68
ЗӨВ ИРГЭН ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ САЛДАНГИЙН ОДОНТУЯА

ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Embed Size (px)

Citation preview

Page 1: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

САЛДАНГИЙН ОДОНТУЯА

Page 2: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

МӨРӨӨДЛӨӨР ЖИГҮҮРЛЭСЭН ХҮҮХЭД НАС

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Page 3: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Салдангийн Одонтуяа гэж хэн болох, хүүхэд нас, залуу

нас нь он жилүүд нийгмийн ямар тогтолцоонд өнгөрөв, ямар гэр бүлд өсч торнив, юу мөрөөддөг байв, оюутан

цагийн дурсамж нь юугаараа онцлог юм, хэрхэн гэр бүлээ зохиож, нийгэм солигдох он жилүүдийг яаж даван туулж

байв, ямар амжилтад хүрэв, юун дээр алдаж, бас сургамж

авч байв, улс төрд орох болсны шалтгаан юу байв, улс орныхоо төлөө юу хийхийг хүсдэг хүн бэ гэх зэрэг намайг таниулах зүйлс номонд маань байгаа. Та бүхнийг төлөөлөхийг хүсэж , зорьж байгаа хүн итгэл даах

чадвартай эсэхийг миний ном танд бага боловч ойлгуулна гэдэгт итгэлтэй байна.

Би номондоо өөрийн үзэл бодол, байр суурь, ухаарал

сургамжуудаа илэн далангүй өгүүлж , хүн эхлээд

өөрийнхөө төлөө, дараа нь гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө , улмаар улс нийгмийнхээ төлөө санаа зовох

учиртайг ойлгож, амьдралд болохгүй бүтэхгүй байгаа

зүйлсийг өөрчлөхийг хүсч , тэмүүлж ирснээ уншигч олонтойгоо хуваалцахыг зорьсон юм.

Нийслэлд төрж, өссөн хүний хувьд хотынхоо өнгө төрхөд

санаа зовж, асуудал, бэрхшээл дундуур нь амьдарч ирсэн

болохоор нийслэлийн бүх асуудал сэтгэлд минь ойр

дотно, шийдэл гаргах сэтгэл түлхүү орж ирдэг билээ. Хотын маань гудамж ногоон, иргэд нь амгалан тайван,

аюулгүй орчинд амьдардаг байгаасай гэж би чин

сэтгэлээсээ хүсдэг. Хүсэхэд хясахын үлгэрээр нийслэлийн

ӨМНӨХ ҮГ

2 / 67

Намайг Салдангийн Одонтуяа гэдэг . Би УИХ -ын

сонгуулийн 25 дугаар тойрог, Нийслэлийн Баянгол дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж буй эмэгтэй улс төрч. НИТХ-

ын төлөөлөгч, Эрүүл мэндийн сайдын зөвлөхийн алба

хашиж байсны минь хувьд , намайг хүмүүс тодорхой

хэмжээгээр таньж , дэмжиж , цахим орон зай дахь “найзуудын” маань тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байдагт би баяртай байдаг. Дэлхий ертөнц хавтгай болсон энэ цаг үед мэдээллийн эрин зууны иргэн бүр номын минь цахим

хуудсыг эргүүлж, хүссэн цагтаа дуртай бүлгээ сонгон

уншиж , дотоод ертөнцтэй минь танилцаж , миний

амьдралаар аялах боломжтой билээ.

УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаа эхэлж буй энэ өдрүүдэд, би нэр дэвшигч бөгөөд эмэгтэй улс төрчийнхөө

хувьд , нийгмийн сайн сайхны төлөө хийж бүтээхийг зорьсон ажлаа олон нийтэд ойлгуулах , залуусын

боловсрол, хөгжил, ирээдүйн төлөө санаж бодож явдаг зүйлээ цахим орон зайгаар дамжуулан илэрхийлэхээр “Зөв иргэн –Зөв хөгжлийн гарц” номоо уншигч танд хүргэж

байна.

Цахим ертөнцөд уулзацгаая

Page 4: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

эрх зүйн байдал тодорхойгүй, төсөв нь УИХ-аас хараат байгаа нь эн тэргүүнд шийдэх ёстой асуудал гэдгийг би

өнгөрсөн 4 жилд анзаарсан . Хүсэл мөрөөдлөө

биелүүлэхийн тулд юуны өмнө Нийслэлийн тусгаар

статусыг хуульчлах , эрх зүйн байдлыг нь тодорхой

болгох хууль гаргах шаардлагатайг ойлгосон. Хуулиар

асуудлыг тодорхой болгохгүйгээр олон зүйлийг хийх

боломж алга болдог юм билээ. Жишээлэхэд, бид эрүүл

мэнддээ анхаарч спортоор хичээллэж, эрүүл хооллолтын

дэглэм барьлаа гээд ямар ч нэмэр алга. Амьсгалах агаар

минь хортой, тоостой. Хөрс нянгаар бохирдсон. Гудамж

машинаар дүүрсэн. Шуугиан чимээ дээд цэгтээ тулсан,

амраад суух бяцхаан ч гэсэн ногоон орчин байхгүй.

Орчны бохирдол биеийн эрүүл мэндэд төдийгүй

сэтгэцийн хэдийн байдалд нөлөөлж, давагдашгүй хүчин

зүйл болон хувирч байна . Гэтэл үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй . Тийм болохоор байдал

өөрчлөгддөггүй. Би намынхаа мөрийн хөтөлбөрт ийм

байдлыг халах нэг заалт оруулсан . Та анзаараарай .

Орчны бохирдлоос болж эрүүл мэндээрээ хохирсон

иргэдэд нөхөн төлбөр олгох тухай заалт бол миний эрүүл

мэндийн салбарт ажиллахдаа олж авсан мэдээлэл ,

мэдлэгт үндэслэсэн зүйл шүү. Би үүнийг хуульчлах, ажил

болгохын төлөө чадах бүхнээ хийнэ. Тийм ч учраас Баянгол дүүргийн иргэдийг төлөөлөн ажиллахаар УИХ-ын

сонгуульд өрсөлдөж байна.

Төрөлх хотын маань иргэд намайг ойлгож, миний хүсэл

мөрөөдлийг хуваалцан, хотоо эрүүл орчинтой байлгахын

төлөө намайг дэмжинэ гэдэгт би дүүрэн итгэлтэй, хийх

бүтээх халуун сэтгэлтэй яваа. Тийм болохоор өөрийгөө

илүү тодорхой таниулахын үүднээс цахим ном гаргасан

юм шүү. Эрхэм уншигч миний цахим ертөнцөөр саатан

морилоорой.

Салдангийн ОДОНТУЯА

3 / 67

Page 5: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Намайг цэцэрлэгт байхад манайх дөнгөж Микрт нүүж

очоод байлаа. Шинэ байранд ороод их л баярлаж, хөөрч байснаа санаж байна. Хороолол маань шинэ, хүмүүс нь шинэ , соёл нь шинэ . Анх удаагаа лифттэй байрууд

баригдаж байсан учир, лифтэнд л сууж үзэх юмсан гэдэг гэгээхэн мөрөөдөлтэй байсан даа. Микрт нүүж ирсэн бүх

айлын амьдрал цоо шинээр эхэлж байсан юм. Тэр хавьд нь оросууд ихтэй учир орос, монгол хүүхдүүд гадаа мөсөн

гулгуур дээр их тоглоно. Аав маань нэг удаа гадаад яваад

ирэхдээ надад уран гулгалтын тэшүүр авчирч өгсөн нь тухайн үедээ л ховор зүйл байв. Би тэшүүрээрээ гулгаад л

гадаа өнждөг байсан юм. Телевизийн нэвтрүүлэг орой 18

цагт эхэлдэг, хүүхдийн нэвтрүүлэг бүр орой гардаг учир

хүүхдүүд хамаг цагаа гадаа өнгөрөөдөг байлаа. Цаг агаар

нь сайхан, утаа униар гэж байхгүй цэвэр агаартай орчинд

бидний үеийн хүүхдүүд эрүүл чийрэг өсөж торнисон доо.

Бид олуулаа нийлж Тунелийн хажуугаас нэг нэг кардон

аргелит олж аваад л өдөржингөө гулгадаг байсан тэр үе

санаанд тодхон үлджээ.

Миний ээж Чимэддолгор барилгын инженерийн

мэргэжилтэй . Барилгын Зургийн Институтын Төсвийн

Товчоог 1961-1980 онуудад удирдаж байсан юм. Маш

өндөр шаардлагатай , чанд нямбай хүн учир зургийн

институтийнхан ээжийг их хүндэтгэдэг байж .

Чимэддолгор гуайн товчоогоор барилгын төсвийг

4 / 67

ЭЭЖИЙН ЭЛБЭРЭЛ ХАЙР

Page 6: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

батлуулна гэдэг том даваа байсан гэж хожим нь дурсдаг байв. Ээжийн маань бидэнд үргэлж захиж хэлдэг үг нь, “Ном их уншиж бай, ертөнцийг номноос л таньж мэднэ”

гэнэ. Манайхнаас их юм уншдаг нь ээж. Аав завгүй учир

гэрийн ажилд туслах боломжгүй. “Тухайн үед гэртээ хүүхэд асрагч авч ажиллуулна гэсэн ойлголт байх биш, их

ядардаг байж дээ” гэж би боддог юм. Ээжийн ажил нь ч хэцүү , маш их ачаалалтай байсан юм билээ . Намайг төрөхийн өмнө манайх гурван хүүхэдтэй айл байлаа. Ээж

тэднийгээ оюутан байхдаа төрүүлсэн. Харин намайг тээж

байх үедээ ажиллаж байжээ. Тэр үед үнэхээр ядраад,

хүүхдээ төрүүлэх үү яахав хэмээн эргэлзэж эмчтэйгээ зөвлөхөд зад загнуулаад гарсан гэж ярьдаг юм.

Аав Сайн ноён Ханы Илдэн бэйсийн хошууны Хасу тайж

удамтай. “Хас”-ынхан сүүлд Өндөрсант, Хотонт сумдад

хуваагдсан юм билээ. Ингээд Хотонт сумын уугуул болсон

байж. Ээж бол Завхан аймаг, Хушууч мэргэн бэйсийн

хошууных . Одоо Завхан аймгийн Улиастай хотод

төрснөөрөө хаягладаг болсон. Харин би Улаанбаатарынх.

Ийнхүү би 1964 онд эдийн засагч Д.Салдангийн дөрвөн

хүүхдийг отголон төрсөн билээ.

“Миний охин , хүн болж төрөх хувьтай учраас л

бидэндээ үр хүүхэд нь болон заяасан байж таарна” гээд

ээж минь намайг ихэд эрхлүүлдэгсэн. Манай аавын ээж

Хурга гээд буянтай хөгшин, хүнийг их шинждэг хүн

байж.

Миний бичсэн анхны захиаг ээж өнөө болтол хадгалж

байдаг билээ. “Сайн байна уу миний хайртай ээжээ, би

тариагаа уйлахгүй хийлгэж байна. Энэ тасгийн эмч, хүүхдүүд бүгд надад сайн, тариагаа уйлахгүй хийлгэж

байгаа шүү. Ойлгов уу миний сайн ээжээ. Надад бохь авчирч өгөөрэй” гэж нэгдүгээр ангид байхдаа бичсэн

байдаг.

Би Микрийн найзуудтайгаа хамт нэгдүгээр ангид орж, 48

дугаар сургуулийн сурагч болж байлаа. Цоо шинэхэн,

хичнээн цэвэрхэн, гоё сургууль байсан гэж бодно. Ээж

намайг дагуулаад явж байхдаа, нэг залуугаас “Хөөе миний

дүү Гантөмөр гэж багш байна уу” гээд асуусан чинь “Би

байна аа” гээд жижигхэн биетэй, том портфель барьсан

хүн ээжтэй уулзсан нь миний анхны багш байсан юм.

Хичээлийн эхний өдөр би хүрэн форм, цагаан фартук

өмсөөд гоёчихсон, олон хүүхдүүдтэй танилцаад л их гоё

байснаа санадаг юм . Сургуульд ороод удалгүй

баатарчуудын салаан даргаар сонгогдож , нийгмийн

идэвхитэй сурагч болох эхлэл тавигдсан билээ. Нэгдүгээр

ангид орсон жилдээ “Ургацын далай” баярт оролцож,

шинэ жилийн багт наадамд манай ангийнхан түрүүлж бөөн

баяр болж байлаа. 48 дугаар сургуульд бидний суралцах

орчин үнэхээр сайн байсан гэж би боддог.

Дунд ангидаа 33 дугаар сургуульд шилжиж, Магсаржанцан

багшийн ангид орж суралцсан . Энд би пионерийн

бүлгэмийн зөвлөлийн ажилд оролцдог болсон юм. Анх

бүлгэмийн зөвлөлийн гишүүнээр сонгогдоход том дарга

болчихсон юм шиг л санагдаж байв. Пионерийн гишүүн

5 / 67

Page 7: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

хүүхдүүд бүгд ердийн улаан галстук /гурвалжин хэлбэртэй,

торгомсог материалаар хийсэн улаан өнгийн галстук,

дэлгүүрээс 2 төгрөг 50 мөнгөөр худалдаж аваад, формын

хувцасныхаа захан доогуур оруулж хоёр үзүүрийг нь бүчлэн зангидаж зүүнэ/ -тай бол Бүлгэмийн зөвлөлийн

сонгуультай хүүхдүүд цэнхэр эмжээртэй улаан галстук

зүүдэг байлаа . Би бага ангийн хүүхдүүд хариуцсан

бүлгэмийн зөвлөлийн гишүүн учир хүүхдүүдийн арга

хэмжээг зохион байгуулна, тэдэнд гоё ном зохиол уншиж

өгнө, заримдаа кино ярьж өгнө. Хичээлээс өөр зүйл учраас хүүхдүүд маш их сонирхож, ном уншиж өгөхөд маш

анхааралтай сонсдог байв. Хамгийн олон удаа уншиж

өгсөн ном маань “Хар чихтэй цагаан нохой ” гэдэг хүүхдийн зохиол байсан юм.

3 3 дугаар сургууль маань нийслэлийн үлгэр жишээ сургууль байсан учир гадаадын зочид олонтаа ирдэг байлаа. Би Пионерийн ордны дугуйланд нэлээд хэдэн жил

хичээллэсэн тул зочдод зориулсан концертод төгөлдөр

хуур тоглоно . Төгөлдөр хуураа тоглочихоод

гимнастикийнхаа бэлтгэлд явна . Тэр үед нийтийн

хөдөлгөөнт гимнастик сайн хөгжиж байсан юм. Сургууль бүр заавал тэмцээнд оролцдог байв. Миний хувьд биеийн

тамирын Туяа багшийнхаа туслах нь л гэсэн үг. Багш бүх

юмаа надаар хийлгэнэ. Хүүхдүүдийн ленттэй дасгалын

өнгө өнгийн лентийг нь шөнөжингөө сууж оёод маргааш

өглөө нь багшдаа авчирч өгнө. Тэр үед надад ажил

даалгадаг байсныг бодоход , би их л хариуцлагатай

ханддаг байсан юм болов уу.

Би юм оёх дуртай. Ихэвчлэн сургуулийнхаа охидуудад гоё

загварын юбка оёж өгнө . Польшийн моодны сэтгүүл

дээрээс загвар харж байгаад, цуу ямбуу даавууг будганд

оруулаад , дээр нь резин хийгээд , дундуур нь тууз оруулаад л оёно. Тэр үед гоё хувцас үнэхээр ховор байж.

Дэлгүүрт хааяа нэг шинэ хувцас ирэхээрээ бүгд ижил

загварын, ихэвчлэн ижил өнгийнх байдаг учир формын

хувцас өмссөнөөс ялгаагүй. Тийм болохоор л, тэр үеийн

хүмүүс шинэ загварын хувцас оёж, нэхэж өмсөхийг илүүд

үздэг байлаа. Манай ах гэхэд л, бид нарт өмд оёж өгдөг. Эгч пельник оёод өмсчихдөг байсан гээд бодохоор, бид

бүгд л өөрийн гараар ямар нэгэн зүйл хийж чаддаг хүүхдүүд байсан юм билээ.

Айлын бага нь учир, олон нийтийн ажилд оролцох цаг надад арай илүү байж дээ гэж заримдаа бодогддог юм.

Сургууль дээр олон нийтийн ямар л ажил зохиогдоно

бүгдэд нь оролцдог ёстой хэнхэг нэгэн байсан. Одоо

бодоход, цагаа яаж зохицуулдаг байсан юм. Пионерийн

ордонд дугуйланд явна, сургуулийн бүлгэмийн зөвлөлийн

ажил , нийтийн гимнастикийн бэлтгэл , Туяа багшийн

туслах, Бүлгэмийн зөвлөлдөө пионерийн удирдагчийн

баруун гар, гэр орондоо айлын бага нь учир ах эгч нарын

үүрэг даалгавраар чамгүй ажил хийнэ. Бас гадаа тоглоно.

Ах, эгч нар гэрийн хурлаар “Одонтуяа маш их гадаа

тоглодог” гээд л үргэлж шүүмжилнэ. Гэтэл тэр бүхнийг амжуулчихсан явдаг байлаа . Аав , ээж хоёр маань ч хүүхдүүдийнхээ авъяас , сонирхлыг хөхүүлэн дэмждэг байсан нь ямагт шинийг сурч мэдэх хүсэл эрмэлзлэлтэй

6 / 67

Page 8: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

хүн болон төлөвшихөд минь сайнаар нөлөөлсөн билээ. Тэр

үед сургууль болон олон нийтийн байгууллагуудын зүгээс хүүхдүүдийг нийгмийн идэвхитэй байхад нь түлхэц болох

олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг байж.

Миний хувьд “Куба орныг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын уралдаанд оролцож 2 дугаар байрын шагналыг нь авч байв. Мөн 9 дүгээр ангид байхдаа Үндэсний

телевизээр явагддаг АСК тэмцээнд 1-р байр эзэлж, сэтгэл

ханамжтайгаар гэртээ ирж байлаа.

Хүүхдийн төлөвшилд томчуудын гаргасан шийдвэр их

нөлөөлдөг болохыг би нэг зүйл дээр сайн мэдэрч байсан

удаатай. Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежневийг Монголд

айлчлах үеэр цэцэг өргөх хүүхдийг сонгоход , би

шалгараад их л хичээнгүйлэн бэлтгэж байв. Гэтэл урьд

шөнө нь халуураад ёслолд оролцож чадахгүй болсонд

өөртөө ихэд гомдож , бүр уйлж байсан юм . Намайг гомдоохгүйн тулд дараа жилийн Октябрийн баяраар

Ю.Цэдэнбал гуайд цэцэг өгүүлж байв. Амьдралд маань олон сайхан хүмүүс тааралдаж, тусалж дэмжиж байснаас төгөлдөр хуурын дугуйлангийн багш Норжин, 1 дүгээр

ангийн багш Гантөмөр , биеийн тамирын багш Туяа ,

Номинчулуун, анги даасан багш Магсаржанцан, Гүррагчаа,

Монгол Улсын Гавьяат багш Түвшин нарыгаа байнга

дурсаж, багш нартайгаа одоо ч холбоотой байдаг.

Бидний үеийн хүүхдүүд 1-3 дугаар ангидаа баатарчуудын

гишүүн, 4-8 дугаар ангидаа пионерийн гишүүн, 9-10 дугаар

ангидаа МХЗЭ-ийн гишүүнээр элсдэг байлаа. Сургуулиас хагас сайн өдөр болгон субботник зохион байгуулж,

хүүхдүүдийг нийгмийн тустай хөдөлмөрт оролцуулдаг байсан юм. Манай сургуулийн сурагчид сургуулийнхаа ойр

орчны хогийг цэвэрлэх, мод услах, олон наст ургамлын үр

түүх зэрэг ажлуудыг хийдэг байв. Хавар болохоор малчдын

төл хүлээн авах бэлтгэлд зориулж элгэвч, нэмнээ оёж

ирдэг, бас лаа, шүдэнз цуглуулаад малчдад явуулна.

Малчдад туслах кампанит ажилд оюутан сурагчид ,

ажилчин албан хаагчид бүгд идэвхитэй оролцох ёстой.

Тэр ч байтугай насанд хүрэгчид ажлын газрынхаа

томилолтоор хөдөө явж, туслах төлчнөөр ажилладаг нь малчдад их дэм болсон байх аа гэж би боддог. Одоо

эргээд бодоход, тэр үеийн хүүхдүүдийг улс орныхоо

төлөө, нийгмийн сайн сайхны төлөө гэсэн сэтгэлгээтэйгээр

сурган хүмүүжүүлэхийн тулд бүхэл бүтэн тогтолцоо

ажилладаг байжээ.

7 / 67

Page 9: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Миний аав социализмын үед төрийн сайдын

хариуцлагатай албыг нэр төртэйгээр хашиж байсан хүн.

1978 оноос Унгар, Австри улсад элчин сайд, Гадаад

харилцааны яаманд Монгол-Зөвлөлтийн хилийн комиссын

Монголын хэсгийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан аав маань ид залуу насандаа хамгийн их

ачаалалтай ажилладаг хүмүүсийн нэг байв. Миний аав Д .Салдан Гадаадтай Эдийн засгийн талаар харилцах

Улсын хорооны дарга, сайдын албыг хашиж байсан учир

улс орны эдийн засгийн томоохон бүтээн байгуулалтын

ажлуудыг удирддаг байлаа. 1958 онд Москвагийн ЭЗДС-

ийг төгсөж ирээд Улсын Төлөвлөгөөний Комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, нэгдүгээр

орлогч дарга хийж байгаад уг албан тушаалд томилогдсон

байдаг. Тэр үед Гадаадтай Эдийн засгийн талаар харилцах

Улсын хороог “Салдангийн хороо” хэмээн товчилж нэрлэх

нь албан хаагчдын дунд түгээмэл байсан гэж манайд хааяа

цугладаг ахмадууд хуучилдаг юм . Аав маань гадаад

орнуудын хамтын ажиллагаа , тусламжаар барилга

байгууламж бариулах том бүтээн байгуулалтын ажлыг санаачлан, олонхи гэрээ хэлэлцээр төслүүдийг өөрөө

гардан удирдаж байсан хүн. Аавыг сайд байх үед манай

улс ЗХУ-аас хараат мэт байдалтай байсан ч, тэр үеийн сайд,

дарга нар шийдвэр гаргахдаа үнэхээр эх орноо гэсэн

сэтгэлээр ханддаг байжээ гэдгийг хожим ойлгож, тэднээр

бахархаж явдаг билээ.

Тухайлбал, ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга

Новиковтай Эрдэнэт үйлдвэрийг байгуулах тухай

хэлэлцээр хийж байхдаа, аав маань зөрөөд нилээн ширүүн

маргалдаж байсан гэдэг. Хэлэлцээрийнх нь протоколыг нь уншаад би их гайхсан. Оросын тал “Эрдэнэт үйлдвэрийг хоёр улсын аж ахуйн нэгж байлгана” гэж санал гаргасан

байдаг. Тэгэхэд нь аав “Монгол улсын нутаг дэвсгэр дээр

үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу ажиллах аж ахуйн нэгж байх ёстой.

Гэхдээ хамтарсан үйлдвэр байна” гэж нэрлээд гэрээгээ хийсэн юм байна лээ . Тэр үеэс хойш Монголд

байгуулагдсан бүх хамтарсан байгууллагын үйл ажиллагаа

Монгол Улсын Аж ахуйн нэгжийн тухай хууль ,

тогтоомжоор зохицуулагдаад явж байна.

Хоёрдугаарт, манай аав “Манайхантай хамтран ажиллаж

байгаа гадаадын мэргэжилтнүүдэд өгч байгаа цалингийн

хэмжээгээр монгол ажилчдын цалингийн хэмжээг тогтоож

тооцно” гэсэн санал гаргасан байдаг юм. Яагаад тэгж

байгаа юм гэхээр нь “Адил хөдөлмөрт адил хөлс олгоно”

гэсэн онол байдаг гэж хариулсан байдаг. “Чи наад онолоо

хаанаас мэдэв” гээд загнахад нь “Би Плехановын

институтэд Орост сурч байхдаа танай Оросуудаар энэ онолыг заалгасан” гэж хэлжээ. Чи Эрдэнэтийн барилга

дээр 35 мянган цэрэг ажиллуулах гэж байгаа. Цэрэгт тийм

хэмжээний хөлс өгөхгүй шүү дээ гэхэд нь “Би цэрэгтээ бол

цэрэгт өгдөг мөнгийг нь өгөөд, зөрүүг нь улсдаа өгнө”

8 / 67

ААВЫН ҮЛГЭР ДУУРАЙЛ

Page 10: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

гэхэд нь, “Чи бас энэ том ажлаар далимдуулж улсынхаа

төсөвт мөнгө оруулах санаатай юу” гээд загнуулж байсан

байдаг. Тухайн үед энэ том албан тушаалтай хүний өөдөөс эсэргүүцлээ гээд ажлаас нь халах хүртэл эрсдэл байхад эх

орныхоо төлөө тэмцэж байсан байгаа юм. Аавын маань эх

оронч сэтгэл , үнэнч тууштай зан чанар нь хүүхдүүд

бидэндээ ямагт үлгэр дуурайл болсоор ирсэн билээ.

Эрдэнэт, Говь зэрэг үйлдвэрүүд, нийслэлийн 3, 4, 12, 19, 1-р

орон сууцны хорооллууд, Дархан, Эрдэнэт, Багануур,

Чойбалсан хотуудыг шинээр барьж байгуулах, хэрэгжүүлэх

ажлыг зохион байгуулсан хүн бол миний аав . Одоо

Улаанбаатарт сүндэрлэн байгаа Улсын цирк, Хангай зочид

буудал, Хүүхдийн ордон зэргийг бариулж байхад нь би

аавыгаа дагаад барилгын талбай дээгүүр явдаг байлаа.

Хийж бүтээсэн зүйлтэй байх сайхан гэдгийг аав минь надад биетээр нь ойлгуулсан даа.

Эрдэнэт Уулын баяжуулах үйлдвэрийн хувьд, гэрээ нь эхнээсээ зөв хийгдсэн төдийгүй бүхэл бүтэн хотын

асуудлыг шийдсэнээрээ чухал ач холбогдолтой гэж би

боддог. Тэр үед манай улс ЗХУ-ын зөвлөгөө зааврыг дагаж,

тэдний эрхшээлд байсан ч одоогийнх шиг бүх юмаа

хяналтгүй алдчихаагүй байсан юм билээ. Зөвхөн ашигт малтмалаа хамтарч ашиглаад, хайгуулаа хийлгэж, тэдний

мөнгөөр энэ бүтээн байгуулалтуудыг босгож байлаа.

Эмнэлгүүд, соёлын төвүүд, бүхэл бүтэн хороолол гээд

үйлдвэрийг дагалдаад ирдэг бэлэг үнэхээр их байлаа.

Монгол оюутнуудыг олон мянгаар нь сургахдаа байр

сууцаар хангаж, стипенд өгдөг байсан гээд том утгаар нь харах юм бол монголчуудад ашигтай туссан гэж би

боддог.

9 / 67

Page 11: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Ээж маань сонгодог хөгжимд дуртай, ялангуяа Моцарт, Бетховен, Бах, бас Чайковскийг их сонсдог байлаа. Манай

гэр бүлийн сонгодог хөгжмийн гол цуглуулга нь оросын

пянзнууд байв. Ах, эгч нар маань оюутан болсноор манай

цуглуулга өөр өнгө төрхөөр шинэчлэгдэж эхэлсэн юм.

Эдгээр нь голдуу оросын 70-аад оны дуунууд байх бөгөөд

би бүгдийг нь дуулж сураад, цээжилчихдэг байлаа. Хүүхэд

байхад цээжилсэн дууны үг мартагддаггүй юм билээ. Миний хувьд төгөлдөр хуурын аялгууг сонсох дуртай.

Пионерийн ордны төгөлдөр хуурын дугуйланд нэгдүгээр

ангиасаа эхлэн хичээллэж байсан маань урлагийн

ертөнцөд өчүүхэн ч гэсэн өөрийн байр суурьтай болгосон

билээ. Дугуйланд заалгасан хичээлүүдээ гэртээ уйгагүй

давтаж, төгөлдөр хуураа ямагт завгүй байлгадаг нь миний

үндсэн ажил үүрэг байсан гэж болно.

Зургадугаар ангидаа би “Гоцлол хөгжимчдийн улсын

уралдаан”-д оролцоод Моцартын “Турк марш”-ийг тоглон нэгдүгээр байр эзэлж, Болгарт амрах эрхийн

бичгээр шагнуулж байлаа.

Төгөлдөр хуураар зургаан жил хичээллэсэн хөдөлмөр

зүтгэлийн минь анхны үр шим нь энэ байв. Удалгүй

Пионерийн ордны концертмейстер болж , зургаа

долдугаар ангидаа орон тооны багшийн хийх ёстой ажлыг хийж үзсэн юм. Учир нь хийлийн чуулгыг төгөлдөр хуурын

багштай заавал хослуулан тоглуулдаг. “Хэнтийн өндөр

ууланд” хэмээх сайхан аялгууг мөн ч олон удаа тоглосон

доо . Тухайн үед Монголын пионерийн байгууллагын

“Залгамжлагч” чуулган гэж том арга хэмжээ болно. Дөрвөн

жилд нэг удаа хуралддаг пионерийн их хурал юм л даа.

Энэ их хуралд төлөөлөгч сонгох гэж орон даяар бөөн

ажил болдог байв . Пионерийн ордны дугуйлангийн

хүүхдүүд чуулганы концертод тоглоно . Тайзан дээр

ганцаараа тоглох л хамгийн хэцүү. Өмнөх шөнө нь нойр

10 / 67

“ҮЛГЭРИЙН” ОРДНЫ КОНЦЕРТМЕЙСТЕР БОЛСОН МИНЬ

Page 12: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

хүрэхгүй сандраад л, заримдаа алдах үе байна. Хийлийн

чуулгатай тоглох нь илүү амархан санагддаг байлаа.

“Хүүхдийн пионерийн Ордон” маань архитектурын их гоё

шийдэлтэй, яг л үлгэрийн ордонд байгаа мэт сэтгэгдэл

төрүүлдэг байж билээ. Шат бүр нь барималтай, коридор

бүрт нь үлгэрийн зурагтай. “Архитектор нь их мундаг хүн

байж дээ” гэж би боддог юм. Тэнд байхад яг л үлгэрийн

ертөнцөд очсон юм шиг санагдана. Сонгодог загвараар,

эртний ордны маягаар барьсан тэрхүү “жинхэнэ” ордонд

хүүхдүүдийн Харшийн ёолк болдог байв . Хүүхдүүд

үлгэрийн юм шиг л сайхан орчинд шинэ жилийн баяраа

тэмдэглэж, өвгөн ааваас бэлгээ авдаг байлаа. Хүүхдүүд

бидний хувьд, бас нэгэн гайхамшигтай ертөнц нь “Залуу техникчдийн ордон” байсан юм. Манай хамаатны хүүхэд

дугуйланд нь хичээллэдэг, маш гоё онгоц, машин хийдэг байсныг би санаж байна. Тэр гоё ордонд орж, юм сурах

юмсан гэж их бодогддог байлаа.

Энэ ордон 2 0 0 2 оноос эхлэн “Өсвөрийн зохион

бүтээгчдийн төв сургууль” хэмээн нэрлэгдэх болж, өдгөө

наймаас дээш ангийн хүүхдүүдийг шалгаруулан авч, зохих

төлбөртэйгээр мэргэжлийн чиг баримжаа олгож, суурь боловсролд сургадаг ахлах сургууль болон хувирсан.

Харин хуучин Пионерийн ордны хувьд урьдын адил төрөл

бүрийн дугуйлан ажиллуулдаг төдийгүй , хүүхдүүдийн

сэтгэлийг татсан уламжлалт байдлыг нь хадгалж, орчин

үед тохирсон гайхамшгийн ордон болгож чадсан нь МУ-ын

ардын багш Цэрэндорж гуайн гавьяа юм. Цэрэндорж гуай

зөвхөн багш төдийгүй хүүхэд багачуудад хэрэгтэй аливаа

ажлыг дэмждэгийг нь харахад үнэхээр бахархал төрдөг.

Төр ер нь юуг анхаарах хэрэгтэй юм бэ гэвэл, ирээдүйн

олимпийн аврагыг төрүүлэхийн тулд хүүхдэд зориулсан

спортын ордныг үнэхээр гоё хийх ёстой . Хүүхдийг ирээдүйн алдартай жүжигчин , дуучин болгоё гэвэл

авъяасаас гадна урлаг соёлын гайхамшигтай орчныг нь бий болгох хэрэгтэй юм байна гэдгийг би бага насныхаа

дурсамжаас сайтар ойлгосон билээ.

11 / 67

Page 13: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Сургуулийн сурагчдын хүсэн хүлээж байдаг хамгийн

сайхан үе бол зуны амралт юм. Бид зуны амралтаараа

ихэвчлэн малчин ах нарынхаа гэрт очиж амардаг байв. Долгор, Дашбалжир гээд малчин авга ах нар маань дандаа

хамт зусна. Зун очих бүрийд нэг нялх хүүхэд нэмэгдчихсэн

байдаг нь надад их гоё санагддаг байлаа. Амралтаар

очихдоо айлын жаахан хүүхэд харна, оройдоо хонь ямаа

саана. Одоо бодоход, тэнд би маш их юм хийж сурсан

байдаг юм. Байгаль орчинтойгоо зөв харьцах, монгол ёс заншлаа дээдлэх гээд хөдөөгийн тэр орчин нь өөрөө

амьдралын том сургууль байлаа. Миний хувьд, монгол эх

орныхоо үзэмжит байгалиар бахархах сэтгэл тэр үед л анх

төрж байсан байх.

Зуны халуун өдөр хүүхдүүдтэй хамт голын хүйтэн усанд

орно , айраг цагаа , ааруул өрөм иднэ , тоглоно гээд

амралтаа их л зугаатай өнгөрөөдөг байснаа санадаг юм.

Миний хувьд хөдөөгийн хүүхдүүдтэй хялбархан

ойлголцож, найз нөхөд болж чаддаг байсан. Харин орос сургуульд сурдаг хүүхдүүдийн хувьд, хөдөө очихоороо

хэл нэвтрэлцэхэд бэрхшээлтэй байдаг гэж ярьдаг байлаа.

Энэ талаар “Эх хэл, их мэдлэгийн суурь” илтгэлээ бичсэн.

Монгол хүн анхнаасаа төрөлх хэл дээрээ бүх мэдээлэл,

мэдлэгээ олж авах нь зөв гэж бичсэн нь олны талархлыг хүлээж байлаа.

Зургадугаар анги төгсөөд Болгарт амрахаар явж байхад

бидний арваад хүүхэд дундаа нэг орчуулагчтай байлаа.

Орчуулагч маань орос 3 дугаар сургуулийн сурагч. Бидний

очиж амарсан Болгарын Варна хот бол үзэсгэлэнт байгальтай, зөөлөн дулаан уур амьсгалтай их гоё газар

байлаа. Бид анх удаагаа өөр ертөнцөд, гадаадын олон

орны хүүхдүүдтэй хамт амрах, зугаалах, тоглох орчинд

очиж байгаа нь тэр байв. Социалист орнуудын хүүхдүүд

12 / 67

ЗУНЫ ЗУГААТАЙ ДУРСАМЖУУД

Page 14: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

амрахаар ирдэг байсан учир ихэвчлэн орос хэлээр

ярилцаж, ойлголцох боломжтой байсан. Энд л би хамгийн

анхны хүүхэлдэйгээ өөрөө хийж сурсан билээ.

Хүүхдүүдийг суулгаж байгаад бэлэн бэлдэц дээр үндэсний

хувцас хийлгэж, нүүр ам зуруулаад, болгар хүүхэлдэй

хийлгэж байсан нь одоо ч миний цуглуулгад байдаг юм.

Өөрийн гараар хийсэн анхны бүтээл учир цаашид орон

орны хүүхэлдэй цуглуулдаг хоббитой болоход минь нөлөөлсөн болов уу.

Ардчиллын буянаар монголчууд маань гадаадад ажиллаж,

амьдарч, сурах боломжтой болсон тул өнөөгийн хүүхдүүд

багаасаа англи хэлээр чөлөөтэй ярьдаг болжээ. Хүүхдүүд

эх орондоо англи хэлийг үзэж судладаг төдийгүй

гадаадад амьдарч байхдаа англиар хэлд орох болсон

байна. Гэвч англиар хэлд орсон хүүхэд хөдөө очоод

хамаатан садан, эмээ өвөөтэйгөө ойлголцоход хэцүү.

Тийм ч учраас, энэ нь өнөөгийн нийгэм, соёлын бас нэгэн

шинэ асуудал болоод байгаа аж. Ялангуяа англиар хэлд

орсон хүүхдүүдэд эх хэлийг нь зааж сургах монгол хэлний

багш маш их эрэлттэй байгааг эцэг эхчүүд ярих болжээ. Энэ бүхэн бидний хүүхэд байх үеийнхтэй харьцуулшгүй

өөр нөхцөл байдал юм. Хэдий тийм ч, бидний олонхи нь амьдралынхаа дийлэнх хугацааг монголчуудтайгаа л ярьж

өнгөрөөх учир, хүн бүр эх хэлээ сайн сурах хэрэгтэй гэж

би боддог.

13 / 67

Page 15: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Ээж маань биднийг бага байхад , “Эрхийг сурахаар

бэрхийг сур” гэж их сургадаг байж билээ. Тийм ч учраас бид багадаа гэрийнхээ бүх ажлыг өөрсдөө хийдэг байсан

юм . Ажлаа хувааж аваад хэн нэг нь шалаа угаана ,

нөгөөдүүл нь гэрээ цэвэрлэнэ, бас хоолоо хийнэ. Тэр бол

юугаар ч сольшгүй хөдөлмөрийн хүмүүжил байв. Хааяа гэр

орноо дутуу цэвэрлэсэн байхаар, ээж биднийг “ёстой

нохойн гөлөгнөөс дор” гэж загнана. Би нэг удаа “Би тэгээд

яг нохойн гөлөгнөөс дээр юм уу доор юм уу” гэж асуусан

байгаа юм. Аав ирээд л ах эгч нарыг магтдаг, намайг бол

эрхэлдэг л гэж хэлнэ. Би бас гэртээ ажилтай хүн шүү дээ. Нэг өдөр ажил хийдэг гэдгээ аавдаа яаж мэдэгдэх вэ гэж

бодсон юм шиг байгаа юм.

Хоёр нусны алчуурыг нь угааж, индүүдчихээд “Одонтуяа

угаав, индүүдэв” гээд жижигхэн цаасан дээр бичиж завсар

нь хавчуулаад дэрэн дор үлдээсэн. Орой ирсэн чинь аав “Миний охин ямар сайн юм” гээд их гоё урам өгч байж

билээ. Би болохоор, тухайн үедээ л PR-аа хийчихсэн байгаа

юм.

Ээж маань бидэнд шинэ номнууд их авч өгдөг байлаа. Ах,

эгч нар ном их уншина. Би ч бас тэдэнтэй уралдаад л

уншсан ном болгоныг нь гүйцэж уншихыг хичээдэг байлаа.

Хамгийн их сэтгэлд үлдсэн нь “Хүүхдийн уран зохиолын

дээжис” хэмээх жижиг өгүүллэгүүдтэй ном байсан юм. Тэр

номноос хүүхдийн дуулалт жүжгийг нь дуулаад л унших

дуртай. Мөн гадаадын зохиолчдын номнуудаас “Орчлонд

ганцаараа үлдвэл”, “12 сар” гэдэг номыг уншаад үйл

явдлыг нь төсөөлөн боддог байлаа . Биднийг хүүхэд

байхад телевизээр гоё кино маш цөөхөн гарна. Зөвхөн

хагас сайн өдөр л нэг удаа орос сувгаар үлгэрийн кино

гардаг. Тэр өдөр нь оройн ээлжинд хичээллэдэг бол үзэж

чадахгүй . Социализмын үед ажлын зургаан өдөртэй ,

сургуулиуд нь долоо хоногийн зургаан өдөр нь хичээллэдэг байсан юм. Нэг өдөр хичээлээ тасалж кино

үзэж байгаад багшдаа загнуулж байлаа. Шинэ жилээр

гэхэд л шөнийн 04 цагийн үед гадаадын эстрад үздэг. Үүнийг үзэж чадахгүй унтчих юм бол дахиад бүтэн жил

гадаадын эстрад үзэж чадахгүй . “Нохойтой дөрвөн

танкчин” гээд олон ангит киног үзнэ. Барагдах юм биш.

Жил болгон үзсэн ч уйддаггүй байлаа.

Бас Оросын “Кругозор” гэдэг сэтгүүл захиалахад ар талд

нь нэг пянз ирдэг байсан юм. Тэндээс нь шинэ дуу сурна,

пянзны цуглуулгадаа нэмнэ. Аав оюутан байхаасаа л пянз цуглуулсан болохоор манайх их том цуглуулгатай байсан.

Тухайн үед мэргэжлийн хүмүүсээс өөр хэн ч видео бичлэг хийх тухай боддоггүй байхад, аав Чехээс авсан кино

аппаратаараа бид нарын бичлэгийг хийж үзүүлдэг байж

билээ. Миний бүр багын бичлэгүүд одоо хүртэл байдаг юм.

Түүхийн дурсгалт газруудаар явж байхад “За машинаасаа

14 / 67

МИНИЙ АНХНЫ PR

Page 16: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

буугаад явцгаагаарай гээд л үйл явдлын дарааллаар нь зураг авна. Тэр нь одоо харахад их дурсгалтай. Манай

хүүхдүүдийн бага насны хамгийн гоё видео бол аавын

авсан бичлэгүүд л байдаг. Охины маань уншсан маш

хөөрхөн шүлгүүд , миний дөнгөж хэлд ороод уншиж

байсан шүлэг бүгд кассетаар байдаг юм. Аавын хийсэн тэр

сайхан бичлэгүүдийг хатаад үйрэхээс нь өмнөхөн СD

болгож авсан. Энэ бол манай гэр бүлийн их чухал, ховор

архив юм. Аав одоо өөр аппараттай болсон. Цагаан сараар

биднийг очиход өөрөө найруулга, зохиомжийг нь хийж

байгаад л зураг авна. Шинийн нэгэнд очоод золгох уу гэхээр, за байж бай би аппаратаа асаая гээд хөгжмөө

асаана, монгол дуу яваад хонх дуугараад яг кино зохиомж

шиг, “За орцгоо, манай Эрдэнээ ирлээ, Энхтуяа ирлээ, Одонтуяа ирлээ, золгое гээд л бүх үйл явдлыг нь авдаг учир ямар ч монтажны хэрэг гарахааргүй сайн бичлэг болдог юм.

Би уржнан аавынхаа хөргийг нэг студээр хийлгэхэд, тэр

хөргөн дээр нь манай том ах Эрдэнээ ажилласан. Аав маань хөдөөнөөс хот руу юм суръя гэж оргож ирээд, нэг айлд бараг л зарцлагдаж байгаад удалгүй сургуульд

суралцаж эхэлсэн байдаг. Тэр үеийн хамгийн ганган

хүмүүс нь багш нар байсан гэдэг. Багш гэхээр л их гоё

костюмтэй сэхээтнүүд байж. Тэр үед нүүдлийн соёл нь хөдөөдөө сайн хөгжиж, уламжлалаа хадгалаад, хотын

соёл нь хотдоо жинхэнэ ёсоор хөгжиж байлаа гэж аав маань дурсдаг юм.

Харин одоо би ээжийнхээ хөргийг хийлгэе гэж бодож

байгаа . Миний ээжийн нагац өвөг эцэг нь Завханы

Яруугийн хүрээ , Алдархаан сумын хүрээнүүдэд сууж

байсан маарамба, дацан лам байсан гэдэг. Улиастайн

маарамба Содов гэхээр тэр үеийн бүх хүмүүс мэддэг. Маш

их нэр хүндтэй сайн лам байсан юм билээ. 1938 онд өнөө

хилс хэрэг гэгчээр Алдархаанд цаазлагдсан гэдэг. Энэ талын албан ёсны баримт, цагаатгалын баримт бичгийг ээж минь өөрөө 2-3 жил хөөцөлдөөд бүтээсэн байдаг. Ээжийн ээж бага байхад нь нас барчихсан, мөн эцгийг нь ч барьж, бас цаазалсан гэсэн. Ээжийг 2 настай байх үед

аавыг нь хэлмэгдүүлээд, бүх хөрөнгийг нь, гэр орныг нь хүртэл хураагаад авчихсан учир ээж ганц дүүтэйгээ нагац

эгч Надмидындаа амьдардаг байсан аж. Ээж маань олон

15 / 67

Page 17: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

жил архиваар явж, аавынхаа тухай мэдээлэл олох гэхээр

материал нь дандаа зөрүүтэй гарч ирээд их л сэтгэл

дундуур үлдсэн дээ. Тэр үед хэлмэгдсэн хүний үр хүүхдийг айгаад овог нэрийг нь сольчихдог байсан юм шиг байна

лээ. Ээж маань хүнд амьдрал туулсан сонин түүхтэй хүн.

Ээжийн минь энэ түүх миний улс төрийн сонголтод ч бас нөлөөлсөн гэж би боддог. Би өөрөө социализмын үеийн

сайд, дарга хүний хүүхэд, гэр бүлийнхэн маань бүгд МАН-

ын /хуучин МАХН/ гишүүд учир тэднийхээ адил замаар

явбал илүү хялбар байж болох байлаа . Гэвч энэ их

хэлмэгдүүлэлтийн түүхийг бодохоор, энэ бүхэн дахин бүү давтагдаасай гэсэн чин хүсэлтэй байдгийнхаа хувьд, илүү бэрхшээлтэй байж болох ч би Ардчилсан намыг сонгосон

юм.

16 / 67

Page 18: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Намайг есдүгээр ангид орох жил манайх Микрээс хотын

төв рүү нүүж , би нэгдүгээр сургуульд орох боллоо .

Нэгдүгээр сургууль гэдэг асар том “даваа ” шиг л

санагдаад байв. Захирал нь болох Гомбосүрэн багш “Өө

манай сурагчдын зөвлөлийн дарга байсан Чимиддолгорын

охин” гээд л намайг бүртгэж авсан. Тухайн үедээ хамгийн

өндөр шаардлагатайд тооцогддог байсан энэ сургуульд

орсны дараах эхний улирал л хамгийн хэцүү байсан юм.

Ялангуяа тооны Шарав багшийн давааг баргийн хүн

давахгүй . Миний хувьд бага багаар ахисаар бусад

хичээлээ гүйцсэн ч тоогоо бол бардаггүй дээ. Манай

ангийн Өлзийбүрэн гэдэг хүүхэд тоондоо их сайн. Түүнийг гуйгаад хааяа тоогоо бодуулдаг байв. Сүүлдээ бид хоёр

гэр бүл болсон шүү дээ. Тэр үед манай ангийн хүүхдүүд

гэрээр ирж, хамт хичээлээ давтдаг байлаа. Манай нөхөр

анх удаагаа манайд ирсэн чинь ээжид шууд л таалагдсан

гэдэг. Тухайн үед хүүхдүүд их утасдана. Бас хөвгүүд

хаалга тогшино. Ээж их айхтар, байхгүй гээд л хэлчихдэг. Харин манай Өлзийд болохоор эхнээсээ л их сайн ханддаг байсан. Эх хүний мэдрэмж, зөн совин гэж л тэр байх.

Ер нь хүний заяаны хань гэдэг цаанаасаа л заяагддаг юм

билээ. Санаандгүй учрал гэж байдаггүй, харин заяаных гэж

байдаг гэдэгт би итгэдэг . Манай хадмууд их сонин

тохиолдлоор аав, ээж хоёртой минь ойр байсан байдаг юм. Манай аав, хадам аав хоёулаа Архангайнх. Манай ээж,

хадам ээж хоёулаа Завханых . Хадам аав Гунгаажав насаараа барилгын цэрэгт ажиллаж, хадам ээж Цэцгээ насаараа АУДунд сургуульд эм зүйн багшаар ажилласан.

Хүүхдийн биднийхээ төлөө л гэж зарим гэр бүлийн аав, ээж

нар хадмуудтайгаа ам муруйж муудалцдаг. Харин би

хадмууддаа загнуулж үзээгүй азтай бэр.

Төгсөх ангидаа, бид хоёр хичээлээ хамт давтаж их суудаг байлаа. Хичээлээ сайн давтсаны үр дүн гарч, нэгдүгээр

17 / 67

НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ШАЛГУУР

Page 19: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

сургуулийнхныг конкурсны өмнө бүх үзүүлэлтээр нь байр

эзлүүлээд жагсаахад, би нэгд бичигдээд хуваариа авч байсан юм. Ленинградад олон улсын эдийн засагчаар

сурах хуваарь авч, аавынхаа мэргэжлийг эзэмших болов. Аав надад “Хичээлээ сайн хий, өвдөж болохгүй” гээд л

анхаарах зүйлийг нэгбүрчлэн бичсэн дэвтэр өгч, мөнгөн

аягатай сүү бариад “Одоо бие даах цаг болсон .

Хариуцлагатай байна шүү” гээд сургуульд минь үдэж

байлаа.

18 / 67

Page 20: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Аавыг маань сайн мэддэг хүмүүс “Чи том дарга айлын

хүүхэд байж яагаад бизнес, ганзага гээд явдаг юм” гэж

надаас асуудаг байлаа. Аав үнэхээр хамгийн баян төсөвтэй

яамных нь сайд байсан юм. Гадаадтай эдийн засгийн

талаар харилцах Улсын хороо гэдгээрээ бүх барилга

байгууламж , бүтээн байгуулалт , гаднын тусламжаар

хийгдэж байгаа ажлууд манай аавын хороонд

харъяалагддаг байлаа. Энэ том төсөвтэй газрын сайд

гэхээр, хуримтлуулсан хур хөрөнгөтэй баян хүн гэж хүмүүс боддог юм байна. Гэтэл яг бодит байдал дээр, манайх

бусадтай л адил энгийн амьдралтай айл байсан билээ.

9 0 -ээд онд японы өнгөт телевизор анх худалдаанд

гарахдаа 6600 төгрөгийн үнэтэй байв. Аав нэг удаа

хүүхдүүдээ дуудаад хурал хийнэ гэлээ . “Ийм өнгөт телевизор гарчээ. Хөгжил дэвшлийг бодвол авчихмаар

байна. Гэвч үнэтэй юм” гэж байна. Та хадгаламжийн

дэвтэртээ мөнгө хийгээд л байдаг шүү дээ, хүрэхгүй

байгаа юм уу гэж асуухад, “Арай л хүрэхгүй байна” гэж

байсан . Тэгээд нэмж хүнээс мөнгө зээлээд өнгөт телевизороо авсан юм. Монголын хамгийн баян төсөвтэй,

улсдаа эмнэлэг , сургууль , шинэ хорооллууд бариулж

байсан яамны сайд хүн тухайн үедээ өнгөт телевизор авч чадахгүй байлаа . Тэр үед зөв шудрага хүмүүс улс нийгмийнхээ сайн сайхны төлөө үнэнчээр ажиллаж байсан

юм. Тийм ч учраас, би аавынхаа үеийн дарга нараар, ахмад

хүмүүсээрээ үнэхээр их бахархдаг.

Социализмын үеийн сайд, дарга нар ямар амьдралтай

байсныг би сайн мэднэ. Тэр үед сайд, дарга нар бүгдээрээ зуслангийн нэг л модон байшинтай, Нүхтийн зусланд зуны

гурван сардаа гардаг. Албаны нэг унаатай. Тусгай 10

дугаар дэлгүүрт ордог, хоёрдугаар эмнэлэгт үйлчлүүлдэг. Сайд нар нь дөрвөн жилдээ нэг удаа гэр бүлээрээ гадаадад амрах эрхтэй. Ийм л тусгай хангамжтай байлаа.

19 / 67

МАНАЙХ ЭНГИЙН АМЬДРАЛТАЙ АЙЛ

Page 21: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Нүхтэд тоглож өссөн бага насны найзуудтайгаа хааяа

уулзаж, нэгнийхээ аав (социализмийн үед сайд дарга нар

байсан ) ээжийнд нь зочилдог юм . Гэрт нь очиход

социализмын үеийн румын мебель нь л харагдаж байдаг. Өөр баян тансаг юм байхгүй. Тэр хүмүүс зөв сэтгэлтэйгээр

ажиллаж, улс орноо хөгжүүлчихсэн. Гэтэл бид өнөөдөр

үнэхээр буруу замаар яваад байна уу гэж бодогддог юм.

Өнөөдөр яагаад ийм бодол төрөөд байна гэхээр, хамгийн

гол нь улс орныг удирдаж байгаа хүмүүс татвар

төлөгчдийн мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулж, чадахгүй

байна. Өчнөөн татвар аваад байдаг, тэр мөнгө нь өнөөдөр

юунд явж байна гэхээр, нэг засаг даргад байр худалдаж

авахад зарцуулагдаж байна. Манай Баянгол дүүргийн

төсвийн зарцуулалтыг харж байсан чинь, засаг даргад нь 30 сая төгрөгийн байрны тэтгэмж өгсөн гэж бичсэн байна.

Бид нар яах гэж татвар төлж байгаа юм бэ? Засаг даргыг байртай болгохын төлөө татвар өгч байгаа гэж үү? Энэ мөнгийг хүүхдийн цэцэрлэг барихад зарцуулсан бол өөр

хэрэг шүү дээ. Бас ард иргэдээс хогны мөнгө хурааж авдаг хирнээ хогтой нь байлгаад байдаг. Ийм байхад, иргэд нь төр засагтаа итгэх итгэлгүй болж байгаа нь аргагүй юм.

Тэгэхлээр тогтолцоо маань өөрөө буруу чиглэлд яваад

байна гэсэн үг.

Социализмын үед нам гэдэг бол хариуцлага гэдэгтэй эн

тэнцүү ойлгогдож, хөгжлийг хурдасгахад дэм болдог байж. Гэтэл одоо нам гэхээр эрх мэдэл, хариуцлагаас мултрагч гэсэн ойлголтыг төрүүлж, хэт намчирхсан

хандлага нь өөрөө хөгжлийг удаашруулагч хүчин зүйл

болж байгаа нь харамсалтай.

Нэг намын сайдын санаачилсан ажлыг хийлгэхгүйн тулд

нөгөө намын сайд нь тээг тавьж, “Чамайг үүнийгээ хийхийг чинь харна аа” гэж басамжилсан, заналхийлсэн алин болох

нь тодорхойгүй үг хэлсэн тухай сонсоод харамсаж байлаа.

Иймэрхүү намчирхсан , туйлширсан хандлагаас болж

Монгол Улсын маань хөгжлийг хурдасгах байсан хичнээн

олон ажил хойшлогдсон бол?..

...Хүүхэд байхдаа аавтайгаа хамт Эрдэнэт рүү очиж, тэнд

явагдаж байгаа шинэ бүтээн байгуулалтыг хараад ,

Улаанбаатарт баригдаж буй том том үйлдвэрлэлийг үзэж

явахад, тэр бүхэн дандаа л холыг харсан цоо шинэ зүйл

байдаг байлаа. Хүүхдийн цэцэрлэг гэхэд л үнэхээр гоё,

эмнэлэг нь шинэ дэвшилтэт зүйлсээр дүүрэн. Ер нь аав, ээжийн хийж байгаа ажил байнга л хөгжил дэвшил рүү явж

байгаа нь мэдрэгддэг байсан. Би тэр бүхнийг хараад

бахархаж байсан уу гэхээс, шүүмжлэх сэтгэл огт төрж

байгаагүй билээ.

Гэтэл өнөөдөр , “Гэр хорооллын айлуудад газрыг нь хуваарилахдаа шугамаар зураад өгчихөж чаддаггүй юм

байхдаа” гэж хүүхдүүд маань томчууд биднийг шүүмжилж

байна . Нийслэлийн гэр хорооллын хазгай муруй

хашаануудыг харсан хэнд ч ийм сэтгэгдэл төрнө. Энэ бүхнийг мэдэхгүйдээ биш, зүгээр л ажлыг нь хийж байгаа

хүн амин хувийнхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьчихсан

байгаа учраас ийм зүйл болоод байна.

20 / 67

Page 22: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Би Социализмийн үеийн хүмүүсээр бахархаж, тэднээс үлгэр дуурайл авахыг хичээж явдаг маань ч үүнтэй

холбоотой . Хэдийгээр хувь хүний эрх чөлөө , хүсэл

тэмүүллийг хязгаарладаг гэж шүүмжлүүлдэг ч ,

социализмын үед байгууллага удирдаж байсан дарга

нарын сэтгэлгээ, хариуцлагын тогтолцоо нь өөр байлаа.

Аав маань тэтгэвэрт суусныхаа дараа, улсынхаа төлөө

зүтгэж явсан он жилүүдийн түүхээ бичсэн юм . Үүнд

Эрдэнэт, Говь комбинатыг төлөвлөхөөс эхлээд түлхүүр

хүлээлгэж өгөх хүртэл нь хэрхэн хариуцаж ажиллаж байв, амаргүй нөхцөлд хөрөнгөтөн орнуудтай анх харьцаж

эхлэхэд ямар байсан, том бүтээн байгуулалтууд дээр

ажиллахдаа ямар сургамж авав, олон улсын харилцаанд

юуг анхаарах хэрэгтэй гээд өөрийн хуримтлуулсан

туршлагыг нэг бүрчлэн бичиж тэмдэглэсэн байлаа. Аавын

минь энэ тэмдэглэл, үр хүүхдүүд бидэндээ үлгэрлэхуйц

алтан сургаал төдийгүй улс орны маань эдийн засгийн

түүхийн нэгэн чухал хэсэг нь билээ.

21 / 67

Page 23: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Аав ээжийн маань өвлүүлэн үлдээсэн хамгийн том өв бол

хүүхэд биднийгээ зөв төлөвшүүлж , зөв хүн болгон

хүмүүжүүлэхэд зориулсан сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр нь юм. Биднийг эцгийн хайр, эхийн бүүвэйгээр энхрийлэн

өсгөсний зэрэгцээ амьдралын ухаанд бага багаар сургаж

чадсан нь аав ээж хоёрын минь холч ухааны илрэл байв. Тэд маань хүүхдүүдээ бие даасан амьдралд бэлтгэхийн

тулд, том нь багыгаа асрах, бага нь томдоо туслахаас эхлээд гэр орноо цэвэрлэх, хоол ундаа хийх, нэгнийгээ халамжлах, өөрийн гараар ямар нэгэн зүйл хийх болон

өрхийн хэрэглээний төсвөө хүргэхэд сургаж , ололт амжилт бүрийг маань урамшуулан дэмждэг байлаа.

Миний ах, эгч нар багадаа хичээлээ хийгээд л суудаг сурлага сайтай хүүхдүүд байсан юм. Өглөө босоод эгч миний үсийг самнаж өгдөг, ах намайг цэцэрлэгт хүргэдэг байв. Гэтэл өнөөдөр зарим айлын хүүхдүүдийг жолооч нь хүргэж өгдөг, бас гэртээ үйлчлэгчтэй учир гэрийн ажил

хийж үзээгүй байх нь элбэг байх болж. Харин бидний хувьд

өөрсдөө бүх зүйлээ хийдэг байсан учраас ямар ч ажлаас шантардаггүй , хөдөлмөрч хүмүүс болон өссөн билээ .

Социализмын үед улсын зардлаар олон мянган залуус гадаад оронд суралцдаг байсан тэр жишгийг бид ч бас тойроогүй. Гадаадад суралцах үедээ өөр соёлд дасан

зохицож, бие даан амьдарч, олны дунд өөрийгөө авч явж

сурсан.

Манай том ах Эрдэнэ Олон улсын хуульч мэргэжлээр

Москвад төгссөн, оюунлаг хүн. Төсөл хөтөлбөр бичих,

бичиг баримт боловсруулах тал дээр аавыг дуурайсан их

хичээнгүй. Гараас нь маш их бүтээл гардаг. Өнөө үед

ховордсон хүмүүсийн нэг төдийгүй зарчмын бүх асуудалд

нуруутай нэгэн билээ.

Том эгч Энхтуяа маань Москвад эдийн засагчаар төгсөөд

олон жил НҮБ-д ажиллаж байна. Гадаад руу явж ажиллах

өргөдөл өгснөө надад ярьж байсан юм. Гэтэл нэг өдөр,

“Намайг Иракт ирж ажиллах уу гэсэн” гээд шинэ мэдээ

22 / 67

МИНИЙ АХ, ЭГЧ НАР

Page 24: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

надад дуулгалаа. АНУ Ирак руу дайрахаар бэлдэж байсан

үе л дээ. Тэгэхэд нь би, яанаа аав ёстой зөвшөөрөхгүй дээ гэсэн чинь. Яахав дээ хүн үхэхээ хүрвэл Улаанбаатарт ч үхнэ шүү дээ. Ер нь явмаар байна гэсэн. Манай эгч их

зоригтой. Аав ээжид энэ тухайгаа хэллээ. Хүний аав ээж юу гэж хүүхдээ дайн самуунтай газар явуулахыг хүсэх вэ дээ. Тэгэхэд эгч, “Би зүгээр ээ, тэгээд ч энэ бол ажил юм чинь”

гэж зөрсөөр байгаад явах боллоо.

Онгоцны буудал дээр эгчийг гаргаж өгч байхад, аав “За

миний охин Монголоо төлөөлөөд явах гэж байна. Иракт чинь тэгж ярих юм бол Чингисээс өөр хөл тавьсан хүн

бараг байхгүй шүү. Одоо чи л явж байна. Улс орныхоо

нэрийг бодоорой. Болгоомжтой байгаарай” гээд захиж

байсан юм.

Эгч очоод нэлээн ажиллаж байтал дайн гарч, жинхэнээсээ дайтаад эхэлсэн. Ирак дахь НҮБ-ын байрыг бөмбөгдөөд,

20-иод хүн нас барав. Манайхан бүгд сандралдаад, гэтэл

эгч амралтаа аваад Монгол руу гарчихсан байж таарсан.

НҮБ-ын байрыг шилжүүлж, хөрш Йорданы нийслэл Амманд

нүүлгэсэн юм . Эгч тэнд Иракаа хариуцаад нэлээн

ажилласан. Өөрөө энэ ажилдаа түүртдэггүй, олон жил

ажиллаад туршлагажчихсан хүн. Одоо Кени улс дахь НҮБ-

ын бүсийн төвд ажиллаж байгаа. Эгч маань их зарчимч, шудрага, үнэнийг мөрдөж чаддаг хүн дээ.

Бага эгч Оюунтуяа маань эдийн засагч мэргэжлээр Германд

төгссөн. Австрид олон жил ажиллаж байна. Эгч маань Австри улсын итгэмжлэгдсэн хэлмэрчийн зөвшөөрөлтэй.

Ийм зөвшөөрөлтэй хүн цөөн байдаг юм. Монгол хүнтэй

холбоотой бүх асуудлыг зөвхөн манай эгчээр дамжиж

хэлмэрчлүүлдэг гэсэн үг . Алдаа гарвал маш өндөр

хариуцлагатай. Тэнд манайхан шүүхэд их дуудагддаг, бас их баригдана, хулгай хийнэ, хэрэг төвөгт орно. Тэр бүхэнд

заавал оролцож , албан ёсоор орчуулга хийдэг юм .

Түүнчлэн манай төрийн тэргүүн, төлөөлөгчид албан ёсоор

айлчлах үед орчуулга хийнэ. Өдөр шөнөгүй л ажилладаг. Бидний хийдэг ажил бол тэр ажлынх нь аравны нэгд ч хүрэхгүй. Эгчийн хүү Сэргэлэн ёстой сэргэлэн нэрэндээ таарсан сэргэлэн залуу байдаг. Эгч маань хөндлөнгийн

хүмүүст их тусархуу, өрөвчхөн сэтгэлтэй. Ах, эгч нар маань ийнхүү дор дороо аж амьдралаа аваад явцгаадаг. Бусдын

жишгээр л ажиллаж, амьдарч байна.

Одоо мэдээллийн эрин үе болохоор эгч нартайгаа утсаар

ярьж, байнга холбоотой байдаг болсон. Тэд маань гэртээ Жи мобайлтай. Техникийн дэвшил гэдэг нэг талаараа

харилцааг их хөнгөвчилдөг юм байна . Улаанбаатарт байгаа зарим хүмүүстэй уулзаж чадахгүй байгаа хэрнээ Австрид болж байгаа бүх юмыг мэдчихсэн байх жишээтэй.

Манай ах бол нарийн ширийн гэр орны , ээж аавын

асуудалд өдөр тутам ороод байдаггүй. Хоёр эгч гадаадад

байгаа болохоор гэр орны бүх ажил миний нуруун дээр л

байдаг юм.

23 / 67

Page 25: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

ЭРДЭМД СУРАЛЦАЖ, АМЬДРАЛД ХҮЧЭЭ СОРЬСОН ОН ЖИЛҮҮД

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Page 26: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Конкурсийн үед орос хэлний шалгалтад сайн дүн авахаар

дээд сургуульд хэлний бэлтгэлгүй оруулчихдаг байв. Тэр

нь миний хувьд маш хүнд байсан юм . Ленинградын

Ломоносовын нэрэмжит Их сургуулийн Олон улсын эдийн

засгийн харилцааны ангийн оюутан болоод удаагүй

байтал Марксийн Капиталыг орос хэл дээр үзэж эхэллээ. Хичнээн хэцүү байсан ч өдөр шөнөгүй хичээлээ хийгээд л

уйгагүй суудаг байлаа . Сургууль маань Оросдоо нэр

хүндтэй томоохон сургуулиудын нэг. 19 дүгээр зуунд

баригдсан сургуулийнхаа номын сангийн урт коридороор

алхаж явахад Оросын эртний түүхэн кинон дээр гардаг зураглал буудаг байсан тул надад өөрийн эрхгүй бахархах

сэтгэл төрж, урам зориг ордог байсан билээ. Үнэхээр л

сурч мэдэх хүсэл эрмэлзлэлийг төрүүлж чаддаг, жинхэнэ эрдэм номын энерги шингэсэн гайхалтай орчин байсан.

Харин оюутны байр маань дээр үеийн муу байр .

Ленинградад их хүйтэн бороо орно. Дандаа л даардаг байсан болоод ч тэр үү, нэгдүгээр курст очсон эхний хагас жилд заримдаа буцмаар санагддаг байж билээ. Бороо

үргэлжлэн орсон өдрүүдэд даарсандаа болоод ханиад

хүрнэ, заримдаа метронд суух ч мөнгөгүй болчихно. Ер нь оюутан хүнд тохиолддог бүх л бэрхшээлийг үзсэн дээ. Намайг гуравдугаар курст байхад манай нөхөр

Ленинградад хуваарь аваад ирсэн юм . Тэр зун бид

хуримаа хийж, албан ёсоор гэр бүл болсон. Нөхөр маань гэр бүлтэй болсон юм чинь ажил хийгээд үзнэ гээд, нэг найз нь үйлдвэрт шөнийн ээлжинд ажил олж өгч байлаа.

Тэгээд шөнө нь ээлжинд ажиллаж, өглөө хичээлдээ явж,

нэг хэсэг мөнгө олоод явдаг байв. Онц сурдаг учир

оюутны зөвлөлийн даргын сонгуультай . Нөхрийгөө

оюутны зөвлөлийн ажлаараа сургуулиудаар явахад нь хамт явж оюутнуудтай уулзана. Тэр үед Ленинградын

консулын газраас маш их ажил зохион байгуулдаг, бид

хоёр ч бүх ажилд нь идэвхтэй оролцдог байлаа.

Биднийг “семейный” буюу гэр бүлээрээ амьдарч болох

байр хөөцөлдөхөд сургуулиас Старый Петергофт (Ленинградаас холгүй байдаг жижиг тосгон) шинэ байр

өгсөн юм. Байр маань Петрдворец гэх аугаа Их Петр хааны

Ордноос аравхан минут яваад очих зайд байрлах учир

хоёулаа Петр хааны цэцэрлэг хавиар их зугаалдаг байлаа.

Ялангуяа хааны ордны гадаа , өвөл мөсөн гулгуурын

талбай дээр нь гулгахад, Хааны гэр бүлийнхний тухай

кинон дээр гардаг шиг гайхалтай санагдана. Үлгэрийн юм

шиг сайхан газар байсан юм. Жуулчид тусгайлан очиж

үздэг газрын хажууханд нь амьдардаг болохоор, найз нөхдийгөө ирэхэд нь дагуулаад л явах ба тэдэнд Эрмитаж

хэмээх Ленинградын алдарт музейг үзүүлнэ. Бид хоёр

25 / 67

ПЕТРИЙН ХОТ ДАХЬ ОЮУТНЫ АМЬДРАЛ

Page 27: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

бараг л аяллын хөтөч болчихсон , түүхэн ховор

үзмэрүүдийнх нь тухай дэвтэр дээр бичиж байгаад л

тайлбарладаг байв. Таван жил амьдрахад үзэж амжаагүй

зүйл их үлдсэн гээд бодохоор, ямархуу цар хүрээтэй

түүхэн хот болох нь ойлгогдоно. Ленинград бол үнэхээр

байшин бүр нь түүх өгүүлдэг, гайхамшигтай сайхан хот билээ.

Биднийг сурч байх үед дайны хүнд жилүүдийн бүслэлтийг давж гарсан хүмүүс амьдарч байсан юм. Тэр хүмүүсээ хүндэтгэх, хайрлах үзэл их байдаг учраас хотын иргэд нь маш соёлтой, бас хүнлэг. Тийм сайхан үед сурч, амьдарч байсан болохоор оюутан цагийн дурсамж бүхэн маань гэгээн байдаг юм. Ленинградад 5 сарын 9-ний Ялалтын

баярыг хамгийн гоё тэмдэглэдэг байлаа. Энэ өдөр бүх хүн

Пискаревын бунханд цэцэг өргөнө. Ялалтын баярын өдөр,

Ленинградын хамгаалалтад тулалдаж байсан ахмад

дайчид одонгоо зүүгээд явган жагсаал хийнэ. Хүмүүс хоёр

талаар нь зогсчихсон цэцэг шидээд л, бахархаад л. 900

хоногийн туршид бүслэлтэд байсан хотоо хамгаалж ,

өлсгөлөнг даван туулаад амьд үлдсэн хүмүүс гэдэг чинь жинхэнэ баатрууд шүү дээ.

Ленинградынхан автобусанд ахмад хүн орж ирэхэд заавал

суудал тавьж өгдөг. Хүмүүс нь хоорондоо их найрсаг харьцаатай, маш сайхан суурин соёлтой хот. Түүгээрээ ч их бахархдаг . Петр хаан анх Германд очоод Санкт Петербургийг Европын том хот болгоно гээд маш их

зүйлийг бодож, сэтгэж, төлөвлөж хийсэн юм байна лээ. Гүүр нь гэхэд л өргөгддөг, хотын төв хэсэг нь нэг цэгээс

эхлэлтэй, тэндээсээ гол дугуй гудамж нь яваад, арлууд,

гүүрнүүд нь үргэлжилдэг . Хотын өнцөг булан бүр нь үнэхээр сайн төлөвлөгдсөн. Ленинградын барилга бүр нь өөрийн гэсэн давтагдашгүй өнгө төрхтэй, гайхамшигтай

уран баримлуудаар чимэглэгдсэн байдаг. Бас хуучин хот төлөвлөлтөө огт эвдээгүй . Дандаа хотынхоо захад

“пригород ” буюу дагуул хотууддаа цоо шинэ хорооллуудаа барьж , тэнд нь ихэвчлэн залуу хосууд

амьдардаг. Ер нь Ленинградын соёлоос суралцах зүйл маш

их байсан.

“Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг монголчуудын маань эртний сайхан сургаал бий. “Бид аль болох олон хүнээ гадаадад сургаж, тэдэндээ боломж олгох юм бол ирээдүйд

улс орноо илүү том дэвшилд хүргэх үүд хаалгыг нээж

байгаа хэрэг юм” гэж би боддог. Учир нь, хүн тухайн

газраа очоод соёл, ёс заншил, хэлийг нь илүү хурдан

сурдаг. Анх ерээд онд монголчууд гадаад паспорттай

болж, гадаадад чөлөөтэй зорчиж эхэлсэн нь монгол хүн

бүрийн сэтгэхүйд их үсрэлтийг авчирч чадсан. Үүний үр

дүнд монголчууд гадаад хэлээр чөлөөтэй хэл нэвтрэлцдэг болж, монгол хүний хөл хүрээгүй газар дэлхий ертөнцөд

улам багасаж байгаа нь ардчилалын буян яах аргагүй мөн.

26 / 67

Page 28: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Гадаадад сурч байхдаа гэрээ их санадаг байлаа. Нутгаа

бүр ч их санана. Аавыг Унгарт элчин сайд байхад би

хүүхэдтэйгээ Будапештэд нэг хэсэг байсан юм. Хүүхэд бид

хоёрт дутах юмгүй. Цаг агаар нь зөөлөн дулаан, аав ээж

хоёрынхоо дэргэд, эргэн тойронд монгол айлууд олон

байсан хэрнээ Монголоо санаад байдаг юм билээ. Утас руу л хараад суугаад байна. Монгол руугаа яримаар санагдаад

байгаа хэрэг шүү дээ. Тэр үеэ санахаар, ганц нэгээрээ гадаадад амьдраад хүнд ажил хийж байгаа монголчуудад

ямар хэцүү байдаг бол оо гэж бодогддог юм. Хүний төрсөн

нутаг ус гэдэг ямар ч сайхан орчноос илүү юм байна лээ.

Монголоо санахаар нөгөө сайхан уул ус, байгаль маань л

нүдэнд харагдана. Ерөөсөө л нүдэнд харагдаад байгаа тал

дундуураа гүймээр санагдаж байгаа юм. Гадаадад амьдарч үзээгүй хүнд бол ойлгоход хэцүү байх л даа. Гадаадад гэр

бүлээрээ амьдаръя гэж бодож байгаа хүн эхлээд өөрөө

ганцаараа амьдарч үзээд, хэцүүг нь мэдэрчихээд ирэх

хэрэгтэй . Зарим хүмүүс гэнэт шийдээд л гадаадад

амьдрахаар явчихдаг. Дараа нь буруу шийдвэр гаргаснаа

мэдээд их харамсдаг. Иймд бага хугацаагаар боловч гадаадад байж үзсэний эцэст шийдвэрээ гаргах хэрэгтэй

юм билээ.

Би гадаадад ажлаар явах үедээ, тэнд амьдарч байгаа

монголчуудтайгаа уулзахыг хичээдэг. Монголчууд маань үнэхээр нутгаа санаж байна гээд уйлдаг юм . Одоо

харьцангуй интернет хөгжиж, нүүр нүүрээ харж яриад

байгаа ч гэсэн хэцүү. Нутгаа санана гэдэг бол шал өөр

мэдрэмж байдаг юм. Тэр тусмаа гадаадын хүнтэй гэрлээд

гадаадад амьдарч байгаа хүмүүсийн хувьд гэр бүлтэйгээ хамт байгаа гэдгээрээ гайгүй ч, Монгол руугаа байнга ирж

очих боломжгүй бол хэцүү шүү дээ. Тухайлбал, Солонгост очсон монгол хүүхнүүдийн зарим нь сэтгэцийн өвчтэй

болоод ирж байна гэж дуулддаг. Миний хувьд, ер нь хотод өссөн, харьцангүй гадагшаа дотогшоо явдаг хүн

гэхэд л нутгаа санаад гадаадад удаан амьдарч чадахгүй

юм байна лээ.

27 / 67

МОНГОЛОО ҮГҮЙЛСЭН СУРГАМЖ

Page 29: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Би анхны хүүхдээ Будапештэд төрүүлсэн юм. Нөхцөл нь их

сайхан л даа . Гэхдээ би нэг л юмыг ойлгосон .

Монголчуудын маань “Хүүхэд төрүүлсэн эхийн биеийг асрах ухаан” гэж үнэхээр мундаг ухаан байдаг юм байна

гэж.

Тэр үед би Монголдоо л төрдөг байж гэж их харамсаж

байлаа. Ид өвлийн 12 сард гэхэд л бүх цонхоо нэвт онгойлгочихдог, дулаан хувцас өмсүүлдэггүй. Эхчүүдийн

өрөө нь хүйтэн, чичрээд даараад л, тэрнээс болж өвчин

эмгэг олон жил ороодог юм байна лээ. Төрсний дараа

монгол гамаа барих нь маш чухал юм байна гэдгийг үнэхээр мэдрүүлсэн дээ.

Монголчуудын маань амьдралын ухаан гэдэг бол

гайхамшигтай зүйл юм. Иймд уламжлалт соёлыг үгүйсгэх,

барууны соёлыг хэт шүтэж туйлшрах нь дэмий юм байна

гэж бодогдсон. Тэгээд хоёр дахь хүүхдээ Монголдоо

төрүүлсэн дээ. Тухайн үед бизнес эрхэлж байсан болохоор

декретний амралт гэж аваагүй , ажлаа хийж яваад л

маргааш нь очоод төрж байлаа. Төрөхийнхөө урьд өдөр

Худалдаа Хөгжлийн Банкин дээр “Номин”-гийн захирал

Шагдарсүрэн гуайтай тааралдаад, За ажил сайн уу гэхэд

нь, өө ажлаа амжуулах гээд л, маргааш эмнэлэгт хэвтэж

төрнө гэсэн чинь их өрөвдөж байсан. Тэр үед хүүхдээ нэг сартай болмогц л ажилдаа орно . Хувийн хэвшилд

ажилладаг эмэгтэйчүүд бүгд ийм байлаа . Монгол

эмэгтэйчүүд маань үнэхээр тэсвэр хатуужилтай, ачааны

хүндийг үүрч чаддаг хүмүүс шүү дээ. Ер нь эмэгтэйчүүд бид

аливаа ажлыг нэг л эхэлсэн бол дуусгаж байж санаа

амардаг хүмүүс.

Эх хүн болж, үр хүүхдүүдээ өсгөж байх явцдаа, ээж аав хоёр минь биднийг эрүүл энх өсгөж, сайн хүн болгон

хүмүүжүүлэхийн тулд асар их хүч хөдөлмөрөө зориулдаг байжээ гэдгийг ухаарч, мэдэрсэн билээ. Яагаад гэвэл бид

нар ээж , аавынхаа хэмжээнд хүртэл хүч хөдөлмөр

зарцуулж чадахгүй байна . Нийгэм маань бас хэт задгайрчихсан. Тэгэхээр зөвхөн би өөрийнхөө хүүхдийг зөв хүмүүжүүлнэ гэдэг нь өрөөсгөл юм байна. Хүмүүжлийн

асуудал дээр нийгмээрээ, нийтээрээ хамтарч ажиллахгүй

бол ганцаараа үр дүнд хүрэхгүй нь гэдгийг хатуу ойлгосон.

28 / 67

Page 30: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Ленинградын Ломоносовын нэрэмжит их сургуулийг би

1 9 8 8 онд Олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр улаан дипломтой төгссөн юм . Дипломын

ажлаа “Эрдэнэтийн хамтарсан үйлдвэр хамгийн үр

ашигтай түншлэлийн хэлбэр юм” гэсэн сэдвээр хамгаалж

байлаа. Дипломын ажил маань маш сайн болсон учир “Энэ сэдвээ үргэлжлүүлэн судлана уу” гэсэн аспирантурын

урилга ирсэн боловч би Шинжлэх Ухаан, Мэдээллийн Төв /ШУМТ/-д ажилд орсон юм. Миний ажил бол гадаад хэл

дээрх номнуудыг ангилж ялгаад, компьютерт мэдээллийг нь оруулдаг ном зүйчийн ажил байв. Манай байгууллагад

гадаадын арав гаруй орноос олон мянган ном ирнэ. Их ч зардал гардаг байж. Харин одоо бол, монголын номын зах

зээлийг хувийн хэвшлийнхэн авч явж байна . Номын

дэлгүүрүүдэд зөвөлгөө маягийн ном их , нарийн

мэргэжлийн болон гадаад хэл дээрх номууд сонголт багатай харагддаг. Энэ бүхнийг улсын хэмжээнийх гэж

бодоод тэр үеийнхтэйгээ харьцуулахад санаанд хүрдэггүй

ч, номын зах зээл жилээс жилд өргөжин тэлсээр байгаа нь сайхан санагддаг.

Тухайн үед ШУМТ-ийн Доржбат захирал маань дөнгөж

сургууль төгсөөд ирсэн мэргэжилтнүүдээ их дэмждэг байлаа. Тэр үеийн нэгэн хөгжилтэй түүх санаанаас огт гардаггүй юм. Манай нөхөр дөнгөж төгсөж ирээд, бид

өвөөгийнх нь хоёр өрөө байранд амьдарч байсан юм.

Манайх хөргөгч байхгүй, авах гэхээр мөнгө хүрдэггүй, бас дэлгүүрт ч тэр бүр ирэхгүй учир олдоц муу. Нэг өдөр би

захиралдаа “Их дэлгүүрт хөргөгч гарч байна гэнэ, та

цалингийн зээл өгч туслаач” гэсэн чинь зөвшөөрсөн.

Баярлаад л нөхөртэйгээ утсаар ярьж байгаа юм. Бид хоёрт унаа ч байхгүй. Ямар ч байсан мөнгөө бүтээчихлээ. Их

дэлгүүрт оочерлож хөргөгчөө авчихаад нөхрийгөө хүлээх

гэхээр их удах юм шиг санагдаад, гадаа нэг морин тэрэг байсныг нь хөлслөөд гэртээ хөргөгчөө аваачаад

тавьчихсан. Нөхөр маань “Санд мэнд ажлаасаа чөлөө

аваад хөргөгч авах гээд ирсэн чинь мөнгөө олоод ,

хөргөгчөө аваад, морин тэргээр гэртээ аваад ирчихсэн

байсан. Бид бүх юмыг өөрсдийн хүчээр хийсэн. Та нар

дэндүү бэлэнчлэх гээд байна гэж хүүхдүүддээ хэлдэг. Бид

ер нь ямар ч тохиолдолд өөрсдөө бүх юмаа бүтээж, бий

болгоно гэсэн эрмэлзлэлтэй, нэг үгээр хэлбэл, амьдрах

чадвартай байж дээ гэж одоо бодогддог юм.

Нөхөр маань хийж байгаа зүйлийнхээ ард заавал гарах

гээд үзчихдэг няхуур зантай хүн. Түүний минь үг их буурь суурьтай, дандаа алсыг харсан, хэдэн жилийн дараа ч ой

тойнд бууж байдаг онцлогтой. Гэр орны маань бүх юм сайн

сайхан байгаа нь ханийн минь ухаан дээр тогтдог юм уу даа гэж би боддог. Би өөрөө айлын бага учраас аав, ээж,

29 / 67

ШИНЖЛЭХ УХААН, МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН МЭРГЭЖИЛТЭН

Page 31: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

ах, эгч, нөхрөө их хүндэлдэг. Тухайн үеийн зан төлөвшил,

аав ээжийн хатуу хүмүүжил одоо хүртэл байсаар л байдаг юм. Манай найзууд “Гэрт орж ирэхэд бол гэрийн эзэгтэй

Одонтуяа л байдаг” гэж ярьдаг. Нийгэмд танил боллоо

гээд, эсвэл компанийн захирал гээд сагсагнаад байдаг эмэгтэйчүүдэд би дургүй . Нөхрийгөө нэг их муухай

зандарсан эхнэрүүдийн дүр төрх надад огт таалагддаггүй.

Эцсийн эцэст хүн нэгнийгээ хайрлаж байж л хайрлуулна

шүү дээ. Ээж маань “Эмэгтэй хүн бүх юмыг хийж сурах

хэрэгтэй. Бүх юмыг өөрөө л хий” гэдэг зарчмыг ямагт мөрдөж ирсэн. Одоо ч тийм. Ээжийн минь үлгэр дуурайл

амьдралд зүг чигээ олоход минь надад тусалж, сайн хань, сайн ээж байхын утга учрыг ийнхүү ойлгуулсан билээ.

30 / 67

Page 32: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Ээжийн минь залуу насны гоёл миний бизнесийн “гараа”

болно гэж би өмнө нь төсөөлөөгүй явсан юм. Моод эргэж

ирдэг жамаар ерээд оны хүүхнүүд дугуй цагаан малгай

буюу биретээр гоёдог болсон байлаа. Тэр үед нийгэм

өөрчлөгдөж, хувиараа хөдөлмөрлөж /”бизнес” гэдэг үг хэллэг хараахан орж ирээгүй байв/ орлого олох анхны

боломж нээгдээд байв. Би 1990 онд хамаатны хоёр

эгчтэйгээ хамт 50 мянгатын дамждаг хоёр өрөөний том

өрөөнд нь оёдлын машинаа тавиад оёдол хийж эхэлсэн

юм.

Тэр үед оёдол моодонд орчихсон, Буян Жагаа гэхэд л олон

өрөөтэй подволд үйлдвэрлэлээ явуулдаг , маш олон

ажилчинтай байв . Бид түүний дэргэд гэртээ хэдхэн

машинтай, оёдлын цех л гэсэн үг. Манай оёдлын цех

хоршооны хэлбэрээр ажилладаг байсан юм. Бид цагаан

өнгийн үстэй даавуугаар бирет малгай, ороолт оёж байлаа.

Тухайн үедээ их дэгжин харагддаг, “хүрээ хүүхнүүдийн

гоёл” байсан болохоор ид моодонд орж байв. Манай өвөр

монгол найз “Энэнээс чинь авгайдаа нэгийг авъя” гээд

худалдаж авч байсан юм. Тэгээд үүнээсээ хэдийг оёж өгч

чадах вэ гэж асуухад нь хэдийг л бол хэдийг гэсэн чинь, чадах чинээгээрээ оёод өг, би зараад өгье гэсэн. Бид

амрах завгүй , өдөр шөнөгүй сууж ажилладаг байв .

Борлуулалт ч сайн байлаа. Тэр үед бид Өвөрмонголчуудаас бүх талаараа түрүүлж явсан юм.

Дараагийн шат нь , юм оёсноос наймаа хийхэд илүү ашигтай болж эхэлсэн. Би ч бас тэр үед урагшаа ганзаганд

явдаг байлаа. Нэгэнт барааны хомсдолтой учир эрэлт хэрэгцээ их. Тийм болохоор хаана л ашигтай бизнес байна

тийшээ бүгд хошуурдаг байв. Хүмүүс юмаа оёхгүй, урдаас бараа авчирахад ашигтай болж эхэлмэгц дэлгүүрүүд

цэцэглэж эхэлсэн билээ.

1990 оны хамгийн гол ач холбогдол нь юу байсан гэхээр,

хүмүүсийн сэтгэхүйд асар том хувьсгалыг хийсэн. Хувийн

юм хийж болох юм байна, хоёр төгрөгөө дөрвөн төгрөг болгож болох юм байна гэдэг тэр сэтгэхүйн хувьсгалыг хийж чадсан гэсэн үг юм . Тэр үед бүх хүн төрийн

албанаасаа гарч эхэлсэн. Хоёр хүн уулзахаараа “За юу байна”, “Надад тийм юм байна, чамд юу байна“ гэж л

ярьдаг байлаа.

Бүгд л нэг нэг компани байгуулсан захирлууд. Тамгаа

цүнхэндээ хийчихсэн , өөрсдөө захирал , жолооч ,

нягтлан гээд бүх ажлаа хийдэг . Жинхэнэ баялаг бүтээгчид бий болж байсан юм. Төрийн алба ерөөсөө

сонин биш болсон. Бүх хүн ажлаасаа гараад л компани

байгуулж байлаа. Харин одоо яг эсрэгээрээ болчихоод

байна.

31 / 67

БИЗНЕСИЙН ГАРАА “ХҮРЭЭ ГОЁЛ”-ООР ЭХЛЭВ

Page 33: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Тэр үед гадаад паспорттай болмогцоо бүгд гадагшаа явж,

таван цамц зараад зууг олдог бол хоёр зууг олдог болоод,

өөрөө өөрсдийнхөө орлогыг тооцож чаддаг эзэд болж,

бүртгэл тооцоогоо хөтлөөд сэтгэх хүрээ нь ч нэмэгдэж

эхэлсэн. Социализмын үед ажилчин, малчин, тариаланч, сэхээтэн, дарга нар гэсэн ангийн ялгаагаар /1950-иад онд

шинэчлэн тогтоосноос хойш огт нэмэгдээгүй/ тогтоосон

“Тогтмол цалингаа яаж хүргэх вэ” гэж бодож амьдардаг байсан бол, монголчууд чөлөөт зах зээлийн тогтолцоонд

шилжин орсноор “Олсон мөнгөө яаж арвижуулах вэ” гэдэг дээр толгойгоо ажиллуулж эхэлсэн . Ийнхүү анхны

хоршооллууд бий болж, анхны хувийн дэлгүүрүүд нээгдэж

байсан билээ.

Гэвч манай улс, тухайн үед нэгэнт бий болоод байсан

жижиг үйлдвэрлэлүүдээ дэмжээгүй юм . “Үндэсний

үйлдвэрлэл” гэдэг бодлого байгаагүй учраас, зах зээл

нээгдээд урдаас бараа их хэмжээгээр нийлүүлэгдээд

ирэхээр, үйлдвэрүүд хаагдаж эхэлсэн. Гэтэл Хятадууд тэр

үед дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулсан

учраас хөгжлийн түвшин нь өнөөдөр манайхаас хавьгүй

илүү байна. Ерээд оны үед Өвөрмонголчууд манайхаас “загвар сайтай” гээд хувцас авдаг байлаа. Өвөрмонголд

ноосон пальто байхгүй учир манай хивс, орос драпан

пальтонуудыг бөөн бөөнөөр нь худалдаж авдаг байв. Хөх

хот Улаанбаатарыг бодвол соёл болон моодоороо хоцорч байсан юм . Хэрвээ монголчууд тэр чигээрээ хурдан

хөгжсөн бол өнөөдөр их өндөр түвшинд хүрч чадах

байсан гэж би боддог . Гэтэл одоо монголчууд

Өвөрмонголд очиж “шоппинг ” хийж байна шүү дээ .

Тэгэхээр бид удаан хөгжиж байна гэсэн үг.

32 / 67

Page 34: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Би бизнест хөл тавихдаа эхнээс нь, монголын бизнес эрхлэгчдийн туулсан бүхий л замаар явсан. Нөхөртэйгээ хамтарч бизнесээ эхлүүлсэн болохоор үргэлж л зөвлөлдөж,

хамтын шийдвэр гаргадаг байсан нь олон зүйлийг хөнгөвчилж байлаа. Бизнес маань шат шатаар ахиж, бараа

тээвэрлэлтээ гахайгаар бус контейнэрээр хийдэг болсон

үе. Юуны түрүүнд, өөрийн гэсэн тогтвортой бизнестэй

болохоор шийдэж гэр ахуйн бараа худалдах болов .

Бараагаа Сингапураас оруулж ирдэг байлаа . Хамтарч ажилласан түншүүд маань сингапур хүмүүс байсан юм. Бид

хангалттай хэмжээний эргэлтийн хөрөнгөгүй , үндсэн

хөрөнгө худалдаж авах мөнгөгүй байсан тэр цагт сингапур түншүүд маань харамгүй тусалж байсан. Бизнест мөнгө гэхээсээ илүү харилцан итгэлцэл, хүлээсэн үүрэг, хариуцлагаа даах чадвар чухал болохыг эндээс л мэдсэн

билээ. Мөнгийг олж, алдаж болно. Итгэлийг олох, даах

хэцүү.

Бизнес эрхлэх явцдаа гадаад орнуудаас олон шинэ санаа

олж байсны нэг нь фүүд корт юм. Хотын булан бүрт байдаг, аав ээж хоёр хүүхэдтэйгээ ч юмуу хийчихэж болдог, нүсэр

компани байгуулах шаардлагагүй нь их зүгээр санагдсан.

Энэ бизнесийг Монголдоо хийж үзвэл яадаг бол гээд

нөхөртэйгээ зөвлөлдөхөд, “Сингапурт болж байгаа юм

Монголд яагаад болохгүй гэж. Оролдоод үз” гээд намайг зоригжуулж байлаа. Хороололд анхны фүүд кортоо “Шинэ дорно” нэртэйгээр нээх болов. Тэр үед, нэг дор 8-9 хоолны

газар яаж багтаж байдаг юм , дампуурна , томоор нь түрээслэ гэж зөвлөж байсан хүмүүс цөөнгүй байлаа.

Энэ ажлыг эхлэхэд миний нойр хүрэхгүй, маш их сэтгэл

зовж байснаа санаж байна. Ширээ сандлаа засаад, анх

нээлтээ хийж байхад их сэтгэл догдлом, сайхан байсан.

Анхны үйлчлүүлэгчид маань яаж үйлчлүүлдэгээ ч мэдэхгүй.

Үйлчлүүлсэн хүн бүрт хоёр гурван чихэр өгч урамшуулна.

Хоол нь чанартай, хямд болохоор хүмүүс их дуртай байв. Манай фүүд корт ажиллаж эхэлсэн өдрөөсөө л моодонд

орж, хотын төвөөс хүмүүс ирж хооллодог газар болсон юм.

Хоол нь төрөлждөг болохоор хүлээгддэггүй, ажиллуулж

байгаа хүн нь яг чаддаг хоолоо л хийчихдэг болохоор

үйлчлүүлэгчдэд их таалагдсан байлаа. Фүүд кортынхоо

хоёр дахь салбарыг “Сентоза фүүд корт” нэртэйгээр хотын

төвд нээсэн . Менежментийн зөв бодлого , уйгагүй

зүтгэлийн хүчинд өдгөө нийслэлчүүд маань манай фүүд

кортуудыг андахгүй болжээ. Энэ үйлчилгээний хамгийн

давуу тал нь үйлчлүүлэгчдэд нэг дор олон нэр төрлийн

хоолноос сонголт хийх боломжийг бүрдүүлж өгдөг. Нөгөө

талаар энд бизнесийн жинхэнэ шударга өрсөлдөөн

явагддагаараа онцлогтой юм.

Хүмүүс намайг фүүд кортоо өөрийнхөө нэр дээр

патентлуулаад аваач гэдэг байлаа. Манай компани

фүүд кортын стандартыг нь батлуулаад, энэ бизнесийг

33 / 67

ФҮҮД КОРТЫН АНХДАГЧ

Page 35: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

хийх гэж байгаа хүмүүст нь туслаад зөвлөгөө өгөөд

явдаг.

Манай фүүд кортууд нээгдсэнээр олон зуун ажлын байр

бий болсонд би юу юунаас илүү баярлаж явдаг. Хүмүүсийг зорих ажилтай, тоолох цалинтай болгох нь ашиг орлогоос илүүтэй сэтгэл хөдөлгөдөг хүчин зүйл билээ. “Бусдын

төлөө чадах зүйлээ хийх нь хүний амьдралын нэгээхэн

утга учир” гэж аавын маань хэлдэг үнэхээр үнэн үг болохыг амьдрал надад нотлон харуулсаар л байдаг юм.

Бид сингапур түншүүдтэйгээ хамтран эхлүүлсэн бизнесээ ч бас нэлээд өргөжүүлж чадсан. Энэ бизнесийг эрхлэх явцад

яваандаа төрөлжих, нарийсах хэрэгтэйг ойлгож, чиглэлээ өөрчилснөөр үйлчлүүлэгчдийн маань дийлэнхи нь албан

байгууллагууд байх болов. Ер нь аливаа бизнес эрхлэгч нь аль салбар илүү ашигтай байна, аль салбарт хүчээ зориулан

ажиллавал илүү амжилт олохоор байна гэдгийг судалж,

мэдэрч байх хэрэгтэй байдаг. Тиймээс гэр ахуйн бараа,

гэрийн тавилгын импортыг аажмаар зогсоож, зөвхөн албан

байгууллагуудын хэрэгцээнд зориулсан тавилга оруулж

ирэх чиглэлд ажиллах болсон юм. Энгийнээс эхлээд тусгай

зориулалтын, доргилтод тэсвэртэй, бат бөх сейфнүүд

төдийгүй хурууны хээ, нүүрний зургаар онгойдог банкны

хадгаламжийн хайрцгийг Монголбанкнаас эхлэн

арилжааны банкуудад манай компани нийлүүлж ирсэн.

Тийм ч учраас , энэ салбарт хамгийн сүүлийн үеийн

технологийг бид анх нэвтрүүлж байсан юм. Мөн офисын

шинэ стандартыг бий болгоход манай компани гол үүрэг гүйцэтгэж байв. Яг шилжилтийн үед энэ бизнесээ эхэлж

байсан болохоор ашигтай ажилладаг байлаа . Бүх

байгууллага шинэ тавилга авдаг учир бараа ирээд л

дуусчихдаг байсан үе бий. Цаг хугацааны боломжтой

агшинг л алдаж болохгүй ажиллах ёстой юм билээ.

34 / 67

Page 36: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Манай компани анхны дэлгүүрээ нээлттэй дуудлага

худалдаагаар авч, хороололд үйл ажиллагаагаа эхэлж

байсан билээ. Ардчилсан нам засгийн эрх барьж байсан

тэр жилүүдэд З.Энхболд Төрийн өмчийн хорооны даргаар

томилогдож, удалгүй аливаа объект болон үл хөдлөх

хөрөнгийг нээлттэй дуудлагаар худалддаг болсон юм.

Ардчилсан намын Тогтолцоог өөрчилдөг бодлого, энэ

арга барил нь надад их таалагддаг байв. Яагаад гэвэл,

бүх зүйл нээлттэй. Гадаад паспорт хэн дуртай нь авна,

дэлгүүр гэхэд л “нээлттэй” дуудлагаар худалдаад

авчихна. Үүнд ямар нэгэн танил тал огт нөлөөлдөггүй

байсан учир , иргэд шудрага бус байна гэдэг бухимдалгүй байсан юм.

Харамсалтай нь, 2000 оноос хойш мэдээлэлд ойр хэдхэн

хүнд ашигтай , бусдад нь огт ашиггүй байх тийм

тогтолцоогоор яваад байна . Одоо хүмүүс дандаа

бухимдаад байдгийн учир нь “Газрыг хаагуур хэнд зарсан

нь мэдэгдэхгүй , яаж хувьчилж авсан нь тодорхойгүй

байна” гэдэг асуудалтай шууд холбоотой байдаг...

...Ерэн онд монголчуудын өмнө дэлхий ертөнцийн хаалга

анх удаагаа нээгдсэнээр бид шинэ боломжуудыг олж харж

эхэлсэн билээ . Тухайлбал , манай компани Монголын

үндэсний бүтээмж хөгжлийн төвийн гишүүн болж ,

байгууллагынхаа шугамаар төрөл бүрийн сургалтуудад

хамрагдах боломжтой болсон . Сургалтанд тавигдах

шаардлагынх нь дагуу хүмүүсийнхээ материалыг бүрдүүлж

явуулаад, тэнцэх юм бол урилга нь хүрээд ирдэг байлаа.

Ийм маягаар бүтээмжийн чиглэлийн хэд хэдэн сургалтад

хамрагдсан маань шинэ тогтолцоонд хөлөө олж

амьдрахад минь их тус болж байсан билээ. Үүний зэрэгцээ Монголд зохион байгуулагдсан сургалтуудад ч бас оролцож, сурч мэдэх хүсэл тэмүүлэл дүүрэн ажиллаж,

амьдарч байсан маань миний амжилтад сайнаар нөлөөлж

байв. Сурч мэдсэн бүхэн маань компанийнхаа бүтээмжийг дээшлүүлэн , бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахад ахиц дэвшил авчирч, үр дүнгээ өгч байлаа.

Бүтээмжийн талаар гаргасан идэвхи санаачлага, амжилтыг маань үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди

“Үндэсний бүтээмж-2000” анхны шагнал, алтан цомоор

намайг шагнасан билээ.

Миний хувьд , бизнес эрхлэхийн зэрэгцээ сурч боловсрохоо хойш тавиагүйдээ сэтгэл хангалуун байдаг ч, заримдаа гадаад хэлний мэдлэг маань хангалтгүй

санагдах үе бий. Тухайлбал, би Хятад хэл сурахыг хүсдэг. Бас шинжлэх ухаан хурдацтай хөгжиж бүй энэ үед

технологийн дэвшлээс хоцрохгүйг хичээдэг. Миний хүрч чадсан ололт амжилт бүрийн маань ард хань нөхрийн

35 / 67

ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛТ БИДЭНД ЮУ ӨГӨВ

Page 37: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

минь сэтгэлийн дэм, ойлголцол, дэмжлэг их байдаг билээ. Нөхөр маань намайг олон ч удаа зоригжуулж байлаа. Ямар

нэгэн шинэ бизнесийн санаа төрснөө ярихад, “хийж үзмээр

бол хийгээд үз, болохгүй бол хаачих” гэдэг зарчимаар

хандана. Аливаа зүйлийг хийж үзэхгүйгээр өчнөөн жил

бодоод явах дэмий байдаг юм , хийгээд үз хэмээн

зоригжуулдаг байсных нь ачаар, би олон төрлийн бизнест хүчээ сорьж чамлахааргүй амжилтад хүрч байсан. Анхны

бизнесээ оёдлоор эхэлж байсан бол удалгүй найз нөхөд,

ах дүү нартайгаа хамт ганзаганд явж, өдөн куртка авчирч зарж үзсэн . Дараа нь бизнесээ улам өргөжүүлж ,

төрөлжүүлэн хөгжүүлж байлаа.

Улс оронд маань болж өнгөрсөн тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлтийг даван туулсныхаа дараа би багагүй зүйлийг

ухаарсан билээ. Тухайлбал, цаг үеийн боломжийг тэр үед

нь ашиглах ёстой юм байна гэдгийг ойлгож авсан. Зах

зээлийн үе эхэлж байхад маш өргөнөөр төлөвлөөд ,

ажилчид аваад, эсвэл ганзаганд явлаа гэхэд илүү өргөн

хүрээнд ажиллаад, тэр цагийг маш сайн ашиглах ёстой

байсан юм билээ. Хүмүүс тухайн цаг үеэ үргэлж тэр

хэвээрээ байх юм шиг л бодоод байдаг . Би их л

болгоомжилж , хаширладаг байлаа . Дараа нь бид

импортоор мебель оруулж ирдэг болсны дараа, бараа

ирэнгүүтээ дуусаад байхад зүгээр л өдөр тутмын ажил

шигээ хандаад байсан. Түүний оронд зуун хүнтэй компани

байгуулаад, өргөн далайцтай ажиллаж ашгаа олоод, өөр

бизнест хүчээ үзэх боломж байжээ гэж бодогддог. Нэг үгээр хэлэхэд аливаа зүйлийг хийе гэж шийдсэн бол

зоригтой, далайцтай хийнэ гэсэн үг.

Одоо манай улсын хувьд, уул уурхайн тал дээр өргөн

боломж нээгдээд байна . Үүнийгээ бид зөв ашиглаж ,

хуримтлал болгохыг нь болгоод, хүмүүсээ сургаад авахгүй

бол, үргэлж ийм байна гэж байхгүй. Энэ бүхэн нэг л өдөр

дуусна. Эсвэл үнэ нь уналаа гэхэд яахав, ард түмэн нь ядуугаараа үлдэх үү? “Цаг бол алт гэдгийг ойлгож, бүх

боломжоо зөв ашиглах ёстой” тийм л цаг үед бид амьдарч байна.

36 / 67

Page 38: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

НИЙГМИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭХ ЦАГТ

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Page 39: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Анх 1 9 9 5 оны үед манай дунд сургуулийн найз Д.Галсанбуян “Манайд олон улсын JCI байгууллагын салбар

нь байгаа. Элсэхгүй юу” гэсэн саналыг надад тавьсан юм.

Хэдийгээр үүсгэн байгуулаад удаагүй ч гэсэн тодорхой

хэмжээгээр энэ байгууллагыг дэмжээд, хөгжүүлээд явах

юм бол ирээдүйд Монголын залуучуудад хэрэгтэй юм

байна гэдгийг би ойлгосон учир, тэр өдрөөс эхлэн миний

ажил амьдрал JCI-тай салшгүй холбогдсон түүхтэй. Би “JCI

Монгол” байгууллагын гишүүнээр элсэж, үйл ажиллагааг нь жигдрүүлэхийн төлөө өөрийн хүчийг дайчилж, нэлээд

шаргуу ажиллаж эхэлсэн. Тэр үед залуус JCI-ийн талаар

бараг ойлголтгүй байлаа . Тухайн үед залуучуудын

байгууллага нэгэн зэрэг олноороо байгуулагдаж байсан

учир гишүүнчлэлийн асуудалд ч бэрхшээл тулгарч байв. Түүнчлэн үндсэн үйл ажиллагаагаа явуулахад цаг хугацааны болоод дадлага туршлагын, бас санхүүгийн

хүндрэлүүд их байсан ч бид үүнийг даван туулж, хүрээгээ амжилттай тэлж чадсан юм. Учир нь JCI бол олон улсад нэр

хүндтэй байгууллага. Тиймээс бусад оронд хөгжиж байгаа

туршлага , гишүүдийн болон J C I олон улсын төв

38 / 67

“JCI МОНГОЛ”-ЫН ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР

Page 40: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

байгууллагаас үзүүлсэн дэмжлэг их нөлөөлсөн.

Би 1 9 9 8 онд J C I -ийн Үндэсний Ерөнхийлөгч нарыг бэлтгэдэг 11 дэх академид нь Японд суралцсан юм. Манай

багш хамгийн анхны хичээл дээрээ “Амьдралд хамгийн

чухал нь мөрөөдөл. Боломж биш юм” гэж хэлж байсныг би

үргэлж санаж явдаг. Иймээс “Аливаа хүн мөрөөдөлдөө

хүрэхийн тулд бүх хүчээ дайчилж ажиллах хэрэгтэй .

Амьдрал чамайг сонгох биш, чи амьдралаас сонголтоо

хийх ёстой. Эхлээд мөрөөдөл зорилгоо тодорхойлсны

дараа зорьсондоо хүрэхийн тулд өөрт байгаа боломжийг судла. Байхгүй боломжийг бий болго, суралц” гэж би

залууст зөвлөдөг билээ . Ариунаагийн дуулсан дууны

“Амьдралаа би чиний аясаар явахгүй..” гэсэн үг нь надад

их таалагддаг. Амьдарна гэдэг бол өөрөө өөрийнхөө

амьдрал, амжилт, аз жаргалын төлөө тэмцэнэ гэсэн үг юм.

Нийгэмд тулгамдсан олон асуудлын шалтгаан нь, залуус өөрөө өөрийгөө хөгжүүлэхгүй байгаатай шууд холбоотой

байдгийг бид олж харсан. Бэрхшээлийг гаднаас хайж,

бусдыг шүүмжлэх дуртай хүмүүс олширч , гаднын

тусламжид найдах , бэлэнчлэх сэтгэлгээ жилээс жилд

нэмэгдэж байгаа энэ үед “JCI Монгол” байгууллага маань залуусыг зорилготой амьдралд уриалж, тэднийг үлгэрлэн

дагуулж ирсэн билээ. Бид үйл ажиллагаагаа явуулахдаа,

хамгийн гол нь залуу хүн сурч мэдсэн , өөрийгөө

хөгжүүлсэн байхад ирээдүйд ямар ч ажлыг хийж, улс орноо аваад явж чадна гэсэн үүднээс ханддаг.

JCI-ийн Монгол дахь салбар маань 1991 онд байгуулагдаж,

анхнаасаа л өөрөө өөрийгөө санхүүжүүлж, хараат бусаар

оршин тогтнож ирсэн юм . Намайг “ J C I Монгол” -ын

Үндэсний Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан 1 0

жилийн ойгоо тэмдэглэж байлаа. Тэр үед JCI маань бусад

орны J C I байгууллагуудаас дутахааргүй хэмжээнд

туршлага хуримтлуулж, эгнээндээ монголын олон зуун

шилдэг залуусыг нэгтгэсэн маш хүчтэй байгууллага болсон

байв. Энэ бүхэнд миний хүч хөдөлмөр шингэсэн гэж

бодохоор бахархалтай санагддаг байлаа. JCI-аас төрөл

бүрийн сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион

байгуулж , гишүүдээ хөгжүүлэхэд анхаарч ажилладаг байсан учир байгууллагын маань нэр хүнд өсөж, залуусын

сонирхлыг татаж эхэлсэн юм.

Би тэр үед Монгол дахь JCI байгууллагынхаа 2001 оны

анхны эмэгтэй Үндэсний Ерөнхийлөгч төдийгүй

Дэлхийн JCI-ийн 70-аад мянган Сенаторуудын нэг нь

болсон байв.

Манайх 2001 онд зохион байгуулсан нэгэн чуулганыхаа

үеэр бүх Ерөнхийлөгч нарынхаа зургийг хүндэтгэлийн

самбарт гаргах болсон юм. Гэтэл албан ёсоор зүүсгэлээ зүүгээд костюмтай авхуулсан зураг хэнд нь ч байдаггүй.

Дандаа л энгийн үедээ авхуулсан чөлөөт зурагнууд байлаа.

Нэгэнт цаг нь тулчихсан болохоор бид заримыг нь дуудаад, зургийг нь авч монтажилсан юм. Дараа нь харсан

чинь бүгд ижилхэн костюм, ижилхэн зангиатай зурагнууд.

Манай гишүүд “Ерөнхийлөгч болоход заавал ийм хувцас өмсдөг юм уу” гэж гайхан асууж, инээдэм болж байсан

39 / 67

Page 41: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

билээ. Гэсэн ч бид байгууллагынхаа түүхийг өгүүлсэн

сайхан хөрөг зургийг бүтээж чадсан юм.

JCI бол өөрөө өөрийгөө хөгжүүлье, улс төр, нийгмийн

амьдралд оролцъё, нийгмийнхээ салшгүй хэсэг нь байя гэсэн эрмэлзлэлтэй залуусын манлайллыг хөгжүүлэхэд

туслалцаа үзүүлдэг байгууллага юм . “Чи өнөөдөр

хөгжлийн хаана байгаа нь гол биш. Аль зүгт явж байгаа

чинь л чухал” гэж JCI үздэг. Олон арван жилийн түүхтэй

бусад орнуудынхтай харьцуулахад Монголын JCI хамгийн

залуудаа ордог ч, бид өнөөдөр дэлхийн залуустай нэг зүгт явж байгаа нь хамгийн чухал юм. JCI-ийн бүх төрлийн арга

хэмжээнд бид маш идэвхитэй оролцдог учир Монгол дахь салбарын маань нэр хүнд өсөж , бусад орны J C I

байгууллагуудын дунд томоохон байр суурийг эзлэх

болсон билээ. Тийм ч учраас 2004, 2007 онуудад Дэлхийн

J C I -ийн Ерөнхийлөгч Монголд айлчилж , манай үйл

ажиллагаатай танилцаж байсан нь бидний ажлын том

үнэлгээ байлаа.

Өнөөдөр JCI нь өөрийгөө хөгжүүлье, улс орныхоо хөгжил

дэвшилд хувь нэмрээ оруулъя гэсэн чин эрмэлзлэлтэй,

нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарласан залуусыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын байгууллага болон

өргөжиж байна. Иймд би залуусдаа хандаж, “Дэлхийн нэр

хүнд бүхий байгууллагын салбар Монголд байна. Бид 20

шахам жил идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирлээ. Нэр

хүндтэй олон арван улс төрч , бизнесмэн залуусыг төрүүлчихлээ.

40 / 67

Page 42: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Би сурагч байхаасаа л ахмадын асрамжийн газар

байгуулахсан гэж мөрөөддөг хүүхэд байлаа . Хожим

бизнесээ өргөжүүлснийхээ дараа 2006 онд, монголчуудыг гэр бүл болон нийгэмдээ өөрийн хувь нэмрийг оруулах

чадвартай, идэвхтэй иргэн болж төлөвшихийг нь дэмжих

зорилгоор “Иргэн та баялаг ” санг үүсгэн байгуулж ,

нийгмийн сайн сайхны төлөө ашгийн төлөө бус үйл

ажиллагаа явуулж эхэлсэн билээ . Сангийнхаа үйл

ажиллагааг амьдралд ойр, энгийн бөгөөд хүнд тустай

ажлуудаар эхэлсэн юм. Тухайлбал, эхний ажлууд маань эрүүл зөв хооллолтын сургалт, эрүүл мэндийн боловсрол

олгох лекцүүд байлаа. Сургалт хийх болсон шалтгаан нь, өөрөө өөр дээрээ зөв хооллолтыг их туршдаг, тэр нь үр

дүнд хүрч, улмаар ойр хавийн найз нөхөд маань надаас зөвөлгөө авдаг болсноос эхлэлтэй. Улмаар энэ зөвөлгөө

эрэлт хэрэгцээтэй болж эхэлсэн учир, ер нь хүмүүст зааж

өгье гээд хичээл бэлтгэж , нэлээд олон газраар явж

хичээлээ заасан юм . Сургалтад маань Төмөр замын

ажилчид болон цэцэрлэг , сургуулийн багш нар ,

эмэгтэйчүүд олноороо хамрагдаж, ярьж буй сэдвийг маань ихэд сонирхон сонсдог байлаа. Түүнчлэн эрүүл мэндийн

боловсрол олгох лекцүүд маань олны талархлыг хүлээж

чадсан ажил болж байв. Хичээл, лекцийнхээ үед ярьж буй

сэдвээ хүмүүст энгийн үгээр ойлгуулахыг хичээдэг байсан

маань амжилт авчирч байлаа. Ийм сэдвээр эмч хүн ярихдаа

онолын үндэслэл дурьдаж , мэргэжлийн үг хэллэг их

хэрэглэдэг юм байна. Миний хувьд хичээл болон лекцийн

үеэр өөрийн туршлагыг илэн далангүй хуваалцаж ,

амьдралд ойр жишээнүүдийг иш татдаг байсан учир

хүмүүст сонирхолтой санагдсан болов уу. Сургалт, лекцүүд

маань “Иргэдээс хамаарах нийгмийг цогцлооё ”

хөтөлбөрийн хүрээнд явуулсан үйл ажиллагаа байсан

бөгөөд, нийтдээ давхардсан тоогоор 10 мянга гаруй хүн

хамрагдсан байлаа . Хийсэн ажил маань хүмүүсийн

дэмжлэгийг авч, тэдний эрэлт хэрэгцээнд нь нийцсэн учир,

би бүр ч урам зоригтой ажиллах болсон.

“Иргэн та баялаг” сан маань хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөх

чиглэлд түлхүү ажиллахыг зорьж ирсэн юм. Тухайлбал,

манай сангаас нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аян явуулж

эхэлсний анхных нь “Хүүхэлдэйн ертөнц” олон үндэстний

хүүхэлдэйн үзэсгэлэн байлаа . Үзэсгэлэнг тархины

саажилттай хүүхдүүдэд хичээлийн тусгай тоног төхөөрөмж

худалдан авахад хандив цуглуулах зорилгоор , Уран

зургийн галерейд 2007 оны 5 дугаар сарын 4 -8 -ны

өдрүүдэд зохион байгуулсан юм. Үзэсгэлэнгийн талаар

хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн мэдээлж, хүүхдүүдэд

зориулан хүүхэлдэйн зураг бүхий урилга хэвлүүлж

тараасан нь үр дүнгээ өгсөн билээ. Энэ нь нэг талаар

сонирхолтой хэлбэрээр хандив цуглуулж буй үйл

ажиллагаа байсан төдийгүй, нөгөөтэйгүүр үзэсгэлэнг үзсэн

41 / 67

“ИРГЭН ТА БАЯЛАГ” САНГИЙН ТЭРГҮҮН

Page 43: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

хүүхдүүд тархины саажилттай найз нөхөддөө тусалж,

нийгмийн гишүүн гэдгээ мэдэрсэн болов уу гэж би боддог. Үзэсгэлэнгийн үеэр дэлхийн олон үндэстний ёс заншил,

хувцас эдлэлийн өв уламжлалыг өөртөө шингээсэн

хүүхэлдэйнүүдийг бодитоор дэлгэн үзүүлсэн нь танин

мэдэхүйн асар өндөр ач холбогдолтой байсныг хүүхдүүд,

эцэг эхчүүдийн ярианаас бид олж мэдсэн билээ. Үзэсгэлэнг нийслэлийн 16 мянга гаруй хүүхэд аав, ээжийн хамт үзэж

сонирхсон нь зохион байгуулсан бидний хувьд маш

сайхан үйл явдал байлаа.

Үүний дараахан Эх үрсийн баярыг угтаж “Ээждээ өгөх

мэндчилгээгээ өөрсдөө зурцгаая ” аяныг зохион

байгуулсан юм. Аяны үеэр бид 10 мянган мэндчилгээг хүүхдүүдэд зориулан хэвлүүлж тараасан ба уг мэндчилгээн

дээр хүүхдүүд ээждээ зориулсан сэтгэлийн үгээ бичиж,

өөрийн гараар урласан бүтээлээ байрлуулах ёстой байлаа.

Хүүхдүүдийн ээждээ зориулан хийсэн бүтээлийг нь бид 500

төгрөгөөр худалдан авч тэднийг урамшуулсан юм. Бид энэ санааг зориуд сонгосон бөгөөд “Шударгаар

хөдөлмөрлөвөл ажлаа үнэлүүлэх боломж олдоно” гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахыг зорьсон билээ. Хүүхдүүд өөрийн

болоод бусдын хөдөлмөрийг үнэлж сурна. Бас олсон

мөнгөө зарцуулж сурах ач холбогдолтой учир бэлэн бэлэг өгснөөс ийм ажил зохион байгуулсан нь дээр гэж бид

үзсэн. 2007 оны 5 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион

байгуулсан, сонирхолтой хэлбэрээр ээж аавтайгаа баяраа

тэмдэглэх арга хэмжээнд маань 10 мянган хүүхэд гэр

бүлийнхнийхээ хамт оролцож, эцэг эхчүүд болон тэдний

бяцхан үрс нь тун сэтгэл ханамжтай, сайхан дурсамжтай

үлдэцгээсэн билээ. Хамгийн гол нь, хүүхдүүд өөрсдөө

мэндчилгээ бичиж, ил захидал хийж сурсан учир уг аян

маань хүүхдүүдэд хандсан аятайхан ажил болж чадсан.

Миний хувьд , шинэ жилээр дэлгүүрээс мэндчилгээ

худалдаж авдаггүй . Ихэвчлэн хүүхдүүдээр зураг зуруулаад, нэг мэндчилгээг нь 1000 төгрөгөөр худалдан

авч, найз нөхөд, харилцагч байгууллагууддаа өгдөг уламжлалтай. “Иргэн та баялаг” сангаа байгуулсны

дараа энэ уламжлалаа кампанит ажил болгож, “Хүслээ

шивнэсэн хүүхдүүд ” шинэ жилийн мэндчилгээний

аяныг зохион байгуулж байлаа.

Энэ аянд нийт 3000 хүүхэд оролцож, өвлийн өвөөд хүслээ шивнэж , томчууд бидний анзаардаггүй олон зүйлийг тунгаан бодож, дүгнэн цэгнэж байдгаа, бидний хийж

чадаагүй олон зүйлийг хийхийг мөрөөдөж , явдгаа

мэндчилгээгээр дамжуулан илэрхийлсэн байв .

Хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг шингээсэн эдгээр амьд

мэндчилгээнүүдээ би УИХ-ын гишүүдээс эхлэн хэвлэл

мэдээллийнхэн , аж ахуйн нэгж , байгууллага , албаны

хүмүүс, найз нөхөддөө хүргүүлсэн юм. Мэндчилгээг зурсан

хүүхэд өөрийн нэр, хаяг, утсаа бичдэг учир мэндчилгээг өгөхдөө, чадвал энэ хаягаар хүүхдүүдэд баяр хүргээрэй

гэж би тэднээс хүсдэг байлаа . Жишээ нь , МҮЭХ -ны

ерөнхийлөгч С.Ганбаатарт нэг мэндчилгээ хүргүүлэхэд,

тэрээр мэндчилгээг зурсан хүүхдэд цоо шинэ сурагчийн

цүнхээр дүүрэн гоё бэлэг илгээсэн байв. Тэр хүүхэд маш их

баярласан . Бас Ламбаа гишүүн гоё номтой бэлгийг

42 / 67

Page 44: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

хүүхдийн гэрийн хаягаар нь хүргүүлсэнд зураг зурсан

хүүхэд, тэдний аав ээж нь туйлын их баярлаж байлаа. Энэ мэтчилэн олон хүүхэд, тэдний гэр бүлийнхэн нь манай

санд талархал илэрхийлэн утасдаж, “Баярлалаа” гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлж байсан нь мартагдашгүй

дурсамжийг үлдээсэн билээ.

Аливаа том ажил жижиг энгийн зүйлээс эхэлдэг учир

манай сан иргэдийн амьдралд ойр олон нийтийн

байгууллага болохыг зорин ажилладаг юм . Энэ зорилгынхоо хүрээнд ТВ меню - г санаачилж , “Танд

хэрэгтэй утасны лавлах”-ыг нэгтгэн хэвлүүлж, “Төрсөн

өдрийн мэндчилгээ -гэнэтийн сюрприз барих аян” -ыг харилцагч байгууллага, хувь хүмүүсийн дунд хэрэгжүүлэн

ажиллаж ирсэн. ТВ меню нь 50 гаруй кабелийн сувгаас сонголтоо хийх боломжийг иргэдэд олгож, хамгийн гол нь цаг хэмнэдэг учир олон хүний хувьд бүтээмжээ дээшлүүлэхэд нь тусалсан болов уу. Өмнө нь би ч бас телевиз үзэхдээ бухимддаг байв. Баахан суваг эргүүлээд л

байна, зарим хэрэгтэй суваг нь олдохгүй. Ингээд ТВ меню-

г анх ойр дотныхондоо хийж өгөөд, дараа нь найз нөхөддөө хийж өгсөн чинь их таалагдсан. Тэгэхээр нь нэлээд хэдэн мянган хувь хэвлүүлээд айлуудад хүргүүлж

байлаа. Дараа нь айл өрхүүдэд нэн шаардлагатай утасны

жагсаалтыг нь хийж өгдөг болсон. Тухайлбал, Баянгол

дүүрэгт байгаа айлуудын утасны жагсаалтыг нэгтгэн

хэвлэж өгч байлаа. Мөн Эрүүл мэндийн яаманд ажиллаж

байхдаа Баянгол дүүргийн бүх эмнэлгийн жагсаалтыг айлуудад хэвлэн хүргүүлж байв. Нэг л өдөр хүн сандарлаа

гэхэд, утас нь бэлэн байна гэдэг чинь хүний амь аварч болно шүү дээ.

Түүнчлэн “Эрүүл иргэд-Нийгмийн баялаг” хөтөлбөрийг Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлгүүдтэй хамтран

хэрэгжүүлж, иргэдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулан , эрүүл мэндийн суурь үзүүлэлтийг тогтоох судалгааг явуулж эхлээд байна. Эмнэлгийн анхан

шатны хэрэгсэл болох чагнуур, даралтын аппаратаар

өрхийн эмнэлгүүдийг хангах, чихрийн шижин өвчнийг илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүйгээр

зохион байгуулсан ажлуудад маань нийт 2 1 өрхийн

эмнэлэг, 6000 гаруй иргэд хамрагдсан. Энэ ажлын хүрээнд

иргэдэд эрүүл мэндийн зөвлөмж мэдээллийг тарааж ,

чихрийн шижин өвчин илэрсэн 500 гаруй хүнийг эмчлэх,

хяналтанд авах ажлыг өрхийн эмч нартай хамтран зохион

байгуулсан нь эрүүл мэндийн хөтөлбөрийн маань эхний үр

дүн байв.

“Иргэн та баялаг ” сан маань нийслэлийн БГД -ийн

Цагдаагийн хэлтэстэй хамтран “Тайван амьдралын тань төлөө хамтдаа” аяныг хэрэгжүүлж, гэмт хэргээс урьдчилан

сэргийлэх мэдээлэл бүхий самбарууд, санал хүсэлтийн

хайрцгийг хийж хорооны цагдаагийн хэсгүүд дээр

байршуулсан юм. Түүнчлэн цагдаагийн байгууллагатай

холбоотой шуурхай утасны жагсаалт бүхий стикерүүд

хэвлүүлэн, цагдаагийн байгууллагатай хамтран иргэдэд

тарааж, холбогдох байгууллагуудад нь хүргүүлж байлаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой

мэдээллийг иргэд болон цагдаагийнханд утсаар мэдээлэх

43 / 67

Page 45: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

44 / 67

ажлыг зохион байгуулсан нь үр дүнд хүрч, чамлахааргүй

олон санал хүсэлтийг хүлээн авч, тэдгээрийг барагдуулахад

нь тусалсан билээ. Энэ ажил маань иргэд ба цагдаагийн

хамтын ажиллагааг сайжруулж, харилцан итгэлцлийг бий

болгоход тодорхой хувь нэмрээ оруулсан гэдэгт итгэлтэй

байдаг.

Бид сангийнхаа дэргэд мэтгэлцээний “Залуу лектор” клуб,

хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн “Элбэрэл”

клуб, чихрийн шижин/диабет/ өвчтэй иргэдэд зориулсан

“Зуун наст” клубүүдийг байгуулан ажиллаж байгаа. Мөн

www.irgenbayalag.mn вэб сайтаараа дамжуулан иргэдийн

эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн зөв дадал, мэдлэг олгох, аливаа сонирхлын бүлгүүдийн үйл

ажиллагааг дэмжих , амьдралын дадал зуршлыг зөв төлөвшүүлэхэд чиглэгдсэн мэдээ , мэдээллийг иргэдэд

хүргэхийг зорин ажиллаж байна.

Page 46: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Иргэд эрүүл амьдрах хамгийн гол нөхцөл нь ногоон

байгууламж байдаг. Ийм ч учраас дэлхийн томоохон

хотуудад ногоон байгууламж 50 хувь, барилгажилт 50

хувийг эзэлдэг байна. Харин манай Улаанбаатарт ногоон

байгууламж ердөө 5 хувийг эзэлдэг. Бас манайхаас хоёр

дахин их хүн амтай хотод ногоон байгууламж дээр нь зуны улиралд 9000 хүн ажилладаг бол, манайд 30-аадхан

хүн л ажилладаг байна. Дендрологичгүй гэж байгаа.

Ингээд бодохоор , нийслэлийн ногоон байгууламжийн

асуудал “нойл” буюу 0 түвшинд байна гэсэн үг юм.

Манайд Агаарын бохирдолтой тэмцэх дэд хороо, Хөрсний

бохирдолтой тэмцэх дэд хороо гэж байдаг ч ногоон

байгууламжийн асуудал хариуцсан хороо гэж өмнө нь огт байгаагүй юм. Иймд би, яагаад заавал бохирдсон хойно нь тэмцэх гээд байгаа юм бэ гэсэн саналыг дэвшүүлж, 2010

оноос эхлэн НИТХ-ын дэргэд “Ногоон байгууламжийн дэд

хороо ” - г байгуулаад , даргаар нь ажиллаж байна .

Хорооныхоо ажлын хүрээнд нөхцөл байдлыг судлаж

байхдаа , хотын захиргаа энэ асуудалд огт анхаарал

хандуулж чаддаггүй болохыг нь олж мэдсэн. Тийм учраас энэ ажлыг хийж чаддаг ТББ, нөхөрлөлүүдэд нь энэ үүргийг шилжүүлэх бүрэн боломжтой гэж бид үзсэн юм. Ингэснээр,

нэгдүгээрт төрийн ачаалал хөнгөрнө . Хоёрдугаарт

нийслэлд мэргэжлийн хүн байхгүй учраас , ногоон

байгууламжийн төлөө олон жил ажилласан ТББ ,

нөхөрлөлүүд бага зардлаар их зүйлийг хийж бүтээх

боломжтой болох нь тодорхой болсон. Эдгээр нөхөрлөл,

ТББ-ын хүмүүс манай хороон дээр ирж “Бидэнд ямар ч мэдээлэл өгөхгүй байна, мэдээллийг яаж олж авахаа

мэдэхгүй байна . Тендер зарлахаараа барилгын

компаниудад өгдөг . Тэд дандаа цементлээд , ногоон

байгууламж хийхгүй байна” гэсэн гомдол гаргасан юм.

Тэгэхэд нь бид “Энэ чиглэлээр маш их зүйлийг хийх

хэрэгтэй ч мэргэжлийн хүн цөөн байна. Тийм учраас бүгдээрээ хамтаръя , та нар Ногоон байгууламжийн

хорооны дэргэд иргэний зөвлөлөө байгуул, энэ чиглэлийн

бүх ТББ-уудтайгаа нэгд, бүртгүүл, зохион байгуулалтад ор.

Хэрэгтэй мэдээллийг нь олж өгч, та нараас зөвөлгөө авдаг болъё. Хамгийн гол нь энэ чиглэлээр хийсэн ажлыг та

нараар хянуулдаг байя . Бас боломж гарвал хамтарч ажиллаад хөтөлбөр, санхүүжилтүүдийг олж өгөхөд туслая”

гэсэн. ТББ-ууд маань маш дуртай байгаа. Энэ ажил ойрын

үед нэлээд эрчимжих байх.

Нөгөөтэйгүүр, ногоон байгууламж гэдэг бусад орны хувьд

иргэд нь орлоготой байх ажлын байрны гол хөшүүрэг байдаг юм байна. “Манайд тохижилтын компаниуддаа л

мөнгө бөөнөөр нь өгчихдөг. Зарим нь мод тарих гэж

гурилдаад, мод нь ургадаггүй. Зарим компани мөнгийг нь аваад алга болчихдог, тэр нь шүүхээр яваад замхардаг. Ийм байдалтай байснаас иргэддээ гүйцэтгэлээр нь энэ мөнгийг өгдөг болох нь илүү ашигтай” гэсэн саналыг

45 / 67

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ

Page 47: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

манай хорооноос тавиад байгаа . Үүнд нэгдүгээрт ,

хороодын дотор, СӨХ-үүдийн гадна, иргэдийн хашаанд ч гэсэн мод тариулах хэрэгтэй. Үүнд нь зориулсан зардлыг өгөөд, иргэдээ эко сургалтанд хамруулж, энэ ажилд татан

оролцуулж , урамшуулал олгоё . Тарьсан модоо хэдэн

жилийн туршид ургуулж байна түүгээр нь гүйцэтгэл бодож

урамшуулдаг байвал иргэд маань ч орлоготой болно. Бас энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүс нь иргэдэд зөвлөдөг, хичээл заадаг болж тэдний орлого нэмэгдэнэ. Иргэдийн

эрүүл орчинд амьдрах нөхцөл нь сайжирна. Хоёрдугаарт энэ ажил өрхийн бизнес болж чадна. Хүүхдүүд өөрсдөө

модоо усалдаг болно. Хүүхдүүдэд эко боловсрол олгох

том боломж нээгдэнэ гэсэн үндэслэлтэйгээр саналаа

боловсруулсан юм. Ногоон байгууламжийн дэд хороог байгуулахад АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэл, АНУ-ын улс төрч эмэгтэй Анн Алтман нар их том нөлөө үзүүлсэн. Тэд

надад анхны санааг өгч байлаа.

Ийнхүү НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллах явцдаа

санаачлан хийсэн ажил чамлахааргүй байгаа ч , би

дүүргийн иргэдээ төлөөлдөгийн хувьд, Баянгол дүүргийн

газрын асуудалд онцгой анхаарал хандуулж байна .

Тухайлбал , БГД -ийн газар нутаг хүн амын нягтрал

өндөртэйд тооцогддог. Нэг км.кв талбайд 6000-аад хүн

ногдож байна гэдэг бол бусад дүүргүүдийн дундажтай

харьцуулахад \1км.кв талбайд 200-300\ дэндүү их тоо.

Баянгол дүүрэгт жаахан газар олдохоор л нийтийн

эзэмшлийн талбайг нь нураагаад, тоглоомын талбайг нь

булааж аваад өндөр байшин барьчихдаг жишиг тогтсоор

удаж байна. Иргэд бүр аргаа бардаг юм.

Би НИТХ-ын төлөөлөгчийнхөө хувьд “Одоо Баянгол

дүүрэг дээр барилга барих газар байхгүй шүү” гэсэн

үндэслэлийг гаргаж , Нийслэлийн Газрын Албатай

хэлэлцээр хийж зөвшилцөөд, 2011 оны 11 сарын 1-нд

санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Санамж бичгийн хүрээнд “БГД-ийн нутаг дэвсгэр дээр

орон сууц , 1давхар граш барьж болохгүй . Харин

цэцэрлэгт хүрээлэн , тоглоомын талбай , цэцэрлэг ,

сургуульд газар өгч болно” гэсэн зөвшилцлийг хийж

чадсан. Гэвч сүүлийн үед зарим иргэдээс “Газар өгсөн

байна, тоглоомын талбайг нураах гэж байна” гэсэн гомдол

байнга ирүүлдэг. Дээрх зөвшилцлийн ачаар иргэд ядаж л

бариад заргалдах бичигтэй болж байгаа юм. Одоо би СӨХ-

үүдтэй хамтран ажиллаж, дахин барилга барьж болохгүй

газруудын жагсаалтыг нэгтгэн гаргахаар бэлтгэж, үүнийгээ НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулж, газрын асуудлыг шат шатаар нь шийдэхээр ажиллаж байна. Иргэдээ эрүүл,

аюулгүй орчинд амьдруулах бүхий л нөхцлийг хангах нь нийслэлийн эдийн засгийн гол зорилго байх ёстой гэж би

боддог.

46 / 67

Page 48: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Би Эрүүл мэндийн яаманд сайдын зөвлөхөөр зургаан сар

ажилласан юм. Тэнд ажиллаад миний ойлгож авсан гол

зүйл юу вэ гэхээр, “Манай эрүүл мэндийн салбар өөрөө

маш том салбар. Улс орны хамгийн үнэтэй зүйл болох

хүний эрүүл мэндийг дааж яваа, төсвийн маш их хэсгийг авдаг гэдэг утгаараа нэг номерийн салбар юм. Гэтэл

улсаас энэхүү нэг номерийн салбартаа нэг номерийн

анхаарлаа хандуулдаггүй юм байна. Тийм ч учраас хүний

эрүүл мэнд гэдэг асуудал дан ганц эмч нарын нуруун дээр

дааж давшгүй ачаа болоод явж байдаг юм байна” гэдгийг мэдэж авсан. Уг нь манай улсын хамгийн шилдэг эдийн

засагчид, шилдэг менежерүүд, шилдэг компаниуд хүч хавсарч байж энэ салбарын бодлогыг удирдах ёстой юм.

Гэвч харамсалтай нь, манайд эрүүл мэндтэй холбоотой бүх

асуудлыг зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнууд л хариуцдаг тогтолцоотой ажээ.

“Сэрэлт” кинон дээр европ эмнэлэг рүү хүмүүсийг татахын

тулд ятгаж авчираад бүх өвчнийг нь эмчилдэг. Тэр үед нэг ёсондоо өрсөлдөөн явагдаж, эмч нар хүмүүсийг европ

эмнэлэг рүү татахын тулд ухуулгын ажил их хийгдсэн.

Дээр нь социализмын үед, үүнийг төрийн үүрэг хэмээн

тунхаглаж, “Төрийн эмнэлэг таны эрүүл мэндийн бүх

асуудлыг хариуцна” гэсэн ойлголтыг комплексоор нь хүмүүсийн сэтгэлгээнд суулгачихсан учир , өнөөдөр

иргэдийн сэтгэхүй өөрчлөгдөж чадахгүй байна .

Жишээлбэл, бид байгууллагын утсан дээр зүүгдчихдэг, хэдэн цаг ярьсан ч хамаагүй байсан үе бий . Гэтэл

тоолууртай болгоод эхлэнгүүт утсаар маш бага ярьж,

мөнгөө хэмнэх болсон. Үүнтэй нэгэн адил эрүүл мэндийн

салбар дээр өвдөхгүй байхын тулд яах ёстой вэ, яавал бид

мөнгө бага үрэх вэ, яаж өвдөхгүй эрүүл байх вэ гэдэг энэ сэтгэлгээ, хандлага илтэд үгүйлэгдэж байна. Тийм учраас хүн өөрөө ямар үнэ цэнэтэйгээ ч мэдэхгүй байна. Уг нь эрүүл байх тал дээр иргэний хариуцлага асар өндөр байх

ёстой юм. Тэр хариуцлагыг бага наснаас нь эхлэн эрүүл

мэндийн боловсролоор дамжуулан олгож , зөв дадал

зуршлыг төлөвшүүлэхэд анхаарах нь төрийн үүрэг байдаг. Ийм тохиолдолд эмч, сувилагч, асрагч нь үнэ цэнэтэй,

эмнэлгийн үйлчилгээ нь илүү сайн байх ёстой.

Нэгэн жишээг дурьдахад, монголчууд бид машины эд

ангийг мөнгөн дүнгээр үнэлж, тэр үнэлгээгээр нь хохирлоо

барагдуулахдаа их сайн хүмүүс. Үүнтэйгээ адил хүний үнэ цэнийг тодорхойлох цаг нэгэнт болсон байна. Германд

бол хүний бүх эд эрхтэнг үнэлчихсэн байдаг юм. Хүний

дунд хуруу гэмтвэл төчнөөн евро, хөлийн хуруу гэмтвэл

тийм үнэтэй гээд хүний амь нас өөрөө маш их үнэ цэнэтэй

гэдгийг бүх хүн мэдэж байдаг. Тухайлбал Солонгост элэг солиход 250 сая Вон гэдэг. Тэгэхээр хүний сэтгэхүйд

аливаа юмыг үнэлж, тэр үнэлгээ нь тоолж болохуйц байж л

47 / 67

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ЗӨВЛӨХ

Page 49: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

сая ойлгогдож байна . Өнөөдөр манайд энэ бүхэн

үнэлэгдээгүй учраас л хүний амь нас үнэ цэнэгүй байгаа.

Үүнтэй холбоотойгоор монголчуудын эрүүл мэнд тэр

чигээрээ үнэ цэнэгүй болсон байна. Хүний эрүүл мэндийн

үнэ цэнэ гэдэг ойлголтыг эмч нарт бүх шатанд нь ойлгуулах ёстой юм байна гэж надад бодогдсон. Хүний

амь нас, бие эрхтэн бүр үнэлгээтэй болох юм бол тэр үнэ цэнийг ойлгоод, өөрөө алдах юм бол ийм хэмжээний

мөнгө төлнө гэдэг нь тодорхой болчихвол эмчлэгч эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн үйлчилгээний үнэлэмжийн

асуудал өөрөөр тавигдана. Иймд энэ үнэлэмжүүдийг бий

болгох талаас нь асуудалд хандах шаардлагатай болоод

байна.

Гэтэл манай эмнэлгүүд өнөөдөр төрийн байгууллага шиг л

ажиллаж байгаа. Төсвөөс мөнгө авна, хүний эрүүл мэндийн

даатгалын мөнгөнөөс шууд тодорхой хувь урьдчилж

авдаг. Дан тусламжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага

гэхэд дэндүү нэг загварт цутгагдсан болох нь ажиглагддаг.

Дээрхи бүх нөхцөл байдалд дүгнэлт хийсний үндсэн дээр,

тухайн үеийн ЭМЯ-ны удирдлагууд бид эмнэлгийг аль болох бие даалгаж, төсвөө юунд зарцуулах, орон тоогоо

хэд байлгахаа өөрсдөө шийдэж, сайн ажилладагт нь сайн,

муу ажилладагт нь муу гээд цалингаа хүртэл зохицуулдаг болгох талаар Азийн хөгжлийн банкны төслийнхөнтэй

хэлэлцэж эхэлсэн билээ . Энэ санаачлага тодорхой

хугацааны дараа ажил хэрэг болно гэдэгт би итгэлтэй

байгаа.

Энд ажиллах хугацаанд, нэгдүгээрт би энэ салбарын

алдааг нь ойлгож авсан. Энэ нь надад маш чухал байлаа.

Салбартаа олон жил ажилласан хүмүүс тэр бүр алдаагаа

олж хардаггүй юм байна. Хоёрдугаарт, нийслэлийн сая гаруй иргэдээ төлөөлж байдгийн хувьд, яавал иргэдээ өвтгөхгүй эрүүл байлгах вэ, эрүүл орчинг хэрхэн бий

болгох вэ гэдэг дээр нэлээд зүйлийг санаачлан, ажил хэрэг болгосон. Тухайлбал, Дархан хотод хэрэгжиж байгаа

“Эрүүл хот” хөтөлбөртэй танилцахаар бид багаараа явсан

юм. Газар дээр нь очоод, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, засаг захиргааны байгууллагууд дээр уг хөтөлбөр хэрхэн

хэрэгжиж байгааг нь нэгбүрчлэн судалсныхаа дараа

“Эрүүл хот”, “Эрүүл дүүрэг” хөтөлбөрүүдийг боловсруулж,

засгийн газраар хэлэлцүүлэн батлуулах ажлыг хийж

эхэлсэн. Энэ чиглэлээр цаашид ч ажиллах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл , бид энэ салбарын эдийн засгийг хөгжүүлэх арга замыг судалж, судалгаан дээрээ үндэслэн

нотолгоо гаргаж ирэх ажлын эхлэлийг тавьсан юм.

Үүнтэй холбогдуулан хэлэхэд, “Нийгмийн эрүүл мэнд”

гэдэг маш чухал ойлголт байдаг. Энэ ойлголтын гол цөм

нь хүн амыг эрүүл байлгахад оршдог. Эрүүл мэндийг сурталчилах ажлыг төрийн байгууллагууд зохион

байгуулж, уг ажлаа эрүүл амьдралыг дэмжин ажилладаг ТББ-уудыг санхүүжүүлэх замаар хэрэгжүүлэх хандлага

сүүлийн үед нэмэгдэж байгаа ч, иргэдэд эрүүл мэндийн

боловсрол олгох тал дээр хийх ажил маш их байна.

Тухайлбал, “Эрүүл хот хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд

эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн засаг захиргаа,

48 / 67

Page 50: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

иргэн гэсэн энэ гурвалжинг бүгдийг нь хамруулах ёстой”

гэдэг өөрийн байр суурийг би удаа дараа илэрхийлж

байлаа. Урьд нь манайх энэ гурвалжингийнхаа ганцыг нь буюу бич нарын нуруун дээр хаядаг байсан бол одоо

гурвууланг нь өв тэгш хамруулах ёстой болоод байна.

Эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг судалж байхдаа,

Дарханы цэцэрлэг бүрт байдаг эрүүл мэндийн

кабинетийнх нь үйл ажиллагаатай танилцсан. Тэнд бүх

гарын авлага, материал нь байна. Хичээл дээр хүүхдүүдэд

шүдээ яаж угаах вэ гэдгийг бодит үзүүлэнгээр зааж байна.

Хэлээд өгөхөд ойлгомжгүй байдаг учир макет дээр

өөрсдөөр нь хийлгэж байгаад заахаар хүүхдүүд илүү сайн

сурч байгаа аж. Мөн сургууль бүрт эрүүл мэндийн кабинет гэж байгаа. Нэг ёсондоо тэр сургуулийн сурагч өвдөөд

орж ирэхэд нь төдийгүй, тэр хүүхдийг өвдүүлэхгүй байхад

хэрэгтэй бүхий л мэдээллийг тэнд тавьсан байна. Хүүхдүүд

нь бүгд эрүүл мэндийн карттай. Сургуулиуд дээр нь Эрүүл

мэндийн олимпиад зохион байгуулагддаг. Үүнийг л би

хотын сургуулиудад хэрэгжүүлье гэж бодоод байгаа.

Миний хувьд , Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр

ажиллахдаа хийсэн томоохон ажлын нэг нь тус салбарын

мэдээллийн вэб сайтуудыг төрөлжүүлж, иргэд болон эмч нарт зориулсан вэб сайт, лавлах утас ажиллуулж эхэлсэн

явдал юм. Тухайлбал, www.eruulmendinfo.mn нь иргэдийн

мэдээлэл авах вэб сайт бөгөөд , эмч нарт зориулсан

мэдээлэл солилцох вэб сайт нь www.webdoctor.mn юм.

Эдгээр вэб сайтууд нь ашиг олох зорилгогүй, зөвхөн үнэн

зөв мэдээллийг түгээх үүрэгтэйгээр ажилладаг. Энэ ажлын

хүрээнд интернэт хэрэглэдэггүй хүмүүст мэдээлэл

хүргэхийн тулд 1616 лавлахын ажилтнуудыг сургалтад

хамруулж, иргэдэд эрүүл мэндийн лавлагаа мэдээллээр

үйлчлэх ажлыг хийлгэсэн. Тэдэнд дээрхи сайтуудыг сайн

судалж, иргэдийн асуултад дор нь хариулт өгөөрэй гээд

ажиллуулж эхэлсэн байгаа. Иргэд мэдээлэлгүйгээс болж

амь эрсдэх эрсдлийг багасгахын төлөө санаачилж хийсэн

ажлууд маань олон хүнд тус болж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбарт зайн оношилгоог нэвтрүүлэх нь эдийн засгийн асуудлыг шийдэх том гарц

байх болно гэж би үздэг . Монгол шиг өргөн уудам

нутагтай газарт тэр бүр гэрт нь очно гэвэл зардлыг нь дийлэхгүй. Иймд зайны оношилгоогоог хөгжүүлчих юм

бол Дорнодод байгаа хүн Солонгост байгаа эмчид ч үзүүлж

болно гэсэн ийм алсын зорилготойгоор энэ ажлын

эхлэлийг тавьсан юм. Уг ажлын хүрээнд Германаас бүрэн

тоноглогдсон гурван том автомашин ирсэн байгаа. Эдгээр

машинууд нь монгол орны өнцөг булан бүрт очиж ,

49 / 67

Page 51: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

шаардлагатай бүх мэдээллийг интернетээс татаж, сумын

хаана ч явсан үзлэгээ хийгээд, хот руу холбогдож, нарийн

мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэх

юм. Зайн оношилгооноос гадна зайн сургалтуудыг ч бас энэ машины туслалцаатай хийх боломжтой. Хөдөө орон

нутгийн эмч нар сургалтад хамрагдана гэхэд маш их

зардал гардаг. Гэтэл энэ машины тусламжтайгаар зайн

сургалтыг хийх юм бол, орон нутгийн эмч нар нутагтаа

ажлаа хийнгээ шинэ мэдээлэл авч, эмчилгээний шинэ аргад суралцах боломж бүрдэх юм.

Түүнчлэн, гар утсан дээр ажилладаг сүүлийн үеийн олон

төрлийн програмууд бий болж байгааг эрүүл мэндийн

салбарт нэвтрүүлэх хэрэгтэй гэж би боддог. Тухайлбал,

жирэмсний календарь гар утсандаа суулгачихаад, хэдийд

ямар эмчид үзүүлэх, хэзээ ямар шинжилгээ өгөх, юу идэж

уух , ямар дасгал хийх , яавал хүндрэлээс урьдчилан

сэргийлэх талаар шаардлагатай бүх мэдээллийг цаг алдалгүй авах боломж нээгдээд байна. “Өнөөдөр таны

хүүхэд төчнөөн долоо хоногтой боллоо. Тийм хоол идвэл

тохиромжтой, ийм дасгалаа өглөө хийнэ үү” гэж сануулаад

байдаг “Утсан доктор”-ын монгол хувилбарыг хийгээч гэсэн саналыг би зарим хувийн компаниудад тавьж байлаа.

Үүнийг хийж чадах хүн манайд олон байгаа нь санал

солилцох уулзалтад ирсэн залуустай ярилцахад

мэдрэгдэж байсан. Гагцхүү энэ бүхнийг ажил хэрэг болгох

менежмент хэрэгтэй байна . Программыг эмнэлэг нь худалдаж аваад жирэмсэн эхчүүддээ үнэгүй өгдөг байх юм

бол эмч нарын ажил тэр хэмжээгээрээ хөнгөрнө. Тэр ч

байтугай гар утсаараа зүрхний бичлэг хийх техникийн

боломж бий болсон байгаа шүү дээ.

Гар утсан дээр зүрхний бичлэг хийж байна.

Эрүүл мэндийн салбарт технологийн дэвшлийг оновчтой ашиглах нөхцлийг нь бүрдүүлэх юм бол,

өрхийн эмч нар нотебүүк, ай-пад бариад өвчтөний

гэрээр очиж , нарийн мэргэжлийн эмчээр зайны

оношилгоо хийлгэдэг болох тэр цаг удахгүй ирнэ.

50 / 67

Page 52: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Аав маань Унгарт элчин сайдаар ажиллаж байхдаа зүүн

Европт өрнөж буй ардчиллын үйл явцыг ажиглан, дотроо

дүн шинжилгээ хийж, өөрийн байр суурийг тодорхойлоод,

улс орныхоо ирээдүйд хэрэг болох туршлагуудыг олж

харахыг хичээдэг байсан болов уу. Тухайн үед Унгарт болж буй үйл явдлыг, юуны өмнө социализмын хуучин

загварыг өөрчлөх , социализмын хүчээр тогтоосон

командлал, хүнд суртлын арга барилаас хурдан ангижрах,

улс төр эдийн засгийн шинэчлэлийг түргэсгэж, жинхэнэ ардчилсан нийгэм байгуулах тэмцэл хийж байна гэдэг талаас нь ойлгон дэмжиж , монголд туршлага болох

зүйлийг найз нөхөд , уулзсан хүмүүсээрээ дамжуулан

хэлүүлдэг байлаа гэж аав хожим нь дурсдаг байсан юм.

Тухайлбал, Унгарт худалдааны төлөөлөгч байсан Мархааш

гуайг явахад нь, “Унгарт хийж буй реформыг Унгарын

удирдагчид маш халуун дулаанаар хүлээж авсан. Монголд

ардчилсан хувьсгалыг эхлүүлж байгаа залуучуудыг ад үзэж

болохгүй , тэднийг хүлээн авах нь зүйтэй гэдгийг Ж.Батмөнх даргад хэлээрэй” гэж аминчлан захисан гэдэг. Аавын минь захиасаа дамжуулсан Мархааш гуай бол

Батмөнх даргатай их ойр дотно байсан хүн билээ. Мөн тэр

үед, ардчиллын залуучууд анх удаагаа гадагшаа харилцаа

холбоо тогтоохоор явж С.Зориг агсан, Д.Энхбаатар нар

Унгарт ирсэн байдаг. Д.Энхбаатар хожим нь АИХ-ын

депутат, УБХ-ын гишүүн, УИХ-ын гишүүнээр сонгогдон

ажиллаж байсныг нь хүмүүс сайн мэднэ. Тэр үед бусад

оронд суугаа манай элчин сайдууд аав руу утасдаж,

“Наадуулаа хүлээж авч болохгүй шүү. Асуудалтай хүмүүс”

гэцгээж байсан аж. Аав тэр үед ардчиллын залуучуудыг хүлээн авч уулзаад, Монголд өрнөж байгаа ардчилсан

өөрчлөлтийн үйл явцын талаар сонсож , Унгарын

ардчилсан хувьсгалын туршлага, тус улсад өрнөж буй

өөрчлөлтийн талаар ч бас тэдэнд ярьж өгсөн байна. Хожим

нь Д.Энхбаатар өөрийн бичсэн номондоо, “Салдан гуай

бидэнд Унгар дахь ардчилсан өөрчлөлтийн талаар ийнхүү ярьсан нь залуус бидэнд урам зориг өгсөн. Мөн Унгарт сурч байсан оюутнуудыг ЭСЯ -ны байранд цуглуулж ,

бидэнд Монголд өрнөж байгаа ардчилсан өөрчлөлтийн

талаар залуучуудад ярих боломжийг олгосон . Европт ажиллаж байгаа элчин сайдуудаас Унгарт элчин сайдаар

ажиллаж байсан Салдан гуай, Германд элчин сайдаар

ажиллаж байсан Дулмаа гуай нар биднийг хүн ёсоор

хүндэтгэж хүлээж авсанд бид их баярлаж явдаг” хэмээн

дурсан бичсэн байдаг.

Аав маань “Тухайн үед би хариуцлагатай албан тушаал

хашиж байхдаа намын үзэл суртал гэхээсээ илүү улс орныхоо хөгжил дэвшил, ирээдүйг бодож төрийн албанд

олон жил зүтгэсэн. Тийм ч учраас тэр үед бүтээн босгосон

олон арван үйлдвэр , комбинат улс эх оронд маань өнөөдрийг хүртэл үр өгөөжөө өгч, эдийн засгийн өндөр үр

ашигтай ажиллаж байна” хэмээн бидэнд ярьдаг байлаа.

51 / 67

УЛС ТӨРД ОРОХОД ХҮЧ НЭМСЭН ААВЫН ҮГ

Page 53: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Ийнхүү ярьж суухдаа, биднийг ч бас эх орныхоо хөгжил

дэвшилд хувь нэмрээ оруулаасай гэж хүсч явдгаа

илэрхийлж байсан нь тэр болов уу...

...Би бизнесээ нэлээд өргөжүүлчихсэн, “Иргэн та баялаг”

сангаа дөнгөж байгуулаад байсан үе. Нэг өдөр аав маань “Улс орныхоо төлөө зүтгэх хэрэгтэй. Чи одоо битгий хувиа

бодоод өөрийнхөө амьдралыг болгоод яваад бай” гэж

хэлсэн нь надад маш их нөлөөлсөн юм . Манай аав өөрийнхөө намыг хуучинсаг үзэлтэй болчихлоо гээд ,

залуучууд та нар аль болох шинэлэг байх ёстой гэдэг байв. Улс төрд оръё, намд элсье гэсэн шийдвэрийг анх гаргахад

аавын энэ үг түлхэц болж, хүч өгч байлаа.

Нөгөөтэйгүүр , аавынхаа номыг эмхэтгэж бичээд

редакторлаж байхдаа, “Ер нь хүн ямар их юм хийж болдог юм бэ. Зүгээр ингэж яваад энэ бүхнийг хийх боломжгүй

учир намд элсэж , хүмүүсийн дунд ороод , улс төрд

идэвхитэй оролцож байж л хийх юм байна” гэж боддог болсон. Аавын номонд бичигдсэн Эрдэнэт, Говь комбинат хоёрын бүтээн байгуулалтын түүх их хүчтэй сэтгэгдэл

төрүүлж байлаа. Учир нь энэ хоёр үйлдвэрийг барьж

байгуулсны дараа асар олон хүнийг олон жилийн туршид

тэжээх боломжтой болсон байгаа юм. Улс орныхоо эдийн

засгийн хөгжил, иргэдийнхээ сэтгэлгээний өөрчлөлтийг анзаарч явдаг хүний хувьд, миний бие хэвлэл мэдээллийн

хэрэгслээр ярилцлага өгч, санал бодлоо цөөнгүй удаа

илэрхийлж байлаа. Монголд сэтгэхүйн хувьсгал хамгийн

чухал гэж үздэг учраас эдийн засгийн сэдвээр нийтлэлүүд

бичиж, нийгмийн сэтгэл зүйд баялаг бүтээх эрмэлзлэлийг

бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж

ирсэн маань нийгэмдээ хандсан ажлуудын минь чухал

хэсэг нь билээ. Хамгийн гол нь “эдийн засгийн бодлогын

шинэчлэлтэд өөрийн хувь нэмрийг оруулъя” гэж шийдэж

намд элсэхээр зориг шулуудсан билээ.

Ардчилсан нам анх гарч ирээд тогтолцооны чухал

өөрчлөлтүүдийг хийж байсан нь улс төрийн сонголтоо

хийхэд минь маш их нөлөөлсөн. Тэр үед “Аль намд

элсэх нь чиний сонголт. Намд нэг л орсон бол тууштай

байх хэрэгтэй” гэж хэлсэн ахын минь захиас байдаг.

Одоо би Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны

гишүүн. Намын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх замаар

улс орныхоо хөгжил, нийгмийн дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулна хэмээн зорьж яваа мянга мянган

гишүүдийнх нь нэг билээ.

52 / 67

Page 54: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

“МОНГОЛ” ХЭМЭЭХ НЭГЭН ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨ ХЭЛЭХ ҮГ

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Page 55: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Өнөөгийн засгийн газрын тэргүүн шинэ бүтээн байгуулалт хийж, ажлын байр бий болгосон тухайгаа хэлсэн үг,

хэвлэлийн мэдээндээ олонтаа дурьдах болжээ . Гэтэл

ажлын байрны өсөлт гараагүй. Тэр ч байтугай уул уурхайд

тэгтлээ олон ажлын байр бий болоогүй. Ерөөсөө л 150

мянган төрийн албан хаагчтай болсон. Төрийн албан

хаагчийн ажлын байр л олноороо нэмэгдсэн байна.

Хувийн компани гэж байгаагүй социализмын үед ердөө

5000 төрийн албан хаагчтай байсан тоо баримт байдаг. Тэр

5000 хүн ямар их ажлыг удирдаж, хичнээн их зүйлийг хийж

амжуулсан билээ. Гэтэл өнөөдөр 150 мянган хүн юу хийв?

Ер нь бүтээн байгуулалт хийж, ажлын байр бий болгох нь төрийн үүрэг мөн үү? Аль эсвэл байгууллага, компаниудын

хийх ёстой ажил юм уу. Төр энэ тал дээр ер нь ямар үүрэг хүлээдэг юм бол?

Бизнес эрхлэгчдэдээ шинэ зах зээл олж өгч, иргэдийнхээ өмнө шинэ боломж, шинэ гарцуудыг нээж байх нь төрийн

жинхэнэ үүрэг байдаг ажээ. Манай төр энэ үүргээ бас

биелүүлж байсан удаатай. Тухайлбал, 1998 онд монголын

барааг АНУ -д татваргүй гаргах хэлэлцээр

байгуулагдсанаар 1 9 9 9 оноос эхлэн манай улс Хөнгөлөлтийн Ерөнхий Систем /ХЕС/-д хамрагдаж эхэлсэн.

ХЕС гэдэг нь хөгжиж буй орнуудын зүгээс АНУ-ын зах

зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нэмэгдүүлэх

үүднээс АНУ-ын Конгрессоос 1974 онд баталсан шийдвэр

юм. Хэдийгээр манай улсаас АНУ-д импортолж буй оёмол,

сүлжмэл бүтээгдэхүүнийг ХЕС-д хамруулаагүй ч, тооны

хязгаарлалт(квот) тогтоохгүй оруулахаар шийдвэрлэсэн нь манай иргэдийн хувьд шинэ боломжийг нээсэн билээ. Үүний үр дүнд захиалагчийн материалаар оёмол, сүлжмэл

бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлодог ААН, үйлдвэрүүд

цөөнгүй байгуулагдаж байв. АНУ-аас манай улсад үзүүлдэг өөр нэгэн хөнгөлөлт нь гар урлалын үндэсний хэв маяг агуулсан бараа, бүтээгдэхүүнд хамаардаг. АНУ-ын зах

зээлд ХЕС -ийн хүрээнд “ Гар урлалын нэхмэл

бүтээгдэхүүний гэрээ” байгуулах боломж манай иргэд,

ААН-үүдэд нээлттэй бөгөөд үүнд гараар урласан, үндэсний

хэв маяг агуулсан ханын зураг, дэрний уут, зарим төрлийн

дэвсгэр ордог юм байна.

Ийм төрлийн хөнгөлөлтийг зөвхөн АНУ төдийгүй бусад

улс орнууд ч нэгэн адил үзүүлсээр иржээ. Тухайлбал, Япон

улс хөгжиж буй орнуудын экспортын орлогыг нэмэгдүүлэх,

аж үйлдвэрийг хөгжүүлэх , эдийн засгийн хөгжлийн

хурдцыг нэмэгдүүлэх зорилгоор 1971 оны 8 дугаар сарын

1-нээс эхлэн Тарифын хөнгөлөлтийн ерөнхий системийг мөрдөж эхэлсэн байна. Монгол Улс 1991 оноос эхлэн уг

54 / 67

ТӨРИЙН КАПИТАЛИЗМЫГ ГАДААД ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ЧИГЛҮҮЛЬЕ

Page 56: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

системд хамрагдахдаа ноолууран бэлэн бүтээгдэхүүн,

ноосон хөнжил, цэвэршүүлсэн зэс, зэсийн хайлш, бэлэн

хувцас , гэрийн тэжээвэр амьтны тэжээл зэрэг бараа

бүтээгдэхүүнийг голлон экспортлосон байдаг.

Харин Европын холбоо 7200 нэр төрлийн барааны гаалийн

татвараас чөлөөлөх шинэ хөнгөлөлтийн систем /ХЕС+/-ийг 2005 онд бий болгосон юм. Манай улс хүсэлтээ гаргаж,

зохих шаардлагыг хангаснаар мөн оны долдугаар сараас эхлэн энэ хөнгөлөлтийг эдэлж, Европын холбооны зах

зээлд гаалийн татваргүйгээр бараа бүтээгдэхүүн

нэвтрүүлэх боломжтой болсон билээ . Уг хөнгөлөлтөд

манай улсын оёмол, сүлжмэл бүх төрлийн бүтээгдэхүүн,

арьс шир, үслэг эдлэл, ноос ноолуур, ундаа, архи, модон

эдлэл, электрон бараа, гутал, хивс, зэс, зэсэн болон төмөр

бараа бүтээгдэхүүн хамрагддаг байна. Дээр дурьдсанчлан,

иргэддээ Япон, АНУ, Европын холбооны зах зээлийг нээж

өгсөн засгийн газрын алхамуудын эхнийх нь / 1 9 9 1 /

Д.Бямбасүрэн Ерөнхий сайдын үед, удаах нь /1998, 2005/

одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар

ажиллаж байхад хийгдсэн байдаг.

Төрөөс иргэддээ шинэ боломж нээж өгч байсан хамгийн

шилдэг жишээнүүд зөвхөн үүгээр хязгаарлагдаагүй .

Тухайлбал , 1 9 9 1 онд Засгийн газрын 1 4 4 дүгээр

тогтоолоор “БНМАУ-ын Үндэсний гадаад паспортыг олгох

журам”-ыг шинэчлэн баталсан. Тэр үед монголчууд гадаад

паспорт, иргэний паспортын хавсралтаараа хоёр хөрш

болон бусад улсуудад чөлөөтэй зорчиж байсны дотор

хөрш Хятад улс руу нэг сарын дотор визгүй явдаг болсон

нь манай эдийн засгийн хөгжлийг хурдасгахад хүчтэй

нөлөөлсөн гэж би үздэг.

Манай улсын иргэд үндэсний энгийн гадаад паспортаараа

хэд хэдэн улсад визгүй зорчих эрхтэй болж, зарим улс орнуудад зорчих визийн нөхцлийг хөнгөвчилсөн

алхамууд хийгдсээр байгаа нь төрөөс ард иргэддээ дэлхий ертөнцтэй танилцах, суралцаж ажиллах, чөлөөт худалдаа эрхлэх , олон улсын бизнес хийх зэрэг боломжуудыг нь нээж өгч байгаа хэрэг юм.

Гэвч харамсалтай нь , бүх зүйл ийм байж чадаагүй .

Америкийн нэрт нийтлэлч , философич Айн Рэндийн

бичсэнчлэн “..эдийн засгийн төв нь хувийн салбараас улсынх руу шилжиж байгаа..” энэ үзэгдэл манай эдийн

засгийн бодит дүр зураг болоод удаж байна. Тухайлбал,

2000 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар

төсвийг төвлөрүүлж , дээрээс бүхнийг хуваарилдаг тогтолцоонд шилжүүлсэн. Жишээ нь, нэг эмнэлэг гэхэд л,

бие даалгаад, эрх мэдлийг нь өгөх юм бол асуудал нь илүү зөвөөр шийдэгдэнэ. Гэтэл тэр эмнэлэгт авах эмнэлгийн

хэрэгсэл дээр нь яам тендерийг нь зарлаж байна шүү дээ.

Төрийн байгууллагуудын тавилга , засвар үйлчилгээнд

хэмжээ хязгааргүй их зардал гарч байгаа. Тэгэхэд Хятад

бол төрийн зардалдаа хязгаарлалт тавьдаг улс. Би Бугат хотын Азидаа томд тооцогдох төмөрлөгийн үйлдвэрийн

захиралтай уулзаж байсан юм. Жигтэйхэн тансаг юм байх

гээд очсон чинь цементэн шалтай, халаалт ч байхгүй

шахам өрөөнд ажиллаж байсан. Гэтэл манай Монголд

55 / 67

Page 57: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

паркетан шалан дээр хивс тавиад, жил бүр компьютер,

тоног төхөөрөмжөө солиод байгаа мөртлөө гараас нь гарсан ажил байдаггүй. Ард түмнийгээ хянах, иргэдээ дарамтлах, иргэдийнхээ амьдралд чөдөр тушаа болох юм

л хийгээд байдаг.

Төр өнөөдөр асар их эдийн засгийн эрх мэдэлтэй

болчихсон байна. Төр яагаад тендер зарлаж байна

гэхээр, төрд их хэмжээний мөнгө байна. Нэг талаар, ард

иргэдээ шулж байгаа гэсэн үг. Төр маш их мөнгөтэй, эрх

мэдэлтэй байна гэдэг чинь төр хийх ёсгүй юмаа хийгээд

байна гэсэн үг юм.

Гадаадынхан, “Сингапур улс маш баян, засгийн газар нь төрийн капитализмтай” гэж ярьцгаадаг. Сингапурт анх

төрийн компаниудаа төрийн мэдлээс гаргахдаа , ард

иргэддээ хувьцаа болгож өгсөн байдаг. Одоо иргэд нь тэр

бүх хөрөнгийг эзэмшдэг асар баян хүмүүс . Бас том

компаниуд нь Засгийн газартайгаа нийлж гадаад зах зээл

дээр гарч, том том усан боомтуудыг эзэмшдэг юм байна.

Энэ нь үндэсний аюулгүй байдал талаасаа маш чухалд

тооцогддог.

Гэтэл манайд төрийн капитализм дотоод зах зээл

рүүгээ, иргэд рүүгээ чиглэчихсэн хөгжиж байгаа учраас бүх юм буруу тийшээ яваад байна . Төрийн

капитализмыг зөвхөн гадаад том зах зээл рүү л

чиглүүлнэ үү гэхээс, одоогийн манайх шиг ард иргэд

рүүгээ чиглээд байгааг нь устгах ёстой байдаг.

Бид гадаад зах зээл дээрх төрийн оролцоог илүү ихээр

нэмэгдүүлэх ёстой юм. Яагаад гэвэл, монголын хичнээн

том компани байгаад гадаадын үндэстэн дамнасан

корпорациудыг барахгүй. Тийм болохоор л төртэйгээ хамтарсан компани байгуулдаг юм . Солонгосын

компаниуд анх олон улсын усан боомтуудаа барихын тулд

төрөөсөө дэмжлэг авч байсан шиг, манай компаниуд

улстайгаа хамтарч гадаад зах зээл рүү гарах цаг нь болсон

гэж би бодож байна.

56 / 67

Page 58: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Манай улсад шууд аваад хэрэгжүүлэх боломжтой сайн

туршлага гадаад орнуудад байсаар байтал , манай

татварын бодлого иргэддээ дарамт учруулж, хүнд суртлын

механизмыг тэжээсэн хэвээр байгаа нь харамсалтай .

Тухайлбал, манай улс маш олон архины үйлдвэртэй. Тийм

ч учраас эдгээрийг хянадаг, онцгой албан татварыг нь ногдуулж барагдуулдаг , үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг байцаагч нарын орон тоо жилээс жилд улам л

нэмэгдсээр ирсэн . Гэтэл арабын орнуудад архи

үйлдвэрлэх лицензийг жилдээ хоёрхон үйлдвэрт дуудлага

худалдаагаар өгдөг юм байна. Лицензийн үнэ доод тал нь 10 сая доллар гэж зарлаад, төр мөнгөө бөөнөөр нь авчихна. Ямар ч байцаагч хэрэггүй. Хүн ам цөөнтэй,

ажиллах хүч багатай орнууд дотоодын зах зээлдээ либералчлалыг ингэж хийж байна.

Төрөөс зах зээлийн зохицуулалтыг нь хийж, хүнд суртал,

чирэгдэлгүйгээр ажиллах нөхцлийг нь бүрдүүлж өгч байна

гэсэн үг. Энэ бэлээхэн туршлагыг манайх яагаад авч хэрэгжүүлж болохгүй байна вэ ? Дотоодын зах зээлд

борлуулах архины квотыг тогтоогоод , дуудлага

худалдаагаар лицензээ зарж , хоёр үйлдвэрээ тодруулчихна. Гадаад зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх

үйлдвэрийн тоог хязгаарлахгүй. Зөвхөн дотоод зах зээл

дээр л квотоо хэрэгжүүлээд, хоёрхон үйлдвэрт хяналт тавихад тийм олон байцаагч хэрэггүй шүү дээ. Ийм л

бодлого Монголд үгүйлэгдэж байна.

Манайд хамгийн зөв хийсэн зүйл бол, ардчиллынхан гарч ирээд , орлого тооцоход хэцүү гэр бүлийн бичил

бизнесүүдийг бүгдийг нь патент болгосон явдал юм. Энэ бол асар их зардал, цаг хэмнэсэн шийдвэр байсан. Үүний

нэгэн адил бизнес эрхлэгчдээ, компаниудаа орлогоор нь ангилж, түүнд нь тохирсон хэмжээгээр татварын ачаалал

үүрүүлж, заримыг нь татвараас чөлөөлөх либерал бодлогыг явуулах хэрэгтэй байна.

Өнөөдөр манай улсад татварын орлогын 90 гаруй хувийг хэдхэн аж ахуйн нэгж бүрдүүлдэг. Бусад жижиг аж ахуйн

нэгжүүд нь том хувь нэмэр оруулдаггүй ч асар их ажлын

байрыг бий болгож байдаг . Иймд үйл ажиллагааны

чиглэлээр нь, орлогын хэмжээгээр нь ААН-үүдэд ногдуулах

татварыг ялгавартай байлгах нь зүйтэй юм.

Ядуурлыг бууруулахад жижиг, дунд үйлдвэрлэлийн

үүрэг маш өндөр байдаг. Тэд олон хүнийг ажлын

байраар хангаж, тэр хэмжээгээрээ олон мянган айл

өрхийн амьдралыг авч явж байна. Ийм ААН-үүдийг тодорхой нөхцөлтэйгээр татвараас чөлөөлөх хэрэгтэй

гэж би боддог . Тухайлбал , байгаль орчныг бохирдуулдаггүй ногоон бизнес, уламжлалт мал аж

57 / 67

ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛТИЙН ТУХАЙ МИНИЙ БОДОЛ

Page 59: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

ахуй, бордоо болон химийн бодис хэрэглэдэггүй газар

тариалан, химийн бодис ашигладаггүй үйлдвэрлэл,

өргөн хэрэглээний хүнс үйлдвэрлэл , түүнчлэн мод

тарих, цэцэрлэгжүүлэх зэрэг Монгол Улсын иргэд эрүүл,

аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгоход

чиглэгдсэн бизнесүүдийг төрөөс онцгойлон дэмжих

бодлогыг явуулах ёстой гэж би үздэг.

Яагаад гэвэл , зөв голдрилоор хөгжиж байгаа аливаа

бизнес аажим аажмаар нийгэмдээ үр шимээ өгч байдаг юм.

Иргэдийн хувьд ч гэсэн, төрийн албанд байцаагч хийснээс компанид ажиллах сонирхол нь илүү болж эхэлнэ. “Ажил

хийвэл ам тосдоно” гэдэг ардын маань үг биеллээ олж, айл

өрхүүдийн амьдрал дээшлэх боломж ийнхүү харагдаж

байна.

Анх 1990 онд хөгжлийн шинэ замыг сонгож, эрх чөлөөт ардчилсан нийгэм, нээлттэй зах зээлийн тогтолцоонд

шилжиж байх үед хүн бүр компани байгуулж, баялаг бүтээх

эрмэлзлэлтэй болж байсан маш зөв хандлага байжээ гэж

одоо бодогддог. Гэтэл өнөөдөр энэ бүхэн эсрэгээрээ эргэж, манай бүх компаниудад “төр” хэмээх хувь эзэмшигч гарч ирээд, иргэдийн хармааг суйлж байгаа нь нууц биш.

Компани ажиллуулж байгаа хүмүүс татвар төлж, иргэдийг ажлын байраар хангаж, тэдэнд цалин өгдөг. Гэтэл гэнэт төрийн албаны цалин нэмэгдэхэд дагаад цалингаа

нэмэхгүй бол арайхийн сургаж авсан хүн нь төрийн алба

руу явчих гээд байдаг. Уг нь компанид тэр хүмүүсийн

хүүхдүүд буюу дараагийн үеийнхэн нь ирж ажиллах ёстой

байтал, ерөөсөө орж ирдэггүй. Бүгдээрээ төрийн алба руу

явчихдаг болсон. 2000 оноос хойш бизнесийг боомилж,

бүхнийг төрд төвлөрүүлэх бодлого явуулсных нь хортой үр

дагавар энэ юм.

Бид өнөөдөр дотоодын зах зээлдээ дээд зэргийн

либералчлал хийх хэрэгтэй байна. Хэрвээ эдийн засгийн

эрх мэдэл дээр очих боломж олддог юм бол , ийм

өөрчлөлтүүдийг заавал хийнэ гэж би боддог. Тухайлбал,

жижиг, дунд бизнесүүдийг олон ажлын байртай байх тусам

нь бага татвар төлдөг болгох хэрэгтэй гэж би үздэг. ААН-

үүд бага татвар төлөхийн тулд олон хүнийг ажлын байраар

хангаж , олон хүний нийгмийн даатгалыг төлөх тэр

механизмыг нь бүрдүүлж, эргээд хөнгөлөлтүүдээ авдаг байх боломжийг нээж өгөх нь чухал юм.

Түүнчлэн хотын төвлөрлийг сааруулахад татварын

бодлогыг ашиглах цаг нь болсон гэж би боддог. Үйлдвэрээ Улаанбаатар хотоос гадна байгуулан үйл ажиллагаа

явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх бодлогыг явуулах хэрэгтэй

юм. Тэгвэл үйлдвэрүүд хотоос гарч, дагуул хотууд аяндаа

л байгуулагдаад эхэлнэ.

Бас гаалийн байцаагч нарыг цөөлөх хэрэгтэй байна .

Монгол хүнээ хянахын тулд , монгол хүнээсээ мөнгө

авахын тулд тэр олон хүн ажиллах шаардлагагүй. Монгол

хүн баяжиг л дээ. Жишээ нь бид хятадаас олон жил бараа

зөөхөд хэзээ ч хятадын гаалийн байцаагчтай уулзаж

байгаагүй. 20 тоннын контейнерын татвар 3000 юань гээд

тодорхой байдаг. Манай улс гаалийн татваруудаа тогтмол

58 / 67

Page 60: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

болгож, нэгтгэх хэрэгтэй юм. Гадаадын компанийн оруулж

ирж байгаа ачаанд өөрөөр хандаж болно. Харин монгол

аж ахуйн нэгжүүдийн татварыг тэгшитгэчих юм бол

хахууль авах гэж толгой өвтгөх, татварыг нь бууруулах,

өсгөх гэж зовох хэрэггүй болно. Арабын орнуудыг судалж

байхад, бүгдийг нь хэд хэдэн ангилалаар тэгшитгэчихдэг юм байна. Онцын чухал биш зүйлд улс орон нь нэг их ач холбогдол өгдөггүй аж.

Бас нэгэн жишээг дурьдахад , нийт хүн амд ногдох

боловсролтой хүний тоогоороо Хятад хамаагүй доогуурт ордог. Монгол Улс бол дээгүүр үзүүлэлттэй. Гэтэл хятад

хүнд баялаг бүтээх эрмэлзэл асар өндөр байдаг. Төр засаг нь ч их дэмждэг. Тийм болохоор өнөөдөр дэлхий даяараа

хятадаас бараагаа авч байна . Янз бүрийн нөхцөл

ярихгүйгээр, зүгээр нэг жижиг өрөө, жижигхэн алга дарам

газар байхад л хятад хүн бизнес эрхэлж чаддаг. Ийм

эрмэлзэл ард түмэнд маш чухал юм. Ард иргэдийнхээ сэтгэлгээнд баялаг бүтээх эрмэлзлэлийг бий болгохын

тулд, бид дотоодын зах зээлээ дээд зэргээр либералчилж,

татварын шинэчлэлийн бодлогыг зоригтой явуулах

хэрэгтэй байна.

Өнөөдөр манайхан уул уурхай руу хэт хуйлраад, эдийн

засагт маань голланд өвчний шинж тэмдэг илрээд байгаа.

Энэ байдлаараа удаан үргэлжилж, зөвхөн уул уурхайн

үйлдвэрлэл явагдаж бусад салбар нь хөгжихгүй байх юм

бол, бид баялгаа гаднынханд зүгээр өгсөнтэй л адил байх

болно . Бид уул уурхайн үйлдвэрлэлд ус , хөрс бохирдуулсны татварыг анхнаас нь өндөр тогтоож ,

хохирлоо бага боловч нөхөн төлүүлэх механизмыг бий

болгох хэрэгтэй байна. Банкны салбарт ч нэгэн адил

татварыг нь нэмэгдүүлж, хөгжихгүй зогсонги байгаа зарим

салбаруудаа татвараас чөлөөлмөөр байна. Энэ бүхнийг ногоон эдийн засгийг дэмжихэд чиглэгдсэн татварын

оновчтой бодлогоор зохицуулж , эдийн засгийн бүх

салбараа жигд хөгжүүлэхэд анхаарах цаг болжээ.

59 / 67

Page 61: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Засгийн газрын тэргүүн улсынхаа эдийн засгийг 20 гаруй

хувиар өсгөсөн тухайгаа үг хэлэх бүртээ онцлон

тэмдэглэдэг юм. Гэвч сайрхаад, гайхуулаад байгаа тэр

өсөлт нь өрх гэрийн төсөвт байтугай ард иргэдийнх нь хэтэвчинд ч мөнгө нэмж чадсангүй . Ядуурал улам

нэмэгдэж, ажлын байр улам хомсдож, халамж хүртэн

амьдрахыг илүүд үзсэн бэлэнчлэх сэтгэлгээ газар аван

хөгжиж байна. Тэгэхээр манай эдийн засгийн өсөлт хаана

байна вэ? Тэр их өсөлтийн үр шимийг хэн хүртээд байгаа

юм бэ? Ийм өсөлт гарсан гэдгийг мэдээд байгаагаараа

засгийн газрын гишүүд, хууль тогтоогчид, төр засгийн

өндөр албан тушаалтнууд энэ бүхнийг хүртээд байна уу?

Аливаа улс орны эдийн засгийн өсөлт хэр зөв явагдаж

байгааг үнэлдэг олон улсын шалгуур үзүүлэлт гэж байдаг. Хүний хөгжлийн илтгэлд дурьдсанаар бол, ажлын байр

бий болгоогүй эдийн засгийн өсөлтийг “Ажлын байргүй

өсөлт” /Jobless Growth/ гэж нэрлэдэг бөгөөд эдийн засгийн

буруу өсөлтийн хамгийн эхэнд нь бичигддэг юм байна.

Манайд зөвхөн төрийн албан хаагчдын ажлын байр

нэмэгдэж, бусад салбарт ажлын байрны өсөлт төдийлэн

гараагүй байхад эдийн засаг өссөн тухай яригдаж байна.

Тэгэхээр манай улсын эдийн засаг буруу өсөлтийн нэг дэх

шалгуурыг бүрэн хангаж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл,

манай эдийн засаг буруу замаар будаа тээж явна гэсэн үг юм.

Түүнчлэн цөөн хэсэг нь хэт баяжсан эдийн засгийг зөв эдийн засаг гэж үздэггүй. Ийм эдийн засгийн өсөлтийг “Хайр найргүй өсөлт” /Ruthless Growth/ гэж нэрлэж байна.

Гэтэл манайд яг л ийм зүйл болж байгаа. Монгол Улс тэрбумтнуудтай болчихсон. Тэднийгээ “төрөөс төрсөн”,

“төрөөс төрөөгүй” хэмээн ангилж, гарал үүслийн гэрчилгээ олгох шахаж байгаа. Тэр ч байтугай мөнгөтэй хүний өмнө

хууль үйлчлэхгүй байх хандлага нийгэмд бий болсон нь

60 / 67

БИД ХӨГЖӨӨД БАЙНА ГЭЖ ХЭЛЭХЭД ХЭЦҮҮ

Page 62: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

шударга ёсны зарчим алдагдахад хортойгоор нөлөөлж

байна.

Эдийн засгийн буруу өсөлтийн гуравдугаар бичигддэг нэгэн чухал үзүүлэлт нь ардчилал, зах зээлийн боломж

хязгаарлагдаж байгаа эсэхээр хэмжигддэг. Хэрвээ энэ боломжууд нь улам хумигдсаар байгаа бол үүнийг “Дуу

хоолойгүй өсөлт” /Voiceless Growth/ гэж үздэг байна.

Өнөөдөр залуус төрийн алба руу хошуурч, бизнес эрхлэх,

хувийн салбарт ажиллах сонирхол эрс багассан нь “Дуу

хоолойгүй өсөлт” манайд бодитоор оршин байгааг илтгэж

байна. Бас чөлөөт хэвлэл мэдээлэл нь эздийн эрхшээл, том

компаниудын сурталчилгааны гэрээнд боомилогдож ,

иргэдэд үнэн зөв мэдээлэл хүрэх боломж нь улам

хумигдсаар байгааг бид харж байна.

Үүний зэрэгцээ, үндэсний зан заншил болон өв уламжлалаа

дээдлээгүй эдийн засгийн өсөлтийг зөв өсөлт гэж үздэггүй

аж. Ийм өсөлтийг “Үндэс суурьгүй өсөлт” /Roofless Growth/

гэж нэрлэдэг байна. Учир нь зан заншил, өв уламжлал бол

асар том оюуны бүтээл юм. Үүнийг үгүйсгэн өсөж байгаа

эдийн засаг нь соёлын үнэт зүйлсийг сулруулдаг. Ийм

үзэгдэл ч бас манай улсад ажиглагдах болжээ. Тухайлбал,

газар шороогоо хөндөхгүй , гол усаа бохирдуулахгүй

амьдарсаар ирсэн уламжлалт ёс заншил алдагдаж, монгол

хүн монгол газар нутгийнхаа эзэн нь болж чадахгүй байх

аюул нүүрлэж эхлээд байна.

Буруу өсөлтийг тодорхойлдог олон улсын шалгуур

үзүүлэлтүүдийн дотор чухал байр эзэлдэг хамгийн гол

үзүүлэлтийн нэг нь, байгалийн баялгаа шавхсан эдийн

засгийн өсөлт байдаг. Гэтэл Монгол Улс маань яг одоо

байгалийн баялгаа шавхахаар “улайрч” байна. Ийм эдийн

засгийн өсөлтийг “Ирээдүйгүй өсөлт” /Futureless Growth/ гэж

нэрлэдэг. Хойч үеийнхнийхээ хэрэглэх баялгийг өнөөгийн

хүмүүс нь шавхан ашиглах замаар явагддаг өсөлт учир

ийнхүү нэрлэдэг аж.

Манай улсын эдийн засаг ийнхүү “буруу өсөлт”-ийн бүх

шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангачихсан явж байгаа юм

байна. Ард иргэд төр засагтаа итгэх итгэлгүй болж байгаа

нь, энэ бүхнийг мэдэхгүй ч гэсэн мэдрээд байгаагийн

илрэл болов уу.

Хүний амьдрал гэдэг итгэл үнэмшил дээр тогтдог. Итгэл

үнэмшлийн ачаар социализмын үед асар их зүйлийг хийж байсан. Тэгэхээр өнөөдөр бидэнд ямар итгэл

үнэмшил байна вэ? Бид хаашаа яваад байгаа юм? Энэ их

мөнгөөр бид юу хийх юм бэ? Баахан замбараагүй хэдэн

өндөр байшинтай болоод, дотор нь суухын төлөө яваад

байгаа юм уу? Эсвэл шинэ хот байгуулах юм уу. Ер нь

энэ их уул уурхайн баялгаар юунд хүрэх гээд байгаа

эцсийн цэг нь харагдахгүй байна. Хэрвээ эцсийн цэг харагдаж байвал , юунд хүрэхийг зорьж байгаагаа

мэдэж байвал хүмүүс тэр зүгт нь тэмүүлдэг билээ.

61 / 67

Page 63: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн ирээдүйн төлөв байдлыг харуулсан нэгэн газрын зураг Д.Одхүү гишүүнд

байхыг нь би харсан юм. Улсынхаа төв дундуур төмөр

замаа татаад, говийн хэсэгт нь манай баялаг байна гэж

үзээд, баялгийнхаа дэргэд үйлдвэрлэлээ байгуулаад, дээд

талын хэсэг буюу хангайн бүсэд нь мал аж ахуй, аялал

жуулчлал эрхэлнэ гэсэн бүсчилсэн хөгжлийн концепц юм

билээ. Энэ бол их зөв санагдсан. Ер нь эдийн засгийн

газарзүйг судалж байхад , хүмүүс төв рүүгээ шилжиж

суурьшаад байдгийн гол шалтгаан нь, баялаг бүтээгдэж

байгаа газарт хэдий чинээ ойр байна, хүртэх ашиг нь төдий чинээ их байдагтай холбоотой юм билээ. Гэтэл

хөдөөгийн сумын төвд бизнес цэцэглээд байгаа зүйл

байдаггүй учир хүмүүс нь нийслэл рүү, Өмнөговь руу, Солонгос руу яваад байна. Тэр хүмүүсийн буруу биш юм.

Манай улс эрүүл чийрэг, залуу эрчүүдээ ялгаж солонгос руу явуулсаар нэлээд хэдэн жил болж байна. Үр дүнд нь олон

гэр бүл салж, хүүхдүүд эцгийн хайр гэдгийг мэдэхгүй өсөн

торних боллоо. Тэднийг гэр бүлтэй нь хамт явуулж яагаад

болоогүй юм бол? Энэ ажлыг заавал Зуучлах товчоо зохион

байгуулах ёстой байсан гэж үү. Байгууллага, ААН-үүдэд

квот өгөөд, байгууллага нь ажилчдаа явуулдаг зарчмаар

ажиллахад юу нь болоогүй юм бэ ? Жишээ нь , талх

үйлдвэрлэдэг компанид “Танайхаас энэ жил солонгосын

талхны үйлдвэрт тэдэн ажилчин хэрэгтэй байна. Сайн

ажилчдаа сонгоод явуул” гэвэл дуртай л байна шүү дээ. Сургалтанд мөнгө зарахгүйгээр хүмүүсээ сургаж, ажилчид

нь ажлаа хийж, мөнгө олохын зэрэгцээ шинэ технологиор

ажиллаад үзэх сайхан боломж биш гэж үү. Харамсалтай нь, ийм зүйлийг эрх баригчид олж харахгүй байна. Тэд залуу эрчүүдээ мөнгө олдог машин, эрэг шураг мэтээр харж,

иргэд нь ч бас өөрсөдтэй нь адил хүн ёсоор амьдрах

эрхтэй гэдгийг огт бодож үзэхгүй байгаа нь , уг шийдвэрийг гаргахад эмэгтэйчүүдийн оролцоогүйг харуулж байна.

Уг нь монголчууд бид эрт дээр үеэсээ л арга билгийн

ухаанаар улсаа удирдаж ирсэн ард түмэн. Тийм ч учраас аливаа зүйл тэнцвэртэй байх ёстой . Аль нэг тал нь давамгайлбал эрсдэл, гажуудлыг дагуулдаг гэдгийг сайн

мэддэг хүмүүс билээ. Алс тэртээх 13 дугаар зуунд төрийн

удирдлагадаа жендерийн тэгш байдлыг хэрэгжүүлж

байсан монголчууд маань 20 дугаар зууны сүүлч, 21 дүгээр

зууны эхэн үеийн жилүүдэд нэг хүйс давамгайлсан

62 / 67

ХАМГИЙН АЮУЛТАЙ НЬ ГЭР БҮЛИЙН БОДЛОГО АЛДАГДААД, ГЭР БҮЛИЙН ЗАДРАЛ ЯВАГДАЖ БАЙНА

Page 64: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

бүрэлдэхүүнтэйгээр төрөө удирдаж ирсний хортой үр

дагавар нь зөвхөн солонгос явсан залуусаар дууссангүй.

Манайд уул уурхайн үйлдвэрлэл дагаад ажлын байр бий

болж эхэлсэн ч, тухайн газруудад нь хүн амын жендерийн

харьцаа алдагдсан ноцтой асуудал үүсч эхлээд байгаа.

Өмнөговь руу олон залуус явж ажилладаг ч дандаа гэр

бүлгүй, эсвэл ажил хийхийн тулд гэр бүлээ орхиод явж

байгаа залуус байдаг нь бодит байдал юм. Тэнд гэр бүлд

чиглэсэн ямар ч бодлого байхгүй. Залуусыг бөөнөөр нь байрлуулаад, нийтийн казармд байлгаж байна. Орон сууц

баригдахгүй, хот босохгүй, зөвхөн уул уурхайн баялгийг олборлох зорилгоор хүмүүсийн хүч хөдөлмөрийг ашиглах

процесс л тэнд явагдаж байна.

Гэтэл социализмын үед байгуулагдсан “Эрдэнэт” Уулын

баяжуулах үйлдвэрийн дэргэд хот байгуулж, хүмүүсээ гэр

бүлээр нь суурьшуулах бодлогыг анхнаас нь явуулж

байсан . Өнөөдөр манай улсын гэр бүлийн бодлого

социализмын үеэсээ хэд дахин хоцрогдсон байгаа нь энэ харьцуулалтаас шууд харагдаж байгаа билээ. Уг нь энэ бүхнийг олж харахын тулд томруулдаг шил шаардлагагүй

юм. Харамсалтай нь, эрх баригчид энэ асуудлыг олж

харахыг хүсэхгүй байна. Ард түмний амьдрал ямар байх нь тэдэнд огт хамаагүй аж.

Өнөөдөр манайд гэр бүлийн бодлого гэж алга. Хамгийн

аюултай нь, гэр бүлийн бодлого алдагдаад, гэр бүлийн

задрал явагдаж байна. Монгол Улс өнөөдөр хүндээ

хөрөнгө оруулахгүй байгаагийн хор уршиг энэ юм.

Эрчүүд төсөв мөнгөө хуваарилахдаа дандаа хатуу дэд

бүтэц, байшин барилга руу оруулдаг. Зөв хүмүүжилтэй

хүмүүс ажиллахгүй байхаар эргээд ажил нь нураад

байна.

Эмэгтэйчүүд шийдвэр гаргахад оролцоогүйгээс болж

нийгэм маш харгис болж байна. Баян хоосны ялгаа ихсэж

байна. Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эзэлж

байгаа эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ердөө 3

хувийг эзэлж байгаа нь үүнд нөлөөлж байна . Хэрвээ эмэгтэйчүүд шийдвэр гаргахад оролцож чадсан бол

асуудал өөрөөр шийдэгдэх байсан . Аль болох олон

цэцэрлэг барина, шинэ сургууль, эмнэлэг барих шийдвэр

гаргана. Хүмүүс гэр бүлтэйгээ хамт байх тэр нөхцлийг бий

болгохыг шаардана.

Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд очсоноор төрийн

бодлого хүний хөгжилд илүү чиглэгдэж чадна гэж би

боддог. Нийгэм илүү хүнлэг, оюунлаг болно. Монголын

газар нутгийг сэндийчсэн энэ их байгаль экологийн сүйрэл

багасна. Учир нь, эмэгтэй хүний эцсийн зорилго бол хойч үеийнхээ сайн сайхны төлөө л байдаг.

Монгол Улс гэдэг маань нэгэн том айл л гэсэн үг. Гэр бүлд

үр хүүхдүүдээ хүмүүжүүлэх үүргийг голдуу эх хүн

хүлээдгийн адил, хүндээ чиглэсэн, гэр бүлийн хөгжлийг дэмжсэн бодлогын шийдлийг зөвхөн эмэгтэйчүүд л гаргаж

ирж чадах билээ . Хүний хөгжлийг дээдэлсэн , хүнлэг ардчилсан нийгмийг жинхэнэ утгаар нь байгуулъя гэвэл,

шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг эрчүүдтэй эн

тэнцүү харьцаатайгаар гаргаж ирэх цаг нь болжээ.

63 / 67

Page 65: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

Манай улс иргэнээ баялаг гэж үзэхгүй, иргэндээ хөрөнгө

оруулахгүй байгаагийн зэрэгцээ, амьдралын үнэ цэнийг эд

баялгаар харах болсон учраас эрдэс баялаг, уул уурхай,

нүүрс яриад хүнээ мартчихсан байна. Уг нь төр бол ажлын

байр олж өгөх биш, харин түүнд тэнцэх төлөвшилтэй,

сахилга баттай залуу хүнийг бэлдэж өгөх бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Тийм ч учраас энэ үүргээ биелүүлэхийн тулд төр мөнгө зарцуулдаг байх ёстой юм.

Гэвч, би НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах явцдаа, энэ чиглэлд огт мөнгө зарцуулдаггүй болохыг нь олж мэдсэн

билээ. Нийслэлийн төсвөөс зөвхөн хатуу зүйлд л хөрөнгө

оруулалт хийдэг . Байсхийгээд л хайс сольдаг , шинэ байшин барьдаг , зам засварладаг , хөшөөнд мөнгө

зарцуулдаг болохоос нийслэлийн иргэн хүндээ огт хөрөнгө оруулдаггүй. Уг нь иргэндээ боловсрол олгох

чиглэлээр хөрөнгө зарцуулах нь, юу ч заагаагүйгээс гарч болох эрсдэлээс хамаагүй бага шүү дээ. Бизнесийнхэнд би

энэ сургалтынхаа талаар ярихаар, “Наадах чинь маш зөв. Бид нар үнэхээр залхдаг. Нэг хүн аваад ажиллуулахаасаа

өмнө хүмүүжүүлэх гэж их зовдог” гэж байсан.

Өнөөдөр манай бизнесийнхэнд хөрөнгө оруулалт нь байдаг. Гэвч хөгжье гэхээр хүний нөөцийн асуудал дээрээ дандаа гацаж байна. Монголд мөнгө, техник технологи

дутагдаж байгаадаа биш , харин өрсөлдөх чадвартай

өөрөө өөрийгөө иргэн хүн гэж хариуцах ухамсартай

ажиллах хүч буюу хүн маш их дутагдалтай байна. Хүндээ хөрөнгө оруулахгүйгээр эдийн засаг маань хөгжих

боломжгүй юм . Компаниуд ажиллах хүчний байнгын

дутагдалд орж, гаднын ажиллах хүчийг ашигласаар л байх

болно. Хүндээ хөрөнгө оруулахгүй бол бидний нөгөө

сайхан амьдралын мөрөөдлүүд огт биелэхгүй гэсэн үг билээ.

Төрөөс энэ ажлыг хийж хэрэгжүүлэхийн тулд юунаас эхлэх

хэрэгтэй вэ гэдэг дээр би бас бодож үзсэн. Миний бодлоор

бол, нэгдүгээрт урт хугацааны ба богино хугацааны гэсэн

хоёр зорилтыг тавих хэрэгтэй юм байна. Урт хугацааны

зорилт нь гэвэл, манай улс багшийн сургуульд сурч байгаа

багш нарыг маш өөр түвшинд бэлтгэх ёстой. Хүн амын 30

хувь нь хамрагдаад байгаа академик боловсролд биш,

харин 70 хувийг нь ажил амьдралд бэлтгэж чадах багш

нарыг сургаж бэлтгэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж

байна. Үүнд ойролцоогоор арваад жил хэрэгтэй. Багш

нарыг байнга сургаж, чадваржуулж байхын зэрэгцээ багш

нар нь ч өөрсдөө өрсөлдөх чадвартай байх ёстой юм.

Харин богино хугацааны зорилтын тухайд, бид өнөөдөр

маш яаралтай нэгээс хоёр сургууль байгуулах хэрэгтэй

байна. Багш нар нь амьдралын туршлагатай ахмадууд,

алдартай жүжигчид, тамирчид, улс төрчид, бизнесмэнүүд,

64 / 67

ЗАЛУУСЫН ТӨЛӨӨ “ЗА” ГЭЖ ХЭЛЭХИЙН УЧИР..

Page 66: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

өндөр мэргэжлийн ажилчид, малчид, тариаланчид байж,

залууст амьдралд ойр хичээлүүдийг заах юм. Ийм ажлыг хийж чадвал маш богино хугацаанд байдал өөрчлөгдөж

эхэлнэ. Залуус маань ямар ч ажлыг барьж аваад хийх

эрмэлзлэлтэй болж, өөртөө итгэлтэй болохын зэрэгцээ, амьдралаа аваад явах чадвар нь дээшилнэ . Тэдний

дундаас манлайлагчид ч төрж эхэлнэ. Манай улсын аймаг, хот, сум, дүүрэг бүрт ийм чадварлаг залуус, тэдэнд хичээл

заах туршлага бүхий хүмүүс нь байгаа. Бид энэ дотоод

нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах юм бол залуу үе

болон ахмад үеийнхний холбоо бэхжиж, илүү их амжилтад

хүрнэ гэж би үздэг.

Боловсрол гэж ярихаар, хүмүүс ихэвчлэн академик талаас нь ойлгоод байдаг. Харин миний хувьд өөр боловсролын

тухай яриад байгаа юм. Боловсрол гэдэг бол хамгийн

түрүүнд зөв хүн болон төлөвших ёс суртахууны хүчин зүйл

гэдэг талаас нь би хандаж байгаа учраас “Залуусын төлөө

За гэж хэлье ” аяныг өрнүүлж , энэ тухайгаа сүүлийн

жилүүдэд ярьж, олон нийтэд ойлгуулахыг хичээж ирсэн

билээ.

Боловсролтой хүн болон төлөвшинө гэдэг бол үнэнч шударга, тэсвэр хатуужилтай, эх оронч үзэлтэй, эрүүл

мэндийн боловсролтой, зан заншил уламжлалаа мэддэг, байгаль орчноо хайрладаг, сурч мэдэх хүсэл тэмүүлэлтэй,

манлайлах сэтгэлгээтэй, хариуцсан ажлаа чанартай хийж

чаддаг, итгэл даах чадвартай байх гээд олон ур чадварын

нийлмэл цогц ойлголт юм.

Манайд академик боловсрол олгодог олон зуун их, дээд

сургууль, коллеж, мэргэжлийн сургалтын төвүүд байна.

Харин амьдралын ухаанд сургаж, жинхэнэ боловсрол

эзэмшүүлдэг сургууль гэж алга. Өнөөдөр ганц нэг ТББ энэ ажлыг зах зухаас нь хийхийг хичээж байна. Мөн зарим

хүмүүс гадаадад сураад ийм хэмжээний боловсрол

эзэмшихийг зорьж байна.

Гэтэл боловсрол олж авах боломжгүй хүмүүс гэж байгаа.

Тэднийг яах вэ? Энэ тал дээр Австрийн нэг сайн жишээ байдаг юм . Бусад орноос ажиллахаар ирж байгаа

хүмүүсийг цагаачдын лагерьт бүх зардлыг нь хариуцан

байршуулж, бүгдэд нь герман хэл заагаад, хууль дүрмээ ойлгуулж, мэргэжил боловсролыг нь тогтоож, бүх асуудлыг нь шийдсэний дараа Австрид ажиллаж болно гээд нутаг руугаа оруулдаг. Би үүнийг ямар жишээн дээр хэлээд

байна гэхээр, Улаанбаатар хотод хүмүүс ирээд л хаа

дуртай газраа буучихдаг. Харин бид ийм суурьшлын бүс бий болгоод, тэнд нь маш олон төрлийн сургалт хийж,

хүмүүсээ хотын соёлд сургахын зэрэгцээ ажлын байранд

бэлтгэх юм бол олон асуудлыг шийдэх боломжтой. Бас нийслэлийн гэр оронгүй иргэдэд ч төрөөс халамж үзүүлж,

тэднийг идэх хоол, орон байраар хангаж, мэргэжил олгох

сургалтад хамруулаад, нийгэмдээ хэрэгтэй хүн болгож

авах нь үр дүнгээ өгнө гэж боддог.

Өнөөдөр манай залуучууд нэг найзыгаа дагаад би цагдаа

болно, эсвэл сүмд сүсэгтнээр орлоо гээд, ямар нэгэн

зүйлийг дагаж л сонголтоо хийж байна. Хэрвээ амьдралын

ухаан заадаг сургууль байх юм бол асуудлыг их өөрөөр

65 / 67

Page 67: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

шийдэж болно. Тухайлбал, эмч болъё гэж байгаа залуусыг нэг өдөр эмч, сувилагчийн удирдлагын дор асрагчаар

ажиллуулж, ажил мэргэжлийн тухай бодит ойлголттой

болоход нь туслах хэрэгтэй юм. Гэвч манайд хамгийн их

дутагдаж байгаа энэ ажилд одоогоор зориулагдсан

санхүүжилт гэж байхгүй, бодлого нь боловсруулагдаагүй,

үйл ажиллагаа явуулах бүтэц нь бий болж амжаагүй байна.

Ерээд онд залуусын шүтээн болж байсан “Хонх ”

хамтлагийн дуунууд надад их таалагддаг. Энэ дуунууд

өнөөг хүртэл цаг үеэсээ хоцроогүй. Тухайлбал, “Цаасан

малгай” гэдэг дуунд шүүмжлэлтэй санаа байдаг ч, одоо

эргээд бодоход, тэр цаасан малгай гэж нэрлээд байгаа

зүйл нь өнөөгийн залууст хэрэгтэй байна. Бид залуустаа

урам өгч , тэднийхээ жигүүрийг нь ургуулаад , улс нийгэмдээ хэрэгтэй сайн үйлс бүтээх боломжийг нь олгох

цаг болсон гэж бодогддог юм. Өнөөдөр бүхнийг мөнгөөр

хэмжээд байгаа нь учир дутагдалтай юм. Заавал мөнгөн

урамшуулал биш, сайн үйлсийг нь сурталчлаад нийгэмд

таниулах, үлгэр дуурайл болгох ажлыг зохион байгуулах

хэрэгтэй байна. Телевизийн сувгуудаар явагдаж байгаа

залуу дуучид , залуу зохион бүтээгчдийг тодруулдаг нэвтрүүлэгт цөөн хүн хамрагдаж байгаа. Үүнийг бид олон

газарт нэгэн зэрэг зохион байгуулж, хүүхэд залуустаа

ирээдүйн амьдралын замаа хайж олоход нь гарц нээж

байх ёстой юм. Авьяас нь эрт тодорсон хүүхэд өөрийн

гэсэн замаа эрт сонгож, үеийнхнээсээ түрүүлэн амжилтад

хүрч чаддаг билээ.

Монголчуудын амьдралын хэвшил дээр суурилсан монгол

зан заншил нь асар том оюуны бүтээл учир бид үүн дээрээ тулгуурлах ёстой. Гэхдээ, монголчууд бидэнд өнөөдөр

нүүдэлчин соёл гэхээсээ илүү суурин соёл иргэншил

дутагдаж байгаа учраас, энэ тал руу нь түлхүү анхаарал

хандуулах хэрэгтэй болов уу.

Бид баян хоосны ялгаа гараад байна гэж ярьдаг. Гэвч яг үнэндээ хүмүүжлийн ялгаа их байна. Энд зөвхөн мөнгө, эд

хөрөнгийн ялгаанаасаа илүү ёс суртахууны ялгаа их гарч байна. Улс орнуудын хөгжлийг ажиглаж байхад, иргэдээ ёс суртахуунтай болгож чадсан улс орнууд л бусдаас илүү хөгждөг. Тухайлбал, Сингапур улс яагаад ингэж хөгжөөд

байна гэхээр, улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж

чаддаг зөв хүмүүсээ сонгож улс орноо удирдуулдаг, тэд

нар нь улс орныхоо төлөө чин үнэнчээр ажилладаг тогтолцоог бий болгож чадсанд л байгаа юм. Иймд улс орноо хөгжүүлье гэвэл зөв тогтолцоог бий болгох нь чухал

гэж би боддог. Зөв тогтолцоог бий болгохын тулд, иргэн

бүр өөрсдийн хийсэн сонголтоороо хувь нэмрээ оруулах

боломжтой байдаг. Үүнийг хийж чадсан байхад бусад нь аяндаа болоод явчихна . Эдийн засгийг бол баялаг бүтээгчид болох хувийн салбарынхан бүтээдэг. Тэдэнд

боломжийг нь өгөөд, төр засаг нь өөрөө итгэл даахаар

шудрага байж, зөв бодлого явуулдаг болох хэрэгтэй юм.

Хэрвээ надад шийдвэр гаргах эрх мэдэл ирэх юм бол,

би энэ асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана.

Би Монгол улсаа нэгэн том гэр бүл гэж үзэж, өөрийн гэр

бүлдээ ханддаг шигээ сэтгэл гаргаж, хүнээ хөгжүүлэх,

66 / 67

Page 68: ЗӨВ ИРГЭН – ЗӨВ ХӨГЖЛИЙН ГАРЦ

хүнээ хүмүүжүүлэх ажлыг өргөн далайцтай хэрэгжүүлнэ

гэж боддог.

Миний гол санаж мөрөөдөж явдаг зүйл бол “Иргэн баян

бол улс баян” гэдэг үгийг ажил хэрэг болгох. Иргэд маань эдийн засгийн эрмэлзлэл сэдлээ хэрэгжүүлж, амьдрал

ахуйгаа бусдын гар харалгүй аваад явчихдаг болох юм бол

ардчилал аяндаа бэхжинэ , хөгжинө . Эрх чөлөөтэй ,

хариуцлагатай, оюунлаг, эрүүл чинээлэг иргэд зонхилсон,

гэр бүлийн үүргийг онцгой авч үздэг нийгэмд л аз жаргал

жинхэнэ утгаараа оршдог юм. Монгол Улс зөв хөгжлийн

тогтолцоог сонгож, зөв боловсролыг хүмүүстээ олгож

эхлэх юм бол залуус маань улс орныхоо хөдөлгөгч хүч нь болж, “Зөв иргэн - Зөв хөгжлийн гарц” байж чадах билээ.

Монголчууд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас”

гэдэг. Би эмэгтэй хүнийхээ хувьд гэр бүлээ зохиож, үр

хүүхдээ өсгөн хүмүүжүүллээ. Ажил хэрэгч хүний хувьд

олон зуун ажлын байрыг бий болгож, улсдаа олон тэрбум

төгрөгийн татвар төллөө. Нийгмийнхээ төлөө ажиллаж,

асуудал бэрхшээлүүдийг нь таньж, мэдэж авлаа. Одоо улс орныхоо төлөө чадах бүхнээ хийе гэж бодож байна.

67 / 67