдаагийн хэлтэстэйгээ хамтран ажиллаж байна.

2014 оны 1-р улиралд: Орон байрны хулгай 2 Танхайрах 2 Булаалтын 1 гэмт хэрэг бүртгэгдэж байсан байна.

2015 оны 1 дүгээр улиралд төсөл хэрэгжсэн Хужирбулангийн 15, 16 гудамжуудад орон байрны хулгай болон дээрэм, булаалтын гэмт хэрэг бүртгэгдээгүй, дээрх ажил үр дүнгээ өгсөн гэж дүгнэж байна.

Page 17: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 5-р хорооноос “Аюулгүй орц” төслийг дүүргийн иргэдийн хурлын 2013.11.26-ны өдрийн 156 тоот тогтоолоор 15 сая төгрөгийн санхүүжилттэй батлуулсан.

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 5-р хороо “Аюулгүй орц төсөл”

Page 18: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

Тус хорооны 23 байрны 53 орцонд 2014.01.03-наас эхлэн хяналтын камерыг байрлуулан хяналтанд авч, Нью фалкон ХХК-ны гэрээт харуул хамгаалалтын албатай хамтран ажилласан нь зохих үр дүнгээ өгч гэмт хэргийн гаралт 66,6 хувиар буурсан бөгөөд үйлдэгдсэн гэмт хэрэг бүрэн илэрсэн.

Page 19: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

Сайнуу. Манайхан амралтаараа хөдөө аялалаар явлаа шүү. Миний утасны дугаарыг мэдэж байгаа биз дэ хө.

Сайн байна уу?Хөрш минь...

Тиймээ би мэднэ. Санаа зоволтгүй ээ . Сайхан амраад ирээрэй. Хөршийн хяналт холбоо ажиллаж байгаа шүү дээ.

Page 20: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА...Англи болон Уэльс

Хөрш, Айл Өрхийн

Хяналтын Сүлжээ /ХАӨХС/ • Гэмт хэргийг илрүүлэх, түүнээс

урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоог хангах, сайн дурын нэгдлүүдийн үйл ажиллагаанд тулгуурласан аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг дэмжих, дээрх чиглэлээр иргэдийн ухамсрыг дээшлүүлэх• Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага болон бусад хамтран ажиллагч байгууллагуудад туслалцаа үзүүлэн, олон нийтийн оролцоог хангах.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО НЬ:

Page 21: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

Хөршийн хяналтын систем нь Хойд Америкийн нутаг дэвсгэр дэх хамгийн эртний бөгөөд тэргүүн туршлага нэвтрүүлсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга тактик нь болсон.

Анх 1960-аад оны сүүлчээр гэмт хэргийн гаралт маш ихээр нэмэгдэж байсан учраас иргэд, оршин суугчдад түшиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэх шаардлагатай болж, Үндэсний Шириппийн Холбооноос 1972 онд иргэд, хууль сахиулах байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулах, тэдэнт туслах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр “Хөршийн хяналт” Үндэсний хөтөлбөрийг бий болгож хэрэгжүүлж эхэлсэн байна.

2001 оны 09 дүгээр сарын 11-ны террорист халдлагын хор уршгийн дараагаар аюулгүй байдлыг хангах нэгдлүүдийн үйл ажиллагаа нь урд өмнө байгаагүйгээр эрчимжиж ирсэн бөгөөд Хөршийн хяналт хөтөлбөр нь террорист халдлагаас сэрэмжлэх, байгалийн гамшигт үзэгдлийн бэлэн байдлыг хангах, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх болсон байна.

АНУ

Page 22: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

Цахим хуудсандаа:

Бид хамтдаа өөрсдийн амьдарч буй газраа илүү аюулгүй ая тухтай байлгаж чадна.Бид үүнийг өөрсдийн гэртээ сууж байх хугацаандаа буюу ширээний ард хооллож байхдаа, арын хашаандаа хөршүүдтэйгээ уулзаж байхдаа, унтлагын өрөөнийхөө цонхоор харж байхдаа ч хэрэгжүүлж болно. Бид хамтдаа өөрийн орчин тойронд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж болно гэдгийг мэднэ.Бид бол өөрсдийн хотын хөдөлгөгч хүч болсон хөршүүд болон бизнесийн салбарынхан. Хэрэв бид хамтран ажиллаж чадвал хотынхоо гэмт хэрэг, хүчирхийллийг бууруулж чадна.Алив бүгдээрэ хамтран ажиллаж өөрсдийн хэн нэгний хөрөнгө, амьдралыг аварцгаая.

Америкийн Нэгдсэн Улсын Лос Анжлес хотын Хөршийн

хяналт

АНУ

Page 23: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

Хөршийн холбоо ( 隣組 Tonarigumi?) нь 1940 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр анх зохион байгуулалтанд орж байгуулагдаж байсан. Япон Улсын засгийн газраас үүсгэн байгуулсан үндэсний хөтөлбөр бөгөөд аюулгүй байдлыг хангах хамгийн бага, жижиг анхан шатны нэгж юм. Энэ нэгж нь дотоодын аюулгүй байдлыг хангах, иргэний хамгааллыг хэрэгжүүлэх, гал түймэртэй тэмцэх үүрэгтэй бөгөөд 10-15 айл өрхийг багтаадаг байсан.

Япон

Харин 1947 онд татан буугдсан бөгөөд тухайн систем нь өнөөдрийн хувьд сайн дурын үүсгэл санаачлагын бие даасан холбоо болон chonaikai , jichikai гэсэн нэршилтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Page 24: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

Швед

•Хөршийн харуул хамгаалалтын зорилго нь оршин суугчдад өөрсдийн амьдарч буй орчинг хөгжүүлэхэд цагдаа, хотын захиргаа, гэмт хэргийг бууруулж, аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх чадвартай нөхөрлөлийн бүлгийн бусад оролцогч талуудтай хамтран оролцох боломжийг олгодог.•Хөршийн харуул хамгаалалт нь хүмүүсийн хүссэн амьдрах орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсанаар аюулгүй байдлын эерэг үр дүнд хүргэнэ. •Тухайн орчинд хөршийн харуул хамгаалалтын оролцоог дэмжих, сэргээх томоохон хэмжээний урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулдаг. •Хөршийн харуул хамгаалалт нь хүмүүс гэр орон, тэдгээрийн шууд эргэн тойрны хяналтын түвшинг дээшлүүлэхээр ажилласаны дүнд, мөн үүнээс гадна хүссэн зүйлээ хулгайлах боломжийг бууруулсанаар хулгай, дээрэм болон хорлон сүйтгэхтэй нэн тэргүүнд тэмцэх үр дүнтэй арга болсон гэж дүгнэдэг байна.

Хөршийн холбоог нь Шведийн Гэмт

Хэргээс Урьдчилан Сэргийлэх Үндэсний Зөвлөлөөс удирддаг.

Page 25: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

Олон улсын “Хөршийн холбоо”-дын үйл ажиллагаанаас

Page 26: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ
Page 27: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ
Page 28: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ
Page 29: Хөршийн хяналт холбоо-уулзалт арга хэмжээ

Амьдрах хугацаандаа хүн өөрийнхөө хувь тавиланг

бүтээдэг...