25
1 Б.ЛХАГВАСҮРЭН ТАМГАГҮЙ ТӨР /ЭМГЭНЭЛТ ЖҮЖИГ/ www.zaluu.com www.zaluu.com

Tamgagui Tur

Tags:

Embed Size (px)

Citation preview

Page 1: Tamgagui Tur

1

Б.ЛХАГВАСҮРЭН

ТАМГАГҮЙ ТӨР

/ЭМГЭНЭЛТ ЖҮЖИГ/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Tamgagui Tur

2

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Их цацарт хаан Арчуг, Эгэрэг түшмэл хоѐр Арчуг:- Эрхэт тэнгэр төрд минь Хэрүүлийн үр цацаж Энэ барс жилд Хоѐр нуган үр заяав Тэнгэрийн сугыг чөтгөр гижигдэж Тэднийг надад илгээсэн байлгүй Хоѐр гуравхан хормын зайтай Хорвоод ирэхдээ яадаг байнаа Хорин жил Хормой нь нороогүй их хатан Сая нуган үр төрүүлэв Садар салхи л түүнтэй нөхцсөн биз Үнгэж би тэрнийг таалах нь битгий хэд Үнэрийг нь хүртэл мартаад олон оныг үзэв Эгэрэг:- Толгой чинь биш Бие чинь дийлсэн өдрөө Тоос цусан дунд та Мартсан байж мэднэ Их хатнаас төрсөн хүүгээ Итгэж нэг л өгөхгүй байнаа даа Нүгэл баймаар юм Нүдний салхинаас бусад юм Хааны их хатанд Хүрдэг гэж үү би мэдэхгүй юм Арчуг:- Билбүүр үг Битгий ярь Эгэрэг минь Би мэдэж байна Бие нь загатнасан эм хүн гэдэгт Битүү нүх гэж үлддэггүй Би мэднэ Битгий намайг ховсод Итгэе гэхэд Итгэж боломгүй байна Эгэрэг минь! Инээмээр байна ... Хавирган завсраараа гараа оруулж Халуун зүрхээ базлаа ч Худлаагын усан шүүс гарч Хурууны үзүүрт үнэн юм торохгүй байна Биеэ мэдэхээ байсан Би хүлээн зөвшөөрлөө ч Биенд эргэх халуун цус минь Толгой дохитол лугшихгүй байна Эгэрэг:- Уймар ч байна та! Урагаа сэжиглэх болчихож Арьсаа хазаж байж Амьдаа мэдэх болох нь Сүүдэртээ хүртэл итгэж чадахгүй бол Сүнс чинь гэрээ олохгүй болно Хаантан минь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Tamgagui Tur

3

Арчуг:- Таагдашгүй оньсго надаар Таалгах гэсэн ... Тайлбарлаж өг гэж чамайг явуулсан Тамлан тэнгэр чамд гялайлаа Өлгийтэй байхдаа мэдэгдэхгүй ээ! Өөдөс болгон жижигхэнээрээ адилхан Өссөн хойноо танигдана ... Өр өмөртөл танигдана ... Тэр цагт Тэнэг миний Гэнэдэх эртдэж Гэмших оройтоно Эгэрэг: -Хүннү төр барих Хүү чинь Их хатнаас чинь гарсан Итгэхгүйн чинь хохийг дуудах Хүү байх ѐстой Дагаж ирсэн хаан хуулийг Хэрвээ зөрчвөл Далай олон танд Хилэгнэн зэвүүцэнэ Энэ хүүг хаан суулгана гэдэгт Эргэлзэж байгаа юм байна аа Эрэг дээрээс булгаран Усанд унах мод шиг санагдаж байна Үр жимсээ танихгүй Намар сэгсэрдэг Үүлгэртсэн мод шиг ... Арчуг:- Үнэнийг би бусдад харамлаж чадахгүй ч Энэ агшинд өөрөөсөө ч харамлаж байна Хаан сэнтийд хоѐр бөгс багтдаггүй юм Балгахан жаргалтай шөнүүдийг Нэгэн дэрэн дээр шатаасан Бага хатнаасаа гарсан үрийг Хаан ширээнд суулгана Мичид дээр минь түгэхээ болиг яахав Миний үнэн гэж газарт бас буй Цэцэг шиг ариухан түүний умайд Цэнгэлийн үзүүр минь загас шиг их жаргасаан Халигсан их хүсэл тачаал минь Хаанаар гулигсанд би эргэлзэхгүй Битгий толгойг минь эргүүлэх гэж оролд Биенээсээ урваж нүүр ардаа гардаггүй юм Билүүдсэн үгийг хичнээн удаан хадгалсан ч Хэлсэн цагт л аманд үлдэггүй юм Эгэрэг:- Сүүтэй ямаа бараадсан өнчин ишиг шиг Сүр сүндэрт таныг насаараа даган Айдаг олныг бодвол Арай л ойрхон оршиж Алдаанд чинь золиос болж Алдарт чинь ивээс болж Өдий хүртэл явсандаа Өөрт чинь санаснаа айлдчихлаа Өршөө, намайг ...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Tamgagui Tur

4

Арчуг:- Өөрийн бодлоос буцахгүй ээ би Өлгийтэй байхад нь хаанд би өргөмжилнө Хааны дэргэд Хаан өсөхийг Хагацал баярын хорвоо хараг! Эгэрэг:- Аргиж дээ гэхэд Арай ахадмаар байна Итгэлээ та надаас Шоргоолж шиг зөөж байгаа бол Энэ толгойгоо би Тэдний чинь хоолонд өгмөөр байна Арчуг:- Итгэдэг дээ! чамд би Эгэрэг минь Үг болгоныг дагаж жиргэхийг Итгэл гэдгүй юм ... Энүүн дээр л бид хоѐр Нэг юмыг зэрэг харж чадахгүй нь Аранганд хэдэрэгдүүлсэн мэт толгой лугшиж байна Амар байлгаж үзээч! Намайг Эгэрэг:- Элчээр явуулсан захидлын хариу шиг Энэ явдлыг хариу хурдан ирнэ Арчуг:- Элчийн эргэж ирэх ирэхгүйг Эрхэт тэнгэр л мэддэг шүү дээ! Элч халиваас Ирэх хариу нь хамт халидаг бус уу? Эгэрэг:- Хяслын төлөө совинтож байгаад Хүслээ өчихөө мартах шахаж Адилхан хоѐр нуган үрийг Алагчилахгүй үзэж Илүү дутуугүй Ижил өлгийд өлгийдөж Идэр болохын цагт нь Илдийг хүртэл адилхан агсуулахыг л Хаан танаас гуйя Арчуг:- Тэр харин бололгүй дээ Тэг гэж би зарлиг буулгая

/ Эгэрэг мэхийн гарч одно/ Арчуг:- Хорвоо надад яаж хорсохоороо Хоѐр гуравхан хоногийн зайтай Хоѐр нуган төрүүлж өгдөг байнаа Хачин юм ... Хүссэний минь төлөө Бялууруулж байхаар Хяссанаараа гөлийж байхгүй яагаав Бяртай тэнгэр минь ... Би өөрийнхөө мэдэлд байна Миний мэдэлд төр байна Эхний бодол зөв байдаг Эрэгцүүлэл ихдэхээр тэнэг болдог

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Tamgagui Tur

5

Ингэхэд би Их хатантайгаа Янаглаж, халаглах нь битгий хэл Яаж инээдгийнь хүртэл мартсан билээ Тоосоор хээлтэх, цэцэг шиг Тэр яахлаараа нуган төрүүлдэг билээ ... Тэр миний үр биш Тэнгэр та харсан даа! Бороотойгоо цус асгарч надад хэлж өгөөч! Буруу надад байвал ниргэж өгөөч! /Арчуг алга гурвантаа ташихад шивэгчин эмс орж ирэн, хааныг хажуулдуулан барьж, өгөх ялдар зургаан ятгатай бүсгүй ятгална. Хөгжмийн эгшиг асар яруу уянгалаг ажаам .../

/Харанхуйлал/

Ганц сагалгар модны дор Эгэрэг, Цэцэр хоѐр үнгэлдэн ноололдож байна. Цэцэр:- Хүү уйлж байх шиг байна Хөх ивэлчихлээ Эгэрэг:- Ангир уураг гэдэг Аав хүү хоѐрт Адилхан ивэлдэг юм /инээнэ/ Цэцэр:- Явъя! Янаг ихдэх дэмий ... Эгэрэг:- Яараад яахав Ярих юм байна Хийх ч юм байна Бие нь өтөлсөн чоно гэлээ ч Бэлтрэгээ танихтайгаа байна Цэцэр:- Юу ярина чи Юун чоно Эгэрэг:- Чш! Чанга битгий хашхир! Чамтай отолдог чоныг л хэлж байна Цэцэр:- Арай чи хааныг хэлээгүй биз дээ? Алдас болно Эгэрэг:- Цагаан санаат, хар явдалт минь Цаадах чинь бүхнийг гадарлаж байна Миний хүүхэд биш гэж Мэлзэж байхдаа шүд нь шажигнаж байсан Цэцэр:- Хаан гэдэг тэнгэрээс заяатай тул Хардаг сүлд нь хажууд нь тул Сар нарны Совинтой буюу ... Эгэрэг:- Эмийн тэнэг газарт яргаж Эрийн тэнэг тэнгэрт хадна Эхсийн цацарт бушуу очиж Эмэгдийг үүрэглэх хооронд амжиж Өлгийтэй хоѐр хүүхдийг соль!

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Tamgagui Tur

6

Өдийд л хийхгүй бол хожимдоно! Цэцэр:- Яаж болох билээ Ядаж олсон ганц үр минь Эгэрэг:- Бага хатныхаа үрийг ширээнд зална гэж Бараг л биеэ цавчиж андгайлж байна Зөнтэй хаан Зөвийг нь барьж байна Балгардсан энэ үед нь Бодсноо хийж авбал Бага хатныхаа хүүг заллаа гээд Бид хоѐрын үрийг залах нь тэр Бага хатан гэнэн Барагтай бол ялгахгүй Хүүхдээ амлуулж чадахгүй Уйлж суусан амьтанд Хүний минийхийг ялгах Ухаан сууна гэдэг өдий Цугаарыг захирсан их хааны Цус нь бид хоѐрынх байх болно Амь ухаан нь суугаад ирэхийн цагт Аав нь хэн бэ? гэдгийг чөмгөнд нь би хэлээд өгнө Цэцэр:- Ойлгохгүй байна би ... Одны нүднээс айж байна Аймаар юм ярих юм Арай би чадмааргүй ... Эгэрэг:- Хувь заяаны энэ боломжийг Хулчийхад битгий булаалга! Эрийг битгий хэл! Төрийг дийлэх зоригийг Энүүнд л чи гарга! Цэцэр:- Үрээ төөрүүлтэл чивчрэх сэтгэл Үнэндээ надад алга Өшөө атааны золиосонд Өдий болсноо эс мэдэв би ...

/уйлна/ Эгэрэг:- Хүнийг төрхөө олоогүй байхад нь Гөлгийг нүдээ нээгээгүй байхад нь төөрүүлдэг юм Хааш хаашаагаа хаанд дарагдсаны Хариуг авч бахаа хангамаар байна Битгий нялхар тэнэг эм минь Би дараачийн хааны эцэг ... Эрт гундсан үзэсгэлэн чинь Хааны дурыг гутааж Элгэнээс чинь унасан үрд чинь Хаан болохын заяаг дутуусан Хяслын энэ орчлонгоос Хариугаа би авах гэж байхад Урт бодохгүй Усан нүдлээд ... Цэцэр:- Чамаас би гуйя Чадахгүй нь би ... Чиний үр билээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Tamgagui Tur

7

Энэ хүүхэд ... /уйлан сөгдөнө/

Эгэрэг:- Ээ чаавас ... тэнэг минь Эрх ямба, эд агуурс Эзэрхэн эдлэх эрх дархаа Эхүүн нулимсаараа угааж байна чи ... Энийг л чи хийхгүй юм бол Энхрий явснаа би мартана Нуудгай үр минь хаан суух Нуур шиг их жаргал эдлэх Тэр цагийг би харж байна Тэмдгэрч байгаа үүрийн туяа шиг тод харж байна Хормой дээрх алтнаасаа атган Хонь мал руу нүүлгэж Хөх газар дээр биш Хүн дээр гишиглэж яваа чамайг харж байна Хорссон боолын шүд ярзайж Хотолзох нурууны яс нь шажигнаж байгаа ч сонсож байна

/тачъяадан байж ядна/ Энэ боломжийг Эс ашиглавал Их хатан Бага явдалт чамаас Үнссэн уруулынхаа мөрийг Биенээс чинь илдээр ухан авч Үхсэн зовлогоор чинь Тасын тахилга үйлдэнэ Цэцэр:- Тэнгэр минь Чиний хаанаас чинь Энэ цус мэт үг урсаж Миний толгойг Будаж байна вэ? Тэнгэр минь

/ухаан алдан унана/ Эгэрэг:- Андуурагдам байхад нь Амжиж солихгүй бол Алдана даа чи! ... Амь чинь ч Алдааны чинь үнэнд хүрэхгүй

/Харанхуйлал/

ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ

Эхэс, нялхсын цацарт, цэнхэр үдэш. Хойморт навчин шүхрийн дор хоѐр хатан гөрөөсний арьсан өлгийтэй хүүхдээ хөхүүлэн

нойрсуулж байна. Хоѐр талд зээглэн суусан эхэс, эмгэд, эмс бүүвэйн дуу хөгжөөнө. Бүүвэйд дуу уянгалаг агаад зөөлхөн, тул бүгд өөрсдөө ганхан дуурах бүлгээ ... Цэцэр:- Эхсүүд минь та нар Эгшигэнд согтож Алжаасан бие зовхи чинь Анилдаж байна ... Гадаалж од харж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Tamgagui Tur

8

Нүдээ сэргээтүгэй Гайхах явдал үгүй Бид хоѐр хүүхдээ нойрсуулж байя

/эхсүүд ашгүйдээ гэсэн шиг алавхийн гарч одоцгооно/ Гүргэл:- Их хатаан! Мэлтрэх цэцэг хүртэл хаягаар үнэртэн мансууруулж Миний сормуус хацар дээр байн байн унах бүлгээ ... Хүүг минь та ажирч байгаарай Хүйтэн салхинд нойроо хийсгэчихээд ирье! Цэцэр:- Тэг дүү минь Тэгэлгүй яахав /Гүргэл гарч одно. Цэцэр ганцаар үлдэн нилээд хавчиж байснаа, хоѐр хүүхдийг сольсноо, тэвчиж чадахгүй тахин буцаана. Тэгснээ дахин сольж бага хатны хүүхдийг тэврэн авахад хүүхэд нь часхийн уйлна. Энэ үед эхсүүд болон Гүргэл орж ирмэгц сандран хөхөө бага хатны хүүхдэд үмхүүлнэ ... тэгснээ Цэцэр ихэд чанга мэгшин уйлна/ Гүргэл:- Хатан авхай юунд Хатгуулсан мэт Хайлав ? ... Цэцэр:- Олон та нарын араас гарч Одонд харагдая гэтэл Орилон уйлав энэ хүү ... Үйлийн үрдээ гомдож Өөрийн эрхгүй хайлав би ...

/уйлагнана/ Та нарын минь нойр үргэв үү? Эхэс:- Тэглээ ... Аги нарыг харж Анилгүй хонодог нүдэн Аргагүй хааяа чилэх юм ... Эгэрэг өрлөг хилэгнэж Эхэс бидэнд буримдаж Унтсан нүд байвал Ухаж хаяна! гэдэг ... Ээ тэнгэр минь ... Гүргэл:- /солигдсон хүүгээ тэврэн/ Хөх шөнийн үнэгтэй тоглон Бөх унтжээ, миний хүү ... /бүүвэйн дууны эгишг улам уянгалаг яруу зөөлөн сонсогдох ажаам .../

Ганц саглагар модны дорж /өдөр/ Ганц гоѐмсог сэнтий, сүү мэт цагаан өнгөт хивс дэвсчээ... Хоѐр талаар зээглэн зогссон

өрлөгүүд, хатад эмс, хөгжимчид, хааны магтуу өргөн байна. Арчуг хаан Гүргэл хатны хамт гөрөөсний арьсан өлгийт хүүхдээ тэвэрсээр гарч ирэн хаан сэнтийд дөхөхүй дор их хэнгэрэг дэлдэнэ. Хаан сэнтийнээс адис аван гурвантаа мөргөөд сөгдөн сууж/ Арчуг:- Дээр хөхрөгч тэнгэр Дээдсийн сүнс өршөө Цуутай дээдэстэй Цусны аргамжаатай хүүгээ Цугаарын хаанд өргөмжлөв Өтгөс дээдсийн ѐсыг урагшлуулж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Tamgagui Tur

9

Өлгийтэй байхад нь их ор суулгав би Амин хайртай бага хатнаасаа гарсан нуганг Амьд ахуйдаа хаан болгов би ... Төр самуурч Гэр үймэхээс эмээхгүйг бодов би... Амь тавин алалддаг энэ их орыг Амьд байхдаа эзэнтэй болгов, би Хөлд орох анхны алхам нь хүртэл Хүннү төрийн төлөө байга, гэж бодов би Хэлд орох анхны үг нь хүртэл Хүннү гэж хэлэг гэж санав, би Хүннү төрийн хаанаар Хүүгээ аргамжлөв би ... /өлгийтэй хүүгээ сэнтий дээр тавихад хүмүүс баярлалдан урдах дудар мэт бяцхан бөмбөрийг нүдэн хашгиралдана. Энэ нь уухай мэт эмхтэй биш байх болно/ Эгэрэг:- Хааны бага хатны нуган их ор суув Үсэрсэн цус тэнгэрт хүрэхийг үзэв би Үнэндээ би азтай хүн бүлгээ ... /ихэд баяр хөөртэй/ Хаан цусанд од унаж Харгуйгаа сольж урсав Тэр нь намайг дайрч урсав Тэнгэр намайг татаж босгов Арчуг:- Эгэрэг чи Утга юутай үг Унагаж өнгөрөв? ... Эгэрэг:- Баярласан хүний үг Нулимс шиг дураараа унах юм ... Бага хатны нуганг их ор суухад Бараг би зогсоогоороо нисэж байна хаантан минь Зар мэдээч:- Арчуг хааны нуган Ачир хөвгүүн хаан сууваа Дагатугай ... Сөгдтүгэй ... Биширтүгэй ... /хүмүүс бүгдээрээ газар мөргөн сөгдөнө. Их хэнгэрэг, хөгжим дуурьсан харанхуйлна/

ХОЁРДУГААР БҮЛЭГ ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Их цацарт Арчуг хаан, ачир хоѐр ... Арчуг:- Миний тэнэгхэн үр минь би Хүний жамаас гадуур явсангүй Улиран эргэх он тоололд Ухааны минь зул дальдчихж Төрийг сэтгэх нь битгий хэл Гэрийг сэтгэж чадахаа болив Хаан хүү чи юу бодно? Арчир:- Хамаг хүн хайлж Хаан эзэн халихад

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Tamgagui Tur

10

Хасаг тэрэг хяхнан Их хориог зориход Энэ тухай бодно доо Арчуг:- Би чиний өсөхийг хүлээж

Чи миний үхэхийг хүлээж Чамд жам хань болж Надад тэнгэр хань болох нь дээ! Ачир:- Наад яриаг чинь би мэднээ Начигай онгон надад зөндөө ярьсан Арчуг:- Амьгүй онгон ярьдаггүй юм хүү минь Харин хардаг юм ... Нас нь тэнгэр мэт мөнхөрсөн тэд Надад яриагүй үгээ чамд л ярив гэж дээ! Ачир:- Ярьсан ... ярьсан Ярьж байхдаа тэр амьсгаадаж байсан Арчуг:- Надтай чи андуураад байнаа даа! Алдрай нялхаас чинь эхлээд Амьсгаа минь хүртэл чамайг тойрч Хоточ нохой шиг

Хойно урд чинь гарч явсан

Ачир:- Унхиагүй хэвтүүлүүдээс болоод Унаганд өшиглүүлсэн минь хялуутаж Тархи минь мансуурч Тайван байхаа би больсон Энэнээс л болж миний хүү унадаг тусдаг болсон гэж Ээж надад уйлж хэлсэн Арчуг:- Зоргоороо эрх дураараа чинь Зовлон чамд авчирсан хэрэг ... Тэнгэрийн хүлэг чам дээр Тэмдэг тавьж тамгалсан хэрэг ... Тархин дотор чинь, хөлөө хичихсэн биш Тэнэглэх гэдэг өөртэй чинь цуг төрдөг Ухаантай хичнээн байх гэлээ ч Уг борив чинь багадах тул Гаднаас чам руу асгасан ухаан Гарз төдий болон замхарч Тэнэг эмийн нулимс шиг Тэр чигээрээ хальж асгардаг ... Харамсаж байна ... би Харцын нулимсаар Хирийг чинь угааж өсгөсөн дөө Бүсэлхийнээс чинь дээш толгойгоо гарсан хүн Би л ганцаараа байсан ... Ачир:- Нуурын хөөс долоо хшиг Нуршихыг чинь би зөндөө сонслоо Яршиг! Ядарч байна, залхаж байна Арчуг:- /уурсан/ Яршиг гэнээ!

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Tamgagui Tur

11

Яаж хэлж зүрхлээв Чамайг үгүйд хаан байсан хаан Чиний урд амьд зогсож байна Ачир:- Яг тийм байна Явах гэж Яарсан хүн Миний өмнө зогсож байна Арчуг:- Өтгөсийн сүнс намайг залхааж байна Өлгийтэй байхад нь хаанд өргөмжилдөг буруудаж ... Хүн болохыг чинь харж байж болдог байж Хүндэтгэл дэндүү эртдэж ... Нүдээ нээгээгүй гөлгөнд хаан ширээ зааж өгч Нүгэл би үйлдсэн байна Ачир:- Би Бие гүйсэн хаан Илдээр наадах цаг болчихж Хөгшин албат минь Хөөс сахруулан уурлаад яахав Аав минь та Амьд хүн цавчиж наадахыг надад болгоо Олиггүй амьд сүгнүүд зөндөө байна Олдохгүй бол олзны хүмүүсээсээ өгчих Арчуг:- Юу гэнээ чи хө Юутай тэнэг аашилна чи Толгойг Тоглоомонд өгдөггүй юм Ачир:- Цус гарахгүй юм цавчихаар Бах ханахгүй юм Цугаарын хаан шүү би Би ... би ... /гэснээ муужирч унан татна. Ачир уурсахдаа татаж унадаг хуучтай ажаам/ Арчуг:- Хөөе! зарцас! Хан хүү уначихлаа ... Арчилж сэхээ! Алтан сэтгүүрээр шүдийг нь хөш! Жагар зандан үнэртүүл! Заамыг нь ярж салхи амсуул!

/зарцас сандран орж, арчилан бөндөгнөлдөх дор ачир сэхэж өндийж ирнэ/ Арчуг:- Явцгаа! /хүүгээ аргадан тэвэрч/ Аавын нь хэлсэн үгний Төвөргөө нь жаахан хатуудлаа ... Архаг энэ өвчнөөс чинь салгаж Амьддаа би чадахгүй нь Юутай харуусал ... Ачир:- Зүгээр би ингэдэг юм ... Зүүдлээд өнгөрөх шиг ... Дараа нь бие хөнгөрч Далавч ургах шиг болдог ...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Tamgagui Tur

12

Арчуг:- Ашгүй дээ, үр минь Аядуу юм яръя хоѐулаа Аав хүү хоѐр байна даа Эрэмдэг ужиг өвчтэй ч гэсэн чи Эр хүн болжээ Хасын цагаан царайны нь гэрэлд Элчийн захиа уншиж болохоор Хатан авч өгье, аав нь Ачир:- Энэ дэмий Эгэрэг өрлөг надад хэлэхдээ Эцгийгээ үхэхээр чи Эхтэйгээ гэрлэнэ гэж хэлсэн Эрхэт төрийн ѐс тийм гэсэн Арчуг:- Ээ тэнэг минь Галзуурсан мунхагын туйл минь Гаргасан умайдаа дахиж багтах нь уу? Чиний амнаас үг биш Могой унах шиг ... Зүглэж ирсэн тэр могой Зүрхийг минь хатгах шиг Даанч дээ! Даанч үр минь Дальгүй шувуу байж болноо Нисэхгүй л байна биз? Даанч ийм тэнэг байх гэж ... Нусаа цэвэрлэж чаддаггүй амьтан Цусаа цэвэр байлгахыг яаж ч мэдэх вэ дээ Ээ тэнэг Тэнгэр минь би таны өмнө Үе дамжин яллагдах Үйл юу хийсэн билээ? Ачир:- Хүний хэлснийг л хэллээ Хүн сүрдмээр ч юм биш Арчуг:- Хаан биш юм байна чи Харах гэхэд зовхи даагдахгүй байна Эхийн чинь нүдний цагаан булан Их далайн сувд шиг цагаан сан Чиний нүдний булан Цус бударсан улаан Мунхагийг элч чөтгөрүүд намайг шоглож Муу бүхний өөдсөөр чамайг эвлүүлж Эндүүрлийн гэнэн сиймхийг ашиглаж Эхийн чинь хэвлийд шургуулсан байж ...

/хаан уурсан илдээ шургуулан хүү рүү дайрна/ Ачир:- Нэг нь илдгүй байхад Нөгөө нь дайрдаггүй юм ... эцэг минь Ингэдэг юмаа гэхэд Ид хав биш ... Дарцаг салхинд хийсэх шиг Даанч даржин санагдаж байна.

Илдээ огшоочих! Арчуг:- Ингэнэ гэнээ! чи Идүүрээ олоогүй гөлөг!

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Tamgagui Tur

13

/Гүргэл хатан орж ирнэ/ Гүргэл:- Яаж байна даа! Та нар минь Яс булаалдан сэгэн дээр хэрэлдэх нохос шиг Ачир:- Ээж минь! Эцэг надад Илд сугалахыг зааж дуусав /гарч одно/ Гүргэл:- Яагаав? Яасан их уурлаав хаантан минь?

/хаан илдээ хаян Гүргэл хатнаа тэврэн эхэртэн мэгшсэнээ/ Арчуг:- Чи уул юмаа гэхэд Чиний цаана уул байхгүй юм шиг Чи ус юмаа гэхэд Чамаас өөр мөрөн байхгүй юм шиг Би чамайг хайрласансан Амь тавин хайрласан Ганц эмзэг минь ... Алганы минь хээг дагаж бөмбөрсан Ганц сувд минь ... Ийм хүүхэд чи бид хоѐрын Хайр нийлэх уулзвараас Их хүслий минь торгон үзүүрт Ургалаа гэж үү? Итгэмээргүй юм... Эргэж гүйцлээ толгой минь Тэнэг байж болно Тэхдээ ийм тэнэг байхдаа яахав дээ! Энэ надад юу гэж хэлсэн гэж санана Эх хүний чих бузартмаар үг хэлсэн Яавч би энэ үгийг чамд хэлж зүрхлэхгүй нь Яс минь цайсан цагт сүүжнээс минь асуугаарай Гүргэл:- Чиний дэргэд Цаадах чинь нялх Чигээ олоогүй

Цадсан болхи шүү дээ, хаантан минь Арчуг:- Амраг хатан минь Арьс махаа урсан чиний зөвөө Амьдсан бол миний эх ч гэсэн Арчуг минь нялх амьтан гэж Тоог нь алдтал хүн цавчсан Гары минь илж Толгойг минь сүү ивэлдэг Цээжиндээ наах л байсан Хар толгойгоо бодвол Хүүгээ уучилж болно Хаан төрөө бодвол Уучилж үл болно Төрийн дор хаан Хатан хоѐр буй Тэнгэрийн дор Хилэнц – аврал хоѐр буй Арав алхахад найм нь алдаа Адсага мэт араншинтай, бас хэрцгий зайдан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Tamgagui Tur

14

Хүний нүд жавраар хайрсан Хүүтэй юм байна, чи бид хоѐр ... Гүргэл:- Атаа тэнгэр Заяа нь энэ дээ Алалтай биш дээ! Хаантан минь Арчуг:- Хэрэгтэй цагт цусаа цэвэрлэ гэж Хан эцэг минь хэлдэг байсан Би тэгэх цаг болжээ Битгий гомдоорой хатан минь Билүү мэт бодол, шийдэл Бие ухааны минь ирлэж дууслаа Өршөөгөөрэй, хатан минь Өнөөдөр ухаарсан ухаарал биш шүү дээ энэ Би их бодсоон Битүү бүхнээ онгойлгож бодсон Гүргэл:- Учир битүүлэг үг юунд ярина Ухаж би эс ойлгов хаантан минь Арчуг:- Сүү чинь халхлаад Чамайг ойлгуулахгүй байх шиг байна Сүнс минь ч тэг, гэж хэлэхгүйг Би мэдэрч байна Үйлийн үртэй хатан минь Үзэж байж л чи мэднэ дээ Үргэсэн гөрөөсний нүд шиг Нүд чинь хоѐр тийшээ бөмбөрч Үг чинь эвлэж өгөхөө больж Би чинь салгалан чичирч байна Цацартаа очиж нойрс Цагаан зүүд зүүдлээрэй! Гүргэл:- Яах гэж байгаагаа Ядахдаа надад хэлчих! Үгүй та ... Арчуг:- Яв даа! Хатан минь! Ганцхан удаа би хааны авираар аашилъя! Гарзыг нь хожим тэнгэр нөхнө биз Гүргэл:- Та нэг л хачин байна Танаас би холдмооргүй байна Арчуг:- Цоцирдож зовохын хэрэггүй Цонхигор цагаан саран мандчихж Ужиг өвчинд нэрвэгдсэн мэт саран Уйтгар, гайхшрал хоѐрыг чинь хуваалцана Гүргэл:- Үгүй надад нэг л ... Хар совин толгойд хэрээчилж Хажуунаас чинь явмааргүй юм шиг Арчуг:- /уурсан/ Үзэгдэхгүй болоод өгөөч! Үйлийн үр минь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Tamgagui Tur

15

/хашгирч/ Гараад өгөөч, лай минь! Ганцааранг минь бодож байгаатай минь орхичих!

/Гүргэл хатан алавхийн гарч одох дор Босуулууд орж ирнэ/ Арчуг:- Намжирт цацарын хормойгоор шурган ирэх Намрын цатгалан царцаа мэт та нар юунд ирэв Амар баймаар байна. Намайг битгий анзаар Амь нас, бодол хоѐр минь бие биенээ хэмлэж байна Үхдэлийн хэвлий дэх өтнүүд мэт Үймэлдэн язганаж дороос зулгааж байна Явцгаа! /босуулууд сандран гарцгаана/ Арчуг:- /уйлан хайлан/ Хархан нялхаас нь эхлээд Хатуу үг хэлэх нь битгий хэл Хялайж ганц хараагүй юмсан Бурманд шигдсэн зөгий шиг ... Буурал болтлоо үнгэсэн юм сан Гомдоо биз надад Гомдог! яахав Голдоо ортол гомдог! Дуулгаггүй толгой мөгөөрс байдаг Дуулж үзээгүй үгс мэт байдаг Цугаар гүрний төлөө Цусаа би цэвэрлэнэ Хайртай бүхнийхээ цээжнээс Халуун зүрхээ би татаж авна Өөртэй минь адилхан юмыг хүүгээсээ Өөдсийн чинээг ч олж үзсэнгүй Өөнтөг сэтгэлий минь гай биз! Ийм хаантай төр орхино гэхээс Ичиж байна би ... Их хаадын цусан хэлхээ, булшнаас нь хүртэл ичиж байна Ирэх өдрийн өглөө мандах нарнаас би ичиж байна Хатан минь чиний буруу гэж ердөө байхгүй ээ Халуун бие чинь алтан хундага шиг цэвэрхэн Бал, хорын алиныг ч хийж залгисан Байдгаараа үлдэх мөнхийн шидтэй тамлан Чиний минь юм бүхэнд бузар байхгүй Миний л бузар булай Бузар нь ариунаа цэвэрлэдэг Бусад нь сохроо дагж амьдардаг тэнэг хорвоо Дур зорго, ухаан хоѐроо хурааснаас минь хойш Дуртай болгон төр булаалдаж Бие биенээ хөнөөж Бишгүй их дайтах биз! Идэх гэж дурладаг Мэдэх гэж дурладаг Тэнэгүүдийн тоглоом болох төрийг Тэнгэрийн дор би орхиж чадахгүй Хүүгээсээ би маргааш хагацана Хүннү төр тэнэгээсээ хагацана Мянга мянган жилийн одод бие биендээ шивнэж Миний зөв бурууг нараар цагаатгуул

/харанхуйлал/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Tamgagui Tur

16

ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Арчуг хаан хойморь ганцаараа заларчээ. Цагаан эсгий дээр хавирган саран хэлбэртэй

сууцгаасан хүмүүс, тэдний дунд Гүргэл хатан цав цагаан хувцас өмсөж, үсээ задгай асгаруулан суужээ... Ачирыг нөмгөлөн ам дөрвөлжин улаан эсгий дээр сөгтгөн суулгажээ. Хажууд нь хөлөг баатрууд хашин харгалзан зогсох бүлгээ ... Арчуг:- Тэнэглэсэн байна би Тэнгэрийн дор нэг л хаан Өөрийнхөө он цагийг элээж Өнгөрсөн хойно нь их орыг залгадаг нь учиртай Өтгөсийн сүнс олон шөнө надад шивнэлээ Өнгөрсөн шөнө намайг бүр зандчиж хонолоо Энийг хий гэж сэлэм гялалзах мэт аянга цахиж Элийрхээр минь бороо толгой дээрээс асгаж Эцэг тэнгэр хилэгнэж хонолоо... Булингартсан цусаа тунгаа! гэлээ Буруу муруйгаа тэгшил! гэлээ Хүннү төрд нэмэр болохгүй Хүүгээ чи мохируул! гэлээ

/Арчуг хэсэг дотогшоо мэгшин уйлав.Э нэ үед хүмүүсийн уулга дуун алдалт/ Арчуг:- Ёр зүүдний боол би... Ёсоор болгохоос яая гэхэв Хаад эхсийн сүнсний айлдал Хад нурах шиг дарж байна Эцэг гэдгээ нэгэнтээ мартаж Эзэн хаанаа үзүүл! гэж Тэнгэр хашгирсан зарлигтай Тэрсэлдэж би яасан ч чадахгүй Өөрийн үрээ мохируулах надад хэцүү гэлээ ч Төрийн хэцүүгээс бага байлгүй, ѐсоор болгохоос ... Эгэрэг:- Хаантан минь Дахиад үр төрүүлж чадахгүйгээ мэдсээр атал Даяарын урмыг хугалаж, гайхшруулж, үрээ хөнөөх чинь ямар вэ? Тэнгэрийн үгийг сонссон гэж Тэгтлээ та итгэж байна гэж үү? Үйлийн үргүй таны үр гэж Үндэс угсаа чинь мөн гэж Дэргэдэх өвс ургамал Дээр хөхрөх од мичид батлана Уур цухлаа намжааж Уужирч бодвол яасан юм бэ? Энэ хүү ямар гэмтэй билээ? Арчуг:- Илд далайхад бяр нь үл хүрэх Их хэрэгт ухаан нь үл хүрэх Энэ чинь үхүүлэхийн шалтаг биш гэж үү? Эгэрэг минь, битгий сүүтэлз ... Хэлсэндээ би хүрч явсан ... Хийсэндээ гэмшиж явсан удаагүй Далайсан илдэндээ би Цус амсуулж байж хуйлдаг байсан Дараа нь би Цухлын буданд толгой норгож яваагүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Tamgagui Tur

17

Болгоохын урд нь Бодох минь байсан болохоор Алдах гэдгийн дээгүүр Алхаж өнгөрч явсан Ёсоор болго! Эгэрэг:- Хаан, хан хүүгээ алж байсан Хар түүх би сонсоогүй Өлмийд чинь сөгдье би Өршөө! энэ хүүхдийг Уйтай энэ эгшинг харах азгүй нүдээ Ухаад би хоѐр алганд чинь атгуулъя Арчуг:- Гайхаж байна би ... Эгэрэг минь Гай зовлонг баяр баясгалан шиг үздэг Авир зан чинь нисэн одож Арилж үгүй болсныг өнөөдөр харж байна Хагацалд зөөлөрдөггүй элэгтэйсэн чи Хүйтэн салхи үйл бүхний чинь цаана шургаж байдагсан Эгэрэг:- Хуруугаа зажлаад ясанд нь хахчихсан юм шиг Хувь заяандаа эрхэмсэг боол байж зөндөө явлаа Цаг нь болсон, хэлэх үгэндээ Цацаж хахаж байна би ... /хааны өмнө сөгдөн унана/ Арчуг:- Энэ бие амьд байна Эргээд бүх буруугаа даахтайгаа байна Хүмүүс намайг үзэн ядавч Хүннү төр надад баярлаж байгаа ... Ёсоор болго!

/гэхүй дор хэнгэрэг дэлдэн ам дөрвөлжин улаан эсгий дээр сөгдөн суусан Ачирын нурууг хугалаж их цагаан нөмрөг нөмрүүлнэ. Энэ үед Хүчрийн эх гэгдэх их хатан Цэцэр часхийн ихэд бахирч хашгиран унана. Хөгжим/ Эгэрэг:- Хатантан та юунд муухай хашгирав? Хаан хүслээ хангаж байхад ... Цэцэр:- Магад би биш! Махбодь минь хашгирав Биен дотор эргэх Бүх цус минь нүдээр гарчих шиг боллоо Арчуг:- /гөлөрч мэлэрсэн Гүргэл хатанд дөхөн очиж тэвэрнэ/ Хатан минь би чамд Хайртай билээ ... би ... Энэ явдлын дараа Эх хүн жаргаж чадахгүй гэдгийг Би мэдэж байна Биеэ дүүртэж мэдэж байна Өдөр нь мандсан нарны хэлтэрхийг Шөнө нь би тэвэрч нойрсдог байсан Тэр минь чи байсан ... Өндрийн живаа ододоос Ганц од дэргэдээ буулгасан Тэр минь чи байсан ... Хайртай бүхнээсээ Хагацах өдөр чинь энэ гэж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Tamgagui Tur

18

Хувь заяаны минь зурлага дээр Хурц илдээр сийлсэн байна Нуган үрийнхээ хойноос Нулимсандаа хайлж суугаа чамайг хараад Бие сэтгэл үймэрч элс шиг чимээгүй нурж Байх газаргүй гялай мэт газар мөргөчиж суумааргүй байна Амьд зовохоор үхэж жаргах эрхийг Амраг хатан чамдаа би өгч байна Адтай хайр, хаан зовлогоо бодвол Амьд чамайгаа үлдээж эдлэж явмаар байна Хамгийн сүүлчийн удаа Хаан гэдгээ мартаж өлмийд чинь сөгдөе! Эцсийн удаа гишгэсэн газрын чинь Эсгэлэн шороог би ус шиг залгилъя! Гүргэл:- Зовлонгоос хүртэл харамлаж чаддаг Их хайрыг чинь мэдэрлээ хань минь Золоор би Эцсийнхээ амьсгалын босгон дээр мэдэрлээ ... Чи надад үнэн хайртай юм байна Чимээгүйхнээр чиний дүрийг би нүдээрээ залиглаж байна Хаан биш хүн бие чинь Хамаг биеийг минь дүүрч байна Зорго биш хайраараа Зовлонг минь амгалангаар сольсон чамдаа гялайлаа ...

Боллоо! Болгоо намайг ... Арчуг:- Удаан гэгч хоѐулаа духаа нийлүүлье! Уураг тахинууд минь ясаа нэвтлэн үгээ ололцог!

/хөгжим үхмэл эгшин/ Арчуг:- Боллоо! Ёсоор болго!

/эрхэрэн хашгирах дор эрсүүд толгой гэдийлгэн ам руу нь жад нэвт дүрэн хоѐр нүхийг нь битүүлэн гүйцээж, цагаан нөмрөгөөр бүтээнэ. Хүмүүс дундаа Хүчир хүү:- Ээжээ! Хэмээн дуу алдан хашгирна/ Цэцэр:- Би дэргэд чинь байхад чи яагаав? Хүчир:- Би айхдаа таныгаа л дуудав Эгэрэг:- Өдий болсон эр хүн Өөрт адилхан ирэх юмнаас айдаггүй юм Тэртээ тэрэнгүй чи хаан болно Тэхдээ тэнгэрт гарч хаан сууна

/хаан сэнтий дээр унаж мэгшин уйлж, толгойгоо үгтээн барих нь тортой бар мэт. Гайхширсан олон чив чимээгүй болно/ Арчуг:- Энэ ертөнцийн чулуу бүхнийг нүд! Энэ хорвоо миний зовлонг мэдэг! Алив хөгжимчид хөгжимд! ... /ийнхүү хашгирахад хөгжим. Хөгжимчид нулимсаа арчин арчин ятга ятгалана/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Tamgagui Tur

19

ГУРАВДУГААР БҮЛЭГ ТАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Ганц саглагар модны дор Эгэрэг, Цэцэр хоѐр Эгэрэг:- Хүчирыг хаан болно гэж Хүн болгон шуугиж байна Ёс бусын совин буруу эргэж Ёстой юм ѐсоороо болох нь ... Гэхдээ гэрэл нүдээ аниагүй байна Энэ хааны цусан үрийг таслах Эцсийн боломж надад бас үлдсэн Цэцэр:- Их цацарын үүдэнд хаан тааралдаж Инээх аядсанаа ... Үнэний хэвтэр дээр Худлаа цагирагладаг болж ... гэж Учиргүй их инээснээ Уйлаад явчихсан Хаан элийрсэн байхаа ... Эгэрэг:- Хүчир маргааш өглөөний нарыг үзэхгүй Хүнд их наран өнөөдөр түүний зүрхэнд үүрд жаргана Гэхдээ үхлээс сугарсан наран дахиад л мандана Гэнэн тэнэг хүмүүн гэгч үхсэн хойноо мандахгүй Цэцэр:- Хүүгий минь ... Хүчирыг минь ... Чи чинь Эгэрэг:- Дуугаа тат Хүчир Хүү минь гэнэ шүү Чиний хүү, хүний хүү болж яваад алагдсан ... Энэ хүүгийн дотор Эргэж буй цусанд нь Чиний нэг ч дусал цус байхгүй Цэцэр:- Цээжээ хөнгөртөл хөхүүлж Цэцэг шиг энхрийлж өсгөсөн Эх нь билээ би ... Эгэрэг:- Зөнөсөн хааны үрийн өмнө Зөв буруугаа хэлүүлээд зогсож чадахгүй Зөөлөн нь хатуугаа биш Хатуу нь зөөлнөө иддэг цаг Цэцэр:- Үхэл хагацал, аллага гэхээр Цээжинд цус амтагдаж байна Чиний залгих гэж байгаа цус Надад амтагдаж байна Хүүгээ би Хүний гэлээ ч харж явмаар байна Хөлий нь шилбийг илж Хөлсний нь үнэрийг үнэрлэж явмаар байна Тэрийг минь битгий хөнөө гуйя! Тэнэг шүү! чи ...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Tamgagui Tur

20

Эгэрэг:- Өөрийнхийгөө хүнээр алуулчихаад Өрөөлийнхийг хайрлаж суух хэрэг үү? Үгүй дээ би тэвчихгүй Үндсээ цавчуулчихаад ургаж байдаг цэцэг гэж бий юу? Үзсэн үү! чи Цэцэр:- Чи цэцэг би өргөс байх Хаан ширээнээс бусад Хаана ч ургаж чадахгүй Өргөс байх! Эгэрэг:- Тиймээ! Би өргөс байж ... Тэхдээ учир буй ... Сувай эм чамайг үртэй болтол Сул газраас чинь хатгасан өргөс байх Цэцэр:- Би чамайг зөвхөн Биеэрээ л ойлгож байж Одоо л чи миний Орой руу орж ирж байна Орох уу? гэж хэлж биш Гарах уу? гэж хэлсээр орж ирж байна Юунд чи хариулахгүй байна Юм битгий хэл үг гээдгүйсэн Эгэрэг:- Чамайг яахаа бодож байна Цэцэр:- Бодох юмнаас чинь айхгүй байна Боллоо! би хорвоог чамаар ойлгож танилаа Цухал тухлын энэ хорвоо Цусаар гулгиж байгаа цагт Сүү залгиж өссөн хүний дотор Сүүдэр ургаж харласныг үзлээ байна Энэ сүүдрээ чи үр дээр минь битгий тусга Энийг л чамаас гуйя Эгэрэг:- Чадахгүй ээ! би чадахгүй Бодсоноо хийхгүй байж чадахгүй Хор хонзондоо би шатаж байна Хорссон зүрх минь чулуу шиг улайсаж байна Дээрээс нь халуун цус асгахаар хөрдөг юм Дэндүү их авцалдан шатаж байна Дуугүй бай Долоон бурханы муруйг газраас засдаггүй шиг Дотор бодлын минь муруйг хэн ч засахгүй Миний өмнөөс илд минь гаслаж байна Тэр цусаар цангажээ... Цэцэр:- Тэгвэл намайг ч гэсэн ... Эгэрэг:- Самрыг цөмөхөд яс нь хоосон үлдэж Хүний хөлд гишгэгдэн бутарч Идээ нь ам руу орон Хүний гэсдийг баярлуулдаг Чамайг зовлонгийн модон хүлж үлдээнэ ... Чийхарч буусан шүүдэр нулимсыг нь залгилж Насны төгсгөлөө хүлээж Наранд бөгсөө ээж хэвтэнэ биз!

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Tamgagui Tur

21

/Эгэрэгийг цааш харан зогсох зуур жижг илд гарган Цэцэр алахыг завдан чарлан дайрна/ Эгэрэг:- Хүн урдаа хоѐр нүдтэй байхад Би ардаа нэг нүдтэйг чи мартаж ... Хааны хэрмэн дотор Хамаг амьтны алган дээр Дээд доод хоѐр нүхээрээ бордуулсан Дэндүү тэнэг нялцгай эм минь Хаяад нүүсэн буурины дээрх Цонхиргор өвс шиг хүүхэн Хүн алж чаддаггүй юм Дур зоргоо илэрхийлж байгаа чинь сайхан байна Дутуу төрснөө мэдэж аваагүй чинь муу байна Эргүүлээд энэ мэсийг чам руу дүрчихье гэж бодсон ч Илж байсан хөх чинь Энүүхэнд сэрийж харагдаад намайг зовоож байна /хоѐр гарыг нь урдаа барьж ийш тийш сэгсчин харагдана/ Эгэрэг:- Эрийн өмнө Эм хүн хүчгүй Илүүлж үнгүүлж байхдаа л таарсан болохоор Илд барих та нарт зохихгүй Умдаг чинь чамайг Хатан болгосон болохоос Ухаан чинь чамайг Хатан болгоогүй /түлхэнэ, газар унана, мэгшин уйлж буй цагаан өмсгөлт Цэцэр бадам цэцгийн ганц дэлбээ газар хэвтэх мэт/ Эгэрэг:- /том чулуу өргөн ирж/ Энэ чулууг чам дээр би алдчихмаар байна Энгэр анх зөрүүлэхдээ чиний чарлаж жийсэн чулуу У г нь энэ чулууг

Чам дээр алдчихвал Орчлонгоос чиний явах Онголох ажил хоѐр чинь зэрэг бүтэх юмсан... Хүнд энэ чулууг Хүчрийн цээжин дээр алдах нь илүү амттай ... Энэ чулууг чам дээр алдчихад Элс шиг үйрнэ чи Дээрээс чинь энэ чулууг хаяхад Дэлгэсэн арьс л болно чи /хаях мэт далайснаа хажуу тийш шиднэ/ Энэ удаа чамайг Энэлэл зовонгийн шүдгүй ам руу шидэж Амьд үлдээе Эм шоргоолж минь

ЗУРГАДУГААР ҮЗЭГДЭЛ

Тэнгэр газрын савслаганд тээр дээр хаан сэнтий халзалж дэвссэн цагаан эсгий авансценд

тулжээ. Хоѐр талаар нь газар одод буусан мэт түүдгийн гэрэл ... Арчуг:- /газар сөгдөнө/ Ээ хөх тэнгэр минь Энэ биенд минь юу үлдэв Тамга илд хоѐр барьсан гар минь мойж Төрийг сэтгэж явсан толгой минь цайлаа ... Надад одоо юу үлдсэн билээ ...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Tamgagui Tur

22

Төр залгах хүү алга Бие залгах хатан алга Хүчрийг би өнөөдөр Хаан ширээнд зална Хүннү төр Эзэнгүй байх ѐсгүй Хүний гэж харддаг байсан Хүнд бодлоо хүчээр орхиж Худлааг зөвшөөрч үнэн болгож Хувь заяаныхаа салтаан доогуур шургана би ... Ээ чаавас! Илдэн дор дэвсээгүй толгойгоо Худал, хуурмагийн дор Ивэж өх нь ... Миний юм нэг ч байхгүй нэгэн бие

Хүүхдийн сэтгэл шиг энэ уагаан эсгий дээгүүр гишгэлэж Хаан ширээн дээр очиж сууна Юутай харуусал Яая гэхэв дээ! Би цөхөрч байна Ядахдаа ингэснийг минь тэнгэр та болгоо! Би судсаараа Өөрийгөө хүлж байгаад энэ хэргийг хийлээ Битгий намайг залхаа гэж Би яасан ч гуйхгүй... Тэнгэр минь!

Зар мэдээч:- Ээ хаантан минь өршөө! /шууд газар мөргөн унана/ Арчуг:- Ёсоо алдсан амьтан чи Ямар ѐр удаж ирэв Чихгүй загас ч цочитол хашхираад Чи юун гэж явна Амандаа чи сүү балгаж ирэв үү Аа эсвэл цус балгаж ирэв үү? Түгдчилгүй Түргэн хэл! Зар мэдээч:- Хүчрийг үүрээр хөнөөсөн байна Хэн хэрэхсэн нь тодорхойгүй Арчуг:- Юу? Үнэн хэлэв үү чи?... Үзсэн үү? Нүдээрээ... Зар мэдээч:- Цусаан дэвсэн хэвтэж байгаа Хүчрийн өлмийд Цэцэр хатан цурхирч байхыг нь хүртэл харсан... Арчуг:- Ээ харла! Эвгүй юм болж ... Элийрэх нь би Эгэж үз!мэдээч минь /мэдээч явна/ Тэнгэр миний Тэнэглэхийг зөвшөөрсөнгүй Тэр дор нь хариу ирүүллээ Тэнгэр зарилгийг би зүрхээ алгандаа атгаж Хавирганыхаа ясаар тэмтэрч уншиж байна

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Tamgagui Tur

23

Төрийн хайрцагны цоожинд Түлхүүр хүн шургуулж оролдож Хаан сэнтийний хөл доогуур Хараал шургачихж Хөө, хэвтүүл ороод ир! /хэвтүүлүүд гүйн орж ирнэ/ Арчуг:- Та нар Хүннү төр Хаан цус хоѐр Ариуслаа гэж Ард болгон сонстол хашхир! Бүсээ тасартал тод бахир Биеэ задартал чанга хашхир! Ганц модон дээр Аянга буух шиг хашхир Газар тэнгэр Айн сонстол хашхир! Хүннү төр минь мандаж байна гэж Хү болгон сонсохоор хашхир! Хэвтүүлүүд:- Ёсоор болгоѐ, хаантан минь! Арчуг:- Хааны тархин дотор мөхсөн төр Харцын тархинд мандаж байгаагаараа байг Төр хувцасаа тайчин хаяж Түмний дундуур шалдан явдаггүй юм Төмөр илд – цагаан сүү хоѐрыг нууж явдаг юм Төрийн үнэнг хаадтай нь булдагч Тэр үнэнг дараачийн хаан нь амандаа үмхэж төрдөг юм Таг харанхуй байна миний дотор Тас үсэрч байгаа Хаадын цусан дээснээс хичнээн зуурлаач Хариуг би алдуурч байна Би мөхнө Бас унана. Унахдаа Өвгөн модод Өтөө няцлаж унадаг шиг Төрийн булайг үүдсэн нэгнийг Дарж унах учиртай атал Хорын охийг даргитал буцалгаж Харын хохио дуудуулж дуусах гэж үү Хөвсөлзөн нүүх чөлөөт үүлэн та Тэнгэрийн хирийг арчих атал Хөөнөөс хар хүний явдлыг Арчихаас сэжиглэдэгийн чинь учрыг одоо л ухлаа Хожимдож ухаарлаа ... Хорвоо өдөр шөнө хоѐроос бус, гаслан хяслан хоѐроос бүтсэн байна

/Эгэрэг орж ирнэ/ Эгэрэг:- Ёслож нялганах зав алга! Хаантан минь Ёр билгийн шувуу минь өнөөдөр өндөглөлөө ... Олон онд тэр дэгдээхэй байсан ч Одоо тэр тас боллоо Төрийн идээг тонших цаг нь болов Арчуг:- Хачин юм ярих юм Эгэрэг минь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Tamgagui Tur

24

Хажуугаар минь наад үгс чинь хийсэж байна Харин би чиний нүүрнээс Хатгалдах тулааны үед ч үзээгүй Хачин их эр зориг эд хавийг Харж байна Чиний нүүрний баярын гялбаанд чинь Миний нүд гялбаж тархи зангирч байна Чиний тэжээсэн шувуу биш Миний тэжээсэн шувууны бие гүйцсэн бололтой юм. Эгэрэг:- Та бид хоѐр үг таргалуулж суугаад яахав Тамгаа өгчих! Сэтгээл барихыг хүсье! Сэнтийгий чинь бол бөгс минь олоод суучихна Арчуг:- Юу? /хүйтнээр инээж/ Чамд тамга өгөх Газар алдах хоѐр ялгаа юу байна Гутал дээгүүр гүйж байсан шоргоолж Малгай дээгүүр гүйх нь ... Эрүүл байна уу? чи! Эгэрэг минь ... Эгэрэг:- Таныг ингээд харж байхад Мухар нүхэнд амь хоохойлон шургасан Мий муурын бөгс тонтогнох мэт байна Удам тасарсан төрийн толгойд Ухаантай цог зальтай нь сууна биз дээ Байдлын үнэн, он цагийн үнэн хоѐр Багтаж ядан чихэлдэж байна Мэдрэхгүй байгаа бол Мэхийсэн бүхэн минь алдаж болж Алив! Хаантан тамгаа өгчих Алган дээр тавьчихаад мэхийн сөгдөхөө мартав аа! Арчуг:- Болоогүй ээ! Эгэрэг минь Чи дэндүү яарч байна Хаан хүн Сэнтий тамга хоѐроо өгдөг юмаа гэхэд Цаана нь үлдсэн хаан зүрхээ өгөх үү! үгүй юу гэдэг Чи ганцаараа хариулчих асуулт биш Би Хүннү төрийн тамгыг барих Хүнгүй болчихоор нь Хоѐр сүүн уулын цаана Хорин улаан горхины уулзах газар булчихсан Есөн үеэр сахиж Ерхөг өвсийг нь битгий хөдлөг гэж Нэгэн биений эрхтэн шиг итгэлт отогтоо Захиад онголчихсон Чи олохгүй Чамд олдохгүй Өөрийгөө идэх өт Биен дотроос гардаг шиг Төрийг идэх өт Түшмэл дотроос гардагыг Ихийн ихэд мэддэг мөртлөө

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Tamgagui Tur

25

Эгэрэг чамайг гэж мэдээгүй минь алдас болж ... Хэн хаан суусныг Тэнгэр бууж ирж үздэг юм Хэрэггүй амьтан байвал Тэрнийг булчихаад буцдаг юм ... Эгэрэг:- Адтай хөгшин араатан Адармаа битгий гарга! Би Хүннү гүрний хаан, тамгаа аль! Арчуг:- Гар чинь цустай Тархи чинь устай Төр барьдаггүй юм Эгэрэг минь Их амархаан! Чи тамгатай болж болно Ядуубоолын тойгоны Ясаар тамга сийлж Цусанд нь дүрж тамгалана биз! Их хэцүү ... Их гүрний хаан байх! /Эгэрэг сэнтий рүү, Арчуг ч бас цагаан эсгийний хоѐр талаар аажуухан алхаж эхэлнэ, хаяа зогсонгоо/ Арчуг:- Нүглийн чинь тухай Нүд чинь надад амнаас чинь түрүүлж хэлж байна Эгэрэг минь! Үхэхээс чинь өмнө Үг чамд шигэтгэж өгье Балархай санагдаж байгаа биз энэ бүхэн Бага хатныхаа цээжин дотор Би тамгаа хийгээд онголчихсон Умайд нь хаан багтаж болсон юм Цээжинд нь тамга багтаж болноо доо Энэ төрийн тамгыг би Эхийн сүүнд ороогоод булчихсан Сүнс нь саамшихын цагт ..

www.zaluu.comwww.zaluu.com