20
Зүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia 2012 онь ו7-8 сар 46 дахь дугаар Vol. 46 News Тусгай нийтлэл Зүүн хойд Азийн нөхөрлөлийн гүүр “NEAR Холбооны 9-р Бүгд хурал 2012” Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ Гишүүн байгууллагатай танилцахуй Япон улсын Тоттори м уж NEAR Холбооны 9-р Бүгд хурал NEAR Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of North East Asia Regional Governments

NEAR news vol.46 (MNG)

  • Upload
    neargov

  • View
    234

  • Download
    10

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: NEAR news vol.46 (MNG)

Зүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia2012 онь7-8 ו сар 46 дахь дугаар

Vol. 46

News

Тусгай нийтлэл Зүүн хойд Азийн нөхөрлөлийн гүүр “NEAR Холбооны 9-р Бүгд хурал 2012”

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ

Гишүүн байгууллагатай танилцахуй Япон улсын Тоттори м уж

NEAR Холбооны 9-р Бүгд хурал

NEAR

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Page 2: NEAR news vol.46 (MNG)

“NEAR News” сэтгүүл нь Гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулж,харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR-ын үйл ажиллагаа, гишүүн байгууллагуудын мэдээ, олон улсын байдал, төрөл бүрийн өгүүлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг бөгөөд гишүүн болон холбогдох байгууллагуудад үнэгүй тараагддаг юм. Мөн NEAR-ын вэб сайтад нийтлэгдэж байна.

NEAR News

Vol. 46

Үзэсгэлэнт Шяху/Элсэн нуур/

8 14 188 14 18

Page 3: NEAR news vol.46 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын Холбоог1996 оны есдүгээр сард Зүүн хойд Азийн Солонгос, Орос, Хятад, Япон 4 улсын 29 орон нутгийн захиргаад БНСУ-ны Кёнжү хотноо чуулж байгуулсан.Тус холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялагийн нөөц боловсруулалт, зохицуулалт, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээний аж үйлдвэр, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна.Мөн Монгол улс, БНАСАУ-ын орон нутгийн захиргаад болон өөр улсын орон нутгийн захиргаад шинээр гишүүнээр элсч, одоо 6 улсын 71 орон нутгийн байгууллагыг эгнээндээ нэтгэсэн Зүүн хойд Азийн төлөөлөх орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгдэл болоод байна.

NEAR Холбоо(ЗХАБНЗЗХ)-ны үүд хаалга ямагт нээлттэй байх болно.Зүүн хойд азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.46 (MNG)

NEAR NEWS Vol. 46

Зүүн хойд Азийн нөхөрлөлийн гүүр “NEAR Холбооны 9-р Бүгд хурал 2012”

4

Тусгай нийтлэл

Зүүн хойд Азийн нөхөрлөлийн гүүр

“NEAR Холбооны 9-р Бүгд хурал 2012”NEAR Холбооны 9-р бүгд хурал долдугаар сарын 24-27-ны өдрүүдэд “хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хамтдаа хөгжин дэвжицгээе” хэмээх сэдвээр Хятад улсын Ниншя Хуйн ӨЗО-ны Инчүан хотноо амжилттай болж өнгөрлөө. Хуралд Монгол, Өмнөд Солонгос, Орос, Хятад, Япон улсын гишүүн орон нутгууд, Хойд, Өмнөд Солонгосын Бээжин дэх элчин сайдын яамны дипломат төлөөлөгчид, гишүүн бус болон ажиглагч орон нутгаас 280 төлөөлөгч оролцов. Энэ удаагийн хуралд анх удаа дипломат төлөөлөгчид оролцсноос гадна 2004 оны 9 сард Хятад улсын Хэйлонжан мужид зохиогдсон Холбооны 5-р хурлаас хойш буюу 8 жилийн дараа Хойд Солонгосын төлөөлөл оролцсон нь ач холбогдолтой байлаа.

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Бүгд хурлыг нээж үг хэлэв.

Page 5: NEAR news vol.46 (MNG)

Тусгай нийтлэл Зүүн хойд Азийн нөхөрлөлийн гүүр “NEAR Холбооны 9-р Бүгд хурал 2012”

The Association of North East Asia Regional Governments 5

Үдээс хойш 2011 оны ажлын хорооны 8-р хурлаар хэлэлцсэн асуудалд үндэслэн 5 санал гарч дараах маягаар шийдвэрлэв.

1. Солонгос улсын Жолланам мужид 2014 онд Холбооны Бүгд хурлыг зохионо.2. Солонгос улс ын Кёнсанбүг мужид Холбооны Хэрэг эрхлэх газрыг үргэлжлүүлэн удаан

хугацаанд байршуулан ажиллуулахыг дэмжсэн.3. Солонгос улсын Сэжун тусгай өөртөө удирдах хотыг Холбоонд гишүүнээр элсэхийг

дэмжсэн.4. Холбооны Хэрэг эрхлэх газраас санал болгосон залуучуудыг дадлагажуулах

солилцооны хөтөлбөрийг нэвтрүүлэхийг дэмжсэн.5. Холбооны Хэрэг эрхлэх газраас санал болгосон гишүүний хураамж төлөх журмыг

нэвтрүүлэхийг дэмжээгүй түдгэлзсэн.

Дараагаар нь Ниншя Хуйн ӨЗО-той найрамдалт харилцаа тогтоох гэрээнд талууд гарын үсэг зурснаар хурал өндөрлөж хурлыг хааж Ниншя хуйн ӨЗО-ны даргын орлогч Ри Рүй “Ниншягийн тунхаг” зарлах болон Ниншя Хуйн ӨЗО-ноос Холбооны тугийг Жолланам мужид шилжүүлэн өгөв. Холбооны тугийг шилжүүлэн гардаж авсан Жолланам мужийн захирагчийн орлогч Пэ Юн Тэ гишүүн байгууллагуудаас Холбооны 9-р Бүгд хурлыг Жолланам мужид зохиохыг дэмжсэнд талархал илэрхийлээд 2013 оны 10 сард зохиогдох ажлын хорооны 9-р хурал болон газар тариалангийн хорооны 1-р хурлын бэлтгэлийг дээд зэргээр хангана гэдгээ амлав.

Кёнсанбүг мужид Холбооны Хэрэг эрхлэх газрыг үргэлжлүүлэн байршуулан ажиллуулах шийдвэр гарав.

7 сарын 25-ны өдрийн үдээс өмнө Холбооны 9-р тэргүүлэгч болох Ниншя Хуйн ӨЗО-ны дарга Вуан Жон Вэй хурлыг нээж үг хэлсэн. Дараагаар нь Холбооны гол үйл ажиллагааны тайлан, гишүүн орон нутгуудийн төлөөллийн илтгэл тавигдав. Ниншя Хуйн ӨЗО-ны дарга Вуан Жон Вэй “Бүс нутгийн хамтын ажиллагаагаар гүнзгийрч улмаар хөгжил дэвшил бүхий ирээдүйн төлөө” хэмэх сэдэвт илтгэлээрээ NEAR Холбооны хөгжлийн чиг хандлагыг гаргасан. Мөн гишүүн орон нутгуудийн 7 төлөөлөл орон нутгийнхаа шилдэг бодлого, туршлагын талаар илтгэл тавив.

1. NEAR Холбооны туг шилжүүлэн гардуулах ёслол2. Холбооны 9-р бүгд хурлыг нээж Ниншя Хуйн ӨЗО-ны дарга Вуан Жон Вэй үг хэлэв.3. Холбооны Хэрэг эрхлэх газрыг удаан хугацаанд Кёнсанбүг мужид байршуулан ажиллуулах санал

дэмжигдсэнд баярлан алга ташиж буй Кёнсанбүг мужийн захирагч Ким Гуан Юн4. Жолланам мужийн захирагч Пэ Юүн Тэ 2014 онд Холбооны 10-р Бүгд хурлыг Жолланам мужид зохиох

эрхийг авсны дараа

1

2

3

4

Хуралд оролцож буй гишүүн улс орон нутгуудийн төлөөлөгчид

Бүгд хурал

Page 6: NEAR news vol.46 (MNG)

NEAR NEWS Vol. 466

Ниншя Хуйн ӨЗО-ны улс төрийн хэлэлцээрийн хурлын дарга хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ниншя Хуйн ӨЗО-ны улс төрийн хэлэлцээрийн хурлын дарга Сянь Жун Ши 7 сарын 24-ний өдөр үдээс хойш 4 цагаас Вэй Хай зочид буудлын зочдыг хүлээж авах өрөөнд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчидөөс авахуулаад Монгол, Орос, Хятад, Япон улсын хуралд оролцогчдийг хүлээн авч уулзан талархал илэрхийлэв. Ниншя болон гишүүн орон нутгууд NEAR Холбоогоор дамжуулан төрөл бүрийн салбарт идэвхтэй хамтран ажиллах тухайгаа илэрхийлцгээв.

Хүндэтгэлийн хүлээн авалт

Вэй Хай зочид буудлын лоббид болсон хүндэтгэлийн хүлээн авалтыг Ниншягийн улс төрийн хэлэлцээрийн хурлын дарга Сянь Жун Ши нээж үг хэлснээр эхлүүлэв. Дараагаар нь Холбооны Хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю “Холбооны 70 гишүүн байгууллагын эв нэгдэл”-ийн төлөө хундага тулган үг хэлэв. Зочид төлөөлөгчид Ниншягийн засгийн газраас бэлдсэн амтат хоолоор дайлуулснаар эхний өдрийн арга хэмжээ өндөрлөв.

Эхний өдөр

1, 2.Ниншя Хуйн ӨЗО-ны улс төрийн хэлэлцээрийн хурлын дарга Сянь Жун Ши NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын

төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж буй нь

D A y 1

3, 4. Вэй Хай зочид буудлын лоббид болсон хүндэтгэлийн хүлээн авалт

Зүүн хойд Азийн нөхөрлөлийн гүүр “NEAR Холбооны 9-р Бүгд хурал 2012”Тусгай нийтлэл

1

3

4

2

The 9th NEAR General Assembly

9-р Бүгд хурлын эргэн тойронд

Page 7: NEAR news vol.46 (MNG)

The Association of North East Asia Regional Governments 7

Найрамдлын харилцааны гараа25-ны өдөр Ниншя Хуйн ӨЗО Холбооны Бүгд хурлыг амжилттай зохион явуулахын хажуугаар

Холбооны гишүүн орон нутгуудтай найрамдалт харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа болсон. Ниншягийн төлөөлөл өнгөрсөн 4 сард Бүгд хурлыг газар дээр нь сурталчлан таниулах үүднээс Монгол улсын Баянхонгор аймгаар айлчлахдаа найрамдалт харилцаа тогтоох эрмэлзэл бүхий санамж бичиг үйлдсэн бол 9-р Бүгд хурлаар албан ёсоор найрамдалт харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурцгаав. Мөн ОХУ-ын Забайкальск хязгаартай найрамдалт харилцааны гэрээ байгуулж цаашид идэвхтэй харилцаа өрнүүлэх эхлэл тавигдав.

Ниншягийн соёлын урлагийн тоглолтБүгд хуралд амжилттай оролцсон төлөөлөгчид Ниншя Хуйн ӨЗО-ны даргын орлогч Ри

Рүйгийн ерөнхийд нь санаачилсан “Ниншягийн амлалт” тоглолтыг үзэхээр Ниншягийн ардын хурлын танхимд цуглав. Тоглолт Холбооны гишүүн 6 улсын ардын, зохиолын дууг хятад хэлээр дуулахын хамт тухайн орны үндэсний хувцасыг өмссөн бүжигчид ардын бүжгийнх нь элементүүдийг хийж үзүүлснээр эхлэв. Дараагаар нь акробат үзүүлбэр, Бээжин дуурь, дуурийн дуу зэргийн тоглолт болсон ба тулааны урлагийн сургуулийн бяцхан сурагчдийн үзүүлбэр хамгийн их анхаарал татав.

1. Ниншя Хуйн ӨЗО ба Баянхонгор аймгийн хооронд найрамдалт харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурцгаав. 2. Ниншягийн соёл урлагийн тоглолт

D A y 2

Тусгай нийтлэл Зүүн хойд Азийн нөхөрлөлийн гүүр “NEAR Холбооны 9-р Бүгд хурал 2012”

1

2 Удаах өдөр

The 9th NEAR General Assembly

Page 8: NEAR news vol.46 (MNG)

NEAR NEWS Vol. 468

Зүүн хойд Азийн цэцэрлэгжүүлэлт, тарималжуулалтын аж үйлдвэрийн семинарЗүүн хойд Азийн цэцэрлэгжүүлэлт, тарималжуулалтын аж үйлдвэрийн семинар9-р бүгд хурлын үеэр зохиогдсон Зүүн хойд Азийн цэцэрлэгжүүлэлт

тарималжуулалтын семинарыг Ниншя Хуйн ӨЗО-ны газар тариалангийн газраас “ногоон байгаль, бүтээлч сэтгэлгээ, хамтын ажилагаа ба хамтдаа орших” хэмээх сэдвээр зохиож семинарт оролцсон мэргэжлийн хүмүүс илтгэл тавив. Семинарийг зохион байгуулсан Ниншягийн газар тариалангийн газрын дарга Жан Юн Биа “семинарийг зохиосоноор Ниншя болон Зүүн хойд азийн бүсийн цэцэрлэгжүүлэлт, тарималжуулалтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх эрхэм завшаан боллоо” гэв. Семинарийн дараагаар төлөөлөгчид Ниншягийн газар тариалангийн байгууламж, бүтээгдэхүүнтэй танилцав.

“Нөхөрлөлийн ой” мод суулгах арга хэмжээНиншя Хуйн ӨЗО-ны санаачлагаар “нөхөрлөлийн ой” мод суулгах арга хэмжээ 7

сарын 26-ны өдрийн үдээс өмнө Инчүан хотын Самним паркт болов. Уг арга хэмжээг Холбооны гишүүн орон нутгууд нөхөрлөлөө нэмэгдүүлж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүсийн бодит хамтын ажиллагааны хүрээнд зохион явуулсан юм. Хуралд оролцсон төлөөлөгчид суулгасан модоо урган улам өтгөн ой болоосой гэж хүсч байв.

Элсэн нуур/Шяху/ аялалНуур ба элс хосолсон Ниншягийн аялал жуулчлалын нэртэй газар болох Шяху

буюу элсэн нуурын дэргэд морь унах болон элсэн дээр чаргаар гулгав.

1. Зүүн хойд Азийн цэцэрлэгжүүлэлт, тарималжуулалтын семинар2. Ниншягийн тариалангийн хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн

3. “Нөхөрлөлийн ой” мод суулгах арга хэмжээнд оролцсон ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Ниншя Хуйн ӨЗО-ны даргын орлогч Ри Рүйгийн хамт

4. Төөнөм халуун нарыг эс тоон мод суулгаж буй нь5. NEAR Холбооны 9-р Бүгд хуралд оролцогчид дурсгалын зураг авахуулав.

Зүүн хойд Азийн нөхөрлөлийн гүүр “NEAR Холбооны 9-р Бүгд хурал 2012”Тусгай нийтлэл

1

2

3

4 5

сүүлчийн өдөр

The 9th NEAR General Assembly

D A y 3

Page 9: NEAR news vol.46 (MNG)

The 9th NEAR General Assembly

The Association of North East Asia Regional Governments 9

Тусгай нийтлэл Зүүн хойд Азийн нөхөрлөлийн гүүр “NEAR Холбооны 9-р Бүгд хурал 2012”

6 7

6. Элсэн нуур7. Элсэн нуурны дэргэд

Түүнээс гадна Ниншягийн түүхийн музейтэй танилцах, гишүүн орон нутгуудийг ахалж яваа хүмүүст зориулсан Ниншягийн намын нарийн бичгийн даргын хүндэтгэлийн хүлээн авалт, Ниншя Хуйн ӨЗО-ны даргын орлогч Ри Рүйгийн үдэлтийн хүлээн авалт зэрэг арга хэмжээ болсон юм.

※ Ниншягийн төв Инчүань хотын музейд монголтой холбоотой сонирхолтой зүйлүүд ажиглагдаж байв. Ниншяг Өвөр Монголын Алшаа нутгаас халхлан хөндлөн сунаж тогтсон их нурууг хятадууд Хэланшань/шань-уул/ гэж нэрлэдэг юм байна. Харин Алшаагийн монголчууд Алшаа уул гэж нэрлэх ажээ. Хэланьшань гэж нэрлэсний учрыг музейн тайлбарлагчийн хэлснээр бол уул нуруу нь шигүү модтой, хэлбэр нь давхиж яваа хулан мэт харагддагаас монголчууд тэр уулыг Хулан гэж нэрлэсэн ба тэр нь хятад дуудлагаар Хэлань байв. Нөгөөтэйгүүр Ниншя Чингис хааны даран сөнөөсөн Ши Шиа/хятадаар баруун Шиа/Western Xia) буюу бидний мэдэх өнөөх Тангуд улс байжээ. Ши Шиа улс мөхсөний дараа Шиа улс мөнх байхыг бэлгэдэж одоогийн Ниншя буюу мөнхийн Шиа улс гэж нэрлэх болсон гэнэ. Харин одоо тус ӨЗО-д хотон үндэстнүүдийн цөөнх амьдардаг гэнэ. Тиймээс өвөрмонголчууд Ниншяг “Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орон” гэж нэрлэдэг аж.

Page 10: NEAR news vol.46 (MNG)

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа

10

NEAR Холбооны үйл ажиллагаа

Наймдугаар сарын эхээр зохиохоор төлөвлөсөн эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хорооны 1-р хурал хойшлогдож, ирэх аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохиогдохоор болов. “Гишүүн байгууллагууд хооронд эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааг эрэлхийлэх” хэмээх сэдвээр Солонгос улсын Дэгү хотноо зохиогдоно. Нийт 2.5 сая хүн амтай, Солонгосын гуравдагч том хот-Дэгү дотооддоо анх удаа амгалан тайван амьдралтай хот болох зорилт тавьж буй бөгөөд орчин тойрноо ногоон байгууламжаар тохижуулахад ихээхэн зүтгэл гаргаж байна. Дашрамд хэлэхэд ирэх жил эрчим хүчний салбарын олимп гэгдэх “Дэлхийн эрчим хүчний чуулган 2013” тус хотноо зохиогдоно.

NEAR Холбооны 9-р Бүгд хурал өнгөрсөн долдугаар сарын 24-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл “Хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хамтдаа хөгжин дэвжицгээе” хэмээх сэдвээр Хятад улсын Ниншя Хуйн ӨЗО-ны Инчүан хотноо зохиогдлоо. Хуралд Монгол, Орос, Хойд, Солонгос, Өмнөд Солонгос, Япон, Хятад 6 улсын 47 орон нутгийн 162 хүн оролцов.

Холбооны 9-р Бүгд хурал амжилттай болж өнгөрлөө

Холбооны эрдэс баялаг боловсруулалт, зохицуулалтын хорооны 2-р хурал уул уурхайн аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын талаарх хууль журам, орон нутгийн танилцуулга, эрдэс баялаг үйлдвэрлэлийн хэтийн төлөв, уул уурхайн компаниудийн түншлэл зэрэг сэдвээр наймдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ОХУ-ын Магадан мужид болж өнгөрлөө. Хуралд гишүүн орон нутгуудийн эдийн засгийн хөгжлийн стратеги болон уул уурхайн аж үйлдвэрийн хэлтэс, уул уурхай, хөрөнгө оруулалтын компаний төлөөллийг урьж оролцуулсан байна.

Эрдэс баялаг боловсруулалт, зохицуулалтын хорооны 2-р хурал зохиогдов.

Холбооны боловсрол соёлын харилцааны зохицуулагч болох Шиманэ мужид 8 сарын 3-8-ны өдрүүдэд “Зүүн хойд азийн харилцааны жигүүр-Шиманэ 2012” арга хэмжээ зохиогдлоо. Зүүн хойд Азийн бүсийн залуучуудын харилцан ойлголцол ба нөхөрлөлийг нэмэгдүүлэх зорилгоор зохиогдсон уг арга хэмжээнд 4 улсын 7 орон нутаг(Хятад 2, Япон 1, Солонгос 2)-аас 30 гаруй залуучууд оролцлоо. Энэ арга хэмжээ нь залуучууд япон айлд байрлах, үндэсний соёл уламжлалтай танилцах, байгаль орчны талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, нутгийн ард иргэдтэй дотносох ач холбогдолтой юм.

Зүүн хойд азийн харилцааны жигүүр-Шиманэ 2012 зохиогдлоо

Эрчим хүч уур Амьсгалын өөрчлөлтийн хорооны хурал 10 сар хүртэл хойшлогдов.

■ Хугацаа : Аравдугаар сарын 9-11-ний өдрүүд ■ Хаана : EXCO олон улсын үзэсгэлэн, арга хэмжээний төв■ Гол агуулга

■ Оролцох хүсэлт авах• Дэгү хотын олон улс, худалдааны хэлтэс, NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт хүсэлтийг мэйл, факсаар явуулах

• Хүсэлт хүлээж авах хугацаа : 2012 оны наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэл※ Илтгэлийн сэдэв : 1. Орон нутгаас хэрэгжүүлж буй эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлттэй холбогдох бодлого, бодит жишээ2. Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хорооны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх арга замын

талаарх санал

■ Оролцох хүсэлт авах• NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар

• NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар

утас

Мэйл

факс

хариуцсанажилтан Ким Хи Ран

82-53-803-3265

[email protected]

82-53-803-3259

ангилал англи хэл

Юн Сү Ён

82-53-803-3261

[email protected]

82-53-803-3259

япон хэл

Жон Ин Ү

82-53-803-3262

[email protected]

82-53-803-3259

хятад хэл

хариуцсан ажилтан

ангилал англи хэл япон хэл хятад хэл мнгол хэл

Ким Сон Хён Чэ Сү Гю И Хэ Жон Хишигжаргал Чэ Гён Нам

утас

Мэйл

факс

82-54-223-2318

[email protected]

82-54-223-2307~09

82-54-223-2320

[email protected]

82-54-223-2307~09

82-54-223-2317

[email protected]

82-54-223-2307~09

82-54-223-2384

[email protected]

82-54-223-2307~09

82-54-223-2319

[email protected]

82-54-223-2307~09

орос хэл

Зүүн хойд Азийн харилцааны жигүүр-Шиманэ 2012

NEAR NEWS Vol. 46

1.

2.

3.

4.

Өрөө хувиарлах

Хорооны хурал

Аж үйлдвэр, аялал жуулчлалын газраар аялах

Зочдыг үдэх

өдөр Гол агуулга

10.9

10.10

10.11

10.12

Page 11: NEAR news vol.46 (MNG)

Энэ сарын мэдээ Хэрэг эрхлэх газрын мэдээ | Гишүүн байгууллагуудын мэдээ

The Association of North East Asia Regional Governments 11

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Тус газарт 2007 оны 8 сараас ажиллаж ирсэн англи хэлний мэргэжилтэн Юү А Раам өнгөрсөн 6 сарын 29-ний өдөр ажлаасаа гарч, түүний оронд Ким Сон Хён ажиллах болов.

• Харилцах: Ким Сон Хён: Утас. 82-54-223-2318 Факс. 82-54-223-2309Тус газарт 2009 оны 2 сараас ажиллаж ирсэн орос хэлний мэргэжилтэн Ким

Сан Хён өнгөрсөн 8 сарын 10-ны өдөр ажлаасаа гарч, түүний оронд Чэ Гён Нам ажиллах болов.

• Харилцах: Чэ Гён Нам: Утас. 82-54-223-2319 Факс. 82-54-223-2309

Ажилтан солигдов.

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю өнгөрсөн зургадугаар сарын 14-17-ны өдрүүдэд Хэйлонжан мужийн Харбин хотод зохиогдсон олон улсын эдийн засаг, худалдааны чуулга уулзалтад оролцов. Тэрээр эхний өдөр Харбин хотоос ойрхон орших газрын тос үйлдвэрлэлээр алдартай Дачын хотод айлчилж, хотын захирагчийн орлогч Кан Жэ Вонтэй уулзан цаашид NEAR Холбооны хүрээнд хамтран ажиллах тухай ярилцаж, 16-ны өдөр Хэйлонжан мужийн захирагчийн орлогч Жан Жиэн Шинтэй уулзан Холбооны үйл ажиллагааны талаар санал бодол солилцов.

Ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын эдийн засаг, худалдааны 23-р чуулга уулзалтад оролцов.

Гишүүн байгууллагуудын мэдээ

Өнгөрсөн долдугаар сарын 26-ны өдөр тус мужийн Чанша хотноо дэлхийн оюутнуудын хятад хэлний тэмцээн болжээ. “China bridge” нэрээр 2012 оноос эхлэн жил бүр зохиогдох болсон уг тэмцээнд дэлхийн 70-аад орны 1000 гаруй оюутан ирж оролцдог байна. Гадаадад урьдчилсан шалгаруулах тэмцээнд орсон оюутны тоо гэхэд л 12000 давжээ. Тэмцээнд оролцсноор хятад хэлний мэдлэг чадвараа дээшлүүлэх, хятадыг ойлгож мэдэх ач холбогдолтой юм. Уг тэмцээн хятад ба дэлхийн улс орнуудын залуучуудыг нэгэн сэтгэлээр холбох гүүр болж байна. Шигшээ шалгаруулалтын тэмцээнийг 2008 оноос Хунан мужид зохион болсон. Энэ удаад Солонгосоос ирсэн оюутан Сун Жи У тэргүүн дээд шагналын эзэн болжээ.

Дэлхийн оюутнуудын “China bridge” хятад хэлний тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Хунан муж - Хятад улс

2012 оны 7 сарын 6-ны өдөр “Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны чуулга уулзалт-Ниншя 2012”, “Хятад-Арабын улсын эдийн засаг, худалдааны 3-р форум”-ын хэвлэлийн бага хурал Бээжингийн олон улсын зочид буудалд болов. Эдгээр арга хэмжээ ирэх 9 сарын 13-17-ны өдрүүдэд Ниншя Хуйн ӨЗО-д зохиогдох ба “нөхөрлөл, хамтын ажиллагаа, хамтын хөгжил” хэмээх сэдвээр дээд хэмжээний форум, бүтээгдэхүүний үзэсгэлэн, эдийн засгийн хамтын ажиллгааа, соёл, спортын харилцааны чиглэлээр зохиогдох юм. Хятад ба Арабын улс, мусульман шашинтнуудын хооронд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, мөн нөхөрлөлийн харилцааг бий болгох зорилгоор зохиогдох энэхүү арга хэмжээг зохион байгуулагч тал бэлтгэл ажлыг хангаж байна.

Олон улсын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны уулзалт, Хятад-Арабын улсын эдийн засаг, худалдааны форум удахгүй болно.

Ниншя Хуйн ӨЗО - Хятад улс

“China bridge” дэлхийн оюутнуудын хятад хэлний 11-р тэмцээн

Олон улсын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны уулзалт болон Хятад, Арабын улсын эдийн засаг, худалдааны 3-р

форумын хэвлэлийн бага хурал

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Хэйлонжан мужийн захирагчийн орлогч Жан Жиэн Шинтэй уулзаж буй нь

Юү А Раам англи хэлний мэргэжилтэн(ажлаас гарсан)

Ким Сон Хён, англи хэлний мэргэжилтэн(ажилд орсон)

Чэ Гён Нам, орос хэлний мэргэжилтэн(ажилд орсон)

Ким Сан Хён, орос хэлний мэргэжилтэн(ажлаас гарсан)

Page 12: NEAR news vol.46 (MNG)

NEAR NEWS Vol. 46

Гишүүн байгууллагуудын мэдээ

12

Энэ сарын мэдээ

Сэжун өөрөө удирдах тусгай хот үүсгэн байгуулах ёслолын ажиллагаа (2012.7.2)

“Хабаровскийн үзэсгэлэн яармаг“ зохиогдоно.

Солонгос улсын Сэжун хот NEAR Холбоонд албан ёсоор гишүүнээр элсэв. Сэжун хот байгальд хор халгүй брэнд хот гэдэг нэр хүндээ дээшлүүлэх, олон улсад байр сууриа бэхжүүлэхийн тулд өнгөрсөн 7 сард Холбоонд гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлсэн. Дараагаар нь 7 сарын 24-27-ны өдрүүдэд Хятад улсын Ниншя Хуйн ӨЗО-ны Инчүан хотноо зохиогдсон Холбооны 9-р Бүгд хурлаар албан ёсоор гишүүнээр элсэх болсон. Сэжун хотын захирагч Юү Хан Шиг “NEAR Холбоонд элссэнээр дэлхийн 3-дагч эдийн засгийн тэнхлэг болж

Аомори муж - Япон улсСэжун хот үүсгэн байгуулагдсаны зэрэгцээ Холбоонд гишүүнээр элсэв.

Сэжун хот - Солонгос улс

Аомори муж ба Хабаровск хязгаар хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх 8 сард болох юм. Үүнийг угтаж, хоёр орон нутаг хамтран Хабаровск хязгаарын аялал жуулчлал ба нутгийн брэнд бүтээгдэхүүний танилцуулга болон Оросын ардын дуу

бүжгийн тоглолт, “Хабаровскийн үзэсгэлэн яармаг”-ийг Аомори мужид зохиож цаашид харилцааны чиглэлийн талаар ажил хэрэгч уулзалт хийхээр төлөвлөөд байна.

■ Арга хэмжээ зохиогдох өдөр: 2012 оны 8 сарын 19-ны өдөр■ Зохиогдох газар: Япон улсын Аомори мужийн аялал жуулчлал,

үйлдвэрлэлийн танхим “Аспам”-ын нэг давхарт■ Харилцах хаяг: Аомори мужийн аялал жуулчлал, олон улсын

стратегийн газар, олон улс, эдийн засгийн хэлтсийн глобалчлал групп Утас: +82-17-734-9218

Хабаровск хязгаарын үндэсний бүжгийн “Славянская душа” чуулга

Аману Хасидатэ1)

1)Голын усаар зөөгдөн далай руу түрэн орсон элс далайн давалгаанд цохигдон хурсан байгалийн өвөрмөц тогтоц

Киото муж соёлын үнэ цэнэ бүхий биет болон биет бус өвийг дэлхийд таниулахын тулд “япон хоол”, “Аману Хасидатэ” “Үги ча/япон цай”-г дэлхийн өвд бүртгүүлэх санал оруулаад байна.

Энэ жил үнэ цэнэтэй байгаль, соёлын өвийг хамгаалах зорилго бүхий “Дэлхийн өв хөрөнгийн конвенц” байгуулсны 40 жилийн ой тохиож буй жил бөгөөд 11 сард Юнеско ба Японы засгийн газраас хамтран зохион байгуулдаг “Дэлхийн өв хөрөнгийн конвенцийг баталсны 40 жилийн ойн хурал”-ыг Киото мужид зохиохоор төлөвлөөд байна.

Үүнтэй холбогдуулан төрөл бүрийн арга хэмжээ зохиох ба энэ завшааныг ашиглан Киото мужийн дэлхийн өв санд орсон “Эртний нийслэл Киотогийн соёлын өв” ба “япон хоол”, “Аману Хасидатэ”, “Үжи цай” зэргээс авахуулаад Киотогийн соёлыг дэлхийд өргөн таниулах болно.

“Киотогийн байгаль, соёлын өв дэлхийн өв хөрөнгийн санд бүртгэгдэнэ

Япон улс - Киото муж

2012 оны 7 сарын 6-ны өдөр “Кошинукүни” утга, уран зохиолын музей нээгдэв.

Тояама муж 1300-гаад жилийн өмнөх ардын дууны нэрт яруу найрагч болох Отомо Ягамочи 223 шүлгийг дуу болгон амилуулсан Этчу нутгийн ардын дууны өлгий бөгөөд орчин үед Хотта Ёошиэ, Гэнжи Кэйта, Катакавуа Гэн Ёоши зэрэг зохиолчид эл нутгийнх юм.

Мөн Тояама мужид үйл явдал өрнөдөг утга уран зохиолын бүтээл ихтэй бөгөөд кино урлагийн салбарт Такида Ёожиро, Мотоки Кацушидэ, Хосода Мамору зэрэг зохиолчид болон Фүжико Фүжио А, Фүжико Фүжио Б хэмээх комикс зохиолчид ч тус мужаас төрөн гарсан.

Энэчлэн утга уран зохиолын музейд Тояама мужийн утга уран зохиолын бүтээлүүдийг дүрс бичлэгийн төхөөрөмж, байгууламж зэргийг ашиглан танилцуулна.

Ирэх 10 сарын 14-ний өдрийг хүртэл зохиогдох музейн нээлтэд зориулсан Ягамочи ба Этчү нутгийн ардын дуу, оюун санааны ертөнц-Мэаричи ба Ягамочигийн сэтгэл” хэмээх үзэсгэлэн зохиогдоно.

“Косинукүни” утга уран зохиолын музей нээгдэв

Япон улс - Тояама муж

■ Музейн хаяг: Тояама мужийн Тояама хот Хунабаши Минамичү 2-22

■ Цагийн хуваарь: 09:30-17:00※ Музейн нээлтэд зориулсан үзэсгэлэнгийн хугацаанд баасан,

бямба гаригт 20:00 цаг хүртэл, бусад гаригуудад 18:00 цаг хүртэл ажиллана.

■ Орох тасалбар: 200 иен/тусгай үзэсгэлэнгийн танхим үзэх төлбөр тусдаа

■ Лавлах: Утас: 81-76-431-5492

Page 13: NEAR news vol.46 (MNG)

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

The Association of North East Asia Regional Governments 13

Кёнсанбүг мужийн Пухан хот дахь Ёныльман боомт ашиглалтад орсноор 3 жил болж байна. 2009 оны 8 сард чингэлэгийн зогсоолын 4 газартайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд ердийн 2

зогсоол нэмж барьжээ. Цаашид 16 зогсоол, далайн давалгааны хамгаалалт байгууламжийг 8.11 км зайд барьж боомтын орчинг тохижуулах зэргээр төсөл ажлуудыг явуулж байна. Ингэснээр 2020 он хүртэл нийт 2 триллион 54 тэрбум 400 сая воны хөрөнгө оруулалт хийж 2020 онд бүрэн ашиглалтад оруулах зорилго тавьжээ. Мөн боомт руу орох төмөр замаас авахуулаад ойр орчмын тээврийн сүлжээг өргөтгөх, аж үйлдвэрийн дүүрэг байгуулснаар Зүүн тэнгисийн эргийн олон улсын том боомт болох юм.

Одоо Пуханы Ёныльман боомт Орос руу 3 чиглэлд, Хятадад 2 чиглэлд, Япон руу 1 чиглэлд, Зүүн Өмнөд Азид 1 чиглэлд, Пусан-Пуханы хооронд 8 чиглэлд нийт 13 чиглэлд тээвэрлэлт хийж байна. Энэ жил Оросын Зарубыну, Вьетнам, Тайланд зэрэг Зүүн өмнөд Ази, Японы Кобэ, Осака хот руу нэмэлт тээвэрлэлт хийж эхлэх ба ингэснээр 18 чиглэлд тээвэрлэлт хийнэ. Түүнээс гадна Ёныльман боомт ба Японы Майцүрү боомтыг холбох олон улсын тойрон аялалын усан онгоц болон зорчигч тээврийн усан онгоцны туршилт тээвэрлэлт хийгдэх юм.

Пухан хотын Ёныльман боомтод өргөтгөл хийгдэв.

Кёнсанбүг муж - Солонгос улс

буй Зүүн хойд азийн гол хотуудтай харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх суурийг бүрэлдүүллээ” гэв. Мөн цаашид “Малайзын Пүүтражаяа зэрэг төрийн удирдлага, захиргаа төвлөрсөн дэлхийн чанартай хотуудтай харилцаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ төрийн захиргаа удирдлагын төв хот гэдэг нэр хүндээ бататгахад хичээх болно” гэв.

“Дисковер Монголиа 2011” чуулга уулзалтын үеэр

Олон улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын томоохон чуулга уулзалт “Дисковер Монголиа-2012” –ыг энэ жил наймдугаар сарын 30, 31-нд зохион байгуулахаар болжээ. Энэ жил “Дисковер Монголиа” чуулга уулзалтыг зохион байгуулсны 10 жилийн ой тохиож байгаа. Тиймээс зохион байгуулагч талаас нэлээд өргөн хүрээний зүйл сэдэж буй бололтой. Өнгөрсөн жил чуулга уулзалтад нийтдээ 20 гаруй улсын 1500 гаруй төлөөлөгчид оролцжээ. Энэ тоо цаашдаа ч өсөх хандлагатай байгаа. “Дисковер Монголиа” нь Азийн нөлөө бүхий хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болж өргөжинө” хэмээн тус чуулганы Зохион байгуулах хорооны гишүүн Д. Жаргалсайхан онцлон хэлжээ.

“Дисковер Монголиа 2012 ” 10 дахь жилдээ болно.

Улаанбаатар хот - Монгол улс

Өнгөрсөн зургадугаар сарын 16-ны өдөр Харбиний олон улсын эдийн засаг, худалдааны чуулга уулзалтаар ОХУ-ын Зайбайкаль хязгаарын захирагч Равил Генатурин Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хютэй уулзав. Генатурин захирагч Зайбайкалийн хязгаарыг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө, технологийг нэвтрүүлэхийн чухлыг онцлоод цаашид NEAR Холбооны зүгээс дэмжлэг туслалцаа авахыг хүсч байна гэв. Үүний хариуд ерөнхий нарийн бичгийн дарга Холбооны харьяа олон төрлийн салбар хороод үйл ажиллагаа явуулж буйг дурдаад түүнийг сайтар ашиглахыг зөвлөв. Генатурин захирагч Зайбайкалийн хязгаар нь одоо Монгол, Хятад улстай эдийн засгийн идэвхтэй харилцаатай байгаа ч Солонгостой харилцаа сул байгааг дурдахын ялдамд NEAR Холбоогоор дамжуулан Солонгосын орон нутгуудтай харилцаа тогтоохыг хүсч байгаагаа илэрхийлэв.

Зайбайкалийн хязгаарын захирагч Холбооны ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав.

Забайкаль хязгаар - ОХУ

Пухан хотын Ёныльман боомт дахь чингэлэгийн зогсоол

Сэжун өөрөө удирдах тусгай хотын дээрээс авсан зураг

■ Сэжун өөрөө удирдах тусгай хотын өнөөгийн байдал

• Хүн ам, газар нутаг: 102,752, 465㎢• Хотын онцлог: Шинээр байгуулагдсан

улсын удирдлага захиргаа төвлөрсөн хот, шинжлэх ухааны бүс, тусгай дүүрэг

• Аялал жуулчла л, түүх дурсгалын онцлох газар: Милмарү алсыг харах оргил, Бэйтри парк, Губуг цөв

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Забайкалийн

хязгаарын захирагч Генатуринтай уулзав.

Page 14: NEAR news vol.46 (MNG)

• Гишүүн байгуулл агын нэр: Баянхонгор аймаг (Монгол)

• Арга хэмжээний н эр: Бүргэдийн фестиваль• Хугацаа: 10. 2 ~ 10. 3• Хаана: Баяэөлгий аймаг• Харилцах хаяг: Баянөлгий аймгийн ЗДТГ

T. +976-1422-23762

NEAR NEWS Vol. 46

NEAR Холбооны гишүүн байгууллагуудад зохиогдох арга хэмжээ

14

Энэ сарын мэдээ

9 сар2012. 9.

10 сар2012. 10.

Ням Даваа Мягмар

2 3 4

23 24 25

2

7 8

14 15 16

23

Гишүүн байгууллагуудад зохиогдох арга хэмжээ

Page 15: NEAR news vol.46 (MNG)

• Гишүүн байгууллагын нэр: Жэжү муж(Солонгос)• Арга хэмжээний н эр: Жэжү-далайн эмэгтэй

шумбагчдийн 5-р наадам• Хугацаа: 9. 5 ~ 9. 6• Хаана: Далайн эмэгтэй шумбагчдийн

музей• Харилцах хаяг: Далай тэнгисийн хөгжлийн

хэлтэс T. +82-64-710-3253

• Гишүүн байгууллагын нэр: Алтайн хязгаар(ОХУ)• Арга хэмжээний н эр: Олон бяслагны наадам• Хугацаа: 9. 7 ~ 9. 10• Хаана: Барнаул хот• Харилцах хаяг: Хүнс, эмийн газар

T. +7 (3852) 635973 F. +7 (3852) 637481

• E-mai l: www.ffprom22.ru• Website: [email protected]

• Гишүүн байгуулл агын нэр: Жоллабүг муж(Солонгос)• Арга хэмжээний н эр: Дэлхийн дуу авианы наадам• Хугацаа: 9. 13 ~9 . 17• Хаана: Чонжү хотын солонгосын дуу

соёлын ордон, үндэсний сууцны тосгон

• Харилцах хаяг: Дэлхийн дууны наадмыг зохион байгуулах хорооны хөтөлбөрийн ахлагч И Ён Жүн T.+82-63-232-8398 F.+82-63-232-8399

• Гишүүн байгууллагын нэр: Шаньдун муж(Хятад)• Арга хэмжээний н эр: Күнзийн соёлын фестиваль-

Чифу 2012• Хугацаа: 9. 27 ~ 29• Хаана: Чифү• Харилцах хаяг: Жинин хотын Күнзийн соёлын

фестивалийн алба T.+86-537-3202805 F.+86-537-3208111

• E-mail: [email protected]

• Гишүүн байгууллагын нэр: Кёнсанбүг муж (Солонгос)

• Арга хэмжээний н эр: Андун олон улсын цамт бүжгийн фестиваль

• Хугацаа: 9. 28 ~ 10. 7• Хаана: Андун цамт бүжгийн парк• Харилцах хаяг: Фестиваль зохион байгуулах хороо

T. +82-54-841-6397• Website: www.maskdance.com

• Гишүүн байгуулл агын нэр: Пусан хот(Солонгос)• Арга хэмжээний н эр: Пусаны олон улсын 17-р

кинофестиваль(BIFF)• Хугацаа: 10. 4 ~ 10. 13• Хаана: Киноны ордон • Харилцах хаяг: BIFF зохион байгуулах алба

T. +82-51-747-2861 F. +82-51-747-2067

• Website: http://www.biff.kr/structure/eng/default.asp

• Гишүүн байгуулл агын нэр: Чүнчонбүг муж(Солонгос)• Арга хэмжээний н эр: 2 дох удаагийн Солонгос дахь

хятад оюутнуудын фестиваль• Хугацаа: 10. 5 ~ 10. 7• Хаана: Чонжү хотын урлагийн ордон• Харилцах хаяг: Чүнчонбүг мужийн аялал

жуулчлалын хэлтэс T. +82-43-220-3961

• Website: http://www.cbcsf.net

• Гишүүн байгуулл агын нэр: Дэгү хот(Солонгос)• Арга хэмжээний н эр: Өнгөлөг Дэгү-фестиваль• Хугацаа: 10. 10 ~ 10. 16• Хаана: Дэгү хотод• Харилцах хаяг: Дэгү хотын соёл, урлагийн хэлтэс

T. +82-53-803-3732 F. +82-53-803-3729

• Гишүүн байгуулл агын нэр: Дэжон хот(Солонгос)• Арга хэмжээний н эр: Олон улсын хоол, виноны

фестиваль 2012• Хугацаа: 10. 12 ~ 10. 15• Хаана: Дэжоны конвеншн төв• Харилцах хаяг: Дэжон хотын аялал жуулчлал, аж

үйлдвэрийн хэлтэс T. +82-42-600-2432

• Website: http://djfestival.daejeon.go.kr

• Гишүүн байгуулл агын нэр: Дэгү хот(Солонгос)• Арга хэмжээний н эр: Олон улсын дуурийн наадам• Хугацаа: 10. 12 ~ 11. 10• Хаана: Дэгү хотод• Харилцах хаяг: Наадмыг зохион байгуулах хороо

T. +82-53-666-6111 F. +82-53-351-5825

• Website: http://www.diof.org/

• Гишүүн байгуулл агын нэр: Кёнсанбүг муж (Солонгос)

• Арга хэмжээний н эр: Солонгосын цагаан будааны амттан, архиний наадам

• Хугацаа: 10. 13 ~ 10. 17• Хаана: Кёнжү хотод• Харилцах хаяг: Кёнжүгийн соёлын сан

T. +82-54-748-7721• Website: www.fgf.or.kr

• Гишүүн байгуулл а гын нэр: Жоллабүг муж (Солонгос)

• Арга хэмжээний н эр: Солонгос хоол, аялал жуулчлалын наадам

• Хугацаа: 10. 18 ~ 10. 22• Хаана: Жонжү хот• Харилцах хаяг: Жоллабүг мужийн аялал жуулчлал

аж үйлдвэрийн хэлтэс T.+82-63-280-3324 F.+82-63-280-3969

• Гишүүн байгуулл а гын нэр: Пусан хот(Солонгос)• Арга хэмжээний н эр: 8 дахь удаагийн дэлхийн

салют фестиваль-• Хугацаа: 10. 26 ~ 10. 27• Хаана: Гуананни наран шарлагын газар• Харилцах хаяг: Пусан хотын олон улс, хамтын

ажиллагааны хэлтэс T. +82-51-888-3541 F. +82-51-888-4039

Энэ сарын мэдээ NEAR Холбооны гишүүн байгууллагуудад зохиогдох арга хэмжээ

The Association of North East Asia Regional Governments 15

Лхагва Пүрэв Баасан Бямба

5 6 7

13 22

27 28

4 5

10 12 13

18

26 27

• Гишүүн байгууллагын нэр: Приморийн хязгаар (ОХУ)

• Арга хэмжээний н эр: «Номхон далайн уртриг»Ази Номхон Чонжүгийн бүсийн олон улсын кинофестиваль

• Хугацаа: 9. 22 ~ 28• Хаана: Владивосток хот• Харилцах хаяг: Приморийн хязгаарын соёлын газар

T. +7423 241 2724 F. +7423 241 2759

Page 16: NEAR news vol.46 (MNG)

NEAR NEWS Vol. 46

Япон улсын Тоттори м уж Комиксийн хаант улс Тоттори мужид тавтай морилно уу

16

Гишүүн байгууллагатай танилцахуй

Тотторигийн Шан Шан фестиваль

Page 17: NEAR news vol.46 (MNG)

Гишүүн байгууллагатай танилцахуй Япон улсын Тоттори м уж Комиксийн хаант улс Тоттори мужид тавтай морилно уу

The Association of North East Asia Regional Governments 17

Япон улсын Тоттори м уж ● Ерөнхий зүйл

Тоттори муж Японы бүлэг арлын баруун хэсгийн Чюгоку нутгийн зүүн хойд хэсэгт орших ба зүүнээс баруун тийш 120 км, урдаас хойш 20-50 км сунаж тогтсон. Хойд талаар зүүн тэнгис(Японы тэнгис)-тэй хиллэх ба Тоттори элсэн манханаас авахуулаад цагаан элс, ногоон гацуур далайн эргийг чимнэ. Хойд өмнөд зүгт Чюгукү нутгийн хамгийн өндөр оргил болох Дайсэн уулаас Чюгукү уулархаг бүс үргэжилнэ.. Уулархаг бүтэцтэй хэрнээ 3 голын ай савтай ба Тоттори хот, Кураюши хот, Юнаго хот нь дээрх ай савуудын төв хотууд болно. Уур амьсгал нь харьцангуй зөөлөн дулаан бөгөөд хавраас намар хүртэл цэлмэг өдөр их өвөлдөө цас ордог нэг үгээр хэлэхэд 4 улирал жигд солигддог. Мөн тайфун зэрэг байгалийн гамшигт бага өртдөг.

“21-р зууны лийр”, Лагкю хэмээх хүнсний зориулалттай олон наст ургамал, тэрчлэн далайн бүтээгдэхүүний хувьд өвлийг төлөөлөх Мацуба хавч зэргээр алдартай. Аж үйлдвэрийн салбарт электрон, техник, мэдээлэл харилцааны төхөөрөмжтэй холбгдох компани олноор төвлөрсөн ба хүнсний аж үйлдвэр ч ихээр төвлөрсөн.

● Олон улсын харилцаа Тоттори муж Зүүн тэнгис(Японы тэнгис)-ийн эрэг хавийн улсуудтай ойр дөт орших давуу талаа

ашиглан Зүүн тэнгисийн эрэг хавийн улсуудын харилцааны баруун төв болон ирсэн. Ялангуяа Солонгос улсын Канвон муж, Хятад улсын Жилинь муж, ОХУ-ын Приморийн хязгаар, Монгол улсын Төв аймагтай идэвхтэй харилцаа өрнүүлж байна. Түүнээс гадна Хятад улсын Хубэй мужтай 1986 онд найрамдалт харилцаа тогтоож, 2012 онд ОХУ-ын Хабаровск хязгаартай найрамдалт харилцааны санамж бичигт гарын үсэг зурснаар идэвхтэй харилцаатай байна.

Комиксийн хаант улс Тоттори мужид тавтай морилно уу

Сайкайминато хотын дээрээс авсан зураг

Sakaiminato city

Tottori Prefecture

Yonago city Kurayoshi cityTottori city

Page 18: NEAR news vol.46 (MNG)

NEAR NEWS Vol. 46

Япон улсын Тоттори м уж Комиксийн хаант улс Тоттори мужид тавтай морилно уу

18

Гишүүн байгууллагатай танилцахуй

Page 19: NEAR news vol.46 (MNG)

Гишүүн байгууллагатай танилцахуй Япон улсын Тоттори м уж Комиксийн хаант улс Тоттори мужид тавтай морилно уу

The Association of North East Asia Regional Governments 19

зарлаж наймдугаар сараас Арваннэгдүгээр “олон улсын комиксийн зохиолчдийн чуулган”-ыг зохиох болж, комикс, анимаци зэргээр сэдэвлэсэн арга хэмжээг өргөн явуулахаар төлөвлөөд байна. Тоттори мужаас төрөн гарсан 3 комикс зохиолчтой холбогдох тусгай арга хэмжээнээс авахуулаад комиксийн сэдэвчилсэн концерт ба дэлхийн комикс бүтээлүүдийн үзэсгэлэн зэрэг холбогдох 140 арга хэмжээг зохионо. Мөн арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл Зүүн Азиас авахуулаад дэлхийн 400 гаруй комикс зохиолч цуглах “Олон улсын комикс зохиолчдийн 13-р чуулган” зохионо. Энэ мэт арга хэмжээгээр дамжуулан дотоод гадаадын хүмүүст Тоттори мужийг өргөн танилцуулахын зэрэгцээ комиксийн соёлыг хөгжүүлнэ гэдэгт найдаж байна.※ Комиксийн хаант улс Тоттори албан ёсны вэбсайт : http ://manga-tottori.jp/

● Аялал жуулчлалТоттори муж Тоттори хот төвтэй зүүн бүс, Күраюши хот төвтэй төвийн бүс, Юнаго ба

Сакайминато төвтэй баруун бүсэд тус тус хуваагдах ба өөрийн гэсэн онцлох аялал жуулчлалын газруудтай. Тус мужийн зүүн бүсийн Тоттори элсэн манхан нь Тоттори хотын Зүүн тэнгисийн эргийн дагуу оршдог. Саниний далайн эргийн цогцолбор газрын тусгай хамгаалалттай бүс бөгөөд өмнөөс хойш 2.4 км, зүүнээс баруун тийш 16 км үргэлжлэх Японы хамгийн том элсэн манхан юм.

Төвийн бүсэд орших Мисаса халуун рашаан нь дэлхийд ховорхон ради агуулсан эмчилгээний чанартай рашаан болохын хувьд эртнээс Санин нутгийг зорьж эл рашаанд орохоор хүмүүст ирдэг байсан. Мөн Сантокү уул, Санбуцужи сүм ба Нагэйро дуган нь босоо хуваагдсан хавцалын дунд орших өвөрмөц барилга болохын хувьд одоо ч улсын тусгай хамгаалалтад байдаг.

Үзэмж төгс Дайсэн уул Чюгоку нутгийн хамгийн өндөр оргил төдийгүй түүх соёлын хувьд ч Тоттори мужийн баруун төв нутгийг төлөөлөх аялал жуулчлалын гол түшиц газар юм. Сүндэрлэн харагдах эл уул Тоттори мужийн баруун хэсгийн Фүки нутгийн Фүжи уул гэж нэрлэгддэг. Өнгөрсөн 5 сард дугуйгаар мөн явганаар Тоттори мужийн Кайкэ далайн эргээс Дайсэн уулын оргил хүртэл 33 км, хамгийн өндөр хамгийн нам газрын хооронд 1709 метрийн зөрүүтэй байгалийг үзэх болон байгаль орчны спортын арга хэмжээ болох “Кaike Daisen SEA TO SUMMIT” зохиосон.

● Соёл уламжлалТоттори муж “Кирин жиши бүжиг(Арслан бүжиг) ба шүхэрт бүжиг, Нагашибина зэрэг нутгийн онцлох уламжлалт урлаг соёлын арга хэмжээг зохиодог. Эртнээс уламжлалт урлаг соёл нь нутгийн тухай ойлголтыг нэмэгдүүлж, хойч үедээ өв уламжлалаа хадгалан үлдээж өвлүүлэхийг хичээдэг.

● Зүүн хойд азийн гарцТоттори муж Зүүн тэнгисийн эрэг хавийн улсуудтай

ойр дөт орших давуу талаа ашиглан “Зүүн хойд Азийн гарц” болж, Зүүн хойд Ази ба Япон тэр тусмаа Японы баруун нутаг Зүүн хойд Азийн тээврийн харилцааны төв болох зорилт тавьж зам тээврийн дэд бүтцийг сайжруулж байна.

Далайн замын тээврийн төв болох Сакай боомтод Солонгос ба Хятадыг холбох тогтмол чингэлэгийн тээвэр хийгдэж байгаа бөгөөд модон материал, цахилгаан, техникийн бүтээгдэхүүнийг олноор импортлогч экспортлогч төвлөрсөн.

Түүгээр ч үл барам тус боомтод Солонгосын Дунхэ хот, Оросын Владивосток хотыг холбох Японы баруун бүсэд цор ганцаар олон улсын зорчигч, ачаа барааны тогтмол тээвэрлэлт хийж байна. Дээрх 3 улсын зорчигч, ачаа барааг тээвэрлэх шинэ далайн замын хувьд мужийн компаниуд гадаадад зах зээлээ өргөжүүлэх төдийгүй боомтын орчинг тохижуулж, ажлын байр нэмэгдүүлэх, гадаадын жуулчдыг олноор татах зэрэг нутгийн эдийн засагт ихээхэн үр дүн өгнө гэдэгт найдаж бйна.

Мөн Юнаго онгоцны буудлаас Солонгосын Инчон, Японы Ханэда руу нислэг хийгдэж байна. Ингэснээр Зүүн хойд Аздийн бүсийн харилцаанд тээврийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

● Комиксийн хаант улсТоттори муж “Гэгэно Китару”-гийн Мицуки Шигэрү,

“Бөглүү/нам тайван тосгон”-ы Танигүчи Жиро, “Нэрт мөрдөгч Кунан”–ы Аяома Гушиу зэрэг дэлхийн нэртэй комикс зохиолчдийг төрүүлэн гаргасан. Тийм ч учраас комиксоор сэдэвчилсэн аялал жуулчлалын газрыг байгуулж, орон нутгийнхаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийг хичээж байна.

Энэ жилийг “Комиксийн хаан улс-Тоттори” хэмээн

1. Санбүцүжи сүм, Нагэйрэ дуган 2. Дайсан уул

3. Тотторигийн элсэн манхан 4. Кирин/Арслан/бүжиг

1 2

3

4

Page 20: NEAR news vol.46 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of North East Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2311~20 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

The Association of North East Asia Regional Governments