6
Сэтгэл хөдлөл Г.Маралгоо

сэтгэл хөдлөл

Embed Size (px)

Citation preview

Page 1: сэтгэл хөдлөл

Сэтгэл хөдлөлГ.Маралгоо

Page 2: сэтгэл хөдлөл

• Сэтгэл хөдлөл бол бидний бие махбодь, бодол санааны маань салшгүй нэг хэсэг юм. Бидний сэтгэл хөдлөл нь маш нарийн эмзэг, мэдрэмтгий. Хүмүүс сэтгэл хөдлөлөөянз бүрээр илэрхийлдэг байна. Жишээ нь: бахархах, баярлах, уйлах, уурлах, гомдох, дургүйцэх гэх мэт сэтгэл хөдлөлийн янз бүрийн илрэлүүд байдаг. Сэтгэл хөдлөлийг үндсэнд нь эерэг, сөрөг гэж хоѐр ангилна.

Page 3: сэтгэл хөдлөл

Сэтгэл хөдлөлийг үндсэнд нь эерэг,

сөрөг гэж хоёр ангилна.• Эерэг сэтгэл хөдлөл гэдэгт баярлах, бахархах,

талархах, хүндэтгэх зэрэг орно. Сөрөг сэтгэл хөдлөлд уурлах, уцаарлах, бухимдах, гомдох, дургүйцэх гэх мэт орно. Бахархах гэдэг нь аливаа юмны үнэ цэнэ, сайн сайхныг мэдэж, түүнийгээ унэлэх, хүндэтгэхийг хэлнэ. Хун бүр өөрийн гэсэн бахархах зүйлстэй байдаг. Жишээ нь: бид өөрсдийн аав, ээж, ах, эгч, эмээ, өвөө найз нөхөд болон эх орноороо бахархдаг. Мөн өөрийн царай зүс, гадаад төрх, эрдэм мэдлэг, авъяас чадвараараа бахархана.

Page 4: сэтгэл хөдлөл

• Бахархаж байгаагаа хүмүүс царайны өнгө, дүр төрх, дуу хоолой, үгээр илэрхийлж болдог. Жишээ нь: инээмсэглэж байгаад, Ямар гоѐ юм бэ? Ямар сайхан юм бэ? Гэх мэт үг хэллэгүүдийг ашиглаж болно. Дургүйцэх гэдэг нь аливаа юм өөрт нь таалагдахгүй байгаа үед түүнийгээ илэрхийлэхийг хэлнэ. Бахархах зүйлээс гадна хүмүүст ямар нэг юм тааламжгүй санагдах үе нэлээдгүй гардаг. Ийм үедээ хүмүүс сэтгэл хөдлөлийн янз бүрийн илрэлийг гаргах нь бий. Жишээ нь: уурлах, хашхирах, бухимдах, үзэн ядах гэх мэт. Энэ үед хүмүүс янз бүрийн үг хэллэг, үйл хөдлөлийг хэрэглэдэг. Жишээ нь: эвгүй үг хэлэх, муухай харах гэх мэт. Тэр байдал нь бусад хүмүүст маш таагүй сэтгэгдэл төрүүлдэгийг хүмүүс тэр бүр мэддэггуй. Тийм учраас хүмүүс та бүхэн ямар нэг юманд дургүйцэх сэтгэгдэл төрсөн үед хэлж байгаа үг хэллэг, дуу авиандаа болгоомжтой хандаж, бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

Page 5: сэтгэл хөдлөл
Page 6: сэтгэл хөдлөл