болсон явдлыг бичих 8 ш анги

Preview:

Citation preview

   

Шилжилтийн 8-р ангийн монгол хэл

Шавь цогцолбор сургуулийн

 МХУЗ­ын багш П. Хоролмаа

   

Өмнөх хичээлийг давтах

Хэрэглээний бичвэрээс бид юуны тухай үзсэнээ

ярилцъя.

   

Нэрлээрэй!Танилцуулга бичих Захиа бичих Намтар бичих Өдрийн тэмдэглэл бичих Аян замын тэмдэглэл бичих Зөвлөгөө бичих гэх мэт

Ямар ямар хэрэглээний бичвэр үзсэн билээ?

   

Хэрэглээний бичвэр бичихийн ач холбогдол юу вэ?

Хэрэглээний бичвэрийн тухай үзсэнээрээ бид

ямар ямар чадвар эзэмшсэн бэ?

   

Намайг бага байхад .......явдал болж

билээ.

   

Дээр ярьсан зүйл чинь юуны тухай байна вэ? Та юу гэж нэрлэх вэ?

   

Болсон явдлын тухай бичих

Хичээлийн сэдэв:

   

Болсон явдлыг хэрхэн бичих тухай мэдсэнээр санаа бодлоо чөлөөтэй

илэрхийлэн ярих, бичих, бусдадтай хуваалцах

юм.

Зорилго:

   

Болсон явдлын тухай ярилцаад юуг хэлдэг, яаж бичих тухай мэдэж авна. Болсон явдлаараа жижиг

ном хийнэ. Сургамжтай зүйлийн жагсаалт гаргана.

Зорилт:

   

Болсон явдал гэж юу вэ?

Хүний амьдрал бүхэлдээ болсон явдлын талбар байдаг. 

Үүнээс  сонин содон, мартагдашгүй хэрэг явдлыг нь 

“Болсон явдал” гэдэг 

   

Номоо нээе. Дуу дуулъя.Номхон морио унаад ааНомтой цүнхээ үүрлээ дээ Ээждээ үнсүүлээд, аавыгаа дагаад Эрдэм сурахаар явлаа даа...

   

Асуултад хариулъя

а. Хэзээ хаана сургуульд орсон бэ? б. Хэнээр хүргүүлж ирсэн бэ? в. Ямар анги танхимд, хэн гэдэг багшийн ангид орсон бэ? г. Хамгийн анх хэн гэдэг найзтай болсон бэ? Харилцан ярилцаад эх зохиож бичнэ үү?

   

Болсон явдлыг бичихэд юуг анхаарах вэ?

Өөрт болон бусдад тохиолдсон бодит явдлыг сонгон бичнэ. 

Эхлэл хэсэгт: Хэзээ хаана болсныг бичнэ. Гол хэсэгт: Болсон явдлыг хүүрнэн бичнэ. Төгсгөл хэсэгт: Болсон явдлын үр дүн, үзэл бодол, үнэлэлт дүгнэлтийг бичнэ. 

Эхлэл гол төгсгөл хэсгийн аль алинд нь сэтгэл хөдлөлөө илэрхийлж болно. 

Бичих зүйл нь амьдралд сургамжтай, бодууштай, хөгтэй хөгжилтэй, баяртай, бахархалтай, эмзэглэл төрүүлсэн, гунигтай зэрэг аль нэг онцлог хэрэг явдал байна. 

   

Хос хосоороо хамтран ажиллана.

Өөрт тохиолдсон болсон явдлын тухай түншдээ харилцан ярьж

өгнө. Бие биеийн ярьсан зүйлийг

зохиол болгон жижиг ном хийнэ.

   

Дүгнэлт:

Сургамж авсан талаараа ярилцаад ангийнхандаа хэлж өгнө.

Сургамжтай зүйлийн жагсаалтыг ангидаа гаргаад хамгийн хамгийныг шалгаруулна.

   

Болсон явдлаас үүдсэн сургамжтай зүйлийн

жагсаалт...................................................................

..............................................

   

Хамтран ажилласанд баярлалаа. Амжилт

хүсье!