22
3-р Төсөл 7sariin 2 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2013 оны … дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хот КИНОНЫ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Зорилт Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад кино уран бүтээлч кино салбарын үйл ажиллагаа эрхлэх эд үүсэх харилцаа болон кино урлагийн байгууллагын эрх зүйн үндэс, кино салбарын удирдлагын тогтолцоо, санхүүжилтийн зарчим, арга хэлбэр зэргийг зохицуулах бөгөөд кино бүтээлийг чанаржуулж, үйлдвэрлэлийг хөгжүүлснээр олон нийтэд чанартай бүтээл хүргэх замаар хүний хөгжлийг хангах, улмаар Монгол улсын үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдалд хувь нэмэр оруулах уйц киног дэлхий дахинд сурталчлах замаар Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд дээшлүүлэхэд оршино. 1.1. Энэ хуулийн зорилт нь төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, соёл, урлагийн нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлох , Монгол Улсад соёл урлагийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндэс, удирдлагын тогтолцоо,соёл урлагийн ажилтны нийгмийн халамж, баталгаа, байгууллагын өмч, санхүүжилтийн зарчим, арга хэлбэрийг тогтоож, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцогчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Монгол Улсын киноны хууль тогтоомж 1.Монгол Улсын киноны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3.Кино бүтээгч, болон бусад холбогдох этгээдийн оюуны өмч болон зохиогчийн эрхтэй холбоотой асуудлыг Монгол Улсын нэгдэн орсон олон 1

mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

3-р Төсөл 7sariin 2

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны … дугаар сарын ...-ний өдөрУлаанбаатар хот

КИНОНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. ЗорилтЭнэ хуулийн зорилт нь Монгол Улсад кино уран бүтээлч кино салбарын үйл

ажиллагаа эрхлэх эд үүсэх харилцаа болон кино урлагийн байгууллагын эрх зүйн үндэс, кино салбарын удирдлагын тогтолцоо, санхүүжилтийн зарчим, арга хэлбэр зэргийг зохицуулах бөгөөд кино бүтээлийг чанаржуулж, үйлдвэрлэлийг хөгжүүлснээр олон нийтэд чанартай бүтээл хүргэх замаар хүний хөгжлийг хангах, улмаар Монгол улсын үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдалд хувь нэмэр оруулах уйц киног дэлхий дахинд сурталчлах замаар Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд дээшлүүлэхэд оршино. 1.1. Энэ хуулийн зорилт нь төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, соёл, урлагийн нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлох, Монгол Улсад соёл урлагийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндэс, удирдлагын тогтолцоо,соёл урлагийн ажилтны нийгмийн халамж, баталгаа, байгууллагын өмч, санхүүжилтийн зарчим, арга хэлбэрийг тогтоож, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцогчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын киноны хууль тогтоомж1.Монгол Улсын киноны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын

тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3.Кино бүтээгч, болон бусад холбогдох этгээдийн оюуны өмч болон зохиогчийн эрхтэй холбоотой асуудлыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

З дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. ”соёл урлагийн үйл ажиллагаа” гэдэгт соёлын үнэт зүйлийг бүтээх, эзэмших, ашиглах, хадгалж хамгаалах, сургах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой дараахь үйл ажиллагаа хамаарна:

1

banzaa, 07/03/13,
Хуульд зорилго, зорилтыг зохицуулах гэж бичдэггүй. Иймд бусад хуулийн стандартаар зорилт гэсэн нь зүйтэй.
Page 2: mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

3.1.1.а. иргэдэд соёлын биет болон биет бус өвийг сурвалжлан олох, таньж тогтоох, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, сургалт явуулах, нийтийн хүртээл болгоход чиглэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэх, үйлчилгээ үзүүлэх;3.1.1.б. монгол үндэстэн болон угсаатан, ястны хэл, аялга, аман болон бичгийн дурсгал зэрэг соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх;

3.1.1.в. соёлын илэрхийллийн олон төрөл болох урлагийн бүх төрлийн бүтээл туурвих, түгээх, дэлгэрүүлэх, хэрэглэх, нийтийн хүртээл болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эрхлэх, дэмжих, үзэж сонирхох, таашаал хүртэх;

3.1.1.г. соёл, урлаг судлал, соёл, урлагийн шүүмж, хөгжүүлэх;3.1.1.д. соёл, урлагийн талаарх бүх нийтийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх

соёл, урлаг, гоо сайхны сэтгэлгээг уран сайхны сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгдсэн үзвэр, үйлчилгээ, үйл ажиллагаа зохион байгуулах.

3.1.1.е. олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр соёл, урлагийн үйл ажиллагаахуулийн хүрээнд явуулах;

3.1.1.ё. соёл, урлагийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг эрхлэх өргөжүүлэх.3.1.2. ”соёлын үнэт зүйл“ гэж соёлын биет болон биет бус өв, соёлын илэрхийллийн

олон төрөл зүйл болох гоо сайхны үзэл баримтлал, эх хэл, бичиг үсэг, аман аялгуу, уламжлалт технологи, газар усны нэр, ёс заншил, бэлгэ тэмдэг, ардын аман зохиол, ном, судар, шастир, угийн бичиг, им, тамга, хадны зураг, бичээс, гар урлал, урлагийн бүх төрөлболон соёл судлалын бүтээл, судалгааны арга барил, үндэсний соёлын уламжлалт мэдлэгийг

З.1.3. ”соёл, урлагийн байгууллага” гэж энэ хуулийн дагуу соёл, урлагийн үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшил зэрэг хуулийн этгээдийг,

Зүйл 1 (Зорилго)Энэхүү хууль нь кино урлагийн бүтээлүүдийг чанаржуулж, үйлдвэрлэлийг хөгжүүлэн олон нийтийн урлаг

соёлын мэдлэг боловсролыг (урлаг соёлын амьдралыг) дээшлүүлж, үндэсний урлагийг хөгжүүлэх

зорилготой болно.

Зүйл 2 (Тодорхойлолт)Зорилготой хамаатай тодорхойлолтууд нь дараах утгыг илэрхийлнэ. <2002 оны 1-р сарын 26-ны No.

6632 хуулиар өөрчилсөн.

1. “Кино” гэж, хальсанд болон диск гэх мэт дэлгэцийн зориулалтын хэлбэрт буулгагдсан дэс дараалсан

дуу дүрс болон дүрсийг хэлнэ.

2. “Кино үйлдвэрлэл” гэж, кино урлагийн бүтээлийг бүтээх, ашиглах, түгээх, дэлгэрүүлэх, экспортлох

болон импортлох ззрэг бүхий л үйлдвэрлэлийг хэлнэ.

3. “Солонгос кино” гэж, Солонгос улс дахь кино үйлдвэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн бүтээсэн

эсвэл орон нутгийн болон гадаадын кино интерпрайзер байгууллагуудын хамтын кино бүтээлүүдийг

хэлэх ба эдгээр нь Зүйл 5-ын 2-т зааснаар “Солонгос кино” мөн хэмээн “Солонгосын Киноны Комисс”-

оор (Зүйл 7-д дурьдсан) хүлээн зөвшөөрөгдсөн байна.

4. “Гадаадын кино бүтээл” гэж, гадаад улс дахь кино үйлдвэрийн байгууллага, хүний бүтээсэн бүтээлийг

хэлнэ.

5. “Хамтарсан кино бүтээл” гэж дотоодын болон гадаадын кино үйлдвэрийн байгууллагуудын хамтарсан

бүтээлийг хэлнэ.

6. <2002 оны 1-р сарын 26-ны No. 6632 хуулиар хүчингүй болгосон.

2

Page 3: mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

7. “Анимешн кино” бүтээл гэж, бодит ертөнцийн болон төсөөлөлт ертөнцийн тухай зөгнөл төсөөллийг

буй болгох аргаар, хүний болон техникийн хүчийг ашиглан үзэгчдэд бодит байдалтай ижил төстэй

мэдрэмжийг төрүүлдэг бүтээлүүдийг хэлнэ.

8. “Богино хэмжээний кино” гэж, киноны хэмжээнээс үл хамааран, үргэлжлэх хугацаа нь 40 минутаас үл

хэтрэх кино бүтээлийг хэлнэ.

9. “Бага хэмжээний кино бүтээл” гэж, 16 мм болон түүнээс бага хэмжээний хальс ашиглан бүтээсэн

бүтээлүүдийг хэлнэ.

10. “Дэлгэцэнд гаргах” гэж киног олон нийтийн хүртээл болгохоор дэлгэцээр таниулах үйл ажиллагааг

хэлнэ.

11. “Кино интерпрайзер гэж, ашиг олох зорилго бүхий дараах хуулийн этгээдийг хэлнэ :

а. Кино бүтээгч : Кино үйлдвэрлэлийн бизнес эрхлэгч

б. Кино импортлогч : Кино импортлох бизнес эрхлэгч

в. Кино түгээгч : Кино түгээх бизнес эрхлэгч

г. Кино дэлгэц эрхлэгч : Киног дэлгэцэнд гаргах бизнес эрхлэгч

12. "Киноны мэргэжилтэн нар" гэж, захирал, кино жүжигчид, гэрлийн болон зураг авалтын баг,

сценарист, хөгжмийн зохиолч, жүжигчид нарыг хэлнэ.

13. "Кино театр" гэж ашиг олох зорилгоор киног дэлгэцэнд гаргаж буй газар, байгууллагыг хэлнэ : үүнд

Ерөнхийлөгчийн тушаалд заасанчлан, тодорхой заасан хязгаартай хугацаанд киног дэлгэцээр гаргаж

байгаа газар, байгууллага хамаарахгүй болно. ("түр кино театр" хэмээн доор заасан болно.)

14. "Онцгой кино театр" гэж жилийн 3/5 аас багагүй хугацаанд дараах төрлийн кино бүтээлийг дэлгэцээр

гаргасан театрыг хэлнэ :

а. Зүйл 7-д заасны дагуу байгуулагдсан Солонгосын киноны комиссын хүлээн зөвшөөрсөн

солонгос кино болон уран сайхны кино

б. анимешн кино, бага хэмжээний кино, богино хэмжээний кино

в. Зүйл 21-ийн 3-ын 1-3 т заасан бага насныханд зориулсан кино

15. "Хязгаартай кино театр" гэж зөвхөн 21-р зүйлийн 3-5-д заасан кинонуудыг дэгэцэнд гаргадаг театрыг

хэлнэ.

16. "Кино театрын оператор" гэж кино театр нээсэн, кино театрын үйл ажиллагаа нрхнлднг хүнийг хэлнэ.

1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах утгаар ойлгоно:

1/ Кино гэж уран бүтээлийн сэдлэгийн үндсэн дээр уран сайхны, баримтат-он дараалсан, шинжлэх ухаан-танин мэдэхүйн, сургалтын, зурмал, телевизийн болон бусад хэлбэрээр туурвисан, кино хальс болон бусад төрлийн зөөгч дээр буулгасан дүрснээс бүрдүүлж, сэдвийн хувьд уран сайхны утга агуулсан хоорондоо дараалсан холбоотой кадруудыг эвлүүлсэн, зохих техникийн төхөөрөмжийн тусламжтайгаар ойлгож, хүртэх дуу, дүрс бүхий бүтээлийг хэлнэ. 52 минутаас багагүй үргэлжлэх киног бүрэн хэмжээний, 52 минутаас бага үргэлжлэх киног богино хэмжээний кино гэнэ ;

2/ Кино уран бүтээлч гэж кино зохиол бичихээс эхлээд кино үйлдвэрлэлийн бүхий л үйл явцад оролцож байгаа хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.

3/ Кино салбарын үйл ажиллагаа гэдэгт кино туурвих; кино түүх туурвих; кино олшруулах; кино гаргах; кино үзүүлэх; кино сэргээн засварлах; киноны танхимын

3

banzaa, 07/03/13,
Ихэнхи нь өмнө нь байсан тодорхойлолтуудыг давхцуулсан байна. харин хуучин тодорхойлолтууд нь мэргэжлийн үүднээс болж байгаа эсэхийг хянах хэрэгтэй байна. жишээ нь кино, гадаадын кино, хамтрасан кино, үндэсний кино гэсэн тодорхойлолтууд болж байгаа эсэхийг нягтлах.
Page 4: mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

техникийн үйлчилгээ эрхлэх; киноны материал үйлдвэрлэх; кинотүүх туурвих ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлдэг /киноны тоног төхөөрөмж, павильон, киноны цогцолбор түрээслэх, хувцасны оёдол, тайзны чимэглэл барих, нүүр хувиргалт, постижерын /хиймэл үс, сахал/ эдлэл, жижиг хэрэглэл /реквизит/, техникийн хэрэгсэл, тусгай эффект, хальс боловсруулалт, киноны дуу оруулах болон бусад/; кино урлагийн салбарын боловсролын, шинжлэх ухааны, судалгааны, хэвлэлийн, реклам-сурталчилгааны үйл ажиллагаа; кино хадгалах; кинотүүхийн анхдагч материал хадгалах киноны зохиол туурвих, бүтээх, нийтийн хүртээл болгоход чиглэсэн үйл ажиллагааг ойлгоно ;

4 / Кинотүүх гэж он цагийн, газар орны, нөхцөл байдлын /ихэнхдээ улиран өнгөрөх/ онцгой шинж чанарыг харуулсан... ;

5 / Кино урлаг гэдэг нь мэргэжлийн, уран бүтээлийн, үйлдвэрлэлийн, шинжлэх ухааны, техникийн болон боловсролын үйл ажиллагааг багтаасан кино бүтээлийг туурвих, ашиглах урлаг соёлын нэг хэсэг ;

6 /Кино түгээлт гэж кино бүтээлийг төрөл бүрийн хэлбэр болон аргаар түгээхийг хэлнэ ;

7 /Кино найруулагч нь кино бүтээлийн агуулга уран сайхны талыг хариуцана ;

8 /Зургийн баг гэж киног шууд бүтээхэд оролцох уран бүтээлийн хэсэг, зохион байгуулалт болон техникийн баг бүрэлдхүүнийг хэлнэ ;

9 /Кино үйлдвэрлэл гэж кино урлагийн бүтээлийг бүтээх, ашиглах, түгээх, дэлгэрүүлэх, экспортлох болон импортлох зэрэг бүхий л үйл ажиллагааг хэлнэ ;

10 /Кино түгээгч/дистрибютор/ гэж кино үзүүлэх эрх бүхий, кино үзүүлэлтийг эрхэлж, зохион байгуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ;

11 /Кино бүтээгч /продюсер/ гэж кино бүтээх сэдлийг гаргаж, санхүүжилт, туурвил, гаргалтыг хариуцан ажиллах хувь хүн болон хуулийн этгээдийг хэлнэ;

1 2 /Кино урлагийн байгууллага гэж зохион байгуулалт-эрхзүйн хэлбэр, өмчийн хэлбэрээс үл шалтгаалан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааны аль нэгийг дангаар нь эсхүл хэд хэдийг нь давхар эрхэлдэг байгууллагыг хэлнэ;

13/Кино театр гэж ашиг олох зорилгоор киног дэлгэцэнд гаргаж буй газар байгууллагыг хэлнэ;

14/Кино олшруулах гэж киног аливаа биет хэлбэрээр нэг болон түүнээс дээш хувь олшруулах ыг хэлнэ ;

15/Киноны улсын нэгдсэн мэдээлэл гэж кино танхимд кино гаргасан тухай мэдээлэл агуулсан улсын нэгдсэн автоматчилсан мэдээллийн сан г хэлнэ /цаашид мөн – мэдээллийн нэгдсэн сан гэх/;

16/Киноны төсөл гэж үндэсний киноны туурвилыг төрөөс санхүүжүүлэх тухай шийдвэр гаргахад шаардлагатай цогц баримт бичг ийг хэлнэ ;

17/ Дараах нөхцлийг хангасан киног “Үндэсний кино” гэнэ:

а/киноны продюсер Монгол Улсын иргэн буюу тус улсын нутаг дэвсгэр дээр тогтоосон журмын дагуу бүртгэгдсэн хуулийн этгээд бол;

б/киноны зохиолчдын ихэнх нь Монгол Улсын иргэд бол;

в/киноны зураг авалтын бүлгийн бүрэлдэхүүний /ерөнхий найруулагч, ерөнхий оператор, оператор, дууны оператор, ерөнхий зураач, хувцасны зураач,

4

Page 5: mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

эвлүүлэгчид, гол дүрийн жүжигчид/ 30 -аас дээш хувь нь Монгол Улсын иргэн бол;

г/гадаад хэл ашиглах нь уран бүтээлийн сэдэлтийн салшгүй хэсэг болохоос бусад тохиолдолд киног монгол хэл дээр туурвисан бол;

д/кино туурвих, кино олшруулах, кино гаргалт, кино үзүүлэх явцад зарцуулахаар төсөвлөгдсөн хөрөнгөний нийт ажлын хэмжээний 50- и ас багагүй хувийг тогтоосон журмын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүртгэгдсэн кино урлагийн байгууллага гүйцэтгэсэн бол;

е/кино туурвихад гадаадын хөрөнгө оруулалт киноны төсөвт өртгийн 50 хувиас хэтрээгүй бол хэлнэ.

1 8/“Гадаадын кино” гэж энэ хуулийн 3 дүгээр зүйлийн 3.1-ийн 15 / -д зааснаас бусад гадаад улсын кино үйлдвэрийн байгууллага болон иргэний бүтээсэн бүтээлийг хэлнэ;

1 9/ Хамтарсан кино гэж Монгол улсын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын олон улсын гэрээний дагуу киноны продюсер болох гадаадын иргэд, харъялалгүй этгээд, гадаадын хуулийн этгээдтэй хамтарсан киног хэлнэ. Хамтарсан киног үндэсний кино гэж тооцож болно. Энэ тохиолдолд ү ндэс н ий кино мөн болохыг Кино урлагий г дэмжих Хороо тодорхойлно ;

20/ Кино үйлдвэрлэх дэд бүтэц гэж кино техник тоног төхөөрөмж, эхсүл кино студийг хэлнэ. Кино техник тоног төхөөрөмж гэдэг нь к ино бүтээх, кино түүх бүтээх, олшруулах, үзүүлэх, түгээх, сэргээн засварлах болон   бусад кино үйлдвэрлэлийн үе шатанд шаардлаг а тай төрөл бүрийн техникийн хэрэгсэлүүд, аппаратур болон э дгээр техник тоног төхөөрөмжмийн сэлбэг хэрэгслүүд ийг ; Кино студи гэдэг нь киноны бэлтгэл ажил, зураг авалт , болон кино г бэлэн болох зорилгоор ашиглагдах зураг авалтын талбай , зохион байгуулах албан өрөөг багтаасан газрыг хэлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГКино урлагийн байгууллага

4 дүгээр зүйл. Кино урлагийн байгууллагын ангилал1.Кино урлагийн байгууллага нь өмчийн олон хэлбэртэй байх бөгөөд түүнээс үл

хамааран улс болон орон нутгийн чанартай гэсэн ангилалтай байна.

2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж харгалзахгүйгээр бүх нийтэд кино урлагаар үйлчлэх зорилго бүхий байгууллагыг улсын хэмжээний байгууллагад тооцоно.

3.Хэд хэдэн аймгийн хүн амд кино урлагаар үйлчлэх үүрэг бүхий бүс нутгийн кино урлагийн байгууллага байгуулж болно.

7 дугаар зүйл. Кино урлагийн байгууллагын эрх, үүрэг

1.Кино урлагийн байгууллага нь дараах нийтлэг эрхтэй:

1/хууль тогтоомжоор хориглосноос бусад кино салбарын үйл ажиллагааг чөлөөтэй дотоод, гадаадад эрхлэх;

2/кино салбарын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой бүх талын төрийн болон мэргэжлийн байгууллагаас дэмжлэг, туслалцаа авах хамтран ажиллах ;

5

banzaa, 07/03/13,
Харин хориотой кино гэж юуг хэлэхийг та бүхэн тодорхойлох хэрэгтэй байна.Энэ зохицуулалтыг хэвээр үлдээх. Ямар учраас болохгүй байгаа, яагаад зөрчилтэй байгаа гэж үзсэн нь тодорхойгүй байна. өмчийн хэлбэрийн тухайд тэртээ тэргүй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Иргэний хуулийн зохицуулалтаар явна. Түүнийг энд нурших хэрэгггүй. Энэ ангилал болон үйл ажиллагааны хамрах хүрээгээр нь ангилсан байгаа. Харин шаардлагагүй гэж үзвэл тэр чигт нь хасаж болох юм.
Page 6: mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

3/Монгол улсын болон тухайн орны хууль тогтоомжоор хориглосноос бусад кино салбарын үйл ажиллагааг гадаадад эрхлэх;

3/кино салбарын үйл ажиллагаа явуулах эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор уран бүтээлийн эвлэл, холбоо, нийгэмлэг байгуулах, тэдгээрт эвлэлдэн нэгдэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар төрийн эрх бүхий байгууллагад хандах.

2.Кино урлагийн байгууллага нь дараах нийтлэг үүрэггийг хүлээнэ:

1/кино салбарын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулах;

2/олон нийт, хүн амд кино урлагийн үйлчилгээг хүргэх

3/кино урлагийг гадаад дотоодод таниулан сурталчлах

4/төсөв, төслийн болон хандивын хөрөнгийг зориулалтаар нь үр ашигтай зарцуулах;

5/кино салбарын ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг нь хангах;

6/кино салбарын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам болон төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг дагаж мөрдөх.

ГУРАВДУГААР БҮЛЭГКино салбарын удирдлага, зохицуулалт

8 дугаар зүйл. Кино салбарын удирдлагын тогтолцоо1.Кино салбарын удирдлагын тогтолцоо нь соёлын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага, Кино урлагийг дэмжих Хороо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн соёлын асуудал эрхэлсэн удирдлага болон кино урлагийн байгууллагын удирдлагаас бүрдэнэ.

9 дүгээр зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхтэй байна:

1/Кино урлагийг дэмжих Хороотой зөвлөсөний үндсэн дээр кино урлагийг дэмжих бодлого, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх;

2/хууль тогтоомжийн хүрээнд түүнийг хэрэгжүүлэх зорилгоор кино урлагийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг батлан гаргах;

З/кино урлагийн салбарын хөгжлийн зорилтуудын биелэлтийг жилд 1-ээс доошгүй удаа дүгнэнэ;

4/кинотүүх судлалыг хөхиүүлэн дэмжих;

5/Кино урлагийг дэмжих Хорооны дүрмийг баталж үйл ажиллагаанд нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих;

6

Page 7: mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

10 дугаар зүйл. Кино урлагийг дэмжих Хороо1.Төрөөс баримтлах кино урлагийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх

ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүрэгтэй Кино урлагийг дэмжих Хороо /цаашид “Хороо” гэх/ ажиллана.

2.Хороог Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр Үндэсний кино урлаг, үйлдвэрлэлийг дэмжих, кино урлагийн чанарыг сайжруулах зорилгоор байгуулна.

3.Хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, кино урлагийн байгууллага, киноны уран бүтээлчид, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллага, олон нийттэй хамтран кино урлагийг дэмжих бодлого, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх;

2/үндэсний кино урлагийг хөгжүүлэх, сурталчлах, үндэсний киноны өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах, арилжааны зориулалтаар ашиглах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, шаардлагатай санхүүжилтыг гаргах;

3/кино үйлдвэрлэх дэд бүтцийг байгуулах эзэмшиж удирдах;

4/кино урлагийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах;

5/дотоодын кино театрт үндэсний киног заавал гаргах тогтолцоог хэрэгжүүлэх, квотын хэмжээг батлах;

6/киноны бүртгэл улсын мэдээллийн улсын нэгдсэн сан байгуулж ажиллуулахг хөтлөх;/нийтэд түгээх киноны бүртгэл хийх;

7/кино ба кино театрын ангилал, зэрэглэлийг тогтоох журмыг гаргах, уг журмыг дагуу ангилал зэрэглэлийг тогтоох;

8/кино урлагийг хөгжлүүлэхэолон улсын ижил төстэй байгууллага болон гадаад дотоодын байгууллагатай хамтран ажиллах;

9/төсөл шалгаруулах уралдаан зарлаж, зохион байгуулах төсвөөс зарласан киноны төслийн уралдааныг шүүгчийн бүрэлдэхүүнийг том13/сонгон шалгаруулалтын үндсэн дээр санхүүжүүлэх кино төслийг шалгаруулах ажлыг зохион байгуулна;

14/шалгарсан төслийн санхүүжилтын журам, шаардлагыг тогтоох, санхүүжилтын үр дүнг хянаж, гэрээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд олгосон зээл, татаасыг эргүүлэн авна;

10/киноны хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал гаргах;

11/кино наадам зохион байгуулах, олон улсын кино наадамд үндэсний киног оролцуулахад санхүүжилт олгох;

12/кино салбарын үндэсний шагналыг бий болгох, бусад төрлийн шагналыг бий болгож болно;

18/киноны мэргэжилтнийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэхэд арга хэмжээг зохион байгуулах, санхүүжүүлэх, мэргэжлийн гэрчилгээ олгох, дотоодын уран бүтээлчдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх;13/дүрэмд заасан бусад эрх, үүрэг.

4.Хороо нь удирдах зөвлөл ба ажлын албатай байна. Удирдах зөвлөл нь Тэргүүн, дэд тэргүүн болон 7 хүртэлх гишүүдээс бүрдэх бөгөөд Хорооны гишүүдэд

7

Page 8: mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, үндэсний кино продюсеруудын, кино жүжигчдийн, кино шүүмжлэгчдийн зэрэг кино үйлдвэрлэлийн арвин туршлагатай, нэр хүнд бүхий заавал мэргэжлийн уран бүтээлчдийн төлөөлөл байна.

5.Хорооны нийт гишүүдийн хоёрыг нь салбарын асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүнээс, хоёрыг нь Монголын урлагийн зөвлөлөөс, гуравыг нь мэргэжлийн олон нийтийн байгууллагаас /Кино урлагийн Зөвлөлөөс/ нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийг соёл, урлагийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө. Гишүүд дотроосоо тэргүүн болон дэд тэргүүнийг сонгоно.

6.Хорооны тэргүүн, гишүүний бүрэн эрхийн хугацаа “36 жил байх бөгөөд нэг удаа улируулан томилж, сонгож болно.

7.Дараах хүн Хорооны гишүүн байхыг хориглоно:

1/Төрийн улс төрийн албан тушаалтан;2/Улс төрийн намын удирдах албан тушаалтан;3/Ял шийтгэлтэй этгээд.

8.Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Хурал байх бөгөөд сард хоёроос доошгүй удаа хуралдана. Хурлын дэгийг Хорооны дүрмээр зохицуулна.

9.Хороо нь шийдвэрээ олонхиор гаргана. Хурал нь нийт гишүүдийн ... хувь ирсэнээр хүчин төгөлдөр байна.

10.Хороо нь ажлын албатай байх бөгөөд тодорхой асуудлаар дэд хороо, ажлын хэсэг, судалгааны нэгж байгуулж болно. Хороо нь нэгжийн үйл ажиллагааны журмыг батална.

11 дүгээр зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын бүрэн эрх

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд кино урлагийн талаар дэвшүүлсэн зорилтын биелэлтийг дүгнэж, түүний хөгжлийн хэтийн төлвийг тодорхойлж, хяналт тавина. Хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлнэ.

2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт кино урлагийн асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

2:

1/төрийн кино урлагийн бодлого, Киноны тухай хууль тогтоомжийн дагуу кино урлагийг хөгжүүлэх, иргэдийн соёлын эрэлт хэрэгцээг хангах, кино урлагийн түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг хөтөлбөртөө тусгаж, хэрэгжүүлэх;

2/кино урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулж, хууль тогтоомжид заасны дагуу санхүүжүүлэх, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, ажиллагчдын нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авах;

З/Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан кино урлагийн салбарын зорилтыг хэрэгжүүлэх ажлыг кино урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах.

8

banzaa, 07/03/13,
Хассан бүрэн эрхүүдийг үнэхээр шаардлагагүй гэж үзэж байгаа бол татгалзах зүйл алга. Гэхдээ “бүрэн эрх” зөвхөн эрх гэж ойлгож болохгүй, энэ нь эрх, үүргийн нэгдэл юм шүү.
banzaa, 07/03/13,
Хэн хэрэгжүүлэх вэ гэдгийг тодорхой хэлэх шаардлагатай. Иймд хуучин заалтыг хэвээр үлдээх.
Page 9: mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

4/кино зураг авалтын үед нийтийн аюулгүй байдалд эрсдэл учирч болохуйц нөхцөл байдал үүсэх тохиолдолд кино зураг авах зөвшөөрөл олгох, холбогдох арга хэмжээг зохион байгуулах.

53.Баг, хорооны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын кино урлагийн үйлчилгээг сайжруулах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах.

12 дугаар зүйл. Кино урлагийн байгууллагын удирдлага 1.Кино урлагийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, дэмжих ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Кино урлагийг дэмжих Хороо хэрэгжүүлнэ. 2.Төрийн өмчийн улсын болон бүс нутгийн чанартай кино урлагийн байгууллагын даргыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн өмчийн аймаг, нийслэлийн кино урлагийн байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн кино урлагийн байгууллагын дарга, захирлыг аймаг, нийслэлийн кино урлагийн байгууллагын дарга, захиралтай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө.

3.Төрийн өмчийнхөөс бусад кино урлагийн байгууллагыг үүсгэн байгуулагчийн томилсон дарга удирдана. 4.Улсын болон бүс нутгийн, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн кино урлагийн байгууллагын дарга, захирлыг тухайн салбарын мэргэжилтэй, соёл, урлагийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа хүнээс Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГКино бүтээлийг дэмжих, бүтээх, түгээх импортлох

13 дугаар зүйл. Кино бүтээлийг дэмжих 1.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Кино урлагийг дэмжих Хороотой хамтран кино урлагийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, кино урлагийн соёлыг дэлгэрүүлэх зорилгоор кино бүтээлийг дэмжих хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлнэ_на.

2. Кино бүтээлийг дэмжих хөтөлбөрт дараах асуудлуудыг тусгана.

1/Монгол улсын кино урлагийг дэмжих үндсэн чиглэл;

2/Кино үйлдвэрлэлийн дэд бүтэц болон технологийн хөгжлийг дэлгэрүүлэх талаарх асуудал, судалгаа, шинжилгээ;

3/Кино түгээлтийн талаарх судалгаа, шинжилгээг дэлгэрүүлэн хөгжүүлэхтэй холбоотой судалгаа, шинжилгээ;

4/Үндэсний кино урлагийн бүтээлийг олон улсад түгээхтэй холбоотой асуудлууд;

5/Кино бүтээл, холбогдох мэдээллийг нэгтгэх, хадгалах;

6/Киноны уран бүтээлчдийг дэмжих, тэдний чадавхийг дээшлүүлэх;

7/Кино бүтээлийг дэмжих санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг үр дүнтэй захиран зарцуулах;

8/Олон улсын солилцоо болон кино үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлууд;

9

Page 10: mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

9/Кино урлагийг хөгжүүлэх бусад асуудлууд.

3.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Кино урлагийг дэмжих Хороо хамтран кино салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тухайн жилд зарцуулагдах соёл урлагийн салбарын нийт төсвийн 20-иос доошгүй хувийг зарцуулна.

14 дүгээр зүйл. Киног бүтээхэд үзүүлэх дэмжлэг1.Үндэсний кино болон Монгол улсын нутаг дэвсгэр дээр гадаадын киног

бүтээхэд Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Кино урлагийг дэмжих Хороо, Кино урлагийг хөгжүүлэх сангаас дараах дэмжлэгийг үзүүлнэ:

1 Хорооны /Тухайн жилд кино салбарын үйл ажиллагаанд зарцуулагдах төсвийн 30-50 хувийг уралдаант шалгаруулалт буюу төслийн үндсэн дээр шинэ уран бүтээл туурвих, кино бүтээхэд , дотоодын болон олон улсын кино наадам, арга хэмжээ зохион байгуулах зэрэг арга хэмжээнд зарцуулна.

2/Монгол улсын нутаг дэвсгэр дээр гадаадын киног бүтээх тохиолдолд тухайн киног бүтээхэд гарсан нийт зардлын 20 хүртэлх хувийг уг киног бүтээгчид буцаан олгоно.

2.Кино төслийг сонгон шалгаруулалтын болон шууд зарчмаар санхүүжүүлнэ. Сонгон шалгаруулах журмыг соёл урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батална.

3.Сонгон шалгаруулалтыг Хорооноос зохион байгуулж шалгарсан төслийг санхүүжүүлнэ.

4.Улсын төсвөөс шууд санхүүжигдэх кино төслийг Хорооны шийдвэрийг үндэслэн соёл урлагийн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүн батална.

5.Төслийн санхүүжилт нь буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, хүүгүй зээл болон бусад хэлбэртэй байж болно.

13 дугаар зүйл. Киног түгээх1.Кино түгээгч нь төрийн болон хувийн өмчийн хэлбэртэй байж болно. Кино

түгээгч нь кино бүтээгч болон кино театртай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ажиллана.

2.Төрийн өмчийн кино түгээгч нь үндэсний киног сурталчлах, үзүүлэх үүргийг шууд хүлээнэ.

3.Хувийн өмчийн кино түгээгч нь үндэсний киног сурталчлах үйл ажиллагаанд идэвхитэй оролцох бөгөөд уг үйл ажиллагаанд шаардагдах зардлыг кино салбарын удирдлагын байгууллагаасХорооноос дэмжлэг авч хамтран ажиллаж болно.зохих журмын дагуу гаргуулж болно.

4.кКино түгээгч нь дараах үүрэгтэй:

1/Хорооноос баталсан үндэсний киног заавал үзүүлэх квотыг мөрдөх;

2/аливаа дотоод болон гадаад кино бүтээлийг кино театр болон бусад хэлбэрээр гаргасан өдрөөс хойш 30 хоногийн дотор Кино урлагийг дэмжих Хороо болон Оюуны өмчийн асуудал хариуцсан газарт тухайн кино бүтээлийн зохиогчийн эрхтэй холбоотой эрхийг авсан болохоо гэрчилсэн баримтыг бүрдүүлсний үндсэн дээр бүртгүүлэх;

10

Page 11: mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

3/киног түгээх болон зар сурталчилгааг явуулахдаа тухайн киноны ангилалаас хамаарч Хорооноос баталсан холбогдох журмыг мөрдөх;

16 дугаар зүйл. Киноны зар сурталчилгааны материалыг түгээх ба түгээхийг хорилох

1.Кинотой холбоотой зар сурталчилгааны материал тараах, таниулах зорилго бүхий иргэн, хуулийн этгээд нь тухайн материалыг тарааж, таниулахаас өмнө Хорооны журамд заасны дагуу бага насны хүүхдэд аюултэй эсэх талаарх хяналтад хамрагдана. Энэхүү заалт нь 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5-д заасан “Хориотой кино” ангилалд хамаарах бүтээлд үл хамаарна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Хорооны шалгаж тогтоосон “бага насны хүүхдэд аюултай” киноны зар сурталчилгааны материалыг түгээхийг хориглоно.

3.Аливаа хориотой киноны зар сурталчилгааг зөвхөн зөвшөөрөлтэй кино театруудын дотор хананд хадах хэлбэрээр хийнэ.

17 дугаар зүйл. Гадаадын киног импортлох1.Гадаадын кино импортлох хүсэл бүхий кино импортлогч эсхүл кино түгээгч нь

тухайн киноны зохиогчийн эрх буюу оюуны өмчийн эрхийг эзэмшиж буй, эсхүл импортлох эрхтэй болохоо баталсан бичиг баримтыг үндэслэн Кино урлагийн Хороонд мэдэгдэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГКино бүтээлийг ангилах, тайлагнах, хүлээлгэн өгөх, дэлгэцэнд гаргах

18 дугаар зүйл. Киноны ангилал1.Кино бүтээлийг Кино урлагийг дэмжих Хороо дэлгэцэнд гарахаас нь өмнө

ангилна. Дараах нөхцөл бүхий кино бүтээлд энэ заалт нь хамаарахгүй болно :

1/18 болон түүнээс дээш насны үзэгчдэд зориулж үнэ төлбөргүй үзүүлэхэд зориулсан бага хэмжээний болон богино хэмжээний кино бүтээлүүд

2/Хорооны зөвлөснөөр кино наадамд үзүүлэх кино бүтээлүүд

3/Хорооны зөвлөмжөөр байгууллагуудын бүтээж, гаргасан кино бүтээлүүд

4/Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ангилах шаардлагагүй гэж үзсэн бусад кино бүтээлүүд

2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу ангилагдаагүй кино бүтээлийг гаргахыг хориглоно.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан кино бүтээлүүдийг дараах байдлаар ангилна. Бүх кино бүтээлүүд түүнчлэн киноны өмнө дэлгэцнээ үзүүлэх зар сурталчилгааны кинонууд нь дараах нөхцлийг хангасан тохиолдолд ангилагдана:

1/“Бүх кино шүтэн бишрэгчдэд зориулсан” буюу бүх насны үзэгчдэд зориулсан кино бүтээл

2/“12-оос дээш насны үзэгчдэд зориулсан” буюу 12-оос бага насны үзэгчид үзэхийг хориглосон кино бүтээлүүд.

11

Page 12: mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

3/“15-аас дээш насны үзэгчдэд зориулсан” буюу 15-аас бага насны үзэгчид үзэхийг хориглосон кино бүтээлүүд.

4/“18-аас дээш насны үзэгчдэд зориулсан” буюу 18-аас бага насны үзэгчид (цаашид насанд хүрээгүй гэх) үзэхийг хориглосон кино бүтээлүүд.

5/“Хориотой кино”: Дэлгэцийн болон зар сурталчилгааны чиглэлээр зарим нэг хязгаарлалт шаардлагатай кино бүтээл

4.Энэ зүйлийн 3 дахь хэсгийн 2-4-т заасан ангилалд багтсан кино бүтээлүүдийг үзэхийг зөвшөөрсөн насанд хараахан хүрээгүй хэнийг ч аливаа кино театруудад нэвтрүүлэхгүй. Ахлах ангийн сурагчдыг 3 дахь хэсгийн 5-д заасан ангилалд багтсан кино бүтээлүүдийг үзэхийг хориглох ба кино театруудад нэвтрүүлэхгүй болно.

5.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ангиллуудыг хэн ч өөрчлөхгүй ба ангиллаас гадуур агуулга бүхий кино бүтээл гаргахыг хориглоно.

6.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ангиллуудад хамаарах кино бүтээл хийх арга болон журам, 3 дахь хэсэгт заасан ангиллын шалгууруудыг Кино урлагийг дэмжих Хороо батална.

19 дүгээр зүйл. Кино ангилалын журам журмын дагуу Хороо олгоно1.Кино урлагийг дэмжих Хороо нь 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан кино

бүтээлүүдийн ангиллын журмыг (цаашид ангиллын журам гэх) гаргаж олон нийтэд мэдээлнэ.

2.Ангиллын журам нь дараах зарчмуудыг агуулсан байна.

1/Үндсэн хуулийн шударга зарчмыг баримтлан, хүний эрхийг дээдлэх;

2/Гэр бүлийн эрүүл амьдрал болон хүүхэд, өсвөр насныхныг хамгаалах асуудал;

3/Олон нийтийн сэтгэл зүй болон нийгмийн ёс зүйн асуудал;

4/Дэлгэцнээ гаргах кино бүтээлүүдийг ангилах, төрөлжүүлэх стандартууд.

20 дугаар зүйл. Дахин ангилах1.Кино бүтээгч нь өөрийн киноны ангилалыг эс зөвшөөрвөл ангилал хийгдсэн

өдрөөс хойш 30 хоногийн дотор Кино урлагийг дэмжих Хороонд дахин хандаж ангиллыг дахин хянах хүсэлт гаргаж болно.

2.Хороо нь ангиллыг дахин хянах хүсэлт хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор түүний соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хяналтын агуулгыг танилцуулна.

3.Ангиллыг дахин хянахтай холбоотой асуудлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эцэслэн шийдвэрлэнэ.

21 дүгээр зүйл. Хамтарсан кино бүтээлийн үйлдвэрлэлийг тайлагнах нь1.Хамтарсан кино бүтээл үйлдвэрлэх иргэн, хуулийн этгээд нь Соёлын асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Кино урлагийг дэмжих Хороонд ажлаа тайлагнана.

12

Page 13: mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

2.Хэдийгээр Хорооноос үндэсний кино хэмээн хүлээн зөвшөөрсөн ч, гадаадын кино импортлох үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд энэ журам нь хамаарахгүй болно.

3. Кино бүтээлийг тайлагнах журмыг Хороо батална.

22 дугаар зүйл. Кино бүтээл хүлээлгэн өгөх1.Хорооноос шийдвэрлэсэн тохиолдолд кино бүтээгч нь 18 дугаар зүйлийн 1-д

заасны дагуу киногоо ангилуулсны дараа киноны эх хувийг эсвэл хуулбарыг (цаашид “кино” гэх) болон зохиолын гар бичвэрийг киноны материалыг хадгалуулах зорилгоор Архивт хүлээлгэн өгнө. Бага болон богино хэмжээний киног мөн Хадгалах зорилгоор Архивт өгч болно. 18 дугаар зүйлийн 1-ийн аль нэг ангилалд хамаарах ямар ч киног Архивт өгч хадгалуулж болно.

2.Архив нь киноны материал болон зохиолыг хүлээн авсан тухай толорхойлолтыг хийж өгөх ба Хорооны шийдвэрийн дагуу кино бүтээгчид гарсан зардлыг нөхөн төлнө. Кино болон зохиолын материалтай холбоотой зардлыг нөхөн төлөхөд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг Кино урлагийг дэмжих сангаас гаргана.

23 дугаар зүйл. Киног дэлгэцэнд гаргах1.Кино театр нээж ажиллуулах хүсэлтэй хэн боловч үзвэр үйлчилгээний

байгууллагын олон улсын болон үндэсний стандарт хангасан Хорооны гаргасан шаардлагын дагуу тоноглогдсон кино театр байгуулж, тусгай зөвшөөрөл авна.

2.Кино театр нь аюулгүй ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ба төлөвлөгөөнд ажилтан нарын аюулгүй ажиллагааны үүргийг тусган, гамшгийн нөхцөлд хэрхэн ажиллах заалтуудыг зааж, галын аюулаас хамгаалах газрын удирлагад тайлан гаргаж өгнө.

3.Кино театр нь жилд .... багагүй тооны монгол киног ....... цагуудад дэлгэцнээ гаргана.

4.Кино үзүүлэгч буюу кино театр нь Хороонд кино гаргах цаг, гарчигны талаар тайлан гаргана. Дээрх кинонуудыг гаргах цагийг багасгах эсвэл нэмэх, болон хүчингүй болгох тохиолдолд Хороонд танилцуулж зөвшөөрөл авна.

5.Хорооноос дараах нөхцөл бүхий киног дэлгэцэнд гаргахыг хязгаарлах болон хориглоно:

1/Үзүүлэх ангилалд ороогүй кино бүтээл;

2/Хуурмаг байдлаар/хууль бусаар үзүүлсэн ангилалд орсон кино бүтээл;

3/Ангилалаа зөрчсөн эсвэл өөрчлөн гаргасан кино бүтээл;

4/Ангиллаасаа өөр агуулга харуулсан кино бүтээл;

24 дүгээр зүйл. Хориотой киног дэлгэцэнд гаргах ба хязгаарлах 1.Тусгай зөвшөөрөл бүхий кино театраас бусад газар хориотой кино бүтээлийг

дэлгэцэнд гаргахыг хориглоно.

2.Дуу дүрсний өөр төрлөөр хориотой кино хийхийг хориглоно. Үүнд видео кино хамаарах ба тэдгээрийг таниулах зорилгоор дэлгэцэнд гаргах, худалдах, шилжүүлэх, түрээслэхийг хориглоно.

13

Page 14: mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

ТАВДУГААР БҮЛЭГКино урлагийн байгууллага, кино үйлдвэр, сангийн өмч, санхүүжилт

25 дугаар зүйл. Өмч1.Кино урлагийн байгууллага өмчийн хэлбэрийн хувьд төрийн болон төрийн бус,

холимог өмчийн хэлбэртэй байна.

2.Кино урлагийн зориулалтаар ашиглаж байгаа төрийн өмчийн барилга байгууламж, эзэмшил газрыг тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар бүхэлд нь ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.

26 дугаар зүйл. Кино урлагийн байгууллагын санхүүжилт яам үүрэгт оруулах

1.Кино урлагийн байгууллага нь улсын төсвийн болон бусад хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, хөнгөлөлттэй зээл, кино урлагийн байгууллагын өөрийн орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна.

2.Ашгийн төлөө бус улсын болон орон нутгийн байгууллага үйл ажиллагаагаа улсын төсвийн хөрөнгө, өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлнэ.

З.Төрийн өмчийнхөөс бусад ашгийн төлөө бус кино урлагийн байгууллагад тодорхой төслийг үндэслэн төрөөс санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж болно. Төсөл шалгаруулах журмыг Кино урлагийг дэмжих Хороо тогтооно.

4.Кино урлагийг хөгжүүлэх санд байгууллага, иргэнээс оруулсан хандив, хөрөнгө оруулалтад албан татварын хөнгөлөлт үзүүлэх журмыг хуулиар тогтооно.

5.Кино урлагийн үйл ажиллагаанд зориулсан төсвийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

6.Монгол улсын түүхэнд холбогдох онцлог үйл явдал, он дарааллын түүхийн талаархи баримтат кино бүтээх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

7.Үндэсний уламжлалт, сонгодог болон хүүхдэд зориулсан урлагийн бүтээл, улсын захиалгаар бүтээх уран сайхны болон баримтат кинонд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар тогтооно.

8.Кино урлагийн байгууллагын улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийг өөрийн үйл ажиллагааны орлого болон байгууллага, иргэдийн хандивын хэмжээгээр багасгаж төлөвлөхийг хориглоно.

дугаар зүйл. Кино үйлдвэрийн эрх зүйн байдал, санхжүүжилт хорооны дотор оруулах

1.Кино үйлдвэр нь үндэсний киног хөнгөлөлттэй нөхцлөөр бүтээх, Монгол улсын нутаг дэвсгэр дээр гадаадын киног бүтээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ашгийн төлөө хуулийн этгээд байна.

2.Кино үйлдвэр нь төрийн болон хувийн өмчийн холимог оролцоотой аж ахуйн нэгж /компани/ байна.

14

banzaa, 07/03/13,
26 дугаар зүйлийн тайлбартай адил хэвээр байлгах.
banzaa, 07/03/13,
Энэ бүлэг бүхэлдээ өмч болон санхүүжилтыг зохицуулж байгаа учир өмнөх зохицуулалт нь илүү зохимжтой гэж үзэж байна.
Page 15: mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

3.Кино үйлдвэр нь төрийн болон хувийн хэвшлийн болон гадаадын дэлгэцийн бүтээлүүдэд /кино, реклам, телевиз/ зураг авалтын газар болон техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.

4.Кино үйлдвэр нь төрийн дэмжлэгтэй олон улсын кино төслүүд дээр хамтрагчаар орж болно.

5.Кино үйлдвэрийн удирдлага нь 5 жилд нэг удаа сонгогдоно. Удирдлагыг Кино урлагийг дэмжих Хорооноос сонгон шалгаруулалтын журмаар томилно.

6.Кино үйлдвэр нь Кино урлагийг дэмжих Хорооны мэдэлд байна.

7.Кино үйлдвэрийн бодлогыг Кино урлагийг дэмжих Хороо тодорхойлно.

8.Кино үйлдвэр нь төрийн санхүүжилтээр болон хувийн санхүүжилтийн оролцоотойгоор байгуулагдана.

9.Кино үйлдвэр нь кино техникийн салбарын мэргэжлийн боловсон хүчний сургалтыг хариуцана.

28 дугаар зүйл. Кино урлагийг дэмжих сангийн эрх зүйн байдал, санхүүжилт

1.Кино урлагийг дэмжих санг (цаашид Сан гэх) кино урлагийн чанарыг сайжруулах, үндэсний кино болон үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулна.

2.Санг Хороо удирдаж, захиран зарцуулах ба нягтлан бодох бүртгэл нь тусдаа бүртгэгдэнэ.

3.Сангийн менежмент болон үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлуудыг Хорооны журмаар тогтооно.

4.Сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэртэй байна:

1/Соёлын салбарыг дэмжих сангаас/эсхүл төсвөөс хуваарилсан хөрөнгө;

2/Сангийн санхүүжилт олгож, продюссерын хувиар оролцсон төслийн ашгаас ногдох хувь;

3/Энэ хуулийн дагуу оногдуулсан торгуулийн орлого;

4/Иргэн, аж ахуй нэгж, гадаад улс, олон улсын байгууллагаас олгосон хандив, буцалтгүй тусламж;

5/Кино үзүүлэгчийн/түгээгчийн үзвэрийн орлогын ... хувь;

6/Кино театрын хувьчлалын орлогын ... хувь;

7/Сангийн хөрөнгөнд хуримтлагдсан банкны хүүгийн орлого;

8/Хуульд заасан бусад орлогоос бүрдэнэ.

5.Сангийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулна:

1/Үндэсний кино урлагийг Монгол улсад болон гадаад оронд сурталчлах;

2/Үндэсний кино урлагийн бүтээлүүдийг бэлтгэх болон үйлдвэрлэх;

3/Кино үзвэрийн байгууллагуудыг шинэчлэх болон байгуулах;

4/Кино урлагийн салбарын нарийн мэргэжилтнийг бэлтгэх, тусгай сургалтан хамруулах;

5/Үндэсний киног экспортлох, олон улсын түвшинд солилцоо хийх;

15

Page 16: mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

6/Хорооноос хүлээн зөвшөөрсөн кино урлагийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөлийн үйл ажиллагааг дэмжих;

7/Хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад төслүүд.

6.Санхүүгийн дэмжлэгийг зөвхөн Монгол улсад бүртгэлтэй кино урлагийн байгууллагад олгоно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ Кино салбарын хяналт

29 дүгээр зүйл. Кино салбарын үйл ажиллагааны хяналт 1.Кино салбарын үйл ажиллагааны хяналтыг мэргэжлийн хяналтын соёлын улсын хяналтын алба, улсын байцаагч, Кино урлагийг дэмжих Хороо, бүх шатны Засаг дарга, иргэд, олон нийт хэрэгжүүлнэ.

30 дугаар зүйл. Кино салбарын хүрээнд төрийн болон бусад байгууллага, иргэнээс явуулах үйл ажиллагаанд тавих хязгаарлалт

1.Хууль тогтоомжоор хориглоогүй кино урлагийн үйл ажиллагаа явуулахад төрийн болон бусад байгууллага, улс төрийн нам, эвсэл, холбоо, тэдгээрийн албан тушаалтан хөндлөнгөөс оролцох, дарамт шахалт үзүүлэхийг хориглоно.

2.Угсаатны бүлгийн ан ястны соёлыг ялгаварлан гадуурхах, хавчин хязгаарлахыг хориглоно.

3.Дайн түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самуун, мансууруулах бодис, терроризм, бусад гэмт хэргийг сурталчилах, дэмжих Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, үндэсний соёл зан заншилд хор хохирол учруулах кино салбарын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

4.Уран бүтээлчийн үүдэл санаа, ур чадварын нууцыг түүний зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглоно.

ДОЛООДУГААР БҮЛЭГБусад зүйл

31 дүгээр зүйл. Киноны хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

1.Киноны тухай хууль тогтоомж зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:

1/кино урлагийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй кино салбарын үйл ажиллагаа эрхэлсэн бол иргэнийг..............., аж ахуйн нэгж, байгууллагыг .............төгрөгөөр торгож, үйл ажиллагааг зогсоох;

2/дайн, хүчирхийллийг, садар самууныг сурталчилсан бүтээлийг түгээн дэлгэрүүлэх кино салбарын үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай иргэнийг ............. төгрөгөөр, байгууллагыг ........... төгрөгөөр торгож үйл ажиллагааг нь зогсоох;

3/киног зөвшөөрөл авалгүй нийтэд үзүүсэн бол иргэнийг.............., аж ахуйн нэгж, байгууллагыг ............төгрөгөөр торгож, үйл ажиллагааг зогсоох;

16

Page 17: mongol-kino.mnmongol-kino.mn/wp-content/uploads/2015/01/kino-huuli... · Web view1.Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараах

4/кино үзүүлэгч нь ангилал тогтоогүй киног гаргавал гэм буруутай иргэнийг .............. төгрөгөөр, байгууллагыг ................... торгож тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

5/кино үзүүлэгч нь киноны ангилалыг зөрчиж кино гаргасан бол гэм буруутай иргэнийг .............. төгрөгөөр, байгууллагыг ................... торгож тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

6/кино үзүүлэгч нь киноны ангилалыг зөрчиж үзэгчдийг оруулсан бол гэм буруутай иргэнийг .............. төгрөгөөр, байгууллагыг ................... торгож тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

7/кино үзүүлэгч нь киног зориулалтын бус газар үзүүлсэн бол гэм буруутай иргэнийг .............. төгрөгөөр, байгууллагыг ................... торгож тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

8/кино үзүүлэгч нь 19 наснаас дээших ангилалын киноны сурталчилгааг хориотой газар байруулан, цацсан бол гэм буруутай иргэнийг.............. төгрөгөөр, байгууллагыг ................... торгож тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

9/кино үзүүлэгч нь үндэсний киног квотын хэмжээнд гаргаагүй бол .................... хүртэлх төгрөгөөр торгож, зөрчлийг арилгах хүртэл тухайн кинотеатрын үйл ажиллагааг зогсоох;

10/Сангийн санхүүжилтээр кино хийж, архивт кино, бусад материалыг тушаах үүргээ зөрчсөн кино продюсерыг ................. төгрөгөөр торгох;

11/төслийн сонгон шалгаруулалтын журмыг шүүх бүрэлдэхүүн, эсхүл түүний гишүүн зөрчсөн бол гэм буруутэй этгээдийг .............. торгож, дахин ажиллах эрхийг нь Хорооноос хасах;

12/кино үзэгчид киног бусад хэлбэрт шилжүүлэн хуулсан, түрээсэлсэн, бусдад дамжуулсан, бол гэм буруутай иргэнийг .............. төгрөгөөр, байгууллагыг ................... торгох.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан захиргааны хариуцлагыг соёлын хяналтын улсын байцаагч ногдуулна.

3.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох захиргааны хариуцлагыг соёлын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Хороо шийдвэрлэнэ.

32 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болохЭнэ хуулийг 2014 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

17