27
Лекц-13 S.CS101 Компьютерийн хэрэглээ-1

Cs101 lec13

Embed Size (px)

Citation preview

Page 1: Cs101 lec13

Лекц-13

S.CS101 Компьютерийн хэрэглээ-1

Page 2: Cs101 lec13

Сэдэв: MS-EXCEL

Formulas tab

Page 3: Cs101 lec13

Formulas -командын зурвас

Бүх төрлийн функцийг оруулж ирж өөрийн

хийж буй хүснэгтэндээ ашиглаж болно.

FORMULAS командын зурвас EXCEL 2007 програм

нь WORD 2007-оос FORMULAS гэсэн шинэ

цэсээрээ ялгаатай байдаг. Энэ цэсэнд төрөл бүрийн

функцүүд ашиглан хүснэгт дэх тоон мэдээлэлд

тооцоо хийж болно. Функцийг томъёоны мөр дээр

бичдэг. Функцээ өөрөө бичиж болохоос гадна бэлэн

бичиглэлийг ашиглаж болно.

Page 4: Cs101 lec13

Excel-н функц [Function] бол урьдаас

бэлтгэчихсэн томъёо юм. Функцын бүтэц нь

тэнцүүгийн (=) тэмдгээр эхэлж түүний

дараа функцын нэр, түүний араас нээсэн

дугуй хаалт, таслалаар тусгаарлагдсан

функцийн параметрууд, дараа нь хаасан

дугуй хаалтаар төгсөнө. Параметр гэдэг нь

функцийн орох буюу тооцоолол хийх

өгөгдлийн элемент юм.

Page 5: Cs101 lec13

Өөрөөр хэлбэл параметр нь ямар өгөгдлүүд дээр

үйлдэл хийхийг функцэд хэлж өгнө. Параметр

нь таслал (,) эсвэл цэгтэй (;) таслалаар

тусгаарлагдсан текст, тоо, нүдний хаяг, түүний

нэр нүдний муж, томъёо болон бусад функцууд

байж болно.

Жишээлбэл: Сарын зээлийн төлбөрийг боддог

функц нь зээлийн хүү , хугацаа, хэмжээ гэсэн

гурван параметр хэрэглэнэ. PI() зэрэг зарим

функц орох өгөгдөл хэрэглэдэггүй учраас

параметр шаарддаггүй. Энэ тохиолдолд

функцийн нэрийн ард зөвхөн хоосон хаалтыг

тавих ёстой.

Page 6: Cs101 lec13

Excel-д математикийн үйлдлүүдийг хийж болохоос гадна янз бүрийн үүрэг бүхий функцүүд байдаг. Excel-д функцүүдийг яаж ашигласнаас хамаарч мэдээлэл боловсруулалтын чанар, хурд, үр дүн хамаарана.Математикийн үйлдлийн тэмдгүүд:+ - нэмэх- - хасах* - үржүүлэх/ - хуваах^ - зэрэгт дэвшүүлэх

Page 7: Cs101 lec13

Функц болон томъёолол бичихдээ тэнцүүгийн тэмдгээр эхэлж бичих бөгөөд түүнд бичигдэх томъёоллыг англи үсгээр бичнэ.Жишээлбэл: =(A1+B2^2)/C2,

=SUM(A1:A5,B5:C5)

Харьцангуй хаяг гэдэг нь тухайн хаяг өөр орчинд харьцангуй өөрчлөгдөхийг хэлнэ.

Үнэмлэхүй хаяг гэдэг нь тухайн хаяг өөр орчинд үл өөрчлөгдөхийг (тогтмол) хэлнэ.

Page 8: Cs101 lec13

1.Гарсан цонхноос шаардлагатай

функцээ сонгоно. Нээгдсэн Insert

function цонхноос Select a

category хэсэгээс функцийн

төрлийг сонгож, select a function

хэсгээс тухайн төрөлд хамрагдах

функцийг сонгоно.

2. Next товч дарж дараагийн алхам

руу шилжинэ. Cancel товч дарж

хийж байгаа үйлдлийг

хэрэгсэхгүй болгоно. Help товч

дарж туслах мэдээлэл харна.

3. Функц хэрэглэх нүдний утгуудаа

зааж өгнө. Функцээ өөрчлөх

шаардлага гарвал Back

товчоор өмнөх сонголт руу

шилжиж болно. Finish товчоор

ажиллагааг дуусгана.

Page 9: Cs101 lec13

Function Library [функцийн сан] бүлгийн

товчнууд

Insert function[фунц оруулах]

Функцүүдээс сонгон, параметрийг нь өөрчлөх

замаар идэвхтэй нүдэн доторх томъёог засна.

Autosum [Нийлбэрийг автоматаар бодох]

Сонгон ялгасан нүднүүдийн яг доод талд

эсвэл баруун талд тэдгээрийн нийлбэрийг бодно.

Recently used[сүүлийн үед ашигласан] Сүүлийн

үед хэрэглэсэн функцүүдийн жагсаалтыг харж

түүнээс сонгоно.

Page 10: Cs101 lec13

1.Математикийн [Math& Trig] функцүүд нь

арифметик тригнометрийн тооцоонуудыг

гүйцэтгэхэд хэрэглэнэ. Жишээ нь:

функц Гаргах утга нь

=COS (0,5) Косинус 0,5-ын ( радианаар

илэрхийлэгдсэн тоо утгыг бодож

0.877583 гэсэн хариуг гаргана.)

=LOG10(100) 10 суурьтай логарифм 100-г

бодож 2 гэсэн хариуг гаргана.

=SQRT() 9-г квадрат язгуураас гаргаж 3

гэсэн хариуг гаргана.

Page 11: Cs101 lec13

2.Статистикийн [Statistical]функцүүд

Өгөгдлийн статистик боловсруулалтыг

гүйцэтгэхэд хэрэглэнэ. Ийм тусгай багц

функцууд нь мэдээллийн сантай ажиллахад

зориулагдсан функцууд байдаг бөгөөд Ехсе1-

ийн жагсаалт буюу мэдээллийн сангийн

сонгож ялгасан элементүүдийн статистик

утгыг тооцоолох боломжийг олгодог.

Page 12: Cs101 lec13

Жишээ нь:функц Гаргах утга нь

=AVERAGE (2,3,5,8,4) 2;3;5;8;4 гэсэн 5

тооны арифметик дундаж

утгыг бодож 4.4 гэсэн

хариуг гаргана .

=MAX(23;456;12) Параметруудаас хамгийн

их утгатай параметрийг

ялгаж 456 гэсэн хариу

гаргана.

=STDEV(2;3;2;5;2;2;5;3) Түүврийн стандарт

хазайлтыг бодож, 0.447214

гэсэн хариуг гаргана.

Page 13: Cs101 lec13

3.Огноо ба цаг хугацааны [Date & Time]

функцууд

Он, сар, өдөр ба цаг хугацааг боловсруулахад

хэрэглэнэ. Энэ төрлийн функцууд нь тоон утгыг

он, сар, өдөр эсвэл цаг хугацаа болгон хувиргана.

Эсвэл он, сар, өдөр эсвэл цаг хугацааг тоон утга

болгон хувиргана, Функц оруулж буй идэвхтэй

нүд өгөгдлийг харуулах ямар нэгэн тодорхой

форматгүй байвал функиийн хариуг тоон утга

хэлбэрээр, харин өдөр/сар/он г.м ямар нэгэн

тодорхой форматтай байвал тэр хэлбэрээр

харуулна гэдгийг анхаараарай.

Page 14: Cs101 lec13

функц Гаргах утга нь

=DATE (2002;12,31) 2002 оны 12-р сарын 31 нь

37621 гэсэн тоон утгатай

тэнцүү гэж гаргана.

=Now() Энэ функц параметргүй

бөгөөд тухайн өдрийн он, сар,

өдөр, цаг минутыг гаргана.

=Time(11;25;56) 11 цаг 25 минут 56 секунд нь

0.476342593 гэсэн тоон

утгатай тэнцүү гэж гаргана.

Жишээ нь:

Page 15: Cs101 lec13

4.Текстийн [Техt] функцууд: Текстийг боловсруулахад

хэрэглэдэг функцууд бөгөөд параметрууд нь текст агуулсан

нүдний хаяг, хашилтанд бичигдсэн текстийн урт байж

болно. Жишээ нь:

функц Гаргах утга нь

=PROPER(“mr.bat”) Үг бүрийн эхний үсгийг том

үсэг болгоно. Мг.Ваt гэх мэт.

=REPT(“Yes”,3) Эхний параметрийг хоёр дахь

параметрид заасан тоогоор

давтана. ҮеsҮеsҮеs г.м

=LEN(“international”) Текстийн тэмдэгтийн тоог

бодож гаргана.

Жишээ нь, 13 г.м

Page 16: Cs101 lec13

5.Үзлэгийн ба лавлахын [lоокuр&

Reference] функцууд

Хүснэгт эсвэл өөр хоорондоо уялдаа

холбоотой нүднүүдийг нягтлан үзэж,

харахад зориулагдсан функцууд юм.

Эдгээр функцууд нь массив хэлбэрээр

зохион байгуулагдсан параметруудаас тоон

утга эсвэл текстийг хайж гаргана.

Page 17: Cs101 lec13

Жишээ нь:

Функц Гаргах утга нь

=CHOOSE (2;”SUN”;

“STAR”; “MOON”)Массивын

элементүүдээс эхний

параметрийн утгаар

тодорхойлогдсон

элементийг нь сонгож

гаргах буюу “STAR”-г

гаргана.

Page 18: Cs101 lec13

6.Мэдээллийн [information]функц: Идэвхтэй

ажлын хавтас, таны хэрэглэж байгаа

компъютер, үйлдлийн системийн тухай

мэдээллийг авахад энэ функцуудыг хэрэглэнэ.

функц Гаргах утга нь

=INFO (OSVERSION) Таны компьютерийн

үйлдлийн системийн

хувилбарыг тодорхойлно.

Жишээ нь: Windows xp

хэрэглэж байгаа бол

“Windows (32-bit) 4.10"

гэсэн хариуг гаргана.

Page 19: Cs101 lec13

7.Санхүүгийн [Financial] функцууд

Санхүүгийн функцууд нь үндсэн

хөрөнгийн элэгдэл, хөрөнгө оруулалтын

ирээдүйн үнэ цэнэ, үечилсэн төлбөрийн

хэмжээ, зээлийн үндсэн төлбөр зэрэг

санхүүгийн холбогдолтой тооцоонуудыг

амархан гүйцэтгэх боломжийг олгоно.

Жишээ нь:

Page 20: Cs101 lec13

уфункц Гаргах утга нь

=PMT(0.15;6;1000000)

Сарын 15%-ийн хүүтэйгээр хагас

жилийн хугацаатай зээлсэн 1000000

төгрөгийн сар бүрийн төлбөрийг

тооцоолж 264236.91 гэсэн хариуг

гаргана.

=PV(0.5; 12; -100; 1000;1)

Сарын 0.5% хүүтэйгээр $1000

хадгалуулаад, дараагийн нэг жилийн

туршид сар бүрийн эхэнд $100

хадгалуулахад нэг жилийн дараа бий

болох хуримтлалыг буюу хөрөнгө

оруулалтын ирээдүйн үнэ цэнэ нь

$2109,61 гэсэн хариуг гаргана.

=IPMT(0.1/12; 36,8000) $8000-г жилийн 10% хүүтэй, 3

жилийн хугацаатай зээлж, төлбөрийг

сар бүрээр хийх бол эхний сард төлөх

хүүгийн хэмжээ нь $ 66.7 гэж

тооцоолно.

Page 21: Cs101 lec13

Алхам1: Зээлийн

хүүгийн хэмжээ

/сараар/

Алхам2: Зээл төлөх

нийт хугацаа

Алхам3: Зээлийн

нийт дүн

PMT тогтмол хугацаанд төлөгдөх төлбөрийн

хэмжээг олно.

Бодлого: 20 сая төгрөгийг сарын 1,5% жилийн 18

% хүүтэйгээр 10 жилийн хугацаатай зээлсэн бол

сар бүр төлөх тогтмол төлөлтийг ол. zeel1.xlsx

Page 22: Cs101 lec13

8.Логик [Logical] функцууд

Логик функц нь булевын алгебрийн

тусламжтайгаар бичигдсэн логик

илэрхийллийг шалгаж, ямар нэгэн тоон

утга эсвэл текстийг гаргадаг. Логик

функцуудыг ямар нэгэн нөхцөлөөс

шалтгаалсан тооцоолол хийх үед

хэрэглэнэ. Логик функцүүдээс IF[хэрэв]

AND [ба] OR[эсвэл] функцуудыг хамгийн

өргөн ашигладаг.

Page 23: Cs101 lec13

функц Гаргах утга нь

=IF((нөхцөл;утга1 ;утга2) Хэрэв нөхцөл үнэн бол

функцийн утга нь утга1-

тэй, харин худал бол утга2-

той тэнцүү.

=ОR(нөхцөл1 ;нөхцөл2;....) Дурын нэг нөхцөл нь үнэн

байвал утга нь үнэн, бүх

нөхцөл нь худал байвал

утга нь худал.

Жишээ нь:

Page 24: Cs101 lec13

Defined Names [өгсөн нэрнүүд] бүлгийн товчнууд

Name Manager [Нэрийн менежер] Ажлын

хавтсан дотор хэрэглэсэн бүх нэрүүдийг

байгуулж, засаж, олж, устгана. Нэрүүдийг нүд рүү

хандах орлуулагч болгон томьёонд хэрэглэж болно.

Жишээ нь: =SUМ(С10:С20) гэхийн оронд

=SUМ(Миний борлуулалт) г.м

Define name[Нэр өгөх] Нүднүүдийг нэрлэж, тэр

нэрийг нь томьёон дотор хэрэглэн тэдгээр нүд рүү

хандаж болно. Жишээ нь: А20-аас А40 хүртэлх

нүднийг "Зарлага" гэж нэрлэж болно. Тэдгээрийг

ойлгоход илүү хялбар болгохын тулд нэрүүдийг

томьёонд ашиглаж болно.

Page 25: Cs101 lec13

Use in formula [Томьёонд хэрэглэх] Ажлын

хавтсан дотор хэрэглэсэн нэрүүдээс сонгож,

түүнийг идэвхтэй томъёо руу оруулна.

Create from selection [Сонгосон нүднүүдээс

байгуулах] Сонгож ялгасан нүднүүдээс

нэрийг автоматаар үүсгэнэ. Ихэнх хүмүүс

сонгож ялгасан нүдний мужийн дээд талын

мөр эсвэл хамгийн зүүн талын баганан доторх

текстийг нэр болгон ашиглахаар сонгож

авдаг.

Page 26: Cs101 lec13

Formula Auditing[Томъёог хянах] бүлгийн

товчнууд

Trace Precedents[Нөлөөлж буй нүдний утгууд].

Сонгож ялгасан идэвхтэй нүдний утганд ямар нүдний

утгууд нөлөөлж байгааг харуулсан сумыг харуулна.

Trace Dependents[Хамаатай нүднүүд]. Сонгож ялгасан

идэвхтэй нүдний утга нь ямар нүдний утгууд нөлөөлж

байгааг харуулсан сумыг харуулна.

Remove Arrows-Trace Precedents [Нөлөөлж буй нүдний

утгууд] ба Trace Dependents [Хамаатай нүднүүд]

товчнуудаар гарч ирсэн сумнуудыг арилгана.

Show Formula[Томьёог харуулах]. Үр дүн буюу

хариуных нь оронд нүд болгоны томьёог харуулж эсвэл

буцааж нууна.

Page 27: Cs101 lec13

Error Checking[Алдаа шалгах]. Томьёонуудад

гардаг нийтлэг алдааг шалгана.

Evalute Formula[Томъёог үнэлэх]. Томьёоны

хэсэг бүрийг тусад нь үнэлэх боломж олгодог

Evalute Formula [Томьёог үнэлэх] харилцах

цонхыг нээнэ.

Watch Window[цонх үзэх]. Ажлын хуудсан

өөрчлөлт орох болгонд тодорхой нүднүүдийн

утгыг хянана.Ажлын хавтасны ямар хэсгийг

харуулж байгаагаас хамаарахгүйгээр утгуудыг

дэлгэцэн дээр нээлттэй үлддэг тусдаа цонхон

дотор харуулна.