10
Монгол хэлний үгийн сангийн утга Ж.Бат-Ирээдүй МУИС, МХХШТэнхим 2014.02.27

үгийн сангийн утга

Embed Size (px)

DESCRIPTION

Монгол хэлний үгийн сангийн судалгааны нэгж,

Citation preview

Page 1: үгийн сангийн утга

Монгол хэлний үгийн сангийн утга

Ж.Бат-ИрээдүйМУИС, МХХШТэнхим

2014.02.27

Page 2: үгийн сангийн утга

Үгийн сангийн нэгжүүд

• Аливаа хэл нь агуулга хэлбэрийн нэгдэл , авианы бүрхүүл, утгын хязгаар бүхий хэл, хэлэхүйн нэгжтэй байна.

• 1. Үг: хонь, ямаа• 2. Хоршоо үг: хонь мал; ямаа мал• 3. Нийлмэл үг: хонин арц; ямаан арц• 4. Өвөрмөц хэлц буюу хэлц үг: хонь чоно хоёр; тэмээ

ямаа шиг, ямаан зантай,• 5. Хэвшмэл хэлц буюу хэллэг: хонины толгой өлгөөд

нохойн мах зарах; зуун ямаанд жаран ухна.

Page 3: үгийн сангийн утга

Үгийн сангийн нэгж гэж юу вэ?

• Монгол хэлний бүх үг, хэлц бол манай хэлний үгийн сан болно. Энэ үг, болон хэлц нь ухагдахуун илэрхийлж байвал нэгж гэж үзнэ. Энэ нэгжийг зарим эрдэмтэд үглэвэр буюу лексема, lexeme гэж нэрлэдэг.

• Агуулга, утга, гүн бүтцээрээ өөр өөр хоршоо үг, нийлмэл үг, өвөрмөц хэлц, хэвшмэл хэлц бол бие даасан нэгж юм.

Page 4: үгийн сангийн утга

Үг буюу үглэвэр гэж юу вэ?

• Үгийн сангийн цөм утгатай нэгжийг үг буюу үглэвэр гэнэ. Энэ утга нь хүний сэтгэхүйд төсөөлөгдөн тэмдэглэгдэж байж үглэвэр болно. Жишээ нь: нохой – а. амьтан, б. тэжээвэр, золбин, в. Эр, эм, г. Хөхөөр тэжээгч гэсэн утгууд нийлээд хөхөөр тэжээгч, тэжээвэр, эр буюу эм амьтанг нохой гэнэ гэсэн сэтгэлгээ буюу ойлголт хүнд бууна, тогтоно гэсэн үг.

Page 5: үгийн сангийн утга

Хоршоо үг

• Хос үгийнх нь дан утгын хүрээ бүдгэрч хосоороо хоршин нийлж нэгэн цөм утга тэмдэглэх, нэг үгийн утгаас илүү хийсвэр утга илэрхийлэх үгийг хоршоо үг гэнэ. Жишээ нь: нохой гахай, чоно нохой, нохой шувуу, нохой мохой гэх мэт.

• Үг хоршиж утга хувираад олдмол утгатай болох үзэгдэл байна. Жишээ нь: Нохой гахайдаа хүрэх, морь нохой мэт зүтгэх гм.

Page 6: үгийн сангийн утга

Нийлмэл үг

• Бүрдүүлж байгаа үгийн утгын нэгдлээрээ ялгаатай тогтвортой шинжтэй үгийг нийлмэл үг гэнэ.

• Нийлмэл үг ихэнхидээ нэр томьёо болж тогтох шинжтэй байдаг.

• Нийлмэл үгийн хэрэглээ улам их болж, улам олширч байдаг. Жишээ нь МУИС гэх мэт.

• Нийлмэл үг бол ямар нэгэн салаа утга, далд утга заадаггүй. Жишээ нь: нохой зээх, нохойн сургууль, нохойн хошуу, нохой зангуу, гэх мэт.

Page 7: үгийн сангийн утга

Өвөрмөц хэлц буюу хэлц үг

• Бүлэг үгсийг бүрдүүлж байгаа үг тус бүрийн үгийн сангийн утга нэгэнт алдарч, бүлгээрээ нэгэн цогц утга буюу олдмол утга илэрхийлж байгаа үгсийг өвөрмөц хэлц буюу хэлц үг гэнэ. Жишээ нь: нохой амь, нохой гаслам, нохой заль, нохой нүүртэй, нохойн наадам, нохойн зам, морь нохой мэт зүтгэх, нохойн битүү туурай, нохойн хороо, нохойн гуяар даллах, нохой хуцсан дай,

Page 8: үгийн сангийн утга

Хэвшмэл хэлц буюу хэллэг

• Бүхэл цогцоороо нэгдмэл нэгэн олдмол утга илэрхийлэх үгийг хэвшмэл хэлц буюу хэллэг гэнэ. Хэвшмэл хэллэг ихэнхидээ сургаал сургамжийн чанартай байдаг. Жишээ нь: Ноён урваач, нохой шарваач, Нохойн гөлөг архирна, ноёдын зулзага хэхэрнэ, нохойн дуу тэнгэрт хүрдэггүй, нохойн мөр дээр шээстэй, чонын мөр дээр сэгтэй., нохойн мөрөөр чоно гүйнэ.

Page 9: үгийн сангийн утга

Шууд ба шууд бус нэрлэлт

• Ийнхүү монгол хэлний үгийн сангийн нэгжүүдийг 5 ангилахаас гадна утга илэрхийлэх аргаас үүтгэж ШУУД ба ШУУД БУС НЭРЛЭЛТ (Direct and undirect) гэж ангилдаг.

• Үүнд үг, хоршоо үг, нийлмэл үгийг шууд нэрлэлт гээд, өвөрмөц хэлц, хэвшмэл хэлцийг шууд бус нэрлэлт гэж нэрлэж байна.

Page 10: үгийн сангийн утга

Уншиж ашиглах хэрэглэгдэхүүн

• “Монгол хэлний үгийн сангийн судлал”, Ж.Төмөрцэрэн, Уб., 15-47 дах тал

• “Монгол хэлний үгийн сангийн утгазүй”, Д.Бадамдорж, Уб., 2006, 8-70 дах тал

• “Монгол хэл бичиг: утга, соёл, хэрэглээ” Ж.Бат-Ирээдүй, Уб., 2013

• “Монгол хэлний хэлц үгийн сан”, Ж.Бат-Ирээдүй, Уб., 2009• “Монгол хэлний үгийн сангийн шинжилгээ”, Д.Баатар,

Бээжин, 1988, 205-238 дах тал• “Монгол хэлшинжлэлийн өгүүлэлзүй”, Ж.Бат-Ирээдүй

нар, Уб., 2012