22
1 СЕМИНАР 2. БОЛОВСРОЛЫН ТҮҮХЭН БАРИМТЫН ШИНЖИЛГЭЭ (2 ЦАГ) Хичээлийн зорилго: Боловсролын түүхэн баримтуудад шинжлэн тоон болон чанарын боловсруулалт хийж арга барилд суралцана. [PLO3.2.1] Товч агуулга: Монголчуудын боловсролын түүхэн замнал, түүнд нөлөөлж ирсэн нийгэм соёл, ахуй орчин, эдийн засгийн хүчин зүйлс Материал, хэрэглэгдэхүүн: Семинарын удирдамж Шагдар Ш., нар (2009) Монголын боловсролын түүх, I боть, 70,78, 304 дүгээр тал Семинарын бэлтгэл: Уншиж судлах БСШУЯ., (2012) Боловсролын салбарын эрхзүйн түүхийн эх сурвалж, Ган принт, 9, 11, 12, 13, 15, 16, 17 дугаар тал МУБИС, БоСС, Боловсролын суурь судалгааны төв, Үйл судлал сурах бичиг, Байгалмаа Ч., Баримтад чанарын боловсруулалт хийх аргачлал, 213-226 дугаар тал МУБИС, БоСС, Боловсролын суурь судалгааны төв, Үйл судлал сурах бичиг, Батхуяг С., Баримтад тоон боловсруулалт хийх аргачлал, 208-212 дугаар тал Бичиж тэмдэглэх Уншсан мэдээлэлдээ тулгуурлан “Судалгааны баримтад боловсруулалт хийх аргачлал” эргэцүүлэл бичих Арга зүй: Семинарыг зохион байгуулахад дараах аргуудыг хэрэгжүүлнэ. - Уншиж судлах - Боловсруулалт хийх - Хосоор ажиллах - Эргэцүүлэн бичих - Ярилцлага хэлэлцүүлэг хийх Үйл ажиллагаа 1. XIII зууны Монголчууд Юуг?-Яаж?-Яагаад? хийж байсан тухай мэдээллийг уншина уу. XIII зууны үеэр Монголд феодалын ёс дэглэм тогтож, нийгэм бүхэлдээ түүхийн хөгжлийн нэг бүхэл шатаар урагш ахиж, соёлын хөгжил ч түргэсэж иржээ. Энэ үеийн Монголчуудын мэдлэг ухаан, нүүдлийн мал аж ахуй, дайн байлдааны ажил төрөлтэй нягт холбоотой байлаа. Монголчуудын аж амьдралд гарч байсан их өөрчлөлт шаардлагын дагуу хөдөлмөрийн багаж хэрэгсэл, аж ахуйн төрөл бүрийн хэрэглэгдэхүүн болон цэргийн зэр зэвсэг үйлдвэрлэх ажил хүчтэй болж иржээ. Үүний дунд техникийн ухаан, гар урлал Суралцахуйн зорилтууд: Боловсролын түүхэн баримтын агуулгыг уншиж судлан, түүний талаар өөрийн байр суурийг илэрхийлэх Баримтад тоон болон чанарын шинжилгээ хийх арга барилд суралцах

СЕМИНАР 2. БОЛОВСРОЛЫН ТҮҮХЭН БАРИМТЫН …

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

1

СЕМИНАР 2. БОЛОВСРОЛЫН ТҮҮХЭН БАРИМТЫН ШИНЖИЛГЭЭ (2 ЦАГ)

Хичээлийн зорилго: Боловсролын түүхэн баримтуудад шинжлэн тоон болон

чанарын боловсруулалт хийж арга барилд суралцана. [PLO3.2.1]

Товч агуулга: Монголчуудын боловсролын түүхэн замнал, түүнд нөлөөлж ирсэн

нийгэм соёл, ахуй орчин, эдийн засгийн хүчин зүйлс

Материал, хэрэглэгдэхүүн:

Семинарын удирдамж

Шагдар Ш., нар (2009) Монголын боловсролын түүх, I боть, 70,78, 304 дүгээр тал

Семинарын бэлтгэл:

Уншиж судлах

БСШУЯ., (2012) Боловсролын салбарын эрхзүйн түүхийн эх сурвалж, Ган принт, 9,

11, 12, 13, 15, 16, 17 дугаар тал

МУБИС, БоСС, Боловсролын суурь судалгааны төв, Үйл судлал сурах бичиг,

Байгалмаа Ч., Баримтад чанарын боловсруулалт хийх аргачлал, 213-226 дугаар тал

МУБИС, БоСС, Боловсролын суурь судалгааны төв, Үйл судлал сурах бичиг, Батхуяг

С., Баримтад тоон боловсруулалт хийх аргачлал, 208-212 дугаар тал

Бичиж тэмдэглэх

Уншсан мэдээлэлдээ тулгуурлан “Судалгааны баримтад боловсруулалт хийх аргачлал”

эргэцүүлэл бичих

Арга зүй: Семинарыг зохион байгуулахад дараах аргуудыг хэрэгжүүлнэ.

- Уншиж судлах

- Боловсруулалт хийх

- Хосоор ажиллах

- Эргэцүүлэн бичих

- Ярилцлага хэлэлцүүлэг хийх

Үйл ажиллагаа 1. XIII зууны Монголчууд Юуг?-Яаж?-Яагаад? хийж байсан тухай

мэдээллийг уншина уу.

XIII зууны үеэр Монголд феодалын ёс дэглэм тогтож, нийгэм бүхэлдээ түүхийн

хөгжлийн нэг бүхэл шатаар урагш ахиж, соёлын хөгжил ч түргэсэж иржээ. Энэ үеийн

Монголчуудын мэдлэг ухаан, нүүдлийн мал аж ахуй, дайн байлдааны ажил төрөлтэй нягт

холбоотой байлаа.

Монголчуудын аж амьдралд гарч байсан их өөрчлөлт шаардлагын дагуу

хөдөлмөрийн багаж хэрэгсэл, аж ахуйн төрөл бүрийн хэрэглэгдэхүүн болон цэргийн зэр

зэвсэг үйлдвэрлэх ажил хүчтэй болж иржээ. Үүний дунд техникийн ухаан, гар урлал

Суралцахуйн зорилтууд:

Боловсролын түүхэн баримтын агуулгыг уншиж судлан, түүний талаар өөрийн

байр суурийг илэрхийлэх

Баримтад тоон болон чанарын шинжилгээ хийх арга барилд суралцах

2

хөгжиж тэр үеийнхээ амьдралын хэрэгцээ бүрэлдэн бий болсон мэдлэгт түшиглэн хэрэгцээт

зүйлийн чанар эдэлгээг сайжруулах, хийц, бүтцийг боловсронгуй болгох ажлыг хийж

байсан нь соёл иргэншлийн бас нэг чухал алхам болж байв. Мөн энэ үед Монголчууд алт,

мөнгө, төмөр, мөнгөн ус, хар тугалга, хүрэл, гууль зэргийг амьдрал ахуйдаа их хэрэглэж

байжээ1.

XIII зууны үед Монголчууд гэрийн эсгийн чанарыг сайжруулах гэж шохой, цагаан

шороо, ясны үйрмэг ашиглаж бат бэх болгох, өөх хонины сүү, шар сүү хэрэглэж ус чийг

нэвтрүүлдэггүй болгох, бас шинэс, нарс, гацуур, хус, бургасны холтосыг хандлан “улаан

идээ” гэдэг анагаах бодис гарган авч арьс шир идээлж байжээ. Ингэж хэрэгцээт зүйлийн

чанар эдэлгээг сайжруулах, хийц, бүтцийг боловсронгуй болгох ажлыг их хийж байжээ2.

XIII зууны Монголчуудын дунд төмрийн дарханы ажил хөгжиж, төмрийн хүдрийг

боловсруулан, хэрэгцээт зүйлээ хийж байлаа. Хархорумд ширэм хайлуулах том үйлдвэр

ажиллаж байсан байна. Хархорум нь тухайн үеийн цэргийн металлургийн төв бааз болж

XIII зууны монгол цэргийн амжилт нь тэрхүү металл боловсруулах мэдлэг, чадвартай

ихээхэн холбоотой байжээ гэж археологичид үзсэн. Хэрлэн голын цутгал Аваргын гол

(Хөдөө арал) олдсон эртний хот Рашаан дэрсний балгасны (1189-1206) төмөрлөг олдоцыг

1969 онд Авто засварын заводод шинжлэхэд тэндээс олдсон цөнгийн цагаан ширмийн

хатуулаг нь тус заводод хайлуулж байсан бор ширэмнээс 10 дахин их байжээ. Энэ бол тэр

үед Монголчуудын шинжлэх ухааны мэдлэг өндөр түвшинд байсны тодорхой нэг гэрч юм3.

Хубилай хаан Юан гүрнийг байгуулаад улмаар түүнд багтаж байсан олон овог

аймгуудыг нэгтгэн захирахын тулд тэдний хэл аялгуунд нэгэн адил тохирох дундын бичиг

зохион хэрэглүүлэхийг зорьж байсан. Энэ зорилгын үүднээс XIII зууны II хагаст Монголын

дөрвөлжин бичгийг зохиолгон улмаар түүнийг төрийн бичиг болгон тунхаглаж, нийт Юан

гүрэн даяар дэлгэрүүлэх арга хэмжээг авсан байна4.

Үйл ажиллагаа 2. Дээрх мэдээлэлд чанарын боловсруулалт хийж бичнэ үү.

Эргэцүүлэх асуултууд: XIII зууны Монголчууд юу, юуг хийдэг байсан бэ?

Тухайн үед хэрэгжиж байсан эдгээр үйл ажиллагаа юуг нотолж байна вэ?

Үйл ажиллагаа 3. 1925 болон 1940-өөд онд хэрэгжиж байсан сургалтын

төлөвлөгөөтэй танилцана уу.

1925 оны багш нарын II хурлаас баталсан 3 жилийн сургалттай

1 Шагдар Ш, Батсайхан Б., (2009) Монголын боловсролын түүх, I боть 70 дугаар тал 2 Шагдар Ш, Батсайхан Б., (2009) Монголын боловсролын түүх, I боть 70 дугаар тал 3 Шагдар Ш, Батсайхан Б., (2009) Монголын боловсролын түүх, I боть мөн талд 4 Шагдар Ш, Батсайхан Б., (2009) Монголын боловсролын түүх, I боть 78 дугаар тал

3

бага сургуулийн сургалтын төлөвлөгөө

Хичээлийн нэр, анги

7 хоногт орох цагийн тоо

I II III

1. Монгол бичиг 6 6 6

2. Тоо бодлого 6 6 6

3. Түмэн бодис - 3 3

4. Биеийн тамир 2 2 2

5. Улс төр - 2 2

6. Монгол улсын орон нутгийн байдал - - -

7. Зурах зураг - 2 2

1940-өөд оны сургалтын төлөвлөгөө

Хичээлийн нэр

7 хоногт орох цаг 10

жил

судла

х

I II III IV V VI VII VIII IX X бүх

1. Төрөлх хэл 14 14 10 10 7 6 5 2 2 1 2414

2. Уран

зохиол

2 2 2 2 3 2 424

3. Орос хэл 5 5 6 6 6 10 1258

4. Тоо

бодлого

8 8 7 7 7 4 1394

5. Алгебр 3 3 3 3 4 4 578

6. Геометр

тригономет

р

2 3 4 4 5 612

7. физик 2 3 4 3 4 544

8. Байгалийн

шинжлэл

3 3 3 3 3 3 3 3 816

9. Хими 2 3 3 3 374

10. Газар зүй 3 3 3 3 3 3 3 1 748

11. Түүх 2 2 3 1 4 5 578

12. Үндсэн

хууль

2 68

13. Улс төр 2 2 136

14. Зураг 1 1 1 1 1 170

15. Шугам

зураг

1 1 1 1 1 170

16. Биеийн

тамир

1 1 1 1 1 1 1 1 1 1 340

17. цэрэгжил 1 1 68

18. Хөдөө аж

ахуйн үндэс

1 1 2 2 2 1 306

4

19. 7 хоногийн

цаг

24 24 28 28 33 36 36 36 38 41 324

20. Жилийн

бүх цаг

81

6

81

6

95

2

1122 1224 1224 1224 1224 1292 1394 11016

Үйл ажиллагаа 4. Суралцагчдыг А болон Б хэсэг болгон А хэсэгт 1925 оны, Б хэсэгт

1940-өөд оны сургалтын төлөвлөгөөтэй танилцана.

Үйл ажиллагаа 5. “1925 болон 1940 оны сургалтын төлөвлөгөөний шинжилгээ”

сэдвээр 350-500 үг бүхий эргэцүүлэл бичнэ.

Үйл ажиллагаа 6. Хосоор ажиллаж өөрийн бичсэн эргэцүүллээ нөхөртөө

танилцуулна.

Үйл ажиллагаа 7. Нөхрийнхөө бичвэрийг сайжруулах санал бичих

Үйл ажиллагаа 8. Чанарын боловсруулалт, түүний мөн чанар сэдвээр ярилцах

Ярилцлагын асуулт:

Чанарын боловсруулалт хийнэ гэхээр юу хийнэ гэж ойлгосноо ярина уу?

Чанарын боловсруулалт хийдэг ямар аргуудыг мэдэж, сурч авсан бэ?

Чанарын боловсруулалтын хамгийн гол нь юу вэ?

Чанарын боловсруулалт хийхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

Өнөөдрийн хичээлээр миний ойлгож, сурсан зүйл бол...

Би өмнө нь дараах зүйлийг буруу, дутуу ойлгож байжээ.

Уншиж судлах материал: МУБИС, БоСС, Боловсролын суурь судалгааны төв, Үйл судлал

сурах бичиг, Батхуяг С., Баримтад тоон боловсруулалт хийх аргачлал, 208-212 дугаар тал

(доор хавсаргав)

1.7 БАРИМТАД ТООН БОЛОВСРУУЛАЛТ ХИЙХ АРГАЧЛАЛ

Товч агуулга: Энэ хэсэгт та бүхэн баримтад тоон боловсруулалт хийх арга зүйгээс

суралцан түүнийг өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэдэг болно.

Агуулга, хэрэглэгдэхүүн: Судалгааны өгөгдөл боловсруулдаг програм хангамжууд

Статистик шинжилгээ: Статистик бол үр ашигтай шийдвэр гаргахад шаардлагатай тоон

мэдээллийг цуглуулах; боловсруулах; нэгтгэн дүгнэх; дүн шинжилгээ хийх; тайлбарлах;

танилцуулах арга зүйн тухай шинжлэх ухаан юм.

Судалгааны үнэн зөв байдлын шинжүүр (Validity & Reliability test) Цуглуулсан өгөгдөл нь судалгааны үр дүнд шууд нөлөөлөх тул асуултууд хэр

найдвартай, зөв зохиогдсон бэ? энэ судалгааны үр дүн, чанарт хэр итгэлтэй байх вэ? гэдгийг

Суралцахуйн зорилтууд:

Судалгааны үнэн бодит байдлыг шалгах статистикийн шинжүүрийг ашиглах

Тоон өгөгдөл боловсруулдаг програмуудтай танилцах, ашиглах

5

илэрхийлэхийн тулд эдгээр 2 тестийг ашиглаж, судалгааны үр дүнгийн тайланд оруулах

шаардлагатай. Судалгааны асуултуудаар (асуулга, тест) 30-40 оролцогчоос судалгаа авч

шалгаж үзэхэд тохиромжтой. Шалгуураар найдваргүй, тохирц муутай гэж тодорхойлогдсон

асуултыг зассаны дараа судалгааг бүрэн хийж, үр дүнг нь бусдад танилцуулж болно.

Үйл ажиллагаа, алхмууд

Алхам 1: VALIDITY TEST. Validity test нь боловсруулсан дэд үзүүлэлтүүд (Item)-уудын

хоорондын хамаарлыг гаргах замаар хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, хэр оновчтой асуулгын

хуудсаа зохиосон бэ гэдгийг шалгахад ашиглагдана. Хэрвээ дэд асуултууд /item/ хоорондоо

хамааралтай бол (статистикийн хувьд ач холбогдолтой) тухайн дэд асуултуудыг "Valid"

буюу хүчин төгөлдөр, үнэн зөв байна гэж үзнэ. SPSS программ дээр “үнэн зөв, хүчин

төгөлдөр байдлын шинжүүр” -ийг дараах байдлаар хийнэ.

SPSS программ дээр кодолж оруулсан файлаа нээгээрэй.

SPSS – Analyze – Correlate – Bivariate сонгоорой.

Алхам 2: RELIABILITY TEST - Найдвартай, нийцтэй байдлын шинжүүр

457 дугаар зураг. Найдвартай байдлын шинжүүр

Cronbach Alpha: Энэ аргачлал нь найдвартай байдал, дэд асуултуудын дотоод

нийцтэй байдлыг хэмжихэд зориулагдсан статистик хэмжүүр бөгөөд боловсруулсан дэд

асуултууд хэр оновчтой тухайн хувьсагчийг илэрхийлж байна гэдгийг илтгэнэ. Өөрөөр

хэлбэл тухайн хэмжүүр буюу шалгуурыг нэг ижил субъект болон объектод дахин давтан

хэрэглэх бүрт ижил үр дүн өгөх эсэхийг энэ үзүүлэлт илэрхийлдэг.

Cronbach Alpha Монгол Англи

𝛼 ≥ 0.9 Онц сайн Excellent

0.9 > 𝛼 ≥ 0.8 Сайн Good

0.8 > 𝛼 ≥ 0.7 боломжтой Acceptable

0.7 > 𝛼 ≥ 0.6 эргэлзээтэй Questionable

0.6 > 𝛼 ≥ 0.5 хангалтгүй Poor

0.5 > 𝛼 боломжгүй Unacceptable

“Cronbach Alpha” -г тодорхойлохдоо: SPSS – Analyze – Reliability Analysis -г сонгоно.

6

468 дугаар зураг. Cronbach Alpha-г тодорхойлох үйлдэл .......

Дараа нь Reliability Analysis - Items –д сонирхсон дэд асуултуудаа оруулаарай.

479 дүгээ угаар зураг. Хамаарлыг тодорхойлох аргачлал.......

Сонгосон асуултуудыг оруулсны дараа “OK” – товчийг дарахад үр дүн нь гарна.

Дээрх хоёр асуултын үр дүн дараах байдалтай гарсан байна:

7

Энэ судалгааны итгэлцүүр буюу найдварт шинж нь [α=.838] буюу шууд хэрэглэх

боломжтой гэсэн өндөр үр дүн гарсан байна гэсэн дүгнэлт хийж болно.

Алхам 3: Та бүхэн тоон өгөгдөлд шинжилгээ хийдэг программуудыг судалаж, бэлтгэсэн

мэдээллээ танилцуулаарай.

Тоон өгөгдөл боловсруулдаг зарим программ

Е-Views нь эконометрикийн шинжилгээ хийх, урьдчилсан таамаглал ба прогноз

гаргах, өгөгдлийн боловсронгуй шинжилгээ хийхэд тохиромжтой программ юм. EViews

программ нь Есопоmetric Views гэсэн үгний товчлол бөгөөд эконометрикийн судалгаа,

шинжилгээг хийхэд зориулагдсан программ юм. Бусад шинжилгээний программын адил

тооцооллыг хийдэг ч өөрийн гэсэн давуу талтай байдаг. Орчин үед өргөн ашиглагдаж

байгаа судалгааны тоон болон чанарын өгөгдлийг боловсруулах МSЕхсеl, dВаsе, SАS, ТSР,

SPSS зэрэг программын файлд буй өгөгдлийг ашиглан шинжилгээг хийх боломжтой.

Товчоор хэлбэл, эдгээр программд нийтлэг тооцогддог ерөнхий статистикийн үзүүлэлтээс

гадна илүү өндөр түвшний регрессийн болон симуляцийн шинжилгээг кросс секшон,

хугацааны цуваа, панел тоо мэдээнд тулгуурлан хялбар хийх боломжтой юм. ЕViews

программ нь лицензтэй программ болохын хувьд тасралтгүй хөгжүүлэлт хийгдэхийн

зэрэгцээ өөрийн форумдаа програм хөгжүүлэлтийн талаар болон шинжилгээг хэрхэн хийх,

код бичих зэрэг программыг хэрэглэх явцад гардаг тулгамдсан асуудлыг шийдэх

хэлэлцүүлэг хийдэг.

SPSS программ нь нийгмийн ухааны салбарт статистикийн шинжилгээ хийхэд

чиглэгдсэн програм бөгөөд эрүүл мэнд, боловсролын салбарт, засгийн газарт, судалгааны

компаниудад, маркетингийн компаниудад болон зах зээл судлаачдад зориулагдсан

программ. SPSS нь өөр программ файлд хөрвүүлэх, бусад систем программтай холбогдох

боломжоор сайн хангагдсан байдаг.

Тоон өгөгдөлд шинжилгээ хийдэг программууд

1. AcqKnowledge

2. AGREE

3. GOLDMineR

4. Grapher

5. HLM

6. MSP 5

7. PRISM

8. SI-CHAID

9. SimStat

10. Stat-200

11. Stata 15

12. ........

Хэлэлцүүлэг:

Дээрх программуудын давуу болон сул талуудыг ярилцана уу?

8

Таны судалгааны ажилд аль программ илүү тохиромжтой гэж үзэж байна вэ? гэсэн

асуултад хариулж сурсан зүйлдээ өөрийн үнэлгээ хийнэ үү?

Дүгнэлт Тоон үзүүлэлтүүдийн найдвартай байдал гэдэг нь нэг обьект дээр дахин давтан

хэмжилт хийхэд тогтвортой тоон утга гарахыг хэлдэг бол хүчинтэй байдал гэдэг нь

хэмжилтийн арга нь хэмжихийг хүсч буй чанарыг хэмжин тодорхойлж буй эсэхийг

харуулдаг. Иймээс өөрсдийн судалгааны асуулгын найдвартай байдлыг тодорхойлж,

асуудал байвал засах нь судалгааны ажил нь амжилттай болох нэг үндэс юм.

Мөн бусад тоон өгөгдөлд дүн шинжилгээ хийдэг, програмуудын давуу талыг судалж

мэдсэнээр судлаач өөрийн судалгааны ажилд тохирох программ м хангамжийг сонгон авч

ашиглах чадвартай болдог.

Нэмж судлах материал:

Авдай Ч., Энхтуяа Д., (2007) Судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх арга зүй

Жадамбаа Б., Чимэдлхам Ц. (2011) Судалгааны арга зүй

Оюунчимэг Д., (2017) SPSS программ ашиглан тоон шинжилгээ хийх

Connolly Paul. (2007) Quantitative Data Analysis in Education: A Critical Introduction

Using SPSS

Lin S. Norton (2010) Action Research in Teaching and Learning

Robert Ho (2018) Understanding Statistics for the Social Sciences with IBM SPSS

www.scienceplus.nl

Уншиж судлах материал: МУБИС, БоСС, Боловсролын суурь судалгааны төв, Үйл

судлал сурах бичиг, Байгалмаа Ч., Баримтад чанарын боловсруулалт хийх аргачлал, 213-226

дугаар тал (доор хавсаргав)

БАРИМТАД ЧАНАРЫН БОЛОВСРУУЛАЛТ ХИЙХ АРГАЧЛАЛ

Товч агуулга: та бүхэн энэ сэдвийн хүрээнд судалгааны чанарын боловсруулалт,

түүний мөн чанар, ач холбогдлын талаар үндсэн мэдээлэл, чанарын боловсруулалт хийх

аргачлал, тоон болон чанарын боловсруулалтын харьцуулалт, чанарын аргын талаарх

мэдээлэлтэй танилцах болно.

Түлхүүр үгс:

Монгол Англи Орос

Чанарын судалгаа Qualitative research Качественное исследование

Чанарын боловсруулалт Qualitative analyse Качественная обработка

Чанарын арга Qualitative method Качественный метод

Чанарын өгөгдөл Qualitative data Качественные данные (факты)

Чанарын нотолгоо Qualitative evidence Качественное доказательство

Түлхүүр үгс:

Суралцахуйн зорилтууд:

Судалгааны баримтын чанарын боловсруулалтын мөн чанар, ач холбогдлыг

танин мэдэх

Баримтад чанарын боловсруулалт хийх арга барилд суралцах

9

АНУ-ын нэрт философич Жон Дьюи 1933 онд судалгаа нь асуудал тодорхойлох,

таамаглал дэвшүүлэх, мэдээ баримт цуглуулах, мэдээ баримтад шинжилгээ хийх, дүгнэлт

гаргах гэсэн үе шатаар хэрэгжихийг тодорхойлсон. Эдгээр үе шат нь тус бүрдээ чухал үүрэг

гүйцэтгэх ч цуглуулсан баримтыг боловсруулах тэр дундаа чанарын боловсруулалтыг ул

суурьтай хийх нь судалгааны үр дүнд шууд нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд чанарын

судалгаа, чанарын боловсруулалтын ач холбогдлыг мэдэрч түүнийг хэрэгжүүлэх талаар

тухай ихээхэн анхаарал тавьж ярьж бичиж байна.

Үйлийн судалгаа нь ихэнхдээ чанарын судалгаа байдаг учраас чанарын судалгааны

мөн чанар, ач холбогдлыг танин мэдэж, арга зүйг нь судалж суралцах зайлшгүй болж байна.

Судлаач Мaxwell чанарын аргын судалгааны загвар бүтээлдээ “Чанарын судалгаа бол

хүмүүс юуг хэрхэн тусгаж, түүнийгээ үйл явдлаараа яаж илэрхийж байгааг судалдаг.

Өөрөөр хэлбэл тухайн газар нутгийн хүмүүсийн нийгмийн тодорхой асуудлыг таньж

мэдэхийн тулд ахуй орчин, амьдралын туршлага, түүх, соёлыг нь судалдаг” гэж бичжээ.

Чанарын судалгаа: Чанарын судалгаа нь шинжлэх ухааны судалгааны нэгэн

төрөл бөгөөд судлаач Wolcott үзснээр натуралист (naturalist5) мөн чанарын, Huberman болон

Miles нарынхаар бодит байдлын буюу реалист (realist) судалгаа юм. Үндсэн шинж нь бодит

амьдралын энгийн нөхцөл байдлын баримт, үзэгдлийг бүртгэн, утгыг дүрслэн бичиж,

тайлбарлан, онолжуулахад оршдог. Жэковс (Jacob’s 1987) чанарын судалгааны агуулга нь

харилцааны сэтгэл зүйн, экологийн, угсаатны зүйн, танин мэдэхүйн, хүн судлалын зэрэг

нийгэм болон хүний тухай асуудалд төвлөрдөг гэжээ. Чанарын судалгаа тооноос илүүтэй

үг өгүүлбэр, бичвэр мэдээлэлд, холбоо хамаарал үйлийн субьектив учирт ач холбогдол өгч,

хэд нь тэгж хэлсэнд бус хэн юу гэж хариулсан, яагаад ингэж хариулав, энэ хариулт юуг

харуулж байна гэдэгт гол анхаарлаа хандуулдаг6.

Чанарын судалгаа нь ихэвчлэн хүн амын ирээдүйн төлөвийг ойлгохыг зорьж,

хүмүүсийн нийгмийн байдал, зан үйл, үзэл бодол, үнэ цэнэ, соёлын ололтын тухай авч

үздэг. Иймээс хүний бодит байдлыг илэрхийлсэн аудео, видео, дуу бичлэг болон тэмдэглэл

бичвэр зэрэг мэдээллийг энгийн нөхцөлд ажиглаж, ярилцаж, эсвэл баримтыг нягталж

цуглуулдаг. Цуглуулж буй баримтууд ихэвчлэн хүний зан чанар, үйлийн тухай байдаг

бөгөөд судлаачаас асуудалд төвлөрөн, цогц байдлыг ухамсарлан ажиллахыг шаарддаг.

Үйлийн шинжилгээ нь нийгэм түүхийн байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг гадаад

болон дотоод талаас нь тайлбарладаг. Нийгэм болон хүний амьдрал нь бодит үйл явдал,

үзэгдэл, онцлог шинж, учир шалтгаан, харилцан хамаарлын шинжид төдийгүй оюун ухаанд

ч оршин байдаг. Хүн, нийгмийн харилцааны эдгээр цогц байдлыг ойлгохын тулд реалист

хандлагаар бодит судалгаа хийх хэрэгтэй. Шүүмжлэлт онолчид, реалистууд хамтран

нийгмийн сайн сайхны төлөө танин мэдэхүйн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд өрнүүлж, суурь

ойлголтыг бий болгон, нэгдсэн ойлголтод хүрсээр ирсэн.

Чанарын судалгааны түүвэр. Хэдий боломжтой ч мэдээллийг хүн бүрээс

цуглуулах шаардлагагүй, зөвхөн түүвэр бүлэг хүмүүс сонгогддог. Судалгааны зорилгын

дагуу оролцогчдын онцлог шинжээр нь бүлэгт хэдэн хүн сонгохоо судлаач шийддэг.

Чанарын судалгаанд түгээмэл хэрэглэдэг түүврийн 3 арга болох зорилтот (purposive)

5 Wolcott 6 Пүрэв Ц., Чанарын судалгаа, УБ., 21 дүгээр тал

10

түүвэрлэлт, квотын (quota) түүвэрлэлт, цасан бөмбөг (snowball) түүвэрлэлтийн7 талаар товч

авч үзье.

Зорилтот түүвэрт урьдчилан бэлтгэсэн судалгааны асуулттай холбогдох шалгуурын

дагуу бүлгүүд оролцоно. Түүврийн хэмжээ нь мэдээлэл цуглуулахаас өмнө тогтоогдсон

эсвэл тогтоогдоогүй ч нөөц бололцоо, цаг хугацаа болон судалгааны зорилтоос хамаарч,

түүврийн хэмжээ нь ихэвчлэн онолын үндсэнд тодорхойлогддог. Тиймээс мэдээлэл

цуглуулахтай зэрэг зорилтот түүвэр мэдээллийн шинжилгээ нь хоршсон үед үр дүнтэй.

Квотын түүвэр нь зорилтот түүврийн төрөл бөгөөд түгээмэл хэрэглэгддэг. Квотын

түүврийн үед ямар онцлогтой, хэдэн хүнийг судлахыг загварчлан, оролцогчдоо шийддэг.

Шинж чанар нь нас, оршин суугаа газар, хүйс, давхарга, ажил мэргэжил, гэр бүлийн статус,

тодорхой нэг аргын хэрэглээ, статус зэргийг харгалздаг. Сонгосон шалгуур нь сэдвийн

хүрээнд шинэ мэдээлэл хуримтлуулах боломж хайж, илүү ойлголттой хүмүүсийг сонгох

боломжтой. Хүн амын дунд орж байршил, соёл болон судалгаанд тохирсон нэмэлт

стратегийг ашиглан квотыг хангах хүртлээ шаардлагад нийцэх хүмүүсийг хайдаг.

Зорилтот болон квотын түүврийн шалгуурт нийцэх оролцогчдыг хайдаг. Гэвч

квотын түүвэр нь дэд түүврийн хэмжээ болон пропорцтой уялдан хүн амын адил төстэй

пропорцоос шилэгдсэн дэд бүлгийн талаар илүү оновчтой хамардаг. Судалгаанд

оролцогчдын тоо нь хөдөлшгүй шаардлагын зорилгоор илрэх үед буюу тогтсон квотын

түүврээс илүү оновчтой тохиолдолд зорилтот түүвэр нь илүү ашиглагддаг.

“Цасан бөмбөг” түүвэрлэлт нь тухайн асуудлыг сайн мэдэх хүмүүсийг олж тэдэнтэй

холбогдож, туслалцаа хүсдэг түүвэр юм. Энэ нь зорилтот түүврийн нэгэн төрөл бөгөөд

оролцогчид буюу мэдээлэл өгөгчид нэгэнт бий болж, төлөвшсэөн нийгмийн харилцаагаар

дамжуулан судлаачийг илүү их мэдээлэлэтэй хүмүүстэй холбон судалгаанд хэрэгтэй

мэдээллийг цуглуулахад хувь нэмэр оруулдаг. “Цасан бөмбөг” түүвэр нь судалгааны бүлэгт

нуугдмал хүмүүсийг олж элсүүлэн, зорилтот болон квотын түүврийг илүү хүртээмжтэй

болгодог.

22 дугаар хүснэгт. Тоон болон чанарын судалгааны харьцуулалт8

Тоон Чанарын

Хам

рах

хүрээ

-Таамаглал батлахыг зорьдог

-Асуулга, бүтэцчилсэн ажиглалт, хэмжилт зэрэг

өндөр нарийвчлалтай, баталгаат арга

хэрэглэдэг.

-Судлан шинжлэхийг зорьдог

-Уян хатан арга хэрэглэн асуултад

хариулдаг.

Хагас бүтэцлэгдсэн дэлгэрэнгүй

ярилцлага, фокус бүлэг, оролцон

ажиглалт зэргийг хэрэглэдэг.

Зори

лгу

уд

-Өөрчлөлт хувирлыг тоолох

-Харилцан хамаарлын шалтгааныг урьдчилан

таамаглах

-Хүн амын онцлог шинжийг тайлбарлах

-Өөрчлөлтийг нь дүрслэн тайлбарлах

-Харилцан хамаарлыг нь тодорхойлох

болон тайлбарлах

-Хувь хүний туршлагыг тайлбарлах

-Бүлгийн хэм хэмжээг тайлбарлах

Асу

улт

Хаалттай

Нээлттэй

7 Natasha Mack and others (2005) Qualitative Research Methods: A Data Collector’s Field Guide, Module 1,

Qualitative Research Methods Overview 8 Natasha Mack and others (2005) Qualitative Research Methods: A Data Collector’s Field Guide, Module 1,

Qualitative Research Methods Overview

11

Өгө

гдөл

Тоогоор илэрхийлэгдсэн

Бичвэрээр илэрхийлэгдсэн

(aудео, видео, тэмдэглэл) У

ян

хат

ан

бай

дал

Судалгааны төсөл тогтвортой

Судлаачид оролцогчийн хариулт нөлөөлөхгүй

Судалгааны гол зүйл нь нөхцөл байдлын

статистик

-Судалгаа уян хатан (ярилцлагын

асуултын үг сонголт болон нэмж,

хасах)

-Судлаачийн дараагийн асуултад

оролцогчийн хариулт нөлөөлдөг.

- Мэдээлэл цуглуулах явцад асуулт нь

судлах зүйлтэй уялдан өөрчлөгддөг.

Тоон Чанарын

Хам

рах

хүрээ

-Таамаглал батлахыг зорьдог

-Асуулга, бүтэцчилсэн ажиглалт,

хэмжилт зэрэг өндөр

нарийвчлалтай, баталгаат арга

хэрэглэдэг.

-Судлан шинжлэхийг зорьдог

-Уян хатан арга хэрэглэн асуултад

хариулдаг.

Хагас бүтэцлэгдсэн дэлгэрэнгүй ярилцлага,

фокус бүлэг, оролцон ажиглалт зэргийг

хэрэглэдэг.

Зори

лгу

уд

-Өөрчлөлт хувирлыг тоолох

-Харилцан хамаарлын шалтгааныг

урьдчилан таамаглах

-Хүн амын онцлог шинжийг

тайлбарлах

-Өөрчлөлтийг нь дүрслэн тайлбарлах

-Харилцан хамаарлыг нь тодорхойлох

болон тайлбарлах

-Хувь хүний туршлагыг тайлбарлах

-Бүлгийн хэм хэмжээг тайлбарлах

Асу

улт

Хаалттай

Нээлттэй

Өгө

гдөл

Тоогоор илэрхийлэгдсэн

Бичвэрээр илэрхийлэгдсэн

(aудео, видео, тэмдэглэл)

Уян

хат

ан

бай

дал

Судалгааны төсөл тогтвортой

Судлаачид оролцогчийн хариулт

нөлөөлөхгүй

Судалгааны гол зүйл нь нөхцөл

байдлын статистик

-Судалгаа уян хатан (ярилцлагын асуултын

үг сонголт болон нэмж, хасах)

-Судлаачийн дараагийн асуултад

оролцогчийн хариулт нөлөөлдөг.

- Мэдээлэл цуглуулах явцад асуулт нь

судлах зүйлтэй уялдан өөрчлөгддөг.

Тоон

12

Хам

рах

хүрээ

-Таамаглал

батлахыг

зорьдог

-Асуулга,

бүтэцчилсэн

ажиглалт,

хэмжилт зэрэг

өндөр

нарийвчлалтай,

баталгаат арга

хэрэглэдэг.

Зори

лгу

уд

-Өөрчлөлт

хувирлыг

тоолох

-Харилцан

хамаарлын

шалтгааныг

урьдчилан

таамаглах

-Хүн амын

онцлог

шинжийг

тайлбарлах

Асу

улт

Хаалттай

Өгө

гдөл

Тоогоор

илэрхийлэгдсэн

13

Уян

хат

ан б

айд

ал

Судалгааны

төсөл

тогтвортой

Судлаачид

оролцогчийн

хариулт

нөлөөлөхгүй

Судалгааны гол

зүйл нь нөхцөл

байдлын

статистик

Тоон судалгаанд оролцогчдын хэдэн хувь нь юу гэж үзсэн, ямар түвшинд байсан

гэдэгт анхаардаг бол чанарын судалгаанд оролцогчид яагаад тэгж үзсэн, түүнд нь юу, ямар

хүчин зүйлс нөлөөлсөн, гол мөн чанар юу болох гэдэгт нь анхаардаг. Тоон болон чанарын

боловсруулалтын үндсэн ялгаа нь уян хатан байдалд оршдог. Ерөнхийдөө тоон арга нилээд

хатуу, уян хатан бус, хөдөлшгүй шинжтэй, тухайлбал асуулга авахдаа бүх оролцогчдоос

ижил асуулт асуудаг, оролцогчид хаалттай төлөвлөсөн хариултаас сонгодог. Энэхүү уян

хатан бус хөдөлшгүй төлөвийн давуу тал нь судалж буй зүйл болон оролцогчдын хариултын

харьцуулсан утгыг зөвшөөрдөг ч чухал асуултыг ойлгомжтой тавьж, боломжит

хариултуудыг жагсаахыг шаарддаг. Чанарын аргууд нь судлаач болон оролцогчдын

харилцааны зохицлыг дэмждэг учраас илүү уян хатан шинжтэй. Чанарын боловсруулалтыг

тоон боловсруулалттай хамт хэрэглэж, нөхцөл байдлын утгыг бодитоор цогцод нь илүү

сайн тайлбарлах боломжтой. Чанарын боловсруулалтын олон арга байх бөгөөд тэдгээр нь

судалгааны төлөвлөлт, мэдээ баримт цуглуулалт болон боловсруулалт гэсэн үндсэн гурван

үе шатыг дамжин хэрэгждэг. (5044 дугаар үгээр зураг)

Өгөгдөл цуглуулах үе

Өгөгдөл боловсруулалт

өмнө явцад нь дараа нь

Өгөгдлийн дүрслэл

явцад нь дараа нь Анализ

Дүгнэлт, зураглал, нотолгоо

14

явцад нь дараа нь

5048 дугаар зураг. Өгөгдлийн шинжилгээний загвар

Чанарын баримт өгөгдөл цуглуулах аргаас хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь

оролцон ажиглах, дэлгэрэнгүй (гүнзгий) ярилцах, зорилтот бүлэг гэсэн гурван арга юм.

Арга бүр нь мэдээллийн тодорхой төрлийг цуглуулахад тохиромжтой. Тухайлбал оролцон

ажиглах нь ердийн нөхцөлд төрөлх зан байдлынх нь талаар, дэлгэрэнгүй ярилцах нь хувь

хүний түүх, хандлага, туршлага, эмзэг сэдвийн мэдээлэл цуглуулахад тус тус илүү

тохиромжтой. Зорилтот бүлэг арга нь тухайн нийгэм соёлын бүлгийн болон дэд бүлгийн

хэм хэмжээний анхаарал татсан асуудлыг өргөн хүрээнд нь үзэж, үр дүнг гаргахад

тохиромжтой.

Чанарын арга нь ихэвчлэн нээлттэй асуулт асуух бөгөөд оролцогч бүрээс асуултаа

ижил аргаар асуух шаардлагагүй. Оролцогчид нээлттэй асуултад өөрийн үгээр чөлөөтэй,

бүрэн цогц хариулт өгөх хандлагатай байдаг. Чанарын аргыг хэрэглэж буй үед судлаач

болон судалгаанд оролцогчдын хоорондын харилцаа нь илүү албан бус, өөрөөр хэлбэл

оролцогчид илүү дэлгэрэнгүй нарийн, хариулах боломжтой. Судлаач оролцогчдын өгсөн

хариултад тохируулан дараагийн асуултаа асууж, хариу үйлдэл үзүүлэх боломжтой.

Боловсролын судалгааны чанарын боловсруулалт нь танхимын сурах/сургах үйл

ажиллагаа, суралцахуй болон багшлахуйд тулгамдаж буй бодит асуудал түүний шалтгаан,

асуудлыг шийдэж, боловсронгуй болгох арга барилыг судалж, илрүүлэх зэрэг өргөн

хүрээнд хэрэгжих бөгөөд ихэвчлэн ажиглалт, туршилт, ярилцлагын тэмдэглэл, судлаачийн

эргэцүүлэл, оюун дүгнэлт, тайлбараар хэрэгждэг.

Чанарын боловсруулалтын аргууд: Ямар ч чиглэл, сэдвээр судалгаа хийж буй

судлаач чанарын боловсруулалтыг зайлшгүй хийх хэрэгтэй тухай Колин Робсон “Бодит

ертөнцийг судлахуй” бүтээлдээ чанарын шинжилгээнд тавигдах үндсэн шаардлага нь

шинжээчийн цэлмэг санаа ...сэтгэх чадвар ... мэдээллийг утга учиртай боловсруулах

чадвар.. гээд гол бэрхшээл нь мэдээллийг боловсруулах явцад тохиолддог гэжээ. Чанарын

боловсруулалтын арга нь тодорхой бодит тохиолдолд суурилан хэрэгждэг бөгөөд сүүлийн

жилүүдэд боловсронгуй болон хөгжсөөр байна. Чанарын боловсруулалт нь бодит

(naturalistic), нэгтгэн дүгнэсэн (inductive), нэгдмэл (holistic), өвөрмөц (unique), хөдөлгөөнт

(dynamic) шинжтэй байдаг. Чанарын боловсруулалт нь асуудалд эерэг, тайлбарлагч байр

сууринаас хандан, түүх, уран зохиол, сэтгүүл зүйд хэрэглэдэг ажиглалтын болон

ярилцлагын тэмдэглэлийг түлхүү хэрэглэдэг. Тухайлбал ил тод, шууд харагдахгүй,

тодорхойлоход түвэгтэй нийгмийн хэм хэмжээ, нийгэм эдийн засгийн статус, хүйсийн

үүрэг, үндэстэн, ястан, хэл, шашин, зөрчил, шийдвэр шатлан захирагдах ёс, ертөнцийн

оршин буй байдал болон хүний үйл ажиллагааны нөлөө зэрэг бүхий л шаардлагатай

мэдээллийг илрүүлдэг. Өөрөөр хэлбэл чанарын мэдээллийг боловсруулснаар юу, яаж илэрч

байна, яагаад ийм байна гэсэн асуултын хариултыг тодорхой болгодог. (5147 дүгээр угаар

зураг) Эдгээр гурван асуулт нь хоорондоо уялдаатай хэрэгжснээр судалж буй юмс,

үзэгдлийн агуулга, мөн чанар, үндсэн болон туслах шинж, уялдаа холбоо, хүчин зүйлс

зэргийг гаргах учраас чанарын судалгааны алтан гурвалжин гэж үзэж болно.

Юуг?

15

Яаж? Яагаад?

4951 дүгээр зураг. Чанарын боловсруулалтын гурвалжин

Судалгааны баримтад чанарын боловсруулалт хийхдээ үнэн байх, давтагдах шинж,

тууштай байдал, төвийг сахисан байдал зэрэг зарчмыг баримтална. Өөрөөр хэлбэл хувь

хүний зан үйл, итгэл үнэмшил, үзэл бодол, сэтгэл хөдлөл болон харилцаа, зөрчил зэрэг

асуудлын хүнтэй холбогдох мэдээллийг боловсруулдаг. Чанарын боловсруулалт нь өгөгдөл

цуглуулах, боловсруулж анализ хийх, төвлөрөн тодруулах, хялбарчлан энгийнчлэх,

хувиргах бичгийн хэлбэрт оруулах, хураангуйлах тайланг дуусгах, хянах хүртэлх

тасралтгүй үргэлжлэх нэлээд түвэгтэй үйл явц байдаг. Судлаач Тесч 1990 онд чанарын

боловсруулалтын 4 бүлэг аргыг тодорхойлсон.

502 дугаар зураг. Тесч (Tesch 1990) Чанарын боловсруулалтын 4 бүлэг арга

Хэлний чадвар, шалгуур, үзүүлэлтийг ашиглах аргаар баримтад чанарын

боловсруулалт хийхдээ нөхцөл байдал, үйлдлийг нь ойлгох, тайлбарлах үгээ оновчтой

сонгох, байнга тохиолдох зүй тогтлыг анхаарах хэрэгтэй. Чанарын мэдээ баримтын хамгийн

түгээмэл хэлбэр нь үг, өгүүлбэр, тайлбар байна. Янз бүрийн хэлбэрээр (хүснэгт, схем,

график, диаграм зэрэг) үзүүлсэн тоон баримт нь чанарын боловсруулалт хийх нөхцлийг

бүрдүүлдэг. Үг, өгүүлбэр зэрэг тайлбар нь үнэн бодитой, бүрэн, баялаг, сонирхол татахуйц

байх шаардлагатай. Хэлний чадвар, шинж, шалгуур, үзүүлэлт ашиглан чанарын

боловсруулалт хийхдээ дараа асуултуудыг удирдамж болгон ажиллах хэрэгтэй.

Баримт юуг өгүүлж нотлон харуулж, эсвэл юуг харуулахгүй байна вэ?

Ямар үйл болон зүйл, үг хэллэг, хандлага, зан үйл давтагдаж байна вэ?

Ямар үйл болон зүйл гайхшрал, эргэлзээ төрүүлж эсвэл сэтгэл зовоож байна вэ?

Ямар баримтууд зөрчилдөж, дутагдаж байна вэ?.

Тухайн нөхцөл байдал, хэрэглэсэн үг хэллэг, сэтгэлгээний хувьд давтагдашгүй бөгөөд нь

математик статистик горим хэрэглэхгүй асуудлын утга учрыг илрүүлж тодорхойлох

судлаачийн тайлбар, эргэцүүлэл, эрэл хайгуул, оюун дүгнэлт зэргээр хэрэгждэг.

Зүй тогтол, мөн чанар, уялдаа хамаарлыг илрүүлэх: Энд гурван ухагдахуун

яригдаж байгаа учраас тус бүрийг нь тайлбарлая. Зүй тогтол гэдэг бол аливаа юмс үзэгдэл,

үйл, ажиллабар хүчин зүйлийн хооронд байнга, тогтмол хууль мэт бодитой илэрч байдаг

түгээмэл холбоо хамаарал юм. Байнга илрэхгүй цөөн, хааяа, зарим үед тохиолдлын

чанартай илэрдэг холбоо хамаарал нь зүй тогтол болж чадахгүй. Өөрөөр хэлбэл

Монголчуудын ярьдгаар “өдрийн од мэт”, нийтлэг биш, түгээмэл биш, хааяахан илэрч

байгаа холбоо хамаарал нь зүй тогтлын шинж биш. Мөн чанар гэдэг нь тухайн судалж буй

Чанарын боловсруулалт

Хэлний чадвар, шинж, шалгуур,

үзүүлэлтийг ашиглах

Зүй тогтол, мөн чанар, уялдаа

хамаарлыг илрүүлэх

Хүний туршлага, зан үйлийг

тодорхойлох

Сэтгэлгээний барилуудыг хэрэгжүүлэх

16

юмс, үзэгдлийн өөрийнх гол, үндсэн төрөлх шинж (nature) онцлогийг хэлж байна. Уялдаа

хамаарал бол аливаа нэг юмс үзэгдэл, өөр зүйлд нөлөөлөх байдал эсвэл эсрэгээрээ өөр зүйл

нь тухайн юмс, үзэгдэлд нөлөөлөх харилцан уялдаат байдал юм. Тэгэхлээр зүй тогтол болон

харилцан хамаарал гэсэн ойлголтууд хоёр буюу түүнээс дээш нь юмс, үзэгдэл, үйлд

яригдаж, мөн чанар нь тухайн судлагдаж буй ухагдахууныг нь гүнзгийрүүлэн авч үзэхэд

хэрэглэнэ. Чанарын боловсруулалтыг нягт нямбай, ул суурьтай хийснээр тухайн үйл эсвэл

зүйл нь мөн чанарын хувьд юу болох, ямар үндсэн болон туслах шинжтэй төдийгүй ямар

зүйл тогтол, харилцан хамааралтайг бүрэн тайлбарлаж чаддаг.

Хувь хүний туршлага, зан үйлийг тодорхойлоход оролцон ажиглалт, дэлгэрэнгүй

(гүнзгий) ярилцлага, зорилтот бүлэг аргуудыг хэрэглэнэ. Эдгээр аргыг үр дүнтэй

хэрэгжүүлэхийн тулд асуудал тодорхойлох, зорилго дэвшүүлэх, аргачлал боловсруулах,

мэдээ баримт цуглуулах, баримтыг задлан шинжилж боловсруулах, үр дүнг гаргах, дүгнэх

зэрэг бүхий л үеийн турш хариуцлагатай ажиллах шаардлагатай. Асуудал тодорхойлох,

зорилго дэвшүүлэх, аргачлал боловсруулах гэсэн эхний гурван үед судлаач өөрийн мэдлэг,

чадварт тулгуурлан ажилладаг. Хүмүүсийн туршлага, зан үйлийн талаар мэдээлэл

цуглуулахдаа судлаач харилцааны соёл, ёс зүйг сахин, хүний эрх, үзэл бодол, байр суурийг

хүндэтгэхээс гадна хэт ёсорхож албархахгүй, хүнлэг, ажил хэрэгч, хамтрын ажиллагааг

эрхэмлэх хэрэгтэй. Мэдээ баримт цуглуулсан үеэс эхлэн судлаачийн хувийн үзэл бодол,

хүсэл сонирхол, хандлагаа орхиж тухайн баримтад тулгуурлан задлан шинжилж

боловсруулах, үр дүнг гаргах, дүгнэх ажлыг гүйцэтгэнэ.

Сэтгэлгээний барилуудыг зөв оновчтой хослуулан хэрэгжүүлэх нь чанарын

шинжилгээнд онцгой ач тустай. Чанарын боловсруулалт нь судлаачаас ажигч чанар,

ерөнхий мэдлэг, оюуны чадамж, сэтгэлгээний арга барил, ой тогтоолт, эргэцүүлэл, эрэл

хайгуул, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас

хандах, мэдээллийг эмх цэгцтэй логиктой боловсруулах зэрэг олон чадварыг шаарддаг.

Цуглуулсан баримтыг боловсруулан тайлбарлахад судлаачийн цэгцтэй сэтгэлгээ туйлын

чухал. Цэгцтэй сэтгэхийн тулд сэтгэлгээний арга барилд суралцах хэрэгцээ гарч байна.

Сэтгэлгээний арга барилд суралцах үндсэн хэрэглүүр нь эргэцүүлэл бөгөөд тухайн

нөхцөл байдлыг асуултаар шинжих ажиллабар юм. Судлаач тодорхой сэдвээр судалгаа

хийж, түүнийхээ явц, үр дүнд мэдлэг бүтээдэг учраас цуглуулсан баримтууд юуг нотолж,

өгүүлж, мэдээлж байгаа талаар сайтар эргэцүүлэх хэрэгтэй. Эргэцүүлэхдээ Юуг? буюу мөн

чанарыг илэрхийлэн харуулах, нотлох, няцаах байгааг төдийгүй Яаж? арга барил, үйл

үйлдлийн онцлог, Яагаад? Учир шалтгаан, холбоо хамаарлыг олох гэсэн асуултын дагуу

системтэй шүүн тунгаах шаардлагатай.

Эргэцүүлэл нь судалж байгаа үйл, үзэгдлийг дээрх нээлттэй асуултын дагуу шинжилж

бүтээлчээр ажилладгаараа гүн ухааны шинжтэй төдийгүй үр дүнг оновчтой гаргах нь

чанарын боловсруулалтын амин чухал үйл явц юм. Эргэцүүлэхдээ нотолгоо баримтдаа

тулгуурлан асуултаа оновчтой боловсруулж, иж бүрэн цогц байдлаар хэрэгжүүлнэ.

Эргэцүүлэл нь нь аливаа юмс үзэгдэл, эд зүйл, үйл явдал, ажил хэрэг нөхцөл байдлыг

асуултаар шинжих сэтгэхүйн үйл ажиллагаа төдийгүй сэтгэлгээний арга барилд суралцах

бүтээлч хэрэглүүр юм. Дээр дурьдсанчлан эргэцүүлэл нь судалгааны нөхцөл байдлыг

асуултаар шинжих ажиллабар учраас баримтад чанарын боловсруулалт хийхдээ асуултыг

оновчтой зөв тавих нь чухал. Асуултаа зөв тавихад цэгцтэй сэтгэлгээ сайнаар нөлөөлдөг.

Хэрэв асуултаа буруу тавих юм бол судлаачийг болон судалгааг буруу тийш нь хөтлөх

уршигтай.

Мэдээлэлд чанарын боловсруулалт хийж, мэдлэг үйлдвэрлэхэд шийдвэрлэх

үүрэгтэй шүүмжлэлт, бүтээлч, латериал, системийн сэтгэлгээний онцлогуудыг авч үзье.

17

Шүүмжлэлт сэтгэлгээ нь сэтгэлгээгээ хөгжүүлэх арга хэрэгслийн нэг юм. Өөрөөр

хэлбэл юу мэддэгээ өөрөөсөө асууж, тунгаан бодсноор аливаа үйлийн учир холбогдлыг олж

илрүүлэх явдал мөн. Шүүмжлэлт сэтгэлгээ нь Яагаад? гэсэн асуултын дагуу задлан

шинжилдэг. Ямарваа үйлийн тухай тунгаан бодож учир холбогдлыг олоход шүүмжлэлт

сэтгэлгээ тусалдаг. Шүүмжлэлт сэтгэлгээг хэрэгжүүлэхэд ёс зүй маш чухал. Учир нь

аливааг шүүмжлэхийн тулд биш, сайжруулахын тулд юуг өөрчилж болох вэ? гэдэгт

анхаарлаа хандуулан түүний дагуу сэтгэн бодох нь чухал юм. Ямар ч хүн шүүмжлэлд

тааламжтай ханддаггүй учраас шүүмжлэлт сэтгэлгээг бусдын биш өөрийнхөө үйл

ажиллагаанд хандуулан ажиллавал оновчтой.

Бүтээлч сэтгэлгээ нь тухайн нөхцөл байдлыг нэгтгэн, төсөөллийн аргаар ургуулан

бодож өөртөө онол мэдлэг, туршлага бүтээхэд хэрэгтэй. Бүтээлч сэтгэлгээ нь яаж гэсэн

асуултын хариулттай холбогддог. Мэдлэг өдөр тутмын практикаас өөрөөр бүтээгдэхгүй

учраас үйл ажиллагаагаа илүү их таньж мэдье. Бүтээлч сэтгэлгээ, үйл ажиллагаа хөгжиж

боловсронгуй болоход аятай орчин, гадаад дотоод хүчин зүйл илүү нөлөөлдөг. Бүтээлч

сэтгэлгээ ямар нэгэн хэв загварт баригдахгүй, дахин давтагдахгүй, бүтээлч агуулгатай

ажлын явцад хөгждөг. Үр дүнд нь практикт тулгамдаж байсан асуудал өөрчлөгдөж,

шинэчлэгддэг. Бүтээлчээр сэтгэх нь асуудлыг олж харах, шийдвэрлэх асуудалд шинжилгээ

хийж тайлбарлах, тэрчлэн логик сэдэл, үзэл бодлын тусгал болтол бодох үйл явц юм.

Бүтээлчээр ажиллана гэдэг бол өмнө нь танин мэдсэн зүйлдээ түшиглэн шинэ арга зам олж

давуу чанар, үр дүн бий болгохыг хэлдэг. Сэтгэл судлаач К.А.Славская “Ийм асуудлыг

ингэж шийднэ гэсэн бэлэн жорыг хэн ч хэлж өгөхгүй учраас судлаач өөрийн ажлын талаар

бүтээлээр сэтгэн өөрийнхөөрөө ажиллах хэрэгтэй” гэж бичжээ. Бүтээлч сэтгэлгээний үр дүн

нь дахин давтагдахгүй, бусдаас ялгарах, өвөрмөц хандлага, арга барилаар дамжин илэрдэг.

Шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ хоёр хоорондоо ялгаатай ч оновчтой

хэрэгжүүлбэл чанарын судалгаанд эерэг нөлөө үзүүлдэг. Шүүмжлэлт болох бүтээлч

сэтгэлгээг холбогч нь латериал сэтгэлгээ юм. Шалтгаанаа олоод цаашид яах вэ? гэдэгт

шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээнээс дээд эрэмбийн латериал сэтгэлгээ шаардлагатай.

Латериал сэтгэлгээ нь асуудалд цоо шинэ сэтгэлгээний өнцгөөс хандахад хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл асуудлыг шийдэхэд ердийн сэтгэлгээ мухардалд орсон үед латериал арга

барилаар сэтгэж чадвал шинэ гарц олж үр дүнд хүрнэ. Асуудлыг шийдэхийн тулд

бүтээлчээр сэтгэн ажилласан ч тухайн асуудал шийдэгдэхгүй бол хайрцагнаас гарч (thinking

out of the box) сэтгэх хэрэгтэй. Өөрчилж шинэчлэхийн тулд өнөөгийн хэрэглээнд буй

мэдлэгээс өөр шинэ мэдлэг хэрэгтэй. Латериал сэтгэлгээнд шинэ санааг задлан шинжлэх

логик хандлага зайлшгүй шаардлагатай. Латериал сэтгэлгээнд таамаглал дэвшүүлэх,

асуултыг зөв тавих, бүтээлчээр хандах, логиктой хандах гэсэн дөрвөн чадвар маш чухал.

Системийн сэтгэлгээ: “Системийн сэтгэлгээг өвч эрэмбэлэх сэтгэлгээ гэж

монголоор нэрлэж болох талтай9. Менежментийн нэрт эрдэмтэн Питер Сенге “Системийн

сэтгэлгээ бол өөрчлөлтийн дүр зургийг тодорхой харж, тэдгээрийг хэрхэн үр дүнтэй

өөрчлөхөд бидэнд тусалдаг”. Систем нь өөр хоорондоо болон хүрээлэн буй орчинтойгоо

тогтвортой харилцан үйлчлэлд орших обьектуудын цогц буюу нэгэн бүхэл болж оршдог,

хоорондоо салшгүй холбоотой элементүүдийн нэгдэл юм10. Судалгааны ажил нь систем

учир нь хоорондоо нарийн уялдаа холбоонд орших элементүүдээс бүрдсэн тогтолцоо

байдаг.

9 Бадарч Д., Мөнххүж Б., (2014) Системийн сэтгэлгээ Уб., 99 дүгээр тал 10 Бадарч Д., Мөнххүж Б., (2014) Системийн сэтгэлгээ Уб., 19 дүгээр тал

18

Амьдралд орших тулгамдсан асуудлыг тал бүрээс, эмх цэгцтэй, иж бүрэн судлан зөв

оновчтой шийдэхийн тулд системийн сэтгэлгээ, эрэл хайгуул, эргэцүүлэл бясалгал

хэрэгтэй. Судлаач ажилдаа замбараагүй, эмх цэгцгүй, логик уялдаагүй хандан ажиллавал

судалгааны ажил тодорхой үр дүнд хүрч чадахгүй. Боловсролын судалгаа нь иргэдийн

боловсрох хэрэгцээг хангах үйлчилгээнд оршин буй тулгамдсан асуудлыг өөрчлөх хэрэгцээ

шаардлагаас эхэлдэг учраас асуудлыг систем гэж үзэн өөрчлөх гарц олоход энэ сэтгэлгээ

шаардлагатай. Системийн сэтгэлгээ нь судалж буй системийн бүрэн бүтэн байдал, харилцан

уялдаа, үйлчлэлийг тал бүрээс нь системийн хандлагын үндсэн дээр авч авч үздэг

сэтгэлгээний арга юм. Системийн сэтгэлгээ нь өөрчлөлтийг бүрэн харах боломж өгөхийн

хэрэгцээ өөрчлөлтийг үр дүнтэй болгох хүчтэй хэрэгсэл юм11.

Таамаглал дэвшүүлэхдээ ямар нэгэн загварт баригдалгүй, аль болох чөлөөтэй сэтгэх

хэрэгтэй. Хүн аливаа юманд дасан түүндээ баригддаг нь зарим шинэ боломжийг олж харах

нүдийг хааж, буруу дүгнэлтэд хөтөлдөг. Бид шинэ нөхцөл байдалтай тулгарах бүрдээ

туршлагадаа дулдуйдан хариу үйлдэл хийдэг нь заримдаа үйл явцыг түргэтгэх сайн талтай

ч бусад боломжийг эрж шинжлэх үйлийг орхигдуулдаг муу талтай.

Асуултыг зөв тавих чадвар. Асуудалтай тулгарвал шийдэх аргын эрэлд гарахаас

өмнө нээлттэй асуулт тавих нь илүү боломжийг гаргаж түүний дагуу нягтлах явдал чухал

байдаг. Асуулт нь энгийн асуулт биш, хамгийн гол нь шинэ гарц луу хөтлөх нээлттэй асуулт

байх хэрэгтэй. Нээлттэй асуулт нь ихэнх тохиолдолд үндсэн мөн чанарын асуулт байдаг

бөгөөд эрэл хайгуулыг нээлттэй асуултаас л эхлэх хэрэгтэй.

Бүтээлчээр хандах чадвар. Асуудал шийдвэрлэх явцад арга техникээ улам

нарийсгахын сацуу цоо шинэ ойлголтыг бий болгодог. Хамгийн гол нь огт өөр хандлагаар

хөгжил дэвшилд хүрэх явдал. Хэрэв мухардалд орох гээд байвал ерийн хандлагаа таягдан

хаяж, латериал сэтгэлгээгээр сэтгэхийг хичээвэл зохино.

Логиктой хандах чадвар. Логик баримтыг дэс дараалалд оруулж, нэгтгэн дүгнэх

хүчтэй зэвсэг юм. Таамаглал дэвшүүлэн түүнийгээ шалган баталгаажуулах үйл явц үүнд

хамаарна. Үүний зэрэгцээ асуултыг зөв тавьж, үнэн мэдээллийг цуглуулсны дараа учир

шалтгааныг уялдуулан гинжин хэлхээст оруулах хэрэгтэй байдаг.

Чанарын боловсруулалтын давуу тал: Судлаач асуудлын дагуу хүмүүс болон дагуу

нөхцөл байдлыг цогцоор нь дүрслэн бичих чадварт суралцдаг. Үндсэн oнцлог нь төрөлх

энгийн байдалд анхаарч, бодит амьдралын зохицуулалтыг илүүд үзэн, тоон арга шиг бэлэн

хариултуудаас зориуд сонголт хийлгэх бус нээлттэй асуултаар дамжуулан оролцогчдод

өөрийн үгээр хариулах боломж өгдөгт оршино. Нээлттэй асуулт нь хариултыг сэргээн

сануулах, оролцогчийн хувьд соёлын өвөрмөц шинжтэй, судлаач бэлтгэлгүй асууж болдог,

тайлбарлах боломжтой. Чанарын аргын өөр нэгэн давуу тал нь судлаачийг анхны

оролцогчтой ярилцахдаа яагаад, яаж гэх мэтээр асуухыг зөвшөөрдөг. Судлаач оролцогчийн

хариултыг анхааралтай сонсох бөгөөд хувь хүнийх нь хэв шинжид тохируулан хариултыг

нь дэмжих нь зүйтэй. Чанарын боловсруулалтад дараах арга хэлбэрийг түгээмэл ашигладаг

байна. Үүнд:

Шүүн тунгаах арга. Энэ нь чанарын задлан шинжилгээг бүтэцжүүлэн, онолжуулах

илүү ач холбогдолтой. Энэ арга барил нь дараах үе шатаар хэрэгжинэ.

1) Асуудлыг аль болох тодорхой томьъёолох

2) Тухайн асуудал нөхцөл байдлыг ойлгох мэдээ цуглуулах

3) Асуудлын шийдлийг дэвшүүлэх.

4) Тайлбараа нэмэлт нотолгоо хайхад чиглэл болгон ашиглах

11 Бадарч Д., Мөнххүж Б. , (2014) Системийн сэтгэлгээ Уб., 100 дугаар тал

19

5) Баримтад тайлбар өгч зөрчилгүй болгох үүднээс аль болох олон тайлбарыг үгүйсгэх

нотлох баримтыг үргэлжлүүлэн хайх нь зүйтэй. Нотолгоо нь найдвартай эх

сурвалжаас цуглуулагдсан хүртээмжтэй, учир холбогдолтой байх

6) Нотолгооны эх сурвалжийг болон нотолгоог сайтар шалгаж, тууштай байдал, үнэн

зөв алдаагүй эсэхийг тогтоох

7) Дэвшүүлсэн санааны дотоод холбоо логик, хүчин төгөлдөр байдлыг эргэж харах

Д.Бромлийн боловсруулсан шүүн тунгаах арга 4 зүйлд гол анхаарлаа хандуулдаг. Үүнд:

1. Гол асуудал нь юу вэ?

2. Ямар нотолгоо баримт байна вэ?

3. Тухайн баримтаас ямар дүгнэлт хийж болох вэ?

4. Өгөгдөл нотолгоо хэрхэн цуглуулагдсан бэ?

Үйл явдлын хуанли. Судалгааны мэдээ баримтыг цаг хугацааны хувьд эрэмбэлж тухайн

үйл явдлын тохиолдлыг хугацаагаар нь шинжлэх боломж олгоно. Түүнчлэн ярилцлага

баримт бичгийн нотолгоогоор дамжуулан мэдээ баримтыг нөхөн сурвалжлах замаар илүү

өргөн хүрээг хамааруулж болно. Давуу тал нь учир шалтгааны холбоог тодорхойлдог. Нэг

жишээ нь амьдралын түүх судлах арга барил юм. Нэг хүний амьдралыг бүхэлд нь тухайн

хүний амьдралд тохиолдсон гол үйл явдал, нөхцөл байдал, дасан зохицох шинж зэргийг

ашиглан үйл ажиллагааны хуанли хийж болно. Чанарын мэдээлэлд тулгуурласан судалгааг

итгэлтэй болгохын тулд дараах асуултуудад хариулт өгөх шаардлагатай.

1. Хүмүүст үр дүн үнэн гэдэгт итгэх итгэлийг яаж бий болгох вэ?

2. Хамааралтай байдал. Үр дүн нь бусад хүмүүст хэрхэн хамаарах вэ?

3. Тууштай байдал. Судалгааг өөр орчинд давтаж хийвэл өмнөх үр дүн батлагдах уу?

4. Судалгааны үр дүн нь судлаачийн сонирхол нөлөө биш гэдгийг яаж харуулах вэ?

Чанарын өгөгдлөөс дүгнэлт гаргахдаа тоочих, зүй тогтлыг тогтоох, бүлэглэх, хүчин

зүйлсийг илрүүлэх, хувьсагчдыг холбох, учир шалтгааны сүлжээ байгуулах, дүгнэлтээ

онолтой холбон тайлбарлах зэрэг аргуудыг хэрэглэвэл зохистой.

Үр дүнг задлан шинжлэх. Цуглуулсан баримтаа эмхэлж, цэгцлэн хүснэгт, диаграм,

график зэргийг байгуулж тэдгээрийг ойлгож, чанарын шинжилгээ тайлбар хийнэ. Энэ нь

баримтын нийтлэг давтамж, түгэлт, хувьсагчид болон төрөл, зүйл хоорондын хамаарал

зэргийг тодорхойлоход чиглэгдэнэ. Баримтыг задлан шинжлэх нь үр дүнг ойлгон

тодорхойлох, таамаглалыг шалгах гэсэн үндсэн дараалалтай. Үр дүнг ойлгох нь хуваарийг

хэрхэн хийж, баримтыг хэр сайн тооцсон зэргийг үнэлж дүгнэн, хувьсагчдыг тодорхойлох

үндсэн хэмжигдэхүүн, тэдгээрийн өөрчлөлтийн ерөнхий дүн шинжилгээ хийнэ. Үр дүн

үнэн бодитой, найдвартай байх нь тоон боловсруулалт хийхэд хазайлт хэдий чинээ их байна

үр дүн онцгой буюу эсвэл гаж утгууд олон байгааг харуулдаг. Дундаж утгын хувьд тэгш

хэмтэй түгсэн байдаг. Судлаач баримт судлагдахуунд эсвэл юмс үзэгдэлд судалгааны

баримтууд нь хэрхэн хуваагдаж байгааг тодорхойлох шаардлагатай.

Жишээ болгон “Арьс, ширэн урлал” хичээлийн чанарыг сайжруулах талаар багш нараас

ярилцлагын аргаар цуглуулсан баримтыг Японы Нагоя Их Сургуулийн профессор Отанийн

SCAT12 (Steps for Coding and Theorization) кодлох ба онолжуулах алхмууд аргачлалаар

боловсруулсан жишээг оруулж байна. (24 дүгээр хүснэгт)

12 http (no date) www.educa.nagoya-u.ac.jp-otani (SCAT)

20

243 дүгээр угаар хүснэгт. Ярилцлагын баримтыг SCAT13

аргачлалаар боловсруулсан жишээ

№ Ярилцлагын

тэмдэглэлд буй

анхаарал

татсан

үгс, найруулга

Утгыг нь өөр үг

хэллэгээр

тайлбарлах

Ойлголт

Нөхцөл

байдлаас

чухал санаа

сэдвийг

гаргах

Асуулт

1. Агуулгын онол

практикийн

харьцааг

оновчтой

тогтоож, ОУ-

ын жишигт

хүргэх

Онол

практикийн

харьцааг

шинжлэх

ухааны

үндэстэй

тогтоох

ОУ-ын

түвшинд

зохистой онол

практикийн

харьцааг

тогтоох

Хөтөлбөрийн

агуулгыг олон

улсын

түвшинд

хүртэл

сайжруулах

Агуулгыг олон

улсын

түвшинд

хэрхэн

нийцүүлэх вэ?

2. “Арьс ширэн

урлал”-ын

дэвшилтэт

технологийг

сургалтад

нэвтрүүлэх

Технологийн

дэвшил “Арьс

ширэн урлал”-д

нэвтэрч буйг

судлан,

суралцах

Арьс ширэн

урлалд

нэвтэрсэн

технологийн

дэвшлүүдийг

тогтоох

Арьс ширэн

урлалд

нэвтэрсэн

технологийн

дэвшлүүдээс

суралцах

Технологийн

дэвшлийг

“Арьс ширэн

урлал”ын

сургалтад үр

дүнтэй яаж

нэвтрүүлэх вэ?

3. Багш заадаг

хичээлээрээ

судалгаа хийх

хэрэгтэй.

Багш судалгаа

хийж, хөгжих

үзэл санааг

дэмжих

хэрэгтэй

Судалгаа

хийж,

сургалтын

арга зүйг

сайжруулах.

Судалгаанд

суурилсан

бүтээл гаргах

Судалгаанд

суурилсан

бүтээл хэрхэн

гаргах вэ?

4. Оюутны сайн

бүтээлийг

үзэсгэлэнд

оролцуулан

борлуулах

Оюутны сайн

бүтээлийг

дэмжих

Оюутан сайн

бүтээл хийх

сонирхлыг

нэмэгдүүлнэ

Оюутны

бүтээлийн

чанарт

анхаарах

Оюутны сайн

бүтээлийг

хэрхэн дэмжих

вэ?

Даалгавар: Чанарын судалгааны боловсруулалтын дараах програмуудын талаар эх

сурвалжийн эрэл хайгуул хийж, судлаад үр дүнгээ нөхөдтэйгээ хуваалцаарай.

Чанарын судалгааны боловсруулалтын зарим программ

1. AmberScript

2. ATLAS.ti 8

3. ATLAS.ti training

4. F4(F5

5. F4analyse

6. Gallito

13 Мэргэн Ү., (2020) Их дээд сургуулийн “Арьс, ширэн урлал” хичээлийн хөтөлбөрийг сайжруулах судалгаа,

60 дугаар тал

7. HyperRESEARCH

8. MAXQDA 2018

9. NVivo 12

10. QDA Miner 5

11. WordSmith Tools

12. WordStat

21

Чанарын судалгааны үр дүнгийн боловсруулалт хийдэг программууд

13. AmberScript

14. ATLAS.ti 8

15. ATLAS.ti training

16. F4(F5

17. F4analyse

18. Gallito

19. HyperRESEARCH

20. MAXQDA 2018

21. NVivo 12

22. QDA Miner 5

23. WordSmith Tools

24. WordStat

22

Дүгнэлт

Чанарын боловсруулалт нь бодит асуудалд тайлбарлагч байр сууринаас хандан,

ажиглалт, ярилцлага, тэмдэглэл, оюун дүгнэлт зэрэг арга барилаар төлөвлөлт, мэдээ баримт

цуглуулалт болон шинжилгээ гэсэн үе шатыг дамжин судалгааны бүхий л явцад тасралтгүй

хэрэгждэг.

Судалж буй асуудлын мөн чанар, учир шалтгаан, холбоо хамаарал, зүй тогтол, ач

холбогдол, үр дагавар зэргийг тогтоон гаргадаг тул чанарын боловсруулалт хийснээр илүү

иж бүрэн, цогц мэдээлэлд хүрэх боломжтой.

Ном зүй

Бадарч Д., Мөнххүж Б., (2014) Системийн сэтгэлгээ Уб.,

Нарантуяа Д., (2015) Судалгааны арга зүй, чанарын арга, Уб.,

Пүрэв Ц., (он тодорхойгүй) Чанарын судалгаа, Уб.,

Matthew B. Miles. A.Michael Huberman (no date) An Expanded Soursebook Qualitative Data

Analysis (second edition)

Natasha Mack and others (2005) Qualitative Research Methods: A Data Collector’s Field Guide,

Module 1, Qualitative Research Methods Overview

http (no date) www.educa.nagoya-u.ac.jp-otani (SCAT)