12
1

Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор · харилцааны тухай хоёр талын уулзалт, хэлэлцээг 2015 онд

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор · харилцааны тухай хоёр талын уулзалт, хэлэлцээг 2015 онд

1

Page 2: Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор · харилцааны тухай хоёр талын уулзалт, хэлэлцээг 2015 онд

2

Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор

батлагдсан журмын 7 дугаар хавсралт

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУССАН ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТ

/2015 оны эхний хагас жилийн байдлаар/

№ Зорилт Арга хэмжээ Хэрэгжилт Яам,агент-лагийн үнэлгээ

Тайлбар

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН

Дэд бүлэг-4. Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого

1. 84. Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх

84.1. Агаарын харилцааны асуудлаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинээр байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах замаар олон улсын нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ

2013-2016

2014 онд:

БНТуркУ-тай Агаарын харилцааны асуудлаар 2014.3.20-21-ний өдрүүдэд хэлэлцээ хийж Монголын талаас нислэг гүйцэтгэх боломжийг судлан бүрдүүлэхээр тогтож тэмдэглэл гаргасан.

БНКазУ-тай 2014.4.7-8-ны өдрүүдэд хэлэлцээ хийж, 2014.05.27-ны өдөр нислэгийн цэгийг 2-оор нэмэгдүүлж, хоёр орны хооронд гүйцэтгэх нислэгийн багтаамжийг 7 хоногт 800 суудал байхаар тохирч Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

БНСУ-тай 2014.4.10-11-ний өдрүүдэд хэлэлцээ хийж, Бусан нислэгийн цэгт 2016 оны зуны улирлаас нислэгийг эхлүүлэхээр, Улаанбаатар-Сөүл нислэгийн шугаманд “нэг чиглэл-нэг тээвэрлэгч” зарчмыг 2020 он хүртэл баримтлахаар, хоёр орны хооронд визийг чөлөөлөх нөхцөлд энэ зарчмыг эргэн харахаар, Сөүл-Дели чиглэлд Монголын агаарын тээвэрлэгч, БНСУ-ын агаарын тээвэрлэгчтэй аялалын дугаар хуваан ашиглах зарчмаар нислэг гүйцэтгэх, асуудлыг БНЭУ-ын талаас холбогдох зөвшөөрлийг авсны үндсэн дээр судлан хэрэгжүүлэхээр тус тус тохирч, тохиролцсон асуудлаар Харилцан ойлголцын санамж бичиг байгуулсан.

Герман улстай 2014.05.20-ны өдөр уулзалт, хэлэлцээг хийж, аялалын дугаар хуваан ашиглах зохицуулалтыг тохирсон.

Катар Улстай 2014.06.04-ний өдөр агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг үзэглэсэн. Хэлэлцээрийг Засгийн газрын хурлаар шийдвэрүүлэхээр бэлтгэсэн.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас 2014.11.17-21-

70 Агаарын харилцааны

хэлэлцээрийг үргэлжлүүлэн

хийж албажуулж байна.

Хэлэлцээрийг ажил хэрэг

болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Page 3: Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор · харилцааны тухай хоёр талын уулзалт, хэлэлцээг 2015 онд

3

ний өдрүүдэд зохион байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээний олон улсын 7 дугаар бага хурал /ICAN2014/, “Агаарын тээврийн симпозиум”-ын үеэр Австралиулсын талтай гуравдагч талын оролцоотой аяллын дугаар хамтран ашиглах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг тохирч, санамж бичгийг дипломат шугамаар албажуулахаар харилцан тохирсон. Мөн Чех, Итали, Мальта Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах асуудлаар 2015 оны эхний хагаст уулзалт, хэлэлцээ хийх, Люксембургийн талаас одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэх санал тавьсны дагуу агаарын харилцааны тухай хоёр талын уулзалт, хэлэлцээг 2015 онд хийхээр болсон.

Индонез Улсын Бали хотноо 2014.11.17-21-ний өдрүүдэд зохион байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээний 7 дугаар олон улсын бага хурлын үеэр ОХУ-ын талтай уулзалт хийж, Монголын талаас Екатеринбург хотоор дамжин нислэг гүйцэтгэх хүсэлт тавьсныг шийдвэрлэхээр тогтсон. Австралийн талтай гуравдагч талын оролцоотой аялалын дугаар хуваан ашиглах зохицуулалтыг дипломат шугамаар баталгаажуулахаар тохирсон. Люксембургийн Их Вант Улсын төлөөлөгчид Агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэх, Малта, Камбожийн Вант Улсын төлөөлөгчид Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах хүсэлтээ илэрхийлж, хэлэлцээрийн төслөө Монголын талд гардуулсан.

БНСУ-ын талтай Бусан нислэгийн цэгийг, БНКазУ-тай Астана, Ховд нислэгийн цэгүүдийг тус тус нэмж тохирсон. ХБНГУ-ын талтай гуравдагч талын оролцоотой аялалын дугаар хуваан ашиглах зохицуулалт тохирсноор Берлин, Мюнхен, Франкфурт хотуудаас Европын холбооны улсын агаарын тээвэрлэгчийн аялалын дугаар ашиглан нислэг гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн.

2014 онд олон улсын нислэгийн чиглэл 2-оор /Сингапур, Франкфурт/ нэмэгдэж 13 болсон байна.

2015 онд:

ОХУ-ын Новосибирск хотод 2015 оны 05 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Транспорт Сибирь чуулга уулзалтын үеэр ОХУ-ын нутаг дэвсгэр дэх нисэн очих цэг Барнаулыг Екатеринбург цэгээр сольж, харилцан тохирч Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Түүнчлэн Сочи, Владивосток, Калининград хотууд руу ИАТА-гийн 3 улирлын турш нислэгийн 5 дугаар эрх эдлэн захиалгат, тогтмол нислэг үйлдэх

Page 4: Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор · харилцааны тухай хоёр талын уулзалт, хэлэлцээг 2015 онд

4

эрх авсан.

БНЭУ-ын талын хүсэлтээр 1998 онд байгуулсан Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрийг 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шинэчилсэн.

Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах саналыг Австрали Улсад тавьж, аяллын дугаар хамтран эзэмших зохицуулалтыг тохирч, 2015 оны 03 дугаар сарын 20-нд санамж бичиг байгуулсан.

Зам, тээврийн сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тушаалаар “МИАТ” ХК-ийг Улаанбаатар-Станбул-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилсон.

2. 84.2. Агаарын хөлгийн парк шинэчлэлтийн төслийг хэрэгжүүлж, Ази, Европын чиглэлийн нислэгийн сүлжээг өргөжүүлнэ.

2013-2016

Худалдаж авах АНУ-ын Боинг компанийн 767-300ER загварын 1ш, “Боинг”-737-800 загварын 2 ш агаарын хөлгийн санхүүжилтийг АНУ-ын “EXIM” банктай урт хугацаат зээлээр санхүүжүүлэх талаар урьдчилан тохирч урьдчилгаа төлбөрийн үнийн дүнгийн 1% буюу 1.695.350 ам.долларыг төлсөн. АНУ-ын “EXIM” банкны Баталгаат зээлийн нөхцөл болох Засгийн газрын баталгааг холбогдох хууль тогтоомжийн дагуу 2014 оны төсөвт тусгасан. Зээлдүүлэгч банкаар “ING Bank”-ыг сонгож, “EXIM” банкинд мэдэгдсэн. Зээлийг Монгол Улсын Засгийн газрын баталгааг үндэслэн “EXIM” банкны баталгаагаар зээлдүүлэгч банкнаас шийдвэрлэнэ.

“МИАТ” ХК нь 2014.05.10-ны өдөр түрээсээр ашиглах Боинг-737-800 агаарын хөлгийг хүлээн авсан. Засгийн газрын 2014 оны 155 дугаар тогтоолоор “МИАТ” ТӨХК-ийн Засгийн газрын баталгаатай үндсэн, дэд зээлийн үндсэн болон хүүгийн 3 дахь төлбөр болох 3,680,725.56 ам.доллар, өрийн бичгийн 2 дахь хүүгийн төлбөр болох 486,640.19 ам.доллар, нийт 4,167,365.75 ам.долларын төлбөрийн үүргийг Засгийн газрын нөөц сангийн эх үүсвэрээр нэг удаагийн арга хэмжээ болгон барагдуулсан. Засгийн газрын 2014.11.26-ны өдрийн хуралдаанаар МИАТ ХК-д Хөгжлийн банкнаас зээл олгох, зээлийн үлдэгдэлд Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг шийдвэрлэсэн.

“МИАТ” ХК 2014.06.19 - 09.21-ний хооронд Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатарын чиглэлд, “Хүннү Эйр” ХХК 2014.06.09 - 08.29–ний хооронд Улаанбаатар-Парис-Улаанбаатарын чиглэлд улирлын чанартай нислэг үйлдсэн. “МИАТ” ХК 2014.09.24-нөөс эхлэн Улаанбаатар-Бээжин-Сингапур-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Швейцари, Австри, Сингапур Улстай хоёрдогч тал, гуравдагч талын оролцоотой аялалын дугаар хуваан ашиглах, мөн тухайн улс орны дотоодын бусад төрлийн

70 Төлөвлөсөн 3 агаарын хөлгийн

эхнийхийг худалдаж авсан. Засгийн газраас

зээлийн баталгааг гаргуулж,

зээлдүүлэгч банкийг сонгон шалгаруулсан.

Зээл авах эх үүсвэрийг

шийдвэрлэх шатанд байна. Агаарын хөлгөө

авч ашиглаж эхэлсэн

гүйцэтгэлийг харгалзав

Page 5: Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор · харилцааны тухай хоёр талын уулзалт, хэлэлцээг 2015 онд

5

тээврийн сүлжээнд холбогдох эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн.

2014 онд БНСУ-ын талтай Бусан нислэгийн цэгийг, БНКазУ-тай Астана, Ховд нислэгийн цэгүүдийг тус тус нэмж тохирсон. ХБНГУ-ын талтай гуравдагч талын оролцоотой аялалын дугаар хуваан ашиглах зохицуулалт тохирсноор Берлин, Мюнхен, Франкфурт хотуудаас Европын холбооны улсын агаарын тээвэрлэгчийн аялалын дугаар ашиглан нислэг гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн.

Олон улсын нислэгийн чиглэл

Орон нутгийн нислэгийн чиглэл

2012 он 13 14

2013 он 11 15

2014 он 13 12

2015 онд:

ОХУ-ын Новосибирск хотод 2015 оны 05 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Транспорт Сибирь чуулга уулзалтын үеэр ОХУ-ын нутаг дэвсгэр дэх нисэн очих цэг Барнаулыг Екатеринбург цэгээр сольж, харилцан тохирч Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Түүнчлэн Сочи, Владивосток, Калининград хотууд руу ИАТА-гийн 3 улирлын турш нислэгийн 5 дугаар эрх эдлэн захиалгат, тогтмол нислэг үйлдэх эрх авсан.

3. 84.3. Европын холбооны улсын нутаг дэвсгэрт агаарын тээвэрлэлтийн 5 дугаар эрх авах зохицуулалтыг түлхүү бүрдүүлж, шинээр Сингапур, БНЭУ руу хуваарьт нислэг гүйцэтгэнэ.

2013-2016

2014 онд:

Берлин хотноо 2014.05.20-ны өдөр агаарын харилцааны асуудлаар хэлэлцээ хийж, аялалын дугаар хуваан ашиглах зохицуулалтыг тохирч, Тохиролцлын бичиг байгуулсан.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас 2014.11.17-21-ний өдрүүдэд зохион байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээний олон улсын 7 дугаар бага хурал /ICAN2014/-ын үеэр Чех, Итали, Мальта Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах асуудлаар 2015 оны эхний хагаст уулзалт, хэлэлцээ хийх, Люксембургийн талаас одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэх санал тавьсны дагуу агаарын харилцааны тухай хоёр талын уулзалт, хэлэлцээг 2015 онд хийхээр тохиролцсон.

“МИАТ” ТӨХК нь 2014.09.24-нөөс эхлэн Улаанбаатар-Бээжин-Сингапур-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхлээд байна. 2014 оны “Хүннү

70 Шинээр нээх чиглэлийн

талаар хэлэлцээр, эрх

зүйн зохицуулалтыг бүрдүүлэх ажил хийгдэж байгаа гүйцэтгэлийг

харгалзав

Page 6: Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор · харилцааны тухай хоёр талын уулзалт, хэлэлцээг 2015 онд

6

Эйр” компани 2014.06.09-өөс Парисын чиглэлд, “МИАТ” ТӨХК нь 2014.06.19-өөс Франкфуртын чиглэлд тус тус шинээр нислэг гүйцэтгэсэн.

Сингапурын талтай 2013 оны 12 дугаар сард хийсэн агаарын харилцааны хэлэлцээгээр нислэгийн давтамжийг долоо хоногийн 2 байгааг 3 болгон нэмэгдүүлж, дундын 2 цэгийг тогтоож, агаарын тээвэрлэлтийн 5 дугаар эрхтэй байхаар тохирсон. 2013 оны 9 дүгээр сард БНХАУ-ын талтай хийсэн хоёр талын уулзалтаар Бээжин-Сингапурын чиглэлд Монголын талаас нислэг үйлдэх 5 дугаар эрхийг авч, агаарын тээврийн 5 дугаар эрхтэй болон шууд нислэг гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсний дагуу “МИАТ” ТӨХК нь 2014.09.24-ний өдрөөс Улаанбаатар-Бээжин-Сингапур чиглэлд долоо хоногт хоёр удаагийн хуваарьт нислэг гүйцэтгэж эхлээд байна.

БНСУ-ын талтай Сөүл-Дели чиглэлд Монголын агаарын тээвэрлэгч, БНСУ-ын агаарын тээвэрлэгчтэй аялалын дугаар хуваан ашиглах зарчмаар нислэг гүйцэтгэх асуудлыг БНЭУ-ын талаас холбогдох зөвшөөрлийг авсны үндсэн дээр судлан хэрэгжүүлэхээр тохирсон /2014.04.11/

2015 онд:

БНЭУ-ын талын хүсэлтээр 1998 онд байгуулсан Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрийг 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шинэчилсэн. БНЭУ, Сингапур Улс руу нислэг үйлдэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн бөгөөд тухайн чиглэлүүд рүү нислэг үйлдэхийг агаарын тээврийн компаниуд өөрсдөө шийдвэрлэнэ.

ОХУ-ын Новосибирск хотод 2015 оны 05 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Транспорт Сибирь чуулга уулзалтын үеэр ОХУ-ын нутаг дэвсгэр дэх нисэн очих цэг Барнаулыг Екатеринбург цэгээр сольж, харилцан тохирч Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Түүнчлэн Сочи, Владивосток, Калининград хотууд руу ИАТА-гийн 3 улирлын турш нислэгийн 5 дугаар эрх эдлэн захиалгат, тогтмол нислэг үйлдэх эрх авсан.

Page 7: Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор · харилцааны тухай хоёр талын уулзалт, хэлэлцээг 2015 онд

7

4. 85. Говийн аялал жуулчлалын бүс, Орхоны хөндийн аялал жуулчлалын бүс, Хөвсгөл нуурын аялал жуулчлалын бүсийг холбосон дэд бүтэц байгуулах

85.8. Дадал, Хатгал, Хархорины нисэх буудлын үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сэргээж нислэг үйлдэх боломжийг бүрдүүлнэ.

2013

Хатгал нисэх буудлын хөөрч буух шороон зурваст 2012 онд 430,9 сая төгрөгийн, Хархорин нисэх буудлын хөөрч буух шороон зурваст 2012 онд 80 сая төгрөгийн их засвар тус тус гүйцэтгэсэн. 2014 онд Дадал нисэх буудалд нислэг үйлдэх бэлтгэлийг хангах зорилгоор хөөрч буух зурвасын даацыг тодорхойлж, нислэгийн талбайн хэмжилтийг хийн, ил, харааны тэмдэгтийг байрлуулсан. Дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр тус нисэх буудлуудад нислэг үйлдэх бүрэн боломжтой болсон. Дадал, Хатгал, Хархорины нисэх буудлууд нь цагт 50 зорчигч хүлээн авах хүчин чадалтай ба багаас дунд оврын агаарын хөлөг хүлээн авах шаардлагыг хангаад байна. Одоогийн байдлаар тус нисэх буудлууд нь тогтмол үйл ажиллагаагүй байна. Хархорин нисэх буудлыг Турк Улстай хамтран шинэчлэн байгуулах талаарх ерөнхий мэдээлэл, танилцуулга, санал, төслөө боловсруулсан.

Манай улсын автозамын сүлжээ өргөжин тэлэхийн хирээр автозамын тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан, агаарын хөлгийн шатахууны өндөр үнэ, валютын ханшны байнгын өсөлтөөс шалтгаалж агаарын тээврийн үйлчилгээний үнэ тариф буурахгүй байгаа нь агаарын тээвэр автозамын тээвэртэй өрсөлдөхөд хүндрэлтэй болсоор байна. Үнийн хувьд авто замын тээвэр нь агаарын тээврээс 7-9 дахин хямд байгаа тул зах зээлгүй болсон. Иймд цаашид тус зорилтыг хэрэгжүүлэх үүднээс дараах арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:

Орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг сэргээх ажлыг “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д тусгасан “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийн хүрээнд шийдвэрлүүлэхээр бэлтгэж байна.

Хархорин нисэх буудлыг Турк Улстай хамтран шинэчлэн байгуулах талаарх ерөнхий мэдээлэл, танилцуулга, санал, төслөө боловсруулсан.

Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэхээр бодлогын баримт бичигт тусган судалгаа, төлөвлөлтийн ажлыг эхлүүлээд байна.

50 Хатгалын нисэх буудлыг

сэргээсэн, Хархорин,

Дадалын нисэх буудлыг сэргээх бэлтгэл хангаж

байгаа гүйцэтгэлийг

харгалзав.

Хугацаа хоцорч байгаа

Дэд бүлэг-7. Үйлчилгээний бизнесийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх бодлого

5. 108.33. Авто зам, тээврийн салбарын норм, норматив, стандарт, техникийн баримт бичгийг боловсронгуй болгоно.

Агаарын тээврийн салбарт:

2014 онд:

Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2013 оны 22 дугаар тушаалаар батлагдсан 2013-2014 онд нэн шаардлагатай шинээр болон шинэчлэх боловсруулах стандартын жагсаалтад нийт 4 стандарт боловсруулахаар тусгагдсан байгаа бөгөөд 2013 онд “ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫН НЭР ТОМЪЁОНЫ СТАНДАРТ”-ыг боловсруулж,

70

Page 8: Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор · харилцааны тухай хоёр талын уулзалт, хэлэлцээг 2015 онд

8

2012-2016 2013 оны 11 дүгээр сарын 28-нд Стандартчилал хэмжил зүйн газрын дэргэдэх үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулсан. “Иргэний нисэхэд хэрэглэх хэмжлийн нэгжийн стандарт”–ын төслийг боловсруулан, Иргэний нисэхийн стандартчиллын техникийн хороогоор хэлэлцүүлж, Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар энэ оны 12 дугаар сарын 25-нд хэлэлцүүлж батлуулсан.

“Иргэний нисэхэд хэрэглэх хэмжлийн нэгжийн стандарт”–ын төслийг боловсруулан, Иргэний нисэхийн стандартчиллын техникийн хороогоор хэлэлцүүлсэн. Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх Үндэсний зөвлөлдөх хорооны 2014.12.25-ны хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.

2015 онд:

Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор иргэний нисэхийн салбарт миль, фуутыг хэрэглэхийг зөвшөөрсөн. Монгол Улсын барилгын норм ба дүрэм БНбД-89-06-05 “Аэродром”-ийг MNS –ийг боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Иргэний нисэхийн стандартчиллын техникийн хорооны 2015-2016 оны стандартчиллын ажлын төлөвлөгөө боловсруулж, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/146 дугаар тушаалын 45 дугаар хавсралтаар батлуулсан.

6. 114. Далайд гарцгүй орны хувьд агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин хөгжүүлэх

114.1. Иргэний нисэхийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулна.

2012

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталсан.

100

Page 9: Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор · харилцааны тухай хоёр талын уулзалт, хэлэлцээг 2015 онд

9

7. 115.Хөшигийн хөндийд шинээр барих олон улсын нисэх онгоцны буудлыг олон улсын зорчигч болон ачаа тээврийн өрсөлдөх чадвар бүхий төв болгох

115.1. Шинэ нисэх буудлын барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ

2013-2016

Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2013.06.12-ны өдрөөс эхлүүлсэн. 100 Бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх

зорилттой харьцуулав

8. 116. Агаарын тээврийн салбарыг өмчийн олон хэлбэртэй, чөлөөт өрсөлдөөнтэй болгох бодлогыг 2016 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэх

116.1. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудал, орон нутгийн зарим нисэх буудлуудын менежментийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажлыг эхлүүлнэ.

2013-2016

2014 онд:

Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”–ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд орон нутгийн нисэх буудлуудын менежментийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сайжруулах, гүйцэтгүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Тус бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний Засгийн газрын хэмжээнд хэрэгжүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээг тусгасан төлөвлөгөө Засгийн газрын 2013.12.28-ны өдрийн 428 дугаар тогтоолоор батлуулсан.

Төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн нисэх буудлуудын менежментийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгүүлэх судалгааны ажил хийгдэж байна.

30

9. 116.2. Алтай, Донойн нисэх буудлын ашиглалтыг сайжруулах, Хужирт, Эрдэнэт, Баруун-Урт, Арвайхээр, Өндөрхаан, Мандалговь хотын нисэх буудлын үйл ажиллагааг сэргээх ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.

2013-2016

2014 онд:

Нислэггүй байгаа нисэх буудлын зах зээл, багтаамжийг судлаж нислэг үйлдэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Зам, тээврийн сайдын 2014.08.11-ий өдрийн 193 дугаар тушаалаар үүрэг өгч судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Эрдэнэт нисэх буудлын үйл ажиллагааг сэргээх зорилгоор шинэ нисэх буудлын байршлыг дахин тогтоох ажлын хэсгийг ИНЕГ-ын даргын 2014 оны А/235 дугаар тушаалаар томилон ажиллуулж, судлагаа хийж, тайлан, дүгнэлтийг гаргасан.

Алслагдсан бүс нутгийн ард иргэдэд агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Тэнгэрийн улаач шинэ” ХХК Улаанбаатар-Баруун-Урт-Улаанбаатарын чиглэлд 7 хоногт 1 удаа 2014.07.01-нээс нислэг эхлүүлсэн боловч онгоцны гэмтлээс шалтгаалж, нислэг түр зогссон.

Өндөрхаан нисэх буудлын хөөрч буух шороон зурваст засвар

70

Page 10: Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор · харилцааны тухай хоёр талын уулзалт, хэлэлцээг 2015 онд

10

хийж,Мандалговь нисэх буудлын барилгын засварыг дуусгасан.

Орон нутгийн /Хужирт, Эрдэнэт, Сүхбаатар/ нисэх буудлуудыг сэргээн ашиглахтай холбогдуулан зорчигч урсгалын одоогийн байдал, цаашдын чиг хандлагын судалгаа хийсэн.

2015 онд:

Орхон, Булган аймгийн болон “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн удирдлагуудтай

2015 оны 3 дугаар сард ажил хэргийн уулзалт зохион байгуулж, Зам,

тээврийн сайдын тушаалаар “Ажлын хэсэг”-г томилох, ажиллуулах, Орхон,

Булган аймгийн дунд Залуугийн хөндийд А болон В ангиллын багтаамж

багатай агаарын хөлөг, нисдэг тэргэнд ашиглах боломжтой 3В ангиллын

аэродром, нисэх буудал байгуулах ба цаашид 3С болгон өргөтгөх

боломжтойгоор төлөвлөх, ИНЕГ-аас аэродромын болон нисэх буудлын

зорчигч үйлчилгээ болон бусад барилга байгууламжуудын ажлын

даалгаврыг боловсруулах шийдвэр гаргасан.

10. 117. “МИАТ” ХК-д үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгож, түүний 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах

117.1. “МИАТ” ХК-ийн удирдлага, менежментийг сайжруулах бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2013

Засгийн газрын 2013 оны 72 дугаар тогтоолоор МИАТ ТӨХК-д “Үндэсний агаарын тээвэрлэгч” статус олгосон. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн удирдлага, менежментийг сайжруулах бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулахаар холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг Зам, тээврийн сайдын 2013.04.02-ны өдрийн 80 дугаар тушаалаар томилж, хөтөлбөрийн төслийг боловсруулан санал авахаар ТӨХ-нд хүргүүлсэн.

“МИАТ” ХК-ийн бүтцийг шинэчлэх асуудлыг 2014.08.26-ны өдөр болсон компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, орон тоог 51-ээр бууруулахаар шийдвэрлэж, уг шийдвэрийн хэрэгжилтийг хангаж байна.

50 Хугацаа хоцорч байгаа

11. 117.2. “МИАТ” ХК-ийн 49 хүртэл хувийг дотоодын агаарын тээврийн компаниудад давуу эрхээр хувьчилна.

2013

2014.06.18-ны өдөр өргөн баригдсан “Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах” хуулийн төсөлд ”Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн Төрийн эзэмшлийн хувийг бууруулах буюу Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалтад “МИАТ” ТӨХКорсон бөгөөд компаний 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 49 хувийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлахаар тусгаад байна.

30 Хугацаа хоцорч байгаа

ДӨРӨВ.АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ МОНГОЛ ХҮН

12. 257. Европын Холбооны нийтлэг зарчим,

257.2. Иргэний нисэхийн салбарт Европын холбооны

2014 онд:

Иргэний нисэхийн салбарт СИ системийн бус хэмжлийн нэгж хэрэглэхээр Засгийн газрын тогтоол гаргуулахаар ажиллан, тогтоолын төсөл болон

50

Page 11: Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор · харилцааны тухай хоёр талын уулзалт, хэлэлцээг 2015 онд

11

хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх

нисэхийн аюулгүй ажиллагааны зарим стандартыг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

2013-2016

бусад баримт бичгүүдэд яамдаас санал авсан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэсэн. Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн Хавсралт 5-ын “Агаар ба газрын үйл ажиллагаанд хэрэглэх хэмжигдэхүүн болон нэгж” –ийн холбогдох хэсгийг MNS болгон хэрэглэхээр стандартын төслийг боловсруулсан, энэ 12 дугаар сарын 25-ны өдөр Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.

Иргэний нисэхийн салбарт Европын холбооны нисэхийн аюулгүй ажиллагааны стандартыг тусгасан иргэний нисэхийн багц дүрмийг шинэчлэн боловсруулах, Европын холбооны стандарт шаардлагыг тусгасан ИНД-147 “Агаарын хөлгийн техник үйлчилгээний сургалтын байгууллага - гэрчилгээжүүлэлт”–ийг боловсруулах, уялдан гарах багц дүрмүүдийг боловсруулах, сайжруулах ажил хийгдэж байна. Үүний хүрээнд 2014.05.23-ны өдөр Европын холбооны стандартуудыг нэвтрүүлэх чиглэлээр Европын холбооны стандартчиллын /CEN, CENELEC/ байгууллагуудтай хамтран зохион байгуулсан теле конференцид Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчдийг оролцуулан Европын холбооны стандартууд /EN/-ыг нэвтрүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудаар семинар зохион байгуулсан.

2015 онд: 2012-2016 онд нэвтрүүлэх ЕХ-ны нисэхийн аюулгүй ажиллагааны дүрмүүдийн жагсаалт гаргасан. ИНД-145, 66, 147 дүрмүүдийг боловсруулж байна. Эдгээр дүрмүүдийг боловсруулж, батлуулснаар агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагуудыг болон инженер техникийн ажилтнуудыг гэрчилгээжүүлэх ажил Европын Холбооны нисэхийн аюулгүй ажиллагааны стандартад шилжих болно. Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй “Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд Иргэний нисэхийн салбарт Европын холбооны иргэний нисэхийн Агентлаг /EASA/-ын 145-р дүрэмд суурилагдсан ИНД-145 "Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллага -гэрчилгээжүүлэлт" болон Европын холбооны иргэний нисэхийн Агентлаг /EASA/-ын 66-р дүрэмд суурилагдсан ИНД-66 “Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл”-ийн орчуулга, боловсруулалтын ажил хийгдэж, Иргэний нисэхийн харьяа алба салбар болон агаарын тээвэрлэгч компаниудаас санал авч байна.

Дундаж хувь 68.5%

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Page 12: Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор · харилцааны тухай хоёр талын уулзалт, хэлэлцээг 2015 онд

12