10
Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт, төсөлМэдээллийн товхимол 2016 оны 10 сар

161021 newsletter mo

Embed Size (px)

Citation preview

Page 1: 161021 newsletter mo

„Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт, төсөл“

Мэдээллийн товхимол

2016 оны 10 сар

Page 2: 161021 newsletter mo

Агуулга

1. Танилцуулга ……………………………………………………………………………………………….………….......… 1

2. Фесто Дидактик компани Рио Тинто, Оюу Толгой болон GIZ-тэй хамтран ажиллана …..………………… 1

3. Утааг багасгах боломжийг багш нар судаллаа …..……………………………………..………………………....... 2

4. МБС-ын салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдсээр байна ......……………………………………..…….2

5. МБС-ын байгууллагын багш нар туршлага солилцов ……………………………………………….....……....… 3

6. Засгийн газар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг сайжруулахыг зорьж байна ...…...… 4

7. МБС-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ...........................................…………..….4

8. Сургалтын орчинг сайжруулав ..........……………………………………………………….......…………………….. 4

9. Модон карказ угсрах сургалт ..........................................………………………………….......…………………...... 5

10. Төлөвлөлтөөс модон хийц хүртэл.SEMA .........................……….………………………….....……………..……. 611. МУ-ын Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга хүний нөөцийг чадавхжуулах

сургалтын зохион байгууллалттай танилцлаа……………............................................................................… 612. Гадаадад сурч Монгол хэрэгжүүүлнэ ……………………………………….…………………………….......…….... 7

Page 3: 161021 newsletter mo

1

ТСМБС төслийн хамт олон

„Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол,

сургалт“ (ТСМБС) төслийг Герман, Швейцарь, Австрали Улсын Засгийн

газрын санхүүжилтээр Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн

хамгаалалын яам болон „Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг“ (GIZ)

хамтран хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь мэргэжлийн боловсрол, ажил мэргэжлийн чиг

баримжааны үйлчилгээг дэмжиж залуучууд болон насанд хүрэгчдийн хөдөлмөр эрхлэлтийг

нэмэгдүүлэх юм.Төслийн эхний үе 2013 оны 3-р сараас 2016 оны

2-р сар хүртэл амжилттай хэрэгжсэн. Төслийн 2-р үе 2019 оны

2-р сар хүртэл үргэлжилнэ. Энэхүү мэдээллийн товхимол нь

төслийн 2-р үедявагдсан зарим

үйл ажиллагааны талаартовч мэдээллийг хүргэхэд

чиглэгдэж байна.

Фесто Дидактик компани Рио Тинто, Оюу Толгой болон GIZ-тэй хамтран ажиллана

Эдийн засгийн өсөлт, баялаг бий болгох асар их нөөцбололцоотой Монгол Улс түүхий эдээрээ дэлхийд дээгүүрордог. Нөөц бололцоогоо бүрэн ашиглахад мэргэжилтэйажилтны, үүнд ялангуяа техникийн мэргэжлийн чиглэлээр,эрэлт хэрэгцээ өндөр байгаа билээ. Монголын мэргэжлийнболовсрол сургалт/МБС/-ын салбарт одоогоор ажүйлдвэрийн өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагыгхангахуйц хүчин чадал нь тоон болон чанарынүзүүлэлтээрээ дутмаг байгаа юм. Үүнтэй холбогдууланТСМБС төсөл ашигт малтмалын болон дагалдахүйлдвэрлэлийн салбар дахь залуучууд, насанд хүрэгчдийнхөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг.Оюу Толгой ХХК-д хөрөнгө оруулсан олон улсын уулуурхайн групп Рио Тинто 2015 оны 11-р сараас GIZ-тэйхамтран ажиллаж эхэлсэн. Өмнөговьд үйл ажиллагааявуулдаг Оюу Толгой ХХК-ийн 34 хувийг Монгол улсынзасгийн газар, 66 хувийг Туркойз Хилл Ресурс компаниэзэмшдэг. Рио Тинто компани нь Туркойз Хилл Ресурскомпанийн 51 хувийг эзэмшдэг бөгөөд 2010 оноос ОюуТолгой төслийн менежментийг хариуцдаг болсон.Оюу Толгой, GIZ хоорондын хамтын ажиллагааны зорилгонь Даланзадгад, Дорнод, Дархан дахь Политехникколлежийг тодорхой мэргэжлийн чиглэлээр чадамжийн төвболгон хөгжүүлэхэд оршино. Чадамжийн төвүүд олонулсын стандарт, үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээнд нийцсэнсургалтуудыг явуулахаас гадна МБС-ын бусадбайгууллагуудын багш нарын мэргэшил дээшлүүлэх,түүнчлэн ажилгүй иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид,ААН-ийн ажилтнуудад зориулсан сургалтуудыг зохионбайгуулна. Мөн тухайн мэргэжлийн чиглэлээр олон улсынWorldSkills ур чадварын тэмцээнд өрсөлдөх монголыноролцогчдыг бэлтгэж дадлагажуулах үүргийг гүйцэтгэнэ.Рио Тинто/Оюу Толгой ХХК нь хамтын ажиллагааныхүрээнд чадамжийн төвд ажиллах олон улсын 2 зөвлөхмэргэжилтэн болон сургалтад шаардлагатай техникийнтоног төхөөрөмжийг санхүүжүүлнэ. GIZ чадамжидсуурилсан сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, сургуулийнболон үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш нарыг бэлтгэнэ.

2016 оны 8-р сард төр, хувийн хэвшлийн түншлэлийнхөтөлбөрийн (develoPPP.de) хүрээнд мэргэжлийнсургалт, тоног төхөөрөмж нийлүүлэлтээрээ дэлхийдтэргүүлэгч компаниудын нэг ХБНГУ-ын Фесто Дидактиккомпани энэхүү хамтын ажиллагаанд нэгдээд байна.

Фесто Дидактик Монголд анх удаа үйлдвэрлэлийнмехатроникийн мэргэжлийг Дарханы Политехникколлежийн чадамжийн төвд нэвтрүүлнэ. Сургалтынсистем, заах арга зүйн болон сургалтын материалаархангахын зэрэгцээ үйлдвэрлэлийн мехатроникийнсургалтын үндэсний хөтөлбөр боловсруулж, Германболон Хятад дахь өөрсдийн сургалтын төвүүдэдмонголын багш нарыг чадваржуулах, ажлын байрандахь болон мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохионбайгуулна. Чадамжийн төвийг бий болгож,үйлдвэрлэлийн мехатроникийн шинэ сургалтыгнэвтрүүлэх нь монголын МБС-ын салбарын хөгжилдчухал ач холбогдолтой. Дэлхийд тэргүүлэгч Рио Тинто,Фесто Дидактик болон GIZ-тэй хамтран ажилласнаарМонгол улс ашигт малтмалын салбар дахь нөөцбололцоогоо бүрэн ашиглахад нэг алхамаар ойртлоо.

М.Штайнебах, Ю.Хартвиг

Оюу Толгой дахь уурхайн ажилчид, Өмнөговь аймаг® Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. GIZ / Дирк Остермайер

Page 4: 161021 newsletter mo

2

Утааг багасгах боломжийг багш нар судаллаа

Улаанбаатар дахь Герман-Монголын МСҮТ-д 2016 оны6-р сард багш нарт зориулсан 5 хоногийн сургалтамжилттай явагдаж дуусав. Уг сургалтад Говь-Алтайаймаг болон Улаанбаатар хотын МБС-ын байгууллагынмэргэжлийн 6 багш оролцсон. Сургалтын зорилго ньМонголд агаарын бохирдлын гол шалтгаан болж байгаагэр хорооллын зуухнаас ялгарах утааг багасган шүүхтөхөөрөмжийн загварыг зохион бүтээхэд оршисон.Төхөөрөмжийн хувьд яндангийн утааны тоосонцорыгусанд уусган арилгах юм.

Төхөөрөмжийн анхны зургийг боловсруулахдаабарагцаалсан хэмжээтэй эскиз маягаар гаргасан. Иймтөрлийн зураглалд тухайн хийцийн хэсгүүдийнзориулалтын талаарх өргөн ойлголт болон уран сэтгэмжшаардлагатай байдаг. Тиймээс оролцогчдын эхнийдаалгавар нь төхөөрөмжийнхөө зориулалт, үйлажиллагааг сайн ойлгоход оршисон. Үйлдвэрлэлийнпараметрүүдийг тодорхойлох үүднээс зохион бүтээх үйлявцын өмнө нь туршилтын эд ангиудыг боловсруулахшаардлагатай байсан. Гагнуурын хувьд TIG /Волфраманэлектрод бүхий инерт хийн ширээлт/ болон SMAW..............

/Металл электрод бүхий нуман ширээлт/ ширээлтийнаргуудыг ашигласан. Ширээлтийг гүйцэтгэсний дараагадаргууд үзлэг хийх, нэвтлэж болон пресслеж шалгахгэх мэт эвдэхгүйгээр шалгах аргуудын талаароролцогсод мэдлэгтэй болсон. Даалгавруудыггүйцэтгэхэд багш, оролцогсод хөдөлмөрийн аюулгүйбайдалд байнга онцгой анхаарал хандуулж байлаа.Шүүлтүүрийн эцсийн загвар, туршилтыг ГерманМонголын МСҮТ-ийн суралцагчидтай хичээлийн үеэрхамтран гүйцэтгэхээр болж сургалт өндөрлөсөн.Туршилт амжилттай хэрэгжвэл энэхүү шүүлтүүр ньагаарын бохирдолтой тэмцэхэд хувь нэмрээ оруулахболомжтой юм.

Харалд Дезинг, Александр Феттер

МБС-ын салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдсээр байна

Монголын МБС-нд практик боловсролоос илүү онолынхичээлд анхаардаг юм. Нөгөөтэйгүүр ажил олгогчидмэргэжлийн өндөр ур чадвартай төгсөгчийг хүлээдэг.Энэхүү ялгааг арилгах үүднээс ТСМБС төсөл нь хувийнхэвшлийн ААН, МБС-ын байгууллага хоорондынхарилцаа, хамтын ажиллагааг дэмжин ажилладаг.Сургалтын хөтөлбөр, ажил мэргэжлийн лавлахболовсруулахад хувийн хэвшлийг оролцуулж, мөнМБС-ын байгууллага болон ААН-ийн төлөөллөөсбүрдсэн мэргэжлийн зөвлөлүүдийг байгуулах замаарбайнгын харилцаа холбоог бий болгож байгаа.Мэргэжлийн зөвлөл нь сургалтын хөтөлбөр,төлөвлөгөө, үйлдвэрлэлийн дадлагын удирдамжидхувийн хэвшлийн салбарын санал зөвлөмжүүдийгтусгахад сургуулиудыг дэмжин ажилладаг. Одоогийнбайдлаар төсөл хэрэгжиж буй МБС-ын 12 байгууллагаднийт 17 мэргэжлийн зөвлөл байгуулагдсан.Ховд аймгийн Хөгжил Политехник коллежийг сантехник,

халаалт, агааржуулалтын техникчийн хөтөлбөрхэрэгжүүлэхэд нь ТСМБС төсөл дэмжлэг үзүүлэнхамтран ажилладаг. 2016 оны 6 сарын 10-12өдрүүдийн хооронд тус сургуулийн сантехникийнмэргэжлийн зөвлөл хөрш зэргэлдээ Увс аймагтээлжит хурлаа зохион байгуулжээ. Хурлын үеэрсантехникийн сургалтын шинэ хөтөлбөрийгтанилцуулж, суралцагчдын дадлагын ажлынталаар санал бодлоо мэргэжлийн зөвлөлийнгишүүд солилцсон. Үүнд ялангуяа мэргэжлийнхувьд ур чадвар эзэмшүүлэхэд зөв компанийгсонгох, тухайн компанид мэргэшсэндадлагажуулагч багш байх нь чухал ачхолбогдолтойг онцлон тэмдэглэв. Дадлагажуулагчбагш ажлын байрны орчинд заах аргазүйнзарчмуудыг эзэмшсэн, мөн сургуулийн багштайхарилцаа холбоотой хамтран ажиллахыг зөвлөв.Тус хуралд Ховдын Политехник коллежийнсантехникийн багш нар, ААН-ийг төлөөлөн Ховдаймгийн дулааны 2-р станцын инженер болонХотон Үзүүр компанийн захирал оролцсон. Мөнколлежид ажилладаг герман мэргэжилтэн РубенЦийлер мэргэжлийн хурлын үйл ажиллагаагдэмжиж ажиллав.

Сантехникийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд багаар ажиллаж байгаа нь

Хөгжлийн зөвлөхүүд болон сургалтанд оролцогчид

Page 5: 161021 newsletter mo

3

Дархан-Уул аймагт ТСМБС төсөл тус аймгийн Уулуурхай, Эрчим хүчний Политехник коллежтэй хамтранажилладаг. Уг сургуулийн үйлдвэрлэлийн цахилгаанымэргэжлийн зөвлөлийн ээлжит хурал нь 2016 оны 8дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагтамжилттай явагдсан. Хурлын үеэр үйлдвэрлэлийнцахилгааны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үйлдвэрдэх дадлагын хугацаа, ААН, сургууль, суралцагчхоорондын дадлага сургалтын гурвалсан гэрээ зэрэгасуудлуудыг хэлэлцжээ.

МБС-ын байгууллагын багш, үйлдвэрлэлийндадлагажуулагч багш хоорондын хамтын ажиллагаагхэрхэн сайжруулах талаар зөвлөлийн гишүүд ярилцаж,мэргэжлийн зөвлөлийн гишүүн ААН, компани бүрдадлагажуулагч багштай болох шийдвэрт хүрсэн. Үүнээсгадна ТСМБС төслийн хүрээнд Монгол хэл дээрхэвлэгдсэн Германы нэр хүнд бүхий Кристианикомпанийн цахилгааны мэргэжлийн сурах бичгүүдийг.......

зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм.Уул уурхай, Эрчим хүчний Политехник коллежийнмэргэжлийн зөвлөлийн хуралд тус сургуулийнцахилгааны багш нар, ААН-ийн инженер, Дархан дахьАжил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч болонДарханы инженерийн холбооны тэргүүн оролцсон.ТСМБС төслөөс тус сургуульд техникийн зөвлөхөөражиллаж буй Бернд Мойер мэргэжлийн зөвлөлийн үйлажиллагааг дэмжиж ажилладаг.Сэлэнгэ, Увс аймагт тус тус зохион байгуулагдсанмэргэжлийн зөвлөлийн хурал нь ААН, МБС-ынбайгууллага хоорондын хамтын ажиллагааны нэгжишиг аж. Энэхүү жишгээр МБС-ын салбар дахьхувийн хэвшлийн оролцоог улам нэмэгдүүлэхболомжтой юм.

Д. Оюунаа, Д. Одбаяр

МБС-ын байгууллагын багш нар туршлага солилцов

ТСМБС төслийн хүрээнд боловсруулсан чадамжидсуурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэдоролцоонд тулгуурласан заах арга зүй, дадлагасургалтын нарийн зохион байгуулалт, бэлтгэлзайлшгүй шаардлагатай. ТСМБС төслийн зүгээс МБС-ын байгууллагын багш нарт зориулсан мэргэжлийнарга зүйн сургалтуудыг тогтмол явуулдаг. Зарим багшнарын хувьд төсөл хэрэгжиж эхэлснээс хойш байнгасургалтад хамрагдсан. Мөн саяханаас хамрагдажэхэлсэн бөгөөд уг сургалтуудад тогтмол оролцдогболсон багш нар ч бий аж. 2013 оноос хойш зохионбайгуулагдсан сургалтуудаас олж авсан мэдлэг,туршлагын талаар дүгнэлт хийх зорилгоор 6 дугаарсард Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд 3 хоногийн багшнарын туршлага солилцох хэлэлцүүлэг, семинар болжөнгөрлөө. Гурван сургуулийн нийт 15 багш, 2 сургалтынменежер туршлага солилцох семинарт.................................

оролцож чадамжид суурилсан сургалтынхөтөлбөрийг нэвтрүүлэх явцад хуримтлуулсанмэдлэгээ хуваалцлаа. Говь-Алтай аймаг дахьМСҮТ, Герман-Монгол МСҮТ, БарилгынПолитехникийн Коллежийг төлөөлөн хүрэлцэнирсэн оролцогчид багт хуваагдаж өөрсдийнтуршлагаа нэгтгэн бусад багууддаа танилцуулсан.

Үр дүнд нь оролцогч бүр сургамж авахуйц шинэлэгсанаанууд үйлдвэрлэлийн механик, гагнуур,сантехникийн чиглэлээр гарч байлаа.Албан ёсны хөтөлбөрөөс гадна багш нар биебиетэйгээ танилцаж МБС-ын салбарт тулгарч буйасуудлуудын талаар ярилцсан. Мөн семинартхүрэлцэн ирсэн сургуулиудын төлөөллүүдхоорондоо харилцан зочилж туршлага судлахтөлөвлөгөө гаргалаа. Хэлэлцүүлэг уулзалтаасгарсан санаанууд нь багш нарын өдөр тутмынажил төдийгүй бусад Монголын МБСБ-ын багшнартай хамтран ажиллах, мэдлэг туршлагаахуваалцахад бодитой жишээ болно хэмээн итгэжбайна.

Александр Веттер,Харалд Дезинг

Сургалтанд оролцогчид Түнхэл дэх семинарын байрны өмнө

Дархан дахь цахилгааны мэргэжлийн зөвлөлийн гишүүд

Page 6: 161021 newsletter mo

4

Засгийн газар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг сайжруулахыг зорьж байна

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Боловсрол, Соёл,шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар 6 сарын 28-ныөдөр ажил, мэргэжлийн чиг баримжааг 2016 - 2020 онхүртэл хөгжүүлэх чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөгхамтарсан тушаалаар баталлаа.Уг үйл ажиллагааны чиглэлийг холбогдох яамдынмэргэжилтэн, Нийслэлийн хөдөлмөрийн газар, ТББболон ТСМБС, Азийн хөгжлийн банкны хөнгөлттэйзээлээр хэрэгжиж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихур чадвар төслийн мэргэжилтнүүд зэргээс бүрдсэнажлын хэсэг боловсруулсан болно. Ажил, мэргэжлийнчиг баримжааг хөгжүүлэх чиглэлийн зорилго нь МонголУлсын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх, эрх зүйн орчныгболовсронгуй болгоход оршино. Үүнд ажил, мэргэжлийнчиг баримжааны салбар хоорондын зохицуулалтынмеханизмыг бий болгох, хөдөлмөр эрхлэлт, боловсрол,нийгмийн хамгаалал болон хүний нөөцийгчадавхижуулах үйл ажиллагаа багтсан байна. Түүнчлэн,ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнийтөрөл, хэлбэрийг өргөжүүлэх, эмзэг бүлгийн иргэдийгболовсрол сургалт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээндтэгш хамруулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжинэ.Эдгээр зорилтод чиглэсэн үйл ажиллагааны хүрээндажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхөдтавигдах мэдлэг чадварын стандарт тогтоох бөгөөдажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхмэргэжилтэн бэлтгэх бакалаврын дараах түвшнийсургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Түүнчлэн ажилмэргэжлийн чиг баримжааны үндэсний чуулгауулзалтыг 2 жил бүрт зохион байгууллах болно.Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлсэнээр Монгол Улсынажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээсайжрах бөгөөд ТСМБС төслийн зүгээс эдгээрзорилтуудын хүрээнд хэрэгжих үйл ажиллагааг дэмжижажиллах болно.

Г. Сара

МБС-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

ТСМБС төслийн нэг чухал зорилго бол хөгжлийнбэрхшээлтэй иргэдийг мэргэжлийн боловсролынсургалтанд хамрагдахад дэмжлэг үзүүлэх юм.Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвөөс (СЗХТ)-с2016 оны 6 сарын 6-наас 9-ний хооронд мэргэжлийнболовсролын салбарын 20 багш нарт зориулсан 3хоногийн сургалт ТСМБС төслийн түнш байгууллагаболох Ховд аймгийн Политехник Коллеж дээр зохионбайгууллаа.. Сургалтын зорилго нь багш нарт хөгжлийнбэрхшээлтэй иргэдийн онцлог, тэдэнд хичээл заах үеэртулгардаг бэрхшээлүүдтэй хэрхэн харьцах талаармэдлэг олгоход оршиж байв..

Уг сургалт нь багш нарт өмнө нь тулгарч байсан бодитжишээ болон нөхцөл байдлыг хэлэлцэх замаархөгжлийн бэрхшээлтэй сурагчидтай хамтран ажиллахчадварыг дээшлүүлэхэд чиглэсэн. Сургалтын 3 хоногтбагш нар багаар ажиллаж хөгжлийн бэрхшээлтэйсуралцагчдыг илүү хамруулах,, хялбар аргаарсургалтын орчинг тэдэнд тохируулж өөрчлөх төлөвлөгөө

боловсруулжээ.Сургалтанд ашигладаг үзүүлэн таниулахматериалыг том үсгээр хэвлэн бэлтгэх, ажлынширээн дээр цагийн системийг ашиглансурагчдад өөр төрлийн обьектуудтай ажиллах гэхмэт үр нөлөөтэй сургалтын хэрэглэгдэхүүнийгхэрхэн бэлтгэх талаар аргуудыг суралцсанаарбагш нарын ажил дээр нь хүндрэл учруулжбайдаг нэг асуудлыг даван туулахад тусална.ТМСБС төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулдМБСБ-уудыг цаашид дэмжиж ажиллана.

Д. Оюунсанаа

Сургалтын орчинг сайжруулав

Наадмын өмнөхөн Налайх дахь Мэргэжлийнсургалт үйлдвэрлэлийн төвийн (МСҮТ) багш,суралцагчид цахилгааны сургалтын танхимаашинэчилжээ. Тус МСҮТ цахилгаан,мехатроникийн чадамжийн төв болох Дархан-Уулаймаг дахь Уул уурхай, эрчим хүчний Политехникколлежтой 2015 оноос хойш тогтмол хамтранажиллаж байгаа аж.Уул уурхай, эрчим хүчний Политехник коллеж болТСМБС төслийн түнш байгууллагуудын нэг юм.Энэ хамтын ажиллагааны хүрээнд GIZ-ийнхөгжлийн зөвлөх Бернд Мойерийн зөвлөгөө,дэмжлэгтэйгээр Дарханы цахилгааны багш нарНалайхын мэргэжил нэгт нөхдөдөө сургалтынтанхимаа шинэчлэхэд нь мэргэжлийн туслалцааүзүүлжээ. Сургалтын танхимд орчин үеийнцахилгааны болон электроникийн багажхэрэгслээр тоноглогдсон сургалтын кабинуудыгбайгуулсан байна. Төслийн хүрээнд ААН-үүдийн..

Харааны бэрхшээлтай иргэдтэй ажиллах дасгал

Page 7: 161021 newsletter mo

5

ТСМБС төслөөс зохион байгуулсан цахилгаанысургалтуудад та өмнө нь оролцож байсан. Тасургалтуудыг хэрхэн дүгнэж байна вэ?

Би мэргэжилтэйгээ холбоотой олон сургалтандоролцдог. ТМСБС төслийн хүрээнд явагддагсургалт, семинаруудын зохион байгуулалт сайн,бас тоног төхөөрөмж, материалын хангалт нь машсайн байдаг. Миний бодлоор сургалтандзөвлөгчөөр ажилладаг олон улсын хөгжлийнзөвлөхүүд сургалт семинарыг үр дүнтэй болгоходмаш их үүрэг гүйцэтгэдэг. Сургалт удирдаж байгаабагш нар, оролцогчид тэр хүмүүсээс олон зүйлийгшинээр сурч авдаг.

Сургалтын шинэ кабины тухайд та хэр сэтгэлхангалуун байгаа вэ?

Сургалтын тааламжтай орчинд дадлага хийнэ гэдэгсуралцагдын хувьд хамгийн сайн сурах нөхцөл.Хамгийн сүүлийн үеийн багаж хэрэгслүүд ашиглажганцаарчилсан орчинд дадлага хийх боломжийгшинэ кабинууд манай суралцагчдад олгож байгаа.Багш бидний хувьд сургалтын орчин сайн байнагэдэг нь ажиллах таатай нөхцөл бүрдэнэ, сургалтынчанар сайжирна гэсэн үг. Тийм болохоор манайсургуулийн багш, суралцагч бид бүгдээрээ сэтгэлхангалуун байгаа. Миний хувьд танхимаатохижуулахад өөрийн биеэр оролцсондоо үнэхээрбаяртай байна. ТСМБС төслийн хөгжлийн зөвлөх,Дарханы цахилгааны багш Мөнхжавхлан, Гомбо-Очир, Эрдэнэ, хөгжлийн зөвлөх Мойер нартталархаж байгаагаа илэрхийлье.

Баярлалаа

Б. Золбаатар

Модон карказ угсрах сургалт

2016 оны 7 дугаар сард баруун аймгийн багш нартзориулсан модон карказ угсрах сургалт Завхан аймагдахь Политехник коллеж дээр явагдлаа. ТСМБСтөслийн хөгжлийн зөвлөх Кнут Боннеманн, НорбертХоон болон Ерик Гийзе нарын дэмжлэгтэйгээрсургалтанд оролцогчид барилгын суурь цутгах, модонкарказ зангидах аргуудыг бүтэн долоон хоногийнтурш онол, дадлагыг хослуулан сурсан юм.

Оролцогчид эхлээд өөрсдийн боловсруулсантөлөвлөгөө, барилгын зургийн дагуу суурь цутгах,дулаан тусгаарлах даалгаврыг амжилттайгүйцэтгэсэн байна. „Оролцогчид маань өндөридэвхтэй, шинэ юм сурах гэсэн хүсэл эрмэлзлээрдүүрэн байлаа“ хэмээн Хөгжлийн зөвлөх Н. Хоононцолж байв.Бэлэн болгосон суурь дээрээ тэд модон карказыгбарилгын зургийн дагуу амжилттай угсарсан. Дадлагасургалтын үеэр ХАБЭА заавар зөвлөгөөг хөгжлийнзөвлөхүүд байнга өгч байлаа.Сургалтанд оролцсон хүн бүр модон карказны тодорхой нэг эд ангийг бие даан бэлтгэх даалгаврыг гүйцэтгэсэн юм.

оролцоотойгоор боловсруулсан чадамжид суурилсансургалтын хөтөлбөрийн 90 хувийг хэрэгжүүлэхэдэдгээр кабинуудыг ашиглаж болох ба төслийн зүгээс20 сая төгрөгний өртөг бүхий нэмэлт тоногтөхөөрөмжийг нийлүүлжээ.Танхимаа шинээр тохижуулж дууссаных нь дараабид Налайх дахь МСҮТ-ийн цахилгааны багш Ж.Энхжаргалтай ярилцсан юм.

Хатагтай Энхжаргал, та яагаад цахилгаанчнымэргэжлийг сонгох болсон бэ?

Би хүүхэд байхын л цахилгааны хэрэгслүүд хэрхэнажилладаг бол гэж их сонирхдог байлаа.Цахилгаанчин бол өргөн цар хүрээг хамарсэнмэргэжил. Ажлын байран дээр ч, гэр орондоо ч,чөлөөт цагаа өнгөрөөсөн ч өнөөдөр гэрэл цахилгаанбидний өдөр тутмын амьдралын орчныг тодорхойлжбайдаг. Цахилгаанчин хүн бол маш олон төрлийнсалбарт ажиллах боломжтой.

Ж. Энжаргал: Сургалтын кабинтай болсондоо баяртай байна

Оролцогчид дадлага сургалтын үеэр

Page 8: 161021 newsletter mo

6

„Сургалт амжилттай боллоо. Оролцогчид багааражиллах чадвар сайтай, хамтдаа маш сайн ажиллажчадлаа“ гэж хөгжлийн зөвлөх Боннеманн хэлж байв.

Б. Золбаатар

Төлөвлөлтөөс модон хийц хүртэл: SEMA

Мужааны сургалтаар зөвхөн хөрөө, алх зэрэг багажхэрэгслүүдтэй ажиллах ур чадвараас гадна модонхийцийн талаарх онолын өргөн мэдлэг эзэмшэхийгшаарддаг аж.Модон хийц бүтээцийг гар аргаар зурж болдог ч орчинүед компьютерийн программыг түлхүү ашигладагболсон байна. SЕМА бол төлөвлөлтөөс эхлүүлэнгүйцэтгэл хүртэл модон хийц бүтээцтэй холбоотоймужааны бүх ажилбарыг нэгтгэсэн програм хангамжюм. Энэхүү програм нь модулийн бүтэцтэй бөгөөдмужаан, модон эдлэлтэй ажилладаг хүмүүс амжилттайашиглаж ирсэн програм юм.2016 оны зун модон хийц бүтээцийн програмхангамжийн боловсруулалтаар дэлхийд тэргүүлдэгкомпани болох Герман улсын SЕМА ХХК нь ТСМБСтөсөлтэй хамтран Техник, технологийн дээд сургуульдээр ирээдуйн SЕМА програм хангамжийн багш нарбэлтгэх сургалт зохион байгууллаа.Уг 2 долоо хоногийн хугацаатай сургалтанд олонмэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багшнар хамрагдаж, модон хийц бүтээцийн орчин үеийнаргуудаас суралцсан. Сургалтын агуулга нь модон хйицбүтээцийн онолын суурь мэдлэгээс эхлэн дээврийнбүтэц, модон шат хийх зэрэг өргөн хүрээг хамарсан.Сургалтын төгсгөлд бүх оролцогч нарт SЕМА програмхангамжийн CD-г олгосон.

Б. Золбаатар

Айлчлалын үеэр ноён Ю. Идэрцогт олон улсынстандартын дагуу хүний нөөцийгчадавхижуулах сургалтыг зохион байгуулах ньМонголын МБС-ын салбарт маш чухал ачхолбогдолтойг онцлон тэмдэглэж, мөн тэрээрМонголд МБС-ын салбарын арга хэмжээнийталаар олон нийтэд мэдээлэл өгч байхыгонцлон тэмдэглэв.

Ноён Ю. Идэрцогтийг ХБНГУ-д байх хугацаандТСМБС төслийн хүний нөөцийг чадавхжуулахсургалт хариуцсан мэргэжилтэн Б. Болордагалдлаа. Б.Болорын хувьд Магдебург хотдахь чадамжийн төвд туршлага солилцоххөтөлбөрт хамрагдаж цаашид явагдахсургалтуудын зохион байгуулалт, үр дүн,үнэлгээ дүгнэлтийг хэрхэн сайжруулах талааруулзалт, хэлэлцүүлэгт оролцлоод ирлээ.

Г. Сара

Монгол Улсын Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга хүний нөөцийг

чадавхижуулах сургалтын зохион байгуулалттай танилцлаа

ТСМБС төслийн нэг гол зорилго нь түншбайгууллагуудын хүний нөөцийг чадавхижуулахадоршдог. Энэ зорилгын хүрээнд ХБНГУ-ынМагдебург хот дахь олон улсын хамтынажиллагааны /GIZ/-ийн хүний нөөцийн чадамжийнтөвтэй ТСМБС төсөл хамтран ажиллаж байгаа. Угтөв нь төслийн түнш байгууллагуудын хүнийнөөцийг чадавхижуулах сургалтуудыг Германымэргэжлийн боловсролын сургалтынбайгууллагуудад зохион явуулах ажлыг хариуцдаг.Монгол Улсын Хөдөлмөрийн яамны төрийн нарийнбичгийн дарга Ю. Идэрцогт 2016 оны 6 сард ХБНГУ-ын ”Толлерт цонхны үйлдвэр” ХХК болон Лайпцигхотын Гар үйлдэврлэлийн танхимын харъяа“Боловсрол-технологийн төв”- д зочилж ХБНГУ-ынМБС-ын тогтолцоо түүний зарчим, үйл явцтайтанилцаад ирлээ.

Төрийн нарийн бичгийн дарга Лайпциг хот дахь сургалтын төвд Монгол багш нарын хамт

Сургалт удирдсан багш Шмалцхолц оролцогчдын хамтаар

Page 9: 161021 newsletter mo

7

Гадаадад сурч Монголд хэрэгжүүлнэ

ТСМБС төслийн зүгээс Монголын МБС-ынбайгууллагын багш нар, ажил мэргэжлийн зөвлөхнарын чадамжийг дээшлүүлэхийн тулд Европ,Австрали болон Монголд тэднийг сургалтуудадхамруулдаг.2016 оны 8 дугаар сард Улаанбаатар, Ховд, Увс,Өмнөговь, Баян-Өлгий аймаг дэх төслийн түнш МБС-ын байгууллагын багш нар Герман улсад түгээндэлгэрүүлэх багшийн сургалтанд оролцоод ирлээ.Сургалтын эхний 2 долоо хоногт тэд Лайпциг хотындагуул хот болох Борсдорф-д байрлах Гарүйлдвэрлэлийн танхимд зочилж нөхөн сэргээгдэхэрчим хүчний техник, агааржуулалтын техник гэхсэдвүүдээр дадлага сургалтанд оролцсон байна.Сургалтын дадлагын хэсэг нь монгол багш нарт ихэдтаалагдаж байв. „Бидний энд суч байгаа зүйлийгМонголд хэрэгжүүлэх боломжтой. Бид ч үүний төлөөажиллана“ хэмээн Ховд аймгийн Политехникколлежийн багш н. Батаа, н. Гэрэлт-Од нар итгэлдүүрэн өгүүлж байсан юм.

Сургалтанд оролцогчид Борсдорф хотод олон төрлийнсеминарт хамрагдаж Герман, Швейцарь улсын МБС-ынхосмог буюу дуаль системтэй танилцжээ. ..........

Монгол багш нар Борсдорфын Гар үйлдвэрлэлийн танхимын өмнө

Сургалтын сүүлчийн долоо хоногт тэд Магдебургхот дахь GIZ-ийн Олон улсын хамтын ажиллагааныакадеми болон түүний дэргэд дэх чадамжийн төвдзочилж түгээн дэлгэрүүлэх багшийн сургалтандхамрагдсан байна. Сургалтын зорилго нь багшнарын заах арга зүйг дээшлүүлэхэд оршиж байв.Энэхүү сургалтын үеэр оролцогчид Борсдорфхотод хийсэн дадлагын ажлаар олж авсанмэдлэгтээ үндэслэн өөрсдийн мэргэжлийн чиглэлтус бүрээр сургалтын төлөвлөгөө боловсруулсанбайна.Сургалтанд оролцсон багш нар Монголд буцажирээд чадамжийн төвүүд дээр МБС-ын бусадбайгууллагын багш нарт хичээл заах юм.„Сургалтын явцад маш чухал туршлагуудыгхуримтлууллаа. Энэ маань бидэнд Монгол дахьсургууль дээрээ хичээлийнхээ чанарыгдээшлүүлэхэд их тус болох болно“ гэж н. БатааГерманд болсон энэ удаагийн сургалтыг дүгнэжхэллээ.

Б. Золбаатар

Page 10: 161021 newsletter mo

As a federal enterprise, GIZ supports the German Government in achieving its objectives

in the field of international cooperation for sustainable development.

Published byDeutsche Gesellschaft fürInternationale Zusammenarbeit (GIZ) GmbH

Registered offices, Bonn and Eschborn, Germany

“Cooperative Vocational Training in the Mineral Resource Sector Program (CVT)”

Labour Palace Central Office Building - 6th floorChinggis Avenue, 2nd khoroo, Khan-Uul District P.O.B. 1264 Ulaanbaatar 14251, Mongolia

T: +976 7000 5340 F : +976 7000 5341I www.giz.de

ResponsibleDr. Jürgen Hartwig

AuthorsMatthias SteinebachJürgen HartwigHarald DesingAlexander VetterD. OyunaaD. OdbayarG. SaraD. OyunsanaaB. Zolbaatar

Photo credits© GIZ