2
www.mongolcampus.org Цахим Мэдлэгийн хийсэн ажлууд (2015 оны 1-р сарын байдлаар) Хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр: Цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх арга зүй, мэдлэг, чадвар олгох 4 долоо хоногийн цахим сургалтыг 25 явуулж, давхацсан тоогоор 290 багш, сургалтын мэргэжилтнүүдийг сургаж төгсгөсөн. Гурван курсыг амжилттай төгссөн төгсөгчдөд GIZ- ГОУХАБ-ын сертификат олгосон. ГОУХАБ-аас явуулдаг Цахим сургалтыг төлөвлөх ба хэрэгжүүлэх ньсэдэвт 8 сарын холимог сургалтад Цахим Мэдлэг болон түнш их дээд сургууль, МСҮТ, боловсролын байгууллагуудаас 21 хүнийг, 1 сарын цахим сургалтанд 20 хүнийг суралцуулсан. Судалгааны чиглэлээр: Монгол дахь цахим сургалтын зах зээлийн судалгаа”, 2007 он Нээлттэй эх үүсвэр бүхий үнэгүй Сургалт Удирдах Системүүдийн харьцуулсан судалгаа”, 2007 он Монголын боловсролын стандарт ба чанарын хяналтын тогтолцоосудалгаа, 2012 он Цахим сургалтын хөгжлийн чиглэлээр: Монгол дахь цахим сургалтын хөгжлийн талаар Цайлангаа ярилцъяуулзалт ярилцлагыг их дээд сургууль, коллежуудын төлөөллийг оролцуулан 2010 оны 5-р сард зохион байгуулсан. Цахим сургалтын чанарын хяналтын тогтолцоог санаачлах ньсеминарыг их дээд сургууль, МСҮТ, ЕБС, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан 2012 оны 12-р сард зохион байгуулсан. Цахим сургалтын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр: 2011-2012 онд МУИС-ийн МТС, Сэтгүүлч коллеж, ХЭҮК зэрэг сургууль, байгууллагын цахим курсыг кампустаа байршуулах, админ үйлчилгээ үзүүлэх ажлуудыг хийсэн. 2013 онд ХЭҮК-ийн цахим сургалтын талбарыг бүтээж, дагалдах үйлчилгээг үзүүлсэн. Дэмжигч байгууллага: Харилцах хаяг: Цахим Мэдлэг ТББ Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн байр, 305 тоот Тел/Факс: (+976-11) 319367 Э-шуудан: [email protected] Вэб: www.mongolcampus.org, www.mongolcampus.org/mek Цахим Мэдлэг Мongolian e-Knowledge (MeK) www.mongolcampus.org 2006 оноос Цахим Мэдлэг ТББ Мэдээлэл холбооны технологийг (МХТ) мэдлэг бүтээх хэрэгсэл болгон ашиглах, Монгол улсад цахим сургалтыг бодит хэрэглээ болгон нэвтрүүлэх зорилготой түншүүдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага (ТББ) юм. Цахим Мэдлэг ТББ 2006 оны 12-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Зорилтууд: Цахим сургалтыг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварт багш, сургалтын мэргэжилтнүүдийг сургах Цахим сургалтын хөгжлийн талаар судалгаа хийх Цахим сургалтын арга зүй, технологи, мэдлэгийн төв байж, үйлчилгээ үзүүлэх Цахим сургалтын чанарын хяналт, баталгаажуулалтын тогтолцоог санаачилж нэвтрүүлэх

Xavsralt3. MeK intro

  • Upload
    vodieu

  • View
    266

  • Download
    5

Embed Size (px)

Citation preview

Page 1: Xavsralt3. MeK intro

www.mongolcampus.org

Цахим Мэдлэгийн хийсэн ажлууд (2015 оны 1-р сарын байдлаар) Хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр:

ü Цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх арга зүй, мэдлэг, чадвар олгох 4 долоо хоногийн цахим сургалтыг 25 явуулж, давхацсан тоогоор 290 багш, сургалтын мэргэжилтнүүдийг сургаж төгсгөсөн. Гурван курсыг амжилттай төгссөн төгсөгчдөд GIZ-ГОУХАБ-ын сертификат олгосон.

ü ГОУХАБ-аас явуулдаг “Цахим сургалтыг төлөвлөх ба хэрэгжүүлэх нь” сэдэвт 8 сарын холимог сургалтад Цахим Мэдлэг болон түнш их дээд сургууль, МСҮТ, боловсролын байгууллагуудаас 21 хүнийг, 1 сарын цахим сургалтанд 20 хүнийг суралцуулсан.

Судалгааны чиглэлээр:

ü “Монгол дахь цахим сургалтын зах зээлийн судалгаа”, 2007 он ü “Нээлттэй эх үүсвэр бүхий үнэгүй Сургалт Удирдах Системүүдийн харьцуулсан

судалгаа”, 2007 он ü “Монголын боловсролын стандарт ба чанарын хяналтын тогтолцоо” судалгаа, 2012 он

Цахим сургалтын хөгжлийн чиглэлээр:

ü Монгол дахь цахим сургалтын хөгжлийн талаар “Цайлангаа ярилцъя” уулзалт ярилцлагыг их дээд сургууль, коллежуудын төлөөллийг оролцуулан 2010 оны 5-р сард зохион байгуулсан.

ü “Цахим сургалтын чанарын хяналтын тогтолцоог санаачлах нь” семинарыг их дээд сургууль, МСҮТ, ЕБС, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан 2012 оны 12-р сард зохион байгуулсан.

Цахим сургалтын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр:

ü 2011-2012 онд МУИС-ийн МТС, Сэтгүүлч коллеж, ХЭҮК зэрэг сургууль, байгууллагын цахим курсыг кампустаа байршуулах, админ үйлчилгээ үзүүлэх ажлуудыг хийсэн.

ü 2013 онд ХЭҮК-ийн цахим сургалтын талбарыг бүтээж, дагалдах үйлчилгээг үзүүлсэн.

Дэмжигч байгууллага:

Харилцах хаяг: Цахим Мэдлэг ТББ Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн байр, 305 тоот Тел/Факс: (+976-11) 319367 Э-шуудан: [email protected] Вэб: www.mongolcampus.org, www.mongolcampus.org/mek

Цахим Мэдлэг Мongolian e-Knowledge (MeK)

www.mongolcampus.org 2006 оноос

Цахим Мэдлэг ТББ

Мэдээлэл холбооны технологийг (МХТ) мэдлэг бүтээх хэрэгсэл болгон ашиглах, Монгол улсад цахим сургалтыг бодит хэрэглээ болгон нэвтрүүлэх зорилготой түншүүдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага (ТББ) юм. Цахим Мэдлэг ТББ 2006 оны 12-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Зорилтууд:

• Цахим сургалтыг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварт багш, сургалтын мэргэжилтнүүдийг сургах

• Цахим сургалтын хөгжлийн талаар судалгаа хийх • Цахим сургалтын арга зүй, технологи, мэдлэгийн төв байж, үйлчилгээ үзүүлэх • Цахим сургалтын чанарын хяналт, баталгаажуулалтын тогтолцоог санаачилж

нэвтрүүлэх

Page 2: Xavsralt3. MeK intro

www.mongolcampus.org

Цахим Мэдлэгийн үйл ажиллагаа Нэг. Цахим сургалтууд Цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх арга зүй, мэдлэг, чадвар олгох дараах цахим сургалтуудыг бүх шатны боловсролын байгууллагын багш, сонирхсон бизнесийн байгууллагын сургалтын менежер, мэргэжилтнүүд, хувь хүмүүст зориулан www.mongolcampus.org кампуст тогтмол явуулж байна:

• “Цахим курс төлөвлөлт” сургалт (2009 оноос) • “Цахим сургалтанд багшлах арга зүй” сургалт (2009 оноос) • “Цахим сургалтын агуулга хөгжүүлэлт” (2011 оноос) • “Цахим сургалтын менежмент” сургалт (2012 оноос) • “Цахим сургалтын технологи - Мүүдл сургалт удирдах систем” сургалт (2013 оноос).

Сургалтын онцлог: ü GIZ-Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ГОУХАБ)-аас хөгжиж

буй орнуудын багш, сургалтын мэргэжилтнүүдэд зориулан явуулдаг цахим сургалтын агуулгыг монгол хэл дээр суралцана.

ü Цахим орчинд мэргэжлийн хөтөч багшийн дэмжлэгтэй явагдана. ü Хэзээ ч, хаанаас ч суралцаж болно. Долоо хоногт 5 цаг, нийт 4 долоо хоног цахим

орчинд суралцана. ü Өөрийн байгууллагад цахим сургалтыг нэвтрүүлэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг

эзэмшиж, хөтөч багшаас ганцаарчилсан зөвлөмж хариу авна. ü Дэлхийн 202 оронд өргөнөөр ашиглагдаж байгаа Мүүдл сургалт удирдах системийг

ашигласан. ü Шалгуур хангасан төгсөгчдөд Цахим Мэдлэгийн сертификат, 3 курс амжилттай

төгсөгчдөд GIZ-ГОУХАБ-ын сертификат олгоно. Сургалтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цахим Мэдлэг кампусаас татаж авна уу.

Хоёр. Цахим сургалтын талбар хөгжүүлэх үйлчилгээ Захиалагч байгууллагын хэрэгцээ, шаардлагад тохирсон цахим сургалтын талбар/кампусыг бүтээх, шинэчлэх, Интернэтэд байршуулах, архивлах, байнгын ажиллагааг хариуцах, интерфэйсийн орчуулгыг хийх ажил үйлчилгээг гүйцэтгэнэ. Гурав. Цахим сургалтын курс хөгжүүлэх үйлчилгээ Захиалагчид буй сургалтын бэлэн агуулгыг суралцагчдын онцлог, нөхцөл, шаардлагад нийцсэн цахим курс болгон бүтээх ажил үйлчилгээг гүйцэтгэнэ. Цахим курс нь аль ч сургалтын талбарт байршуулан ашиглах боломжтой, багштай эсвэл багшгүй явагдахаар хийгдэж болно. Цахим курсыг Цахим Мэдлэг кампуст байршуулах боломж бий. Дөрөв. Цахим сургалтын агуулга хөгжүүлэх үйлчилгээ Захиалагчийн мэргэжлийн мэдлэгийг цахим сургалтын шинэ агуулга болгон бүтээх ажил үйлчилгээг гүйцэтгэнэ. Сургалтын агуулга хөгжүүлэх гэдэг бол аль нэг ном, гарын авлагыг шууд хуулбарлан тавих хэрэг биш юм. Энэ ажиллагаа цахим сургалтын орчин нөхцөл, арга хэрэгсэлд тохируулсан өвөрмөц өөрчлөлт, боловсруулалтыг шаарддаг.

Тав. Цахим сургалтанд багшлах үйлчилгээ Аливаа цахим сургалтыг явуулахад мэргэжлийн агуулгын багшаас гадна суралцагчдыг цахим орчинд амжилттай суралцахад нь дэмжин чиглүүлэх багш шаардлагатай байдаг. Энэ зорилгоор Цахим Мэдлэгийн мэргэжилтэн багш нар цахим сургалтанд багшлах ажил үйлчилгээг гүйцэтгэнэ. Зургаа. Цахим сургалтын зөвлөх үйлчилгээ Цахим сургалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, ажиллаж буй байгууллага, хүмүүст цахим сургалтын стратеги, менежмент, бизнес төлөвлөлт, технологийн шийдлийн талаар зөвлөж, танилцуулга хичээл зааж үйлчилнэ. Цахим Мэдлэгийн түншүүд Монголын Хөгжлийн Гарц (МХГ) ТББ – Цахим Мэдлэг төслийг санаачлагч Монголын Хөгжлийн Гарц нь улс орны тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулахад МХТ-ийг өргөнөөр ашиглах, хамтын түншлэлийг бэхжүүлэх зорилгоор 2002 онд байгуулагдсан төрийн бус байгууллага юм (www.mongolia-gateway.mn). МХГ нь Гарц сургалтын төвөөрөө дамжуулан олон нийтийн МХТ-ийн боловсролд хувь нэмрээ оруулж байна. МХГ байгууллага цахим сургалтын төслийг санаачлан, хүсэлт гаргаж олон улсын болон дотоодын түншүүдтэй холбогдохын зэрэгцээ GIZ-ГОУХАБ-ын “Цахим сургалт явуулахад бэлэн” шалгуурыг ханган, шалгарсан түнш юм. GIZ-ГОУХАБ – Цахим Мэдлэг санаачилгыг дэмжигч GIZ-Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын (www.giz.de) GC21 E-Академи (http://www.gc21-eacademy.org) нь хүний нөөцийг хөгжүүлэх, байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон улсын түвшинд ажилладаг. Е-Академи нь 2006 оноос эхлэн Цахим Мэдлэгийн мэргэжилтнүүд, түншүүдийг цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх сургалтуудад хамруулах, багшлуулах, олон улсын хурал зөвлөгөөн, яармагт оролцуулах, цахим сургалтыг хэрэгжүүлэх төслийн зарим хэсгийг санхүүжүүлэх замаар дэмжин ажиллаж байна. Цахим Мэдлэг нь Е-Академийн цахим сургалтуудын агуулгыг монгол хэлнээ ашиглах агуулгын лицензийн гэрээг Е-Академитай 2009 онд байгуулсан. АППЛИКАЦИО Трайнинг & Менежмент ГмбХ - Цахим Мэдлэгийн Зөвлөх Хамбургт төвтэй АППЛИКАЦИО Трайнинг & Менежмент ГмбХ хөгжиж буй болон хөгжингүй орнуудын хүний нөөцийн сургалт, зөвлөх үйлчилгээний төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх чиглэлээр төрөлжин олон улсын түвшинд ажилладаг бие даасан байгууллага (www.applicatio.com) бөгөөд Цахим Мэдлэг санаачилгыг хэрэгжүүлэх явцыг дэмжиж зөвлөж байна. АНУ-ын ЭСЯ-ны Ардчиллын жижиг тэтгэлэгт хөтөлбөр Цахим Мэдлэгээс 2008 оны 6-р сард өргөн барьсан “Цахим сургалтын аваргууд” төслийг дэмжиж санхүүжүүлснээр Цахим Мэдлэг кампусыг байгуулах, “Цахим курс төлөвлөлт”, “Цахим сургалтанд багшлах арга зүй” сургалтын агуулгыг монгол хэлнээ боловсруулж Монголын багш, боловсролын мэргэжилтнүүдийн хүртээл болгох боломж бүрдсэн юм.