25
Монгол хэлний үгийн утга судлал Ж.Бат-Ирээдүй МУИС-ийн МХХШТэнхим 2014.02.27

Үгийн утга гэж юу вэ

Embed Size (px)

DESCRIPTION

Үгийн утгын судлал, хэлний өнгөн ба гүн бүтэц,

Citation preview

Page 1: Үгийн утга гэж юу вэ

Монгол хэлний үгийн утга судлал

Ж.Бат-ИрээдүйМУИС-ийн МХХШТэнхим

2014.02.27

Page 2: Үгийн утга гэж юу вэ

Үг гэж юу вэ?

• Үг бол ухагдахуун илэрхийлж байгаа үгийн сангийн үндсэн нэгж юм.

• Үг гэдэг бол бүтэх хийсвэр авиа болон бодит бүтээврийн нэгдэл байдаг.

• Өөрөөр хэлбэл авиа дүрсийн цогц бүхий, хэлэхүйн гол хэрэглээ болсон, биеэ даасан, төгс утга илэрхийлэх дохио юм.

• Үгийг хэлшинжлэлийн бүхий л салбар тал бүрээс нь судлагдахуун болгодог.

Page 3: Үгийн утга гэж юу вэ

Үгийн утга гэж юу вэ?

• Үгийн утга гэдэг бол бодот юм үзэгдэл, хөдөлгөөн, тэдгээрийн тухай ухагдахуун, хэлний тэмдэг гурвын шүтэн барилдсан харьцаа гэж хэлшинжлэл тодорхойлдог.

• Ийм учраас үг бол өнгөн ба гүн бүтцийн нэгдэл юм.

• Үгийн утгын давхаарт бүтцийг цөм утга, салмал утга, шилжмэл утга, олдмол утга гэж үндсэн хэдэн бүлэгт хуваан үзэж байна.

Page 4: Үгийн утга гэж юу вэ

Үгийг тодорхойлох хүчин зүйл?

• Үг гэдэг бол• 1. Хураангуйлан тодорхойлж байгаа юм болон

түүний хөдөлгөөн, үйл, хүний сэтгэхүйн хийсвэрлэл.• 2. Хүний уураг тархины дээд зэргийн бүтээгдэхүүн

болох хийсвэрлэн сэтгэхийн нэгэн шат буюу ухагдахуун

• 3. Хэлний тэмдэг нь өөр өөр боловч сэтгэх сэтгэлгээ нь адил байх тэр арга маягийн нэгдэл юм.

• Үүнээс үүдээд үг гэдэг бол УХАГДАХУУН, ТЭМДЭГ, ЮМ гурвын нэгдэл юм гэж тодорхойлдог.

Page 5: Үгийн утга гэж юу вэ

Утганцар ба утгалбар гэж юу вэ?

• Утганцар (seme) гэж хэлний нэгжээр дохиолоход сэрэгдэх нэгэн зүйл шинж тэмдгийг хэлнэ. Өөрөөр хэлбэл нэг үгэнд байх олон утгын нэгдлийг утганцар гэнэ. Цагаагч гэдэг үг өнгө, эм хүйс, мал, нэр

• Утгалбар (sememe) гэдэг нь олон утганцарын нэгдлээр тодорхойлогдох хэлний утга судлалын үндсэн нэгж юм. Жишээ нь: Эм малын цагаан зүсэм заах нэр

Page 6: Үгийн утга гэж юу вэ

Утгалбарыг хэрхэн тодорхойлох вэ?

• “Хааны бичсэн манж үгийн толь бичиг” 1927• “Монгол үсгийн дүрмийн толь бичиг”, 1937• “Монгол хэлний товч тайлбар толь”, 1966• “Монгол хэлний толь”, 1999• “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”,

2008• “Монгол хэлний товч тайлбар толь”, 2013

Page 7: Үгийн утга гэж юу вэ

Хүн гэх үгийн утгалбар?

• “Түмэн амьтны дотоод маш сэцнийг хүн хэмээмой.” 21-тийн тайлбар толь

• “Багаж зэвсгийг бүтээж, түүнийгээ нийгмийн хөдөлмөрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг, хэл, сэтгэхүйг эзэмшин амьдрагч нар” ЯЦ, МХДТТоль,

• “багаж үйлдэж, багаж хэрэглэж хөдөлмөрлөн чадах дээд зэргийн амьтан.” Норжин

• “

Page 8: Үгийн утга гэж юу вэ

Үгийн утгын орон гэж юу вэ?

• Тэнгэр мандлын эрхшээлт үгийн цөм утга: тэнгэр, онгод, шүтээн, гэх мэт

• Шим ертөнцийн эрхшээлт үгийн цөм утга: хүний эшийн нэр эцэг эх, амьтны нэр: буур, ингэ, ургамлын нэр: нарс, нэрс, нийгмийн үзэгдлийн нэр: хувьсгал,

• Сав шимийн эрхшээлт юм, үзэгдлийн үг: газар, ус, байгаль, эд агуурсын нэрс: уул, гол, бороо, авдар

• Хөдөлгөөн нэрлэсэн үг: яв-, бай-, • Хийсвэр үг: хангарьд, чөтгөр, мангас,

Page 9: Үгийн утга гэж юу вэ

Утгалбарын ангилал

• Хамгийн ерөнхийгөөр АМЬТАЙ, АМЬГҮЙ гэж хоёр ангилна.

• 1. Тэнгэр мандал• 2. Шим ертөнц• 3. Сав ертөнц• 4. Хөдөлгөөн• 5. Хийсвэрлэл • Үүнээсээ хөдөлгөөн, хийсвэрлэлд байдаг гол

шинжээр нь дараах маягаар ялгаж болно.

Page 10: Үгийн утга гэж юу вэ

Ангилал

• 1. Тэнгэр• 2. Тэнгэр бус• 3. Амьтай• 4. Амьтай бус• 5. Хөдлөлтэй• 6. Хөдлөлгүй• 7. Хатуу• 8. Хий• 9. Шингэн• 10. Цаг хугацаа• 11. Шинж чанар

• 12. Овор төрх• 13. Хэлбэр дүрс• 14. Тоо хэмжээ• 15. Орон зай• 16. Өнгө зүс• 17. Зүг чиг• 18. Бэлгэ чанар• 19. Хүн• 20 Хүн бус• 21. Хийсвэр• 22. Эд өлөг

Page 11: Үгийн утга гэж юу вэ

Хэлний өнгөн ба гүн бүтэц

• Хүний хэл бол дохионы тогтолцоо юм.• Хэл дохио болохоороо байгаль, нийгэм, хүний сэтгэхүйн

түг түмэн юм, үзэгдэл, тэдгээрийн хөдөлгөөнтэй холбоотой хүний сэтгэхүй оролцсон агуулгын тусгал юм.

• Аливаа хэлэнд утгагүй хэлбэр, хэлбэргүй утга гэж байхгүй. Ерөөсөө хэлний хэлбэрийн талыг өнгөн бүтэц, агуулгыг гүн бүтэц гэж нэрлэж байгаа юм.

• Бодит байдал хүний мэдрэлд туссан хийгээд анхдагч тогтолцоог гүн бүтэц гэнэ.

• Хэлний тэмдэг, дуугаар илрэх дохионы тогтолцоог хэлний өнгөн бүтэц гэнэ.

Page 12: Үгийн утга гэж юу вэ

Өнгөн ба гүн бүтцийн ялгаа

• Гүн бүтцийн онцлог:• Хэлний анхдагч дохио болно. • Бодтой биетэй хэсгүүдийн нэгдэл юм. • Уг юм нүдэнд харагдаж ил бодитой байна. • Үндэстэн бүхэнд адил байна. • Анхдагч дохионд харгалзсан зүйл зэрэгцэж оршино.• Гүн бүтцийн онцлог: • Хоёрдогч дохио байна.• Хэлний олон нэгжийн нэгдэл байна.• Үндэстэн бүхэнд өөр өөр байна. Цуварч байрлана.

Page 13: Үгийн утга гэж юу вэ

Өнгөн ба гүн бүтцийн ижил тал?

• Хоёулаа нэгэн адил хэлний дохио байна.• Аль аль нь бүтсэн хэсгүүдийн нэгдэл байна.• Дан үгийн төдийгүй нийлмэл үг, холбоцын

хүрээнд ч адилхан байж болно. • Хэлний нэрлэх, заах, асуух гэх мэт үг дохио

бүр өнгөн ба гүн бүтэцтэй байна.• Үйл үг буюу үйлийг нэрлэх дохио бол нэрлэх

дохионд багтана.

Page 14: Үгийн утга гэж юу вэ

Цөм утга гэж юу вэ?

• Үгийн цөм утга нь юм, ухагдахуун, тэмдэг гурвын анхдагч шууд харьцаагаар илрэх, нэрлэмэл утга бөгөөд тухайн үгийн утгын төв юм. Жишээ нь толгойны 5 шинж буюу хэлбэр, эхний, төв мэдрэл байрлах, үсний өнгөөр ялгарах, эрхтэн буюу бүхлийн хэсэг болно.

• Part of body: the part of the body on top of the neck containing the eyes, nose, mouth and brain. Mind: the mind of brain. Measurement: a head

Page 15: Үгийн утга гэж юу вэ

Салмал утга гэж юу вэ?

• Бодит юм хувирах боловч ухагдахуун нь өөрчлөгдөхгүй харьцаа бий. Үгийн салмал утга гэдэг бол хүний сэтгэхгүйн нэн оролцоотойгоор зүйрлэх, солих, төлөөлөх аргаар үүссэн утга юм.

• Жишээ нь толгой гэх үгийг бусад утганцараас үүтгээд өвсний толгой, ханын толгой, уулын толгой, уургын толгой, орны толгой, хөөрөгний толгой гэх мэтээр үүсгэж буй нь салмал утга юм.

• Нэр үгээс олон утга үүсэх адил үйл үгээс утга салаалан утгалаас үүснэ. Толгойлох: ахлах, толгой гарах, толгой гаргах, цэгцлэх, багцлах, боох гэх мэт.

Page 16: Үгийн утга гэж юу вэ

Шилжмэл утга• Бодит юм ухагдахуун хоёр хоёул хувирах боловч хэлний тэмдэг

хэвээр, цөм хийгээд салмал утга далд орших, их төлөв цөм утгаас санаа нь уламжлсан харьцаа бий.

• Шилжмэл утга гэдэг бол үгийн цөм, салмал утгаас үүсээд улмаар хэрэглээний явцад утгын холбоос сүлбээ нь ихэд холдсон үгийн утгын давхрааны алсалсан бүрхүүл болох юм. Жишээ нь: цагаан толгой гэхэд 3 утга буй.

• Шилжмэл утга – хэвшмэл хэрэглээ юм. Малгайлах, чулуудах гэх мэт.

• Шилжүүлсэн утга – найруулгын төрөл буюу нэгэн зүйлийн утга чанарыг харгалзан тодруулан хэлсэн нь. Хавирган сар, хөмсгөн сар, сэмжин үүл, хурган бантан, алтан тариа, адуун чулуу, үхэр бүрээ, туулай зүрх, гэх мэт

Page 17: Үгийн утга гэж юу вэ

Олдмол утга гэж юу вэ?

• Олдмол утга гэдэг бол үгийн цөм, салмал, шилжмэл утгуудаас утгын холбоо сүлбээ нь нэлээд тасарч, холдон өвөрмөц утгатай болсныг хэлнэ. Жишээ нь: хөгшин толгой – хашир,

• Хэлний өвөрмөц хэллэг буюу хэлц, хэвшмэл хэллэг голдуу олдмол утгатай байдаг. Жишээ нь: том толгойлох, толгойгоо гашилгах, толгой даах, толгой дээр гарах, толгой өөд татахгүй, мод толгой, Тоонотой гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу холбох, гэх мэт.

Page 18: Үгийн утга гэж юу вэ

Утгазүйн үг

• Утга зүйн үг гэдэг бол үгийн утгын давхраат бүтцийн дотор орчиж, орших, цөм, салмал, шилжмэл, олдмол утга илэрхийлсэн, хэлзүйн үгийн үндэс болж чадах, утга утгалаастай нэгж юм.

• Утга зүйн үг нь авиа зүйн үгээс хэлбэр дуудлагаараа, үгийн сангийн үгээс олон утгат шинжээрээ, хэлзүйн болон өгүүлбэрзүйн үгээс харьцааны нөхцөлгүйгээр ноцтой ялгаатай байна.

• Утга зүйн үгийн гол шинж нь олон утгатай.

Page 19: Үгийн утга гэж юу вэ

Утга зүйн үгийг дүрсэлбэл:Цөм утга АМ – буюу хүн амьтны уруулын завсар байх сүв

Салмал утга Уутны ам, бууны ам, тогооны ам, аяганы ам, галын ам, уулын ам, нүхний ам, хайчны ам

Шилжмэл утга Богинын ам, Тарнийн ам, Урд ам, Хойд ам, Урт ам, Ёлын ам

Олдмол утга буюу хэлц, хэвшмэл хэллэг

Аман хуур, аман зохиол, аман яриа, аман хүзүү, ам халах, ам нээх, ам хаах, ам өгөх, ам авах, ам түргэн, ам хатуу, ам зөөлөн, ам харах, ам гарздах, ам бузарлах, ам дагах, ам сул, ам хүрэх, ам муудах, ам таглах, ам удаан,

Page 20: Үгийн утга гэж юу вэ

Утга зүйн үгийн ай

• Ганц утга үгийн ай: цагаан – зам, гэр, сэтгэл• Нэр томьёо: хөнгөн цагаан, цагаан бурхан• Оноосон нэр: Цагаан, Цагаан хайрхан, Цагаан хэрэм,

Цагаан ордон, • Олон утгат үг: өнгө – цагаан гэр, цагаан цаас, хялбар –

цагаан үсэг, цагаан газар, цагаан хэл ам, цагаандаа гарах, арван цагаан буян,

• Ойролцоо утга: цагаан морь, бор, сайхан,• Эсрэг утга: цагаан – хар, цагаан санаа, хар санаа• Төсөө утга: цагаан – цэгээн, цагаа – цэгээ гэх мэт.

Page 21: Үгийн утга гэж юу вэ

Үгийн утга зүйн орон

• Монгол хэлэнд ойролцоогоор 100 мянган үг бий гэж үзвэл үүнийг Тэнгэр мандал, шим ертөнц, сав ертөнц, хөдөлгөөн, хийсвэрлэл гэсэн таван том оронд багтааж болно.

• Харин зүйлчилэн хувааж маш олон бага орон болгож болох учир мал гэдэг үгийг жишээ нь төрөл, дэд төрөл, анги төрөл, эр, эм, төл, хоёр настай, зэрлэг гэх мэтээр ангилж болно.

Page 22: Үгийн утга гэж юу вэ

Тэмдэг нэрийн утгын орон

• Цаг хугацааны: эрт орой, түргэн, удаан, сая, одоо, • Хэм хэмжээний: урт богино, өндөр, нам, хүнд, • Өнгө зүсмийн: улаан, цагаан, хар, шар, бор, ногоон,• Мөс чанарын: тусч, нарийн, төлөв, даруу, догшин,• Овор төрхийн: овгор, төвгөр, хонхор, гүдгэр• Хэлбэр дүрсийн: босоо, хэвтээ, гурвалжин, дугуй• Чанар чансааны: хатуу, зөөлөн, хэврэг, бөх, шинэ,• Орон зайн: наана, цаана, дээр, доор, хол, ойр, алс• Ааш аягийн: хашин, хажиг, зожиг, орилоо, тайван• Бэлгэ чанарын: ээлтэй, өлзийтэй, хийморьтой,

Page 23: Үгийн утга гэж юу вэ

Хүний үйл хөдлөлийг ангилахуй

• 1. Биеэр үйлдэх: өсөх үржих утгат, тэжээх утгат, хүч тамирын утгат, зэвсгээр үйлдэх утгат: мэндлэх, бойжих, идэх, уух, эмнэх, үүрэх, барилдах, уралдах, хөрөөдөх, хайчлах

• 2. Сэтгэлээр үйлдэх: дүгнэх, хайрлах, баярлах, гутах: санах, мэдрэх, ухаарах, хайрлах, өрөвдөх, баясах, бахдах, гансрах, гуних,

• 3. Хэлээр үйлдэх: санаа нэвтрэх утгат, сайшаах утгат, муушаах утгат: ярих, хэлэх, айлдах, магтах, сайшаах, сайлах, зэмлэх, загнах, зүхэх

Page 24: Үгийн утга гэж юу вэ

Хүн ба мал амьтны дуугарах нь

• Хүн: Хэлэх, ярих, шивнэх• Найтаах, ханиах, хэхрэх• Орилох, чарлах, уйлах• Дуулах, ерөөх, илтгэх• Инээх, хөхрөх, магнай

тэнийх• Мал: Янцгаах, үүрсэх• Мөөрөх, хахирах,

урамдах, • Буйлах, орилох

• Майлах, яраглах,• Майлах, тургих,• Чоно, нохой: улих, гаслах,

боргох, архирах, боргох, • Шувуу: жиргэх, донгодох,

бөөрөх, хагших, хуугинах, хүүхтнэх,урамдах, уйлах

Page 25: Үгийн утга гэж юу вэ

Сэдвийн унших хэрэглэгдэхүүн

• “Монгол хэлний үгийн сангийн судлал”, Ж.Төмөрцэрэн, Уб., 15-47 дах тал

• “Монгол хэлний үгийн сангийн утгазүй”, Д.Бадамдорж, Уб., 2006, 70-103 дах тал

• “Монгол хэл бичиг: утга, соёл, хэрэглээ” Ж.Бат-Ирээдүй, Уб., 2013

• “Монгол хэлний хэлц үгийн сан”, Ж.Бат-Ирээдүй, Уб., 2009• “Монгол хэлний үгийн сангийн шинжилгээ”, Д.Баатар,

Бээжин, 1988, 205-238 дах тал• “Монгол хэлшинжлэлийн өгүүлэлзүй”, Ж.Бат-Ирээдүй

нар, Уб., 2012