38
ЖИРЭМСНИЙ АЮУЛТАЙ ШИНЖҮҮД

жирэмсний аюултай шинжүүд

Embed Size (px)

Citation preview

Page 1: жирэмсний аюултай шинжүүд

ЖИРЭМСНИЙ АЮУЛТАЙ

ШИНЖҮҮД

Page 2: жирэмсний аюултай шинжүүд

Жирэмсний хугацаа нь 280 хоног буюу 40 долооо хоног эх барихын 10 сар үргэлжилнэ.

1. Жирэмсний хугацааг – сүүлийн биений юм үзсэний эхний өдрөөр

2. Ураг анх хөдөлсөн хугацаагаар3. Үр гадагшилснаар баримжаалж

/овуляци/ зөвлөгөө өгөх газар, жирэмснийг анх илрүүлсэн хугацаагаар

4. Бодит үзлэгийн үр дүн

Page 3: жирэмсний аюултай шинжүүд

АНХНЫ ЯАРАЛТАЙ ҮНЭЛГЭЭ: ТӨРӨХ НАСНЫ ЭМЭГТЭЙ ЭМНЭЛЭГТ ИРЭХ ҮЕД АНХНЫ,ЯАРАЛТАЙ ҮЗЛЭГ ХИЙЖ, ӨВЧНИЙ ЯВЦЫГ ТОГТООНО.

шинж Аюултай шинж тэмдэг

Тохиолдох өвчнүүд

Амьсгал

Харахад: Хөхөрсөн АмьсгаадсанБодит үзлэгт: Арьс: цайвар уушги: хэржигнүүртэй

Хүнд хэлбэрийн цус багадалтЗүрхний дутмагшилХатгалгааБагтраа

Page 4: жирэмсний аюултай шинжүүд

Шинж Аюултай шинж тэмдэг

Тохиолдох өвчнүүд

Цусны эргэлтийн тогтолцоо

Бодит үзлэгт: Арьс: хүйтэн,чийгтэй судасны цохилт: олширсон (110),дүүрэлт сулАртерийн даралт: буурсан(агшилтын даралт 90 мм.мубө)

Дайрлага

Page 5: жирэмсний аюултай шинжүүд

Шинж Аюултай шинж тэмдэг

Тохиолдох өвчнүүд

Жирэмсний эрт,хожуу хугацаанд болон төрсний дараа үтрээнээс цус алдах

Бодит үзлэг:Үтрээний үзлэг: (гарч буй цусны хэмжээ,ихэс түдсэн,илэрхий урагдал)Умай: агшилтгүй байхДавсаг: дүүрэн шээстэй байх

ЖИРЭМСНИЙ ХОЖУУ ХУГАЦААНД ҮТРЭЭНИЙ ҮЗЛЭГ ХИЙХИЙГ ХОРИГЛОНО

ЗулбалтУмайн гадуурхи жирэмслэлтЦэврүүт хурааЖирэмсний эрт хугацааны цус алдалтИхэс ховхролтУмайн урагдалИхэс түрүүлэлтЖирэмсний хожуу хугацааны цус алдалтУмай агшилтгүй болохУмайн хүзүү,үтрээний урагдалИхэс түдэхУмай урвахТөрсний дараах цус алдалт

Page 6: жирэмсний аюултай шинжүүд

Шинж Аюултай шинж тэмдэг

Тохиолдох өвчнүүд

Ухаангүй эсвэл өнгөц ухаантай

Бодит үзлэг:Артерийн даралт их (сулралын даралт 90мм.МУБӨ)Биеийн халуун 38С

Манас таталтХумхайЭпилепсиТатганалт

Page 7: жирэмсний аюултай шинжүүд

Шинж Аюултай шинж тэмдэг

Тохиолдох өвчнүүд

халууралт

Асуу:Бие сул, улбагарОйр ойрхон шээх, шээх үед өвдөхБодит үзлэг:Халуун 38 хэм,түүнээс дээшУхаангүйХүзүү хөшингөХэвлийгээр эмзэглэлтэйҮтрээнээс идээтэй ялгадас гарахХөх эмзэглэлтэй байх

Шээсний замын халдварХумхай

Жирэмслэлт,төрөлтийн үеийн халууралт:Метрит /умайн үрэвсэл/Бага аарцгийн буглааХэвлийн гялтангийн үрэвсэл

Page 8: жирэмсний аюултай шинжүүд

Шинж Аюултай шинж тэмдэг

Тохиолдох өвчнүүд

Хэвлийн өвдөлт

Асуулт:Жирэмсэн үү?Жирэмсний хугацаа?Бодит үзлэг:Артерийн даралт:агшилтын даралт 90мм.МУБӨСудасны цохилт: 110Халуун 38 хэмУмай: жирэмсэн

Өндгөвчний уйланхайМухан олгойн үрэвсэлУмайн гадуурхи жирэмслэлт

ТөрөлтУраг орчмын шингэнийн бүрхүүлийг үрэвсэлИхэс ховхролтУмайн урагдал

Page 9: жирэмсний аюултай шинжүүд

ЖИРЭМСНИЙ МАНАС ТАТАЛТЫН УРЬДАЛ - ПРЕЭКЛАМПСИ

Жирэмслэхээс өмнө уураг ялгардаггүй,артерийн даралт хэвийн байдаг эмэгтэйчүүдэд жирэмсний 20 д.х-оос хойш даралт нэмэгдэн ,шээсээр уураг ялгарч байвал манас таталтын урьдал гэнэ.

Олон эрхтнийг хамардаг хам шинж бөгөөд жирэмсний 20д.х-оос хойшхи хугацаанд үүсдэг.

Энэ нь артерийн даралт нэмэгдэх, шээсэнд уураг ялгарах,хаван үүсэх зэрэг гурвалсан шинж тэмдэгээр илэрдэг.

Page 10: жирэмсний аюултай шинжүүд

ПРЕЭКЛАМПСИ - ОНОШЛОГОО

Хөнгөн хэлбэрийн манас таталтын урьдал:

1. АД 140/90мм:МУБӨ-өөс ихэссэн,гэхдээ доод даралт 110мм.МУБӨ-өөс бага

2. Шээсээр ялгарах уургийн хэмжээ ++,эсвэл хоногийн шээсэнд 300мг-аас бага

Хэвийн жирэмсэний явцад бага зэргийн хавантай байдаг, энэ нь манас таталтын урьдал шинж тэмдэг биш.

Page 11: жирэмсний аюултай шинжүүд

Хүнд хэлбэрийн манас таталтын урьдал:1. Доод даралт 110мм.МУБӨ буюу

түүнээс ихэссэн2. Шээсээр ялгарах уургийн хэмжээ +++,

эсвэл хоногийн шээсэнд 300мг-аас их Дээрх шинжүүдээс гадна манас таталт

болохоор завдаж байгаа дараах шинж тэмдэг илэрмэгц хүнд хэлбэрийн манас таталтын урьдал хэмээн үзэж эмчилнэ.

- рефлекс ихсэх - шээсний гарц багасах /хоногийн шээс

400 мл-ээс бага/

Page 12: жирэмсний аюултай шинжүүд

ХҮХЭР ХҮЧЛИЙН МАГНИ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Цохилтын тун Хүхэр хүчлийн магнийн 20%-н уусмалыг

4гр-аар 5 хормын турш аажим судсаар тарина.

Хүхрийн хүчлийн магнийг нэг өгзөгт 5гр-аар 10гр-ыг 2%-ийн лидокайн 1г хамт булчинд гүн тарина,тарихдаа халдвар хамгааллын дэглэмийг баримтална.тарих үед эмэгтэйд дотор эвгүйрэх шинж мэдрэгдэж болохыг сануул.

Хэрэв 15 хормын дараа таталт давтагдвал 50% хүхрийн хүчлийн магни 2гр-ийг судсаар 5 хормын турш аажим тарина.

Page 13: жирэмсний аюултай шинжүүд

Ердийн тун 50%-ийн хүхрийн хүчлийн магнийг

нэг өгзөгт 5г-аар +2%-ийн лидокайн 1г хамт 4 цаг тутамд, өгзгөнд ээлжлэн гүн тарина. Эмчилгээг төрсний дараа эсвэл сүүлчийн таталтаас хойш 24 цаг үргэлжлүүлнэ.

50%-ийн хүхэр хүчлийн магни байхгүй бол 20%-ийн хүхэр хүчлийн магнийг 4 цагийн зайтай судсаар дуслаар үргэлжлүүлэн хийнэ.

Page 14: жирэмсний аюултай шинжүүд

Эмэгтэйд хордлогын шинж байгаа эсэхийг тогтмол хянана.

Эмчилгээг давтахын өмнө: Амьсгалын тоо нэг хоромд 16-аас

цөөрсөн эсэх Тойгны рефлекс илэрч байгаа эсэх Шээсний гарц,4цагийн турш,цагт

30мл-ээс бага байгаа эсэхийг шалгана.

Page 15: жирэмсний аюултай шинжүүд

Эмчилгээг зогсоох: Амьсгал нэг хоромд 16-с доош цөөрсөн Тойгны рефлекс илрэхгүй болох Шээсний гарц 4 цагийн турш цагт 25мл-

ээс багаАнтидотыг бэлэн байлгах: Амьгал зогсвол: - амьсгалуулах тусламж

(багаар,амьсгалын аппаратаар,гуурсаар) үзүүлнэ.

- Глюконат кальци 1г (10%-н 10мл)-ыг хүхэр хүчлийн магнийн үйлчлэл арилж амьсгал ортол аажим хийнэ.

Page 16: жирэмсний аюултай шинжүүд

ДИАЗЕПАМ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хүхрийн хүчлийн магни байхгүй бол диазепам хэрэглэнэ.

Судсаар хэрэглэхЦохилтын тун: диазепам 10 мг-аар 2 хормын турш аамим

тарина. таталт дахивал цохилтын тунг давтана.Ердийн тун: диазепам 40мг-ыг 500 мл шингэнд хийж

эмэгтэйг амархан сэрэхээр унтуулна. 1 цагийн дотор 30мг тунгаас хэтрүүлбэл эхэд

амьсгалын депресси үүсч болно. - шаардлагатай үед амьсгалын тусламж

үзүүлэх - 24 цагт 100 мг-аас хэтрүүлэн хэрэглэж

болохгүй

Page 17: жирэмсний аюултай шинжүүд

Шулуун гэдсээр хэрэглэх: Диазепамыг судсаар хэрэглэх

боломжгүй бол шулуун гэдсээр хэрэглэнэ. Цохилтын тун 10мл-ын тариураар 20мг-ыг хэрэглэнэ. Тариурын зүүг авч үзүүрийг тослон шулуун гэдсээр оруулан,10 хормын турш эмийг шахна.

10 хором ажиглахад таталт тавигдахгүй бол 1 цаг тутамд буюу эмэгтэйн жин болон эмнэлзүйн байдлаас хамааран тунг нэмж хэрэглэнэ.

Page 18: жирэмсний аюултай шинжүүд

АРТЕРИЙН ДАРАЛТЫГ БУУРУУЛАХ

Эмчилгээний зорилго нь доод даралтыг 110мм.муб-аас бууруулах, гэхдээ 70мм.муб-аас бууруулж болохгүй.

Манас таталтын урьдал үед АД-ыг бууруулахад Гидралазин /Апрезолин/, Лабеталол/Трандат/, Нифедипин/Адалат/ хэрэглэнэ.

Page 19: жирэмсний аюултай шинжүүд

1) Гидралазин /Апрезолин/ Эхний тун: судсаар аажим тарихын

тулд судсанд гуурч тавина. Эхлээд 5мг-ыг судсаар аажим хийгээд цаашдаа АД-ыг хүссэн хэмжээндээ буутал 20 хором тутамд 5мг-аар хийнэ.

Барих тун: шаардлагатай бол 2.5-5мг-ыг 30 хором тутамд судсаар тарина.

Анхааруулга: АД маш хурдан бууна Гаж нөлөө: зүрхий агшилт түргэснэ

Page 20: жирэмсний аюултай шинжүүд

2) Лабеталол /Трандант/ Судсаар аажим тарихын тулд

судсанд гуурч тавина. Эхлээд 50мг-ыг судсаар аажим хийгээд цаашдаа цусны даралтыг хүссэн хэмжээндээ буутаол 30 хором тутамд 50мг-аар тарина.

Барих тун: шаардлагатай бол 20-50мг-ыг 30 хором тутамд судсаар эсвэл дуслаах цагт 10мл/50мг/ тарина.

Анхааруулга: нифедипинтэй хавсруулж хэрэглэхгүй.

Эсрэг заалт: багтраатай эхэд хэрэглэхгүй.

Page 21: жирэмсний аюултай шинжүүд

3) Нифедипин /Адалат/ Тун: 10мг-аар хэлэн дор тавина,

цаашдаа шаардлагатай бол 1 цагийн дараа 10мг-аар хэрэглэнэ. Хоногийн тун 80мг-аас ихгүй байна.

Анхааруулга: Лабеталолтой хавсруулж хэрэглэж болохгүй. Эх усан үзэм идэж болохгүй.

Page 22: жирэмсний аюултай шинжүүд

ЖИРЭМСНИЙ ЭРТ ҮЕИЙН ЦУС АЛДАЛТ

Умайн гаднах жирэмслэлт Өсөлтгүй жирэмслэлт Эхэлсэн зулбалт Дутуу зулбалт Цулцан хураа

Page 23: жирэмсний аюултай шинжүүд

УМАЙН ГАДНАХ ЖИРЭМСЛЭЛТ

Умайн гаднах жирэмслэлт гэдэг нь умайн хөндийгөөс бусад хэсэгт үр хөврөл хөгжихийг хэлнэ.

Ихэнх нь гуурсан хоолойд явагдана /90гаруй хувь/.

Илрэх шинж тэмдэг нь жирэмслэлт задарсан эсэхээс хамааран өөр өөр байна. Задарсан үед арын хүнхрээгээр хатгалт хийх нь оношлогооны чухал арга, гэхдээ жирэмсний сорил чанд авиан шинжилгээтэй хамт хийхэд хэрэглэдэг.

Page 24: жирэмсний аюултай шинжүүд

ЯЛГАХ ОНОШ Ихэнх тохиолдолд умайн гаднах

жирэмсэнг тулгарсан зулбалтаас ялган оношлоно.

Бага аарцгийн хурц болон архаг үрэвсэлт өвчнүүд өндгөвчний уйланхай,мухар олгойн хурц үрэвсэл зэргээс ялгана.

Page 25: жирэмсний аюултай шинжүүд

АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Мэс заслын эмчилгээ Эмийн эмчилгээ /метотрексат/ - ургийн цэврүү 3см-ээс

бага,хэвлийн хөндийд шингэнгүй тохиолдолд

Page 26: жирэмсний аюултай шинжүүд

ЖИРЭМСНИЙ ХОЖУУ ҮЕИЙН ЦУС АЛДАЛТ

Жирэмсний 22 долоо хоногтойгоос хойш хугацаанд үтрээнээс цус гарах: Үүнд

Ихэс ховхролт Ихэс түрүүлэлт Умайн урагдал

Page 27: жирэмсний аюултай шинжүүд

ИХСИЙН ХОВХРОЛТ

Жирэмсний тээлтийн болон төрөлтийн явцад ураг төрөхөөс өмнө ихэс ховхорвол хэвийн байрласан ихэс цагаас урьтаж ховхрох гэнэ.

Page 28: жирэмсний аюултай шинжүүд

ОНОШЛОГОО

Хэвлийгээр гэнэт хүчтэй өвдөх Умайн агчил болно. Энэ үед нэн

эмзэглэлтэй,тэмтрэхэд чинэрч хатуурсан байна.

Дайрлагын үед илэрдэг цайх,хөлрөх, судасны цохилт олшрох шинжүүд гарах боловч Цусны даралт хэвийн эсвэл ихэссэн байж болно. Хүнд хэлбэрийн үед агаарын дутагдалд орно.

Үтрээгээр цус гарах юмуу, эсвэл гарахгүй байж болно.

Ургийн зүрхний цохилт хэвийн, удааширсан (<110),бүдгэрсэн, эсвэл сонсогдохгүй байна.

- шээсэнд ихэвчлэн уураг илэрнэ.сорил хийж үзнэ. Төрлөг эхэлсэн эсвэл удахгүй эхэлнэ.

Page 29: жирэмсний аюултай шинжүүд

АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Ихэс ховхролтын зэргэээс шалтгаалж төрөлт шийдэх бөгөөд төрөлтийг төрөх замаар эсвэл кесар хагалгаагаар төрүүлнэ.

Page 30: жирэмсний аюултай шинжүүд

ИХЭС ТҮРҮҮЛЭЛТ

Ихсийн хэсэг эсвэл ихэс бүхлээрээ умайн доод таславчинд байрлахыг хэлнэ.

Ихэс түрүүлсэн үед цус алдахад өвдөхгүй байдаг эсвэл бага зэргийн тааламжгүй мэдрэмж төрнө.

Түрүүлсэн ихэс ургийн түрүүлсэн хэсэг доошлоход саад учруулна.

Аарцгийн хөндийд ургийн толгой эсвэл бөгс орох саад учирснаас хүүхэд төрж чадахгүй.

Page 31: жирэмсний аюултай шинжүүд

ОНОШЛОГОО

Өвдөлтгүйгээр,үтрээнээс цус гарна Жирэмсний эрт хугацаанд цус гарч

байсан өчигтэй байна Эхлээд цус алдалт бага байна

/сэрэмжлүүлэх цус алдалт/ Цус алдалт их хэмжээтэй байж

болно,ялангуяа төрөх хугацаа ойртсон эсвэл төрлөг эхэлсэн үед

Дайрлага, алдсан цустай шууд хамааралтай байна.

Page 32: жирэмсний аюултай шинжүүд

Умайн зөөлөн, ургийн хэсгүүд тэмтрэгдэнэ.

Ургийн түрүүлсэн хэсэг нь ихэвчлэн дээр байна /гэвч байнга биш/. Доош аарцаг руу түлхэхэд бэрхшээлтэй байна. Толгойг аарцагт оруулах гэж дарах оролдлогын үед ургийн зүрхний цохилт удааширна.

Ургийн байрлал нь ташуу, хөндлөн, эсвэл бөгс түрүүлсэн байж болно.

АНХААРУУЛГА: үтрээ эсвэл хошногоны үзлэг хийхгүй

Page 33: жирэмсний аюултай шинжүүд

АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Чанд авиан шинжилгээгээр ихэс түрүүлэлт гэж оношлогдвол жирэмсний хугацаа 37-38 долоо хоногтойд кесар хагалгаа хийнэ.

Онош эргэлзээтэй бол мэдээгүйжүүлгийн дор үзлэг хийнэ.

Page 34: жирэмсний аюултай шинжүүд

ХАЛДВАР ХОРДЛОГЫН ДАЙРЛАГА

Халдварын нөлөөн дор судсан доторх шингэн,цусны эргэлтийн тогтолцоо хоёрын хооронд үл зохицолдоо үүсч, артерийн даралт буурч, эдийн хучилжилт үүсч, гипокси гүнзгийрсээр эд эрхтний үйл ажиллагаа алдагдан, үхэлд хүргэдэг нэн аюултай эмгэг юм.

Халдвар хордлогын дайрлага нь амьдралын чухал эртхнүүдийн бичил эргэлтийн тогтолцоонд хямрал үүсгэж, халдварын улмаас эндотоксин ихээр ялгарч бүх бие махбодыг хордуулснаас болдлг байна.

Page 35: жирэмсний аюултай шинжүүд

ЭМНЭЛЗҮЙЭхний үед Хожуу үед

Чичрүүдэс хүрэх Халуурах Судасны цохилт

олшрох Мөчнүүд халуу оргих Амьсгаадах Дотор муухай оргих Бөөлжих Зүрхний хэм

алдагдах Сэтгэцийн байдал

гэнэт хямрах Суулгалт ихсэх

Биеийн халуун буурах Мөчнүүд хүйтэн болох Хөл гарын хурууны үзүүрт

хөхрөл үүсэх АД буурах Амьсгал олшрох,алдагдар Шээс багасах,шээхгүй болох Судасны лугшилт

олшрох,хүчдэл дүүрэлт муудах,зүрхний хэм алдагдах

Эдийн хүчилжилт үүсэх Хэвлийгээр өвдөх Бөөлжих Гүйлгэх Цусан тууралт үүсэх Сэтгэцийн байдал

муудах,ухаан балартах

Page 36: жирэмсний аюултай шинжүүд

ЛАБОРАТОРЫН ҮЗҮҮЛЭЛТ

Цагаан бөөм олшрох Гипергликеми Цусны бүлэгнэх тогтолцоо

өөрчлөгдөх - тромбоцит - фибриноген Бодисын солилцооны хүчилжилт

Page 37: жирэмсний аюултай шинжүүд

ЭМЧИЛГЭЭЭмийн эмчилгээ:• Антибиотик• Инфүзи• Амьдралын чухал эрхтний үйл

ажиллагааг дэмжих• ЦСТБ хам шинжийн эсрэг эмчилгээ• Кортикостероид• Иммуно-биологийн чанар

сайжруулахМэс заслын эмчилгээ

Page 38: жирэмсний аюултай шинжүүд

Анхаарал тавьсанд баярлалаа