31

soyol NBG.d… · Web viewхарилцаа хандлагыг бид өөрчилж чадах уу? зэрэг олон асуудлын шийдэл гарц гаргалгааг

  • Upload
    others

  • View
    13

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

2

харилцаа хандлагыг бид өөрчилж чадах уу? зэрэг олон асуудлын шийдэл гарц гаргалгааг дадлага ажил, аялал, хэлэлцүүлэг хийх, аав ээж, үе тэнгийхэнтэйгээ хотын соёлыг түгээх сайн үйлсийн аян зохион байгуулах зэрэг чиглэлээр хэрэгжүүлэхэд оршино.

Улаанбаатар хотын хувьд хүүхэд, гэр бүлд зориулсан хотын бэлгэдэлтэй болох бөгөөд хотын захиргааны зүгээс жил бүр дээрх бэлгэдлээрээ дамжуулан, нийслэл, дүүргийн боловсролын байгууллагуудтай хамтран хэвлэл мэдээллийн хэрэгслээр хотын соёлд сургах мэдээллийн цаг болгон зохион байгуулах боломжтой.

Мэдээллийн цагаар олгосон дадал хэвшлийг бүх нийтийн үйлс болгоход нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулна.

Жендэрийн мэдрэмжтэй боловсрол, төсөвлөлт төлөвлөлтийн үйл явцыг ч бид хотын соёлтойгоо уялдуулан хамтдаа бүтээх юмаа.

Дэлхийн хотуудын туршлагаас харахад гэмт хэрэг зөрчил байхгүй болсноор шоронгүй болсон, соёл урлагаараа дэлхийг гайхашруулан жуулчдын цөм болсон, байгалийн баялаг байхгүй боловч уламжлалт зан заншлаараа дэлхийн баян хотуудын нэг болсон, хэн ч байсан тусал гэсэн зарчмыг амьдралын гүн ухаан болгосон сайн ажлыг бид ч бүтээх учиртай.

Хүүхэд нэг бүрийг хотын иргэн гэдгээрээ бахархдаг, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, бусдыг хайрлан хүндэлдэг, хотоо хайрладаг, хамгаалдаг цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, үндэсний соёлоо дээдэлдэг, бусад улс орны хотуудын соёлыг хүндэтгэдэг дадал хэвшил, харилцаа хандлагатай иргэн болгон өсгөж хүмүүжүүлэхэд чиглэгдэнэ.

Мэдээллийн цагийг бий болгосноор:

Хотын соёл, үнэт зүйлсийн тухай мэдлэгтэй болно Эртний хотууд, орчин үеийн хотуудын соёлын тухай ойлголтуудтай танилцуулна Их хотын иргэний эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлнэ Хотын соёлоос суралцах явцдаа сурсан мэдсэнээ бусадтай хуваалцана Соёлын төрөл зүйл, амьдралд дадал хэвшил болгох зайлшгүй нийгмийн хэрэгцээ

шаардлагыг мэдэрнэ Өөрийн болон бусдын нэр төрийг дээдэлж сурна Хотын соёлд иргэн бүрийн оролцоо, түүний үр нөлөө, өгөөж дээшилнэ Хотын соёлыг үндэсний соёл, жендэрийн мэдрэмжтэй болгох шийдлүүдийг дадал хэвшил

болгоно Хүүхэд бүр гоо зүйн мэдрэмжтэй болно. Нийслэл хотод тулгамдаж байгаа шийдвэрлэвэл зохих асуудлуудын гарц гаргалгааг

иргэдийн оролцоо, итгэлцэл, хамтын ажиллагаа, зөв үйл дээр зохицуулах алхмууд хийгдэнэ.

Хүүхэд болон гэр бүлийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёлд сургана. /Баяр ёслол, тоглоом, спорт урлаг, үзвэр үйлчилгээний газруудад чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх зуршил олгох/

Хүүхэд бүрийн орон зай , үзэл бодлыг хүндэтгэдэг болно Бусдын орон зай, үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг болно Хотын соёлын тухай ойлголтуудыг ил тод нээлттэй болгож хэвшүүлнэ

“ХОТЫН СОЁЛ” МЭДЭЭЛЛИЙН ЦАГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

4-5 нас

№ Сэдэв Зохион байгуулалт Арга хэлбэр Хүрэх үр дүн

1 “Анхны уулзалт” Анги нийтээрээ, хэсэг бүлгээр

Сургалтын үйл ажиллагааҮзүүлэх ажилМэндчилгээ

Мэндлэх, хүндлэх харилцааны соёлд

суралцан, хэм хэмжээ, ёс зүйг мэдэрч дуурайх чадвар

эзэмшинэ.

2 “Талархлын сар” Анги нийтээрээ, хэсэг бүлгээр

Тоглоом, хөгжүүлэх үйл ажиллагаа

Баярласан талархсанаа илэрхийлэхСэтгэлийн үгээ хэлэх, бие биенээ хүндлэх, охид хөвгүүд харилцан нэг нэгийгээ хүндлэх,уучлалт гуйх чадварт суралцана.

3Тэмдэг тэмдэглээг таньж мэдье

Анги нийтээрээ, хэсэг бүлгээр, Ганцаарчилсан

Тоглоом, хөгжүүлэх үйл ажиллагаа, эцэг эхтэй хамтран ажиллах

Орчиндоо байгаа зураг, тэмдэг тэмдэглээг таньж мэдэх, унших, хэрэглэх чадварт суралцана.

4 Хоггүй хот-бидний бахархал

Анги нийтээрээ, хэсэг бүлгээр,Эцэг эхтэй хамтран

Тоглоом, хөгжүүлэх үйл ажиллагаа, хөдөлмөр

Хогоо хогийн саванд хийж, ангилж ялгаж сурна.Бусдын хөдөлмөрийг хүндэтгэнэ.

5 Баруун гарын дүрэм

Анги нийтээрээ, хэсэг бүлгээр, ганцаарчилсан

Хичээл, тоглоом, хөгжүүлэх үйл

Ангийн дүрэм болон бусад дүрэм журмыг ойлгож дагаж мөрдөх, хэрэгжүүлэх чадварт суралцана. Аливаа зүйлийг буцааж байранд нь тавих, хураах, дарааллын дагуу үйлдэл гүйцэтгэх чадварт суралцана.

6 Миний цуглуулгаГанцаарчилсан, Эцэг эхтэй хамтран

Хүүхэд бүрд цуглуулга, хуримтлалтай болох бүтээлч ажлыг өрнүүлэх

Хүүхдийг бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багаас нь арвич хямгач зан чанарт сурган, хайрлаж нандигнах өв соёл эзэмшүүлнэ.

7 Номын өргөө

Анги нийтээрээ, хэсэг бүлгээр, Эцэг эхтэй хамтран

Тоглоом, хөгжүүлэх үйл ажиллагаа, эцэг эхтэй хамтран ажиллах

Зурагтай ном, зурагт номыг ялгах, ном унших, номонд хайртай болох, ойлгосноо ярьж сурах, өөрийгөөө илэрхийлэх чадварт суралцана.

8 Амьтны ертөнцөөр аялцгаая

Анги нийтээрээ, хэсэг бүлгээр, Ганцаарчилсан

Зугаалга (ажиглалт,

Амьтдыг сонирхох, хайрлах, танилцах, арчлахад суралцана.

хөдөлмөр, тоглоом)

Эерэг нинжин сэтгэлтэй болно.

9 Хотын хүүхдүүд-дэлхийн хүүхдүүд

Анги нийтээрээ, хэсэг бүлгээр, Эцэг эхтэй хамтран

Тоглоом, хөгжүүлэх үйл ажиллагаа

Өөр хэл, соёлтой хүмүүсийг сонирхох, тэдэнтэй харилцах, хүндэтгэлтэй хандана.

10 “Хоолны амт”

Анги нийтээрээ, хэсэг бүлгээр, Эцэг эхтэй хамтран

Тоглоом, хөгжүүлэх үйл ажиллагаа

Зөв хооллох соёлд суралцах, ширээ засалт, үйлчилгээ, харилцааны соёлд суралцана.

11 Би хийж чадлааАнги нийтээрээ, хэсэг бүлгээр, Эцэг эхтэй хамтран

Тоглоом, хөгжүүлэх үйл ажиллагаа, хөдөлмөр

Өөрийн хийсэн бүтээлээрээ бахархах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бусдад туслах чадварт суралцана.

12Дугуй, ролик, тэшүүр унаж сурцгаая

ГанцаарчилсанТоглоом, хөгжүүлэх үйл ажиллагаа

Хүүхдийн тэнцвэр, хурд, авхаалж самбаа, ээлжээ хүлээх, бусдыг хүндлэх чадварт ахиц гарна.

13 Театрт зочилцгооё

Анги нийтээрээ, хэсэг бүлгээр, Эцэг эхтэй хамтран

Тоглоом, хөгжүүлэх үйл ажиллагаа, эцэг эхтэй хамтран ажиллах

Кино, театрт биеэ зөв боловсон авч явах, бусдыг хүндэтгэн, гоо зүйн мэдрэмжтэй болно.

14 Ногоон өнгө цогцлооё

Анги нийтээрээ, хэсэг бүлгээр, эцэг эхтэй хамтран

Сургалтын үйл ажиллагааЗугаалга (ажиглалт, хөдөлмөр, тоглоом)

Хүүхэд бүр нэг мод, өрх бүр нэг мод тарьж ургуулан, хотын өнгө үзэмж, агаарын бохирдлыг бууруулна.Хүүхэд анги, туршлагын талбайд цэцэг ургамал, тарьж арчлан туршиж судалсан зүйлээ тэмдэглэх, ногоон байгууламж нэмэгдүүлнэ.

15 Манай цэцэрлэг, Миний гудамж

Анги нийтээрээ, хэсэг бүлгээр

Сургалтын үйл ажиллагааАялал, экскурс

Хүүхдэд орон зайн баримжаа олгох, өөрийн амьдардаг гудамж, талбайтай танилцах, цэцэрлэг хүрэх замаа зөв олох, гудамж талбайд байгаа түүх дурсгалын газрууд, хөшөө дурсгалаар бахарах хайрлах үзлийг төлөвшүүлнэ.

“ХОТЫН СОЁЛ” МЭДЭЭЛЛИЙН ЦАГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

БАГА БОЛОВСРОЛНэгдүгээр анги

№ Сэдэв Зохион байгуулалт Арга хэлбэр Хүрэх үр дүн

Харилцааны соёл

1.Аав ээж, ахмад настан, багшаа хүндэтгэн харилцъя

Анги нийтээр Мэдээлэл өгөхДүрд тоглох

Аав ээж, ахмад настан, багшаа хүндэтгэн хайрладаг, өдөр бүр мэндийг нь мэдэж, үгийг нь сонсож, заавар зөвлөмжийг нь биелүүлдэг болно.

2. Дүү нартаа үлгэрлэн эелдэг хандъя Анги нийтээр Мэдээлэл өгөх

Дүрд тоглох

Дүү нараа хайрлан, тусалж дэмждэг, тэднийг сонсож, асуусан зүйлд нь хариулж, хамтран тоглодог болно.

3. Талархсан үг хэллэг хэлж сурцгаая Багаар Мэдээлэл өгөх

Дүрд тоглох

Аав ээж, гэр бүлийн гишүүд, ангийн найз нөхдөдөө баярласан талархсанаа илэрхийлж, зөв үг хэллэг хэрэглэж сурна.

4. Бусдаас уучлал гуйж, бусдыг уучилж суръя Анги нийтээр Мэдээлэл өгөх

Дүрд тоглох

Буруу хийсэн зүйлдээ уучлалт гуйж, бусдын эд зүйлийг авахдаа зөвшөөрөл авч сурна.Бусдын хийсэн буруу үйлийг уучилж, зөв харилцан, хамтран тоглодог болно.

5.Сургууль, анги танхимд биеэ зөв авч яваарай

БагаарМэдээлэл өгөхЯрилцлага хийх

Ангийн найз нөхөд, багш, сургуулийн ажилтнуудтай өдөр бүр мэндэлж, сургууль дээрээ болон ангидаа биеэ зөв авч явах чадварт суралцана.

Замын хөдөлгөөний соёл

6. Ногоон гэрэл, цагаан шугам Багаар Мэдээлэл өгөх

Дадлага хийх

Зам тээврийн ослоос сэргийлж, ногоон гэрэл, цагаан шугам, гарцаар насанд хүрсэн хүнтэй хамт гарч хэвшинэ.

7. Тээврийн хэрэгслээр зөв зорчъё Багаар

Мэдээлэл өгөхЯрилцлага хийх

Тээврийн хэрэгслээр заавал хүүхдийн суудалд сууж, бүсээ зүүж зорчино. Тээврийн хэрэгслийн цонхоор гар, толгойгоо гаргахгүй, явдал дунд хаалга онгойлгохгүй, зөв зорчиж хэвшинэ.

8. Автобусаар зөв үйлчлүүлье

Анги нийтээр Мэдээлэл өгөхЯрилцлага хийх

Нийтийн тээврийн хэрэгсэлд суухдаа урд байгаа хүнийг хүндэтгэн дарааллын дагуу орно. Хүүхэдтэй болон жирэмсэн, ахмад настай

эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүнд суудал тавьж өгдөг болно.

Ном унших соёл

9. Номтой нөхөрлөж, номоос суралцъя Анги нийтээр

Мэдээлэл өгөхСанал бодлоо хуваалцах

Өдөр бүр ном унших ба аав ээжийнхээ уншиж өгсөн номыг сонсож, санал бодлоо илэрхийлж сурна. Уншсан зохиолоос сургамж, үлгэр авна.

10. Номоо эмчилье Багаар Мэдээлэл өгөхХийж бүтээх

Өөрийн болон бусдаас авч уншсан урагдсан тасарсан номоо эмчилж сурах ба номын эмчийн хайрцагтай болно.

Хэрэглээний соёл

11. Усаа гамная Анги нийтээрМэдээлэл өгөхЯрилцлага хийх

Гар нүүрээ угаахдаа усаа хэмнэж, крантаа хааж сурна. Шүдээ аяганд ус хийж угааж хэвшинэ.

12. Цахилгаанаа хэмнэе Анги нийтээрМэдээлэл өгөхЯрилцлага хийх

Гэрэл болон гэрийнхээ цахилгаан хэрэгслийг ашиглаж дууссан бол заавал унтрааж сурна. Товчлуураар унтраахаас гадна залгуураар унтраадаг болно.

Эко соёл

13. Хогоо хогийн саванд хийж хэвшье Багаар Мэдээлэл өгөх

Хэвшүүлэх

Сурч амьдарч буй орчин тойрондоо хог хаяхгүй, хогоо хогийн саванд хийж хэвшинэ.

14. Ам, хамрын алчуурын хэрэглээ Анги нийтээр Мэдээлэл өгөх

Хэвшүүлэх

Сургууль, анги танхим болон олон нийтийн газар ам, хамрын алчуур хэрэглэж заншина.

15. Цэцэг тарьцгаая Багаар Мэдээлэл өгөхХийж бүтээх

Анги танхимд байгаа тасалгааны ургамлаа усалж, арчлах чадвартай болж, нэг тасалгааны цэцэг тарьж ургуулна.

Хоёрдугаар анги

№ Сэдэв Зохион байгуулалт Арга хэлбэр Хүрэх үр дүн

Харилцааны соёл

1. Сайхан үгийг хэвшил болгоё Анги нийтээр

Мэдээлэл өгөхСанал бодлоо хуваалцах

Ойр дотны болон хүрээлэн буй хүмүүстэй харилцахдаа аль болох эерэг үгийг эелдгээр хэлж сурах ба эерэг үгийн сантай болно.

2. Бусдын хөдөлмөрийг хүндэтгэе

Анги нийтээр Мэдээлэл өгөхДүрд тоглох

Сургуулийн үйлчлэгч болон үйлчилгээний ажилтны хөдөлмөрийг хүндэтгэн тэдэнтэй эелдэг харилцах, гэртээ болон ангидаа ус асгавал арчдаг, хоол идсэн

аяга тавгаа угаадаг, гэр бүлийнхэндээ тусалдаг чадварт суралцана.

3.Хүлээцтэй, тэвчээртэй байж суръя

Багаар Мэдээлэл өгөхДүрд тоглох

Хүмүүсийн хийж буй үйлийг дуусгах, аав ээж, найз нөхдөө хүлээх, дараалал баримтлах чадвартай болно.

4. Өөртөө итгэлтэй байя Анги нийтээр Мэдээлэл өгөх

Ярилцлага хийх

Хийж буй болон хэлж буй үгээ сайн бодож, өөртөө итгэж, бусдын өмнө өөрийгөө илэрхийлэх чадварт суралцана.

5. Бусдыг сонсож суръя Багаар Мэдээлэл өгөхЯрилцлага хийх

Бусдын санал хүсэлт, гомдлын үгийг тэвчээртэй сонсож сурах ба хүмүүстэй ээлжлэн ярих чадварт суралцана.

Замын хөдөлгөөний соёл

6. Замын тэмдэг тэмдэглэгээ Багаар Мэдээлэл өгөх

Дадлага хийх

Замын хөдөлгөөний анхааруулах, хориглох, заах тэмдгүүдийг ялган таньж, өөрт байнга хэрэглэгдэх зарим тэмдгийг нэрлэж сурна.

7.Тээврийн хэрэгсэлд сууж явахдаа мөрдөх соёл

Багаар Мэдээлэл өгөхЯрилцлага хийх

Тээврийн хэрэгслээр заавал хүүхдийн суудалд сууж, бүсээ зүүж зорчино. Тээврийн хэрэгслийн цонхоор гар, толгойгоо гаргахгүй, явдал дунд хаалга онгойлгохгүй, зөв зорчиж хэвшинэ. Явж байгаа тээврийн хэрэгслийн жолоочид саад болохгүй байх соёлд суралцана.

8. Нийтийн тээврээр зорчих соёл Анги нийтээр Мэдээлэл өгөх

Ярилцлага хийх

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо хүний урдуур дайрахгүй, нам дуугаар ярьж хэлэлцэх, автобусны картаар зөв үйлчлүүлэх соёлд суралцана.

Үйлчилгээний соёл

9. Үзвэрийн газар биеэ зөв авч яваарай Анги нийтээр

Мэдээлэл өгөхСанал бодлоо хуваалцах

Үзвэрийн газар дараалал баримтлан үйлчлүүлэх ба гадуур хувцсаа өлгүүрт өлгөнө. Чимээ шуугиан гаргахгүй, хог хаяхгүй үйлчлүүлэх соёлд суралцана.

10. Цаг баримтлах соёл Багаар Мэдээлэл өгөхХийж бүтээх

Хичээл сургалт, үзвэр үйлчилгээнд очих болон хүнтэй уулзахдаа цагаасаа 15-20 минутын өмнө ирж хэвшинэ.

11. “Баруун гар”-ын дүрэм

Анги нийтээр Мэдээлэл өгөхДүрд тоглох

Гудамж талбай болон олон нийтийн газар, урсдаг урсдаггүй шатаар баруун

гарын дүрэм барьж үйлчлүүлнэ.

Хэрэглээний соёл

12. Усны зохистой хэрэглээ Анги нийтээр Мэдээлэл өгөх

Ярилцлага хийх

Гар нүүрээ угаахдаа усаа хэмнэж, крантаа хааж сурна. Шүдээ аяганд ус хийж угааж хэвшинэ. Ус гоожиж байгаа крантыг хааж, бусдадаа шаардлага тавьж сурна.

13. Эрчим хүчний хэмнэлт хэрэглээ Анги нийтээр Мэдээлэл өгөх

Ярилцлага хийх

Өдрийн цагт байгалийн гэрлийг ашиглаж сурах ба цахилгаан хэрэгслийг ашиглаж дууссан бол заавал унтрааж сурна. Цахилгаан хэрэгслийн хэмнэх горимыг ашиглан хэмнэх аргуудаас ашиглаж сурна.

Эко соёл

14. Ам, хамрын алчуур хэрэглэж заншъя Анги нийтээр Мэдээлэл өгөх

Хэвшүүлэх

Сургууль, анги танхим болон олон нийтийн газар ам, хамрын алчуур хэрэглэж заншина. Ханиад томуу туссан үедээ маск зүүж, ам хамрын алчуураар таглаж ханиаж найтааж сурна.

15.Ногоон ургамлаа арчлан тордож ургуулъя

Багаар Мэдээлэл өгөхХийж бүтээх

Сургуулийн орчинд болон анги танхимд байгаа тасалгааны ургамлаа усалж, арчлах чадвартай болж, нэг тасалгааны цэцэг тарьж ургуулна.

Гуравдугаар анги

№ Сэдэв Зохион байгуулалт Арга хэлбэр Хүрэх үр дүн

Миний соёл

1. Зөв зохистой хувцаслая Анги нийтээр

Мэдээлэл өгөхСанал бодлоо хуваалцах

Цаг үеийн болон улирлын байдалд тохируулан хувцаслаж хэвших ба уламжлалт дээл хувцсаа зөв өмсөж сурна. Сурагчийн дүрэмт хувцсаа зохих ёсоор өмсөж хэвшинэ.

2.Бусдын ялгаатай байдлыг хүндэтгэн харилцъя

Анги нийтээрМэдээлэл өгөхЯрилцлага хийх

Бусдын хөгжлийн болон аж байдлын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, тэдэнтэй зөв боловсон харилцаж сурна. Тэдэнд хэрэгтэй байгаа тусламж дэмжлэгийг үзүүлнэ.

3. Бусдад тусалъя Багаар Мэдээлэл өгөхДүрд тоглох

Тусламж хэрэгтэй байгаа ахмад настан, аав ээж, найз нөхөд, бусад хүмүүст өөрийн чадах зүйлээр, өөрийн гэр бүлд хэрэглэдэггүй илүү байгаа

ашиглаж болох эд зүйлээр туслах чадварт суралцана.

4. Гээсэн юмаа аваарай Анги нийтээр

Мэдээлэл өгөхЯрилцлага хийх

Сургууль, анги танхимд болон олон нийтийн газар хүмүүсийн гээсэн эд зүйлийг эзэнд нь буцаан өгөх, мэдэгдэх, зарлах чадварыг эзэмшүүлнэ.

5. Бусдын хувийн орон зай Багаар

Мэдээлэл өгөхЯрилцлага хийх

Гэр бүлийн гишүүд болон багш, найз нөхдийнхөө хувийн орон зайг хүлээн зөвшөөрч халдахгүй байх, тэдэнд боломж олгох, өөрийнхөө орон зай, эд зүйл, тоглоом наадгайг хамгаалах чадвартай болно.

6. Номын тэмдэглэл хөтөлж хэвшье Анги нийтээр

Мэдээлэл өгөхСанал бодлоо хуваалцах

Өдөр бүр ном унших ба уншсан зохиолынхоо талаар өөрийн санаа бодлоо үгээр болон зургаар илэрхийлж, тэмдэглэл хөтөлж сурна.

Замын хөдөлгөөний соёл

7. Явган зорчигчийн соёл Багаар Мэдээлэл өгөх

Дадлага хийх

Машин замын хажууд болон ойролцоо тоглохгүй байх, ирж буй тээврийн хэрэгслээс болгоомжлох, зогсож буй тээврийн хэрэгслийн араар гарч сурах зэрэг чадварыг эзэмшинэ.

8.Тээврийн хэрэгслээр зорчих соёл

БагаарМэдээлэл өгөхЯрилцлага хийх

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо автобусны картаар зөв үйлчлүүлэх, бусдад саад болохгүй, тэмдэг тэмдэглэгээг дагаж мөрдөх соёлд суралцана. Явж байгаа тээврийн хэрэгслийн жолоочид саад болохгүй, хэт чанга дуу авиа гаргахгүй байх соёлд суралцана.

Үндэсний өв соёл

9.Миний гэр, миний сургууль, бидний гудамж

Анги нийтээрМэдээлэл өгөхСанал бодлоо хуваалцах

Өөрийн гэр орон, амьдардаг гудамж, сурдаг сургууль, ангийнхаа нэр хаяг байршлыг хэлж чаддаг, түүгээрээ бахархдаг болно.

10. Угийн бичиг хөтлөх Анги нийтээр Мэдээлэл өгөхХийж бүтээх

Хүүхэд бүр ураг төрлийн модоо дээшээ гурван үеэ оруулан зурж, угийн бичгээ хөтөлж заншина.

Хэрэглээний соёл

11.Цахилгаан хэрэгслийг зохистой хэрэглэе

Анги нийтээрМэдээлэл өгөхЯрилцлага хийх

Цахилгаан хэрэгслийн аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу түүнтэй ажиллан, зөв зохистой ашиглаж сурна.

12. Эмийн зохистой хэрэглээ Анги нийтээр

Мэдээлэл өгөхЯрилцлага хийх

Эмийг эмчийн жорын дагуу ууж хэрэглэх, өөрийн дураар болон бусдын нөлөөгөөр янз бүрийн эм уухгүй байх чадварт суралцана.

Эко соёл

13. Эрүүл аюулгүй хүнсний хэрэглээ Багаар Мэдээлэл өгөх

Хэвшүүлэх

Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншиж ойлгон, таньж мэддэг болно. Хугацаа нь хүчин төгөлдөр, чанарын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж сурна.

14. Хог хаягдлыг ангилж сурах Анги нийтээр Мэдээлэл өгөх

Хэвшүүлэх

Хог хаягдлыг 3 төрөлд хуваан ангилж, тус бүрийг зохих хогийн саванд хийх, аюултай хог хаягдлыг тусад нь ангилан ялгаж сурна.

15. Ногоон ургамлаа тарьцгаая Багаар Мэдээлэл өгөх

Хийж бүтээх

Сургуулийн орчинд болон анги танхимд байгаа тасалгааны ургамлаа усалж, арчлах чадвартай болж, нэг тасалгааны цэцэг тарьж ургуулна.

Дөрөвдүгээр анги

№ Сэдэв Зохион байгуулалт Арга хэлбэр Хүрэх үр дүн

Харилцааны соёл

1. Охид хөвгүүдийн нөхөрлөл Анги нийтээр

Мэдээлэл өгөхДүрд тоглох

Хөвгүүд нь охидоо хүндэтгэн тусалж дэмжих, охид нь хөвгүүдээ хүндэтгэн харилцах чадварт суралцана. Хичээл давтах, хувцсаа өмсөх, хичээлдээ ирэх очиход нь бие биедээ өөрсдийн боломжоор тусална.

2. Эелдэг харилцаа Анги нийтээрМэдээлэл өгөхДүрд тоглох

Аливаа зүйлийг эерэг талаас нь харж тайлбарлах, эелдгээр харилцах, асуудлыг эв эеэр, эерэгээр шийдвэрлэж сурна.

3.Бусдад зөв шаардлага тавьж суръя

Багаар

Мэдээлэл өгөхЯрилцлага хийх

Бусдын хийж буй буруу үйлийг шударгаар хэлж, алдааг нь засаж, зөвийг нь сайшаан, зохих магтаал зэмлэлийг хэлж сурна.

Миний соёл

4. Зохистой хооллолт БагаарМэдээлэл өгөхДадлага хийх

Сургуулийн цайны газар болон олон нийтийн хоолны газруудад хооллохдоо ширээний ард зөв сууж, хоолоо бүрэн зажилж иднэ. Чанга дуу чимээ гаргахгүй, халбага сэрээ, хутгыг зориулалтын дагуу ашиглаж чаддаг болно.

5. Гар утасны хэрэглээ Багаар Мэдээлэл өгөх

Гар утсыг зориулалтын дагуу ашиглаж, анги танхим, үзвэр

Дүрд тоглох

үйлчилгээний газар зохистой хэрэглэнэ. Олон нийтийн газар гар утсаар чанга ярихгүй, чихэвч ашиглан замын хөдөлгөөнд оролцохгүй байх чадварт сургана.

6. Хууль дүрмийг даган биелүүлье Багаар

Мэдээлэл өгөхЯрилцлага хийх

Сургууль, анги танхим, олон нийтийн газар мөрддөг дүрэм журмыг сахин биелүүлж, бусдад саад учруулахгүй, багш ажилтны тавьсан шаардлагыг биелүүлж сурна.

Үндэсний өв соёл

7. Манай хотын түүх соёл Анги нийтээр

Мэдээлэл өгөхСанал бодлоо хуваалцах

Улаанбаатар хотын түүх соёлоос танин мэдэж, түүгээр бахархах, бусдад тайлбарлан ярих, хотын хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, саналаа хэлэх чадварт сургана.

8. Монгол сууц, гэрийн бүтэц Багаар

Мэдээлэл өгөхХийж бүтээх

Монгол гэрийн түүхээс суралцах, монгол гэрийн бүтэцтэй танилцах, түүнийг нэрлэх, жижиг загварыг барьж буулгах чадварт суралцана.

9. Монгол ардын тоглоом наадгай Багаар

Мэдээлэл өгөхТоглож наадах

Монгол ардын оньсон болон хөлөгт тоглоом, шагайн наадгайг нэрлэж, зарим тоглоомоор тоглож сурна.

10. Бусдын соёлыг ойлгож, хүндэтгэе Багаар

Мэдээлэл өгөхДадлага хийх

Гадаад дотоодын үндэстэн ястны соёлоос суралцан, дуу шүлэг, хувцас, хоол хүнс зэрэг зарим соёлтой танилцаж, түүнийг түгээн дэлгэрүүлнэ.

Хэрэглээний соёл

11. Эрчим хүчний хэмнэлт, хэрэглээ Анги нийтээр

Мэдээлэл өгөхЯрилцлага хийх

Эрчим хүчийг хэмнэж, зохистой хэрэглэх 20 аргыг сурч, өөрийн ахуй амьдралд хэрэгжүүлж, хэвшүүлнэ.

12. Сэргээгдэх эрчим хүчний тухай ойлголт Анги нийтээр

Мэдээлэл өгөхЯрилцлага хийх

Сэргээгдэх эрчим хүчний талаар ойлголттой болж, нарны болон салхины эрчим хүчийг амьдрал ахуйдаа хэрэглэж сурна.

13.Ахуйн хэрэглээний хэрэгсэлтэй зөв харьцаж сурцгаая

Анги нийтээрМэдээлэл өгөхДадлага хийх

Ахуйн хэрэглээний угаалгын нунтаг, амьтан, шавжны хор, ариутгалын аюултай аюулгүй химийн бодисыг хоол хүнснээс хол байлган, ялган хэрэглэж сурна.

Эко соёл

14.Дахин боловсруулж болох хог хаягдлыг ашиглаж суръя

Анги нийтээрМэдээлэл өгөхХэвшүүлэх

Хоёрдогч түүхий эд болон гарын доорх материалыг дахин боловсруулж, бүтээл хийх, амьдрал ахуйдаа хэрэглэх чадварт суралцана.

15. Мод тарьцгаая БагаарМэдээлэл өгөхХийж бүтээх

Хүүхэд бүр нэг тасалгааны цэцэг эсвэл мод тарьж ургуулна. Тарьсан мод зүлгийг хугалж гэмтээхгүй, хайрлан хамгаалах, арчлан тордох чадвартай болно.

Тавдугаар анги

№ Сэдэв Зохион байгуулалт Арга хэлбэр Хүрэх үр дүн

Харилцааны соёл

1.Охид хөвгүүдийн харилцан хүндлэл Анги нийтээр

Мэдээлэл өгөхДүрд тоглох

Хөвгүүд нь охидоо хүндэтгэн тусалж дэмжих, охид нь хөвгүүдээ хүндэтгэн харилцах чадварт суралцана. Хичээл давтах, хувцсаа өмсөх, хичээлдээ ирэх очиход нь бие биедээ өөрсдийн боломжоор тусална.

2. Эерэг хандлага Анги нийтээрМэдээлэл өгөхДүрд тоглох

Аливаа зүйлийг эерэг талаас нь харж тайлбарлах, эелдгээр харилцах, асуудлыг эв эеэр, эерэгээр шийдвэрлэж сурна.

3.

Цахим орчинд бусадтай хүндэтгэлтэй харилцъя

БагаарМэдээлэл өгөхДадлага хийх

Цахим орчинд санал сэтгэгдлээ илэрхийлэхдээ бусдын нэр хүндэд халдахгүй, эерэг сэтгэгдэл, санал хүсэлт бичих, бусдын нөлөөнд автахгүй байх чадварт суралцана.

Үйлчилгээний соёл

4. Угтах, үдэх соёл БагаарМэдээлэл өгөхДүрд тоглох

Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сургууль, анги танхим, гэр орондоо зочдыг угтах, үдэх дэг жаягийг дагаж мөрдөх, гарч байвал орж буй хүндээ эхлээд хаалгаа нээж, зам тавьж өгөх, мэндлэх, хүндлэх ёсыг дээдлэх чадвартай болно.

5. Албан газраар үйлчлүүлэх соёл Багаар

Мэдээлэл өгөхДүрд тоглох

Аав ээжийн болон бусад албан газраар орохдоо зөвшөөрөл авах ба чөлөөтэй зорчихгүй байх, чанга дуу чимээ гаргахгүй, албан хаагчдыг хүндэтгэн соёлтой харилцана.

6.Хотын гудамж талбайн нэршлийг мэдэцгээе

Багаар

Мэдээлэл өгөхЯрилцлага хийх

Сургууль болон өөрийн амьдарч буй гудамж талбайн албан ёсны нэршлийг зөв нэрлэж, байршлыг хүнд зөвөөр ойлгуулж таниулахад суралцана.

Үндэсний өв соёл

7.Үндэсний баяр ёслолыг тэмдэглэн өнгөрүүлэх соёл

Анги нийтээр

Мэдээлэл өгөхСанал бодлоо хуваалцах

Цагаан сар, эрийн гурван наадам бусад тэмдэглэлт баяр ёслолыг уламжлалын дагуу ёс заншлаа даган тэмдэглэж сурна.

8.Үндэсний дээл хувцсаа дээдлэн өмсье

БагаарМэдээлэл өгөхДүрд тоглох

Үндэсний дээл хувцсаа нэрлэж, бусдад таниулж, ёс жудгийн дагуу бүрэн өмсөж хэрэглэх чадварт суралцана.

9. Цагаан идээ, үндэсний хоол Анги нийтээр

Мэдээлэл өгөх, Ярилцлага хийх

Цагаан идээ боловсруулах, үндэсний хоол ундааг бэлтгэх аргаас суралцан, сүү хөөрүүлэх, тараг бүрэх, буузны гурил элдэх зэргээр энгийн үйлүүдэд суралцана.

10. Манай хотын түүхэн дурсгалт газар Анги нийтээр

Мэдээлэл өгөх, Ярилцлага хийх

Улаанбаатар хотын түүхэн хөшөө дурсгалт газрыг нэрлэж, түүгээр бахархах, бусдад тайлбарлан ярих, хотын хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, саналаа хэлэх чадварт сургана.

11. Бусдын соёлыг ойлгож хүндэтгэе Багаар

Мэдээлэл өгөхХийж бүтээх

Гадаад дотоодын үндэстэн ястны соёлоос суралцан, дуу шүлэг, хувцас, хоол хүнс зэрэг зарим соёлтой танилцаж, түүнийг түгээн дэлгэрүүлнэ.

Хэрэглээний соёл

12. Цахим орчны хэрэглээ Анги нийтээр

Мэдээлэл өгөхЯрилцлага хийх

Цахим орчноос хэрэгтэй мэдээллийг олж авах, түүнийгээ зөв ашиглах, бусдын нөлөөнд автахгүй байх, РС болон гар утасны тоглоомонд донтохгүй байх чадварт суралцана.

13.Бие засах газрын соёл Анги нийтээр

Мэдээлэл өгөхЯрилцлага хийх

Суултуур дээр зөв суух, бие зассаны дараа усаа заавал татах, гараа ариутгах, угаах, ариун цэврийн цаасаа зориулалтын саванд хийх дадал хэвшилд сургана.

Эко соёл

14.Дахин боловсруулж болох хог хаягдлыг ашиглаж суръя

Анги нийтээрМэдээлэл өгөхХэвшүүлэх

Хоёрдогч түүхий эд болон гарын доорх материалыг дахин боловсруулж, бүтээл хийх, амьдрал ахуйдаа хэрэглэх чадварт суралцана.

15. Ногоон орчин бүрдүүлье Багаар

Мэдээлэл өгөхХийж бүтээх

Хүүхэд бүр нэг тасалгааны цэцэг эсвэл мод тарьж ургуулна. Тарьсан мод зүлгийг хугалж гэмтээхгүй, хайрлан хамгаалах, арчлан тордох чадвартай болно.

ХОТЫН СОЁЛ” МЭДЭЭЛЛИЙН ЦАГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

6 ДУГААР АНГИ 

№ Сэдэв Хэлбэр Зохион байгуулалт Хүрэх үр дүн

1 Гэр бүлийн хүндтэй гишүүн

Өртөөчилсөн тоглоом

ГанцаарчилсанБагаар

Гэр бүлийнхэнтэйгээ дотно яриа өрнүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийн сонирхолтой тоглоом наадгайг ээж аавдаа зааж өгч, гэр бүлийн хүндтэй гишүүн болно.Гэр бүлийн түүхээр тэмдэглэл хөтөлж сурна.

2 Нөхөрлөлийн үнэ цэн

Жүжигчилсэн тоглолт, үзвэр үйлчилгээ үзэх уралдаан тэмцээнд хамтран бэлдэх

Анги бүлгээр

Найз нөхдөдөө туслах, даалгавраа хамтран хийх, урам зориг өгч, нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгоно. / Ус зөөх, мод түлээг нь хагалж өгөх /

3 Сайн үйлсийн аян

Үйлчлэгчид, гадаа ажилладаг үйлчилгээний ажилчдад туслах ажил

Анги бүлгээр

Халуун аарц цайгаар аав ээж, ах эгч нартайгаа хамтран зохион байгуулах, устай савыг дөхүүлж өгч, бусдад туслах дадал хэвшилд суралцсан байна.

4 Цагийн юмыг цагт нь Сургалт, дадлага Анги бүлгээр

Бусадтай хамтран бүтээл хийх, урлан байгуулах, мөрөөдлийн газрын зураг зурах зэргээр чадвараа хөгжүүлнэ.

5 Дүү нартаа үлгэрлэх нь

Тоглоом , хамтлаг байгуулах Багаар

Ерөөл магтаал, дуу шүлэг дүүдээ цээжлүүлж хамтлаг байгуулан гэр бүлээ баярлуулна. Тоглоом зааж өгч, хэрхэн тоглох арга барилд сургана.

6Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь

Сургалт, дадлага Анги бүлгээрОдон орон, виртуал, зохион бүтээгчдийн ажил амьдралтай танилцаж, суралцана.

7

Эрүүл ахуйн энгийн дадал хэвшилд суралцах нь

Сургалт, дадлага Анги бүлгээрОхид хөвгүүдийн нас бие, сэтгэл зүйн онцлогт тохирсон эрүүл ахуйн дадлыг эзэмшинэ.

8

Нийтийн тээврээр өөрийн болон бусдын орон зайг хүндэтгэн зорчих нь

Аялал экскурс Анги бүлгээр

Ахмад настан, хүүхэдтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хүндэтгэх соёлд суралсан байна.

9 Өглөө, өдөр, оройн хоолны

Сургалт, дадлага Анги бүлгээр Зууш, хоол хийх арга барилд суралцсан байна.

соёлд суралцах нь

10 Дасгал хөдөлгөөн Сургалт, дадлага Анги бүлгээрӨөрийн насанд тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж сурсан байна.

11 Унших соёлд суралцах нь Сургалт, дадлага Анги бүлгээр

Найзтайгаа ном солилцох, уншсан номын талаар ярилцах чадварт суралцана. Олон судлагдахуун орж эхэлж байгаатай холбогдуулан багш нартайгаа ном сурах бичгийг хэрхэн судлах арга барилд суралцана.

12Цахим орчны зохистой хэрэглээ

Сургалт, дадлага Анги бүлгээрӨөртөө хэрэгтэй мэдлэг мэдээллийг олж авах чадварт суралцсан байна.

13 Мод, цэцэг арчлах нь Сургалт, дадлага Анги бүлгээр

Мод, тасалгааны цэцгийн нэршлийг сайтар мэддэг болохын зэрэгцээ эко бордоо хийж сурсан байна.

14 Талархлын захидал Сургалт, дадлага Анги бүлгээр

Гэр бүлийн хамгийн хүндтэй хүндээ талархлын захидал бичих чадварт суралцсан байна.

15 Миний цуглуулга Уулзалт ярилцлага Анги бүлгээр

Өөрийн цуглуулгаар үзэсгэлэн гаргаж, бүтээлч сэтгэлгээний арга барил нь сайжирсан байна.

“ХОТЫН СОЁЛ” МЭДЭЭЛЛИЙН ЦАГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

7 ДУГААР АНГИ 

№ Сэдэв Хэлбэр Зохион байгуулалт Хүрэх үр дүн

1Замын хөдөлгөөний соёлтой танилцах нь

Сургалт, дадлага

Анги бүлгээр

Замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээг цээжилсэн байна. Нүхэн, гүүрэн гарцаар гарч хэвшинэ.

2 Нийтийн тээврээр зорчих соёл

Сургалт, дадлага

Анги бүлгээр

Картаар үйлчлүүлж хэвшинэ. Тээврийн хэрэгслийг бүрэн зогссоны дараа буух, суух дадал хэвшилд суралцана. Заавал бариулаас барьж явна.

3 Унадаг дугуйгаар зорчих соёл

Аялал экскурс

Анги бүлгээр

Унадаг дугуйны замаар зорчих соёлд суралцсан байна.

4 Явган зорчигчийн соёл

Аялал экскурс

Анги бүлгээр

Явган хүний замаар зорчиж, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх арга барилд суралцсан байна.

5 “Баруун гар”-ын дүрэм

Сургалт, дадлага

Анги бүлгээр

Урсдаг урсдаггүй шатаар баруун гарын дүрэм барьж үйлчлүүлж хэвшсэн байна.

6 Цаг баримтлах Аялал Багаар Үзвэр үйлчилгээний газарт

соёл экскурстухайн газрын дүрэмд заасанцагт суудлаа эзлэх дадал хэвшилд суралцсан байна.

7 Ахуйн хэрэглээний соёл

Сургалт, дадлага

Анги бүлгээр

Усаа аяганд хийж шүдээ угаах, тоолуурын заалтаа өгч хэвших, хүнгүй байгаа өрөөний гэрлийг унтраадаг байх, хоолоо цагтаа иддэг байх дадал хэвшилд суралцсан байна. Хогоо заавал хогийн саванд хийнэ.

8 Эерэг хандлага харилцаа

Сургалт, дадлага

Анги бүлгээр

Олон нийтийн газар цээртэй үг хэллэг хэрэглэхгүй байх, нус цэр хаяхгүй байх дадал хэвшилд суралцсан байна.

9

Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын гишүүний оролцоо

Сургалт, дадлага

Анги бүлгээр

Нийгмийн сайн сайхны төлөө бусдад туслах, үлгэрлэх ажилд идэвхтэй оролцох арга барилд суралцана.

10

Цахим хэрэглээний соёл

Сургалт, дадлага

Анги бүлгээр

Ухаалаг самбар, вакуум ашиглах арга барилд суралцсан байна. Зөв мэдээллийг олж авах чадвартай болсон байа.

11

Хөдөлмөрийн үнэ цэн

Сургалт, дадлага

Анги бүлгээр

Гарын доорхи материалаар сандал ширээ хийх, хоол хийх, юм оёх эв дүйд суралцсан байна.

12

Ногоон орчны ач тус

Сургалт, дадлага

Анги бүлгээр

Ангидаа, сургуульдаа эко булан байгуулж, арчлах арга барилд суралцана.

13 Номын үнэ цэн Сургалт,

дадлагаАнги бүлгээр

Үе тэнгийнхний дунд номын хэлэлцүүлэг, ном солилцоо зохион байгуулж, номын үнэ цэнийг сурталчлах арга барил эзэмшинэ.

14

Хотын соёлтой танилцах нь

Өртөөчилсөн ажил

Анги бүлгээр

Худалдаа үйлчилгээний газар, үзвэр үйлчилгээний газар, банк санхүүгийн байгууллага, сургууль, цэцэрлэг гэх мэь тодорхой хүрээнд соёлын сурталчилгаа хийх арга барилд суралцсан байна.

15

Хотын соёлыг хэвшил болгоход тулгамдсан асуудлууд

Өртөөчилсөн ажил

Анги бүлгээр

Ил задгай газар бие засах, согтуугаар жолоо барих, гудамжинд нус цэр хаях зэрэг зохисгүй үйлдлийг таслан зогсоох үйл хэрэгт өөрийн байр суурийг илэрхийлэх чадварт суралцсан байна.

“ХОТЫН СОЁЛ” МЭДЭЭЛЛИЙН ЦАГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

8 ДУГААР АНГИ

№ Сэдэв Хэлбэр Зохион байгуулалт Хүрэх үр дүн

1 Номын сангаар үйлчлүүлэх соёл

Сургалт, дадлага Анги бүлгээр

Номын сангаар үйлчлүүлэх соёлын мэдлэгтэй болсон байна

2 Музей үзэх соёл Сургалт, дадлага Анги бүлгээр Музей үзэх соёлын

мэдлэгтэй болсон байна

3 Кино, театраар үйлчлүүлэх соёл

Сургалт, дадлага Анги бүлгээр

Кино, театраар үйлчлүүлэх соёлын мэдлэгтэй болсон байна

4 Сонгодог урлаг үзэх соёл Сургалт, дадлага Анги бүлгээр

Сонгодог урлаг үзэх соёлын мэдлэгтэй болсон байна

5Үндэсний соёл, урлагийн байгууллагуудаар үйлчлүүлэх соёл

Сургалт, дадлага Анги бүлгээр

Үндэсний соёл, урлагийн байгууллагуудаар үйлчлүүлэх соёлд суралцана

6 Банкаар үйлчлүүлэх соёл Сургалт, дадлага Анги бүлгээр Банкаар үйлчлүүлэх соёлд

суралцана

7Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх соёл

Сургалт, дадлага Анги бүлгээр

Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх соёлд суралцана

8Худалдааны үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх соёл

Сургалт, дадлага Анги бүлгээр

Худалдааны үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх соёлд суралцана

9 Хотын ногоон байгууламжийг хайрлан хамгаалах соёл

Сургалт, дадлага Анги бүлгээр

Хотын ногоон байгууламжийг хайрлан хамгаалах соёлд суралцсан байна

10 Зоогийн газраар үйлчлүүлэх соёл

Сургалт, дадлага Анги бүлгээр

Зоогийн газраар үйлчлүүлэх соёлын мэдлэгтэй болсон байна

11 Нийтийн бие засах газраар үйлчлүүлэх соёл

Сургалт, дадлага Анги бүлгээр

Нийтийн бие засах газраар үйлчлүүлэх соёлын мэдлэгтэй болсон байна

12 Хотын гудамж, талбайн нэршлийг хэрэглэх соёл

Сургалт, дадлага Анги бүлгээр

Хотын гудамж, талбайн нэршлийг хэрэглэх соёлын мэдлэгтэй болсон байна

13 Хог хаягдлыг ангилж сурах Сургалт, дадлага Анги бүлгээр Хог хаягдлыг ангилж

сурсан байна

14 Дахин боловсруулж болох хог хаягдлыг ашиглах

Сургалт, дадлага Анги бүлгээр

Дахин боловсруулж болох хог хаягдлыг ашиглаж сурсан байна

15 Нийтийн эзэмшлийн эд зүйлсэд ариг гамтай хандах

Сургалт, дадлага Анги бүлгээр

Нийтийн эзэмшлийн эд зүйлсэд ариг гамтай хандаж хэвшсэн байна

“ХОТЫН СОЁЛ” МЭДЭЭЛЛИЙН ЦАГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

9 ДҮГЭЭР АНГИ

№ Сэдэв Хэлбэр Зохион байгуулалт Хүрэх үр дүн

1 Үндэсний болон өдөр тутмын уламжлалт хувцаслалтын соёл

Мэдээлэл Анги бүлгээрХувцаслалтын ялгааг мэдэж, хэрэглэх соёлд суралцана.

2 Үндэсний бичиг үсгийн соёлоос суралцах нь

МэдээлэлДадлага хийх Анги бүлгээр

Үндэсний бичгийн төрөл зүйлийг мэдэж, хэрэглэх чадвартай болно.

3 Үндэсний хоол хийх соёлыг мэдэх нь

МэдээлэлДадлага хийх Дэд бүлгээр Хоолны төрлийг мэдэж,

хийх аргад суралцана.4 Уламжлалт зан үйлээс

суралцах нь Мэдээлэл Анги бүлгээрЦагаан сарын баярын идээ шүүс засах үйлийн ойлголттой болно.

5 Монгол гэр, ахуй соёлын тухай ойлголт Мэдээлэл Дэд бүлгээр Монгол гэрийн бүтэц, барих

дарааллыг зөв нэрлэнэ.6 Үндэсний тоглоом

наадгайн төрөл хэрэглээМэдээлэлДадлага хийх Дэд бүлгээр

Оюун ухааныг хөгжүүлэх уламжлалт тоглоомыг тоглох аргад суралцана.

7Үндэстэн ястны бахархал Мэдээлэл Анги бүлгээр

Үндэстэн ястны ахуй соёлын тухай ойлголтоо өргөжүүлнэ.

8Угийн бичиг хөтлөх нь Мэдээлэл

Дадлага хийх Анги бүлгээрТөрөл садны хэлхээ холбоог мэдэж, угийн бичиг хөтлөх аргад суралцана.

9 Хүндэтгэлийн үг хэллэгийг зохистой хэрэглэх нь

МэдээлэлДадлага хийх Анги бүлгээр

Ардын зүйр цэцэн үг, үлгэр домгийн сургаалаас суралцана.

10Өвөг дээдсээ хүндлэх ухаанаас суралцах нь Мэдээлэл Анги бүлгээр

Өдөр тутмын амьдралд ахмадаа хүндэтгэх харилцаанд суралцсан байна.

11 Байгаль дэлхийгээ шүтэн хамгаалах ухаанд суралцах нь

Мэдээлэл Анги бүлгээр

Гол ус, өвс ургамал, ан амьтныг хайрлах, хамгаалах энгийн аргад суралцана.

12 Эх оронч үзлээр төлөвших нь

Мэдээлэл Анги бүлгээр Эх орон, нийслэл хотоороо бахархах үзэл төлөвшинө.

13 Соёлын биет болон биет бус өвийн тухай ойлголт

Мэдээлэл Анги бүлгээрСоёлын биет болон биет бус өвийн тухай нэгдсэн ойлголттой болно.

14 Үзвэр үйлчилгээний соёлд суралцах нь Мэдээлэл Анги бүлгээр Үйлчилгээний соёлд

суралцана.15

Хотын түүхэн дурсгалт газраар аялах нь Аялал Дэд бүлгээр

Хотын түүх соёлтой танилцах, бахархах, хайрлах, хамгаалах үзэл төлөвшинө.

“ХОТЫН СОЁЛ МЭДЭЭЛЛИЙН ЦАГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

10 ДУГААР АНГИ

№ Сэдэв Хэлбэр Зохион байгуулалт Хүрэх үр дүн

1Цахим орчныг зохистой хэрэглэх нь

Сургалт, дадлага

Анги бүлгээр

Mail хаяг,facebook зэрэг нийгмийн сүлжээн дэхь цахим хаягийг ашиглахдаа хувийн тохиргоог үнэн зөв хийж сурсан байна.

2Нийгмийн сүлжээний гэмт хэргээс өөрийгөө хамгаалъя

СургалтАнги бүлгээр

Өөрийн мэдээллийг, цахим халдлагаас урьдчилан сэргийлэх, хадгалах чадварт суралцсан байна.

3Олон нийтийн цахим сүлжээнд бусдын нэр хүндийг хүндлэх нь

Сургалт, дадлага

Анги бүлгээр

Бусдын нэр хүндийг эрхэмлэх соёлд суралцана.

4Цахим орчин /нийгмийн сулжээ/-д бодит мэдээллийг түгээцгээе

Сургалт, дадлага

Анги бүлгээр

Цахим орчинд дахь мэдээ, мэдээллийг үнэн зөв эх сурвалжтай мэдээллэдэг болгоно.

5Ухаалаг утасны зохистой хэрэглээг бий болгох нь

Сургалт, дадлага

Анги бүлгээр

Интернет, ухаалаг утас ашиглан хэрэгцээтэй мэдлэгээ олж авах чадварт суралцсан байна.

6Цахим орчин дахь албан харилцааны хэм хэмжээг баримтлах нь

Сургалт, дадлага

Анги бүлгээр

Цахим харилцааны ёс зүйн дүрмийг ашиглан үзэл бодлоо зөв илэрхийлж сурсан байна.

7Дэвшилтэт технологитой танилцъя

Сургалт, дадлага

Анги бүлгээр

Дэвшилтэт технологиор хийгдсэн байгууллагын болон гэр бүлийн орчин дахь эд зүйлс, тоног төхөөрөмжтэй харилцаж сурсан байна.

8Оюуны өмчийг дээдлэх нь бидний үүрэг

Сургалт, дадлага

Анги бүлгээр

Оюуны бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг дурдаж хэвшсэн байна.

9Виртуал орчны соёлд суралцах нь

Сургалт, дадлага

Анги бүлгээр

Хийсвэр бодит орчинд харилцах соёлд суралцсан байна.

10Архины хор хөнөөл, түүнээс хамгаалах нь

Жүжигчилсэн тоглолт видео шторк

Анги бүлгээр

Архины хор хөнөөл, түүнээс хамгаалах мэдлэг мэдээлэлтэй болсон байна.

11Тамхины хор хөнөөл,түүнээс хамгаалах нь

Хүүхдийн өөрсдийн оролцоотойгоор сургалт сурталчилгаа зохион байгуулах

Анги бүлгээр

Тамхины хор хөнөөл, түүнээс хамгаалах, мэдлэг мэдээлэлтэй болсон байна.

12

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор хөнөөл, түүнээс хамгаалах нь

СургалтАнги бүлгээр

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор хөнөөл түүнээс хамгаалах мэдлэг мэдээлэлтэй болсон байна.

13Эмийн зохистой хэрэглээг бий Сургалт

Анги бүлгээр

Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэж хэвшсэн байна

“ХОТЫН СОЁЛ” МЭДЭЭЛЛИЙН ЦАГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 11 ДҮГЭЭР АНГИ

№ Сэдэв Хэлбэр Зохион байгуулалт Хүрэх үр дүн

1 Хуваалцах соёлд суралцах нь Мэдээлэл Анги бүлгээр

Өөрт хэрэгцээгүй болсон эд зүйлсээ бусдад хандивлах, дахин ашиглах боломж, хуваалцах соёлд суралцана.

2Минималист амьдралын хэв маягт суралцах нь

Мэдээлэл Анги бүлгээрБайгалийн нөөцийг хэмнэхэд хувь нэмэр оруулах соёлд суралцана.

3Өөрийн мэдлэг, чадвараа бусадтай хуваалцах нь

МэдээлэлДадлага хийх Дэд бүлгээр

Боловсролын чанарыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахад суралцана.

4 Ус ба эрүүл мэнд Мэдээлэл Анги бүлгээр

Эрүүл мэндээ сахин хамгаалах, өөрийн болон бусдын өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлахад суралцана.

5Ногоон байгууламжийг цогцлоох соёл

МэдээлэлДадлага хийх Дэд бүлгээр

Агаарын бохирдол, дуу чимээг бууруулахад хувь нэмэр оруулна.

6 Цахилгаан, эрчим хүч хэмнэх нь

МэдээлэлДадлага хийх Дэд бүлгээр

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмэр оруулна.

7Хог хаягдлыг багасгах , дахин ашиглах нь Мэдээлэл

Дадлага хийх Анги бүлгээрЭкологийн ул мөрийг багасгахад хувь нэмэр оруулах чадварт суралцана.

8 Эко аялал МэдээлэлДадлага хийх Анги бүлгээр

Хувь хүний соёл, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх соёлд суралцана.

9 Гамшиг ба аюулгүй гарц

МэдээлэлДадлага хийх Анги бүлгээр

Гамшгийн үед хотжилтоос үүдэлтэй асуудлаас өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай болно.

10 Түгжрэлийг шийдье Мэдээлэл

Дадлага хийх Анги бүлгээр

Ногоон хот төлөвлөлт, чанартай дэд бүтэц, ложистикийн талаар мэдлэг, ойлголттой болно.

11

Байгаль хамгаалах уламжлалт зан заншил

Мэдээлэл Анги бүлгээр

Уламжлалт зан заншлаар дамжуулан байгалаа хамгаалахад хувь нэмэр оруулна.

12

Жендэрийн тэгш байдал, бусдын ялгаатай байдлыг хүндэтгэх

Мэдээлэл Анги бүлгээр Тэгш байдлыг бий болгоход хувь нэмэр оруулна.

13

Өөрийн болон өрхийн санхүүг үр ашигтай зарцуулах нь

МэдээлэлДадлага хийх Анги бүлгээр Санхүүгийн анхан шатны

боловсрол эзэмшинэ.

14

Манай хороо -Миний гэр Мэдээлэл Анги бүлгээр

Өөрийн амьдарч буй хотын ая тухтай байдлыг бүрдүүлэхэд оролцоно.

15 “Энхийн элч” Мэдээлэл Дэд бүлгээр

Энх тайван, шудрага ёсыг нийгэмд бий болгоход хувь нэмэр оруулна.

“ХОТЫН СОЁЛ” МЭДЭЭЛЛИЙН ЦАГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

12 ДУГААР АНГИ

№ Сэдэв Зохион байгуулалт Арга хэлбэр Хүрэх үр дүн

1 Хэрэглээний энгийн соёл Анги нийтээр Мэдээлэл

Хоол хүнс, эд зүйлсийг өөртөө болон гэр бүлдээ тохируулан, хаягдалгүй зохистой хэрэглэж сурна.

2 Цаг баримтлах соёлд суралцъя Анги нийтээр Ярилцлага

Хичээл сургалт аливаа арга хэмжээнд очихдоо цаг баримталж хэвшсэн байна. Цагийг үр бүтээлтэй ашиглаж сурсан байна.

3 Сургуулийн соёл, үнэт зүйлсээ дээдлэе

Сонирхлын бүлгээр Аялал

Сургуулийн дэг, журмыг мөрдөж хэвшүүлсэн байна.

4“ Ирээдүйн ажил, мэргэжил – миний сонголт” аян

Багаар МэдээлэлАялал

Өөртөө итгэл үнэмшилтэй болсон байна.

5 Хуримтлал ба зарцуулалт

Ганцаарчилсан

ХосоорБие даалтЯрилцлага

Мөнгөтэй харилцах, гэр бүлдээ хувь нэмрээ оруулах чадварт суралцана.

6 Олон үндэстний хэл, соёл, ялгаатай байдал Багаар Мэдээлэл

Бусдын хэл, соёл, ялгаатай байдлыг хүндэтгэдэг болсон байна.

7 Эерэг хандлага, эелдэг харилцааг эрхэмлэе

БагаарГанцаарчилса

нМэдээлэл

Дүрд тоглох

Бусадтай соёлтой, хүлээцтэй харилцах аргад суралцсан байна.Бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсөн байна.

8 Баримт бичиг бүрдүүлэх соёл Анги нийтээр Мэдээлэл Нямбай, эмх цэгцтэй байдалд

суралцсан байна.

9

Асуудал ба бэрхшээлээ даван туулах ньЧин сэтгэлийн яриа “

Анги нийтээрТохиолдол

Жишээ баримт

Бэрхшээл, тулгамдсан асуудлаа шийдвэрлэж сурсан байна.

10 “Сонсъё- ойлгоё –хүндэлье” Анги нийтээр

ЯрилцлагаТохиолдол

Санал бодлоо

хуваалцах

Бусадтай санаа бодлоо хуваалцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн харьцдаг болно.

11 Өөрийгөө илэрхийлэх Анги нийтээр Дүрд тоглох Өөрийгөө илэрхийлэх чадварт

суралцсан байна.

12Болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах

Анги нийтээр Бүтээл хийх Эрүүл, аюулгүй амьдрах дадалтай болсон байна.

13Үе тэнгийнхнээ хорт зуршлаас сэргийлэхэд нөлөөлөх нь

Анги нийтээрТохиолдол

Жишээ баримт

Эрүүл, аюулгүй амьдрах дадалтай болсон байна

14 Миний имиж, дүр төрх Анги нийтээр ЯрилцлагаБиеэ авч явах соёлд суралцсан байна.

15 Миний сонголт - миний ирээдүй Анги нийтээр Мэдээлэл

Ярилцлага

Сонгуулийн тухай ойлголт мэдээлэл авч, ухамсартай сонголт хийхэд суралцана.